Anúncio

Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ДАРАА ҮЕИЙН ТЕХНОЛГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА

25 de Mar de 2015
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН ТЕХНОЛГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН ТЕХНОЛГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН ТЕХНОЛГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН ТЕХНОЛГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА
Anúncio
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН ТЕХНОЛГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН ТЕХНОЛГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА
Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН  ДАРАА ҮЕИЙН ТЕХНОЛГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА
Próximos SlideShares
3 g, 4g гэж юу вэ3 g, 4g гэж юу вэ
Carregando em ... 3
1 de 7
Anúncio

Mais conteúdo relacionado

Apresentações para você(20)

Destaque(15)

Anúncio

Similar a Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ДАРАА ҮЕИЙН ТЕХНОЛГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА(20)

Mais de erdmiinshuvuu(20)

Anúncio

Último(20)

Б.Баасанжав, Э.Энхтуяа-МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ДАРАА ҮЕИЙН ТЕХНОЛГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА

  1. МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ДАРАА ҮЕИЙН ТЕХНОЛГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГАА Б.Баасанжав1 , Э.Энхтуяа2 1,2 ШУТИС, БУХС, Харилцаа холбооны менежмент – IV 1 bska_6116@yahoo.com , 2 tuya_jg@yahoo.com Хураангуй Хөдөлгөөнтхолбооны хөгжлийнөнөөгийнчиг хандлага нь дэлхий нийтийг хамарсан утасгүй өргөнзурвасын өндөр хурдны нэгдмэл холбоог хөгжүүлэхэд чиглэгдэж байна. . Шинэ технологиуд амьдралд нэвтэрч түүнийгээ даганхэрэглэгчийнхүсэл,сонирхол,хүсэл байнга шинэчлэгдэж байна.Өнөөдөр Дэлхийн улс орнууд 3G-ийн асуудалд биш 4G-г хэрхэннэвтрүүлэх вэ гэдэгтанхаарал хандуулж эхэлсэнбайна.Бид ч бас хөгжлийн түвшингээс хоцрохгүй байхын тулд нэгэн ижил түвшинд ярьж, сэтгэх шаардлага гарч байна. Тиймээс бид өндөр хурдны өргөнзурвасын дараа үеийн технологийг дэлхийнулс орнуудад нэвтрүүлсэн байдлыг судаллаа . Судалгаанд үндэслэн LTE технологийг нэвтрүүлэх болсон гол хэрэгцээ шаардлага Монгол улсын нийгэм эдийн засагт хэрхэн нөлөллөх боломжтойг тодорхойлохыг зорилоо. Түлхүүр үг: 4G LTE, сүлжээ, хөдөлгөөнт технологи, е-засаглал, нийгэм Удиртгал Технологи асар хурдтайгаар хөгжиж хөдөлгөөнт холбооны дараа үеийн шинэ шинэ технологиуд бий болж, өсөн нэмэгдэж буй дата хэрэгцээтэй уялдуулан дотоод зах зээлийн нөхцөл байдалд нийуүүлэн, өндөр хурд, чанарыг улам сайжруулсан шинэ үеийн технологи руу шилжих шаардлага манай улсын хувьд тулгарч байна. Дэлхий нийтээр 2014оны 2-р улирлын байдлаар 98 улсын 225 оператор LTE сүлжээг нэвтрүүлээд байна. Түүнчлэн 104 орны 347оператор LTE-ийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулж байна. Монгол улсын засгийн газрын 2011 оны 145 дугаар тогтоолоор “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрт утасгүй хөдөлгөөнт холбооны технологи 3G, 4G-ийг нэвтрүүлэх чиглэлээр холбогдох заалтуудыг тусгасан байна. Монгол улсад 4G технологийг нэвтрүүлэх талаар дараах судалгаанууд хийгдсэн байна. Үүнд: - “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ” Ахлагч Р.ГАНБОЛД - “3G ҮЙЛЧИЛГЭЭ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ... 4G ТЕХНОЛОГИ, ЧИГ ХАНДЛАГА” Л.ГАНТУЛГА /Зах Зээл, Үнэ Тарифын Албаны мэргэжилтэн Харилцаа холбооны зохицуулах хороо/ - “LTE-ийн сүлжээнд хөдөлгөөнт IPTV-ийг дамжуулах туршилт судалгааны зарим үр дүн” Докторант: МХТС-ийн УХӨНТ-ийн профессорын багийн багш Ч.Оюу Л.Эрдэнэбаяр Судалгаанд үндэслэн LTE технологийг нэвтрүүлэх болсон гол хэрэгцээ шаардлага Монгол улсын нийгэм эдийн засагт хэрхэн нөлөллөх боломжтойг тодорхойлохыг зорилоо. 1. Үүрэн холбооны сүлжээний үүсэл хөгжил 1860 онд Шотландын математикч Максвелл радио долгионы онолыг гаргаж, 1895 оноос хойш мэдээлэл дамжуулах туршилтууд хийгдэн 1905 гэхэд далай дээр мэдээлэл дамжуулах чухал суваг болж чадсан ба 1934 он гэхэд хойд америкт радио долгоны хэрэглээ өргөн хүрээнд хүрсэн байна. Анх радио долгионыг холбоонд ашиглах боломжийг нээснээс хойш хагас дамжуулагчийг хэрэглэж эхлэх хүртэл төхөөрөмжүүдийн овор хэмжээнээ том байсйн учраас зөөврийн холбоонд ашиглахад хүндрэлтэй байв. Хөдөлгөөнт холбоог зөвхөн 1940 онд автомашинд хэрэглэж эхлэв. Үүнээс хойш үүрэн холбооны ерөнхий хөгжилд Америкийн Бэлл компани АТ&T гээр дамжуулж чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
  2. Хүснэгт 1. Үүсэл хөгжил Үе Он Сүлжээ Технол оги Дамжиг дах өгөгдли йн төрөл 1G 1980о ны эхээр Circuit switched TACS, AMPS Analog Voice 2G 1990 оны эхээр D-AMPS, GSM, CDMA D- AMPS, GSM, CDMA Digital Voice 2.5 G 1996 Circuit switched or packet switched GPRS, EDGE, EVDO, EVDV Digital voice + Data 3G 2000 Non IP, Packet switched/C ircuit switched WCDM A, CDMA2 000 Digital voice + High speed data + Video 4G 2011/2 012 IP based, Packet switched core network LTE- advance d, WiMax- advance d Digital voice , High speed data, Multime dia, Security 1.1. LTE гэж юу вэ? LTE, LTE advanced систем нь өмнөх үеийн технологиудтай харицуулахад багтаамж болон өгөгдөл дамжуулах боломжийг нэмэгдүүлсэн бөгөөд шинэ үйлчилгээг дэмжихэд хоцролт бага, гүйцэтгэл болон үйлчилгээний боломжийн түвшин өндөр юм. Операторууд LTE рүү чиглэж байгаа нь их багтаамжтай, үйлчилгээний боломж их, дамжууллын зардлыг бууруулахзэрэгт оршиж байна. LTE, LTE advanced нь хэглэгчийн хэрэглээнд үндэслэгдсэн идэвхтэй ТВ үзэх, хөдөлгөөнт видео блог, дэвшилтэт тоглоом, өндөр түвшний үйлчилгээ зэрэг ихээр нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн дараагийн алхам юм. 4G -н онцлог болон давуу тал  Илүү хурдтай  3G яриа болон өгөгдлийг тус тусад нь дамжуулдаг бол 4G Интернэт протокол IP ашигладаг учир маш олон зүйл дамжуулж чадна  Илүү хол зайд дамжуулдаг. 3G -н тохиромжтой дундаж зай саад багатай орчинд 16км бол 4G саад багатай орчинд 50км (WiMAX).  Сүлжээ хоорондын шилжилт тасалдалгүйгээр хийдэг.  Маш их хэмжээний хэрэглэгчтэй ажиллах чадвартай  Зэрэгцээ болон цуваа холболт үүсгэх чадвартай  Маш хурдтай ажилладаг алгоритмуудтай  Ухаалаг антенатай. (Хамрах талбай том, Сүлжээ хоорондын шилжилт ухаалагаар хийдэг, Хөдөлгөөнт үеийн тооцоолол сайн, тог бага зарцуулдаг)  Алдаа засалтын код хамт дамжуулдаг  Бүх IP сүлжээ дэмжинэ. (Tunnel болон Firewall, authentication буюу нэвтрэлтийн нууцлал хамгаалал, ip -р байршил тогтоох)  Нууцлал хамгаалалт (Encryption protocol ашигладаг)  IPv6 дэмждэг 4G -н дутагдалтай тал  Theft of service (хэрэглэгчийн хандалтыг хууль ёсны эсэхийг шалгадаг үйлчилгээ) болон DoS (Denial of Service Хэрэглэгчийн сүлжээний *зөвшөөрөлшалгадаг үйлчилгээ) - рүү дайралт (attack) их хийгддэг.  Бүх 4G сүлжээ нэг ижил дэд бүтэц ашигладаг учир нэг унавал бүгд унадаг  VoIP (Voice over IP) оор спамдах асуудал их байдаг. 2. LTE технологийг нэвтрүүлсэн гадаад улс орнуудын харицуулсан судалгаа 2014оны 2-р улирлын байдлаар 98 улсын 225 оператор LTE сүлжээг нэвтрүүлээд байна. Хүснэгт 2. LTE технологийг нэвтрүүлсэн гадаад улс орнуудын харицуулсан судалгаа Европ Америк Ази 4G сүлжээг арилжаанд нэвтрүүлсэн 84 улсаас 34 улсад 53 улсаас 16 улсад 47 улсаас 23 улсад 4G сүлжээний хэрэглэгч 9.4 сая 84.3 сая /дэлхий даяар эзлэх хувь: 50%/ 66.1 сая /дэлхий даяар эзлэх хувь: 40%/ Оператор улсуудад ногдох хэрэглэгч Их Британийн EE - 2 сая гаруй Их Британийн Vodafone – Verizon - 42.7 сая гаруй Япон - 31 сая гаруй Өмнөд Солонгос – 28 сая
  3. 0.5 сая гаруй AT & T - 25.4 сая Харьцуулалтаас үзэхэд, АНУ-тив 4G LTE хэрэглээгээрээ дэлхийд 1т байна түүний дараа Япон, Өмнөд Солонгос улсууд орж байна. Европт 4G LTE үйлчилгээнд хамрах явц удаашралтай байна. Энэ нь Европын холбоо мэдээллийн технологийн салбарын бодлого шинэчилж чадахгүй байгаа нь америкаас ялгаатай гэж тайлбарлагдаж болно. Нөгөө нэг шалтгаан нь Европын (2005-аас 2010) тухайн цаг үед асар их хэрэгтэй байсан дэд бүтцийн харилцаа холбооны салбарт оруулах хөрөнгө оруулалт 14% аар буурч 52тэрбум доллар болсон . Энэ нь Америкд хийгдсэн хөрөнгө оруулалтын дүнгэж 2/3 эзэлж байна. Одоо Европд 4G сүлжээг дэмжих хөрөнгө оруулалтыг 2дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хүснэгт 3. 2013 онд Bloomberg-ээс гаргасан4G сүлжээг нэвтрүүлсэн улс орнуудын жагсаалт Зураг 1. 2010 оноос 2020 он хүртэл дэлхий даяар 4G утасгүй сүлжээний нэвтрэлт Энэ нь 4G хөдөлгөөнт технологийн нэвтрэлтийн түвшинг 2010, 2011 оны дэлхийн статистикаар харуулж байна. Мөн 2020 он гэхэд гар утасны 4G технологийн дэлхийд нэвтрэлтийн түвшин 24 хувь болно гэж тооцоолсон таамаг байна. Сим холболт дэлхийд 2013 онд 6.9тэрбум байсан бол 2020онд 9.2тэрбум болох, ухаалаг утас хэрэглэгчийн тоо 2013онд 1457сая байсан бол 2017онд 2890сая болох, LTE сүлжээ 2017 онд 128 улс 500 сүлжээ болж тус тус өсөх хандлагатай байна. Өндөр хурдны өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлснээр дэлхий нийтийн нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлж байгаа билээ. Хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээгээр дамжуулан доор дурьдсан чиглэлүүдээр нийгэм эдийн засагт нөлөө үзүүлж байна. Үүнд: - Эдийн засгийн өсөлт - Үйлдвэрлэлийн үр өгөөж нэмэгдүүлэх - Шинэ үйлчилгээ, шинэ бизнес бий болгох - Боловсрол, эрүүл мэнд салбарын хамрах хүрээг өргөжүүлэх гэх мэт 1. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн өнөөгийн байдал нөлөөлөл 1.1. LTE технологийг нэвтрүүлэх болсон гол хэрэгцээ шаардлага нь: - Асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй дата ачааллыг даах чадвар бүхий утасгүй холбооны шинэ дэд бүтцийн хэрэгцээ - Зөвхөн хөдөлгөөнт холбоогоор дамжуулан авах боломжтой шинэ үйлчилгээний хувьслыг бий болгох хэрэгцээ - Компьютер ашиглан авдаг интернэтийн орчныг хөдөлгөөнт төхөөрөмж дээр бий болгох хэрэгцээ шаардлага зэрэг болно. - Дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхах Rank Country/Territory Penetration 1 South Korea 62.0% 2 Japan 21.3% 3 Australia 21.1% 4 United States 19.0% 5 Sweden 14.0% 6 Canada 8.0% 7 United Kingdom 5.0% 8 Germany 3.0% 9 Russia 2.0% 10 Philippines 1.0%
  4. 1.2. Монгол улсад нэвтэрч буй өгөгдлийн сүлжээний технологиудын тойм Зураг 2. Технологийн төрлөөр зах зээлд эзлэх хувь Зураг 3. Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо Зураг 4. Монгол улсын үүрэн холбооны 3G хэрэг “Монголын Цахилгаан Холбоо” компани “4G” технологийг нэвтрүүлэх судалгааг хийж дуусгасан байна. Улсын Ерөнхий сайдад танилцуулаад байна. Төсөл хэрэгжиж эхэлбэл “Монголын Цахилгаан Холбоо” компани суурин утасны зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэхээс гадна Улаанбаатар хотын хэрэглэгчид 1.5 жилийн дотор, Монгол Улсын хэмжээнд дөрвөн жилийн дотор “4G” сүлжээнд холбогдох боломжтой гэж тооцоолжээ. “4G” сүлжээг нэвтрүүлснээр одоогийн интернетийн хурд тав дахин нэмэгдэх аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын үүрэн телефон хэрэглэгчдийн 25 хувь нь “4G” сүлжээг дэмжихүйц гар утас хэрэглэж байна гэсэн тооцоог “Монголын Цахилгаан Холбоо” компани гаргаж, “4G” технологи нэвтрэхэд хангалттай зах зээл байгааг онцолж байна. 2. Технологийн өөрчлөлт нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөө  Е-Эрүүл мэнд E - HEALTH Цахим техник ашиглан компьютерийн сүлжээгээр иргэдэд зөвлөгөө, тусламж, үйлчилгээ үзүүлэх технологи, PAPERLESS HOSPITAL- Цаасгүй эмнэлгийн технологи. Энэ нь эрүүлмэндийн үйлчилгээг өргөжүүлэхэд нөлөө үзүүлдэг. Сүлжээгээр дамжуулан эмнэлэг болон дуудлагын төвд өвчтнүүдийн мэдээллийг цуглуулан анализ хийх нь мэдээллийг ангилах, эмчилгээг сайжруулахад түлхэц болно. 18.43% 55.34% 26.23% Технологийн төрлөөр зах зээлд эзлэх хувь /Бүртгэлтэй хэрэглэгчид 2014-06.30/ CDMA хэрэглэгч GSM хэрэглэгч 3G хэрэглэгч 17.20% 15.90% 24.60% 2.10% 2,510,470 2,942,313 3,409,005 4,247,4464,337,644 0 1000000 2000000 3000000 4000000 5000000 2010 2011 2012 2013 2014 Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо Бүртгэлтэй хэрэглэгч 2014-06-30 82% 18% Үүрэн телефон холбооны хэрэглэгч 3G хэрэглэгч 647.727 448.653 28.359 99.425 71.29 0 200 400 600 800 НИЙТ МОБИКОМ ХХК СКАЙТЕЛХХК ЮНИТЕЛХХК ЖИ-МОБАЙЛ Монгол улсын үүрэн холбооны 3G хэрэглэгч
  5.  Е-сургалт Өргөн уудам газар нутагтай, хүн амын нягтрал бага, дэд бүтэц сул хөгжсөн манай орны хувьд боловсролын салбарыг мэдээлэл, харилцаа холбооны технологиор дэмжих нь мэдлэгийг бүтээх, түгээх, хүртэх ажиллагааг үр өгөөжтэй, сургалтын процессыг оновчтой, үр дүнтэй болгох, нийт ард, иргэд, багш, оюутан, сурагчдын мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл, хүчин зүйл болно. Орон зайнаас үл хамааран өргөн зурвасын үйлчилгээ хүрсэн бүс нутагт онлайнаар бүх төрлийн сургалт явуулах , төрийн үйлилгээг иргэдэд хүргэх, алсын зайн бүх төрлийн сургалт явуулах боломжтой.  Е-банк Монгол улс нь Е-банк нэвтрүүлээд нилээд хугацаа өнгөрсөн ба иргэд банкинд удаан хугацаагаар очерлож зогсох цагаа дэмий үрэх зэрэгасуудал үгүй болсон.  Е-засаглал Электрон засгийн газрын мэдээллийн сүлжээ Төрийн удирдлагын мэдээллийн сүлжээ бий болгох асуудал нь төрийн удирдлагын мэдээллийн тогтолцооны нэн чухал бүрэлдхүүн хэсэг юм. Засгийн газраас Төрийн албаны төрөл салбар бүрт Мэдээллийн төрөлжсөн санг хөгжүүлэх үүднээс сүлжээ байгуулах асуудлыг шийдвэрлэх талаар багагүй хүчин чармайлт гаргаж ирсэн байна. Ингэснээр манай улсад зарим салбарт мэдээллийн төрөлжсөн сүлжээ бий болж хөгжиж байна. Электрон засгийн газрыг амьдралд хэрэгжүүлсэнээр олон давуу талтай болох бөгөөд заримаас нь дурдвал: • Иргэдэд төрийн үйлчилгээ илүү ойр дөт болгох • Төр засгийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх • Төр захиргааны байгууллагууд дээрх цаасан мэдээллийн урсгал багасаж хөрөнгө хүч, цаг хугацаа хэмнэх бөгөөд төр засгийн байгууллагууд хоорондоо мэдээллийн сүлжээнд холбогдсоноор тэдгээрийн vйл ажиллагаа нэгдмэл болгох • Хүнд суртал, хээл хахууль арилах гэх мэт. 1. Иргэдээс ирсэн өргөдөл хүсэлтийг электрон байдлаар авч шийдвэрлэх 2. Электрон сонгууль 3. Нээлттэй санал хүлээн авах 4. Электрон тендер 5. Электрон хот Хотын зам харилцаа, галт тэрэг, автобусны маршрут, үйлчилгээний газрууд, түүх дурсгалт газар гэх мэт бүх мэдээллийг иргэд болон гадаадын иргэд, жуулчдад түргэн шуурхай нээлттэй хүргэх зориулалттай мэдээллийн нэгдсэн систем хийгдэж байна. Хүснэгт 4. LTE өндөр хурдны сүлжээ нэвтрүүлснээр бий болох боломжууд Үйлчилгээний төрөл Одоогийн орчин LTE орчин Rich voice Бодит хугацааны аудио VoIP, өндөр чанартай видео шилжих шугам P2F messaging Sms, mms low priority e-mail Photo messages, IM, mobile e-mail, video messaging Browsing Онлайн мэдээллийн үйлчилгээнд хандах, хэрэглэгчид стандарт сүлжээг үнэлж төлөх. Одоогийн 3G ба GPRS сүлжээний WAP browsing хэтэрхий хязгаарлагдмал Олон нийтийн сүлжээ сайтанд контент upload хийхэд browsing маш хурдан Төлбөрийн мэдээлэл Content for which users pay over and above standard network charges. Голдуу текстед суурилсан мэдээлэл. Е-мэдээ, өндөр чанартай аудио урсгал Personalization Голдуу утасны ая, дахиж утасдах ба дэлгэцний зураг агуулна. Бодит ая (жинхэнэ дуучдын ая дуу), personalized гар утасны вэб сайтууд Тоглоом Downloadable ба онлайн тоглоомууд Онлайн ба гар утасны сүлжээгээр
  6. тоглоом явуулах туршлага 3. Тулгамдаж буй асуудал 1. Сүлжээний давхардал Өнөөдөр давхардсан сүлжээ байгуулах асуудлыг бодлогын хүрээнд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай болж байна. Сүлжээг давхардан байгуулж байгаа бйагауулж байгаа гол шалтгаан: 1.1 Төрийн амчийн үндсэн сүлжээ нь оператор , үйлчилгээ эрхлэгчдийн өсөн нэмэгдэж буй технологийн болон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна 1.2 Дамжуулах байгууламжийн өндөр түрээс 1.3 Хот доторх сүлжээ- Өнөөгийн байдлаар Улаанбаатар ,Дархан Эрдэнэт хот болон бусад аймгийн төвд байрлах орон сууцны барилгуудын ихэнх нь одоогоос 20д жилийн амнө баригдсан барилгууд байна. Эдгээр барилгууд интернт болон сүлжээний холболт хийх сувагчлал байдаггүй ба сувагчлал байгаа цөөн байрнуудын дотоод сувагчлал олон жилийн хугацаанд бөглөгдсөн , кабель нэмж татах боломжгүй болосн байдаг. Дүгнэлт LTE сүлжээг нэвтрүүлсэнээр маш олон боломжийг бий болгож өгнө. Тухайлбал: Хөдөлгөөнт сүлжээ виртуал бүтээгдэхүүн нийгмийн виртуал бүлгийг нэвтрүүлэх засаар үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагыг багасгах боломжтой. Жишээ нь: виртуал уулзалт, хурал зөвлөгөөн хийх нь аялах хэрэгцааг багасгана. Хөдөлгөөнт сүлжээг ашиглаж буй тээврийн ухаалаг систем нь замын хөдөлгөөний бөглөрөлийн багасгаж нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулна. Эрчим хүчний ухаалаг шугам сүлжээ нь эрчим хүчний үр өгөөж сайтай хуваарилалт ашиглалтыг бодитой болгоно. Хөдөлгөөнт сүлжээг байгал орчны болон уур амьсгалын хяналт мониторинг хийхэд ашиглаж болох бөгөөд энэ нь байгалийн гамшгийн талаар урьдаас мэдээлж анхааруулахад ашиглаж болно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын үүрэн телефон хэрэглэгчдийн 25 хувь нь “4G” сүлжээг дэмжихүйц гар утас хэрэглэж байна гэсэн тооцоог “Монголын Цахилгаан Холбоо” компани гаргаж, “4G” технологи нэвтрэхэд хангалттай зах зээл байгааг онцолсон. Судалгаанд танилцуулсанаар Улаанбаатар хотын хэрэглэгчид 1.5 жилийн дотор бүрэн нэвтрэх боломжтой хэмээн үзсэн ба гол тулгамдах асуудал нь хөрөнгө мөнгө техник технологио шинэчлэх , 4G сүлжээг дэмжих гар утасны хэрэглээг бий болгох зэрэг асуудлууд байна. Санал зөвлөмж Хэрэглээг дагасан өндөр хурдны хөдөлгөөнт сүлжээ тасралтгүй байгуулагдах зайлшгүй шаардлага гарч байна.  Дээрх сүлжээг дэмжих найдвартай дэд бүтцийг байгуулах хэрэгтэй  Дэлхийн хандлага LTE сүлжээг сонгож байна Бодлого зохицуулалтын хувьд анхаарах шаардлагатай зүйлс:  Бүх операторт тэгш боломж олгох  Хугацааны хувьд  Хамрах хүрээний хувьд  Давтамжийн хувьд  Хөрөнгө оруулалт өндөр учир лиценз, татвар, хураамжийн хөнгөлөлт үзүүлэх  Ухаалаг төхөөрөмжийн худалдаа, угсралт, борлуулалтыг бодлогоор дэмжих  Өндөр хурдаар хэрэглэгчид хүрэх контентыг бий болгох, контент үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих Ашигласан материал [1] http://wimax.com/ [2]https://mn.wikipedia.org/wiki/LTE_%D0%A1%D 2%AF%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D [3] http://cabinet.gov.mn/files/fileres/08110002.pdf [4] http://www.statista.com/statistics/232604/4g- mobile-wireless-penetration-worldwide/ [5] http://www.crc.gov.mn/file/newfile/ppt-2012- urgun%20zurval%20suljee%20Tumurpurev.pdf [6]http://www.slideshare.net/zoloo_kobe/mobile- technology-trend-last-mobicommunxbold?related=2 [7] http://tech.tv5news.mn/News/13880 [8] http://crc.gov.mn/main.php?cid=1&do=191&did=0 [9] The Wall Street Journal,( 2013) [10] GSMA. The Mobile Economy 2014
  7. [11] White paper by intersog State of 4G Apps Development 2014 Зохиогчийн тухай: Б.Баасанжав, Э.Энхтуяа нар нь ШУТИС-ийн БУХС-д Харилцаа холбооны менежмент ангийн 4-р курсэд суралцдаг болно. Эрдэм шинжилгээний удирдагч Магистр Ц.Мөнхсүх
Anúncio