O slideshow foi denunciado.
Utilizamos seu perfil e dados de atividades no LinkedIn para personalizar e exibir anúncios mais relevantes. Altere suas preferências de anúncios quando desejar.
Цагдаагийн Академийн Эрүүгийн ба ЭБШЭЗүйн тэнхмийн                     ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Г.Гантөмөр     ...
Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиудын ижил төсөөтэйтал нь 1-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын туха...
гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад аргахэмжээг гагцхүү Эрүүгийн хуулиар тогтооно.       Х...
үнэлэмжээрээ ялгагдана. Эрүүгийн хуулиар Захиргааны хариуцлагын тухай хуультогтоомжоор хамгаалдаггүй, хамгаалах боломжгүй ...
Гэмт хэрэг, захиргааны зөрчил нь нийгмийн хор аюулын шинж чанар, хэрхэмжээгээрээ ялгагдах хэдий боловч хоорондоо харилцан ...
заагласан бий. Сонирхолтой нь дээрхи хууль тогтоомжийн “...хэрэв эрүүгийнхариуцлага хүлээлгэхээргүй бол...” гэсэн заалтыг ...
2-рт: Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид “...хэрэв эрүүгийнхариуцлага хүлээлгэхээргүй бол...” хэмээн тодорхой з...
4-рт: Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд түүнийгнийцүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох ...
7-рт: Төрийн эрүүгийн эрх зүйн бодлогын хүрээнд болон Эрүүгийн баЗахиргааны эрх зүйн шинжлэх ухаанд гэмт хэрэг захиргааны ...
хэрэгсэл    жолоодох     эрхийг хоѐр жил хүртэл хугацаагаар       хасах шийтгэлногдуулна…” гэж зааснаас харж болно.       ...
5. Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий холбогдохбайгууллага тухайлбал: Улсын мэргэжлийн хяналтын газрын ажилтну...
ррррррррррррррррр
Próximos SlideShares
Carregando em…5
×

1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir holbogdol

2.044 visualizações

Publicada em

Publicada em: Diversão e humor
  • Seja o primeiro a comentar

1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir holbogdol

  1. 1. Цагдаагийн Академийн Эрүүгийн ба ЭБШЭЗүйн тэнхмийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Г.Гантөмөр Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн уялдаа холбооны зарим асуудал Хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал нь тасралтгүй хэрэгжихбайнгын үйл явц бөгөөд энэ асуудал нь зөвхөн хууль тогтоомжийг шинээр батлахтэдгээрт зохих нэмэлт өөрчлөлт оруулах асуудал төдий бус нэгэнт батлагдсанхуулийг амьдралд хэрэгжүүлэх, хууль амьдралын холбоо, хуулиудын хоорондынуялдаа холбоог хангах явдал билээ. Өөрөөр хэлбэл батлагдан гарсан хууль ньамьдралын /практик / бодит хөрсөнд суурилан, түүнд нийцэн зохицож, хуультүүнийг хэрэглэх практик ажиллагаа харилцан шүтэлцэж, бусад хуулиудтайхарилцан уялдсан тохиолдолд уг хууль хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын Эрүүгийн эрх зүй нь Монгол Улсын эрх зүйн тогтолцоондчухал байр суурь эзэлдэг эрх зүй нэг салбар болохын зэрэгцээ эрх зүйн бусадсалбаруудтай салшгүй холбоотой байдаг. Үүнийг тэрлэгч би бээр Эрүүгийн хуулийн бусад хуулиудтай хэрхэнхарилцан уялдсан байдлыг судлах судалгааны ажлын хүрээнд1 Эрүүгийн болонЗахиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн уялдааг холбоог тодорхойлжцаашид боловсронгуй болгох талаар та бүхэнтэй өөрийн санаа бодлыгхуваалцахыг хүслээ. Монгол Улсын Эрүүгийн болон Захиргааны эрх зүйн уялдаа холбоонытухай асуудлыг ЭЭЗүй болон Захиргааны эрх зүйн чиглэлээр гарсан сурахбичгүүдэд тодорхой хэмжээнд авч үзсэн2 байх боловч Эрүүгийн хууль болонЗахиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийг уялдаа холбоог судалсан ньүгүй байна. Эрүүгийн ба Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн уялдаахолбооны тухай асуудал нь юуны өмнө тэдгээрийн ижил төсөөтэй болон ялгаатайшинжийг тодорхойлохоос эхлэнэ хэмээн үзэж байна.1 Зохиогч урьд нь Эрїїгийн ба ЭБШХуулийн уялдаа холбооны талаар єгїїлэл бичиж “Монголын тєр, эрх”зїй сэтгїїлийн 2002 оны № 4 хэвлэгдсэн.Уг сэтгїїлийн 37-43 дах талыг їзнэ її?2 Г.Совд.БНМАУ-ын ЭЭЗїйн курс.Ерєнхий анги.УБ.1973 он.15-16 дах тал С.Нарангэрэл. Монгол УлсынЭЭЗїй. Ерєнхий анги.1999 он.8-9 дах тал, С.Жанцан. Монгол Улсын ЭЭЗїй Ерєнхий анги.УБ.2002. 11 дэх тал
  2. 2. Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиудын ижил төсөөтэйтал нь 1-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиуд нь нэгэнадил нийгмийн харилцааг хамгаалах зорилттой байдагт орших ба түүнийг дээрхихуулиудын холбогдох заалтаас харж болно. Эрүүгийн хуулийн 1-р зүйлийн 1.1-дзааснаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаартогтнол, үндэсний аюулгүй байдал хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийнөмч, үндэсний баялаг, байгаль орчин, эрх зүйн журам, энхтайван, хүн төрөлхтнийаюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршдог бол Захиргааныхариуцлагын тухай хуулийн зорилт нь хэдий уг хуульд зааж өгөөгүй боловчМонгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагажмөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг зөрчигдөхөөс хамгаалах явдал мөн. 2-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиуд ньматериаллаг хуульд тооцогдоно. Эрүүгийн хууль нийгэмд аюултай гэмт хэрэгүйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндсийг тодорхойлдогбол Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны журам зөрчсөн этгээдэдзахиргааны хариуцлага хүлээлгэх эрх зүй үндсийг хуульчлах явдлаар тэдгээрийнматериаллаг хууль болох шинж илэрнэ. Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь дээрдурьдсан ижил төсөөтэй шинжийг агуулахын зэрэгцээ ялгагдах шинжүүдтэйбайна. Үүнд: 1-рт: Эрүүгийн хууль нь гагцхүү материаллаг хууль бол Захиргааныхариуцлагын тухай хууль нь материаллаг хууль төдийгүй мөн нэгэн зэрэгпроцессын хуулийн шинжийг давхар агуулдаг. Учир нь Захиргааны хариуцлагынтухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутагдэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг зөрчсөн тодорхойтөрлийн захиргааны зөрчлүүд, тэдгээрийн бүрэлдэхүүн, зөрчил гаргасан этгээдэдхүлээлгэх захиргааны шийтгэлийн төрөл, хэмжээг хуульчлахын зэрэгцээ угхуулийн I бүлэгт захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны/процессын/ журмыг тогтоосон байдаг. 2-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийнэх сурвалжууд нь тэдгээрийн ялгагдах нэг шинж болно.Эрүүгийн хуулийн 2-рзүйлийн 2..2-д “… Эрүүгийн хууль тогтоомж нь энэ хуулиас бүрдэнэ…” гэжзаажээ. Мөн Эрүүгийн хуулийн 3-р зүйлийн 3.1-д зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг
  3. 3. гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад аргахэмжээг гагцхүү Эрүүгийн хуулиар тогтооно. Харин Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь 1992 ондбатлагдсан Захиргааны хариуцлагын тухай ерөнхий хууль болон захиргааныхариуцлагын хэм хэмжээг хуульчилсан бусад хууль, хууль тогтоомжийн актаасбүрдэнэ./ЗХтХ-ийн 2-р зүйл/ Манай зарим судлаачдын судалж тогтоосноор 1992 оноос тухайлбал:Монгол Улсын шинэ үндсэн хуулийг баталснаас хойш УИХ-аас батлан гаргасанхуулиудын3 70 орчим хувь нь захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосонбайна.4 Өөрөөр хэлбэл Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид олонтооны хууль, эрхийн актууд хамаардаг онцлогтой.Захиргааны хариуцлагын тухайхууль тогтоомжийн тогтолцооны дээрх байдал нь захиргааны зөрчлийг хянаншийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулах, хууль ѐсыг дээдлэх, хүний эрхийгхангахад хүндрэл учруулах нэг нөхцөл болж байгаа юм. Иймээс захиргааны хариуцлага тогтоосон хэм хэмжээг төрөлжүүлэнЗахиргааны хариуцлагын тухай төрөлжсөн нэг хуульд хуульчлах саналыгЗахиргааны эрх зүйн эрдэмтэн судлаачид нилээд эртнээс дэвшүүлж5 байсанызэрэгцээ Монгол Улсын Их Хурлын 1992 оны 11-р сарын 30 өдрийн “Захиргааныхариуцлагын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим аргахэмжээний тухай” 33-р тогтоолын 1-ийн 2-т Захиргааны хариуцлагын тухайтөрөлжсөн хуулийн төслийг шинээр боловсруулж УИХ-ын 1993 оны хаврынчуулганд хэлэлцүүлэхээр өргөн барихыг Засгийн газарт даалгасан боловч одоогхүртэл хэрэгжээгүй байна. 3-рт: Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуультогтоомжоор хамгаалагдаж байгаа нийгмийн харилцаа /хамгаалах зүйл/ нь заримталаар ойролцоо, ижил байж болох ч түүний агуулга, хамрах хүрээ, нийгмийн3 1992 оноос хойш Монгол Улсын Их Хурал 600 гаруй хуулийг батлан гаргасан г эсэн мэдээ баримт бий4 Ж.Долгорсїрэн. Захиргааны хариуцлага.УБ.1998 он. 19 дэх тал5 Б.Чимид. БНМАУ-ын Захиргааны эрх зїй. УБ хот. 1988 он. 288 дах тал, Ж.Долгорсїрэн. Захиргааныхариуцлага. УБ хот.1998 он 14-15 дах тал, Т.Сїхбаатар.Захиргааны хариуццлагын хууль тогтоомжийгхэрэгжїїлэх явц дахь хїний эрхийн зарим асуудал.”Хїний эрх ба ба Їнэдсний аюулгїй байдал” олон улсынсимпиозумын эмхэтгэл 1998 он.172 дах тал
  4. 4. үнэлэмжээрээ ялгагдана. Эрүүгийн хуулиар Захиргааны хариуцлагын тухай хуультогтоомжоор хамгаалдаггүй, хамгаалах боломжгүй нийгмийн хамгийн амин чухалэрх ашиг, сонирхол тухайлбал: Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхтбайдал хүний амь нас, энх тайван, хүн төрөлхний аюулгүй байдал гэх мэтхарилцааг гэмт халдлагаас хамгаалдаг бол Захиргааны хариуцлагын тухай хуультогтоомжоор Эрүүгийн хуулиар хамгаалах шаардлагагүй нийгмийн бусадхарилцааг хамгаалах боломжтой байдаг. 4-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуулиудын хамгаалахзорилтоо хэрэгжүүлэх арга механизм нь өөр өөр байдаг явдал мөн. Эрүүгийн хууль нь өөрийн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хүн, төр, нийгэмдаюултай ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнийг үйлдсэн гэмбуруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагынтөрөл, хэмжээг тогтооно.Харин Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж ньМонгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагажмөрдүүлэхээр тогтоосон захиргааны журмыг зөрчигдөхөөс хамгаалахын тулдзахиргааны журам зөрчсөн тодорхой төрлийн захиргааны зөрчлүүд, тэдгээрийнбүрэлдэхүүн, зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх захиргааны шийтгэлийн төрөлхэмжээг хуульчлах замаар дээрх зорилт хэрэгжинэ. Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийнуялдаа холбооны өөр нэг чухал асуудал бол тэдгээрийн хоорондын харилцаннөхцөлдсөн байдал, харилцан хамаарал, тэдгээрийн уялдаа холбоог хангахасуудал мөн. Энэ нь юуны өмнө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, Захиргааныхариуцлагын тухай хууль тогтоомжоор тодорхойлсон захиргааны зөрчлийнялгаа, харилцан уялдаа холбоо, түүнийг дээрхи хуулиудад хэрхэн хуульчлахасуудалд шууд холбогдох ёстой. Эрүүгийн болон Захиргааны эрх зүйн шинжлэх ухаанд гэмт хэргийн хамгийнгол материаллаг шинж нь түүний нийгэмд аюултай шинж бөгөөд энэ шинжээрээзахиргааны зөрчлөөс ялгагдана гэдэгтэй нэгэнт хэн ч маргахгүй, нэгэнт хүлээнзөвшөөрөгдсөн билээ.66 Б.Чимид.БНМАУ-ын Захиргааны эрх зїй. УБ .1988 он. 288 дах тал, Ж..Долгорсїрэн. Захиргааныхариуцлага.УБ.1998 он.23 дах тал, Г.Совд.БНМАУ-ын ЭЭЗїйн курс.Ерєнхий анги.УБ.1973 он.15 дах тал
  5. 5. Гэмт хэрэг, захиргааны зөрчил нь нийгмийн хор аюулын шинж чанар, хэрхэмжээгээрээ ялгагдах хэдий боловч хоорондоо харилцан нөхцөлдсөн ойлголтуудюм. Учир нь гэмт хэргийн нийгэмд аюултай шинж нь байнга хувьсан өөрчлөгдөжбайдаг ойлголт бөгөөд үүнтэй холбоотойгоор ЭЭЗүйн төрийн бодлогын хүрээндтодорхой нийгэмд аюултай үйлдэл нь гэмт хэрэг, захиргааны зөрчлийн зэрэглэлдхарилцан шилжих өөрөөр хэлбэл урьд нь захиргааны зөрчилд тооцогдож байсанүйлдэлийг гэмт хэрэгт тооцох /эрүүжүүлэх/, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгттооцогдож байсан үйлдлийг гэмт хэрэгт үл тооцож /эс эрүүжүүлэх/ захиргаанызөрчил болгох замаар хоорондоо харилцан нөхцөлдөж байдаг байна. Түүнчлэн захиргааны зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгттооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тэдгээр ойлголтуудын төдийгүй ЭЭЗүйЗЭЗүйн хоорондын уялдаа холбоог илэрхийлдэг. Манай улс 1961 оны Эрүүгийнхуулиас эхлэн захиргааны зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгттооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон ба 1986 оны Шинэчлэннайруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 зүйлд ийм заалт байсан юм.Харин 2002 оны Эрүүгийн шинэ хуулиар дээрхи практикаас татгалзсан билээ. Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжидгэмт хэрэг, захиргааны зөрчлийг хуульчлахдаа тэдгээрийн ялгаа нийгмийн хораюулын шинжийг зөв зааглан ялгахгүй байх явдал өмнөх хуулиуд болонодоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад учир дутагдалтай байгаагтэмдэглэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 16-р зүйлийн 16.2-д “….Эрүүгийн хуулийнтусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловчялимгүйн учир нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй…”гэсэн заалт нь Эрүүгийн хууль дах гэмт хэрэг, эрх бусад зөрчил тухайлбалзахиргааны зөрчлийн ялгааг хуульчилсан нийтлэг хэм хэмжээ болох юм. Захиргааны хариуцлагын тухай нийтлэг /ерөнхий/ хууль ба захиргааныхариуцлагын хэм хэмжээ тогтоосон бусад хууль тогтоомжийн заалтыг үзэхэдгэмт хэрэг, захиргааны зөрчлийг ялгааг “...хэрэв эрүүгийн хариуцлагахүлээлгэхээргүй бол...” гэсэн уламжлалт, хэвшмэл, ерөнхий үг хэллэгээрС.Нарангэрэл. Монгол Улсын ЭЭЗїй.Ерєнхий анги.1999 он.92 дах тал,С.Жанцан. Монгол Улсын ЭЭЗїйЕрєнхий анги.УБ.2002. 53-56 дах тал
  6. 6. заагласан бий. Сонирхолтой нь дээрхи хууль тогтоомжийн “...хэрэв эрүүгийнхариуцлага хүлээлгэхээргүй бол...” гэсэн заалтыг судлан үзэхэд гэмт хэрэгзахиргааны зөрчлийн ялгаа бараг харагдахгүй байгаа юм. Монгол Улсын Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульболон захиргааны хариуцлагын хэм хэмжээ тогтоосон бусад хуулиудад заасантодорхой төрлийн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн ялгааг хэрхэн хуульчилсанбайдлыг судалж үзэхэд дараах байдал ажиглагдаж байна.Үүнд: 1-рт:Тодорхой гэмт хэрэг, захиргааны зөрчил, тэдгээрийн бүрэлдэхүүнийгЭрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд яг ижил, үг үсгийн хувьд чялгаагүй байдлаар хуульчилсан нь хачирхалтай. Жишээ нь: Эрүүгийн хуулийн240-р зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийг нэрлэжболно. Эрүүгийн хуулийн 240-р зүйлийн 240.1-д “...Гадаадын иргэн, харъяалалгүйхүн Монгол Улсад байх эрхийн баримт бичиггүй буюу хүчингүй баримт бичгээроршин суусан, бүртгүүлэх, хаягийн бүртгэл хийлгэх, шилжин суурьших, оршинсуух газраа сонгох талаар тогтоосон журам зөрчсөн, эсхүл оршин суух, тус улсыннутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх журам зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доодхэмжээг нэг зуугаас хоѐр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнийтөгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүлтаван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан бол Захиргааныхариуцлагын тухай хуулийн 28-р зүйлд ”...1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүнэрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсад оршин суух эрхийн бичиггүйэсхүл хүчингүй болсон баримт бичиг ашиглаж буюу зохих зөвшөөрөлгүй оршинсуусан бол 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. 2. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээрдамжин өнгөрөх талаар тогтоосон журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлагахүлээлгэхээргүй бол 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. 3. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрээрзорчих, түүнчлэн шилжин суурьших болон бүртгэлийн талаар тогтоосон журамзөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100000-200000 төгрөгөөрторгох шийтгэл ногдуулна...” гэж зааснаас үзэхэд гэмт хэрэг, захиргаанызөрчлийн ялгаа үндсэндээ алдагдсан байна.Ийм жишээ Эрүүгийн болонЗахиргааны хариуцлагын тухай хуульд 10 гаруй бий.
  7. 7. 2-рт: Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид “...хэрэв эрүүгийнхариуцлага хүлээлгэхээргүй бол...” хэмээн тодорхой захиргааны зөрчлийг заасанболовч Эрүүгийн хуульд уг үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй байх эсвэл хүчингүйболгосон, гэмт хэрэгт тооцохгүй болсон тохиолдол цөөнгүй байна. Жишээ нь:Дархлаажуулалтын тухай хуулийн 21-р зүйлд Дархлаажуулалтын тухай хуультогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрхбүхий улсын байцаагч захиргааны шийтгэл оногдуулна гээд захиргааны зөрчилболох үйлдлүүдийг заасан боловч ийм төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуульд огтхуульчлаагүй байна.Өөрөөр хэлбэл “… эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүйбол…” гэсэн нэр томъѐо нь хууль тогтоомжид захиргааны хариуцлагын хэмхэмжээ тогтоохдоо хэрэглэдэг жижүүрийн үг болсон байна. 3-рт: Эрүүгийн хуульд гэмт хэргийг ижил төрлийн захиргааны зөрчлөөсзааглан хуульчлахдаа тэдгээрийн ялгааг /хэт ерөнхий байдлаар/ нарийн гаргажөгөөгүй байх нь олонтой бөгөөд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийнпрактикт тодорхой гэмт хэргийг захиргааны зөрчлөөс ялган зүйлчлэхэд хүндрэлучруулж байна.Жишээ нь: Эрүүгийн хуулийн 161-р зүйлд Хууль тогтоомжоорхориглосон буюу тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ,худалдааг дур мэдэн их хэмжээтэйгээр эрхэлсэн бол эрүүгийн хариуцлагахүлээлгэхээр заасан боловч уг хэргийг ижил төрлийн захиргааны зөрчлөөс7 ялгахшалгуурыг нарийн хуульчилж өгөөгүй, хориглосон үйлдвэрлэл, худалдаа,үйчилгээг их хэмжээтэйгээр явуулсан гэдгийг Улсын Дээд Шүүхээс албан ѐсоортайлбарлаагүй байгаа юм.Мөн Эрүүгийн хуулийн 181-р зүйл, Захиргааныхариуцлагын тухай хуулийн 21-р зүйлийг нэрлэж болно.Гэмт хэрэг захиргаанызөрчлийн хоорондын ялгааг нарийн зааглаж өгөөгүйгээс шүүхийн практикт гэмтхэргийг захиргааны зөрчлөөс ялган зүйлчлэхэд хүндрэл учруулах, улмаар дээрхигэмт хэрэг, захиргааны зөрчлийг шийдвэрлэх ажиллагаанд алдаа гаргах, хуулийгнэг мөр ойлгож зөв хэрэглэхгүй байх, хууль ѐсыг дээдлэх, хүний эрхийг хангахзарчим алдагдах, улмаар тэдгээртэй тэмцэх ажиллагааг сулруулах зэрэг хуульбус үр дагаварт хүргэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.7 Аж ахуйн їйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хуулийн 18-р зїйлийн 18.1.1-д уг хуулийн 15, 16дугаар зїйлд заасан аж ахуйн їйл ажиллагааг тусгай зєвшєєрєлгїйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсонорлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 20000 - 50000, хуулийн этгээдийг 100000 – 250000 тєгрєгєєрторгохоор заажээ.Тєрийн мэдээлэл сэтгїїл.2001 он. №3
  8. 8. 4-рт: Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд түүнийгнийцүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтад нэмэлтөөрчлөлтийг тухай бүр тусгадаггүйгээс тэдгээрийн уялдаа холбоо алдагдахадхүрнэ. 2002 оны Эрүүгийн шинэ хуулиар 215-р зүйлд заасан “Тээврийнхэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих”гэмт хэрэгт зохих нэмэлт өөрчлөлт оруулан зам тээврийн ослын улмаас хүнийбие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, материалын бага бус гэм хоручруулсаныг8 гэмт хэрэгт тооцохоо больсон ба практикт ийм хор уршиг /хохирол/учруулсан ослыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.5-аарзүйлчилж захиргааны шийтгэл оногдуулж байна. Гэтэл Захиргааны зөрчлийнтухай хуулийн 25-р зүйлийн 25.5-ийн заалтад энэ талаар нарийвчлан тусгаагүйбайгаа болно. 5-рт: Улсын Их Хурлаас хууль тогтоомжийг шинээр батлах бүр тухайнхуулиудад захиргааны хариуцлагын хэм хэмжээг хуульчилдаг заншил нэгэнттогтсон ба ингэхдээ Эрүүгийн хуулийн Тусгай ангийн холбогдох хэм хэмжээтэйнийцэж байгааг анхаардагггүй, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн ялгааг гарганхуульчилдаггүйгээс хоѐр хуулийн уялдаа холбоог алдагдахад хүргэж байна. 6-рт: Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий субьектЗахиргааны хариуцлагын тухай хуулийн 7-р зүйлд зааснаар 10 төрлийн этгээд/төрийн байгууллагын албан тушаалтан, албан хаагч/ байдаг ба тэдгээрийнмэргэжил, эрх зүйн мэдлэг, боловсрол харилцан адилгүй байдгаас тэр бүр гэмтхэрэг, захиргааны зөрчлийн бүрэлдэхүүнийг хооронд нь ялган зааглаж зөвзүйлчилж чадахгүй байх, хууль тогтоомжийг буруу хэрэглэх зэргээр алдаадутагдал гаргаж байгаагийн зэрэгцээ тэдний хууль хэрэглэх үйл ажиллагаандхяналт тавих боломжийг алддагдуулахад хүргэж байна. Зарим судлаачдынтооцож байгаагаар Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийгхэрэгжүүлэх, захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд улсынхэмжээнд 8000 гаруй байна.98 Ємнєх Эрїїгийн хуулийн 260-р зїйлд зам тээврийн ослын улмаас хїний биед хєнгєн гэмтэл учруулсанматериалын бага бус єєрєєр хэлбэл 600000 тєгрєгнєєс доош хохирол учруулсан бол гэмт хэрэг болж байв.9 Т.Сїхбаатар.Захиргааны хариуццлагын хууль тогтоомжийг хэрэгжїїлэх явц дахь хїний эрхийн заримасуудал.”Хїний эрх ба ба Їнэдсний аюулгїй байдал” олон улсын симпиозумын эмхэтгэл 1998 он.168 дах тал
  9. 9. 7-рт: Төрийн эрүүгийн эрх зүйн бодлогын хүрээнд болон Эрүүгийн баЗахиргааны эрх зүйн шинжлэх ухаанд гэмт хэрэг захиргааны эрх зүйн зөрчлийнхоорондын харилцан уялдаа холбооны онолын асуудлыг шинжлэх ухааныүндэстэй боловсруулж чадаагүй, түүнчлэн тодорхой гэмт хэрэг, захиргааны эрхзүйн зөрчлийг зөв ялган зүйлчлэх талаар УДШ-ээс албан ѐсны тайлбар Эрүүгийншинэ хууль батлагдсанаас хойш гараагүй байгаа нь дээрхи хуулиудыг зөвхэрэгжүүлэхэд саад учруулж байна. 8-рт: Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийнуялдаа холбоотой өөр нэг асуудал бол нийгмийн хор аюулаараа хоорондооялгагдах гэмт хэрэг, захиргааны зөрчилд хүлээлгэх /оногдуулах/ ял болонзахиргааны шийтгэлийн төрөл, хэмжээг ялгамжтайгаар хуульчлах, тэдгээрийнзохистой харьцааг хангах асуудал мөн.Саяхан болтол тухайлбал: 2002 оныЭрүүгийн шинэ хуулийг батлагдах хүртэл гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэхэрүүгийн ял, захиргааны зөрчил гаргасан этгээдэд оногдуулсан захиргаанышийтгэлийн төрөл, хэмжээний харьцаа алдагдаж зарим гэмт хэрэг, захиргаанызөрчилд оногдуулах ял захиргааны шийтгэл үндсэндээ ойролцоо, ижил байсан.Энэ нь торгох ял, торгох захиргааны шийтгэлд хамаарч байв.Харин Эрүүгийншинэ хууль батлагдсанаар уг асуудалд нааштай өөрчлөлт гарсан хэдий ч цаашиданхаарах зүйл байгаа юм.Тухайлбал: Зарим гэмт хэрэг, захиргааны зөрчилдоногдуулж буй тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагааявуулах эрхийг хасах ял, захиргааны шийтгэлийн хугацаа ижил байж болохоорбайна.Үүнийг Эрүүгийн хуулийн 215-р зүйлийн 215.1-д “….Жолооч хөдөлгөөнийаюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний бие махбодидхүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албантушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоѐр жилийн хугацаагаар хасахбуюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахиннэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сархүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ… гэж заасан бол Захиргааныхариуцлагын тухай хуулийн 25-р зүйлийн 5-д “…Жолооч болон тээврийнбайгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийнхариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн
  10. 10. хэрэгсэл жолоодох эрхийг хоѐр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлногдуулна…” гэж зааснаас харж болно. Дээрхээс дүгнэлт хийхэд Монгол Улсын Эрүүгийн хууль болон Захиргааныхариуцлагын тухай хууль тогтоомжууд нь хоорондоо онолын хувьд төдийгүй угхуулиудыг хэрэглэх ажиллагаа нь зохих хэмжээнд харилцан уялдаж чадаагүйбөгөөд тэдгээрийн уялдаа холбоог хангахын тулд дараах арга хэмжээг авчхэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд: 1. Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын хууль тогтоомжидбайгаа ижил төрлийн үйлдлийг нэг зэрэг гэмт хэрэг, захиргааны зөрчилд тооцсонхэм хэмжээг төрийн ЭЭЗүйн бодлогын хүрээнд эрүүжүүлэх, эс эрүүжүүлэх замааргэмт хэргийн эсвэл захиргааны зөрчлийн ангилалд үлдээх эсэхийг зүйзохистойгоор шийдвэрлэх, Эрүүгийн шинэ хуульд нийцүүлэн холбогдохЗахиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулахзамаар тэдгээрийн уялдаа холбоог хангах, 2. Захиргааны хариуцлагын тухай ерөнхий хуулийг шинэчлэнболовсруулах, бусад хууль тогтоомжид байгаа захиргааны хариуцлага тогтоосонхэм хэмжээг уг хуульд зохистой хувилбараар нэгтгэн төрөлжүүлэн хуульчлах, 3. Хууль санаачлагч, хууль тогтоогч Эрүүгийн хуулийг шинээр батлахтүүнд зохих нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тухайлбал: тодорхой хэргийг гэмтхэрэгт тооцох /эрүүжүүлэх/, гэмт хэрэгт үл тооцох /эс эрүүжүүлэх/-доо Захиргааныхариуцлагын тухай хууль тогтоомжтой, Захиргааны хариуцлагын тухай ерөнхийхуульд болон бусад хууль тогтоомжид захиргааны хариуцлагын хэм хэмжээтогтоохдоо Эрүүгийн хуулийн Тусгай ангийн холбогдох хэм хэмжээтэй хэрхэннийцэж байгааг тухай бүр анхааран, тэдгээрийг хооронд нийцүүлэх, гэмт хэрэгзахиргааны зөрчлийн ялгааг нарийн зааглаж хуульчлах, 4. Эрүүгийн хуулийн болон Захиргааны хариуцлагын тухай хуультогтоомжид заасан ижил төрлийн гэмт хэрэг, захиргааны зөрчлийг хооронд нь зөвялган зүйлчлэх, практикт гарч буй хүндрэлийг арилгахын тулд Эрүүгийн хуулийнболон Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох хэм хэмжээг УДШ-ээсалбан ѐсоор тайлбарлах, эрдэмтэн судлаачдаас онолын тайлбар өгөх замаардээрхи хуулиудын уялдаа холбоог хангах,
  11. 11. 5. Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий холбогдохбайгууллага тухайлбал: Улсын мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, улсынбайцаагч нарын ажлын дадлага, чадвар, эрх зүйн мэдлэг боловсролыг /тэднийдийлэнх нь хуулийн дээд боловсрогүй байгааг анхаарах хэрэгтэй байна. Г.Г/дээшлүүлэх, мэргэшүүлэх мэргэжлийн хяналтын болон хууль сахиулахбайгууллагын хамтын ажиллагаа /мэдээлэл солилцох, хамтарсан үзлэгшалгалтыг явуулах, ажлын үр дүнг харилцан мэдээлэх, мэргэжлийн болон эрхзүйн туслалцаа бие биедээ үзүүлэх г.м/ уялдаа холбоог сайжруулах зэрэг болно.ллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллллл
  12. 12. ррррррррррррррррр

×