O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
ӨСВӨР НАСНЫ СУРАЛЦАГЧДЫН МЭРГЭЖИЛ СОНГОХ СЭТГЭЛ ЗҮЙН
ОНЦЛОГИЙГ СУДАЛСАН НЬ
Мөнхчулуун.Х1
, Хэрлэн.С2
, Отгонтуяа.И2
/Ph.D/...
барил эзэмшүүлэх сургалтыг мэргэжлийн сургалт гэнэ” гэж заасан бөгөөд
мэргэжлийн сургалт явуулах багш, материаллаг бааз, х...
эрдэмтэн Д.Гомбо, Ц.Цэвээн, И.Отгонтуяа нар өөрсдийн эрдэм шинжилгээ,
судалгааны ажилдаа зохих хэмжээгээр тусгасан байна.
...
Anúncio
Anúncio
Próximos SlideShares
Mergejlee herhen songoh ve
Mergejlee herhen songoh ve
Carregando em…3
×

Confira estes a seguir

1 de 10 Anúncio

Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь

Baixar para ler offline

Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь /Мөнхчулуун.Х/

Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь /Мөнхчулуун.Х/

Anúncio
Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Diapositivos para si (20)

Quem viu também gostou (19)

Anúncio

Semelhante a Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь (20)

Mais de Ankhbileg Luvsan (11)

Anúncio

Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь

  1. 1. ӨСВӨР НАСНЫ СУРАЛЦАГЧДЫН МЭРГЭЖИЛ СОНГОХ СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГИЙГ СУДАЛСАН НЬ Мөнхчулуун.Х1 , Хэрлэн.С2 , Отгонтуяа.И2 /Ph.D/ 1 АШУҮИС-ийн ДУА дахь АУС 2 ХУИС Munkhchuluun.kh@mnums.edu.mn, 99776011 Сэдвийн үндэслэл Ерөнхий боловсролын сургууль 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн нь боловсролын тогтолцоог дэлхийн стандарт, жишигт хүргэх, дунд, дээд боловсролын залгамж холбоог сайжруулах, сурагчдад ерөнхий боловсролыг чанартай эзэмшүүлэхийн зэрэгцээ тэднийг цаашдын мэргэжлээ ухамсартай зөв сонгоход бодитой бэлтгэх нь хэрэглээний төдийгүй онолын суурь ач холбогдолтой юм. Монгол улс 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр хүн амын амьдралын хэв маяг, ажил хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чадавхи, мэргэжил сонголтонд эрс өөрчлөлт гарсан төдийгүй ажилгүйдэл, ядуурал ихсэж, мэргэжлийн нөөц тохироц алдагдсан юм. Монголын нийгмийн амьдралын улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, соѐлын зэрэг бүх хүрээний өөрчлөлтийн нөхцөлд хүүхэд, залуучууд ажил мэргэжлээ зөв сонгох, мэргэжилтэн бэлтгэх нь үндэсний шинжтэй асуудал болов. ЕБС-ийн 10,11 дүгээр анги төгссөн сурагчдын дийлэнх олонхи нь ажил, мэргэжлийн тодорхой чиг баримжаагүйгээр зөвхөн их, дээд сургуульд л элсэхийг чухалчлав. Судалгааны үр дүнгээс харахад, суралцагчидын 17 хувь нь тухайн мэргэжлийг тохиолдлын байдлаар, 30 хувь нь тухайн мэргэжлийг дээд сургуульд л оръѐ гэж сонгосон гэсэн дүн гарч байв. БСШУ-ны сайдын 2002 оны 333 дугаар тушаалаар “ ЕБС-д гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам” –ыг батлан гаргаж мөрдүүлсэн. Энэхүү журамд “... хөгжим, бүжиг, дүрслэх урлагг биеийн тамир, техник, технологи зэрэг чиглэлээр сурагчийн авъяас, сонирхлыг багаас нь хөгжүүлэх болон тэдэнд ажил мэргэжлийн тодорхой төрлөөр мэдлэг, дадлага, арга
  2. 2. барил эзэмшүүлэх сургалтыг мэргэжлийн сургалт гэнэ” гэж заасан бөгөөд мэргэжлийн сургалт явуулах багш, материаллаг бааз, хэрэглэгдэхүүнд тавих шаардлага хийгээд эл сургалтыг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн бааз, лаборатори, тоног төхөөрөмжийг гэрээгээр ашиглах тухай тусгасан. Гэвч судалгаанаас үзвэл, өнөөдөр бага, дунд боловсролын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн болон боловсролын сургуулиуд эрхзүйн статустайгаар ажиллаж чадахгүй байна. Орчин үеийн сэтгэл судлаачдын судалгаагаар хүнд сэтгэн бодох, бүтээлч шүүмжлэлтэй сэтгэх, сэтгэл хөдлөл-нийгмийн харилцааны, ѐс суртахууны, бие бялдарын, мөнгө санхүүгийн, интернетийн зэрэг 10 шахам төрлийн оюун ухааны чадамж байдаг нь нотлогдсон. Сурагчид ирээдүйн ажил , мэргэжлээ сонгох, боловсролоо цаашид тасралтгүй ахиулахад эдгээр оюуны төрлүүдийн аль нь өөрт тань давуу, аль нь сул хөгжсөн болохыг харгалзан мэргэжлийн сонголт хийх шаардлагатай. Боловсролын хүрээлэнгээс хийсэн “ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох нь” төслийн хүрээнд 10-11дүгээр ангийн 1000 шахам сурагчийг хамруулан хийсэн судалгааны дүнгээс үзвэл, “Мэргэжлийн чиг баримжаа олгох тусгайлсан сургалт сурагч бидэнд хэрэгтэй” хэмээн судалгаанд оролцогчдын 82,2 хувь нь хариулсан байна. Ингээд дээрх үндэслэл дээр тулгуурлан өсвөр насны сурагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг тодорхойлохыг зорьсон юм. Сэдвийн судлагдсан байдал Мэргэжилтэн гэдэг бол тодорхой мэргэжлийг тусгай хөтөлбөрийн дагуу суралцаж эзэмшсэн, мэргэжлийн мэдлэг чадвараа зах зээлд борлуулж орлого олж байгаа хүн юм. Ингээд мэргэжил гэж юу болох, түүнийг хэрхэн сонгох, хэрхэн чадварлаг мэргэжилтэн болох , суралцагчдад мэргэжлийн чиг баримжааг хэрхэн олгох талаар сэтгэл судлаач Э.Эриксон, Д.Сьюпер, австрийн сэтгэл судлаач А.Адлер, голландын сэтгэл судлаач Б.Ливехуд, оросын сэтгэл судлаач Е.А. Климов, А.К.Маркова, Н.С.Пряжникова, Э.Ф.Зеер. Е.Ю, К.Замфир нарын олон эрдэмтэд судалж насны байдлаар нь үечилж ангилсан байдаг бол Монголын
  3. 3. эрдэмтэн Д.Гомбо, Ц.Цэвээн, И.Отгонтуяа нар өөрсдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа зохих хэмжээгээр тусгасан байна. Судалгааны ажлын зорилго Суралцагчдын мэргэжил сонголт, тэдний сэтгэл зүйн хамаарлыг тодорхойлох Зорилт ● Мэргэжлийн тухай ойлголтыг гүнзгийрүүлэн судлах, ● Суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох арга зам, үйл ажиллагааны чиглэлийн онолын асуудлыг дэлгэрүүлэн судлах, ● ЕБС-н өсвөр насны сурагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлог, хамаарлыг тодорхойлох, гэх мэт. Судалгааны аргууд Ажиглалт, задлан шинжилгээ, нэгтгэн-дүгнэх, математик-статистик, асуулт- хариулт болон “Мэргэжил сонголтын Дж. Холландын арга” , “Мэргэжилд чиглэсэн чадавхиа тодорхойлох”, “Мэргэжилд чиглэсэн хүсэл сонирхлоо тодорхойлох” , “Мэргэжлийн хэв шинжээ тодорхойлох”, “Зонхилох хэв шинждээ тохирох мэргэжлүүдийг тодорхойлох”, “ Сонирхож байгаа мэргэжлүүдээ судлах” тест, “Мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох аргазүй, “ Ялгаатай байдлыг оношлох Е.А.Климовын аргачлал”, А.А.Реаны “Мэргэжлийн сэтгэл ханамжийг тодорхойлох аргачлал” тестүүд ашиглав. Судалгааны объект : Суралцагч,оюутнууд Судлах зүйл : Мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлог. Судалгааны таамаглал ЕБС болон их дээд сургуульд суралцагчдын мэргэжил сонголтын сэтгэл зүйн хамаарлыг судалснаар, тэдэнд мэргэжилээ зөв оновчтой сонгох, мэргэжилдээ дур сонирхолтой болох, сэтгэл ханамж өндөртэй байх, бүтээмж өндөр байх, өөрийгөө хөгжүүлэх үндэс болно гэсэн ойлголтыг өгөх ба суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа болон хөдөлмөрийн мэдлэг, чадвар,
  4. 4. дадлыг аль болох эрт насанд нь эзэмшүүлж, сэдэл тэмүүлэл бий болгох асуудалд бага ч гэсэн нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Судалгааны ажлын шинэлэг тал ● ЕБС-н сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгож буй арга зүй, үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж, түүнийг боловсронгуй болгоход нөлөөлөхийг зорьсон. ● ЕБС болон их дээд сургуульд суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн хамаарлыг тодорхойлох оролдлого хийсэн, ● Их дээд сургуулийн оюутнуудын мэргэжлийн сэтгэл ханамжийг тодорхойлохыг зорьсон , ● Өсвөр насныхны мэргэжил сонголтонд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, үүрэг, нөлөө, сэтгэл ханамж ямар байгааг тодорхойлохыг зорьсон гэх мэт. Судалгааны ач холбогдол Онолын ач холбогдол ● Мэргэжлийн тухай ойлголтын талаар дэлгэрүүлэн судалсан ● Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох асуудлын талаарх онолын асуудлыг гүнзгийрүүлэн судалсан, ● Сурагчдын мэргэжил сонголтын сэтгэл зүйн онцлогийн тухай онолын асуудлыг дэлгэрүүлэн суалсан гэх мэт. Практик ач холбогдол ● Мэргэжил сонголтын талаар багш, эцэг, эх, сурагч, оюутнуудад зөвөлгөө онол, арга зүйн зохих түвшний зөвөлгөө өгөхийг хичээсэн. Судалгааны дүгнэлт, санал, зөвлөмжийг ЕБС-ийн анги удирдсан багш нар анги удирдсан багшийн ажлын төлөвлөгөөндөө оруулж, сурагчдыг мэргэжилээ зөв сонгоход нь ач холбогдолтой. Үр дүн
  5. 5. Зураг 1. Сурагчдын мэргэжил сонгоход нөлөөлөх бие хүний хэв шинжийн онцлогийг тодорхойлсон нь Судалгаанд хамрагдсан сурагчдын ихэнх хэсэг нь 20,1% уран сайхны хэв шинжид хамаарагдах мэргэжлийг сонгосон бол сурагчдын хамгийн бага хэсэг нь 9,9% стандартыг баримтлагчид хэв шинжид хамаарагдах мэргэжлийг сонгож байна. Харин ажил хэрэгч хэв шинжид /IX анги-11,8%, X анги-12,9%, XI анги-18,6%/ сурагчдын хувь анги ахих тусам бага багаар өсөж байгаа нь харагдаж байна. Энэ нь суралцагчдын ихэнх хэсэг нь дуулах, жүжиглэх, зурах болон урлаг уран сайхантай холбогдолтой мэргэжлийг сонирхож байгаа бол номын сан, архив болон заавар, журам баримталдаг ажилд төдийлөн сонирхолтой бус нь харагдаж байсан. Гэвч анги ахих тусам энэ чиглэлийн мэргэжлийг сонирхох нь нэмэгдэж байгаа харагдсан. Хүснэгт-1 Сурагчдын мэргэжлийн сонирхлын байдал IXанги Xанги XIанги Нийт А. бүлэг. барилгын инженер, фермер, барилгын ажилчин, цэцэрлэгжүүлэгч, дасгалжуулагч, малын эмч, туслагч, ой судлаач, ургамал судлаач 3,9% 4,8% 8,8% 5,8% В. бүлэг. программист, нисэхийн инженер, номын санч, санхүүч, банкны ажилтан, эмнэлгийн техникч 13% 13% 15,5% 13,8 %
  6. 6. С. бүлэг. удирдах, ятгах, итгүүлэх, үйлдвэрийн эзэн, худалдагч, сургуулийн захирал, өмгөөлөгч, улс төрч, цэргийн хүн, дарга, хүний нөөцийн менежер 28,4% 26% 14,5% 22,9 % D. бүлэг. багш, эмч, сурвалжлагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сувилагч 18,2% 18,7% 20,8% 19,2 % Е. бүлэг. жүжигчин, зохиолч, гэрэл зурагчин, зураач, зохион бүтээгч 23.5% 24,5% 28,3% 25,4 % F. бүлэг. эрдэм шинжилгээний ажилтан, багш, геологич, химич, физикч 13% 12% 12,2% 12,4 % Судалгаанаас харахад сурагчдын ихэнх хэсэг 25.4% нь жүжигчин, зохиолч, гэрэл зурагчин, зураач, зохион бүтээгч гэх зэрэг мэргэжлийг сонгосон ба үүнээс “жүжигчин”,”зураач” мэргэжлийг онцлон сонгож 22,9% нь С бүлэг. удирдах, ятгах, итгүүлэх, үйлдвэрийн эзэн, худалдагч, сургуулийн захирал, өмгөөлөгч, улс төрч, цэргийн хүн, дарга, хүний нөөцийн менежер мэргэжлийг сонгож байсан нь энэ мэргэжлийг сонгох сонирхол өндөр байдаг нь харагдаж байна. Хүснэгт 2 Сурагчдын мэргэжлийн үйл ажиллагааны сэдэлжилт 9-р анги 10-р анги 11-р анги Нийт Дотоод сэдэл 22,6% 28,9% 29,6% 26,2% Гадаад эерэг сэдэл 70,6% 65,4% 58,6% 65,7% Гадаад сөрөг сэдэл 6,8% 5,7% 11,8% 8,1% Бидний судалгаанаас харахад сурагчдын ихэнх хэсэгт 65,7% нь гадаад эерэг сэдэл нөлөөлсөн бол цөөн хэсэгт нь 8,1% дотоод сөрөг сэдэл нөлөөлсөн ба анги ахих тусам сурагчдын дотоод сэдэл нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Тус судалгаанд их дээд сургуулийн 150 оюутанг хамруулсан. Мэргэжил сонгоход нөлөөлөх бие хүний хэв шинжийг тодорхойлсон Мэргэжил сонголтын Дж.Холландын бие хүний хэв шинжийг тодорхойлон сурагчдын бие хүний хэв шинжийн онцлогтой харьцуулж, ямар ялгаа, онцлог байгааг тодорхойлохыг зорьсон юм.
  7. 7. Зураг 2. Оюутнуудын мэргэжил сонгоход нөлөөлсөн бие хүний хэв шинжийн онцлогийг тодорхойлсон нь Судалгаанд хамрагдсан оюутнуудын ихэнх нь нийгэм, судлаач шинжээч, бодит үйл ажиллагааг эрхэмлэгч хэв шинжтэй байгаа ба энэ нь манай Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Их, дээд, мэргэжлийн сургуулиудтай холбоотой байж болох юм. Зураг 3. Бие хүний хэв шинжийн онцлогийг харьцуулсан нь Судалгаанаас харахад оюутнууд нь судлаач хэв шинжид хамаарагдах мэргэжлийг сурагчдаас илүүтэй сонгож авсан бол уран сайхны хэв шинжид хамаарагдах мэргэжлийг сонгосон нь багассан байна. Хүснэгт 3 Мэргэжлийн үйл ажиллагааны сэдэлжилтийг харьцуулсан нь
  8. 8. Сурагчид Оюутан Дотоод сэдэл 26,2% 22,3% Гадаад эерэг сэдэл 65,7% 54,1% Гадаад сөрөг сэдэл 8,1% 23,6 Харьцуулалтыг харахад сурагчдын дотоод сэдэл оюутнуудынхыг бодвол арай өндөр, харин гадаад сөрөг сэдэл нь оюутан болоход улам нэмэгдсэн нь харагдаж байна. Зураг 4. Оюутны мэргэжил сонголтын сэтгэл ханамжийн түвшин Оюутнуудын ихэнх хэсэг нь 28,5% сэтгэл ханамжийн түвшин маш доогуур байна. Өндөр түвшинд хамгийн цөөн тооны 21,5% хамрагдсан байна. Үүнийг бид оюутан ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа мэргэжлийн талаар хангалттай мэдлэггүй, өөрийнхөө чадавхи, нөөцийг тооцоолоогүйтэй холбоотой гэж үзэж байна. Дүгнэлт Сурагчдын мэргэжил сонголт нь мэргэжилд чиглэсэн чадавхитайгаа огтхон ч нийцэхгүй байна. Энэ нь сурагчид мэргэжил сонгохдоо мэргэжлийн гадаад дүр төрхөд голлон анхаарч харин өөрсдийн чадавхи, чадамж, нөөцдөө төдийлөн анхаарахгүй байгаа нь харагдаж байна.
  9. 9. Сурагчдын мэргэжлийн сэдлийг судлахад ихэнх хэсэгт 65,7% /нь гадаад эерэг сэдэл нөлөөлсөн бол цөөн хэсэгт нь 8,1% дотоод сөрөг сэдэл нөлөөлсөн байна. Мөн анги ахих тусам сурагчдын дотоод сэдэл болон гадаад сөрөг сэдэл нэмэгдсэн байсан. Эдгээр байдлаас үзэхэд ЕБС-д сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг үр дүнтэй, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, цаг үеийн мэдээллээр хангасан, мэргэжлийн мөн чанар, онцлогийн талаарх ойлголтыг гүнзгий өгөх шаардлага байна. Мөн 9-11 ангид мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн аялал, лабортори, туршилт, ажиглалтын хичээлийг үйлдвэр, албан байгууллага дээр явуулах, мэргэжлийн хүний бүтээмж, амжилт, туршлага, үйл ажиллагаатай зохион байгуулалттайгаар танилцуулах, сургалтын хөтөлбөрт тодорхой цаг суулгаж өгөх шаардлага байна. Ингээд бид А.А.Реаны мэргэжлийн сэтгэл ханамжийг тодорхойлох аргачлал дээр тулгуурлан оюутны мэргэжил сонголтондоо хэр сэтгэл ханамжтай байгааг тодорхойлоход оюутнуудын ихэнх хэсэг нь 28,5% сэтгэл ханамжийн төвшин маш доогуур байна. Өндөр түвшинд хамгийн цөөн тооны 21,5% хамрагдсан байна. Үүнийг бид оюутан ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа мэргэжлийн талаар хангалттай мэдлэггүй, өөрийнхөө чадавхи, нөөцийг тооцоолоогүйтэй холбоотой гэж үзэж байна. Сурагчдын мэргэжил сонголт нь гол төлөв гадаад байдал, сурагч, эцэг эх, найз нөхдийн нөлөө, сургалтын төлбөр зэрэг нөлөөлдөг бол оюутнуудын ихэнх хэсэг нь ямар нэгэн дээд сургуульд орохыг урьтал болгох, цаашлаад ажлын байр олдоцтой мэргэжлийг сонгоход илүү анхаарч байгаа нь харагдаж байгаа ба энэ нь чанаргүй хүний нөөц, тогтворгүй ажилтан, мэргэжлийн илүүдэл, дутагдал, чанартай мэдлэг чадвар үгүйлэгдэх үндэс болж байна. Иймд хүүхдэд аль болох бага наснаас нь мэргэжил сонгох, мэргэжлийн талаарх ойлголтыг түлхүү өгөх шаардлага байна. Ном зүй 1. “Боловсрол судлал сэтгүүл”, 2011. 2. “БСШУЯ-ны тушаал”, 2002. 3. “Боловсролын тухай хууль”, Улаанбаатар, 2012.
  10. 10. 4. Бэгз Н. “Монголын боловсрол судлалын шинэ парадигм”, УБ, 2011 5. Галданцогт Ж., Чулуунцэцэг С., “Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зарим асуудал”, Улаанбаатар, 1979. 6. Дэлгэржав М. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал. УБ., 2012 7. Жавзан Б., Энхбаяр Б., “Боловсролын сэтгэл судлал”, 2009. 8. Зээнямбуу Ч., Уранбилгээ Ч. “Реферат, ангийн болон дипломын ажил, магистр, докторын зэрэг горилсон зохиол бичих арга зүйн зөвлөмж”. УБ., 2012 9. Лхагва Л. “Эрдмийн ажлын арга барил”, УБ., 1999 10.Лхагвасүрэн Д. “Боловсрол судлалын судалгааны арга”, УБ., 2010 11.Өлзийхуяг Б.“Боловсрол судлал түүний үндсэн агуулга” УБ., 2010 Цахим эх сурвалж 12.www.suragch.mn 13. www.hicheel.mn 14. www.eri.mn 15.www.stf.mn 16.www.setgel.org 17.www.mazut.mn

×