O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

Olon niitiin suljeend hunii erhiig hamgaalah

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Próximos SlideShares
Medreliin emgeg 16
Medreliin emgeg 16
Carregando em…3
×

Confira estes a seguir

1 de 21 Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Diapositivos para si (20)

Semelhante a Olon niitiin suljeend hunii erhiig hamgaalah (20)

Anúncio

Mais de Umguullin Mongol Umguulugch (20)

Mais recentes (12)

Anúncio

Olon niitiin suljeend hunii erhiig hamgaalah

  1. 1. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХУУЛИАР ХАМГААЛАХ НЬ /ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ/ Бэлтгэсэн: Э.Эрдэнэцэцэг Ц.Долгорсүрэн 2019-06-21
  2. 2. 1. Олон нийтийн сүлжээнд үйлдэгддэг түгээмэл зөрчлүүд 2. Монгол улсын эрх зүйн эрх зүйн зохицуулалт 3. Гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт АГУУЛГА
  3. 3. −Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил –Бусдын нэр хүндэд халдах, гутаах, доромжлох, гүтгэх –Хувийн мэдээллийг ашиглах/мэдээллийн аюулгүй байдал –Захидал харилцааны нууцад халдах –Садар самуунд уруу татах –Санхүүгийн луйвар, залилан –Оюуны өмчийн эсрэг зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хэргүүд гарах болсон. ЦАХИМ ОРЧИНД ТҮГЭЭМЭЛ ГАРЧ БУЙ ХЭРЭГ, ЗӨРЧЛҮҮД
  4. 4. ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ Хуулийн нэр Хуулийн заалт МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ 16 дугаар зүйлийн 16-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;
  5. 5. ЭРХ ЗҮЙН ОРЧИН Хуулийн нэр Хуулийн заалт ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 26 дугаар бүлэг. “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” 26.1 дүгээр зүйл. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах 26.2 дугаар зүйл. Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах 26.3 дугаар зүйл. Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. хувь хүний нууцад халдах /13.10 дугаар зүйл/, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах /16.9 дүгээр зүйл/, залилах /17.3 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэхдээ цахим сүлжээ ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдлаар хуульчилжээ.
  6. 6. Хуулийн нэр Хуулийн заалт ИРГЭНИЙ ХУУЛЬ 21 дүгээр зүйл. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах 21.1.Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно. 21.2.Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. 21.3.Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ. ЭРХ ЗҮЙН ОРЧИН
  7. 7. Хуулийн нэр Хуулийн заалт ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ 6.21 дүгээр зүйл.Гүтгэх 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. ЭРХ ЗҮЙН ОРЧИН
  8. 8. Хуулийн нэр Хуулийн заалт ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬ 2 дугаар зүйл.Хувь хүний нууцын тухай ойлголт "Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ. 4 дүгээр зүйл.Хувь хүний нууцын төрөл 1.Хувь хүний нууц нь дараахь төрөлтэй байна: 1/захидал харилцааны нууц; 2/эрүүл мэндийн нууц; 3/хөрөнгийн нууц; 4/гэр бүлийн нууц; 5/хуулиар тогтоосон бусад нууц. 2.Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно ЭРХ ЗҮЙН ОРЧИН
  9. 9. Хуулийн нэр Хуулийн заалт ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 8 дугаар зүйл. Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал 8.1.Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална. 8.2.Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана. 8.4.Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. ЭРХ ЗҮЙН ОРЧИН
  10. 10. Хуулийн нэр Хуулийн заалт ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ 5 дугаар зүйл. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон зар сурталчилгаанаас хамгаалах 5.1.Зар сурталчилгаа нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон, энэ хуулийн 21.1, 21.2-т заасан журмыг зөрчсөн, бусдын бүтээгдэхүүнийг муутган өөрийн бүтээгдэхүүнийг давуутай гэж харьцуулан сурталчилсан, түүнчлэн энэ хуулийн 7.2.1, 7.2.3-т заасан үйлдэл хийсэн бол иргэн, хуулийн этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу няцаалт хийлгэх, учирсан гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй. ЭРХ ЗҮЙН ОРЧИН
  11. 11. Хуулийн нэр Хуулийн заалт ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН ТУХАЙ 25 дугаар зүйл. Интернетэд зохиогчийн эрхийг хамгаалах 25.1.Интернетийн үйлчилгээ түгээгч нь өөрийн серверт байршуулсан вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй. 25.2.Интернетийн үйлчилгээ түгээгч нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдэээллийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийн тухай мэдэгдсэн даруй тухайн вэб хуудсыг хаах үүрэг хүлээнэ. 25.3.Энэ хуулийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй интернетийн үйлчилгээ түгээгчид Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна. 25.4.Вэб хуудсыг хаасантай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ. ЭРХ ЗҮЙН ОРЧИН
  12. 12. ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДСЭН ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ
  13. 13. ... • Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2013 оны 05 тоот тогтоолоор “Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” / 2014 онд хүчингүй болсон/
  14. 14. • 2018.05.24-ний өдрийн УИХ-н 38 дугаар тогтоолоор “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” тогтоолыг баталсан. ““ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРООЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРОО””
  15. 15. 2019.06.05-НЫ ӨДӨР ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРОО МУ-Н2019.06.05-НЫ ӨДӨР ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРОО МУ-Н ЗГ-Т ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ ТОГТООЛЗГ-Т ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ ТОГТООЛ--ДД
  16. 16. • ХБНГУ • “Нийгмийн сүлжээнд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тухай хууль /Сүлжээний хэрэгжилтийн тухай хууль/”, “Act to Improve Enforcement of the Law in Social Networks/Network Enforcement Act/”16-ийг 2017 оны 10 дугаар сараас мөрдөж эхэлсэн. • Хуулийн үйлчлэх хүрээ: Энэхүү хуулиар Facebook, YouTube, Twitter болон түүнтэй төстэй олон нийтийн цахим сүлжээн дэх хууль бус контент буюу үзэн ядсан үг хэллэг, гүтгэлэг болон хуурамч мэдээтэй тэмцэхийг зорьсон байна. • Олон нийтийн цахим сүлжээ бүр хууль сахиулах байгууллагын хүсэлтэд хариулах чиг үүрэг бүхий дотоодын төлөөлөгч ажиллуулах шаардлагыг хуульчилсан байна. • Хууль бус контентыг устгах: Тус хуулиар хэрэглэгчийн гомдлыг авсанаас хойш “илт хууль бус” контентыг 24 цагийн дотор олон нийтийн цахим сүлжээнээс устгах үүрэг хүлээлгэсэн. Хэрэв тухайн контент хууль бус эсэх нь илэрхий биш бол олон нийтийн цахим сүлжээнээс 7 хоногийн дотор хянан шалгаж, устгана. ГАДААДЫН ЗАРИМ УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
  17. 17. Итали улс • 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Цахим дарамтын эсрэг хууль” баталсан. • Хуулийн үйлчлэх хүрээ: Тус хуулийн зорилго нь цахим дарамт буюу цахим орчин дахь зүй бус үйлдлийг тогтоох, тийм үйлдлээс бусдыг, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалах, тийнхүү хохирохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, түүнчлэн цахим орчинд хүчирхийлэл үйлдэгчдийг дахин сурган хүмүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
  18. 18. ... • Тус хуульд “цахим орчин дахь зүй бус үйлдэл” гэдэгт “сэтгэл зүйн дарамт үзүүлэх, түрэмгийлэх, дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх, гэмтээх, доромжлох, нэр төрийг нь гутаах, гүтгэх, өөрчлөх, хувийн мэдээллийг нь залилан мэхэлж авах буюу ашиглах, өөрчлөх, насанд хүрээгүй хүмүүсийн хувийн мэдээллийг хууль бусаар боловсруулах, цахим хэрэгслээр дамжуулан түгээх, насанд хүрээгүй хүнийг бусдаас тусгаарлах, ганцаардуулахын тулд санаатайгаар буюу зориудаар үйлдэж буй ноцтой хүчирхийлэл, ноцтой халдлага, өргөн хүрээтэй, зохион байгуулалттайгаар үйлдэж буй зохисгүй зан үйл”-ийг ойлгоно гэж тодорхойлсон. • Цахим орчин дахь хүчирхийлэлд өртсөн 14-өөс доош насныхан болон тэдний эцэг эх нь өгөгдлийг хянагч буюу вэбсайтын үйлчилгээ үзүүлэгчтэй холбоо барьж хүчирхийлэл бүхий контентыг устгах, блоклох, хаахыг хүсэх, түүнчлэн нэн даруй устгуулах тухай хүсэлт гаргах боломжтой. • Өгөгдөл хянагч нь 48 цагийн дотор хохирогчийг хамгаалах, цахим орчин дахь зохисгүй үйлдэл үргэлжлэхээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л алхмыг хийх үүрэгтэй.
  19. 19. АНХААРАЛ ХАНДУУЛСАНДАНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛААБАЯРЛАЛАА

×