More Related Content Similar to лекц № 10 (20) More from batsuuri nantsag (20) лекц № 101. Мал амьтны өвчнөөс учрах эдийн
засгийн хохирол
Багш Н.БАТСУУРЬ
Мал эмнэлгийн ухааны доктор Ph.D
2. • Малын өвчний улмаас өрх, ферм, сум,
аймаг, улсын хэмжээнд учрах эдийн
засгийн хохирол гэж юу болох;
• Малын өвчний улмаас учрах эдийн засгийн
хохирлыг тооцох гол үзүүлэлтүүд;
• Малын өвчний улмаас учирсан хохирлын
талаарх зарим мэдээлэл, баримт.
СЭДВИЙН ХҮРЭЭНД ӨГӨХ ОЙЛГОЛТ
3. Малын өвчний улмаас өрх, ферм, сум, аймаг, улсын
хэмжээнд учрах эдийн засгийн хохирол гэж юу болох
Малын өвчний улмаас малчин өрх, ферм, аж
ахуйн нэгж, сум, аймаг, улсын эдийн засагт янз
бүрийн хэмжээгээр хохирол учирдаг.
Олон төрлийн халдварт, паразиттах, халдваргүй
өвчний улмаас мал, амьтан үхэх, шаардлагаар
нядлах, устгах, ашиг шимийн гарц, чанар буурах,
хээл хаях, сувайрах зэрэг хэлбэрээр эдийн
засгийн хохирол гардаг.
Малын өвчинтэй тэмцэх арга хэмжээ авснаар
зөвхөн малын ашиг шимийн гарц нэмэгдээд
зогсохгүй, мал сүрэг хамгаалагдаж, эрүүл мэнд нь
сайжирснаар үйлдвэрлэлийн орчин илүү
баталгаатай болж, зах зээлийн чадавхи нь хүчтэй
болдог.
4. 2. Малын өвчний улмаас учрах эдийн засгийн
хохирлыг тооцох гол үзүүлэлтүүд
2.1. Мал, амьтан үхсэн, зайлшгүй шаардлагаар
нядалсан, устгаснаас үүсэх хохирол-үүнийг уг
малын зах зээлийн дундаж үнэ болон үхсэн,
нядалсан малаас ашигласан бүтээгдэхүүний
үнийн ялгаваараар тодорхойлно.
2.2. Өвчний улмаас малын ашиг шим
буурснаас үүссэн хохирол-Үүнийг дараах 3
аргаар тодорхойлно:
Ашиг шимийн алдагдлын коэффициентоор;
Өвчнөөр тайван болон тайван бус сүргийн ашиг
шимийг харьцуулах аргаар;
Нэг хотонд байгаа өвчтэй болон эрүүл малын ашиг
шимийг жишиж үзэх аргаар.
5. 2.3.Мал, амьтны үржлийн чанар
буурснаас үүсэх хохирол-үржлийн мал
өсгөж бойжуулан борлуулдаг өрх, ферм, аж
ахуйн нэгж дээр энэ хохирлыг тооцох
шаардлага гардаг.
2.4. Бүтээгдэхүүний чанар буурснаас
үүсэх хохирол-стандартад нийцсэн
бүтээгдэхүүний үнэ болон чанар буурсан
бүтээгдэхүүний үнийн зөрүүгээр
тодорхойлно.
Малын өвчний улмаас учрах эдийн засгийн
хохирлыг тооцох гол үзүүлэлтүүд
6. 2.5. Мал, амьтны үр, төл авч чадаагүйгээс үүсэх
хохирол-мал амьтан зулбах, сувайрах зэргээр төл
авч чадаагүйгээс үүссэн хохирлыг авч чадаагүй
төлийн тоог зах зээлийн үнээр үржүүлж
тодорхойлно.
2.6.Малын гулууз, дотор эрхтэн, түүхий эдийн
гологдлоос үүсэх хохирол-боловсруулах
үйлдвэр, мал нядлах газруудад үүнийг тооцно.
Мөн манай улсын тухайд анхан шатны нэгж,
малчин өрхийн түвшинд ч тооцох шаардлага
гарна.
Малын өвчний улмаас учрах эдийн засгийн
хохирлыг тооцох гол үзүүлэлтүүд
7. Малын өвчинтэй тэмцэх арга хэмжээний зардал
Малын өвчинтэй тэмцэх арга хэмжээний зардал нь
ямар өвчинтэй яаж тэмцэх вэ гэдгээс хамаатай.
Энд хувьсах болон тогтмол зардлыг ялгаж авч үздэг.
Хувьсах зардал:
Өвчинтэй тэмцэх арга хэмжээнд хамрагдах малын
тоотой шууд пропорциональ зардал юм. Үүнд
оношлогооны тестүүд, оношлох үйл ажиллагаа,
вакцин, эм болон тээврийн зардал орно. Эдгээр
зардал нь тэмцэх арга хэмжээний урсгал зардалтай
ерөнхийдөө тэнцүү гэж хэлж болно.
8. Тогтмол зардал:
Онолын хувьд малын тооноос хамаарч
өөрчлөгддөггүй зардал юм. Энэ зардалд
ажиллагсадын цалин болон үндсэн
хөрөнгөтэй холбоотой зардлуудыг оруулдаг.
Малын өвчинтэй тэмцэх арга хэмжээний зардал
9. Малын өвчинтэй тэмцэх арга хэмжээний үр ашгийг тооцох
Үндсэн зарчим нь:
Тэмцэх ямар ч арга хэмжээ аваагүй байхад
өвчний үүсгэх хохирлын хэмжээг тэмцэх арга
хэмжээг хэрэгжүүлсэн нөхцөлд үүсэх
хохирлын хэмжээтэй харьцуулах замаар
тооцож гаргана.
Тэмцэх арга хэмжээ
хэрэгжүүлээгүй үед
гарсан хохирол
-
Тэмцэх арга
хэмжээ
хэрэгжүүлсэн үед
гарсан хохирол
= Үр ашиг
10. Бодит ашгийн тооцоо
Тэмцэх арга
хэмжээ
хэрэгжүүлээ
гүй үед
гарсан
хохирол
-
Тэмцэх арга
хэмжээ
хэрэгжүүлсэн
үед гарсан
хохирол
-
Өвчинтэй
тэмцэх арга
хэмжээний
зардал
=
Цэвэр
ашиг
11. Малын өвчний улмаас учирсан хохирлын талаарх
зарим мэдээлэл, баримт
• Cheneau болон Haan, Nissen нарын
судалгаагаар 1983 онд Африкийн олон оронд
үхрийн мялзан өвчин гарсны улмаас 300-400
сая долларын алдагдал учруулсан байна.
• Мялзан өвчин нь 90-ээс дээш хувийн үхэлтэй,
өндөр хохиролтой өвчин юм.
• 2001 онд Англид гарсан шүлхийн улмаас 12
тэрбум доллар, 1997-1998 онд Нидерландад
гарсан гахайн мялзангийн дэгдэлтээс 2.3
тэрбум долларын хохирол гарчээ.
12. Малын өвчний улмаас учирсан хохирлын талаарх
зарим мэдээлэл, баримт
• Манай улсад сүүлийн 15 жилд шүлхий өвчний
97 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна.
• 2015 онд Ховд, Дорнод аймагт гарсан шүлхийн
эсрэг 6 аймгийн 43 сумын 3.4 сая малыг
дархлаажуулахад зөвхөн мал эмнэлгийн
үйлчилгээний хөлсөнд 542 сая төгрөг олгосон
байна.
• 2015 онд зүүн 3 аймагт гарсан бог малын цэцэг
өвчний эсрэг дархлаажуулалтад 560-аад
мянган мал хамруулж, үйлчилгээний хөлсөнд
84 сая төгрөг олгожээ.
13. Малын өвчний улмаас учирсан хохирлын талаарх
зарим мэдээлэл, баримт
• ДЭМБ-ын судалгаагаар боомын үүсгэгчийг
биотерроризмын зорилгоор ашиглахад 100
кг үрэнцэр нь АНУ-ын Вашингтоны дайтай
хотод тархах боломжтойн дээр цаг агаарын
нөхцөлөөс хамаарч 130 мянгаас 3 сая
хүртэл хүнийг үхүүлэх аюултай бөгөөд
өвчилсөн 100 мянган хүн тутамд 26.2
тэрбум долларын хохирол гарна гэсэн
тооцоо байдаг.
14. • Малын гавьяат эмч, доктор, дэд профессор
Г.Дашнямын тэмдэглэснээр 1930 онд
Дорнод аймгийн Баянтүмэнд боом гарч
25000 хониноос 2000 нь үхсэн, мөн 1948
онд Халх гол, Хунт сумын нутагт боом гарч
2200 гаруй үхэр, хонь, ямаа үхсэн… гэжээ.
• Д.Ангар, Д.Дандий, Л.Гоогормаа,
А.Долгорханд, Б.Төмөр нар 1978-1999 онд
13 аймгийн 25 сум, дүүргийн 45 хүн
боомоор өвчилж, 4 хүн нас барсан гэж
тэмдэглэжээ.
Малын өвчний улмаас учирсан хохирлын талаарх
зарим мэдээлэл, баримт
15. Ашигласан мэдээллийн эх сурвалж:
1. Академич М.Төмөржав Мал эмнэлэг, малын эмч, эрин үе
Улаанбаатар 2011;
2. Б.Энхтөр Мал эмнэлгийн ажлын бизнес ба төлөвлөлт Улаанбаатар
2003;
3. Ц.Дашгүнсэн, Ц.Сугаррагчаа Мал эмнэлгийн зохион байгуулалт ба
эдийн засаг Улаанбаатар-1993;
4. Ш.Цэрэндорж, А.Ёндондорж, Н.Батсуурь, Д.Ганболд Малын боом
өвчин Улаанбаатар 2006;
5. С.Бямбахорол Өртөгийн удирдлагын орчин үеийн хандлага
6. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль
7. И.Н.Никитин и др. Организация и экономика ветеринарного дела
Москва Агропромиздат 1987;
8. B.Toma, B.Dufour, M.Sanaa, J.J.Benet, F.Moutou, A.Louza and P.Eilis
Applied Veterinary Epidemiology and Control of diseases in populations
9. Sarah Holden, Steve Ashley, Peter Bazeley Improving the Delivery of
Animal health Services in Developing Countries 1996