O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×

ПАРЛАМЕНТЫН-МЭТГЭЛЦЭЭНннннннн.pptx

Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Próximos SlideShares
мэтгэлцэх урлаг
мэтгэлцэх урлаг
Carregando em…3
×

Confira estes a seguir

1 de 15 Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Anúncio

ПАРЛАМЕНТЫН-МЭТГЭЛЦЭЭНннннннн.pptx

  1. 1. ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН Тайлбар, дүрэм
  2. 2. Мэтгэлцээн гэж юу вэ? • Бидний өдөр тутмын амьдралд ямар нэгэн асуудлаас болоод хоорондоо маргалдах, мэтгэлцэх тохиолдол үргэлж гарч байдаг бөгөөд хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс ямар нэгэн асуудлаар эсрэг байр суурь баримталсан үед мэтгэлцээн үүсдэг. Хүмүүс аливаа асуудлыг олон талаас нь харж, өөрийн байр сууриа жишээ баримттай, үндэслэлтэй нотолгоогоор илэрхийлэх болон асуудлыг шийдвэрлэх, шийдвэрээ хамгаалахдаа мэтгэлцээний арга техникийг ашигладаг билээ.
  3. 3. Мэтгэлцээний тулгуур зарчим Суралцах зарчим Үнэнийг баримтлах зарчим Бусдын үзэл бодлыг хүндэтгэх зарчим
  4. 4. Парламентын мэтгэлцээн гэж юу вэ? • Парламентын мэтгэлцээн нь Парламентын Танхимын онолын мэтгэлцээнийг дууриан учир шалтгааны тайлал, хурц ухаан, уран илтгэлийг уралдуулах албан ёсны мэтгэлцээн юм. Засгийн газрын болон сөрөг хүчнийг төлөөлж буй хоёр гишүүнтэй багуудад парламентын санал болгож буй шийдлийг хэлэлцүүлнэ. Мэтгэлцээн эхлэхээс 20 минутын өмнө мэтгэлцээний шийдлийг зарлах ба шийдэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын ямар ч хүрээг хамарсан байж болно.
  5. 5. Шийдэл • Шийдэл гэдэг нь мэтгэлцээний сэдэв юм. Шийдэл дэвшүүлэхийн тулд эхлээд сэдвийг сонгож, дараа нь шийдлийг оновчтой зөв үг хэллэгээр илэрхийлэх шаардлагатай болно. Мэтгэлцээний шийдэл нь: 1. Нотлох ба няцаах талууд нотолгоо гаргах боломжтой 2. Энгийн, ойлгомжтой үг хэллэгтэй 3. Сонирхолтой, цаг үетэй холбогдсон 4. Янз бүрийн түвшинд мэтгэлцэх боломжтой 5. Эсрэг утгыг илэрхийлсэн хэллэгтэй 6. Судалгаа хийх боломжтой 7. Мэтгэлцэх боломжтой байх ёстой
  6. 6. МЭТГЭЛЦЭЭНИЙ ДҮРЭМ • Засгийн газрын баг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хоёроос бүрдэнэ. Сөрөг хүчний баг сөрөг хүчний удирда болон сөрөг хүчний гишүүнээс бүрдэнэ. Мэтгэлцэгч дараахь дарааллаар илтгэл тавина. Үүнд: 1. Ерөнхий сайд -7 минут 2. Сөрөг хүчний удирдагч – 8 минут 3. Засгийн газрын гишүүн – 8 минут 4. Сөрөг хүчний гишүүн – 8 минут 5. Сөрөг хүчний удирдагчийн няцаалт – 4 минут 6. Ерөнхий сайдын няцаалт илтгэл – 5 минут байна. • Эхний дөрвөн илтгэлийг баримтлалын илтгэл, сүүлийн хоёрыг нь няцаалтын илтгэл гэж нэрлэдэг.
  7. 7. Ерөнхий сайдын баримтлалын илтгэл • Ерөнхий сайд өөрийн эхний илтгэлдээ шийдлийн нөхцөл болон үндсэн нэр томъёог тодорхойлох үүрэгтэй. Ингэхдээ дараахь шаардлага хангасан байх шаардлагатай. Үүнд: - Шийдэлтэй нягт холбоотой байх. Засгийн газрын тодорхойлолт нь шийдэлтэй нягт холбоотой байх ба тухайн шийдэл, түүний тодорхойлолт хоёрын хооронд тодорхой логик уялдаа холбоо байх ёстой. - Аль нэг салбараар хэт явцуурахгүй байх. Сөрөг хүчнийхэнд мэтгэлцэх боломж олгохын тулд Засгийн газар нь тухайн сэдвийн тодорхойлолтод хязгаар тавих хэрэгтэй. Засгийн газрын аргумент нь олон нийтэд хүртээл болж чадаагүй баримт дээр тулгуурлаж болохгүй. - Энгийн үнэн байх эсвэл давтан тодорхойлсон байж болохгүй. Энгийн үнэн тодорхойлолт гэдэг нь энгийн хүн эсэргүүцэн маргах боломжгүй тодорхойлолт юм. Өөрийн тодорхойлолтоор үнэн болох нь батлагддаг тодорхойлолтыг давтан тодорхойлолт гэнэ. - Цаг хугацаа, орон зайг тогтоож болохгүй. • Ерөнхий сайд шийдлийг тодорхойлсны дараа үнэн бодит, үндэслэл бүхий аргументаар Засгийн газрыг өмгөөлнө.
  8. 8. Сөрөг хүчний удирдагчийн баримтлалын илтгэл • Сөрөг хүчин Засгийн газрын гаргасан дүгнэлтийг няцааж, өөрийн эсрэг аргументыг дэвшүүлэх үүрэгтэй. Хэрэв Ерөнхий сайдын тодорхойлолт шаардлага хангахгүй байвал, сөрөг хүчний удирдагч өөрийн баримтлалыг илтгэлдээ дурдах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд сөрөг хүчний удирдагч нь шийдлийн илүү оновчтой тодорхойлолтыг гаргах үүрэг хүлээнэ. Хэрэв Засгийн газрын тодорхойлолт учир дутагдалтай, харин сөрөг хүчний гаргасан тодорхойлолт илүү боломжийн байвал мэтгэлцээнийг сөрөг хүчний гаргасан тодорхойлолт дээр үндэслэн цааш үргэлжлүүлнэ.
  9. 9. Засгийн газрын гишүүний баримтлалын илтгэл • Засгийн газрын гишүүн Засгийн газрын баримтлалыг дахин тогтоох, сөрөг хүчний удирдагчийн аргументыг няцаах үүрэгтэй. Үүний тулд Ерөнхий сайдын дэвшүүлсэн санааг төгөлдөржүүлэн Засгийн газрын байр суурийг илтгэх нэмэлт, бие даасан дүгнэлтээр баяжуулна. Эцэст нь Засгийн газрын гишүүн сөрөг хүчний удирдагчийн тавьсан бие даасан аргументуудад няцаалт өгнө.
  10. 10. Сөрөг хүчний гишүүний баримтлалын илтгэл • Сөрөг хүчний гишүүн нь Засгийн газрын гишүүнтэй адил сөрөг хүчний баримтлалыг дахин тогтоож, Засгийн газрын гишүүний шинээр дэвшүүлсэн аргументыг няцаан бие даасан дүгнэлтийг дэвшүүлнэ. Хэрэв няцаалт өгөхгүй үлдээвэл сөрөг хүчний удирдагч өөрийн няцаалтдаа тэдгээрт хариу өгөх эрхгүй.
  11. 11. Тодруулгын үе • Тодруулгын үе гэдэг нь эсрэг талын илтгэгчийн яриаг түр тасалж асуулт тавих буюу буруу зөрүүтэй зүйлийг тодруулахыг хэлнэ. Илтгэгч тодруулгын үеийг хүлээн авах эсэхийг бүрэн шийднэ. Энэ үе нь 15 секундээс хэтрэх ёсгүй бөгөөд дөрвен илтгэлийн үед тавьж болно.
  12. 12. Шүүлт • Мэтгэлцээний шийдвэрийг шүүгчид болон Хурлын дарга гаргана. Мөн илтгэгч нарт илтгэл тавьсан байдлаар оноо өгч 1-4 хүртэл зэрэг тогтооно. Шүүгчид өөрсдийн байр суурь, нотолгоогоо хамгийн сайн хамгаалсан багийг хожсонд тооцдог бөгөөд дараахь зарчмыг баримталдаг. Үүнд: 1. Нотолгоо бүрдүүлэлт ба шинжилгээ дүгнэлт. Өөрийн байр суурийг илэрхийлсэн логик дүгнэлт гаргаж чадаж байгаа баг илүү үнэлэгдэнэ. Илтгэгчийн нотолгоо нь тодорхой, үнэмшилтэй байх ба эсрэг талын нотолгоог няцаах чадвартай байна. 2. Агуулга. Багууд бодит амьдралын жишээн дээр тулгуурласан мэдлэгээр өөрийн баримтлалыг дэм- жиж болно. Баримт нь хийсвэр нотолгоог батлахад түлхэц болно. 3. Няцаалт. Мэтгэлцэгчид эсрэг талын гол нотолгоог хэрхэн бодитойгоор няцааж байгаад шүүгчид дүгнэлт өгдөг. Эсрэг талынхаа нотолгоог итгэл төгс няцаах чадвар ялалтад хүргэнэ. 4. Зохион байгуулалт. Илтгэлийн ойлгомжтой, нотолгооны тодорхой байдал нь зохион байгуулалт сайтайг харуулах гол үзүүлэлт болдог.
  13. 13. 5. Хэлбэр хэв маяг болон илтгэх ур чадвар, Мэтгэлцэгчдийн жигд, итгэл үнэмшилтэй, алдаагүй илтгэлийг шүүгчид үнэлэх болно. Сэтгэлийн хөдөлгөөн, дууны өнгө, гарын хөдөлгөөн зэргийг зөв хэрэглэж чадвал ямар ч илтгэлд сайнаар нөлөөлнө. 6. Хошигнол. Мэтгэлцээнийг сонирхолтой болгох, нөлөөллийг нэмэгдүүлэх үүднээс ов мэх, егөөдөл, хөгжилтэй түүх, онигоо зэрэг уран хошин зүйлс хэрэглэхийг дэмждэг. 7. Тодруулгын үе. Тодруулгын үеийг зөв газар тавих, гайхал төрүүлмээр асуулт тавих болон түүнд хурдан шуурхай, итгэлтэй, тодорхой хариулах нь мэтгэл- цэгчийн түргэн бодох чадварыг харуулж байгаа бөгөөд шүүгч энэ чадварыг өндрөөр үнэлдэг. 8. Хамтын ажиллагаа. Багийн гишүүд бие биеийнхээ санааг дэмжин бэхжүүлж, тэмцээний туршид багийн нэгдмэл байдлыг хэрхэн хадгалж байгааг шүүгчид үнэлнэ.
  14. 14. Илтгэгчийн оноо • Мэтгэлцээнийг дүгнэхдээ шүүгч нь илтгэгчийн мэтгэлцэх ерөнхий чадварыг 1-30 оноогоор үнэлж, 1-4 дүгээр байр эзлүүлэн жагсаана. Ерөнхийдөө илтгэгчийн онооны нийлбэр нь илүү баг тухайн мэтгэлцээнийг ялсанд тооцно. Шүүгчийн шийдвэр, оноо, зөвлөмжийг саналын хуудсанд бичиж, тэмцээний төгсгөлд илтгэгч нарт өгнө.
  15. 15. Эцэст нь тэмдэглэхэд мэтгэлцэх чадвар нь дасгал, дадлагаар бий болдог учир хэдий чинээ олон удаа мэтгэлцэнэ, төдий чинээ туршлага сууж, сайн мэтгэлцэгч болдог байна.

×