More Related Content
Similar to Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал (20)
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
- 1. Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах,
хувийн хэвшлийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн хуралд
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН
БИЗНЕСИЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Б. УУГАНБАЯР
Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо, Ерөнхийлөгч
uugan@interactive.mn
Улаанбаатар, 2011.10.11
- 2. МОСА-ийн тухай
Байгуулагдсан огноо:
2007.01.15
Алсын хараа:
Үндэсний програм хангамжийн компаниудийн чадавхийг олон улсын
түвшинд хүргэнэ
Эрхэм зорилго:
Холбоо нь Монгол улсын нутаг дэвсгэрт програм хангамжийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүсийг
нэгтгэх, програм хангамжийн салбарын хөгжлийг олон улсын
түвшинд хүргэх, тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон
хөгжүүлж, мэдлэгт тулгуурласан нийгмийг байгуулахад хувь нэмрээ
оруулахад оршино.
- 5. Салбарын өнөөгийн байдал. Хүний нөөц
Их, дээд сургуулиудын хувьд:
- Мэдээллийн технологийн мэргэжлийн 43 сургуульд програм хангамж,
мэдээллийн систем, техник хангамжийн чиглэлээр 7000 орчим оюутан
суралцаж байна.
- Програм хангамжийн чиглэлээр төгсөж буй оюутнуудын тоо жилд 1500
орчим байна.
Салбарын компаниудын хувьд:
- Тус салбарт 100 гаруй аж ахуйн нэгж 550 гаруй мэргэшсэн
ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Салбарын хүний нөөцийн хувьд:
- Төрийн болон салбарын бус байгууллагуудад нийт 3500 орчим
мэргэжилтнүүд ажиллаж байна.
- 6. Салбарын өнөөгийн байдал. Борлуулалтын орлого
~2%
МШХХТ-н салбарын орлого
ПХ-н салбарын орлого
98%
2010 оны салбарын нийт борлуулалтын орлого 470.9 тэрбум төгрөг
- 7. Салбарын өнөөгийн байдал. Зах зээл
Бизнесийн салбар
• Програм хангамжийн хэрэгцээ өсөж байгаа
• Томоохон бизнесүүд дотоодын компанитай ажиллах сонирхолгүй
• Өндөр өртөгтэй хэдий ч гадны систем ашиглах хандлага ихсэж байгаа
• Бизнесийн салбарын хувьд энэ нь зүй ёсны асуудал
Засгийн газар
• ПХ, МС-н хэрэгцээ өндөр
• Гэвч үүнд тусгайлан зориулсан төсөв байдаггүй
• Иймээс гадны зээл, тусламжаар ПХ-н төсөл их хэрэгжүүлдэг
• Тийм ажлыг зөвхөн гадны компаниуд гүйцэтгэдэг
• ЗГ-н системүүд гадны хараат байдалд орох, төрийн хар хайрцагны бодлого
алдагдах, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэл үүссэн.
Гааль, Татвар, Үл хөдлөх, Бүртгэл, Төрийн сан, Худалдан авалт, Кадастер г.м
- 8. Салбарын өнөөгийн байдал. Бодлого
-“Цахим Монгол” үндэсний хөтөлбөр /2004 он/
- Монгол улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий
болгох үндэсний хөтөлбөр /ЗГ-ын тогтоол 2008.02.27/
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр
/ЗГ-ын тогтоол 2010.06.02/
- Төрийн байгууллагын мэдээллийн технологийн удирдах албан
тушаалтны зөвлөлийн дүрэм /ЗГ-ын тогтоол 2011.04.01/
- Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт
/ЗГ-ын тогтоол 2009.05.14/
- Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн
талаар 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлого /2011 он/
- 9. Салбарын өнөөгийн байдал. Бэрхшээл
• Компаниуд хэт жижиг /Өрсөлдөх чадварыг бий болгохын тулд
томрох шаардлагатай/
• Төрийн томоохон төслүүдийг гадныхан хийдэг, улмаар технологийн
хараат байдалд орж, төрийн нууц алдагдах, үндэсний аюулгүй
байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа.
• Хийж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар доогуур
• Томоохон төсөлд оролцох шалгуур хангадаггүй
• Хамтын ажиллагаа багатай
• Оюуны өмчийн үнэлгээ бага
• Төрөөс бодлогын дэмжлэг сул
• Програм хангамжийн зохиогчийн эрх, өмчлөлийн асуудал
тодорхой зохицуулалтгүй, эрх зүйн хамгаалалт сул, цахим
харилцааны эрх зүйн зохицуулалт үгүй
- 11. ЗГ-с хэрэгжүүлэх арга хэмжээнүүд
•Стратеги, бодлого
•Хууль, эрх зүйн орчин
Засгийн Газар •Татварын бодлого
•Хэрэглээ үүсгэх
•Дэд бүтцийн дэмжлэг
(Барилга, R&D, Сүлжээ)
Боловсрол Үйлдвэрлэл
• Сургалтын шинэ хөтөлбөр
• SW Dev. Process Management
• CMMI, ISO 9001
• CMMI, ISO9001
• Үйлдвэрлэлтэй хамтрах
• SW Project Management
• R&D
• R&D Төслүүд
• Төгсөгчдийг чадваржуулах
• Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар
- 12. Хэрэгжүүлэх арга хэмжээ
Санал #1
Дотоодын програм хангамжийн салбарыг хөгжүүлэх цогц бодлого
боловсруулан баталж, хэрэгжүүлэх, үүнд шинэ бизнесийг дэмжих
бодлогыг онцгойлон тусгах
- 13. Хэрэгжүүлэх арга хэмжээ
Санал #2
Мэдээллийн технологийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй
болгох, шаардлагатай хуулиудыг яаралтай батлан гаргах, програм
хангамжийн өмчлөл, зохиогчийн эрх, хамгаалал, үндэсний экспортын
салбар болгон хөгжүүлэх талаар хуулиудад орон нэмэлт өөрчлөлтийг
хийх, програм хангамжийн стандартуудыг батлан мөрдүүлэх,
- 14. Хэрэгжүүлэх арга хэмжээ
Санал #3
Програм хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээг татварын бодлогоор
дэмжих (2005 онд НӨАТ-с чөлөөлж байсан нь томоохон дэмжлэг
болж байсан)
- 15. Хэрэгжүүлэх арга хэмжээ
Санал #4
Төр өөрөө Програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хамгийн
том захиалагч болохын хувьд хэрэглээг бий болгох, яам,
агентлагуудад ПХ-н бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөв хуваарилах тал
дээр дэмжих бодлого баримтлах, Үндэсний аюулгүй байдлын
шаардлагын дагуу бүх програм хангамжийг гадаадынхнаар
хийлгэдгийг хумих
- 16. Хэрэгжүүлэх арга хэмжээ
Санал #5
Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй мэдээллийн системийн
төсөлд дотоодын програм хангамжийн компаний оролцоог 30%-аас
багагүй байх бололцоог бий болгох
- 17. Хэрэгжүүлэх арга хэмжээ
Санал #6
Төрийн байгууллагуудаас зарлагдаж буй Програм хангамж,
мэдээллийн систем боловсруулах тендерт техник, тоног
төхөөрөмж нийлүүлэх ажил хавсаргадаг асуудлыг зогсоох
- 18. Хэрэгжүүлэх арга хэмжээ
Санал #7
Дотоодын компаниудын бий болгосон Програм хангамжийн
бүтээгдэхүүний зохиогчийн эрхийн үнэлгээг тогтоох замаар түүнийгээ
барьцаалан зээл авах, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх
тогтолцоог бий болгох
- 19. Хэрэгжүүлэх арга хэмжээ
Санал #8
Оюуны багтаамж өндөртэй үйлдвэрлэлийн салбар хэдий ч
компаниудын чадавхи сул байгаа өнөө үед дэд бүтцийн (офис,
сүлжээ, R&D буюу судалгаа) асуудлыг нэгдсэн байдлаар
шийдвэрлэх, өндөр технологийн кластерийг байгуулах
- 20. Хэрэгжүүлэх арга хэмжээ
Санал #9
ЖДҮ-г дэмжих засгийн газрын хөтөлбөрт Програм хангамжийн
салбарыг хамруулах, бүх боломжуудыг ижилхэн авдаг байх, Төр
хувийн түншлэлийн гэрээ байгуулахад тавигддаг үндэслэлгүй
хатуу шаардлагуудыг багасгах
- 21. Хэрэгжүүлэх арга хэмжээ
Санал #10
Гадны мэдлэг, туршлагыг хүртэх, технологи шилжүүлэх, өндөр
мэргэшлийн шинжээчдийг төрийн шугамаар авчирч мэдлэг
дамжуулах үйл явцыг бий болгох
- 23. Хүлээгдэж буй үр дүн
• Мэдлэгт суурилсан нийгэмд шилжих үндэс суурь хурдацтай бий
болно
• Програм хангамжийг экспортлох боломж нэмэгдэнэ
• Үндэсний Аюулгүй Байдал бэхжиж технологийн бүрэн хараат
байдлаас гарах, төрийн нууц өгөгдөл мэдээлэл, үйл явцыг
боловсруулж буй програм хангамжуудын найдвартай, итгэлтэй,
аюулгүй байдал нэмэгдэнэ.
• Монгол улсад цахим засаглалын үйл явц төгөлдөржиж, төрийн
үйлчилгээ ил тод, түргэн шуурхай болж, төрийн санах ой үүснэ.
• Бизнесийн салбаруудын бүртгэл, үйл ажиллагаа боловсронгуй болж,
хөгжлийн хурд түргэснэ.
• Програм хангамжийн салбарт үндэсний хэмжээний компаниуд
олноор төрөн гарна.
• Хүний нөөцийн чадавхи нэмэгдэж олон улсын стандартад нийцсэн
системүүдийг боловсруулдаг болно.
• Програм хангамжийн компаниуд бэхжиж томроно, улмаар
үндэсний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ