SlideShare a Scribd company logo
1 of 4
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                      ЛЕКЦ 7




       Хичээлийн сэдэв: НИЙГМИЙН ЭКОЛОГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

   •   Хүрээлэн буй орчинд байгаль орчны үзүүлэх нөлөө
   ♦Хүний үйл ажиллагааны нөлөөлөл ба хүрээлэн буй орчин
      Байгаль орчин түүний баялагт хандах хүний хандлага хэрэглээ он жилүүдийн туршид
өөрчлөгдсөөр иржээ. Хүн төрөлхтөн өсөн хөгжиж тэд өөрсдийн амьдралыг үргэлжлүүлэх гэж
тэмцэх явцдаа байгалийг улам ихээр өөрчлөн хувиргах болсон байна. Хүмүүсийн байгальд
үзүүлсэн эдгээр нөлөөлөл нь ихэвчлэн амьд биетүүд, организмын төрөл зүйлийг тоо толгойн
хувьд багасгаж байна. Хүмүүсийн нэг хэсэг нь ийм байхад бас нөгөө хэсэг нь байгалиа
хамгаалах талаар санал тавьдаг, олон төрлийн ажил хийдэг бөгөөд тухайлбал: зарим газрыг
щрхалж байгаль орчныг хамгаалах байгууллага байгуулах, байгалийн онгон төрхийг хэвээр
нь хадгалах, тухайлсан ан амьтан, ургамлын зүйлсийг хамгаалан үлдээх талаар арга хэмжээ
шах, тусгай хууль боловсруулан батлах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
       Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл: Уур амьсгал өөрчлөгдсөнөөс хөрсний чийг,
дулааны хангамж хувьсаж, улмаар ургамлын бүрхэвч, өвсөн тэжээлт амьтны амьдрах орчинд
өөрчлөлт гарч байдаг. Жишээ нь: Сүүлийн 50 жилд монголын нийт нутгийн жилийн дундаж
температур ойролцоогоор 0.7 хэмээр ихэссэнээс зарим өндөр уулын мөнх цас, мөсөн гол,
мөнх цэвдэг хайлах хандлагатай байна. Дулааралт жилийн зөвхөн хүйтний улиралд илүү тод
илэрч байна. Тухайлбал 1940-1990 оны хооронд 12-2 сард 3 хэм орчим дулаарчээ. Харин хавар
намрын цагт дулааралт илрэхгүй байгаа. Сүүлийн 50 жилд 6-8 сард агаарын температур 1.5
хэмээр сэрүүслээ. Ийн сэрүүн болж буй нь тарьмал ургамлын ургацад ихээхэн сөрөг үр дагавар
учруулж байна. Ялангуяа хүн ам суурьшсан, мал сүрэг ихтэй газарт ган үргэлжлэн тохиолдоход
ургамал нөхөн сэргэх чадвараа алдаж, ургамлын бүрхэвч сийрэгжиж экологийн ч
холбогдлоороо төдийлөн сайнгүй, мал идэх дургүй хог ургамлууд элбэгших, байгалийн
ургамал хомсдох нөхцөлийг бүрдүүлнэ. Монгол орон салхи ихтэй бөгөөд цөл хээрийн бүсэд 5-
аас дээш метр секунд хүчтэй салхитай өдрийн тоо 30-40 байдаг.
       Нийгэм эдийн засаг, хүн ам, байгаль орчинд цасан ба шороон шуурга ихээхэн хохирол
учруулна. Энэхүү шуурганы улмаас цагаан зээр, хулан зэрэг амьтад хөрш орны хилийг давж
олноороо хорогдох тохиолдол байдаг. Хүчтэй шороон шуурга ихтэй цөл, цөлөрхөг хээрийн
бүсийн сэвсгэр, үржил шим багатай хөрс элэгдэл, эвдрэлд орж элсжих, ургамал сийрэгжиж,
устаж үгүй болох, булаг шанд элсэнд дарагдах, хөрсний чийгийг алдагдуулах, ургамлын бие
эрхтэнийг гэмтээн, үндсийг ил гаргах, үр жимс хийсч алга болох, амьтан үр төлөөсөө салах
зэрэг экологийн тал бүрийн хохирол учирч байна.
      Монголын байгаль орчныг доройтуулж, байгалийн нөөц, түүний дотроос биологийн
нөөцийг хомсдуулж байгаа хүчин зүйлүүдэд:
       Цөлжилт: Монгол орны нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд цөлжилт ямар нэг
хэмжээгээр илэрч байгаа нь биологийн төрөл зүйлд аюул учруулж байна. Цөлжилтөөс
амьтны амьдрах тохиромжтой орчин доройтон багасч, амьтны хэвийн өсч үржих нөхцөлийг
хязгаарлаж байна. Ялангуяа цөл цөлөрхөг, хээрийн бүсийн ховордсон амьтан ургамлын нөөц
багасч, тархацийн хүрээ улам бүр хумигдах болсон. Цөлжих үйл явц эрчимжсэнээс дэлхийд
ховордсон амьтдын идээшил нутаг болох цөлийн баянбүрдүүдийн ургамлын бүрхэвч ядуурч
усан хангамж буурч байна. Хур тундасны хуваарилалт өөрчлөгдөн аадар бороо орох, их цас
                                                                                           1
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                        ЛЕКЦ 7

унах зэрэг зарим нутагт үерийн аюул нэмэгдэж газрын хөрсийг элэгдэлд оруулж, хөрсний
үржил шим бүхий өнгөн хэсгийг угааж ургамлын ургах орчныг доройтуулж байна.
       Ойн хөнөөлт шавьж: Монголын үнэт баялаг, ой элдэв өвчин, мөөг, мөөгөнцөр,
хөнөөлт шавьжийн нөлөөлөлд их өртөж үлэмж хэмжээний ой мод хатаж устах, байгалийн
жамаар сэргэх ургах чадвараа алдах болсон. Монгол орны ойд 600 гаруй зүйлийн шавьж
бүртгэгдсэний дотор цох, ялаа, эрвээхэй, сарьсан далавчтаны багийн 14 овгийн, 35 төрлийн 40
гаруй зүйлийн хөнөөлт шавьж байдгийг илэрүүлсэн. Тэдгээрээс сибирийн хүр, якобсоны
төөлүүрч, өрөөсгөл хүр, бийрэн сүүлт, бургас хүр зэрэг гоц хөнөөлт шавьж Хангай, Хэнтий,
Хөвсгөлийн уулархаг нутгийн 400 мянган га талбайд тархаж жил бүр дунджаар 40-50 мянган
га талбай өртөөд байна.
       Бэлчээрийн хөнөөлт мэргэчид Үүнд: Үлийн цагаан оготно, царцаа орно. Байгаль цаг
уурын тааламжтай нөхцөл бүрдсэн жилүүдэд оготно маш түргэн үржиж, их хэмжээний
талбайд тархан, ургамлыг хөнөөдөг. Тухайлбал: Тал хээрийн бүсийн 40 гаруй сая га талбайд
үлийн цагаан оготно тархаж үүнээс 2.9 га талбайд удаа дараа хэт олширч, бэлчээрийг сүйтгэж
байна. 1997 оны байдлаар энэхүү оготно 8 сая талбайд голомт үүсгэснээр ургамлын ургац 90
хүртэл хувиар буурч газар нутаг нүцгэрэн, хөрсний элэгдэл, эвдрэлийг ихэсгэж байна.
       Хүний үйл ажиллагааны нөлөөлөл Тариалангийн талбайн хэмжээ нэмэгдэж, хот
суурин шинээр байгуулагдан уул уурхайн олзворлолт ихэссэнээс биологийн төрөл зүйлийн
амьдрах орчин хумигдаж байгаа нь биологийн нөөцийг хомсдуулахад сөрөг нөлөө учруулж
байна.
       Эдийн засгийн бодлого. Монгол оронд 1990 оны эхэн үе хүртэл байгалийн баялагийг
эрчимтэй ашиглаж эдийн засгийн хөгжлөө хурдасгах үйл ажиллагаа явуулж, байгаль хамгаалах,
орхигдуулснаас зарим газрын байгаль орчин доройтох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Энэ үед
үйлчилж байсан хууль эрх зүйн актууд нь байгалийн цөөн төрлийн баялагийн нөөцийг
ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж байсны зэрэгцээ байгаль орчныг хамгаалах,
байгалийн баялагийг зохистой ашиглах, доройтсон орчныг нөхөн сэргээх, урт хугацааны
төрийн цэгцтэй бодлого байгаагүй юм.
      Хүн амын өсөлт. Одоогийн байдлаар Монгол улсад 25 хот 340 орчим сум, аж ахуйн төв,
40 гаруй хот маягийн сууринд нийт хүн амын 80 орчим хувь хүн амьдарч байна. Сүүлийн 40
орчим жилийн хугацаанд хотын хүн ам 2.5 дахин өсчээ. Ингэж хотжилт, хүн амын төвлөрөл
ихсэх болсноос шалтгаалан байгалийн жамаар нөхөн сэргэх чадавх нэн хязгаарлагдмал байгаль
орчин бохирдон доройтож хот суурин газрын эргэн тойрны хөрс элэгдэн эвдэрч, усны нөөц
ховордон, зарим амьтан нүүн дайжиж, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж, ургацын
хэмжээ эрс буурч, улмаар устах аюул нүүрлэжбайна.
       Үйлдвэржилт. Хүн ам өсч, тэдний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр нийгмийн хөгжлийн
шаардлагын дагуу Монгол улсад уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр, хөнгөн хүнсний
салбарууд үүсч хөгжсөнөөр хот суурингийн тоо нэмэгдэн, хүн амын төвлөрөл бий болсон.
Энэ нь хөрсийг элэгдэл, эвдрэлд оруулах, зарим газрын ус, ургамал, амьтан, ойн нөөцийг
хомсдуулах, хөрс, ус, агаарын бохирдлыг ихэсгэхэд нөлөөлсөн. 1960-аад оноос эрчим хүчний
хэрэглээ эрс нэмэгдэж дулааны цахилгаан станцууд баригдан нүүрс ил аргаар олзворлох
ажиллагаа эрчимжих болсноор хөрсний эвдрэл ихсэх, орчин бохирдох, олон зүйлийн ургамал,
амьтан оршин байх, үржин төлжих газар нутаг хумигдсан.
      Мод бэлтгэлийн олон арван аж ахуйнууд модыг байгаль орчинд халтай, хавтгайруулан
огтлох аргаар бэлтгэж байсан нь ойн нөөцийг хомсдуулаад зогсоогүй, гол горхины, усны
түвшин буурах, хөрс эвдрэх, зарим газрын ойн экосистемийн тэнцлийг алдагдуулах зэрэг
                                                                                          2
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                         ЛЕКЦ 7

сөрөг үр дагаврыг бий болгосон. Уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөллөөс усны нөөцийн
хомсдол, орчны доройтол ихэссэн. Ашигт малтмалыг голдуу ил аргаар олзворлох, уул
уурхайн үйлдвэрлэлийн хаягдлыг ил задгай хаях, эвдэрсэн газрыг эргүүлж, сэргээн
хөрсжүүлэх ажил орхигдсон зэрэг зохисгүй үйл ажиллагаа амьдрах орчны хомсдолыг ихээхэн
нэмэгдүүлж байна. Үйлдвэрлэл явуулсан орчны доройтлыг хязгаарлан зогсоох, ажил бараг
хийгдэхгүй байгаагаас биологийн төрөл зүйлийн хэвийн өсөлт хөгжилтөд саад учруулах
болсон.
      Зам тээвэр. Ачаа тээвэрлэлт, хүн амын зорчих хөдөлгөөний өсөлтийг хангахуйц, зам
харилцааны сүлжээг хөгжүүлэх бодлого орхигдсоны уршгаар 1 сая орчим га талбай бүхий
олон салаа, дур дураараа гаргасан зам хөрсийг шархлуулж, ургамлыг ихээр гэмтээж байна.

      Газар тариалан. Сүүлийн 30 гаруй жилд газар тариаланд ашиглаж ирсэн 1.3сая га
талбайн 564.5 мянга нь эргэлтээс хасагдан атаржсанаас хөрс эвдрэлд орж, биологийн төрөл
зүйлийн амьдрах орчин доройтсон юм. Газар тариалангийн техник, технологи хоцрогдох
болсноор тариалал, ургамал, өвчин, хөнөөлт шавьж, хог ургамалд нэрвэгдэж, эдийн засагт
ихээхэн хохирол учруулж байна. Тариалангийн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор усалгаа
бордоог шинжлэх ухааны үндэслэлгүйгээр хэрэглэж ирсэн нь хөрсийг ямар нэг хэмжээгээр
ашиг шимгүй, өгөөжгүй байдалд хүргэсэн. Нөгөө талаар хөрсний үржил шимийг тэтгэх, хөрс
хамгаалах талаар хийсэн зүйл тун бага. Одоогоор ашиглагдаж байгаа тариалангийн талбайн
хөрсний үржил шим 20 орчим хувиар буурчээ. Түүнчлэн тариалангийн хог ургамалтай
тэмцэхдээ байгаль орчныг ихээхэн бохирдуулж байна.
       Бэлчээр. Одоогийн байдлаар Монгол улсад 30 орчим сая мал 128 сая га талбайд
бэлчээрлэж байгаа. Сүүлийн жилүүдэд хот, суурин газар, түүний эргэн тойрон нутаг, уст цэгийн
ойролцоо олон тооны мал сүргийг удаан хугацаагаар сэлгээгүй бэлчээрлүүлснээс ургамлын
бүрхэвч ихээхэн талхлагдлаа. Түүчлэн бүс нутгийн хөгжил болон төрөөс бэлчээрийн мал аж
ахуйн талаар баримтлах бодлого үгүйлэгдэж, бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах нөхөн
сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах, эрх зүй, эдийн засгийн үндэс бүрэлдэн
төлөвшөөгүйгээс бэлчээр ихээхэн сүйтгэгдэж байна. Бэлчээрийн талхлагдлаас хөрс элэгдэл,
эвдрэлд орох түүний ус чийгийн хангамж багасах, үржил шим буурах, эрдэс тэжээлээр
дутагдах, ургамлын бүрхэвч доройтох, мод сөөг хатаж хээржих, цөлжих үйл явц эрчимжих зэрэг
сөрөг ур дагавар гарч, биологийн баялагийн нөөц хомсдох, угтвар нөхцөлийг бүрдүүлж байна.
       Ой хээрийн түймэр. 1971-1997 оны хооронд 2700 орчим том жижиг хэмжээний
түймэр гарч давхардсан тоогоор 14 орчим сая га талбайг хамарч биологийн төрөл зүйлд хохирол
учруулжээ. 1996 онд Монгол орны 16 аймгийн 120-оод сумын нугаг дэвсгэрт 417 удаа ой хээрийн
түймэр гарч 10.5 сая шахам га талбай өртөж, экологид 32.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан
юм. Түймэр гарсан шалтгааны 90 гаруй хувь нь хүний болгоомжгүй үйл ажиллагаанаас болсон
байдаг. Жилд гарч байгаа ойн түймрийн ихэнх нь хавар намрын хуурайшилтай 4-5, 9-10
дугаар сард гардаг бөгөөд түймрийн аюултай хугацаа жилдээ 75 орчим байдаг. Сүүлийн 30
жилд ойн сангийн 40-50 хувьд ихээхэн өөрчлөлт гарсан. Түймэрт шатсан 600 мянган га
талбайн экосистемийн тэнцэл алдагдаж байгаа.
       Орчны бохирдол. Байгаль орчныг бохирдуулж байгаа эх үүсвэрүүдэд дулааны цахилгаан
станц, уурын зуух, гэр хорооллын утаа тортог, тээврийн хэрэгслээр ялгарч буй хорт нэгдлүүд,
хог хаягдал, химийн хорт бодис, цэвэрлэгээ хийгдээгүй бохир ус орно. Эдгээр бохирдлын эх
үүсвэрээс гарсан хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, химийн хортой нэгдлүүд
байгаль орчныг ихээхэн бохирдуулж, энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүн амын
өвчлөлтийг ихэсгэнэ.
                                                                                            3
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                       ЛЕКЦ 7

       Агаарын бохирдол. Жилдээ 5сая тонн нүүрс шатаадаг дулааны цахилгаан станц, агаарт
хорт утаа гаргаж хөрсийг хүнд металлаар бохирдуулж 500 гаруй маркын 27 орчим мянган
автомашин жилдээ 200 шахам тонн нүүрс 160 мянган метр куб мод түлдэг, 60 орчим мянган
гэр, орон сууц, түүнчлэн эвдрэл элэгдэлд орсон газраас боссон шороо тоос, цахилгаан станцын
65 талбай бүхий үнсний сав, жилдээ 400 тонн нүүрс хэрэглэдэг 200 гаруй уурын зуух
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж, хүн амын өвчлөлийг ихэсгэн байгаль
орчныг доройтуулж байна. Иймд нар салхи, усны шавхагдашгүй нөөцийг ашиглаж, эрчим
хүчний салбарт, экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, дэвшилтэт технологи
нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Бохирдуулагч эх үүсвэрүүд шүүх төхөөрөмжгүй,
түлшний чанар муу, зуухны хийц боловсронгуй бус, химийн бодисын ашиглалт, хадгалалт,
булшлалт хангалтгүй, хог хаягдлыг ил задгай хаях зэрэг шалтгаанаас байгаль орчин ихээхэн
бохирдож байна.
       Усны бохирдол Химийн хорт бодис, хог хаягдал, цэвэрлэгээ хийгдээгүй уснаас гол
мөрний ус бохирдож байна. Агаар ус хөрсний бохирдол мэдэгдэхүйц ихсэж байгааг химийн
бодисын хэрэглээ нэмэгдсэнтэй холбон үзэж болно. Улсын хэмжээгээр жилд 10 сая куб метр
хог хаягдал гарч төв суурин газрын 11200га талбай ихээхэн бохирдлоо. Улаанбаатар хотод
жилд гэр хорооллоос 153253 куб метр, орон сууцнаас 279524 куб метр, байгууллага болон
гудамжны цэвэрлэгээнээс 140000 куб метр хог хаягдал гарч байна. Хог хаягдлыг төв суурин
газрын гуу жалга, ус хуримтлагдах цэгт хаягсанаас ус хөрс, ихээхэн бохирдох боллоо.
      Хөрсний бохирдол. Химийн бодис хог хаягдлаас хөрс багагүй бохирдох боллоо.
Улаанбаатар, Багануур, Эрдэнэт хотын хөрсөнд бүх төрлийн хүнд металлын агууламж
харьцангуй их, Мөрөн хотын орчмын хөрсөнд фосфорын хэмжээ бусад бохирдол ихтэй
хотуудтай харьцуулахад 4-20 дахин их байна.




                                                                                         4

More Related Content

What's hot

философи 1
философи 1философи 1
философи 1Жак М.У
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл Aska Ashka
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн ньgbd01
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнNYAM-OCHIR BOLD
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин dagarzandraidorjmyag
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.PptxI Student
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гаралtulgaa14
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжTeacher's E-content
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчооnayna-1
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Bbujee
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу малtogs99
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжилtungalag
 

What's hot (20)

философи 1
философи 1философи 1
философи 1
 
амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймаг
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн ньЭртний монголчуудын дунд  шашин шүтлэгийн  анхны хэлбэрүүд үүссэн нь
Эртний монголчуудын дунд шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд үүссэн нь
 
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүнДотоодын нийт бүтээгдэхүүн
Дотоодын нийт бүтээгдэхүүн
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptx
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмж
 
монголын нууц товчоо
монголын нууц товчоомонголын нууц товчоо
монголын нууц товчоо
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
 
Cem6
Cem6Cem6
Cem6
 
таван хошуу мал
таван хошуу малтаван хошуу мал
таван хошуу мал
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
 

Similar to экологийн тулгамдсан асуудал

бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтСолонго Радуга
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтСолонго Радуга
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудtuugiituugii
 
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptx
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptxГазарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptx
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptxEnkh Tseba
 
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Ankhbileg Luvsan
 

Similar to экологийн тулгамдсан асуудал (20)

цөлжилт
цөлжилтцөлжилт
цөлжилт
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
Lects10
Lects10Lects10
Lects10
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
бие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалтбие даалт иргэний хамгаалалт
бие даалт иргэний хамгаалалт
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
цөлжилт
цөлжилтцөлжилт
цөлжилт
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Lects11
Lects11Lects11
Lects11
 
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлуудмонгол орны экологийн тулгамдсан асуудлууд
монгол орны экологийн тулгамдсан асуудлууд
 
Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.Ашиглалт хамгаалал.
Ашиглалт хамгаалал.
 
Cem12
Cem12Cem12
Cem12
 
экологийн хямрал
экологийн хямралэкологийн хямрал
экологийн хямрал
 
Lects12
Lects12Lects12
Lects12
 
Cem14
Cem14Cem14
Cem14
 
Cem11
Cem11Cem11
Cem11
 
Mod tariy
Mod tariyMod tariy
Mod tariy
 
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptx
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptxГазарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptx
Газарзүй 8 Монгол орны ургамал амьтан.pptx
 
Buyan nugel-energiin huuli
Buyan nugel-energiin huuliBuyan nugel-energiin huuli
Buyan nugel-energiin huuli
 
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
Дархан-Уул аймгийн газрын доройтолд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, түүнийг ...
 

More from davaa627

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвалdavaa627
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction davaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology bookdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Ordavaa627
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтdavaa627
 

More from davaa627 (20)

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвал
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology book
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Or
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pk
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 

экологийн тулгамдсан асуудал

  • 1. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 7 Хичээлийн сэдэв: НИЙГМИЙН ЭКОЛОГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД • Хүрээлэн буй орчинд байгаль орчны үзүүлэх нөлөө ♦Хүний үйл ажиллагааны нөлөөлөл ба хүрээлэн буй орчин Байгаль орчин түүний баялагт хандах хүний хандлага хэрэглээ он жилүүдийн туршид өөрчлөгдсөөр иржээ. Хүн төрөлхтөн өсөн хөгжиж тэд өөрсдийн амьдралыг үргэлжлүүлэх гэж тэмцэх явцдаа байгалийг улам ихээр өөрчлөн хувиргах болсон байна. Хүмүүсийн байгальд үзүүлсэн эдгээр нөлөөлөл нь ихэвчлэн амьд биетүүд, организмын төрөл зүйлийг тоо толгойн хувьд багасгаж байна. Хүмүүсийн нэг хэсэг нь ийм байхад бас нөгөө хэсэг нь байгалиа хамгаалах талаар санал тавьдаг, олон төрлийн ажил хийдэг бөгөөд тухайлбал: зарим газрыг щрхалж байгаль орчныг хамгаалах байгууллага байгуулах, байгалийн онгон төрхийг хэвээр нь хадгалах, тухайлсан ан амьтан, ургамлын зүйлсийг хамгаалан үлдээх талаар арга хэмжээ шах, тусгай хууль боловсруулан батлах зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл: Уур амьсгал өөрчлөгдсөнөөс хөрсний чийг, дулааны хангамж хувьсаж, улмаар ургамлын бүрхэвч, өвсөн тэжээлт амьтны амьдрах орчинд өөрчлөлт гарч байдаг. Жишээ нь: Сүүлийн 50 жилд монголын нийт нутгийн жилийн дундаж температур ойролцоогоор 0.7 хэмээр ихэссэнээс зарим өндөр уулын мөнх цас, мөсөн гол, мөнх цэвдэг хайлах хандлагатай байна. Дулааралт жилийн зөвхөн хүйтний улиралд илүү тод илэрч байна. Тухайлбал 1940-1990 оны хооронд 12-2 сард 3 хэм орчим дулаарчээ. Харин хавар намрын цагт дулааралт илрэхгүй байгаа. Сүүлийн 50 жилд 6-8 сард агаарын температур 1.5 хэмээр сэрүүслээ. Ийн сэрүүн болж буй нь тарьмал ургамлын ургацад ихээхэн сөрөг үр дагавар учруулж байна. Ялангуяа хүн ам суурьшсан, мал сүрэг ихтэй газарт ган үргэлжлэн тохиолдоход ургамал нөхөн сэргэх чадвараа алдаж, ургамлын бүрхэвч сийрэгжиж экологийн ч холбогдлоороо төдийлөн сайнгүй, мал идэх дургүй хог ургамлууд элбэгших, байгалийн ургамал хомсдох нөхцөлийг бүрдүүлнэ. Монгол орон салхи ихтэй бөгөөд цөл хээрийн бүсэд 5- аас дээш метр секунд хүчтэй салхитай өдрийн тоо 30-40 байдаг. Нийгэм эдийн засаг, хүн ам, байгаль орчинд цасан ба шороон шуурга ихээхэн хохирол учруулна. Энэхүү шуурганы улмаас цагаан зээр, хулан зэрэг амьтад хөрш орны хилийг давж олноороо хорогдох тохиолдол байдаг. Хүчтэй шороон шуурга ихтэй цөл, цөлөрхөг хээрийн бүсийн сэвсгэр, үржил шим багатай хөрс элэгдэл, эвдрэлд орж элсжих, ургамал сийрэгжиж, устаж үгүй болох, булаг шанд элсэнд дарагдах, хөрсний чийгийг алдагдуулах, ургамлын бие эрхтэнийг гэмтээн, үндсийг ил гаргах, үр жимс хийсч алга болох, амьтан үр төлөөсөө салах зэрэг экологийн тал бүрийн хохирол учирч байна. Монголын байгаль орчныг доройтуулж, байгалийн нөөц, түүний дотроос биологийн нөөцийг хомсдуулж байгаа хүчин зүйлүүдэд: Цөлжилт: Монгол орны нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд цөлжилт ямар нэг хэмжээгээр илэрч байгаа нь биологийн төрөл зүйлд аюул учруулж байна. Цөлжилтөөс амьтны амьдрах тохиромжтой орчин доройтон багасч, амьтны хэвийн өсч үржих нөхцөлийг хязгаарлаж байна. Ялангуяа цөл цөлөрхөг, хээрийн бүсийн ховордсон амьтан ургамлын нөөц багасч, тархацийн хүрээ улам бүр хумигдах болсон. Цөлжих үйл явц эрчимжсэнээс дэлхийд ховордсон амьтдын идээшил нутаг болох цөлийн баянбүрдүүдийн ургамлын бүрхэвч ядуурч усан хангамж буурч байна. Хур тундасны хуваарилалт өөрчлөгдөн аадар бороо орох, их цас 1
  • 2. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 7 унах зэрэг зарим нутагт үерийн аюул нэмэгдэж газрын хөрсийг элэгдэлд оруулж, хөрсний үржил шим бүхий өнгөн хэсгийг угааж ургамлын ургах орчныг доройтуулж байна. Ойн хөнөөлт шавьж: Монголын үнэт баялаг, ой элдэв өвчин, мөөг, мөөгөнцөр, хөнөөлт шавьжийн нөлөөлөлд их өртөж үлэмж хэмжээний ой мод хатаж устах, байгалийн жамаар сэргэх ургах чадвараа алдах болсон. Монгол орны ойд 600 гаруй зүйлийн шавьж бүртгэгдсэний дотор цох, ялаа, эрвээхэй, сарьсан далавчтаны багийн 14 овгийн, 35 төрлийн 40 гаруй зүйлийн хөнөөлт шавьж байдгийг илэрүүлсэн. Тэдгээрээс сибирийн хүр, якобсоны төөлүүрч, өрөөсгөл хүр, бийрэн сүүлт, бургас хүр зэрэг гоц хөнөөлт шавьж Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгийн 400 мянган га талбайд тархаж жил бүр дунджаар 40-50 мянган га талбай өртөөд байна. Бэлчээрийн хөнөөлт мэргэчид Үүнд: Үлийн цагаан оготно, царцаа орно. Байгаль цаг уурын тааламжтай нөхцөл бүрдсэн жилүүдэд оготно маш түргэн үржиж, их хэмжээний талбайд тархан, ургамлыг хөнөөдөг. Тухайлбал: Тал хээрийн бүсийн 40 гаруй сая га талбайд үлийн цагаан оготно тархаж үүнээс 2.9 га талбайд удаа дараа хэт олширч, бэлчээрийг сүйтгэж байна. 1997 оны байдлаар энэхүү оготно 8 сая талбайд голомт үүсгэснээр ургамлын ургац 90 хүртэл хувиар буурч газар нутаг нүцгэрэн, хөрсний элэгдэл, эвдрэлийг ихэсгэж байна. Хүний үйл ажиллагааны нөлөөлөл Тариалангийн талбайн хэмжээ нэмэгдэж, хот суурин шинээр байгуулагдан уул уурхайн олзворлолт ихэссэнээс биологийн төрөл зүйлийн амьдрах орчин хумигдаж байгаа нь биологийн нөөцийг хомсдуулахад сөрөг нөлөө учруулж байна. Эдийн засгийн бодлого. Монгол оронд 1990 оны эхэн үе хүртэл байгалийн баялагийг эрчимтэй ашиглаж эдийн засгийн хөгжлөө хурдасгах үйл ажиллагаа явуулж, байгаль хамгаалах, орхигдуулснаас зарим газрын байгаль орчин доройтох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Энэ үед үйлчилж байсан хууль эрх зүйн актууд нь байгалийн цөөн төрлийн баялагийн нөөцийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж байсны зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг зохистой ашиглах, доройтсон орчныг нөхөн сэргээх, урт хугацааны төрийн цэгцтэй бодлого байгаагүй юм. Хүн амын өсөлт. Одоогийн байдлаар Монгол улсад 25 хот 340 орчим сум, аж ахуйн төв, 40 гаруй хот маягийн сууринд нийт хүн амын 80 орчим хувь хүн амьдарч байна. Сүүлийн 40 орчим жилийн хугацаанд хотын хүн ам 2.5 дахин өсчээ. Ингэж хотжилт, хүн амын төвлөрөл ихсэх болсноос шалтгаалан байгалийн жамаар нөхөн сэргэх чадавх нэн хязгаарлагдмал байгаль орчин бохирдон доройтож хот суурин газрын эргэн тойрны хөрс элэгдэн эвдэрч, усны нөөц ховордон, зарим амьтан нүүн дайжиж, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж, ургацын хэмжээ эрс буурч, улмаар устах аюул нүүрлэжбайна. Үйлдвэржилт. Хүн ам өсч, тэдний хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу Монгол улсад уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр, хөнгөн хүнсний салбарууд үүсч хөгжсөнөөр хот суурингийн тоо нэмэгдэн, хүн амын төвлөрөл бий болсон. Энэ нь хөрсийг элэгдэл, эвдрэлд оруулах, зарим газрын ус, ургамал, амьтан, ойн нөөцийг хомсдуулах, хөрс, ус, агаарын бохирдлыг ихэсгэхэд нөлөөлсөн. 1960-аад оноос эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж дулааны цахилгаан станцууд баригдан нүүрс ил аргаар олзворлох ажиллагаа эрчимжих болсноор хөрсний эвдрэл ихсэх, орчин бохирдох, олон зүйлийн ургамал, амьтан оршин байх, үржин төлжих газар нутаг хумигдсан. Мод бэлтгэлийн олон арван аж ахуйнууд модыг байгаль орчинд халтай, хавтгайруулан огтлох аргаар бэлтгэж байсан нь ойн нөөцийг хомсдуулаад зогсоогүй, гол горхины, усны түвшин буурах, хөрс эвдрэх, зарим газрын ойн экосистемийн тэнцлийг алдагдуулах зэрэг 2
  • 3. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 7 сөрөг үр дагаврыг бий болгосон. Уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөллөөс усны нөөцийн хомсдол, орчны доройтол ихэссэн. Ашигт малтмалыг голдуу ил аргаар олзворлох, уул уурхайн үйлдвэрлэлийн хаягдлыг ил задгай хаях, эвдэрсэн газрыг эргүүлж, сэргээн хөрсжүүлэх ажил орхигдсон зэрэг зохисгүй үйл ажиллагаа амьдрах орчны хомсдолыг ихээхэн нэмэгдүүлж байна. Үйлдвэрлэл явуулсан орчны доройтлыг хязгаарлан зогсоох, ажил бараг хийгдэхгүй байгаагаас биологийн төрөл зүйлийн хэвийн өсөлт хөгжилтөд саад учруулах болсон. Зам тээвэр. Ачаа тээвэрлэлт, хүн амын зорчих хөдөлгөөний өсөлтийг хангахуйц, зам харилцааны сүлжээг хөгжүүлэх бодлого орхигдсоны уршгаар 1 сая орчим га талбай бүхий олон салаа, дур дураараа гаргасан зам хөрсийг шархлуулж, ургамлыг ихээр гэмтээж байна. Газар тариалан. Сүүлийн 30 гаруй жилд газар тариаланд ашиглаж ирсэн 1.3сая га талбайн 564.5 мянга нь эргэлтээс хасагдан атаржсанаас хөрс эвдрэлд орж, биологийн төрөл зүйлийн амьдрах орчин доройтсон юм. Газар тариалангийн техник, технологи хоцрогдох болсноор тариалал, ургамал, өвчин, хөнөөлт шавьж, хог ургамалд нэрвэгдэж, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Тариалангийн ургацыг нэмэгдүүлэх зорилгоор усалгаа бордоог шинжлэх ухааны үндэслэлгүйгээр хэрэглэж ирсэн нь хөрсийг ямар нэг хэмжээгээр ашиг шимгүй, өгөөжгүй байдалд хүргэсэн. Нөгөө талаар хөрсний үржил шимийг тэтгэх, хөрс хамгаалах талаар хийсэн зүйл тун бага. Одоогоор ашиглагдаж байгаа тариалангийн талбайн хөрсний үржил шим 20 орчим хувиар буурчээ. Түүнчлэн тариалангийн хог ургамалтай тэмцэхдээ байгаль орчныг ихээхэн бохирдуулж байна. Бэлчээр. Одоогийн байдлаар Монгол улсад 30 орчим сая мал 128 сая га талбайд бэлчээрлэж байгаа. Сүүлийн жилүүдэд хот, суурин газар, түүний эргэн тойрон нутаг, уст цэгийн ойролцоо олон тооны мал сүргийг удаан хугацаагаар сэлгээгүй бэлчээрлүүлснээс ургамлын бүрхэвч ихээхэн талхлагдлаа. Түүчлэн бүс нутгийн хөгжил болон төрөөс бэлчээрийн мал аж ахуйн талаар баримтлах бодлого үгүйлэгдэж, бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах, эрх зүй, эдийн засгийн үндэс бүрэлдэн төлөвшөөгүйгээс бэлчээр ихээхэн сүйтгэгдэж байна. Бэлчээрийн талхлагдлаас хөрс элэгдэл, эвдрэлд орох түүний ус чийгийн хангамж багасах, үржил шим буурах, эрдэс тэжээлээр дутагдах, ургамлын бүрхэвч доройтох, мод сөөг хатаж хээржих, цөлжих үйл явц эрчимжих зэрэг сөрөг ур дагавар гарч, биологийн баялагийн нөөц хомсдох, угтвар нөхцөлийг бүрдүүлж байна. Ой хээрийн түймэр. 1971-1997 оны хооронд 2700 орчим том жижиг хэмжээний түймэр гарч давхардсан тоогоор 14 орчим сая га талбайг хамарч биологийн төрөл зүйлд хохирол учруулжээ. 1996 онд Монгол орны 16 аймгийн 120-оод сумын нугаг дэвсгэрт 417 удаа ой хээрийн түймэр гарч 10.5 сая шахам га талбай өртөж, экологид 32.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм. Түймэр гарсан шалтгааны 90 гаруй хувь нь хүний болгоомжгүй үйл ажиллагаанаас болсон байдаг. Жилд гарч байгаа ойн түймрийн ихэнх нь хавар намрын хуурайшилтай 4-5, 9-10 дугаар сард гардаг бөгөөд түймрийн аюултай хугацаа жилдээ 75 орчим байдаг. Сүүлийн 30 жилд ойн сангийн 40-50 хувьд ихээхэн өөрчлөлт гарсан. Түймэрт шатсан 600 мянган га талбайн экосистемийн тэнцэл алдагдаж байгаа. Орчны бохирдол. Байгаль орчныг бохирдуулж байгаа эх үүсвэрүүдэд дулааны цахилгаан станц, уурын зуух, гэр хорооллын утаа тортог, тээврийн хэрэгслээр ялгарч буй хорт нэгдлүүд, хог хаягдал, химийн хорт бодис, цэвэрлэгээ хийгдээгүй бохир ус орно. Эдгээр бохирдлын эх үүсвэрээс гарсан хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, химийн хортой нэгдлүүд байгаль орчныг ихээхэн бохирдуулж, энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүн амын өвчлөлтийг ихэсгэнэ. 3
  • 4. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 7 Агаарын бохирдол. Жилдээ 5сая тонн нүүрс шатаадаг дулааны цахилгаан станц, агаарт хорт утаа гаргаж хөрсийг хүнд металлаар бохирдуулж 500 гаруй маркын 27 орчим мянган автомашин жилдээ 200 шахам тонн нүүрс 160 мянган метр куб мод түлдэг, 60 орчим мянган гэр, орон сууц, түүнчлэн эвдрэл элэгдэлд орсон газраас боссон шороо тоос, цахилгаан станцын 65 талбай бүхий үнсний сав, жилдээ 400 тонн нүүрс хэрэглэдэг 200 гаруй уурын зуух Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж, хүн амын өвчлөлийг ихэсгэн байгаль орчныг доройтуулж байна. Иймд нар салхи, усны шавхагдашгүй нөөцийг ашиглаж, эрчим хүчний салбарт, экологи, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Бохирдуулагч эх үүсвэрүүд шүүх төхөөрөмжгүй, түлшний чанар муу, зуухны хийц боловсронгуй бус, химийн бодисын ашиглалт, хадгалалт, булшлалт хангалтгүй, хог хаягдлыг ил задгай хаях зэрэг шалтгаанаас байгаль орчин ихээхэн бохирдож байна. Усны бохирдол Химийн хорт бодис, хог хаягдал, цэвэрлэгээ хийгдээгүй уснаас гол мөрний ус бохирдож байна. Агаар ус хөрсний бохирдол мэдэгдэхүйц ихсэж байгааг химийн бодисын хэрэглээ нэмэгдсэнтэй холбон үзэж болно. Улсын хэмжээгээр жилд 10 сая куб метр хог хаягдал гарч төв суурин газрын 11200га талбай ихээхэн бохирдлоо. Улаанбаатар хотод жилд гэр хорооллоос 153253 куб метр, орон сууцнаас 279524 куб метр, байгууллага болон гудамжны цэвэрлэгээнээс 140000 куб метр хог хаягдал гарч байна. Хог хаягдлыг төв суурин газрын гуу жалга, ус хуримтлагдах цэгт хаягсанаас ус хөрс, ихээхэн бохирдох боллоо. Хөрсний бохирдол. Химийн бодис хог хаягдлаас хөрс багагүй бохирдох боллоо. Улаанбаатар, Багануур, Эрдэнэт хотын хөрсөнд бүх төрлийн хүнд металлын агууламж харьцангуй их, Мөрөн хотын орчмын хөрсөнд фосфорын хэмжээ бусад бохирдол ихтэй хотуудтай харьцуулахад 4-20 дахин их байна. 4