SlideShare a Scribd company logo
1 of 9
Download to read offline
Хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль


     Өнөө үед багш ардчиллыг цогцлон байгуулагч идэвхитэй хүч
шинэ хүнийг төлөвшүүлэгч эрхэм ариун үйлстэн болжээ.
А.В.Лунчарский орчин үеийн сургуулийн зорилтыг тодорхойлохдоо ёс
зүйн хэд хэдэн асуудал, ялангуяа хүүхдийн хөгжил төлөвшилд
нөлөөлөх багшийн хувийн чанарын талаар их анхаарч байсан.
        Багш хүн бол хамгийн олон талын мэдлэг чадвартай, хамгийн
сайхан хүн байх ёстой. Учир нь тэр бяцхан иргэдийн хувьд баяр
баясгалангийн үүд хаалга эх булаг нь болдог юм.
     Мөн “Сурган хүмүүжүүлэгч бол мэргэжлийн хүний хувьд зарим
талаар өрөөсгөлдөж болох юм. Иймээс сургуулийг удирдахад эцэг эх
оролцох ёстой сургуулийн өөрийн удирдлагын 3 дахь хүч нь сурагчид
өөрөө юм.” гэжээ.
Багшийн хөдөлмөрийн нийт агуулга асар их болохыг М.И. Калинин
тэмдэглээд:
     “ Хүмүүжүүлнэ гэдэг бол сургуулийн амьдралд зайлшгүй гардаг
үл ойлголцох, зөрөлдөх өдий төдий асуудлыг шийдвэрлэхэд
<< багшийн зөв>> гэсэн итгэл үнэмшил хүүхдэд төрүүлэхээр хандахыг
хэлж байгаа юм” гэжээ.
     “ Сурагчдыг хөгжүүлнэ, төлөвшүүлнэ, хүмүүжүүлнэ гэдэг нь
юуны өмнө ангид багшийн биеэ авч явах байдал түүний сурагчидтайгаа
харилцах харилцаа юм” гэжээ.
Багшийн ёс зүйн тухай асуудал А.С.Макаренко, В.А.Сухомлинский
нарын сурган хүмүүжүүлэх онол, практикт үлдээсэн баялаг өвд гүнзгий
тусгагдсан байдаг.
А.С.Макаренко сурагчидтай харилцах багшийн харилцааны ёс
суртахууны асуудлыг нягт боловсруулахдаа ёс зүйг онцолсон байна.
Хүүхдэд өндөр шаардлагатай байхыг түүний хүндэтгэх хүндэтгэлийн
нэг хэм хэмжээ гэж үздэг байв. Мөн багшаас хамт олонд хандах
хандлага,   олны   санал   бодлыг   хэрхэн   харгалзаж   хамт   олныг
бүрэлдүүлэн төлөвшүүлэх явдал гэж үзсэн юм.
      Сурагчдад сахилга, хариуцлагын ухамсар төлөвшүүлэх ёс
суртахууны үндсийг боловсруулахдаа А.С.Макаренко сайшаал зэмлэл,
шаардлагын системийг оновчтойгоор дэвшүүлэн тавьсан нь сурган
хүмүүжүүлэх ажлын практикт өнөө хэр чухал ач холбогдолтой байгаа
юм.
      А.С.Макаренко хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхэд хүмүүжигч,
хүмүүжүүлэгч хоёрын харилцааны явцад үүсэх зөрчлүүд, бие хүний
“эсэргүүцлийн” тухай асуудлыг хүмүүжлийн хөдөлгөгч хүч гэж үзэж
байсан. Хүүхдийн хувийн чанарыг шинжлэх ухааны үндэстэй судлах,
хүүхдэд буй сайн сайхан үр хөврөлийг олж харж, тэтгэн хөгжүүлэхэд
түүний хүнлэг үзэл хандлагын мөн чанар оршино. Хүүхдийн сэтгэл
санаа, үйл ажиллагаа, зан харилцааны сайн талыг аль болох түшиж,
хөгжүүлж чадснаар түүний сэтгэл зүрхэнд муу юм багтаж хургах зай
үгүй болно гэдгийг нотолсон. Сурагчдын хамт олон бол багш сурагч
хоёрыг тусгаарлах орон зай байх ёсгүй, хамт олон бол хүүхдийг бусдын
дотор “уусгах” биш, харин түүний өсөж дэвжих, хөгжиж төлөвших гол
талбар нь юм гэж үзсэн.
      Энд хамгийн гол нь багш сурагчийн харилцаа, багшийн эв дүй
онцгой байр суурийг эзлэж байв.
      Багш бол зөвхөн халамжлан хүмүүжүүлэгч төдийгүй, хүүхдийн
найз нөхөр, дотны туслагч нь байж тэдэнтэй хамт баярлаж хөөрч ,
гомдож гонсойж, тулгарсан бэхрхшээлийг нь хамт сөрөн туулагч байх
ёстой.
     Сайн багш бол шавь нараа хайрлан халамжилдаг, тэдэнтэй
харилцах харилцаанаас баяр баяслаа олж тэдэнтэй баяр хөөр гомдол
гунигийг өөрийнх хэмээн мэдэрч чаддагт байх ёстой.
     Өнөөдөр багш сурган хүмүүжүүлэгч бидний гар дээр 21-р зууныг
цогцлон бүтээх хүмүүс өсөн бойжиж байна. Иймд өсвөр үеийнхэн
маань ард түмний гайхамшигт       үйлсийн найдвартай халаа болж
нийгмийн үйл ажиллагаанд бэлтгэгдэн улс төр, үзэл суртал, эрдэм
боловсрол, хөдөлмөр, ёс суртахууны эрхэм нандин чанарыг биедээ
төлөвшүүлсэн иргэн болж өсөж хүжүүжих ёстой.
     Нийгмийн хөгжлийн дагуу өнөө үеийн багш хүний гүйцэтгэх
ажлын цар хүрээ өргөжиж хариуцлага, нийгмийн үүрэг улам өндөржиж
байна. Орчин үед хүүхдийн нийгмийн харилцааны цар хүрээ өргөжиж
тэдний хүлээн авах мэдээлэл арвин боллоо. Ниигмийн хөгжлийн дагуу
хүмүүсийн аж байдал соёлын хэмжээ дээшилсэнтэй холбоотойгоор
өнөөгийн хүүхдийн ерөнхий хөгжил хурдсаж 20н жилийн тэртээх үе
тэнгийнхээсээ 2-3 жилээр түрүүлэх боллоо. Сургуулийн системийг
боловсронгуй болгох зорилт тавигдаж, сурган хүмүүжүүлэх ажлын
шинжлэх ухаан, онолын төвшин үлэмж дээшилжээ. Сурагчдыг сургах
хүмүүжүүлэх ажилд шинэ шинэ арга хэлбэр бий болж сургалт
хүмүүжлийн ажлын агуулга, зохион байгуулалт сайжирч сурган
хүмүүжүүлэх дэвшилтэт арга барил нэвтэрсээр байна. Энэ бүхэн
багшийн ажилд тавих шаардлагыг улам өндөржүүлж түүнээс сурган
хүмүүжүүлэх өндөр мэдлэг, эв дүй, ур чадвар, ёс суртахууны өндөр
соёлыг шаардах болжээ. Хүүхдийн хүлээн авах мэдээлэл нэн өргөн
болж чөлөөт цагаа өнгөрөөх боломж ихсэхийн хэрээр тэдний үзэл
санаа, ёс суртахуун, харилцаа хандлага, цаашлаад ирээдүйн нь
амьдралын үнэн зөв чиг , ажил мэргэжлийн баримжааг олгоход
багшийн туслалцаа улам ихсэж байна.
     Хүн    ам   төвлөрөх,   хотжих    хөдөлгөөний   дагуу    хүүхдийн
хүмүүжилд    нөлөөлөх нийгмийн         орчны нөлөө ихэслээ.Эдгээр
нөлөөллийг нэгтгэн холбох зохицуулан удирдах явдал сургууль ,багш
нарын оролцоогүйгээр боломжгүй зүйл юм.
     Шинжлэх ухаан техникийн дэвшил, нийгмийн хөгжлийн дагуу
өсвөр үеийг тал бүрийн өргөн дэлгэр мэдлэгтэй болгон амьдралд
мэдлэг чадвар, дадлага туршлагын хувьд бүх талаар бэлтгэхэд багшийн
сурган хүмүүжүүлэх мэдлэг, туршлага, ур чадвар онцгой чухал юм.
     Хүний амьдралд хэрэгтэй, шаардлагатай бүхнийг сургуулиар
олгох боломжгүй юм.Гэхдээ 21-р зуунд амьдарч хөдөлмөрлөх хүнээс
амьдрал юу шаардах вэ? гэдэгт өнөөдөр багш хүн хариу өгч ажил
хөдөлмөрөө түүнд зориулах учиртай. Ийм учраас мэдлэгээ байнга
сэлбэн сурч мэдэхийг амин хэрэгцээгээ болгох, бүтээлчээр сэтгэх
чадвар, нийгмийн идэвх , бие даасан ажиллагаанд хүүхдийг сургах
явдал өнөөгийн сургуулийн анхаарал төвлөрөх асуудал юм.
     Багшийн хөдөлмөрийн агуулга, үр дүн ямар байгаагаас эх орны
хөдөлмөрийн чадамж үлэмж хэмжээгээр шалтгаалах боллоо. Улс орны
эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд багшийн хөдөлмөрийн ач
холбогдол улам бүр өсөж багшид тавигдах шаардлага өндөржиж байна.
     Сургалт-хүмүүжлийн        ажлыг      сайжруулахад        сургалтын
материаллаг бааз сурах бичиг сурагчийн суурь мэдлэг сурах арга барил
гэхчлэн олон хүчин зүйл бий боловч эдгээрийн аль нь ч багшийг орлож
чадахгүй.   В.А.Сухомлинский    “Сургуулиуд    адилхан       барилгатай,
адилхан программ, сурах бичгээр хичээллэсээр байтал сургуулиуд
маань сайн муу янз бүр байна шүү дээ. Яагаад тэр билээ? Янз бүрийн
багш ажиллаж байгаад л хамаг учир байна. Сургууль гэдэг юуны өмнө
багш юм” гэж бичсэн байдаг. Нэгдмэл зорилго, санаа бодол, хамтын
гар нийлсэн бүтээлч үйл ажиллагаа, гадаад дотоод харилцааны нэгдмэл
уур амьсгал бүхий багш нарын хамт олноос өсвөр үеиинхний
амжилттай сайн хүмүүжих, сурч боловсрох асуудал шалтгаална. Хэн
багш хүний нэр төр, алдар хүндийг өндөрт өргөн өөртөө өндөр
шаардлага тавин мэдлэг мэргэжлээр өсөж, урагшлах хөгжлийн алхаанд
мөр зэргэцэн явж чадна, тэр хүн сурагчиддаа үнэлэгдэн хүндлэгдэж
ажилдаа амжилт олж хамт олныхоо ололтод нэмэр хандив оруулж
чадна.
     Гэтэл сургууль бүр багш нэг бүр ингэж ажиллаж чадахгүй
байгаад бид дүгнэлт хийж шүүмжлэлтэй хандах ёстой
     Хүүхэдтэй ажиллах эв дүй, ойр дотно харилцаагаараа тэдний
хүндлэлийг бүрэн татаж чаддаг байхын тулд мэдлэг мэргэжлээ байнга
дээшлүүлж нийгмийн хөгжлийн тэргүүн эгнээнд явж чаддаг байх нь
багшийн нэг эрхэм чанар мөн.
     Хүүхдийн хувь заяаг бүрэн хариуцаж багаас нь тэдний авъяас
сонирхол, сайн талыг олж илрүүлэн хөгжүүлж өгөх ёстой. Хүүхэд
бүртэй уйгагүй ажиллаж сурлагаар хоцрох, хүмүүжлээр доголдохоос
цаг ямагт сэргийлж ёс суртахууны эрхэм нандин чанарыг төлөвшүүлэх
нь чухал. Хичээлээс гадуур зохиох хүмүүжлийн ажлыг сайтар бэлтгэн
чанартай явуулж хүүхдийн чөлөөт цагийг зөв зохион байгуулахад багш
олон нийтийн дунд голлох үүрэгтэй.Эцэг эхтэй байнгын холбоотой
ажиллаж хүүхдийн сурч хүмүүжих ахуй нөхцөлийг хангахад анхаарч
зааж зөвлөж эцэг эхийн ч багш, дотно зөвлөгч нь болж байх
шаардлагатай.
Багш хүн нийгэм улс төрийн амьдралд идэвхтэй оролцож хүн
амын үзэл суртал сурган хүмүүжүүлэх соёлыг дээшлүүлэхэд идэвхтэй
оролцож шавь нартаа ч нийгмийн идэвхтэй байр суурь төлөвшүүлэх нь
чухал.Энэ шаардлагыг хангасан багш л жинхэнэ нийгэм, улс төрийн
зүтгэлтэн ард олны багш болж чадна.
     Багшлах ажил түүнээс өөрөөс нь ямагт цэвэр тунгалаг ёс
суртахууныг шаарддаг учраас хүүхдэд нөлөөлж болох алив сул
талтайгаа байнга тэмцэн арилгаж байх нь чухал юм.Хүүхдийг үл
тоомсорлох, гомдоох, буруу харилцах, ёс суртахууны муу нөлөө
үзүүлэх, үлгэргүй байдал гаргах, мэдлэг мэргэжлээр хоцорч шавь
нартаа чамлагдах, сурагчдын сурлага хүмүүжлийн байдлыг буруу
үнэлэх, нийгмийн хэв журам зөрчих зэрэг нь багш хүний нэр хүндэд
харш юм.Сургалт хүмүүжлийн ажлыг оромдох хэлбэрдэх алба
өнгөрөөх байдлаар явуулах явдлыг хүүхэд хүлээн зөвшөөрдөггүй.
     Багш хүн мэргэжлийнхээ эзэн, сургуулийнхаа эзэн нь болж,шавь
нарынхаа оргилуун хүсэл сонирхол,сэргэлэн цовоо оюун хөнгөн
шингэн атлаа цагаахан цайлган ааш зан, сурч мэдэхийн эрмэлзэл
тэмүүлэлд тохирч нийцэж ажиллах явдал юу юунаас чухал юм.
     Орчин үед багшийн хөдөлмөр улам бүр судалгаа шинжилгээний
шинжтэй болж байна. Энэ үүднээс багшид тавих шаардлага өндөржиж
байна. Сургалт хүмүүжлийн ажлыг тэдний бие даасан бүтээлч үйл
ажиллагаа, дотоод эрэлт хэрэгцээ, нас болон хувийн онцлогт
тохирууланявуулж үр дүнг нь дүгнэн тооцох, хүүхдийн зан үйлийн
хөгжил хөдлөл зүйд тухай бүр зөв онош тавихгүйгээр сургана,
хүмүүжүүлнэ гэдэг боломжгүй юм.
     Түүний ажил өдөр тутмын урсгал элемэнтүүдээр дүүрч, шинэ
эрэл хайгуул, шинэ арга агуулга хэлбэрээр эс баяжвал үр өгөөж нь өдөр
өдрөөр ядуурч доройтох болно. Багш хүн хүний оюун сэтгэхүйтэй
ажилладаг учраас шавь нарынхаа хэн болохыг харцнаас нь сэтгэл
санаанаас нь, мэдлэг чадвараас нь, харилцаа хандлагаас нь “уншиж”
судалж, шинжилж, зөв оношлож, ажиллах арга эвээ өөрөөс нь олж
авдаг байх ёстой.Ингэж чаддаг багшийг шавь нар нь “Манай багш
ёстой их мэдлэгтэй” гэж бишрэн хүндэтгэдэг нь үнэн.
     “Юм мэддэггүй багш бол биегүй сүүдэр, хургүй үүл, гэрэлгүй
бамбар,   ундаргагүй   булаг...   тэгэхлээр   хоосон   зай   юм”    гэж
Я.АКоменский мэргэн цэцнээр зүйрлэсэн байдаг.Багш хүн нийгмийн
аль нэг салбарт шинжлэх ухааны дорвитой нээлт гаргадаггүй ч гэсэн
өөрөө өргөн дэлгэр мэдлэгтэй байж шавь нарынхаа оюуныг тэлж эрдэм
мэдлэгт дуртай,эрэлхийлэн сэтгэх чадвартай,сэтгэхүйн залхуурлыг
мэддэггүй,идэвх   мэрийлттэй      болгон   тодорхой    салбарын    ажил
мэргэжлийг сонирхон сонгож түүнд бие сэтгэлээ зориулах сэтгэлийн
үзүүрийг атгуулж чадвал улс орны хөгжил,шинжлэх ухаан техникийн
дэвшилд тэр чинээгээр нэмэр хандив оруулж буй хэрэг юм.
      Өнөөдөр багш хүн хэлний, тооны, түүхийн, хөдөлмөрийн ямар ч
мэргэжлийн бай үнэн сэтгэлээсээ хамаг авъяас чадвар, мэдлэг оюунаа
шавхан эс ажиллавал өсвөр үеийнхний сурч хүмүүжих хүслийг
оргилуулж, заасан хичээл, зан харилцаа, үг сургаал, үлгэр дуурайлдаа
итгүүлж чадахгүй юм.
          Багшийн алдар хүнд шиг хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнх
хоногшдог тийм нэр төр гэж үгүй.Багш хүн тодорхой шинжлэх ухааны
үндсийг тодорхой тооны анги бүлэг, хүүхдэд эзэмшүүлдэг.
           Багш хүн өөрт байгаа өргөн дэлгэр мэдлэг, авьяас чадвар,
амьдралын туршлага, ааш зангийн сайхан бүхнээ шавьдаа үнэн
сэтгэлээсээ гар сунган өвлүүлж байдаг.Өөртөө нөөцлөн хадгалж үлдээх
нэг ч зүйл гэж багш хүнд байх учиргүй.Тиймээс ч сургуулийн ширээнд
эрдэмтний   лабораторид,   үйлдвэрийн    цехэд,   малын    бэлчээрт,
тариалангийн талбайд, хөлгийн бүхээгт багшийн нэр төр, дүр төрх, ааш
намба, эв дүй, халамж сургаал шавьтайгаа хамт явдаг билээ.Ингэж
оюуны дээр оюун болж, сэтгэл зүрхний хажууд сэтгэл зүрх болж явах
тийм чадал увдисыг багш хүн өөрөө бүтээдэг.Энэ нь гагцхүү ажилдаа,
сэтгэлээ шавьдаа халамжаа зориулж чадсанаар бий болдог.
     Багшийн хөдөлмөр бол зохион байгуулагчийн хөдөлмөр юм.
      Багш хүн өөрийнхөө ажил, амьдрал, чөлөөт цагийг дээд зэргээр
зохион байгуулах чаддаг байхын дээр сурагч бүхэндээ зааж сургах нь
хамгийн чухал.
        Багш хүн харилцаандаа даруу төлөв зантай, овсгоотой, х үний
сэтгэхүйтэй харилцах эв дүйтэй, гүйлгээ ухаантай, ёс суртахууны
өндөр соёлтой байж хойч үеэ тэр дадал заншилд сургаж чадна.
  Багш өөрөө үлгэрлэх төдиигүй өөрсдөөр нь үлгэрлүүлэх хэрэгтэй.
     Багшийн хөдөлмөр улам бүр хамтын хөдөлмөрийн шинжтэй
болж байгаа учир орчин үеийн сургуулийн хэв шинж, байршил анги
бүлэг хүүхдийн тоо хэмжээ, сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн
өөрийнх нь онцлогтой холбоотой юм.
Ашигласан ном.


1. Сурган хүмүүжүүлэх эв дүй. Ч. Түмэндэлгэр
2. Сэтгэл судлал “Сургалтын нийгэм- сэтгэл зүйн асуудал”.
  О.Мягмар. хоёрдугаар дэвтэр
3. Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд. О.Мягмар

More Related Content

What's hot

Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)mngntsetseg_bsndorj2014
 
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэланги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэлdelgermoron
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхEnkhbold1211
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцооschool14
 
багшийн ёс зүй
багшийн ёс зүйбагшийн ёс зүй
багшийн ёс зүй91444422
 
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтE-Gazarchin Online University
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргуудbayarmaa_mish
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооschool14
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлurangua85
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэChimeg Tsetseg
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,Tsekee Tseegii
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?Ganbaatar Erdenetsetseg
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e461243536cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435odbaatar sodob
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглалBurnee Naran
 

What's hot (20)

илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь(танилцуулга)
 
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэланги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
анги удирдсан багшид тохиолддог бэрхшээлүүд илтгэл
 
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөхбагшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх
 
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоохүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо
 
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих ньБагш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь
 
багшийн ёс зүй
багшийн ёс зүйбагшийн ёс зүй
багшийн ёс зүй
 
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалтЛекц№ 7 суралцагч төвтэй сургалт
Лекц№ 7 суралцагч төвтэй сургалт
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргууд
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцоо
 
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэлээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
ээлжит хичээлийн технологийн шинэчлэл илтгэл
 
сургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэсургалтын арга гэж юу вэ
сургалтын арга гэж юу вэ
 
өсвөр насны онцлог
өсвөр насны онцлогөсвөр насны онцлог
өсвөр насны онцлог
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
хүүхэд нэг бүрийг хөгжүүлхэд эцэг эхийн оролцоо ямар байна вэ?
 
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e461243536cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглал
 

Viewers also liked

багшлах ур чадварыг сайжруулах арга зам
багшлах ур чадварыг сайжруулах  арга замбагшлах ур чадварыг сайжруулах  арга зам
багшлах ур чадварыг сайжруулах арга замAnkhbayar Chuluunbaatar
 
Surgan 6
Surgan 6Surgan 6
Surgan 6murun78
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" Gb Gb
 
е авиа таниулах 12
е авиа таниулах 12е авиа таниулах 12
е авиа таниулах 12buzuuhai
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3Tywshin
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010Horolsuren
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1azora14
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксонZaya G
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtmngntsetseg_bsndorj2014
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөэцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөxaliun
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүлsurenee
 

Viewers also liked (19)

Багш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцааБагш сурагчдын харилцаа
Багш сурагчдын харилцаа
 
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
багшлах ур чадварыг сайжруулах  арга замбагшлах ур чадварыг сайжруулах  арга зам
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
 
Es zui
Es zuiEs zui
Es zui
 
Surgan 6
Surgan 6Surgan 6
Surgan 6
 
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
багшлахуйн менежмент "Онолын удиртгал"
 
ё үсэг
ё үсэгё үсэг
ё үсэг
 
е авиа таниулах 12
е авиа таниулах 12е авиа таниулах 12
е авиа таниулах 12
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
 
6лекц
6лекц6лекц
6лекц
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010
 
Leg14
Leg14Leg14
Leg14
 
Psychology
PsychologyPsychology
Psychology
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
эрик эриксон
эрик эриксонэрик эриксон
эрик эриксон
 
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimtAngi udirdsan bagshiin hotloh bijig barimt
Angi udirdsan bagshiin hotloh bijig barimt
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
я үсэг
я үсэгя үсэг
я үсэг
 
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөөэцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
 
Гэр бүл
Гэр бүлГэр бүл
Гэр бүл
 

Similar to хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль

Niigmiin surgan humuujuuleh
Niigmiin surgan humuujuulehNiigmiin surgan humuujuuleh
Niigmiin surgan humuujuulehBayarmaa Anu
 
Niigmiin surgan humuujuuleh
Niigmiin surgan humuujuulehNiigmiin surgan humuujuuleh
Niigmiin surgan humuujuulehBayarmaa Anu
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх ньхүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх ньАзжаргал Нинжбадгар
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
Суурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмСуурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмmecss
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444delgerya
 
Сургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөмСургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөмmecss
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444delgerya
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikhOdon Ch
 
ауб илтгэл
ауб илтгэлауб илтгэл
ауб илтгэлbatbayarD
 
Darhan uul 1
Darhan uul 1Darhan uul 1
Darhan uul 1tungalag
 

Similar to хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль (20)

Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7Bagshiin hugjil 7
Bagshiin hugjil 7
 
Niigmiin surgan humuujuuleh
Niigmiin surgan humuujuulehNiigmiin surgan humuujuuleh
Niigmiin surgan humuujuuleh
 
Niigmiin surgan humuujuuleh
Niigmiin surgan humuujuulehNiigmiin surgan humuujuuleh
Niigmiin surgan humuujuuleh
 
2015 uyanga
2015 uyanga2015 uyanga
2015 uyanga
 
Арга зүйн туршлага
Арга зүйн туршлагаАрга зүйн туршлага
Арга зүйн туршлага
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
hogjil
hogjilhogjil
hogjil
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх ньхүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Суурь боловсролын цөм
Суурь боловсролын цөмСуурь боловсролын цөм
Суурь боловсролын цөм
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
Сургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөмСургуулин өмнөх боловсролын цөм
Сургуулин өмнөх боловсролын цөм
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Sob0727 tsum
Sob0727 tsumSob0727 tsum
Sob0727 tsum
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
 
Suuri0727 tsum
Suuri0727 tsumSuuri0727 tsum
Suuri0727 tsum
 
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрСуурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр
 
ауб илтгэл
ауб илтгэлауб илтгэл
ауб илтгэл
 
Darhan uul 1
Darhan uul 1Darhan uul 1
Darhan uul 1
 

хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль

  • 1. Хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль Өнөө үед багш ардчиллыг цогцлон байгуулагч идэвхитэй хүч шинэ хүнийг төлөвшүүлэгч эрхэм ариун үйлстэн болжээ. А.В.Лунчарский орчин үеийн сургуулийн зорилтыг тодорхойлохдоо ёс зүйн хэд хэдэн асуудал, ялангуяа хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх багшийн хувийн чанарын талаар их анхаарч байсан. Багш хүн бол хамгийн олон талын мэдлэг чадвартай, хамгийн сайхан хүн байх ёстой. Учир нь тэр бяцхан иргэдийн хувьд баяр баясгалангийн үүд хаалга эх булаг нь болдог юм. Мөн “Сурган хүмүүжүүлэгч бол мэргэжлийн хүний хувьд зарим талаар өрөөсгөлдөж болох юм. Иймээс сургуулийг удирдахад эцэг эх оролцох ёстой сургуулийн өөрийн удирдлагын 3 дахь хүч нь сурагчид өөрөө юм.” гэжээ. Багшийн хөдөлмөрийн нийт агуулга асар их болохыг М.И. Калинин тэмдэглээд: “ Хүмүүжүүлнэ гэдэг бол сургуулийн амьдралд зайлшгүй гардаг үл ойлголцох, зөрөлдөх өдий төдий асуудлыг шийдвэрлэхэд << багшийн зөв>> гэсэн итгэл үнэмшил хүүхдэд төрүүлэхээр хандахыг хэлж байгаа юм” гэжээ. “ Сурагчдыг хөгжүүлнэ, төлөвшүүлнэ, хүмүүжүүлнэ гэдэг нь юуны өмнө ангид багшийн биеэ авч явах байдал түүний сурагчидтайгаа харилцах харилцаа юм” гэжээ. Багшийн ёс зүйн тухай асуудал А.С.Макаренко, В.А.Сухомлинский нарын сурган хүмүүжүүлэх онол, практикт үлдээсэн баялаг өвд гүнзгий тусгагдсан байдаг.
  • 2. А.С.Макаренко сурагчидтай харилцах багшийн харилцааны ёс суртахууны асуудлыг нягт боловсруулахдаа ёс зүйг онцолсон байна. Хүүхдэд өндөр шаардлагатай байхыг түүний хүндэтгэх хүндэтгэлийн нэг хэм хэмжээ гэж үздэг байв. Мөн багшаас хамт олонд хандах хандлага, олны санал бодлыг хэрхэн харгалзаж хамт олныг бүрэлдүүлэн төлөвшүүлэх явдал гэж үзсэн юм. Сурагчдад сахилга, хариуцлагын ухамсар төлөвшүүлэх ёс суртахууны үндсийг боловсруулахдаа А.С.Макаренко сайшаал зэмлэл, шаардлагын системийг оновчтойгоор дэвшүүлэн тавьсан нь сурган хүмүүжүүлэх ажлын практикт өнөө хэр чухал ач холбогдолтой байгаа юм. А.С.Макаренко хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхэд хүмүүжигч, хүмүүжүүлэгч хоёрын харилцааны явцад үүсэх зөрчлүүд, бие хүний “эсэргүүцлийн” тухай асуудлыг хүмүүжлийн хөдөлгөгч хүч гэж үзэж байсан. Хүүхдийн хувийн чанарыг шинжлэх ухааны үндэстэй судлах, хүүхдэд буй сайн сайхан үр хөврөлийг олж харж, тэтгэн хөгжүүлэхэд түүний хүнлэг үзэл хандлагын мөн чанар оршино. Хүүхдийн сэтгэл санаа, үйл ажиллагаа, зан харилцааны сайн талыг аль болох түшиж, хөгжүүлж чадснаар түүний сэтгэл зүрхэнд муу юм багтаж хургах зай үгүй болно гэдгийг нотолсон. Сурагчдын хамт олон бол багш сурагч хоёрыг тусгаарлах орон зай байх ёсгүй, хамт олон бол хүүхдийг бусдын дотор “уусгах” биш, харин түүний өсөж дэвжих, хөгжиж төлөвших гол талбар нь юм гэж үзсэн. Энд хамгийн гол нь багш сурагчийн харилцаа, багшийн эв дүй онцгой байр суурийг эзлэж байв. Багш бол зөвхөн халамжлан хүмүүжүүлэгч төдийгүй, хүүхдийн найз нөхөр, дотны туслагч нь байж тэдэнтэй хамт баярлаж хөөрч ,
  • 3. гомдож гонсойж, тулгарсан бэхрхшээлийг нь хамт сөрөн туулагч байх ёстой. Сайн багш бол шавь нараа хайрлан халамжилдаг, тэдэнтэй харилцах харилцаанаас баяр баяслаа олж тэдэнтэй баяр хөөр гомдол гунигийг өөрийнх хэмээн мэдэрч чаддагт байх ёстой. Өнөөдөр багш сурган хүмүүжүүлэгч бидний гар дээр 21-р зууныг цогцлон бүтээх хүмүүс өсөн бойжиж байна. Иймд өсвөр үеийнхэн маань ард түмний гайхамшигт үйлсийн найдвартай халаа болж нийгмийн үйл ажиллагаанд бэлтгэгдэн улс төр, үзэл суртал, эрдэм боловсрол, хөдөлмөр, ёс суртахууны эрхэм нандин чанарыг биедээ төлөвшүүлсэн иргэн болж өсөж хүжүүжих ёстой. Нийгмийн хөгжлийн дагуу өнөө үеийн багш хүний гүйцэтгэх ажлын цар хүрээ өргөжиж хариуцлага, нийгмийн үүрэг улам өндөржиж байна. Орчин үед хүүхдийн нийгмийн харилцааны цар хүрээ өргөжиж тэдний хүлээн авах мэдээлэл арвин боллоо. Ниигмийн хөгжлийн дагуу хүмүүсийн аж байдал соёлын хэмжээ дээшилсэнтэй холбоотойгоор өнөөгийн хүүхдийн ерөнхий хөгжил хурдсаж 20н жилийн тэртээх үе тэнгийнхээсээ 2-3 жилээр түрүүлэх боллоо. Сургуулийн системийг боловсронгуй болгох зорилт тавигдаж, сурган хүмүүжүүлэх ажлын шинжлэх ухаан, онолын төвшин үлэмж дээшилжээ. Сурагчдыг сургах хүмүүжүүлэх ажилд шинэ шинэ арга хэлбэр бий болж сургалт хүмүүжлийн ажлын агуулга, зохион байгуулалт сайжирч сурган хүмүүжүүлэх дэвшилтэт арга барил нэвтэрсээр байна. Энэ бүхэн багшийн ажилд тавих шаардлагыг улам өндөржүүлж түүнээс сурган хүмүүжүүлэх өндөр мэдлэг, эв дүй, ур чадвар, ёс суртахууны өндөр соёлыг шаардах болжээ. Хүүхдийн хүлээн авах мэдээлэл нэн өргөн болж чөлөөт цагаа өнгөрөөх боломж ихсэхийн хэрээр тэдний үзэл
  • 4. санаа, ёс суртахуун, харилцаа хандлага, цаашлаад ирээдүйн нь амьдралын үнэн зөв чиг , ажил мэргэжлийн баримжааг олгоход багшийн туслалцаа улам ихсэж байна. Хүн ам төвлөрөх, хотжих хөдөлгөөний дагуу хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нийгмийн орчны нөлөө ихэслээ.Эдгээр нөлөөллийг нэгтгэн холбох зохицуулан удирдах явдал сургууль ,багш нарын оролцоогүйгээр боломжгүй зүйл юм. Шинжлэх ухаан техникийн дэвшил, нийгмийн хөгжлийн дагуу өсвөр үеийг тал бүрийн өргөн дэлгэр мэдлэгтэй болгон амьдралд мэдлэг чадвар, дадлага туршлагын хувьд бүх талаар бэлтгэхэд багшийн сурган хүмүүжүүлэх мэдлэг, туршлага, ур чадвар онцгой чухал юм. Хүний амьдралд хэрэгтэй, шаардлагатай бүхнийг сургуулиар олгох боломжгүй юм.Гэхдээ 21-р зуунд амьдарч хөдөлмөрлөх хүнээс амьдрал юу шаардах вэ? гэдэгт өнөөдөр багш хүн хариу өгч ажил хөдөлмөрөө түүнд зориулах учиртай. Ийм учраас мэдлэгээ байнга сэлбэн сурч мэдэхийг амин хэрэгцээгээ болгох, бүтээлчээр сэтгэх чадвар, нийгмийн идэвх , бие даасан ажиллагаанд хүүхдийг сургах явдал өнөөгийн сургуулийн анхаарал төвлөрөх асуудал юм. Багшийн хөдөлмөрийн агуулга, үр дүн ямар байгаагаас эх орны хөдөлмөрийн чадамж үлэмж хэмжээгээр шалтгаалах боллоо. Улс орны эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд багшийн хөдөлмөрийн ач холбогдол улам бүр өсөж багшид тавигдах шаардлага өндөржиж байна. Сургалт-хүмүүжлийн ажлыг сайжруулахад сургалтын материаллаг бааз сурах бичиг сурагчийн суурь мэдлэг сурах арга барил гэхчлэн олон хүчин зүйл бий боловч эдгээрийн аль нь ч багшийг орлож чадахгүй. В.А.Сухомлинский “Сургуулиуд адилхан барилгатай, адилхан программ, сурах бичгээр хичээллэсээр байтал сургуулиуд
  • 5. маань сайн муу янз бүр байна шүү дээ. Яагаад тэр билээ? Янз бүрийн багш ажиллаж байгаад л хамаг учир байна. Сургууль гэдэг юуны өмнө багш юм” гэж бичсэн байдаг. Нэгдмэл зорилго, санаа бодол, хамтын гар нийлсэн бүтээлч үйл ажиллагаа, гадаад дотоод харилцааны нэгдмэл уур амьсгал бүхий багш нарын хамт олноос өсвөр үеиинхний амжилттай сайн хүмүүжих, сурч боловсрох асуудал шалтгаална. Хэн багш хүний нэр төр, алдар хүндийг өндөрт өргөн өөртөө өндөр шаардлага тавин мэдлэг мэргэжлээр өсөж, урагшлах хөгжлийн алхаанд мөр зэргэцэн явж чадна, тэр хүн сурагчиддаа үнэлэгдэн хүндлэгдэж ажилдаа амжилт олж хамт олныхоо ололтод нэмэр хандив оруулж чадна. Гэтэл сургууль бүр багш нэг бүр ингэж ажиллаж чадахгүй байгаад бид дүгнэлт хийж шүүмжлэлтэй хандах ёстой Хүүхэдтэй ажиллах эв дүй, ойр дотно харилцаагаараа тэдний хүндлэлийг бүрэн татаж чаддаг байхын тулд мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж нийгмийн хөгжлийн тэргүүн эгнээнд явж чаддаг байх нь багшийн нэг эрхэм чанар мөн. Хүүхдийн хувь заяаг бүрэн хариуцаж багаас нь тэдний авъяас сонирхол, сайн талыг олж илрүүлэн хөгжүүлж өгөх ёстой. Хүүхэд бүртэй уйгагүй ажиллаж сурлагаар хоцрох, хүмүүжлээр доголдохоос цаг ямагт сэргийлж ёс суртахууны эрхэм нандин чанарыг төлөвшүүлэх нь чухал. Хичээлээс гадуур зохиох хүмүүжлийн ажлыг сайтар бэлтгэн чанартай явуулж хүүхдийн чөлөөт цагийг зөв зохион байгуулахад багш олон нийтийн дунд голлох үүрэгтэй.Эцэг эхтэй байнгын холбоотой ажиллаж хүүхдийн сурч хүмүүжих ахуй нөхцөлийг хангахад анхаарч зааж зөвлөж эцэг эхийн ч багш, дотно зөвлөгч нь болж байх шаардлагатай.
  • 6. Багш хүн нийгэм улс төрийн амьдралд идэвхтэй оролцож хүн амын үзэл суртал сурган хүмүүжүүлэх соёлыг дээшлүүлэхэд идэвхтэй оролцож шавь нартаа ч нийгмийн идэвхтэй байр суурь төлөвшүүлэх нь чухал.Энэ шаардлагыг хангасан багш л жинхэнэ нийгэм, улс төрийн зүтгэлтэн ард олны багш болж чадна. Багшлах ажил түүнээс өөрөөс нь ямагт цэвэр тунгалаг ёс суртахууныг шаарддаг учраас хүүхдэд нөлөөлж болох алив сул талтайгаа байнга тэмцэн арилгаж байх нь чухал юм.Хүүхдийг үл тоомсорлох, гомдоох, буруу харилцах, ёс суртахууны муу нөлөө үзүүлэх, үлгэргүй байдал гаргах, мэдлэг мэргэжлээр хоцорч шавь нартаа чамлагдах, сурагчдын сурлага хүмүүжлийн байдлыг буруу үнэлэх, нийгмийн хэв журам зөрчих зэрэг нь багш хүний нэр хүндэд харш юм.Сургалт хүмүүжлийн ажлыг оромдох хэлбэрдэх алба өнгөрөөх байдлаар явуулах явдлыг хүүхэд хүлээн зөвшөөрдөггүй. Багш хүн мэргэжлийнхээ эзэн, сургуулийнхаа эзэн нь болж,шавь нарынхаа оргилуун хүсэл сонирхол,сэргэлэн цовоо оюун хөнгөн шингэн атлаа цагаахан цайлган ааш зан, сурч мэдэхийн эрмэлзэл тэмүүлэлд тохирч нийцэж ажиллах явдал юу юунаас чухал юм. Орчин үед багшийн хөдөлмөр улам бүр судалгаа шинжилгээний шинжтэй болж байна. Энэ үүднээс багшид тавих шаардлага өндөржиж байна. Сургалт хүмүүжлийн ажлыг тэдний бие даасан бүтээлч үйл ажиллагаа, дотоод эрэлт хэрэгцээ, нас болон хувийн онцлогт тохирууланявуулж үр дүнг нь дүгнэн тооцох, хүүхдийн зан үйлийн хөгжил хөдлөл зүйд тухай бүр зөв онош тавихгүйгээр сургана, хүмүүжүүлнэ гэдэг боломжгүй юм. Түүний ажил өдөр тутмын урсгал элемэнтүүдээр дүүрч, шинэ эрэл хайгуул, шинэ арга агуулга хэлбэрээр эс баяжвал үр өгөөж нь өдөр
  • 7. өдрөөр ядуурч доройтох болно. Багш хүн хүний оюун сэтгэхүйтэй ажилладаг учраас шавь нарынхаа хэн болохыг харцнаас нь сэтгэл санаанаас нь, мэдлэг чадвараас нь, харилцаа хандлагаас нь “уншиж” судалж, шинжилж, зөв оношлож, ажиллах арга эвээ өөрөөс нь олж авдаг байх ёстой.Ингэж чаддаг багшийг шавь нар нь “Манай багш ёстой их мэдлэгтэй” гэж бишрэн хүндэтгэдэг нь үнэн. “Юм мэддэггүй багш бол биегүй сүүдэр, хургүй үүл, гэрэлгүй бамбар, ундаргагүй булаг... тэгэхлээр хоосон зай юм” гэж Я.АКоменский мэргэн цэцнээр зүйрлэсэн байдаг.Багш хүн нийгмийн аль нэг салбарт шинжлэх ухааны дорвитой нээлт гаргадаггүй ч гэсэн өөрөө өргөн дэлгэр мэдлэгтэй байж шавь нарынхаа оюуныг тэлж эрдэм мэдлэгт дуртай,эрэлхийлэн сэтгэх чадвартай,сэтгэхүйн залхуурлыг мэддэггүй,идэвх мэрийлттэй болгон тодорхой салбарын ажил мэргэжлийг сонирхон сонгож түүнд бие сэтгэлээ зориулах сэтгэлийн үзүүрийг атгуулж чадвал улс орны хөгжил,шинжлэх ухаан техникийн дэвшилд тэр чинээгээр нэмэр хандив оруулж буй хэрэг юм. Өнөөдөр багш хүн хэлний, тооны, түүхийн, хөдөлмөрийн ямар ч мэргэжлийн бай үнэн сэтгэлээсээ хамаг авъяас чадвар, мэдлэг оюунаа шавхан эс ажиллавал өсвөр үеийнхний сурч хүмүүжих хүслийг оргилуулж, заасан хичээл, зан харилцаа, үг сургаал, үлгэр дуурайлдаа итгүүлж чадахгүй юм. Багшийн алдар хүнд шиг хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнх хоногшдог тийм нэр төр гэж үгүй.Багш хүн тодорхой шинжлэх ухааны үндсийг тодорхой тооны анги бүлэг, хүүхдэд эзэмшүүлдэг. Багш хүн өөрт байгаа өргөн дэлгэр мэдлэг, авьяас чадвар, амьдралын туршлага, ааш зангийн сайхан бүхнээ шавьдаа үнэн сэтгэлээсээ гар сунган өвлүүлж байдаг.Өөртөө нөөцлөн хадгалж үлдээх
  • 8. нэг ч зүйл гэж багш хүнд байх учиргүй.Тиймээс ч сургуулийн ширээнд эрдэмтний лабораторид, үйлдвэрийн цехэд, малын бэлчээрт, тариалангийн талбайд, хөлгийн бүхээгт багшийн нэр төр, дүр төрх, ааш намба, эв дүй, халамж сургаал шавьтайгаа хамт явдаг билээ.Ингэж оюуны дээр оюун болж, сэтгэл зүрхний хажууд сэтгэл зүрх болж явах тийм чадал увдисыг багш хүн өөрөө бүтээдэг.Энэ нь гагцхүү ажилдаа, сэтгэлээ шавьдаа халамжаа зориулж чадсанаар бий болдог. Багшийн хөдөлмөр бол зохион байгуулагчийн хөдөлмөр юм. Багш хүн өөрийнхөө ажил, амьдрал, чөлөөт цагийг дээд зэргээр зохион байгуулах чаддаг байхын дээр сурагч бүхэндээ зааж сургах нь хамгийн чухал. Багш хүн харилцаандаа даруу төлөв зантай, овсгоотой, х үний сэтгэхүйтэй харилцах эв дүйтэй, гүйлгээ ухаантай, ёс суртахууны өндөр соёлтой байж хойч үеэ тэр дадал заншилд сургаж чадна. Багш өөрөө үлгэрлэх төдиигүй өөрсдөөр нь үлгэрлүүлэх хэрэгтэй. Багшийн хөдөлмөр улам бүр хамтын хөдөлмөрийн шинжтэй болж байгаа учир орчин үеийн сургуулийн хэв шинж, байршил анги бүлэг хүүхдийн тоо хэмжээ, сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн өөрийнх нь онцлогтой холбоотой юм.
  • 9. Ашигласан ном. 1. Сурган хүмүүжүүлэх эв дүй. Ч. Түмэндэлгэр 2. Сэтгэл судлал “Сургалтын нийгэм- сэтгэл зүйн асуудал”. О.Мягмар. хоёрдугаар дэвтэр 3. Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд. О.Мягмар