Mathcad beginning-part1

Babaa Naya
Babaa NayaComputer Teacher em programmer

Мэдээлэл дамжуулах онол

© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
1
Mathcad системтэй анхлан танилцах
1. Өмнөх үг
2. Ажиллах орчин
3. Хялбар тоон илэрхийлэл бичиж, бодуулах
4. Хувьсагч тодорхойлох
5. Хувьсагчийн үйлчлэх муж
6. Нэгж тооцох
7. Math самбар
8. Зарим нэг жишээ: кв язгуур, нийлбэр, уламжлал, интеграл олох
9. Хэрэглэгчийн функцтэй ажиллах
10. Дотоод функцтэй ажиллах
11. График байгуулах
1. Өмнөх үг
Дэлхий даяар өнөөдөр сая сая хүн ажлын шаардлагаар болон бусад шалтгаанаар
математикийн тооцоо хийж байна. Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн аль ч салбарын үйл
ажиллагаанд ийм тооцоо хийх нь жирийн үзэгдэл юм.
Анхандаа тооцоог тооны машин дээр хийх юм уу эсвэл Fortran, Basic, Pascal гэх мэт
програмчлалын хэлээр зохиосон програм ашиглан гүйцэтгэдэг байсан бол одоо
математикийн тусгай програм хангамжуудыг (системүүдийг) хэрэглэдэг болжээ.
MathSoft, Inc. (АНУ) компанийн бүтээгдэхүүн болох Mathcad систем (интернетийн
хаяг нь http://www.mathcad.com) нь хамгийн орчин үеийн, олон боломжит, түгээмэл
хэрэглэгдэгч математик системүүдийн нэг юм. Mathcad гэдэг нь Mathematical Computer
Aided Design (буюу Математик Тооцооны Компьютер Систем гэж монголчилъё) гэсэн
үгнүүдийн товчлол юм.
Mathcad дээр математикийн тоон (numerical) төдийгүй аналитик (symbolic) тооцоо
хийх боломжтой. Боловсронгуй математик хандалтын интерфейстэй. Өгөгдлийн график
дүрслэлийг байгуулах чадварлаг хэрэгслүүдтэй. Мөн програм бичих боломжтой.
Бидний ажиллах Mathcad 13 систем нь Win9x/ME/2000/NT/XP орчинд ажиллаж
чадна. Өнөөгийн байдлаар энэ хувилбараас хойш 14 гэсэн хувилбар гараад байгаа.
Өнөөдөр дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгдэж буй ихэнх програм хангамжийн
адилаар Mathcad нь англи хэлтэнд зориулсан интерфейстэй. Тиймээс түүний нэр
томъёонуудыг монголчлохдоо ихэнх тохиолдолд утга дүйцүүлж бус харин монголоор яаж
илэрхийлвэл ойлгомжтой байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал Symbolic
calculation гэсэн үгийг Тэмдэгт тооцоо гэхийн оронд Аналитик хувиргалт хэмээн
орчуулваас зохилтой.
2. Ажиллах орчин
Mathcad 13 програмыг Start цэснээс дуудан ачаалж болно:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
2
Програм ачаалагдсаны дараа дэлгэцэнд Mathcad 13-ын үндсэн цонх гарч ирнэ.
Үндсэн цонхон дотор шинэ ажлын файл автоматаар үүссэн байна. Ажлын файлыг
worksheet гэнэ. Дараах зургийг харна уу:
Ажлын хуудас цагаан өнгөтэй байна. Үүнийг яг л дэвтрийн хуудас гэж ойлгож болох
бөгөөд дээр нь томъёо, илэрхийлэл г.м. бүх юмаа бичнэ.
Ажлын хуудас дээрх курсор + гэсэн хэлбэртэй байна. Энэ курсор хаана байна,
бичиж буй илэрхийлэл тэндээс эхлэн гарах болно.
Харин илэрхийлэл бичиж эхлэмэгц курсор гэсэн хэлбэртэй болно. Илэрхийлэл
дотроо энэ курсор хаана байна, бичиж буй зүйл тэндээс үргэлжлэн гарах болно.
Илэрхийллээ бичиж дуусаад ENTER дарвал курсор дахин + гэсэн хэлбэртэй болж,
доод талын мөрөнд шилжинэ.
3. Хялбар тоон илэрхийлэл бичиж, бодуулах
Хялбар математик илэрхийлэл бичихдээ стандарт тэмдэгтүүдийг ашигладаг.
Тухайлбал:
• “+” – нэмэх үйлдэл
• “-“ – хасах үйлдэл
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
3
• “*” – үржих үйлдэл
• “/” – хуваах үйлдэл
• “^” – зэрэгт дэвшүүлэх
• “=” – тоон утга олох үйлдэл
г.м.
Ямар нэг үйлдлийн тэмдгийг дарахад түүний хажуу талд жижиг хар дөрвөлжин гарч
ирдэг. Үүнийг бөглөх зай (placeholder) хэмээн нэрлэдэг. Бөглөх зай байгаа газар
үйлдлийн гишүүнийг бичих ёстой юм. Бөглөх зай руу очихдоо гарын ←, ↑, →, ↓ товчнууд
юм уу хулганыг ашиглана.
Жишээ болгон
5.104
8
15 − илэрхийллийг бодуулъя.
1. 15-ыг оруулах:
2. “-” тэмдэг дарах. Тэгмэгц хажуу талд нь бөглөх зай гарч ирнэ:
3. Бөглөх зайнд “/” тэмдэг бичих. Тэгмэгц дээд, доод талд нь бөглөх зай гарч ирнэ:
4. Дээд талын бөглөх зайнд 8-ыг оруулах:
5. Доод талын бөглөх зайнд 104.5-ыг оруулах:
6. “=” дарах. Тэгмэгц хариу гарч ирнэ:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
4
4. Хувьсагч тодорхойлох
Mathcad-ын нэг хүчирхэг чадвар нь хувьсагч тодорхойлон ашиглах боломж юм.
Хувьсагч тодорхойлохдоо, хувьсагчийн нэрийг бичээд шууд утгыг нь оноодог. Утга оноох
үйлдлийг “:=” тэмдгээр илэрхийлдэг:
Хувьсагч := Утга
Жишээ болгон ийм нэг бодлого авч үзье. Машин S=150 км замыг t=1.25 цагт
туулсан бол дундаж хурд v-г ол:
Дээрх жишээнд S, t гэсэн хоёр хувьсагч тодорхойлоод дундаж хурдыг томъёогоор олж
байна. Одоо S ба t-ийн утгыг өөрчлөхөд хурдны шинэ утга гарах болно.
5. Хувьсагчийн үйлчлэх муж
Тодорхойлогдсон хувьсагч нь тодорхойлогдсон газартайгаа харьцангуй, зүүнээс
баруун тийш ба дээрээс доош чиглэлд хүчинтэй байдаг. Ө.х.:
Тиймээс, дээрх чиглэлүүдээр хязгаарлагдсан мужийн гадна хувьсагчийг ашигласан
илэрхийлэл бичвэл алдаа үүснэ. Ж.нь:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
5
6. Нэгж тооцох
Mathcad 11 системд физик хэмжигдхүүнтэй ажиллахдаа түүний нэгжийг тооцох
боломжтой байдаг. Үүний тулд:
гэсэн сонголтыг хийх хэрэгтэй. Ингэхэд дараах цонх гарч ирнэ:
Энэ цонхны Хэмжигдхүүнүүд гэсэн хэсэгт физик хэмжигдхүүнүүдийн нэрс харагдах ба
Нэгжүүд гэсэн хэсэгт тухайн нэг хэмжигдхүүний нэгжүүд гарч ирдэг.
Жишээ нь өмнө үзсэн “Машин S=150 км замыг t=1.25 цагт туулсан бол дундаж хурд
v-г ол” гэсэн бодлогыг нэгж тооцон бодож байгаа нь:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
6
1. Замыг оруулах:
Үржих
тэмдэг
дарна
2. Хугацааг оруулах:
3. Хурдыг олох:
4. Олсон утгыг гаргах:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
7
Хурдны утгыг гаргахад м/с гэсэн нэгж автоматаар тооцогдон гарч ирснийг харж байна уу.
7. Math самбар
+, -, *, / гэсэн арифметикийн үндсэн үйлдлүүдээр үл илэрхийлэгдэх язгуур,
логарифм, уламжлал, интеграл, вектор, матриц г.м.-ийг бичихэд нэмэлт хэрэгслүүд
шаардлагатай болдог. Учир нь компьютерын гар дээр харгалзах тэмдэгтүүд нь байдаггүй.
Нэмэлт хэрэгслүүд Math хэмээх хэрэгслийн самбарт байрладаг. Дараах зурагт энэ
самбар болон түүний хэрэгслүүдийн нэрийг үзүүлэв:
Хэрэв үндсэн цонхонд энэ самбар алга байвал:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
8
гэсэн сонголтыг хийх хэрэгтэй. Тэгэхэд гарч ирэх болно.
Math самбарын хэрэгсэл болгоныг дарахад дахин нэг хэрэгслийн самбар гарч
ирдэг. Тэнд нь юу юу байдаг вэ?
• Calculator - арифметик үйлдлүүд, элементар функцууд, утга оноох, утга олох үйлдлийн
товчнууд байрлана:
• Graph - янз бүрийн график байгуулах хэрэгслүүд байрлана:
• Vector & Matrix - вектор болон матриц байгуулах хэрэгслүүд, тэдгээр дээр хийх зарим
үйлдлийн товчнууд байрлана:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
9
• Evaluation - локаль ба глобаль хувьсагч тодорхойлох, функц зарлах хэрэгслүүд,
илэрхийллийг тоо болон аналитик аргаар бодуулах товчнууд байрлана:
• Calculus - интеграл, дифференциал, хязгаар, нийлбэр, үржвэр бодох хэрэгслүүд
байрлана:
• Boolean - логик болон жишилтийн үйлдлийг илэрхийлсэн товчнууд байрлана:
• Programming – програм бичихэд зориулагдсан нөхцөл шалгах, давталтын,
шилжилтийн, таслалтын, алдаа (exception) боловсруулах оператор г.м. хэрэгслүүд
байрлана:
• Greek Symbol – грек үсгийн товчнууд байрлана:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
10
• Symbolic - зарим аналитик хувиргалтын үйлдлийг илэрхийлсэн товчнууд байрлана:
8. Зарим нэг жишээ: кв язгуур, нийлбэр, уламжлал,
интеграл олох
• ?
2
1
=
• ?2
3
1
5 =+
SPACE
товч
дарна
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
11
Энэ жишээг бодохдоо 3-р алхамд SPACE товчийг даралгүйгээр шууд “+” дарсан бол
+3
1
5 гэсэн шал өөр илэрхийлэл болон хувирах байсан юм. Харин SPACE дарснаар, 3-
ын ард байрлаж байсан курсор
3
1
5 -ийн ард гарна. Тэгээд “+” дарж болно.
• ?
!
110
0
=∑=k k
• ?)3( |2
=+ xx
Энд уламжлалын аналитик хариуг олох ёстой гэдгийг анхаараарай.
Mathcad системд, аналитик хариу олох үйлдлийг “→” гэсэн тэмдгээр илэрхийлдэг
болох нь харагдаж байна.
• ?)3( |
5
2
=+ =xxx
Энд уламжлалыг x=5 гэсэн цэг дээр олох ёстой байна. Ө.х. тоон утга олно гэсэн үг.
• ?
1
1
1
0
2
=
+∫ dx
x
Тодорхой интеграл бодно гэдэг бол мэдээж тоон утга олно гэсэн үг.
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
12
9. Хэрэглэгчийн функцтэй ажиллах
Mathcad системд хэрэглэгч өөрөө функц үүсгэж болдог байна. Үүнийг функц
тодорхойлох хэмээн нэрийднэ. Энэ нь Mathcad-ын бас нэг хүчирхэг чадвар юм.
Хэрэглэгчийн тодорхойлсон функцыг хэрэглэгчийн функц (user-defined function) гэнэ.
Хэрэглэгчийн функц тодорхойлох ерөнхий загвар нь:
Функцын_нэр(аргумент1, аргумент2, ...) := илэрхийлэл
гэсэн хэлбэртэй.
Ж.нь:
Энд f(x) гэсэн нэг хувьсагчийн функц тодорхойлж байна. Функцээ тодорхойлсны дараа
аргументэд нь утга өгөх замаар функцыг бодуулна:
Өөр нэг жишээ:
Энд gadarguu(x,y) гэсэн хоёр хувьсагчийн функц тодорхойлон бодсон байна.
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
13
10. Дотоод функцтэй ажиллах
Mathcad систем өөрөө урьдчилан тодорхойлогдсон функцын сантай. Урьдчилан
тодорхойлогдсон гэдэг нь хэрэглэгч үүсгээгүй гэсэн үг. Ийм функцыг дотоод функц (built-in
function) гэдэг.
Дотоод функцын нэрийг мэдэж байгаа бол шууд гараас бичиж оруулж болно. Харин
нэрийг нь мэдэхгүй бол:
гэсэн үйлдлийг хийх хэрэгтэй. Тэгэхэд дараах цонх гарч ирдэг:
Энэ цонхны Функцын төрлүүд гэсэн хэсгээс тохирох төрлөө (Тригонометр, Логарифм,
Зэрэгт г.м.) сонгоход Функцууд гэсэн хэсэгт тухайн төрөлд хамаарах функцууд гарч ирдэг.
Эндээс хэрэгтэй функцээ сонгоно.
Жишээ болгон ганц нэг дотоод функцыг авч үзье.
• acos( ) – урвуу косинус олох функц
Энэ функц дээрх зургийн хамгийн дээд талд харагдаж байна. Тайлбараас нь үзэхэд
энэ нь урвуу косинус (arccos) олдог дотоод функц байна:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
14
Арккосинусын аргумент [-1,1] хооронд байх ёстой. Тиймээс бөглөх зайнд энэ завсраас
утга бичнэ. Харин хариу нь радианаар гарна.
1.047 радиан гэдэг нь
3
π
буюу 60 градус юм.
• if( ) – нөхцөл шалгаж хариу гаргах функц
Энэ нь өгөгдсөн нөхцлийг биелж буй эсэхийг шалгаад, хэрэв биелж байвал (үнэн бол)
нэг хариу, хэрэв биелэхгүй байвал (худал бол) өөр нэг хариуг гаргадаг функц юм.
Гаргах хариу нь тоон утга, илэрхийлэл бас өөр нэг функц г.м. байж болдог. Функцын
загвар нь:
if(нөхцөл, хариу1, хариу2)
Энэ загварынх нь дагуу шууд гараас бичиж болно. Эсвэл дараах зурагт үзүүлсэн
сонголтыг хийж болно:
Хялбар жишээнүүд:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
15
Өөр нэгэн жишээ. if( ) функцын тусламжтайгаар хэрэглэгчийн функц яаж тодорхойлж
болохыг авч үзье. Хэрэв f(x) функц нь:
⎪⎩
⎪
⎨
⎧
≥
<−
=
0,
0,
)( 2
2
xx
xx
xf
гэсэн хэлбэртэй өгөгдсөн гэвэл түүнийг:
гэж тодорхойлно. Тэгээд x-д нь харгалзах утгууд өгөн бодуулж болно:
Дээрх жишээнүүдэд байгаа нөхцлүүдийг бичихдээ Boolean самбарын хэрэгслүүдийг
ашигласан гэдгийг сануулъя:
Заримдаа хэрэглэгч нь аль нэг дотоод функцыг өөрийн зохиосон функцээр орлуулж
болно. Үүний тулд ердөө л функц тодорхойлох үйлдэл хийнэ. Ж.нь дээр дурдагдсан урвуу
косинус олдог acos() функцыг илүү нүдэнд танил arccos гэсэн нэртэй болгоё гэвэл:
11. График байгуулах
Янз бүрийн функц, өгөгдлийн график дүрслэлийг хоёр, гурван хэмжээст огторгуйд
байгуулах нь тооцоо, хэмжилтийн үр дүнг бодитой болгож, “амь оруулдаг”. Mathcad
системийн график байгуулах боломж нь маш өндөр төвшинд хийгдсэн. Энд та дараах
төрлийн графикуудыг үүсгэх боломжтой:
• X-Y Plot - тэгш өнцөгт координатын системд X-Y график;
• Polar Plot - туйлын координатын системд график ;
• Surface Plot - гурван хэмжээст (3D) гадаргуу;
• Contour Plot – 3D гадаргын топограф зураг;
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
16
• 3D Bar Plot – 3D гистограмм;
• 3D Scatter Plot – 3D муруй;
• Vector Field Plot – вектор орон.
Эдгээрийн заримтай танилцъя.
Х-Y Plot
Энэ хэрэгслийг ашиглан бид:
• нэг хувьсагчийн функцын
• параметрт хэлбэрээр өгөгдсөн систем функцын (нэг хувьсагчийн)
• өгөгдлийн векторын
график дүрслэлийг тэгш өнцөгт 2D координатын хавтгай дээр байгуулах боломжтой.
Ж.нь sin(x) тригонометр функцын графикийг байгуулъя. Үүнийг бид 2 янзаар
гүйцэтгэж болно:
• Шуурхайлан зурах (Quick plot)
• Функцыг дискрет хэлбэрт оруулж, утгын таблиц үүсгээд графикийг нь байгуулах (Plot
from value table)
Эхний тохиолдлоор зуруулж үзье. Юуны өмнө ажлын талбарт хаана график гаргаж
тавих вэ, тэндээ курсороо шилжүүлнэ:
Тэгээд Graph хэрэгслийн самбараас тэгш өнцөгт координатын хавтгайг (X-Y Plot) сонгоно:
Ажлын талбарт координатын хавтгай гарч ирнэ. Бид хэвтээ тэнхлэгийн дагууд аргумент,
босоо тэнхлэгийн дагууд функцын утгыг авч график байгуулж заншсан билээ. Тэр ёсоор:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
17
Ингээд x ба sin(x) – ийг зөв бичиж оруулсан тохиолдолд хүсэн хүлээсэн график зурагдаж
гарч ирэх болно:
Функцын графикийг ингэж маш түргэнээр, функцээ бичиж өгөөд л шууд байгуулахыг
Шуурхайлан зурах (Quick plot) хэмээн нэрийднэ. Учир нь функцын чөлөөт хувьсагчийн
(аргументын) утгын интервалыг Mathcad систем өөрөө автоматаар [-10, 10] гэж авч байгаа
юм. Энэ интервалыг заримдаа зурах интервал гэж нэрлэнэ.
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
18
Одоо энэ графиктаа зарим нэмэлт тохиргоо буюу хэвжүүлэг (Formatting) хийе.
Тухайлбал:
1. 1010 <<− x байгааг өөрчилж ππ 22 <<− x завсарт авъя. Үүний тулд график дээр нэг
дарах хэрэгтэй. Тэгэхэд хэвтээ тэнхлэгийн доод талд болон босоо тэнхлэгийн зүүн
талд тэдгээрийн доод, дээд хязгаарын утгууд гарч ирдэг:
Бид хэвтээ тэнхлэгийн хязгаарын утга тус бүр дээр очиж, засварлах хэрэгтэй. π
тогтмолыг оруулахдаа Calculator самбараас дарж болно, эсвэл Greek самбараас дарж
болно, эсвэл гараас шууд CTRL+SHIFT+P товчны хослолыг дарж болно гэдгийг
сануулъя:
2. Координатын хавтгай дээр тор (Gridlines) тавья. Үүний тулд график дээр хоёр удаа
огцом дарах (double click) хэрэгтэй. Ингэмэгц дараах Formatting Currently Selected X-Y
Plot (Сонгогдсон X-Y графикийг хэвжүүлэх) гэсэн цонх гарч ирнэ:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
19
Энэ цонх 4 самбараас бүтсэн байна. Хамгийн эхлээд X-Y Axes (X-Y Тэнхлэгүүд) хэмээх
самбар нь дэлгэгджээ. Тэнхлэг тус бүрийн хувьд хийж болох нэмэлт сонголтууд энд
агуулагдана. Тухайлбал:
Log Scale – Логарифм хуваарьт оруулах;
Grid Lines – Тэнхлэгийг хуваасан шулуунууд татах;
Numbered – Хуваарийн тоон утгуудыг гаргах;
Autoscale – Хуваарийн утгын мужийг автоматаар тодорхойлох;
Show Markers – Тэмдэглэл хийх. Энэ сонголтыг хийсэн бол тэнхлэгийн аль нэг тоон
утгыг дайрсан шулуун татаж болно. Өөрөөр хэлбэл тухайн цэгийг ялган тэмдэглэж
буй хэрэг юм. Нэг тэнхлэгийн хувьд 2 ийм шулуун татах боломжтой. Дараах зургийг
харна уу:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
20
Auto Grid – Хуваарийн хуваалтыг автоматаар хийх. Энэ сонголтыг арилгаад түүний
доохон талд идэвхжих Number of Grids (Хуваалтын тоо) цонхонд хуваалтын тоогоо
зааж өгч болно;
Equal Scales – Хоёр тэнхлэгийн утгын мужийг хүчээр адилтгах;
Grid Color – Торын өнгийг тодорхойлох. Автоматаар энд ногоон өнгө сонгогдсон
байдаг;
Axis Style – Координатын тэнхлэгийн байрлал. Энд 3 сонголт бий:
Boxed – Координатын тэнхлэгүүд координатын хавтгайн хоёр захад
байрлана. Өөрөөр хэлбэл хайрцаглаж байрлана;
Crossed – Координатын тэнхлэгүүд координатын эхийг (0,0) дайрч байрлана.
Өөрөөр хэлбэл огтлолцсон шулуунууд байна;
None – Координатын тэнхлэгүүд харагдахгүй;
Координатын хавтгай дээр тор тавихын тулд яах ёстойг та бараг гадарласан байлгүй
дээ. X ба Y тэнхлэгийн хувьд аль алинд нь Grid Lines сонголтыг хийх хэрэгтэй юм.
Тэгснээр:
3. Графиктаа толгой гарчиг, тэнхлэгүүддээ бас нэр өгье. Үүний тулд хэвжүүлэх
цонхныхоо Labels (Нэрнүүд) хэмээх самбарыг дэлгэнэ. Харгалзах талбаруудад
нэрнүүдийг бичиж өгснөөр график маань нэр, хаягтай болдог:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
21
X-Y Plot хэрэгслийг ашиглан нэг координатын хавтгай дээр хэд хэдэн графикийг
хамтад нь байгуулах боломжтой байдаг. Жишээ авч үзье. Эхлээд cos(x) функцын
графикийг байгуулъя:
Одоо cos(3x) функцын графикийг нэмье. Үүний тулд эхний функцын нэрийн ард курсорыг
аваачаад таслал тавих хэрэгтэй:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
22
Ингэхэд түүний доод талд шинэ бөглөх зай гарч ирнэ:
Энэ бөглөх зайд cos(2x) функцыг бичнэ:
Enter дармагц графикууд зурагдана:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
23
Графикууд өнгөөр, бас дүрслэлийн хэлбэрээр ялгагдсан байх болно. Ж.нь эхний
график улаан өнгийн тасралтгүй шугамаар дүрслэгдсэн байх бол хоёр дахь график хөх
өнгийн тасархай шугамаар дүрслэгдсэн байх болно.
Surface Plot
Энэ хэрэгслийг ашиглан:
• хоёр хувьсагчийн функцын
• параметрт хэлбэрээр өгөгдсөн хоёр хувьсагчийн систем функцын
• өгөгдлийн матрицын
график дүрслэлийг 3D тэгш өнцөгт координатын системд гадаргуу маягаар байгуулах
боломжтой.
Ж.нь f(x,y)=x2
-y2
гэсэн хоёр хувьсагчийн функцын графикийг байгуулъя. Эхлээд
функцээ тодорхойлоод, дараа нь Graph самбараас харгалзах хэрэгслийг сонгоно:
Гарч ирсэн координатын хавтгайн доод талын бөглөх зайд функцын нэрийг бичнэ:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
24
Ийм гадаргууг параболоид гадаргуу гэдэг. Уг гадаргууг бид Quick plot буюу Шуурхайлан
зуруулсан болно. Учир нь x, y-ийн утгын интервалыг бид зааж өгөөгүй, Mathcad өөрөө
автоматаар [-5,5] гэж авсан байгаа. Зурах интервалаа хэрэглэгч өөрөө урьдчилан зааж
өгөхийн тулд хоёр хувьсагчийн функцыг өгөгдлийн матриц хэлбэрээр илэрхийлэх
шаардлагатай.
Координатын хавтгай дээр хулганаар дараад графикийг огторгуйд эргүүлж болно.
Параметрт хэлбэрээр өгөгдсөн хоёх хувьсагчийн систем функцын график
дүрслэлийг хийе. Ж.нь:
⎪
⎩
⎪
⎨
⎧
+=
⋅=
⋅=
vuvuZ
vuvuY
vuvuX
5
),(
cos),(
sin),(
гэсэн систем бол параметрт хэлбэрээр өгөгдсөн хоёр хувьсагчийн функцын систем болно.
Учир нь X, Y, Z функцууд тус бүрдээ хөндлөнгийн u, v гэсэн параметруудаас хамаарсан
байгаа. Дараах зургуудад графикийг хэрхэн байгуулсныг харуулав:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
25
Ийм гадаргууг параметрт гадаргуу (parametric surface) гэдэг. Энд, параметрт гадаргууг
зурсан хоёр тохиолдлыг харьцууж үзүүлжээ. Эхний тохиолдолд, систем функцуудыг тус
бүрд нь тодорхойлоод, координатын хавтгайн бөглөх зайд функцуудын нэрийг хаалтан
дотор цувуулж бичсэн байна. Удаах тохиолдолд функцын системийг 3 элеметтэй вектор-
функц хэлбэрээр тодорхойлоод, координатын хавтгайн бөглөх зайд вектор-функцын
нэрийг бичсэн байна. Бид энд бас л Quickplot хийж параметрт гадаргууг зуруулсан болно.
Зурах интервалыг өөрсдөө тодорхойлно гэвэл функцуудыг өгөгдлийн матриц хэлбэрээр
дүрслэх хэрэгтэй.
Surface Plot хэрэгслээр хэд хэдэн гадаргууг нэг координатын системд хамтад нь
байгуулах боломжтой байдаг. Жишээ авч үзье. Хялбарыг бодож хоёр хувьсагчийн
функцын графикуудыг зуруулъя:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
26
Өөр нэг жишээ. Хамтдаа зурагдсан параметрт гадаргуунууд:
Contour Plot
Энэ хэрэгслийг ашиглан:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
27
• хоёр хувьсагчийн функцын
• параметрт хэлбэрээр өгөгдсөн хоёр хувьсагчийн систем функцын
• өгөгдлийн матрицын
топограф дүрслэлийг байгуулах боломжтой. Топограф дүрслэл гэдгийг 3D гадаргуугийн
хавтгай дээрх үүсгэж буй проекци гэж ойлгож болно.
Жишээ болгоод дээр ажилласан f(x,y)=x2
-y2
гэсэн хоёр хувьсагчийн функцын
топограф дүрслэлийг байгуулъя. Хялбарыг бодож Quick plot дүрслэл хийе. Эхлээд
функцээ тодорхойлоод, дараа нь Graph самбараас харгалзах хэрэгслийг сонгоно:
Гарч ирсэн хэрэгслийн бөглөх зайнд функцын нэрийг бичнэ:
Contour Plot хэрэгслээр мөн хэд хэдэн топограф дүрслэлийг нэг хавтгай дээр хамт
зурах боломжтой.
3D Scatter Plot
Graph самбарт энэ хэрэгсэл нь:
Уг хэрэгслийг ашиглан:
• параметрт хэлбэрээр өгөгдсөн нэг хувьсагчийн систем функцын
• өгөгдлийн векторуудын
график дүрслэлийг 3D тэгш өнцөгт координатын системд байгуулах боломжтой. Энэ нь
огторгуйд зурагдсан муруй байна.
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
28
Параметрт хэлбэрээр өгөгдсөн нэг хувьсагчийн систем функцын график дүрслэлийг
хийж үзье. Ж.нь:
⎪
⎩
⎪
⎨
⎧
=
=
=
tttZ
ttY
ttX
cossin)(
cos)(
sin)(
гэсэн систем бол параметрт хэлбэрээр өгөгдсөн нэг хувьсагчийн функцын систем болно.
Учир нь X, Y, Z функцууд тус бүрдээ хөндлөнгийн t гэсэн параметраас хамаарсан байгаа.
Дараах зургуудад графикийг хэрхэн байгуулсныг харуулав:
Энд, график байгуулсан хоёр тохиолдлыг харьцууж үзүүлэв. Эхний тохиолдолд, систем
функцуудыг тус бүрд нь тодорхойлсон бол удаах тохиолдолд функцын системийг 3
элементтэй вектор-функц хэлбэрээр тодорхойлсон байна. График зөвхөн цэгүүдээр
дүрслэгдсэн байгааг анзаарсан байх. Цэгүүдийг хооронд нь холбоё гэвэл зураг дээр
хулганыг аваачиж, Enter товчийг 2 удаа дарах хэрэгтэй. Ингэхэд 3-D Plot Format гэсэн
цонх гарч ирнэ. Энэ цонхны Appearance (Үзэгдэх байдал) самбарыг дэлгээд, Line Options
(Шугам сонгох) гэсэн хэсгээс Lines (Шугам) гэсэн сонголтыг хийгээд Ok дарах хэрэгтэй:
© Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах
29
Ингэхэд графикийн цэгүүд хоорондоо холбогдож, муруй зурагдах болно:
Ийм муруйг 3D параметрт муруй (3D parametric curve) гэдэг. Энд бид параметрт муруйг
бас л Quickplot хийж зуруулсан болно. Зурах интервалыг өөрсдөө тодорхойлно гэвэл
мэдээж функцуудыг өгөгдлийн вектор болгож дүрслэх шаардлагатай.
3D Scatter Plot хэрэгслээр мөн хэд хэдэн параметрт муруйг нэг координатын
системд хамт зурах боломжтой.

Recomendados

Mtms3 mathematical softs por
Mtms3   mathematical softsMtms3   mathematical softs
Mtms3 mathematical softsBabaa Naya
173 visualizações24 slides
Excel data analysis por
Excel   data analysisExcel   data analysis
Excel data analysisBabaa Naya
253 visualizações28 slides
Mathcad beginning-part2 por
Mathcad beginning-part2Mathcad beginning-part2
Mathcad beginning-part2Babaa Naya
134 visualizações7 slides
Mathcad beginning-part3 por
Mathcad beginning-part3Mathcad beginning-part3
Mathcad beginning-part3Babaa Naya
134 visualizações4 slides
Mathcad beginning-appendix por
Mathcad beginning-appendixMathcad beginning-appendix
Mathcad beginning-appendixBabaa Naya
149 visualizações9 slides
Mathcad beginning-part3-exercises por
Mathcad beginning-part3-exercisesMathcad beginning-part3-exercises
Mathcad beginning-part3-exercisesBabaa Naya
133 visualizações2 slides

Mais conteúdo relacionado

Mais procurados

U.cs101 алгоритм программчлал-7 por
U.cs101   алгоритм программчлал-7U.cs101   алгоритм программчлал-7
U.cs101 алгоритм программчлал-7Badral Khurelbaatar
6.1K visualizações20 slides
U.cs101 lection-8 por
U.cs101  lection-8 U.cs101  lection-8
U.cs101 lection-8 Badral Khurelbaatar
1.9K visualizações20 slides
U.cs101 алгоритм программчлал-14 por
U.cs101   алгоритм программчлал-14U.cs101   алгоритм программчлал-14
U.cs101 алгоритм программчлал-14Badral Khurelbaatar
3.2K visualizações26 slides
U.cs101 алгоритм программчлал-5 por
U.cs101   алгоритм программчлал-5U.cs101   алгоритм программчлал-5
U.cs101 алгоритм программчлал-5Badral Khurelbaatar
1K visualizações14 slides
U.cs101 алгоритм программчлал-13 por
U.cs101   алгоритм программчлал-13U.cs101   алгоритм программчлал-13
U.cs101 алгоритм программчлал-13Badral Khurelbaatar
2.9K visualizações30 slides
U.cs101 алгоритм программчлал-2 por
U.cs101   алгоритм программчлал-2U.cs101   алгоритм программчлал-2
U.cs101 алгоритм программчлал-2Badral Khurelbaatar
10.6K visualizações31 slides

Mais procurados(20)

U.cs101 алгоритм программчлал-7 por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-7U.cs101   алгоритм программчлал-7
U.cs101 алгоритм программчлал-7
Badral Khurelbaatar6.1K visualizações
U.cs101 lection-8 por Badral Khurelbaatar
U.cs101  lection-8 U.cs101  lection-8
U.cs101 lection-8
Badral Khurelbaatar1.9K visualizações
U.cs101 алгоритм программчлал-14 por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-14U.cs101   алгоритм программчлал-14
U.cs101 алгоритм программчлал-14
Badral Khurelbaatar3.2K visualizações
U.cs101 алгоритм программчлал-5 por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-5U.cs101   алгоритм программчлал-5
U.cs101 алгоритм программчлал-5
Badral Khurelbaatar1K visualizações
U.cs101 алгоритм программчлал-13 por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-13U.cs101   алгоритм программчлал-13
U.cs101 алгоритм программчлал-13
Badral Khurelbaatar2.9K visualizações
U.cs101 алгоритм программчлал-2 por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-2U.cs101   алгоритм программчлал-2
U.cs101 алгоритм программчлал-2
Badral Khurelbaatar10.6K visualizações
U.cs101 алгоритм программчлал-15 por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-15U.cs101   алгоритм программчлал-15
U.cs101 алгоритм программчлал-15
Badral Khurelbaatar3K visualizações
U.cs101 алгоритм программчлал-4-zasah por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-4-zasahU.cs101   алгоритм программчлал-4-zasah
U.cs101 алгоритм программчлал-4-zasah
Badral Khurelbaatar2.7K visualizações
U.cs101 алгоритм программчлал-12 por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-12U.cs101   алгоритм программчлал-12
U.cs101 алгоритм программчлал-12
Badral Khurelbaatar4K visualizações
хичээл 4 por Delger Nasan
хичээл 4хичээл 4
хичээл 4
Delger Nasan1.8K visualizações
9.эрэмбэлэлтийн аргууд por Bayalagmaa Davaanyam
9.эрэмбэлэлтийн аргууд9.эрэмбэлэлтийн аргууд
9.эрэмбэлэлтийн аргууд
Bayalagmaa Davaanyam4K visualizações
U.cs101 алгоритм программчлал-5 zasvar badral(1) por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-5 zasvar badral(1)U.cs101   алгоритм программчлал-5 zasvar badral(1)
U.cs101 алгоритм программчлал-5 zasvar badral(1)
Badral Khurelbaatar5.5K visualizações
U.cs101 алгоритм программчлал-10 por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-10U.cs101   алгоритм программчлал-10
U.cs101 алгоритм программчлал-10
Badral Khurelbaatar4.4K visualizações
Lab13 basic theory por BPurev
Lab13 basic theoryLab13 basic theory
Lab13 basic theory
BPurev19.2K visualizações
сургалтын хэрэглэгдэхүүн 2 por Tstuya68
сургалтын хэрэглэгдэхүүн 2сургалтын хэрэглэгдэхүүн 2
сургалтын хэрэглэгдэхүүн 2
Tstuya68428 visualizações
U.cs101 алгоритм программчлал-3 por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-3U.cs101   алгоритм программчлал-3
U.cs101 алгоритм программчлал-3
Badral Khurelbaatar12.9K visualizações
U.cs101 lecture 6 por Badral Khurelbaatar
U.cs101   lecture 6U.cs101   lecture 6
U.cs101 lecture 6
Badral Khurelbaatar3.1K visualizações
алгоритм por Ichinnorov Ganbat
алгоритмалгоритм
алгоритм
Ichinnorov Ganbat1.4K visualizações

Similar a Mathcad beginning-part1

Excel 2007 por
Excel 2007Excel 2007
Excel 2007Д. Мөнжүүл
338 visualizações2 slides
Excel por
ExcelExcel
ExcelД. Мөнжүүл
626 visualizações15 slides
Bayartsetsg por
BayartsetsgBayartsetsg
Bayartsetsggmgrace_24
392 visualizações29 slides
Bayartsetsg por
BayartsetsgBayartsetsg
Bayartsetsggmgrace_24
272 visualizações29 slides
Bayartsetsg por
BayartsetsgBayartsetsg
Bayartsetsggmgrace_24
351 visualizações29 slides
Lecture 2 por
Lecture 2Lecture 2
Lecture 2Tuguldurbayar Gantogoo
219 visualizações31 slides

Similar a Mathcad beginning-part1(20)

Bayartsetsg por gmgrace_24
BayartsetsgBayartsetsg
Bayartsetsg
gmgrace_24392 visualizações
Bayartsetsg por gmgrace_24
BayartsetsgBayartsetsg
Bayartsetsg
gmgrace_24272 visualizações
Bayartsetsg por gmgrace_24
BayartsetsgBayartsetsg
Bayartsetsg
gmgrace_24351 visualizações
Lekts 8 por nyamka_09
Lekts 8Lekts 8
Lekts 8
nyamka_093.8K visualizações
Ooad por А. Наса
OoadOoad
Ooad
А. Наса2.7K visualizações
Lecture3 por orgil
Lecture3Lecture3
Lecture3
orgil434 visualizações
Gerelmaa por gmgrace_24
GerelmaaGerelmaa
Gerelmaa
gmgrace_24416 visualizações
Excel2007 lesson por erdenebal
Excel2007 lessonExcel2007 lesson
Excel2007 lesson
erdenebal1.6K visualizações
Hereglee1 por monhzul_flash
Hereglee1Hereglee1
Hereglee1
monhzul_flash1.3K visualizações
Vpii bie daalt por Gantur Togtokh
Vpii bie daaltVpii bie daalt
Vpii bie daalt
Gantur Togtokh1.3K visualizações
Vpii bie daalt por Onobold Odgerel
Vpii bie daaltVpii bie daalt
Vpii bie daalt
Onobold Odgerel1.6K visualizações
Vpii bie daalt por Onobold Odgerel
Vpii bie daaltVpii bie daalt
Vpii bie daalt
Onobold Odgerel714 visualizações
C++ vndsen oilgolt хичээл 1 por Urantuya Purevtseren
C++ vndsen oilgolt хичээл 1C++ vndsen oilgolt хичээл 1
C++ vndsen oilgolt хичээл 1
Urantuya Purevtseren1.6K visualizações
Gosexem asuult 09 por dorjoooo
Gosexem asuult 09Gosexem asuult 09
Gosexem asuult 09
dorjoooo3.4K visualizações
Алгоритм por swf_cloud
АлгоритмАлгоритм
Алгоритм
swf_cloud2.1K visualizações
U.cs101 алгоритм программчлал-1(1) por Badral Khurelbaatar
U.cs101   алгоритм программчлал-1(1)U.cs101   алгоритм программчлал-1(1)
U.cs101 алгоритм программчлал-1(1)
Badral Khurelbaatar30.9K visualizações

Mais de Babaa Naya

Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам por
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам Babaa Naya
231 visualizações9 slides
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт... por
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...Babaa Naya
88 visualizações6 slides
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли... por
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...Babaa Naya
91 visualizações10 slides
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн... por
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...Babaa Naya
66 visualizações5 slides
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo por
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgooSuraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgooBabaa Naya
36 visualizações22 slides
Img 20210105 0002 por
Img 20210105 0002Img 20210105 0002
Img 20210105 0002Babaa Naya
88 visualizações2 slides

Mais de Babaa Naya(20)

Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам por Babaa Naya
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам
Babaa Naya231 visualizações
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт... por Babaa Naya
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэт...
Babaa Naya88 visualizações
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли... por Babaa Naya
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжли...
Babaa Naya91 visualizações
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн... por Babaa Naya
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үн...
Babaa Naya66 visualizações
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo por Babaa Naya
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgooSuraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
Suraltsagchid chiglesen uilchilgee hesgiin notolgoo
Babaa Naya36 visualizações
Img 20210105 0002 por Babaa Naya
Img 20210105 0002Img 20210105 0002
Img 20210105 0002
Babaa Naya88 visualizações
Img 20210105 0001 por Babaa Naya
Img 20210105 0001Img 20210105 0001
Img 20210105 0001
Babaa Naya97 visualizações
Cisco packet tracer por Babaa Naya
Cisco packet tracerCisco packet tracer
Cisco packet tracer
Babaa Naya178 visualizações
Cisco packet tracer por Babaa Naya
Cisco packet tracerCisco packet tracer
Cisco packet tracer
Babaa Naya50 visualizações
Lab10 por Babaa Naya
Lab10Lab10
Lab10
Babaa Naya115 visualizações
Lab9 por Babaa Naya
Lab9Lab9
Lab9
Babaa Naya123 visualizações
Lab8 por Babaa Naya
Lab8Lab8
Lab8
Babaa Naya119 visualizações
Lab7 por Babaa Naya
Lab7Lab7
Lab7
Babaa Naya113 visualizações
Lab6 por Babaa Naya
Lab6Lab6
Lab6
Babaa Naya113 visualizações
Lab 6 por Babaa Naya
Lab 6Lab 6
Lab 6
Babaa Naya129 visualizações
Lab5 por Babaa Naya
Lab5Lab5
Lab5
Babaa Naya113 visualizações
Lab4 por Babaa Naya
Lab4Lab4
Lab4
Babaa Naya107 visualizações
Lab3 por Babaa Naya
Lab3Lab3
Lab3
Babaa Naya112 visualizações
Lab2 por Babaa Naya
Lab2Lab2
Lab2
Babaa Naya162 visualizações
D.sa302 lab 1 por Babaa Naya
D.sa302 lab 1D.sa302 lab 1
D.sa302 lab 1
Babaa Naya128 visualizações

Mathcad beginning-part1

  • 1. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 1 Mathcad системтэй анхлан танилцах 1. Өмнөх үг 2. Ажиллах орчин 3. Хялбар тоон илэрхийлэл бичиж, бодуулах 4. Хувьсагч тодорхойлох 5. Хувьсагчийн үйлчлэх муж 6. Нэгж тооцох 7. Math самбар 8. Зарим нэг жишээ: кв язгуур, нийлбэр, уламжлал, интеграл олох 9. Хэрэглэгчийн функцтэй ажиллах 10. Дотоод функцтэй ажиллах 11. График байгуулах 1. Өмнөх үг Дэлхий даяар өнөөдөр сая сая хүн ажлын шаардлагаар болон бусад шалтгаанаар математикийн тооцоо хийж байна. Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн аль ч салбарын үйл ажиллагаанд ийм тооцоо хийх нь жирийн үзэгдэл юм. Анхандаа тооцоог тооны машин дээр хийх юм уу эсвэл Fortran, Basic, Pascal гэх мэт програмчлалын хэлээр зохиосон програм ашиглан гүйцэтгэдэг байсан бол одоо математикийн тусгай програм хангамжуудыг (системүүдийг) хэрэглэдэг болжээ. MathSoft, Inc. (АНУ) компанийн бүтээгдэхүүн болох Mathcad систем (интернетийн хаяг нь http://www.mathcad.com) нь хамгийн орчин үеийн, олон боломжит, түгээмэл хэрэглэгдэгч математик системүүдийн нэг юм. Mathcad гэдэг нь Mathematical Computer Aided Design (буюу Математик Тооцооны Компьютер Систем гэж монголчилъё) гэсэн үгнүүдийн товчлол юм. Mathcad дээр математикийн тоон (numerical) төдийгүй аналитик (symbolic) тооцоо хийх боломжтой. Боловсронгуй математик хандалтын интерфейстэй. Өгөгдлийн график дүрслэлийг байгуулах чадварлаг хэрэгслүүдтэй. Мөн програм бичих боломжтой. Бидний ажиллах Mathcad 13 систем нь Win9x/ME/2000/NT/XP орчинд ажиллаж чадна. Өнөөгийн байдлаар энэ хувилбараас хойш 14 гэсэн хувилбар гараад байгаа. Өнөөдөр дэлхий нийтээр түгээмэл хэрэглэгдэж буй ихэнх програм хангамжийн адилаар Mathcad нь англи хэлтэнд зориулсан интерфейстэй. Тиймээс түүний нэр томъёонуудыг монголчлохдоо ихэнх тохиолдолд утга дүйцүүлж бус харин монголоор яаж илэрхийлвэл ойлгомжтой байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал Symbolic calculation гэсэн үгийг Тэмдэгт тооцоо гэхийн оронд Аналитик хувиргалт хэмээн орчуулваас зохилтой. 2. Ажиллах орчин Mathcad 13 програмыг Start цэснээс дуудан ачаалж болно:
  • 2. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 2 Програм ачаалагдсаны дараа дэлгэцэнд Mathcad 13-ын үндсэн цонх гарч ирнэ. Үндсэн цонхон дотор шинэ ажлын файл автоматаар үүссэн байна. Ажлын файлыг worksheet гэнэ. Дараах зургийг харна уу: Ажлын хуудас цагаан өнгөтэй байна. Үүнийг яг л дэвтрийн хуудас гэж ойлгож болох бөгөөд дээр нь томъёо, илэрхийлэл г.м. бүх юмаа бичнэ. Ажлын хуудас дээрх курсор + гэсэн хэлбэртэй байна. Энэ курсор хаана байна, бичиж буй илэрхийлэл тэндээс эхлэн гарах болно. Харин илэрхийлэл бичиж эхлэмэгц курсор гэсэн хэлбэртэй болно. Илэрхийлэл дотроо энэ курсор хаана байна, бичиж буй зүйл тэндээс үргэлжлэн гарах болно. Илэрхийллээ бичиж дуусаад ENTER дарвал курсор дахин + гэсэн хэлбэртэй болж, доод талын мөрөнд шилжинэ. 3. Хялбар тоон илэрхийлэл бичиж, бодуулах Хялбар математик илэрхийлэл бичихдээ стандарт тэмдэгтүүдийг ашигладаг. Тухайлбал: • “+” – нэмэх үйлдэл • “-“ – хасах үйлдэл
  • 3. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 3 • “*” – үржих үйлдэл • “/” – хуваах үйлдэл • “^” – зэрэгт дэвшүүлэх • “=” – тоон утга олох үйлдэл г.м. Ямар нэг үйлдлийн тэмдгийг дарахад түүний хажуу талд жижиг хар дөрвөлжин гарч ирдэг. Үүнийг бөглөх зай (placeholder) хэмээн нэрлэдэг. Бөглөх зай байгаа газар үйлдлийн гишүүнийг бичих ёстой юм. Бөглөх зай руу очихдоо гарын ←, ↑, →, ↓ товчнууд юм уу хулганыг ашиглана. Жишээ болгон 5.104 8 15 − илэрхийллийг бодуулъя. 1. 15-ыг оруулах: 2. “-” тэмдэг дарах. Тэгмэгц хажуу талд нь бөглөх зай гарч ирнэ: 3. Бөглөх зайнд “/” тэмдэг бичих. Тэгмэгц дээд, доод талд нь бөглөх зай гарч ирнэ: 4. Дээд талын бөглөх зайнд 8-ыг оруулах: 5. Доод талын бөглөх зайнд 104.5-ыг оруулах: 6. “=” дарах. Тэгмэгц хариу гарч ирнэ:
  • 4. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 4 4. Хувьсагч тодорхойлох Mathcad-ын нэг хүчирхэг чадвар нь хувьсагч тодорхойлон ашиглах боломж юм. Хувьсагч тодорхойлохдоо, хувьсагчийн нэрийг бичээд шууд утгыг нь оноодог. Утга оноох үйлдлийг “:=” тэмдгээр илэрхийлдэг: Хувьсагч := Утга Жишээ болгон ийм нэг бодлого авч үзье. Машин S=150 км замыг t=1.25 цагт туулсан бол дундаж хурд v-г ол: Дээрх жишээнд S, t гэсэн хоёр хувьсагч тодорхойлоод дундаж хурдыг томъёогоор олж байна. Одоо S ба t-ийн утгыг өөрчлөхөд хурдны шинэ утга гарах болно. 5. Хувьсагчийн үйлчлэх муж Тодорхойлогдсон хувьсагч нь тодорхойлогдсон газартайгаа харьцангуй, зүүнээс баруун тийш ба дээрээс доош чиглэлд хүчинтэй байдаг. Ө.х.: Тиймээс, дээрх чиглэлүүдээр хязгаарлагдсан мужийн гадна хувьсагчийг ашигласан илэрхийлэл бичвэл алдаа үүснэ. Ж.нь:
  • 5. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 5 6. Нэгж тооцох Mathcad 11 системд физик хэмжигдхүүнтэй ажиллахдаа түүний нэгжийг тооцох боломжтой байдаг. Үүний тулд: гэсэн сонголтыг хийх хэрэгтэй. Ингэхэд дараах цонх гарч ирнэ: Энэ цонхны Хэмжигдхүүнүүд гэсэн хэсэгт физик хэмжигдхүүнүүдийн нэрс харагдах ба Нэгжүүд гэсэн хэсэгт тухайн нэг хэмжигдхүүний нэгжүүд гарч ирдэг. Жишээ нь өмнө үзсэн “Машин S=150 км замыг t=1.25 цагт туулсан бол дундаж хурд v-г ол” гэсэн бодлогыг нэгж тооцон бодож байгаа нь:
  • 6. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 6 1. Замыг оруулах: Үржих тэмдэг дарна 2. Хугацааг оруулах: 3. Хурдыг олох: 4. Олсон утгыг гаргах:
  • 7. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 7 Хурдны утгыг гаргахад м/с гэсэн нэгж автоматаар тооцогдон гарч ирснийг харж байна уу. 7. Math самбар +, -, *, / гэсэн арифметикийн үндсэн үйлдлүүдээр үл илэрхийлэгдэх язгуур, логарифм, уламжлал, интеграл, вектор, матриц г.м.-ийг бичихэд нэмэлт хэрэгслүүд шаардлагатай болдог. Учир нь компьютерын гар дээр харгалзах тэмдэгтүүд нь байдаггүй. Нэмэлт хэрэгслүүд Math хэмээх хэрэгслийн самбарт байрладаг. Дараах зурагт энэ самбар болон түүний хэрэгслүүдийн нэрийг үзүүлэв: Хэрэв үндсэн цонхонд энэ самбар алга байвал:
  • 8. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 8 гэсэн сонголтыг хийх хэрэгтэй. Тэгэхэд гарч ирэх болно. Math самбарын хэрэгсэл болгоныг дарахад дахин нэг хэрэгслийн самбар гарч ирдэг. Тэнд нь юу юу байдаг вэ? • Calculator - арифметик үйлдлүүд, элементар функцууд, утга оноох, утга олох үйлдлийн товчнууд байрлана: • Graph - янз бүрийн график байгуулах хэрэгслүүд байрлана: • Vector & Matrix - вектор болон матриц байгуулах хэрэгслүүд, тэдгээр дээр хийх зарим үйлдлийн товчнууд байрлана:
  • 9. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 9 • Evaluation - локаль ба глобаль хувьсагч тодорхойлох, функц зарлах хэрэгслүүд, илэрхийллийг тоо болон аналитик аргаар бодуулах товчнууд байрлана: • Calculus - интеграл, дифференциал, хязгаар, нийлбэр, үржвэр бодох хэрэгслүүд байрлана: • Boolean - логик болон жишилтийн үйлдлийг илэрхийлсэн товчнууд байрлана: • Programming – програм бичихэд зориулагдсан нөхцөл шалгах, давталтын, шилжилтийн, таслалтын, алдаа (exception) боловсруулах оператор г.м. хэрэгслүүд байрлана: • Greek Symbol – грек үсгийн товчнууд байрлана:
  • 10. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 10 • Symbolic - зарим аналитик хувиргалтын үйлдлийг илэрхийлсэн товчнууд байрлана: 8. Зарим нэг жишээ: кв язгуур, нийлбэр, уламжлал, интеграл олох • ? 2 1 = • ?2 3 1 5 =+ SPACE товч дарна
  • 11. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 11 Энэ жишээг бодохдоо 3-р алхамд SPACE товчийг даралгүйгээр шууд “+” дарсан бол +3 1 5 гэсэн шал өөр илэрхийлэл болон хувирах байсан юм. Харин SPACE дарснаар, 3- ын ард байрлаж байсан курсор 3 1 5 -ийн ард гарна. Тэгээд “+” дарж болно. • ? ! 110 0 =∑=k k • ?)3( |2 =+ xx Энд уламжлалын аналитик хариуг олох ёстой гэдгийг анхаараарай. Mathcad системд, аналитик хариу олох үйлдлийг “→” гэсэн тэмдгээр илэрхийлдэг болох нь харагдаж байна. • ?)3( | 5 2 =+ =xxx Энд уламжлалыг x=5 гэсэн цэг дээр олох ёстой байна. Ө.х. тоон утга олно гэсэн үг. • ? 1 1 1 0 2 = +∫ dx x Тодорхой интеграл бодно гэдэг бол мэдээж тоон утга олно гэсэн үг.
  • 12. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 12 9. Хэрэглэгчийн функцтэй ажиллах Mathcad системд хэрэглэгч өөрөө функц үүсгэж болдог байна. Үүнийг функц тодорхойлох хэмээн нэрийднэ. Энэ нь Mathcad-ын бас нэг хүчирхэг чадвар юм. Хэрэглэгчийн тодорхойлсон функцыг хэрэглэгчийн функц (user-defined function) гэнэ. Хэрэглэгчийн функц тодорхойлох ерөнхий загвар нь: Функцын_нэр(аргумент1, аргумент2, ...) := илэрхийлэл гэсэн хэлбэртэй. Ж.нь: Энд f(x) гэсэн нэг хувьсагчийн функц тодорхойлж байна. Функцээ тодорхойлсны дараа аргументэд нь утга өгөх замаар функцыг бодуулна: Өөр нэг жишээ: Энд gadarguu(x,y) гэсэн хоёр хувьсагчийн функц тодорхойлон бодсон байна.
  • 13. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 13 10. Дотоод функцтэй ажиллах Mathcad систем өөрөө урьдчилан тодорхойлогдсон функцын сантай. Урьдчилан тодорхойлогдсон гэдэг нь хэрэглэгч үүсгээгүй гэсэн үг. Ийм функцыг дотоод функц (built-in function) гэдэг. Дотоод функцын нэрийг мэдэж байгаа бол шууд гараас бичиж оруулж болно. Харин нэрийг нь мэдэхгүй бол: гэсэн үйлдлийг хийх хэрэгтэй. Тэгэхэд дараах цонх гарч ирдэг: Энэ цонхны Функцын төрлүүд гэсэн хэсгээс тохирох төрлөө (Тригонометр, Логарифм, Зэрэгт г.м.) сонгоход Функцууд гэсэн хэсэгт тухайн төрөлд хамаарах функцууд гарч ирдэг. Эндээс хэрэгтэй функцээ сонгоно. Жишээ болгон ганц нэг дотоод функцыг авч үзье. • acos( ) – урвуу косинус олох функц Энэ функц дээрх зургийн хамгийн дээд талд харагдаж байна. Тайлбараас нь үзэхэд энэ нь урвуу косинус (arccos) олдог дотоод функц байна:
  • 14. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 14 Арккосинусын аргумент [-1,1] хооронд байх ёстой. Тиймээс бөглөх зайнд энэ завсраас утга бичнэ. Харин хариу нь радианаар гарна. 1.047 радиан гэдэг нь 3 π буюу 60 градус юм. • if( ) – нөхцөл шалгаж хариу гаргах функц Энэ нь өгөгдсөн нөхцлийг биелж буй эсэхийг шалгаад, хэрэв биелж байвал (үнэн бол) нэг хариу, хэрэв биелэхгүй байвал (худал бол) өөр нэг хариуг гаргадаг функц юм. Гаргах хариу нь тоон утга, илэрхийлэл бас өөр нэг функц г.м. байж болдог. Функцын загвар нь: if(нөхцөл, хариу1, хариу2) Энэ загварынх нь дагуу шууд гараас бичиж болно. Эсвэл дараах зурагт үзүүлсэн сонголтыг хийж болно: Хялбар жишээнүүд:
  • 15. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 15 Өөр нэгэн жишээ. if( ) функцын тусламжтайгаар хэрэглэгчийн функц яаж тодорхойлж болохыг авч үзье. Хэрэв f(x) функц нь: ⎪⎩ ⎪ ⎨ ⎧ ≥ <− = 0, 0, )( 2 2 xx xx xf гэсэн хэлбэртэй өгөгдсөн гэвэл түүнийг: гэж тодорхойлно. Тэгээд x-д нь харгалзах утгууд өгөн бодуулж болно: Дээрх жишээнүүдэд байгаа нөхцлүүдийг бичихдээ Boolean самбарын хэрэгслүүдийг ашигласан гэдгийг сануулъя: Заримдаа хэрэглэгч нь аль нэг дотоод функцыг өөрийн зохиосон функцээр орлуулж болно. Үүний тулд ердөө л функц тодорхойлох үйлдэл хийнэ. Ж.нь дээр дурдагдсан урвуу косинус олдог acos() функцыг илүү нүдэнд танил arccos гэсэн нэртэй болгоё гэвэл: 11. График байгуулах Янз бүрийн функц, өгөгдлийн график дүрслэлийг хоёр, гурван хэмжээст огторгуйд байгуулах нь тооцоо, хэмжилтийн үр дүнг бодитой болгож, “амь оруулдаг”. Mathcad системийн график байгуулах боломж нь маш өндөр төвшинд хийгдсэн. Энд та дараах төрлийн графикуудыг үүсгэх боломжтой: • X-Y Plot - тэгш өнцөгт координатын системд X-Y график; • Polar Plot - туйлын координатын системд график ; • Surface Plot - гурван хэмжээст (3D) гадаргуу; • Contour Plot – 3D гадаргын топограф зураг;
  • 16. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 16 • 3D Bar Plot – 3D гистограмм; • 3D Scatter Plot – 3D муруй; • Vector Field Plot – вектор орон. Эдгээрийн заримтай танилцъя. Х-Y Plot Энэ хэрэгслийг ашиглан бид: • нэг хувьсагчийн функцын • параметрт хэлбэрээр өгөгдсөн систем функцын (нэг хувьсагчийн) • өгөгдлийн векторын график дүрслэлийг тэгш өнцөгт 2D координатын хавтгай дээр байгуулах боломжтой. Ж.нь sin(x) тригонометр функцын графикийг байгуулъя. Үүнийг бид 2 янзаар гүйцэтгэж болно: • Шуурхайлан зурах (Quick plot) • Функцыг дискрет хэлбэрт оруулж, утгын таблиц үүсгээд графикийг нь байгуулах (Plot from value table) Эхний тохиолдлоор зуруулж үзье. Юуны өмнө ажлын талбарт хаана график гаргаж тавих вэ, тэндээ курсороо шилжүүлнэ: Тэгээд Graph хэрэгслийн самбараас тэгш өнцөгт координатын хавтгайг (X-Y Plot) сонгоно: Ажлын талбарт координатын хавтгай гарч ирнэ. Бид хэвтээ тэнхлэгийн дагууд аргумент, босоо тэнхлэгийн дагууд функцын утгыг авч график байгуулж заншсан билээ. Тэр ёсоор:
  • 17. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 17 Ингээд x ба sin(x) – ийг зөв бичиж оруулсан тохиолдолд хүсэн хүлээсэн график зурагдаж гарч ирэх болно: Функцын графикийг ингэж маш түргэнээр, функцээ бичиж өгөөд л шууд байгуулахыг Шуурхайлан зурах (Quick plot) хэмээн нэрийднэ. Учир нь функцын чөлөөт хувьсагчийн (аргументын) утгын интервалыг Mathcad систем өөрөө автоматаар [-10, 10] гэж авч байгаа юм. Энэ интервалыг заримдаа зурах интервал гэж нэрлэнэ.
  • 18. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 18 Одоо энэ графиктаа зарим нэмэлт тохиргоо буюу хэвжүүлэг (Formatting) хийе. Тухайлбал: 1. 1010 <<− x байгааг өөрчилж ππ 22 <<− x завсарт авъя. Үүний тулд график дээр нэг дарах хэрэгтэй. Тэгэхэд хэвтээ тэнхлэгийн доод талд болон босоо тэнхлэгийн зүүн талд тэдгээрийн доод, дээд хязгаарын утгууд гарч ирдэг: Бид хэвтээ тэнхлэгийн хязгаарын утга тус бүр дээр очиж, засварлах хэрэгтэй. π тогтмолыг оруулахдаа Calculator самбараас дарж болно, эсвэл Greek самбараас дарж болно, эсвэл гараас шууд CTRL+SHIFT+P товчны хослолыг дарж болно гэдгийг сануулъя: 2. Координатын хавтгай дээр тор (Gridlines) тавья. Үүний тулд график дээр хоёр удаа огцом дарах (double click) хэрэгтэй. Ингэмэгц дараах Formatting Currently Selected X-Y Plot (Сонгогдсон X-Y графикийг хэвжүүлэх) гэсэн цонх гарч ирнэ:
  • 19. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 19 Энэ цонх 4 самбараас бүтсэн байна. Хамгийн эхлээд X-Y Axes (X-Y Тэнхлэгүүд) хэмээх самбар нь дэлгэгджээ. Тэнхлэг тус бүрийн хувьд хийж болох нэмэлт сонголтууд энд агуулагдана. Тухайлбал: Log Scale – Логарифм хуваарьт оруулах; Grid Lines – Тэнхлэгийг хуваасан шулуунууд татах; Numbered – Хуваарийн тоон утгуудыг гаргах; Autoscale – Хуваарийн утгын мужийг автоматаар тодорхойлох; Show Markers – Тэмдэглэл хийх. Энэ сонголтыг хийсэн бол тэнхлэгийн аль нэг тоон утгыг дайрсан шулуун татаж болно. Өөрөөр хэлбэл тухайн цэгийг ялган тэмдэглэж буй хэрэг юм. Нэг тэнхлэгийн хувьд 2 ийм шулуун татах боломжтой. Дараах зургийг харна уу:
  • 20. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 20 Auto Grid – Хуваарийн хуваалтыг автоматаар хийх. Энэ сонголтыг арилгаад түүний доохон талд идэвхжих Number of Grids (Хуваалтын тоо) цонхонд хуваалтын тоогоо зааж өгч болно; Equal Scales – Хоёр тэнхлэгийн утгын мужийг хүчээр адилтгах; Grid Color – Торын өнгийг тодорхойлох. Автоматаар энд ногоон өнгө сонгогдсон байдаг; Axis Style – Координатын тэнхлэгийн байрлал. Энд 3 сонголт бий: Boxed – Координатын тэнхлэгүүд координатын хавтгайн хоёр захад байрлана. Өөрөөр хэлбэл хайрцаглаж байрлана; Crossed – Координатын тэнхлэгүүд координатын эхийг (0,0) дайрч байрлана. Өөрөөр хэлбэл огтлолцсон шулуунууд байна; None – Координатын тэнхлэгүүд харагдахгүй; Координатын хавтгай дээр тор тавихын тулд яах ёстойг та бараг гадарласан байлгүй дээ. X ба Y тэнхлэгийн хувьд аль алинд нь Grid Lines сонголтыг хийх хэрэгтэй юм. Тэгснээр: 3. Графиктаа толгой гарчиг, тэнхлэгүүддээ бас нэр өгье. Үүний тулд хэвжүүлэх цонхныхоо Labels (Нэрнүүд) хэмээх самбарыг дэлгэнэ. Харгалзах талбаруудад нэрнүүдийг бичиж өгснөөр график маань нэр, хаягтай болдог:
  • 21. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 21 X-Y Plot хэрэгслийг ашиглан нэг координатын хавтгай дээр хэд хэдэн графикийг хамтад нь байгуулах боломжтой байдаг. Жишээ авч үзье. Эхлээд cos(x) функцын графикийг байгуулъя: Одоо cos(3x) функцын графикийг нэмье. Үүний тулд эхний функцын нэрийн ард курсорыг аваачаад таслал тавих хэрэгтэй:
  • 22. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 22 Ингэхэд түүний доод талд шинэ бөглөх зай гарч ирнэ: Энэ бөглөх зайд cos(2x) функцыг бичнэ: Enter дармагц графикууд зурагдана:
  • 23. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 23 Графикууд өнгөөр, бас дүрслэлийн хэлбэрээр ялгагдсан байх болно. Ж.нь эхний график улаан өнгийн тасралтгүй шугамаар дүрслэгдсэн байх бол хоёр дахь график хөх өнгийн тасархай шугамаар дүрслэгдсэн байх болно. Surface Plot Энэ хэрэгслийг ашиглан: • хоёр хувьсагчийн функцын • параметрт хэлбэрээр өгөгдсөн хоёр хувьсагчийн систем функцын • өгөгдлийн матрицын график дүрслэлийг 3D тэгш өнцөгт координатын системд гадаргуу маягаар байгуулах боломжтой. Ж.нь f(x,y)=x2 -y2 гэсэн хоёр хувьсагчийн функцын графикийг байгуулъя. Эхлээд функцээ тодорхойлоод, дараа нь Graph самбараас харгалзах хэрэгслийг сонгоно: Гарч ирсэн координатын хавтгайн доод талын бөглөх зайд функцын нэрийг бичнэ:
  • 24. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 24 Ийм гадаргууг параболоид гадаргуу гэдэг. Уг гадаргууг бид Quick plot буюу Шуурхайлан зуруулсан болно. Учир нь x, y-ийн утгын интервалыг бид зааж өгөөгүй, Mathcad өөрөө автоматаар [-5,5] гэж авсан байгаа. Зурах интервалаа хэрэглэгч өөрөө урьдчилан зааж өгөхийн тулд хоёр хувьсагчийн функцыг өгөгдлийн матриц хэлбэрээр илэрхийлэх шаардлагатай. Координатын хавтгай дээр хулганаар дараад графикийг огторгуйд эргүүлж болно. Параметрт хэлбэрээр өгөгдсөн хоёх хувьсагчийн систем функцын график дүрслэлийг хийе. Ж.нь: ⎪ ⎩ ⎪ ⎨ ⎧ += ⋅= ⋅= vuvuZ vuvuY vuvuX 5 ),( cos),( sin),( гэсэн систем бол параметрт хэлбэрээр өгөгдсөн хоёр хувьсагчийн функцын систем болно. Учир нь X, Y, Z функцууд тус бүрдээ хөндлөнгийн u, v гэсэн параметруудаас хамаарсан байгаа. Дараах зургуудад графикийг хэрхэн байгуулсныг харуулав:
  • 25. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 25 Ийм гадаргууг параметрт гадаргуу (parametric surface) гэдэг. Энд, параметрт гадаргууг зурсан хоёр тохиолдлыг харьцууж үзүүлжээ. Эхний тохиолдолд, систем функцуудыг тус бүрд нь тодорхойлоод, координатын хавтгайн бөглөх зайд функцуудын нэрийг хаалтан дотор цувуулж бичсэн байна. Удаах тохиолдолд функцын системийг 3 элеметтэй вектор- функц хэлбэрээр тодорхойлоод, координатын хавтгайн бөглөх зайд вектор-функцын нэрийг бичсэн байна. Бид энд бас л Quickplot хийж параметрт гадаргууг зуруулсан болно. Зурах интервалыг өөрсдөө тодорхойлно гэвэл функцуудыг өгөгдлийн матриц хэлбэрээр дүрслэх хэрэгтэй. Surface Plot хэрэгслээр хэд хэдэн гадаргууг нэг координатын системд хамтад нь байгуулах боломжтой байдаг. Жишээ авч үзье. Хялбарыг бодож хоёр хувьсагчийн функцын графикуудыг зуруулъя:
  • 26. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 26 Өөр нэг жишээ. Хамтдаа зурагдсан параметрт гадаргуунууд: Contour Plot Энэ хэрэгслийг ашиглан:
  • 27. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 27 • хоёр хувьсагчийн функцын • параметрт хэлбэрээр өгөгдсөн хоёр хувьсагчийн систем функцын • өгөгдлийн матрицын топограф дүрслэлийг байгуулах боломжтой. Топограф дүрслэл гэдгийг 3D гадаргуугийн хавтгай дээрх үүсгэж буй проекци гэж ойлгож болно. Жишээ болгоод дээр ажилласан f(x,y)=x2 -y2 гэсэн хоёр хувьсагчийн функцын топограф дүрслэлийг байгуулъя. Хялбарыг бодож Quick plot дүрслэл хийе. Эхлээд функцээ тодорхойлоод, дараа нь Graph самбараас харгалзах хэрэгслийг сонгоно: Гарч ирсэн хэрэгслийн бөглөх зайнд функцын нэрийг бичнэ: Contour Plot хэрэгслээр мөн хэд хэдэн топограф дүрслэлийг нэг хавтгай дээр хамт зурах боломжтой. 3D Scatter Plot Graph самбарт энэ хэрэгсэл нь: Уг хэрэгслийг ашиглан: • параметрт хэлбэрээр өгөгдсөн нэг хувьсагчийн систем функцын • өгөгдлийн векторуудын график дүрслэлийг 3D тэгш өнцөгт координатын системд байгуулах боломжтой. Энэ нь огторгуйд зурагдсан муруй байна.
  • 28. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 28 Параметрт хэлбэрээр өгөгдсөн нэг хувьсагчийн систем функцын график дүрслэлийг хийж үзье. Ж.нь: ⎪ ⎩ ⎪ ⎨ ⎧ = = = tttZ ttY ttX cossin)( cos)( sin)( гэсэн систем бол параметрт хэлбэрээр өгөгдсөн нэг хувьсагчийн функцын систем болно. Учир нь X, Y, Z функцууд тус бүрдээ хөндлөнгийн t гэсэн параметраас хамаарсан байгаа. Дараах зургуудад графикийг хэрхэн байгуулсныг харуулав: Энд, график байгуулсан хоёр тохиолдлыг харьцууж үзүүлэв. Эхний тохиолдолд, систем функцуудыг тус бүрд нь тодорхойлсон бол удаах тохиолдолд функцын системийг 3 элементтэй вектор-функц хэлбэрээр тодорхойлсон байна. График зөвхөн цэгүүдээр дүрслэгдсэн байгааг анзаарсан байх. Цэгүүдийг хооронд нь холбоё гэвэл зураг дээр хулганыг аваачиж, Enter товчийг 2 удаа дарах хэрэгтэй. Ингэхэд 3-D Plot Format гэсэн цонх гарч ирнэ. Энэ цонхны Appearance (Үзэгдэх байдал) самбарыг дэлгээд, Line Options (Шугам сонгох) гэсэн хэсгээс Lines (Шугам) гэсэн сонголтыг хийгээд Ok дарах хэрэгтэй:
  • 29. © Б.Алтанхүү, 2007-2008 Mathcad системтэй анхлан танилцах 29 Ингэхэд графикийн цэгүүд хоорондоо холбогдож, муруй зурагдах болно: Ийм муруйг 3D параметрт муруй (3D parametric curve) гэдэг. Энд бид параметрт муруйг бас л Quickplot хийж зуруулсан болно. Зурах интервалыг өөрсдөө тодорхойлно гэвэл мэдээж функцуудыг өгөгдлийн вектор болгож дүрслэх шаардлагатай. 3D Scatter Plot хэрэгслээр мөн хэд хэдэн параметрт муруйг нэг координатын системд хамт зурах боломжтой.