More Related Content
Similar to Zaah hicheel (20)
More from Shagaiubuns (13)
Zaah hicheel
- 2. Эд эрхтэнээс тодорхой хэсэг авч зүсч будаад
гэрлийн болон цахилгаан микроскопоор харж
судлах арга юм.
Сүүлийн жилүүдэд орон зайн байрлалд эс эдийн
бүтцийг судлах орон зайн цахилгаан микроскопийн
судалгаа анатомийн эрдэм шинжилгээний практикт
нэвтэрч үр дүнгээ өгч байна.
- 3. Орчин үед эд, эс, үр хөврөлийн шинжлэх ухаанд
судалгааны олон арга аргачлал нэвтэрч, эд, эс,
эрхтэний бүтцийг тал бүрээс нь гарал үүсэл, үүрэг
үйл ажиллагаатай нь уялдаатай судалж зүй тогтлыг
нь улам нарийсган нээж байна.
Эд эсийн бүтцийг судалдаг учир судалгааны гол арга
нь микроскосопоор харах арга юм.
Судлах биет нь амьд болон бэхжүүлсэн эд, эс юм.
- 4. Эд судлалын судалгааны аргуудыг эд, эс, бие
махбодыг амдаар нь судлах буюу (vitae-грекээр
амьдрал) эд эсийг бэхжүүлэн (postvitae-үхсний
дараа) судлах гэж ангилдаг.
Амьдаар нь судлах аргууд нь амьд эс, эд эрхтэнийг
үйл ажиллагаа, бүтцийг судлах боломж өгдөг.
- 6. Эд эрхтэнийг биеэс нь салган түр хугацаанд амьд
байлгаж судлах арга орно. Амьд эс, эдийг
микроскопонд харахад бүтэц, зохион байгуулалт нь
ялгарахгүй нэг төрлийн өнгөгүй зүйл харагдах учир
эд, эсийг амьдаар нь будах аргыг олж нээжээ.
Будахдаа:
-Мэдрэлийн эс хөхөөр
-Ретикулоцитыг бриллиант
крезилийн цэнхэрээр
-Митохондрийг ногоон янусаар
-Лизосомыг саармаг улаанаар
будаж хардаг
- 7. Амьдаар нь будах
будгыг эд, эрхтэнийг
биеэс салгаж авахын
өмнө биед судсаар
арьсан доор юмуу
хэвлийн хөндийд нь
тарина.
Эдийг бие махбодоос
нь салган ургуулах арга
байдаг.
Үүнийг in vitro орчинд
ургуулах гэдэг.
- 8. Ургуулах эдийг 1мм3-ээс томгүй хэмжээтэй, ариун
нөхцөлд авна. Ургуулах орчин нь 7рн-тай байх
ѐстой.
Ургуулах орчинг үндэслэн үндсэн ба зохиомол гэж
ангилах ба үндсэн орчинд цусны сийвэн, ийлдэс,
нүдний хөндийн шингэн, ургийн ус, өндөгний ханд
зэрэг байх бөгөөд эдгээр шингэнд эсийн ургалтыг
тэтгэгч бодис нэмнэ. Эдийг бие махбодод ургуулж
болдог. (in vivo)
- 9. Эд эрхтэнийг биеэс нь бүрэн салгаагүй судлах
аргад олон арга ордог ба үүний нэг нь цонхлох арга
юм.
Энэ нь туршилтын амьтны хөндийтэй эрхтэний
хананд нь цонх гаргаж түүний эрхтэнийг судлах
арга юм.
- 10. Судалгаанд бичил бэлдмэлийг хийхэд үндсэн 2
зарчмыг баримтлах ѐстой.
1. Уул эд эсийн бүтцийг хадгалах
2. Бүтцийн нэгж бүр ялгаран харагдаж байх
Бүтцийг хэвээр хадгалж үлдэхийн тулд эдийг
бэхжүүлэх ба бүтцийн нэгж бүрийг тодруулж
харахын тулд будах аргыг хэрэглэнэ.
Бэлдсэн бичил бэлдмэлийг микроскопоор харна.
- 13. Эс бүхэн эсийн бүрхүүл, бөөм, сийвэнтэй.
Сийвэндээ митохондри, гольджийн аппарат,
рибосом гэх мэт олон төрлийн туслах эрхтэн,
оршихууныг агуулна.
- 14. Эсийн мембран нь липопротеидын 2 ялтаснаас
бүтдэг.
Эсийн мембраны липидийн орчны бүтцийн химийн
найрлагаас хамаарч мембран нь шингэн(α), хатуу(β),
дундын(γ) гэсэн 3 төлөвт шилжин эсийн мембраны
урсамтгай, хөдөлгөөнтэй чанарыг тогтоон
тодорхойлдог.
- 16. Эукариот эс бүхэн бөөмтэй.
Бөөм нь 5-10нм голчтой бөмбөлөг буюу бортого
хэлбэртэй.
Эс хуваагдалд ороогүй тайван байх үед эрч нь
задарсан байдалтай хромосомыг хромотин гэнэ.
Эрч нь муу харьсан хромосомын хэсгийг
гетерохромотин гэж байхад эрч нь сайн суларсан
хэсгийг эухромотин гэж нэрлэнэ.
- 17. Хромосомын бүтцийн нэгж нь
дизоксирибонуклейны хүчлийн (ДНХ) хос гинж юм.
ДНХ нь дизоксирибоз сахар, фосфорын хүчил,
азотлог сууриас бүтсэн нуклеотид хэмээх
биоорганик нэгдлийн полимер юм.
Нуклеотид азотлог сууриасаа хамаарч адинин,
тимин, гуанин, цитозин гэсэн 4 төрөл байдаг.
- 20. Гистон ба гистоны бус
уураг
Гистоны уураг ДНХ-ийн хос
гинжний завсар блок үүсгэн
байрлана. Нэг блокийг 8
молекул (H2A,H2B,H3,H4),
гистон H1 уураг оролцдог.
Гистоны нэг блок ДНХ-ийн
гинжийг 5 дахин богиносгож
эрчилдэг. Ингэснээрээ
хоёрдогч эвхрэл буюу
утаслаг бүтэц болгодог.
Харин гистоны бус уураг
гадуур нь бүрхэж түүний
удмын мэдээллийг нууж
байдаг.
.
- 21. Эс хуваагдалд орж эхлэхэд
ДНХ өөрийгөө хувилан
олшруулж улмаар
хуваагдлын дүнд үүссэн
хоѐр эсэд хромосомоо зөв
хувиарлах үед гуравдагч
эвхрэл үүсдэг.
Энэ үед Х-хэлбэртэй болж
харагдана.
- 24. Бөөмийн бүрхүүл хоорондоо 40-70нм зайтай 2
давхар биомембранаас (membrana nuclearis
interna, membrana nuclearis externa) бүтнэ.
Дотор мембран нь хромотины утсыг тэлэн
бэхлэж, гадна мембран нь бөөмийг эсийн сийвэнгээс
тусгаарлана. Бөөмийн бүрхүүл дээр 80-90нм
голчтой нүх бий. Энэ нүхээр бөөмийн сийвэн эсийн
сийвэнтэй харьцдаг.
- 26. Мембрант байгууламжтай туслах эрхтэн
Эсийн сийвэнд түгээмэл байдлаар тархан байрласан
гуурс, 15-20нм голчтой цэврүүнээс бүрэлдсэн тор
юм. Энэ цоргыг бүрдүүлж байгаа гуурс, цэврүүний
хана мөн мембранаас бүтдэг 20нм зузаан бүрдэл юм.
- 27. Рибосом сууж байрласан
эндоплазмын торыг мөхлөгт
эндоплазмын тор
(reticulum endoplasmicum
granurlosum) гэнэ.
Энд эсийн дотоод хэрэгцээний
болон эсээс гадагшлах
уураг,фермент нийлэгжиж
байдаг.
Харин рибосомтой
холбогдоогүй эндоплазмын
торыг гөлгөр эндоплазмын тор
(reticulum endoplasmicum
nongranurlosum) гэнэ.
Тэрээр өөх тос, нийлмэл нүүрс
усны солилцоог явуулах гол
хэсэг болдог.
Элэг нойр булчирхайн эсэд
мөхлөгт эндоплазмын тор их
байхад булчингийн эсэд гөлгөр
эндоплазмын тор нь илүү
давамгай байдаг.
- 28. Гольджийн бүрдэл нь давхарлан байрласан ханандаа
олон цэврүүтэй 5-10 хавтгай хүүдийнээс тогтоно.
Энд эндоплазмын торонд нийлэгжсэн уураг
ферментүүд , өөх тос, нүүрс устай нэгдэж
липопротейд, гликопротейдуудыг үүсгэж эсээс
гадагшилна. Гольджийн бүрдлийн үүргийг өргөн
утгаар авч үзвэл тэрээр эсийн ялгаруулах эрхтэн.
- 30. Эсийн сийвэнд байрладаг 0,2-0,4 мкм голчтой бяцхан бөмбөлөг юм.
Түүний хана мөн л мембранаас бүтнэ. Гурван төрлийн лизосом байдаг.
1. Анхдагч лизосом
Дотроо гидролиза, идэвхтэй хүчиллэг фосфатазагаар дүүрсэн цэврүү юм.
Гольджийн бүрдлээс тусгаарлаад байгаа лизосомын хэлбэр юм.
2. Хоёрдогч лизосом
Эндоцитозын цэврүүтэй нийлсэн лизосом юм.
Лизосом нь эсийн хоол боловсруулах эрхтэн гэж үздэг ба хоѐрдогч
лизосом нь хоол боловсруулах шатандаа байгаа лизосом юм.
3.Үлдэгдэл бие
Доторхи нэгдлээ бүрэн задалж чадаагүй үлдсэн лизосом
телолизосом гэнэ.
- 31. Лизосом эсийн хоол
боловсруулах
эрхтэний үүргийг
гүйцэтгэхийн сацуу
өтөлж гэмтсэн туслах
эрхтэнийг задалж
эсийн сийвэнг
цэвэрлэх, эсийн
зарим биоорганик
нэгдлийн хэлбэр
дүрсийг өөрчлөх
үүрэг хүлээнэ.
- 32. Эс дотор байрладаг ба хана нь давхар мембранаас бүтсэн 0,10,5 мкм өргөн,
10 мкм урттай гонзгой бүрдэл юм. Дотор мембран түүний
хөндийг олон жижиг тасалгаанд хувааж хамар үүсгэнэ.
Хөндийд нь шингэнтэй түүнд митохондрийн ДНХ рибосом
байрладаг. Эдгээр ДНХ нь митохондрийн дотоод хэрэгцээний
болон түүний бүтцийг сэргээн шинчлэхэд зорилдсон
удамшлын мэдээллийг агуулж байдаг. Эндээс мэдээлэл авч
түүний рибосомд уураг нийлэгжиж байдаг.
Үүнийг Митохондрийн уураг нийлэгжүүлэх автомат
тогтолцоо хэмээн нэрлэнэ.
- 33. Гүйцэтгэх үүрэг нь эсэд
АДФ хэмээх хоѐр
фосфорын хүчил
аденизоноос гурван
фосфорт аденизон буюу
АТФ нийлэгжүүлэх
явдал юм.
Гурван карбонт
хүчлийн цикл урвар
хэмээх олон тооны
ферментүүдийн
нөлөөгөөр явагддаг
нийлмэл урвалын дүнд
энэ үйл явц хэрэгжинэ.
- 34. Мембрант бус байгууламжтай туслах эрхтэн
Рибонуклеопротеидээс
бүтсэн 25х20 нм голчтой
бөмбөлөг. Дотроо том
жижиг гэсэн 2 дэд
бөмбөлгөөс тогтсон
байдаг. Рибосом
ихэвчлэн эндоплазмын
мөхлөгт тор дээр зэллэн
байрлана. Ийм
рибосомыг “полисомы”
гэж нэрлэдэг.
- 35. Бичил гуурсанцар
24нм голчтой нарийхан гуурс юм. Хөндлөн зүсэж
цахим дурамбайд харахад хана нь тубулин гэдэг
уургаас бүтсэн 5нм голчтой бөмбөлгийн дан
ирмэгээс бүтэх ба хана нь 13 ширхэг бөмбөлгөөс
бүтсэн тойрог болж харагддаг. Бичил гуурсанцрууд
нь биеийн яс модыг бүтээдэг.
- 36. Үүний зэрэгцээгээр бичил
гуурсанцрууд амьсгалын
замын намираа хучуур эд
сонор тэнцвэрийн эрхтний
дуу, сэрлийг хүлээж
авахад оролцдог
үсэнцрүүдийг(cilium)
бүтээдэг. Үсэнцэр нь
төвдөө 2 зэрэгцсэн бичил
гуурсанцартай
(microtubuli centrales)
түүнийг тойроод 9 хос
бичил гуурс
(diplomicrotubulus
periphericus) бортого
үүсгэн байрласан бүтэц
юм.
- 37. Бичил филамент нь
5-10нм голчтой нарийхан
утас юм. Түүний дотоод
бүтэц нь актин, миозин,
тротомиозин-актин гэсэн
уургаас бүтсэн байдаг.
Иймээс түүнийг эсийн
доторх агшдаг бүтэц гэх
ба бичил филаментүүд
агшиснаар эсийн туслах
эрхтэнүүд хөдөлж амьд
үйл явц өрнөлттэй
явагддаг.
Түүнээс гадна амьсгалын
зам болон гэдэсний
хучуур эдийн намирааг
бүтээхэд оролцдог.
- 38. Бичил филаменттай
ойролцоо голчтой утаслаг
бүтэц юм. Уураглаг
бүтэцтэй боловч эд
болгонд түүнийг бүтээж
буй уураг өөр өөр байдаг.
Хучуур эсэд бичил
фибриллүүд кератин гэдэг
уургаас бүтэж байхад
фибробластад виментин
гэдэг уургаас булчингийн
эсэд десмин гэдэг уургаас
бүтсэн байдаг.
- 39. Центриол хос диплосом түүнээс зүг
бүртээ цацран тогтсон центросфер
гэж нэрлэгдэх нарийхан утаслагаас
бүтдэг. Центриол эс хуваагдах үед
түүний 2 туйлд очиж хоорондоо
центросферээрээ холбогдон
ээрүүлэн бүтцийг үүсгэдэг. Түүний
диплосом нь гуравлан байрласан 9
багц бичил гуурснаас
(triplomicrotubulus) хана нь бүтсэн
0,2 мм голчтой 0,3-0,5 мкм урттай
богинхон бортого байдалтай
харагддаг.
- 40. Эсийн цитоплазмд түүний бодисын солилцооны эрчмээс
хамаарч үе үе гарч ирж алга болдог бүрдэл юм. Оршихууныг
тэжээлийн, шүүрлийн, нөсөөт гэж ангидаг.
Тэжээлийн оршихуунд эсийн цитоплазамд тодорч гардаг өөх
тос, нийлмэл нүүрс усны мөхлөгүүдийг хамруулна.
Шүүрлийн оршихуунд гадаад дотоод фермент, гормон
агуулсан мөхлөгүүдийг хамруулна.
Нөсөөний оршихуунд каротин, гемоглобин, гемосидерин,
билирубин, меланин, липофуксин гэсэн нөсөө агуулсан
мөхлөгүүдийг хамруулна.