O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Próximos SlideShares
Нян
Нян
Carregando em…3
×

Confira estes a seguir

1 de 4 Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Diapositivos para si (20)

Quem viu também gostou (19)

Anúncio

Semelhante a Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа (20)

Mais de Ankhbileg Luvsan (11)

Anúncio

Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа

  1. 1. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮН АМЫН АНТИБИОТИКИЙН ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА Хулан.Б АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС Судалгааны үндэслэл Манай улсын хүн амын дунд нянгийн шалтгаант халдварт болон үрэвсэлт өвчнүүдийн тоо төдийлөн буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор эмийн эмчилгээнд антибиотикийн хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж, түүнийг дагалдан олон сөрөг нөлөө гарч, нянгууд антибиотикт тэсвэртэй болж эмийн эмчилгээнд хүндрэл гарч байна. Эмийн сангаар антибиотикийг жоргүйгээр олгож, мөн иргэд дур мэдэн антибиотикийг зохисгүй хэрэглэж, үүний үр нөлөөгөөр антибиотик нянд тэсвэртэй болсон нь сүүлийн үеийн судалгаагаар харагдаж байна. Антибиотикийн хэрэглээ өсөхийн хирээр эмийн гаж нөлөө ихсэж эмийн эмчилгээнд ноцтой хүндрэл учруулж илүү хүчтэй антибиотикийн эмийн эмчилгээ ихсэж байна. Иймд Дархан-Уул аймгийн антибиотикийн хэрэглээг хүн амын тоотой харьцуулан судлах шаардлагатай гэж үзлээ. Судалгааны зорилго Дархан-Уул аймагт 2014.01.01-2014.12.31 хооронд Эм ханган нийлүүлэх байгууллагаас борлуулалтанд гарсан нийт антибиотик болон нянгийн эсрэг эмийн тоог Дархан-Уул аймгийн нийт хүн амын тоотой харьцуулан судалж, антибиотикийн хэрэглээний суурь судалгааг бий болгох зорилготой. Судалгааны материал арга зүй: Дархан-Уул аймгийн 4 Эм ханган нийлүүлэх байгууллага, 48 эмийн санг хамруулан дескриптив судалгааны аргаар судалгааг явуулав. Судалгааны үр дүнд EXCEL программыг ашиглан боловсруулалт хийлээ. Судалгааны үр дүн ба хэлцэмж
  2. 2. Антибиотик ба нянгийн эсрэг эмийн 2014 оны нийт борлуулагдсан тоог гарган ирснээр антибиотикийн зохисгүй хэрэглээ аймгийн хэмжээнд хир өндөр түвшинд байгааг бодитойгоор харуулж, эмнэлгийн мэргэжилтнүүд болон ард иргэдийнхээ дунд зохисгүй хэрэглээний сөрөг үр дагаварын талаар мэдээлэл сурталчилгааг тогтмол хийж, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх Дархан-Уул аймаг нь 2014 оны хүн амын тооллогоор 97342 хүн амтай хэмээн тоологдсон байна. 2014.01.01-2014.12.31 хооронд борлуулагдсан нийт антибиотикийн тоог хүснэгтээр харуулав Шахмал болон бүрээс сироп эмийн хэлбэр № Антибиотик болон нянгийн эсрэг эмийн нэр Эмийн хэлбэр Тун хэмжээ 2014 онд борлуулагдсан тоо 1 Амоксациклинн Бүрээс 0,5 64403 тр 0,25 42534 тр сироп 100 мл 16692 фл 2 Ципролит Шахмал 0,5 46065 тр 0,25 4289 тр Сироп 100 мл 4289 фл 3 Эритромицин Шахмал 0,5 19507 тр 0,25 20408 тр Сироп 100 мл 8819 фл 4 Ампициллин Бүрээс 0,5 12506 тр 0,25 8655 тр 5 Левомицетин Бүрээс 0,5 16570 тр 6 Азитромицин Бүрээс 0,25 5986 тр 7 Доксициклинн Бүрээс 0,1 5984 тр Тарилга эмийн хэлбэр
  3. 3. № Антибиотик болон нянгийн эсрэг эмийн нэр Эмийн хэлбэр Тун хэмжээ 2014 онд борлуулагдса н тоо 1. Цефазолин тарилга 1 сая ед 214100 фл 2. Ампициллин тарилга 1 сая ед 47872 фл 3. Цефатаксим Тарилга 1.0 35407 фл 4. Цефтриаксон Тарилга 1,0 32298 фл 5. Бензатпенницилли н Тарилга 2,4 14510 фл Дүгнэлт: ЭХНБ-аар нийт борлуулагдсан болон антибиотик тус бүрээр тооцон гаргасан антибиотикийн тоо нилээдгүй өндөр байгаа нь манай аймаг антибиотикийн зохисгүй хэрэглээтэй гэдэг нь шууд харагдаж байна. Дархан-Уул аймгийн хүн амын тоотой нийт хэрэглэсэн антибиотикийн тоог харьцуулан судлахад хүн амын 1/3 нь антибиотик хэрэглэж антибиотикийн зохисгүй хэрэглээ өндөр байгаа цаашлаад антибиотикт тэсвэртэй нянгын тоо олширч эмийн эмчилгээнд болон хувь хүнд өөрт нь таарах антибиотик байхгүй болж эмчилгээнд хүндрэл учруулж байна. Энэ судалгаанд нэгдсэн эмнэлгийн эмчилгээнд хэрэглэсэн антибиотикийн тоо ороогүй болно. Судалгаанаас харахад Дархан-Уул аймгийн хүн амын дийлэнх хэсэг нь антибиотикийг дур мэдэн зохисгүй хэрэглэж байгаа нь дараах хүчин зүйлүүдээс хамааралтай гэж үзэж байна. ✓ Эмийн сангууд антибиотикийг жороор олгодоггүй ✓ Эмнэлгийн байгууллагын лабораторийн оношлогооны чадавхи тааруу, чанар сайнгүй, шинжилгээний хариу хурдан гарах боломжгүй ✓ Эмч нар микробиологийн шинжилгээнд төдийлөн ач холбогдол өгдөггүй, өвчтөнд антибиотик болон нянгийн эсрэг эмийг бичих үндэслэл муу ✓ Антибиотикийн жор бичилт, жороор олголтонд тавих хяналт сул ✓ Хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний наад захын мэдлэг ойлголт хангалтгүй, антибиотикийг өөрсдийн дураар эмийн сангаас чөлөөтэй авч замбараагүй хэрэглэдэг буруу дадал зуршил газар авсан
  4. 4. ✓ Эмийн зохистой хэрэглээний сургалт чанаргүй эм тараах, сурталчилах зэргээр явагддаг ✓ Хүн амын эрүүл ахуйн болон урьдчилан сэргийлэх мэдлэг хангалтгүй Цаашид антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэн антибиотикт тэсвэртэй болсон нянгийн талаарх мэдээллийг мэргэжилтнүүдэд цаг алдалгүй хүргэж байх, ард иргэддээ эмийн ялангуяа антибиотикийн зохистой хэрэглээний мэдээлэл сурталчилгааг мэргэжлийн байгууллагууд нь хариуцлагатайгаар улирал бүр хийж байх хэрэгтэй байна. Антибиотикийн нянгийн тэсвэржилт түүний үр дагаварын талаар эмийн сан, хувийн хэвшлийн эмнэлгийн мэргэжилтэнгүүдэд хичээл сургалтыг явуулж ашгийн төлөө бус хүний төлөө ажиллах нь хотын маань ирээдүйн хөгжилд маш том хувь нэмэр оруулах бөгөөд эрүүл хүн хөгжлийн түлхүүр гэдгийг ухамсарлаж эрүүл ирээдүй эрүүл Дархан хотынхоо төлөө эмч мэргэжилтэн, ард иргэд бүр ирээдүйгээ өнөөдрөөс эхлэх хэрэгтэй байна. Ном зүй 1. Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсхээс сэргийлэх стратеги. Эрүүл мэндийн яам. WHO. УБ. 2013. 2. Төрөөс эмийн талаар баримтлах бодлого. Эрүүл мэндийн яам. WHO.УБ. 2014 3. Батхуяг П. Клиник эм судлал. УБ. 2001

×