SlideShare uma empresa Scribd logo
1 de 14
Интернет худалдаа- Интернет банк
Оршил
1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй
хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо
өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Зарим хүмүүс Интернэт, Вэб хоёрыг ижилхэн
зүйл гэж ойлгоод байдаг, тэгвэл эдгээр нь ялгаатай юм. Интернэт гэдэг нь дэлхий даяар мянга
мянган сүлжээг нэгтгэж үүссэн аварга том сүлжээ юм. Интернэтэд холбогдсон копъютерууд
өөр хоорондоо харилцах боломжтой болно. За тэгвэл Вэб буюу англиар World Wide Web гэж
нэрлээд байгаа нь бол сүлжээнд ажиллах зориулалттай программ хангамж юм. Интернэтэд
хамгийн чухал ач холбогдолтой программ хангамж гэвэл World Wide Web яах аргагүй мөн.
Анхандаа Интернэтэд бизнесийн зорилготой үйл ажиллагааг хориглосон байв. Бүх
санхүүжилтийг улс орнуудын засгийн газар, судалгааны байгууллагуудаас гаргадаг байв.
1990-ээд оны эхээр бизнесийн жижиг сүлжээнүүд Интернэт-д холбогдож эхэлжээ. Ингээд
нэгэн шинэ төрлийн үйлчилгээ гарч ирсэн нь хүмүүсийг төлбөртэйгээр Интернэт-д холбож
өгдөг явдал болж, удалгүй Интернэт нь зарлал сурталчилгааны томоохон зах зээл болов.
Интернэтийн бизнес талын хэрэглээ нь маш хурдтай нэмэгдэж, тун удалгүй анхны зорилго нь
болох эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээс хэд дахин илүүтэйгээр бизнесийн
зорилгоор ашиглагдаж эхэлжээ. Интернет-худалдаа нь Интернетээр бүтээгдэхүүн ба
үйлчилгээг худалдаалах зорилготой үйл ажиллагаа юм.. Энэ бол манай эдийн засгийн
хамгийн хурдан өсөж буй салбар юм.Энэ нь хамгийн жижиг бизнест хүртэл маш бага өртгөөр
өөрийн бүтээгдэхүүн буюу үйлчилгээг глобал олон нийтэд хүргэх боломж олгодог юм.
Өнөөдөр 250 сая гаруй хүн олон улсын хэмжээнд Интернет ашиглаж байна. Энэ нь Интернетхудалдаа өсч хөгжих боломж олгож байна.
Интернет худалдаа- Интернет банк
Интернет-худалдаа
Интернет бол өөр хоорондоо холбоотой компьютеруудын дэлхийн маш том сүлжээ юм. Улам
олон хүн мэдээлэл ба зугаа цэнгэл-бас худалдаа хийх, бие биеэнтэйгээ харилцах гэж өдөр бүр
Интернет ашиглаж байна. Судалгаагаар сая сая хүн телевиз үзэхээс Интернет ашиглахыг
илүүд үздэг байна Интернет улам өсч сайжрах тусам улам олон хүн, компьютерийн бага
мэдлэгтэй хүмүүс хүртэл түүнийг ашиглах болсон юм. Интернет бол идэвхжүүлэлтийн болон
судалгааны гайхамшигтай хэрэгсэл ба үйлчлүүлэгч, худалдан авагчтай холбогдон харьцах
суваг юм. Гэхдээ өнөөдрийн зах зээлд жижиг бизнесүүд интернет бодит ашигтай зүйл нь бол
интернет худалдаа гэдгийг ойлгож эхэлж байна: өөрийн жижиг бизнесийн бүтээгдэхүүн
үйлчилгээг Вэб ашиглан борлуулах. Интернет борлуулалт нь бизнесийн зардлыг бууруулж,
харилцагчийн хувьд таатай байдлыг нэмэгдүүлж, таны бүтээгдэхүүн үйлчилгээнд дэлхийн
зах зээлийн үүд хаалгыг нээж өгдөг. Өнөөдөр дэлхийд хаа сайгүй хэдэн зуун сая хүн
Интернет ашиглаж байна. Энэ нь анх ингэж эхлээгүй боловч хаана олон хүн цугларна тэнд
ямар нэг юм зарж болно гэдгийг овсгоотой бизнесчид олон жилийн өмнө ухааран ойлгосон
юм. Интернетэд анхны дэлгүүр нээгдсэн 1994 онд Интернет худалдаа үүссэн юм. Зарим ажил
хэрэгч хүн Интернетээр бараагаа худалдах гэж хэдэн арван, хэдэн зуун сая доллар зарж
улайрч байсан юм. Интернет-Худалдаа яг л ингэж эхэлсэн юм. Эхний шатанд маш олон хүн
ингэж ажилласан. Өнөөдөр ч гэсэн энэ нь Интернетийг огт тоохгүй байснаас дээр юм.
Мэдээжийн хэрэг эхэндээ ийм их хөрөнгө оруулалтыг дэмжих худалдан авагчид Интернетэд
байсангүй. Тэхлээр тэд дампуурсан. Өнөөдөр ч дампуурах болнo. E-худалдаа бол шинэ зүйл
биш юм. Энэ бол ердөө л 200 жилийн үйлчилгээг шинэ сав баглаа боодолтой болгосон:
бүтээгдэхүүн үйлчилгээг худалдах шинэ хэлбэр.Гэхдээ байдал өөрчлөгдсөн. Өнөөдөр хэдэн
арван сая хүн онлайнаар худалдан авч байна. Тэдэнд бараагаа

худалдахын тулд танаас

хэдхэн зуун доллар гарна. Эхний өдрүүдээс хойш байдал ихээхэн өөрчлөгдсөн нь мэдээж
хэрэг-эцсийн эцэст тийм ч их хугацаа өнгөрөөгүй байна.Эхлэхэд бага өртөгтэй байгаа ба олон
бизнесч хүн нааштай үр дүнд хүрсэн нь онлайны дэлгүүрүүд маш олноороо бий болгоход
хүргэсэн юм. Дэлгүүрийн Үйлдвэрлэлийн шийдэл нь хэдэн арван дэлгүүрийг 55 оронд бий
болгосон юм. Та Интернет дээр тусгай вэб хуудсаар бараа ба үйлчилгээ худалдаж бизнес
хийж болно.Та хүссэн ямар ч мэдээллээ Интернет дээр гаргаж болох тул өөрийн бүтээгдэхүүн
ба үйлчилгээгээ үзүүлэхийг чинь юу ч зогсоож чадахгүй-Интернетэд ордог хэн бүхэнд
үүнийг зориулж болно.Жирийн нэг мэдээллийн хуудас хангалттай биш болжээ. Өнөөдөр
бодит Интернет дэлгүүр бол харилцан ажиллагаа юм. Энэ нь худалдан авагчдад
Интернет худалдаа- Интернет банк
бүтээгдэхүүний мэдээллийн хуудсуудаар хялбар зам хайх, тодорхой бүтээгдэхүүн байгаагаас
илүү их мэдээлэл олж авах боломжийг олгож байна. Хүмүүст Интернетээр худалдаа хийх ая
тух таалагддаг. Улам олон олон хүн үүнийг өөртөө нээж байна..Өдөр бүр улам олон хүн
Интернетээр худалдаа хийж байна-энэ бол зөвхөн эхлэл нь. Удахгүй бараг хүн бүр ингэнэ гэж
урьдчилан харж байна. Өнөөдөр ч гэсэн дэлхий даяар хэдэн зуун мянган хүн ингэж байгаа
юм-хэдийгээр зарим хүн, мэдээж танай орны бүх хүн үүнд итгэхийг хүсэхгүй байгаа ч
гэсэн.Интернет худалдаа өсөж өргөжих тусам улам олон хүн гэрээсээ дуртай цагтаа наймаа
хийх ая тухад дуртай байна.Интернет худалдаа өсөн өргөжиж зарим хүний эргэлзээг гэтлэн
давах тусам энэ нь улам чухал хэрэгцээ болно. Ний нуугүй хэлэхэд хэрэглээ олонхи хүний
амьдралыг

тухь

тохитой

болгож

буй

тул

Интернет

худалдаа

оршин

тогтнох

болно.Интернетээс хүмүүс юм худалдан авахад саад болж буй хамгийн гол шалтгаан бол
аюулгүй байдлын баталгаа байхгүй байна гэж санаа зовох явдал юм. Энэ сэтгэлийн зовиур нь
бодит байдалд тулгуурлаагүй мөртлөө энэ байсаар л байна.1999 онд Интернет дээр худалдаа
хийхийн өмнө шинэ худалдан авагчид Интернетэд ирэхэд дундчаар 12 сар хэрэгтэй байлаа.
Одоо энэ дундаж дөрвөн сараас бага бөгөөд энэ нь доошилсоор байна. Сүлжээнээс худалдаа
хийсэн бүх хүний 98% нь дахин худалдаа хийхийг хүсч байна. Эдгээр тоо аюулгүй байдлын
талаархи санаа зоволт буурсаар байгааг харуулж байна.Нэгэнт л сэтгэл зовоосон зүйл байгаа
болохоор та эдгээр асуудлыг шийдвэрлэж Интернет дэлгүүрийн үйлчлүүлэгчдийг худалдан
авагчид болгох хэрэгтэй.Хамгийн үндсэн арга бол та вэбсайтдаа өөртэйгөө холбоо барих бүх
мэдээллийг өгөх явдал юм.Боломжтой бол хүмүүсийг өөр лүүгээ утасдахыг зөвшөөрөх
хэрэгтэй. Гол төлөв бодит хүнтэй ярилцаж авах нь сэтгэл зовоосон асуудлыг гэтлэн давахад
хэрэг болдог.
Электрон худалдааны үйл ажиллагаа нь дараах 3 хэлбэрээр явагддаг.
•

Бизнесийг хэрэглэгчтэй холбох (B2C)

•

Бизнесийг бизнестэй холбох (B2B)

•

Интернет банк

Харин интернет банкны талаар дэлгэрэнгүй авч үзье.
Интернет худалдаа- Интернет банк
Интернэт Банк
Интернэт банкны үйлчилгээ (ebanking) гэдэг нь харилцагч банкин дээр биеэр ирэлгүйгээр,
тусгай хамгаалалт бүхий вэб хуудсаар дамжуулан банкны төрөл бүрийн үйлчилгээг хүлээн
авахыг хэлнэ.
Ач Холбогдол
Цаг хугацаанаас үл хамаарна, амралт, баярын өдөр, банкны үйлчилгээний цагийн хуваариас
үл хамааран хүссэн үедээ жилийн 365 өдөр, 24 цагийн турш 7 хоногийн аль ч банкны
үйлчилгээнүүдээр чөлөөтэй үйлчлүүлж болно. Мөн орон зайнаас үл хамааран интернэтэд
холбогдсон компьютер байхад л ажлын байрнаасаа,
гэрээсээ, машинаасаа, зөөврийн компьютерээсээ, интернэт кафенээс,
орон нутагт эсвэл гадаадад аялж явахдаа гээд хаа ч явсан банкны
үйлчилгээг бүрэн авах боломжтой.
2002 оны 12-р сард батлагдсан Монгол Улсын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай
хууль нь “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ”-г Монгол банкнаас тусгай
зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж явуулж болно гэж заасан нь өдгөө мөрдөж байгаа ганц хууль
эрхзүйн акт болно. Уг үйлчилгээнд чухам ямар үйлчилгээг багтаах тухай болон
зохицуулалтын бусад зайлшгүй шаардлагатай журам одоогоор байхгүй.
ҮbҮ
Үerified by Үisa (ҮbҮ) гэдэг нь интернэтээр худалдаа хийх үед гарч болзошгүй луйвараас
хамгаалах, гүйлгээний аюулгүй байдлыг бүрэн хангах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт
технологи юм. Үйлчилгээний байгууллагуудын хувьд интернетээр төлбөр тооцоогоо хүлээн
авах нь бизнесийн сайхан боломжуудыг олгохоос гадна нууцлалын, интернет луйвартай
холбоотой зарим нэг асуудал үүсдэг. Эдгээрийг Үerified by Үisa технологиор бүрэн
зохицуулж болно. ҮbҮ –ийг ашигласнаар үйлчилгээний байгууллагын интернетээр хийгдэх
худалдаа нэмэгдэхээс гадна худалдан авагчдад тань өөрсдийн картаа ашиглан эрсдэлгүй
худалдаа хийж байгаа гэсэн баталгааг өгдөг. Учир нь ҮbҮ нь худалдан авалт болгоны
тооцоог хийх үед онлайн /Real Time/-аар баталгаажуулж /Үerification / байх технологи бөгөөд
ерөнхийд нь үйлчилгээний байгууллагын хувьд Үerified by Үisa-хэрэглэн интернетээр
худалдаа хийснээр:
Интернет худалдаа- Интернет банк
 Аюулгүй төлбөрийн баталгаа
 Сурталчилгаа, идэвхжүүлэлтийн өргөн боломж
 Хэрэглэгчидийн итгэл нэмэгдсэнээр интернетээр хийх худалдаа ихэснэ
 Борлуулалттай холбоотой маргаан, луйврын асуудал үгүй болно
 Бараа, үйлчилгээний борлуулалтын өсөлт
 Харилцагчийн үйлчилгээтэй холбоотой болон маркетингийн зардал хэмнэх боломж
 ҮbҮ ашигласнаар өөрийн интернет үйлчилгээний байгууллагыг аюулгүй, баталгаатай
сайт /Website/ болгоно.
Үerified by Үisa-г ашигласнаар үйлчилгээний байгууллагад олгогдох давуу талууд:
 Нууцлалын өндөр зэрэглэл бүхий худалдааны
төлбөрийн систем хэрэглэж хэрэглэгчдийн ая тухтай
худалдан авалт хийх орчинг бүрдүүлснээр карт ашиглан
интернетээр хийх гүйлгээг ихэсгэнэ
 Карт эзэмшигчтэй холбоотой гардаг маргааны шинжтэй
асуудлыг эрс багасгана.
 Маркетинг болон гүйлгээний зардал харьцангуй багасна
Үerified by Үisa-г ашигласнаар хэрэглэгч танд олгогдох давуу талууд:
 Үerified by Үisa-д бүртгүүлэх
 Үerified by Үisa-тай интернет дэлгүүрээр үйлчлүүлснээр таны гүйлгээ аюулгүй
байдлын машөндөр түвшинд хийгдэх болно
 Нууц үгээ сайтар нууцлах
 Хэрэглэхэд маш хялбар
 Худалдан авалт хийхээсээ өмнө интернет дэлгүүрүүдээр орж барааны харьцуулалт
хийх
 Үisa картынхаа хэрэглээг хянах боломж
 Картынхаа мэдээллийг бусдад алдахаас хамгаалах
 Бэлэн мөнгөний машины нууц үг хэрэглэх зарчимтай адилаар Үerified by Үisa-ийн
нууц үгийг хэрэглэнэ
Интернет худалдаа- Интернет банк
Карт эзэмшигч нь интернэтээр худалдан авалт хийх хүсэлтээ ҮbҮ бүхий тухайн интернэт
дэлгүүрийн вэб хуудсанд өгнө. Захиалга баталгаажлаа гэсэн мэдээлэл харилцагчид очих
болно. Уг хүсэлт нь тухайн картыг олгосон банкны мэдээллийн сүлжээнд илгээгдэнэ. Тухайн
гүйлгээг зөвшөөрөх эсэх хүсэлтийг тухайн интернэт дэлгүүрт өгнө. Үisa directory serүer нь
карт эзэмшигчийн PIN CODE-ийг шалгаад банкинд хариу илгээнэ. Тухайн картыг гаргасан
банк нь уг мэдээллийг Үisa directory serүer рүү илгээнэ. Хонг-Конгийн ESDlife үйлчилгээний
жишээ (www.esdlifec.com): Хонг-Конгийн Иргэний бүртгэл мэдээллийн төв нь ҮbҮ
технологийг ашиглаж эхэлснээр электрон засаглалын цогц үйлчилгээг бий болгож чадсан
байна. Өдөрт 58000 гаруй гүйлгээ хийгдэж байна. 2003 оны эцэс гэхэд интернэт
хэрэглэгчдийн 70 хувь нь e-goүernment serүice-р үйлчлүүлээд байсан байна. 2004 оны
сүүлийн хагас гэхэд төрийн йлчилгээний борлуулалт 184 хувиар өссөн.
Манай улсын хувьд Үerified by Үisa (ҮbҮ)-г амжилттай ашиглаж буй үйлчилгээний
байгууллагуудын жагсаалт:
www.ntc.mn
www.banjig.net
www.airtrans.mn
www.shop.olloo.mn
www.mcscom.mn
www.mobinet.mn
www.mongoliashop.net
www.billing.datacom.mn
www.web2call.mobinet.mn
www.mongoliatrade.mn
www.rose.mn
www.energynetwork.mn гэх мэт
Худалдаа Хөгжлийн Банк
Дээрх шинэ технологийг монголд анх удаа нэвтрүүлээд байгаа Худалдаа Хөгжлийн Банкны
талаар жишээ болгон авч үзье. Худалдаа Хөгжлийн Банк нь 2005оны 3-р сарын 18-ны өдрөөс
эхлэн онлайн худалдаа буюу интернэтээр бараа, үйлчилгээ худалдан авах шинэ үйлчилгээг
дэлхийд хамгийн аюулгүйд тооцогддог Үerified by Үisa технологийг ашиглан нэвтрүүлээд
байна. Интернэт банкны нууцлалын Үasco GO3 төхөөрөмж бүхий харилцагчийг таних 2шатлалт хамгаалалтын аргыг Монголд анх удаа нэвтрүүлээд байгаа. Худалдаа Хөгжлийн
Интернет худалдаа- Интернет банк
банк харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор интернэт банкны
цогц үйлчилгээг өнгөрсөн оны 9 сараас эхлэн нэвтрүүлээд байгаа билээ. Банкнаас
харилцагчдад үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох, харилцагчдаа банкаар үйлчлүүлэх зардал
болон цагийг хэмнэх нь энэхүү үйлчилгээний гол зорилго. Технологийн хөгжил дэвшилд
тулгуурлан Худалдаа Хөгжлийн банк харилцагчдын бодит хэрэгцээ шаардлага, бусад
банкуудаас санал болгож байгаа интернэт банкны бүтээгдэхүүний үйлдлийн боломж,
дутагдалтай талуудыг дотоод, гадаадын программ хангамжийн компаниудтай хамтран сайтар
судалж үзсэний үндсэн дээр үйлчлүүлэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн, хамгаалалт
аюулгүй байдлын өндөр түвшинд хийгдсэн төгс шийдэл бүхий интернэт банкны
бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Уг бүтээгдэхүүнийг гаргахын тулд Монгол, Австрали,
Орос, Өмнөд Африк, Бельги, АНУ-ын компаниудтай хамтран ажилласан байна.
Худалдаа Хөгжлийн банкны хэрэглэж буй Үasco төхөөрөмжийг ING, HSBC, Deutsche Bank
зэрэг дэлхийн нэр хүнд бүхий 300 гаран банкууд хэрэглэдэг юм байна. Одоогийн байдлаар
Худалдаа Хөгжлийн банкийн ихэнх том харилцагч нар нь энэхүү үйлчилгээгээр үйлчлүүлж
байгаа. Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны гол үйлдэл нь дурын банкны дурын
данс руу гүйлгээ хийх боловч үүнээс гадна та өөрийн хувийн болон данснуудынхаа
дэлгэрэнгүй мэдээлэл, ханшийн мэдээ харах, нэхэмжлэхээ төлөх, алтны арилжаа хийх,
валютын арилжаа хийх, зээлээ төлөх, ирээдүйд гарах төлбөрөө урьдчилан захиалах, байнга
хийдэг гүйлгээний загвараа үүсгэн хадгалах, хадгаламжийн дансныхаа хугацааг сунгах,
хадгаламжийн хүүгээ харах гэх мэт олон боломж бий.
Өнгөрөгч онд интернэтийн эрсдлийн программ хангамжийн Watchfire компани болон
Ponemon институтаас хийсэн судалгаагаар тухайн банкны интернэт банкны хамгаалалтад том
ч бай, жижиг ч бай ямар нэгэн асуудал гарвал нийт харилцагчдын 57 хувь нь шууд
харилцаагаа тасалдаг гэсэн дүн гарсан байдаг. Иймээс худалдаа хөгжлийн банк интернэт
банкныхаа нууцлалын тал дээр нилээд ач холбогдол өгч дэлхийн том банкуудтай цаг
хугацааны хувьд зэрэгцэн Монголд анх удаа харилцагчийг таних 2-шатлалт хамгаалалтыг
аргыг нэвтрүүлээд байна.
Түүнчлэн дансны аюулгүй байдал, харилцагчийг найдвартай таних үүднээс худалдаа
хөгжлийн банкны харилцагч ирээд данснаасаа бэлэн мөнгө гаргуулж авах, лавлагаа авах
тохиолдолд хэрэглэх “Харилцагчийн соронзон карт”-ыг энэ сардаа багтаан нийт харилцагч
нартаа зориулан гаргах гэж байна. Соронзон картны нууц дугаараа оруулахад тухайн
харилцагчийн хувийн болон дансуудынх нь дэлгэрэнгүй мэдээлэл банкны ажилтны дэлгэцэнд
гарах бөгөөд энэ нь харилцагчтай холбоотой гарч болоох болзошгүй эрсдлээс бүрэн
Интернет худалдаа- Интернет банк
хамгаалах юм.
Байгалийн болон гэнэтийн гамшиг ослын үед банкны мэдээллийн аюулгүй байдлыг хангах
Full Back Recoүery системийг манай банк бас хэрэглэдэг бөгөөд энэ нь банкны төв
мэдээллийн систем эрсдэлд өртсөн тохиолдолд харилцагчдын бүх мэдээлэл устахгүйгээс
гадна банкны хэвийн үйл ажиллагаа 15 минутаас хэтрэхгүй хугацааны дотор бүрэн сэргэх
юм.Олон улсын практикт нууц үгтэй холбоотой хоёр үндсэн ойлголт байдаг. Үүний эхнийх
нь, тогтмол буюу олон дахин хэрэглэгдэх нууц үг юм. Үүнийг static password гэж ойлгоно.
Үүнээс гадна нэг удаа л хэрэглэгдэх буюу one time/dynamic password гэсэн ойлголт байдаг.
Интернэт банкны үйлчилгээ үзүүлдэг дэлхийн ихэнх банкууд ба интернэт банкны үйлчилгээ
бүхий Монголын бүх банкууд эхний буюу тогтмол нууц үгсийг л нууцлалын бүрэлдэхүүн
хэсэгтээ ашигладаг.
Олон удаа хэрэглэгдэх нууц үг нь нэг удаа хэрэглэгдэх нууц үгтэй харьцуулахад нууцлалыг
нь алдах, хакердуулах, нууцлалыг нь алдсан буюу хакердуулсан тухайгаа жинхэнэ хэрэглэгч
нь мэдтэл олж авсан этгээд нууц үгийг нь мөнгө завших, хэрэглэгчийн тухай мэдээлэл авах
гэх мэт зорилгоор дахин дахин ашиглагдах аюултай. Мөн хүмүүс ихэвчлэн тааж мэдэхэд
амархан нууц үг сонгодог бөгөөд эдгээр нь ихэвчлэн төрсөн он, орд, хайртай амьтны нэр,
хүүхдийнхээ нэр, хөгжөөн дэмждэг спортын гэх мэт нь байдаг тул сайн мэддэг хүнийхээ нууц
үгсийг хэдхэн удаагийн оролдлогоор тайлж мэдэх боломжтой. Харилцагчид интернэт банк,
интернэт худалдаа гэсэн хоёр ойлголтыг хольж солиод байдаг. Интернэт банкны үйлчилгээ
(ebanking) гэдэг нь харилцагч банкин дээр биеэр ирэлгүйгээр, тусгай хамгаалалт бүхий вэб
хуудсаар дамжуулан төрөл бүрийн үйлчилгээг хүлээн авахыг хэлж байгаа юм. Харин
интернэт худалдаа гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернэтийн сүлжээнд байрлах
өөрийн хаяг бүхий интернэт дэлгүүрээр дамжуулан бараагаа зарах, бусад үйлчилгээг үзүүлэх
ба худалдан авалт хийж байгаа хүн төлбөрийн картаараа тухайн барааны төлбөрийг гүйцэтгэн
бараа, үйлчилгээ авах процесс юм. Худалдаа хөгжлийн банк энэ хоёр этгээдийн хоорондын
санхүү, төлбөр тооцооны асуудлыг нь хариуцан, төлбөр нь түргэн шуурхай, найдвартай
хийгдэх боломжийг хангаж өгдөг.
CRM – Customer Relationship Management
CRM нь байгууллагын бизнесийн бүх хүрээнд мэдээлэл түгээх, мөн тэндээс мэдээлэл
цуглуулах үйл ажиллагаа бол нөгөө талаар хэрэглэгчидтэй харилцах харилцааг удирдах арга
барилууд, стратегиуд болон web дээр суурилсан мэдээллийн бааз зэргийн нэгдэл юм. Тус
Интернет худалдаа- Интернет банк
үйлчилгээний гол зорилго нь байгууллагын дотоод зохион байгуулалтыг сайжруулж
харилцагч, үйлчилүүлэгч, хамтрагч, өрсөлдөгч зэргийн мэдээллийг цэгцлэн нэг прогарамм
хангамжинд өгөгдлийн бааз үүсгэн хадгалах замаар тэдэнтэй харилцах харилцаагаа илүү үр
дүнтэй шуурхай, цэгцтэй явуулах боломжыг бүрдүүлэх. Гэхдээ CRM нь зөвхөн ганц
программ хангамж суурилуулан түүндээ харгалзах өгөгдлийг оруулснаар болдог зүйл биш.
Байнга мэдээллээ шинэчлэн, өөрчлөж, харилцагч, хамтрагч байгууллагууд руугаа мэдээллээ
программ хангамжаараа дамжуулан явуулах, мөн программ хангамжаараа хариу хүлээн авах
зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны нийлбэр цогц болно. Сүүлийн жилүүдэд Монголын
улсын жижиг дунд үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүд гадаад дотоод харилцаандаа
анхаарал хандуулах болсон ч нөхцөл байдал төдийлөн сайн биш хэвээрээ байна. Зах зээлд
тэргүүлэх

байгууллагуудыг

эс

тооцвол

бизнесийн

байгууллагууд

харилцагчид,

үйлчлүүлэгчидтэйгээ харилцан тэднээс ирэх мэдээллийг нэгтгэхийн зэрэгцээ, түүндээ хяналт
тавих механизм бүрдээгүй хэвээр. Хүснэгт 1-д Байгууллагын мэдээллийн урсгал, түүний
менежмент хэрхэн явагдах талаар доорх зурагт харуулсан байна.
Хүснэгт 1
Интернет худалдаа- Интернет банк
Интернет худалдаа- Интернет банк
CRM нь үндсэн гурван төрөлтөй байж байдаг. Үүнд:
1

1. Үйл ажиллагааны CRM – Маркетинг, борлуулалт, үйлчилгээ зэрэг бизнесийн
байгууллагуудын үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх үедээ хэрэглэгчидтэй харилцаж
тэдний

талаар

хэрэглэгчидэд

мэдээлэлтэй
хүргэхдээ

болдог.

тэдэнтэй

Байгууллагууд

харилцах

үндсэн

харилцааны

үйлчилгээгээ

зарчим,

онцлог,

өрсөлдөгчдийн харилцах арга барилыг давуу байлгахаар тооцоолдог. Энэ нь дотроо
дараах гурван хүрээний мэдээлэлтэй байж болно. Үүнд:
o SFA

/Sales

Force

Automation/–

Зарим

бизнесийн

байгууллагууд

борлуулалтыг нийт хэрэглэгчид болон байнгын худалдан авагч гэсэн үндсэн
хоёр хүрээнд хийдэг. SFA бол байнгын болон өөрсдийн гэсэн худалдан
авагчдыг хэлдэг. Шинээр гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд
хамгийн түрүүнд SFA төрлийн хэрэглэгчидэд мэдээлэх ба тусгай
ивэнтүүдийн хувьд ч мөн адил энэ төрлийн хэрэглэгчидэд анхны мэдээлэл
хүрч байх ёстой.
o

CSS /Customer Serүice and Support/– Хэрэглэгчидэд үйлчлэх болон тусламж
үзүүлэх үед тэдэнтэй харилцаж мэдээлэл цуглуулахын зэрэгцээ тэдэнд
сэтгэгдэл үлдээрийг хэлнэ.

o

EMA /Enterprise Marketing Automation/- бизнесийн байгууллагын гадаад
орчин түүн дотроо эдийн засаг, улс төр, хууль эрх зүй, өрсөлдөгчдийн
мэдээллийг EMA өөртөө агуулж байдаг.

2. Аналитик CRM - Аналитик CRM гэдэгт үйл ажиллагааны CRM – ээр цуглуулсан
мэдээлэл болон хэрэглэгчдийг сегминтчилэх эсвэл хэрэглэгчдийн харилцаа холбооны
хүрээгээ өргөтгөх хүчин чадлыг тодорхойлох зэрэг чиглэлүүдэд хийсэн задлан
шинжилгээний дүнгүүд багтана.
Хэрэглэгчдийн мэдээллийн аналитик шинжилгээ нь дараах шинжилгээнүүдийн дүнтэй
нягт холбоотой. Үүнд:
1

• Менежментийн компанит ажлууд болон түүний шинжилгээ.

2

• Харилцах сувагуудын оновчтой байдал.

3

• Хэрэглэгчтэй харилцааны оновчтой байдал.

4

• Шинээр хэрэглэгч олох, Хуучин хэрэглэгчидээ идэвхижүүлэх, Хэрэглэгчидээ
алдахгүй барьж байгаа байдал.

5

• Хэрэглэгчидийн сегментчилэл.

6

• Хэрэглэгчидийн сэтгэл ханамжын байдал түүний өсгөх арга зам.

7

• Давуу болон сул талын шинжилгээ.
Интернет худалдаа- Интернет банк
8

• Санхүүгийн таамаглал.

9

• Үнэ тогтоолтын бодлого.

10 • Бараа бүтээгдэхүүний хөгжүүлэлт.
11 • Программуудын үнэлгээ ба шинжилгээ.
12 • Эрсдлийн шинжилгээ ба түүний удирдлаг
3. Хамтын ажиллагааны CRM – Шуудан, И-мэйл, утас, факс, вэб сайт, болон бусад
сувгуудын тусламтайгаар харилцагч, хэрэглэгч нартай харилцах. CRM прогармм
хангамжийн ерөнхий байдал.
Интернет-худалдааны SWOT шинжилгээ ( Хүснэгт 2-т харуулсан)
Хүснэгт 2
Давуу тал

-

Бүтээгдэхүүнээ

хэзээ

хаана

ч

борлуулах боломжтой
-

Цаг хугацаа хөлс хүчийг хэмнэх

-

Зах зээлийн шинэ орчин бүрдүүлнэ

-

Өөрийн байгууллагын нэр хүндийг
өсгөнө

Сул тал

-

Найдвартай нь батлагдсан технологи
Бүтээгдэхүүнээ
барьж,
мэдэрч
чадахгүй

Боломж

Хэрэглэгчдийн

мэдлэг

тутмаг

-

(Интернет худалдаа)
Хямд зардал, дэд бүтцээр илүү их
зүйлийг хийж болно

-

Эрэлтэд

нийцсэн

өөрчлөлтүүдийг

хийх
Аюул занал

Бүтээглэхүүний талаарх мэдээллийг

-

хэзээ ч авах боломжтой
Өрсөлдөөний улмаас зах зээлээсээ
шахагдаж гарах

-

их

хөрөнгө

оруулалтыг

худалдан авагчид цөөн

дэмжих
Интернет худалдаа- Интернет банк
Дүгнэлт
Интернэт нь цэвэр бизнесийн үйл ажиллагааан дээр оршин тогтнож байна, Интернет
худалдаа нь манай улсын хувьд эд хөгжиж байгаа худалдаа юм. Интернет худалдааны үйл
ажиллагаа нь хууль эрхзүйн орчноосоо байнга түрүүлж яваа бөгөөд зохицуулалтын акт,
баримт бичгүүд (сүлжээний нууцлал, хувийн мэдээллийн нууцлал, э-арилжааны татварын
асуудлууд, кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн асуудлыг зохицуулах хууль г.м.)
шаардлагатай байна. Интернет худалдаа нь хэрэглэгчдэд аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг
хямд үнээр авах, чанартай брэндийн бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг олгож байгаа юм.
Гэвч интернет худалдаа явуулж буй аж ахуй нэгж байгууллага, пүүс компани, иргэд
хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, итгэл, хэрэглээ зэргийг сайтар анхаарах нь чухал юм.
Энэхүү интернет худалдааны хажуугаар online үйлчилгээний олон хэлбэр орж ирж байна.
Үүний жишээ нь манай улсын ихэнхи том банкууд өөрийн үйл ажиллагаандаа онлайн
хэлбэрээр төлбөр тооцоо хийхийг нэвтрүүлээд удаж байна. Энэ нь ард иргэдэд бэлэн
мөнгийг их хэмжээгээр авч явах, мөн зааавал өөрийн биеэр очиж төлбөр хийх гэх мэт
илүүдэл чирэгдэл ажлаас хөнгөвчилж өгч байна.

Манай улсын томоохон гэгдэх

арилжааны банкууд болох Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Анод банк зэрэг
банкууд интернет худалдааны үйлчилгээг явуулж байгаа. Энэ үйлчилгээ нэвтэрснээр
хэрэглэгчдэд аливаа гүйлгээ, худалдаа хийхэд их дөхөм болж байгаа.
Интернет худалдаа- Интернет банк
Гарчиг
1. Оршил
2. Интернет худалдаа
3. Интернет банк
4. ҮbҮ
5. Жишээ: Худалдаа хөгжлийн банк
6. CRM
7. Дүгнэлт
Ашигласан материал
1. www.bankcard.mn
2. www.olloo.mn
3. www.mongolia-gateway.mn
4. www.crc.goү.mn
5. Бусад

Mais conteúdo relacionado

Mais procurados

Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Adilbishiin Gelegjamts
 
хүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаанхүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаанАлексей Бат
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтБ. Нямгэрэл
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварШинэбаяр Найдан
 
1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсал1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсалErdenezul Bazarragchaa
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцLkhamaa Emma
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4ariunubu
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarBuka King
 
Намтар бичих зааварчилгаа
Намтар бичих зааварчилгааНамтар бичих зааварчилгаа
Намтар бичих зааварчилгааNooyoJamgan
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалdavaa627
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Adilbishiin Gelegjamts
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС Chuluun Zulaa
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичигaaaaaaaaaaaaaaaaaz
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Adilbishiin Gelegjamts
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Adilbishiin Gelegjamts
 
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/Adilbishiin Gelegjamts
 
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Adilbishiin Gelegjamts
 

Mais procurados (20)

Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн
 
хүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаанхүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаан
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсал1921 оны үндэсний ардчилсан хувьсал
1921 оны үндэсний ардчилсан хувьсал
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Дипломын ажил
Дипломын ажилДипломын ажил
Дипломын ажил
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 
Намтар бичих зааварчилгаа
Намтар бичих зааварчилгааНамтар бичих зааварчилгаа
Намтар бичих зааварчилгаа
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 
Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1 Эдийн засгийн өсөлт-1
Эдийн засгийн өсөлт-1
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
 
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
 
SSHS12
SSHS12SSHS12
SSHS12
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...Инфляци гэж юу вэ? Инфляци  /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
Инфляци гэж юу вэ? Инфляци /Хэрэглээний үнийн индекс, ДНБ-ний дефлятор гэх м...
 
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
МӨНГӨ, МӨНГӨНИЙ ТҮҮХ /мөнгөний үүсэл хөгжил, зоос, цаасан мөнгө гэх мэт/
 
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
 

Semelhante a Гангармаа - Интернет худалдаа Интернет банк

Интернэт маркетинг
Интернэт маркетингИнтернэт маркетинг
Интернэт маркетингZaya G
 
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжуудМонголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжуудBayarsaikhan Sandagdorj
 
онлайн реклам
онлайн рекламонлайн реклам
онлайн рекламKhulan Jugder
 
электрон худалдаа кейс
электрон худалдаа кейсэлектрон худалдаа кейс
электрон худалдаа кейсTuru Turuu
 
электрон худалдаа Powerpoint
электрон худалдаа Powerpointэлектрон худалдаа Powerpoint
электрон худалдаа PowerpointTuru Turuu
 
Дижитал Маркетинг гэж юу вэ?
Дижитал Маркетинг гэж юу вэ?Дижитал Маркетинг гэж юу вэ?
Дижитал Маркетинг гэж юу вэ?Chinbat CHINDEGSUREN
 
008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүд008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүдBobby Wang
 
электрон худалдаа
электрон худалдааэлектрон худалдаа
электрон худалдааloboroo
 
3. Bootstrapping And Croudfunding By Bayarsaikhan
3. Bootstrapping And Croudfunding By Bayarsaikhan3. Bootstrapping And Croudfunding By Bayarsaikhan
3. Bootstrapping And Croudfunding By BayarsaikhanUurdmandakh Gongor
 
Eshop e-commerce
Eshop e-commerceEshop e-commerce
Eshop e-commerceScene Angel
 
Finance9
Finance9Finance9
Finance9togtox
 
MACF Case Competition - Team Setgemj Bag
MACF Case Competition - Team Setgemj BagMACF Case Competition - Team Setgemj Bag
MACF Case Competition - Team Setgemj Bagmacf2014
 
Daatgaliin marketing bie daalt 2
Daatgaliin marketing bie daalt 2Daatgaliin marketing bie daalt 2
Daatgaliin marketing bie daalt 2Otgoo Kh
 
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...batnasanb
 
internet browser program
 internet browser program internet browser program
internet browser programErdenet Nomin
 
Support internet to construction marketing
Support internet to construction marketingSupport internet to construction marketing
Support internet to construction marketingJavkhlan Nergui
 
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньТулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньbatnasanb
 

Semelhante a Гангармаа - Интернет худалдаа Интернет банк (20)

Интернэт маркетинг
Интернэт маркетингИнтернэт маркетинг
Интернэт маркетинг
 
Lab 15
Lab 15Lab 15
Lab 15
 
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжуудМонголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
Монголын интернэт худалдааны өнөөгийн байдал ба боломжууд
 
онлайн реклам
онлайн рекламонлайн реклам
онлайн реклам
 
электрон худалдаа кейс
электрон худалдаа кейсэлектрон худалдаа кейс
электрон худалдаа кейс
 
Ois lessons7,8
Ois lessons7,8Ois lessons7,8
Ois lessons7,8
 
электрон худалдаа Powerpoint
электрон худалдаа Powerpointэлектрон худалдаа Powerpoint
электрон худалдаа Powerpoint
 
Дижитал Маркетинг гэж юу вэ?
Дижитал Маркетинг гэж юу вэ?Дижитал Маркетинг гэж юу вэ?
Дижитал Маркетинг гэж юу вэ?
 
008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүд008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүд
 
электрон худалдаа
электрон худалдааэлектрон худалдаа
электрон худалдаа
 
3. Bootstrapping And Croudfunding By Bayarsaikhan
3. Bootstrapping And Croudfunding By Bayarsaikhan3. Bootstrapping And Croudfunding By Bayarsaikhan
3. Bootstrapping And Croudfunding By Bayarsaikhan
 
Eshop e-commerce
Eshop e-commerceEshop e-commerce
Eshop e-commerce
 
Finance9
Finance9Finance9
Finance9
 
MACF Case Competition - Team Setgemj Bag
MACF Case Competition - Team Setgemj BagMACF Case Competition - Team Setgemj Bag
MACF Case Competition - Team Setgemj Bag
 
Daatgaliin marketing bie daalt 2
Daatgaliin marketing bie daalt 2Daatgaliin marketing bie daalt 2
Daatgaliin marketing bie daalt 2
 
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
С.Оюу-Эрдэнэ Н.Номинханд - Е МАРКЕТИНГИЙГ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ҮР ДҮНТЭЙ НЭ...
 
internet browser program
 internet browser program internet browser program
internet browser program
 
Support internet to construction marketing
Support internet to construction marketingSupport internet to construction marketing
Support internet to construction marketing
 
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх ньТулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
Тулгабат - Мэдээллийн арилжаа, түүний үр ашиг монголын хөгжилд нөлөөлөх нь
 
Online survey
Online surveyOnline survey
Online survey
 

Mais de batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

Mais de batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Гангармаа - Интернет худалдаа Интернет банк

  • 1. Интернет худалдаа- Интернет банк Оршил 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Зарим хүмүүс Интернэт, Вэб хоёрыг ижилхэн зүйл гэж ойлгоод байдаг, тэгвэл эдгээр нь ялгаатай юм. Интернэт гэдэг нь дэлхий даяар мянга мянган сүлжээг нэгтгэж үүссэн аварга том сүлжээ юм. Интернэтэд холбогдсон копъютерууд өөр хоорондоо харилцах боломжтой болно. За тэгвэл Вэб буюу англиар World Wide Web гэж нэрлээд байгаа нь бол сүлжээнд ажиллах зориулалттай программ хангамж юм. Интернэтэд хамгийн чухал ач холбогдолтой программ хангамж гэвэл World Wide Web яах аргагүй мөн. Анхандаа Интернэтэд бизнесийн зорилготой үйл ажиллагааг хориглосон байв. Бүх санхүүжилтийг улс орнуудын засгийн газар, судалгааны байгууллагуудаас гаргадаг байв. 1990-ээд оны эхээр бизнесийн жижиг сүлжээнүүд Интернэт-д холбогдож эхэлжээ. Ингээд нэгэн шинэ төрлийн үйлчилгээ гарч ирсэн нь хүмүүсийг төлбөртэйгээр Интернэт-д холбож өгдөг явдал болж, удалгүй Интернэт нь зарлал сурталчилгааны томоохон зах зээл болов. Интернэтийн бизнес талын хэрэглээ нь маш хурдтай нэмэгдэж, тун удалгүй анхны зорилго нь болох эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээс хэд дахин илүүтэйгээр бизнесийн зорилгоор ашиглагдаж эхэлжээ. Интернет-худалдаа нь Интернетээр бүтээгдэхүүн ба үйлчилгээг худалдаалах зорилготой үйл ажиллагаа юм.. Энэ бол манай эдийн засгийн хамгийн хурдан өсөж буй салбар юм.Энэ нь хамгийн жижиг бизнест хүртэл маш бага өртгөөр өөрийн бүтээгдэхүүн буюу үйлчилгээг глобал олон нийтэд хүргэх боломж олгодог юм. Өнөөдөр 250 сая гаруй хүн олон улсын хэмжээнд Интернет ашиглаж байна. Энэ нь Интернетхудалдаа өсч хөгжих боломж олгож байна.
  • 2. Интернет худалдаа- Интернет банк Интернет-худалдаа Интернет бол өөр хоорондоо холбоотой компьютеруудын дэлхийн маш том сүлжээ юм. Улам олон хүн мэдээлэл ба зугаа цэнгэл-бас худалдаа хийх, бие биеэнтэйгээ харилцах гэж өдөр бүр Интернет ашиглаж байна. Судалгаагаар сая сая хүн телевиз үзэхээс Интернет ашиглахыг илүүд үздэг байна Интернет улам өсч сайжрах тусам улам олон хүн, компьютерийн бага мэдлэгтэй хүмүүс хүртэл түүнийг ашиглах болсон юм. Интернет бол идэвхжүүлэлтийн болон судалгааны гайхамшигтай хэрэгсэл ба үйлчлүүлэгч, худалдан авагчтай холбогдон харьцах суваг юм. Гэхдээ өнөөдрийн зах зээлд жижиг бизнесүүд интернет бодит ашигтай зүйл нь бол интернет худалдаа гэдгийг ойлгож эхэлж байна: өөрийн жижиг бизнесийн бүтээгдэхүүн үйлчилгээг Вэб ашиглан борлуулах. Интернет борлуулалт нь бизнесийн зардлыг бууруулж, харилцагчийн хувьд таатай байдлыг нэмэгдүүлж, таны бүтээгдэхүүн үйлчилгээнд дэлхийн зах зээлийн үүд хаалгыг нээж өгдөг. Өнөөдөр дэлхийд хаа сайгүй хэдэн зуун сая хүн Интернет ашиглаж байна. Энэ нь анх ингэж эхлээгүй боловч хаана олон хүн цугларна тэнд ямар нэг юм зарж болно гэдгийг овсгоотой бизнесчид олон жилийн өмнө ухааран ойлгосон юм. Интернетэд анхны дэлгүүр нээгдсэн 1994 онд Интернет худалдаа үүссэн юм. Зарим ажил хэрэгч хүн Интернетээр бараагаа худалдах гэж хэдэн арван, хэдэн зуун сая доллар зарж улайрч байсан юм. Интернет-Худалдаа яг л ингэж эхэлсэн юм. Эхний шатанд маш олон хүн ингэж ажилласан. Өнөөдөр ч гэсэн энэ нь Интернетийг огт тоохгүй байснаас дээр юм. Мэдээжийн хэрэг эхэндээ ийм их хөрөнгө оруулалтыг дэмжих худалдан авагчид Интернетэд байсангүй. Тэхлээр тэд дампуурсан. Өнөөдөр ч дампуурах болнo. E-худалдаа бол шинэ зүйл биш юм. Энэ бол ердөө л 200 жилийн үйлчилгээг шинэ сав баглаа боодолтой болгосон: бүтээгдэхүүн үйлчилгээг худалдах шинэ хэлбэр.Гэхдээ байдал өөрчлөгдсөн. Өнөөдөр хэдэн арван сая хүн онлайнаар худалдан авч байна. Тэдэнд бараагаа худалдахын тулд танаас хэдхэн зуун доллар гарна. Эхний өдрүүдээс хойш байдал ихээхэн өөрчлөгдсөн нь мэдээж хэрэг-эцсийн эцэст тийм ч их хугацаа өнгөрөөгүй байна.Эхлэхэд бага өртөгтэй байгаа ба олон бизнесч хүн нааштай үр дүнд хүрсэн нь онлайны дэлгүүрүүд маш олноороо бий болгоход хүргэсэн юм. Дэлгүүрийн Үйлдвэрлэлийн шийдэл нь хэдэн арван дэлгүүрийг 55 оронд бий болгосон юм. Та Интернет дээр тусгай вэб хуудсаар бараа ба үйлчилгээ худалдаж бизнес хийж болно.Та хүссэн ямар ч мэдээллээ Интернет дээр гаргаж болох тул өөрийн бүтээгдэхүүн ба үйлчилгээгээ үзүүлэхийг чинь юу ч зогсоож чадахгүй-Интернетэд ордог хэн бүхэнд үүнийг зориулж болно.Жирийн нэг мэдээллийн хуудас хангалттай биш болжээ. Өнөөдөр бодит Интернет дэлгүүр бол харилцан ажиллагаа юм. Энэ нь худалдан авагчдад
  • 3. Интернет худалдаа- Интернет банк бүтээгдэхүүний мэдээллийн хуудсуудаар хялбар зам хайх, тодорхой бүтээгдэхүүн байгаагаас илүү их мэдээлэл олж авах боломжийг олгож байна. Хүмүүст Интернетээр худалдаа хийх ая тух таалагддаг. Улам олон олон хүн үүнийг өөртөө нээж байна..Өдөр бүр улам олон хүн Интернетээр худалдаа хийж байна-энэ бол зөвхөн эхлэл нь. Удахгүй бараг хүн бүр ингэнэ гэж урьдчилан харж байна. Өнөөдөр ч гэсэн дэлхий даяар хэдэн зуун мянган хүн ингэж байгаа юм-хэдийгээр зарим хүн, мэдээж танай орны бүх хүн үүнд итгэхийг хүсэхгүй байгаа ч гэсэн.Интернет худалдаа өсөж өргөжих тусам улам олон хүн гэрээсээ дуртай цагтаа наймаа хийх ая тухад дуртай байна.Интернет худалдаа өсөн өргөжиж зарим хүний эргэлзээг гэтлэн давах тусам энэ нь улам чухал хэрэгцээ болно. Ний нуугүй хэлэхэд хэрэглээ олонхи хүний амьдралыг тухь тохитой болгож буй тул Интернет худалдаа оршин тогтнох болно.Интернетээс хүмүүс юм худалдан авахад саад болж буй хамгийн гол шалтгаан бол аюулгүй байдлын баталгаа байхгүй байна гэж санаа зовох явдал юм. Энэ сэтгэлийн зовиур нь бодит байдалд тулгуурлаагүй мөртлөө энэ байсаар л байна.1999 онд Интернет дээр худалдаа хийхийн өмнө шинэ худалдан авагчид Интернетэд ирэхэд дундчаар 12 сар хэрэгтэй байлаа. Одоо энэ дундаж дөрвөн сараас бага бөгөөд энэ нь доошилсоор байна. Сүлжээнээс худалдаа хийсэн бүх хүний 98% нь дахин худалдаа хийхийг хүсч байна. Эдгээр тоо аюулгүй байдлын талаархи санаа зоволт буурсаар байгааг харуулж байна.Нэгэнт л сэтгэл зовоосон зүйл байгаа болохоор та эдгээр асуудлыг шийдвэрлэж Интернет дэлгүүрийн үйлчлүүлэгчдийг худалдан авагчид болгох хэрэгтэй.Хамгийн үндсэн арга бол та вэбсайтдаа өөртэйгөө холбоо барих бүх мэдээллийг өгөх явдал юм.Боломжтой бол хүмүүсийг өөр лүүгээ утасдахыг зөвшөөрөх хэрэгтэй. Гол төлөв бодит хүнтэй ярилцаж авах нь сэтгэл зовоосон асуудлыг гэтлэн давахад хэрэг болдог. Электрон худалдааны үйл ажиллагаа нь дараах 3 хэлбэрээр явагддаг. • Бизнесийг хэрэглэгчтэй холбох (B2C) • Бизнесийг бизнестэй холбох (B2B) • Интернет банк Харин интернет банкны талаар дэлгэрэнгүй авч үзье.
  • 4. Интернет худалдаа- Интернет банк Интернэт Банк Интернэт банкны үйлчилгээ (ebanking) гэдэг нь харилцагч банкин дээр биеэр ирэлгүйгээр, тусгай хамгаалалт бүхий вэб хуудсаар дамжуулан банкны төрөл бүрийн үйлчилгээг хүлээн авахыг хэлнэ. Ач Холбогдол Цаг хугацаанаас үл хамаарна, амралт, баярын өдөр, банкны үйлчилгээний цагийн хуваариас үл хамааран хүссэн үедээ жилийн 365 өдөр, 24 цагийн турш 7 хоногийн аль ч банкны үйлчилгээнүүдээр чөлөөтэй үйлчлүүлж болно. Мөн орон зайнаас үл хамааран интернэтэд холбогдсон компьютер байхад л ажлын байрнаасаа, гэрээсээ, машинаасаа, зөөврийн компьютерээсээ, интернэт кафенээс, орон нутагт эсвэл гадаадад аялж явахдаа гээд хаа ч явсан банкны үйлчилгээг бүрэн авах боломжтой. 2002 оны 12-р сард батлагдсан Монгол Улсын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль нь “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ”-г Монгол банкнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж явуулж болно гэж заасан нь өдгөө мөрдөж байгаа ганц хууль эрхзүйн акт болно. Уг үйлчилгээнд чухам ямар үйлчилгээг багтаах тухай болон зохицуулалтын бусад зайлшгүй шаардлагатай журам одоогоор байхгүй. ҮbҮ Үerified by Үisa (ҮbҮ) гэдэг нь интернэтээр худалдаа хийх үед гарч болзошгүй луйвараас хамгаалах, гүйлгээний аюулгүй байдлыг бүрэн хангах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Үйлчилгээний байгууллагуудын хувьд интернетээр төлбөр тооцоогоо хүлээн авах нь бизнесийн сайхан боломжуудыг олгохоос гадна нууцлалын, интернет луйвартай холбоотой зарим нэг асуудал үүсдэг. Эдгээрийг Үerified by Үisa технологиор бүрэн зохицуулж болно. ҮbҮ –ийг ашигласнаар үйлчилгээний байгууллагын интернетээр хийгдэх худалдаа нэмэгдэхээс гадна худалдан авагчдад тань өөрсдийн картаа ашиглан эрсдэлгүй худалдаа хийж байгаа гэсэн баталгааг өгдөг. Учир нь ҮbҮ нь худалдан авалт болгоны тооцоог хийх үед онлайн /Real Time/-аар баталгаажуулж /Үerification / байх технологи бөгөөд ерөнхийд нь үйлчилгээний байгууллагын хувьд Үerified by Үisa-хэрэглэн интернетээр худалдаа хийснээр:
  • 5. Интернет худалдаа- Интернет банк  Аюулгүй төлбөрийн баталгаа  Сурталчилгаа, идэвхжүүлэлтийн өргөн боломж  Хэрэглэгчидийн итгэл нэмэгдсэнээр интернетээр хийх худалдаа ихэснэ  Борлуулалттай холбоотой маргаан, луйврын асуудал үгүй болно  Бараа, үйлчилгээний борлуулалтын өсөлт  Харилцагчийн үйлчилгээтэй холбоотой болон маркетингийн зардал хэмнэх боломж  ҮbҮ ашигласнаар өөрийн интернет үйлчилгээний байгууллагыг аюулгүй, баталгаатай сайт /Website/ болгоно. Үerified by Үisa-г ашигласнаар үйлчилгээний байгууллагад олгогдох давуу талууд:  Нууцлалын өндөр зэрэглэл бүхий худалдааны төлбөрийн систем хэрэглэж хэрэглэгчдийн ая тухтай худалдан авалт хийх орчинг бүрдүүлснээр карт ашиглан интернетээр хийх гүйлгээг ихэсгэнэ  Карт эзэмшигчтэй холбоотой гардаг маргааны шинжтэй асуудлыг эрс багасгана.  Маркетинг болон гүйлгээний зардал харьцангуй багасна Үerified by Үisa-г ашигласнаар хэрэглэгч танд олгогдох давуу талууд:  Үerified by Үisa-д бүртгүүлэх  Үerified by Үisa-тай интернет дэлгүүрээр үйлчлүүлснээр таны гүйлгээ аюулгүй байдлын машөндөр түвшинд хийгдэх болно  Нууц үгээ сайтар нууцлах  Хэрэглэхэд маш хялбар  Худалдан авалт хийхээсээ өмнө интернет дэлгүүрүүдээр орж барааны харьцуулалт хийх  Үisa картынхаа хэрэглээг хянах боломж  Картынхаа мэдээллийг бусдад алдахаас хамгаалах  Бэлэн мөнгөний машины нууц үг хэрэглэх зарчимтай адилаар Үerified by Үisa-ийн нууц үгийг хэрэглэнэ
  • 6. Интернет худалдаа- Интернет банк Карт эзэмшигч нь интернэтээр худалдан авалт хийх хүсэлтээ ҮbҮ бүхий тухайн интернэт дэлгүүрийн вэб хуудсанд өгнө. Захиалга баталгаажлаа гэсэн мэдээлэл харилцагчид очих болно. Уг хүсэлт нь тухайн картыг олгосон банкны мэдээллийн сүлжээнд илгээгдэнэ. Тухайн гүйлгээг зөвшөөрөх эсэх хүсэлтийг тухайн интернэт дэлгүүрт өгнө. Үisa directory serүer нь карт эзэмшигчийн PIN CODE-ийг шалгаад банкинд хариу илгээнэ. Тухайн картыг гаргасан банк нь уг мэдээллийг Үisa directory serүer рүү илгээнэ. Хонг-Конгийн ESDlife үйлчилгээний жишээ (www.esdlifec.com): Хонг-Конгийн Иргэний бүртгэл мэдээллийн төв нь ҮbҮ технологийг ашиглаж эхэлснээр электрон засаглалын цогц үйлчилгээг бий болгож чадсан байна. Өдөрт 58000 гаруй гүйлгээ хийгдэж байна. 2003 оны эцэс гэхэд интернэт хэрэглэгчдийн 70 хувь нь e-goүernment serүice-р үйлчлүүлээд байсан байна. 2004 оны сүүлийн хагас гэхэд төрийн йлчилгээний борлуулалт 184 хувиар өссөн. Манай улсын хувьд Үerified by Үisa (ҮbҮ)-г амжилттай ашиглаж буй үйлчилгээний байгууллагуудын жагсаалт: www.ntc.mn www.banjig.net www.airtrans.mn www.shop.olloo.mn www.mcscom.mn www.mobinet.mn www.mongoliashop.net www.billing.datacom.mn www.web2call.mobinet.mn www.mongoliatrade.mn www.rose.mn www.energynetwork.mn гэх мэт Худалдаа Хөгжлийн Банк Дээрх шинэ технологийг монголд анх удаа нэвтрүүлээд байгаа Худалдаа Хөгжлийн Банкны талаар жишээ болгон авч үзье. Худалдаа Хөгжлийн Банк нь 2005оны 3-р сарын 18-ны өдрөөс эхлэн онлайн худалдаа буюу интернэтээр бараа, үйлчилгээ худалдан авах шинэ үйлчилгээг дэлхийд хамгийн аюулгүйд тооцогддог Үerified by Үisa технологийг ашиглан нэвтрүүлээд байна. Интернэт банкны нууцлалын Үasco GO3 төхөөрөмж бүхий харилцагчийг таних 2шатлалт хамгаалалтын аргыг Монголд анх удаа нэвтрүүлээд байгаа. Худалдаа Хөгжлийн
  • 7. Интернет худалдаа- Интернет банк банк харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор интернэт банкны цогц үйлчилгээг өнгөрсөн оны 9 сараас эхлэн нэвтрүүлээд байгаа билээ. Банкнаас харилцагчдад үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох, харилцагчдаа банкаар үйлчлүүлэх зардал болон цагийг хэмнэх нь энэхүү үйлчилгээний гол зорилго. Технологийн хөгжил дэвшилд тулгуурлан Худалдаа Хөгжлийн банк харилцагчдын бодит хэрэгцээ шаардлага, бусад банкуудаас санал болгож байгаа интернэт банкны бүтээгдэхүүний үйлдлийн боломж, дутагдалтай талуудыг дотоод, гадаадын программ хангамжийн компаниудтай хамтран сайтар судалж үзсэний үндсэн дээр үйлчлүүлэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн, хамгаалалт аюулгүй байдлын өндөр түвшинд хийгдсэн төгс шийдэл бүхий интернэт банкны бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Уг бүтээгдэхүүнийг гаргахын тулд Монгол, Австрали, Орос, Өмнөд Африк, Бельги, АНУ-ын компаниудтай хамтран ажилласан байна. Худалдаа Хөгжлийн банкны хэрэглэж буй Үasco төхөөрөмжийг ING, HSBC, Deutsche Bank зэрэг дэлхийн нэр хүнд бүхий 300 гаран банкууд хэрэглэдэг юм байна. Одоогийн байдлаар Худалдаа Хөгжлийн банкийн ихэнх том харилцагч нар нь энэхүү үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа. Худалдаа хөгжлийн банкны интернэт банкны гол үйлдэл нь дурын банкны дурын данс руу гүйлгээ хийх боловч үүнээс гадна та өөрийн хувийн болон данснуудынхаа дэлгэрэнгүй мэдээлэл, ханшийн мэдээ харах, нэхэмжлэхээ төлөх, алтны арилжаа хийх, валютын арилжаа хийх, зээлээ төлөх, ирээдүйд гарах төлбөрөө урьдчилан захиалах, байнга хийдэг гүйлгээний загвараа үүсгэн хадгалах, хадгаламжийн дансныхаа хугацааг сунгах, хадгаламжийн хүүгээ харах гэх мэт олон боломж бий. Өнгөрөгч онд интернэтийн эрсдлийн программ хангамжийн Watchfire компани болон Ponemon институтаас хийсэн судалгаагаар тухайн банкны интернэт банкны хамгаалалтад том ч бай, жижиг ч бай ямар нэгэн асуудал гарвал нийт харилцагчдын 57 хувь нь шууд харилцаагаа тасалдаг гэсэн дүн гарсан байдаг. Иймээс худалдаа хөгжлийн банк интернэт банкныхаа нууцлалын тал дээр нилээд ач холбогдол өгч дэлхийн том банкуудтай цаг хугацааны хувьд зэрэгцэн Монголд анх удаа харилцагчийг таних 2-шатлалт хамгаалалтыг аргыг нэвтрүүлээд байна. Түүнчлэн дансны аюулгүй байдал, харилцагчийг найдвартай таних үүднээс худалдаа хөгжлийн банкны харилцагч ирээд данснаасаа бэлэн мөнгө гаргуулж авах, лавлагаа авах тохиолдолд хэрэглэх “Харилцагчийн соронзон карт”-ыг энэ сардаа багтаан нийт харилцагч нартаа зориулан гаргах гэж байна. Соронзон картны нууц дугаараа оруулахад тухайн харилцагчийн хувийн болон дансуудынх нь дэлгэрэнгүй мэдээлэл банкны ажилтны дэлгэцэнд гарах бөгөөд энэ нь харилцагчтай холбоотой гарч болоох болзошгүй эрсдлээс бүрэн
  • 8. Интернет худалдаа- Интернет банк хамгаалах юм. Байгалийн болон гэнэтийн гамшиг ослын үед банкны мэдээллийн аюулгүй байдлыг хангах Full Back Recoүery системийг манай банк бас хэрэглэдэг бөгөөд энэ нь банкны төв мэдээллийн систем эрсдэлд өртсөн тохиолдолд харилцагчдын бүх мэдээлэл устахгүйгээс гадна банкны хэвийн үйл ажиллагаа 15 минутаас хэтрэхгүй хугацааны дотор бүрэн сэргэх юм.Олон улсын практикт нууц үгтэй холбоотой хоёр үндсэн ойлголт байдаг. Үүний эхнийх нь, тогтмол буюу олон дахин хэрэглэгдэх нууц үг юм. Үүнийг static password гэж ойлгоно. Үүнээс гадна нэг удаа л хэрэглэгдэх буюу one time/dynamic password гэсэн ойлголт байдаг. Интернэт банкны үйлчилгээ үзүүлдэг дэлхийн ихэнх банкууд ба интернэт банкны үйлчилгээ бүхий Монголын бүх банкууд эхний буюу тогтмол нууц үгсийг л нууцлалын бүрэлдэхүүн хэсэгтээ ашигладаг. Олон удаа хэрэглэгдэх нууц үг нь нэг удаа хэрэглэгдэх нууц үгтэй харьцуулахад нууцлалыг нь алдах, хакердуулах, нууцлалыг нь алдсан буюу хакердуулсан тухайгаа жинхэнэ хэрэглэгч нь мэдтэл олж авсан этгээд нууц үгийг нь мөнгө завших, хэрэглэгчийн тухай мэдээлэл авах гэх мэт зорилгоор дахин дахин ашиглагдах аюултай. Мөн хүмүүс ихэвчлэн тааж мэдэхэд амархан нууц үг сонгодог бөгөөд эдгээр нь ихэвчлэн төрсөн он, орд, хайртай амьтны нэр, хүүхдийнхээ нэр, хөгжөөн дэмждэг спортын гэх мэт нь байдаг тул сайн мэддэг хүнийхээ нууц үгсийг хэдхэн удаагийн оролдлогоор тайлж мэдэх боломжтой. Харилцагчид интернэт банк, интернэт худалдаа гэсэн хоёр ойлголтыг хольж солиод байдаг. Интернэт банкны үйлчилгээ (ebanking) гэдэг нь харилцагч банкин дээр биеэр ирэлгүйгээр, тусгай хамгаалалт бүхий вэб хуудсаар дамжуулан төрөл бүрийн үйлчилгээг хүлээн авахыг хэлж байгаа юм. Харин интернэт худалдаа гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернэтийн сүлжээнд байрлах өөрийн хаяг бүхий интернэт дэлгүүрээр дамжуулан бараагаа зарах, бусад үйлчилгээг үзүүлэх ба худалдан авалт хийж байгаа хүн төлбөрийн картаараа тухайн барааны төлбөрийг гүйцэтгэн бараа, үйлчилгээ авах процесс юм. Худалдаа хөгжлийн банк энэ хоёр этгээдийн хоорондын санхүү, төлбөр тооцооны асуудлыг нь хариуцан, төлбөр нь түргэн шуурхай, найдвартай хийгдэх боломжийг хангаж өгдөг. CRM – Customer Relationship Management CRM нь байгууллагын бизнесийн бүх хүрээнд мэдээлэл түгээх, мөн тэндээс мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа бол нөгөө талаар хэрэглэгчидтэй харилцах харилцааг удирдах арга барилууд, стратегиуд болон web дээр суурилсан мэдээллийн бааз зэргийн нэгдэл юм. Тус
  • 9. Интернет худалдаа- Интернет банк үйлчилгээний гол зорилго нь байгууллагын дотоод зохион байгуулалтыг сайжруулж харилцагч, үйлчилүүлэгч, хамтрагч, өрсөлдөгч зэргийн мэдээллийг цэгцлэн нэг прогарамм хангамжинд өгөгдлийн бааз үүсгэн хадгалах замаар тэдэнтэй харилцах харилцаагаа илүү үр дүнтэй шуурхай, цэгцтэй явуулах боломжыг бүрдүүлэх. Гэхдээ CRM нь зөвхөн ганц программ хангамж суурилуулан түүндээ харгалзах өгөгдлийг оруулснаар болдог зүйл биш. Байнга мэдээллээ шинэчлэн, өөрчлөж, харилцагч, хамтрагч байгууллагууд руугаа мэдээллээ программ хангамжаараа дамжуулан явуулах, мөн программ хангамжаараа хариу хүлээн авах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны нийлбэр цогц болно. Сүүлийн жилүүдэд Монголын улсын жижиг дунд үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүд гадаад дотоод харилцаандаа анхаарал хандуулах болсон ч нөхцөл байдал төдийлөн сайн биш хэвээрээ байна. Зах зээлд тэргүүлэх байгууллагуудыг эс тооцвол бизнесийн байгууллагууд харилцагчид, үйлчлүүлэгчидтэйгээ харилцан тэднээс ирэх мэдээллийг нэгтгэхийн зэрэгцээ, түүндээ хяналт тавих механизм бүрдээгүй хэвээр. Хүснэгт 1-д Байгууллагын мэдээллийн урсгал, түүний менежмент хэрхэн явагдах талаар доорх зурагт харуулсан байна. Хүснэгт 1
  • 11. Интернет худалдаа- Интернет банк CRM нь үндсэн гурван төрөлтөй байж байдаг. Үүнд: 1 1. Үйл ажиллагааны CRM – Маркетинг, борлуулалт, үйлчилгээ зэрэг бизнесийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаагаа эрхлэх үедээ хэрэглэгчидтэй харилцаж тэдний талаар хэрэглэгчидэд мэдээлэлтэй хүргэхдээ болдог. тэдэнтэй Байгууллагууд харилцах үндсэн харилцааны үйлчилгээгээ зарчим, онцлог, өрсөлдөгчдийн харилцах арга барилыг давуу байлгахаар тооцоолдог. Энэ нь дотроо дараах гурван хүрээний мэдээлэлтэй байж болно. Үүнд: o SFA /Sales Force Automation/– Зарим бизнесийн байгууллагууд борлуулалтыг нийт хэрэглэгчид болон байнгын худалдан авагч гэсэн үндсэн хоёр хүрээнд хийдэг. SFA бол байнгын болон өөрсдийн гэсэн худалдан авагчдыг хэлдэг. Шинээр гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд хамгийн түрүүнд SFA төрлийн хэрэглэгчидэд мэдээлэх ба тусгай ивэнтүүдийн хувьд ч мөн адил энэ төрлийн хэрэглэгчидэд анхны мэдээлэл хүрч байх ёстой. o CSS /Customer Serүice and Support/– Хэрэглэгчидэд үйлчлэх болон тусламж үзүүлэх үед тэдэнтэй харилцаж мэдээлэл цуглуулахын зэрэгцээ тэдэнд сэтгэгдэл үлдээрийг хэлнэ. o EMA /Enterprise Marketing Automation/- бизнесийн байгууллагын гадаад орчин түүн дотроо эдийн засаг, улс төр, хууль эрх зүй, өрсөлдөгчдийн мэдээллийг EMA өөртөө агуулж байдаг. 2. Аналитик CRM - Аналитик CRM гэдэгт үйл ажиллагааны CRM – ээр цуглуулсан мэдээлэл болон хэрэглэгчдийг сегминтчилэх эсвэл хэрэглэгчдийн харилцаа холбооны хүрээгээ өргөтгөх хүчин чадлыг тодорхойлох зэрэг чиглэлүүдэд хийсэн задлан шинжилгээний дүнгүүд багтана. Хэрэглэгчдийн мэдээллийн аналитик шинжилгээ нь дараах шинжилгээнүүдийн дүнтэй нягт холбоотой. Үүнд: 1 • Менежментийн компанит ажлууд болон түүний шинжилгээ. 2 • Харилцах сувагуудын оновчтой байдал. 3 • Хэрэглэгчтэй харилцааны оновчтой байдал. 4 • Шинээр хэрэглэгч олох, Хуучин хэрэглэгчидээ идэвхижүүлэх, Хэрэглэгчидээ алдахгүй барьж байгаа байдал. 5 • Хэрэглэгчидийн сегментчилэл. 6 • Хэрэглэгчидийн сэтгэл ханамжын байдал түүний өсгөх арга зам. 7 • Давуу болон сул талын шинжилгээ.
  • 12. Интернет худалдаа- Интернет банк 8 • Санхүүгийн таамаглал. 9 • Үнэ тогтоолтын бодлого. 10 • Бараа бүтээгдэхүүний хөгжүүлэлт. 11 • Программуудын үнэлгээ ба шинжилгээ. 12 • Эрсдлийн шинжилгээ ба түүний удирдлаг 3. Хамтын ажиллагааны CRM – Шуудан, И-мэйл, утас, факс, вэб сайт, болон бусад сувгуудын тусламтайгаар харилцагч, хэрэглэгч нартай харилцах. CRM прогармм хангамжийн ерөнхий байдал. Интернет-худалдааны SWOT шинжилгээ ( Хүснэгт 2-т харуулсан) Хүснэгт 2 Давуу тал - Бүтээгдэхүүнээ хэзээ хаана ч борлуулах боломжтой - Цаг хугацаа хөлс хүчийг хэмнэх - Зах зээлийн шинэ орчин бүрдүүлнэ - Өөрийн байгууллагын нэр хүндийг өсгөнө Сул тал - Найдвартай нь батлагдсан технологи Бүтээгдэхүүнээ барьж, мэдэрч чадахгүй Боломж Хэрэглэгчдийн мэдлэг тутмаг - (Интернет худалдаа) Хямд зардал, дэд бүтцээр илүү их зүйлийг хийж болно - Эрэлтэд нийцсэн өөрчлөлтүүдийг хийх Аюул занал Бүтээглэхүүний талаарх мэдээллийг - хэзээ ч авах боломжтой Өрсөлдөөний улмаас зах зээлээсээ шахагдаж гарах - их хөрөнгө оруулалтыг худалдан авагчид цөөн дэмжих
  • 13. Интернет худалдаа- Интернет банк Дүгнэлт Интернэт нь цэвэр бизнесийн үйл ажиллагааан дээр оршин тогтнож байна, Интернет худалдаа нь манай улсын хувьд эд хөгжиж байгаа худалдаа юм. Интернет худалдааны үйл ажиллагаа нь хууль эрхзүйн орчноосоо байнга түрүүлж яваа бөгөөд зохицуулалтын акт, баримт бичгүүд (сүлжээний нууцлал, хувийн мэдээллийн нууцлал, э-арилжааны татварын асуудлууд, кибер орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн асуудлыг зохицуулах хууль г.м.) шаардлагатай байна. Интернет худалдаа нь хэрэглэгчдэд аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг хямд үнээр авах, чанартай брэндийн бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг олгож байгаа юм. Гэвч интернет худалдаа явуулж буй аж ахуй нэгж байгууллага, пүүс компани, иргэд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, итгэл, хэрэглээ зэргийг сайтар анхаарах нь чухал юм. Энэхүү интернет худалдааны хажуугаар online үйлчилгээний олон хэлбэр орж ирж байна. Үүний жишээ нь манай улсын ихэнхи том банкууд өөрийн үйл ажиллагаандаа онлайн хэлбэрээр төлбөр тооцоо хийхийг нэвтрүүлээд удаж байна. Энэ нь ард иргэдэд бэлэн мөнгийг их хэмжээгээр авч явах, мөн зааавал өөрийн биеэр очиж төлбөр хийх гэх мэт илүүдэл чирэгдэл ажлаас хөнгөвчилж өгч байна. Манай улсын томоохон гэгдэх арилжааны банкууд болох Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Анод банк зэрэг банкууд интернет худалдааны үйлчилгээг явуулж байгаа. Энэ үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгчдэд аливаа гүйлгээ, худалдаа хийхэд их дөхөм болж байгаа.
  • 14. Интернет худалдаа- Интернет банк Гарчиг 1. Оршил 2. Интернет худалдаа 3. Интернет банк 4. ҮbҮ 5. Жишээ: Худалдаа хөгжлийн банк 6. CRM 7. Дүгнэлт Ашигласан материал 1. www.bankcard.mn 2. www.olloo.mn 3. www.mongolia-gateway.mn 4. www.crc.goү.mn 5. Бусад