Lekts 8
- 2. Хичээл төлөвлөлт
Томъёог бичихдээ анхаарах зүйлс
Томъёонд хэрэглэгдэх математик операторууд
Томъёо ашиглан дугаар тавих
Microsoft Excel 2007 программын ялгарах
онцлог
Математик функцууд тэдгээрийн үүрэг
Асуулт хариулт
Гэрийн даалгавар
- 3. Томъёог бичихдээ анхаарах зүйлс:
Excel програмд томъёо ашиглан хүснэгтэд
байгаа тоон мэдээлэл дэх тооцоонуудыг
хийж болно. Томъёо бичихийн өмнө =
тэмдэг тавина. Таны бичсэн томъёо
томъёоны мөрд харагддаг.
- 4. Томъёонд хэрэглэгдэх
математик операторууд
Үйлдэл Тэмдэглэгээ Жишээ
Зэрэг ^ = C3^3
дэвшүүлэх
Үржүүлэх * = C3*C4
Хуваах / = C3/2
Нэмэх + = C3+C4
Хасах - = C3-C4
- 5. Томъёо ашиглан дугаар тавих
Хүснэгтийн дугаарыг томъёо ашиглан тавих дадлага
хийе. Дугаар тавихдаа дараах үйлдлийг гүйцэтгэнэ.
1.Дугаарын эхний тоо байрлах газар курсороо
байрлуулаад тоогоо бичнэ. Жишээ нь : А баганы 2
дугаар мөрөөс 10 дугаар мөр хүртэл дугаар тавья.
Эхлээд А2 нүдээ идэвхижүүлээд 1 гэж бичнэ.
2.Дараагийн дугаар гарах А3 нүдээ идэвхижүүлээд
дараах томъёог бичнэ. = А2 + 1
3.Enter товчлуур дарахад 2 гэсэн тоо гарна.
- 6. Томъёог А10 нүд хүртэл хуулна. Хуулахдаа
дараах үйлдлийг гүйцэтгэнэ.
1.Томъёо бичсэн нүдээ (A3) идэвхижүүлнэ.
2.Edit цэсээс хуулах (Copy) команд сонгоно.
3.Дугаар тавигдах нүднүүдээ тэмдэглээд (A4..
A10) Edit цэсээс Paste команд сонгоно.
Ингэхэд нүдэнд бичигдсэн томъёоны дагуу
тоонууд нэмэгдэн бичигдэх болно.
- 7. Microsoft Excel 2007
программын ялгарах онцлог
Microsoft Excel 2007 програм нь Word 2007-
оос Formulas гэсэн шинэ цэсээрээ ялгаатай
байдаг. Энэ цэсэнд төрөл бүрийн функцууд
ашиглан хүснэгт дэхь тоон мэдээлэлд
тооцоо хийж болно. Функцыг томъёоны мөр
дээр бичдэг. Хэрэглэгч өөрөө функцээ
бичиж болохоос гадна бэлэн бичлэгийг
ашиглаж болно
- 9. Математик функцууд
тэдгээрийн үүрэг
Төрөл бүрийн функцүүд ашиглан хүснэгт
дэх тоон мэдээлэлд тооцоо хийж болно.
Функцийг томъёоны мөр дээр бичдэг.
Хэрэглэгч өөрөө функцээ бичиж болохоос
гадна бэлэн бичиглэлийг ашиглаж болно.
Бичиглэлийг Insert Function команд сонгон
хэрэглэнэ. Эсвэл стандарт хэрэгслийн
мөрийн AutoSum товчийг хэрэглэнэ
- 11. Функцүүдийг дараах ангилалд
хуваадаг
Автоматаар нийлбэр, дундаж олох функцууд – Autosum
Хамгийн их ашигласан функцууд – Recently Used
Санхүүгийн функцууд – Financial
Он сар өдөр, цагийн функцууд –Date & Time
Логикийн функцууд – Logical
Тексттэй ажиллах функцууд – Text
Математик, тригнометрийн функцууд – Math & Trig
Лавлагаа харах функцууд – Lookup & Reference
Бусад функцууд – More Functions
Статистикийн функцууд – Statistic
Мэдээллийн функцууд – Information
Инженерийн функцууд – Engineering гэж ангилсан байна.
- 12. Мэдээллийн функцуудийн
жишээ.
IsBLANK (цонхны хаяг) – Өгөгдсөн хаяг дахь нүдэнд мэдээлэл
байхгүй бол Үнэн (TRUE), мэдээлэл бичигдсэн бол Худал
(FALSE) утга буцаана. Жишээ нь А2 нүдэнд мэдээлэл байгаа
эсэхийг шалгаад үр дүнг В2 нүдэнд гаргая. Үүний тулд В2 нүдээ
идэвхжүүлээд = IsBLANK(B2) гэж бичнэ.
IsNONTEXT – Нүдэнд бичигдсэн мэдээлэл текст биш бол True
утга буцаана.
IsLOGICAL – Нүдэнд бичигдсэн мэдээлэл логик харьцуулах
үйлдэл бол True утга буцаана.
IsTEXT – Нүдэнд бичигдсэн мэдээлэл текст бол True утга
буцаана.
IsNUMBER - Нүдэнд бичигдсэн мэдээлэл тоо бол True утга
буцаана.
- 13. Математик, тригонометрийн
функцууд
POWER (A,B) – а тоог өгөгдсөн b зэрэгт дэвшүүлнэ.
PRODUCT (A,B) – үржвэр гаргана.
INT (A) – А бутархай тооны бүхэл хэсгийг гаргана.
LN – натурал логарифм бодно.
ROUNDUP (A,B) – а бутархай тоог таслалаас хойш b
оронтойгоор дээш дэвшүүлж тоймолно. Жишээ нь:
а=28.364 гэж өгөгдсөн байхад ROUNDUP(A,1) гэвэл үр дүн
нь 28.4 гарна.
ROUNDDOWN (A,B) – а бутархай тоог таслалаас хойш b
оронтойгоор доош тоймолно.
TRUNC (A) – а бутархай тооны бүхэл орныг харуулна.
- 14. Он сар өдөр, цагийн функц
Hour – харгалзах цагийг гаргана. АМ- Үдээс өмнө. РМ- Үдээс
хойш. Hour (1:00PM) гэвэл 13 гэсэн утга буцаана. Мөн нүдний
хаяг бичиж болдог. Тэгвэл уг нүдэнд байгаа мэдээлэл цагийг
илэрхийсэн байх ёстой.
Mouth (Date)- Он сар өдөр өгсөн тохиолдолд харгалзах сарын
утгыг буцаана.
Now ()- Одоо хэдэн сарын хэдний өдөр, хэдэн цаг болж байгааг
харуулна.
Time (Hour, Minute, Second)- харгалзах цагийг гаргана.
Today ()- Өнөөдрийн он, сар, өдрийг гаргана.
Weekday- Долоо хоногийн хэд дэхь өдөр болохыг харуулсан 0..7-
ийн хоорондох утга буцаана.
Year- Өгөгдсөн он, сар, өдрөөс оныг ялган харуулна.
Days360- он сарын ялгаварыг олох функц.
- 15. Тексттэй ажиллах функц
Char(A) – а кодод харгалзах тэмдэгтийг гаргана.
Clean(text) – текстээс хэвлэгдэхгүй тэмдэгтийг
арилгана.
Dollar(A.B) – а тоог, b бутархай орны тоотойгоор
мөнгөний хэлбэрээр харуулна.
Find(Ftext, Wtext, Num) – Ftext текстийг өгөгдсөн
Wtext-ээс хэд дэхь эхлэн хайхыг заана. Хэрэв олдвол
хэд дэхь байрлалаас эхэлж байгаа тоог заана.
Upper(text) - текстийн үсгийг том үсэг рүү шилжүүлнэ
- 16. Статистикийн функцууд
Count (цонхны хаяг)- өгөгдсөн цонхнууд хэд
нь тоон утга өгүүлж байгааг тоолно.
CountIF (цонхны хаяг, нөхцөл)- өгсөн
нөхцөлийг хангах утгыг тоолно
- 17. Логик функцууд
And- 2 үйлдэл биелэх үед хэрэглэгдэнэ.
False()- худал гэсэн утгыг буцаана.
If – нөхцал шалгах үед хэрэглэнэ.
Not – Эсрэг тохиолдолд гэсэн утгыг илэрхийлнэ.
Or – 2 нөхцөлийн аль нэг биелэх үед хэрэглэнэ.
True()- Үнэн гэсэн утга буцаана.
- 19. Гарсан цонхноос шаардлагатай функцээ сонгоно.
(Нээгдсэн Insert Function цонхноос Select a
category хэсгээс функцийн төрлийн сонгож, Select
a function хэсгээс тухайн төрөлд хамрагдах
функцийг сонгоно.)
Next товч дарж дараагийн алхам руу шилжинэ.
Cancel товч дарж хийж байгаа үйлдлийг
хэрэгсэхгүй болгоно. Help товч дарж туслах
мэдээлэл харна.
Функц хэрэглэх нүдний утгуудаа зааж өгнө.
Функцээ өөрчлөх шаардлага гарвал Back товчоор
өмнөх сонголт руу шилжиж болно. Finish товчоор
ажиллагааг дуусгана.
- 20. Хүснэгт дахь энгийн математик үйлдлүүдийг
гүйцэтгэхэд томъёог ашиглана. Томъёонуудаар
голдуу математик үйлдлүүдийг гүйцэтгэнэ.
Ингэхдээ бодож дүн гаргах нүдэндээ аль нүдний
утгуудыг ямар үйлдлээр гаргаж авах томъёогоо
оруулж өгдөг. Томъёогоо тухайн нүдэндээ очин
мэдээлэл оруулахтай адлиар оруулдаг. Тэр нь
хяналтын шугамд харагддаг, харин түүний дүн нь
тухайн нүдэн дээр харагдана
- 22. Гэрийн даалгавар
Дасгал ¹1 Дараах тооцоог хий. Тайлбар нь:
С2 нүдэнд =A2*B2, D2 нүдэнд =A2+B2, E2
нүдэнд =A2-B2, F2 нүдэнд =A2^2+B2^2, G2
нүдэнд =A2^2-A2*B2^2 гэж бичээд доошоо
хуулна.
- 24. Дасгал ¹2 Дараах функцүүдийг
шалга
=average( A2-оос A8-р нүдэнд орших тоонуудын
A2:A8) дундажыг олно.
=sum(B2: B2-оос B8-р нүдэнд орших тоонуудын
B8) нийлбэрийг олно.
=max(C2: C2-оос C8-р нүдэнд орших тоонуудын
C8) хамгийн ихийг нь олно.
=min(E2:E E2-оос E8-р нүдэнд орших тоонуудын
8) хамгийн багыг нь олно.
=count(F2: F2-оос F8-р нүднүүдээс тоотой
F8) нүднүүдийг нь тоолно.