O slideshow foi denunciado.
Utilizamos seu perfil e dados de atividades no LinkedIn para personalizar e exibir anúncios mais relevantes. Altere suas preferências de anúncios quando desejar.

Телевизийн зураглаач

Зураглаач

  • Entre para ver os comentários

Телевизийн зураглаач

  1. 1. Телевизийн зураглаач Мэдээ, сурвалжлагын зураглаач
  2. 2. Телевиз бол хамтын бүтээл нэгдсэн санаа бодолтой байх нь чухал тийм учраас мэдээ сурвалжлагад явахаасаа өмнө юун тухай сурвалжлах тулгуур дүрс юу байхыг ярилцаж дүрсэн өгүүлэмжийн хэмжээ бэлэн болгох хугацааны талаар урьдаар төлөвлөсөн байна. • Мөн зураглаач үйл явдлын чухал ямар хэсгийн дүрсийг авч амжаагүйгээ сурвалжлагчид заавал хэлэх хэрэгтэй. • Зураглаач техникийн боломжоо мэддэг байх. • Тухайн дүрсийг сүүлд нь эвлүүлнэ гэдгийг ямагт санаж, нөхөөс дүрсийг марталгүй авах, ярилцлага авах газраа зөв сонгох нь чухал.
  3. 3. Ажил мэргэжлийн тодорхойлолт ЗУРАГЛААЧ /Camera operators/ Хийж гүйцэтгэдэг ажил Зураглаач нь камер ажиллуулж, телевизийн нэвтрүүлэг, реклам, видео бичлэг, кино зураг гэх мэт янз бүрийн зориулалтын үзэгдэл буюу дүрсийг буулгаж авдаг. Найруулагчийн хүссэн дүрс эффектийг буулгахад гэрэл, линз, хальс, шүүлт, камерын байрлал зэргийг ашиглаж, камерт буух үзэгдлийн зохиомжийг гаргадаг. Дүрсний өөрчлөлт, киноны үйл явдлын өрнөл, бэлтгэл сургуулилтын зааварчилгааны дагуу дуранг томруулж, жижигрүүлэн хөдөлгөдөг. Зургийн камерыг ачааны машин дээр хөдөлгөөнгүй ачих, кранд зүүх зэрэг янз бүрийн байрлалд зоон ажиллана.
  4. 4. Мэдээ сурвалжлагын зураглаач Мэдээ сурвалжлагын зураглаач нь баримтад киноны зураглаачтай төстэй байдаг. Болж буй үйл явдлыг халуун цэг дээрээс нь видео камераар зураглах явдал юм. Телевизийн онцлог нь дуу дүрсний тусламжтайгаар үзэгчдэд мэдээлэл өгдөг учраас тухайн болсон үйл явдлыг урнаар дүрслэн үзүүлэх юм. Баримтад кино дүрслэл нь амьдралын бодит байдлыг үзэгчдэд үнэмшилтэйгээр дэлгэцээр дамжуулан харуулж мэдрүүлдэг.
  5. 5. Мэдээллийн зураглаач Мэдээллийн зураглаач нь сэтгүүлзүйн үйл ажиллагааг мэддэг үзэгчдэд дүрслэлийн урлагаар мэдээ мэдээллийг хүргэдэг онцлогтой. Тухайн мэдээ мэдээллийн тухай тодорхой мэдлэгтэй мэргэшсэн байхыг шаарддаг. Эмнэлэгт болж буй үйл явдлыг сурвалжлахын тулд эмнэлгийн тухай мэдлэгтэй байж үзэгчдэд оновчтой мэдээллийг өгч чадна. Мөн спортын зураглаач гэхэд тухайн спортдоо мэргэшсэн байхыг шаарддаг. Тийм учраас олон талын мэдлэгтэй байхыг шаарддаг.
  6. 6. Студи тайзны зураглаач нь гэрэл гэрэлтүүлэг найруулагчийн мэдлэгтэй байхгүй бол болдоггүй бөгөөд мэдээ сурвалжлагын зураглаач студи тайзны зураглаачийн ажлыг төгс сайн хийж чаддаггүй нь тухайн хийж буй ажилдаа мэргэшихийг шаарддаг байна. Мэдээ сурвалжлагын зураглаач нь хурдан сэтгэж алдаагүй зөв дүгнэлтийг хийж нарийн мэдрэмжтэй байхыг шаарддаг. Тухайн үйл явдлыг зөв оновчтой богино хугацаанд үзэгчдэд хүргэдэг учраас ур чадвар их шаарддаг байна. 30 минут болсон үйл явдлыг 3 минутын хугацаанд гол асуудлыг үзэгчдэд дүрсээр зураглах нь мэдээ сурвалжлагын зураглаачийн уран чадварын онцлог оршиж байна.
  7. 7. Ямар нэгэн бодит үйл явдлын оргил агшинг зөв мэдэрч зураглах нь тухайн зураглаачийн ур чадвартай салшгүй холбоотой. Мэдээ сурвалжлагад тулгуур план байх бөгөөд тухайн план нь мэдээллийнхээ гол санааг агуулж байдаг. Сурвалжлагч ярилцлага авч байх үеэр зураглаач зураг авах зөв цэгээ сонгож авах учиртай яаж зөв сайн зураглах нь зураглаачийн тавилт зохиомжтой холбоотой юмаа
  8. 8. Зураглаачийн үүрэг: Дүрс тогтуун салгалахгүй байх • Гэрэл тохирсон байх /ямар орчин нөхцөлд авч байгаагаас хамаарч гэрлээ сонгох/ • Хэсэгчилсэн дүрс сайхан зохиомжтой байх. Мэдээнд ухралт, ойртолт, тойруулган дүрс, өнцгийн дүрс зэргийг зайлшгүй шаардлагатай биш бол бүү хэрэглэ. Сурвалжлагын хэсэг тухайн үйл явдлын талбараас ямар зураг ёстой вэ, түүнээ хальсанд буулгаад л буцна гэсэн үг.
  9. 9. Харин авсан дүрс буюу хар материалаа бүтээл болгохын тулд яах ёстой вэ? Үүнээс хойш бол эвлүүлгийн өмнөх үзлэг хийх, ялгах, эвлүүлэх, дуу оруулах гээд яг уран сайхны кинотой ижил дамжлагын ажлыг гүйцэтгэдэг. Танд ямар дараалал хэрэгтэй вэ? Эвлүүлгийг хамгийн сонирхолтой дүрсээр эхлэх хэрэгтэй. Мэдээний зураг авч байгаа бол тухайн болсон явдлыг бусад телевизээр бас үзүүлнэ гэдгийг бодох хэрэгтэй.
  10. 10. Мэдээний хамгийн их хугацаа гэхэд гурван минутаас хэтэрдэггүй. Мэдээнд хөдөлгөөнтэй тойруулга дүрс, мөн өнцгийн дүрс зохидоггүй. Ийм дүрсийг тасалж эвлүүлэх хэцүү. Ярилцлагын үеэр хүмүүс өөд өөдөөсөө харж суувал илүү зохимжтой байдаг. Ганц камераар зураг авч байгаа үед энэ дүрсийг дараа нь эвлүүлнэ гэдгийг байнга анхаарах хамгийн чухал юм.

×