O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг нэвтрүүлэх нь

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Próximos SlideShares
Mon unstablae angina mon 2011
Mon unstablae angina mon 2011
Carregando em…3
×

Confira estes a seguir

1 de 7 Anúncio

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг нэвтрүүлэх нь

Baixar para ler offline

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг нэвтрүүлэх нь /Оргил.С/

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг нэвтрүүлэх нь /Оргил.С/

Anúncio
Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Diapositivos para si (20)

Quem viu também gostou (18)

Anúncio

Semelhante a Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг нэвтрүүлэх нь (20)

Mais de Ankhbileg Luvsan (11)

Anúncio

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг нэвтрүүлэх нь

  1. 1. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ҮЕИЙН ТИТЭМ СУДСАН ДОТУУРХ ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ НЬ. Оргил.С1 , Мөнхбат.Б1 , Буяндэлгэр.Х1 , Тэгшжаргал.Л1 , Пүрэвжал.С1 1 Дархан нэгдсэн эмнэлэг, Хураангуй Дархан-Уул аймагт зүрхний цочмог шигдээсийн үеийн тусламж үйлчилгээг судалж улмаар титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг нэвтрүүлэх хэрэгцээг тодорхойлохыг зорилоо. Дархан Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 2011-2013 онд зүрхний цочмог шигдээс оношлогдсон өвчтний нийт 48 түүхийг судаллаа. Судалгаанд ретроспектив агшингийн судалгааны аргыг ашиглан SPSS16 программ дээр статистик боловсруулалтыг хийж үр дүнг тооцлоо. Судалгаанд оролцогчдын 68.8% (33) эрэгтэй, 31.2% (15) эмэгтэй хүмүүс байна. Насны дунджийн хувьд 65.65±13.09, хүйсээр авч үзвэл эрэгтэйд 64.55±13.56, эмэгтэйд 68.07±12.09 байлаа. 60-с доош настай өвчтний зүрхний шигдээсээр өвчлөх хувь 2011 онд 30.4%, 2012 онд 41.7%, 2013 онд 46.2% байна. Улаанбаатарлуу шилжүүлсэн өвчтний дундаж ор хоног 1.82±1.47, эмнэлэгт эмчлэгдээд гарсан өвчтний дундаж ор хоног 6.00±4.58, эмнэлэг дотор шилжсэн өвчтний дундаж ор хоног 3.41±1.60 байна. Улаанбаатар шилжүүлсэн өвчтний дундаж нас 56.91±11.55, эмнэлэгт эмчлэгдээд гарсан өвчтний дундаж нас 64.00±21.79, эмнэлэг дотор шилжсэн өвчтний дундаж нас 68.12±12.04, нас барсан өвчтний дундаж нас 76.50±12.04 байна. 2011-2012 онуудад зүрхний цочмог шигдээсийн үед шинж тэмдгийн эмчилгээ түлхүү хийдэг байсан бөгөөд 2013 оноос Улаанбаатар хотод зүрхний титэм судас тэлэх эмчилгээнд илгээсэн өвчтний тоо нэмэгдсэн байна. Гэхдээ Улаанбаатар хотын Улсын III төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасагт зүрхний шигдээс болсноос хойш зүрхний титэм судас тэлэх эмчилгээ хийгдэх хүртэлх хугацаа 24 цаг байна. 2000 оноос титэм судасны нарийслыг тэлж, стент тавих эмчилгээг Францын эмч нартай хамтран 238 өвчтөнд хийж, ойрын үр дүн нь 96,5%, алсын үр дүн нь 86,8% байна. Зүрхний цочмог шигдээсээр өвчлөгсөд нь жил ирэх тусам залуужиж байгаа нь хөдөлмөрийн насны хүмүүсийн хөдөлмөрийн чадвар алдалтыг нэмэгдүүлж байна. Дархан-Уул аймагт
  2. 2. зүрхний цочмог шигдээстэй өвчтөнд 90 минутын дотор титэм судас тэлэх эмчилгээг хийлгэж чадахгүй байгаа нь зүрхний титэм судас тэлэх эмчилгээг нэвтрүүлэх нь нэн шаардлагатай байна. Түлхүүр үг: Ангиографи, зүрхний шигдээс, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ Оршил Өндөр хөгжилтэй улсад титэм судсан дотуурх шинжилгээ (ТСДШ) буюу ангиографийн аргаар өвчтөнийг шинжлэх, эмчлэх нь өдөр тутмын үйл ажиллагаа болж хүний алтан амийг аварч байна.1 Дэлхий нийтэд Германы эрдэмтэн В.К. Рентген 1985 оны 11 сарын 8-нд “Х” туяаг нээж, 1904 онд Австралийн эмэгтэйчүүдийн эмч Б. Бляхрадер өөрийн биеэн дээр шээсний нарийхан гуурсийг гарынхаа тохойн венийн судсыг нээж оруулаад тодосгогч бодис тарьж сэтгүүрдэх шинжилгээний анхны үндсийг тавьжээ. 1964 онд П.Н.Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн РУМ-5 рентген аппарат дээр С.Загдаа, Р.Пүрэв нар ОХУ-ын эрдэмтэн Б.П.Бураковскийтай хамтран судас сэтгүүрдэх анхны шинжилгээг хийжээ. 1993 онд манай орны анагаах ухааны түүхэнд З.Лхагвасүрэн, академич Н.Баасанжав нар анх целиакоангиографийн шинжилгээг хийв.2 1994 онд З.Лхагвасүрэн, М.Шагдарсүрэн, сувилагч И.Пүрэвдулам нар элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг П.Н.Шастины клиникийн төв эмнэлгийн ангиографийн кабинетэд, Хавдар судлалын төв эмнэлгээс сонгон авчирсан Сүхбаатар аймгийн өвчтөн “Б”-д хийсэн нь энэ эмчилгээний эхлэлийг тавьжээ.2 1997 онд Н.Баасанжав, З.Лхагвасүрэн нар зүрхний хөндийд нэг туйлт электро кардиостимулятор тавьж, З.Лхагвасүрэн (1995), Л.Жаргалсайхан (1997) нар элэгний хатуурлын улмаас үүссэн дэлүүний томролт, хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээ, нойр булчирхайн хурц үрэвслийн үед сэтгүүрээр эм хийх, бөөрний судасны нарийслыг тэлэх эмчилгээг хийсэн.2 2000 онд З.Лхагвасүрэн, Р.Болдбат, Ш.Болд нар нурууны нугалмайн их биеийн хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг амжилттай хийжээ. 2000 оноос тус
  3. 3. эмнэлгийн ангиографийн эмч нар, мэс заслын эмч нартай хамтран элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөсний дараа тодорхой хугацаанд хавдрыг тайрч авах эмчилгээг амжилттай хийсэн.2 2003 оны 5-р сард Австралийн Ротари клубийн тусламжаар PHILIPS фирмийн “Polidiagnost C-2 “ digital subtraction системтэй видео болон дискэн бичлэгтэй орчин үеийн аппаратаар тоноглогдсон нь зүрх судас сэтгүүрдэх шинжилгээ, судсан дотуурх мэс заслын эмчилгээг (СДМЗЭ) хөгжүүлэхэд чухал алхам болсон.2,3 1969-1998 онд 29 жилийн хугацаанд 5165 АГ-ийн шинжилгээ хийгдэж байсан бол 1999-2006 онд 8 жилийн хугацаанд 5346 АГ-ийн оношлогоо, СДМЗ-ын эмчилгээ хийгдсэн байна. Дэлхийд анагаах ухааны салбарт 1970 оны сүүлч 1980 оноос эхлэн судсан дотуурх мэс заслын эмчилгээ гэсэн шинэ салбар үүсч хөгжин дотроо 1. Судсан дотуур тэлэх эмчилгээ (Трансартериальная дилитация) 2. Судсан дотуур бөглөх эмчилгээ (Трансартериальная эмболизация) гэсэн чиглэлээр амжилттай хөгжиж байна. Диабетийн тавхайн үед ангиографийн шинжилгээ хийж, доод мөчний артерийн судасны бөглөрлийн байрлал, түвшинг тодорхойлж, судасны цусны урсгалыг нөхөн сэргээх мэс засал хийх боломж байгаа эсэхэд дүгнэлт өгнө.4 Стент тавих титэм судасны нарийслын эрсдэлийн зэрэг нэмэгдэх тутам стент тавьсаны дараа дахин нарийсах хүндрэл их байдаг зүй тогтол байна.5 Судсан дотуурх эмчилгээ хийгдсэн титмийн нийт судасны 48.3% нь зүүн титмийн артерийн ховдол хоорондын урд салаанд, 31.6% нь баруун титмийн артерийн судсанд, 13.8% нь зүүн титмийн артерийн тойрох салаанд хийгдсэн байгаагаас үзэхэд зүүн титмийн артерийн судсанд илүү хийгдэж байна.5,6 Зүрхний титэм судсыг судсан дотуурх аргаар тэлэх, стент тавихад тогтвортой ба тогтворгүй хэлбэрийн зүрхний бах, зүрхний бахын Канадын ангилалаар ҮА III IY зэрэг, зүрхний бичлэгийн ишемийн өөрчлөлт, зүрхний агших чадварын үзүүлэлт (ФВ) буурсан байх, хавсарсан хүнд өвчингүй байх зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэхээс гадна титмийн аль нэг титэм судас хэсэг газрын 75%-иас дээш нарийсалттай, түүний эахын урсгал сайн байх гол үзүүлэлтийг үндсэн заалт болгоно.6 Судсан дотуурх мэс ажилбарын эрт үеийн хүндрэл 3.22%, хожуу үеийн
  4. 4. хүндрэл 14.92%, нас баралт 8.06% тохиолдож, эмчилгээний үр дүн 91.94% байна.6 Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдлын улмаас зүрхний булчинд үхжлийн голомт үүсэхийг зүрхний шигдээс (ЗШ) гэнэ.7 Зүрхний шигдээсийн судсан дотуурх эмчилгээ гэдэг нь титэм судасны зураг авах шинжилгээ хийж, судасны нарийслийн зэргийг тогтоон бөглөрлийг оношлож улмаар судсан дотуур тэлэгч (стент)-ийг тавьснаар зүрхний булчингийн цусан хангамжийг сэргээх эмчилгээний арга.7 Зорилго Дархан-Уул аймагт зүрхний цочмог шигдээсийн үеийн тусламж үйлчилгээг судалж, улмаар титэм судсан дотуурх оношилгоо эмчилгээг нэвтрүүлэх хэрэгцээг тодорхойлох. Материал ба арга аргачлал Дархан Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 2011-2013 онд зүрхний цочмог шигдээс оношлогдсон өвчтний нийт 48 түүхийг судаллаа. Судалгаанд ретроспектив агшингийн судалгааны аргыг ашиглан SPSS16 программ дээр статистик боловсруулалтыг хийж үр дүнг тооцлоо. Үр дүн ба хэлцэмж Судалгаанд оролцогчдын 68.8% (33) эрэгтэй, 31.2% (15) эмэгтэй хүмүүс байна. Насны дунджийн хувьд 65.65±13.09, хүйсээр авч үзвэл эрэгтэйд 64.55±13.56, эмэгтэйд 68.07±12.09 байлаа. Хүснэгт 1. Насны бүлгийг оноор авч үзсэн нь 60-аас доош настай n (%) 60-аас дээш настай n (%) 2011 он 7 (30.4) 16 (69.6) 2012 он 5 (41.7) 7 (58.3) 2013 он 6 (46.2) 7 (53.8) 60-с доош насны зүрхний шигдээсээр өвчлөх хувь 2011 онд 30.4%, 2012 онд 41.7%, 2013 онд 46.2% байна. Хүснэгт 2. Үйлчлүүлэгчийн тавиланг дундаж ор хоног, дундаж насаар авч үзсэн байдал Дундаж ор хоног (Mean±SD) Дундаж нас (Mean±SD)
  5. 5. Эмнэлгээс гарсан 6.00±4.58 64.00±21.79 Шилжсэн 3.41±1.60 68.12±12.04 УБ явсан 1.82±1.47 56.91±11.55 Нас барсан 1.00±0.00 76.50±12.04 Улаанбаатар шилжүүлсэн өвчтний ор хоног 1.82±1.47, эмнэлэгт эмчлэгдээд гарсан өвчтний ор хоног 6.00±4.58, эмнэлэг дотор шилжсэн өвчтний ор хоног 3.41±1.60 байна. Улаанбаатар шилжүүлсэн өвчтний дундаж нас 56.91±11.55, эмнэлэгт эмчлэгдээд гарсан өвчтний дундаж нас 64.00±21.79, эмнэлэг дотор шилжсэн өвчтний дундаж нас 68.12±12.04, нас барсан өвчтний дундаж нас 76.50±12.04 байна. Хүснэгт 3. Үйлчлүүлэгчийн тавиланг оноор авч үзсэн байдал Эмнэлгээс гарсан УБ явсан Нас барсан Шилжсэн Нийт 2011 он 2 4 2 15 23 2012 он 1 1 - 10 12 2013 он - 6 - 7 13 Нийт 3 11 2 32 48 2011-2012 онуудад зүрхний цочмог шигдээсийн үед шинж тэмдгийн эмчилгээ түлхүү хийдэг байсан бөгөөд 2013 оноос Улаанбаатар хотод зүрхний титэм судас тэлэх эмчилгээнд илгээсэн өвчтний тоо нэмэгдсэн байна. Гэхдээ Улаанбаатар хотын Улсын III төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасагт зүрхний шигдээс болсноос хойш зүрхний титэм судас тэлэх эмчилгээ хийгдэх хүртэлх хугацаа 24 цаг байна. 2000 оноос титэм судасны нарийслыг тэлж, стент тавих эмчилгээг Францын эмч нартай хамтран 238 өвчтөнд хийж, ойрын үр дүн нь 96.5%, алсын үр дүн нь 86.8% байна.3 2013 оны байдлаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны 3-т зүрх судасны тогтолцооны өвчин 100000 хүн амд 848.1, хэвтэн эмчлүүлэгчийн тоогоор 10 000 хүн амд 385.7 буюу 1-т, үүнээс 26.7% нь зүрхний ишеми өвчнүүдийн (I20, I23-25) улмаас хэвтсэн байна.[8] Зүрх судасны тогтолцооны өвчин нийт нас баралтын 35.1% буюу 10000 хүн амд 19.6 ногдож байгаа бөгөөд зүрхний ишеми өвчин зонхилж байна.8
  6. 6. Зураг 1. Цээжний өвдөлтийн үеийн оношилгоо эмчилгээний алгоритм Олон улсын стандартад 90 минутын дотор зүрхний титэм судас тэлэх эмчилгээг хийж чадвал зүрхний булчингийн гэмтэл, соривжил үүсэлгүйгээр эргэн сэргэж хөдөлмөрийн чадвар алдалт бага, хөдөлмөрийн чадвар богино хугацаанд сэргэдэг байна. Дүгнэлт 1. Зүрхний цочмог шигдээсээр өвчлөгсөд нь жил ирэх тусам залуужиж байгаа нь хөдөлмөрийн насны хүмүүсийн хөдөлмөрийн чадвар алдалтыг нэмэгдүүлж байна. 2. Дархан-Уул аймагт зүрхний цочмог шигдээстэй өвчтөнд 90 минутын дотор титэм судас тэлэх эмчилгээг хийлгэж чадахгүй байгаа нь зүрхний титэм судас тэлэх эмчилгээг нэвтрүүлэх нь нэн шаардлагатай байна. Ном зүй 1. Л. Эрдэнэхүү, Д.Ж., Ш. Мягмарсүрэн, Ө. Цолмон, Титэм судсан дотуурх шинжилгээ хийлгэх боломжтой өвчтөнүүдийг ALLEN сорил-оор үнэлсэн байдал. Монголын анагаах ухаан, 2014. 170.
  7. 7. 2. Ангиографийн оношлогоо, эмчилгээний тасаг. Innovation, 2012. 3. З. Лхагвасүрэн, Н.Б., Ангиографийн оношилгоо, судсан дотуурх мэс заслын эмчилгээ. Innovation, 2008. 4. Цэгээнжав, Д., Диабетийн тавхайн онош, эмчилгээний асуудалд. Монголын анагаах ухаан, 2006. 5. Д.Цэгээнжав, З.Л., Ц.Дамдинсүрэн, Н.Доржсүрэн, Титэм судасны судсан дотуурх эмчилгээний дараах дахин нарийсах хүндрэлийг бууруулах асуудалд. Монголын анагаах ухаан, 2008. 145. 6. Д.Цэгээнжав, Л., Ц.Дамдинсүрэн, Титэм судасны нарийслыг судсан дотуурх аргаар эмчилсэн дүн. Монголын анагаах ухаан, 2005. 132. 7. MNS6376:2013, Зүрхний шигдээсийн титэм судсан дотуурх эмчилгээ, 2013. 8. Эрүүл мэндийн үзүүлэлт, 2013.

×