More Related Content
Similar to ажлын тайлан (20)
ажлын тайлан
- 1. ГовьАлтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 1р сургуулийн
математикийн багш Б.Нарангэрэлийн 20102011 оны хичээлийн жилд
хийж гүйцэтгэсан ажлын тайлан
Сургалтын ажлын талаар:
20102011 оны хичээлийн жилд нийт11д, 10в, 8е ангийн 124 сурагчдад математикийн 512
цагийн 10в, 8е, 8а, 8д ангийн 134 сурагчид мэдээлэл зүйн 159 цагийн хичээлийг зааж, жилийн
эцэст нийт 258 сурагчийн дүнг гаргаж A125, B87, C39, D7 , F0 буюу AB 82,2%,
AC 97,2%, AD 100% амжилттай дүгнэгдлээ.
Үүнээс математикийн хичээлээр
A32, B48, C37, D7, F0 буюу AC 94,4%, AD 100%
мэдээлэл зүйн хичээлээр
A93, B39, C2 , D0, F0 буюу AC 100%, AD 100%
амжилттай дүгнэгдлээ.
Хичээл сургалт бүгд хуваарийн дагуу явагдлаа.
Энэ хичээлийн жилд 10в (математикийн сонгох) ангид
105 цагийн математикийн сонгох хичээлийг хуваарийн
дагуу явуулж, сурагчдын математикийн стандартыг
хангуулах, мөн 10в, 8е ангийн математик сэтгэлгээ
сайтай сурагчдыг нэмэлт давтлагаар хөгжүүлснээр
сургуулийн математикийн олимпиадад 10в ангийн
сурагч Ц.Баярсайхан , 8е ангийн сурагч Э.Санчирмаа
нар тус бүр 1р байр Алтан медаль, сэтгэх чадварын
олимпиадад Ц.Батдэлгэр, Ц.Баярсайхан нар 1 ба 2 р
байр эзлэн аймгийн төрөлжсөн олимпиадад
Баярсайхан, Санчирмаа нар математикаар тэргүүн
байр эзлэн Алтан медаль, Батдэлгэр XXI ангийн
ангилалд Хүрэл медаль хүртлээ.
11д ангид математикийн хичээлийг заан сургууль
төгсөх Улсын шалгалтыг тус ангийн 24 сурагч өгснөөс
A3, B9, C9, D3, F0 буюу, AC 88%, AD 100%
амжилт үзүүллээ. Математикийн кабинетийг хариуцан, кабинетийн эд аж ахуйн бүрэн бүтэн
байдалд анхаарч, хэрэглэгдэхүүн, тест, гарын авлагыг баяжуулж ирлээ.
- 2. Олон нийтийн ажлын оролцоогоор:
** Сургуулийн математикийн секцийн ахлагчаар, аймгийн төвийн ЗАНн ахлагчаар ажиллаж,
хичээлийн жилд сургууль болон аймгийн төвийн сургуулиудын математикийн багш нарыг
дунд явагдах ажлын төлөвлөгөөг гарган батлуулж, түүнийгээ хэрэгжүүлэх талаар
мэргэжлийн багш нартай хамтран анхаарч ажиллаа.
**Мэргэжлийн багш нартай хамтран сургууль дээрээ математикийн болон сэтгэх чадварын
олимпиадыг зохион байгуулж, тэргүүний сурагчдыг шалгаруулж аймгийн олимпиадад бэлтгэн
оролцуулснаар математикаар 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль , сэтгэх чадвараар хүртлээ.
Өөрийн секцийн нийт багш нарын дунд ур чадварын уралдааныг явуулснаар, математикийн
багш Ч.Эрдэнэтуулыг шалгарч сургуулийн ур чадварын уралдаанд оролцон, 3р байр эзэллээ.
** Сургуулийн 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд болон концертонд оролцлоо.
Өөрийн даасан ангийн сурагчдыг сургууль, аймгийн
чанартай спорт, урлаг, соёлын аливаа ажилд
хамруулан оролцууллаа. Ангийн нэрэмжит ажлаар
“Охид бид манлайлагч” аяны үеэр сургуулийнхаа
ахлах ангийн охидын дунд Шилдэг охин шалгаруулах
ажлыг хариуцан зохион байгуулсан нь багш
сурагчдын сэтгэлд хүрсэн шинэлэг ажил боллоо
** Багш нарын баярыг ЗАН ээрээ хамтран сургууль
дээрээ зохион байгуулж, сугалаа явуулж дунд үеийн
багш нарын дунд “Илтгэлийн уралдаан”, залуу багш нарын дунд “Нэгж хичээлийн уралдаан”,
ахмад багш нарын дунд “ Судалгааны ажлын уралдаан ”ыг явууллаа.
**5 сард Жаргалан сумд зохиогдсон Хойд бүсийн 10 сумын сургуулиудын удирдлага, багш
нарын зөвлөгөөнд оролцон, энэ үеэр болсон Нэгж хичээлийн уралдаанд шилжилтийн 8р
ангийн математикийн хичээлээр “ Магадлал статистик” сэдвээр оролцож ирлээ.
** Технологийн багш Г.Наранжавыг даан авч ubuntu үйлдлийн систем дээрх программууд
дээр хамтран суралцаж байгаа.
- 3. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар:
Өөрийн мэргэжлийн хүрээнд 811 ангийн стандартын болон стандартын бус хүндэвтэр
бодлогын сангаа арвижуулж сургалтандаа ашиглалаа.
Англи хэлний мэдлэгийн түвшнээ ахиулж бие даан суралцлаа.
Сургалтанд МХТг хэрэглэх зорилгоор Цахим сургууль хөтөлбөрийн хүрээнд UBUNTU
үйлдлийн системээс суралцан, интернетийг орчинд Presentation,Spreadsheet, Word processor
программууд дээр ажиллаж , улмаар сургалтын хэрэглэгдэхүүн, ээлжит хичээлийн хөтөлбөр ,
дүнгийн хавтгай, тест, судалгааг хийж сурлаа.
Даасан ангийн сургалт хүмүүжлийн төлөвшлийн талаар:
10в анги нийт 31 сурагчтай. Үүнээс 18 хөвгүүн, 13 охинтой .
Хичээл сурлага, олимпиадын амжилт:
1.Ц.Баярсайхан сургуулийн математикийн төрөлжсөн олимпиадад амжилтай оролцож 1р
байр эзэлж Алтан медаль, сэтгэх чадварын олимпиадад XXI ангийн ангилалд 2р байр эзэлж
Мөнгөн медаль, аймгийн 2н даваанд сургуулиа төлөөлөн оролцон тэргүүн байр эзэлж Алтан
медаль хүртэж, Өвөрхангай аймагт болсон Улсын төрөлжсөн олимпиадын 4н даваанд
амжилттай оролцоод ирлээ.
2. Ц.Батдэлгэр сургуулийн сэтгэх чадварын олимпиадад XXI ангийн ангилалд 1р байр эзэлж
Алтан медаль хүртэж сургуулийн Үнэмлэхүй аваргаар шалгарч, аймгийн 2н даваанд
сургуулиа төлөөлөн оролцон 3р байр эзэлж Хүрэл медаль хүртэж IQ өндөр сурагчаар
шалгарлаа.
3.Д.Сосорбурам сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохиогдсон “Олимпыг хэн сайн
мэдэх вэ?” эссэ бичлэгийн уралдаанд оролцон 3р байр эзэллээ.
4.Б.Дэлгэрмаа Хүний эрхийн өдрөөр аймгийн нийт сургуулиудын дунд зохион явагдсан
Хүний эрх сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд “Мөрдөн байцаалтын явцад сэжигтний
эрхийг хангах нь” сэдвээр оролцон тусгай байр эзэллээ.
Урлагаар:
Сургуулийн АЛТАН НАМАР 2010 урлагийн үзлэгт анги хамт олноороо амжилттай
оролцож 1р байр эзэллээ.
- 4. Спортоор:
1. Р. Нямжаргал таеквандогоор хичээллэдэг. GUST TOWN2010 олон улсын өсвөр үеийн
аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртлээ.
2. Э.Жүрдэрнамжил, Ч.Жамсран нар нь аймгийн БТСХны бөхийн секцэд хичээллэдэг
бөгөөд 2011 оны 4сард Увс аймагт болсон МУн гавьяат тамирчин Г.Жамсрангийн
нэрэмжит баруун бүсийн жүдо бөхийн ӨҮАШТд aмжилттай оролцож +80кг жинд
Мөнгөн медаль хүртэж, саяхан УБ хотноо болсон өсвөрийн УАШ жүдо бөхийн тэмцээнд
амжилттай оролцоод ирлээ.
3. М.Алтанзул, Ч.Ангарагмаа, Б.Дэлгэрмаа,
Д.Дэлгэрмаа, Д.Сосорбурам, Э.Элбэрэлт нар 2010 оны
өсвөр үеийн УАШ волейболын тэмцээнд амжилттай
оролцож 19 багаас 4р байрт шалгарч Тусгай байр, мөн
шилдэг довтлогчоор Д.Сосорбурам шалгарсан байна.
4. 2011 оны 3 сард ГААт зохион байгуулагдсан баруун
бүсийн өсвөрийн аварга шалгаруулах волейболын
тэмцээнд багаараа 1р байр эзэлж Алтан медаль
5. 2011 оны 5 сард УБ хотод зохион байгуулагдсан
волейбол,сагсны охидын баг
өсвөрийн УАШ волейболын тэмцээнд амжилттай
оролцож 4р байр эзэллээ. Энэ тэмцээний үеэр Д. Сосорбурам шилдэг тоглогчоор
шалгарч хүрэл медаль авлаа .
6. Сагсан бөмбөгийн САШ тэмцээнээс Б.Баасанбаяр ахлагчтай хөвгүүдийн баг 2р байр
эзэлж, Д.Дэлгэрмаа ахлагчтай охидын баг 1р байр эзэлж Алт, Мөнгөн медалийг түс бүр
хүртэж багаараа түрүүллээ. Хөвгүүдийн багийн бүрэлдэхүүнд: Б.Баасанбаяр, Б.Балдорж,
Ч.Жамсран, Г.Тэмүүжин, Ц.Мөнхтулга, Ц.Батдэлгэр, Ж.Адъяасүрэн. Охидын багийн
бүрэлдэхүүнд: Д.Дэлгэрмаа, Д.Сосорбурам, Б.Дэлгэрмаа, Ч.Ангарагмаа, Р.Нямжаргал,
М.Алтанзул нар оролцлоо.
7. Волейволын САШ холимог багиийн тэмцээнээс 3р байр эзэлж Хүрэл, медаль
хүртлээ. Багийн бүрэлдэхүүнд: Б.Баасанбаяр, Б.Балдорж, Э.ПүрэвОчир, Д.Сосорбурам,
Д.Дэлгэрмаа, Ч.Ангарагмаа, М.Алтанзул нар оролцлоо.
8. Б.Галсантогтох нь 2011 оны ААШ хөнгөн атлетикийн тэмцээнд 400мн гүйлтээр
оролцож 3р байр эзэлж Хүрэл медаль хүртлээ.
9. О.Баттулга нь 2011 оны ААШ хөнгөн атлетикийн тэмцээнд 800мн гүйлтээр оролцож
тусгай байр эзэллээ.