SlideShare uma empresa Scribd logo
1 de 7
Baixar para ler offline
ГЭР ОРОНГҮЙ ТЭНЭМЭЛ, ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ
НИЙГЭМШҮҮЛЭХ, ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ
Ганцэцэг.М
НХҮХ-ийн мэргэжилтэн
Товчлол
Дархан-Уул аймагт 2013, 2014 онуудад ГОТИ-2, 3, "Халуун хоол", "Түмний
төлөө түмэн" хөтөлбөрүүдийг зорилтот бүлгийн иргэдийг бүртгэлжүүлж
нийгэмшүүлэх зорилгоор зохион байгуулсан. Тус хөтөлбөрөөс гаргасан
судалгаанаас Дархан-Уул аймгийн хэмжээнд 700 гаруй иргэн өөрийн гэсэн гэр
оронгүй байрны орц хонгил, дулааны худгаар хоноглож байна.
Улсын хэмжээнд 2013 онд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох
зорилгоор судалгааны компанит ажлыг зохион байгуулсан бөгөөд судалгаанд
манай аймагт 25288 өрх хамрагдсан байна. Тус судалгаагаар амьжиргааны
түвшнээр 1-20 оноогоор үнэлж 1-2-р үнэлэгдсэн босго оноонд хүрсэн 478 өрх
хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байна. Эдгээр өрхийн гишүүд
тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Өрхийн тодорхой орлогогүй, хүүхдийн
мөнгөөр амьдралаа үргэлжлүүлж байна.
Орон гэргүй иргэдийн 80 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нийгэмд
эзлэх байр суурь, гэр бүлийн харилцаа гэхчлэн олон хүчин зүйлээс шалтгаалж
архинд гүн донтдог байна. Нэг хүн архины хамааралтай болоход түүний ард 100-
150 хүн стресс, ямар нэгэн дарамтанд байдаг байна.
Дээрх өрхүүдийн хөдөлмөрийн насны иргэдийг ажил хөдөлмөр эрхлүүлэх,
хөдөлмөрт бэлтгэх зорилгоор бодит ажил эхлүүлэх нэн шаардлагатай байна.
Удиртгал
2012 оноос эхлэн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс орон гэргүй,
нийгмийн хамгааллын ямар нэгэн тэтгэвэр тэтгэмжид хамрагддаггүй орц хонгил,
траншейнд амьдардаг тэнэмэл амьдралтай 511 иргэдэд өдөрт нэг удаа халуун
хоолоор үйлчлэх, түр хоноглох байраар хангах зэрэг нийгэмд байр сууриа олоход
нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Орон гэргүй
архинд донтсон иргэдийг зөвхөн халуун хоол, түр хоноглох байраар хангах нь
нийгэмшихэд төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа нь төслийн хүрээнд явуулсан
судалгаанаас харагдсан.
Иймээс дээрхи нийгэм эдийн засгийн шалтгаан нөхцөл байдлаас
хамааруулан энэхүү төслийг санаачлиж байгаа бөгөөд уг төслийн хэрэгжмлтийг
амжилттай ханагахад чиглэсэн доорхи зорилго, зорилтыг тодорхойлж байна.
Төслийн гол зорилго нь:
Дархан-Уул аймгийн Дархан суманд амьдарч буй орон гэргүй тэнэмэл
иргэдэд зориулсан урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар тэдгээрийг
нийгэмшүүлэх, эрүүл мэндийг сайжруулах, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөрт зуучлах,
ажлын байртай болгох улмаар бие даан нийгмийн амьдралд оролцох боломжийг
бүрдүүлэхэд оршино.
Төслийн хүрээнд хэрэгжүүлэх зорилтууд:
● Төслийн санхүүжилтын эх үүсвэр бий болгох, дэмжлэг үзүүлэх, хамтран
ажиллах донор байгууллагууд болон оролцогч талуудын чиг үүргийг
тодорхойлж, хамтран ажиллах санамж бичиг байгуулах
● Төсөлд хамрагдах зорилтот бүлгийг байрлуулах, хөгжүүлэх, нийгэмшүүлэх
байр, ажлын байр, сургалтын байр зэрэг дэд бүтцийн орчин бий болгох,
холбогдох хүний нөөц болон бусад шаардлагатай материаллаг болон
санхүүгийн нөөцүүдийг бэлэн болгох
● Төсөлд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлох (архинаас гарах, нийгэм,
хамт олон гэр бүлийн хэвийн амьдралдаа эргэн очих хүсэлтээ өөрөө
зөвшөөрч илэрхийлсэн иргэдийг холбогдох байгууллагуудтай хамтран
сонгох)
● Үйл ажиллагааг эхлүүлэх, зохион байгуулалтын үр дүнтэй бүтэц бий болгон
үйл ажиллагааг тогтворжуулах зэрэг болно.
Орон нутгийн хэмжээнд тэнэмэл иргэдийн талаар тулгамдсан асуудлууд ба
судалгаа
Аливаа улс орны хөгжлийн “жинхэнэ” хэмжүүр нь хөгжлийн үр шим хүний
эрүүл мэнд, аюулгүй байдал, материаллаг ахуй, боловсрол, нийгэмшил, тэдний
хайрлагдах, үнэлэгдэх болон гэр бүл, нийгэмд эзлэх байр суурь зэрэгт хэрхэн
тусаж байгаагаар тодорхойлогддог. Эдийн засгийн хөгжлөөс шалтгаалан нийгмийн
амьдралд давхрагын ялгаа ихэссээр байгаа ба ядуурлын түвшин нэмэгдэж байна.
Ядуурлын түвшинд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь нийгмийн хөгжлөөс үүдсэн
орон гэргүй тэнэмэл иргэд юм.
Орон гэргүй, тэнэмэл иргэдийн хувьд нийгмийн хамгааллын болон бусад
нийгмийн үйлчилгээ болох ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, эрүүл
мэндийн үйлчилгээ, тусламжийн гадна үлдэж, оршин суугаа хаяг нь тодорхойгүй
шалтгааны улмаас нийгмийн харилцаанаас гадуурхагдаж хүн байх эрхээ эдлэх
боломжгүй байгаагаас гадна тэдгээрийн дан буюу давхар байдлаар үндсэн эрхүүд
нь бодитойгоор зөрчигдөж байна. Тиймээс дээрх иргэдэд түр зуурын тусламж
үйлчилгээ үзүүлэхээс илүү урт хугацааны дэмжлэг тодорхой бодлого хэрэгтэй
байгааг зарим хийсэн судалгааны дүгнэлт илтгэж байна.
Нийгэмд гадуурхагдсан хүмүүс буюу орон гэргүй, тэнэмэл иргэдийг 2011 оны
11-р сард тоолж байсан байна. Тус тооллогоор нийслэлд 770, Орхон аймагт 73,
Дархан-Уул аймагт 45, Дорнод аймагт 40, Улсын хэмжээнд 928 орон гэргүй,
тэнэмэл иргэд тооллогодсон гэсэн судалгаа байгаа юм. Харин энэ жилийн хувьд
нэмэгдэж Дархан-Уул аймгийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл иргэд шинээр
бүртгэгдэж 700 гаруй орон гэргүй иргэн байгаа гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Эдгээр
хүмүүсийн ихэнх хувь нь архины хамааралтай, архинд донтох өвчтэй, байнга архи
согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар амь нас эрүүл мэндээрээ хохирч
байдаг. Орон гэргүй, тэнэмэл гэх тодотголтой иргэд залуужиж байна гэж байгаа.
Орон гэргүй иргэдийн 80 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нийгэмд эзлэх
байр суурь, гэр бүлийн харилцаа гэхчлэн олон хүчин зүйлээс шалтгаалж архинд
гүн донтдог байна.
Аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөр эрхлэх тал дээр хамтарч ажиллах
гэхээр хөдөлмөрийн чадваргүй, архаг хууч өвчинтэй иргэд ажилд тэнцдэггүй
байна. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээний дүнгээс харахад тэнэмэл, орон гэргүй,
тодорхой хаяггүй иргэдийн дунд БЗХӨ, зүрх судас, амьсгал, шээс бөөрний замын
эмгэгүүд хавсарсан байдлаар илэрч байжээ. Тэгэхээр нийгмээс өөрсдийгөө
тусгаарлаад байгаа эдгээр хүмүүст эрүүл мэндийн үзлэгийг тогтмол явуулах,
эмчийн хяналтад байлгаж, эмчлэн эрүүлжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад
байгаа юм.
Иймд тэдгээр хүмүүсийг түр байршуулан нийгэмшүүлэх үйл ажиллагааг
хүндээ тулгуурлан хэрэгжүүлэх чиглэлээр бүртгэл судалгаа авч, мэдээллийн
цахим санд бүртгэлжүүлэх, иргэдийг бичиг баримтжуулж улсаас олгож байгаа
халамж үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, мэргэжлийн чиг баримжаа
олгох сургалтанд хамруулах шаардлагатайн зэрэгцээ иргэдийг нийгэмшүүлэх гэдэг
дотор мэргэжлийн боловсрол олгох төрөл бүрийн сургалт зохион байгуулж
мэргэшүүлэх нь үр дүнтэй гэдэгт ХАНХЯ-тай хамтарч ажилладаг төрийн болон
ТББ-ын төлөөллүүд санал оруулсан. Эдгээр иргэдийг нийгэмд нэмэгдүүлэхгүй
байхад холбогдох байгууллагууд хамтран ажиллах нь хамгаас чухал юм.
Хэдийгээр орон гэргүй тэнэмэл иргэд ч гэсэн тэнд хүний эрх, эрх чөлөө,
эрүүл мэнд цаашлаад эрдэнэт хүний амь нас яригдаж байгаа учир нэн тэргүүнд
тухайн иргэдийг нийгэмшүүлж сургах нь чухал шаардлага болоод байгаа билээ.
2013 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан ОАТТ судалгаагаар
Дархан-Уул аймгийн хувьд 27268 өрхтэй, үүнээс Дархан суманд 23037, Шарын гол
суманд 2084, Хонгор суманд 1342, Орхон суманд 805 өрх айл амьдардаг гэсэн
мэдээлэл гарчээ.
Аймгийн хэмжээнд 2012 оны байдлаар 88875 хүн амтай бөгөөд үүний 45580
эмэгтэй байгаа нь нийт хүн амын 51,2%-ийг эзэлж байна. Үүнд хөгжлийн
бэрхшээлтэй 3515 иргэн, ахмад настай 5639, өндөр настай ганц бие иргэн 934
байгаа гэсэн судалгаа байдаг. Үүнээс орон гэргүй, тэнэмэл амьдралтай, орц
хонгил, траншейд амьдардаг 700 гаруй иргэд байгаа гэсэн судалгаа байдаг.
Энэхүү судалгааг цагдаагийн газар, ХГБХХ, Дархан сумын ЗДТГ, багийн нийгмийн
ажилтнууд гаргасан байна.
27203 өрхөөс толгойлсон 4957 өрх байгаа нь нийт өрхийн 18,2%-ийг эзэлж
байна. Нийт өрх толгойлсон 4957 өрхийн 78.9 хувь нь буюу 3913 өрхийг эмэгтэй
хүн толгойлон амьдарч байна.
2012 оны байдлаар аймгийн бизнес регистрийн санд 1868 аж ахуйн нэгж
бүртгэлтэй байгаагаас 1447 буюу 77.4 хувь нь үйл ажиллагаа хэвийн явуулж
байна.
2012 оны эцэст Хөдөлмөрийн насны хүн ам 59204 байгаагаас Хөдөлмөрийн
хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэд 1732, ажил эрхлээгүй 38700, хөдөлмөрийн
насны суралцагсад 18772 байна.
Зураг 1. Хөдөлмөрийн насны иргэд
Аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралтын тоог авч үзвэл 2011 онд 557, 2012
онд 639 болж 1.4 хувиар өссөн байна. Эдгээр тоо баримтууд нь орон гэргүй
тэнэмэл иргэдийн тоо баримттай уялдаатай юм.
Дархан–Уул аймгийн Дархан суманд 2010 онд өрхийн орлого багатай,
хөдөлмөр эрхэлдэггүй 430 иргэдийг хамруулан явуулсан судалгаагаар тэдний гэр
бүлийн гишүүдийн 48,6% нь архи хэтрүүлэн хэрэглэдэг, үүнээс үүдэн 57,3% нь
ямар нэгэн хэлбэрээр сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл
дарамтанд өртдөг, 67,8% нь сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвөлгөө мэдээлэл
шаардлагатай гэсэн судалгааны дүн гарсан. Судалгаанд оролцогсдоос нийт 48
хүнийг хамруулан бүлгийн ярилцлага хийхэд нийт оролцогсдын 79,4% нь
амьдралын хэв маягаа эерэгээр өөрчлөх хүсэлтэй, өрхийн орлогоо дээшлүүлэх
сургалтанд хамрагдан үйл ажиллагаа явуулах эрмэлзлэлтэй гэдгээ илэрхийлсэн.
Мөн нийгмийн халамж үйлчилгээ, цагдаагийн байгууллага, нийгэмд чиглэсэн
үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын явуулсан судалгаа тоон
мэдээлэлд 2009 оны байдлаар орон гэргүй тэнэмэл хүүхдийн тоо 155, гэр бүлийн
хүчирхийлэлд өртсөн хүүхэд 62, ахмадууд 19, биеэ үнэлдэг эмэгтэйчүүд 150, гэмт
хэрэгт холбогдсон 19-35 насны залуучууд 381, хөдөлмөр эрхэлж буй хүүхэд 69
байгаад дүн шинжилгээ хийж үзэхэд, дээрх бүлгийн иргэдийн ар гэрийн амьдрал
ядуу, тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн орлого багатай зэрэг нийгмийн хүчин
зүйлүүд дагалдаж байдаг байна. /Зураг 2/
Дүгнэлт
Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулснаар нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн
тоо буурах, тэнэмэл, архинд донтох өвчтэй хүмүүсийн тодорхой хэсэг нь
нийгэмших, өрхийн амьжиргааны түвшин дээшлэх, түүнийгээ дагаад өрх тэдгээр
өрхүүдэд байгаа нийгмийн хэсэг бүрт оролцож байгаа иргэдийн амьдралын
баталгаа сайжирна, гэмт хэрэг, зөрчлийн тоо багасах мөн ажилгүйдэл ядуурал
буурах ач холбогдолтой байна.
Төслийн ажлыг хэрэгжүүлсэнээр 8-10 хүний ажлын байртай болж, өрхийн
орлого нэмэгдэж, нэг удаадаа 25-28 хүн нийгэмшиж, ажиллаж амьдрах орчноор
хангагдана. Түүнчлэн манай оронд нутагшсан төмс хүнсний ногооны үржил шим,
шимт чанар сайжрах, иргэд эрүүл аюулгүй хүнсээр хангагдана.
Түүнчлэн нэг хүн нийгэмшихэд тухайн хүний гэр бүл, хамаатан садан,
хариуцан ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч, өрхийн эмч, багийн нийгмийн
ажилтан гэх мэт 100-150 хүний стресс арилна.

Mais conteúdo relacionado

Mais procurados

ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...Galbaatar Lkhagvasuren
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлZaya G
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэрtserendulamaa
 
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтBatbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтThe Institute of Social Sciences
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
өглөөний хүн
өглөөний хүнөглөөний хүн
өглөөний хүнn.ochiko
 
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулахнийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулахnina_miigaa
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
иргэн татвар төлөгч
иргэн татвар төлөгчиргэн татвар төлөгч
иргэн татвар төлөгчKhongor Bukhtsooj
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2А. Aku
 
Zurhnii tuhai
Zurhnii tuhaiZurhnii tuhai
Zurhnii tuhaiuuree_247
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1Battulga Bayrmagnai
 

Mais procurados (20)

нийгмийн ажилтны ёс зүй - 3
нийгмийн ажилтны ёс зүй - 3нийгмийн ажилтны ёс зүй - 3
нийгмийн ажилтны ёс зүй - 3
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
ажилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэражилгүйдэл, түүний хэлбэр
ажилгүйдэл, түүний хэлбэр
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
эрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүйэрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүй
 
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголтBatbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
Batbayar presentation Нийгмийн ажлын талаарх ерөнхий ойлголт
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
нууц бүлгэм
нууц бүлгэмнууц бүлгэм
нууц бүлгэм
 
өглөөний хүн
өглөөний хүнөглөөний хүн
өглөөний хүн
 
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулахнийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
Tzou 1
Tzou 1Tzou 1
Tzou 1
 
иргэн татвар төлөгч
иргэн татвар төлөгчиргэн татвар төлөгч
иргэн татвар төлөгч
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
 
Zurhnii tuhai
Zurhnii tuhaiZurhnii tuhai
Zurhnii tuhai
 
иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1иргэний эрх зүй №1
иргэний эрх зүй №1
 

Semelhante a Гэр оронгүй тэнэмэл, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх

Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөн
Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөнХүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөн
Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөнAnkhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээсAnkhbileg Luvsan
 
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2 ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2 Mr Nyak
 
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньИргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньAnkhbileg Luvsan
 
өрхийн нийгэм-эдийн-засгийн-нийтлэг-асуудлууд Copy
өрхийн нийгэм-эдийн-засгийн-нийтлэг-асуудлууд Copyөрхийн нийгэм-эдийн-засгийн-нийтлэг-асуудлууд Copy
өрхийн нийгэм-эдийн-засгийн-нийтлэг-асуудлууд CopyЛ. Ундармаа
 
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoimZaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoimErdenetsogt Su
 
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр The Institute of Social Sciences
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрLhamlhundev Baljaa
 
Ger bul hugjliin undes
Ger bul hugjliin undesGer bul hugjliin undes
Ger bul hugjliin undesa Chimgee
 
1heseg zaluusiinhotkhaliunbat 20190703030206
1heseg zaluusiinhotkhaliunbat 201907030302061heseg zaluusiinhotkhaliunbat 20190703030206
1heseg zaluusiinhotkhaliunbat 20190703030206Mr Nyak
 
S.erdene saidiin iltgel
S.erdene saidiin iltgel S.erdene saidiin iltgel
S.erdene saidiin iltgel Nomin Nemo
 
Нийгмийн ажлын түүх, философи Хичээл-2
Нийгмийн ажлын түүх, философи Хичээл-2Нийгмийн ажлын түүх, философи Хичээл-2
Нийгмийн ажлын түүх, философи Хичээл-2E-Gazarchin Online University
 
Нийгмийн ажлын түүх, философи 1 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 1 2015-09-15Нийгмийн ажлын түүх, философи 1 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 1 2015-09-15E-Gazarchin Online University
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...batnasanb
 
2 р хорооны засаг даргын ү.а-ны мэдээлэл
2 р хорооны засаг даргын ү.а-ны мэдээлэл2 р хорооны засаг даргын ү.а-ны мэдээлэл
2 р хорооны засаг даргын ү.а-ны мэдээлэлbaasandorj b
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замUnuruu Dear
 

Semelhante a Гэр оронгүй тэнэмэл, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх (20)

Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөн
Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөнХүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөн
Хүчирхийллийг үл тэвчих нь бидний соёл мөн
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
 
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2 ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
 
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньИргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
 
өрхийн нийгэм-эдийн-засгийн-нийтлэг-асуудлууд Copy
өрхийн нийгэм-эдийн-засгийн-нийтлэг-асуудлууд Copyөрхийн нийгэм-эдийн-засгийн-нийтлэг-асуудлууд Copy
өрхийн нийгэм-эдийн-засгийн-нийтлэг-асуудлууд Copy
 
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoimZaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
 
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
О.Батбаяр-Хүүхдийн хөгжлийн талаарх уламжлалт хэв маяг хийгээд гэр
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
ИЛТГЭЛ
ИЛТГЭЛИЛТГЭЛ
ИЛТГЭЛ
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 
Ger bul hugjliin undes
Ger bul hugjliin undesGer bul hugjliin undes
Ger bul hugjliin undes
 
1heseg zaluusiinhotkhaliunbat 20190703030206
1heseg zaluusiinhotkhaliunbat 201907030302061heseg zaluusiinhotkhaliunbat 20190703030206
1heseg zaluusiinhotkhaliunbat 20190703030206
 
S.erdene saidiin iltgel
S.erdene saidiin iltgel S.erdene saidiin iltgel
S.erdene saidiin iltgel
 
Iltgel said
Iltgel saidIltgel said
Iltgel said
 
Нийгмийн ажлын түүх, философи Хичээл-2
Нийгмийн ажлын түүх, философи Хичээл-2Нийгмийн ажлын түүх, философи Хичээл-2
Нийгмийн ажлын түүх, философи Хичээл-2
 
Нийгмийн ажлын түүх, философи 1 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 1 2015-09-15Нийгмийн ажлын түүх, философи 1 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 1 2015-09-15
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
 
eaeasdsadas
eaeasdsadaseaeasdsadas
eaeasdsadas
 
2 р хорооны засаг даргын ү.а-ны мэдээлэл
2 р хорооны засаг даргын ү.а-ны мэдээлэл2 р хорооны засаг даргын ү.а-ны мэдээлэл
2 р хорооны засаг даргын ү.а-ны мэдээлэл
 
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замЖ.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Ж.Цолмон: Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
 

Mais de Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнAnkhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдAnkhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньAnkhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньAnkhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга замAnkhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжAnkhbileg Luvsan
 
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдСудалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдAnkhbileg Luvsan
 

Mais de Ankhbileg Luvsan (20)

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
 
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалдСудалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
Судалгаанд суурилсан “ДАРХАН ИХ СУРГУУЛЬ” байгуулах асуудалд
 

Гэр оронгүй тэнэмэл, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөрт бэлтгэх

  • 1. ГЭР ОРОНГҮЙ ТЭНЭМЭЛ, ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ, ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ Ганцэцэг.М НХҮХ-ийн мэргэжилтэн Товчлол Дархан-Уул аймагт 2013, 2014 онуудад ГОТИ-2, 3, "Халуун хоол", "Түмний төлөө түмэн" хөтөлбөрүүдийг зорилтот бүлгийн иргэдийг бүртгэлжүүлж нийгэмшүүлэх зорилгоор зохион байгуулсан. Тус хөтөлбөрөөс гаргасан судалгаанаас Дархан-Уул аймгийн хэмжээнд 700 гаруй иргэн өөрийн гэсэн гэр оронгүй байрны орц хонгил, дулааны худгаар хоноглож байна. Улсын хэмжээнд 2013 онд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох зорилгоор судалгааны компанит ажлыг зохион байгуулсан бөгөөд судалгаанд манай аймагт 25288 өрх хамрагдсан байна. Тус судалгаагаар амьжиргааны түвшнээр 1-20 оноогоор үнэлж 1-2-р үнэлэгдсэн босго оноонд хүрсэн 478 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байна. Эдгээр өрхийн гишүүд тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Өрхийн тодорхой орлогогүй, хүүхдийн мөнгөөр амьдралаа үргэлжлүүлж байна. Орон гэргүй иргэдийн 80 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нийгэмд эзлэх байр суурь, гэр бүлийн харилцаа гэхчлэн олон хүчин зүйлээс шалтгаалж архинд гүн донтдог байна. Нэг хүн архины хамааралтай болоход түүний ард 100- 150 хүн стресс, ямар нэгэн дарамтанд байдаг байна. Дээрх өрхүүдийн хөдөлмөрийн насны иргэдийг ажил хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор бодит ажил эхлүүлэх нэн шаардлагатай байна.
  • 2. Удиртгал 2012 оноос эхлэн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс орон гэргүй, нийгмийн хамгааллын ямар нэгэн тэтгэвэр тэтгэмжид хамрагддаггүй орц хонгил, траншейнд амьдардаг тэнэмэл амьдралтай 511 иргэдэд өдөрт нэг удаа халуун хоолоор үйлчлэх, түр хоноглох байраар хангах зэрэг нийгэмд байр сууриа олоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Орон гэргүй архинд донтсон иргэдийг зөвхөн халуун хоол, түр хоноглох байраар хангах нь нийгэмшихэд төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа нь төслийн хүрээнд явуулсан судалгаанаас харагдсан. Иймээс дээрхи нийгэм эдийн засгийн шалтгаан нөхцөл байдлаас хамааруулан энэхүү төслийг санаачлиж байгаа бөгөөд уг төслийн хэрэгжмлтийг амжилттай ханагахад чиглэсэн доорхи зорилго, зорилтыг тодорхойлж байна. Төслийн гол зорилго нь: Дархан-Уул аймгийн Дархан суманд амьдарч буй орон гэргүй тэнэмэл иргэдэд зориулсан урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар тэдгээрийг
  • 3. нийгэмшүүлэх, эрүүл мэндийг сайжруулах, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөрт зуучлах, ажлын байртай болгох улмаар бие даан нийгмийн амьдралд оролцох боломжийг бүрдүүлэхэд оршино. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх зорилтууд: ● Төслийн санхүүжилтын эх үүсвэр бий болгох, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах донор байгууллагууд болон оролцогч талуудын чиг үүргийг тодорхойлж, хамтран ажиллах санамж бичиг байгуулах ● Төсөлд хамрагдах зорилтот бүлгийг байрлуулах, хөгжүүлэх, нийгэмшүүлэх байр, ажлын байр, сургалтын байр зэрэг дэд бүтцийн орчин бий болгох, холбогдох хүний нөөц болон бусад шаардлагатай материаллаг болон санхүүгийн нөөцүүдийг бэлэн болгох ● Төсөлд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлох (архинаас гарах, нийгэм, хамт олон гэр бүлийн хэвийн амьдралдаа эргэн очих хүсэлтээ өөрөө зөвшөөрч илэрхийлсэн иргэдийг холбогдох байгууллагуудтай хамтран сонгох) ● Үйл ажиллагааг эхлүүлэх, зохион байгуулалтын үр дүнтэй бүтэц бий болгон үйл ажиллагааг тогтворжуулах зэрэг болно. Орон нутгийн хэмжээнд тэнэмэл иргэдийн талаар тулгамдсан асуудлууд ба судалгаа Аливаа улс орны хөгжлийн “жинхэнэ” хэмжүүр нь хөгжлийн үр шим хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, материаллаг ахуй, боловсрол, нийгэмшил, тэдний хайрлагдах, үнэлэгдэх болон гэр бүл, нийгэмд эзлэх байр суурь зэрэгт хэрхэн тусаж байгаагаар тодорхойлогддог. Эдийн засгийн хөгжлөөс шалтгаалан нийгмийн амьдралд давхрагын ялгаа ихэссээр байгаа ба ядуурлын түвшин нэмэгдэж байна. Ядуурлын түвшинд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь нийгмийн хөгжлөөс үүдсэн орон гэргүй тэнэмэл иргэд юм. Орон гэргүй, тэнэмэл иргэдийн хувьд нийгмийн хамгааллын болон бусад нийгмийн үйлчилгээ болох ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийн гадна үлдэж, оршин суугаа хаяг нь тодорхойгүй
  • 4. шалтгааны улмаас нийгмийн харилцаанаас гадуурхагдаж хүн байх эрхээ эдлэх боломжгүй байгаагаас гадна тэдгээрийн дан буюу давхар байдлаар үндсэн эрхүүд нь бодитойгоор зөрчигдөж байна. Тиймээс дээрх иргэдэд түр зуурын тусламж үйлчилгээ үзүүлэхээс илүү урт хугацааны дэмжлэг тодорхой бодлого хэрэгтэй байгааг зарим хийсэн судалгааны дүгнэлт илтгэж байна. Нийгэмд гадуурхагдсан хүмүүс буюу орон гэргүй, тэнэмэл иргэдийг 2011 оны 11-р сард тоолж байсан байна. Тус тооллогоор нийслэлд 770, Орхон аймагт 73, Дархан-Уул аймагт 45, Дорнод аймагт 40, Улсын хэмжээнд 928 орон гэргүй, тэнэмэл иргэд тооллогодсон гэсэн судалгаа байгаа юм. Харин энэ жилийн хувьд нэмэгдэж Дархан-Уул аймгийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл иргэд шинээр бүртгэгдэж 700 гаруй орон гэргүй иргэн байгаа гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Эдгээр хүмүүсийн ихэнх хувь нь архины хамааралтай, архинд донтох өвчтэй, байнга архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар амь нас эрүүл мэндээрээ хохирч байдаг. Орон гэргүй, тэнэмэл гэх тодотголтой иргэд залуужиж байна гэж байгаа. Орон гэргүй иргэдийн 80 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нийгэмд эзлэх байр суурь, гэр бүлийн харилцаа гэхчлэн олон хүчин зүйлээс шалтгаалж архинд гүн донтдог байна. Аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөр эрхлэх тал дээр хамтарч ажиллах гэхээр хөдөлмөрийн чадваргүй, архаг хууч өвчинтэй иргэд ажилд тэнцдэггүй байна. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээний дүнгээс харахад тэнэмэл, орон гэргүй, тодорхой хаяггүй иргэдийн дунд БЗХӨ, зүрх судас, амьсгал, шээс бөөрний замын эмгэгүүд хавсарсан байдлаар илэрч байжээ. Тэгэхээр нийгмээс өөрсдийгөө тусгаарлаад байгаа эдгээр хүмүүст эрүүл мэндийн үзлэгийг тогтмол явуулах, эмчийн хяналтад байлгаж, эмчлэн эрүүлжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Иймд тэдгээр хүмүүсийг түр байршуулан нийгэмшүүлэх үйл ажиллагааг хүндээ тулгуурлан хэрэгжүүлэх чиглэлээр бүртгэл судалгаа авч, мэдээллийн цахим санд бүртгэлжүүлэх, иргэдийг бичиг баримтжуулж улсаас олгож байгаа халамж үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулах шаардлагатайн зэрэгцээ иргэдийг нийгэмшүүлэх гэдэг дотор мэргэжлийн боловсрол олгох төрөл бүрийн сургалт зохион байгуулж
  • 5. мэргэшүүлэх нь үр дүнтэй гэдэгт ХАНХЯ-тай хамтарч ажилладаг төрийн болон ТББ-ын төлөөллүүд санал оруулсан. Эдгээр иргэдийг нийгэмд нэмэгдүүлэхгүй байхад холбогдох байгууллагууд хамтран ажиллах нь хамгаас чухал юм. Хэдийгээр орон гэргүй тэнэмэл иргэд ч гэсэн тэнд хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд цаашлаад эрдэнэт хүний амь нас яригдаж байгаа учир нэн тэргүүнд тухайн иргэдийг нийгэмшүүлж сургах нь чухал шаардлага болоод байгаа билээ. 2013 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан ОАТТ судалгаагаар Дархан-Уул аймгийн хувьд 27268 өрхтэй, үүнээс Дархан суманд 23037, Шарын гол суманд 2084, Хонгор суманд 1342, Орхон суманд 805 өрх айл амьдардаг гэсэн мэдээлэл гарчээ. Аймгийн хэмжээнд 2012 оны байдлаар 88875 хүн амтай бөгөөд үүний 45580 эмэгтэй байгаа нь нийт хүн амын 51,2%-ийг эзэлж байна. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй 3515 иргэн, ахмад настай 5639, өндөр настай ганц бие иргэн 934 байгаа гэсэн судалгаа байдаг. Үүнээс орон гэргүй, тэнэмэл амьдралтай, орц хонгил, траншейд амьдардаг 700 гаруй иргэд байгаа гэсэн судалгаа байдаг. Энэхүү судалгааг цагдаагийн газар, ХГБХХ, Дархан сумын ЗДТГ, багийн нийгмийн ажилтнууд гаргасан байна. 27203 өрхөөс толгойлсон 4957 өрх байгаа нь нийт өрхийн 18,2%-ийг эзэлж байна. Нийт өрх толгойлсон 4957 өрхийн 78.9 хувь нь буюу 3913 өрхийг эмэгтэй хүн толгойлон амьдарч байна. 2012 оны байдлаар аймгийн бизнес регистрийн санд 1868 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 1447 буюу 77.4 хувь нь үйл ажиллагаа хэвийн явуулж байна. 2012 оны эцэст Хөдөлмөрийн насны хүн ам 59204 байгаагаас Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэд 1732, ажил эрхлээгүй 38700, хөдөлмөрийн насны суралцагсад 18772 байна.
  • 6. Зураг 1. Хөдөлмөрийн насны иргэд Аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралтын тоог авч үзвэл 2011 онд 557, 2012 онд 639 болж 1.4 хувиар өссөн байна. Эдгээр тоо баримтууд нь орон гэргүй тэнэмэл иргэдийн тоо баримттай уялдаатай юм. Дархан–Уул аймгийн Дархан суманд 2010 онд өрхийн орлого багатай, хөдөлмөр эрхэлдэггүй 430 иргэдийг хамруулан явуулсан судалгаагаар тэдний гэр бүлийн гишүүдийн 48,6% нь архи хэтрүүлэн хэрэглэдэг, үүнээс үүдэн 57,3% нь ямар нэгэн хэлбэрээр сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл дарамтанд өртдөг, 67,8% нь сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвөлгөө мэдээлэл шаардлагатай гэсэн судалгааны дүн гарсан. Судалгаанд оролцогсдоос нийт 48 хүнийг хамруулан бүлгийн ярилцлага хийхэд нийт оролцогсдын 79,4% нь амьдралын хэв маягаа эерэгээр өөрчлөх хүсэлтэй, өрхийн орлогоо дээшлүүлэх сургалтанд хамрагдан үйл ажиллагаа явуулах эрмэлзлэлтэй гэдгээ илэрхийлсэн. Мөн нийгмийн халамж үйлчилгээ, цагдаагийн байгууллага, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын явуулсан судалгаа тоон мэдээлэлд 2009 оны байдлаар орон гэргүй тэнэмэл хүүхдийн тоо 155, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 62, ахмадууд 19, биеэ үнэлдэг эмэгтэйчүүд 150, гэмт хэрэгт холбогдсон 19-35 насны залуучууд 381, хөдөлмөр эрхэлж буй хүүхэд 69
  • 7. байгаад дүн шинжилгээ хийж үзэхэд, дээрх бүлгийн иргэдийн ар гэрийн амьдрал ядуу, тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн орлого багатай зэрэг нийгмийн хүчин зүйлүүд дагалдаж байдаг байна. /Зураг 2/ Дүгнэлт Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулснаар нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн тоо буурах, тэнэмэл, архинд донтох өвчтэй хүмүүсийн тодорхой хэсэг нь нийгэмших, өрхийн амьжиргааны түвшин дээшлэх, түүнийгээ дагаад өрх тэдгээр өрхүүдэд байгаа нийгмийн хэсэг бүрт оролцож байгаа иргэдийн амьдралын баталгаа сайжирна, гэмт хэрэг, зөрчлийн тоо багасах мөн ажилгүйдэл ядуурал буурах ач холбогдолтой байна. Төслийн ажлыг хэрэгжүүлсэнээр 8-10 хүний ажлын байртай болж, өрхийн орлого нэмэгдэж, нэг удаадаа 25-28 хүн нийгэмшиж, ажиллаж амьдрах орчноор хангагдана. Түүнчлэн манай оронд нутагшсан төмс хүнсний ногооны үржил шим, шимт чанар сайжрах, иргэд эрүүл аюулгүй хүнсээр хангагдана. Түүнчлэн нэг хүн нийгэмшихэд тухайн хүний гэр бүл, хамаатан садан, хариуцан ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгч, өрхийн эмч, багийн нийгмийн ажилтан гэх мэт 100-150 хүний стресс арилна.