SlideShare uma empresa Scribd logo
1 de 10
Baixar para ler offline
МОНГОЛ УЛС
                                СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ
                                 ХОРООНЫ ТОГТООЛ

2012 оны 05 дугаар                                                   Улаанбаатар
сарын 15-ны өдөр                       Дугаар 59                         хот


                       Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг
                         хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах
                                    журам батлах тухай


       Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх
хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.3.8 дахь
заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн
ерөнхий хорооноос ТОГТООХ нь:
       1. “Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах,
хүргүүлэх, хамгаалах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, саналын хуудасны загварыг 2
дугаар хавсралтаар тус тус баталсугай.
       2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга нарт,
биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Ч.Содномцэрэн/-д
тус тус даалгасугай.
       3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2008
оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын Их Хурлын
сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ыг
хүчингүй болсонд тооцсугай.



            ДАРГА                                        Н.ЛУВСАНЖАВ

            НАРИЙН БИЧГИЙН ДАРГА
                                                         Ч.СОДНОМЦЭРЭН
Сонгуулийн ерөнхий хорооны
                                              2012 оны ... дугаар сарын ...-ны өдрийн
                                                    ... дугаар тогтоолын хавсралт


              УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ
             ХЭВЛҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ХҮРГҮҮЛЭХ, ХАМГААЛАХ ЖУРАМ

                               Нэг. Нийтлэг үндэслэл

      1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудас /цаашид “саналын
хуудас” гэх/-ыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах үйл ажиллагааг
зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

      1.2. Саналын хуудасны загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

      1.3. Саналын хуудасны тоог Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар
байрлаж буй гадаад улс болон тойрог тус бүрээр нэрийн жагсаалтад бичигдсэн
сонгогчдын тоонд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо 5 хүртэл хувийн нөөцтэй
байхаар батална.

      1.4. Тойргийн хороо хэсгийн хороодод хүргүүлэх саналын хуудасны тоо,
тойргийн болон салбар хорооны нөөцөнд үлдээх саналын хуудасны тоог тооцон гаргаж
хуралдаанаараа батална.

                   Хоёр. Саналын хуудаст тавигдах шаардлага

      2.1. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах
үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна:
            2.1.1. Агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа илэрхийлэхэд
хялбар, ойлгомжтой байх;
            2.1.2. Сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх;
            2.1.3. Тусгай нууцлалтай нэгдсэн таних нууц тэмдэг, индекс дугаартай
байх;
            2.1.4. Нам, эвслийн нэр, нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг
алдаагүй, үнэн зөв бичсэн байх.
            2.1.5. Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон
сонгуульд оролцогч нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэгтэй байх;
            2.1.6. Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг авах саналын хуудаст
зөвхөн сонгуульд оролцогч нам, эвслийн нэрийг бичсэн байх.

                       Гурав. Саналын хуудсыг хэвлүүлэх

      3.1. Саналын хуудасны эхийг тойрог тус бүрээр, Монгол Улсын Дипломат
төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах
саналын хуудасны эхийг Сонгуулийн ерөнхий хороо батална.

      3.2. Саналын хуудас хэвлүүлэх ажлыг Сонгуулийн ерөнхий хорооноос
байгуулсан Ажлын хэсэг эрхлэн зохион байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд
Хорооны гишүүд, Ажлын албаны ажилтнуудыг оролцуулна.

     3.3. Саналын хуудсыг хуульд заасан хугацаанд хэсгийн хороонд хүргэсэн
байхаар тооцож хэвлүүлнэ.
3.4. Саналын хуудас хэвлэх үйлдвэрийг түүний хүчин чадал, техник, технологийг
судалсан тухай санал авах, тоолох, дүн гаргах техник, тоног төхөөрөмж нийлүүлэгч
компаний дүгнэлтийг үндэслэн сонгож, гэрээ байгуулна. Гэрээнд хэвлүүлэх саналын
хуудасны тоо ширхэг, үнэ, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй
гадаад улс болон тойргийн хороодод хуваарилах саналын хуудасны тоо, чанар, баглаа
боодол, хадгалах, хамгаалах, хяналт тавих, хүлээн авах, талуудын эрх, үүрэг,
хариуцлага зэрэг асуудлыг тусгана.

      3.5. Саналын хуудасны хэвлэлийн эхийг Сонгуулийн ерөнхий хорооноос
баталсан загварын дагуу бэлтгэнэ. Түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн
бичгийн дарга хянан баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл олгоно.

      3.6. Нам, эвсэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр
зүйлийн 9.5-д заасан төрийн бус байгууллагын төлөөлөл саналын хуудсыг хэвлэх
явцыг ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр хүсэлт гарган зөвшөөрөл
авсны дагуу ажиглаж болно.

      3.7. Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх
үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус
байгууллагын ажиглагч, харуул, хамгаалалтын ажилтнаас өөр хүн байхыг хориглоно.

      3.8. Саналын хуудсыг баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу
хэвлэж буй эсэхэд Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг хяналт
тавина.

      3.9. Саналын хуудсыг хэвлэж дууссан даруй хэвлэх үйлдвэрээс албан ёсоор
томилогдсон албан тушаалтан батлагдсан загвар, тоо ёсоор хэвлэлийн эхтэй нь тулган
үзэж Ажлын хэсэгт хүлээлгэн өгч энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. Уг үйл ажиллагаанд
нам, эвслийн болон төрийн бус байгууллагын ажиглагчид байлцаж болно.

      3.10. Тойрог тус бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан, хайрцагны
хоёр хажууд хайрцаг тус бүрийн дугаар, түүнд байгаа саналын хуудасны тоо, аймаг,
дүүргийн нэр, тойргийн дугаар зэргийг бичиж тойргийн хороодод хүлээлгэн өгөх хүртэл
хэвлэх үйлдвэрийн байранд лацдан, хамгаалалтын дор хадгална.

      3.11. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улс
бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан, хайрцагны хоёр хажууд хайрцаг
тус бүрийн дугаар, түүнд байгаа саналын хуудасны тоо, хүргэх улсын нэр, хаяг, хүлээн
авах хүний нэр, албан тушаал, утасны дугаар зэргийг бичиж тухайн гадаад улсад
илгээх дипломат шууданд хүргэгдэх хүртэл хэвлэх үйлдвэрийн байранд лацдан,
хамгаалалтын дор хадгална.

      3.12. Саналын хуудсыг хэвлүүлж дууссаны дараа хэвлэлтийн явцад гарсан
гологдол саналын хуудсыг устгах ажлыг талууд хамтран зохион байгуулж тэмдэглэл
үйлдэнэ. Уг ажиллагаанд нам, эвслийн болон төрийн бус байгууллагын ажиглагчид
байлцаж болно.

      Саналын хуудасны хэвлэлийн эх, компьютерийн файлыг Сонгуулийн ерөнхий
хороо сонгууль дуустал хадгалж, архивт зохих журмын дагуу хүлээлгэн өгнө.
Дөрөв. Саналын хуудсыг хүргүүлэх

      4.1. Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг саналын хуудсыг батлагдсан
хуваарийн дагуу тойргийн хороодод хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна.

      4.2. Тойргийн хорооны бүрэлдэхүүнээс биечлэн ирж саналын хуудсыг хүлээн
авах ба боломжгүй тохиолдолд саналын хуудсыг тойргийн хороонд хүргүүлэх ажлыг
Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг зохион байгуулна.

      4.3. Тойргийн хороо хүлээн авсан саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ тоолж,
тэмдэглэл үйлдэн, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэнэ.

      4.4. Тойргийн хороо саналын хуудсыг хэсгийн хороодод хуваарилсан хуваарийн
дагуу салбар хорооны гишүүдэд, салбар хороо нь хэсгийн хорооны гишүүдэд
баримтаар хүлээлгэн өгч, тухай бүрт тэмдэглэл үйлдэнэ.

      4.5. Хэсгийн хороо хүлээн авсан саналын хуудсаа бүрэлдэхүүнээрээ нэг бүрчлэн
тоолж, тэмдэглэл үйлдэх бөгөөд саналын хуудсыг хүлээн авсан тухай мэдээ /1 дүгээр
хавсралт/-г салбар хороондоо, салбар хороо нь хэсгийн хороодын мэдээг нэгтгэн
тойргийн хороонд хүргүүлнэ.

                   Тав. Саналын хуудсыг хадгалах, хамгаалах

      5.1. Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар хэсгийн хорооны бусад
гишүүдийг байлцуулан хэсгийн хорооны байранд саналын хуудаст хэсгийн хорооны
тэмдэг дарж баталгаажуулсны дараа боож лацдан гал, усны болон гэнэтийн аюулд
өртөхөөс урьдчилан сэргийлсэн байранд битүүмжлэн хадгална.

      5.2. Хэсгийн хороо нь санал хураалтын дүн гарсны дараа хүчинтэй болон
хүчингүй, зарцуулагдаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийгдсэнээс хураагдсан
саналын хуудсыг тус тусад нь багцлан боож битүүмжлэн тусгай саванд хийж салбар
хороонд хүргүүлнэ. Салбар хороо хэсгийн хороодоос ирүүлсэн саналын хуудсыг
нэгтгэн тойргийн хороонд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэнэ.

      5.3. Тойргийн хороо салбар хорооноос, салбар хороо хэсгийн хорооноос
саналын хуудсыг хүлээн авахдаа битүүмжилсэн баглаа боодлыг задалж, тусгай
савнаас гаргахыг хориглоно.

      5.4. Тойргийн хороо нь хүлээн авсан бүх саналын хуудсыг зохих журмын дагуу
аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд аюулгүй байдалд хадгална.

             Зургаа. Саналын хуудсыг зарцуулахад тавих хяналт

      6.1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үед болон санал хураах өдөр
хэрэглэсэн саналын хуудасны зарцуулалтад тойрог, салбар, хэсгийн хороо, ажиглагчид
хяналт тавина.

      6.2. Санал авах өдөр саналын хуудсыг гишүүдийн ажил үүргийн хуваарийн дагуу
сонгогчдод саналын хуудас олгох, буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон саналын
хуудсыг хураан авч хадгалах үүрэг хүлээсэн хэсгийн хорооны гишүүнд бусад гишүүдийг
байлцуулан хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэх ба түүний үйл ажиллагаанд хэсгийн
хорооны гишүүд, ажиглагчид хяналт тавина.
6.3. Тойргийн хороо нь санал хураалт дууссаны дараа хэсэг, салбар хорооноос
ирүүлсэн саналын хуудасны зарцуулалтын тайланг нэгтгэж тойргийн нэгдсэн тайлан /2
дугаар хавсралт/-г сонгуулийн хэсэг тус бүрээр гарган Сонгуулийн ерөнхий хороонд
хүргүүлнэ.
                     Долоо. Саналын хуудсыг архивт хадгалах

      7.1. Тойргийн хороо саналын хуудсыг баримтын дагуу аймаг, нийслэлийн архивт
тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгч, дараагийн ээлжит сонгууль хүртэлх хугацаагаар
хадгалуулна.

      7.2. Аймаг, нийслэлийн архив нь битүүмжилсэн саналын хуудсыг нууцын
журмаар хадгалах бөгөөд битүүмжилсэн саналын хуудасны баглаа, боодлыг задлах,
устгахыг хориглоно.

       7.3. Саналын хуудсыг дахин тоолох тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд
саналын хуудасны баглаа боодлыг задлах бөгөөд уг үйл ажиллагаанд сонгуулийн
хэсэг, тойргийн хороодын бүрэн эрхийг дуусгавар болгоогүй бол тухайн хэсэг, тойргийн
хороодын төлөөллийг байлцуулна. Дээрхи хороодын бүрэн эрхийг дуусгавар болгосон
бол Сонгуулийн ерөнхий хорооны төлөөллийг байлцуулна.

      7.4. Хадгалах хугацаа нь дууссан саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороонд
мэдэгдэн зөвшөөрөл авсны дараа аймаг, нийслэлийн дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилсон Ажлын хэсэг устгах ажлыг зохион
байгуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

      7.5. Саналын хуудсыг хадгалах үүрэг бүхий албан тушаалтан түүнийг алдсан,
үрэгдүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага, сонгуулийн тухайн шатны хороод
болон Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдэгдэнэ.

      7.6. Тойргийн хороод энэхүү журмын 7.1.-д заасан тэмдэглэлийн хувийг, аймаг,
нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилсон Ажлын хэсэг
мөн журмын 7.4-т заасан тэмдэглэлийн хувийг тус тус Сонгуулийн ерөнхий хороонд
ирүүлнэ.




                                      ---оОо---
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх,
                                                                                                             хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмын 1 дүгээр хавсралт


                                                        УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАС
                                                                    ХҮЛЭЭН АВСАН МЭДЭЭ


Улсын Их Хурлын сонгуулийн …. дугаар тойргийн хороо                                                                                                  2012 оны . . . дугаар
........................................................................ аймаг, дүүрэг                                                               сарын . . . –ны өдөр

                                                 Саналын хуудасны тоо, ширхэг                      Зөрүү
           Салбар, хэсгийн хорооны                                                                                  Баглаа, боодлын
 №                                                                                               /+/ илүү                             Битүүмжлэл, лацны талаарх тэмдэглэл
                    дугаар                        хуваарилсан          хүлээн авсан                                      дугаар
                                                                                                 /-/ дутуу
     1        1-р хэсэг
     2        2-р хэсэг
     3           3-р хэсэг
    . . . . . . .сум, дүүргийн салбар
                  хорооны дүн
     1           1-р хэсэг
     2        2-р хэсэг
     3           3-р хэсэг
    . . . . . . . сум, дүүргийн салбар
                  хорооны дүн



                Тойргийн дүн



                   Тойргийн хорооны дарга                                    /................................................./
Тэмдэг
                   Нарийн бичгийн дарга                                      /................................................/

                   Гишүүд                                                    /................................................/
                                                                             /................................................/
                                                                             /................................................/
Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх,
                                                                                            хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмын 2 дугаар хавсралт


                                             УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСНЫ
                                                         ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН


Улсын Их Хурлын сонгуулийн . . . дугаар тойргийн хороо                                                                                                   2012 оны ..... дугаар
. . . . . . . . . . . . . . . сум, дүүрэг                                                                                                                сарын .....-ны өдөр

                                                 Саналын хуудасны тоо             Санал                                   Үүнээс
                                Нэрийн
                                                                                хураалтад
                              жагсаалтад                                                      Сонгогч буруу
         Салбар, хэсгийн                                                       зарцуулсан                                                     Санал авах өдөр   Зарцуулагдаагүй үлдсэн
№                              бичигдсэн                             Зөрүү                     тэмдэглэл           Зөөврийн битүүм-
         хорооны дугаар                    хуваари-    Хүлээн                    саналын                                                        санал тоолох     саналын хуудасны тоо
                              сонгогчдын                            /+/ илүү                    хийснээс           жилсэн хайрцгаар
                                           лагдсан     авсан                    хуудасны                                                       төхөөрөмжөөр
                                  тоо                               /-/дутуу                    хүчингүй             санал авахад
                                                                                   тоо                                                         санал авахад
                                                                                                болгосон

    1       1-р хэсэг             1300

    2       2-р хэсэг             1950
           . . . . . . сум,
        дүүргийн салбар           3250
          хорооны дүн
    1       3-р хэсэг             1700

    2       4-р хэсэг             2000
           . . . . . . сум,
        дүүргийн салбар           3700
          хорооны дүн




    ТОЙРГИЙН ДҮН




                                  Тойргийн хорооны дарга                                    /............................................../
                  Тэмдэг
                                  Нарийн бичгийн дарга                                      /............................................./
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netd
Togt 59-sanaliin huudas-12-netd

Mais conteúdo relacionado

Mais procurados

Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramGEC Mongolia
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журамGEC Mongolia
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiGEC Mongolia
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайGEC Mongolia
 
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05GEC Mongolia
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnGEC Mongolia
 
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pnTogt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pnGEC Mongolia
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiGEC Mongolia
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]GEC Mongolia
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiGEC Mongolia
 
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамСонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамGEC Mongolia
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramGEC Mongolia
 
85, 86 ын зар
85, 86 ын зар85, 86 ын зар
85, 86 ын зарnaranhuu
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramGEC Mongolia
 

Mais procurados (19)

Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juramTogt 151-sanaliin huudas hevluuleh juram
Togt 151-sanaliin huudas hevluuleh juram
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
 
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhaiTogt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
Togt 18-zuuvriin bituumjilsen hairtsgaar sanal avah tuhai
 
Togt 25
Togt 25Togt 25
Togt 25
 
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухайСонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах журам батлах тухай
 
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05Togt 63-gecm-ubeg-last version2012.05
Togt 63-gecm-ubeg-last version2012.05
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pnTogt 15-hesgiin bairnii zaavar-pn
Togt 15-hesgiin bairnii zaavar-pn
 
Burtgeliin juram
Burtgeliin juramBurtgeliin juram
Burtgeliin juram
 
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pnTogt 13-barimt bichig burtgeh juram-pn
Togt 13-barimt bichig burtgeh juram-pn
 
Ubeg snj-juram
Ubeg snj-juramUbeg snj-juram
Ubeg snj-juram
 
Togt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlultteiTogt 68- juram uurchlulttei
Togt 68- juram uurchlulttei
 
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
Hicheel sanaliin+huudas01 [compatibility mode]
 
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhaiTogt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
Togt 12-songuuliin horoodin huraldaani temdeglel hutluh tuhai
 
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журамСонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
Сонгуулийн зардлын данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журам
 
Togt 30-tb biin juram
Togt 30-tb biin juramTogt 30-tb biin juram
Togt 30-tb biin juram
 
Togt 30
Togt 30Togt 30
Togt 30
 
85, 86 ын зар
85, 86 ын зар85, 86 ын зар
85, 86 ын зар
 
Togt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juramTogt tusul-tb biin juram
Togt tusul-tb biin juram
 

Destaque

Destaque (14)

Resume14-62
Resume14-62Resume14-62
Resume14-62
 
Resume Yu-Li Liang
Resume Yu-Li LiangResume Yu-Li Liang
Resume Yu-Li Liang
 
updated resume
updated resumeupdated resume
updated resume
 
Jenny New Resume
Jenny New ResumeJenny New Resume
Jenny New Resume
 
Pedro A. Ruiz resume
Pedro A. Ruiz resumePedro A. Ruiz resume
Pedro A. Ruiz resume
 
Nguyen Xuan Hoang
Nguyen Xuan HoangNguyen Xuan Hoang
Nguyen Xuan Hoang
 
Matthew Hartz Resume
Matthew Hartz ResumeMatthew Hartz Resume
Matthew Hartz Resume
 
cuesta, artemio RESUME
cuesta, artemio RESUMEcuesta, artemio RESUME
cuesta, artemio RESUME
 
BlakeTurnerResumeRevise3-3-15
BlakeTurnerResumeRevise3-3-15BlakeTurnerResumeRevise3-3-15
BlakeTurnerResumeRevise3-3-15
 
מדריך יציאה לאור
מדריך יציאה לאורמדריך יציאה לאור
מדריך יציאה לאור
 
Resume_rbarkoh
Resume_rbarkohResume_rbarkoh
Resume_rbarkoh
 
Afreen Akhtarresume2
Afreen Akhtarresume2Afreen Akhtarresume2
Afreen Akhtarresume2
 
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
Togt 26- -_-___ __________ ____ _________, ________ _________, _______, _____...
 
1
11
1
 

Semelhante a Togt 59-sanaliin huudas-12-netd

Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухайСонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухайGEC Mongolia
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramGEC Mongolia
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013GEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastGEC Mongolia
 
Ner devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichigNer devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichigGEC Mongolia
 
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigNam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigGEC Mongolia
 
Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138GEC Mongolia
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТUmguullin Mongol Umguulugch
 
Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)GEC Mongolia
 

Semelhante a Togt 59-sanaliin huudas-12-netd (11)

Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухайСонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх журам батлах тухай
 
Togt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juramTogt 17-dans neeh, haah juram
Togt 17-dans neeh, haah juram
 
Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013Hesgiin horoonii bair 2013
Hesgiin horoonii bair 2013
 
Togt 28
Togt 28Togt 28
Togt 28
 
Togt 26
Togt 26Togt 26
Togt 26
 
Togt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - lastTogt 14-mayagt, zagvaruud - last
Togt 14-mayagt, zagvaruud - last
 
Ner devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichigNer devshigch burtguuleh barimt bichig
Ner devshigch burtguuleh barimt bichig
 
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichigNam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
Nam, evsel, ner devshigch burtguuleh barimt bichig
 
Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138Маягт, загвар батлах №138
Маягт, загвар батлах №138
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ
 
Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)Beltgel ajil 2012 05-18 (2)
Beltgel ajil 2012 05-18 (2)
 

Mais de GEC Mongolia

Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013GEC Mongolia
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013GEC Mongolia
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhGEC Mongolia
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahGEC Mongolia
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013GEC Mongolia
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013GEC Mongolia
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013GEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastGEC Mongolia
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud GEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudGEC Mongolia
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramGEC Mongolia
 

Mais de GEC Mongolia (19)

Zardal surgalt
Zardal surgaltZardal surgalt
Zardal surgalt
 
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013Huraldaanii temdeglel hutluh juram 2013
Huraldaanii temdeglel hutluh juram 2013
 
Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013Sanaliin huudasnii juram 2013
Sanaliin huudasnii juram 2013
 
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguhSanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
Sanal avah, tooloh, barimt bichig huleelgen uguh
 
Sanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulahSanal avah ajliin zohion baiguulah
Sanal avah ajliin zohion baiguulah
 
Yos zuin durem
Yos zuin duremYos zuin durem
Yos zuin durem
 
Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013Songuuliin horoodiin deg 2013
Songuuliin horoodiin deg 2013
 
Hariutslaga 2013
Hariutslaga 2013Hariutslaga 2013
Hariutslaga 2013
 
Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013Barimt bichig burtgeh juram 2013
Barimt bichig burtgeh juram 2013
 
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013Songuulid ner devshigchiin meduuleg 2013
Songuulid ner devshigchiin meduuleg 2013
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-lastTogt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram-12-last
 
Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud Togt 14-mayagt, zagvaruud
Togt 14-mayagt, zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruudTogt 139-unemlehnii zagvaruud
Togt 139-unemlehnii zagvaruud
 
Togt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruudTogt 138-mayagt, zagvaruud
Togt 138-mayagt, zagvaruud
 
Graphic 2012 ons
Graphic   2012 onsGraphic   2012 ons
Graphic 2012 ons
 
Negdsen dun 2012
Negdsen dun 2012Negdsen dun 2012
Negdsen dun 2012
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juramTogt 92-cac- gerchilgeejuuleh juram
Togt 92-cac- gerchilgeejuuleh juram
 

Togt 59-sanaliin huudas-12-netd

  • 1. МОНГОЛ УЛС СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ 2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 59 хот Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 7.3.8 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь: 1. “Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, саналын хуудасны загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг сонгуулийн хороодын дарга нарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны нарийн бичгийн дарга /Ч.Содномцэрэн/-д тус тус даалгасугай. 3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны 2008 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай. ДАРГА Н.ЛУВСАНЖАВ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
  • 2. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолын хавсралт УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ ХЭВЛҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ХҮРГҮҮЛЭХ, ХАМГААЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудас /цаашид “саналын хуудас” гэх/-ыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2. Саналын хуудасны загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална. 1.3. Саналын хуудасны тоог Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улс болон тойрог тус бүрээр нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоонд үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо 5 хүртэл хувийн нөөцтэй байхаар батална. 1.4. Тойргийн хороо хэсгийн хороодод хүргүүлэх саналын хуудасны тоо, тойргийн болон салбар хорооны нөөцөнд үлдээх саналын хуудасны тоог тооцон гаргаж хуралдаанаараа батална. Хоёр. Саналын хуудаст тавигдах шаардлага 2.1. Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна: 2.1.1. Агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогчдод саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой байх; 2.1.2. Сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байх; 2.1.3. Тусгай нууцлалтай нэгдсэн таних нууц тэмдэг, индекс дугаартай байх; 2.1.4. Нам, эвслийн нэр, нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг алдаагүй, үнэн зөв бичсэн байх. 2.1.5. Саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон сонгуульд оролцогч нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэгтэй байх; 2.1.6. Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг авах саналын хуудаст зөвхөн сонгуульд оролцогч нам, эвслийн нэрийг бичсэн байх. Гурав. Саналын хуудсыг хэвлүүлэх 3.1. Саналын хуудасны эхийг тойрог тус бүрээр, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах саналын хуудасны эхийг Сонгуулийн ерөнхий хороо батална. 3.2. Саналын хуудас хэвлүүлэх ажлыг Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулсан Ажлын хэсэг эрхлэн зохион байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хорооны гишүүд, Ажлын албаны ажилтнуудыг оролцуулна. 3.3. Саналын хуудсыг хуульд заасан хугацаанд хэсгийн хороонд хүргэсэн байхаар тооцож хэвлүүлнэ.
  • 3. 3.4. Саналын хуудас хэвлэх үйлдвэрийг түүний хүчин чадал, техник, технологийг судалсан тухай санал авах, тоолох, дүн гаргах техник, тоног төхөөрөмж нийлүүлэгч компаний дүгнэлтийг үндэслэн сонгож, гэрээ байгуулна. Гэрээнд хэвлүүлэх саналын хуудасны тоо ширхэг, үнэ, Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улс болон тойргийн хороодод хуваарилах саналын хуудасны тоо, чанар, баглаа боодол, хадгалах, хамгаалах, хяналт тавих, хүлээн авах, талуудын эрх, үүрэг, хариуцлага зэрэг асуудлыг тусгана. 3.5. Саналын хуудасны хэвлэлийн эхийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу бэлтгэнэ. Түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга хянан баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл олгоно. 3.6. Нам, эвсэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан төрийн бус байгууллагын төлөөлөл саналын хуудсыг хэвлэх явцыг ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр хүсэлт гарган зөвшөөрөл авсны дагуу ажиглаж болно. 3.7. Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагч, харуул, хамгаалалтын ажилтнаас өөр хүн байхыг хориглоно. 3.8. Саналын хуудсыг баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу хэвлэж буй эсэхэд Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг хяналт тавина. 3.9. Саналын хуудсыг хэвлэж дууссан даруй хэвлэх үйлдвэрээс албан ёсоор томилогдсон албан тушаалтан батлагдсан загвар, тоо ёсоор хэвлэлийн эхтэй нь тулган үзэж Ажлын хэсэгт хүлээлгэн өгч энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. Уг үйл ажиллагаанд нам, эвслийн болон төрийн бус байгууллагын ажиглагчид байлцаж болно. 3.10. Тойрог тус бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан, хайрцагны хоёр хажууд хайрцаг тус бүрийн дугаар, түүнд байгаа саналын хуудасны тоо, аймаг, дүүргийн нэр, тойргийн дугаар зэргийг бичиж тойргийн хороодод хүлээлгэн өгөх хүртэл хэвлэх үйлдвэрийн байранд лацдан, хамгаалалтын дор хадгална. 3.11. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад улс бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан, хайрцагны хоёр хажууд хайрцаг тус бүрийн дугаар, түүнд байгаа саналын хуудасны тоо, хүргэх улсын нэр, хаяг, хүлээн авах хүний нэр, албан тушаал, утасны дугаар зэргийг бичиж тухайн гадаад улсад илгээх дипломат шууданд хүргэгдэх хүртэл хэвлэх үйлдвэрийн байранд лацдан, хамгаалалтын дор хадгална. 3.12. Саналын хуудсыг хэвлүүлж дууссаны дараа хэвлэлтийн явцад гарсан гологдол саналын хуудсыг устгах ажлыг талууд хамтран зохион байгуулж тэмдэглэл үйлдэнэ. Уг ажиллагаанд нам, эвслийн болон төрийн бус байгууллагын ажиглагчид байлцаж болно. Саналын хуудасны хэвлэлийн эх, компьютерийн файлыг Сонгуулийн ерөнхий хороо сонгууль дуустал хадгалж, архивт зохих журмын дагуу хүлээлгэн өгнө.
  • 4. Дөрөв. Саналын хуудсыг хүргүүлэх 4.1. Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг саналын хуудсыг батлагдсан хуваарийн дагуу тойргийн хороодод хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна. 4.2. Тойргийн хорооны бүрэлдэхүүнээс биечлэн ирж саналын хуудсыг хүлээн авах ба боломжгүй тохиолдолд саналын хуудсыг тойргийн хороонд хүргүүлэх ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын хэсэг зохион байгуулна. 4.3. Тойргийн хороо хүлээн авсан саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ тоолж, тэмдэглэл үйлдэн, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэнэ. 4.4. Тойргийн хороо саналын хуудсыг хэсгийн хороодод хуваарилсан хуваарийн дагуу салбар хорооны гишүүдэд, салбар хороо нь хэсгийн хорооны гишүүдэд баримтаар хүлээлгэн өгч, тухай бүрт тэмдэглэл үйлдэнэ. 4.5. Хэсгийн хороо хүлээн авсан саналын хуудсаа бүрэлдэхүүнээрээ нэг бүрчлэн тоолж, тэмдэглэл үйлдэх бөгөөд саналын хуудсыг хүлээн авсан тухай мэдээ /1 дүгээр хавсралт/-г салбар хороондоо, салбар хороо нь хэсгийн хороодын мэдээг нэгтгэн тойргийн хороонд хүргүүлнэ. Тав. Саналын хуудсыг хадгалах, хамгаалах 5.1. Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар хэсгийн хорооны бусад гишүүдийг байлцуулан хэсгийн хорооны байранд саналын хуудаст хэсгийн хорооны тэмдэг дарж баталгаажуулсны дараа боож лацдан гал, усны болон гэнэтийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлсэн байранд битүүмжлэн хадгална. 5.2. Хэсгийн хороо нь санал хураалтын дүн гарсны дараа хүчинтэй болон хүчингүй, зарцуулагдаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийгдсэнээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь багцлан боож битүүмжлэн тусгай саванд хийж салбар хороонд хүргүүлнэ. Салбар хороо хэсгийн хороодоос ирүүлсэн саналын хуудсыг нэгтгэн тойргийн хороонд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэнэ. 5.3. Тойргийн хороо салбар хорооноос, салбар хороо хэсгийн хорооноос саналын хуудсыг хүлээн авахдаа битүүмжилсэн баглаа боодлыг задалж, тусгай савнаас гаргахыг хориглоно. 5.4. Тойргийн хороо нь хүлээн авсан бүх саналын хуудсыг зохих журмын дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд аюулгүй байдалд хадгална. Зургаа. Саналын хуудсыг зарцуулахад тавих хяналт 6.1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үед болон санал хураах өдөр хэрэглэсэн саналын хуудасны зарцуулалтад тойрог, салбар, хэсгийн хороо, ажиглагчид хяналт тавина. 6.2. Санал авах өдөр саналын хуудсыг гишүүдийн ажил үүргийн хуваарийн дагуу сонгогчдод саналын хуудас олгох, буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон саналын хуудсыг хураан авч хадгалах үүрэг хүлээсэн хэсгийн хорооны гишүүнд бусад гишүүдийг байлцуулан хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэх ба түүний үйл ажиллагаанд хэсгийн хорооны гишүүд, ажиглагчид хяналт тавина.
  • 5. 6.3. Тойргийн хороо нь санал хураалт дууссаны дараа хэсэг, салбар хорооноос ирүүлсэн саналын хуудасны зарцуулалтын тайланг нэгтгэж тойргийн нэгдсэн тайлан /2 дугаар хавсралт/-г сонгуулийн хэсэг тус бүрээр гарган Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Долоо. Саналын хуудсыг архивт хадгалах 7.1. Тойргийн хороо саналын хуудсыг баримтын дагуу аймаг, нийслэлийн архивт тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгч, дараагийн ээлжит сонгууль хүртэлх хугацаагаар хадгалуулна. 7.2. Аймаг, нийслэлийн архив нь битүүмжилсэн саналын хуудсыг нууцын журмаар хадгалах бөгөөд битүүмжилсэн саналын хуудасны баглаа, боодлыг задлах, устгахыг хориглоно. 7.3. Саналын хуудсыг дахин тоолох тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд саналын хуудасны баглаа боодлыг задлах бөгөөд уг үйл ажиллагаанд сонгуулийн хэсэг, тойргийн хороодын бүрэн эрхийг дуусгавар болгоогүй бол тухайн хэсэг, тойргийн хороодын төлөөллийг байлцуулна. Дээрхи хороодын бүрэн эрхийг дуусгавар болгосон бол Сонгуулийн ерөнхий хорооны төлөөллийг байлцуулна. 7.4. Хадгалах хугацаа нь дууссан саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэн зөвшөөрөл авсны дараа аймаг, нийслэлийн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилсон Ажлын хэсэг устгах ажлыг зохион байгуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. 7.5. Саналын хуудсыг хадгалах үүрэг бүхий албан тушаалтан түүнийг алдсан, үрэгдүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага, сонгуулийн тухайн шатны хороод болон Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдэгдэнэ. 7.6. Тойргийн хороод энэхүү журмын 7.1.-д заасан тэмдэглэлийн хувийг, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс томилсон Ажлын хэсэг мөн журмын 7.4-т заасан тэмдэглэлийн хувийг тус тус Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. ---оОо---
  • 6. Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмын 1 дүгээр хавсралт УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАС ХҮЛЭЭН АВСАН МЭДЭЭ Улсын Их Хурлын сонгуулийн …. дугаар тойргийн хороо 2012 оны . . . дугаар ........................................................................ аймаг, дүүрэг сарын . . . –ны өдөр Саналын хуудасны тоо, ширхэг Зөрүү Салбар, хэсгийн хорооны Баглаа, боодлын № /+/ илүү Битүүмжлэл, лацны талаарх тэмдэглэл дугаар хуваарилсан хүлээн авсан дугаар /-/ дутуу 1 1-р хэсэг 2 2-р хэсэг 3 3-р хэсэг . . . . . . .сум, дүүргийн салбар хорооны дүн 1 1-р хэсэг 2 2-р хэсэг 3 3-р хэсэг . . . . . . . сум, дүүргийн салбар хорооны дүн Тойргийн дүн Тойргийн хорооны дарга /................................................./ Тэмдэг Нарийн бичгийн дарга /................................................/ Гишүүд /................................................/ /................................................/ /................................................/
  • 7. Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмын 2 дугаар хавсралт УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСНЫ ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН Улсын Их Хурлын сонгуулийн . . . дугаар тойргийн хороо 2012 оны ..... дугаар . . . . . . . . . . . . . . . сум, дүүрэг сарын .....-ны өдөр Саналын хуудасны тоо Санал Үүнээс Нэрийн хураалтад жагсаалтад Сонгогч буруу Салбар, хэсгийн зарцуулсан Санал авах өдөр Зарцуулагдаагүй үлдсэн № бичигдсэн Зөрүү тэмдэглэл Зөөврийн битүүм- хорооны дугаар хуваари- Хүлээн саналын санал тоолох саналын хуудасны тоо сонгогчдын /+/ илүү хийснээс жилсэн хайрцгаар лагдсан авсан хуудасны төхөөрөмжөөр тоо /-/дутуу хүчингүй санал авахад тоо санал авахад болгосон 1 1-р хэсэг 1300 2 2-р хэсэг 1950 . . . . . . сум, дүүргийн салбар 3250 хорооны дүн 1 3-р хэсэг 1700 2 4-р хэсэг 2000 . . . . . . сум, дүүргийн салбар 3700 хорооны дүн ТОЙРГИЙН ДҮН Тойргийн хорооны дарга /............................................../ Тэмдэг Нарийн бичгийн дарга /............................................./