O slideshow foi denunciado.
Seu SlideShare está sendo baixado. ×
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio
Anúncio

Confira estes a seguir

1 de 18 Anúncio

Mais Conteúdo rRelacionado

Diapositivos para si (20)

Semelhante a TTMON402-Хичээл-9 (20)

Anúncio

Mais de E-Gazarchin Online University (20)

Mais recentes (20)

Anúncio

TTMON402-Хичээл-9

  1. 1. СУРГАЛТЫН ЗҮЙ ТОГТОЛ, ЗӨРЧИЛ ТҮЛХҮҮР ҮГ • СУРГАЛТЫН ЗҮЙ ТОГТОЛ • СУРГАЛТЫН ЗӨРЧИЛ Сургалтын үйл явц, хөгжлийг тодорхойлж, түүнд бодитойгоор оршиж, тогтвортой байнга давтагдаж байдаг, холбоо хамаарлыг зүй тогтол гэнэ.
  2. 2. Зүй тогтол нь сургалтанд нөлөөлөх гадаад болон түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын дотоод уялдаа холбоогоор тодорхойлогдоно. Судлаачид сургалтын зүй тогтолыг судалж ангилсан байдаг. 1. Ерөнхий зүй тогтол 2. Ерөнхий бус зүй тогтол
  3. 3. 1. Ерөнхий зүй тогтлууд: ерөнхий зүй тогтол дотроо хэд хэдэн төрөл байна. - Сурган хүмүүжүүлэх үйл явцын зорилго нь: a) Нийгмийн хөгжлийн эрч хүч, түүний хөгжлийн түвшингээс шалтгаалах зүй тогтол b) Нийгмийн хэрэгцээ, түүний бодит бололцоо, нөхцөл зэргээс шалтгаалах зүй тогтол c) Боловсролын философи үзэл баримтлал, сурган хүмүүжүүлэх онол, онолын сэтгэлгээний хөгжил зэргээс шалтгаалах зүй тогтол d) Сургуулийн хөгжил, түүний орчин гэх мэтээс шалтгаалах зүй тогтол - Сурган хүмүүжүүлэх ажлын агуулга нь: a) Нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагаас шалтгаалах зүй тогтол b) Шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшлээс шалтгаалах зүй тогтол c) Сургуулийн зорилго, орчноос шалтгаалах зүй тогтол d) Ард иргэд, суралцагчийн сурах хэрэгцээ, сонирхлоос шалтгаалах зүй тогтол
  4. 4. e) Сурагчдын нас, сэтгэхүйн хөгжил, сурах чадвараас шалтгаалах зүй тогтол - Сурган хүмүүжүүлэх үйл явцын чанар нь: a) Сурган хүмүүжүүлэх үйл явцын өмнөх шатны үр дүнгээс шалтгаалах зүй тогтол b) Судалж буй материалын шинж, хэмжээ, өгөгдсөн цаг хугацаа зэргээс шалтгаалах зүй тогтол с) багшийн мэргэжлийн ур чадварын түвшин,хэрэглэж буй сурган хүмүүжүүлэх арга барил нь хэр оновчтойгоос шалтгаалж зүй тогтол
  5. 5. d)Сурагчдын сурах идэвх,чадвараас (чадавхи) шалтгаалах зүй тогтол e)сургуулийн орчин,материаллаг бааз гэх мэт байна 2.Ерөнхий бус зүй тогтол a) дидагтик зүй тогтлууд, b)танин мэдэхүйн зүй тогтлууд c)Сэтгэл зүйн зүй тогтлууд d) кибернетик зүй тогтлууд e) Социологийн зүй тогтлууд f) зонион байгуулалтын зүй тогтлууд гэх мэт.
  6. 6. А. Дидактик зүй тогтлууд:нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд байнга илэрч байдаг дараах холбоо Тухайлбал: 1.Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны чанар,үр дүн нь:хүүхэд эзэмшүүлэх ёстой мэдлэг,чадварыг багш хэр хэсгүүдэд хувааж систем эрэмбэ дараатай өгсөн,хэр ярьж тайлбарласан,бататгах дасгалыг оновчтой хэрэглэсэн,сурагчийн бүхий л онцлогийг хэр харгалзаж зэргээс шалтгаалах зүй тогтлууд 2.Сурагч мэдлэг,чадварыг чанартай эзэмших нь хичээл дээр сэтгэл зүйн таатай уур амьсгал бүрдсэн,сурах үйл зорилго,ач холбогдолыг хэр ухамсарласан,өөрийн авъяас сонирхлыг хөгжүүлэхэд ямар мэдлэг хэрэгтэйгээ хэр ойлгосон,сурах үйлүүдийг хэр идэвхтэй бие дааж хийж зэргээс шалтгаалах зүй тогтлууд.
  7. 7. 3.Сурган хүмүүжүүлэх үйл явцын чанар, үр дүн нь багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа хэр чиглэл зорилготой,оновчтой арга барил хэрэглэсэн, бүтээлч байсан, хичээлийн явцад хүүхдийг идэвхтэй үйл ажиллагаанд оруулсан,хичээл хүүхэд хэр сонирхолтой байсан,хүүхэд мэдлэг, чадвар олж авах үйл явц нь түүний онцлог хэр тохирч байсан гэх мэтээс шалтгаалдаг зүй тогтлууд. Б. Танин мэдэхүйн зүй тогтолууд Сурган хүмүүжүүлэх үйл явцад танин мэдэхүйн дараах зүй тогтолууд ажиглагддаг. Тухайлбал: 1.сурган хүмүүжүүлэх үйл явцын чанар,үр дүн нь сурагч сурах арга барилыг хэр зэрэг эзэмшсэнээс шалтгаалах зүй тогтлууд. Жишээ нь:хүүхэд бага ангидаа хурдан унших,алдаагүй зөв бичих,санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга барилыг сайн эзэмшсэн бол дунд,ахлах ангид амжилттай сурах нь зүй тогтолт үйл явц байдаг.
  8. 8. 2.Сурган хүмүүжүүлэх үйл явцын үр өгөөж нь сурагчийн сурах,өөрийгөө болон ертөнцийг танин мэдэх үйл ажиллагаа нь хэр зэрэг бие даасан,идэвхтэй байгаагаас шалтгаалах зүй тогтол B.Сэтгэхүй зүй тогтол Сурган хүмүүжүүлэх үйл явцад сэтгэл зүйн зүй тогтолууд нэлээд хэмжээгээр илэрдэг. 1.Сурагчийн амжилттай сурах нь тэдний сурах сонирхол,сэдэл,хэрэгцээг багш хэр зэрэг харгалзан хөгжүүлж,төлөвшүүлснээс шалтгаална. 2.Сурагчийн сурах үйл ажиллагаа үр өгөөжтэй болох эсэх нь түүний анхаарлын чанарууд хэр хөгжсөн,түүний ой тогтоолтын хөгжил,сэтгэцийн бүхий л процессууд хэр эрчимтэй явагдаж буй,сурагч аливаа асуудлыг хэр эзэмшсэн гэх мэтээс шалтгаална.
  9. 9. Г.Кибернетик зүй тогтол Сурган хүмүүжүүлэх үйл явц нь удирдан залагддаг процесс учраас түүнд кибернетикийн зүй тогтлууд ажиглагддаг.Жишээлбэл: 1.сурган хүмүүжүүлэх үйл явцын чанар нь багш хичээлийн явцад сурагч бүрээс хариу мэдээллийг хэр зэрэг оновчтой,шуурхай авч чадсанаас шалтгаалах зүй тогтол (хариу холбооны давтамж өндөр байх)-той 1 2 Б С Б С Б С... 2.сурган хүмүүжүүлэх үйл явцын чанар нь сурагчдын мэдлэг,чадварын хянаж,шалгах,үнэлж дүгнэх ажлыг багш хэр оновчтой ( олон янзын арга,хэлбэрээр) бодитой хийхээс шалтгаална.
  10. 10. Д.Социологийн зүй тогтол Сурган хүмүүжүүлэх үйл явцад социологийн дараах зүй тогтлууд улам хүчтэй илрэх боллоо. 1.хүүхдийн сурах идэвх,бүх талын хөгжил нь түүний хүрээлэн байгаа нийгмийн орчин ахуй,эцэг эх,бусад хүмүүсийн боловсролын түвшин,амьжиргааны түвшин,түүнийг хүрээлж буй орчин хэр зэрэг мэдээлэлтэй оюунжсан зэргээс шалтгаална. 2.Сурган хүмүүжүүлэх үйл явцын чанар,үр дүн хүүхэд нийгмийн олон талт харилцаанд орж буй давтамж,хэмжээ зэргээс хамаарна.
  11. 11. Е.Зохион байгуулалтын зүй тогтол Сурган хүмүүжүүлэх үйл явцыг амжилттай,үр өгөөжтэй зохион байгуулалтын зүй тогтлууд бас нөлөөтэй байдаг. Жишээ нь: 1.Сурагчдын идэвх,мэдлэгийг хүлээж авах чадвар нь хичээлийн хуваарийг хэр оновчтой хийснээс шалтгаалах зүй тогтол, 2.Сурган хүмүүжүүлэх үйл явцын чанар,үр өгөөж нь анги дүүргэлт буюу нэг ангид хэдэн сурагч суралцдагаас шалтгаалах зүй тогтол.Жишээлбэл: 25 сурагчтай ангид хичээлийн чанар 45 сурагчидтай ангийхаас илүү байх нь тодорхой.
  12. 12.  3. Сурган хүмүүжүүлэх үйл явцын чанар, үр өгөөж нь багшийн цагийн ачааллыг хэр оновчтой хийсэн, хөдөлмөрөө зөв зохион байгуулж чаддаг зэргээс шалтгаалах зүй тогтол.  Ийнхүү багш нар, сургуулийн удирдлагууд сурган хүмүүжүүлэх үйл явцыг үр өгөөжтэй зохион явуулахын тулд эдгээр зүй тогтлыг мэдлэг, харгалзан үздэг байх нь сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд ихээхэн нөлөөлнө.
  13. 13. зөрчилЗӨРЧИЛ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ? ТЭР ЯАГААД ГАРДАГ ВЭ? ТҮҮНИЙГ ХЭРХЭН ЯАЖ ШИЙДВЭРЛЭХ ВЭ? ГЭСЭН АСУУЛТ ОЛОН БАГШИЙН ӨМНӨ ТУЛГАРДАГ. ЕР НЬ СУРГАЛТАД ЯНЗ БҮРИЙН ЗӨРЧИЛ ГАРЧ БАЙСАН, ГАРЧ БАЙГАА БА ГАРАХ Ч БАЙХ. СУДЛААЧИД ЗӨРЧЛИЙГ ОНОВЧТОЙ ШИЙДВЭРЛЭСЭН ТОХИОЛДОЛД ТЭР НЬ СУРГАЛТЫН ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ БОЛДОГ ГЭСЭН ҮЗЭЛ САНААГ ДЭВШҮҮЛСЭН БАЙДАГ. СУДЛААЧ М.А.ДАНИЛОВЫН ҮЗСЭНЭЭР СУРГАЛТЫН ЯВЦААР ДЭВШИГДЭН ГАРЧ БАЙГАА ОНОЛЫН БОЛОН ПРАКТИК ЗОРИЛТУУД, МӨН СУРАГЧДЫН МЭДЛЭГ, ОЮУН УХААНЫ ХӨГЖИЛ ХОЁРЫН ХООРОНД ҮҮСЭХ ЗӨРЧИЛ НЬ СУРГАЛТЫН ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ МӨН ГЭСЭН БАЙДАГ. ЯМАР ТОХИОЛДОЛД ЗӨРЧИЛ НЬ СУРГАЛТЫН ҮЙЛ ЯВЦЫГ УРАГШ НЬ ХӨДӨЛГӨХ ХҮЧ БОЛОХ ВЭ? ГЭВЭЛ: 1. БАГШ ЗӨРЧЛИЙГ МЭДЭРСЭН ОЛЖ ХАРСАН. 2. ЗӨРЧЛИЙГ БАГШ ОЙЛГОМЖТОЙ ЭНГИЙН ҮГЭЭР ТОМЪЁОЛСОН /ТОДОРХОЙЛСОН/ 3. ЗӨРЧЛИЙН ШАЛТГААНЫГ ЗӨВ, ТОЛОРХОЙ БҮРЭН ГҮЙЦЭТ ОЛЖ ТОГТООСОН. 4. ЗӨРЧЛИЙГ ШИЙДЭХ АРГА ЗАМЫГХАЙЖ ЗӨВ СОНГОЛТ ХИЙСЭН. 5. ЭДГЭЭР АРГА ЗАМЫГ БҮТЭЭЛЧЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДСАН ГЭХ МЭТ.
  14. 14. Сурган хүмүүжүүлэх зөрчлийн дотоод агуулгаар нь: А.Сургалтын зорилго,агуулгатай холбоотой зөрчлүүд, Жишээ нь: 1.Зорилготой холбоотой зөрчил: сургалтын зорилгыг маш ерөнхий томъёолсон,тэр нь бүх нийтэд ойлгомжгүй тодорхойлогдсон,мөн сургалтын зорилго нь цаг үеийн шаардлагаас хоцорсон,хуучирсан гэх мэт. 2.Агуулгатай холбоотой зөрчил:баталсан сургалтын стандарт нь сурагчдад хүндэдсэн,хэмжээний хувьд ихэдсэн,сургалтын төлөвлөгөөнд буй зарчим хичээлийг сурагчид үзэх сонирхолгүй,сурагчдын ачаалал ихэссэн гэх мэт
  15. 15.  Сургалтын явцад гардаг зөрчлийг судлаачид олон янзаар ангилан бүлэглэсэн байдаг. Тухайлбал:  Хэрвээ багш эдгээр үйлийг хийхгүй бол зөрчил шийдвэрлэгдэхүйн улмаас тэр нь сургалтад саад учруулж, улмаар зогсонги байдалд оруулж болох талтай.  Сурган хүмүүжүүлэх зөрчлийг шийдвэрлэх хүрээгээр нь:  А. Сургууль багш нарын хэмжээнд шийдвэрлэж, болох зөрчлүүд, жишээ нь сурагчдын сурах идэвхийг дээшлүүлэх, багш нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх,сурагчдын хамт олны төлөвшлийг сайжруулах,сурагчдын хичээл таслалтыг багасгах зэрэг  Б.Сургууль, багш нарын хэмжээнд бүрэн шийдвэрлэхэд бэрх,шийдвэрлэх боломжгүй зөрчлүүд, Жишээ нь: багшийн цалин хөлсийг нэмэх,нийгмийн асуудлыг шийдвэрлэх,сургуулийн материаллаг орчныг зэрэг.
  16. 16. Б. Багшийн сурган хүмүүжүүлэх арга барил,ур чадвар,ёс зүй,харилцаа хандлагатай холбоотой зөрчлүүд.Жишээ нь: тухайн насны хүүхдэд мэдлэгийг эзэмшүүлэхүйц аргыг багш оновчтой сонгон авч чадаагүй,сурагчийн мэдлэгийг бодитой бус үнэлэх,хүүхдийн нэр төрийг нийтийн өмнө гутаах,доромжлох гэх мэт.сурагчдаас авсан судалгаанаас үзвэл өнөөдөр багш сурагчдын хооронд дараах зөрчил хамгийн их элбэг байна.Үүнд багш сурагчид бие биенийгээ үл ойлгох,үл хүндлэх,багш уурлах,муухай үг хэрэглэх,сурагчдыг элдэв зүйлээр дарамтлах,сурагчдыг нийгмийн гарал байдлаар нь ялгаварлан гадуурхах,”хүйтэн” хандах,архи хэрэглэх,шударга бус үйл хийх, сурагчдад янз бүрийн зүйл тулгах,албадах зэрэг зөрчил байсаар байна.Эдгээрийг багш нар шийдвэрлэх боломжтой зөрчлүүд юм.
  17. 17. В.Сургалтын үйл явцыг зохион үйл явцыг зохион байгуулах,сургалтын орчин бүрдүүлэхтэй холбоотой зөрчлүүд.Жишээ нь:хичээл өдөр бүр нэг хэв загвартай,нэг ангид хэтэрхий олон сурагчид сурах,нийтээр хэлэлцэн тогтсон дэг байхгүй,багш болон сурагчид хичээлээс байнга хоцрох гэх мэт. Сурган хүмүүжүүлэх зөрчлийг ач холбогдлоор нь: А.Үндсэн зөрчлүүд.Жишээ нь:нийгмээс боловсролд тавьж шаардлагыг боловсролын тогтолцоо биелүүлж чадахгүй байгаа,сургалтын чанар доогуур байгаа гэх мэт. Б.Үндсэн бус зөрчлүүд. Жишээ нь: багш нарын хөдөлмөр зохион байгуулалт тааруу,цаг ашиглалт доогуур,багш нарын ажлын уялдаа холбоо сул гэх мэт
  18. 18. Асуулт даалгавар 1.Тодорхой жишээн дээр сургалтын зүй тогтолуудыг тодорхойлно уу? 2.Сургалтын зүй тогтол,зөрчлийн уялдаа холбоог гаргана уу? 3.Сургалтын зөрчил яагаад гардаг вэ? 4.Өөрийн амьдрал туршлага дээр үндэслэн тодорхой нэг зөрчил олж түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг боловсруулна уу? 5.Багш сурагчдын харилцааны ямар зөрчлүүд байна вэ? Эдыгээрийн шалтгаан юу вэ?

×