хэлц үг

O
                        Сэдэв  ­ Хэлц үг 
ШАЛГАЛТ 
Огноо: ______________________________________
Овог нэр: _____________________________________________________________
Доорх  үгүүлбэрийг уншиж  хэлц үгийн доогуур зурна уу?
1. “Учир зүггүй чавхдаж яваа амитан ямар юмаа бодох вэ дээ гэж үгээ зөөж тавин үгүүлэв.” 
(Д.Батбаяр, “Айсуй баярын зөн”)
2. “Учир мэдэхгүй гэнэн охидыг гэнэдүүлж оосорлодог сайн уургачин байгаа юм.” 
(Ц.Дамдинсүрэн, “Чөтгөр”)
3. “Ха, ха манай атаман захирал гэхээр юм хэлэхгүй гөлөлзөж байна гэхэд чөш чимээгүй, 
дуулчихвал яана гэхээс яс хавталзав.” (Б.Дариймаа, “Ногоочин болсон түүх”);
4. “Хаан Жамухын суу алдрыг даяар монгол мэднэ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөрт 
өргөөд би амиа тэвчие.” (Д.Намсрай, “Жамухын өчил”)
5. “Хааяа хоорондоо муудалцаж хамрынхаа хатуу зөөлнийг үзэлцээд авна.” (С.Эрдэнэ, 
“Тэнгэрийн хаяа энүүхэнд”)
6. “Хавар ногоо цухуйнгуут хэдэн мори хэлхэж, сайн эмээл тохож сайхан хувцас өмсөөд л хуй 
салхи мэт арилж өгнө.” (С.Эрдэнэ, “Хулан бид хоёр”)
7. “Хавартаа хөлсөө дусааж, борлог болгосон тариан талбайг намартаа алтан шаргал гэж 
нэрлэнэ.” (Н.Өлзийбат)
8. “Хавийн улс амитан хөх инээдээ барж, харамч муугийн үлгэр, үгийн хачир болгоно.” 
(Д.Цоодол,”Харамчийнхны дуули”),
9. “Хаврын хаварт айл аймгийнхан ни ачаалахдаа Сүрэн чавганцынхыг авч явах гэж арга чаргаа 
барах боловч буруу ишилсэн сүх шиг зөрүүд тэр хөгшин тас зөрсөөр хар нутаг сахиж үлдэнэ.” 
(С.Пүрэв,”Насны чагтага”);
10.  “Хадан гэр ни сөөм ойртсон ч гэлээ хараагүй болно гэдэг ертөнцийн нэг том зовлон мөнөөс 
мөн.” (Б.Ганбат,”Үүрэг”),
11. “Хажуу шанаандаа сорвитой хошууч чамайг байцаасан уу? Тэр чини ч чоно доо чоно. 
Араандаа нэг зуусан  бол сул тавина гэж үгүй хэмээн гаслав.” (Т.Баасансүрэн, “Тэрбумтан”);
12. “Хазаж хайрдаг адайр ааштай юу, али эсвэл хормойн донтой юм уу?” С.Пүрэв, “Сүүдэр 
догшрох цаг”
13. “Хайр ээж мини та яах гэж энэ эзгүй газар… би толгойгий чини түшиж чадсангүй, заяагүй 
амитанаа гэхэд хүү мини, хүү мини тайвшир гэж ээж самгардана.” (Ж.Дашзэгвэ, “Алмас дарсан 
үлгэр”);
14. “Хайран гүү, ингэж сохор зоосгүй үрэн таран хийх гэж би яваагүй юмсан. Халхын гуйлгачинг 
тэжээж барах юм уу гэж Түгжил бодоод бухимдан уур ни хүрсэн боловч Төмөрт хэлж яахин 
чадах билээ.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”), 
15. “Хайрцагтай хувцас хунараа бас хүний мөсий ни таниж, голдоо ортол гомдсон Дорлигийг 
сурвал тэр жилдээ халагдаж нутагтаа буцсан бөгөөд миний юмыг үрэн таран хийхийг ни хийгээд, 
хэрэглэхийг ни хэрэглэсэн сурагтай.” (Ж.Дашзэгвэ, “Орхоны овилго”);
16. “Хал үзэж халуун чулуу долоосон хатуу чанга цэрэг эр зовлон гуниг бүхнийг сэтгэлээсээ тоос 
адил сэгсэрч хаях ёстой хэмээн өөрийгөө зоригжуулан гараа атгав.” (Б.Догмид, “Үхэх хүнд хани 
хэрэггүй”)
17. “Халаасандаа тролейбусанд төлөх таван цаасгүй, өөрийн гэсэн өнчин ишиггүй гуйлагачингаас 
та нар гуйх гээв ичээч та мини.” (Б.Догмид, “Зэрэг нэмэхийн өмнөхөн”)
18.  “Халагдах цаг ойртлоо, 39 онд би цусан гавияа авч, Дорлиг маани ч энгэрээ цооллоо.” 
(Ж.Дашзэгвэ, “Орхоны овилго”);
19. “Халхын голд би чамтай  хоёрхон улаан нүүрээрээ уулзсан ч болоосой.” (Б.Догмид, “Үхэх 
хүнд хани хэрэггүй”)
20. “Халхын нутаг хатуу, харийн хүмүүнд өндөр босготой гэлцдэг ни хаачлаа.” (Б.Догмид, “Хөх 
тэнгэрийн зарлиг”)
21. “Хамаг Монголын Хаант улсын нэгэн эрхэм чухаг иргэн хорвоогоос халилаа. Иймийн учир 
бүх эрчүүл цагаан бүс зүүж, эмс бүсгүйчүүл гэзгээ задлан гашуудцгаа.”  (М.Гүрсэд, “Хатан 
эхийн зарлиг”)
22. “Хамгийн гол ни тэр бүсгүй тэнгэр хангай шиг сайхан эхийгээ хөтлөөд уул хад, гол ус, ширэг 
зүлэг рүү явчихна.” (Б.Бааст, “Үрлээ”);
23. “Хамгийн сүүлд ирэхдээ ­Муу эгчийн мини хураасан буянаар танай Солир гараа угааж 
дууслаа. Тэнэг толгойлсон ганц хүү чини үхээгүй бол ядаж идэж уух гээд хүрээд ирмээр юм. Ял 
янханд орсон юм байлгүй. Би амид байсан цагтаа тэр хэдэн малыг танайхны хоол болгохгүй гэж 
зүхээд явлаа.” (Б.Даариймаа,”Шар хондын намаржаа”)
24. “Хан Тоорил би ханат гэрээс салж, хадат гэрт очвол хамаг хураасан улсы мини харж 
хамгаалж байх хүн хаана хэн байх вэ?” (МНТ164);
25. “Хангайн амитан гарз учруулахдаа туранхай, эмгэг өвчтэй  мал руу халдсан ни мэр сэр 
дуулдана.” (Ж.Дашзэгвэ, “Жаргаагүй үлгэр”)
26. “Хандван эмч ч дуртайяа талархаж тэгмээр дээ манай энд ирсэн хүн хонож өнждөг л газар 
гэж найр тавив.” (С.Пүрэв, “Наран шарлагын газар”)
27. “Хар багаасаа сургуули номын мөр хөөдөг болоод ухаан ни эрт задарч томоо суух юм.” 
(Д.Батбаяр, “Мэлмий”)
28. “Хар бор ажилд нухлагдсан хөдөөний бүсгүй гэхэд итгэмгүй. Хар бор ажил хийж нэг их 
гийгүүлсэн ч юм уу даа, тэгээд Гүржавын мэдэхийн л нэг ийм сайхан авгай  юм даг.” 
(С.Эрдэнэ,”Атаархал”),
29. “Хар буурал түүхийг эргүүлж өвөгцүүлийн ам дамжин хүүрнэлдэх үгийг сонсвоос эдүгээ 
Дариганга хошуу үүсээд даруй хоёр зуун жилийн нүүрийг үзэж буй болой.” (Д.Маам,”Газар  
шороо”), 
30. “Хар үүрээр, нүд хуу татаж амжаагүй байхад ни орж ирсэнд гайхаж байгаа бололтой.” 
(Ж.Дашзэгвэ, “Орхоны овилго”) “Итгэлтийн эсгийг хийж байхад Бадарчийн эхнэр охиноо 
нүдийг ни б
31. “Хараажаар нүдэнд дулаахан хүнд муу юм хийж чадахгүй хүн шиг хэрнээ надаас нэг юм 
нуугаад байх шиг санагддаг ни сэжигтэй.” (Б.Догмид, “Үхэх хүнд хани хэрэггүй”);
32. “Харалдаа байрны Сүнжидтэй далдуур учирч явлаа. Залуу сайхан насанд салаад суучихгүй 
хэрнээ ор тас орхиж болохгүй нуудгайтай байв.” (Г.Нямаа, “Дөрвөн нүдтэй халтар гөлөг),
33. “Харамчийнхан яадаг бол гар тэнийхгүй дээ гэж хар амлацгаасан улс гайхаж гүйцэв.” 
(Д.Цоодол,”Харамчийнхны дуули”)
34. “Харанхуй шөнөөр банзан хашаа түшээд, хожим охин ни учир битүүлэг өнгөрсний адилаар 
охиноосоо 57 жилээр түрүүлэн бас л учир битүүлгээр энэ хорвоотой тооцоо дуусган сална гэдгээ 
ч мэдэхгүй байв.” (С.Лочин, “Нинаг буцаасан ни”
35. “Харах зуур хахир өвгөн хавх шиг харам гэмээр ч хайр дотор, хал гадна, ханилгаа сайтай, 
нөхрийн мөстэй. “Амитан хүн унаа хэлбэл асуугаад яана, цэгийяа тархи, адуун дээрээс али 
дуртайгаа аваад яв гэж ажиггүй хэлнэ.” (Д.Пүрэвдорж,”Шарлингийн хар Хас”);
36. “Харгис хэрцгий нөхрийнхөө загатнасан гарын бахыг хангаж эрэмдэг зэрэмдэг болж нэг 
насаараа зовж яваа амитан.” (Д.Банзрагч,” Өвлийн шуургат шөнө”)
37. “Хариг хатуу багшийн ганц шагнал ни энэ гэдгийг ламын тогоо шанага хангинуулахдаа хүү 
сайн мэддэг болжээ.” (До.Цэнджав,”Алтан жүн жор”);
38. “Харин манжийн хар тамхинд унтсан монгол сэргэж боссон цагт зангасан гараа далидрахын 
оронд хацар дунд ни таван салаа боов хүртээж чадна гэдгийг үзүүлэх ёстой юм шүү гэж хэлдэг 
байв.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)
39. “Харин ‘насанд ни ганц удаа тохиох их хуви заяаны өдөр муу охиныг мини эцгээр дутаалгүй 
түмний нүдэнд элэг бүтэн харагдууллаа’ гэж Дагдан Амаад баярлаж суужээ.” (Д.Маам,”Газар  
шороо”), 
40. “Харин өдөржин замд явсан хүнд эрүү амыг чини хөдөлгөчих юмаар маруухан даа.” 
(Ж.Дашзэгвэ, “Орхоны боргио”);
41. “Харин сав л хийвэл үржүүлэхийн ухаанд сэтгэл санаа бүхэлдээ шилжиж элдэв шидийг 
эргэцүүлэн санааширдаг болсон байв.” (Т.Баасансүрэн, “Тэрбумтан”);
42. “Харин Содномпилийг харж энэ мөн сайн хүү еэ дээ хэмээн дотроо дэвтээж, хүний үрийг 
уруу татахгүйн тул бас аман хайландаа хүрч ори дуу тавихгүйсэн гэхдээ хөмхийгөө зуун 
амисгаадаж хоёр өдрийг бархчаан болжээ.” (Д.Маам,”Газар шороо”);
43. “Харин Туяа хамгийн сүүлд гарахдаа хүүхнүүдийн элгийг хөшөөж, шохоорхлыг өөрийн 
эрхгүй татсан хачин юмаар гоёсон байв.” (Д.Гармаа, “Ганган хүүхний гоёо”)
44.  “Харин хэл мэдэхгүйн зовлонг яс махаараа ухаарав.” (Т.Баасансүрэн, “Тэрбумтан”)
45. “Харин хэл уран зохиолд мани эр толгой цохиж сургуулийнхаа сайчуулын тоонд багтах 
болов.” (Г.Аюурзана, “Шүтэн бишрэгч”)
46. “Харин яагаад намайг цааш ни харуулчихгүй ингэж удаан хадгалаад байгаа юм бол.” 
(Б.Догмид, “Үхэх хүнд хани хэрэггүй”),
47. “Харин яагаад чамайг суллагдчихсаныг гайхдаг юм. Энэ шинжээрээ чи үхлийг хаалгадаж олон 
жил амид явж мэднэ.” (Ж.Дашзэгвэ, “Орхоны овилго”)
48. “Харин яараад дээлийг мини үрчгэр хорчгор юм хийчэхэв, гараа гаргаж хийгээрэй.” 
(Ш.Гаадамба, “Элбэг дээл”), 
49. “Харин ядуусаа тэтгэх ни төр засгийн ёстой хоолойд тулсан хэрэг зайлшгүй мөн” (С.Эрдэнэ)
50. “Харсан хүний нүдний хор шингэмээр цэцэг, цэврүү шиг амитаныг гэгээн цагаан өдөр олны 
дунд сахалдаа баригдсан хөгшин хар юм  эрээ цээргүй цоо ширтээд байх ямар аятайхан байх вэ.” 
(Б.Догмид, “Улаан тарианы хүүхнүүд”)
51. “Хархүү дүрсгүй алаг нүд эргэлдүүлж “Чи Гүнсэнд очих нуу. Тэрнийг нүд ирмэхэд л 
хүүхнүүд хөлөө хугалчих алдах юм даа” гэж гоочлов. (Ж.Дашзэгвэ, “Цэцэг нялхарсан зун”)
52. “Хас­Эрдэнийн эх хажуугаас Энэ чиг Хоролмааг үзээд бүр хөл ни газар хүрэхгүй байгаа байх 
гэв.” (М.Ядамсүрэн, “Гурван хүүхэн”)
53. “Хатан сайхан эхийнхээ халуун элгийг хөргөж, хайрт зүрхийг гомтгож, тос шиг санааг 
царцуулж, сүү шиг сэтгэлийг ээдүүлэх чалчаа муу үгийг Цагадай чи хэллээ.” (МНТ254)
54. “Хатуу гартай боловч буянтай хүн гэж Далай хэлээд залитай нүдээ анийлган хоолойдоо тог 
тог инээв.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)
55. “Хатуу идээг хэтрүү амсаад, нойр дутуу сэрэхлээр чингэхээс ч яахав.” (П.Баярсайхан, 
“Цусны өвчин”)
56. “Хатуу эр гэдгийг мэднэ. Гэвч харахад нүд халитармаар болсон гэж сонсоод аргагүй 
зүрхшээн орж гарах ни ч ховордсон байж.” (С.Эрдэнэ,”Өвгөн шувуу”),
57. “Хашир хүн тул бөгсөө манаж байгаагий ни хараач. Хомоогийн хажууд болоод юм 
яри.сангүй.” (Д.Маам,”Газар шороо”);
58. “Хєлд орохоос аваад, үс цайхыг хvртэл нэг голыг єгсєн уруудан нvvж, нэг худгийг эргэн 
тойрон нутагласаар, энэхvv ертєнцийг эцэслэнэ.” (Д.Нацагдорж)
59. “Хишигмаа сурсан зангаараа өглөө эртлэн босож хэдэн үнээгээ шувтарч бэлчээрт ни гаргаад 
цайгаа чанаж, дээж өргөхөөр гарлаа.” (З.Сараана, “Намар”)
60. “Хоёр атаманы сүргээс тусгаарлаж, овоо хугацаа өнгөрсөн тул Нэхийт сүүдрээсээ айхаа 
болив.” (Б.Бааст, “Ээжийн үнэр”)
61. “Хоёр аяга бүлээн цай залгилаад тэвштэй махнаас огтлон идэж байхдаа ямар хүн ирж эд нар 
мини ингэж хөл болсон юм бол гэж бодож байв.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”) 
62. “Хоёр гуравхан хоногийн зайтай хорвоод ирэхдээ яадаг байна аа.” (Б.Лхагвасүрэн,”Тамгагүй  
төр”);
63. “Хоёр гурван хүн ирчихээд хэл ам татлаад байна гэсэн, алив бушуул, бушуул гэв.” 
(Т.Баасансүрэн, “Тэрбумтан”);
64. “Хоёр зээрд мини алтан дэлхийг тамгалахаа нэгэнт болижээ.” Ц.Доржготов, “Би юу эрээд  
байна аа?”
65. “Хоёр илүү шинэхэн эсгий туурга байсан юм түүнийгээ хүнд зарах гэсэн чини үнэ таараагүй 
тар түр гэсэн юм байлгүй дээ.” гэж бодоод өнгөрчээ. (Л.Ванган, “Жож Сэрээнэн”)
66. “Хоёр нарны хооронд хуяг тахаруудын бууны ам, жадны үзүүрт туугдан нуруугаа бөгтөр 
болтол жонш үүрлээ.” (Б.Догмид, “Хүний хани”),
67. “Хоёр хөгшин өнөө чи явна уу даа гэж бие биерүүгээ түлхэж хүүтэйгээ үлдэх гэж арай л 
хуруу гаргахаас наахнуур юм болдог болов.” Ж.Сарантуяа, “Хүний үр”
68. “Хоёр хөгшин түүнд ни харин нэг магнайгаа хагартал баярлана даа.” (С.Пүрэв),
69. “Хоёр хүн хүртэл хорвоогийн нүглийг үйлдэж байгаад хүнтэй дайралдчихаараа яадаг билээ? 
Гэтэл чи бод л доо, хүн мал хоёр… хэлэх юм биш, бурхан мини” (Д.Маам,”Газар шороо”);
70. “Хоёр хүнийг, хоёр гүрнийг, хорвоо дэлхийг урд, хойт үеийг эрин зууныг холбон ойртуулагч 
захидал хэмээх алтан утас бүү тасартугай.” (Д.Түдэв)
71. “Хоёр хүүхэд хэмжиж өгсөн юмыг ни хэдхэн хоногийн дотор идэж гүйцээд Чимэгийн хоолыг 
бууддаг болов.” (Ч.Лодойдамба,”Тунгалаг Тамир”)
72. “Хоёр элч цардуул хугарч, урамгүй болоод, бие биеийн өөдөөс хараад арга буюу вангийн 
өмнө сөгдөн, салах ёс хийгээд мордов.” (Б.Ринчен)
73. “Хоёр ядуу бүсгүй алгын чинээ балчир хүүхэдтэй гурвуулан айхын ихээр айж, зовохын ихээр 
зовж баян айлын хар нутгийг сахив.” (Ц.Дамдинсүрэн, “Гологдсон хүүхэн”)
74.  “Хоёрт найран дунд Сэрээнэн гуай тэр чийдэнгийн гэрлээс санаа төрж, ам ни халсандаа тэр 
үед Улаанбаатар хот ороод хөгөө тариж, түүнийгээ хориод жил нууж, дөрвөн чийдэн 
тавиулсныхаа хэргийг бүтээсэн юм билээ.” (Л.Ванган, “Жож Сэрээнэн”)
75. “Хоёрт чи намайг сая яаж бангадуулж ажил дээрээ дээсэн дөрөөн дээр тогтсоныг мэднэ.” 
(Ш.Цэнд­Аюуш, “Ялимгүй алдаа”)

Recomendados

700 ug700 ug
700 ugenkhamgalan3536
1.6K visualizações9 slides
 хэлц хэлц
хэлцБи Бол Эрдэнэсүх
16.6K visualizações4 slides
Mongol helny tovch tailbar toliMongol helny tovch tailbar toli
Mongol helny tovch tailbar toliEnkhtsetseg Puntsag
43.3K visualizações913 slides
Helts hicheelHelts hicheel
Helts hicheelzayachimeg
17.8K visualizações4 slides
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
19.3K visualizações7 slides
монгол хэл 8монгол хэл 8
монгол хэл 8Oyuhai1127
1.9K visualizações4 slides

Mais conteúdo relacionado

Mais de Oyuhai1127

мх 11 мх 11
мх 11 Oyuhai1127
881 visualizações7 slides
эхийн бүтэцэхийн бүтэц
эхийн бүтэцOyuhai1127
1.2K visualizações3 slides

Mais de Oyuhai1127(20)

мх 11 мх 11
мх 11
Oyuhai1127881 visualizações
эхийн бүтэцэхийн бүтэц
эхийн бүтэц
Oyuhai11271.2K visualizações
Mongol hel shiljiltiin_yii_atartsetsegMongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Mongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Oyuhai1127958 visualizações
Mongol hel shiljiltiin_yii_atartsetsegMongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Mongol hel shiljiltiin_yii_atartsetseg
Oyuhai11271.2K visualizações
монгол хэлний тест 11 ангимонгол хэлний тест 11 анги
монгол хэлний тест 11 анги
Oyuhai112717.4K visualizações
монгол хэл 8 ангимонгол хэл 8 анги
монгол хэл 8 анги
Oyuhai11278.1K visualizações
хэлц үгхэлц үг
хэлц үг
Oyuhai1127857 visualizações
хэлц үгхэлц үг
хэлц үг
Oyuhai112718.5K visualizações
уран зохиол 8уран зохиол 8
уран зохиол 8
Oyuhai11275.3K visualizações
монгол хэлний шалгалтмонгол хэлний шалгалт
монгол хэлний шалгалт
Oyuhai112712.5K visualizações
монгол бичиг 8 ангимонгол бичиг 8 анги
монгол бичиг 8 анги
Oyuhai1127785 visualizações
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
Oyuhai1127473 visualizações
чингис хаанчингис хаан
чингис хаан
Oyuhai11274.4K visualizações
Donrowiin namdagDonrowiin namdag
Donrowiin namdag
Oyuhai11275.7K visualizações
2 har buuriin duuli2 har buuriin duuli
2 har buuriin duuli
Oyuhai11272K visualizações

хэлц үг