O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio

Confira estes a seguir

1 de 17 Anúncio

ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Baixar para ler offline

Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тулгамдаж буй асуудал бодлогын судалгааны тайлангийн танилцуулга


www.advocate.mn

Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тулгамдаж буй асуудал бодлогын судалгааны тайлангийн танилцуулга


www.advocate.mn

Anúncio
Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Diapositivos para si (20)

Semelhante a ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА (20)

Anúncio

Mais de Umguullin Mongol Umguulugch (20)

Mais recentes (11)

Anúncio

ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

  1. 1. 2022-2-17 ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТАЙЛАН
  2. 2. АГУУЛГА 1. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт; 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн этгээдийн төрөл, түүний төлөөлөл; 3. Хуулийн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл; 4. Эрүүгийн хариуцлага оногдуулах гэмт хэргийн төрөл 5. Гадаадын зарим орны туршлага; 6. Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тулгамдаж буй асуудал.
  3. 3. Эрүүгийн эрх зүйд хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага гэдэг ойлголтыг тухайн хуулийн этгээд нь түүнийг төлөөлөн өөрийн ажилтны хийсэн үйлдэл, эс үйлдэхүйн төлөө эрүүгийн хариуцлага хүлээхийг хэлнэ гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, ажилтан хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хуулийн этгээд эрүүгийн хариуцлагын субъект болохыг хэлж байгаа юм. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан
  4. 4. Дэлхийн Эрүүгийн загвар хуульд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх онолын үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан. Хуулийн этгээдийн нэр дээр, нэрийн өмнөөс эсвэл түүний ашиг тусын төлөө гэмт хэрэг үйлдэгдсэн. Хуулийн этгээд болох байгууллагын бүлэг хүн эсхүл хувь хүнээр үйлдэгдсэн байх бөгөөд тэрхүү этгээд нь тухайн хуулийн этгээдийн хувьд менежментийн болон хяналтын байр суурьтай байх. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан
  5. 5. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт Монгол Улсын хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн (шинэчилсэн найруулга) Есдүгээр бүлгээр хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг иж бүрэн хуульчилсан. Үүнээс өмнө буюу 2002 оны Эрүүгийн хуульд анх удаа “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалт нэмэлтээр оруулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэсэн хоёр зүйлд “Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол ...торгох ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
  6. 6. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл : Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Есдүгээр бүлгийн 9.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийг этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно гэж хуульчилсан.
  7. 7. 01 03 хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ. 02 татан буулгах албадлагын арга хэмжээ; 2015 оны Эрүүгийн хууль батлагдан гарахдаа гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд торгох, эрх хасах, татан буулгах гэсэн гурван төрлийн ял оногдуулахаар заасан байсныг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн торгох ял оногдуулахаар өөрчилсөн. Хуулийн этгээдэд 10,000,000- 400,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэж заасан. /ЭХ-ийн 9.2 дугаар зүйлийн 1/ Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан Хуулийн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл эрх хасах албадлагын арга хэмжээ;
  8. 8. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан Эдийн засгийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 1 8 дугаар бүлэг-10; Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг буюу 25 дугаар бүлэг -2; Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг буюу 24 дүгээр бүлэг-6; Авлигын гэмт хэрэг буюу 22 дугаар бүлэг- 1 ; Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг буюу 20 дугаар бүлэг -6; Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг-1. Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг буюу 29 дүгээр бүлэг -5; Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлэг, зүйл ангиар ангилан авч үзвэл:
  9. 9. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа дэлхийн 50 гаруй улс байдаг. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ Вьетнам Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн 225 болон 226 дугаар зүйлд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар анх удаа зохицуулан, энэхүү хуулийн заалт нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлжээ. Хуулийн заалт хэрэгжиж эхэлснээс хойш 2020 оны нэгдүгээр сард тус улсын шүүх оюуны өмчийн гэмт хэрэгт анх удаа компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Тус улсын Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх тухай заахын зэрэгцээ хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл нь дараах үндэслэл болно гэжээ. Үүнд: • Гэмт хэргийг хуулийн этгээдийн нэр дээр үйлдсэн; • Гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн; • Гэмт хэргийг хуулийн этгээдийн зөвшөөрлөөр эсвэл зааварчилгааны дагуу үйлдсэн; • Тус хуулийн 27 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор үйлдсэн. • Вьетнам Улсын Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд торгох ялыг үндсэн болон нэмэгдэл байдлаар оногдуулдаг. Торгуулийн хэмжээг тогтоохдоо гэмт хэргийн үндсэн шинж, нийгмийн аюулын түвшнээс хамаарах төдийгүй хуулийн этгээдийн санхүүгийн чадамж, үнэ ханшны хэлбэлзлийг тооцоолдог байна. Гадаад зарим орны туршлага
  10. 10. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан БҮГД НАЙРАМДАХ ЭСТОНИ УЛС Гадаад зарим орны туршлага Эстони Улсын Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг “Хуульд заасан тохиолдолд хуулийн этгээд нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд эсвэл ахлах ажилтан хамтран, ганцаараа хийсэн үйлдлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэсэн нь мөн л манай улсад хуульчилсан гурван үндэслэлийг агуулжээ. Эстонийн Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хувь хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд саад учруулахгүй хэмээн давхар хариуцлагын зарчмыг хүлээн зөвшөөрсөн. Мөн Вьетнам Улсын Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хувь хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж Азийн улсуудын нэгэн адил давхар хариуцлагын тогтолцоог хуульчилсан байна. Эстони Улсын Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд мөнгөн торгууль болон албадан татан буулгах гэсэн хоёр төрлийн ял оногдуулдаг. Торгох ял нь 50,000-аас 50 сая крон буюу 3,000-аас 16 сая еврогийн хэмжээтэй.78 Торгохыг татан буулгах ял дээр нэмж нэмэгдэл ялын шинжтэй оногдуулж болдог.
  11. 11. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан Эрүүгийн хариуцлага хүлээх субъектийг хэрхэн ойлгох ойлголт судалгаанд оролцсон хуульчдын дунд харилцан адилгүй төдийгүй эрх зүйн зохицуулалт тодорхой бус байгааг харуулж байна. Эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн этгээдийг тодорхойлохдоо судалгаанд оролцогчдын 59.2 хувь буюу дийлэнх нь хувийн эрх зүйн хуулийн этгээдээс гадна нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг хамруулах нь зүйтэй гэж үзсэн бол 33 хувь нь зөвхөн Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан хувийн эрх зүйн хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагын субъектээр тооцох саналтай байв. Энэ нь Энэ нь эрүүгийн хариуцлага хүлээх субъектийг хэрхэн ойлгох ойлголт судалгаанд оролцсон хуульчдын дунд харилцан адилгүй байгаа төдийгүй эрх зүйн зохицуулалт тодорхой бус байгааг харуулж байна. Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тулгамдаж буй асуудал
  12. 12. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тулгамдаж буй асуудал Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа гэмт хэрэг, түүний төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай эсэх асуудлыг тодруулсан юм. Судалгаанд оролцогчдын хамгийн их хувь нь байгаль орчны болон татварын гэмт хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн бол эдгээрийн дараа авлигын гэмт хэрэг, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн болон залилан мэхлэх гэмт хэрэг, цахим гэмт хэрэг өндөр хувьтай санал авчээ. Эрүүгийн хуулиар оногдуулж буй 31 төрлийн гэмт хэрэгт дээрх гэмт хэргүүд багтаж байгаа хэдий ч зарим төрлийн гэмт хэргийг хамруулах шаардлагатай нь судалгаагаар илэрсэн. Тухайлбал, залилан мэхлэх болон татварын гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай болохыг хуульч, хууль сахиулагчид илэрхийлжээ. Түүнчлэн хуульчид Зөрчлийн тухай хуулиар хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэвэл зохих зөрчлүүдэд байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчил, татварын хууль болон авто тээврийн тухай хууль зөрчих, аюулгүй ажиллагааны журам болон ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 54 барилгын тухай хууль зөрчих гэсэн зөрчлүүдийг нэрлэжээ. Дээрх судалгаа нь Монгол Улсад хуулийн этгээдийн зүгээс үйлдэж буй хамгийн түгээмэл гэмт хэрэг, зөрчил бөгөөд эдгээр нь байгаль орчин, татвар, эдийн засгийн салбарт үйлдэгдэж байгааг харуулж байна.
  13. 13. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан Хуулийн этгээдэд Эрүүгийн хуулиар хүлээлгэж байгаа ялын төрөл, хэмжээ оновчтой эсэхийг санал асуулгаар тодруулахад Эрүүгийн хуулиар оногдуулж байгаа торгох ялын хэмжээг тохирч байна гэж 52 хувь, торгох ялын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж 30 хувь нь үзсэн бол зөрчилд оногдуулж буй торгуулийн шийтгэлийн хэмжээг бага буюу үр нөлөөгүй гэж 54 хувь нь үзжээ. Эндээс хуулийн этгээдэд оногдуулж байгаа торгуулийн шийтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай эсхүл тохирч байна гэж дийлэнх нь үзжээ. Мөн торгох ялаас гадна ялын бусад төрлийг нэмэгдүүлэх, ялангуяа татан буулгах, үйл ажиллагааг хориглох, эрх хасах гэсэн ялын төрлийг Эрүүгийн хуульд нэмж хуульчлах нь зүйтэй гэсэн саналыг тэд дэвшүүлжээ. Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тулгамдаж буй асуудал
  14. 14. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хувь хүнд мөн давхар хариуцлага хүлээлгэх талаар хуульчид нэгдсэн ойлголт, мэдээлэлгүй байгаа нь судалгаагаар илэрсэн. Тухайлбал, судалгаанд оролцсон хуульчдын 26 хувь нь хуулийн этгээд, хувь хүнд давхар хариуцлага хүлээлгэнэ гэж үзсэн бол нэг мөр ойлголт байхгүй гэж 14 хувь, аль нэгийг нь сонгож хүлээлгэнэ гэж 12 хувь үзсэн нь онолын нэг мөр ойлголтгүй хуульч нэлээд байгааг харуулж байна. Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тулгамдаж буй асуудал
  15. 15. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хэдий ч шүүхээр шийдвэрлэсэн хэрэг маргаан цөөн байгаа учир шалтгааныг тодруулахад хуульчдын туршлага дутмагтай холбоотой гэж 56 хүн, хэрэгжүүлэх хүсэл зориг муутай байна гэж 42 хүн үзсэн ба бусад саналыг дэлгэрүүлж үзэхэд авлига, нотлох баримт цуглуулах бэхжүүлэхэд хүндрэлтэй, эрх зүйн зохицуулалт боловсронгуй бус, гэмт хэргийн төрлийг нэмэгдүүлэхгүй бол ял завшиж байна зэрэг санал дэвшүүлжээ. Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тулгамдаж буй асуудал;
  16. 16. Хуулийнэтгээдэдэрүүгийнхариуцлагахүлээлгэхэдтулгамдаж буйасуудалбодлогынсудалгаанытайлан Эрүүгийн хуульд байгаа зарим нэр томьёог Улсын дээд шүүх тайлбарлах, гадаад улсын туршлагаар тусгайлсан хууль батлах, эрүүгийн хариуцлага оногдуулах гэмт хэргийн төрлийг нэмэгдүүлэх, хуулийн этгээдийг хувийн эрх зүйн хуулийн этгээдээр хязгаарлахгүйгээр улс төрийн нам, шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг хамруулах, хуульчдыг сургах, тэдний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх нь хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх заалтыг хэрэгжүүлэх хамгийн чухал хүчин зүйл гэж үзсэн байна. Дүгнэлт
  17. 17. АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА Website www.advocate.mn Facebook Mongol-Advocates Law firm Email info@advocate.mn Phone +976 7011-9206, 7012-9206

×