SlideShare uma empresa Scribd logo
1 de 12
Ерөөлийн ая  гэдэг маань монголчуудын ерөөх, ерөөл тавих, ерөөл айлдхах (ерөөлгөх) гэх мэтээр учир утга ёс  төрд холбогдуулан нэрлэдэг зан үйлийн ая билээ. Ерөөл гэдэг бол сайн учир тохиолын бэлэг зохиож сайхан үг хэлэх ёс төрийн нэр юм. Угтаа ерөөл гэдэг үг ёр гэдэг үгтэй язгуур нэгтэй бөгөөд ирээдүйн учир тохиолыг угган тосон мэдэх, зөгнөх, сайнаар хүсэн бэлэгдэхийн утга санаатай (ирэх тохиол) гэсэн үг юм. Монголчууд хамаг юманд сайн сайхныг хүсэн билэгдэх дуртай, нэрээ хүртэл өлзий ерөөл бодож өгдөг заншилтай ажээ.Монгол ардын ерөөлийг бүтэц зүйн нь талаас юмуу эсвэл агуулгын нь талаас хоёр янзаар ангилж болно.Бүтэц зүйн нь тухайд ерөөлийг: 1. бичил ерөөл, 2. бэсрэг ерөөл, З. дэлгэрэнгүй ерөөл гэж ялгаж болно.Агуулгын тухай  бол : 1/ Өнгөрсөн  цагт  холбогдор  учир тайлах  ерөөл, 2/ одоо  өнгөрсөн цагт  холбогдох үүдэл  эхлэлийн ерөөл 3/ одоо цагт  холбогдор  учралын ерөөл 4/ ирээдүй  цагт  холбогдор  угтлага  ерөөл гэж  ялгаж  болно. Тэгэхдээ  эдгээр нь  хоорондоо машид  нягт холбоотой  шүтэлцээ барилдлагатай байдгийг хэлэх хэрэгтэй. Ерөөлийн  аяыг  тодорхойлоход уны өмнө  бүтэц  зүйн  ангиллаар  авч  үзэх  нь  тохиромжтой. Үүнд: Бичил  ерөөл гэдэг бол хочр тулгуурт аяд  багтах  хоёроос  тав  зургаахан үгээр бүтсэн  ерөөл  юм. Үүний  мөн сайн үгийн ерөөл гэж  болно. Жишээ нь.  “үрс  гаргах”  гэж  малын  сүүг  дээжлэн эрхэмлэж  дээш  цацан  эцэглэж  тахил өргөл  болгодог  зан үйл бий. Бэсрэг ерөөл  бол бичил ерөөл шиг хэдхэн сайн үгсээр бүтдэг биш хоёр гурван мөрөөс хоёр гурван бадаг шүлгээр бүтдэг тул яруу найргийн ерөөлд баггах бөгөөд жинхэнэ биеэ даасан ерөөлийн аяар хэлэгддэг юм. quot;
Бэсрэг ерөөлдquot;
 дом шившлэг, бэлэг дэмбэрлийн үгсийгхамруулж болох юм. Жишээ нь: гал асаах шившлэг:Хөгж хөгжХөх ямааны өөх өргөе!Улалз улалзУлаан ямааны өөх өргөе!Бадар бадар         Балгантай шар тос өргөе!   гэдэг.  Бэсрэг ерөөлийн ая ерөнхийдөө дуу хөгжмийн аяны бие болж төвлөвшөөгүй ярих хэлэхийн аялгат ил үү дөхүү байдгаараа үг хэлний аялга, дуу  хөгжмийн аялга хоёрын завсрын аялга гэвүүштэй бөгөөд мөн ч тулгуур эгшиг тодорхой сонсогдох болсноороо монгол ардын дуу хөгжмийн аялга эгшиглэгийн бичил махвод болох шинж чанар нь нэгэнт бүрдсэн  ая юмаа.Дэлгэр ерөөл    гэдэгт мөрийн үг үе тэгшгүй уран үгсийн холбоогоор урссан урт урт шүлэг бүхий монгол ардын яруу найргийн нэгэн төрөл зүйлийг хамруулж болох юм. Бэсрэг ерөөлөөс ялгарах дэлгэр ерөөлийн шинж чанар бол: 1-д, олон бичил ерөөл, бэсрэг ерөөлийн нийлмэл цогцос   мэт хэмжээ агуу дэлгэр хүрээ цараа их 2-т,тухайлсан нэгэн сэдэвт захируулан олон сэдэв хамруулсан багтаамж сав арвин;3-т, адилтгал, зүйрлэл, чимэглэл, ихэсгэл, багасгал, тоочил, давтал,соливцол, зэрэгцүүлэл, харшуулал, өрнүүлэл үг хэлний уран яруу хэрэглүүр элбэг баян;4-т, эхэндээ буюу нэгэн сэдвээс нөгөөд шилжих шилжлэг бүрийн эхэнд quot;
зээquot;
 гэсэн дуудлага үг хэрэглэж, түүгээр аяныхаа хөгийг зохицуулж байдаг зэрэг онцлог шинж чанар юм.Монголчуудын ерөөлсөг зан заншилтай холбогдон дэлгэр ерөөлийн сэдэв элдэв олон зүйл байх боловч нийтэд түгээмэл гол чухал зан үйл еренхий сэдэв, харъяалах сэдэв, тусгай сэдвийн ерөөл гэж ялган үзэж болох  ерөнхий сэдвийн ерөөл гэвэл: хурим тойн ерөөл, наадмын ерөөл, даахийн ерөөл болох бөгөөд энэ нь монголчуудын гурван чухал ёслол цэнгэл болох бэр буулгах тойн ёслол, эрийн гурван наадам, даахь үргээх гэдэг хүүхдийн үс авах ёслолтой холбогдсон ерөөл юм. Харъяалах сэдвийн ерөөл гэвэл: quot;
хурим тойн ерөөлд харъяалах гэрийн ерөөл, бэрийн ерөөл, найрын ерөөл, хадгийн ерөөл зэрэг ерөөл, наадмын ерөөлд харъяалах бөхийн ерөөл, морины ерөөл, сум саадгийн ерөөл орно. Тусгай сэдвийн ерөөл гэвэл: ахуй үйлдвэрийн ерөөл жишээ нь: quot;
Эсгийн ерөөлquot;
, quot;
Гүүний үрс гаргах ерөөлquot;
, quot;
Мал тоолохын ерөөлquot;
, quot;
Аман хүзүүний ерөөлquot;
, зан үйлийн ерөөл жишээ нь: quot;
Галын ерөөл буюу гал тахилгын ерөөлquot;
, quot;
Уулзахын ерөөлquot;
, quot;
Учрахын ерөөлquot;
, quot;
Угтан баярлахын ерөөлquot;
, quot;
Тэнгэрээс бороо хур гуйхquot;
зэрэг ерөөл болох  юм.  Магтаалын ая бол өмнө дурдсан бүх аяас илүү цогц бүрдсэн буюу аялга эгшигц төгс бүрэлдсэн ая байдаг билээ. Түүнчлэн, магтаал аяыг дан хоолойгоор аялах төдийгөөр хязгаарлагддаггүй голцуу хуур хуучир зэрэг хөгжмийн зэмсэгтэй хамсруулан аялдагаараа онцлог байдаг. Чухамхүү хөгжмийн зэмсгийн хамсраатай аялдаг нь магтаал аяын уран сайхны шинж чанарыг шинэ шатанд дэвшүүлсэн нөхцөл шалтгааны бүрдэл болжээ. Яруу найргийн хэлбэр найруулагын хувьд магтаал, ерөөлтэй маш төстэй, харин аяны төрх хөгжмийн зэмсгийн хамсраатай-гаараа ерөөлөөс эрс ялгаатай, уран сайхны давуу чанартай байдаг.Сэдэв зүйн хувьд магтаал маш олон янз байж болох боловч, ая бүтэц агуулгаар нь одоо бидэнд мэдэгдэж байгаа магтаалыг ерөнхий гурван төрөл зүйлд хуваан ангилж болох. Үүнд: 1)Ажбайдлын магтаал буюухүүрнэл маггаал 2)Туульсмагтаал 3)Хүндэтгэл магтаал болно.Аж байдлын магтаал буюу хүүрнэл магтаал гэж quot;
хуурчquot;
 нар гэдэг мэргэжлийн нэртэй хуур хуучраар хөлөлсөн захын магтаалчдын түгээмэл урын сан болж үзсэн харсан бүхнээ уран үгсийн хэлхээгээр урсган хөврүүлж магтдаг байсан элбэг ариун энгийн магтаалыг хамруулан нэрлэж байгаа юм.Гомбо л хуурч нь  хуурдаад байна Голын  багачуул цуглаад байна Бийр л болсон  хуруутай Бичиг  болсон  ухаантай  гэх  зэрээр  өөрийнхөө тухай  хүүрнэн  магтаж  байснаа  цугласан  олны  дотроос нэгэн  үзэсгэлэнт  хүүхнийг  сонгон  шууд магтаж  эхлэх  жишээтэй  нямбаалаг  бөгөөд  уян  хатан  арга хэлбэрийг шилжүүлэн хэрэглэдэг байснаар олны сонирхолыг татаж чаддаг байжээ.Хүүрнэл магтаалын ая хуурчдын авд зохиох авъяасбилгийн цараагаар нэгэн аяын хүрээнд ч элдэв хувилбар гарч болох чөлөөт хэлбэртэй боловч ерөнхийшинж нь ерөөлийн ая шиг тоочин хүүрнэсэн байдлыг хадгалдагийн эрхээр давтал ихтэйгээрээ онцлог байдаг Туульс магтаал  гэдэг домгийн сэдэвтэй тууль найраглал мэт уртлаг бөгөөд тухайлсан өгүүлэмж дүртэй магтаалыг хамруулах нэр юм.Тууль магтаалын ая доор дурдсан хэдэн онцлогтой. Үүнд:         1.    Тууль магтаал, мөн хүүрнэл магтаалын аятай төрөлжүү,ижил өгүүлбэр олонтаа давтан хүүрнэсэн шинжтэй байх боловч шүлгийн хэмжээ тухайлбар бүрийн утга санаатай уялдсан хөдөлгөөн, өндөр намын ялгараа буюу өндрөөс намд, намаас өндөрт шилжих долгиц илүүтэй.        2.    Шүлгийн өгүүлэмжийн санаа тодотгох гэсэн онцлог газар аяын эгшиг өндөрт шилжин оргил гаргах буюу уянга ихэсгэх зэрэг уран яруугийнхэрэглүүр ашигламтгай.        3.    Шүлгийн нэгэн санаа илтгэж утга тегссөн тухайлбарын төгсгөлд аяынтухайлбарын төгсгөл тохиож, өгүүлбэр зүйн байгуулалд нийцдэгээрээҮлгэр туульсийн аятай төстэй болдог.        4.    Нэг буюу хэд хэдэн тухайлбарын завсар нэгэн утга санаанаас нөгөөдшилжихийн хооронд хуурчийн хамсруулан хэрэглэж байгаа хуур юмуу,хуучраар дагнан аялгуулах завсар аяз (интерлюди)-д давтагддаг.        5.    Үйл явдлын өрнөлийн туйл, драматизмын оргил дээр мөнхөгжмийнзэмсгээр дагнах онцгой уянгын оруулбар ая байдаг нь утга уянгын гажлынинжтэй бөгөөд тэр нь драматизм үйл явдлын гунигт тайлал зэргээцохлон тодотгож өгдөг.        6.    Тууль магтаалын аяд юдагун гэдэг усан махводын ая буюу минорьщ ханщлага зонхилох төлөвтэй байдаг ийм хэдэн ерөнхий онцлогтой. Орчин үед Нямын Дагийранз, Жанцанчой зэрэгтууль магтаалд чадамгайхуурчид энэ төрөл зүйлийн уламжлалыг тулгуурлан урынхаа санг арвижуулж байгаа нь Монголын Оюутан залуучуудын Их наадам зэрэг үзлэгтэмцээцц удаа дараалан тэргүүн байр эзлэн тодорхой үр дүнд хүрч байна.Хүндэтгэл магтаал  бол монгол орны нэр сүрт уулсын тухай өвөрмиц дуулал юм. Учир иймээс энэ төрлийн магтаалыг бас дуулал магтаал гэж болох юм. Утга агуулгаараа дуулал магтаал, эх орны үзэсгэлэн тансаг эрдэнэ баялаг, ан гөрөөс, араатан жигүүртэн, ард олоид өмөг түшиг өгөөж хангамж хайралдгийг магтан дуулсан байдаг. Ийм дуулал магтаалын жишээ бол quot;
Алтайханы магтаалquot;
, quot;
Хангай ханы магтаал, quot;
Авралтай баян Хан Хөхийн магтаалquot;
,quot;
Хөгнөханы магтаалquot;
 зэрэг болно. Шүлэг нь мөрийн үе тэгш, тэгш бус, холимог янз бүр байх бөгөөд мөн хэмжээ төлөв урт хөвөрсөн байдаг. Элдэв хувилбартай quot;
Хөгнөханы магтаалquot;
 зургаан мөрөөр жигдэлсэн 246 мөр шүлэгтэй байхад quot;
Хан Хөхийн магтаалquot;
 мөр жигдэлж бадаг ялгаагүй 389 мөр шүлэг байх жишээтэй.Монгол бөхийн цол чимэг, цоллох ёсны тухай Монгол vндэсний бөх бол нэг талын спорт, нөгөө талаас билэгдэл зан vйлийн цогц соёл юм. Монгол бөхийн ийм билэгдэл зан vйлийн нэг томоохон хэсэг нь тvvний цол чимэг, цоллох ёс, хийгээд тэр нь өнгөцхөн талдаа Монгол vндэсний эрийн гурван наадмын баяр цэнгэлийн хөөрөл, баясал мэт боловч гvн талдаа бөх болж төрсөн хvмvvний заяамал зургаан шинж бие бялдрын төрх төлөв, эр зориг, ухаан төгс, эрэмгий араншин, авъяас төгөлдөр байдлыг илэрхийлсэн байдлаараа гvнзгий vндэслэлтэй, бодит хандлагатай, учир утгын тэгш бvрдэлтэй зvйл юм. Монгол vндэсний бөх бусад улс vндэстний олон төрөл бөхийн спортоос ялгагдах нэг онцлог бол тvvний цол чимэг, цоллож ёс бөгөөд тэр нь чухам эдийд хэрхэн буй болсон тухайд судалж тогтоогдсон баттай зvйл одоогоор vгvй юм. Ямар ч атугаа Монгол бөхийн vvсэл хөгжил, бөхийн цол чимэг, цоллох ёсон өөр хоорондоо нягт холбоотой тvvхэн зам туулж бvрэлдэн тогтсон нь мэдээж. Эдvгээ нэгэнт Монгол бөхийн цол чимэг, цоллох ёс төдийд тэгэж vvсэж буй болсон тухай тогтсон зvйл vгvй учир энэ талаар Монгол vндэстний тvvхэн тулгуур зарим нэг ном сударт тусгагдсан мэдээ занги, бөхийн спортын талаар ном бvтээл туурвисан нөхдийн илэрхийлсэн санаа, саналыг тоймчлон авч vзэх нь зvй болж байна. Эрдэмтэн Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном (1957) академич Ц.Дамдинсvрэн, А.Лувсандэндэв болон Х. Сампилдэндэв, Д.Цэрэнсодном (1987) нар Монгол бөхийн цол, цол чимэг олгох ёс журам болон Монгол ардын баатарлаг туульс, аман зохиолд энэ асуудал хэрхэн тусгагдсан байдлыг удаа дараа судалж өөрсдийн дvгнэлт саналийг нийтэлж байсан байна. Г.Эрдэнэ (1992) “Тан улсын тэмдэглэл, Ляо (Кидан) улсын шаштираас дараах зvйлийг иш татжээ. “Сяньби аймгийн дараах Монгол нутагт оршиж байсан IV зууны Табо Вэй улсын Тобагуй 395 онд “Хуанди хаан”, VI зууны Тvрэгийн хаант улсын Тvмэн, 745-840 оны Уйгурын хаант улсын Моюнчур, ХП зууны Кидан гvрний тэргvvлэгчид хаанд өргөмжлөгдөх хийгээд Табо Вэй улс Пинчен хотыг Уйгур улс Хар балгас хотыг улсын нийслэл болгох vйлдлийг тохиолдуулан том баяр хийж бөх барилдуулж тvрvvлсэн бөхөд “Хаан” цол өгч байсан ба 1123 он болон харагчин туулай жил Кидан улсын жанжин Елюй-Даш Монгол аймгийн тэргvvлэгчдийг Чин толгойд хуралдуулан наадам хийхэд бөхчvvдийг цоллосон” хэмээн дурьдаад зохиогч бөх, морь цоллох ёс Монгол бөөгийн шашин өргөн дэлгэрсэн тэр цаг vетэй холбоотой vvссэн гэж vзсэн байна. Л.Ням-Осор, Б.Батсvх /1989/ Өндөр Гэгээн Занабазарыг Халхын шарын шашны тэргvvн богдод залсан vйлд зориулж хийсэн анхдугаар Даншиг наадамд тvрvvлсэн Бөх Ламд “Арслан” гэдэг цолыг анх олгоход Бөх Лам дvvгийн хамт их баярлан билэгшээж Ширээ цагаан гэдэг нэртэй нуурыг “Өлзийт” гэж нэрлэсэн хэмээн дурьдсан буй: Зохиогч цааш нь Халхын долоон хошууны анхны энэ их наадамд дээгvvр барилдсан бөхөд арслан, заан, начин гэдэг цол олгосон тухай өгvvлснээс vзэхэд Бөх Ламд арслан гэдэг цолыг анх олгоход гэсэн нь ерөөс Монгол vндэсний бөхөд цол чимэг анх буй болгосон гэх санаа бус Бөх Ламын хувьд арслан цол авсан гэсэн утга бололтой. Д.Баяр /1993/ ХVI-ХVП зуун буюу Монгол оронд Буддагийн шашин гурав дахь удаагаа дэлгэрсэн тэр vед Халхын бөхийн барилдаан журамлагдан цэгцэрч дvрэм журам нь боловсрон цол гуншин, дэг жаяг бvрэлдэж бөхчvvдэд цол олгохдоо арслан, заан мэт монгол оронд байдаггvй хvчит амьтны нэрээр цоллох болсон нь Энэтхэг, Төвдийн зvгээс нэвтэрсэн шашны зан суртахуунтай холбоотой гэж vзсэн байна. Гэтэл Н.Жанцанноров /1995/ “ер нь бөхийн цол чимэг одоогийн улсын баяр эрийн гурван наадам чинь Өндөр гэгээнийг Богдын ширээнд залсны ёслолд зориулсан наадмаас эхтэй юм л даа” гэж шуудхан хэлсэн байх юм. Монгол бөхийн цол чимэг төдийгvй манай эрийн гурван наадам дөнгөж ХVII зуны дунд vе 1640 онд л буй болсон хэмээн ойлгогдохоор ингэж vзэх нь vнэндээ хагас хуудуу явдал юм. Доктор Х.Нямбуу /1996/ Монгол бөхийн цолыг авч vзвэл vлэмж хvчтэй сайн барилдааныг “жинхэнэ бөх” улс даяар наадамд тvрvvлдэг их хvчтэнд “Улсын бөх” гэдэг цол олгодог байв хэмээн дурьдаад Бvри бөх бол “улсын бөх” цолтой алдарт хvчтэн байсан гэж өөрийн санааг тодотгосон бөгөөд харин ийнхvv цол олгодог болсон тvvхэн цаг хугацааны тухайд тодорхой зvйл хэлээгvй боловч Монголын нууц товчоог vндэс болгон Чингис хааны vед хамаатуулсан байж болох талтай. Монгол бөхийн цол, чимэг, цоллох ёс, жаяг зарим судлаачдын vзэж байгаагаар шарын шашны зан vйлтэй холбоотой Энэтхэг Төвдөөс /Д.Баяр 1993/ нэвтэрч орж ирсэн гэх юм уу, бөөгийн шашны зан vйлтэй холбоотой /Г.Эрдэнэ 1992/ vvсэж буй болсон хэмээх саналтай бидний хувьд санал төдий л нийлэхгvй байна. Ер нь монгол бөхийн цол чимэг, цол дуудах ёс хэдий vед хэрхэн vvсэж буй болсон тухайд нэгдсэн ойлголт баталж нотлогдсон зvйл одоогоор алга. Учир ийм болохоор зохиогч Монгол бөхийн цол, чимэг, цоллох ёс жаяг хэдийд хэрхэн vvсэж ямар замаар боловсорч ирсэн тухай өөрийн гэсэн санаа бодлоо хэлэх нь далайд дусал нэмэр болж юуны магад. Монгол бөхийн цол “аварга”, “тулгат” хоёроос бусад “арслан”, “заан”, “начин”, “харцага”, “бvргэд”, “шонхор” гэхчилэн дан араатан жигvvртний төрөл нэртэй байгаа юм. Энэ бvхэнд нэг учир бий бөгөөд чухам эндээс учиг хөөж vзэх нь Монгол бөхийн цол чимэгний vvсэл гарлыг тогтоох нэг зам байж болох юм. Чингис хаан хаанчлалынхаа бvр эхэн vед тэрээр тэнгэр эцэгтээ мөргөж Шихихутуг, Зэлмэ, Чуу мэргэн, Борохул, Мухулай, Боорчи зургаан сайдаа магтан эрэмгий сайнаар эзэн эс боллоо би гээд: Айл зуур явахад Алаг бяруу мэт номхон байвч Алалдах дайсантай уулзахад Арслан бар мэт догширч Ханилан явах цагт Хар бяруу мэт номхон байвч Хатгалдах дайсантай тулалдах цагт Харцага шонхор мэт догширч Харийн дайсныг дарахын төлөө Халуун амиа vл бодогч Хайрт хvлэг Боорчи минь… гэхчлэн алдаршуулан магтсан буй. Монгол угсаатныг тvрvv vеийн Монгол гэж нэрлэж буй /Г.Сvхбаатар/ манай тооллын өмнөх vе V, IV зуунаас манай тооллын эхэн vед Монгол угсаатан бөхдөө “Хаан” гэхчилэн цол олгож байсан тухай мэдээ байхаас гадна ХI, ХП зууны vеийн Монголчууд язгууртан, отог, цэргийн эрхтэнд “Баатар”, “цэцэн”, “мэргэ”, “бэлэг” гэхчилэн цол гуншин олгож байсны дээр “бөх” гэдэг цол олгож /Г.Эрдэнэ 1992/ байсан хийгээд эзэн Чингис хаан тvvнийг залгамжилсан хаадын vед цэргийн жанжин, шадар тvшмэлvvд, бие хамгаалагч торгон цэргvvд бvгд хvч чадалтай бөхчvд байсан ба тэр vед найр наадамд тvрvvлсэн бөхөд “Баатар” цол олгож отог цэргийн толгойлогч болгон дэвшvvлдэг байсан тухай зохиогч өгvvлсэн байна. Тvvнчлэн ХШ зууны vе гэхэд Батхаан “…Мөрөө шороодоогvй бөхийг баатар болгоно хэмээх буюу монголын нууц товчоонд “Бvри улсын бөх бөгөөтөл” гэж гардаг. Монголын тvvхийн тулгуур бvтээлvvд “МНТ” Марко Пологийн “Ертөнцийн элдэв сонин” зэрэгт бөх Бэлгvтэй, Бvри бөх, Эсэн бөх, Ариг бөх, Атай бөх гэхчилэн бөх гэдэг ухагдахуун өдгөө бидний хэрэглэж буй бөхийн алдар цол болсон амьтны нэршилтэй холбоо, хоршилгvй гарч байснаа нууц товчооноос нэлээд хожуу ойролцоогоор 400-аад жилийн хойно зохиогдсон “Алтан товч”-д /Лувсанданзан/ Хvзvvнд хvрэх уушгаа даран чадваас Хvчтэй заан бөхийг дарсан шvд илvv буй… гэсэн нэгэн бадаг байгаа нь сонирхол татаж байгаа юм. Марко Поло “Ертөнцийн элдэв сонин” гэдэг алдарт номондоо “Их хаанд”…Вавилоны арслангаас биеэр том бөгөөд хvчтэй арслан олон бий. Тэдгээр нь зэрлэг гахай, бух, буга болон бусад араатан барих сургуультай. Их хаанд мөн чоно, vнэг, зээр, марал буга барьдаг бvргэд бас олон бий. Таван зуун харцагаа ерийн бор толгойт олон бvргэдийн хамт дагуулан явдаг. Их хаан vргэлж дөрвөн заан хөлөглөсөн vзэсгэлнт сайхан Монгол өргөөнд залрах ба… тэгээд 12 шилдэг сайхан тохош нөмөрсөн 5000 заан авч ирнэ” хэмээн дурьдсан байна. Ер нь Монголчууд Марко Пологийн их хаан гэж нэрлээд байгаа Хубилайн хаанчлалын vеэс бvр эрт арслан араатан, бvргэд, харцага, шонхор мэт амьтдыг ан ав, амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж ид хавыг нь мэдэрч ирсэн баримт Монголын алдарт “Нууц товчоо”-оос авахуулаад ардын аман зохиол, дуу хуаранд нэн элбэг агаад Чингис хаан хvлэг Боорчи мэт баатар эрс, жанжнууддаа арслан барс, харцага, шонхортой зvйрлэн алдаршуулдаг байсан ажээ. Vvний нөгөө талаар Хубилай хааны vе бол монголчууд дэлхийг байлдаг дагуулах бодлого, vйл ажиллагаанаас эзэн богд Чингис хааны “Миний амьдад зөөн зонхилон хураасан улсыг минь бvv зовоогтун” гэсэн гэрээс “Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бvv зовооё, хөлийг нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргаая, хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг vл зовоохыг эрхэм болгоно” хэмээн андгайлсан Өгөөдэй хааны бодлогыг залгамжлан авч эзэнт гvрнээ бэхжvvлж төр улсаа төвхнvvлэх замд орсон vе байсан бөгөөд энэ нь тvvхийн эрх өөрийн зvй тогтлоороо цэргийн эрдэм ухаан, vйл хэрэг, тvvнийг эрхэмлэн дээдлэх vзэл бодлоос Монгол тvмнийг, тvvний төрийг алхам алхмаар хөндийрvvлж, тэр нь улмаар бөх хэмээх спорт, соёл зан vйлийн гайхамшигт цогц соёлыг эрхэмлэн дээдлэх явдалд уламжлагдан шилжсэн байж болох талтай билээ. Хэрэв дээр дурьдсан vндэслэлvvд, мөн энэхvv vзэл бодлыг vндэс болгох ахул: Нэгд: Монгол vндэстний тухайд цэргийн эрдэм, бөхийн спорт нэн эртний нэгэн vvсэлтэй бөгөөд гарал vvсэл, тvvхэн хөгжлийн хувьд нэгдмэл хийгээд цэргийн vйлд бөхчvvд оройлох vvрэг гvйцэтгэж ирсэн ба ийм учир Монгол vндэстэн бvр тvрvv vеийн Монголчуудын vеэс бөхийг нэн эрхэмлэн бөх хvн, цэрэг эрсийн гавъяа зvтгэлийг хамтатган алдар цол хvртээдэг байсан байж болох талтай. Хоёрт: тvрvv vеийн Монголчуудаас Чингис хааны хаанчлалыг өнгөртөл өдгөө цагт хэрэглэж буй “аварга”, “арслан”, “заан”, “начин”, “харцага”, “шонхор” хэмээх эрэлхэг хvчирхэг амьтдаар бэлэгдэн нэрлэсэн цол Монгол бөхөд байсангvй хэмээн vзvvштэй. Гуравт: Өгөөдэй хаанаас эх аван Хубилай хааны хаанчлалын vед өдгөө цагт хэрэглэж байгаа эрэлхэг хvчирхэг амьтдаар бэлэгдэн нэрлэсэн цолыг Монголчууд бөхдөө олгож төр ард тvмний зvгээс алдаршуулдаг болсон хийгээд улмаар бөх цоллох ёс, горим, ая дан буй болж “дуулалт магтаалын” /Д.Баяржаргал 1993/ хэлбэрийг олсон байж болох юм. Монгол бөхийн цол олголт, цоллох ёс, тvvхэн хөгжлийн өнө урт vеийг, туулж өдгөө цагт ирэхдээ хувиран боловсорсоор ирсэн нь мэдээж. Доктор Х.Нямбуу /1996/ “монгол бөхийн цолыг авч vзвэл vлэмж хvчтэй сайн барилдаанчийг “жинхэнэ бөх” улс даяар наадамд тvрvvлдэг их хvчтэнд “улсын бөх” гэдэг цол “Бат-Орших” зэрэг их наадамд тvрvvлсэн шөвгөрсөн бөхчvvдэд тусгай цол, жинс олгодог байжээ”. Хэмээн тэмдэглэсэн бөгөөд Өвөр Монголчууд нийт vндэстний бөхийн барилдаанд олон удаа тvрvvлж, онцгой шалгарсан бөхдөө “бvх Хятад даяар бярлагтун” цол олгож, зангиа зvvдэг байна. Чингис хааны төрийн vед онцгой тодорч шалгарсан бөхөд “улсын бөх”, Өвөр монголчууд “улс даяар бярлагтун” халх Монголчууд “даян аварга” цол даяар дуурсагдах “ чимэг олгож ирсэн зэрэг нь угсаа нэгтэй байж болох асуудал юм. Монгол vндэсний бөхийн цол тvvхэн цаг хугацааг ийнхvv туулж өдгөө “начин”, “заан”, “арслан”, “аварга” гэсэн vндсэн дөрвөн шат зиндааг олсон бөгөөд эдгээр цол бvхий бөх хvнд баяр наадамд vзvvлсэн амжилтыг vнэлэн “чимэг” хэмээх гуншинг нэмэн олгосоор иржээ. Бөх хvнд олгох цол хvч чадал, эр зоригийг хvчирхэг араатан жигvvртэнтэй зvйрлэн бэлэгдсэн дөрөвхөн төрөл байхад чимэг нь бөх хvнд заяамал байх учиртай шинж төрхvvд, сэтгэл зvйн өрнөлт, тухайлбал бие цогцын онцлог, араншин төлөв, эр зориг, өөртөө итгэх итгэл, бөхөд урам хайрлах, олон тvмэнд алдаршуулах утга, учрыг агуулсан 120 гаруй янз төрөл байна. Тэгэхдээ цол чимэг хоёрыг хооронд нь харьцуулахад аль алинд бэлэгдэл адилтгалыг агуулсан байх хэдий ч чимэг нь бодит илэрхийллээр ихээхэн баялаг юм. Монгол бөхийн цол чимэг, тvvнийг дуудах арга билэг нь зөвхөн баяр цэнгэлийг хөөр магтаал бус спортын сэтгэл зvйн танин мэдэхvйг vндэс болгосон бөхийн гараа, дэвээ, шаваа, алхаа, гишгээ, намба, төрхтэй ая дан, айзам хэмнэл, гайхалтай хосолсон утга, урлаг төгөлдөр зvйл мөн. Эдvгээ Монголын Vндэсний Бөхийн Холбооны “Их эе” хэмээн нэрийдсэн их хурлаар баталсан дvрмийг баримтлан улсын их баяр наадамд тав, зургаа давсан бөхчvvдэд “Начин” долоон даваанаас vзvvрлэх хvртэл амжилт гаргасан бөхөд “Заан”, анх удаа тvрvvлсэн бөхөд “Арслан”, хоёр удаагаа тvрvvлсэн бөхөд “аварга” цол олгож байгаа ба аймаг, цэргийн баяр, наадамд мөн дээр дурьдсан давааны шатлал баримтлан “арслан”, “заан”, “начин” цол олгох журам тогтсон бөгөөд арван найм есдvгээр зуунд олгож байсан “харцага”, “шонхор”, “бvргэд” цол орхигдсон болой. Бөхийн цол, чимэгтэй холбогдуулан практик талаас хэлvvштэй санал дvгнэлт гэвэл ХIХ зуун болон ХХ зууны эхэнд бөхчvvдэд олгож байсан чимэг маш олон, ихээхэн баялаг агуулгатай байсан бол энэ зууны II хагас гэхэд нэн цөөн чимэгт эргэлдсэн явцуу хvрээтэй болсны зэрэгцээ Монгол vндэсний бөхийн дvрмийн …р зvйлд “Далай аварга”, “Даян аварга”, “Дархан аварга” цол олгоно хэмээн заасан байхын гадна , доктор Х. Нямбуу “зургаа давсан арсланд vнэн хvчит, манлайн баясгалант, маш гайхамшигт, саруул шаламгай, өрнөн дэлгэрэх, өнөд тvвшин, идэр арслан” гэдэг цол олгоно гэсэн байх юм. Энэ бvгдээс vзэхэд цол чимэг, хоёрыг хооронд нь хутгах явдал бас байгаа бололтой. Vvнээс гадна өнө эртнээс дагаж ирсэн тvvхэн уламжлалын талаас ч бөх хvнд улсын чанартай цол олгож байгаа утга учрын талаас авч vзсэн ч одоогийн практикийг өөрчилж улсын “начин”, “заан”, “арслан” цол болон чимэгийг Монгол Vндэсний Бөхийн Холбооноос өргөн мэдvvлж Монгол улсын ерөнхийлөгч аймаг, сумын чанартай цолын тухайн шатны засаг дарга олгож байх санал дэвшvvлж биелэлээ олжээ. Монгол vндэсний бөхийн цол, чимэг, цоллох ёс жаяг нь Монгол бөхийн хувьсал хөгжилтэй нягт холбоотой урт удаан хугацааг туулж боловсрон боловсорсоор өдгөө цагийн тvвшинд хvрч ирсэн бөгөөд ийнхvv бөх хvнд цол, чимэг олгох, цоллох ёс нь: Нэгд: Төр ард олноос бөх хvнд алдар өргөмжлөл хvртээх ёс. Хоёрт: Бөхөө алдаршуулан тvмэн олонд зарлан сурталчлах ёс, Гуравт:Бөхийнхөө хийморийг бадрааж, урам зориг, ааг эрийг цогцлуулах арга, Дөрөвт:Баяр наадмын утга учир, сvр жавхланг бадраах зэрэг тал бvрийн утга зорилго бvхий ёс төр мөн юм гэж бид vзэж байна. Ерөөс Монголчууд эрийн гурван наадамдаа бөх цоллох, сур харваанд уухайлах, морины уралдаанд гийнгоолох энэ бvгд спортод сэтгэл зvйн маш их учир холбогдолтойг өнө эртнээс танин мэдэж сэтгэл зvйн, зориг эрмэлзлэлийн торгон эрийг орон зай, цаг хугацааны нэгэн агшинд зангидах энэхvv аргыг олсон хэрэг юм. Бид бөх хvнд цол чимэг олгох, бөх цоллох ёс төрийн практик учир холбогдол юу болох, бөх хvнд ямар хvч тvлхэц болдог зvйл юм гэдгийг тандан мэдэх зорилгоор улсын цолтой ид барилдаж байгаа бөхчvvдийн дунд “улсын цол хvртэж байхад танд төрж байсан анхны сэтгэгдэл юу вэ?”, “засуул дээр гарч цолоо дуудуулах тэр агшинд төрдөг сэтгэгдэл юу вэ?” гэсэн гурван асуулт тавьж судалгаа явуулсан юм. Бидний судалгаанд хамрагдсан бөхчvvд /n=50/ нэг дэх асуултанд тэдгээрийн 78.4% нь “Би монгол бөхийн тоонд орлоо доо”, “Би зорилгодоо хvрэх нь хvрлээ дээ”, “хvрсэн цолныхоо дайнд барилдаж явах юмсан”,”Миний аав ээж нутаг усныхан баярлаж байгаа даа” гэж, хоёр дахь асуултанд судалгаанд хамрагдсан бөхчvvдийн 88.3% улсын цолтой бөх хvний нэр төрийг бодож явах тухай хариулсан бөгөөд гурав дахь асуултанд “Хийморь сэргэж учраагаа давах зориг хvч хөвчирдөг, арга ухаан сэтгэлийн хvч нэмэгддэг, эсрэг бөхтэйгөө яаж барилдах тухай боддог” гэхчилэн хариулт өгч байна. Бидний судалгаанд бөхчvvдийн өгсөн хариултаас vзэхэд Монголчууд бөхдөө цол чимэг олгож олгосон цол чимгээ наадамчин олны өмнө ая дан хослон дууддаг явдал нэгд: бөх хvн нийгмийн өмнө нэр төр хариуцлагаа ухамсарлах, тэр чанараараа илvv их амжилтын төлөө тэмvvлэх, хоёрт: эцэг, эх, удам угсаа, нутаг ус, зон олноороо бахархах, гуравт: барилдах агшинд бие сэтгэлийн хvч хуралдан хөврөх, хэрхэн барилдах тактик арга ухаанаа боловсруулах гэх мэтчилэн олон талын ач холбогдол утга учиртай асуудал байдаг байна. Монгол бөхийн цол ялангуяа чимгийг утга зориулалтаар нь дараах хэдэн ангид хувааж болох вэ эндээс бөхийн цол чимэг зөвхөн магтаал бус спортын сэтгэлзvйн тал бvрийн утга учиртай зvйл болох нь харагдаж байна. ХIХ зуунаас ХХ зууны эхэн vед бөхчvvдэд олгож байсан чимэг 1.Бяр хvч илэрхийлсэн: 1. Vнэн хvчит 2. Агуу хvчит 3. маш хvчит 4. Бууршгvй хvчит 5. Бат хvчит 6. Хальшгvй хvчит 7. Хамгаас хvчтэй 8. Маш vнэн хvчит 9. Vнэхээр хvчит 2.Араншин төлөв илэрхийлсэн 1. Манлайн баясгалант 2. Баатар зоригт 3. Хичээнгvй нягт 4. Онц тvрэмгий 5. Өнөд амгалан 6. Хуйрнан шуугих 7. Бардам тvрэмгий 8. Хэтэрхий хурц 9. Хотлоор баясгалант 10. Нягт бат итгэлт 11. Саруул шаламгай 12. Өнөд омголонт 13. Өнөд тvвшин 14. Идэвхт итгэлт 15. Төв шударга 16. Vнэн зоригт 17. Хурдан шаламгай 18. Хэтэрхий хичээлт 19. Бат нягт 20. Нягт итгэлт 21. Өнөд баясгалант 22. Уран мэхт 23. Хурдан шаламгай 24. Хурц шаламгай 25. Бадрангуй хичээлт 26. Маш анхааралт 27. Уудам ухаант 28. Хуурнин баригч 29. Хэтэрхий хурц 30. Шаламгай хөдөлгөөнт 31. Эрхэм сэргэлэн 3.Бие цогцын шинж төлөв илэрхийлсэн 1. Бат суурьт 2. Харьшгvй жавхлант 3. Даяар vзэсгэлэнт 4. Vлэмж барьцтай 5. Маш vзэсгэлэнт 6. Бат бөх 7. Vнэн vзэсгэлэнт 8. Саруул сайхан 9. Лут бэх 10. Онц жавхлант 11. Өлзий жавхлант 12. Тод сонин жавхлант 13. Тод сонин vзэсгэлэнт 14. Тун ч гарамгай жавхлант 4.Алдаршуулан магтах утгатай 1. Тун ч гарамгай 2. Маш гайхамшигт 3. Бат сонин 4. Vлэмж хэтэрхий 5. Өрнөн дэлгэрэх 6. Чин ачит 7. Vнэхээр итгэлт 8. Vнэн амгалант 9. Бvхнээ дуурсагч 10. Олныг баясуулагч 11. Тод сонин vзэсгэлэнт 12. Бөхийн манлай 13. Цогт гарамгай 14. Идэр лут 15. Бат-Өлзийт 16. Халх даяар гайхамшигт 17. Vнэн бишрэлт 18. Онц дуурсгалтай 19. Баатар ерөөлт 20. Бvхнээ дуурсгалт 21. Хотлоор баясгагч 22. Vнэн амгалант 23. Улс даяар гайхамшигт 24. Тvмнээс төгөлдөр 25. Манлайн дээд 26. ¬Бат орших 27. Нэн дуурсгалт 28. Өнөд мөнх 29. Бат орших 30. Бvгдэд алдаршсан 31. Зохист гарамгай 32. Төгөлдөр итгэлт 33. Тэнцэшгvй шилдэг 34. Хурц манлай 35. Цогт дуурсах 36. Ялгуун буянт 37. Бат итгэлт төгөлдөр 38. Гарамгай чин ачит 39. Vнэн тод сонин 5.Хvч алдар суу нэмэх 1. Улам өрнөх 2. Саруул сайжрах 3. Цог нэмэх 4. Манлайн дэлгэрэх 5. Өлзий бадрах 6. Улам дэлгэрэх 7. Харилтгvй жавхлант 8. Өрнөн дэлгэрэх 9. Шинэ нэмэх 10. Бас баярлах 11. Улам нэмэх 12. Vлэмж бадрах 13. Хурц идэр 14. Дархан идэр 15. Өсөн нэмэх 16. Өсөх идэр 17. Хурц идэр 18. Нэн сайжрах 19. Улам шуугих 20. Бас дахин баясгуулагч 21. Өнөд цог нэмэх 22. Улам өрнөн өсөх 23. Улс даяар өсөн хөгжих 6.Агуу ихийг билэгдсэн 1. Далай даян 2. Далай дайчин 3. Даяар дуурсагдах 4. Өнөд тvвшин хотлоор баясгагч 7.Ардын засгийн жилvvдэд олгож ирсэн чимэг: 1. Бяр хvч илэрхийлсэн 1. Бат хvчит 2. Vнэн хvчит 3. Харьшгvй хvчит 4. Бууршгvй хvчит 2. Араншин төлөв илэрхийлсэн 1. Бат нягт 2. Нягт итгэлт 3. Чин зоригт 4. Хурц идэр 5. Хичээнгvй нягт 6. Хууринан шуугигч 7. Хурц шалмаг 8. Хурдан шаламгай 9. Уран барилдаант 10. Манлайн баясгалант 11. Өнөд тvвшин 12. Далай дайчин 13. Өнөд баясгалант 3.Бие цогцын шинж төлөв илэрхийлсэн 1. Бат суурьт 2. Тод сонин vзэсгэлэнт 3. Vнэн vзэсгэлэнт 4. Харишгvй жавхлант 5. Саруул сайхан 6. Тод сонин 4.Алдаршуулан магтах 1. Олныг баясгуулагч 2. Бvхнээ дуурсгалт 3. Vлэмж бадрах 4. Хотлоор баясгагч 5. Баяр наадмын манлай 6. Улс даяар гайхамшигт 7. Тvмнээс төгөлдөр 8. Манлайн дээд 9. Манлайн дэлгэрэх 10. Тун ч гарамгай 11. Өрнөн дэлгэрэх 5.Хvч итгэл алдар суу нэмэх 1. Улам нэмэх 2. Бат итгэлт 3. Улам өрнөх 4. Өсөн нэмэх 5. Цогт идэр 6. Өсөх идэр 7. Vнэн итгэлт 8. Саруул сайжрах 9. Улам нэмэх 10. Бат орших 11. Улам итгэлт 12. Шинэ нэмэх 6.Агуу ихийг билэгдсэн 1. Далай даян 2. Даяар дуурсах 3. Дархан аварга Бид ийнхvv цол чимгийг жагсаан ангилахдаа аль болох бvрэн гvйцэд гаргах зорилт тавьж ХIХ зуун болон ХХ зууны эхэн vед болж байсан Даншиг, Арван засгийн наадмын нэр цуут аварга, арслан ХХ зууны сvvлийн хагас зуун жилд төрөн гарсан бараг бvх аварга арслан зааны цол чимэгийг нягтлан тvvвэрлэж бvрдvvлсэн болно. Монгол бөхийн тvvхэн хөгжлийн энэ хоёр vед олгож ирсэн чимгийг утга зориулалтаар нь 6 бvлэг төрөл болгон өөр хооронд нь харьцуулж vзвэл дараах байдал харагдаж байна. Монгол бөхийн тvvхэн хоёр vед олгож ирсэн цол чимгийн харьцуулсан vзvvлэлт Чимэгийн төрөл Даншиг наадмын vеийн чимэг Арван засгийн vед олгосон чимэг 1 Бяр хvч илэрхийлсэн 9 4 2 Араншин төлөв илэрхийлсэн 31 13 3 Биеийн цогч шинж төлөв 14 6 4 Алдаршуулан магтах 44 11 5 Хvч, алдар, суу нэмэх 23 12 6 Агуу ихийг илэрхийлэх 4 3 БVГД 125 59 Энэ хvснэгтээс vзвэл харьцуулсан хоёр тvvхэн vеийн тухайд Монголчуудын бөхдөө олгож ирсэн чимэг утга зориулалт, бvрдлийнхээ хувьд өөрчлөгдөн хувирч орхигдож гээгдсэн зvйл vгvй гэж vзэж болохоор байгаа хэдий ч төрөл тус бvрийг бvрдvvлж ирсэн уламжлалт утга төгөлдөр олон сайхан чимэг орхигдон гээгдэж тvvний сан хөмрөг сvрхий ядуурах байдал илэрхий харагдаж байна. Монголчууд бид бөх, морь, сур хэмээх эрийн гурван наадамдаа аль алинд нь цол чимэг хэрэглэж ирсэн эртний уламжлалтай атлаа моринд цол шагнахаа хэрэг дээрээ орхиход хvрч зөвхөн хэвшсэн магтаал дуудах бөгөөд Монгол бөхийн тухайд цол чимгээ гээн гээсээр байх уу гэсэн асуудал гарч ирж байгаагийн гадна дээр дурьдсан дөрвөн шатны цолыг ямар ч тохиолдолд нэг хvнд дахин олгодоггvй, уг цолны болзлыг дахин давтан хангасан бөхөд зөвхөн чимэг нэмэн олгодог өнө эртний уламжлалтай. Энэ уламжлалтын тухайд зохиогч шvvмжлэлтэй ханддаг бөгөөд учир юу гэвэл уг чимэг тухайн бөхийн спортын амжилтыг vнэлж байгаа юм шиг атлаа хэрэг дээрээ ач холбогдолгvй нэгэн vнэмлэх “цаас” л болж vлддэг. Аливаа тvvхэн уламжлал хөгжил, өөрчлөлтийн зvй тогтол, жам ёсоор дараа дараагийн шинэ тvvхэн нөхцөлд улам боловсронгуй болон өөрчлөгдөж байдаг болохоор “чимэг” хэмээх Монгол бөхийн өргөмжлөл спортын зэрэг зиндааны тодорхой ач холбогдолтой байгууштай хэмээн зохиогч vзэж байгаа болно. Манай уламжлалт эрийн гурван наадам бол зөвхөн спорт биш зан vйл эд агуурсын соёлыг өөртөө агуулсан цогц соёл болох тул тvvнийг бvрдvvлж ирсэн элементvvд тухайлбал Монгол бөхийн цол чимгийг агуулга бvрдлийн хувьд нь ч, сан хөмрөг тоо төрлийн тухайд ч гээж ядууруулж болохгvй гэсэн дvгнэлт хийх учиртай болой. Ийм ч учраас бид энэхvv бvтээлд Монгол бөхийн цол чимгийг зориуд тусгай бvлэг болгон тал бvрээс нь авч vзэж өөрсдийн санал дvгнэлтийг гаргахыг эрмэлзсэн хийгээд Монгол бөхийн тvvхэн хөгжлийн тодорхой хоёр vед олгож ирсэн цол чимгийг нэг бvрчлэн жагсаан гаргаж энэхvv бvтээлд хойчийг бодон тусган vлдээх нь зvйтэй гэж vзсэн болно. <br />Долоо. Бөх тайлбарлах урлаг<br />Говь нутгийн малчин ард Цэнддоо улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааныг радиогоор “Циркийн Дамдин гарлаа........Давлаа.......Дархан аварга Мөнхбат, аварга бээжин, дэмүүл нар даваад туг тойрч явна”гэж арслан Бадамсэрээжидийн тайлдар эх орон даяар хүнгэнэж байдаг. Энэ үед Ганбаатар Цэнддоогийн дэргэд радио сонсож, Ийм сайн бөх,ийм сайн тайлбарлагч болох юмсан гэж боддог болжээ. Ямарч хүнд мөрөөдөл, зөн билиг гэж байдаг. Бага байхдаа хөдөө нутагт хонь хариулж явахдаа шилбүүрээ унаж, ташуураа микрофон болгон Бадамсэрээжид багшийгаа дууриан бөх цоллож, тайлбарлаж байсан маань тайлбарлагч болох эхлэл юм болов уу. Анх 1984 онд Тэрэлжийн амралтанд бөхийн бэлтгэл хийж байхдаа бөхчүүдийн нэг оройн үдэшлэг хөтлөж эхэлсэн. 1984 оны 10 сараас эхлэн бага хэмжээний барилдаануудыг хөтлөн тайлбарладаг боллоо. Ардын хувьсгалын 64 ойн жил 1984 оны 7-р сарын 8-нд Монголын радио хороон дээр очиж редактор, сэтгүүлч Г. Баава, А. Авирмэд нараас төв цэнгэлдэх хүрээлэнд орж бөх тайлбарлах нахны үнэмлэх авлаа. <br /> 1984 оны намар шигшээ багийнхан бэлтгэлээ хийж байхад Н. Ганбаатар, гавъяат дасгалжуулагч Дамдиншаравт: “багшаа налайхад нэг өнчин хүү байна гэнэ”. Тэр улсын наадмар хэн хэнтэй хэрхэн барилдсаныг цээжээр ёайн ярьдаг, бас ч гэж өөрөө барилдчихдаг авъяастай юм, та түүнийг анхааралдаа аваач гэжээ. Удалгүй Ганбаатар нөгөө хүүг дагуулаад иржээ. Ингээд өөрөөс нь сүүлийн 5 жилийн цлсын наадмын тавын даваанаас хойшхи барилдааныг асуужээ. Тэгсэн юу ч харахгүй, огт түгдрэлгүйгээр бөхчүүдийн аймаг, сум, цол гуншинтай нь хэн хэнийг амлаж барилдсаныг уянгалаг сайхан хоолойгоор уншсан гэдэг. Ингээд л бөх тайлбарлах авъяастайг нь олж мэдсэн гавъяат дасгалжуулагч Дамдиншарав улсын аварга шалгаруулах өсвөр үеийн үндэсний бөхийн тайлбарлагчаар ажиллуулсанаар бөх тайлбарлах гарааг анх эхлүүлсэн юм. Ингэж л бөх тайлбарлах ажилд эргэлт буцалтгүй орсон хүндээ.<br /> <br />Тэр улсын баяр наадмын ажиллагаа ид явагдаж байгаа үед барилдааны ногоон талбайгаас Монгол улсын хөдөлмөрийн баатар Далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ учраагаа барьж авах гэж хөөгөөд л байгаа харагдана Монгол улсын гавъяат тамирчин далай аварга Агваансамдангийн Сүхбат, гарьд Цэрэнпунцаг нар даваад туг тойрч явна гэх зэргээр тайлбарлаж , дуу хоолойгоо цуурайтуулж байдагсан.<br /> 1983 оноос үндэсний бөхийн тайлбарлагчаар ажиллан монголын радио, телевизээр болон бөхийн ордондоо үндэсний бөхийн уран гайхамшигт мэх, бөхчүүдийн алдар цолыг цээл сайхан хоолойгоор ард түмэндээ тайлбарлан хүргэж чаддаг анхны шилдэг тайлбарлагч боллоо. Монголын үндэсний телевизтэй хамтран хүчит бөхчүүд, тамирчдын тухай хөрөг нэвтрүүлгийг олон удаа чадварлаг хөтлөн ард түмэндээ хүргэж байсан юм. <br />Бөхийн барилдааны үүх түүх, бөхчүүдийн нутаг ус, овог нэр, цол гуншинг хэзээ ч, ямарч юм харахгүй, цээжээр уянгалаг сайхан хоолойгоор радиогоор улс орон даяар ярьж байдаг. <br />Монгол бөхийн барилдааныг хүний нүдэнд үзэгдэж, чихэнд хоногшиж, гарт баригдаж байгаа юм шиг ярьж хүний сэтгэл онгодыг сэргээж байдаг юм.<br />Ганбаатар бол нутгийн ах Дэмүүлээрээ бахархаж түүний болон бөхийн тухай алиа хошин, марзан шог ярьж бусдыгаа хөгжөөж баясган сэтгэлийг сэргээдэг, сайхан дуулдаг хүн юм. <br /> Дасгалжуулагчаар ажиллах хугацаанд АНУ, Солонгос, Иран, Турк, Итали, Япон, ОХУ-ын бөхчүүдтэй хамтран бэлтгэл, сургалтаа явуулж, туршлагаа солилцон, дасгалжуулагчийн дадлага мэргэжилээ байнга дээшлүүлж ирлээ. А. Ганбаатар бол сайн барилдаанч, сайн дасгалжуулагч, алдартай сайн тайлбарлагч, сайн багш, сурган хүмүүжүүлэгч. Дасгалжуулагчийн голлох ажлаар дэлхийн 37 орноор явж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа, дэлхийн анхан шатны тэмцээнд 3 удаа, дэлхийн олимпын наадамд нэг удаа тус тус оролцжээ. Амьдралынхаа ихэнх хугацааг бөхийн спорттой холбон, өсвөр үе, залуучууд, тамирчдынхаа бэлтгэл сургууль хийх бололцоо нөхцөлөөр хангах, уралдаан тэмцээний санхүү хөрөнгө зэрэг олон хүндрэл бэрхшээлтэй олон асуудлыг шийдвэрлүүлж чаддаг, биеийн тамирын шилдэг менежер байлаа. <br />1985 оны 1-р сарын 8-нд СТО-нд болсон үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа тайлбарлав. Бөх тайлбарлах урлагийг эзэмшихэд өөрийн оролдлогоос гадна энэ талаар мэргэшсэн хүмүүсийн туршлагатай багш нар, удирдах хүмүүс, бөхчүүдийн сургааль зөвлөмж, өөрөө барилдаж, бөхчүүдтэйгээ байнга ойр дотно ажилладаг зэрэг олон хүчин зүйл нөлөөлж гэж боддог.<br />Бөх тайлбарлах урлаг бол хариуцлагатай, ой тогтоомж, сэргэлэн соргог байдал шаардсан алба юм.<br />Бөхийн тайлбарлагч хүн харилцааны өндөр соёлтой, мэргэжил боловсролтой, биеэ зөв авч явдаг, үг хэлний баялагтай, цээл сайхан хоолойтой, бөхчүүдийнхээ барилдааны арга мэхийг сайн ажиглаж мэддэг. Судалдаг, дүн шинжилгээ хийдэг байхын дээр бөхчүүдийн үүсэл гарал, үндсэн ба одоогийн захиргаа, одоо хаана, ямар ажил хийдэг, ямар алдар цол, хэдийд авсан зэргийг арван хуруу шигээ сайн мэддэг, түүнийгээ тухайн үед зөв хэрэглэдэг байх. Бөхийн тайлбарлагч тайлбарыг үнэнч шударга, зөв нийдэгбайх нь зүйтэй гэж боддог. Бөхийн сайн тайлбарлагч бол улсын гавъяат зүтгэлтэн хурц арслан Ц. Бадамсэрээжид, самбо бөхийн дэлхийн аварга, спортын гавъяат мастер Ш. Чанрав нар юм. Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаанд Чанрав багшийгаа дагаж бөх тайлбарлаж эхэлсэн юм. Түүнээс хойш улсын баяр наадам, их сорилго, заал танхимын болон ой тэмдэглэлт өдрүүдэд болох нэрэмжит барилдаануудыг 16 жил тасралтгүй тайлбарлаж байна. Тэрчлэн бөхийн чөлөөт, самбо, жудо зэрэг төрлүүдээр явагдах олон улсын тэмцээнээс Ази тивийн аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын тэмцээн зэргийг монголын радио телевизээр тайлбарлаж байв. Улс орон ардчилал зах зээлийн замаар хөгжиж байгаа одоо үед монгол бөхөөр зогсохгүй бөхийн бусад төрлүүд үүнтэй холбоотой, бөх тайлбарлах урлаг ч улам хөгжиж байна. Орчин үед манай залуучууд бөх тайлбарлах урлагт суралцах талаар анхаарах боллоо. Одоо бөх тайлбарлах энэ хариуцлагатай үүргийг О. Батмөнх, Г. Батсүх, Наранбаатар нар гүйцэтгэж байгаабөгөөд тэдэнд манай бөхийн холбоо, ард түмэн их итгэл найдвар хүлээлгэж байна. Зохиолч, яруу найрагч, бөхчүүд зэрэг гоц авъяастнууд онгод ордог шиг бөх тайлбарлах үедээ гараа, дэвээ, барилдаан сайхан, уран мэхтэй, хүч бяр ихтэй, хурдан шаламгай барилддаг бөхчүүдийг хараад онгод ордог. Монголын үндэсний баяр наадмаар хүчит бөхийн барилдааныг ч радио телевизээр цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулна гэхэд миний сэтгэл сэргэж, од хийморь улам бадрах шиг болдог. Улсын баяр наадмыг улсын ерөнхийлөгч нээж, наадмын ногоон дэнж Төв цэнгэлдэх хүрээлэнд баруун, зүүн талын хүчит бөхчүүд гарч, цол дуудаж байх мөч ёайхан шүү. Тэрчлэн Монгол улсын даяар дуурсгадах, далай даян, дархан аварга, улсын гавъяат тамирчин Дарийн Дамдин 33 дахь жилдээ манлайлж байна гээд хэлтэл “ Аварга” маань цэлмэг хөх тэнгэрийн өнгөтэй нөмрөгөө алгуурхан дэврүүлсээр гарч ирэхэд наадамчдын баярын магнай тэнийх шиг болж алга ташилтаар хүлээн авдагсан. Бөх тайлбарлах зарим үед алдартай сайн бөхчүүдээ өвдөг шороодох үед түүний санаа сэтгэлийг зассан сайхан тайлбар хийхээс өөр аргагүй байдал тохиолддог юм. Нэг удаагийн баяр наадамд Х. Баянмөнх 7 давж, шөвгийн дөрөвт үлдэн Бат-Эрдэнэ аваргад унаад, элэг бүсээ тайлчихаад буцааж уялгүй цааш алхаж байгааг харлаа. Улс орноор барахгүй тив дэлхийд алдартай энэ бөхийнхөө энэ мөчийг олон түмэнд яаж сайхан тайлбарлах вэ гэдэг санаа төрлөө. Ингээд Баянмөнхийн бүх цол гуншинг дуудаж энэ жилийн наадамд 7 давж шөвгийн дөрөвт үлдлээ гэж хэлтэл Цэнгэлдэх хүрээлэнд пиг дүүрэн наадамчин олон алга ташиж хүлээн авлаа. Аварга ч наадамчин олноо хэдэн тийш нь хараад гар өргөн талархал илэрхийлж урам хайрлаж байв. <br />
магтаал
магтаал
магтаал
магтаал
магтаал
магтаал
магтаал
магтаал
магтаал
магтаал
магтаал

Mais conteúdo relacionado

Mais procurados

9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эхoogii553
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсeuuganaa
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiasainaa88
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 
8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга  8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга oogii553
 
г.болормаа
г.болормааг.болормаа
г.болормааaltaa e
 
монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсогоhishgee79
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангиOyuhai1127
 
Жинхэнэ нэр
Жинхэнэ нэрЖинхэнэ нэр
Жинхэнэ нэрGe Go
 
Уран зохиол
Уран зохиол Уран зохиол
Уран зохиол ssuser8ad4021
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгpvsa_8990
 
холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг jiguurten
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1Erdenezul Bazarragchaa
 
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...Yondonsambuu Buyanbileg
 
өгүүлбэрийн гол гишүүд
өгүүлбэрийн гол гишүүдөгүүлбэрийн гол гишүүд
өгүүлбэрийн гол гишүүдBaterdene Solongo
 

Mais procurados (20)

9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 
Nuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahiaNuutsiig zadruulsan zahia
Nuutsiig zadruulsan zahia
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга  8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга
 
г.болормаа
г.болормааг.болормаа
г.болормаа
 
монгол ардын оньсого
монгол ардын оньсогомонгол ардын оньсого
монгол ардын оньсого
 
монгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
 
хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
 
Жинхэнэ нэр
Жинхэнэ нэрЖинхэнэ нэр
Жинхэнэ нэр
 
Уран зохиол
Уран зохиол Уран зохиол
Уран зохиол
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үг
 
хонхны баяр
хонхны баярхонхны баяр
хонхны баяр
 
холбоо үг
холбоо үг холбоо үг
холбоо үг
 
найруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах ньнайруулгын эхийг ангилах нь
найруулгын эхийг ангилах нь
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
 
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон ...
 
өгүүлбэрийн гол гишүүд
өгүүлбэрийн гол гишүүдөгүүлбэрийн гол гишүүд
өгүүлбэрийн гол гишүүд
 

Semelhante a магтаал

эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.БатсүрэнBatsuren Tsagaan
 
11р анги уран зохиол
11р анги уран зохиол11р анги уран зохиол
11р анги уран зохиолshand1_ch.tungaa
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдогBolopchimeg Bolopoo
 
Iltgel mongol ardiin erool belge dembereliin ugs
Iltgel mongol ardiin erool belge dembereliin ugsIltgel mongol ardiin erool belge dembereliin ugs
Iltgel mongol ardiin erool belge dembereliin ugshelsudlal
 
монгол ардын дуу
монгол ардын дуумонгол ардын дуу
монгол ардын дууvbayalag
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargaldj_d585
 
ма ын уртын дуу
ма ын уртын дуума ын уртын дуу
ма ын уртын дууvbayalag
 
ма ын уртын дуу
ма ын уртын дуума ын уртын дуу
ма ын уртын дууvbayalag
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëBuugii_od
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëBuugii_od
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлагCEO ZOL
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайNational University Of Mongolia
 
Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi
 Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi
Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angitulgaa14
 
Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi
 Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi
Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angitulgaa14
 
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэгHurelB1
 
анхаа123
анхаа123анхаа123
анхаа123bayarankh
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааDer Lehrer Studenten
 

Semelhante a магтаал (20)

эрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэнэрийн 3 Ц.Батсүрэн
эрийн 3 Ц.Батсүрэн
 
11р анги уран зохиол
11р анги уран зохиол11р анги уран зохиол
11р анги уран зохиол
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдог
 
Danzanravjaa
DanzanravjaaDanzanravjaa
Danzanravjaa
 
Huur
HuurHuur
Huur
 
Iltgel mongol ardiin erool belge dembereliin ugs
Iltgel mongol ardiin erool belge dembereliin ugsIltgel mongol ardiin erool belge dembereliin ugs
Iltgel mongol ardiin erool belge dembereliin ugs
 
монгол ардын дуу
монгол ардын дуумонгол ардын дуу
монгол ардын дуу
 
Delgerjargal
DelgerjargalDelgerjargal
Delgerjargal
 
ма ын уртын дуу
ма ын уртын дуума ын уртын дуу
ма ын уртын дуу
 
ма ын уртын дуу
ма ын уртын дуума ын уртын дуу
ма ын уртын дуу
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 
íàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýëíàìòàð õè÷ýýë
íàìòàð õè÷ýýë
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлаг
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
 
Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi
 Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi
Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi
 
Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi
 Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi
Mongolchuudiin ugsaa_garal__ner__viii_angi
 
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
7 дугаар ангийн Уран зохиолын хичээл Д.Нацагдорж "Дөрвөн цаг" шүлэг
 
анхаа123
анхаа123анхаа123
анхаа123
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
 

Mais de nara0314

монгол гэрийн
монгол гэрийнмонгол гэрийн
монгол гэрийнnara0314
 
гийнгоо
гийнгоогийнгоо
гийнгооnara0314
 
Hereglegdehuun
HereglegdehuunHereglegdehuun
Hereglegdehuunnara0314
 

Mais de nara0314 (6)

монгол гэрийн
монгол гэрийнмонгол гэрийн
монгол гэрийн
 
гийнгоо
гийнгоогийнгоо
гийнгоо
 
Hereglegdehuun
HereglegdehuunHereglegdehuun
Hereglegdehuun
 
English
EnglishEnglish
English
 
People
PeoplePeople
People
 
Erka
ErkaErka
Erka
 

магтаал

  • 1. Ерөөлийн ая  гэдэг маань монголчуудын ерөөх, ерөөл тавих, ерөөл айлдхах (ерөөлгөх) гэх мэтээр учир утга ёс  төрд холбогдуулан нэрлэдэг зан үйлийн ая билээ. Ерөөл гэдэг бол сайн учир тохиолын бэлэг зохиож сайхан үг хэлэх ёс төрийн нэр юм. Угтаа ерөөл гэдэг үг ёр гэдэг үгтэй язгуур нэгтэй бөгөөд ирээдүйн учир тохиолыг угган тосон мэдэх, зөгнөх, сайнаар хүсэн бэлэгдэхийн утга санаатай (ирэх тохиол) гэсэн үг юм. Монголчууд хамаг юманд сайн сайхныг хүсэн билэгдэх дуртай, нэрээ хүртэл өлзий ерөөл бодож өгдөг заншилтай ажээ.Монгол ардын ерөөлийг бүтэц зүйн нь талаас юмуу эсвэл агуулгын нь талаас хоёр янзаар ангилж болно.Бүтэц зүйн нь тухайд ерөөлийг: 1. бичил ерөөл, 2. бэсрэг ерөөл, З. дэлгэрэнгүй ерөөл гэж ялгаж болно.Агуулгын тухай  бол : 1/ Өнгөрсөн  цагт  холбогдор  учир тайлах  ерөөл, 2/ одоо  өнгөрсөн цагт  холбогдох үүдэл  эхлэлийн ерөөл 3/ одоо цагт  холбогдор  учралын ерөөл 4/ ирээдүй  цагт  холбогдор  угтлага  ерөөл гэж  ялгаж  болно. Тэгэхдээ  эдгээр нь  хоорондоо машид  нягт холбоотой  шүтэлцээ барилдлагатай байдгийг хэлэх хэрэгтэй. Ерөөлийн  аяыг  тодорхойлоход уны өмнө  бүтэц  зүйн  ангиллаар  авч  үзэх  нь  тохиромжтой. Үүнд: Бичил  ерөөл гэдэг бол хочр тулгуурт аяд  багтах  хоёроос  тав  зургаахан үгээр бүтсэн  ерөөл  юм. Үүний  мөн сайн үгийн ерөөл гэж  болно. Жишээ нь.  “үрс  гаргах”  гэж  малын  сүүг  дээжлэн эрхэмлэж  дээш  цацан  эцэглэж  тахил өргөл  болгодог  зан үйл бий. Бэсрэг ерөөл  бол бичил ерөөл шиг хэдхэн сайн үгсээр бүтдэг биш хоёр гурван мөрөөс хоёр гурван бадаг шүлгээр бүтдэг тул яруу найргийн ерөөлд баггах бөгөөд жинхэнэ биеэ даасан ерөөлийн аяар хэлэгддэг юм. quot; Бэсрэг ерөөлдquot; дом шившлэг, бэлэг дэмбэрлийн үгсийгхамруулж болох юм. Жишээ нь: гал асаах шившлэг:Хөгж хөгжХөх ямааны өөх өргөе!Улалз улалзУлаан ямааны өөх өргөе!Бадар бадар         Балгантай шар тос өргөе!   гэдэг.  Бэсрэг ерөөлийн ая ерөнхийдөө дуу хөгжмийн аяны бие болж төвлөвшөөгүй ярих хэлэхийн аялгат ил үү дөхүү байдгаараа үг хэлний аялга, дуу  хөгжмийн аялга хоёрын завсрын аялга гэвүүштэй бөгөөд мөн ч тулгуур эгшиг тодорхой сонсогдох болсноороо монгол ардын дуу хөгжмийн аялга эгшиглэгийн бичил махвод болох шинж чанар нь нэгэнт бүрдсэн  ая юмаа.Дэлгэр ерөөл    гэдэгт мөрийн үг үе тэгшгүй уран үгсийн холбоогоор урссан урт урт шүлэг бүхий монгол ардын яруу найргийн нэгэн төрөл зүйлийг хамруулж болох юм. Бэсрэг ерөөлөөс ялгарах дэлгэр ерөөлийн шинж чанар бол: 1-д, олон бичил ерөөл, бэсрэг ерөөлийн нийлмэл цогцос   мэт хэмжээ агуу дэлгэр хүрээ цараа их 2-т,тухайлсан нэгэн сэдэвт захируулан олон сэдэв хамруулсан багтаамж сав арвин;3-т, адилтгал, зүйрлэл, чимэглэл, ихэсгэл, багасгал, тоочил, давтал,соливцол, зэрэгцүүлэл, харшуулал, өрнүүлэл үг хэлний уран яруу хэрэглүүр элбэг баян;4-т, эхэндээ буюу нэгэн сэдвээс нөгөөд шилжих шилжлэг бүрийн эхэнд quot; зээquot; гэсэн дуудлага үг хэрэглэж, түүгээр аяныхаа хөгийг зохицуулж байдаг зэрэг онцлог шинж чанар юм.Монголчуудын ерөөлсөг зан заншилтай холбогдон дэлгэр ерөөлийн сэдэв элдэв олон зүйл байх боловч нийтэд түгээмэл гол чухал зан үйл еренхий сэдэв, харъяалах сэдэв, тусгай сэдвийн ерөөл гэж ялган үзэж болох  ерөнхий сэдвийн ерөөл гэвэл: хурим тойн ерөөл, наадмын ерөөл, даахийн ерөөл болох бөгөөд энэ нь монголчуудын гурван чухал ёслол цэнгэл болох бэр буулгах тойн ёслол, эрийн гурван наадам, даахь үргээх гэдэг хүүхдийн үс авах ёслолтой холбогдсон ерөөл юм. Харъяалах сэдвийн ерөөл гэвэл: quot; хурим тойн ерөөлд харъяалах гэрийн ерөөл, бэрийн ерөөл, найрын ерөөл, хадгийн ерөөл зэрэг ерөөл, наадмын ерөөлд харъяалах бөхийн ерөөл, морины ерөөл, сум саадгийн ерөөл орно. Тусгай сэдвийн ерөөл гэвэл: ахуй үйлдвэрийн ерөөл жишээ нь: quot; Эсгийн ерөөлquot; , quot; Гүүний үрс гаргах ерөөлquot; , quot; Мал тоолохын ерөөлquot; , quot; Аман хүзүүний ерөөлquot; , зан үйлийн ерөөл жишээ нь: quot; Галын ерөөл буюу гал тахилгын ерөөлquot; , quot; Уулзахын ерөөлquot; , quot; Учрахын ерөөлquot; , quot; Угтан баярлахын ерөөлquot; , quot; Тэнгэрээс бороо хур гуйхquot; зэрэг ерөөл болох  юм.  Магтаалын ая бол өмнө дурдсан бүх аяас илүү цогц бүрдсэн буюу аялга эгшигц төгс бүрэлдсэн ая байдаг билээ. Түүнчлэн, магтаал аяыг дан хоолойгоор аялах төдийгөөр хязгаарлагддаггүй голцуу хуур хуучир зэрэг хөгжмийн зэмсэгтэй хамсруулан аялдагаараа онцлог байдаг. Чухамхүү хөгжмийн зэмсгийн хамсраатай аялдаг нь магтаал аяын уран сайхны шинж чанарыг шинэ шатанд дэвшүүлсэн нөхцөл шалтгааны бүрдэл болжээ. Яруу найргийн хэлбэр найруулагын хувьд магтаал, ерөөлтэй маш төстэй, харин аяны төрх хөгжмийн зэмсгийн хамсраатай-гаараа ерөөлөөс эрс ялгаатай, уран сайхны давуу чанартай байдаг.Сэдэв зүйн хувьд магтаал маш олон янз байж болох боловч, ая бүтэц агуулгаар нь одоо бидэнд мэдэгдэж байгаа магтаалыг ерөнхий гурван төрөл зүйлд хуваан ангилж болох. Үүнд: 1)Ажбайдлын магтаал буюухүүрнэл маггаал 2)Туульсмагтаал 3)Хүндэтгэл магтаал болно.Аж байдлын магтаал буюу хүүрнэл магтаал гэж quot; хуурчquot; нар гэдэг мэргэжлийн нэртэй хуур хуучраар хөлөлсөн захын магтаалчдын түгээмэл урын сан болж үзсэн харсан бүхнээ уран үгсийн хэлхээгээр урсган хөврүүлж магтдаг байсан элбэг ариун энгийн магтаалыг хамруулан нэрлэж байгаа юм.Гомбо л хуурч нь  хуурдаад байна Голын  багачуул цуглаад байна Бийр л болсон  хуруутай Бичиг  болсон  ухаантай  гэх  зэрээр  өөрийнхөө тухай  хүүрнэн  магтаж  байснаа  цугласан  олны  дотроос нэгэн  үзэсгэлэнт  хүүхнийг  сонгон  шууд магтаж  эхлэх  жишээтэй  нямбаалаг  бөгөөд  уян  хатан  арга хэлбэрийг шилжүүлэн хэрэглэдэг байснаар олны сонирхолыг татаж чаддаг байжээ.Хүүрнэл магтаалын ая хуурчдын авд зохиох авъяасбилгийн цараагаар нэгэн аяын хүрээнд ч элдэв хувилбар гарч болох чөлөөт хэлбэртэй боловч ерөнхийшинж нь ерөөлийн ая шиг тоочин хүүрнэсэн байдлыг хадгалдагийн эрхээр давтал ихтэйгээрээ онцлог байдаг Туульс магтаал  гэдэг домгийн сэдэвтэй тууль найраглал мэт уртлаг бөгөөд тухайлсан өгүүлэмж дүртэй магтаалыг хамруулах нэр юм.Тууль магтаалын ая доор дурдсан хэдэн онцлогтой. Үүнд:         1.    Тууль магтаал, мөн хүүрнэл магтаалын аятай төрөлжүү,ижил өгүүлбэр олонтаа давтан хүүрнэсэн шинжтэй байх боловч шүлгийн хэмжээ тухайлбар бүрийн утга санаатай уялдсан хөдөлгөөн, өндөр намын ялгараа буюу өндрөөс намд, намаас өндөрт шилжих долгиц илүүтэй.        2.    Шүлгийн өгүүлэмжийн санаа тодотгох гэсэн онцлог газар аяын эгшиг өндөрт шилжин оргил гаргах буюу уянга ихэсгэх зэрэг уран яруугийнхэрэглүүр ашигламтгай.        3.    Шүлгийн нэгэн санаа илтгэж утга тегссөн тухайлбарын төгсгөлд аяынтухайлбарын төгсгөл тохиож, өгүүлбэр зүйн байгуулалд нийцдэгээрээҮлгэр туульсийн аятай төстэй болдог.        4.    Нэг буюу хэд хэдэн тухайлбарын завсар нэгэн утга санаанаас нөгөөдшилжихийн хооронд хуурчийн хамсруулан хэрэглэж байгаа хуур юмуу,хуучраар дагнан аялгуулах завсар аяз (интерлюди)-д давтагддаг.        5.    Үйл явдлын өрнөлийн туйл, драматизмын оргил дээр мөнхөгжмийнзэмсгээр дагнах онцгой уянгын оруулбар ая байдаг нь утга уянгын гажлынинжтэй бөгөөд тэр нь драматизм үйл явдлын гунигт тайлал зэргээцохлон тодотгож өгдөг.        6.    Тууль магтаалын аяд юдагун гэдэг усан махводын ая буюу минорьщ ханщлага зонхилох төлөвтэй байдаг ийм хэдэн ерөнхий онцлогтой. Орчин үед Нямын Дагийранз, Жанцанчой зэрэгтууль магтаалд чадамгайхуурчид энэ төрөл зүйлийн уламжлалыг тулгуурлан урынхаа санг арвижуулж байгаа нь Монголын Оюутан залуучуудын Их наадам зэрэг үзлэгтэмцээцц удаа дараалан тэргүүн байр эзлэн тодорхой үр дүнд хүрч байна.Хүндэтгэл магтаал  бол монгол орны нэр сүрт уулсын тухай өвөрмиц дуулал юм. Учир иймээс энэ төрлийн магтаалыг бас дуулал магтаал гэж болох юм. Утга агуулгаараа дуулал магтаал, эх орны үзэсгэлэн тансаг эрдэнэ баялаг, ан гөрөөс, араатан жигүүртэн, ард олоид өмөг түшиг өгөөж хангамж хайралдгийг магтан дуулсан байдаг. Ийм дуулал магтаалын жишээ бол quot; Алтайханы магтаалquot; , quot; Хангай ханы магтаал, quot; Авралтай баян Хан Хөхийн магтаалquot; ,quot; Хөгнөханы магтаалquot; зэрэг болно. Шүлэг нь мөрийн үе тэгш, тэгш бус, холимог янз бүр байх бөгөөд мөн хэмжээ төлөв урт хөвөрсөн байдаг. Элдэв хувилбартай quot; Хөгнөханы магтаалquot; зургаан мөрөөр жигдэлсэн 246 мөр шүлэгтэй байхад quot; Хан Хөхийн магтаалquot; мөр жигдэлж бадаг ялгаагүй 389 мөр шүлэг байх жишээтэй.Монгол бөхийн цол чимэг, цоллох ёсны тухай Монгол vндэсний бөх бол нэг талын спорт, нөгөө талаас билэгдэл зан vйлийн цогц соёл юм. Монгол бөхийн ийм билэгдэл зан vйлийн нэг томоохон хэсэг нь тvvний цол чимэг, цоллох ёс, хийгээд тэр нь өнгөцхөн талдаа Монгол vндэсний эрийн гурван наадмын баяр цэнгэлийн хөөрөл, баясал мэт боловч гvн талдаа бөх болж төрсөн хvмvvний заяамал зургаан шинж бие бялдрын төрх төлөв, эр зориг, ухаан төгс, эрэмгий араншин, авъяас төгөлдөр байдлыг илэрхийлсэн байдлаараа гvнзгий vндэслэлтэй, бодит хандлагатай, учир утгын тэгш бvрдэлтэй зvйл юм. Монгол vндэсний бөх бусад улс vндэстний олон төрөл бөхийн спортоос ялгагдах нэг онцлог бол тvvний цол чимэг, цоллож ёс бөгөөд тэр нь чухам эдийд хэрхэн буй болсон тухайд судалж тогтоогдсон баттай зvйл одоогоор vгvй юм. Ямар ч атугаа Монгол бөхийн vvсэл хөгжил, бөхийн цол чимэг, цоллох ёсон өөр хоорондоо нягт холбоотой тvvхэн зам туулж бvрэлдэн тогтсон нь мэдээж. Эдvгээ нэгэнт Монгол бөхийн цол чимэг, цоллох ёс төдийд тэгэж vvсэж буй болсон тухай тогтсон зvйл vгvй учир энэ талаар Монгол vндэстний тvvхэн тулгуур зарим нэг ном сударт тусгагдсан мэдээ занги, бөхийн спортын талаар ном бvтээл туурвисан нөхдийн илэрхийлсэн санаа, саналыг тоймчлон авч vзэх нь зvй болж байна. Эрдэмтэн Ш.Гаадамба, Д.Цэрэнсодном (1957) академич Ц.Дамдинсvрэн, А.Лувсандэндэв болон Х. Сампилдэндэв, Д.Цэрэнсодном (1987) нар Монгол бөхийн цол, цол чимэг олгох ёс журам болон Монгол ардын баатарлаг туульс, аман зохиолд энэ асуудал хэрхэн тусгагдсан байдлыг удаа дараа судалж өөрсдийн дvгнэлт саналийг нийтэлж байсан байна. Г.Эрдэнэ (1992) “Тан улсын тэмдэглэл, Ляо (Кидан) улсын шаштираас дараах зvйлийг иш татжээ. “Сяньби аймгийн дараах Монгол нутагт оршиж байсан IV зууны Табо Вэй улсын Тобагуй 395 онд “Хуанди хаан”, VI зууны Тvрэгийн хаант улсын Тvмэн, 745-840 оны Уйгурын хаант улсын Моюнчур, ХП зууны Кидан гvрний тэргvvлэгчид хаанд өргөмжлөгдөх хийгээд Табо Вэй улс Пинчен хотыг Уйгур улс Хар балгас хотыг улсын нийслэл болгох vйлдлийг тохиолдуулан том баяр хийж бөх барилдуулж тvрvvлсэн бөхөд “Хаан” цол өгч байсан ба 1123 он болон харагчин туулай жил Кидан улсын жанжин Елюй-Даш Монгол аймгийн тэргvvлэгчдийг Чин толгойд хуралдуулан наадам хийхэд бөхчvvдийг цоллосон” хэмээн дурьдаад зохиогч бөх, морь цоллох ёс Монгол бөөгийн шашин өргөн дэлгэрсэн тэр цаг vетэй холбоотой vvссэн гэж vзсэн байна. Л.Ням-Осор, Б.Батсvх /1989/ Өндөр Гэгээн Занабазарыг Халхын шарын шашны тэргvvн богдод залсан vйлд зориулж хийсэн анхдугаар Даншиг наадамд тvрvvлсэн Бөх Ламд “Арслан” гэдэг цолыг анх олгоход Бөх Лам дvvгийн хамт их баярлан билэгшээж Ширээ цагаан гэдэг нэртэй нуурыг “Өлзийт” гэж нэрлэсэн хэмээн дурьдсан буй: Зохиогч цааш нь Халхын долоон хошууны анхны энэ их наадамд дээгvvр барилдсан бөхөд арслан, заан, начин гэдэг цол олгосон тухай өгvvлснээс vзэхэд Бөх Ламд арслан гэдэг цолыг анх олгоход гэсэн нь ерөөс Монгол vндэсний бөхөд цол чимэг анх буй болгосон гэх санаа бус Бөх Ламын хувьд арслан цол авсан гэсэн утга бололтой. Д.Баяр /1993/ ХVI-ХVП зуун буюу Монгол оронд Буддагийн шашин гурав дахь удаагаа дэлгэрсэн тэр vед Халхын бөхийн барилдаан журамлагдан цэгцэрч дvрэм журам нь боловсрон цол гуншин, дэг жаяг бvрэлдэж бөхчvvдэд цол олгохдоо арслан, заан мэт монгол оронд байдаггvй хvчит амьтны нэрээр цоллох болсон нь Энэтхэг, Төвдийн зvгээс нэвтэрсэн шашны зан суртахуунтай холбоотой гэж vзсэн байна. Гэтэл Н.Жанцанноров /1995/ “ер нь бөхийн цол чимэг одоогийн улсын баяр эрийн гурван наадам чинь Өндөр гэгээнийг Богдын ширээнд залсны ёслолд зориулсан наадмаас эхтэй юм л даа” гэж шуудхан хэлсэн байх юм. Монгол бөхийн цол чимэг төдийгvй манай эрийн гурван наадам дөнгөж ХVII зуны дунд vе 1640 онд л буй болсон хэмээн ойлгогдохоор ингэж vзэх нь vнэндээ хагас хуудуу явдал юм. Доктор Х.Нямбуу /1996/ Монгол бөхийн цолыг авч vзвэл vлэмж хvчтэй сайн барилдааныг “жинхэнэ бөх” улс даяар наадамд тvрvvлдэг их хvчтэнд “Улсын бөх” гэдэг цол олгодог байв хэмээн дурьдаад Бvри бөх бол “улсын бөх” цолтой алдарт хvчтэн байсан гэж өөрийн санааг тодотгосон бөгөөд харин ийнхvv цол олгодог болсон тvvхэн цаг хугацааны тухайд тодорхой зvйл хэлээгvй боловч Монголын нууц товчоог vндэс болгон Чингис хааны vед хамаатуулсан байж болох талтай. Монгол бөхийн цол, чимэг, цоллох ёс, жаяг зарим судлаачдын vзэж байгаагаар шарын шашны зан vйлтэй холбоотой Энэтхэг Төвдөөс /Д.Баяр 1993/ нэвтэрч орж ирсэн гэх юм уу, бөөгийн шашны зан vйлтэй холбоотой /Г.Эрдэнэ 1992/ vvсэж буй болсон хэмээх саналтай бидний хувьд санал төдий л нийлэхгvй байна. Ер нь монгол бөхийн цол чимэг, цол дуудах ёс хэдий vед хэрхэн vvсэж буй болсон тухайд нэгдсэн ойлголт баталж нотлогдсон зvйл одоогоор алга. Учир ийм болохоор зохиогч Монгол бөхийн цол, чимэг, цоллох ёс жаяг хэдийд хэрхэн vvсэж ямар замаар боловсорч ирсэн тухай өөрийн гэсэн санаа бодлоо хэлэх нь далайд дусал нэмэр болж юуны магад. Монгол бөхийн цол “аварга”, “тулгат” хоёроос бусад “арслан”, “заан”, “начин”, “харцага”, “бvргэд”, “шонхор” гэхчилэн дан араатан жигvvртний төрөл нэртэй байгаа юм. Энэ бvхэнд нэг учир бий бөгөөд чухам эндээс учиг хөөж vзэх нь Монгол бөхийн цол чимэгний vvсэл гарлыг тогтоох нэг зам байж болох юм. Чингис хаан хаанчлалынхаа бvр эхэн vед тэрээр тэнгэр эцэгтээ мөргөж Шихихутуг, Зэлмэ, Чуу мэргэн, Борохул, Мухулай, Боорчи зургаан сайдаа магтан эрэмгий сайнаар эзэн эс боллоо би гээд: Айл зуур явахад Алаг бяруу мэт номхон байвч Алалдах дайсантай уулзахад Арслан бар мэт догширч Ханилан явах цагт Хар бяруу мэт номхон байвч Хатгалдах дайсантай тулалдах цагт Харцага шонхор мэт догширч Харийн дайсныг дарахын төлөө Халуун амиа vл бодогч Хайрт хvлэг Боорчи минь… гэхчлэн алдаршуулан магтсан буй. Монгол угсаатныг тvрvv vеийн Монгол гэж нэрлэж буй /Г.Сvхбаатар/ манай тооллын өмнөх vе V, IV зуунаас манай тооллын эхэн vед Монгол угсаатан бөхдөө “Хаан” гэхчилэн цол олгож байсан тухай мэдээ байхаас гадна ХI, ХП зууны vеийн Монголчууд язгууртан, отог, цэргийн эрхтэнд “Баатар”, “цэцэн”, “мэргэ”, “бэлэг” гэхчилэн цол гуншин олгож байсны дээр “бөх” гэдэг цол олгож /Г.Эрдэнэ 1992/ байсан хийгээд эзэн Чингис хаан тvvнийг залгамжилсан хаадын vед цэргийн жанжин, шадар тvшмэлvvд, бие хамгаалагч торгон цэргvvд бvгд хvч чадалтай бөхчvд байсан ба тэр vед найр наадамд тvрvvлсэн бөхөд “Баатар” цол олгож отог цэргийн толгойлогч болгон дэвшvvлдэг байсан тухай зохиогч өгvvлсэн байна. Тvvнчлэн ХШ зууны vе гэхэд Батхаан “…Мөрөө шороодоогvй бөхийг баатар болгоно хэмээх буюу монголын нууц товчоонд “Бvри улсын бөх бөгөөтөл” гэж гардаг. Монголын тvvхийн тулгуур бvтээлvvд “МНТ” Марко Пологийн “Ертөнцийн элдэв сонин” зэрэгт бөх Бэлгvтэй, Бvри бөх, Эсэн бөх, Ариг бөх, Атай бөх гэхчилэн бөх гэдэг ухагдахуун өдгөө бидний хэрэглэж буй бөхийн алдар цол болсон амьтны нэршилтэй холбоо, хоршилгvй гарч байснаа нууц товчооноос нэлээд хожуу ойролцоогоор 400-аад жилийн хойно зохиогдсон “Алтан товч”-д /Лувсанданзан/ Хvзvvнд хvрэх уушгаа даран чадваас Хvчтэй заан бөхийг дарсан шvд илvv буй… гэсэн нэгэн бадаг байгаа нь сонирхол татаж байгаа юм. Марко Поло “Ертөнцийн элдэв сонин” гэдэг алдарт номондоо “Их хаанд”…Вавилоны арслангаас биеэр том бөгөөд хvчтэй арслан олон бий. Тэдгээр нь зэрлэг гахай, бух, буга болон бусад араатан барих сургуультай. Их хаанд мөн чоно, vнэг, зээр, марал буга барьдаг бvргэд бас олон бий. Таван зуун харцагаа ерийн бор толгойт олон бvргэдийн хамт дагуулан явдаг. Их хаан vргэлж дөрвөн заан хөлөглөсөн vзэсгэлнт сайхан Монгол өргөөнд залрах ба… тэгээд 12 шилдэг сайхан тохош нөмөрсөн 5000 заан авч ирнэ” хэмээн дурьдсан байна. Ер нь Монголчууд Марко Пологийн их хаан гэж нэрлээд байгаа Хубилайн хаанчлалын vеэс бvр эрт арслан араатан, бvргэд, харцага, шонхор мэт амьтдыг ан ав, амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж ид хавыг нь мэдэрч ирсэн баримт Монголын алдарт “Нууц товчоо”-оос авахуулаад ардын аман зохиол, дуу хуаранд нэн элбэг агаад Чингис хаан хvлэг Боорчи мэт баатар эрс, жанжнууддаа арслан барс, харцага, шонхортой зvйрлэн алдаршуулдаг байсан ажээ. Vvний нөгөө талаар Хубилай хааны vе бол монголчууд дэлхийг байлдаг дагуулах бодлого, vйл ажиллагаанаас эзэн богд Чингис хааны “Миний амьдад зөөн зонхилон хураасан улсыг минь бvv зовоогтун” гэсэн гэрээс “Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыг бvv зовооё, хөлийг нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргаая, хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг vл зовоохыг эрхэм болгоно” хэмээн андгайлсан Өгөөдэй хааны бодлогыг залгамжлан авч эзэнт гvрнээ бэхжvvлж төр улсаа төвхнvvлэх замд орсон vе байсан бөгөөд энэ нь тvvхийн эрх өөрийн зvй тогтлоороо цэргийн эрдэм ухаан, vйл хэрэг, тvvнийг эрхэмлэн дээдлэх vзэл бодлоос Монгол тvмнийг, тvvний төрийг алхам алхмаар хөндийрvvлж, тэр нь улмаар бөх хэмээх спорт, соёл зан vйлийн гайхамшигт цогц соёлыг эрхэмлэн дээдлэх явдалд уламжлагдан шилжсэн байж болох талтай билээ. Хэрэв дээр дурьдсан vндэслэлvvд, мөн энэхvv vзэл бодлыг vндэс болгох ахул: Нэгд: Монгол vндэстний тухайд цэргийн эрдэм, бөхийн спорт нэн эртний нэгэн vvсэлтэй бөгөөд гарал vvсэл, тvvхэн хөгжлийн хувьд нэгдмэл хийгээд цэргийн vйлд бөхчvvд оройлох vvрэг гvйцэтгэж ирсэн ба ийм учир Монгол vндэстэн бvр тvрvv vеийн Монголчуудын vеэс бөхийг нэн эрхэмлэн бөх хvн, цэрэг эрсийн гавъяа зvтгэлийг хамтатган алдар цол хvртээдэг байсан байж болох талтай. Хоёрт: тvрvv vеийн Монголчуудаас Чингис хааны хаанчлалыг өнгөртөл өдгөө цагт хэрэглэж буй “аварга”, “арслан”, “заан”, “начин”, “харцага”, “шонхор” хэмээх эрэлхэг хvчирхэг амьтдаар бэлэгдэн нэрлэсэн цол Монгол бөхөд байсангvй хэмээн vзvvштэй. Гуравт: Өгөөдэй хаанаас эх аван Хубилай хааны хаанчлалын vед өдгөө цагт хэрэглэж байгаа эрэлхэг хvчирхэг амьтдаар бэлэгдэн нэрлэсэн цолыг Монголчууд бөхдөө олгож төр ард тvмний зvгээс алдаршуулдаг болсон хийгээд улмаар бөх цоллох ёс, горим, ая дан буй болж “дуулалт магтаалын” /Д.Баяржаргал 1993/ хэлбэрийг олсон байж болох юм. Монгол бөхийн цол олголт, цоллох ёс, тvvхэн хөгжлийн өнө урт vеийг, туулж өдгөө цагт ирэхдээ хувиран боловсорсоор ирсэн нь мэдээж. Доктор Х.Нямбуу /1996/ “монгол бөхийн цолыг авч vзвэл vлэмж хvчтэй сайн барилдаанчийг “жинхэнэ бөх” улс даяар наадамд тvрvvлдэг их хvчтэнд “улсын бөх” гэдэг цол “Бат-Орших” зэрэг их наадамд тvрvvлсэн шөвгөрсөн бөхчvvдэд тусгай цол, жинс олгодог байжээ”. Хэмээн тэмдэглэсэн бөгөөд Өвөр Монголчууд нийт vндэстний бөхийн барилдаанд олон удаа тvрvvлж, онцгой шалгарсан бөхдөө “бvх Хятад даяар бярлагтун” цол олгож, зангиа зvvдэг байна. Чингис хааны төрийн vед онцгой тодорч шалгарсан бөхөд “улсын бөх”, Өвөр монголчууд “улс даяар бярлагтун” халх Монголчууд “даян аварга” цол даяар дуурсагдах “ чимэг олгож ирсэн зэрэг нь угсаа нэгтэй байж болох асуудал юм. Монгол vндэсний бөхийн цол тvvхэн цаг хугацааг ийнхvv туулж өдгөө “начин”, “заан”, “арслан”, “аварга” гэсэн vндсэн дөрвөн шат зиндааг олсон бөгөөд эдгээр цол бvхий бөх хvнд баяр наадамд vзvvлсэн амжилтыг vнэлэн “чимэг” хэмээх гуншинг нэмэн олгосоор иржээ. Бөх хvнд олгох цол хvч чадал, эр зоригийг хvчирхэг араатан жигvvртэнтэй зvйрлэн бэлэгдсэн дөрөвхөн төрөл байхад чимэг нь бөх хvнд заяамал байх учиртай шинж төрхvvд, сэтгэл зvйн өрнөлт, тухайлбал бие цогцын онцлог, араншин төлөв, эр зориг, өөртөө итгэх итгэл, бөхөд урам хайрлах, олон тvмэнд алдаршуулах утга, учрыг агуулсан 120 гаруй янз төрөл байна. Тэгэхдээ цол чимэг хоёрыг хооронд нь харьцуулахад аль алинд бэлэгдэл адилтгалыг агуулсан байх хэдий ч чимэг нь бодит илэрхийллээр ихээхэн баялаг юм. Монгол бөхийн цол чимэг, тvvнийг дуудах арга билэг нь зөвхөн баяр цэнгэлийг хөөр магтаал бус спортын сэтгэл зvйн танин мэдэхvйг vндэс болгосон бөхийн гараа, дэвээ, шаваа, алхаа, гишгээ, намба, төрхтэй ая дан, айзам хэмнэл, гайхалтай хосолсон утга, урлаг төгөлдөр зvйл мөн. Эдvгээ Монголын Vндэсний Бөхийн Холбооны “Их эе” хэмээн нэрийдсэн их хурлаар баталсан дvрмийг баримтлан улсын их баяр наадамд тав, зургаа давсан бөхчvvдэд “Начин” долоон даваанаас vзvvрлэх хvртэл амжилт гаргасан бөхөд “Заан”, анх удаа тvрvvлсэн бөхөд “Арслан”, хоёр удаагаа тvрvvлсэн бөхөд “аварга” цол олгож байгаа ба аймаг, цэргийн баяр, наадамд мөн дээр дурьдсан давааны шатлал баримтлан “арслан”, “заан”, “начин” цол олгох журам тогтсон бөгөөд арван найм есдvгээр зуунд олгож байсан “харцага”, “шонхор”, “бvргэд” цол орхигдсон болой. Бөхийн цол, чимэгтэй холбогдуулан практик талаас хэлvvштэй санал дvгнэлт гэвэл ХIХ зуун болон ХХ зууны эхэнд бөхчvvдэд олгож байсан чимэг маш олон, ихээхэн баялаг агуулгатай байсан бол энэ зууны II хагас гэхэд нэн цөөн чимэгт эргэлдсэн явцуу хvрээтэй болсны зэрэгцээ Монгол vндэсний бөхийн дvрмийн …р зvйлд “Далай аварга”, “Даян аварга”, “Дархан аварга” цол олгоно хэмээн заасан байхын гадна , доктор Х. Нямбуу “зургаа давсан арсланд vнэн хvчит, манлайн баясгалант, маш гайхамшигт, саруул шаламгай, өрнөн дэлгэрэх, өнөд тvвшин, идэр арслан” гэдэг цол олгоно гэсэн байх юм. Энэ бvгдээс vзэхэд цол чимэг, хоёрыг хооронд нь хутгах явдал бас байгаа бололтой. Vvнээс гадна өнө эртнээс дагаж ирсэн тvvхэн уламжлалын талаас ч бөх хvнд улсын чанартай цол олгож байгаа утга учрын талаас авч vзсэн ч одоогийн практикийг өөрчилж улсын “начин”, “заан”, “арслан” цол болон чимэгийг Монгол Vндэсний Бөхийн Холбооноос өргөн мэдvvлж Монгол улсын ерөнхийлөгч аймаг, сумын чанартай цолын тухайн шатны засаг дарга олгож байх санал дэвшvvлж биелэлээ олжээ. Монгол vндэсний бөхийн цол, чимэг, цоллох ёс жаяг нь Монгол бөхийн хувьсал хөгжилтэй нягт холбоотой урт удаан хугацааг туулж боловсрон боловсорсоор өдгөө цагийн тvвшинд хvрч ирсэн бөгөөд ийнхvv бөх хvнд цол, чимэг олгох, цоллох ёс нь: Нэгд: Төр ард олноос бөх хvнд алдар өргөмжлөл хvртээх ёс. Хоёрт: Бөхөө алдаршуулан тvмэн олонд зарлан сурталчлах ёс, Гуравт:Бөхийнхөө хийморийг бадрааж, урам зориг, ааг эрийг цогцлуулах арга, Дөрөвт:Баяр наадмын утга учир, сvр жавхланг бадраах зэрэг тал бvрийн утга зорилго бvхий ёс төр мөн юм гэж бид vзэж байна. Ерөөс Монголчууд эрийн гурван наадамдаа бөх цоллох, сур харваанд уухайлах, морины уралдаанд гийнгоолох энэ бvгд спортод сэтгэл зvйн маш их учир холбогдолтойг өнө эртнээс танин мэдэж сэтгэл зvйн, зориг эрмэлзлэлийн торгон эрийг орон зай, цаг хугацааны нэгэн агшинд зангидах энэхvv аргыг олсон хэрэг юм. Бид бөх хvнд цол чимэг олгох, бөх цоллох ёс төрийн практик учир холбогдол юу болох, бөх хvнд ямар хvч тvлхэц болдог зvйл юм гэдгийг тандан мэдэх зорилгоор улсын цолтой ид барилдаж байгаа бөхчvvдийн дунд “улсын цол хvртэж байхад танд төрж байсан анхны сэтгэгдэл юу вэ?”, “засуул дээр гарч цолоо дуудуулах тэр агшинд төрдөг сэтгэгдэл юу вэ?” гэсэн гурван асуулт тавьж судалгаа явуулсан юм. Бидний судалгаанд хамрагдсан бөхчvvд /n=50/ нэг дэх асуултанд тэдгээрийн 78.4% нь “Би монгол бөхийн тоонд орлоо доо”, “Би зорилгодоо хvрэх нь хvрлээ дээ”, “хvрсэн цолныхоо дайнд барилдаж явах юмсан”,”Миний аав ээж нутаг усныхан баярлаж байгаа даа” гэж, хоёр дахь асуултанд судалгаанд хамрагдсан бөхчvvдийн 88.3% улсын цолтой бөх хvний нэр төрийг бодож явах тухай хариулсан бөгөөд гурав дахь асуултанд “Хийморь сэргэж учраагаа давах зориг хvч хөвчирдөг, арга ухаан сэтгэлийн хvч нэмэгддэг, эсрэг бөхтэйгөө яаж барилдах тухай боддог” гэхчилэн хариулт өгч байна. Бидний судалгаанд бөхчvvдийн өгсөн хариултаас vзэхэд Монголчууд бөхдөө цол чимэг олгож олгосон цол чимгээ наадамчин олны өмнө ая дан хослон дууддаг явдал нэгд: бөх хvн нийгмийн өмнө нэр төр хариуцлагаа ухамсарлах, тэр чанараараа илvv их амжилтын төлөө тэмvvлэх, хоёрт: эцэг, эх, удам угсаа, нутаг ус, зон олноороо бахархах, гуравт: барилдах агшинд бие сэтгэлийн хvч хуралдан хөврөх, хэрхэн барилдах тактик арга ухаанаа боловсруулах гэх мэтчилэн олон талын ач холбогдол утга учиртай асуудал байдаг байна. Монгол бөхийн цол ялангуяа чимгийг утга зориулалтаар нь дараах хэдэн ангид хувааж болох вэ эндээс бөхийн цол чимэг зөвхөн магтаал бус спортын сэтгэлзvйн тал бvрийн утга учиртай зvйл болох нь харагдаж байна. ХIХ зуунаас ХХ зууны эхэн vед бөхчvvдэд олгож байсан чимэг 1.Бяр хvч илэрхийлсэн: 1. Vнэн хvчит 2. Агуу хvчит 3. маш хvчит 4. Бууршгvй хvчит 5. Бат хvчит 6. Хальшгvй хvчит 7. Хамгаас хvчтэй 8. Маш vнэн хvчит 9. Vнэхээр хvчит 2.Араншин төлөв илэрхийлсэн 1. Манлайн баясгалант 2. Баатар зоригт 3. Хичээнгvй нягт 4. Онц тvрэмгий 5. Өнөд амгалан 6. Хуйрнан шуугих 7. Бардам тvрэмгий 8. Хэтэрхий хурц 9. Хотлоор баясгалант 10. Нягт бат итгэлт 11. Саруул шаламгай 12. Өнөд омголонт 13. Өнөд тvвшин 14. Идэвхт итгэлт 15. Төв шударга 16. Vнэн зоригт 17. Хурдан шаламгай 18. Хэтэрхий хичээлт 19. Бат нягт 20. Нягт итгэлт 21. Өнөд баясгалант 22. Уран мэхт 23. Хурдан шаламгай 24. Хурц шаламгай 25. Бадрангуй хичээлт 26. Маш анхааралт 27. Уудам ухаант 28. Хуурнин баригч 29. Хэтэрхий хурц 30. Шаламгай хөдөлгөөнт 31. Эрхэм сэргэлэн 3.Бие цогцын шинж төлөв илэрхийлсэн 1. Бат суурьт 2. Харьшгvй жавхлант 3. Даяар vзэсгэлэнт 4. Vлэмж барьцтай 5. Маш vзэсгэлэнт 6. Бат бөх 7. Vнэн vзэсгэлэнт 8. Саруул сайхан 9. Лут бэх 10. Онц жавхлант 11. Өлзий жавхлант 12. Тод сонин жавхлант 13. Тод сонин vзэсгэлэнт 14. Тун ч гарамгай жавхлант 4.Алдаршуулан магтах утгатай 1. Тун ч гарамгай 2. Маш гайхамшигт 3. Бат сонин 4. Vлэмж хэтэрхий 5. Өрнөн дэлгэрэх 6. Чин ачит 7. Vнэхээр итгэлт 8. Vнэн амгалант 9. Бvхнээ дуурсагч 10. Олныг баясуулагч 11. Тод сонин vзэсгэлэнт 12. Бөхийн манлай 13. Цогт гарамгай 14. Идэр лут 15. Бат-Өлзийт 16. Халх даяар гайхамшигт 17. Vнэн бишрэлт 18. Онц дуурсгалтай 19. Баатар ерөөлт 20. Бvхнээ дуурсгалт 21. Хотлоор баясгагч 22. Vнэн амгалант 23. Улс даяар гайхамшигт 24. Тvмнээс төгөлдөр 25. Манлайн дээд 26. ¬Бат орших 27. Нэн дуурсгалт 28. Өнөд мөнх 29. Бат орших 30. Бvгдэд алдаршсан 31. Зохист гарамгай 32. Төгөлдөр итгэлт 33. Тэнцэшгvй шилдэг 34. Хурц манлай 35. Цогт дуурсах 36. Ялгуун буянт 37. Бат итгэлт төгөлдөр 38. Гарамгай чин ачит 39. Vнэн тод сонин 5.Хvч алдар суу нэмэх 1. Улам өрнөх 2. Саруул сайжрах 3. Цог нэмэх 4. Манлайн дэлгэрэх 5. Өлзий бадрах 6. Улам дэлгэрэх 7. Харилтгvй жавхлант 8. Өрнөн дэлгэрэх 9. Шинэ нэмэх 10. Бас баярлах 11. Улам нэмэх 12. Vлэмж бадрах 13. Хурц идэр 14. Дархан идэр 15. Өсөн нэмэх 16. Өсөх идэр 17. Хурц идэр 18. Нэн сайжрах 19. Улам шуугих 20. Бас дахин баясгуулагч 21. Өнөд цог нэмэх 22. Улам өрнөн өсөх 23. Улс даяар өсөн хөгжих 6.Агуу ихийг билэгдсэн 1. Далай даян 2. Далай дайчин 3. Даяар дуурсагдах 4. Өнөд тvвшин хотлоор баясгагч 7.Ардын засгийн жилvvдэд олгож ирсэн чимэг: 1. Бяр хvч илэрхийлсэн 1. Бат хvчит 2. Vнэн хvчит 3. Харьшгvй хvчит 4. Бууршгvй хvчит 2. Араншин төлөв илэрхийлсэн 1. Бат нягт 2. Нягт итгэлт 3. Чин зоригт 4. Хурц идэр 5. Хичээнгvй нягт 6. Хууринан шуугигч 7. Хурц шалмаг 8. Хурдан шаламгай 9. Уран барилдаант 10. Манлайн баясгалант 11. Өнөд тvвшин 12. Далай дайчин 13. Өнөд баясгалант 3.Бие цогцын шинж төлөв илэрхийлсэн 1. Бат суурьт 2. Тод сонин vзэсгэлэнт 3. Vнэн vзэсгэлэнт 4. Харишгvй жавхлант 5. Саруул сайхан 6. Тод сонин 4.Алдаршуулан магтах 1. Олныг баясгуулагч 2. Бvхнээ дуурсгалт 3. Vлэмж бадрах 4. Хотлоор баясгагч 5. Баяр наадмын манлай 6. Улс даяар гайхамшигт 7. Тvмнээс төгөлдөр 8. Манлайн дээд 9. Манлайн дэлгэрэх 10. Тун ч гарамгай 11. Өрнөн дэлгэрэх 5.Хvч итгэл алдар суу нэмэх 1. Улам нэмэх 2. Бат итгэлт 3. Улам өрнөх 4. Өсөн нэмэх 5. Цогт идэр 6. Өсөх идэр 7. Vнэн итгэлт 8. Саруул сайжрах 9. Улам нэмэх 10. Бат орших 11. Улам итгэлт 12. Шинэ нэмэх 6.Агуу ихийг билэгдсэн 1. Далай даян 2. Даяар дуурсах 3. Дархан аварга Бид ийнхvv цол чимгийг жагсаан ангилахдаа аль болох бvрэн гvйцэд гаргах зорилт тавьж ХIХ зуун болон ХХ зууны эхэн vед болж байсан Даншиг, Арван засгийн наадмын нэр цуут аварга, арслан ХХ зууны сvvлийн хагас зуун жилд төрөн гарсан бараг бvх аварга арслан зааны цол чимэгийг нягтлан тvvвэрлэж бvрдvvлсэн болно. Монгол бөхийн тvvхэн хөгжлийн энэ хоёр vед олгож ирсэн чимгийг утга зориулалтаар нь 6 бvлэг төрөл болгон өөр хооронд нь харьцуулж vзвэл дараах байдал харагдаж байна. Монгол бөхийн тvvхэн хоёр vед олгож ирсэн цол чимгийн харьцуулсан vзvvлэлт Чимэгийн төрөл Даншиг наадмын vеийн чимэг Арван засгийн vед олгосон чимэг 1 Бяр хvч илэрхийлсэн 9 4 2 Араншин төлөв илэрхийлсэн 31 13 3 Биеийн цогч шинж төлөв 14 6 4 Алдаршуулан магтах 44 11 5 Хvч, алдар, суу нэмэх 23 12 6 Агуу ихийг илэрхийлэх 4 3 БVГД 125 59 Энэ хvснэгтээс vзвэл харьцуулсан хоёр тvvхэн vеийн тухайд Монголчуудын бөхдөө олгож ирсэн чимэг утга зориулалт, бvрдлийнхээ хувьд өөрчлөгдөн хувирч орхигдож гээгдсэн зvйл vгvй гэж vзэж болохоор байгаа хэдий ч төрөл тус бvрийг бvрдvvлж ирсэн уламжлалт утга төгөлдөр олон сайхан чимэг орхигдон гээгдэж тvvний сан хөмрөг сvрхий ядуурах байдал илэрхий харагдаж байна. Монголчууд бид бөх, морь, сур хэмээх эрийн гурван наадамдаа аль алинд нь цол чимэг хэрэглэж ирсэн эртний уламжлалтай атлаа моринд цол шагнахаа хэрэг дээрээ орхиход хvрч зөвхөн хэвшсэн магтаал дуудах бөгөөд Монгол бөхийн тухайд цол чимгээ гээн гээсээр байх уу гэсэн асуудал гарч ирж байгаагийн гадна дээр дурьдсан дөрвөн шатны цолыг ямар ч тохиолдолд нэг хvнд дахин олгодоггvй, уг цолны болзлыг дахин давтан хангасан бөхөд зөвхөн чимэг нэмэн олгодог өнө эртний уламжлалтай. Энэ уламжлалтын тухайд зохиогч шvvмжлэлтэй ханддаг бөгөөд учир юу гэвэл уг чимэг тухайн бөхийн спортын амжилтыг vнэлж байгаа юм шиг атлаа хэрэг дээрээ ач холбогдолгvй нэгэн vнэмлэх “цаас” л болж vлддэг. Аливаа тvvхэн уламжлал хөгжил, өөрчлөлтийн зvй тогтол, жам ёсоор дараа дараагийн шинэ тvvхэн нөхцөлд улам боловсронгуй болон өөрчлөгдөж байдаг болохоор “чимэг” хэмээх Монгол бөхийн өргөмжлөл спортын зэрэг зиндааны тодорхой ач холбогдолтой байгууштай хэмээн зохиогч vзэж байгаа болно. Манай уламжлалт эрийн гурван наадам бол зөвхөн спорт биш зан vйл эд агуурсын соёлыг өөртөө агуулсан цогц соёл болох тул тvvнийг бvрдvvлж ирсэн элементvvд тухайлбал Монгол бөхийн цол чимгийг агуулга бvрдлийн хувьд нь ч, сан хөмрөг тоо төрлийн тухайд ч гээж ядууруулж болохгvй гэсэн дvгнэлт хийх учиртай болой. Ийм ч учраас бид энэхvv бvтээлд Монгол бөхийн цол чимгийг зориуд тусгай бvлэг болгон тал бvрээс нь авч vзэж өөрсдийн санал дvгнэлтийг гаргахыг эрмэлзсэн хийгээд Монгол бөхийн тvvхэн хөгжлийн тодорхой хоёр vед олгож ирсэн цол чимгийг нэг бvрчлэн жагсаан гаргаж энэхvv бvтээлд хойчийг бодон тусган vлдээх нь зvйтэй гэж vзсэн болно. <br />Долоо. Бөх тайлбарлах урлаг<br />Говь нутгийн малчин ард Цэнддоо улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааныг радиогоор “Циркийн Дамдин гарлаа........Давлаа.......Дархан аварга Мөнхбат, аварга бээжин, дэмүүл нар даваад туг тойрч явна”гэж арслан Бадамсэрээжидийн тайлдар эх орон даяар хүнгэнэж байдаг. Энэ үед Ганбаатар Цэнддоогийн дэргэд радио сонсож, Ийм сайн бөх,ийм сайн тайлбарлагч болох юмсан гэж боддог болжээ. Ямарч хүнд мөрөөдөл, зөн билиг гэж байдаг. Бага байхдаа хөдөө нутагт хонь хариулж явахдаа шилбүүрээ унаж, ташуураа микрофон болгон Бадамсэрээжид багшийгаа дууриан бөх цоллож, тайлбарлаж байсан маань тайлбарлагч болох эхлэл юм болов уу. Анх 1984 онд Тэрэлжийн амралтанд бөхийн бэлтгэл хийж байхдаа бөхчүүдийн нэг оройн үдэшлэг хөтлөж эхэлсэн. 1984 оны 10 сараас эхлэн бага хэмжээний барилдаануудыг хөтлөн тайлбарладаг боллоо. Ардын хувьсгалын 64 ойн жил 1984 оны 7-р сарын 8-нд Монголын радио хороон дээр очиж редактор, сэтгүүлч Г. Баава, А. Авирмэд нараас төв цэнгэлдэх хүрээлэнд орж бөх тайлбарлах нахны үнэмлэх авлаа. <br /> 1984 оны намар шигшээ багийнхан бэлтгэлээ хийж байхад Н. Ганбаатар, гавъяат дасгалжуулагч Дамдиншаравт: “багшаа налайхад нэг өнчин хүү байна гэнэ”. Тэр улсын наадмар хэн хэнтэй хэрхэн барилдсаныг цээжээр ёайн ярьдаг, бас ч гэж өөрөө барилдчихдаг авъяастай юм, та түүнийг анхааралдаа аваач гэжээ. Удалгүй Ганбаатар нөгөө хүүг дагуулаад иржээ. Ингээд өөрөөс нь сүүлийн 5 жилийн цлсын наадмын тавын даваанаас хойшхи барилдааныг асуужээ. Тэгсэн юу ч харахгүй, огт түгдрэлгүйгээр бөхчүүдийн аймаг, сум, цол гуншинтай нь хэн хэнийг амлаж барилдсаныг уянгалаг сайхан хоолойгоор уншсан гэдэг. Ингээд л бөх тайлбарлах авъяастайг нь олж мэдсэн гавъяат дасгалжуулагч Дамдиншарав улсын аварга шалгаруулах өсвөр үеийн үндэсний бөхийн тайлбарлагчаар ажиллуулсанаар бөх тайлбарлах гарааг анх эхлүүлсэн юм. Ингэж л бөх тайлбарлах ажилд эргэлт буцалтгүй орсон хүндээ.<br /> <br />Тэр улсын баяр наадмын ажиллагаа ид явагдаж байгаа үед барилдааны ногоон талбайгаас Монгол улсын хөдөлмөрийн баатар Далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ учраагаа барьж авах гэж хөөгөөд л байгаа харагдана Монгол улсын гавъяат тамирчин далай аварга Агваансамдангийн Сүхбат, гарьд Цэрэнпунцаг нар даваад туг тойрч явна гэх зэргээр тайлбарлаж , дуу хоолойгоо цуурайтуулж байдагсан.<br /> 1983 оноос үндэсний бөхийн тайлбарлагчаар ажиллан монголын радио, телевизээр болон бөхийн ордондоо үндэсний бөхийн уран гайхамшигт мэх, бөхчүүдийн алдар цолыг цээл сайхан хоолойгоор ард түмэндээ тайлбарлан хүргэж чаддаг анхны шилдэг тайлбарлагч боллоо. Монголын үндэсний телевизтэй хамтран хүчит бөхчүүд, тамирчдын тухай хөрөг нэвтрүүлгийг олон удаа чадварлаг хөтлөн ард түмэндээ хүргэж байсан юм. <br />Бөхийн барилдааны үүх түүх, бөхчүүдийн нутаг ус, овог нэр, цол гуншинг хэзээ ч, ямарч юм харахгүй, цээжээр уянгалаг сайхан хоолойгоор радиогоор улс орон даяар ярьж байдаг. <br />Монгол бөхийн барилдааныг хүний нүдэнд үзэгдэж, чихэнд хоногшиж, гарт баригдаж байгаа юм шиг ярьж хүний сэтгэл онгодыг сэргээж байдаг юм.<br />Ганбаатар бол нутгийн ах Дэмүүлээрээ бахархаж түүний болон бөхийн тухай алиа хошин, марзан шог ярьж бусдыгаа хөгжөөж баясган сэтгэлийг сэргээдэг, сайхан дуулдаг хүн юм. <br /> Дасгалжуулагчаар ажиллах хугацаанд АНУ, Солонгос, Иран, Турк, Итали, Япон, ОХУ-ын бөхчүүдтэй хамтран бэлтгэл, сургалтаа явуулж, туршлагаа солилцон, дасгалжуулагчийн дадлага мэргэжилээ байнга дээшлүүлж ирлээ. А. Ганбаатар бол сайн барилдаанч, сайн дасгалжуулагч, алдартай сайн тайлбарлагч, сайн багш, сурган хүмүүжүүлэгч. Дасгалжуулагчийн голлох ажлаар дэлхийн 37 орноор явж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа, дэлхийн анхан шатны тэмцээнд 3 удаа, дэлхийн олимпын наадамд нэг удаа тус тус оролцжээ. Амьдралынхаа ихэнх хугацааг бөхийн спорттой холбон, өсвөр үе, залуучууд, тамирчдынхаа бэлтгэл сургууль хийх бололцоо нөхцөлөөр хангах, уралдаан тэмцээний санхүү хөрөнгө зэрэг олон хүндрэл бэрхшээлтэй олон асуудлыг шийдвэрлүүлж чаддаг, биеийн тамирын шилдэг менежер байлаа. <br />1985 оны 1-р сарын 8-нд СТО-нд болсон үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа тайлбарлав. Бөх тайлбарлах урлагийг эзэмшихэд өөрийн оролдлогоос гадна энэ талаар мэргэшсэн хүмүүсийн туршлагатай багш нар, удирдах хүмүүс, бөхчүүдийн сургааль зөвлөмж, өөрөө барилдаж, бөхчүүдтэйгээ байнга ойр дотно ажилладаг зэрэг олон хүчин зүйл нөлөөлж гэж боддог.<br />Бөх тайлбарлах урлаг бол хариуцлагатай, ой тогтоомж, сэргэлэн соргог байдал шаардсан алба юм.<br />Бөхийн тайлбарлагч хүн харилцааны өндөр соёлтой, мэргэжил боловсролтой, биеэ зөв авч явдаг, үг хэлний баялагтай, цээл сайхан хоолойтой, бөхчүүдийнхээ барилдааны арга мэхийг сайн ажиглаж мэддэг. Судалдаг, дүн шинжилгээ хийдэг байхын дээр бөхчүүдийн үүсэл гарал, үндсэн ба одоогийн захиргаа, одоо хаана, ямар ажил хийдэг, ямар алдар цол, хэдийд авсан зэргийг арван хуруу шигээ сайн мэддэг, түүнийгээ тухайн үед зөв хэрэглэдэг байх. Бөхийн тайлбарлагч тайлбарыг үнэнч шударга, зөв нийдэгбайх нь зүйтэй гэж боддог. Бөхийн сайн тайлбарлагч бол улсын гавъяат зүтгэлтэн хурц арслан Ц. Бадамсэрээжид, самбо бөхийн дэлхийн аварга, спортын гавъяат мастер Ш. Чанрав нар юм. Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаанд Чанрав багшийгаа дагаж бөх тайлбарлаж эхэлсэн юм. Түүнээс хойш улсын баяр наадам, их сорилго, заал танхимын болон ой тэмдэглэлт өдрүүдэд болох нэрэмжит барилдаануудыг 16 жил тасралтгүй тайлбарлаж байна. Тэрчлэн бөхийн чөлөөт, самбо, жудо зэрэг төрлүүдээр явагдах олон улсын тэмцээнээс Ази тивийн аварга, дэлхийн аварга, дэлхийн цомын тэмцээн зэргийг монголын радио телевизээр тайлбарлаж байв. Улс орон ардчилал зах зээлийн замаар хөгжиж байгаа одоо үед монгол бөхөөр зогсохгүй бөхийн бусад төрлүүд үүнтэй холбоотой, бөх тайлбарлах урлаг ч улам хөгжиж байна. Орчин үед манай залуучууд бөх тайлбарлах урлагт суралцах талаар анхаарах боллоо. Одоо бөх тайлбарлах энэ хариуцлагатай үүргийг О. Батмөнх, Г. Батсүх, Наранбаатар нар гүйцэтгэж байгаабөгөөд тэдэнд манай бөхийн холбоо, ард түмэн их итгэл найдвар хүлээлгэж байна. Зохиолч, яруу найрагч, бөхчүүд зэрэг гоц авъяастнууд онгод ордог шиг бөх тайлбарлах үедээ гараа, дэвээ, барилдаан сайхан, уран мэхтэй, хүч бяр ихтэй, хурдан шаламгай барилддаг бөхчүүдийг хараад онгод ордог. Монголын үндэсний баяр наадмаар хүчит бөхийн барилдааныг ч радио телевизээр цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулна гэхэд миний сэтгэл сэргэж, од хийморь улам бадрах шиг болдог. Улсын баяр наадмыг улсын ерөнхийлөгч нээж, наадмын ногоон дэнж Төв цэнгэлдэх хүрээлэнд баруун, зүүн талын хүчит бөхчүүд гарч, цол дуудаж байх мөч ёайхан шүү. Тэрчлэн Монгол улсын даяар дуурсгадах, далай даян, дархан аварга, улсын гавъяат тамирчин Дарийн Дамдин 33 дахь жилдээ манлайлж байна гээд хэлтэл “ Аварга” маань цэлмэг хөх тэнгэрийн өнгөтэй нөмрөгөө алгуурхан дэврүүлсээр гарч ирэхэд наадамчдын баярын магнай тэнийх шиг болж алга ташилтаар хүлээн авдагсан. Бөх тайлбарлах зарим үед алдартай сайн бөхчүүдээ өвдөг шороодох үед түүний санаа сэтгэлийг зассан сайхан тайлбар хийхээс өөр аргагүй байдал тохиолддог юм. Нэг удаагийн баяр наадамд Х. Баянмөнх 7 давж, шөвгийн дөрөвт үлдэн Бат-Эрдэнэ аваргад унаад, элэг бүсээ тайлчихаад буцааж уялгүй цааш алхаж байгааг харлаа. Улс орноор барахгүй тив дэлхийд алдартай энэ бөхийнхөө энэ мөчийг олон түмэнд яаж сайхан тайлбарлах вэ гэдэг санаа төрлөө. Ингээд Баянмөнхийн бүх цол гуншинг дуудаж энэ жилийн наадамд 7 давж шөвгийн дөрөвт үлдлээ гэж хэлтэл Цэнгэлдэх хүрээлэнд пиг дүүрэн наадамчин олон алга ташиж хүлээн авлаа. Аварга ч наадамчин олноо хэдэн тийш нь хараад гар өргөн талархал илэрхийлж урам хайрлаж байв. <br />