SlideShare uma empresa Scribd logo
1 de 24
ТӨСӨЛ 
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН 
ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГО
АГУУЛГА 
Мэдээллийн технологийн бодлогын зорилго 
Мэдээллийн технологийн газрын зорилго 
Бодлогын хамрах хүрээ 
Бодлогын баримтын бүтэц, формат 
НЭГ. Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр 
1.1 Төрийн үйлчилгээг цахимжуулах 
1.2 Иргэний нэг цонхны үйлчилгээ 
1.3 Шинэ технологи, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх 
ХОЁР. Дэд бүтцийн хөгжил 
2.1 Нийслэлийн дата төв 
2.2 Нийслэлийн нэгдсэн сүлжээ 
2.3 Дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах 
2.4 Тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ 
ГУРАВ. Мэдээллийн зохицуулалт, удирдлага 
3.1 Мэдээллийн сан 
3.2 Мэдээллийн удирдлага 
3.3 Мэдээллийн зохистой хэрэглээ 
3.4 Мэдээллийн ангилал 
ДӨРӨВ. Аюулгүй байдал 
4.1 Мэдээллийн аюулгүй байдлын журам 
4.2 Мэдээлэлд хандах эрхийн зохицуулалт 
4.3 Мэдээллийн сүлжээ 
4.4 Физик аюулгүй байдал
ТАВ. Үйл ажиллагаа сайжруулах 
5.1 Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх төвийн үйл ажиллагаа 
5.2 Цахим харилцаа 
5.3 Нөөцийн зохистой хэрэглээ 
ЗУРГАА. Хүний нөөц 
6.1 НМТГ бүтэц 
6.2 Боловсон хүчний сонголт 
6.3 Мэргэшлийн бэлтгэл 
ДОЛОО. Гадаад харилцаа, худалдан авалт 
7.1 Түншлэл 
7.2 Худалдан авалт 
7.2.1 Тоног төхөөрөмжийн худалдан авалт 
7.2.2 Програм хангамжийн худалдан авалт
Мэдээллийн технологийн бодлогын зорилго 
Мэдээллийн технологийн үйл ажиллагааны тасралтгүй найдвартай байдал, үйл 
ажиллагааны шинэ санаа, ННЗБ-уудын үйл ажиллагааны чиглэл, бодлогод 
тулгуурласан мэдээллийн технологийн арга хэрэгслийн судалгаа, мэдээллийн 
технологийн нэгжийн үйл ажиллагааны залгамж чанар, боловсон хүчний сонголт 
мэргэжлийн бэлтгэл, техник тоног төхөөрөмжид тавигдах шаардлагын үзэл 
баримтлал зэргийн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичиг юм. 
Мэдээллийн технологийн газрын зорилго 
1. Нийслэлийн Засаг даргын мэдээллийн технологийн талаар баримтлах 
бодлого чиглэлийг Нийслэл хотын хэмжээнд хангах, Иргэдийн 
Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын үйл ажиллагааны мөрийн 
хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтуудыг тодорхойлоход эрхэлсэн 
асуудлын чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион 
байгуулах, найдвартай байдлыг мэдээллийн технологийн арга хэрэгслээр 
дэмжих 
2. Төрийн үйлчилгээний түргэн шуурхай байдлыг нь хангаж автоматжуулах 
буюу хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, мэдээллийн технологид 
суурилсан шинэ санаа дэвшүүлэх, нэвтрүүлэх, үйл ажиллагааны зардлыг 
бууруулах 
3. Дэвшилтэд технологи шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ судлан нэвтрүүлэх. 
Бодлогын хамрах хүрээ 
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа газар, 
алба хэлтсүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн энэхүү 
бодлогыг мөрдөж ажиллана. 
Тус бодлогын хэрэгжилтэнд НМТГ хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж 
ажиллана. 
Бодлогын баримтын бүтэц, формат 
Бодлогын баримт нь дараах чиглэлүүдэд хуваагдсан: 
● Төрийн үйлчилгээг цахимжуулах 
● Дэд бүтцийн хөгжил 
● Мэдээллийн зохицуулалт, удирдлага 
● Аюулгүй байдал 
● Хүний нөөц 
● Гадаад харилцаа, худалдан авалт 
Бусад дагалдах журмуудыг мэргэжлийн байгууллагаас, нэмэлт өөрчлөлт орох 
тохиолдолд хавсралтаар батална.
НЭГ. Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр 
● Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр /цаашид хөтөлбөр гэх/-ийн хэрэгжүүлэх 
ажлыг Ухаалаг Улаанбаатарын Удирдах хорооны үйл ажиллагааны дүрмээр 
зохицуулагдана. /НЗД-ын 05 дугаар сарын захирамжийн 2 дугаар 
хавсралтаар/ 
● Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг ННЗБ-уудад хэрэгжиж буй төсөл 
хөтөлбөрүүдийг шинэ технологийн аргаар дэмжих, хөтөлбөрийн 6 хорооноос 
боловсруулсан санал төлөвлөгөөнд үндэслэгдэн батлагдсан төслүүдийг 
хэрэгжүүлнэ. 
1.1 Төрийн үйлчилгээг цахимжуулах 
● Төрийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ гэдэгт Засгийн газар, түүний 
агентлагууд, Нийслэлийн нутгийн захиргааны төсөвт байгууллагуудаас 
үзүүлж байгаа төрийн үйлчилгээ гэж зааснаар ойлгоно. 
● Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжид 
үзүүлж буй төрийн үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. 
Иргэн интернэт ашиглан дурын газраас системд нэвтэрч өөрийн хүсэж буй 
төрийн үйлчилгээнд шаардлагатай бичиг баримтыг файл хэлбэрээр 
бүрдүүлэн, хэрэгцээт маягт, анкетийг онлайн хэлбэрээр бүрдүүлнэ. Төрийн 
үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь иргэний бүрдүүлсэн материалыг 
үндэслэн, иргэний мэдээллийн үнэн зөвийг шаардлагатай мэдээллийн 
сангуудаас шүүж үзээд тухайн иргэний хүсэж буй үйлчилгээг үзүүлэх юм. 
1.2 Иргэний нэг цонхны үйлчилгээ 
● Иргэдийн цахим нэг цонх бий болгох (цаашид ЦНЦ гэх) нь Нийслэлийн 
нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг ил тод, 
нээлттэй болгон төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, иргэдийн 
цахим нэг цонх бий болно. 
● Иргэний нэг цонхны үйлчилгээ нь тухайн иргэнд хамаарагдах бүх үйлчилгээг 
нэг цахим цонхонд төвлөрүүлэн харуулна. 
1.3 Шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлэх 
● Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 07 сарын 15-ны өдрийн №81 
дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник 
технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах” журмыг баримтална. 
● Технологийн талаар баримтлах бодлого нь орчин үеийн хэрэгцээ 
шаардлагатай салшгүй холбоотойгоор шинэчлэгдэж явах бөгөөд аль болох 
хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглахыг зорино. 
● Шинэ технологийн хувьд нэвтрүүлэх эсэх тал дээр дараах зарчмаар 
ажиллана.
○ Тухайн технологи нь дэлхий нийтэд албан ёсоор зөвшөөрөгдсөн буюу 
тестлэгдсэн байна. 
○ Тухайн технологи нь төрийн болон үйл ажиллагааны хэрэгцээ 
шаардлагад нийцэж байгааг тодорхойлно. 
○ Тухайн технологийн найдвартай ажиллагаа, хурд, ачаалал даах 
чадвар гэх мэт давуу талуудыг судалсан байна. 
○ Тухайн технологийг нэвтрүүлэхэд гарах зардал, хугацаа, боловсон 
хүчний хангалт зэргийг судлана. 
● ННЗБ-уудын үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцсэн, өндөр 
хурдтай, ачаалал даах чадвартай, найдвартай ажиллагааг хангасан, 
зардлын хувьд хэт үнэтэй биш тохиолдолд тухайн технологийг нэвтрүүлэх 
тал дээр ажиллана. 
● НМТГ-н Төлөвлөлт, бодлогын хэлтэс нь шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, төсөл 
хэрэгжүүлэх удирдлага, төлөвлөлтөөр хангах үндсэн чиг үүрэгтэй нэгж 
байна.
ХОЁР. Дэд бүтцийн хөгжил 
Ирээдүйн өсөлт, тэлэлтийг тооцож дэд бүтцийг хөгжүүлэх 
2.1 Нийслэлийн дата төв 
Ухаалаг Улаанбаатар хотын мэдээллийн технологийн ажлуудын үндсэн суурь 
болохуйц техникийн хүчин чадалтай байна. 
Дата төвийн хүчин чадал нь нийслэлийн нийт хүн амд 200-с багагүй цахим 
үйлчилгээг үзүүлэх, нийслэлийн харьяа 80 орчим байгууллагын мэдээллийн 
систем, нийслэлийн төрийн албан хаагчдын хэрэгцээт бүх мэдээллийн сан, цахим 
ажлын байрны програм хангамж саадгүй ажиллах орчин үеийн бүхий л 
технологийн шийдлийг дэмжиж чадахуйц байна. 
ННЗБ-уудын албан хэрэгцээний серверүүдийг Нийслэлийн дата төвд байршуулна. 
2.2 Нийслэлийн нэгдсэн сүлжээ 
● Нийслэлийн нэгдсэн сүлжээг бий болгож, түүний ашиглалт хамгаалалтыг 
байнга ханган ажиллах, өргөжүүлэн сайжруулах ажлыг НМТГ-аас төлөвлөн 
дүүрэг тус бүрийн засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлнэ. 
● Нэгдсэн сүлжээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ашиглана. 
● Нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагууд ub.local домэйнд заавал 
холбогдоно. 
● Нэгдсэн сүлжээнд мэргэжилтний ажиллах эрхийн зохицуулалтыг домэйн 
контроллероор удирдана. 
● Домэйн контроллер нь нийслэлийн нэгдсэн сүлжээний дэд бүтэц бүхий 
програм хангамж болно. 
● Домэйн контроллер нь хэрэглэгч бүрийн мэдээллийг агуулсан байх ба тус 
мэдээллийг зөвхөн нэгдсэн сүлжээний хэрэглэгчид ашиглах боломжтой. 
2.3 Дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах 
● Нийслэлийн Дата төвийн Нөөц хуулбарыг Үндэсний Дата төвд байршуулна. 
Recovery/Mirror Center 
● Шинэ техник тоног төхөөрөмжийн боломж дээр тулгуурлан одоо ашиглагдаж 
буй Архив, Backup болон Disaster Recovery төлөвлөгөөг байнга сайжруулах. 
● Одоо ашиглагдаж буй манай мэдээллийн сангийн Backup нь зарим нэг 
системээс хамаарч хоёр хэлбэрээр явж байгаа бөгөөд цаашид техникийн 
боломжид тулгуурлан шинэ хувилбарт шилжүүлж байх. 
● Мэдээллийн сангийн ажиллагааг нэмэгдүүлэх үүднээс Oracle-ийн шинэ 
технологи болох Real Application Cluster (RAC) технологийг хэрэглэнэ. RAC 
нь ганц том хүчтэй сервер ажиллахаас илүү үр дүнтэй, найдвартай 
ажиллагаатай бөгөөд нэг том сервер авах хөрөнгөөр олон жижиг сервер
авах эдийн засгийн хэмнэлттэй. Цаашид технологийн шинэ шийдэл бүхий 
серверүүдийг нэгтгэх нь орчин үеийн технологид нийцсэн зөв шийдэл болно. 
● Мэдээллийн систем болон үйлдлийн системд 64bit технологи хэрэглэнэ. 
● Ашиглагдаж буй системүүдийг ажиллах онцлогоос нь хамааруулан бүлэглэж 
storage сервер зохион байгуулах. Энэ нь систем болон мэдээллийн сан 
хоорондын мэдээлэл солилцох болон Disaster Recovery төлөвлөгөөнд 
ашиглахад хялбар болно. Үүнтэй уялдуулан Storage серверийн бололцоог 
судлан Mirror, Backup, Disaster Recovery-г техникийн талаас шийдвэрлэх 
боломжтой юм. 
2.4 Тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ 
● ННЗБ-уудад ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийн тасралтгүй 
ажиллагааг хангах үүднээс тухайн төхөөрөмжид техникийн үзлэгийг тогтмол 
хийж байх. 
● Хэрэв төхөөрөмж өөрөө болон аль нэг эд анги нь ашиглалтын хугацаанд 
элэгдэж, ажлын шаардлага хангахааргүй болох нь тогтоогдвол уг 
төхөөрөмжийн тухайн үеийн хэвийн ажиллагааг үл харгалзан солих арга 
хэмжээг авна. 
● ННЗБ-уудын техник тоног төхөөрөмжийг солих, акт тогтоох ажлыг НМТГ-аас 
хариуцна 
● Сервер компьютерийн хүчин чадлын зохицуулалтыг түүн дээр ажиллах 
сервер програм хангамжын ачааллаас хамааруулан тасралтгүй нэмэгдүүлэх 
ба шинээр сервер компьютер худалдан авах, түүнчлэн ачааллыг тэнцүүлэх, 
судалгаа туршилтыг үндэслэн хооронд нь солих гэсэн хоёр арга замаар 
шийдвэрлэнэ 
● Сүлжээний төхөөрөмж нь удирдлагатай болон програмын шинэчилэл 
хийдэг бол 5 жил, үгүй бол 3 жил хүртэл бүртгэлийн элэгдэлтэй байх нь 
өнөөгийн технологийн хурдацтай хөгжилд нийцэх юм. Мөн удирдлагатай 
төхөөрөмжүүдийн хувьд “IOS (Internetworking Operation System)” нь 
тогтмол шинэчлэлийг хийдэг байх нь зүйтэй юм.
ГУРАВ. Мэдээллийн зохицуулалт, удирдлага 
3.1 Мэдээллийн сан 
● Мэдээллийн сан гэдэгт мэдээллийн сангийн системд суурилсан ННЗБ-уудад 
ашиглагдаж байгаа цахим хэлбэртэй бүхий л төрлийн мэдээллийг хэлнэ; 
● Мэдээллийн сан нь байгууллагад хийгдэж буй өдөр тутмын үйл 
ажиллагааны бүртгэл, мэдээлэл болон архив бүхий програм хангамжуудын 
нэгдэл юм; 
● Мэдээллийн сан эсвэл сангууд нь ННЗБ-ууд болон төрийн чухал өмч мөн. 
● Мэдээлэл нь төрийн үйлчилгээг хялбаршуулах, төсөв хэмнэх зэрэг 
шаардлагатай үед дундаа ашиглах, зохицуулах боломж бүхий нийслэлийн 
өмч юм. 
3.2 Мэдээллийн удирдлага 
Мэдээллийн удирдлага нь хариуцлагатай, ухаалаг засаглалын нэг том хөрөнгө 
юм.Мэдээллийн удирдлагын шилдэг практик, бодлого, стандартууд нь үр ашигтай, 
хариуцлагатай, хэмнэлттэй, ухаалаг төрийн үндэс суурь болдог. 
Мэдээллийн технологи нь мэдээллийн удирдлагыг бүх талаар дэмжих хөрс суурь 
байдаг.Мэдээллийн технологи ашиглахгүйгээр орчин үеийн асар их хэмжээний 
мэдээллийг удирдах нь боломжгүй зүйл юм. 
Мэдээллийн удирдлага нь НМТГ-н гол үүрэг хариуцлагуудын нэг юм.НМТГ нь 
мэдээллийн технологи болон мэдээллийн удирдлагыг хариуцан ажиллана. 
Төр үр ашигтай, оновчтой үйлчилгээ үзүүлэхийн тулд төрөл бүрийн мэдээлэл, 
файл, баримт, компьютерийн системд хэрэгтэй үедээ хандах боломжтой байх 
ёстой.Мэдээллийн удирдлагын зөв практик нь мэдээлэлд хандах, мэдээлэл 
хуваалцах болон засгийн газрын мэдээллийн системтэй харилцан ажиллах 
боломжийг олгодог.Засгийн газрын хүрээний мэдээллийн хэрэглээ нь төрийн бүх 
байгууллагад хамаарах хууль тогтоомжын дагуу зохицуулагдана.Илүү тодорхой 
хууль тогтоомж нь мөн яамны хөтөлбөрийн менежмент, зарим тохиолдолд хувийн 
мэдээллийг багтаасан мэдээлэл цуглуулах эрх олгоно. 
Мэдээллийн удирдлагын суурь зарчмууд нь: 
● Мэдээлэл нь шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд 
хуваалцах, зохицуулах шаардлагатай төрийн амин чухал хөрөнгө юм. 
● Мэдээлэл ба Технологи нь төрийн үйлчилгээг иргэдэд зардал багатайгаар 
хүргэх гол хэрэгсэл юм. 
● Мэдээлэл ба Технологийг зөв тооцож хэрэглэснээр төрийн үр ашигт 
ажиллагааг дээшлүүлэх, зардлыг бууруулах бололцоо бий.
● Мэдээлэл ба Технологи нь төрийн үйлчилгээг чанаржуулах стратегийн 
шийдвэрлэгч хүчин зүйл юм. 
Мэдээллийн удирдлагын зорилго нь: 
● Мэдээлэл ба технологиос хамгийн их үйл ажиллагааны ашиг авах 
● Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх 
● Мэдээллийн бодит байдал болон цаг хугацааны оночийг сайжруулах 
● Бүхэл системийн үр дүн болон мэдээлэлд хандах үр ашгийг дээшлүүлэх 
● Иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулах зорилгоор эрх мэдлийн хүрээнд 
тодорхой мэдээлэл хуваалцах 
Мэдээллийн удирдлага дахь НМТГ-н үүрэг: 
● НМТГ-ын дарга нь төрийн мэдээллийн тодорхойлолт, мэдээллийн бизнес 
үнэ цэнийг нэмэгдүүлэх, мэдээллийн бүтцийг тодорхойлох, дэмжих, зарлан 
нийтлэх ёстой. 
● Хуулиар тогтоосон хэм хэмжээнд төрийн мэдээлэл рүү үр дүнтэй, ил тод 
хандалтыг дэмжин ажиллах 
● Төрийн мэдээллийн үнэн зөв, найдвартай, хүртээмжтэй байдлыг боломжит 
урт хугацаагаар ханган ажиллах ёстой 
● Хэрэгтэй мэдээллийг цаг хугацаанд нь, хэрэгцээтэй байдлаар, зардал 
багатай, үнэн зөвөөр хүргэдэг байх 
● Өгөгдөл болон харгалзах мэдээллийн системүүд нь амьдралын 
мөчлөгийнхөө туршид бүртгэх, баримтжуулах, ангилах, нууцлах алхамуудыг 
дамжих хэрэгтэй 
● ННЗБ-ууд нь мэдээллийн систем ба өгөгдлийн сангийн үр ашигтай хэрэглээ, 
хүрэлцээ, бүрэн бүтэн байдал болон зураг төслийг удирдах өгөгдлийн 
баримт бичигтэй байх ёстой 
● Өгөгдлийн сан болон холбогдох мэдээллийн системүүдэд нь тодорхой эзэн 
хариуцагч тохоон томилсон байх ёстой 
● Хууль тогтоомж, бодлого болон стандартын нийцэлийг мөрдөх 
● Шийдвэр болон үйл ажиллагааг баримтжуулан үнэн зөв бүртгэл хөтлөх 
3.3 Мэдээллийн зохистой хэрэглээ 
НМТГ нь мэдээллийн зохистой хэрэглээний талаар тодорхой бодлого, журмыг 
боловсруулах, бодлогыг дагаж мөрдөхөд хяналт тавих, дэмжин ажиллах ёстой. 
ННЗБ-н ажилтнууд нь дараах тохиолдлуудад төрийн албан хаагчийн ёс зүйн 
стандартыг баримталж нийцэж ажиллах ёстой. 
● Төрийн мэдээллийг ил болгох, ашиглах, цуглуулах, нэвтрэх, зарцуулах
● Мэдээллийн технологийн нөөцийг ашиглахдаа тухайн ажлын байрны 
үүрэгтэй шууд холбогдож байгаа эсэх 
● Төрийг төлөөлөх маягаар олон нийтийн сүлжээнд хандах 
● Албан хаагч нь үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдлоос 
бусад үед нууцлалтай мэдээллийг задруулах, зарцуулах, ашиглах, хандах, 
цуглуулах ёсгүй 
● Албан хаагчид оюуны өмчийн эрхийг хүндэтгэх ёстой. Жишээ нь: Албан 
хаагчид оюуны өмчийг эзэмшигчээс зөвшөөрөл авалгүйгээр програм 
хангамж эсвэл мэдээллийг ашиглах, хуулбарлах, өөрчлөх эсвэл түгээхийг 
хориглоно. 
Удирдах ажилтнууд мэдээлийн технологийн болон төрийн мэдээллийн зохистой 
менежментийн талаар өөрсдийн ажилтнуудад таниулах үүрэгтэй. 
● Шинэ ажилтан ажлаа эхлэх үед мэдээлэл өгөх 
● Мэдээллийн хандалт, хандах эрх, төрийн мэдээлэл эсвэл тэдгээрийн 
мэдээллийн технологийн нөөцийн хэрэглээтэй хамааралтай томоохон 
өөрлөлт гарах үед зааварчилгаа өгөх 
○ шинэ тоног төхөөрөмж олгох 
○ мэдээллийн санд хандах 
● Бодлого, удирдамж шинэчилэгдсэн эсвэл ижил төстэй бодлого гаргасан үед 
мэдээлэн таниулах 
● Мэдээлэлд хандах өндөр эрхтэй албан хаагчдад жил бүр магадлан шалгалт 
хийх 
● Нууцлагдсан мэдээлэл гэж юу болох болон ННЗБ-ын бодлого, Нууцлалтай 
мэдээлэл рүү хандах болон удирдахад мөрдөх шаардлагатай журмуудыг 
түгээх, таниулах 
● Нууц мэдээлэлтэй ажиллах талаар зохих хэмжээний сургалт авах, явуулах 
/хувийн нууцлал, аюулгүй байдал, албан хэрэг хөтлөлтийн менежментийн 
сургалт гэх мэт/ мөн мэдээллийн эрсдэл үүсэхэд авах арга хэмжээг мэддэг 
байх 
● Системийн админууд албан хаагчдад “хамгийн бага хүрэлцээтэй эрхийн” 
зарчим дээр тулгуурлан мэдээлэл рүү хандах эрх олгох ёстой. Тухайлбал, 
албан хаагч өөрсдийн ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай бөгөөд түүнд 
хүрэлцэхүйц гэхдээ хамгийн бага эрхтэй байх ёстой 
● Систем админууд жилд дор хаяж нэг удаа албан хаагчдын ажил үүргээ 
гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх хамгийн бага бөгөөд зохистой 
хэвээр байгаа эсэхийг нягталж байх ёстой 
3.4 Мэдээллийн ангилал 
Мэдээллийг нууц, далд, нээлттэй гэж ангилна.
Нууц өгөгдөлд хандахын тулд нь өндөр түвшний эрхийг шаарддаг байх ёстой, 
бусад тохиолдолд нууц мэдээллийг ил болгож болохгүй.Нууц мэдээлэл нь дараах 
хамгаалалттай байж болно. 
● Хууль эрх зүйгээр зохицуулан хамгаалсан 
● Гэрээгээр тохиролцож хамгаалсан /жишээ нь : задруулахгүй байх гэрээ/ 
Далд өгөгдлийг зохих ёсны хяналтын доор эрх бүхий этгээдэд ил гаргах эсвэл нээх 
боломжтой. Жишээ нь : албан хаагчийн албаны цахим шуудан. 
Нээлттэй мэдээлэл бүх хэрэглэгчдэд нээлттэй байх ба ямар нэгэн хамгаалалт 
шаардлагагүй. Дараахь тохиолдолд мэдээллийг нээлттэй гэж тооцно: 
● Олон нийтэд үзүүлэх шаардлагатай мэдээлэл /жишээ нь баримт бичиг, 
хавсралтууд/ 
● Сурталчлах, борлуулах зэрэг маркетингийн зорилготой мэдээлэл /Брошур 
гэх мэт/
ДӨРӨВ. Аюулгүй байдал 
4.1 Мэдээллийн аюулгүй байдлын журам 
● Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан 
“Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийн биелэлтийг 
хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим мэдээллийн 
сан, мэдээллийн систем, түүнийг дэмжих дэд бүтцийн цахим аюулгүй 
байдлыг хангах, эрх зүйн орчинг бүрдүүлнэ. 
● Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чадвартай боловсон хүчин, 
хууль, эрхзүйн тогтвортой орчин, техник хангамж, тоног төхөөрөмжийн иж 
бүрэн шийдэл голлох үүргийг гүйцэтгэнэ. 
● Цахим аюулгүй байдал нь технологийн хэрэглээнд нийцүүлэн өөрчлөгдөн 
хөгжих шаардлагатай тул ННЗБ-ууд,Байгууллагын үйл ажиллагаандаа /2013 
оны 05 сарын 14 ны НЗД А/477 захирамжаар батлагдсан/ журмыг мөрдлөг 
болгон ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 
удирдлагуудад, мэдээлэл, мэдээллийн систем, түүний дэд бүтцийн аюулгүй 
байдалтай холбоотой өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж 
ажиллана. 
4.2 Мэдээлэлд хандах эрхийн зохицуулалт 
● НМТГ нь хамгаалагдсан, нууцлалтай мэдээллийг дамжуулах, хадгалах, 
хандах эрх олгоход зориулсан журмуудыг боловсруулах, хэрэгжүүлэх, 
хяналт тавих үүрэгтэй. 
● Нийслэлийн мэдээллийн сүлжээнд хандах хандалтыг тусгай, стандарт 
хангасан програм хангамжаар удирдана. Тухайлбал домэйн контроллерыг 
нийслэлийн хэмжээнд хэрэглэгчдийн бүртгэл, хандалтыг удирдахад 
ашиглана. 
● Мэдээллийн сүлжээнд хандах эрх олгох процесс нь НМТГ-н даргын хяналт 
дор явагдана 
● Нууц болон далд ангилалд хамаарах бүх мэдээлэлд хандах үед заавал 
нэвтрэх эрх шалгана 
● Бүх албан хаагчид хувийн хэрэглэгчийн нэвтрэх эрхтэй (нэвтрэх эрх ба нууц 
үг) байна. 
○ Мэдээллийн админууд нь хэрэглэгч бүрт үл давхардах нэр өгөх ёстой. 
○ Нэвтрэх нэр болон нууц үг нь стандартад заасан шаардлагыг 
хангасан байхыг шаардана. 
○ Хэрэглэгчид бусдад өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг хуваалцахыг 
хориглоно.
○ НМТГ-н системийн админ нь нууцлалтай буюу хамгаалагдсан 
мэдээлэлд хандах тохируулга, хамгаалалтыг бодитоор хийж 
гүйцэтгэнэ 
● Мэдээллийн админууд нь бүх мэдээллийн хандах эрхүүдийг баримтжуулах 
ёстой бөгөөд хэрэглэгчийн ажил үүргийн хуваарь өөрчлөгдөхөд хандах 
эрхийг дахин хянаж өөрчлөлт оруулж явах хэрэгтэй. Хэрэглэгч нь дахин 
хандах шаардлагагүй эсвэл ямар нэгэн шалтгаанаар байгууллагыг орхих 
үед хэрэглэгчийн хандалтын эрхүүдийг хүчингүй болгоно. ННЗБ болон 
харъяа байгууллагын удирдах ажилтнууд мэдээлэлд хандах хандалтад 
өөрчлөлт гарсан үед цаг тухайд нь админуудад мэдээлж байх хэрэгтэй. 
● Нууцлалтай буюу хамгаалалттай мэдээлэлрүү хандах эрхтэй хүмүүс 
удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр мэдээллийг хуваалцах буюу бусдад 
түгээх эрхгүй. 
● Тогтмол үзлэг, хяналтууд 
○ Нууцлалтай мэдээлэл хадгалсан, боловсруулсан буюу дамжуулсан 
системд мэдээллийн админ тогтмол хяналт тавьж ажиллана 
○ Админууд хэрэглэгчийн хандах эрхийг жил бүр хянаж, баримтжуулж 
байх ёстой 
○ Мэдээллийн админ буюу тэдний томилсон төлөөлөгчид энэ бодлогын 
хэрэгжилтийг хангахын тулд холбогдох журмуудын хэрэгжилт, 
баримтжуулалт, түгээлтийг хянаж ажиллана. 
● Нийслэлийн хэмжээний цахим систем, үйлчилгээнүүдэд цахим гарын үсэг 
нэвтрүүлэх, дэлгэрүүлэх, ашиглах, цахим гарын үсгийн ашиг тусыг 
сурталчлахад анхаарах хэрэгтэй. 
4.3 Мэдээллийн сүлжээ 
● ННЗБ болон ажилчдын компьютер, тоног төхөөрөмж, серверүүд нь тус 
бүрдээ (VLAN)-аар тусгаарлагдсан байна 
● Алслагдсан төхөөрөмжүүд нь (VPN) болон бусад нууцлалаар кодлогч 
ашиглан холбогддог байна. 
● Холболтын хоёр цэг дундаа ямар нэгэн хоёрдогч дамжуулагч компаниар 
дамжиж байгаа бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нууцлалыг ашиглана. 
● Мэдээллийн гол сүлжээ нь redundant, мэдээлэл дамжуулах шугам нь 
технологийн хувьд өндөр хурдных байна. 
● Сүлжээний орчинд ажиллаж байгаа төхөөрөмж болон серверүүдийн физик 
болон процесын түвшинг бүрэн хянана. 
● Төхөөрөмж рүү хандаж байгаа бүх хандалтуудын холбогдсон төлөв, 
нэвтэрсэн байдал, хийсэн үйлдлүүд нь лог байдлаар бүртгэгддэг байна 
● Мэдээллийн сүлжээ нь network IDS/IPS (Intrusion Detection System /Intrusion 
Prevention System ) – тэй болох
4.4 Физик аюулгүй байдал 
● “Серверийн өрөөнд нэвтрэх журам”-г дагаж мөрдөх 
● Төхөөрөмж байрлаж буй өрөөнд байх зүйлс 
○ Хурууны хээ таних төхөөрөмж 
○ Хамгаалалтын камер 
○ Температур хэмжигч 
○ Хөргөлтийн систем 
○ Цахилгааны нөөц тэжээл 
○ Гал унтраах систем
ТАВ. Үйл ажиллагаа сайжруулах 
5.1 Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх төвийн үйл ажиллагаа 
● Мэдээллийн системийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 
хэрэглэгчдээс (ННЗБ) ирж байгаа өдөр тутмын дуудлага, санал хүсэлтийг 
хүлээн авч мэргэжил арга зүйгээр ханган ажиллах нь Нийслэлийн 
Мэдээллийн Технологийн газрын нэгэн гол үүрэг байна. 
● Нийслэлийн засаг захиргааны 80 гаруй тэдний нэгж 200 гаруй байгууллагад 
Мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлэх “төв”-ийг тус газрын 
бүрэлдэхүүнд байгуулна. 
● Тус төв нь орчин үеийн мэдээллийн технологийн үйлчилгээний хөгжлөөс 
хоцрогдохооргүй үйлчилгээ үзүүлэхээр байна. Ашиглах програм хангамжууд 
нь хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиуд байхын зэрэгцээ үүлэн 
тооцооллын хэлбэр рүү шилжихүйц байна. 
● Төвийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 
дээд цэгт хүргэсэн, Үүлэн тооцоолол ашигласан, бүтээмжийг өндөр 
байлгасан, өртөгийг хамгийн бага хэмжээнд барих, процесс, уялдааг 
сайжруулах, Мобайл боломжуудыг түлхүү ашиглахыг зорино. 
● Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Архивын газар 
зэрэг мэдээллийн технологийн томоохон хэлтэстэй газруудад хэрэгжиж буй 
МТ-ийн төсөлт ажлуудад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах 
5.2 Цахим харилцаа 
● Нийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудын албан хаагчид албан 
ажлын хэрэгцээндээ цахим мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх, төрийн 
мэдээллийн аюулгүй байдлыг хангасан албаны имэйлийг ашиглана. 
● ННЗБ-уудын нэгдсэн цахим шуудангийн системийг ашиглаж байгаа албан 
хаагч цахим шуудангаар харилцаж байхдаа хувийн нууцлалын эрх эдлэхгүй. 
● Албан хаагч албаны ажил үүргийг явуулахдаа заавал албаны цахим 
шууданг ашиглана. 
● Албаны э-мэйл харилцаанд “Албаны имэйл ашиглах журам - ITO-OE”-г 
баримтлана. 
● Албаны дотоод хэрэгцээнд Link мессенжер ашиглана. 
● Дотуур утсанд дуудлага ирэхэд 3 дахь дуудлагаас өмнө хариу өгөх ёстой 
бөгөөд тухайн дотуур утасны хэрэглэгч эзэнгүй байх тохиолдолд түүнд 
хамгийн ойр байгаа ажилтан хариу өгөх хэрэгтэй.
5.3 Нөөцийн зохистой хэрэглээ 
Мэдээллийн технологийн нөөц гэдэгт мэдээллийн сан, мэдээллийн систем, тоног 
төхөөрөмж, сүлжээ гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаанд ашилагдаж байгаа 
мэдээлэл, тоног төхөөрөмж, дэд бүтэц болон мэдээллийн технологиудыг 
хамруулан ойлгоно. 
Нийслэлийн харъяа байгууллагын ажилтнууд мэдээллийн технологийн нөөцийг 
ариглан хамгаалах, үр ашигтай хэрэглэх үүрэгтэй байна.Төрийн мэдээлэл болон 
мэдээллийн технологийн нөөцүүд нь иргэн төвтэй үйлчилгээг дэмжих, үйлчилгээг 
иргэдэд үр ашигтай хүргэхэд нь тусалдаг маш чухал нөөц байдаг. 
Бусад материаллаг нөөцтэй харьцуулахад мэдээллийн технологийн нөөц нь илүү 
үнэ цэнэтэй байх ёстой.Бусад нөөц дээр баримталдаг зарчмууд мөн мэдээллийн 
технологийн нөөц дээр адил түвшинд хэрэглэгдэх ёстой.Мэдээллийн технологийн 
нөөцийн зохистой хэрэглээ нь өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, мөнгө болон 
цагийг хэмнэх, захиргааны ачааллыг багасгах, үйлчилгээний хүртээмжийг 
сайжруулах зэрэг олон ач тустай. 
Нөөцийг зүй бусаар ашиглах нь нууцлал, төрийн мэдээллийн бүрэн бүтэн байдал, 
мэдээллийн технологийн хөрөнгөд заналхийлэх, цаашлаад аюулгүй байдал болон 
үйлчилгээний чанарын түвшинд эрсдэл учруулж болно. 
Мэдээллийн технологийн нөөцийг зохисгүй ашиглаж буй албан хаагчидад 
сануулах, донгодох, гэрээ цуцлах мөн бусад хуулийн арга хэмжээ арга хэмжээ 
ноогдуулж болох юм. 
Мэдээллийн сан 
Мэдээллийн удирдлага, зохицуулалт хэсгээс харна уу. 
Ажлын компютер 
● Ажилтан гадны хүнээр ажлын компьютероо ашиглуулах, гэмтлийг засуулах, 
тохиргоо өөрчлүүлэх зэрэг нь хориотой. 
● Нийслэлийн байгууллагуудын хэмжээнд ашиглагдаж байгаа Windows 
үйлдлийн системтэй бүх компьютерт антивирусний програм суулгана. 
Интернэт 
● Нийт ажилтан албан хаагчид нэгдсэн сүлжээгээр дамжин дараах 3 
ангилалаар интернет рүү гарна. 
○ Хязгаарлалтгүй. /захирал, дарга/ 
○ Тодорхой хязгаарлалттай. /дунд түвшний менежер/ 
○ Өндөр хязгаарлалттай. /Интернет тогтмол ашиглах шаардлагагүй 
ажилчид/
○ нээлттэй, ажилд хэрэгцээгүй файлыг татах, хуулах эрхгүй, видео үзэх 
нээлттэй, 
○ интернет мессенжерүүд нээлттэй. / 
○ хамааралтай. Social цахим хуудсууд хаалттай. Yahoo messengeг 
нээлттэй./ 
● Интернэтээр байгууллагын нууцлалтай холбоотой мэдээллийг өрсөлдөгч 
байгууллага болон хувь хүнд дамжуулах, бусдад тараахыг хориглоно. 
● Интернэт, дотоод сүлжээгээр их хэмжээтэй файл дамжууах, кино үзэх, 
тоглоом тоглох зэргээр ачаалал үүсгэж сүлжээний хэвийн үйл ажиллагааг 
алдагдуулахыг хориглоно 
● Ажилтнууд олон нийтийн сайтууд руу хандах, мэдээлэл байрлуулах үедээ 
“Олон нийтийн цахим хуудас ашиглах” журмыг баримтлах хэрэгтэй 
● Удирдах ажилтан, админууд дараах програм хангамжийг ашиглах, татаж 
авахыг албан хаагчдад зөвшөөрөхгүй байх ёстой 
○ Газрын даргын хориглосон 
○ Нууцлал аюулгүй байдал нь эргэлзээтэй 
○ Хуурамч ерөнхий нөхцөлүүдтэй
ЗУРГАА. Хүний нөөц 
6.1 НМТГ бүтэц 
● Мэдээллийн технологийн талаарх төр, орон нутгийн бодлого, нийслэлийн 
Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан 
мэдээллийн технологийн талаарх зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг 
мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулах, нийслэлийн удирдлагыг 
өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон эцсийн шатны бодлого зөвлөмжөөр 
шуурхай хангах замаар үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх үндсэн 
үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулах чадамж бүхий мэргэшлийн өндөр 
түвшний боловсон хүчинтэй байна. 
6.2 Боловсон хүчний сонголт 
● Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86-р тогтоол болон мэргэжлийн онцлогт 
тохирсон нэмэлт шалгуур тавигдана. 
● Мэдээллийн технологийн нэгжийн ажилтнууд нь Монгол улсын хууль 
тогтоомж болон байгууллагын дотоод журмыг чанд сахин биелүүлэх, мэдлэг 
чадвараа ямагт дээшлүүлэх, харилцааны өндөр соёлтой байх, 24 цагаар 
гэнэтийн ослын байдалд бэлэн байхыг эрмэлзэх, байгууллага болон ННЗБ- 
уудын эрх ашгийн үүднээс шаардлагатай тохиолдолд болон баяр ёслолын 
өдрүүдэд илүү цагаар ажиллах, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах 
үүднээс нууцын баталгааг мөрдөн ажиллах, Нийслэлийн хэмжээнд 
мэдээллийн технологийн чиглэлээр баримтлах бодлогыг хүндэтгэн, үйл 
ажиллагаандаа хэрэгжүүлэх бодлогыг баримтлана. 
● Мэдээллийн технологийн ажилтан нь ачаалал даахуйцHR журам-ын 
шалгуур үзүүлэлтийг хангахаар бэлтгэгдсэн байна 
● Боловсон хүчин нь гадаад, дотоодын нэр хүнд бүхий их дээд сургуулийг 
баклавар болон түүнээс дээш зэрэгтэй, амжилттай төгссөн байх бөгөөд, 
o Техник технологийн сонирхолтой байх. 
o Хувийн зохион байгуулалт сайтай байх. 
o Ачаалал дааж ажиллах чадвартай байх. 
o Өөрийгөө хөгжүүлэх чадвар эзэмшсэн байх. 
o Үзэл бодол, зан байдал төлөвшсөн байх. 
o Байгууллагын болон хувийн нууцыг хадгалах чадвартай байх. 
6.3 Мэргэшлийн бэлтгэл 
● Шинээр орсон, шинэ албан тушаалд томилогдсон болон шинээр ажил үүрэг 
хүлээж авсан ажилтныг төрийн мэдээллийн технологийн онцлог, эрх үүрэг 
ба хариуцлагыг ухамсарлах төлөвшлийг бий болгохдоо хамт олны 
оролцоонд тулгуурлах бодлогыг баримтлана.
● Мэдээллийн технологийн нэгжийн ажил үүрэг, хэсгийн ажиллагааны шат 
дамжлагаар дамжуулан нарийн мэргэшилийн сургалт явуулах, туршлага 
эзэмшүүлэх нь шинэ ажилтны хувьд үр бүтээлтэй, бие даан ажиллах 
боломжийг бүрдүүлнэ.
ДОЛОО. Гадаад харилцаа, худалдан авалт 
7.1 Түншлэл 
● Төр хувийн хэвшлэлийн түншлэлийг дэмжиж ажиллана. 
● Хувийн хэвшлүүд төрийн мэдээллийн технологийн хөгжилд чухал үүрэгтэй 
байна 
7.2 Худалдан авалт 
Шинээр нэвтрүүлж буй програм хангамж бүтээгдэхүүн болон үйл ажиллагаанд 
зайлшгүй шаардлагатайгаар холбогдон гарч ирэх тоног төхөөрөмжийг техникийн 
талаас нь тодорхойлсны үндсэн дээр хэрэглэгчийг (ННЗБ) техник тоног 
төхөөрөмжөөр хангах бодлого баримтлана. 
Мэдээллийн технологийн хөгжлийн түвшинд тулгуурлан шинэ гарч байгаа техник, 
тоног төхөөрөмж, түүний ашигтай давуу талын судалгааг хийж, ажилдаа 
нэвтрүүлэн ажиллах чиг хандлагыг баримтлана. 
7.2.1 Тоног төхөөрөмжийн худалдан авалт 
● Худалдан авч буй тоног төхөөрөмж нь ажлын хэрэгцээ, шаардлагад бүрэн 
нийцсэн байна. 
● Ажлын хэрэгцээ, шаардлагаас илүү өндөр хүчин чадалтай, өндөр үнэтэй 
тоног төхөөрөмжийг хэрэглэхээс татгалзана. 
● Серверийг худалдан авахдаа дэлхийн нэр хүнд бүхий үйлдвэрлэгчийн, 
хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн, нийлүүлэгч байгууллага нь 
Монгол улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, хариуцлага хүлээх 
чадвартай, засвар үйлчилгээг богино хугацаанд үзүүлэх боломжтой зэрэг 
үндсэн шаардлагуудыг хангасан байгууллага байна. 
● Сервер компьютерийг сонгохдоо өндөр хүчин чадалтай, өндөр үнэтэй 
компьютер сонгохыг урьтал болгохгүй, цахим үйлчилгээний ачааллыг ойрын 
5 жилдээ хангахуйц, тухайн үеийн технологийн чиг хандлагад нийцсэн 
дэлхийд нэр хүнд бүхий брэнд сервер зориулалтын компьютер байх бодлого 
барина. 
● Баталгаат хугацаа аль болох урт байх. 
● Сэлбэг, эд ангиуд нь олдоц сайтай байх . 
● Монголд тухайн техник тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ 
болон найдвартай ажиллагааг тасралтгүй хангах үйлчилгээ үзүүлэгч 
байгууллагатай байх. 
● Тухайн тоног төхөөрөмж нь гаднах өнгө, дизайны хувьд байгууллагуудын 
үйл ажиллагаанд зохицож байх.
● Элэгдлийн хугацаандаа техникийн үзүүлэлтээр хоцрогдохгүй байх. Сервер 
компьютерийн бүртгэлийн элэгдлийг 3-4 жил байхаар тусгах нь өнөөгийн 
технологийн хурдацтай хөгжилд нийцнэ 
7.2.2 Програм хангамжийн худалдан авалт 
● Програм хангамжийг сонгохдоо хамгийн түрүүнд үйл ажиллагааны 
шаардлагыг хангаж байгаа эсэх, тогтвортой хурдтай ажиллагаа, үнэ 
өртөгийн хувьд тохирсон, цаашид нэмэлт өөрчилөлт хийх, хийлгэх 
боломжтой байдлыг харна 
● Програм хангамжийг нэвтрүүлэх буюу захиалж, зохион бүтээлгэхдээ Монгол 
улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай, удаан хугацаанд 
оршин тогтнох ирээдүйтэй байгууллагыг сонгох шаардлагатай. 
● Програм хангамжийн бүх бичиг баримтыг бүрэн гүйцэд хүлээж авч, цаашид 
өөрчлөлт орсон үед хөтлөж явах. 
● Програм суулгац болон эх кодыг бичиг баримтын хамт програмын фондод 
хадгалж байх. 
● Үйлдлийн системийн хувьд ашиглаж буй системийн програмын техникийн 
нөхцөл, боловсон хүчний мэргэшил, дэлхийн хэрэглээний хандлага зэрэгтэй 
уялдуулан сонгон ашиглах нь тохиромжтой. 
● Оюуны өмчийн маргаанаас сэргийлэх үүднээс програм хангамжийн өмчлөх 
эрхийг гэрээгээр тохиролцон баталгаажуулж байх хэрэгтэй. 
● Өгөгдлийн сангийн програм хангамж нь үйлдлийн систем болон 
байгууллагын онцлог, үйл ажиллагаа, бизнест нийцсэн байна. Нийслэлийн 
хувьд ойрын гурван жилд Oracle өгөгдлийн сангийн системийг ашиглах нь 
зөв бөгөөд энэ нь цаашид ашиглагдах системийн мэдээллийн сангийн 
системээс хамаарч өөрчлөгдөж болно.
Хавсралт-A. Нэр томъёоны тайлбар 
Олон үүрэг чиглэл бүхий тоног төхөөрөмж, 
функц процедурын нэгдэл бүхий техник, 
програм хангамжуудын цогц юм. 
Сервер систем 
Өндөр хүчин чадал бүхий тасралтгүй 
ажиллагааны зориулалтаар бүтээгдсэн 
компьютер. 
Сервер тоног төхөөрөмж 
Тооцоолох төхөөрөмжүүдэд суулган ашиглаж 
буй үйлдлийн систем, үндсэн үйл ажиллагааны 
системүүд, хэрэглээний програмууд 
Сервер програм хангамж 
Тасралтгүй өндөр бүтээмжтэй, өгөгдөл 
хадгалах, хайх, засварлах олон үүрэг бүхий 
програм хангамж. 
Энэ нь бүлэг сервер компьютер, хадгалах 
төхөөрөмжүүдийн олонлог байх ба өндөр хүчин 
чадалтай, тасралтгүй ажиллах зориулалтаар 
бүтээгдсэн, их хэмжээний мэдээлэл хадгалах 
багтаамжтай, өндөр хурдны сүлжээнд 
холбогдсон байна. 
Өгөгдлийн сан/Мэдээллийн сан 
Компьютерийн техник болон програм 
хангамжийн тусламжтайгаар хэрэглэгчийн 
тодорхойлсон өгөгдөл, мэдээний алдааг хянан 
боловсруулахаас гадна их хэмжээний 
мэдээллийг найдвартай хадгалах, 
шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь түргэн 
шуурхай, төрөл бүрийн байдлаар гаргах 
боломж бүхий систем 
Мэдээллийн систем
Хавсралт-Б. Дагалдах журмууд 
Энэхүү бодлогоос мөрдөн гарах журмуудыг Нийслэлийн Мэдээллийн Технологийн 
Газрын даргын тушаалаар баталж ННЗБ-ууд мөрдлөг болгоно. 
Боловсруулсан 
он 
Журмын нэр Код 
Албаны цахим шуудан ашиглах журам ITO-OE 2014 
Нийслэлийн дата төвийн журам ITO-DC 2014 
Галын дохиолол, холбоо болон камерийн SEC-FTS 2014 
хяналтын системийн журам 
Мэдээллийн систем нэвтрүүлэх журам SW-IS 2014 
Мобайл контент хөгжүүлэх журам SW-MC 2014 
Нэгдсэн сүлжээнд ажиллах журам ITO-EN 2014 
Enclosed Network 
Шилэн кабелиар нэгдсэн сүлжээнд холбогдох INF-OC 2014 
журам 
Мэдээллийн технологийн дэмжлэгийн төвийн ITO-SC 2013 
журам 
Компьютер техник тоног төхөөрөмж ашиглах, INF-HW 2014 
нэвтрүүлэх, худалдан авах, хортой кодоос 
сэргийлэх журам 
Цахим хуудас хөгжүүлэх журам ITO-WS 2014 
Түншлэлийн журам PS 2014 
Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам SEC 2013 
Security 
Хүний нөөцийг зохицуулах журам HR 2014

Mais conteúdo relacionado

Mais procurados

Мөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэлМөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэлDOtgontsetseg
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээГончигжавын Болдбаатар
 
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptxНийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptxOyunchimegKey
 
4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdfSuvaSuva1
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин dagarzandraidorjmyag
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.PptxI Student
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтErdenebolor Baast
 
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЦ.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИbatnasanb
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarBuka King
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.Prime Rose Snowdrop
 

Mais procurados (20)

Leg8
Leg8Leg8
Leg8
 
газар хөдлөлт
газар хөдлөлтгазар хөдлөлт
газар хөдлөлт
 
бизнесийн эрх зүй лекц № 2
бизнесийн эрх зүй лекц № 2бизнесийн эрх зүй лекц № 2
бизнесийн эрх зүй лекц № 2
 
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэлМөнгөн хөрөнгийн бүртгэл
Мөнгөн хөрөнгийн бүртгэл
 
Lecture №9
Lecture №9Lecture №9
Lecture №9
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
 
Monitorng hiih
Monitorng hiihMonitorng hiih
Monitorng hiih
 
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptxНийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
 
4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf
 
Маркетингийн орчин
Маркетингийн орчин Маркетингийн орчин
Маркетингийн орчин
 
Lecture №14
Lecture №14Lecture №14
Lecture №14
 
Ois lessons7,8
Ois lessons7,8Ois lessons7,8
Ois lessons7,8
 
Нийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүнНийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүн
 
нөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptxнөхөрлөл.Pptx
нөхөрлөл.Pptx
 
Lecture №2
Lecture №2Lecture №2
Lecture №2
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлт
 
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЦ.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
Shuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwarShuud ba shuud bus tatwar
Shuud ba shuud bus tatwar
 
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам.
 

Destaque

хүний нөөцийн бодлогын шинэчлэл
хүний нөөцийн бодлогын шинэчлэлхүний нөөцийн бодлогын шинэчлэл
хүний нөөцийн бодлогын шинэчлэлTumuruu Shiileg
 
Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментХүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментKherlen Shinebayar
 
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтМэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтGalbaatar Lkhagvasuren
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалOgnoon Ochiroo
 
Medeelliin sistem 10 angi
Medeelliin sistem 10 angiMedeelliin sistem 10 angi
Medeelliin sistem 10 angichimgee-zv
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...Ганцоож Цэрэннадмид
 
Information Technology Infrastructure Committee (ITIC): Report to the NAC
Information Technology Infrastructure Committee (ITIC): Report to the NACInformation Technology Infrastructure Committee (ITIC): Report to the NAC
Information Technology Infrastructure Committee (ITIC): Report to the NACLarry Smarr
 
Information Technology Infrastructure Library
Information Technology Infrastructure LibraryInformation Technology Infrastructure Library
Information Technology Infrastructure LibraryCOEPD HR
 
Сэлэнгэ зочид буудлын систем
Сэлэнгэ зочид буудлын системСэлэнгэ зочид буудлын систем
Сэлэнгэ зочид буудлын системAltangerel Bilguun
 
Зочид буудлын өрөө захиалгын шаардлага
Зочид буудлын өрөө захиалгын шаардлагаЗочид буудлын өрөө захиалгын шаардлага
Зочид буудлын өрөө захиалгын шаардлагаMoba Anax
 
Information Technology Infrastructure
Information Technology Infrastructure Information Technology Infrastructure
Information Technology Infrastructure Hurriya Saeed rana
 

Destaque (20)

хүний нөөцийн бодлогын шинэчлэл
хүний нөөцийн бодлогын шинэчлэлхүний нөөцийн бодлогын шинэчлэл
хүний нөөцийн бодлогын шинэчлэл
 
Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментХүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежмент
 
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтМэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
 
Lekts 10
Lekts 10Lekts 10
Lekts 10
 
Infosec
InfosecInfosec
Infosec
 
Medeelliin sistem 10 angi
Medeelliin sistem 10 angiMedeelliin sistem 10 angi
Medeelliin sistem 10 angi
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
 
Information Technology Infrastructure Committee (ITIC): Report to the NAC
Information Technology Infrastructure Committee (ITIC): Report to the NACInformation Technology Infrastructure Committee (ITIC): Report to the NAC
Information Technology Infrastructure Committee (ITIC): Report to the NAC
 
Системийн шинжилгээ, зохиомж
Системийн шинжилгээ, зохиомжСистемийн шинжилгээ, зохиомж
Системийн шинжилгээ, зохиомж
 
Information Technology Infrastructure Library
Information Technology Infrastructure LibraryInformation Technology Infrastructure Library
Information Technology Infrastructure Library
 
Сэлэнгэ зочид буудлын систем
Сэлэнгэ зочид буудлын системСэлэнгэ зочид буудлын систем
Сэлэнгэ зочид буудлын систем
 
It infrastructure
It infrastructureIt infrastructure
It infrastructure
 
Зочид буудлын өрөө захиалгын шаардлага
Зочид буудлын өрөө захиалгын шаардлагаЗочид буудлын өрөө захиалгын шаардлага
Зочид буудлын өрөө захиалгын шаардлага
 
Khas bank isms 3 s
Khas bank isms 3 sKhas bank isms 3 s
Khas bank isms 3 s
 
3 s is for c servants
3 s is for c servants3 s is for c servants
3 s is for c servants
 
Information Technology Infrastructure
Information Technology Infrastructure Information Technology Infrastructure
Information Technology Infrastructure
 
User requirements
User requirementsUser requirements
User requirements
 
Hbz emgeg 14
Hbz emgeg 14Hbz emgeg 14
Hbz emgeg 14
 
Mon cirt khaltar
Mon cirt khaltarMon cirt khaltar
Mon cirt khaltar
 

Semelhante a бодлогын баримт бичиг

U.it101 lab12
U.it101 lab12U.it101 lab12
U.it101 lab12BPurev
 
Lab 12 (1)
Lab 12 (1)Lab 12 (1)
Lab 12 (1)taivna
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...Mr Nyak
 
ухаалаг улаанбаатар хөтөлбөр
ухаалаг улаанбаатар хөтөлбөрухаалаг улаанбаатар хөтөлбөр
ухаалаг улаанбаатар хөтөлбөрBuka King
 
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулахМэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулахМөнхжаргал Пүрэвдорж
 
Lectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.DLectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.Ddarkhan
 
lectured by Budkhuu.D
lectured by Budkhuu.Dlectured by Budkhuu.D
lectured by Budkhuu.Ddarkhan
 
Lectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.DLectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.Ddarkhan
 
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулга
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулгаКибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулга
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулгаUmguullin Mongol Umguulugch
 
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...batnasanb
 
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудалMosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудалUuganbayar Badamsuren
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027Mr Nyak
 

Semelhante a бодлогын баримт бичиг (20)

U.it101 lab12
U.it101 lab12U.it101 lab12
U.it101 lab12
 
Lab 12
Lab 12Lab 12
Lab 12
 
Lab 12 (1)
Lab 12 (1)Lab 12 (1)
Lab 12 (1)
 
Lab 12
Lab 12Lab 12
Lab 12
 
Dadlagiin tailan 2018 on Computer
Dadlagiin tailan 2018 on Computer Dadlagiin tailan 2018 on Computer
Dadlagiin tailan 2018 on Computer
 
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЛТЫГ ХЄГЖИНГЇЙ ОРНЫ ТЇВШИ...
 
ухаалаг улаанбаатар хөтөлбөр
ухаалаг улаанбаатар хөтөлбөрухаалаг улаанбаатар хөтөлбөр
ухаалаг улаанбаатар хөтөлбөр
 
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулахМэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
Мэдээлэлжсэн орон нутаг буюу бүсийн мэдээллийн баазыг байгуулах
 
It101 lec15
It101 lec15It101 lec15
It101 lec15
 
Lectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.DLectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.D
 
lectured by Budkhuu.D
lectured by Budkhuu.Dlectured by Budkhuu.D
lectured by Budkhuu.D
 
Lectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.DLectured by Budkhuu.D
Lectured by Budkhuu.D
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 
Tsahim zasag havsralt 1
Tsahim zasag havsralt 1Tsahim zasag havsralt 1
Tsahim zasag havsralt 1
 
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулга
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулгаКибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулга
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн танилцуулга
 
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...
У.Дөлгөөн - МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ С...
 
It101 15
It101 15It101 15
It101 15
 
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудалMosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
Mosa пх н бизнесийн орчныг сайжруулах асуудал
 
цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027цахим үндэстэн 2022 2027
цахим үндэстэн 2022 2027
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 

Mais de Buka King

Ajliin albanii juram
Ajliin albanii juramAjliin albanii juram
Ajliin albanii juramBuka King
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Buka King
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегиBuka King
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегиBuka King
 
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэмулаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэмBuka King
 
хэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалхэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалBuka King
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Buka King
 
terguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalterguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalBuka King
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBuka King
 
Ger horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarGer horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarBuka King
 
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelTerguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelBuka King
 

Mais de Buka King (20)

Ajliin albanii juram
Ajliin albanii juramAjliin albanii juram
Ajliin albanii juram
 
махн
махнмахн
махн
 
Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg Tmp2 b32 regeg
Tmp2 b32 regeg
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
 
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратегиулаанбаатар хотын эдийн  засгийн хөгжлийн стратеги
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
 
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэмулаанбаатар хотын хөгжлийн  корпораци байгуулах, дүрэм
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
 
хэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудалхэлэлцэх асуудал
хэлэлцэх асуудал
 
Tmp26 ed
Tmp26 edTmp26 ed
Tmp26 ed
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
 
Tmp a32e
Tmp a32eTmp a32e
Tmp a32e
 
Tmp ea7b
Tmp ea7bTmp ea7b
Tmp ea7b
 
terguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudalterguulegchdeer heleltseh asuudal
terguulegchdeer heleltseh asuudal
 
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailanBulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
za
zaza
za
 
Tmp e785
Tmp e785Tmp e785
Tmp e785
 
Tmp d923
Tmp d923Tmp d923
Tmp d923
 
Tmp e1f9
Tmp e1f9Tmp e1f9
Tmp e1f9
 
Ger horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazarGer horoolliin hogliin gazar
Ger horoolliin hogliin gazar
 
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelTerguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglel
 

бодлогын баримт бичиг

  • 1. ТӨСӨЛ НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР БАРИМТЛАХ БОДЛОГО
  • 2. АГУУЛГА Мэдээллийн технологийн бодлогын зорилго Мэдээллийн технологийн газрын зорилго Бодлогын хамрах хүрээ Бодлогын баримтын бүтэц, формат НЭГ. Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр 1.1 Төрийн үйлчилгээг цахимжуулах 1.2 Иргэний нэг цонхны үйлчилгээ 1.3 Шинэ технологи, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх ХОЁР. Дэд бүтцийн хөгжил 2.1 Нийслэлийн дата төв 2.2 Нийслэлийн нэгдсэн сүлжээ 2.3 Дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах 2.4 Тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ ГУРАВ. Мэдээллийн зохицуулалт, удирдлага 3.1 Мэдээллийн сан 3.2 Мэдээллийн удирдлага 3.3 Мэдээллийн зохистой хэрэглээ 3.4 Мэдээллийн ангилал ДӨРӨВ. Аюулгүй байдал 4.1 Мэдээллийн аюулгүй байдлын журам 4.2 Мэдээлэлд хандах эрхийн зохицуулалт 4.3 Мэдээллийн сүлжээ 4.4 Физик аюулгүй байдал
  • 3. ТАВ. Үйл ажиллагаа сайжруулах 5.1 Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх төвийн үйл ажиллагаа 5.2 Цахим харилцаа 5.3 Нөөцийн зохистой хэрэглээ ЗУРГАА. Хүний нөөц 6.1 НМТГ бүтэц 6.2 Боловсон хүчний сонголт 6.3 Мэргэшлийн бэлтгэл ДОЛОО. Гадаад харилцаа, худалдан авалт 7.1 Түншлэл 7.2 Худалдан авалт 7.2.1 Тоног төхөөрөмжийн худалдан авалт 7.2.2 Програм хангамжийн худалдан авалт
  • 4. Мэдээллийн технологийн бодлогын зорилго Мэдээллийн технологийн үйл ажиллагааны тасралтгүй найдвартай байдал, үйл ажиллагааны шинэ санаа, ННЗБ-уудын үйл ажиллагааны чиглэл, бодлогод тулгуурласан мэдээллийн технологийн арга хэрэгслийн судалгаа, мэдээллийн технологийн нэгжийн үйл ажиллагааны залгамж чанар, боловсон хүчний сонголт мэргэжлийн бэлтгэл, техник тоног төхөөрөмжид тавигдах шаардлагын үзэл баримтлал зэргийн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичиг юм. Мэдээллийн технологийн газрын зорилго 1. Нийслэлийн Засаг даргын мэдээллийн технологийн талаар баримтлах бодлого чиглэлийг Нийслэл хотын хэмжээнд хангах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтуудыг тодорхойлоход эрхэлсэн асуудлын чиглэлээр мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, найдвартай байдлыг мэдээллийн технологийн арга хэрэгслээр дэмжих 2. Төрийн үйлчилгээний түргэн шуурхай байдлыг нь хангаж автоматжуулах буюу хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, мэдээллийн технологид суурилсан шинэ санаа дэвшүүлэх, нэвтрүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах 3. Дэвшилтэд технологи шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ судлан нэвтрүүлэх. Бодлогын хамрах хүрээ Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа газар, алба хэлтсүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн энэхүү бодлогыг мөрдөж ажиллана. Тус бодлогын хэрэгжилтэнд НМТГ хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана. Бодлогын баримтын бүтэц, формат Бодлогын баримт нь дараах чиглэлүүдэд хуваагдсан: ● Төрийн үйлчилгээг цахимжуулах ● Дэд бүтцийн хөгжил ● Мэдээллийн зохицуулалт, удирдлага ● Аюулгүй байдал ● Хүний нөөц ● Гадаад харилцаа, худалдан авалт Бусад дагалдах журмуудыг мэргэжлийн байгууллагаас, нэмэлт өөрчлөлт орох тохиолдолд хавсралтаар батална.
  • 5. НЭГ. Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр ● Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр /цаашид хөтөлбөр гэх/-ийн хэрэгжүүлэх ажлыг Ухаалаг Улаанбаатарын Удирдах хорооны үйл ажиллагааны дүрмээр зохицуулагдана. /НЗД-ын 05 дугаар сарын захирамжийн 2 дугаар хавсралтаар/ ● Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг ННЗБ-уудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг шинэ технологийн аргаар дэмжих, хөтөлбөрийн 6 хорооноос боловсруулсан санал төлөвлөгөөнд үндэслэгдэн батлагдсан төслүүдийг хэрэгжүүлнэ. 1.1 Төрийн үйлчилгээг цахимжуулах ● Төрийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ гэдэгт Засгийн газар, түүний агентлагууд, Нийслэлийн нутгийн захиргааны төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ гэж зааснаар ойлгоно. ● Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй төрийн үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. Иргэн интернэт ашиглан дурын газраас системд нэвтэрч өөрийн хүсэж буй төрийн үйлчилгээнд шаардлагатай бичиг баримтыг файл хэлбэрээр бүрдүүлэн, хэрэгцээт маягт, анкетийг онлайн хэлбэрээр бүрдүүлнэ. Төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь иргэний бүрдүүлсэн материалыг үндэслэн, иргэний мэдээллийн үнэн зөвийг шаардлагатай мэдээллийн сангуудаас шүүж үзээд тухайн иргэний хүсэж буй үйлчилгээг үзүүлэх юм. 1.2 Иргэний нэг цонхны үйлчилгээ ● Иргэдийн цахим нэг цонх бий болгох (цаашид ЦНЦ гэх) нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг ил тод, нээлттэй болгон төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, иргэдийн цахим нэг цонх бий болно. ● Иргэний нэг цонхны үйлчилгээ нь тухайн иргэнд хамаарагдах бүх үйлчилгээг нэг цахим цонхонд төвлөрүүлэн харуулна. 1.3 Шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлэх ● Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 07 сарын 15-ны өдрийн №81 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах” журмыг баримтална. ● Технологийн талаар баримтлах бодлого нь орчин үеийн хэрэгцээ шаардлагатай салшгүй холбоотойгоор шинэчлэгдэж явах бөгөөд аль болох хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглахыг зорино. ● Шинэ технологийн хувьд нэвтрүүлэх эсэх тал дээр дараах зарчмаар ажиллана.
  • 6. ○ Тухайн технологи нь дэлхий нийтэд албан ёсоор зөвшөөрөгдсөн буюу тестлэгдсэн байна. ○ Тухайн технологи нь төрийн болон үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцэж байгааг тодорхойлно. ○ Тухайн технологийн найдвартай ажиллагаа, хурд, ачаалал даах чадвар гэх мэт давуу талуудыг судалсан байна. ○ Тухайн технологийг нэвтрүүлэхэд гарах зардал, хугацаа, боловсон хүчний хангалт зэргийг судлана. ● ННЗБ-уудын үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцсэн, өндөр хурдтай, ачаалал даах чадвартай, найдвартай ажиллагааг хангасан, зардлын хувьд хэт үнэтэй биш тохиолдолд тухайн технологийг нэвтрүүлэх тал дээр ажиллана. ● НМТГ-н Төлөвлөлт, бодлогын хэлтэс нь шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, төсөл хэрэгжүүлэх удирдлага, төлөвлөлтөөр хангах үндсэн чиг үүрэгтэй нэгж байна.
  • 7. ХОЁР. Дэд бүтцийн хөгжил Ирээдүйн өсөлт, тэлэлтийг тооцож дэд бүтцийг хөгжүүлэх 2.1 Нийслэлийн дата төв Ухаалаг Улаанбаатар хотын мэдээллийн технологийн ажлуудын үндсэн суурь болохуйц техникийн хүчин чадалтай байна. Дата төвийн хүчин чадал нь нийслэлийн нийт хүн амд 200-с багагүй цахим үйлчилгээг үзүүлэх, нийслэлийн харьяа 80 орчим байгууллагын мэдээллийн систем, нийслэлийн төрийн албан хаагчдын хэрэгцээт бүх мэдээллийн сан, цахим ажлын байрны програм хангамж саадгүй ажиллах орчин үеийн бүхий л технологийн шийдлийг дэмжиж чадахуйц байна. ННЗБ-уудын албан хэрэгцээний серверүүдийг Нийслэлийн дата төвд байршуулна. 2.2 Нийслэлийн нэгдсэн сүлжээ ● Нийслэлийн нэгдсэн сүлжээг бий болгож, түүний ашиглалт хамгаалалтыг байнга ханган ажиллах, өргөжүүлэн сайжруулах ажлыг НМТГ-аас төлөвлөн дүүрэг тус бүрийн засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлнэ. ● Нэгдсэн сүлжээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ашиглана. ● Нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагууд ub.local домэйнд заавал холбогдоно. ● Нэгдсэн сүлжээнд мэргэжилтний ажиллах эрхийн зохицуулалтыг домэйн контроллероор удирдана. ● Домэйн контроллер нь нийслэлийн нэгдсэн сүлжээний дэд бүтэц бүхий програм хангамж болно. ● Домэйн контроллер нь хэрэглэгч бүрийн мэдээллийг агуулсан байх ба тус мэдээллийг зөвхөн нэгдсэн сүлжээний хэрэглэгчид ашиглах боломжтой. 2.3 Дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах ● Нийслэлийн Дата төвийн Нөөц хуулбарыг Үндэсний Дата төвд байршуулна. Recovery/Mirror Center ● Шинэ техник тоног төхөөрөмжийн боломж дээр тулгуурлан одоо ашиглагдаж буй Архив, Backup болон Disaster Recovery төлөвлөгөөг байнга сайжруулах. ● Одоо ашиглагдаж буй манай мэдээллийн сангийн Backup нь зарим нэг системээс хамаарч хоёр хэлбэрээр явж байгаа бөгөөд цаашид техникийн боломжид тулгуурлан шинэ хувилбарт шилжүүлж байх. ● Мэдээллийн сангийн ажиллагааг нэмэгдүүлэх үүднээс Oracle-ийн шинэ технологи болох Real Application Cluster (RAC) технологийг хэрэглэнэ. RAC нь ганц том хүчтэй сервер ажиллахаас илүү үр дүнтэй, найдвартай ажиллагаатай бөгөөд нэг том сервер авах хөрөнгөөр олон жижиг сервер
  • 8. авах эдийн засгийн хэмнэлттэй. Цаашид технологийн шинэ шийдэл бүхий серверүүдийг нэгтгэх нь орчин үеийн технологид нийцсэн зөв шийдэл болно. ● Мэдээллийн систем болон үйлдлийн системд 64bit технологи хэрэглэнэ. ● Ашиглагдаж буй системүүдийг ажиллах онцлогоос нь хамааруулан бүлэглэж storage сервер зохион байгуулах. Энэ нь систем болон мэдээллийн сан хоорондын мэдээлэл солилцох болон Disaster Recovery төлөвлөгөөнд ашиглахад хялбар болно. Үүнтэй уялдуулан Storage серверийн бололцоог судлан Mirror, Backup, Disaster Recovery-г техникийн талаас шийдвэрлэх боломжтой юм. 2.4 Тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ ● ННЗБ-уудад ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангах үүднээс тухайн төхөөрөмжид техникийн үзлэгийг тогтмол хийж байх. ● Хэрэв төхөөрөмж өөрөө болон аль нэг эд анги нь ашиглалтын хугацаанд элэгдэж, ажлын шаардлага хангахааргүй болох нь тогтоогдвол уг төхөөрөмжийн тухайн үеийн хэвийн ажиллагааг үл харгалзан солих арга хэмжээг авна. ● ННЗБ-уудын техник тоног төхөөрөмжийг солих, акт тогтоох ажлыг НМТГ-аас хариуцна ● Сервер компьютерийн хүчин чадлын зохицуулалтыг түүн дээр ажиллах сервер програм хангамжын ачааллаас хамааруулан тасралтгүй нэмэгдүүлэх ба шинээр сервер компьютер худалдан авах, түүнчлэн ачааллыг тэнцүүлэх, судалгаа туршилтыг үндэслэн хооронд нь солих гэсэн хоёр арга замаар шийдвэрлэнэ ● Сүлжээний төхөөрөмж нь удирдлагатай болон програмын шинэчилэл хийдэг бол 5 жил, үгүй бол 3 жил хүртэл бүртгэлийн элэгдэлтэй байх нь өнөөгийн технологийн хурдацтай хөгжилд нийцэх юм. Мөн удирдлагатай төхөөрөмжүүдийн хувьд “IOS (Internetworking Operation System)” нь тогтмол шинэчлэлийг хийдэг байх нь зүйтэй юм.
  • 9. ГУРАВ. Мэдээллийн зохицуулалт, удирдлага 3.1 Мэдээллийн сан ● Мэдээллийн сан гэдэгт мэдээллийн сангийн системд суурилсан ННЗБ-уудад ашиглагдаж байгаа цахим хэлбэртэй бүхий л төрлийн мэдээллийг хэлнэ; ● Мэдээллийн сан нь байгууллагад хийгдэж буй өдөр тутмын үйл ажиллагааны бүртгэл, мэдээлэл болон архив бүхий програм хангамжуудын нэгдэл юм; ● Мэдээллийн сан эсвэл сангууд нь ННЗБ-ууд болон төрийн чухал өмч мөн. ● Мэдээлэл нь төрийн үйлчилгээг хялбаршуулах, төсөв хэмнэх зэрэг шаардлагатай үед дундаа ашиглах, зохицуулах боломж бүхий нийслэлийн өмч юм. 3.2 Мэдээллийн удирдлага Мэдээллийн удирдлага нь хариуцлагатай, ухаалаг засаглалын нэг том хөрөнгө юм.Мэдээллийн удирдлагын шилдэг практик, бодлого, стандартууд нь үр ашигтай, хариуцлагатай, хэмнэлттэй, ухаалаг төрийн үндэс суурь болдог. Мэдээллийн технологи нь мэдээллийн удирдлагыг бүх талаар дэмжих хөрс суурь байдаг.Мэдээллийн технологи ашиглахгүйгээр орчин үеийн асар их хэмжээний мэдээллийг удирдах нь боломжгүй зүйл юм. Мэдээллийн удирдлага нь НМТГ-н гол үүрэг хариуцлагуудын нэг юм.НМТГ нь мэдээллийн технологи болон мэдээллийн удирдлагыг хариуцан ажиллана. Төр үр ашигтай, оновчтой үйлчилгээ үзүүлэхийн тулд төрөл бүрийн мэдээлэл, файл, баримт, компьютерийн системд хэрэгтэй үедээ хандах боломжтой байх ёстой.Мэдээллийн удирдлагын зөв практик нь мэдээлэлд хандах, мэдээлэл хуваалцах болон засгийн газрын мэдээллийн системтэй харилцан ажиллах боломжийг олгодог.Засгийн газрын хүрээний мэдээллийн хэрэглээ нь төрийн бүх байгууллагад хамаарах хууль тогтоомжын дагуу зохицуулагдана.Илүү тодорхой хууль тогтоомж нь мөн яамны хөтөлбөрийн менежмент, зарим тохиолдолд хувийн мэдээллийг багтаасан мэдээлэл цуглуулах эрх олгоно. Мэдээллийн удирдлагын суурь зарчмууд нь: ● Мэдээлэл нь шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хуваалцах, зохицуулах шаардлагатай төрийн амин чухал хөрөнгө юм. ● Мэдээлэл ба Технологи нь төрийн үйлчилгээг иргэдэд зардал багатайгаар хүргэх гол хэрэгсэл юм. ● Мэдээлэл ба Технологийг зөв тооцож хэрэглэснээр төрийн үр ашигт ажиллагааг дээшлүүлэх, зардлыг бууруулах бололцоо бий.
  • 10. ● Мэдээлэл ба Технологи нь төрийн үйлчилгээг чанаржуулах стратегийн шийдвэрлэгч хүчин зүйл юм. Мэдээллийн удирдлагын зорилго нь: ● Мэдээлэл ба технологиос хамгийн их үйл ажиллагааны ашиг авах ● Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх ● Мэдээллийн бодит байдал болон цаг хугацааны оночийг сайжруулах ● Бүхэл системийн үр дүн болон мэдээлэлд хандах үр ашгийг дээшлүүлэх ● Иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулах зорилгоор эрх мэдлийн хүрээнд тодорхой мэдээлэл хуваалцах Мэдээллийн удирдлага дахь НМТГ-н үүрэг: ● НМТГ-ын дарга нь төрийн мэдээллийн тодорхойлолт, мэдээллийн бизнес үнэ цэнийг нэмэгдүүлэх, мэдээллийн бүтцийг тодорхойлох, дэмжих, зарлан нийтлэх ёстой. ● Хуулиар тогтоосон хэм хэмжээнд төрийн мэдээлэл рүү үр дүнтэй, ил тод хандалтыг дэмжин ажиллах ● Төрийн мэдээллийн үнэн зөв, найдвартай, хүртээмжтэй байдлыг боломжит урт хугацаагаар ханган ажиллах ёстой ● Хэрэгтэй мэдээллийг цаг хугацаанд нь, хэрэгцээтэй байдлаар, зардал багатай, үнэн зөвөөр хүргэдэг байх ● Өгөгдөл болон харгалзах мэдээллийн системүүд нь амьдралын мөчлөгийнхөө туршид бүртгэх, баримтжуулах, ангилах, нууцлах алхамуудыг дамжих хэрэгтэй ● ННЗБ-ууд нь мэдээллийн систем ба өгөгдлийн сангийн үр ашигтай хэрэглээ, хүрэлцээ, бүрэн бүтэн байдал болон зураг төслийг удирдах өгөгдлийн баримт бичигтэй байх ёстой ● Өгөгдлийн сан болон холбогдох мэдээллийн системүүдэд нь тодорхой эзэн хариуцагч тохоон томилсон байх ёстой ● Хууль тогтоомж, бодлого болон стандартын нийцэлийг мөрдөх ● Шийдвэр болон үйл ажиллагааг баримтжуулан үнэн зөв бүртгэл хөтлөх 3.3 Мэдээллийн зохистой хэрэглээ НМТГ нь мэдээллийн зохистой хэрэглээний талаар тодорхой бодлого, журмыг боловсруулах, бодлогыг дагаж мөрдөхөд хяналт тавих, дэмжин ажиллах ёстой. ННЗБ-н ажилтнууд нь дараах тохиолдлуудад төрийн албан хаагчийн ёс зүйн стандартыг баримталж нийцэж ажиллах ёстой. ● Төрийн мэдээллийг ил болгох, ашиглах, цуглуулах, нэвтрэх, зарцуулах
  • 11. ● Мэдээллийн технологийн нөөцийг ашиглахдаа тухайн ажлын байрны үүрэгтэй шууд холбогдож байгаа эсэх ● Төрийг төлөөлөх маягаар олон нийтийн сүлжээнд хандах ● Албан хаагч нь үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдлоос бусад үед нууцлалтай мэдээллийг задруулах, зарцуулах, ашиглах, хандах, цуглуулах ёсгүй ● Албан хаагчид оюуны өмчийн эрхийг хүндэтгэх ёстой. Жишээ нь: Албан хаагчид оюуны өмчийг эзэмшигчээс зөвшөөрөл авалгүйгээр програм хангамж эсвэл мэдээллийг ашиглах, хуулбарлах, өөрчлөх эсвэл түгээхийг хориглоно. Удирдах ажилтнууд мэдээлийн технологийн болон төрийн мэдээллийн зохистой менежментийн талаар өөрсдийн ажилтнуудад таниулах үүрэгтэй. ● Шинэ ажилтан ажлаа эхлэх үед мэдээлэл өгөх ● Мэдээллийн хандалт, хандах эрх, төрийн мэдээлэл эсвэл тэдгээрийн мэдээллийн технологийн нөөцийн хэрэглээтэй хамааралтай томоохон өөрлөлт гарах үед зааварчилгаа өгөх ○ шинэ тоног төхөөрөмж олгох ○ мэдээллийн санд хандах ● Бодлого, удирдамж шинэчилэгдсэн эсвэл ижил төстэй бодлого гаргасан үед мэдээлэн таниулах ● Мэдээлэлд хандах өндөр эрхтэй албан хаагчдад жил бүр магадлан шалгалт хийх ● Нууцлагдсан мэдээлэл гэж юу болох болон ННЗБ-ын бодлого, Нууцлалтай мэдээлэл рүү хандах болон удирдахад мөрдөх шаардлагатай журмуудыг түгээх, таниулах ● Нууц мэдээлэлтэй ажиллах талаар зохих хэмжээний сургалт авах, явуулах /хувийн нууцлал, аюулгүй байдал, албан хэрэг хөтлөлтийн менежментийн сургалт гэх мэт/ мөн мэдээллийн эрсдэл үүсэхэд авах арга хэмжээг мэддэг байх ● Системийн админууд албан хаагчдад “хамгийн бага хүрэлцээтэй эрхийн” зарчим дээр тулгуурлан мэдээлэл рүү хандах эрх олгох ёстой. Тухайлбал, албан хаагч өөрсдийн ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай бөгөөд түүнд хүрэлцэхүйц гэхдээ хамгийн бага эрхтэй байх ёстой ● Систем админууд жилд дор хаяж нэг удаа албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх хамгийн бага бөгөөд зохистой хэвээр байгаа эсэхийг нягталж байх ёстой 3.4 Мэдээллийн ангилал Мэдээллийг нууц, далд, нээлттэй гэж ангилна.
  • 12. Нууц өгөгдөлд хандахын тулд нь өндөр түвшний эрхийг шаарддаг байх ёстой, бусад тохиолдолд нууц мэдээллийг ил болгож болохгүй.Нууц мэдээлэл нь дараах хамгаалалттай байж болно. ● Хууль эрх зүйгээр зохицуулан хамгаалсан ● Гэрээгээр тохиролцож хамгаалсан /жишээ нь : задруулахгүй байх гэрээ/ Далд өгөгдлийг зохих ёсны хяналтын доор эрх бүхий этгээдэд ил гаргах эсвэл нээх боломжтой. Жишээ нь : албан хаагчийн албаны цахим шуудан. Нээлттэй мэдээлэл бүх хэрэглэгчдэд нээлттэй байх ба ямар нэгэн хамгаалалт шаардлагагүй. Дараахь тохиолдолд мэдээллийг нээлттэй гэж тооцно: ● Олон нийтэд үзүүлэх шаардлагатай мэдээлэл /жишээ нь баримт бичиг, хавсралтууд/ ● Сурталчлах, борлуулах зэрэг маркетингийн зорилготой мэдээлэл /Брошур гэх мэт/
  • 13. ДӨРӨВ. Аюулгүй байдал 4.1 Мэдээллийн аюулгүй байдлын журам ● Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим мэдээллийн сан, мэдээллийн систем, түүнийг дэмжих дэд бүтцийн цахим аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчинг бүрдүүлнэ. ● Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чадвартай боловсон хүчин, хууль, эрхзүйн тогтвортой орчин, техник хангамж, тоног төхөөрөмжийн иж бүрэн шийдэл голлох үүргийг гүйцэтгэнэ. ● Цахим аюулгүй байдал нь технологийн хэрэглээнд нийцүүлэн өөрчлөгдөн хөгжих шаардлагатай тул ННЗБ-ууд,Байгууллагын үйл ажиллагаандаа /2013 оны 05 сарын 14 ны НЗД А/477 захирамжаар батлагдсан/ журмыг мөрдлөг болгон ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад, мэдээлэл, мэдээллийн систем, түүний дэд бүтцийн аюулгүй байдалтай холбоотой өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллана. 4.2 Мэдээлэлд хандах эрхийн зохицуулалт ● НМТГ нь хамгаалагдсан, нууцлалтай мэдээллийг дамжуулах, хадгалах, хандах эрх олгоход зориулсан журмуудыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй. ● Нийслэлийн мэдээллийн сүлжээнд хандах хандалтыг тусгай, стандарт хангасан програм хангамжаар удирдана. Тухайлбал домэйн контроллерыг нийслэлийн хэмжээнд хэрэглэгчдийн бүртгэл, хандалтыг удирдахад ашиглана. ● Мэдээллийн сүлжээнд хандах эрх олгох процесс нь НМТГ-н даргын хяналт дор явагдана ● Нууц болон далд ангилалд хамаарах бүх мэдээлэлд хандах үед заавал нэвтрэх эрх шалгана ● Бүх албан хаагчид хувийн хэрэглэгчийн нэвтрэх эрхтэй (нэвтрэх эрх ба нууц үг) байна. ○ Мэдээллийн админууд нь хэрэглэгч бүрт үл давхардах нэр өгөх ёстой. ○ Нэвтрэх нэр болон нууц үг нь стандартад заасан шаардлагыг хангасан байхыг шаардана. ○ Хэрэглэгчид бусдад өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг хуваалцахыг хориглоно.
  • 14. ○ НМТГ-н системийн админ нь нууцлалтай буюу хамгаалагдсан мэдээлэлд хандах тохируулга, хамгаалалтыг бодитоор хийж гүйцэтгэнэ ● Мэдээллийн админууд нь бүх мэдээллийн хандах эрхүүдийг баримтжуулах ёстой бөгөөд хэрэглэгчийн ажил үүргийн хуваарь өөрчлөгдөхөд хандах эрхийг дахин хянаж өөрчлөлт оруулж явах хэрэгтэй. Хэрэглэгч нь дахин хандах шаардлагагүй эсвэл ямар нэгэн шалтгаанаар байгууллагыг орхих үед хэрэглэгчийн хандалтын эрхүүдийг хүчингүй болгоно. ННЗБ болон харъяа байгууллагын удирдах ажилтнууд мэдээлэлд хандах хандалтад өөрчлөлт гарсан үед цаг тухайд нь админуудад мэдээлж байх хэрэгтэй. ● Нууцлалтай буюу хамгаалалттай мэдээлэлрүү хандах эрхтэй хүмүүс удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр мэдээллийг хуваалцах буюу бусдад түгээх эрхгүй. ● Тогтмол үзлэг, хяналтууд ○ Нууцлалтай мэдээлэл хадгалсан, боловсруулсан буюу дамжуулсан системд мэдээллийн админ тогтмол хяналт тавьж ажиллана ○ Админууд хэрэглэгчийн хандах эрхийг жил бүр хянаж, баримтжуулж байх ёстой ○ Мэдээллийн админ буюу тэдний томилсон төлөөлөгчид энэ бодлогын хэрэгжилтийг хангахын тулд холбогдох журмуудын хэрэгжилт, баримтжуулалт, түгээлтийг хянаж ажиллана. ● Нийслэлийн хэмжээний цахим систем, үйлчилгээнүүдэд цахим гарын үсэг нэвтрүүлэх, дэлгэрүүлэх, ашиглах, цахим гарын үсгийн ашиг тусыг сурталчлахад анхаарах хэрэгтэй. 4.3 Мэдээллийн сүлжээ ● ННЗБ болон ажилчдын компьютер, тоног төхөөрөмж, серверүүд нь тус бүрдээ (VLAN)-аар тусгаарлагдсан байна ● Алслагдсан төхөөрөмжүүд нь (VPN) болон бусад нууцлалаар кодлогч ашиглан холбогддог байна. ● Холболтын хоёр цэг дундаа ямар нэгэн хоёрдогч дамжуулагч компаниар дамжиж байгаа бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нууцлалыг ашиглана. ● Мэдээллийн гол сүлжээ нь redundant, мэдээлэл дамжуулах шугам нь технологийн хувьд өндөр хурдных байна. ● Сүлжээний орчинд ажиллаж байгаа төхөөрөмж болон серверүүдийн физик болон процесын түвшинг бүрэн хянана. ● Төхөөрөмж рүү хандаж байгаа бүх хандалтуудын холбогдсон төлөв, нэвтэрсэн байдал, хийсэн үйлдлүүд нь лог байдлаар бүртгэгддэг байна ● Мэдээллийн сүлжээ нь network IDS/IPS (Intrusion Detection System /Intrusion Prevention System ) – тэй болох
  • 15. 4.4 Физик аюулгүй байдал ● “Серверийн өрөөнд нэвтрэх журам”-г дагаж мөрдөх ● Төхөөрөмж байрлаж буй өрөөнд байх зүйлс ○ Хурууны хээ таних төхөөрөмж ○ Хамгаалалтын камер ○ Температур хэмжигч ○ Хөргөлтийн систем ○ Цахилгааны нөөц тэжээл ○ Гал унтраах систем
  • 16. ТАВ. Үйл ажиллагаа сайжруулах 5.1 Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх төвийн үйл ажиллагаа ● Мэдээллийн системийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс хэрэглэгчдээс (ННЗБ) ирж байгаа өдөр тутмын дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч мэргэжил арга зүйгээр ханган ажиллах нь Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын нэгэн гол үүрэг байна. ● Нийслэлийн засаг захиргааны 80 гаруй тэдний нэгж 200 гаруй байгууллагад Мэдээллийн технологийн цогц үйлчилгээ үзүүлэх “төв”-ийг тус газрын бүрэлдэхүүнд байгуулна. ● Тус төв нь орчин үеийн мэдээллийн технологийн үйлчилгээний хөгжлөөс хоцрогдохооргүй үйлчилгээ үзүүлэхээр байна. Ашиглах програм хангамжууд нь хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиуд байхын зэрэгцээ үүлэн тооцооллын хэлбэр рүү шилжихүйц байна. ● Төвийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд цэгт хүргэсэн, Үүлэн тооцоолол ашигласан, бүтээмжийг өндөр байлгасан, өртөгийг хамгийн бага хэмжээнд барих, процесс, уялдааг сайжруулах, Мобайл боломжуудыг түлхүү ашиглахыг зорино. ● Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Архивын газар зэрэг мэдээллийн технологийн томоохон хэлтэстэй газруудад хэрэгжиж буй МТ-ийн төсөлт ажлуудад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах 5.2 Цахим харилцаа ● Нийслэлийн Нутгийн Захиргааны байгууллагуудын албан хаагчид албан ажлын хэрэгцээндээ цахим мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан албаны имэйлийг ашиглана. ● ННЗБ-уудын нэгдсэн цахим шуудангийн системийг ашиглаж байгаа албан хаагч цахим шуудангаар харилцаж байхдаа хувийн нууцлалын эрх эдлэхгүй. ● Албан хаагч албаны ажил үүргийг явуулахдаа заавал албаны цахим шууданг ашиглана. ● Албаны э-мэйл харилцаанд “Албаны имэйл ашиглах журам - ITO-OE”-г баримтлана. ● Албаны дотоод хэрэгцээнд Link мессенжер ашиглана. ● Дотуур утсанд дуудлага ирэхэд 3 дахь дуудлагаас өмнө хариу өгөх ёстой бөгөөд тухайн дотуур утасны хэрэглэгч эзэнгүй байх тохиолдолд түүнд хамгийн ойр байгаа ажилтан хариу өгөх хэрэгтэй.
  • 17. 5.3 Нөөцийн зохистой хэрэглээ Мэдээллийн технологийн нөөц гэдэгт мэдээллийн сан, мэдээллийн систем, тоног төхөөрөмж, сүлжээ гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаанд ашилагдаж байгаа мэдээлэл, тоног төхөөрөмж, дэд бүтэц болон мэдээллийн технологиудыг хамруулан ойлгоно. Нийслэлийн харъяа байгууллагын ажилтнууд мэдээллийн технологийн нөөцийг ариглан хамгаалах, үр ашигтай хэрэглэх үүрэгтэй байна.Төрийн мэдээлэл болон мэдээллийн технологийн нөөцүүд нь иргэн төвтэй үйлчилгээг дэмжих, үйлчилгээг иргэдэд үр ашигтай хүргэхэд нь тусалдаг маш чухал нөөц байдаг. Бусад материаллаг нөөцтэй харьцуулахад мэдээллийн технологийн нөөц нь илүү үнэ цэнэтэй байх ёстой.Бусад нөөц дээр баримталдаг зарчмууд мөн мэдээллийн технологийн нөөц дээр адил түвшинд хэрэглэгдэх ёстой.Мэдээллийн технологийн нөөцийн зохистой хэрэглээ нь өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, мөнгө болон цагийг хэмнэх, захиргааны ачааллыг багасгах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг олон ач тустай. Нөөцийг зүй бусаар ашиглах нь нууцлал, төрийн мэдээллийн бүрэн бүтэн байдал, мэдээллийн технологийн хөрөнгөд заналхийлэх, цаашлаад аюулгүй байдал болон үйлчилгээний чанарын түвшинд эрсдэл учруулж болно. Мэдээллийн технологийн нөөцийг зохисгүй ашиглаж буй албан хаагчидад сануулах, донгодох, гэрээ цуцлах мөн бусад хуулийн арга хэмжээ арга хэмжээ ноогдуулж болох юм. Мэдээллийн сан Мэдээллийн удирдлага, зохицуулалт хэсгээс харна уу. Ажлын компютер ● Ажилтан гадны хүнээр ажлын компьютероо ашиглуулах, гэмтлийг засуулах, тохиргоо өөрчлүүлэх зэрэг нь хориотой. ● Нийслэлийн байгууллагуудын хэмжээнд ашиглагдаж байгаа Windows үйлдлийн системтэй бүх компьютерт антивирусний програм суулгана. Интернэт ● Нийт ажилтан албан хаагчид нэгдсэн сүлжээгээр дамжин дараах 3 ангилалаар интернет рүү гарна. ○ Хязгаарлалтгүй. /захирал, дарга/ ○ Тодорхой хязгаарлалттай. /дунд түвшний менежер/ ○ Өндөр хязгаарлалттай. /Интернет тогтмол ашиглах шаардлагагүй ажилчид/
  • 18. ○ нээлттэй, ажилд хэрэгцээгүй файлыг татах, хуулах эрхгүй, видео үзэх нээлттэй, ○ интернет мессенжерүүд нээлттэй. / ○ хамааралтай. Social цахим хуудсууд хаалттай. Yahoo messengeг нээлттэй./ ● Интернэтээр байгууллагын нууцлалтай холбоотой мэдээллийг өрсөлдөгч байгууллага болон хувь хүнд дамжуулах, бусдад тараахыг хориглоно. ● Интернэт, дотоод сүлжээгээр их хэмжээтэй файл дамжууах, кино үзэх, тоглоом тоглох зэргээр ачаалал үүсгэж сүлжээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хориглоно ● Ажилтнууд олон нийтийн сайтууд руу хандах, мэдээлэл байрлуулах үедээ “Олон нийтийн цахим хуудас ашиглах” журмыг баримтлах хэрэгтэй ● Удирдах ажилтан, админууд дараах програм хангамжийг ашиглах, татаж авахыг албан хаагчдад зөвшөөрөхгүй байх ёстой ○ Газрын даргын хориглосон ○ Нууцлал аюулгүй байдал нь эргэлзээтэй ○ Хуурамч ерөнхий нөхцөлүүдтэй
  • 19. ЗУРГАА. Хүний нөөц 6.1 НМТГ бүтэц ● Мэдээллийн технологийн талаарх төр, орон нутгийн бодлого, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан мэдээллийн технологийн талаарх зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулах, нийслэлийн удирдлагыг өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон эцсийн шатны бодлого зөвлөмжөөр шуурхай хангах замаар үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх үндсэн үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулах чадамж бүхий мэргэшлийн өндөр түвшний боловсон хүчинтэй байна. 6.2 Боловсон хүчний сонголт ● Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86-р тогтоол болон мэргэжлийн онцлогт тохирсон нэмэлт шалгуур тавигдана. ● Мэдээллийн технологийн нэгжийн ажилтнууд нь Монгол улсын хууль тогтоомж болон байгууллагын дотоод журмыг чанд сахин биелүүлэх, мэдлэг чадвараа ямагт дээшлүүлэх, харилцааны өндөр соёлтой байх, 24 цагаар гэнэтийн ослын байдалд бэлэн байхыг эрмэлзэх, байгууллага болон ННЗБ- уудын эрх ашгийн үүднээс шаардлагатай тохиолдолд болон баяр ёслолын өдрүүдэд илүү цагаар ажиллах, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс нууцын баталгааг мөрдөн ажиллах, Нийслэлийн хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр баримтлах бодлогыг хүндэтгэн, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх бодлогыг баримтлана. ● Мэдээллийн технологийн ажилтан нь ачаалал даахуйцHR журам-ын шалгуур үзүүлэлтийг хангахаар бэлтгэгдсэн байна ● Боловсон хүчин нь гадаад, дотоодын нэр хүнд бүхий их дээд сургуулийг баклавар болон түүнээс дээш зэрэгтэй, амжилттай төгссөн байх бөгөөд, o Техник технологийн сонирхолтой байх. o Хувийн зохион байгуулалт сайтай байх. o Ачаалал дааж ажиллах чадвартай байх. o Өөрийгөө хөгжүүлэх чадвар эзэмшсэн байх. o Үзэл бодол, зан байдал төлөвшсөн байх. o Байгууллагын болон хувийн нууцыг хадгалах чадвартай байх. 6.3 Мэргэшлийн бэлтгэл ● Шинээр орсон, шинэ албан тушаалд томилогдсон болон шинээр ажил үүрэг хүлээж авсан ажилтныг төрийн мэдээллийн технологийн онцлог, эрх үүрэг ба хариуцлагыг ухамсарлах төлөвшлийг бий болгохдоо хамт олны оролцоонд тулгуурлах бодлогыг баримтлана.
  • 20. ● Мэдээллийн технологийн нэгжийн ажил үүрэг, хэсгийн ажиллагааны шат дамжлагаар дамжуулан нарийн мэргэшилийн сургалт явуулах, туршлага эзэмшүүлэх нь шинэ ажилтны хувьд үр бүтээлтэй, бие даан ажиллах боломжийг бүрдүүлнэ.
  • 21. ДОЛОО. Гадаад харилцаа, худалдан авалт 7.1 Түншлэл ● Төр хувийн хэвшлэлийн түншлэлийг дэмжиж ажиллана. ● Хувийн хэвшлүүд төрийн мэдээллийн технологийн хөгжилд чухал үүрэгтэй байна 7.2 Худалдан авалт Шинээр нэвтрүүлж буй програм хангамж бүтээгдэхүүн болон үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатайгаар холбогдон гарч ирэх тоног төхөөрөмжийг техникийн талаас нь тодорхойлсны үндсэн дээр хэрэглэгчийг (ННЗБ) техник тоног төхөөрөмжөөр хангах бодлого баримтлана. Мэдээллийн технологийн хөгжлийн түвшинд тулгуурлан шинэ гарч байгаа техник, тоног төхөөрөмж, түүний ашигтай давуу талын судалгааг хийж, ажилдаа нэвтрүүлэн ажиллах чиг хандлагыг баримтлана. 7.2.1 Тоног төхөөрөмжийн худалдан авалт ● Худалдан авч буй тоног төхөөрөмж нь ажлын хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн байна. ● Ажлын хэрэгцээ, шаардлагаас илүү өндөр хүчин чадалтай, өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг хэрэглэхээс татгалзана. ● Серверийг худалдан авахдаа дэлхийн нэр хүнд бүхий үйлдвэрлэгчийн, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн, нийлүүлэгч байгууллага нь Монгол улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, хариуцлага хүлээх чадвартай, засвар үйлчилгээг богино хугацаанд үзүүлэх боломжтой зэрэг үндсэн шаардлагуудыг хангасан байгууллага байна. ● Сервер компьютерийг сонгохдоо өндөр хүчин чадалтай, өндөр үнэтэй компьютер сонгохыг урьтал болгохгүй, цахим үйлчилгээний ачааллыг ойрын 5 жилдээ хангахуйц, тухайн үеийн технологийн чиг хандлагад нийцсэн дэлхийд нэр хүнд бүхий брэнд сервер зориулалтын компьютер байх бодлого барина. ● Баталгаат хугацаа аль болох урт байх. ● Сэлбэг, эд ангиуд нь олдоц сайтай байх . ● Монголд тухайн техник тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ болон найдвартай ажиллагааг тасралтгүй хангах үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай байх. ● Тухайн тоног төхөөрөмж нь гаднах өнгө, дизайны хувьд байгууллагуудын үйл ажиллагаанд зохицож байх.
  • 22. ● Элэгдлийн хугацаандаа техникийн үзүүлэлтээр хоцрогдохгүй байх. Сервер компьютерийн бүртгэлийн элэгдлийг 3-4 жил байхаар тусгах нь өнөөгийн технологийн хурдацтай хөгжилд нийцнэ 7.2.2 Програм хангамжийн худалдан авалт ● Програм хангамжийг сонгохдоо хамгийн түрүүнд үйл ажиллагааны шаардлагыг хангаж байгаа эсэх, тогтвортой хурдтай ажиллагаа, үнэ өртөгийн хувьд тохирсон, цаашид нэмэлт өөрчилөлт хийх, хийлгэх боломжтой байдлыг харна ● Програм хангамжийг нэвтрүүлэх буюу захиалж, зохион бүтээлгэхдээ Монгол улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай, удаан хугацаанд оршин тогтнох ирээдүйтэй байгууллагыг сонгох шаардлагатай. ● Програм хангамжийн бүх бичиг баримтыг бүрэн гүйцэд хүлээж авч, цаашид өөрчлөлт орсон үед хөтлөж явах. ● Програм суулгац болон эх кодыг бичиг баримтын хамт програмын фондод хадгалж байх. ● Үйлдлийн системийн хувьд ашиглаж буй системийн програмын техникийн нөхцөл, боловсон хүчний мэргэшил, дэлхийн хэрэглээний хандлага зэрэгтэй уялдуулан сонгон ашиглах нь тохиромжтой. ● Оюуны өмчийн маргаанаас сэргийлэх үүднээс програм хангамжийн өмчлөх эрхийг гэрээгээр тохиролцон баталгаажуулж байх хэрэгтэй. ● Өгөгдлийн сангийн програм хангамж нь үйлдлийн систем болон байгууллагын онцлог, үйл ажиллагаа, бизнест нийцсэн байна. Нийслэлийн хувьд ойрын гурван жилд Oracle өгөгдлийн сангийн системийг ашиглах нь зөв бөгөөд энэ нь цаашид ашиглагдах системийн мэдээллийн сангийн системээс хамаарч өөрчлөгдөж болно.
  • 23. Хавсралт-A. Нэр томъёоны тайлбар Олон үүрэг чиглэл бүхий тоног төхөөрөмж, функц процедурын нэгдэл бүхий техник, програм хангамжуудын цогц юм. Сервер систем Өндөр хүчин чадал бүхий тасралтгүй ажиллагааны зориулалтаар бүтээгдсэн компьютер. Сервер тоног төхөөрөмж Тооцоолох төхөөрөмжүүдэд суулган ашиглаж буй үйлдлийн систем, үндсэн үйл ажиллагааны системүүд, хэрэглээний програмууд Сервер програм хангамж Тасралтгүй өндөр бүтээмжтэй, өгөгдөл хадгалах, хайх, засварлах олон үүрэг бүхий програм хангамж. Энэ нь бүлэг сервер компьютер, хадгалах төхөөрөмжүүдийн олонлог байх ба өндөр хүчин чадалтай, тасралтгүй ажиллах зориулалтаар бүтээгдсэн, их хэмжээний мэдээлэл хадгалах багтаамжтай, өндөр хурдны сүлжээнд холбогдсон байна. Өгөгдлийн сан/Мэдээллийн сан Компьютерийн техник болон програм хангамжийн тусламжтайгаар хэрэглэгчийн тодорхойлсон өгөгдөл, мэдээний алдааг хянан боловсруулахаас гадна их хэмжээний мэдээллийг найдвартай хадгалах, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь түргэн шуурхай, төрөл бүрийн байдлаар гаргах боломж бүхий систем Мэдээллийн систем
  • 24. Хавсралт-Б. Дагалдах журмууд Энэхүү бодлогоос мөрдөн гарах журмуудыг Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газрын даргын тушаалаар баталж ННЗБ-ууд мөрдлөг болгоно. Боловсруулсан он Журмын нэр Код Албаны цахим шуудан ашиглах журам ITO-OE 2014 Нийслэлийн дата төвийн журам ITO-DC 2014 Галын дохиолол, холбоо болон камерийн SEC-FTS 2014 хяналтын системийн журам Мэдээллийн систем нэвтрүүлэх журам SW-IS 2014 Мобайл контент хөгжүүлэх журам SW-MC 2014 Нэгдсэн сүлжээнд ажиллах журам ITO-EN 2014 Enclosed Network Шилэн кабелиар нэгдсэн сүлжээнд холбогдох INF-OC 2014 журам Мэдээллийн технологийн дэмжлэгийн төвийн ITO-SC 2013 журам Компьютер техник тоног төхөөрөмж ашиглах, INF-HW 2014 нэвтрүүлэх, худалдан авах, хортой кодоос сэргийлэх журам Цахим хуудас хөгжүүлэх журам ITO-WS 2014 Түншлэлийн журам PS 2014 Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам SEC 2013 Security Хүний нөөцийг зохицуулах журам HR 2014