SlideShare a Scribd company logo
1 of 11
МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ТЕСТИЙН САН
Бүлэг 1: Мэдээллийн системийн үндсэн ойлголт, түүний нөөц, ажиллагаа ба хөгжил
А. Мэдлэг шалгах даалгавар
1. Мэдээллийн системийг бүрдүүлэгч үндсэн 5 хүчин зүйл байдаг.
2. Хүн хүч, техник, санхүүгийн нөөц зэрэг зохион байгуулалттай холбогдох нөөцтэй, мэдээллээр хангах ба
түгээх зорилготой мэдээлэл боловсруулах системийг мэдээллийн систем гэнэ.
3. Байгууллага дахь мэдээллийг цуглуулах, хувиргах, түгээх зорилгоор бүлэг болон зохион байгуулагдсан хүн
хүч, техник, програм, сүлжээ болон өгөгдлийн нөөцийг систем гэнэ.
4. Мэдээллийн системийн нөөцөд үндсэн 4 зүйл хамаарагдана.
5. Нэгэн зорилгын төлөө, оролтыг хувирган гаралт болгон ажиллаж буй хоорондоо холбоо бүхий бүрдэл
хэсгүүдийн нэгдэлийг мэдээллийн систем гэнэ.
6. Систем нь дотроо дэд системийг агуулж болно.
7. Нэг орчинд хэд хэдэн систем байж болохгүй.
8. Системүүд хоорондоо холбогдон ажиллаж болно.
9. Систем нь өөр системийн дэд систем болж байвал түүнийг агуулж буй систем нь түүний орчин болно.
10. Мэдээллийг боловсруулахад ашиглаж буй бүхий л физик төхөөрөмжүүд програм хангамжийн нөөц болно.
11. Борлуулалтын шинжилгээний програм, төлбөрийн програм, текст боловсруулах програм нь ПХ ын нөөцөд
хамаарна.
12. Буцах холбоо гэдэг нь Системийн гүйцэтгэлийн тухай өгөгдөл. /борлуулалтын өгөгдлүүд борлуулалтын
менежерт ирэх/
13. Хяналт гэдэг нь Систем гол зорилгодоо хүрч ажиллаж байгаа эсэхийг буцах холбоог хянаж, дүгнэлт гаргах
аргаар хяналт хийгдэнэ.
14. Өгөгдлийн сан нь өгөгдлийг боловсруулж, зохион байгуулж хадгалдаггүй.
15. Мэдлэгийн сан нь мэдлэгийг баримт, дүрэм журам, бизнесийн амжилттай туршлагуудын талаарх жишээ
хэлбэрээр хадгална.
16. Мэдээнд тодорхой боловсруулалт хийсний үр дүнд өгөгдөл үүснэ.
17. Мэдээллийн компьютерт дүрсэлснээр мэдээлэл үүснэ.
18. Тодорхой утга агуулгатай, компьютерт дүрсэлж болох мэдээллийг өгөгдөл гэнэ.
19. Хоорондоо логик холбоо бүхий өгөгдлүүдийн цуглуулгыг өгөгдлийн сан гэнэ.
20. Өгөгдлийн санг тодорхойлох, үүсгэх, боловсруулахад зориулсан програмын цогцыг өгөгдлийн сан удирдах
систем гэнэ.
21. ӨС, ӨС-г үүсгэж, боловсруулахад ашиглах програм хангамж хоёроос бүрдсэн цогцыг өгөгдлийн сангийн
систем /ӨСС/ гэнэ.
22. Өгөгдлийн сан дах өгөгдлийг боловсруулахад хийгддэг стандарт 5 үйлдэл байдаг.
23. Өгөгдлийн сан дах өгөгдлийг боловсруулахад хийгддэг стандарт 4 үйлдэл байдаг.
24. МС-д хадгалагдаж буй өгөгдөл нь тасралтгүй шинэчлэгдэж байх шаардлагатай.
25. МС-ийн зорилго нь эцсийн хэрэглэгчийг хэрэгцээт мэдээллээр хангахад оршихгүй.
26. МС-ийн зорилго нь эцсийн хэрэглэгчийг хэрэгцээт мэдээллээр хангахад оршино.
27. Мэдээлэл нь заавал текст, тайлан, форм, график хэлбэрээр байх шаарлагагүй.
28. Мэдээлэл нь ерөнхийдөө текст, тайлан, форм, график хэлбэрээр байдаг.
29. Мэдээллийн чанар нь үндсэн 3 зүйлээр тодорхойлогдоно.
30. Мэдээллийн чанар нь хугацаанаас хамаарахгүй.
31. Мэдээллийн чанар нь агуулгаас хамаарахгүй.
32. Мэдээллийн чанар нь зөвхөн дүрслэлээс хамаарна.
33. МС-ийн үндсэн бүрэлдэхүүний нэг нь хадгалалт юм.
34. Өгөгдлийг дараа хэрэглэхээр зохион байгуулж хадгалдаггүй.
35. Өгөгдөл нь талбар, бичлэг, файл, өгөгдлийн сан хэлбэрээр хадгалагдахаас гадна өөрөөр хадгалагдаж
болдог.
36. Бизнесийн үйл ажиллагааны дүнд үүссэн өгөгдлийг боловсруулж өгөгдлийн санд бичнэ.
37. Бичлэг: Хүн болон юмсын шинж чанарыг илэрхийлнэ.
38. Талбар: Хоорондоо холбоо бүхий талбаруудын нэгдэл
39. Файл: Холбоо бүхий бичлэгүүдийн нэгдэл
40. Шийдвэр гаргах загвар ба тусгай ӨС-нг ашиглан менежерт шийдвэр гаргахад нь туслах зорилготой
компьютер ашигласан МС шйидвэрт туслах систем гэнэ.
41. Гадаад болон дотоод эх сурвалжийн маш өргөн цар хүрээтэй, шийдвэр гаргахад гол үүрэгтэй мэдээллийг
удирдлага болон менежерүүдэд ашиглахад хялбар хэлбэрээр харуулдаг системийг гүйцэтгэлийн МС гэнэ.
В. Хэрэглээ шалгах даалгавар
42. Мэдээллийн систем нь: удирдах чадвар, мэдээллийн технологи, суурь мэдлэг, хөгжүүлэлт, ................... -
ээс бүрдэнэ.
a. Бизнес апплекэшн
b. Хүн хүч
c. Техник
d. Санхүүгийн нөөц
43. Мэдээллийн системийн хөгжүүлэлт гэдэг нь
a. МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд болон үүргийн талаарх үндсэн ойлголт
b. МТ-ийн талаарх үндсэн ойлголт, хөгжил, удирдлагын асуудал /SW, HW, сүлжээ, өгөгдлийн
удирдлага, интернетэд суурилсан технологиуд/
c. Бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд МС-ийг оновчтой ашиглах /э-бизнес, э-худалдаа,
шийдвэр гаргах/
d. Аппликэшний хөгжлийн хандлагад тулгуурлан бизнесийнхээ боломжид зохицсон МС-ийг төлөвлөх,
хөгжүүлэх, нэвтрүүлэх
44. Мэдээллийн системийн суурь мэдлэг гэдэг нь
a. МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд болон үүргийн талаарх үндсэн ойлголт
b. МТ-ийн талаарх үндсэн ойлголт, хөгжил, удирдлагын асуудал /SW, HW, сүлжээ, өгөгдлийн
удирдлага, интернетэд суурилсан технологиуд/
c. Бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд МС-ийг оновчтой ашиглах /э-бизнес, э-худалдаа,
шийдвэр гаргах/
d. Аппликэшний хөгжлийн хандлагад тулгуурлан бизнесийнхээ боломжид зохицсон МС-ийг төлөвлөх,
хөгжүүлэх, нэвтрүүлэх
45. Мэдээллийн системийн бизнес аппдикейшн гэдэг нь
a. МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд болон үүргийн талаарх үндсэн ойлголт
b. МТ-ийн талаарх үндсэн ойлголт, хөгжил, удирдлагын асуудал /SW, HW, сүлжээ, өгөгдлийн
удирдлага, интернетэд суурилсан технологиуд/
c. Бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд МС-ийг оновчтой ашиглах /э-бизнес, э-худалдаа,
шийдвэр гаргах/
d. Аппликэшний хөгжлийн хандлагад тулгуурлан бизнесийнхээ боломжид зохицсон МС-ийг төлөвлөх,
хөгжүүлэх, нэвтрүүлэх
46. Мэдээллийн системийн мэдээллийн технологи гэдэг нь
a. МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд болон үүргийн талаарх үндсэн ойлголт
b. МТ-ийн талаарх үндсэн ойлголт, хөгжил, удирдлагын асуудал /SW, HW, сүлжээ, өгөгдлийн
удирдлага, интернетэд суурилсан технологиуд/
c. Бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд МС-ийг оновчтой ашиглах /э-бизнес, э-худалдаа,
шийдвэр гаргах/
d. Аппликэшний хөгжлийн хандлагад тулгуурлан бизнесийнхээ боломжид зохицсон МС-ийг төлөвлөх,
хөгжүүлэх, нэвтрүүлэх
47. Аль нь мэдээллийн системийн нөөцөд хамаарахгүй вэ?
a. Техник хангамж
b. Удирдах чадвар
c. Өгөгдөл
d. Сүлжээ
48. Системийн үндсэн хэсгүүдийн дараалал:
a. Оролт, боловсруулалт, гаралт
b. Боловсруулалт, оролт, гаралт, эргэх холбоо
c. Оролт, боловсруулалт, гаралт, буцах холбоо
d. Буцах холбоо, оролт, боловсруулалт, гаралт
49. Мэдээллийн системийн үндсэн хэсгүүдийн дараалал:
a. Оролт, боловсруулалт, гаралт
b. Боловсруулалт, оролт, гаралт, эргэх холбоо
c. Оролт, боловсруулалт, гаралт, буцах холбоо
d. Буцах холбоо, оролт, боловсруулалт, гаралт
50. Өгөгдөл болон мэдээллийн ялгаа нь:
a. нэгтгэгдсэн, зохион байгуулагдсан
b. Бүрдэл хэсгүүд нь шинжилгээ хийгдсэн, дүгнэгдсэн
c. хэрэглэгчид ойлгомжтой хэлбэрээр дүрслэгдсэн
d. Дээрх бүгд зөв
51. Аль нь мэдээллийн системд өгөгдөл оруулахад тавигдах шаардлага биш вэ?
a. Хэрэглэгчийн интерфейсийг оновчтой гаргах
b. Өгөгдөл оруулахад хялбар байх
c. Оруулж буй өгөгдлийн алдааг хянадаг байх
d. Өгөгдлийг цуглуулах
52. Боловсруулалтанд хамаарахгүй нь аль нь вэ?
a. Тооцоолох
b. Шилжүүлэх
c. Харьцуулах
d. Эрэмбэлэх
53. Тохирох чанаруудыг холбо
1) Хугацаа a) Мэдээллэсэн
2) Агуулга b) Хүчинтэй хугацаа
3) Дүрслэл c) Бүрэн төгс
a. 1-b , 2-a , 3-c
b. 1-b , 2-c, 3-a
c. 1-a , 2-b, 3-c
d. 1-c, 2-c, 3-a
54. Мэдээллийн чанарын хугацаа гэдэгт хамааралгүйг сонго.
a. Хүчинтэй хугацаа
b. Давтамж
c. Хугацааны үе
d. Ач холбогдол
55. Мэдээллийн чанарын агуулга гэдэгт хамааралгүйг сонго.
a. Үнэн зөв
b. Давтамж
c. Товч тодорхой
d. Ач холбогдол
56. Бизнесийн байгууллагад МС-ийн гүйцэтгэх үндсэн үүргүүдэд хамааралгүйг нь ол.:
a. Бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих
b. Менежер болон ажилчдын шийдвэр гаргах ажиллагаанд туслах
c. Сайн чадварлаг мэргэжилтэн сонгож авах
d. Стратеги болон өрсөлдөх чадварыг дэмжих
57. Электрон бизнес электрон худалдаа хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?
a. 1990-2000
b. 1950-1960
c. 1980-1990
d. 1970-1980
58. Стратегийн болон эцсийн хэрэглэгчийн МС хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?
a. 1990-2000
b. 1950-1960
c. 1980-1990
d. 1970-1980
59. Шийдвэр дэмжигч системүүд хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?
a. 1990-2000
b. 1950-1960
c. 1980-1990
d. 1970-1980
С. Чадвар шалгах даалгавар
60. Өгөгдлийн нөөцөд юу хамаарах вэ?
61. Өгөгдөл ба мэдээллийн ялгааг бич.
62. Сүлжээний нөөц гэж юу вэ?
63. Хүний нөөц гэж юу вэ?
64. Үйлдвэрлэлийн мэдээлийн системийн оролт боловсруулалт гаралт нь юу байх вэ?
65. Бизнесийн байгууллагын мэдээлийн системийн оролт боловсруулалт гаралт нь юу байх вэ?
66. Эцсийн хэрэглэгчийн тооцооллын систем гэж юу вэ?
67. Мэдээллийн системийн төрлүүд
68. Үйл ажиллагааны системийн талаар тайлбарла.
69. Үйл ажиллагааг хянах системийн жишээ бичнэ үү
Бүлэг 2: Мэдээллийн системийн төрлүүд, байгууллага ба түүний бүтэц
А. Мэдлэг шалгах даалгавар
70. Эцсийн хэрэглэгчид мэргэжлийн зөвлөх байдлаар ашиглагдах мэдлэгт суурилсан системийг мэргэжлийн
систем гэнэ.
71. Байгууллага дахь бизнесийн мэдлэгийг тараах, шинээр үүсгэх, зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг
дэмжих мэдлэгт суурилсан системийг мэдлэгийг удирдах ситем гэнэ.
72. Байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, стратеги бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах зэрэг
менежерийн үйл ажиллагааг дэмжих системийг стратегийн мэдээллийн систем гэнэ.
73. Компаний бизнесийн үндсэн функцуудыг төрөл бүрийн үйл ажиллагааны болон удирдлагын програмуудаар
хангах системийг функциональ систем гэнэ.
74. МС амжилттай байх эсэх нь зөвхөн зардал бууруулах, цаг хугацаа хэмнэх, мэдээллийн эх сурвалж хэр үр
ашигтай байна зэргээр хэмжигдэнэ.
75. Байгууллага ажлаа бүтэцлэсэн шатлал ба хэсгээр дамжуулж, стандарт үйлдлийн журмын дагуу зохион
явуулдаг.
76. Шатлал нь ажилтнуудыг эрх хариуцлага нь өсөх пирамид бүтцээр эрэмбэлдэггүй.
77. Стандарт үйлдлийн журмыг удаан хугацаанд ашиглахаар зохиож баримтжуулдаг.
78. Журамд хамгийн энгийнээс эхлээд харьцааны соёл гэх мэт ажилчдад туслах нарийн удирдамжийг тусгадаг.
79. Байгууллагад өөр өөрийн үзэл санаа, бодолтой төрөл бүрийн мэргэжилтэн байдаг.
80. Байгууллагын соёл нь ямар бүтээгдэхүүнийг хаана, хэнд зориулж, яаж үйлдвэрлэх ёстойг агуулсан үндсэн
үүрэг, эрх мэдэл, хариуцлагын багц баримт юм.
81. Үүрэг, хариуцлагын багц баримтыг нарийн боловсруулж гаргасан тохиолдолд ажилтнуудын гүйцэтгэх ажил
тодорхой болж ажлын бухимдал, зөрчилдөөн багасдаг.
82. Албан тушаалтны хариуцлагад олгосон эрх мэдлийн хүрээнд үүргээ гүйцэтгэх үед ямар харицлагатай
хандахыг онцолж тусгадаг.
83. МС-ийн баг нь бизнесийн шинэ стратеги, мэдээлэлд үндэслэсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал
болгоно.
84. Вэб мастер нь байгууллагын вэб сайтыг хариуцан ажиллана.
85. Харилцаа холбооны мэргэжилтэн нь төрөл бүрийн харилцааны системүүдийг загварчладаг.
86. Вэб хөгжүүлэгч нь вэб сайтын интерфейсийг хариуцна.
87. Компьютерийн нууцлал хамгаалалтын мэргэжилтэн нь байгууллагын мэдээллийн нууцлал хамгаалалтыг
төлөвлөх, зохицуулалт хийдэг.
88. Өгөгдлийн сангийн администратор нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж шинээр ӨС үүсгэнэ.
89. МС-ийн баг нь бизнесийн шинэ стратеги, мэдээлэлд үндэслэсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал
болгох нь МС ийн хэлтэсийг үүрэг.
90. Системийн администратор нь системийн ашигтай ажиллагааг хангана.
В. Хэрэглээ шалгах даалгавар
91. Мэдээллийн системийн хөгжүүлэлт нь:
a. Судалгаа, шинжилгээ, нэвтрүүлэлт, ажиглалт, техник
b. Судалгаа, шинжилгээ, загварчилгаа, хүн хүч, ажиглалт
c. Шинжилгээ, судалгаа, загварчилгаа, нэвтрүүлэлт , ажиглалт
d. Судалгаа, шинжилгээ, загварчилгаа, нэвтрүүлэлт, ажиглалт
92. МС-ийн амжилт нь дараах ажиллагаануудад МТ-ийг хэрхэн үр ашигтай ашиглаж байгаагаас хамаарна.
a. байгууллагын бизнесийн үйл ажиллагаа болон бизнесийн стратегийг дэмжих
b. байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох
c. үйлчлүүлэгч болон бизнесийн ажиллагааг өргөжүүлэх
d. дээрх бүгд зөв
93. Аль нь мэргэжлийн систем вэ?
a. Онлайн хувьцаа арилжаа
b. Санхүүнийг МС
c. Борлуулалтын саналын стратеги
d. Зээлийн зөвлөх, оношлогооны систем
94. Аль нь мэдлэгийг удирдах систем вэ?
a. Онлайн хувьцаа арилжаа
b. Санхүүнийг МС
c. Борлуулалтын саналын стратеги
d. Зээлийн зөвлөх, оношлогооны систем
95. Аль нь функциональ систем вэ?
a. Санхүүнийг МС
b. Онлайн хувьцаа арилжаа
c. Зээлийн зөвлөх, оношлогооны систем
d. Борлуулалтын саналын стратеги
96. Аль нь стратегийн систем вэ?
a. Санхүүнийг МС
b. Онлайн хувьцаа арилжаа
c. Борлуулалтын саналын стратеги
d. Зээлийн зөвлөх, оношлогооны систем
97. Мэдээллийн системийн үндсэн хэдэн төрөл байдаг вэ?
a. 2
b. 3
c. 4
d. 5
98. Мэдээллийн системийн хэлтэсийн уламжлалт үндсэн үүрэг аль нь вэ?
a. Систем хөгжүүлэх, системийн төслийг удирдах
b. Тусгай стратегийн МС-ийг тодорхойлох, загварчлах
c. Бүтцийг төлөвлөх, хөгжүүлэх, хянах
d. Интернет болон электрон худалдааг бизнестээ нэвтрүүлэх
99. Мэдээллийн системийн хэлтэсийн шинээр нэмэгдсэн үүрэг аль нь вэ?
a. Систем хөгжүүлэх, системийн төслийг удирдах
b. Тусгай стратегийн МС-ийг тодорхойлох, загварчлах
c. Компьютерийн үйлдлүүдийг удирдах
d. МС-ийн мэргэжилтнүүдийг сургах, ур чадвар, туршлагыг дээшлүүлэх
100. МС-ийг үр өгөөжтэй ашиглахын тулд .............., ............., ................-ийг зайлшгүй судлах ёстой.
a. байгууллага, удирдлага, мэдээллийн технологи
b. оролт,боловсруулалт,гаралт
c. дээд, дунд,доод үйл ажиллагаа
d. төлөвлөлт,зохицуулалт,хяналт
101. Байгууллагын үндсэн элементэд:
a. Хүн, бүтэц, үйл ажиллагаа, бодлого, соёл
b. хүний нөөц,санхүү,нягтлан бодох,худалдаа, зах зээл, үйлдвэрлэл
c. хүний нөөц,санхүү,үйл ажиллагаа,бодлого, соёл
d. хүн, бүтэц, нягтлан бодох, соёл,үйлдвэрлэл
102. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд:
a. Хүн, бүтэц, үйл ажиллагаа, бодлого, соёл
b. хүний нөөц,санхүү,нягтлан бодох,худалдаа, зах зээл, үйлдвэрлэл
c. хүний нөөц,санхүү,үйл ажиллагаа,бодлого, соёл
d. хүн, бүтэц, нягтлан бодох, соёл,үйлдвэрлэл
103. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хүний нөөцийн хийх үйл ажиллагаа аль нь вэ?
a. Бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ явуулах
b. Ажилтан авах, хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөн гэх мэт ажлыг зохион байгуулах
c. Санхүү, хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг хариуцах(хүлээн авах, хуваарилах, төлбөрийн тооцоо)
d. Санхүү, хөрөнгөтэй холбоотой ажлыг удирдан зохион байгуулах(үнэт цаас, зээл, хөрөнгө, банкны
гүйлгээ)
104. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хүний нягтлан бодогчийн хийх үйл ажиллагаа аль нь
вэ?
a. Бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ явуулах
b. Ажилтан авах, хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөн гэх мэт ажлыг зохион байгуулах
c. Санхүү, хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг хариуцах(хүлээн авах, хуваарилах, төлбөрийн тооцоо)
d. Санхүү, хөрөнгөтэй холбоотой ажлыг удирдан зохион байгуулах(үнэт цаас, зээл, хөрөнгө, банкны
гүйлгээ)
105. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд санхүүгийн хийх үйл ажиллагаа аль нь вэ?
a. Бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ явуулах
b. Ажилтан авах, хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөн гэх мэт ажлыг зохион байгуулах
c. Санхүү, хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг хариуцах(хүлээн авах, хуваарилах, төлбөрийн тооцоо)
d. Санхүү, хөрөнгөтэй холбоотой ажлыг удирдан зохион байгуулах(үнэт цаас, зээл, хөрөнгө, банкны
гүйлгээ)
106. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд худалдаа, зах зээлд хийх үйл ажиллагаа аль нь вэ ?
a. Бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ явуулах
b. Ажилтан авах, хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөн гэх мэт ажлыг зохион байгуулах
c. Санхүү, хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг хариуцах(хүлээн авах, хуваарилах, төлбөрийн
тооцоо)
d. Санхүү, хөрөнгөтэй холбоотой ажлыг удирдан зохион байгуулах(үнэт цаас, зээл, хөрөнгө,
банкны гүйлгээ)
107. Мэдээллийн технологийн бүтэц:
a. ТХ, ПХ, Өгөгдлийн хадгалалт, Сүлжээ
b. ӨС,сүлжээ,процедур,хамгаалалтын төхөөрөмжүүд,физик байгууламж
c. ПХ, Өгөгдөлийн хадгалалт, сүлжээ, хамгаалалтын төхөөрөмж
d. Физик байгууламж,хамгаалалтын төхөөрөмж, процедур,өгөгдлийн сан
108. МС-ийн менежер нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ.
a. МС-ийн хэлтсийн багийн менежерүүдийг удирдаж ажиллана
b. МС-ийн баг болон байгууллагын хоорондох харилцааг холбогч. Бизнесийн үйл ажиллагаанд гарсан
хүндрэл болон бизнесийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж МС-ийн багт танилцуулна.
c. Компьютерийн тоглоом, бизнесийн хэрэглээний програм, үйлдлийн систем, сүлжээний хяналтын
систем гэх мэт төрөл бүрийн ПХ-уудыг загварчилж, хөгжүүлэх
d. Шаардлагатай ПХ, ТХ-уудыг тодорхойлж, холбогдох бүтээгдэхүүний талаар судалгаа хийх
109. Сүлжээний инженер нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ.
a. МС-ийн хэлтсийн багийн менежерүүдийг удирдаж ажиллана
b. МС-ийн баг болон байгууллагын хоорондох харилцааг холбогч. Бизнесийн үйл ажиллагаанд гарсан
хүндрэл болон бизнесийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж МС-ийн багт танилцуулна.
c. Компьютерийн тоглоом, бизнесийн хэрэглээний програм, үйлдлийн систем, сүлжээний хяналтын
систем гэх мэт төрөл бүрийн ПХ-уудыг загварчилж, хөгжүүлэх
d. Шаардлагатай ПХ, ТХ-уудыг тодорхойлж, холбогдох бүтээгдэхүүний талаар судалгаа хийх
110. ПХ—ийн инженер нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ.
a. МС-ийн хэлтсийн багийн менежерүүдийг удирдаж ажиллана
b. МС-ийн баг болон байгууллагын хоорондох харилцааг холбогч. Бизнесийн үйл ажиллагаанд гарсан
хүндрэл болон бизнесийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж МС-ийн багт танилцуулна.
c. Компьютерийн тоглоом, бизнесийн хэрэглээний програм, үйлдлийн систем, сүлжээний хяналтын
систем гэх мэт төрөл бүрийн ПХ-уудыг загварчилж, хөгжүүлэх
d. Шаардлагатай ПХ, ТХ-уудыг тодорхойлж, холбогдох бүтээгдэхүүний талаар судалгаа хийх
111. Системийн шинжээч нь дараах үйл ажииллагааг эрхэлнэ.
a. МС-ийн хэлтсийн багийн менежерүүдийг удирдаж ажиллана
b. МС-ийн баг болон байгууллагын хоорондох харилцааг холбогч. Бизнесийн үйл ажиллагаанд гарсан
хүндрэл болон бизнесийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж МС-ийн багт танилцуулна.
c. Компьютерийн тоглоом, бизнесийн хэрэглээний програм, үйлдлийн систем, сүлжээний хяналтын
систем гэх мэт төрөл бүрийн ПХ-уудыг загварчилж, хөгжүүлэх
d. Шаардлагатай ПХ, ТХ-уудыг тодорхойлж, холбогдох бүтээгдэхүүний талаар судалгаа хийх
112. Сүлжээний администратор нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ.
a. LAN, WAN болон сүлжээний сегментүүд, интернет, интранет сүлжээг хариуцах
b. Сүлжээ болон системийн аюулгүй байдалд хяналт тавих
c. Системийн загварчлагч, шинжээч нартай хамтарч ажиллана.
d. Системийн найдвартай ажиллагааг хангах
113. Системийн администратор дараах үйл ажиллагааг эрхэлнэ.
a. LAN, WAN болон сүлжээний сегментүүд, интернет, интранет сүлжээг хариуцах
b. Сүлжээ болон системийн аюулгүй байдалд хяналт тавих
c. Системийн загварчлагч, шинжээч нартай хамтарч ажиллана
d. Системийн найдвартай ажиллагааг хангах
114. Өгөгдлийн сангийн загварчлагч нь дараах үйл ажиллагааг хангана.
a. LAN, WAN болон сүлжээний сегментүүд, интернет, интранет сүлжээг хариуцах
b. Сүлжээ болон системийн аюулгүй байдалд хяналт тавих
c. Системийн загварчлагч, шинжээч нартай хамтарч ажиллана
d. Системийн найдвартай ажиллагааг хангах
115. Өгөгдлийн сангийн администратор нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ
a. LAN, WAN болон сүлжээний сегментүүд, интернет, интранет сүлжээг хариуцах
b. Сүлжээ болон системийн аюулгүй байдалд хяналт тавих
c. Системийн загварчлагч, шинжээч нартай хамтарч ажиллана
d. Системийн найдвартай ажиллагааг хангах
116. Компьютерийн нууцлал хамгаалалтын мэргэжилтэн нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ
a. Байгууллагын мэдээллийн нууцлал хамгаалалтыг төлөвлөх, зохицуулалт хийх
b. Компьютер ба харилцааны холбооны төхөөрөмжүүдийн нийцтэй ажиллагааг хариуцна.
c. Байгууллагын вэб сайтыг хариуцан ажиллана.
d. Вэб сайтын техник талыг хариуцна.
117. Харилцаа холбооны мэргэжилтэн дараах үйл ажиллагааг эрхэлнэ.
a. Байгууллагын мэдээллийн нууцлал хамгаалалтыг төлөвлөх, зохицуулалт хийх
b. Компьютер ба харилцааны холбооны төхөөрөмжүүдийн нийцтэй ажиллагааг хариуцна.
c. Байгууллагын вэб сайтыг хариуцан ажиллана.
d. Вэб сайтын техник талыг хариуцна.
118. Вэб мастер, вэб админ нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ.
a. Байгууллагын мэдээллийн нууцлал хамгаалалтыг төлөвлөх, зохицуулалт хийх
b. Компьютер ба харилцааны холбооны төхөөрөмжүүдийн нийцтэй ажиллагааг хариуцна.
c. Байгууллагын вэб сайтыг хариуцан ажиллана
d. Вэб сайтын техник талыг хариуцна
119. Вэб хөгжүүлэгч нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ.
a. Байгууллагын мэдээллийн нууцлал хамгаалалтыг төлөвлөх, зохицуулалт хийх
b. Компьютер ба харилцааны холбооны төхөөрөмжүүдийн нийцтэй ажиллагааг хариуцна.
c. Байгууллагын вэб сайтыг хариуцан ажиллана.
d. Вэб сайтын техник талыг хариуцна
С. Чадвар шалгах даалгавар
120. Байгууллагын үндсэн элементүүдийг нэрлэнэ үү.
121. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд юу хамаарах вэ?
122. Байгууллагын ажилчдыг мэдлэг чадварын түвшигээр нь яаж ангилдаг вэ?
123. Өгөгдлийн сангийн загварчлагчийн үүрэг
124. Өгөгдлийн сангийн удирдагчийн үүрэг
Бүлэг 3: Мэдээлэл технологи, харилцаа холбоо, сүлжээ, интернэт
А. Мэдлэг шалгах даалгавар
125. Байгууллага бүр өөр өөрийн онцлогтой үйл ажиллагааны хүрээтэй.
126. Бүх байгууллагад санхүү, нягтлан бодох, хүний нөөцийг тойрсон нийтлэг үйл ажиллагаа явагдана.
127. Үйл ажиллагаанд холбогдох дүрэм журмыг судалсаны үндсэн дээр vбайгууллагын мэдээллийн системийг
хөгжүүлдэг.
128. Байгууллагын үйл ажиллагаа нь тодорхой дараалалтай явагдана.
129. үйл ажиллагаа бүр нь өмнөө холбоотой үйл ажиллагаатай
130. Үйл ажиллагааны дараалал ба үйл ажиллагааны хооронд бүтээгдэхүүн/мэдээлэл дамжуулалтыг үйл
ажиллагааны урсгал гэнэ.
131. Нэг үйл ажиллагаанд нэг оролт байж болно.
132. Нэг үйл ажиллагаа хэдэн ч гаралттай байж болно.
133. 1-р үеийн хэл нь машины код нь микропроцессорын шууд ойлгож чадах цорын ганц хэл юм.
134. Өндөр түвшний хэлүүдтэй харьцуулахад ПХ нь доод түвшинд байна. Учир нь програмыг дүрслэхдээ
зөвхөн цагаан толгойн үсгүүдийг л ашигладаг.
135. Ассемблер хэл нь кодыг машины код руу хөрвүүлэхэд ашиглагдана.
136. Програм зохиогч нь ТХ-ийн мэдлэгтэй байх хэрэгтэй.
137. Дээд түвшний хэл нь ПХ-ийг хөгжүүлэхэд ашиглагдана.Ассемблер хэлтэй харьцуулахад ярианы хэлтэй
илүү ойролцоо
138. Процедур бус хэл дээр бичигдсэн програм нь функцуудаас тогтоно.
139. Процедур хэл ямар нэгэн алгоритм дүрслэлгүйгээр програм зохиох боломжийг олгоно.
140. Процедуруудыг боловсруулах урьдчилан бэлтгэгдсэн функцуудтэй боловч програм үү сгэхэд тийм ч
тохиромжтой биш.
141. Процедур бус хэлийг 3 ангилна
142. Functional language урьдчилан тодорхойлсон форматын дагуу шаардлагатай боловсруу лалтуудыг бичих
ба уг хэл нь шаардлагатай програмыг автоматаар үүсгэж өгнө.
143. Tabular form language функцуудыг нэгдлүүдээр програмыг үүсгэнэ.
144. Объект хандлагат хэл предикат логик дээр суурилсан логик илэрхийллүүдийг ашиглан програмыг
үүсгэнэ.
145. Логик хэл объектуудыг ашиглан програм үүсгэнэ.
146. Програмчлалын хэл 4-р үеийн хэлтэй.
147. SGML (Standard Generalized Markup Language) Баримт бичгийн логик болон семантик бүтцийг энгийн tag-
уудаар дүрсэлдэг. Электрон бичиг баримтыг удирдах зорилгоор хөгжүүлэгдсэн.
148. HTMLSGML хэлний өргөтгөсөн хувилбар.Tag ашиглан зурган файл, холбоосуудыг тодорхойлох
боломжтой болсон.
149. XML (eXtensible Markup Language) HTML-тэй харьцуулахад хэрэглэгчид илүү уян хатан боломжуудыг
оруулж өгсөн.Электрон худалдаанд өгөгдөл солилцох, бичиг баримт хадгалах боломжтой болсон.
150. Сүлжээ нь 2 ба түүнээс дээш компьютерийн холболтоос бүрдэнэ.
151. Сүлжээн дэх компьютер бүр сүлжээний интерфэйс карт (NIC) гэдэг сүлжээний интерфэйс төхөөрөмжийг
агуулдаг.
152. Сүлжээний үйлдлийн систем (NOS) нь сүлжээний эх үүсвэрийг хуваарилах, сүлжээгээр явж буй урсгалыг
зохион байгуулж чиглүүлдэг.
153. Сүлжээ нь мөн switch эсвэл hub-аас тогтдог. Энэ нь компьютерүүдийг холбох холболтын цэг болдог.
154. Hubs нь сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийг холбодог маш энгийн төхөөрөмж.
155. Switch нь hub-аас илүү ухаалаг төхөөрөмж бөгөөд тодорхой зайд хүргэх өгөгдлийг шүүж илгээдэг.Switch-
ийг тусдаа нэг сүлжээнд ашигладаг.
156. Router нь өөр өөр сүлжээгээр өгөгдлийг чиглүүлэх, илгээгдсэн зурвас зөв хаяг руугаа явж байгааг хянаж
байдаг харилцаа холбооны онцгой процессор.
157. TCP/IP гэдэг нь Интернэт болон интернэтийн бүхий л төхөөрөмжүүдэд ашиглагддаг харилцаа холбооны
протокол юм.
158. TCP/IP нь цахим зурвасыг packet (багц) болгон хуваах, тэдгээрийг зохих хаяг руу нь чиглүүлэх, тэгээд
хоорондоо уялдаа холбоо бүхий зурвас болгон жагсаах зэрэг үйлдлүүдийг зохицуулдаг.
159. TCP/IP нь TCP болон IP гэсэн протоколуудыг ашигладаг
160. Хэрэглэгчийн тоон шугам (DSL)нь Зэс утсаар өндөр багтаамж бүхий дамжуулалт хийх технологиуд
161. Кабель модемнь Олон хэрэглэгч хамтран ашигладаг кабель TV шугамаар өндөр хурдтай дамжуулалт
хийх үйлчилгээ
162. T шугамууд нь Өгөгдлийн өндөр хурдтай, хамгаалагдсан дамжуулалт болон интернэт холболт хийх
байнгын холболттой (dedicated line) шугам
163. DNS серверүүд нь IP хаягууд болон тухайн тохирсон домэйн нэрсүүдтэй өгөгдлийн санг ажилуулж,
дэмждэг.
164. Интернэт Протокол хувилбар 4 (IPv4) 32 битын урттай тоонуудыг 0-255 хооронд орших тоо бүхий дөрвөн
хэсэгт хуваан зохион байгуулдаг; Дээд тал нь 4 триллион хаягийг агуулдаг
165. Usenet мэдээллийн групп хүнээс хүнд зурвас илгээх, баримт бичиг хамтран эзэмших
166. LISTSERVs электрон мэдээний самбарын хэлэлцүүлгийн групп
167. И-мэйл нь И-мэйл сервэр ашигласан хэлэлцүүлгийн групп
168. Чалчих, шууд зурвас илгээх нь харилцан яриа
169. Интранэт гэдэг нь эрх бүхий нийлүүлэгч болон хэрэглэгчдийг хязгаарлагдмал хандалттайгаар дотоод
интранэтэд хандахыг зөвшөөрдөг.
170. Экстранэт гэдэг нь байгууллагын дотоод сүлжээ бөгөөд компани дотор урсаж буй мэдээлэлд хандах
боломжтой.
171. Groupware:Хамтын ажиллагааны өргөн хүрээг хамарсан харилцаа холбоогоор хангадаг.
172. Teamware:Компаниудад хамтын ажлаа вэб ашиглан хялбархан нэвтрүүлэх боломж өгдөг.
173. Байгууллагын МС нь хүний нөөц удирдах, цалин, нябо бүртгэл г.м. бие даасан модулиудаас тогтдог
В. Хэрэглээ шалгах даалгавар
174. Байгууллагын үйл ажиллагааг хэдэн бүрдэл хэсэгт хуваах вэ?
a. 1
b. 2
c. 3
d. 4
175. Нэг үйл ажиллагаанд................................ оролт байж болно.
a. нэг
b. олон
c. ердийн
d. давхцсан
176. Компьютерийн ПХ-ыг хэд ангилдаг вэ?
a. 1
b. 2
c. 3
d. 4
177. Ерөнхий зориулалтын хэрэглээний програмд аль тохирох вэ?
a. Шинжлэх ухаан, инженерийн
b. Үйлдлийн систем
c. Програмч-лалын хэлний хөрвүүлэгч
d. Вэб браузер
178. 1-р үеийн хэл нь .......................
a. Машины код. Энэ нь микропроцессорын шууд ойлгож чадах цорын ганц хэл юм.
b. Машины код. Энэ нь микропроцессорын шууд ойлгож чадах хоёрдогч хэл юм.
c. Машины код. Энэ нь микропроцессорын шууд ойлгож чадах Гуравдагч хэл юм.
d. Машины код. Энэ нь микропроцессорын шууд ойлгож чадах дөрөвдөгч хэл юм.
179. Ямар нэгэн алгоритм дүрслэлгүйгээр програм зохиох боломжийг олгодог хэл
a. Процедур бус хэл
b. Процедур хэл
c. Ассемблер хэл
d. Доод түвшний хэл
180. Дээд түвшний хэл нь Ассемблер хэл ээс юугаараа ялгаатай вэ?
a. Ашиглахад хялбар
b. ПХ-ийг хөгжүүлэхэд ашиглагдан
c. ТХ-аас хамааралгүй
d. Ярианы хэлтэй илүү ойролцоо
181. Процедур бус хэлийг хэд ангилах вэ?
a. 1
b. 2
c. 3
d. 4
182. SGML ямар үгийн товчлол вэ?
a. Standard Generalized Markup Language
b. Stаtic Generalized Markup Language
c. Smart Generalized Markup Language
d. Studin Generalized Markup Language
183. XMLямар үгийн товчлол вэ?
a. eXtensible Markup Language
b. Xtensible Markup Language
c. Expression Markup Language
d. X- Markup Language
184. ..........нь .......-аас илүү ухаалаг төхөөрөмж бөгөөд тодорхой зайд хүргэх өгөгдлийг шүүж илгээдэг............... -
ийг тусдаа нэг сүлжээнд ашигладаг.
a. Switch, hub, Switch
b. Hub, hub, hub
c. Hub, Switch, hub
d. Hub, hub, Switch
185. Сүлжээний тавталоги нь ______, _________, _________, гэсэн 3 төрөл байна.
a. Star,bus,ring
b. Smart,bubble,ring
c. Star,bus,bubble
d. Star,ring,smart
186. Асинхрон дамжуулах арга (ATM) хэдэн байтын үүрт багцлагдах вэ?
a. 30
b. 35
c. 40
d. 45
187. Интернэтэд холбогдсон компьютер бүрт зориулсан, 32 битын тоон IP хаягтай зохицсон нэр юм.
a. Домэйн нэр
b. IP address
c. TCP
d. Систем
188. Хүнээс хүнд зурвас илгээх, баримт бичиг хамтран эзэмших ямар үйлчилгээ вэ?
a. Usenet мэдээллийн групп
b. И-мэйл
c. LISTSERVs
d. Чалчих, шууд зурвас илгээх
189. Телнет гэж юу вэ?
a. Өөрийн компьютерээс өөр нэг компьютерлүү нэвтрэх эрхээр орж ажиллах
b. Компьютерээс компьютер руу файл дамжуулах
c. Hypertext холбоосыг ашиглан мэдээллийг татаж авах, харах, бүрдүүлэх
d. Электрон мэдээний самбарын хэлэлцүүлгийн групп
190. ...............байгууллагын дотоод сүлжээ бөгөөд компани дотор урсаж буй мэдээлэлд хандах боломжтой.
a. Экстранэт
b. Интернэтээс мэдээлэл хайх
c. Интранэт
d. Интернэтэд мэдээлэл оруулах
191. Хамтын ажиллагааны өргөн хүрээг хамарсан харилцаа холбоогоор хангадаг
a. Teamware
b. Groupware
c. Электрон хуралдаан
d. Электрон худалдаа
192. Компьютерт хадгалагдаж буй мэдээллийг мөнгө олох зорилгоор засварлах нь ямар төрлийн гэмт хэрэгт
хамаарах вэ?
a. Үйлчилгээ хулгайлах
b. Програм хангамжийн хулгай
c. Хулгай
d. Өгөгдлийн хулгай
193. Компьютерийн гэмт хэргийг хэд ангилж үзэх вэ?
a. 1
b. 2
c. 3
d. 4
194. Outsourcing хийдэг гол шалтгаанууд зардал бууруулах нь хэдэн хувь байдаг вэ?
a. 56
b. 55
c. 53
d. 57
195. Outsourcing хийхэд гарах хүндрэлүүд аль нь дэ?
a. МС-ийн хяналтаа алдах
b. Үйлчилгээний чанарыг сайжруулах
c. Мэргэжилтнүүдтэй ажиллах
d. Бизнесийн стратеги шийдвэр
196. ................нь байгууллагын МС-ийн суурь болдог ба байгууллагын үндсэн дотоод үйл ажиллагаануудыг
нэгтгэн зохицуулах, хянах боломжийг олгодог
a. Үйлдлийн систем
b. Зориулалтын систем
c. Үйлдвэрийн систем
d. Тусгай зориулалтын систем
197. Үндсэнхөрөнгөгийгяажтогтоохвэ?
a. Санхүү, нябогийн нэгж байгууллагын нийтийн ба албан тушаалтны ажлын байрны хэрэгцээнд
хөрөнгө оруулж
b. Ашиглах хугацаа нь 1 жилээс дээш, хязгаарлагдмал тоотой биет хөрөнгийг үндсэн хөрөнгөд
тооцдог.
c. Ажлын байрны тодорхойлолт
d. Хөрөнгийн бүртгэл
С. Чадвар шалгах даалгавар
198. Компьютерийн гэмт хэрэг гэж юуг хэлдэг вэ?
199. Outsourcing ийн талаар бичнэ үү.
200. Яагаад outsourcing хийдэг вэ?

More Related Content

What's hot

005 өгөгдлийн нөөцийн удирдлага
005 өгөгдлийн нөөцийн удирдлага005 өгөгдлийн нөөцийн удирдлага
005 өгөгдлийн нөөцийн удирдлага
Bobby Wang
 
Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
 Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business... Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
batnasanb
 
Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
batnasanb
 
Mis – management information system
Mis – management information systemMis – management information system
Mis – management information system
Ariunaa Nergui
 
008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүд008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүд
Bobby Wang
 
002 мэдээллийн технологиор өрсөлдөх
002 мэдээллийн технологиор өрсөлдөх002 мэдээллийн технологиор өрсөлдөх
002 мэдээллийн технологиор өрсөлдөх
Bobby Wang
 

What's hot (20)

005 өгөгдлийн нөөцийн удирдлага
005 өгөгдлийн нөөцийн удирдлага005 өгөгдлийн нөөцийн удирдлага
005 өгөгдлийн нөөцийн удирдлага
 
Ois lessons2
Ois lessons2Ois lessons2
Ois lessons2
 
IS101 2014 lec1
IS101 2014 lec1IS101 2014 lec1
IS101 2014 lec1
 
Mis lecture 4
Mis lecture 4Mis lecture 4
Mis lecture 4
 
Obrien13e chap001mn
Obrien13e chap001mnObrien13e chap001mn
Obrien13e chap001mn
 
Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
 Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business... Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
 
Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЭЛИЙГ СУДЛАХ НЬ (Business...
 
мэдээллийн систем
мэдээллийн системмэдээллийн систем
мэдээллийн систем
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
2014 IS 101 lec5
2014 IS 101 lec52014 IS 101 lec5
2014 IS 101 lec5
 
мэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэсмэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэс
 
Мэдээллийн системийг хөгжүүлэх
Мэдээллийн системийг хөгжүүлэхМэдээллийн системийг хөгжүүлэх
Мэдээллийн системийг хөгжүүлэх
 
IS101 2014 lec3
IS101 2014 lec3IS101 2014 lec3
IS101 2014 lec3
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Mis – management information system
Mis – management information systemMis – management information system
Mis – management information system
 
Mis lecture 3
Mis lecture 3Mis lecture 3
Mis lecture 3
 
Pp Lect12 13
Pp Lect12 13Pp Lect12 13
Pp Lect12 13
 
008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүд008 электрон худалдааны системүүд
008 электрон худалдааны системүүд
 
Lecture 3 is
Lecture 3 isLecture 3 is
Lecture 3 is
 
002 мэдээллийн технологиор өрсөлдөх
002 мэдээллийн технологиор өрсөлдөх002 мэдээллийн технологиор өрсөлдөх
002 мэдээллийн технологиор өрсөлдөх
 

Viewers also liked (8)

IT-1
IT-1IT-1
IT-1
 
IT-2
IT-2IT-2
IT-2
 
IT-4
IT-4IT-4
IT-4
 
DW test
DW testDW test
DW test
 
IT-5
IT-5IT-5
IT-5
 
IT-3
IT-3IT-3
IT-3
 
IT-6
IT-6IT-6
IT-6
 
IT-7
IT-7IT-7
IT-7
 

Similar to IS test

Similar to IS test (20)

Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Lecture4
Lecture4Lecture4
Lecture4
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
It101 lect9
It101 lect9It101 lect9
It101 lect9
 
It101-lecture-9
It101-lecture-9It101-lecture-9
It101-lecture-9
 
Lecture 14
Lecture 14Lecture 14
Lecture 14
 
az
azaz
az
 
Б.Мөнгөнчимэг - Байгууллага дахь дундын эзэмшлийн өгөгдлийг ашигладаг системү...
Б.Мөнгөнчимэг - Байгууллага дахь дундын эзэмшлийн өгөгдлийг ашигладаг системү...Б.Мөнгөнчимэг - Байгууллага дахь дундын эзэмшлийн өгөгдлийг ашигладаг системү...
Б.Мөнгөнчимэг - Байгууллага дахь дундын эзэмшлийн өгөгдлийг ашигладаг системү...
 
010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
010 бизнесмт ийн шийдлүүдийг хөгжүүлэх
 
лекц№2
лекц№2лекц№2
лекц№2
 
ХӨС Семинар 1
ХӨС Семинар 1ХӨС Семинар 1
ХӨС Семинар 1
 
Lecture 15&16
Lecture 15&16Lecture 15&16
Lecture 15&16
 
мэдээллийн систем
мэдээллийн системмэдээллийн систем
мэдээллийн систем
 
Systemiin shinjilgee ba zohiomj lekts
Systemiin shinjilgee ba zohiomj lektsSystemiin shinjilgee ba zohiomj lekts
Systemiin shinjilgee ba zohiomj lekts
 
сорил
сорилсорил
сорил
 
Vpii bie daalt
Vpii bie daaltVpii bie daalt
Vpii bie daalt
 
Vpii bie daalt
Vpii bie daaltVpii bie daalt
Vpii bie daalt
 
Vpii bie daalt
Vpii bie daaltVpii bie daalt
Vpii bie daalt
 
10 b oyunchuluun
10 b oyunchuluun10 b oyunchuluun
10 b oyunchuluun
 
мт хэрэглээ1 биедаалт2_менежмент_стратеги
мт хэрэглээ1 биедаалт2_менежмент_стратегимт хэрэглээ1 биедаалт2_менежмент_стратеги
мт хэрэглээ1 биедаалт2_менежмент_стратеги
 

More from Usukhuu Galaa (20)

Se304
Se304Se304
Se304
 
Se205
Se205Se205
Se205
 
Is320
Is320Is320
Is320
 
Is201
Is201Is201
Is201
 
Rdbms bie daalt
Rdbms bie daaltRdbms bie daalt
Rdbms bie daalt
 
Rdbms 300 test
Rdbms 300 testRdbms 300 test
Rdbms 300 test
 
DB-2
DB-2DB-2
DB-2
 
нийтлэл 1
нийтлэл 1нийтлэл 1
нийтлэл 1
 
IT13
IT13IT13
IT13
 
IT14
IT14IT14
IT14
 
IT12
IT12IT12
IT12
 
IT11
IT11IT11
IT11
 
IT10
IT10IT10
IT10
 
IT-9
IT-9IT-9
IT-9
 
Use shop
Use shopUse shop
Use shop
 
Pronoun
PronounPronoun
Pronoun
 
Daatgal
DaatgalDaatgal
Daatgal
 
бие даалтын ажилд тавигдах
бие даалтын ажилд тавигдахбие даалтын ажилд тавигдах
бие даалтын ажилд тавигдах
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
Bodlogo
BodlogoBodlogo
Bodlogo
 

IS test

  • 1. МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ТЕСТИЙН САН Бүлэг 1: Мэдээллийн системийн үндсэн ойлголт, түүний нөөц, ажиллагаа ба хөгжил А. Мэдлэг шалгах даалгавар 1. Мэдээллийн системийг бүрдүүлэгч үндсэн 5 хүчин зүйл байдаг. 2. Хүн хүч, техник, санхүүгийн нөөц зэрэг зохион байгуулалттай холбогдох нөөцтэй, мэдээллээр хангах ба түгээх зорилготой мэдээлэл боловсруулах системийг мэдээллийн систем гэнэ. 3. Байгууллага дахь мэдээллийг цуглуулах, хувиргах, түгээх зорилгоор бүлэг болон зохион байгуулагдсан хүн хүч, техник, програм, сүлжээ болон өгөгдлийн нөөцийг систем гэнэ. 4. Мэдээллийн системийн нөөцөд үндсэн 4 зүйл хамаарагдана. 5. Нэгэн зорилгын төлөө, оролтыг хувирган гаралт болгон ажиллаж буй хоорондоо холбоо бүхий бүрдэл хэсгүүдийн нэгдэлийг мэдээллийн систем гэнэ. 6. Систем нь дотроо дэд системийг агуулж болно. 7. Нэг орчинд хэд хэдэн систем байж болохгүй. 8. Системүүд хоорондоо холбогдон ажиллаж болно. 9. Систем нь өөр системийн дэд систем болж байвал түүнийг агуулж буй систем нь түүний орчин болно. 10. Мэдээллийг боловсруулахад ашиглаж буй бүхий л физик төхөөрөмжүүд програм хангамжийн нөөц болно. 11. Борлуулалтын шинжилгээний програм, төлбөрийн програм, текст боловсруулах програм нь ПХ ын нөөцөд хамаарна. 12. Буцах холбоо гэдэг нь Системийн гүйцэтгэлийн тухай өгөгдөл. /борлуулалтын өгөгдлүүд борлуулалтын менежерт ирэх/ 13. Хяналт гэдэг нь Систем гол зорилгодоо хүрч ажиллаж байгаа эсэхийг буцах холбоог хянаж, дүгнэлт гаргах аргаар хяналт хийгдэнэ. 14. Өгөгдлийн сан нь өгөгдлийг боловсруулж, зохион байгуулж хадгалдаггүй. 15. Мэдлэгийн сан нь мэдлэгийг баримт, дүрэм журам, бизнесийн амжилттай туршлагуудын талаарх жишээ хэлбэрээр хадгална. 16. Мэдээнд тодорхой боловсруулалт хийсний үр дүнд өгөгдөл үүснэ. 17. Мэдээллийн компьютерт дүрсэлснээр мэдээлэл үүснэ. 18. Тодорхой утга агуулгатай, компьютерт дүрсэлж болох мэдээллийг өгөгдөл гэнэ. 19. Хоорондоо логик холбоо бүхий өгөгдлүүдийн цуглуулгыг өгөгдлийн сан гэнэ. 20. Өгөгдлийн санг тодорхойлох, үүсгэх, боловсруулахад зориулсан програмын цогцыг өгөгдлийн сан удирдах систем гэнэ. 21. ӨС, ӨС-г үүсгэж, боловсруулахад ашиглах програм хангамж хоёроос бүрдсэн цогцыг өгөгдлийн сангийн систем /ӨСС/ гэнэ. 22. Өгөгдлийн сан дах өгөгдлийг боловсруулахад хийгддэг стандарт 5 үйлдэл байдаг. 23. Өгөгдлийн сан дах өгөгдлийг боловсруулахад хийгддэг стандарт 4 үйлдэл байдаг. 24. МС-д хадгалагдаж буй өгөгдөл нь тасралтгүй шинэчлэгдэж байх шаардлагатай. 25. МС-ийн зорилго нь эцсийн хэрэглэгчийг хэрэгцээт мэдээллээр хангахад оршихгүй. 26. МС-ийн зорилго нь эцсийн хэрэглэгчийг хэрэгцээт мэдээллээр хангахад оршино. 27. Мэдээлэл нь заавал текст, тайлан, форм, график хэлбэрээр байх шаарлагагүй. 28. Мэдээлэл нь ерөнхийдөө текст, тайлан, форм, график хэлбэрээр байдаг. 29. Мэдээллийн чанар нь үндсэн 3 зүйлээр тодорхойлогдоно. 30. Мэдээллийн чанар нь хугацаанаас хамаарахгүй. 31. Мэдээллийн чанар нь агуулгаас хамаарахгүй. 32. Мэдээллийн чанар нь зөвхөн дүрслэлээс хамаарна. 33. МС-ийн үндсэн бүрэлдэхүүний нэг нь хадгалалт юм. 34. Өгөгдлийг дараа хэрэглэхээр зохион байгуулж хадгалдаггүй. 35. Өгөгдөл нь талбар, бичлэг, файл, өгөгдлийн сан хэлбэрээр хадгалагдахаас гадна өөрөөр хадгалагдаж болдог. 36. Бизнесийн үйл ажиллагааны дүнд үүссэн өгөгдлийг боловсруулж өгөгдлийн санд бичнэ. 37. Бичлэг: Хүн болон юмсын шинж чанарыг илэрхийлнэ. 38. Талбар: Хоорондоо холбоо бүхий талбаруудын нэгдэл 39. Файл: Холбоо бүхий бичлэгүүдийн нэгдэл 40. Шийдвэр гаргах загвар ба тусгай ӨС-нг ашиглан менежерт шийдвэр гаргахад нь туслах зорилготой компьютер ашигласан МС шйидвэрт туслах систем гэнэ. 41. Гадаад болон дотоод эх сурвалжийн маш өргөн цар хүрээтэй, шийдвэр гаргахад гол үүрэгтэй мэдээллийг удирдлага болон менежерүүдэд ашиглахад хялбар хэлбэрээр харуулдаг системийг гүйцэтгэлийн МС гэнэ. В. Хэрэглээ шалгах даалгавар 42. Мэдээллийн систем нь: удирдах чадвар, мэдээллийн технологи, суурь мэдлэг, хөгжүүлэлт, ................... - ээс бүрдэнэ. a. Бизнес апплекэшн b. Хүн хүч
  • 2. c. Техник d. Санхүүгийн нөөц 43. Мэдээллийн системийн хөгжүүлэлт гэдэг нь a. МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд болон үүргийн талаарх үндсэн ойлголт b. МТ-ийн талаарх үндсэн ойлголт, хөгжил, удирдлагын асуудал /SW, HW, сүлжээ, өгөгдлийн удирдлага, интернетэд суурилсан технологиуд/ c. Бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд МС-ийг оновчтой ашиглах /э-бизнес, э-худалдаа, шийдвэр гаргах/ d. Аппликэшний хөгжлийн хандлагад тулгуурлан бизнесийнхээ боломжид зохицсон МС-ийг төлөвлөх, хөгжүүлэх, нэвтрүүлэх 44. Мэдээллийн системийн суурь мэдлэг гэдэг нь a. МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд болон үүргийн талаарх үндсэн ойлголт b. МТ-ийн талаарх үндсэн ойлголт, хөгжил, удирдлагын асуудал /SW, HW, сүлжээ, өгөгдлийн удирдлага, интернетэд суурилсан технологиуд/ c. Бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд МС-ийг оновчтой ашиглах /э-бизнес, э-худалдаа, шийдвэр гаргах/ d. Аппликэшний хөгжлийн хандлагад тулгуурлан бизнесийнхээ боломжид зохицсон МС-ийг төлөвлөх, хөгжүүлэх, нэвтрүүлэх 45. Мэдээллийн системийн бизнес аппдикейшн гэдэг нь a. МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд болон үүргийн талаарх үндсэн ойлголт b. МТ-ийн талаарх үндсэн ойлголт, хөгжил, удирдлагын асуудал /SW, HW, сүлжээ, өгөгдлийн удирдлага, интернетэд суурилсан технологиуд/ c. Бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд МС-ийг оновчтой ашиглах /э-бизнес, э-худалдаа, шийдвэр гаргах/ d. Аппликэшний хөгжлийн хандлагад тулгуурлан бизнесийнхээ боломжид зохицсон МС-ийг төлөвлөх, хөгжүүлэх, нэвтрүүлэх 46. Мэдээллийн системийн мэдээллийн технологи гэдэг нь a. МС-ийн бүрэлдэхүүн хэсгүүд болон үүргийн талаарх үндсэн ойлголт b. МТ-ийн талаарх үндсэн ойлголт, хөгжил, удирдлагын асуудал /SW, HW, сүлжээ, өгөгдлийн удирдлага, интернетэд суурилсан технологиуд/ c. Бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд МС-ийг оновчтой ашиглах /э-бизнес, э-худалдаа, шийдвэр гаргах/ d. Аппликэшний хөгжлийн хандлагад тулгуурлан бизнесийнхээ боломжид зохицсон МС-ийг төлөвлөх, хөгжүүлэх, нэвтрүүлэх 47. Аль нь мэдээллийн системийн нөөцөд хамаарахгүй вэ? a. Техник хангамж b. Удирдах чадвар c. Өгөгдөл d. Сүлжээ 48. Системийн үндсэн хэсгүүдийн дараалал: a. Оролт, боловсруулалт, гаралт b. Боловсруулалт, оролт, гаралт, эргэх холбоо c. Оролт, боловсруулалт, гаралт, буцах холбоо d. Буцах холбоо, оролт, боловсруулалт, гаралт 49. Мэдээллийн системийн үндсэн хэсгүүдийн дараалал: a. Оролт, боловсруулалт, гаралт b. Боловсруулалт, оролт, гаралт, эргэх холбоо c. Оролт, боловсруулалт, гаралт, буцах холбоо d. Буцах холбоо, оролт, боловсруулалт, гаралт 50. Өгөгдөл болон мэдээллийн ялгаа нь: a. нэгтгэгдсэн, зохион байгуулагдсан b. Бүрдэл хэсгүүд нь шинжилгээ хийгдсэн, дүгнэгдсэн c. хэрэглэгчид ойлгомжтой хэлбэрээр дүрслэгдсэн d. Дээрх бүгд зөв 51. Аль нь мэдээллийн системд өгөгдөл оруулахад тавигдах шаардлага биш вэ? a. Хэрэглэгчийн интерфейсийг оновчтой гаргах b. Өгөгдөл оруулахад хялбар байх c. Оруулж буй өгөгдлийн алдааг хянадаг байх d. Өгөгдлийг цуглуулах 52. Боловсруулалтанд хамаарахгүй нь аль нь вэ? a. Тооцоолох b. Шилжүүлэх c. Харьцуулах
  • 3. d. Эрэмбэлэх 53. Тохирох чанаруудыг холбо 1) Хугацаа a) Мэдээллэсэн 2) Агуулга b) Хүчинтэй хугацаа 3) Дүрслэл c) Бүрэн төгс a. 1-b , 2-a , 3-c b. 1-b , 2-c, 3-a c. 1-a , 2-b, 3-c d. 1-c, 2-c, 3-a 54. Мэдээллийн чанарын хугацаа гэдэгт хамааралгүйг сонго. a. Хүчинтэй хугацаа b. Давтамж c. Хугацааны үе d. Ач холбогдол 55. Мэдээллийн чанарын агуулга гэдэгт хамааралгүйг сонго. a. Үнэн зөв b. Давтамж c. Товч тодорхой d. Ач холбогдол 56. Бизнесийн байгууллагад МС-ийн гүйцэтгэх үндсэн үүргүүдэд хамааралгүйг нь ол.: a. Бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих b. Менежер болон ажилчдын шийдвэр гаргах ажиллагаанд туслах c. Сайн чадварлаг мэргэжилтэн сонгож авах d. Стратеги болон өрсөлдөх чадварыг дэмжих 57. Электрон бизнес электрон худалдаа хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ? a. 1990-2000 b. 1950-1960 c. 1980-1990 d. 1970-1980 58. Стратегийн болон эцсийн хэрэглэгчийн МС хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ? a. 1990-2000 b. 1950-1960 c. 1980-1990 d. 1970-1980 59. Шийдвэр дэмжигч системүүд хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ? a. 1990-2000 b. 1950-1960 c. 1980-1990 d. 1970-1980 С. Чадвар шалгах даалгавар 60. Өгөгдлийн нөөцөд юу хамаарах вэ? 61. Өгөгдөл ба мэдээллийн ялгааг бич. 62. Сүлжээний нөөц гэж юу вэ? 63. Хүний нөөц гэж юу вэ? 64. Үйлдвэрлэлийн мэдээлийн системийн оролт боловсруулалт гаралт нь юу байх вэ? 65. Бизнесийн байгууллагын мэдээлийн системийн оролт боловсруулалт гаралт нь юу байх вэ? 66. Эцсийн хэрэглэгчийн тооцооллын систем гэж юу вэ? 67. Мэдээллийн системийн төрлүүд 68. Үйл ажиллагааны системийн талаар тайлбарла. 69. Үйл ажиллагааг хянах системийн жишээ бичнэ үү Бүлэг 2: Мэдээллийн системийн төрлүүд, байгууллага ба түүний бүтэц А. Мэдлэг шалгах даалгавар 70. Эцсийн хэрэглэгчид мэргэжлийн зөвлөх байдлаар ашиглагдах мэдлэгт суурилсан системийг мэргэжлийн систем гэнэ. 71. Байгууллага дахь бизнесийн мэдлэгийг тараах, шинээр үүсгэх, зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг дэмжих мэдлэгт суурилсан системийг мэдлэгийг удирдах ситем гэнэ. 72. Байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, стратеги бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах зэрэг менежерийн үйл ажиллагааг дэмжих системийг стратегийн мэдээллийн систем гэнэ. 73. Компаний бизнесийн үндсэн функцуудыг төрөл бүрийн үйл ажиллагааны болон удирдлагын програмуудаар хангах системийг функциональ систем гэнэ. 74. МС амжилттай байх эсэх нь зөвхөн зардал бууруулах, цаг хугацаа хэмнэх, мэдээллийн эх сурвалж хэр үр ашигтай байна зэргээр хэмжигдэнэ.
  • 4. 75. Байгууллага ажлаа бүтэцлэсэн шатлал ба хэсгээр дамжуулж, стандарт үйлдлийн журмын дагуу зохион явуулдаг. 76. Шатлал нь ажилтнуудыг эрх хариуцлага нь өсөх пирамид бүтцээр эрэмбэлдэггүй. 77. Стандарт үйлдлийн журмыг удаан хугацаанд ашиглахаар зохиож баримтжуулдаг. 78. Журамд хамгийн энгийнээс эхлээд харьцааны соёл гэх мэт ажилчдад туслах нарийн удирдамжийг тусгадаг. 79. Байгууллагад өөр өөрийн үзэл санаа, бодолтой төрөл бүрийн мэргэжилтэн байдаг. 80. Байгууллагын соёл нь ямар бүтээгдэхүүнийг хаана, хэнд зориулж, яаж үйлдвэрлэх ёстойг агуулсан үндсэн үүрэг, эрх мэдэл, хариуцлагын багц баримт юм. 81. Үүрэг, хариуцлагын багц баримтыг нарийн боловсруулж гаргасан тохиолдолд ажилтнуудын гүйцэтгэх ажил тодорхой болж ажлын бухимдал, зөрчилдөөн багасдаг. 82. Албан тушаалтны хариуцлагад олгосон эрх мэдлийн хүрээнд үүргээ гүйцэтгэх үед ямар харицлагатай хандахыг онцолж тусгадаг. 83. МС-ийн баг нь бизнесийн шинэ стратеги, мэдээлэлд үндэслэсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоно. 84. Вэб мастер нь байгууллагын вэб сайтыг хариуцан ажиллана. 85. Харилцаа холбооны мэргэжилтэн нь төрөл бүрийн харилцааны системүүдийг загварчладаг. 86. Вэб хөгжүүлэгч нь вэб сайтын интерфейсийг хариуцна. 87. Компьютерийн нууцлал хамгаалалтын мэргэжилтэн нь байгууллагын мэдээллийн нууцлал хамгаалалтыг төлөвлөх, зохицуулалт хийдэг. 88. Өгөгдлийн сангийн администратор нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж шинээр ӨС үүсгэнэ. 89. МС-ийн баг нь бизнесийн шинэ стратеги, мэдээлэлд үндэслэсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох нь МС ийн хэлтэсийг үүрэг. 90. Системийн администратор нь системийн ашигтай ажиллагааг хангана. В. Хэрэглээ шалгах даалгавар 91. Мэдээллийн системийн хөгжүүлэлт нь: a. Судалгаа, шинжилгээ, нэвтрүүлэлт, ажиглалт, техник b. Судалгаа, шинжилгээ, загварчилгаа, хүн хүч, ажиглалт c. Шинжилгээ, судалгаа, загварчилгаа, нэвтрүүлэлт , ажиглалт d. Судалгаа, шинжилгээ, загварчилгаа, нэвтрүүлэлт, ажиглалт 92. МС-ийн амжилт нь дараах ажиллагаануудад МТ-ийг хэрхэн үр ашигтай ашиглаж байгаагаас хамаарна. a. байгууллагын бизнесийн үйл ажиллагаа болон бизнесийн стратегийг дэмжих b. байгууллагын дотоод бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох c. үйлчлүүлэгч болон бизнесийн ажиллагааг өргөжүүлэх d. дээрх бүгд зөв 93. Аль нь мэргэжлийн систем вэ? a. Онлайн хувьцаа арилжаа b. Санхүүнийг МС c. Борлуулалтын саналын стратеги d. Зээлийн зөвлөх, оношлогооны систем 94. Аль нь мэдлэгийг удирдах систем вэ? a. Онлайн хувьцаа арилжаа b. Санхүүнийг МС c. Борлуулалтын саналын стратеги d. Зээлийн зөвлөх, оношлогооны систем 95. Аль нь функциональ систем вэ? a. Санхүүнийг МС b. Онлайн хувьцаа арилжаа c. Зээлийн зөвлөх, оношлогооны систем d. Борлуулалтын саналын стратеги 96. Аль нь стратегийн систем вэ? a. Санхүүнийг МС b. Онлайн хувьцаа арилжаа c. Борлуулалтын саналын стратеги d. Зээлийн зөвлөх, оношлогооны систем 97. Мэдээллийн системийн үндсэн хэдэн төрөл байдаг вэ? a. 2 b. 3 c. 4 d. 5 98. Мэдээллийн системийн хэлтэсийн уламжлалт үндсэн үүрэг аль нь вэ? a. Систем хөгжүүлэх, системийн төслийг удирдах b. Тусгай стратегийн МС-ийг тодорхойлох, загварчлах c. Бүтцийг төлөвлөх, хөгжүүлэх, хянах
  • 5. d. Интернет болон электрон худалдааг бизнестээ нэвтрүүлэх 99. Мэдээллийн системийн хэлтэсийн шинээр нэмэгдсэн үүрэг аль нь вэ? a. Систем хөгжүүлэх, системийн төслийг удирдах b. Тусгай стратегийн МС-ийг тодорхойлох, загварчлах c. Компьютерийн үйлдлүүдийг удирдах d. МС-ийн мэргэжилтнүүдийг сургах, ур чадвар, туршлагыг дээшлүүлэх 100. МС-ийг үр өгөөжтэй ашиглахын тулд .............., ............., ................-ийг зайлшгүй судлах ёстой. a. байгууллага, удирдлага, мэдээллийн технологи b. оролт,боловсруулалт,гаралт c. дээд, дунд,доод үйл ажиллагаа d. төлөвлөлт,зохицуулалт,хяналт 101. Байгууллагын үндсэн элементэд: a. Хүн, бүтэц, үйл ажиллагаа, бодлого, соёл b. хүний нөөц,санхүү,нягтлан бодох,худалдаа, зах зээл, үйлдвэрлэл c. хүний нөөц,санхүү,үйл ажиллагаа,бодлого, соёл d. хүн, бүтэц, нягтлан бодох, соёл,үйлдвэрлэл 102. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд: a. Хүн, бүтэц, үйл ажиллагаа, бодлого, соёл b. хүний нөөц,санхүү,нягтлан бодох,худалдаа, зах зээл, үйлдвэрлэл c. хүний нөөц,санхүү,үйл ажиллагаа,бодлого, соёл d. хүн, бүтэц, нягтлан бодох, соёл,үйлдвэрлэл 103. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хүний нөөцийн хийх үйл ажиллагаа аль нь вэ? a. Бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ явуулах b. Ажилтан авах, хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөн гэх мэт ажлыг зохион байгуулах c. Санхүү, хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг хариуцах(хүлээн авах, хуваарилах, төлбөрийн тооцоо) d. Санхүү, хөрөнгөтэй холбоотой ажлыг удирдан зохион байгуулах(үнэт цаас, зээл, хөрөнгө, банкны гүйлгээ) 104. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хүний нягтлан бодогчийн хийх үйл ажиллагаа аль нь вэ? a. Бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ явуулах b. Ажилтан авах, хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөн гэх мэт ажлыг зохион байгуулах c. Санхүү, хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг хариуцах(хүлээн авах, хуваарилах, төлбөрийн тооцоо) d. Санхүү, хөрөнгөтэй холбоотой ажлыг удирдан зохион байгуулах(үнэт цаас, зээл, хөрөнгө, банкны гүйлгээ) 105. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд санхүүгийн хийх үйл ажиллагаа аль нь вэ? a. Бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ явуулах b. Ажилтан авах, хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөн гэх мэт ажлыг зохион байгуулах c. Санхүү, хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг хариуцах(хүлээн авах, хуваарилах, төлбөрийн тооцоо) d. Санхүү, хөрөнгөтэй холбоотой ажлыг удирдан зохион байгуулах(үнэт цаас, зээл, хөрөнгө, банкны гүйлгээ) 106. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд худалдаа, зах зээлд хийх үйл ажиллагаа аль нь вэ ? a. Бүтээгдэхүүн худалдах, үйлчилгээ явуулах b. Ажилтан авах, хөгжүүлэх, шилжилт хөдөлгөөн гэх мэт ажлыг зохион байгуулах c. Санхүү, хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг хариуцах(хүлээн авах, хуваарилах, төлбөрийн тооцоо) d. Санхүү, хөрөнгөтэй холбоотой ажлыг удирдан зохион байгуулах(үнэт цаас, зээл, хөрөнгө, банкны гүйлгээ) 107. Мэдээллийн технологийн бүтэц: a. ТХ, ПХ, Өгөгдлийн хадгалалт, Сүлжээ b. ӨС,сүлжээ,процедур,хамгаалалтын төхөөрөмжүүд,физик байгууламж c. ПХ, Өгөгдөлийн хадгалалт, сүлжээ, хамгаалалтын төхөөрөмж d. Физик байгууламж,хамгаалалтын төхөөрөмж, процедур,өгөгдлийн сан 108. МС-ийн менежер нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ. a. МС-ийн хэлтсийн багийн менежерүүдийг удирдаж ажиллана b. МС-ийн баг болон байгууллагын хоорондох харилцааг холбогч. Бизнесийн үйл ажиллагаанд гарсан хүндрэл болон бизнесийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж МС-ийн багт танилцуулна. c. Компьютерийн тоглоом, бизнесийн хэрэглээний програм, үйлдлийн систем, сүлжээний хяналтын систем гэх мэт төрөл бүрийн ПХ-уудыг загварчилж, хөгжүүлэх d. Шаардлагатай ПХ, ТХ-уудыг тодорхойлж, холбогдох бүтээгдэхүүний талаар судалгаа хийх 109. Сүлжээний инженер нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ. a. МС-ийн хэлтсийн багийн менежерүүдийг удирдаж ажиллана b. МС-ийн баг болон байгууллагын хоорондох харилцааг холбогч. Бизнесийн үйл ажиллагаанд гарсан хүндрэл болон бизнесийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж МС-ийн багт танилцуулна.
  • 6. c. Компьютерийн тоглоом, бизнесийн хэрэглээний програм, үйлдлийн систем, сүлжээний хяналтын систем гэх мэт төрөл бүрийн ПХ-уудыг загварчилж, хөгжүүлэх d. Шаардлагатай ПХ, ТХ-уудыг тодорхойлж, холбогдох бүтээгдэхүүний талаар судалгаа хийх 110. ПХ—ийн инженер нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ. a. МС-ийн хэлтсийн багийн менежерүүдийг удирдаж ажиллана b. МС-ийн баг болон байгууллагын хоорондох харилцааг холбогч. Бизнесийн үйл ажиллагаанд гарсан хүндрэл болон бизнесийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж МС-ийн багт танилцуулна. c. Компьютерийн тоглоом, бизнесийн хэрэглээний програм, үйлдлийн систем, сүлжээний хяналтын систем гэх мэт төрөл бүрийн ПХ-уудыг загварчилж, хөгжүүлэх d. Шаардлагатай ПХ, ТХ-уудыг тодорхойлж, холбогдох бүтээгдэхүүний талаар судалгаа хийх 111. Системийн шинжээч нь дараах үйл ажииллагааг эрхэлнэ. a. МС-ийн хэлтсийн багийн менежерүүдийг удирдаж ажиллана b. МС-ийн баг болон байгууллагын хоорондох харилцааг холбогч. Бизнесийн үйл ажиллагаанд гарсан хүндрэл болон бизнесийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж МС-ийн багт танилцуулна. c. Компьютерийн тоглоом, бизнесийн хэрэглээний програм, үйлдлийн систем, сүлжээний хяналтын систем гэх мэт төрөл бүрийн ПХ-уудыг загварчилж, хөгжүүлэх d. Шаардлагатай ПХ, ТХ-уудыг тодорхойлж, холбогдох бүтээгдэхүүний талаар судалгаа хийх 112. Сүлжээний администратор нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ. a. LAN, WAN болон сүлжээний сегментүүд, интернет, интранет сүлжээг хариуцах b. Сүлжээ болон системийн аюулгүй байдалд хяналт тавих c. Системийн загварчлагч, шинжээч нартай хамтарч ажиллана. d. Системийн найдвартай ажиллагааг хангах 113. Системийн администратор дараах үйл ажиллагааг эрхэлнэ. a. LAN, WAN болон сүлжээний сегментүүд, интернет, интранет сүлжээг хариуцах b. Сүлжээ болон системийн аюулгүй байдалд хяналт тавих c. Системийн загварчлагч, шинжээч нартай хамтарч ажиллана d. Системийн найдвартай ажиллагааг хангах 114. Өгөгдлийн сангийн загварчлагч нь дараах үйл ажиллагааг хангана. a. LAN, WAN болон сүлжээний сегментүүд, интернет, интранет сүлжээг хариуцах b. Сүлжээ болон системийн аюулгүй байдалд хяналт тавих c. Системийн загварчлагч, шинжээч нартай хамтарч ажиллана d. Системийн найдвартай ажиллагааг хангах 115. Өгөгдлийн сангийн администратор нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ a. LAN, WAN болон сүлжээний сегментүүд, интернет, интранет сүлжээг хариуцах b. Сүлжээ болон системийн аюулгүй байдалд хяналт тавих c. Системийн загварчлагч, шинжээч нартай хамтарч ажиллана d. Системийн найдвартай ажиллагааг хангах 116. Компьютерийн нууцлал хамгаалалтын мэргэжилтэн нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ a. Байгууллагын мэдээллийн нууцлал хамгаалалтыг төлөвлөх, зохицуулалт хийх b. Компьютер ба харилцааны холбооны төхөөрөмжүүдийн нийцтэй ажиллагааг хариуцна. c. Байгууллагын вэб сайтыг хариуцан ажиллана. d. Вэб сайтын техник талыг хариуцна. 117. Харилцаа холбооны мэргэжилтэн дараах үйл ажиллагааг эрхэлнэ. a. Байгууллагын мэдээллийн нууцлал хамгаалалтыг төлөвлөх, зохицуулалт хийх b. Компьютер ба харилцааны холбооны төхөөрөмжүүдийн нийцтэй ажиллагааг хариуцна. c. Байгууллагын вэб сайтыг хариуцан ажиллана. d. Вэб сайтын техник талыг хариуцна. 118. Вэб мастер, вэб админ нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ. a. Байгууллагын мэдээллийн нууцлал хамгаалалтыг төлөвлөх, зохицуулалт хийх b. Компьютер ба харилцааны холбооны төхөөрөмжүүдийн нийцтэй ажиллагааг хариуцна. c. Байгууллагын вэб сайтыг хариуцан ажиллана d. Вэб сайтын техник талыг хариуцна 119. Вэб хөгжүүлэгч нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ. a. Байгууллагын мэдээллийн нууцлал хамгаалалтыг төлөвлөх, зохицуулалт хийх b. Компьютер ба харилцааны холбооны төхөөрөмжүүдийн нийцтэй ажиллагааг хариуцна. c. Байгууллагын вэб сайтыг хариуцан ажиллана. d. Вэб сайтын техник талыг хариуцна С. Чадвар шалгах даалгавар 120. Байгууллагын үндсэн элементүүдийг нэрлэнэ үү. 121. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд юу хамаарах вэ? 122. Байгууллагын ажилчдыг мэдлэг чадварын түвшигээр нь яаж ангилдаг вэ? 123. Өгөгдлийн сангийн загварчлагчийн үүрэг
  • 7. 124. Өгөгдлийн сангийн удирдагчийн үүрэг
  • 8. Бүлэг 3: Мэдээлэл технологи, харилцаа холбоо, сүлжээ, интернэт А. Мэдлэг шалгах даалгавар 125. Байгууллага бүр өөр өөрийн онцлогтой үйл ажиллагааны хүрээтэй. 126. Бүх байгууллагад санхүү, нягтлан бодох, хүний нөөцийг тойрсон нийтлэг үйл ажиллагаа явагдана. 127. Үйл ажиллагаанд холбогдох дүрэм журмыг судалсаны үндсэн дээр vбайгууллагын мэдээллийн системийг хөгжүүлдэг. 128. Байгууллагын үйл ажиллагаа нь тодорхой дараалалтай явагдана. 129. үйл ажиллагаа бүр нь өмнөө холбоотой үйл ажиллагаатай 130. Үйл ажиллагааны дараалал ба үйл ажиллагааны хооронд бүтээгдэхүүн/мэдээлэл дамжуулалтыг үйл ажиллагааны урсгал гэнэ. 131. Нэг үйл ажиллагаанд нэг оролт байж болно. 132. Нэг үйл ажиллагаа хэдэн ч гаралттай байж болно. 133. 1-р үеийн хэл нь машины код нь микропроцессорын шууд ойлгож чадах цорын ганц хэл юм. 134. Өндөр түвшний хэлүүдтэй харьцуулахад ПХ нь доод түвшинд байна. Учир нь програмыг дүрслэхдээ зөвхөн цагаан толгойн үсгүүдийг л ашигладаг. 135. Ассемблер хэл нь кодыг машины код руу хөрвүүлэхэд ашиглагдана. 136. Програм зохиогч нь ТХ-ийн мэдлэгтэй байх хэрэгтэй. 137. Дээд түвшний хэл нь ПХ-ийг хөгжүүлэхэд ашиглагдана.Ассемблер хэлтэй харьцуулахад ярианы хэлтэй илүү ойролцоо 138. Процедур бус хэл дээр бичигдсэн програм нь функцуудаас тогтоно. 139. Процедур хэл ямар нэгэн алгоритм дүрслэлгүйгээр програм зохиох боломжийг олгоно. 140. Процедуруудыг боловсруулах урьдчилан бэлтгэгдсэн функцуудтэй боловч програм үү сгэхэд тийм ч тохиромжтой биш. 141. Процедур бус хэлийг 3 ангилна 142. Functional language урьдчилан тодорхойлсон форматын дагуу шаардлагатай боловсруу лалтуудыг бичих ба уг хэл нь шаардлагатай програмыг автоматаар үүсгэж өгнө. 143. Tabular form language функцуудыг нэгдлүүдээр програмыг үүсгэнэ. 144. Объект хандлагат хэл предикат логик дээр суурилсан логик илэрхийллүүдийг ашиглан програмыг үүсгэнэ. 145. Логик хэл объектуудыг ашиглан програм үүсгэнэ. 146. Програмчлалын хэл 4-р үеийн хэлтэй. 147. SGML (Standard Generalized Markup Language) Баримт бичгийн логик болон семантик бүтцийг энгийн tag- уудаар дүрсэлдэг. Электрон бичиг баримтыг удирдах зорилгоор хөгжүүлэгдсэн. 148. HTMLSGML хэлний өргөтгөсөн хувилбар.Tag ашиглан зурган файл, холбоосуудыг тодорхойлох боломжтой болсон. 149. XML (eXtensible Markup Language) HTML-тэй харьцуулахад хэрэглэгчид илүү уян хатан боломжуудыг оруулж өгсөн.Электрон худалдаанд өгөгдөл солилцох, бичиг баримт хадгалах боломжтой болсон. 150. Сүлжээ нь 2 ба түүнээс дээш компьютерийн холболтоос бүрдэнэ. 151. Сүлжээн дэх компьютер бүр сүлжээний интерфэйс карт (NIC) гэдэг сүлжээний интерфэйс төхөөрөмжийг агуулдаг. 152. Сүлжээний үйлдлийн систем (NOS) нь сүлжээний эх үүсвэрийг хуваарилах, сүлжээгээр явж буй урсгалыг зохион байгуулж чиглүүлдэг. 153. Сүлжээ нь мөн switch эсвэл hub-аас тогтдог. Энэ нь компьютерүүдийг холбох холболтын цэг болдог. 154. Hubs нь сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийг холбодог маш энгийн төхөөрөмж. 155. Switch нь hub-аас илүү ухаалаг төхөөрөмж бөгөөд тодорхой зайд хүргэх өгөгдлийг шүүж илгээдэг.Switch- ийг тусдаа нэг сүлжээнд ашигладаг. 156. Router нь өөр өөр сүлжээгээр өгөгдлийг чиглүүлэх, илгээгдсэн зурвас зөв хаяг руугаа явж байгааг хянаж байдаг харилцаа холбооны онцгой процессор. 157. TCP/IP гэдэг нь Интернэт болон интернэтийн бүхий л төхөөрөмжүүдэд ашиглагддаг харилцаа холбооны протокол юм. 158. TCP/IP нь цахим зурвасыг packet (багц) болгон хуваах, тэдгээрийг зохих хаяг руу нь чиглүүлэх, тэгээд хоорондоо уялдаа холбоо бүхий зурвас болгон жагсаах зэрэг үйлдлүүдийг зохицуулдаг. 159. TCP/IP нь TCP болон IP гэсэн протоколуудыг ашигладаг 160. Хэрэглэгчийн тоон шугам (DSL)нь Зэс утсаар өндөр багтаамж бүхий дамжуулалт хийх технологиуд 161. Кабель модемнь Олон хэрэглэгч хамтран ашигладаг кабель TV шугамаар өндөр хурдтай дамжуулалт хийх үйлчилгээ 162. T шугамууд нь Өгөгдлийн өндөр хурдтай, хамгаалагдсан дамжуулалт болон интернэт холболт хийх байнгын холболттой (dedicated line) шугам 163. DNS серверүүд нь IP хаягууд болон тухайн тохирсон домэйн нэрсүүдтэй өгөгдлийн санг ажилуулж, дэмждэг. 164. Интернэт Протокол хувилбар 4 (IPv4) 32 битын урттай тоонуудыг 0-255 хооронд орших тоо бүхий дөрвөн хэсэгт хуваан зохион байгуулдаг; Дээд тал нь 4 триллион хаягийг агуулдаг 165. Usenet мэдээллийн групп хүнээс хүнд зурвас илгээх, баримт бичиг хамтран эзэмших
  • 9. 166. LISTSERVs электрон мэдээний самбарын хэлэлцүүлгийн групп 167. И-мэйл нь И-мэйл сервэр ашигласан хэлэлцүүлгийн групп 168. Чалчих, шууд зурвас илгээх нь харилцан яриа 169. Интранэт гэдэг нь эрх бүхий нийлүүлэгч болон хэрэглэгчдийг хязгаарлагдмал хандалттайгаар дотоод интранэтэд хандахыг зөвшөөрдөг. 170. Экстранэт гэдэг нь байгууллагын дотоод сүлжээ бөгөөд компани дотор урсаж буй мэдээлэлд хандах боломжтой. 171. Groupware:Хамтын ажиллагааны өргөн хүрээг хамарсан харилцаа холбоогоор хангадаг. 172. Teamware:Компаниудад хамтын ажлаа вэб ашиглан хялбархан нэвтрүүлэх боломж өгдөг. 173. Байгууллагын МС нь хүний нөөц удирдах, цалин, нябо бүртгэл г.м. бие даасан модулиудаас тогтдог В. Хэрэглээ шалгах даалгавар 174. Байгууллагын үйл ажиллагааг хэдэн бүрдэл хэсэгт хуваах вэ? a. 1 b. 2 c. 3 d. 4 175. Нэг үйл ажиллагаанд................................ оролт байж болно. a. нэг b. олон c. ердийн d. давхцсан 176. Компьютерийн ПХ-ыг хэд ангилдаг вэ? a. 1 b. 2 c. 3 d. 4 177. Ерөнхий зориулалтын хэрэглээний програмд аль тохирох вэ? a. Шинжлэх ухаан, инженерийн b. Үйлдлийн систем c. Програмч-лалын хэлний хөрвүүлэгч d. Вэб браузер 178. 1-р үеийн хэл нь ....................... a. Машины код. Энэ нь микропроцессорын шууд ойлгож чадах цорын ганц хэл юм. b. Машины код. Энэ нь микропроцессорын шууд ойлгож чадах хоёрдогч хэл юм. c. Машины код. Энэ нь микропроцессорын шууд ойлгож чадах Гуравдагч хэл юм. d. Машины код. Энэ нь микропроцессорын шууд ойлгож чадах дөрөвдөгч хэл юм. 179. Ямар нэгэн алгоритм дүрслэлгүйгээр програм зохиох боломжийг олгодог хэл a. Процедур бус хэл b. Процедур хэл c. Ассемблер хэл d. Доод түвшний хэл 180. Дээд түвшний хэл нь Ассемблер хэл ээс юугаараа ялгаатай вэ? a. Ашиглахад хялбар b. ПХ-ийг хөгжүүлэхэд ашиглагдан c. ТХ-аас хамааралгүй d. Ярианы хэлтэй илүү ойролцоо 181. Процедур бус хэлийг хэд ангилах вэ? a. 1 b. 2 c. 3 d. 4 182. SGML ямар үгийн товчлол вэ? a. Standard Generalized Markup Language b. Stаtic Generalized Markup Language c. Smart Generalized Markup Language d. Studin Generalized Markup Language 183. XMLямар үгийн товчлол вэ? a. eXtensible Markup Language b. Xtensible Markup Language c. Expression Markup Language d. X- Markup Language
  • 10. 184. ..........нь .......-аас илүү ухаалаг төхөөрөмж бөгөөд тодорхой зайд хүргэх өгөгдлийг шүүж илгээдэг............... - ийг тусдаа нэг сүлжээнд ашигладаг. a. Switch, hub, Switch b. Hub, hub, hub c. Hub, Switch, hub d. Hub, hub, Switch 185. Сүлжээний тавталоги нь ______, _________, _________, гэсэн 3 төрөл байна. a. Star,bus,ring b. Smart,bubble,ring c. Star,bus,bubble d. Star,ring,smart 186. Асинхрон дамжуулах арга (ATM) хэдэн байтын үүрт багцлагдах вэ? a. 30 b. 35 c. 40 d. 45 187. Интернэтэд холбогдсон компьютер бүрт зориулсан, 32 битын тоон IP хаягтай зохицсон нэр юм. a. Домэйн нэр b. IP address c. TCP d. Систем 188. Хүнээс хүнд зурвас илгээх, баримт бичиг хамтран эзэмших ямар үйлчилгээ вэ? a. Usenet мэдээллийн групп b. И-мэйл c. LISTSERVs d. Чалчих, шууд зурвас илгээх 189. Телнет гэж юу вэ? a. Өөрийн компьютерээс өөр нэг компьютерлүү нэвтрэх эрхээр орж ажиллах b. Компьютерээс компьютер руу файл дамжуулах c. Hypertext холбоосыг ашиглан мэдээллийг татаж авах, харах, бүрдүүлэх d. Электрон мэдээний самбарын хэлэлцүүлгийн групп 190. ...............байгууллагын дотоод сүлжээ бөгөөд компани дотор урсаж буй мэдээлэлд хандах боломжтой. a. Экстранэт b. Интернэтээс мэдээлэл хайх c. Интранэт d. Интернэтэд мэдээлэл оруулах 191. Хамтын ажиллагааны өргөн хүрээг хамарсан харилцаа холбоогоор хангадаг a. Teamware b. Groupware c. Электрон хуралдаан d. Электрон худалдаа 192. Компьютерт хадгалагдаж буй мэдээллийг мөнгө олох зорилгоор засварлах нь ямар төрлийн гэмт хэрэгт хамаарах вэ? a. Үйлчилгээ хулгайлах b. Програм хангамжийн хулгай c. Хулгай d. Өгөгдлийн хулгай 193. Компьютерийн гэмт хэргийг хэд ангилж үзэх вэ? a. 1 b. 2 c. 3 d. 4 194. Outsourcing хийдэг гол шалтгаанууд зардал бууруулах нь хэдэн хувь байдаг вэ? a. 56 b. 55 c. 53 d. 57 195. Outsourcing хийхэд гарах хүндрэлүүд аль нь дэ? a. МС-ийн хяналтаа алдах b. Үйлчилгээний чанарыг сайжруулах c. Мэргэжилтнүүдтэй ажиллах d. Бизнесийн стратеги шийдвэр
  • 11. 196. ................нь байгууллагын МС-ийн суурь болдог ба байгууллагын үндсэн дотоод үйл ажиллагаануудыг нэгтгэн зохицуулах, хянах боломжийг олгодог a. Үйлдлийн систем b. Зориулалтын систем c. Үйлдвэрийн систем d. Тусгай зориулалтын систем 197. Үндсэнхөрөнгөгийгяажтогтоохвэ? a. Санхүү, нябогийн нэгж байгууллагын нийтийн ба албан тушаалтны ажлын байрны хэрэгцээнд хөрөнгө оруулж b. Ашиглах хугацаа нь 1 жилээс дээш, хязгаарлагдмал тоотой биет хөрөнгийг үндсэн хөрөнгөд тооцдог. c. Ажлын байрны тодорхойлолт d. Хөрөнгийн бүртгэл С. Чадвар шалгах даалгавар 198. Компьютерийн гэмт хэрэг гэж юуг хэлдэг вэ? 199. Outsourcing ийн талаар бичнэ үү. 200. Яагаад outsourcing хийдэг вэ?