SlideShare uma empresa Scribd logo
1 de 12
Baixar para ler offline
Богдхан уул




      Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд
      гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан
      Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож
      байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан- Уул хэмээн нэрлэсэн домог байдаг.
      1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан
      цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар
      тогтоолоор дахин баталгаажуулсан байна. 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож,
      нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь
      зүүнээс баруун тийг чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь
      далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил
      юм.

Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд
хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Богд хан уул нь
Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь
Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Богд хан ууланд
эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан байдаг.
54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал
зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилдог.
588 зүйл ургамал ургадаг.

Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг
түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь
байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай,
ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт, уйгаржин бичгээр “Мөнх
тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.

Хамгаалалтанд авсан талбай: 41 651 га

Хамгаалалтанд авсан он :1957, 1978, 1995 он
Говийн бага дархан
            газар А,Б

      Монголын зүүн өмнөд говийн үндсэн шинжийг төлөөлсөн байгалийн унаган төрхөө харьцангуй
      сайн хадгалсан дэлхийд ховор хулан, хар сүүлт, аргаль янгирын гол байршил нутаг бөгөөд
      Монголын жинхэнэ говийн байгалийн иж бүрдэл, газарзүйн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор
      1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор дархлан хамгаалж улсын тусгай хамгаалалтанд авсан.
      Говийн бага дархан газар нь говийн аймгуудын зааг нутгийг хамарсан ерөнхийдөө зэлүүд
      байдалтай, хилийн дагуу жинхэнэ говийн эмзэг экосистем юм. Энэхүү дархан газар нь А, Б гэсэн
      хоёр хэсгээс бүрдэнэ. Хамгаалалтын захиргааг 2006 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт
      байгуулан ажиллуулж байна. Байгалийн хоёр мужийг төлөөлж Галбын говь, Борзонгийн говийн
      өргөн уудам нутгийг хамарна. Дархан газрын ихэнх нутгийг элс, хужир, марз, заган ой бүхий
      уудам хотгор хоолой газар эзлэх тул ерөнхийдөө талархаг байдалтай. Галбын говийн зүүн хойд
      хэсэг уудам хоолой нь дотроо Амтгай, Сухайт, Цавчим, Гүн Сухайт зэрэг бага зэрэг
      тусгаарлагдмал хотгоруудаас бүрдэх ба эдгээр нь эртний нуурын хурдас тойром байдалтай
      оршино. Эдгээрийг хүрээлээд заг, бутлаг ургамал бүхий бүрхэвч элс, хармагийн довцог элбэгтэй.
      Эдгээр нь салхин гаралтай элс бөгөөд ихэвчлэн сөөглөг, өвслөг ургамлаар бага зэрэг бэхлэгдсэн
      нүүлт хөдөлгөөн багатай, бэлчээрийн ач холбогдолтой элс юм. Үлдсэн хэсгийг Говь Алтайн
      уулсаас саланги тусгаар орших бэлэрхэг нам уулс, цав толгод эзлэх ба эдгээр нь элэгдэл
      эвдрэлд гүн автсан, харьцах өндөр багатай, агуй хонгил элбэгтэй, хад чулуурхаг, говь цөлийн
      бартаа ихтэй уулсын нэгээхэн хэсэг болно.

Галбын говийн хэсгээр бударганат, загт бүлгэмдэлтэй. Талархаг газраа баглуурт, мөнгөн хайргат, бор
бударганат цөлийн ургамалшилтай. Мөн хотгор дагуу хужир мараалаг байх бөгөөд элсэрхэг хэсгээр
заган ой ихтэй. Энэ хэсэгт заган ойн 4-5 томоохон тархац нутаг бий. Хярс, мануул, чоно, үнэг, өмхий
хүрэн байхаас гадна агнуурын ач холбогдолтой ногтруу, хахилаг элбэг байдаг. Монголын зэрлэг адуу
хулангийн 50% нь энэ нутагт байршин нутагладаг.
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг нь Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн нутаг
дэвсгэр болох бөгөөд Тэнгэр нуур, Сүүж уулын бүсийн Баруун цагаан толгой, Зүүн цагаан дэл, Модон
шанд зэрэг 7 газарт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэн алт олборлож байсан хууль бус үйл
ажиллагааг зогсоож 2007 онд 32 тээрмийг хурааж, 100 гаруй гэрийг нүүлгэн шилжүүлж, 200 гаруй
машин 700 гаруй иргэдийг тарааж 25 га талбайд газар шорооны ажил гүйцэтгэн 8.9 сая төгрөгийн
нөхөн сэргээлт хийжээ. Ийнхүү хууль бус үйл ажиллагааг зогсоосноор дайжаад байсан ховор амьтад
эргэн ирж нутагшиж байна.

Хамгаалалтанд авсан талбай: 1 839 176 га
Хамгаалалтанд авсан он: 1996 он
Говийн их дархан газар А,Б

Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн
хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд
Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд,


Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн
бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам километр
талбайтай нутаг юм. Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын
хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь,
Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7968 ам километр
талбайтай нутаг юм. Говийн их дархан газрын нийт талбай 53117.3 ам километр буюу дэлхийн
хамгийн их талбайтай дархан газрын нэг юм. 1996 онд ЮНЕСКО “дэлхийн гайхамшигт үнэт зүйл
болох нь” зэрэглэлээр “дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын мүлжээ”-нд бүртгэн авчээ.
Говийн их дархан газрын А хэсэг нь Баянхонгор хотоос баруун урагт 500 километр, Б хэсэг нь
Алтай хотоос баруун урагш 250 километр зайтай оршино. Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт
байгаль нь аймгийн төвөөсөө 150 километрт орших их говийн элсэн манхан, заган шугуйд
шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур,
Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан
тогтсон өргөн уудам нутгийг хамарна. Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь элсэн
манханууд, говийн чимэг болсон заган шугуй, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг гэх мэт
Монголын их говь нутаг өөрөө ер бусын сонин өвөрмөц байгалийн үзэсгэлэн билээ.
Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны
зэрэгцээ, зүүн эргээр нь түүх соёлын нандин өв болох олон зуун хиргисүүр, булш бунханууд
эгнэн байдаг билээ.


Хамгаалалтанд авсан талбай:5 311 730 га

Хамгаалалтанд авсан он1975 он
Дорнод Монгол


    Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн харуулсан, онгон байдлаа хадгалж үлдсэн
    жинхэнэ тал хээрийн үзэсгэлэнг зөвхөн Дорнод Монголоос үзэж болно. Цагаан зээрийн нүүдэллэн
    явах зам болсон газар нутаг бөгөөд ховор амьтан, ургамлын багагүй нөөцтэй. 1993 онд УИХ-ын
    28 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Дорнод аймгийн зүүн урд, Сүхбаатар
    аймгийн зүүн хэсгийн нутгийг хамран улсын хилийн дагуу орших газар нутаг бөгөөд тэгш тал
    ховор, бэсрэг нам уулс, ухаа толгод, гүвээ тэдгээрийн хоорондох дэрст хоолой бүхий нутаг юм.
    Хамгийн өндөрлөг цэг нь Вангийн цагаан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1099 метр, хамгийн
    нам дор цэг нь Лагийн хоолойн урд хэсэг 709 метр болно. Чулуулгийн хувьд боржин, гүний
    чулуулаг, галт уулын бялхмал чулуулаг, шохойн чулуу, элсэн чулуулагтай. Тамсагбулагийн сав
    газарт газрын тос, алт мөнгө, Булангийн хоолойд чулуун нүүрс, Модот овоо, тосон толгой орчимд
    бал чулуу, сурьма зэрэг ашигт малтмалын нөөцтэй. Халтарын говьд цөөн тооны шорвог жижиг
    нуур, тойром булаг шанд байдгаас өөр энд томоохон гол мөрөн нуур байхгүй. Нийт 20 орчим
    булаг шандтай. Ургамалжилтын хувьд Монголын хуурай хээрийн тойрогт хамаарагддаг. Сибирь
    хялгана, Крыловын хялгана, хиаг, дэрвээн хазаар өвс, саман дурваа, сунагар биелэг, баллисийн
    ботууль, саман ерхөг зэрэг үетэн ургамлууд байдаг. Амьтны аймгийн хувьд тал газрын амьтад
    байхаас гадна дагуур огодой, дагуур зараа бий. Дорнодын хиазат, монгол болжмор зэрэг
    жинхэнэ тал хээрийн шувууд тархсан байдаг


    Хамгаалалтанд авсан талбай:103 016 га

    Хамгаалалтанд авсан он:   1992 он
Монгол дагуур




Монгол улсын зүүн хойд хязгаарт Дорнод аймгийн Чулуун хороот, Гурванзагал, Дашбалбар сумдын
нутгийн зарим хэсгээс бүрдэнэ. Дагуурын чийглэг тал хээр, том жижиг нуур цөөрөм, гол горхи,
намгархаг газар нь Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар болдог.
Мөн халуун орны олон зүйл, усны болон эргийн шувуудын

өндөглөн зусах газар болдгоороо онцлог билээ. Монгол дагуурын дархан цаазат газартай хил залгаа
ОХУ-ын нутагт “Даурский” хэмээх дархан цаазат газар оршино. Дэлхий нийтэд хамгаалах ёстой өвөрмөц
газар нутаг гэж зарласан 200 экобүсийн тоонд Монгол дагуурын дархан цаазат газар ордог. 1993 онд
хамгаалалтын захиргааг Дорнод аймгийн Чойбалсан хотод байгуулжээ. Тус захиргаа нь Дорнод Монгол,
Монгол дагуур, Яхь нуур, Угтам уул, Тосон хулстай зэрэг тусгай хамгаалалтанд авсан газруудыг хариуцан
ажиллаж байна.
Монгол дагуур нь Төв Азийн өндөрлөг тал, хотгор уулт их муж, Хэрлэн гол Хөх нуурын өндөрлөг тал,
тэгшдүү хотгор бүхий хуурай хээрийн дэд мужид хамаарна. Дагуурын хээр тал нь Дорнод бүсийн тал
хээрийн ихэнх нутгийг бодвол харьцангуй чийглэг уур амьсгалтай. Хангайн муж, Монголын Дорнод
хэсгийн хүрэн, хар хүрэн, хужир ба хужирлаг хөрс бүхий Хөх нуур-Эрээнцавын тойрогт багтдаг. Ус зүйн
сүлжээний хувьд Номхон далайн ай савд багтана. Тус дархан цаазат газрын бүсэд Монгол орны хамгийн
нам дор цэг Хөх нуурын хотгор далайн төвшнөөс дээш 560 метрт оршино. Галуут, Ангирт, Их бага
далай, Давст, Дөрөө, Чух, Хайчийн цагаан, Хоринцагаан, Бүс, Галуутайн, Хөх нүдний гэх мэт 90 гаруй
том жижиг нуурууд бий. Эдгээр нууруудын онцлог нь бүгд давстай цэнгэг биш нуурууд юм. Монгол
дагуурын дархан цаазат газар нь ерөнхийдөө гүвээ толгодтой хээр боловч Улз, Ямалх гол, Тарь нуурын
сав нутагт ус намаг, арал тойром, зэгс шагшуурга, бургасан төгөлтэй. Хөх уул, Хайлан уул зэрэгт хус
улиасан төгөл бүхий орчинтой учраас амьтан ургамлын зүйлийн бүрдэл, тоо толгой харьцангуй нягтшил
их байдаг. Энд цагаан зээр хэдэн зуугаараа сүрэглэн бэлчдэг нь туурайтан зэрлэг том амьтадын
сүрэглэн нүүдэллэх сүүлчийн үзэгдлийн нэг бөгөөд иймэрхүү дүр зургийг гагцхүү Монголын тал нутаг,
Танзани улсын Сөрөнгөтийн талаас олж үзэх боломжтой юм. Үүнээс гадна бор гөрөөс, чоно, үнэг, хярс,
дорго, элбэнх, тарвага, дагуур огодой, бор туулай зэрэг амьтад элбэг байдаг. Шувуудын ховор төрөл
болох цэн тогоруу өндөглөн зусдаг бол хар тогоруу, цагаан тогоруу зэрэг шувууд нүүдэллэхдээ дайран
өнгөрдөг. Ургамалжилтын хувьд ой, хялганат, хиагт, зүр өвст, алаг өвст хээр болон нуга ус намгархаг
газрын ургамал ихэвчлэн ургана. Нуурын эрэг орчмоор шагшуурга зэгсэн нугатай. Эмийн ургамлаас цөс
өвс, алтанзул, дэгд, чихэр өвс, лидэр, араана зэрэг ургамлууд элбэг байдаг.

Хамгаалалтанд авсан талбай: 103 016 га

Хамгаалалтанд авсан он:   1992 он
Нөмрөг




Халх Нөмрөгийн сав газар нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог бөгөөд Халх Нөмрөгийн
гол, бусад олон жижиг гол горхины татам, бургасан шугуйт голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулсын
хөндийн нуга, намгархаг хийгээд элсэн манхан бүхий дов толгод нугачаануудтай байгалийн гайхамшигт
тогтоц бүхий нутаг билээ. Энэхүү Монголын зүүн хязгаарын үзэсгэлэнт нутаг болох Хянганы экосистем,
Манжуурын гаралтай ан амьтан, дэлхийд ховордсон биологийн төрөл зүйл, хэний ч гар хүрээгүй онгон
зэлүүд байгалийг хамгаалах зорилготойгоор 1992 онд Нөмрөгийн дархан цаазат гэзэр нэртэйгээр улсын
тусгай хамгаалалтанд авсан. Тус бүс нутагт Хянганы нурууны ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт
шилжих шилжилтийн онцлогийг онгон төрхөөр нь үзэж танилцах боломжтой цорын ганц нутаг юм. Дэгээ,
Нөмрөгийн голыг хамарсан Хянганы салбар уулс нь ойт хээрийн бүсэнд багтах бага талбайтай ч
байгалийн мужлалаар бие даасан муж болон ялгагдах байгаль газарзүйн маш өвөрмөц ховор тогтоцтой
нутаг билээ. Монгол орны байгалийн 3 их мужийн нэг болох Хянганы уулархаг их мужаар дархан
цаазат газрын хилийг тогтоосон байна. Нөмрөгийн дархан цаазат газарт дундаж өндөр нь далайн
төвшнөөс дээш 1500 метрээс дээшгүй бөмбөгөр оройтой бэсрэг уулс олон байдгийн хамгийн өндөр нь
1504 метр өндөр Соёлз уул юм. Нөмрөгийн сав газарт далайн төвшнөөс дээш 1000 метр өндөр дэнж
маягийн тал газар олон бий. Нөмрөг, Бүр, Галдастай голууд нийлж Гурван голын бэлчир хэмээгдэх
үзэсгэлэнт газрыг бий болгодог. Хянганы уулсад уулын хар шороон хөрс зонхилж, ар хажуугаар нь ойн
бараан, уулын нугын хөрс бага зэрэг тааралдана. Голын хөндийнүүдэд нугын хар шороон, голын хагшаа
хурдаст намгархаг хөрс тогтворжсон байна. Уур амьсгалын хувьд чийглэгдүү сэрүүн зун, хахирдуу өвлийн
уур амьсгалтай.
Нөмрөгийн дархан цаазат газарт Монгол орны өөр хаана ч байхгүй Хар мөрний хандгай, халиун буга,
бор гөрөөс, зэрлэг гахай, голын халиу, дорнодын мэлхий, зулзагалагч гүрвэл байхаас гадна зарим
тохиолдолд хүрэн баавгай гүйдлээрээ орж ирэх тохиолдол байна. Бусад амьтны хувьд Хар мөрний
цагираг могой, бамбай хоншоорт могой, рашааны могой зэрэг хоёр нутагтан хэвлээр явагчид байдаг.
Монгол орны өөр хаана ч байхгүй монгол хясаа, дагуурын сувдан хясаа тархсан байна. Мөн Дорнын
заар эвэрт цох, Штубендорфын дэвүүр эрвээхэй зэрэг ховор шавьж тархсан байдаг. Нөмрөг, Халх голын
сав нутгаар Алтан гургуул, хур, тоодог, усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, начин шонхор,
идлэг шонхор, Амарын шонхор, хар өрөвтас, хөх дэглий, хэд хэдэн зүйлийн нугас, 6 зүйлийн тогоруу,
хөхвөр хөөндэй, хургач бор зэрэг нийт 263 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 нь тус бүс нутагт
өндөглөн зусдаг байна. Гурван голын бэлчирт улаан далбаат, морин загас, үлгэр загас, булуу цагаан,
мөнгөлөг хэлтэг, амар мөрний цурхай, цулбуурт, тул зэрэг 34 зүйлийн загас байдаг. Энэ бүс нутагт 70
зүйлийн 487 зүйл ургамал тэмдэглэгдсэний дотор өөр хаана ч байхгүй гэгдэх Валерийн тарна, мөн Төв
Азийн унаган 10 зүйлийн ургамал байдаг. Цагаан цээнэ, их саадган цэцэг, бавгар үрт агчаахай зэрэг
нэн ховор ургамлын зүйлүүд мөн тааралдана.

Хамгаалалтанд авсан талбай:311 205 га

Хамгаалалтанд авсан он: 1992 он
Отгонтэнгэр уул
    Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр
    уул д.алайн төвшнөөс дээш 4021 метр өндөр. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн
    хүндэтгэн шүтэж ирсэн ариун газар бөгөөд төрийн тахилгатай уул юм. 1779 оноос тахиж ирсэн
    бөгөөд 1930 он гэхэд тахилгыг зогсоосон байв. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар сэргээж
    Отгонтэнгэр уулын төрийн тахилгыг 4 жил тутам үйлдэж байхаар болжээ. Албан ёсоор 1818 онд
    дархалж байсан түүхтэй бөгөөд 1992 онд УБХ-ын тогтоолоор Отгонтэнгэр уулын дархан цаазат
    газрыг байгуулжээ. Ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай
    уулсаас бүрдэнэ. Мөлийсөн оройнууд болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын
    шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд энэ нь эндээс эх авдаг олон
    голуудын эх ундаргын үүсвэр болдог. Тухайлбал Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын
    гол юм. Эдгээр голууд нь Завхан голд цутгадаг. Мөн сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн
    голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага нуур
    нь 300 х 400 метрийн хэмжээтэй. Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд
    түүнийг “Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Тэрээр ойр орчмын бүх томоохон голуудын эх нь
    болдог байна. Уур амьсгал хатуу ширүүн чийглэг бөгөөд жилийн 4 улиралд хүйтэн сэрүүн, цастай
    байдаг. Чулуурхаг мөнх цэвдэгт хөрс нилээд тархсан, намхавтар уулсаараа бор шороон хөрстэй.
    Өндөр уулын бүсийн бараг бүх амьтны төлөөлөл энд бий. Ургамлын аймаг нь тал хээрийн, ойт
    хээрийн, өндөр уулын бүсийн ургамлаас бүрдэнэ. 164 зүйлийн ургамалтайгаас нэн ховор нөмрөгт
    банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибир алтанхундага,
    ягаан цээнэ, ацан ажигана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин
    ургамал ургадаг. Ганцхан шинэс мод 2600 метр өндөр газар хүртэл ургаж, 3000 метрээс дээш
    өндөрт нь зөвхөн хаг л ургадаг.
    Отгонтэнгэр ууланд Их тайлгын овоо буву Төрийн овоо бий. Энэ овоог 4 жилд нэг удаа тахидаг.
    Төрийн овооноос хойш цуварсан жижиг овоонууд бас бий. Даян хэмээх мөргөлчдийн өргөл
    өргөдөг газар бий. Хэд хэдэн овоотойн дээр, 2908 метрийн өндөрт өргөгдсөн 2 оройтой нуруу
    юм. Цагаан, Хөх хэмээх хоёр нуурын хооронд оршдог. Улиастай хотоос 50 орчим километр алс
    ба энэ уул руу өгсөхөд 1.5 цаг явган явж хүрнэ.
    Хөх нуур нь Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгийн том нуур юм. Далайн төвшнөөс дээш
    2455 метрт оршдог бөгөөд мөстлөгийн гаралтай, урт нь 5.5 километр, өргөн нь 3.5 километр юм.
    Отгоны амралт хэмээх 13-55 хэмийн халуунтай 50 орчим рашаан байх бөгөөд эмчилгээний
    чанарыг нь XYI зууны үеэс мэджээ. Улиастай хотоос 85 километр орчим алслагдсан байдаг.
    Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн төвшнөөс дээш 3643 метр өндөрт хүн бараг хүрч очоогүй нэг
    уул байдаг. Түүнийг Бага Богд уул буюу Бага Отгонтэнгэр гэдэг бөгөөд аргаль, янгирын нутаг юм.
    Энэ уулыг нутгийнхан “Сайн цагийн бурхдыг хамгаалагч уул” хэмээн бэлэгшээн үздэг.
    Баянзүрх уулнаас зүүн урд Чулуутын амны алтан толгойн өвөрт алтан шаргал өнгөтай, тун нарийн
    ширхэгтэй элс байдаг бөгөөд аманд хийхэд дорхноо уусаж алга болдог, Эмчилгээний чанартай
    бөгөөд нутгийнхан “Алтан элс” хэмээнэ.

    Хамгаалалтанд авсан талбай: 95 510 га
    Хамгаалалтанд авсан он: 1992, 1995 он
Увс нуурын ай сав




    Төв Азийн говь цөлийн тархалтын хойд хил болж, цөлийн гандуу хуурай орчинтой зэрэгцэн оршиж
    экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг. Увс нуур, Түргэний уулс, Цагаан шувуут, Торхилог Тэсийн
    голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин нь байгалийн хувьд ялгаатай боловч бие
    биенээсэээ төдийлөн алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамгаалж Увс нуурын ай савын дархан
    цаазат газрыг байгуулж 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд
    авсан. Говь, цөлөрхөг хээр, хээр тал, ойт хээр, уул нуруу, мөнх цас, мөсөн гол зэрэг дэлхийн
    байгалийн бүс, бүслүүрийн бүхий л шинж төрхийг өөртөө агуулсан Увс нуурын ай сав нь эргэн
    тойрон усаар хүрээлэгдсэн байдаг. Увс нуур нь Монголын хамгийн том давст нуур бөгөөд усны
    төвшин нь далайн төвшнөөс дээш 759 метр өргөгдсөн, Их нууруудын хотгорын хамгийн нам дор
    газар юм.
    Увс нуур, түүний цутгал голуудын ай сав, дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс,
    үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. Бор гөрөөс, гахай, буга нутагшсаны гадна олон
    төрлийн жигүүртэн шувууд, загас жараахай байдаг. 245 зүйл шувууд энэ бүс нутагт бүртгэгдсэн
    бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа
    шумбуур, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ус намгийн шувууд бий.
    Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг Дэл элсний зүүн хэсгийг хамарна.
    177 500 га талбайтай. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг уст гол горхи, булаг шанд, баян
    бүрдүүд, элсний нүүлт зэрэг нь гадны нөлөөнд автагдаагүй унаган байгалийг нь хадгалан үлдэх
    зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуурын
    гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хуримтлагдсантай,
    нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Энд сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс
    бүхий элсний бүлгэмдэл голлоно. Элсний хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургана.
    Суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны
    шувууд ирж зусна.

    Хамгаалалтанд авсан талбай: 712 545 га

    Хамгаалалтанд авсан он:   1993 он
Хан Хэнтий

Хан Хэнтийн дархан цаазат газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтийн нурууны төв хэсгийн
өргөн уудам нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил болох
Асралтхайрхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2799.3 метр. Хэнтий аймгийн Батширээт,
Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө зэрэг
сумдын нутгийг хамран оршдог. Хан Хэнтийн дархан цаазат газар нь байгалийн мужийн
төлөөллөөр Хэнтийн мужийн, төв хэсгийн Тайга, ян сарьдгийн дэд муж, зүүн хэсгийн ойт хээр,
умард хуурай хээрийн дэд мужид хамрагдана. Хэнтийн тайга бол Төв Ази, Сибирийн ой, хөвчийн
өмнө шувтарга, байгаль цаг уурын онцлог нөхцөлд бүрэлдэн бий болжээ. Хангай Хөвсгөлийн
уулсын бүсийг бодвол гадаргын харьцангуй нам түвшинд үүсч тогтворжсон, уулын хажуугийн
байдал нь төв хэсгээсээ төдий л ялгардаггүй, Монголын ой бүхий бусад нутгаас нилээд өвөрмөц,
цэвэр тайгын бүс бүхий газар билээ. Хэнтийн нуруу хавтгайдуу бөмбөгөр оройтой. Зүг бүр тийш
эх аван урсах голуудын хөндий хосолсон дүр төрхтэй уулархаг нутаг юм. Уул нурууд нь
харьцангуй намхан бөгөөд хамгийн өндөр оргилууд нь 2500-2600 метр хүрнэ. Хэнтийн нурууны гол
чиглэл нь зүүн хойноос баруун урагш чиглэн орших боловч салбар уулс нь өргөрөг дагаж баруун
урдаас зүүн хойш сунаж оршино. Тэдгээрийн дотор баруун тийш салбарласан Бага Хэнтий, зүүн
тийш салбарласан Их Хэнтийн нуруу юм. Нийт талбайн 82%-д нь улирлын ба олон жилийн
цэвдэгт ул хөрс тархжээ. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Туул, Хараа, Ерөө, Минж, Захар,
Шороот, Онон, Эг, Хэрлэн томоохон голууд, тэдгээрийн цутгал олон жижиг голууд эх аван урсах
бөгөөд нэг хэсэг нь Хойд мөсөн далайн ай савд, нөгөө хэсэг нь Номхон далайн ай савд багтана.
Мөн цэнгэг уст нуурууд элбэг байдаг. Хан Хэнтийд нэрд гарсан Онон, Естийн, Тарс, Минж, Ерөө,
Зуу, Гутай, Барх, Бүс нуур, Галттай, Бурх зэрэг олон тооны анагаах увьдастай халуун хүйтэн
рашаан ус бий.


Хамгаалалтанд авсан талбай: 1 227 074 га

Хамгаалалтанда авсан он: 1992 он
Хасагтхайрхан




      Говь-Алтай аймгийн нутгийн баруун хэсэгт Завхан голын урд биеийг даган орших том нуруу.
      Уулын төв хэсгийн хавьд ой мод, өвс ургамал ихтэй, буга зэрэг ховор ан амьтантай, үзэсгэлэнтэй
      сайхан нутаг юм.

Хасагтхайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой хоёр зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойд
талыг нь Хасагтхайрханы нуруу, урд талын нурууг Гурван богдын нуруу гэнэ. Нийтдээ Хасагт Богд уул,
түүний залгаа Дунд Хасагтхайрхан, Зүүн Хасагтхайрхан, Богд, Дунд Богд, Зүүн Богдын нурууд нь гүн
хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлөгийн
мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан байдаг.
Хасагтхайрханд шохойн чулуу, гантиг чулуун том жижиг агуй хонгил цөөнгүй бий. Хасагтхайрхан нь усны
сүлжээгээр баян нутаг. Оргилоос нь эх авсан гол горхи нь хавцал хөндийгөөр урсан бэлийн захад хүрч
хурдас хөрсөнд шургадаг. Бэлээр нь элсэн говь орших боловч 2200-3000 метрийн өндөрт нь хээрийн
бүс оршиж, түүнд 100 ам километр талбайтай ой мод байдаг. 3000 метрээс дээш өндөрт нь тагийн
бүслүүр оршино. Ингэж нэг ууланд говийн бүсээс эхлээд хээр, ой тайгын бүс тохиолдох нь ховор юм.
Мүгэз, авнис, шимэрс, ортууз, хувиланги, алтан гагнуур, Алтайн жамъяанмядаг, шар болон хөх яргуй,
хонхон цэцэг, холтсон цэцэг, бамбай, сөд, дэгд зэрэг цэцэгт болон өвслөг ургамал элбэг ургадаг.
Шинэсэн ой, хус, улиасан төгөлтэй. Хасагт хайрхан ууланд буга, аргаль, янгир, ирвэс, суусар, хойлог,
ёл, тас гэх мэт дархан цаазат ховор амьтад бий.
Хасагтхайрхан уул нь далайн төвшнөөс дээш 3578 метр өндөр. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 80
километрт орших Жаргалан сум нь үзэсгэлэнт уул нурууд дунд оршдог. Хойд талаар нь Хасагтхайрхан
уул дүнхийнэ. Энэ уулын орчинд олон төрлийн анагаах увьдастай рашаан хангай говийн хосолмол хөрсөн
дээр халуун уур татуулан урсах нь нэн сонирхолтой харагддаг. Монголын их элсний нэгээхэн хэсэг нь
энэ суманд байдаг.

Хамгаалалтанд авсан талбай: 27 448 га

Хамгаалалтанд авсан он:1965, 1995 он
Хорьдол сарьдагийн нуруу
       Хөвсгөлийн мужийн ян сарьдаг бүхий өвөрмөц тогтоцтой өндөр уулын бүслүүрийг төлөөлсөн
       Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрыг 1997 онд УИХ-ын 47 тоот тогтоолоор улсын
       хамгаалалтанд авчээ. Энэ бүсэд Нарт, Битүү, Хашаат хар, Мангууш уул болон Алтгана, Ар босгот,
       Бэлтэс голын эх орчмын нутаг хамрагдана. Хорьдол Сарьдагийн нуруу нь Дархадын хотгор,
       Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болох ба Баян нуруунаас Арсай хэмээх том хөтлөөр
       тусгаарлагдана. Уулс нь ихэвчлэн урдаас хойшоо уртраг дагуу байршилтай, хурц шовх оройтой,
       тектоник хагарлын ан цавыг дагаж тогтсон гүн нарийн хавцал, хөндийгөөр нилээд хэрчигдсэн эгц
       цавчим хажуутай. Дархадын хотгор луу харсан баруун хажуу нь маш эгц байдаг. Хамгийн өндөр
       цэг нь 3130 метр өндөрт оршино. Мөн Битүү, Нарт, Ханжит хад зэрэг өндөр оргилуудтай. Өндөр
       уулын бүслүүр тод илрэхээс гадна ян сарьдагаас доошлоод уулын нуга, тайга, уулын хээр
       үргэлжилнэ. Эртний мөстөл болж байсан газрын талбай энэ нуруунд 3000 ам километр байжээ.
       Хорьдол Сарьдагийн нуруу нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт
       газруудын нэг юм. Энэ нуруунаас эх аван урсах Арсайн голд Монголын хамгийн өндөр хүрхрээ 70
       метрийн өндрөөс буудаг.
Хар мод голлосон шинэсэн тайга зонхилно. Ой мод нь нэн шигүү учраас бутлаг, өвслөг ургамал
харьцангуй бага талбайд тархсан байдаг. Бутлаг ургамлаас ямаан арц, боролзгоно, сургар ургахаас
гадна, олон зүйлийн эмийн ургамал, жимс элбэг ургана. Хорьдол Сарьдагийн нуруунд ховор амьтан
ургамал элбэг байдгаас буга, хандгай, аргаль, янгир, ирвэс, булга, унаган заарт харх, хүдэр байдаг.
Хойлог, ёл, тас, бүргэд зэрэг шувуудтай. Хорьдол сарьдагийн нуруунд Монгол орны хойд хэсэгт орших
аргаль хонины тасархайцсан явц хадгалагдан үлдсэн байдаг. Монголын улаан номонд орсон баданга
хүдэр, цоохор ирвэс, халиун буга, хүрэн баавгай, янгир ямаа, цэвдэгийн цагаан ятуу, хойлог зэрэг нэн
ховор хөхтөн амьтан амьдардаг.

      Хамгаалалтанд авсан талбай:188 634 га

      Хамгаалалтанд авсан он: 1997 он
Хөх Сэрхийн нуруу
Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн зааг дээр Монгол Алтайн нурууны хойд салбар уулс болох
Гурван цаст уулнаас зүүн урагш 50 гаруй километр үргэлжлэн тогтсон том нуруу юм. Оргил нь
мөнх цаст Тахилтын уул бөгөөд далайн төвшнөөс дээш 4019 метр. Энд янгир элбэг байдаг
учраас түүнийг нас гүйцсэн эр ямааны нэрээр Хөх сэрхийн нуруу гэж нэрлэжээ. Энэ уулын дээд
биеийн 50 километр урт, 20 километр өргөн талбайг дархлан хамгаалж байна. Ховд аймгийн
төвөөс баруун тийш 70 километр зайтай оршдог. Хөх Сэрхийн нурууны дэргэд Дэлүүний нуруу,
Тахилтын нуруу, Нүцгэн хүрэн уул, Бүргэд уул, Ар тэрэгт , Өвөр тэрэгт зэрэг мөстлөгийн хунх,
асга нураг, гүн хавцал, ам хөндий бүхий хадат бэрх өндөр уулс оршдог. Тус дархан цаазат
газрын уулын ам хөндийгөөр Буянт голын цутгал болох Тэрэгт, Ямаат, Бургуйт, Бага Нарийн, Хөх
Сэрхэт, Улиастай, Буриг, Аж жүрт, Хөх Сайр зэрэг олон гол горхи эх аван урсдаг. Мөн “Хара
Жарых тас” гэдэг рашаантай. Тус бүс нутаг нь байгалийн мужлалыг бүрэн төлөөлөхөөс гадна
аргаль, янгир, ирвэс, ёл, хойлог, тас зэрэг амьтан жигүүртэнтэй. Нуур голд нь цурхай загас
элбэг. Уулсын оройн хэсгээр хөвд, хагт уулын царам, бушилз-улалжит нуга, нураг асгын ургамал,
бэлийн хэсгээр уулын хээрийн ургамал ургана. Үнэгэн сүүл, биелэг өвс, улалж, бушилз, ерхөг,
өлөн, хиаг, ботууль, мангир зэрэг үетэн болон сонгинолог ургамал элбэг ургадаг.

Хамгаалалтанд авсан талбай:65 920 га 1977,

Хамгаалалтанд авсан он: 1995 он

Mais conteúdo relacionado

Mais procurados

Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиBaasansuren Naranbaatar
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
Бие даалтын ажлын төлөвлөгөө
Бие даалтын ажлын төлөвлөгөөБие даалтын ажлын төлөвлөгөө
Бие даалтын ажлын төлөвлөгөөUsukhuu Galaa
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэрsodko27
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралBaterdene Tserendash
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэEnhbold Undarmaa
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Shine Naran school
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйE-Gazarchin Online University
 
зөрчилдөөн гэж юу вэ
зөрчилдөөн гэж юу вэзөрчилдөөн гэж юу вэ
зөрчилдөөн гэж юу вэBayarmaa Anu
 
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудалолон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудалCEO ZOL
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргаbayaraatugsuu
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Manibazar Amarnasaa
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Adilbishiin Gelegjamts
 

Mais procurados (20)

Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын Философи
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
Бие даалтын ажлын төлөвлөгөө
Бие даалтын ажлын төлөвлөгөөБие даалтын ажлын төлөвлөгөө
Бие даалтын ажлын төлөвлөгөө
 
Rashaanii nuuts
Rashaanii nuutsRashaanii nuuts
Rashaanii nuuts
 
Лекц 6
Лекц 6Лекц 6
Лекц 6
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
Бие даалтын стандарт
Бие даалтын стандартБие даалтын стандарт
Бие даалтын стандарт
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт
 
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүйлекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
лекц №5 насаз түүвэр судалгааны арга зүй
 
хөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлтхөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлт
 
зөрчилдөөн гэж юу вэ
зөрчилдөөн гэж юу вэзөрчилдөөн гэж юу вэ
зөрчилдөөн гэж юу вэ
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
 
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудалолон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
олон улсын эрх зүйн тулгамдаж буй асуудал
 
цаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол аргацаг агаар шинжих монгол арга
цаг агаар шинжих монгол арга
 
Тодруулах судалгаа
Тодруулах судалгааТодруулах судалгаа
Тодруулах судалгаа
 
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
Хуулийн этгээдийн төрөл, эрх зүйн зохицуулалт
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 

Destaque

МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГAМОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГAEnv. Engineers
 
ариунболд 14
ариунболд 14ариунболд 14
ариунболд 14school14
 
монгол дахь ёс үндэстэнгүүд
монгол дахь ёс үндэстэнгүүдмонгол дахь ёс үндэстэнгүүд
монгол дахь ёс үндэстэнгүүдTuru Turuu
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнTsengelmaa Dovchindorj
 
урнаа цахим хэрэглэгдэхүүн
урнаа цахим хэрэглэгдэхүүнурнаа цахим хэрэглэгдэхүүн
урнаа цахим хэрэглэгдэхүүнurnaa_1222
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнGan-Erdene Myagmar
 
буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий миньОтгоо Т.Ж
 
7 r angi boloroo yr cadvar
7 r angi boloroo yr cadvar7 r angi boloroo yr cadvar
7 r angi boloroo yr cadvarOyuka Oyuk
 
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag finalТусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag finalTemka Temuujin
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанZaya Battulga
 

Destaque (12)

миний эх орон фото
миний эх орон фото миний эх орон фото
миний эх орон фото
 
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГAМОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ХАНДЛАГA
 
ариунболд 14
ариунболд 14ариунболд 14
ариунболд 14
 
монгол дахь ёс үндэстэнгүүд
монгол дахь ёс үндэстэнгүүдмонгол дахь ёс үндэстэнгүүд
монгол дахь ёс үндэстэнгүүд
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүн
 
урнаа цахим хэрэглэгдэхүүн
урнаа цахим хэрэглэгдэхүүнурнаа цахим хэрэглэгдэхүүн
урнаа цахим хэрэглэгдэхүүн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
буурал ижий минь
буурал ижий миньбуурал ижий минь
буурал ижий минь
 
7 r angi boloroo yr cadvar
7 r angi boloroo yr cadvar7 r angi boloroo yr cadvar
7 r angi boloroo yr cadvar
 
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag finalТусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final
Тусгай хамгаалалTusgai hamgaalalltai gazar nutag final
 
мөстлөг 8
мөстлөг 8мөстлөг 8
мөстлөг 8
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатан
 

Semelhante a дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн

Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchinbarhas
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchinbarhas
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchinbarhas
 
Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01Bayasgalan
 
цамбагарав
цамбагаравцамбагарав
цамбагаравAnkachka
 
монголын байгаль
монголын байгальмонголын байгаль
монголын байгальnaraa_92
 
Tsedensodnom
TsedensodnomTsedensodnom
TsedensodnomBaagii3
 
булган саруул 1
булган саруул 1булган саруул 1
булган саруул 1Yumi Yunji
 
монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигTsekeel Tsekee
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнtseekoonee
 
говь алтай аймаг юмжир
говь алтай аймаг юмжирговь алтай аймаг юмжир
говь алтай аймаг юмжирYumi Yunji
 
Lecture 14,15,16
Lecture 14,15,16Lecture 14,15,16
Lecture 14,15,16munkhuu_a
 

Semelhante a дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн (20)

Lecture16
Lecture16Lecture16
Lecture16
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchin
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchin
 
Baigali orchin
Baigali orchinBaigali orchin
Baigali orchin
 
хэнтий аймаг
хэнтий аймагхэнтий аймаг
хэнтий аймаг
 
Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01Random 100509135906-phpapp01
Random 100509135906-phpapp01
 
отгон тэнгэр уул
отгон тэнгэр уулотгон тэнгэр уул
отгон тэнгэр уул
 
цамбагарав
цамбагаравцамбагарав
цамбагарав
 
монголын байгаль
монголын байгальмонголын байгаль
монголын байгаль
 
газар зүй
газар зүйгазар зүй
газар зүй
 
Tsedensodnom
TsedensodnomTsedensodnom
Tsedensodnom
 
булган саруул 1
булган саруул 1булган саруул 1
булган саруул 1
 
Khovd byant sav_gazar
Khovd byant sav_gazarKhovd byant sav_gazar
Khovd byant sav_gazar
 
монгол орны гайхамшиг
монгол орны гайхамшигмонгол орны гайхамшиг
монгол орны гайхамшиг
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
говь алтай аймаг юмжир
говь алтай аймаг юмжирговь алтай аймаг юмжир
говь алтай аймаг юмжир
 
Mongol oron sudlal
Mongol oron sudlalMongol oron sudlal
Mongol oron sudlal
 
Lecture 14,15,16
Lecture 14,15,16Lecture 14,15,16
Lecture 14,15,16
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 
Hicheel2
Hicheel2Hicheel2
Hicheel2
 

Mais de gganchimeg

мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2gganchimeg
 
хэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үгхэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үгgganchimeg
 
хэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчинхэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчинgganchimeg
 
амьтдын үр төл
амьтдын үр төламьтдын үр төл
амьтдын үр төлgganchimeg
 
хичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчинхичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчинgganchimeg
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тестgganchimeg
 
цахим судалгаа 3а
цахим судалгаа 3ацахим судалгаа 3а
цахим судалгаа 3аgganchimeg
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөgganchimeg
 
87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 анги87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 ангиgganchimeg
 
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүйхэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүйgganchimeg
 
унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүдgganchimeg
 
унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүдgganchimeg
 
түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэгgganchimeg
 
төм тестээр
төм тестээртөм тестээр
төм тестээрgganchimeg
 
оньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдоньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдgganchimeg
 
монгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материалмонгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материалgganchimeg
 
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүнмонгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүнgganchimeg
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үгgganchimeg
 
даалгавар
даалгавардаалгавар
даалгаварgganchimeg
 

Mais de gganchimeg (20)

мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2
 
хэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үгхэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үг
 
хэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчинхэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчин
 
амьтдын үр төл
амьтдын үр төламьтдын үр төл
амьтдын үр төл
 
хичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчинхичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчин
 
цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
 
цахим судалгаа 3а
цахим судалгаа 3ацахим судалгаа 3а
цахим судалгаа 3а
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 анги87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 анги
 
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүйхэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
 
унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүд
 
унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүд
 
түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэг
 
төм тестээр
төм тестээртөм тестээр
төм тестээр
 
оньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдоньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүд
 
монгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материалмонгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материал
 
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүнмонгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
 
тест
тесттест
тест
 
даалгавар
даалгавардаалгавар
даалгавар
 

дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн

  • 1. Богдхан уул Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан- Уул хэмээн нэрлэсэн домог байдаг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна. 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь зүүнээс баруун тийг чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм. Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Богд хан уул нь Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ. Богд хан ууланд эмчилгээний шинж чанартай хэд хэдэн рашаан байдаг. 54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах бөгөөд хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилдог. 588 зүйл ургамал ургадаг. Богдхан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт, уйгаржин бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг. Хамгаалалтанд авсан талбай: 41 651 га Хамгаалалтанд авсан он :1957, 1978, 1995 он
  • 2. Говийн бага дархан газар А,Б Монголын зүүн өмнөд говийн үндсэн шинжийг төлөөлсөн байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан дэлхийд ховор хулан, хар сүүлт, аргаль янгирын гол байршил нутаг бөгөөд Монголын жинхэнэ говийн байгалийн иж бүрдэл, газарзүйн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор дархлан хамгаалж улсын тусгай хамгаалалтанд авсан. Говийн бага дархан газар нь говийн аймгуудын зааг нутгийг хамарсан ерөнхийдөө зэлүүд байдалтай, хилийн дагуу жинхэнэ говийн эмзэг экосистем юм. Энэхүү дархан газар нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Хамгаалалтын захиргааг 2006 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулан ажиллуулж байна. Байгалийн хоёр мужийг төлөөлж Галбын говь, Борзонгийн говийн өргөн уудам нутгийг хамарна. Дархан газрын ихэнх нутгийг элс, хужир, марз, заган ой бүхий уудам хотгор хоолой газар эзлэх тул ерөнхийдөө талархаг байдалтай. Галбын говийн зүүн хойд хэсэг уудам хоолой нь дотроо Амтгай, Сухайт, Цавчим, Гүн Сухайт зэрэг бага зэрэг тусгаарлагдмал хотгоруудаас бүрдэх ба эдгээр нь эртний нуурын хурдас тойром байдалтай оршино. Эдгээрийг хүрээлээд заг, бутлаг ургамал бүхий бүрхэвч элс, хармагийн довцог элбэгтэй. Эдгээр нь салхин гаралтай элс бөгөөд ихэвчлэн сөөглөг, өвслөг ургамлаар бага зэрэг бэхлэгдсэн нүүлт хөдөлгөөн багатай, бэлчээрийн ач холбогдолтой элс юм. Үлдсэн хэсгийг Говь Алтайн уулсаас саланги тусгаар орших бэлэрхэг нам уулс, цав толгод эзлэх ба эдгээр нь элэгдэл эвдрэлд гүн автсан, харьцах өндөр багатай, агуй хонгил элбэгтэй, хад чулуурхаг, говь цөлийн бартаа ихтэй уулсын нэгээхэн хэсэг болно. Галбын говийн хэсгээр бударганат, загт бүлгэмдэлтэй. Талархаг газраа баглуурт, мөнгөн хайргат, бор бударганат цөлийн ургамалшилтай. Мөн хотгор дагуу хужир мараалаг байх бөгөөд элсэрхэг хэсгээр заган ой ихтэй. Энэ хэсэгт заган ойн 4-5 томоохон тархац нутаг бий. Хярс, мануул, чоно, үнэг, өмхий хүрэн байхаас гадна агнуурын ач холбогдолтой ногтруу, хахилаг элбэг байдаг. Монголын зэрлэг адуу хулангийн 50% нь энэ нутагт байршин нутагладаг. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг нь Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэр болох бөгөөд Тэнгэр нуур, Сүүж уулын бүсийн Баруун цагаан толгой, Зүүн цагаан дэл, Модон шанд зэрэг 7 газарт байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэн алт олборлож байсан хууль бус үйл ажиллагааг зогсоож 2007 онд 32 тээрмийг хурааж, 100 гаруй гэрийг нүүлгэн шилжүүлж, 200 гаруй машин 700 гаруй иргэдийг тарааж 25 га талбайд газар шорооны ажил гүйцэтгэн 8.9 сая төгрөгийн нөхөн сэргээлт хийжээ. Ийнхүү хууль бус үйл ажиллагааг зогсоосноор дайжаад байсан ховор амьтад эргэн ирж нутагшиж байна. Хамгаалалтанд авсан талбай: 1 839 176 га Хамгаалалтанд авсан он: 1996 он
  • 3. Говийн их дархан газар А,Б Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам километр талбайтай нутаг юм. Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7968 ам километр талбайтай нутаг юм. Говийн их дархан газрын нийт талбай 53117.3 ам километр буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг юм. 1996 онд ЮНЕСКО “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр “дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын мүлжээ”-нд бүртгэн авчээ. Говийн их дархан газрын А хэсэг нь Баянхонгор хотоос баруун урагт 500 километр, Б хэсэг нь Алтай хотоос баруун урагш 250 километр зайтай оршино. Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 километрт орших их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарна. Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь элсэн манханууд, говийн чимэг болсон заган шугуй, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг гэх мэт Монголын их говь нутаг өөрөө ер бусын сонин өвөрмөц байгалийн үзэсгэлэн билээ. Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ, зүүн эргээр нь түүх соёлын нандин өв болох олон зуун хиргисүүр, булш бунханууд эгнэн байдаг билээ. Хамгаалалтанд авсан талбай:5 311 730 га Хамгаалалтанд авсан он1975 он
  • 4. Дорнод Монгол Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн харуулсан, онгон байдлаа хадгалж үлдсэн жинхэнэ тал хээрийн үзэсгэлэнг зөвхөн Дорнод Монголоос үзэж болно. Цагаан зээрийн нүүдэллэн явах зам болсон газар нутаг бөгөөд ховор амьтан, ургамлын багагүй нөөцтэй. 1993 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Дорнод аймгийн зүүн урд, Сүхбаатар аймгийн зүүн хэсгийн нутгийг хамран улсын хилийн дагуу орших газар нутаг бөгөөд тэгш тал ховор, бэсрэг нам уулс, ухаа толгод, гүвээ тэдгээрийн хоорондох дэрст хоолой бүхий нутаг юм. Хамгийн өндөрлөг цэг нь Вангийн цагаан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1099 метр, хамгийн нам дор цэг нь Лагийн хоолойн урд хэсэг 709 метр болно. Чулуулгийн хувьд боржин, гүний чулуулаг, галт уулын бялхмал чулуулаг, шохойн чулуу, элсэн чулуулагтай. Тамсагбулагийн сав газарт газрын тос, алт мөнгө, Булангийн хоолойд чулуун нүүрс, Модот овоо, тосон толгой орчимд бал чулуу, сурьма зэрэг ашигт малтмалын нөөцтэй. Халтарын говьд цөөн тооны шорвог жижиг нуур, тойром булаг шанд байдгаас өөр энд томоохон гол мөрөн нуур байхгүй. Нийт 20 орчим булаг шандтай. Ургамалжилтын хувьд Монголын хуурай хээрийн тойрогт хамаарагддаг. Сибирь хялгана, Крыловын хялгана, хиаг, дэрвээн хазаар өвс, саман дурваа, сунагар биелэг, баллисийн ботууль, саман ерхөг зэрэг үетэн ургамлууд байдаг. Амьтны аймгийн хувьд тал газрын амьтад байхаас гадна дагуур огодой, дагуур зараа бий. Дорнодын хиазат, монгол болжмор зэрэг жинхэнэ тал хээрийн шувууд тархсан байдаг Хамгаалалтанд авсан талбай:103 016 га Хамгаалалтанд авсан он: 1992 он
  • 5. Монгол дагуур Монгол улсын зүүн хойд хязгаарт Дорнод аймгийн Чулуун хороот, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгийн зарим хэсгээс бүрдэнэ. Дагуурын чийглэг тал хээр, том жижиг нуур цөөрөм, гол горхи, намгархаг газар нь Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар болдог. Мөн халуун орны олон зүйл, усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлог билээ. Монгол дагуурын дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт “Даурский” хэмээх дархан цаазат газар оршино. Дэлхий нийтэд хамгаалах ёстой өвөрмөц газар нутаг гэж зарласан 200 экобүсийн тоонд Монгол дагуурын дархан цаазат газар ордог. 1993 онд хамгаалалтын захиргааг Дорнод аймгийн Чойбалсан хотод байгуулжээ. Тус захиргаа нь Дорнод Монгол, Монгол дагуур, Яхь нуур, Угтам уул, Тосон хулстай зэрэг тусгай хамгаалалтанд авсан газруудыг хариуцан ажиллаж байна. Монгол дагуур нь Төв Азийн өндөрлөг тал, хотгор уулт их муж, Хэрлэн гол Хөх нуурын өндөрлөг тал, тэгшдүү хотгор бүхий хуурай хээрийн дэд мужид хамаарна. Дагуурын хээр тал нь Дорнод бүсийн тал хээрийн ихэнх нутгийг бодвол харьцангуй чийглэг уур амьсгалтай. Хангайн муж, Монголын Дорнод хэсгийн хүрэн, хар хүрэн, хужир ба хужирлаг хөрс бүхий Хөх нуур-Эрээнцавын тойрогт багтдаг. Ус зүйн сүлжээний хувьд Номхон далайн ай савд багтана. Тус дархан цаазат газрын бүсэд Монгол орны хамгийн нам дор цэг Хөх нуурын хотгор далайн төвшнөөс дээш 560 метрт оршино. Галуут, Ангирт, Их бага далай, Давст, Дөрөө, Чух, Хайчийн цагаан, Хоринцагаан, Бүс, Галуутайн, Хөх нүдний гэх мэт 90 гаруй том жижиг нуурууд бий. Эдгээр нууруудын онцлог нь бүгд давстай цэнгэг биш нуурууд юм. Монгол дагуурын дархан цаазат газар нь ерөнхийдөө гүвээ толгодтой хээр боловч Улз, Ямалх гол, Тарь нуурын сав нутагт ус намаг, арал тойром, зэгс шагшуурга, бургасан төгөлтэй. Хөх уул, Хайлан уул зэрэгт хус улиасан төгөл бүхий орчинтой учраас амьтан ургамлын зүйлийн бүрдэл, тоо толгой харьцангуй нягтшил их байдаг. Энд цагаан зээр хэдэн зуугаараа сүрэглэн бэлчдэг нь туурайтан зэрлэг том амьтадын сүрэглэн нүүдэллэх сүүлчийн үзэгдлийн нэг бөгөөд иймэрхүү дүр зургийг гагцхүү Монголын тал нутаг, Танзани улсын Сөрөнгөтийн талаас олж үзэх боломжтой юм. Үүнээс гадна бор гөрөөс, чоно, үнэг, хярс, дорго, элбэнх, тарвага, дагуур огодой, бор туулай зэрэг амьтад элбэг байдаг. Шувуудын ховор төрөл болох цэн тогоруу өндөглөн зусдаг бол хар тогоруу, цагаан тогоруу зэрэг шувууд нүүдэллэхдээ дайран өнгөрдөг. Ургамалжилтын хувьд ой, хялганат, хиагт, зүр өвст, алаг өвст хээр болон нуга ус намгархаг газрын ургамал ихэвчлэн ургана. Нуурын эрэг орчмоор шагшуурга зэгсэн нугатай. Эмийн ургамлаас цөс өвс, алтанзул, дэгд, чихэр өвс, лидэр, араана зэрэг ургамлууд элбэг байдаг. Хамгаалалтанд авсан талбай: 103 016 га Хамгаалалтанд авсан он: 1992 он
  • 6. Нөмрөг Халх Нөмрөгийн сав газар нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог бөгөөд Халх Нөмрөгийн гол, бусад олон жижиг гол горхины татам, бургасан шугуйт голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулсын хөндийн нуга, намгархаг хийгээд элсэн манхан бүхий дов толгод нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоц бүхий нутаг билээ. Энэхүү Монголын зүүн хязгаарын үзэсгэлэнт нутаг болох Хянганы экосистем, Манжуурын гаралтай ан амьтан, дэлхийд ховордсон биологийн төрөл зүйл, хэний ч гар хүрээгүй онгон зэлүүд байгалийг хамгаалах зорилготойгоор 1992 онд Нөмрөгийн дархан цаазат гэзэр нэртэйгээр улсын тусгай хамгаалалтанд авсан. Тус бүс нутагт Хянганы нурууны ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг онгон төрхөөр нь үзэж танилцах боломжтой цорын ганц нутаг юм. Дэгээ, Нөмрөгийн голыг хамарсан Хянганы салбар уулс нь ойт хээрийн бүсэнд багтах бага талбайтай ч байгалийн мужлалаар бие даасан муж болон ялгагдах байгаль газарзүйн маш өвөрмөц ховор тогтоцтой нутаг билээ. Монгол орны байгалийн 3 их мужийн нэг болох Хянганы уулархаг их мужаар дархан цаазат газрын хилийг тогтоосон байна. Нөмрөгийн дархан цаазат газарт дундаж өндөр нь далайн төвшнөөс дээш 1500 метрээс дээшгүй бөмбөгөр оройтой бэсрэг уулс олон байдгийн хамгийн өндөр нь 1504 метр өндөр Соёлз уул юм. Нөмрөгийн сав газарт далайн төвшнөөс дээш 1000 метр өндөр дэнж маягийн тал газар олон бий. Нөмрөг, Бүр, Галдастай голууд нийлж Гурван голын бэлчир хэмээгдэх үзэсгэлэнт газрыг бий болгодог. Хянганы уулсад уулын хар шороон хөрс зонхилж, ар хажуугаар нь ойн бараан, уулын нугын хөрс бага зэрэг тааралдана. Голын хөндийнүүдэд нугын хар шороон, голын хагшаа хурдаст намгархаг хөрс тогтворжсон байна. Уур амьсгалын хувьд чийглэгдүү сэрүүн зун, хахирдуу өвлийн уур амьсгалтай. Нөмрөгийн дархан цаазат газарт Монгол орны өөр хаана ч байхгүй Хар мөрний хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, голын халиу, дорнодын мэлхий, зулзагалагч гүрвэл байхаас гадна зарим тохиолдолд хүрэн баавгай гүйдлээрээ орж ирэх тохиолдол байна. Бусад амьтны хувьд Хар мөрний цагираг могой, бамбай хоншоорт могой, рашааны могой зэрэг хоёр нутагтан хэвлээр явагчид байдаг. Монгол орны өөр хаана ч байхгүй монгол хясаа, дагуурын сувдан хясаа тархсан байна. Мөн Дорнын заар эвэрт цох, Штубендорфын дэвүүр эрвээхэй зэрэг ховор шавьж тархсан байдаг. Нөмрөг, Халх голын сав нутгаар Алтан гургуул, хур, тоодог, усны нөмрөг бүргэд, усны цагаан сүүлт бүргэд, начин шонхор, идлэг шонхор, Амарын шонхор, хар өрөвтас, хөх дэглий, хэд хэдэн зүйлийн нугас, 6 зүйлийн тогоруу, хөхвөр хөөндэй, хургач бор зэрэг нийт 263 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 нь тус бүс нутагт өндөглөн зусдаг байна. Гурван голын бэлчирт улаан далбаат, морин загас, үлгэр загас, булуу цагаан, мөнгөлөг хэлтэг, амар мөрний цурхай, цулбуурт, тул зэрэг 34 зүйлийн загас байдаг. Энэ бүс нутагт 70 зүйлийн 487 зүйл ургамал тэмдэглэгдсэний дотор өөр хаана ч байхгүй гэгдэх Валерийн тарна, мөн Төв Азийн унаган 10 зүйлийн ургамал байдаг. Цагаан цээнэ, их саадган цэцэг, бавгар үрт агчаахай зэрэг нэн ховор ургамлын зүйлүүд мөн тааралдана. Хамгаалалтанд авсан талбай:311 205 га Хамгаалалтанд авсан он: 1992 он
  • 7. Отгонтэнгэр уул Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул д.алайн төвшнөөс дээш 4021 метр өндөр. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн ариун газар бөгөөд төрийн тахилгатай уул юм. 1779 оноос тахиж ирсэн бөгөөд 1930 он гэхэд тахилгыг зогсоосон байв. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар сэргээж Отгонтэнгэр уулын төрийн тахилгыг 4 жил тутам үйлдэж байхаар болжээ. Албан ёсоор 1818 онд дархалж байсан түүхтэй бөгөөд 1992 онд УБХ-ын тогтоолоор Отгонтэнгэр уулын дархан цаазат газрыг байгуулжээ. Ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ. Мөлийсөн оройнууд болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд энэ нь эндээс эх авдаг олон голуудын эх ундаргын үүсвэр болдог. Тухайлбал Их, Бага Богдын гол, Рашаан гол, Өвөр Богдын гол юм. Эдгээр голууд нь Завхан голд цутгадаг. Мөн сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага нуур нь 300 х 400 метрийн хэмжээтэй. Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд түүнийг “Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Тэрээр ойр орчмын бүх томоохон голуудын эх нь болдог байна. Уур амьсгал хатуу ширүүн чийглэг бөгөөд жилийн 4 улиралд хүйтэн сэрүүн, цастай байдаг. Чулуурхаг мөнх цэвдэгт хөрс нилээд тархсан, намхавтар уулсаараа бор шороон хөрстэй. Өндөр уулын бүсийн бараг бүх амьтны төлөөлөл энд бий. Ургамлын аймаг нь тал хээрийн, ойт хээрийн, өндөр уулын бүсийн ургамлаас бүрдэнэ. 164 зүйлийн ургамалтайгаас нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибир алтанхундага, ягаан цээнэ, ацан ажигана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг. Ганцхан шинэс мод 2600 метр өндөр газар хүртэл ургаж, 3000 метрээс дээш өндөрт нь зөвхөн хаг л ургадаг. Отгонтэнгэр ууланд Их тайлгын овоо буву Төрийн овоо бий. Энэ овоог 4 жилд нэг удаа тахидаг. Төрийн овооноос хойш цуварсан жижиг овоонууд бас бий. Даян хэмээх мөргөлчдийн өргөл өргөдөг газар бий. Хэд хэдэн овоотойн дээр, 2908 метрийн өндөрт өргөгдсөн 2 оройтой нуруу юм. Цагаан, Хөх хэмээх хоёр нуурын хооронд оршдог. Улиастай хотоос 50 орчим километр алс ба энэ уул руу өгсөхөд 1.5 цаг явган явж хүрнэ. Хөх нуур нь Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгийн том нуур юм. Далайн төвшнөөс дээш 2455 метрт оршдог бөгөөд мөстлөгийн гаралтай, урт нь 5.5 километр, өргөн нь 3.5 километр юм. Отгоны амралт хэмээх 13-55 хэмийн халуунтай 50 орчим рашаан байх бөгөөд эмчилгээний чанарыг нь XYI зууны үеэс мэджээ. Улиастай хотоос 85 километр орчим алслагдсан байдаг. Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн төвшнөөс дээш 3643 метр өндөрт хүн бараг хүрч очоогүй нэг уул байдаг. Түүнийг Бага Богд уул буюу Бага Отгонтэнгэр гэдэг бөгөөд аргаль, янгирын нутаг юм. Энэ уулыг нутгийнхан “Сайн цагийн бурхдыг хамгаалагч уул” хэмээн бэлэгшээн үздэг. Баянзүрх уулнаас зүүн урд Чулуутын амны алтан толгойн өвөрт алтан шаргал өнгөтай, тун нарийн ширхэгтэй элс байдаг бөгөөд аманд хийхэд дорхноо уусаж алга болдог, Эмчилгээний чанартай бөгөөд нутгийнхан “Алтан элс” хэмээнэ. Хамгаалалтанд авсан талбай: 95 510 га Хамгаалалтанд авсан он: 1992, 1995 он
  • 8. Увс нуурын ай сав Төв Азийн говь цөлийн тархалтын хойд хил болж, цөлийн гандуу хуурай орчинтой зэрэгцэн оршиж экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг. Увс нуур, Түргэний уулс, Цагаан шувуут, Торхилог Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин нь байгалийн хувьд ялгаатай боловч бие биенээсэээ төдийлөн алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамгаалж Увс нуурын ай савын дархан цаазат газрыг байгуулж 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Говь, цөлөрхөг хээр, хээр тал, ойт хээр, уул нуруу, мөнх цас, мөсөн гол зэрэг дэлхийн байгалийн бүс, бүслүүрийн бүхий л шинж төрхийг өөртөө агуулсан Увс нуурын ай сав нь эргэн тойрон усаар хүрээлэгдсэн байдаг. Увс нуур нь Монголын хамгийн том давст нуур бөгөөд усны төвшин нь далайн төвшнөөс дээш 759 метр өргөгдсөн, Их нууруудын хотгорын хамгийн нам дор газар юм. Увс нуур, түүний цутгал голуудын ай сав, дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. Бор гөрөөс, гахай, буга нутагшсаны гадна олон төрлийн жигүүртэн шувууд, загас жараахай байдаг. 245 зүйл шувууд энэ бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа шумбуур, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ус намгийн шувууд бий. Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг Дэл элсний зүүн хэсгийг хамарна. 177 500 га талбайтай. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг уст гол горхи, булаг шанд, баян бүрдүүд, элсний нүүлт зэрэг нь гадны нөлөөнд автагдаагүй унаган байгалийг нь хадгалан үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуурын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Энд сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Элсний хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургана. Суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны шувууд ирж зусна. Хамгаалалтанд авсан талбай: 712 545 га Хамгаалалтанд авсан он: 1993 он
  • 9. Хан Хэнтий Хан Хэнтийн дархан цаазат газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил болох Асралтхайрхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2799.3 метр. Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө зэрэг сумдын нутгийг хамран оршдог. Хан Хэнтийн дархан цаазат газар нь байгалийн мужийн төлөөллөөр Хэнтийн мужийн, төв хэсгийн Тайга, ян сарьдгийн дэд муж, зүүн хэсгийн ойт хээр, умард хуурай хээрийн дэд мужид хамрагдана. Хэнтийн тайга бол Төв Ази, Сибирийн ой, хөвчийн өмнө шувтарга, байгаль цаг уурын онцлог нөхцөлд бүрэлдэн бий болжээ. Хангай Хөвсгөлийн уулсын бүсийг бодвол гадаргын харьцангуй нам түвшинд үүсч тогтворжсон, уулын хажуугийн байдал нь төв хэсгээсээ төдий л ялгардаггүй, Монголын ой бүхий бусад нутгаас нилээд өвөрмөц, цэвэр тайгын бүс бүхий газар билээ. Хэнтийн нуруу хавтгайдуу бөмбөгөр оройтой. Зүг бүр тийш эх аван урсах голуудын хөндий хосолсон дүр төрхтэй уулархаг нутаг юм. Уул нурууд нь харьцангуй намхан бөгөөд хамгийн өндөр оргилууд нь 2500-2600 метр хүрнэ. Хэнтийн нурууны гол чиглэл нь зүүн хойноос баруун урагш чиглэн орших боловч салбар уулс нь өргөрөг дагаж баруун урдаас зүүн хойш сунаж оршино. Тэдгээрийн дотор баруун тийш салбарласан Бага Хэнтий, зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу юм. Нийт талбайн 82%-д нь улирлын ба олон жилийн цэвдэгт ул хөрс тархжээ. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Туул, Хараа, Ерөө, Минж, Захар, Шороот, Онон, Эг, Хэрлэн томоохон голууд, тэдгээрийн цутгал олон жижиг голууд эх аван урсах бөгөөд нэг хэсэг нь Хойд мөсөн далайн ай савд, нөгөө хэсэг нь Номхон далайн ай савд багтана. Мөн цэнгэг уст нуурууд элбэг байдаг. Хан Хэнтийд нэрд гарсан Онон, Естийн, Тарс, Минж, Ерөө, Зуу, Гутай, Барх, Бүс нуур, Галттай, Бурх зэрэг олон тооны анагаах увьдастай халуун хүйтэн рашаан ус бий. Хамгаалалтанд авсан талбай: 1 227 074 га Хамгаалалтанда авсан он: 1992 он
  • 10. Хасагтхайрхан Говь-Алтай аймгийн нутгийн баруун хэсэгт Завхан голын урд биеийг даган орших том нуруу. Уулын төв хэсгийн хавьд ой мод, өвс ургамал ихтэй, буга зэрэг ховор ан амьтантай, үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Хасагтхайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой хоёр зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойд талыг нь Хасагтхайрханы нуруу, урд талын нурууг Гурван богдын нуруу гэнэ. Нийтдээ Хасагт Богд уул, түүний залгаа Дунд Хасагтхайрхан, Зүүн Хасагтхайрхан, Богд, Дунд Богд, Зүүн Богдын нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлөгийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан байдаг. Хасагтхайрханд шохойн чулуу, гантиг чулуун том жижиг агуй хонгил цөөнгүй бий. Хасагтхайрхан нь усны сүлжээгээр баян нутаг. Оргилоос нь эх авсан гол горхи нь хавцал хөндийгөөр урсан бэлийн захад хүрч хурдас хөрсөнд шургадаг. Бэлээр нь элсэн говь орших боловч 2200-3000 метрийн өндөрт нь хээрийн бүс оршиж, түүнд 100 ам километр талбайтай ой мод байдаг. 3000 метрээс дээш өндөрт нь тагийн бүслүүр оршино. Ингэж нэг ууланд говийн бүсээс эхлээд хээр, ой тайгын бүс тохиолдох нь ховор юм. Мүгэз, авнис, шимэрс, ортууз, хувиланги, алтан гагнуур, Алтайн жамъяанмядаг, шар болон хөх яргуй, хонхон цэцэг, холтсон цэцэг, бамбай, сөд, дэгд зэрэг цэцэгт болон өвслөг ургамал элбэг ургадаг. Шинэсэн ой, хус, улиасан төгөлтэй. Хасагт хайрхан ууланд буга, аргаль, янгир, ирвэс, суусар, хойлог, ёл, тас гэх мэт дархан цаазат ховор амьтад бий. Хасагтхайрхан уул нь далайн төвшнөөс дээш 3578 метр өндөр. Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос 80 километрт орших Жаргалан сум нь үзэсгэлэнт уул нурууд дунд оршдог. Хойд талаар нь Хасагтхайрхан уул дүнхийнэ. Энэ уулын орчинд олон төрлийн анагаах увьдастай рашаан хангай говийн хосолмол хөрсөн дээр халуун уур татуулан урсах нь нэн сонирхолтой харагддаг. Монголын их элсний нэгээхэн хэсэг нь энэ суманд байдаг. Хамгаалалтанд авсан талбай: 27 448 га Хамгаалалтанд авсан он:1965, 1995 он
  • 11. Хорьдол сарьдагийн нуруу Хөвсгөлийн мужийн ян сарьдаг бүхий өвөрмөц тогтоцтой өндөр уулын бүслүүрийг төлөөлсөн Хорьдол Сарьдагийн дархан цаазат газрыг 1997 онд УИХ-ын 47 тоот тогтоолоор улсын хамгаалалтанд авчээ. Энэ бүсэд Нарт, Битүү, Хашаат хар, Мангууш уул болон Алтгана, Ар босгот, Бэлтэс голын эх орчмын нутаг хамрагдана. Хорьдол Сарьдагийн нуруу нь Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болох ба Баян нуруунаас Арсай хэмээх том хөтлөөр тусгаарлагдана. Уулс нь ихэвчлэн урдаас хойшоо уртраг дагуу байршилтай, хурц шовх оройтой, тектоник хагарлын ан цавыг дагаж тогтсон гүн нарийн хавцал, хөндийгөөр нилээд хэрчигдсэн эгц цавчим хажуутай. Дархадын хотгор луу харсан баруун хажуу нь маш эгц байдаг. Хамгийн өндөр цэг нь 3130 метр өндөрт оршино. Мөн Битүү, Нарт, Ханжит хад зэрэг өндөр оргилуудтай. Өндөр уулын бүслүүр тод илрэхээс гадна ян сарьдагаас доошлоод уулын нуга, тайга, уулын хээр үргэлжилнэ. Эртний мөстөл болж байсан газрын талбай энэ нуруунд 3000 ам километр байжээ. Хорьдол Сарьдагийн нуруу нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг юм. Энэ нуруунаас эх аван урсах Арсайн голд Монголын хамгийн өндөр хүрхрээ 70 метрийн өндрөөс буудаг. Хар мод голлосон шинэсэн тайга зонхилно. Ой мод нь нэн шигүү учраас бутлаг, өвслөг ургамал харьцангуй бага талбайд тархсан байдаг. Бутлаг ургамлаас ямаан арц, боролзгоно, сургар ургахаас гадна, олон зүйлийн эмийн ургамал, жимс элбэг ургана. Хорьдол Сарьдагийн нуруунд ховор амьтан ургамал элбэг байдгаас буга, хандгай, аргаль, янгир, ирвэс, булга, унаган заарт харх, хүдэр байдаг. Хойлог, ёл, тас, бүргэд зэрэг шувуудтай. Хорьдол сарьдагийн нуруунд Монгол орны хойд хэсэгт орших аргаль хонины тасархайцсан явц хадгалагдан үлдсэн байдаг. Монголын улаан номонд орсон баданга хүдэр, цоохор ирвэс, халиун буга, хүрэн баавгай, янгир ямаа, цэвдэгийн цагаан ятуу, хойлог зэрэг нэн ховор хөхтөн амьтан амьдардаг. Хамгаалалтанд авсан талбай:188 634 га Хамгаалалтанд авсан он: 1997 он
  • 12. Хөх Сэрхийн нуруу Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн зааг дээр Монгол Алтайн нурууны хойд салбар уулс болох Гурван цаст уулнаас зүүн урагш 50 гаруй километр үргэлжлэн тогтсон том нуруу юм. Оргил нь мөнх цаст Тахилтын уул бөгөөд далайн төвшнөөс дээш 4019 метр. Энд янгир элбэг байдаг учраас түүнийг нас гүйцсэн эр ямааны нэрээр Хөх сэрхийн нуруу гэж нэрлэжээ. Энэ уулын дээд биеийн 50 километр урт, 20 километр өргөн талбайг дархлан хамгаалж байна. Ховд аймгийн төвөөс баруун тийш 70 километр зайтай оршдог. Хөх Сэрхийн нурууны дэргэд Дэлүүний нуруу, Тахилтын нуруу, Нүцгэн хүрэн уул, Бүргэд уул, Ар тэрэгт , Өвөр тэрэгт зэрэг мөстлөгийн хунх, асга нураг, гүн хавцал, ам хөндий бүхий хадат бэрх өндөр уулс оршдог. Тус дархан цаазат газрын уулын ам хөндийгөөр Буянт голын цутгал болох Тэрэгт, Ямаат, Бургуйт, Бага Нарийн, Хөх Сэрхэт, Улиастай, Буриг, Аж жүрт, Хөх Сайр зэрэг олон гол горхи эх аван урсдаг. Мөн “Хара Жарых тас” гэдэг рашаантай. Тус бүс нутаг нь байгалийн мужлалыг бүрэн төлөөлөхөөс гадна аргаль, янгир, ирвэс, ёл, хойлог, тас зэрэг амьтан жигүүртэнтэй. Нуур голд нь цурхай загас элбэг. Уулсын оройн хэсгээр хөвд, хагт уулын царам, бушилз-улалжит нуга, нураг асгын ургамал, бэлийн хэсгээр уулын хээрийн ургамал ургана. Үнэгэн сүүл, биелэг өвс, улалж, бушилз, ерхөг, өлөн, хиаг, ботууль, мангир зэрэг үетэн болон сонгинолог ургамал элбэг ургадаг. Хамгаалалтанд авсан талбай:65 920 га 1977, Хамгаалалтанд авсан он: 1995 он