SlideShare a Scribd company logo
1 of 8
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН
БАЙГУУЛЛАГЫГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын төрийн болон төрийн бус өмчийн дээд
боловсролын сургалтын байгууллагыг /цаашид “дээд боловсролын сургалтын байгууллага” гэнэ/ аттестатчилахад
энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Аттестатчиллын зорилго нь дээд боловсролын стандарт, норм норматив /цаашид шалгуур үзүүлэлт гэнэ/-ын
хэрэгжилтийг тогтооход оршино.
1.3. Аттестатчилах үйл ажиллагааны үндсэн зарчим нь дээд боловсролын салбарт Монгол Улсын хууль
тогтоомжийг хэрэгжүүлэх, бодитой, үл хамаарах, ил тод байхад оршино.
1.4. Дээд боловсролын сургалтын байгууллагыг 5 жил тутамд 1 удаа, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авч
үйл ажиллагаа явуулснаас хойш 3-аас доошгүй жилийн дараа аттестатчилна.
1.5. Аттестатчилах үйл ажиллагааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид
“яам” гэнэ/ хариуцан зохион байгуулна.
1.6. Дээд боловсролын сургалтын байгууллагын харъяа сургууль бие даан аттестатчилалд хамрагдана.
1.7. Аттестатчиллын дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон яамны цахим хуудсаар ил тод мэдээлнэ.
Хоѐр. Аттестатчилах үйл ажиллагааны зохион байгуулалт
2.1. Аттестатчилалд хамрагдах дээд боловсролын сургалтын байгууллагын жагсаалтыг Боловсролын асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 1.4-т заасны дагуу хичээлийн жилд багтаан баталгаажуулна.
2.2. Аттестатчилалд хамрагдах дээд боловсролын сургалтын байгууллагад мэдэгдэл хүргүүлэх асуудлыг яамны
дээд боловсролын асуудал хариуцсан нэгж хариуцах бөгөөд албан бичгээр мэдэгдэнэ.
2.3. Дээд боловсролын сургалтын байгууллага нь мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан
шалгуур үзүүлэлтийг хэрхэн ханган биелүүлж байгаа тухай илтгэх хуудас бичиж, баталгаажуулан яаманд
бичмэл болон цахим хэлбэрээр ирүүлнэ.
2.4. Журмын 2.3-т заасан илтгэх хуудсыг яамны бичиг хэрэгт бүртгэгдсэн өдрөөр хүлээн авсанд тооцно.
2.5. Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах комисс /цаашид “комисс” гэнэ/-ыг 5-аас доошгүй
хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний тушаалаар
баталгаажуулна.
2.6. Комиссын бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, дээд боловсролын сургалт, эрдэм шинжилгээний
байгууллагаас төлөөлөл оролцуулна. Шаардлагатай гэж үзвэл холбогдох салбарын төрийн бус байгууллагын
төлөөллөөс оролцуулж болно.
2.7. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлага /захирал/ нь сургуулийн үйл ажиллагааны талаар
бодитой мэдээллийг комисст өгч, шаардлагатай өрөө танхим, тоног төхөөрөмжөөр ханган, аттестатчилах үйл
ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
2.8. Комисс нь үйл ажиллагаандаа энэхүү журам болон "Боловсролын тухай", "Дээд боловсролын тухай" хууль,
тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, холбогдох эрх зүйн баримт бичиг, стандарт, норм нормативыг удирдлага
болгоно.
2.9. Комисс дээд боловсролын сургалтын байгууллагыг энэхүү журмын хоѐрдугаар хавсралтаар батлагдсан
аттестатчиллын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу аттестатчилж, дүгнэлт гаргаж, комиссын гишүүд гарын үсгээр
баталгаажуулан, тухайн байгууллагын удирдлага /захирал/-д танилцуулна.
2.10. Аттестатчилалд орсон дээд боловсролын сургалтын байгууллагын захирал дүгнэлттэй танилцаж, гарын үсэг
зурна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол комиссын дүгнэлтийн талаар тайлбар өгч болно. Тайлбарыг бичгээр
албажуулж комиссын дүгнэлтэд хавсаргана.
2.11. Комисс нь гаргасан дүгнэлтийнхээ үнэн бодит байдлыг Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын
гишүүний өмнө хариуцна.
2.12. Комисс нь аттестатчиллын дүн, танилцуулгыг яамны дээд боловсролын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.
Гурав. Аттестатчиллын дүгнэлт гаргах
3.1. Комисс нь дээд боловсролын сургалтын байгууллагын илтгэх хуудастай нарийвчлан танилцах үүрэгтэй.
3.2. Комисс нь дээд боловсролын сургалтын байгууллагын илтгэх хуудсанд дурдсан шалгуур үзүүлэлтийн
биелэлт (хавсралт 2)-ийг холбогдох нотлох баримт бичиг болон бодит байдалтай газар дээр нь нарийвчлан
танилцаж, нягтлан шалгаж дүгнэнэ.
3.3. Энэхүү журмын хавсралт 2-т дурдсан “А” багцын шалгуур үзүүлэлтийг “Хангалттай”, “Хангалтгүй” гэж, “Б”
багцын шалгуур үзүүлэлтийг оноогоор тус тус дүгнэнэ.
3.4. “А” багцын шалгуур үзүүлэлт бүрийн дүнг гаргахдаа комиссын гишүүдийн ердийн олонхийн саналаар
шийдвэрлэнэ. “А” багцын нэг шалгуур үзүүлэлт “Хангалтгүй” дүгнэгдвэл "А“ багцыг бүхэлд нь “Хангалтгүй” гэж
дүгнэнэ.
3.5. “Б” багцыг дүгнэхдээ комиссын гишүүн бүр шалгуур үзүүлэлт тус бүрт 0-4 хүртэл оноо өгнө. Гишүүдийн өгсөн
онооны арифметикийн дундаж нь уг шалгуур үзүүлтэд өгөх комиссийн нэгдсэн оноо болно.
3.6. Гишүүд оноогоор дүгнэхдээ тухайн үзүүлэлтийг сайн хангаж байвал 4 оноо, үзүүлэлтийг харьцангуй сайн
хангаж байвал 3 оноо, Үзүүлэлтийн зарим хэсэг биелэж байвал хангалттай гэж үзэн 2 оноо, үзүүлэлтийн түвшин
харьцангүй хангалттай биш байвал 1 оноо, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байвал 0 оноо өгнө.

1
3.7. Комиссын нэгдсэн дүнг баталгаажуулж, комиссын дарга, гишүүд гарын үсэг зурна.
3.8. Б багцын нэгдсэн дүнг гаргахдаа хавсралт 2-ын 2.1.1, 2.2.2, 2.2.3, 2.3.1, 2.3.2, 2.5.7, 2.5.9, 2.8.2-д туссан
шалгуур үзүүлэлтүүдийн нэгдсэн оноонуудын нийлбэрийг 3-аар, 2.3.3, 2.5.1, 2.5.2, 2.5.3, 2.5.8, 2.7.1, 2.8.1-д туссан
шалгуур үзүүлэлтүүдийн нэгдсэн оноонуудын нийлбэрийг 2-оор, 2.2.1, 2.4.1, 2.4.2, 2.5.4, 2.5.5, 2.5.6, 2.6.1, 2.7.2,
2.7.3, 2.7.4-д туссан шалгуур үзүүлэлтүүдийн нэгдсэн оноонуудын нийлбэрийг 1-ээр тус тус үржиж хооронд нь нэмж
48-д хувааж гаргана.
3.9. “А” багцад “Хангалттай” дүн үзүүлсэн болон “Б” багцын нэгдсэн дүн 3-аас доошгүй бол дээд боловсролын
сургалтын байгууллагыг “Аттестатчилагдсан”-д тооцно. Бусад тохиолдолд “Аттестатчилагдаагүй” гэж үзнэ.
3.10. Комиссын дүгнэлтийг яамны Нэгжийн дарга нарын зөвлөлийн хуралд танилцуулна.
3.11. Комиссын дүгнэлтийг үндэслэн аттестатчиллын эцсийн шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн засгийн
газрын гишүүн гаргаж, шийдвэрийг тухайн дээд боловсролын сургалтын байгууллагад албан ѐсоор мэдэгдэнэ.
3.12. Аттестатчилалд “Хангалттай” дүн авсан дээд боловсролын сургалтын байгууллагад 5 жилийн хугацаатай
“Гэрчилгээ” олгоно.
3.13. Аттестатчиллын явцад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй нь комиссын дүгнэлтээр
тогтоогдсон бол Боловсролын тухай хуулийн 24.1.1., Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн
14.1-д тус тус заасны дагуу шийдвэрлэнэ.
3.14. Аттестатчлагдсан дээд боловсролын сургалтын байгууллага 5 жилийн хугацаан дотор үйл ажиллагаа нь
доголдож шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон нь тогтоогдвол яам аттестатчлалын Гэрчилгээг хүчингүй болгох
хүртэл арга хэмжээ авна.
3.15. Аттестатчилах үйл ажиллагаатай холбогдон гарах аливаа маргааныг хууль, тогтоомжийн дагуу
шийдвэрлэнэ.
Дөрөв. Аттестатчиллын санхүүжилт
4.1. Аттестатчилах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг боловсролын төвлөрсөн арга хэмжээний зардлаас
санхүүжүүлнэ.
4.2. Комиссын гишүүдэд ажлын хөлс олгоно. Ажлын хөлсний хэмжээг Боловсролын асуудал эрхэлсэн засгийн
газрын гишүүн тогтооно.
---ооОоо--Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайдын
2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр
тушаалын хоѐрдугаар хавсралт
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
АТТЕСТАТЧИЛАЛЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1.
№

Заавал биелсэн байх шалгуур үзүүлэлт
А багц /Хангалттай, Хангалтгүй/

Нэг. Хууль эрх зүйн орчин
1.1.1.

Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яамнаас баталсан үлгэрчилсэн дүрмийн
дагуу байгуулагдсан сургуулийн удирдах зөвлөлтэй байна. /ДБХ-11.1.,11.2.,
АЖ-2.1.1/

1.1.2.

Сургуулийн удирдах зөвлөл нь батлагдсан дүрэмтэй байна.

1.1.3.

Үйл ажиллагаа нь тогтмолжсон, хууль журмын дагуу бичиг баримтаа хөтөлнө

1.1.4.

Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан
үлгэрчилсэн дүрэмд нийцсэн сургуулийн дүрэмтэй байна. /АЖ-2.1.2./
2
1.1.5.

Сургуулийн дотоод журамтай байна. /АЖ-2.1.3/

1.1.6.

Багшийн ѐс зүйн дүрэмтэй байна. /АЖ-2.1.6./

1.1.7.

Суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд баримтлах журмыг мөрдлөг болгодог
байна. /АЖ-2.2.5./

1.1.8.

Оюутны ѐс зүйн дүрэмтэй байна. /АЖ-2.1.8/

1.1.9.

Коллежийн "Сургалт арга зүйн зөвлөл"-ийн дүрэм, их, дээд сургуулийн
"Эрдмийн зөвлөл"-ийн дүрэмтэй байна. /АЖ-2.1.12., ДБХ-3.5./

1.1.10.

Оюутны элсэлтийн журмыг жил бүр баталж, Боловсрол, соѐл, шинжлэх ухааны
яамнаас баталсан жил бүрийн элсэлтийн хяналтын тоог мөрддөг байна. /АЖ2.2.3./

1.1.11.

Номын сангийн дүрэмтэй байна. /АЖ-2.1.13./

1.1.12.

Оюутны дотуур байрны дүрэмтэй байна. /АЖ-2.1.14./

1.1.13.

Сургуулийн захиргаанаас, багш, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй
байна. /АЖ-2.1.4./

1.1.14.

Санхүүгийн үйл ажиллагаанд 2 жил тутам аудит хийлгэдэг байна. /АЖ-2.1.9./

1.1.15

Сургуулийн эрхэм зорилго, зорилтыг тодорхойлсон сургуулийг хөгжүүлэх
ойрын, дунд, урт хугацааны стратегийн төлөвлөгөөнүүдтэй байна. /АЖ-2.1.5./

1.1.16

Хичээлийн жилд мөрдөх батлагдсан хичээлийн хуваарьтай байна. /АЖ-2.2.4./

1.1.17.

Сургуулийн захирлын баталсан сургалтын зохион байгуулалт, дадлагын
хөтөлбөр, дүрмийг мөрддөг байна. Оюутны дадлагын хөтөлбөр, дадлага хийх
байгууллагатай байгуулсан гэрээтэй байна. /АЖ-2.2.6./

1.1.18.

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын шалгуур үзүүлэлтийг
хангасан байна. /ДБХ-22.1.1./

1.1.19.

Статистикийн болон бусад шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд нь
үнэн зөв гаргаж холбогдох байгууллагад өгдөг байна. /ДБХ-17.2./

Хоѐр. Сургуулийн бүтэц, сургалтын зохион байгуулалтын талаар
1.2.1.

Дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн нэгж нь хуульд
нийцсэн бүтэцтэй байх. Коллежийн хувьд сургалт арга зүйн зөвлөлтэй,
их сургуулийн хувьд эрдмийн зөвлөлтэй. Их, дээд сургуулийн хувьд
профессорын багийн зохион байгуулалттай байна. /ДБХ-5.1., АЖ-3.5./
3
1.2.2.

Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яамаар хянуулж, зөвшөөрөл авсан
мэргэжлийн чиглэл /индекс/ бүрээр сургалтын төлөвлөгөөтэй байна.
Багш бэлтгэдэг сургуулийн сургалтын төлөвлөгөө Стандартчлал хэмжил
зүйн үндэсний төвийн баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн багш"
стандартын шаардлагыг хангасан байна. /АЖ-2.2.4./

Гурав. Багш
1.3.1.

Багш бүр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн хүрээнд
боловсруулсан ажлын байрны тодорхойлолтыг мөрддөг байна. /АЖ2.3.5./

1.3.2.

Багшийн ажлын ачааллыг тооцох журмыг нэвтрүүлж, хэвшүүлсэн байна.
/АЖ-2.3.1./

1.3.3.

Магистрын сургалт явуулдаг бол магистрын хөтөлбөрт хамаарах
хичээлийг доктор зэрэгтэй багш хөтлөн явуулдаг байна.Сургалтыг
тухайн сургуулийн мэргэжлийн тэнхим буюу профессорын баг хариуцаж
зохион байгуулна. /АЖ-3.2./

1.3.4.

Магистр, докторын хөтөлбөрийг хариуцсан нэгжтэй байна. Энэхүү
нэгжийн дарга нь удирдах буюу багшлах ажлын 3-аас доошгүй жилийн
туршлагатай, докторын зэрэгтэй хүн байна. /АЖ-4.2./, /МДСЭБНЖ-4.1./

Дөрөв.Оюутан
1.4.1.

Тогтмол ажиллагаатай "Оюутны зөвлөл"-тэй байна. /АЖ-2.4.1./

1.4.2.

Өөрийн эзэмшлийн оюутны дотуур байртай эсвэл гэрээтэй байна.
Дотуур байр нь Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан
оюутны дотуур байрны үйлчилгээний стандартын шаардлагуудыг
хангасан байна. АЖ-2.4.3./. /АЖ-2.4.3., АЖ-2.4.4./

Тав. Сургалтын орчин
1.5.1.

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй, үүсгэн байгуулагчаас
сургуулийн эзэмшилд шилжүүлсэн өөрийн эзэмшлийн сургалтын
байртай байна./АЖ-2.5.1./

1.5.2.

Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаатай
холбоотой бичиг баримт хадгалах зориулалтын өрөөтэй, ажил хариуцсан
мэргэжлийн ажилтантай байна. /АЖ-2.5.7./

1.5.3.

Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс 2007 онд баталсан
"Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага"-ыг

4
хангасан номын сантай байна. /АЖ-2.5.9./
1.5.4.

Боловсрол соѐл, шинжлэх ухааны яамнаас баталсан дээд боловсролын
дипломын загвар болон маягтыг баримталдаг байна. /ДБДОЖ - 1.3., 3.4./

1.5.5.

Сургууль төгсөгчдөд олгосон дипломын, бакалаврын, магистрын,
докторын зэргийн диплом түүний хавсралтын хуулбар болон эдгээрийг
олгосон шийдвэрийн хамт архивтаа хадгалдаг байна. /ДБДОЖ - 4.5./

1.5.6.

Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан
байна. /АЖ-2.5.12./

Зургаа. Мэдээллийн технологи
1.6.1.

Сургалт явуулж буй мэргэжилд холбогдох тусгай болон албан
хэрэгцээний /Microsoft оffice/* зориулалтын хэрэглээний программтай
байна. /АЖ-2.6.2./

1.6.2.

Багш бүр өөрийн электрон шуудангийн хаягтай байна. /АЖ-2.6.4./

1.6.3.

Сургууль нь динамик вэб сайттай байна. /АЖ-2.6.6./

1.6.4.

Компьютерийн дадлагын хичээлд нэг компьютерт 2-оос илүүгүй
оюутан ноогдохоор сургалтыг зохион байгуулдаг байна. /АЖ-2.6.8./

1.6.5.

Багш нар хурд сайтай, интернет холболттой компьютерээр хангагдсан
байна. /АЖ-2.6.8./

Долоо. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
1.7.1.

Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг,
эрдэм шинжилгээний асуудал хариуцсан нэгжтэй байна. /АЖ-3.4./

1.7.2.

Нийт багш нарын 70-аас доошгүй хувь нь эрдэм шинжилгээний ажил
гүйцэтгэдэг байна. /АЖ-4.4./

Найм. Үр дүнгийн үзүүлэлт
1.8.1.

Аттестатчлалын илтгэх хуудсыг хугацаанд нь ирүүлсэн байна.
Нийт үзүүлэлт 41 байна.
Нийт оноо

2. Оноогоор дүгнэх шалгуур үзүүлэлт
5
Б багц
Нэг. Хууль эрх зүйн орчин
Хууль тогтоомжийг сахин биелүүлдэг байна.

2.1.1.

Хоѐр. Сургуулийн бүтэц, сургалтын зохион байгуулалтын талаар
2.2.1.

Оюутан, багш нарын эрдмийн бүтээлийг үнэлэх, цаашдын судалгааны
ажлын хүрээг өргөтгөх хүрээнд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний
хуралд оюутан, багш нараа тогтмол хамруулдаг байна /АЖ-3.4./.

2.2.2.

Сургалтын багц цагийг журамд нийцүүлж нэвтрүүлсэн байна. /АЖ-2.2.4./

2.2.3.

Дээд боловсролын сургалтын байгууллага нь нийгэм, хөдөлмөрийн зах
зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судалж дүгнэлт гаргадаг байх, энэ дагуу
мэргэжилтэн бэлтгэх бодлого үйл ажиллгааны чиглэл, элсэлтийн
төлөвлөлтөнд ашигладаг байх

Гурав. Багш
2.3.1.

Нэг багш мэргэжлийн дагуу улиралд 3-аас илүүгүй хичээл заадаг байна.
/АЖ-2.3.4./

2.3.2.

Нийт багш нарын 75-аас доошгүй хувь нь үндсэн багш* байна. /АЖ2.3.2./

2.3.3.

Коллежийн хувьд нийт багш нар магистраас доошгүй зэрэгтэй, дээд
сургуулийн хувьд 15 -аас доошгүй хувь нь, их сургуулийн хувьд 30-аас
доошгүй хувь нь докторын зэрэгтэй байна. /АЖ-3.3., 4.5./

Дөрөв. Оюутан
2.4.1.

"Оюутны зөвлөл"-ийн ажиллах бололцоог хангасан ажлын өрөөтэй, үйл
ажиллагааных нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн, оюутнуудын
нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих, эрүүл мэндийн үйлчилгээг авах,
сурч буй мэргэжлийн чиглэлээр дадлага хийх, хөдөлмөр эрхлэхэд
зуучлахад чиглэсэн үйл ажиллагаа тогтмолжсон байна. / АЖ-2.4.2./.

2.4.2.

Ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадвар эзэмшүүлэх зорилгоор
дадлагын сургалтыг голчлон хийх нөхцөлийг бүрдүүлсэн байх

Тав. Сургалтын орчин
2.5.1.

Сургуулийн эзэмшил газрын кадастрын зурагтай, холбогдох газраар
баталгаажуулсан байна. /АЖ-2.5.2./
6
2.5.2.

Сургалтын зориулалтаар эзэмших барилга байгууламж нь олон нийт
иргэний барилгын стандартад заасан байр, талбайн хэмжээ, эрүүл ахуйн
нормативыг хангасан байна. /АЖ-2.5.1./

2.5.3.

Сургалт явуулж буй мэргэжлийн лабораторийг стандарт шаардлагын
дагуу байгуулж тоноглосон байна. /АЖ-2.5.3./

2.5.4.

Эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн хоолны үйлчилгээний цэгтэй
байна. /АЖ-2.5.5./

2.5.5.

Спортын заалтай буюу спорт заалаар хангах албан ѐсны гэрээтэй байна.
/АЖ-2.5.6./

2.5.6.

Оюутны тоо нь сургуулийн хүчин чадалд тохирсон, ээлжийн ашиглалтын
коэффицент * 1.5-аас ихгүй байна. /АЖ-2.5.8./

2.5.7.

Номын сан нь электрон каталоги бүхий мэдээллийн баазтай, цахим
хэлбэрээр ашиглах номын фондтой байх, Боловсрол, соѐл, шинжлэх
ухааны сайдын 2005 оны 441 дүгээр тушаалаар батлагдсан номын
сангийн уншлага, үйлчилгээнд мөрдөх бүртгэл, маягтуудыг хөтөлж, үйл
ажиллагаандаа хэвшүүлсэн байна. /АЖ-2.5.10/

2.5.8.

Номын сан нь магистрант, докторантад зориулсан уншлагын танхим,
интернет байнга ашиглах боломжоор хангасан байна. /МДСЭБНЖ-4.1./

2.5.9.

Жил тутам сургуулийн төсвийн 5-аас доошгүй хувийг сургалт явуулж буй
мэргэжлийн дагуу шинэ ном, хэвлэл, сурах бичиг худалдан авч,
номынсангийн фондын баяжилт хийхэд зарцуулдаг байна.

Зургаа. Мэдээллийн технологи
2.6.1.

Мэргэжлийн салбарын хичээлүүд цахим хэлбэрт шилжсэн байна**.

Долоо. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
2.7.1.

Нийт эрдэм шинжилгээний бүтээлд гадаад орны эрдэм шинжилгээний
сэтгүүлд нийтлүүлсэн болон оюуны өмчийн гэрчилгээ, патент авсан
бүтээлийн эзлэх хувь 3-аас доошгүй хувь байна. /АЖ-4.1.1./

2.7.2.

Эрдэм шинжилгээний хурал, семинарыг тусгай хөтөлбөрийн дагуу
тогтмол зохион байгуулдаг байна. /АЖ-413./

2.7.3.

Нийт номын фондын 5-аас доошгүй хувь нь дотоод, гадаадын эрдэм
шинжилгээний сэтгүүл байна. /АЖ-4.10./

2.7.4.

Сургууль нь дангаар буюу бусад их сургууль, эрдэм шинжилгээний
байгуулагатай хамтран эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргадаг
байна. /АЖ-4.1.1./
7
Найм. Үр дүнгийн үзүүлэлт
2.8.1.

Оюутан, төгсөгчдийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийн
мэдээллээр хангах Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв зохион
байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна. Төгссөнөөс хойш 6
сарын дотор болон жилийн дотор ажлын байраар хэрхэн хангагдсан
тухай судалгаа тогтмолжсон байна. /АЖ-2.4.7./

2.8.2.

Сургалтын чанарын баталгаажуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний
орон тооны нэгжтэй эсвэл хариуцсан ажилтантай байна. /АЖ-2.2.2./
Нийт үзүүлэлт 25 байна. Нийт оноо

Тайлбар:
ДБХ-11.1. - Дээд боловсролын тухай хуулийн 11.1 дэх заалт гэж ойлгоно.
АЖ-2.1.1 - БСШУ-ны сайдын 2010 оны 26 дугаар тушаалаар батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын
ангилал тогтоох журам"-ын 2.1.1 дэх заалт гэж ойлгоно.
ДБДОЖ - 4.5 - БСШУ-ны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан "Дээд боловсролын диплом олгох
журам"-ын 4.5. дэх заалт гэж ойлгоно.
МДСЭБНЖ-4.1. БСШУ-ны сайдын 2007 оны 187 дугаар тушаалаар батлагдсан "Магистр, докторын сургалт эрхлэхэд
баримтлах нийтлэг журам"-ын 4.1. дэх хэсгийн заалт гэж ойлгоно.
2.3.2. * Үндсэн багш гэж Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтын дагуу тухайн
сургуулийн багшийн албан тушаалд ажиллахаар захирлын тушаалаар баталгаажиж, үндсэн сургуулиар дамжуулж
нийгмийн даатгалаа төлдөг, эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн, олон нийтийн ажлыг цогцоор явуулдаг багшийг
хэлнэ.
2.5.6.* Ээлж ашиглалтын коэфициентийг нийт оюутны тоог хичээллэх суудлын тоонд хувааж гаргана.
1.6.1. *Сүлжээний компьютер ашиглан сургалтын материал ашиглах, программ дээр ажиллах
2.6.1. **Сүлжээний компьютер ашиглан сургалтын материалаа аваад давтлага, даалгавраа offline
гүйцэтгэх
----ооОоо-----

8

More Related Content

What's hot (7)

эеш журам
эеш журамэеш журам
эеш журам
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013 Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2013
 
Juram2018
Juram2018Juram2018
Juram2018
 
Juram2017
Juram2017Juram2017
Juram2017
 
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
 
ИРГЭНИЙ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ШИНЖЭЭЧИЙН...
ИРГЭНИЙ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ШИНЖЭЭЧИЙН...ИРГЭНИЙ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ШИНЖЭЭЧИЙН...
ИРГЭНИЙ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ШИНЖЭЭЧИЙН...
 

Viewers also liked (9)

Ketaatan isteri kepada suaminya
Ketaatan isteri kepada suaminyaKetaatan isteri kepada suaminya
Ketaatan isteri kepada suaminya
 
Mathematic thn 3 (Sem 1) kertas 2
Mathematic thn 3 (Sem 1) kertas 2Mathematic thn 3 (Sem 1) kertas 2
Mathematic thn 3 (Sem 1) kertas 2
 
Clases semana 2 bases legales
Clases semana 2 bases  legalesClases semana 2 bases  legales
Clases semana 2 bases legales
 
Zen And The Art Of School Governance
Zen And The Art Of School GovernanceZen And The Art Of School Governance
Zen And The Art Of School Governance
 
Foreign nationals cohort
Foreign nationals cohortForeign nationals cohort
Foreign nationals cohort
 
assignment
assignmentassignment
assignment
 
Dn11 u3 a27_dsdi
Dn11 u3 a27_dsdiDn11 u3 a27_dsdi
Dn11 u3 a27_dsdi
 
Dietas milagro II 4º
Dietas milagro II 4ºDietas milagro II 4º
Dietas milagro II 4º
 
final
finalfinal
final
 

Similar to 대학종합평가기준 몽골어

Shalgalt juram20101119
Shalgalt juram20101119Shalgalt juram20101119
Shalgalt juram20101119
Tsetseg Kolya
 
Nandia
NandiaNandia
Nandia
nandia
 
суралцагчтай 2
суралцагчтай 2суралцагчтай 2
суралцагчтай 2
sumiyadaa2013
 
шинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам Approvedшинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам Approved
NUM_IT
 
1 4 huuli_m_bolovsrol
1 4 huuli_m_bolovsrol1 4 huuli_m_bolovsrol
1 4 huuli_m_bolovsrol
mergejil
 
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
nasaa99
 

Similar to 대학종합평가기준 몽골어 (20)

Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Shalgalt juram20101119
Shalgalt juram20101119Shalgalt juram20101119
Shalgalt juram20101119
 
Dotood juram
Dotood juramDotood juram
Dotood juram
 
Баяжуулагч 2015 чуулган
Баяжуулагч 2015 чуулганБаяжуулагч 2015 чуулган
Баяжуулагч 2015 чуулган
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
 
дархан уул аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төлөвлөгөө 2015 он
дархан уул аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төлөвлөгөө 2015 ондархан уул аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төлөвлөгөө 2015 он
дархан уул аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төлөвлөгөө 2015 он
 
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
 
Juram tosol bagshiin unelgee
Juram tosol bagshiin unelgeeJuram tosol bagshiin unelgee
Juram tosol bagshiin unelgee
 
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
 
Nandia
NandiaNandia
Nandia
 
суралцагчтай 2
суралцагчтай 2суралцагчтай 2
суралцагчтай 2
 
шинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам Approvedшинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам Approved
 
Material avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMaterial avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copy
 
2020-70-тэргүүлэх чиглэл
2020-70-тэргүүлэх чиглэл2020-70-тэргүүлэх чиглэл
2020-70-тэргүүлэх чиглэл
 
1 4 huuli_m_bolovsrol
1 4 huuli_m_bolovsrol1 4 huuli_m_bolovsrol
1 4 huuli_m_bolovsrol
 
Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121Haais teacher handbook_your_20121
Haais teacher handbook_your_20121
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хууль
 
сба 2013-2014
сба 2013-2014сба 2013-2014
сба 2013-2014
 

More from Altai2013

хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
Altai2013
 
убд 3 хичээлийн тодорхойлолт, сэдэвчилсэн төлөвлөгөө
убд 3 хичээлийн тодорхойлолт, сэдэвчилсэн төлөвлөгөөубд 3 хичээлийн тодорхойлолт, сэдэвчилсэн төлөвлөгөө
убд 3 хичээлийн тодорхойлолт, сэдэвчилсэн төлөвлөгөө
Altai2013
 
항의서, 축하장, 경고, 조문 몽골어 번역 Docx
항의서, 축하장, 경고, 조문 몽골어 번역 Docx항의서, 축하장, 경고, 조문 몽골어 번역 Docx
항의서, 축하장, 경고, 조문 몽골어 번역 Docx
Altai2013
 
제15과 단어의 형성
제15과 단어의 형성제15과 단어의 형성
제15과 단어의 형성
Altai2013
 
제14과 부사 및 감탄사
제14과 부사 및 감탄사제14과 부사 및 감탄사
제14과 부사 및 감탄사
Altai2013
 
제13과 관형사
제13과 관형사제13과 관형사
제13과 관형사
Altai2013
 
제12과 어미
제12과 어미제12과 어미
제12과 어미
Altai2013
 
제11과 활용
제11과 활용제11과 활용
제11과 활용
Altai2013
 
제10과 용언
제10과 용언제10과 용언
제10과 용언
Altai2013
 
제9과 조사
제9과 조사제9과 조사
제9과 조사
Altai2013
 
제8과 수사
제8과 수사제8과 수사
제8과 수사
Altai2013
 
제7과 대명사
제7과 대명사제7과 대명사
제7과 대명사
Altai2013
 
제6과 명사
제6과 명사제6과 명사
제6과 명사
Altai2013
 
제5과 품사
제5과 품사제5과 품사
제5과 품사
Altai2013
 
제4과 단어
제4과 단어제4과 단어
제4과 단어
Altai2013
 
제3과 문법 단위
제3과 문법 단위제3과 문법 단위
제3과 문법 단위
Altai2013
 
제2과 문법과 문법 지식
제2과 문법과 문법 지식제2과 문법과 문법 지식
제2과 문법과 문법 지식
Altai2013
 
제2과 문법과 문법 지식
제2과 문법과 문법 지식제2과 문법과 문법 지식
제2과 문법과 문법 지식
Altai2013
 
제3과 문법 단위
제3과 문법 단위제3과 문법 단위
제3과 문법 단위
Altai2013
 

More from Altai2013 (20)

хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
убд 3 хичээлийн тодорхойлолт, сэдэвчилсэн төлөвлөгөө
убд 3 хичээлийн тодорхойлолт, сэдэвчилсэн төлөвлөгөөубд 3 хичээлийн тодорхойлолт, сэдэвчилсэн төлөвлөгөө
убд 3 хичээлийн тодорхойлолт, сэдэвчилсэн төлөвлөгөө
 
Altai 1
Altai 1Altai 1
Altai 1
 
항의서, 축하장, 경고, 조문 몽골어 번역 Docx
항의서, 축하장, 경고, 조문 몽골어 번역 Docx항의서, 축하장, 경고, 조문 몽골어 번역 Docx
항의서, 축하장, 경고, 조문 몽골어 번역 Docx
 
제15과 단어의 형성
제15과 단어의 형성제15과 단어의 형성
제15과 단어의 형성
 
제14과 부사 및 감탄사
제14과 부사 및 감탄사제14과 부사 및 감탄사
제14과 부사 및 감탄사
 
제13과 관형사
제13과 관형사제13과 관형사
제13과 관형사
 
제12과 어미
제12과 어미제12과 어미
제12과 어미
 
제11과 활용
제11과 활용제11과 활용
제11과 활용
 
제10과 용언
제10과 용언제10과 용언
제10과 용언
 
제9과 조사
제9과 조사제9과 조사
제9과 조사
 
제8과 수사
제8과 수사제8과 수사
제8과 수사
 
제7과 대명사
제7과 대명사제7과 대명사
제7과 대명사
 
제6과 명사
제6과 명사제6과 명사
제6과 명사
 
제5과 품사
제5과 품사제5과 품사
제5과 품사
 
제4과 단어
제4과 단어제4과 단어
제4과 단어
 
제3과 문법 단위
제3과 문법 단위제3과 문법 단위
제3과 문법 단위
 
제2과 문법과 문법 지식
제2과 문법과 문법 지식제2과 문법과 문법 지식
제2과 문법과 문법 지식
 
제2과 문법과 문법 지식
제2과 문법과 문법 지식제2과 문법과 문법 지식
제2과 문법과 문법 지식
 
제3과 문법 단위
제3과 문법 단위제3과 문법 단위
제3과 문법 단위
 

대학종합평가기준 몽골어

  • 1. ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ АТТЕСТАТЧИЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагыг /цаашид “дээд боловсролын сургалтын байгууллага” гэнэ/ аттестатчилахад энэхүү журмыг мөрдөнө. 1.2 Аттестатчиллын зорилго нь дээд боловсролын стандарт, норм норматив /цаашид шалгуур үзүүлэлт гэнэ/-ын хэрэгжилтийг тогтооход оршино. 1.3. Аттестатчилах үйл ажиллагааны үндсэн зарчим нь дээд боловсролын салбарт Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бодитой, үл хамаарах, ил тод байхад оршино. 1.4. Дээд боловсролын сургалтын байгууллагыг 5 жил тутамд 1 удаа, сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулснаас хойш 3-аас доошгүй жилийн дараа аттестатчилна. 1.5. Аттестатчилах үйл ажиллагааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “яам” гэнэ/ хариуцан зохион байгуулна. 1.6. Дээд боловсролын сургалтын байгууллагын харъяа сургууль бие даан аттестатчилалд хамрагдана. 1.7. Аттестатчиллын дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон яамны цахим хуудсаар ил тод мэдээлнэ. Хоѐр. Аттестатчилах үйл ажиллагааны зохион байгуулалт 2.1. Аттестатчилалд хамрагдах дээд боловсролын сургалтын байгууллагын жагсаалтыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 1.4-т заасны дагуу хичээлийн жилд багтаан баталгаажуулна. 2.2. Аттестатчилалд хамрагдах дээд боловсролын сургалтын байгууллагад мэдэгдэл хүргүүлэх асуудлыг яамны дээд боловсролын асуудал хариуцсан нэгж хариуцах бөгөөд албан бичгээр мэдэгдэнэ. 2.3. Дээд боловсролын сургалтын байгууллага нь мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шалгуур үзүүлэлтийг хэрхэн ханган биелүүлж байгаа тухай илтгэх хуудас бичиж, баталгаажуулан яаманд бичмэл болон цахим хэлбэрээр ирүүлнэ. 2.4. Журмын 2.3-т заасан илтгэх хуудсыг яамны бичиг хэрэгт бүртгэгдсэн өдрөөр хүлээн авсанд тооцно. 2.5. Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах комисс /цаашид “комисс” гэнэ/-ыг 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулна. 2.6. Комиссын бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, дээд боловсролын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагаас төлөөлөл оролцуулна. Шаардлагатай гэж үзвэл холбогдох салбарын төрийн бус байгууллагын төлөөллөөс оролцуулж болно. 2.7. Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлага /захирал/ нь сургуулийн үйл ажиллагааны талаар бодитой мэдээллийг комисст өгч, шаардлагатай өрөө танхим, тоног төхөөрөмжөөр ханган, аттестатчилах үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. 2.8. Комисс нь үйл ажиллагаандаа энэхүү журам болон "Боловсролын тухай", "Дээд боловсролын тухай" хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, холбогдох эрх зүйн баримт бичиг, стандарт, норм нормативыг удирдлага болгоно. 2.9. Комисс дээд боловсролын сургалтын байгууллагыг энэхүү журмын хоѐрдугаар хавсралтаар батлагдсан аттестатчиллын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу аттестатчилж, дүгнэлт гаргаж, комиссын гишүүд гарын үсгээр баталгаажуулан, тухайн байгууллагын удирдлага /захирал/-д танилцуулна. 2.10. Аттестатчилалд орсон дээд боловсролын сургалтын байгууллагын захирал дүгнэлттэй танилцаж, гарын үсэг зурна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол комиссын дүгнэлтийн талаар тайлбар өгч болно. Тайлбарыг бичгээр албажуулж комиссын дүгнэлтэд хавсаргана. 2.11. Комисс нь гаргасан дүгнэлтийнхээ үнэн бодит байдлыг Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний өмнө хариуцна. 2.12. Комисс нь аттестатчиллын дүн, танилцуулгыг яамны дээд боловсролын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ. Гурав. Аттестатчиллын дүгнэлт гаргах 3.1. Комисс нь дээд боловсролын сургалтын байгууллагын илтгэх хуудастай нарийвчлан танилцах үүрэгтэй. 3.2. Комисс нь дээд боловсролын сургалтын байгууллагын илтгэх хуудсанд дурдсан шалгуур үзүүлэлтийн биелэлт (хавсралт 2)-ийг холбогдох нотлох баримт бичиг болон бодит байдалтай газар дээр нь нарийвчлан танилцаж, нягтлан шалгаж дүгнэнэ. 3.3. Энэхүү журмын хавсралт 2-т дурдсан “А” багцын шалгуур үзүүлэлтийг “Хангалттай”, “Хангалтгүй” гэж, “Б” багцын шалгуур үзүүлэлтийг оноогоор тус тус дүгнэнэ. 3.4. “А” багцын шалгуур үзүүлэлт бүрийн дүнг гаргахдаа комиссын гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. “А” багцын нэг шалгуур үзүүлэлт “Хангалтгүй” дүгнэгдвэл "А“ багцыг бүхэлд нь “Хангалтгүй” гэж дүгнэнэ. 3.5. “Б” багцыг дүгнэхдээ комиссын гишүүн бүр шалгуур үзүүлэлт тус бүрт 0-4 хүртэл оноо өгнө. Гишүүдийн өгсөн онооны арифметикийн дундаж нь уг шалгуур үзүүлтэд өгөх комиссийн нэгдсэн оноо болно. 3.6. Гишүүд оноогоор дүгнэхдээ тухайн үзүүлэлтийг сайн хангаж байвал 4 оноо, үзүүлэлтийг харьцангуй сайн хангаж байвал 3 оноо, Үзүүлэлтийн зарим хэсэг биелэж байвал хангалттай гэж үзэн 2 оноо, үзүүлэлтийн түвшин харьцангүй хангалттай биш байвал 1 оноо, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байвал 0 оноо өгнө. 1
  • 2. 3.7. Комиссын нэгдсэн дүнг баталгаажуулж, комиссын дарга, гишүүд гарын үсэг зурна. 3.8. Б багцын нэгдсэн дүнг гаргахдаа хавсралт 2-ын 2.1.1, 2.2.2, 2.2.3, 2.3.1, 2.3.2, 2.5.7, 2.5.9, 2.8.2-д туссан шалгуур үзүүлэлтүүдийн нэгдсэн оноонуудын нийлбэрийг 3-аар, 2.3.3, 2.5.1, 2.5.2, 2.5.3, 2.5.8, 2.7.1, 2.8.1-д туссан шалгуур үзүүлэлтүүдийн нэгдсэн оноонуудын нийлбэрийг 2-оор, 2.2.1, 2.4.1, 2.4.2, 2.5.4, 2.5.5, 2.5.6, 2.6.1, 2.7.2, 2.7.3, 2.7.4-д туссан шалгуур үзүүлэлтүүдийн нэгдсэн оноонуудын нийлбэрийг 1-ээр тус тус үржиж хооронд нь нэмж 48-д хувааж гаргана. 3.9. “А” багцад “Хангалттай” дүн үзүүлсэн болон “Б” багцын нэгдсэн дүн 3-аас доошгүй бол дээд боловсролын сургалтын байгууллагыг “Аттестатчилагдсан”-д тооцно. Бусад тохиолдолд “Аттестатчилагдаагүй” гэж үзнэ. 3.10. Комиссын дүгнэлтийг яамны Нэгжийн дарга нарын зөвлөлийн хуралд танилцуулна. 3.11. Комиссын дүгнэлтийг үндэслэн аттестатчиллын эцсийн шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн гаргаж, шийдвэрийг тухайн дээд боловсролын сургалтын байгууллагад албан ѐсоор мэдэгдэнэ. 3.12. Аттестатчилалд “Хангалттай” дүн авсан дээд боловсролын сургалтын байгууллагад 5 жилийн хугацаатай “Гэрчилгээ” олгоно. 3.13. Аттестатчиллын явцад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон бол Боловсролын тухай хуулийн 24.1.1., Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д тус тус заасны дагуу шийдвэрлэнэ. 3.14. Аттестатчлагдсан дээд боловсролын сургалтын байгууллага 5 жилийн хугацаан дотор үйл ажиллагаа нь доголдож шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон нь тогтоогдвол яам аттестатчлалын Гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. 3.15. Аттестатчилах үйл ажиллагаатай холбогдон гарах аливаа маргааныг хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Дөрөв. Аттестатчиллын санхүүжилт 4.1. Аттестатчилах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг боловсролын төвлөрсөн арга хэмжээний зардлаас санхүүжүүлнэ. 4.2. Комиссын гишүүдэд ажлын хөлс олгоно. Ажлын хөлсний хэмжээг Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тогтооно. ---ооОоо--Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дүгээр тушаалын хоѐрдугаар хавсралт ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АТТЕСТАТЧИЛАЛЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД 1. № Заавал биелсэн байх шалгуур үзүүлэлт А багц /Хангалттай, Хангалтгүй/ Нэг. Хууль эрх зүйн орчин 1.1.1. Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яамнаас баталсан үлгэрчилсэн дүрмийн дагуу байгуулагдсан сургуулийн удирдах зөвлөлтэй байна. /ДБХ-11.1.,11.2., АЖ-2.1.1/ 1.1.2. Сургуулийн удирдах зөвлөл нь батлагдсан дүрэмтэй байна. 1.1.3. Үйл ажиллагаа нь тогтмолжсон, хууль журмын дагуу бичиг баримтаа хөтөлнө 1.1.4. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан үлгэрчилсэн дүрэмд нийцсэн сургуулийн дүрэмтэй байна. /АЖ-2.1.2./ 2
  • 3. 1.1.5. Сургуулийн дотоод журамтай байна. /АЖ-2.1.3/ 1.1.6. Багшийн ѐс зүйн дүрэмтэй байна. /АЖ-2.1.6./ 1.1.7. Суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд баримтлах журмыг мөрдлөг болгодог байна. /АЖ-2.2.5./ 1.1.8. Оюутны ѐс зүйн дүрэмтэй байна. /АЖ-2.1.8/ 1.1.9. Коллежийн "Сургалт арга зүйн зөвлөл"-ийн дүрэм, их, дээд сургуулийн "Эрдмийн зөвлөл"-ийн дүрэмтэй байна. /АЖ-2.1.12., ДБХ-3.5./ 1.1.10. Оюутны элсэлтийн журмыг жил бүр баталж, Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яамнаас баталсан жил бүрийн элсэлтийн хяналтын тоог мөрддөг байна. /АЖ2.2.3./ 1.1.11. Номын сангийн дүрэмтэй байна. /АЖ-2.1.13./ 1.1.12. Оюутны дотуур байрны дүрэмтэй байна. /АЖ-2.1.14./ 1.1.13. Сургуулийн захиргаанаас, багш, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй байна. /АЖ-2.1.4./ 1.1.14. Санхүүгийн үйл ажиллагаанд 2 жил тутам аудит хийлгэдэг байна. /АЖ-2.1.9./ 1.1.15 Сургуулийн эрхэм зорилго, зорилтыг тодорхойлсон сургуулийг хөгжүүлэх ойрын, дунд, урт хугацааны стратегийн төлөвлөгөөнүүдтэй байна. /АЖ-2.1.5./ 1.1.16 Хичээлийн жилд мөрдөх батлагдсан хичээлийн хуваарьтай байна. /АЖ-2.2.4./ 1.1.17. Сургуулийн захирлын баталсан сургалтын зохион байгуулалт, дадлагын хөтөлбөр, дүрмийг мөрддөг байна. Оюутны дадлагын хөтөлбөр, дадлага хийх байгууллагатай байгуулсан гэрээтэй байна. /АЖ-2.2.6./ 1.1.18. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын шалгуур үзүүлэлтийг хангасан байна. /ДБХ-22.1.1./ 1.1.19. Статистикийн болон бусад шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж холбогдох байгууллагад өгдөг байна. /ДБХ-17.2./ Хоѐр. Сургуулийн бүтэц, сургалтын зохион байгуулалтын талаар 1.2.1. Дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн нэгж нь хуульд нийцсэн бүтэцтэй байх. Коллежийн хувьд сургалт арга зүйн зөвлөлтэй, их сургуулийн хувьд эрдмийн зөвлөлтэй. Их, дээд сургуулийн хувьд профессорын багийн зохион байгуулалттай байна. /ДБХ-5.1., АЖ-3.5./ 3
  • 4. 1.2.2. Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яамаар хянуулж, зөвшөөрөл авсан мэргэжлийн чиглэл /индекс/ бүрээр сургалтын төлөвлөгөөтэй байна. Багш бэлтгэдэг сургуулийн сургалтын төлөвлөгөө Стандартчлал хэмжил зүйн үндэсний төвийн баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн багш" стандартын шаардлагыг хангасан байна. /АЖ-2.2.4./ Гурав. Багш 1.3.1. Багш бүр хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн хүрээнд боловсруулсан ажлын байрны тодорхойлолтыг мөрддөг байна. /АЖ2.3.5./ 1.3.2. Багшийн ажлын ачааллыг тооцох журмыг нэвтрүүлж, хэвшүүлсэн байна. /АЖ-2.3.1./ 1.3.3. Магистрын сургалт явуулдаг бол магистрын хөтөлбөрт хамаарах хичээлийг доктор зэрэгтэй багш хөтлөн явуулдаг байна.Сургалтыг тухайн сургуулийн мэргэжлийн тэнхим буюу профессорын баг хариуцаж зохион байгуулна. /АЖ-3.2./ 1.3.4. Магистр, докторын хөтөлбөрийг хариуцсан нэгжтэй байна. Энэхүү нэгжийн дарга нь удирдах буюу багшлах ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай, докторын зэрэгтэй хүн байна. /АЖ-4.2./, /МДСЭБНЖ-4.1./ Дөрөв.Оюутан 1.4.1. Тогтмол ажиллагаатай "Оюутны зөвлөл"-тэй байна. /АЖ-2.4.1./ 1.4.2. Өөрийн эзэмшлийн оюутны дотуур байртай эсвэл гэрээтэй байна. Дотуур байр нь Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан оюутны дотуур байрны үйлчилгээний стандартын шаардлагуудыг хангасан байна. АЖ-2.4.3./. /АЖ-2.4.3., АЖ-2.4.4./ Тав. Сургалтын орчин 1.5.1. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй, үүсгэн байгуулагчаас сургуулийн эзэмшилд шилжүүлсэн өөрийн эзэмшлийн сургалтын байртай байна./АЖ-2.5.1./ 1.5.2. Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт хадгалах зориулалтын өрөөтэй, ажил хариуцсан мэргэжлийн ажилтантай байна. /АЖ-2.5.7./ 1.5.3. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс 2007 онд баталсан "Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага"-ыг 4
  • 5. хангасан номын сантай байна. /АЖ-2.5.9./ 1.5.4. Боловсрол соѐл, шинжлэх ухааны яамнаас баталсан дээд боловсролын дипломын загвар болон маягтыг баримталдаг байна. /ДБДОЖ - 1.3., 3.4./ 1.5.5. Сургууль төгсөгчдөд олгосон дипломын, бакалаврын, магистрын, докторын зэргийн диплом түүний хавсралтын хуулбар болон эдгээрийг олгосон шийдвэрийн хамт архивтаа хадгалдаг байна. /ДБДОЖ - 4.5./ 1.5.6. Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна. /АЖ-2.5.12./ Зургаа. Мэдээллийн технологи 1.6.1. Сургалт явуулж буй мэргэжилд холбогдох тусгай болон албан хэрэгцээний /Microsoft оffice/* зориулалтын хэрэглээний программтай байна. /АЖ-2.6.2./ 1.6.2. Багш бүр өөрийн электрон шуудангийн хаягтай байна. /АЖ-2.6.4./ 1.6.3. Сургууль нь динамик вэб сайттай байна. /АЖ-2.6.6./ 1.6.4. Компьютерийн дадлагын хичээлд нэг компьютерт 2-оос илүүгүй оюутан ноогдохоор сургалтыг зохион байгуулдаг байна. /АЖ-2.6.8./ 1.6.5. Багш нар хурд сайтай, интернет холболттой компьютерээр хангагдсан байна. /АЖ-2.6.8./ Долоо. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 1.7.1. Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг, эрдэм шинжилгээний асуудал хариуцсан нэгжтэй байна. /АЖ-3.4./ 1.7.2. Нийт багш нарын 70-аас доошгүй хувь нь эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэдэг байна. /АЖ-4.4./ Найм. Үр дүнгийн үзүүлэлт 1.8.1. Аттестатчлалын илтгэх хуудсыг хугацаанд нь ирүүлсэн байна. Нийт үзүүлэлт 41 байна. Нийт оноо 2. Оноогоор дүгнэх шалгуур үзүүлэлт 5
  • 6. Б багц Нэг. Хууль эрх зүйн орчин Хууль тогтоомжийг сахин биелүүлдэг байна. 2.1.1. Хоѐр. Сургуулийн бүтэц, сургалтын зохион байгуулалтын талаар 2.2.1. Оюутан, багш нарын эрдмийн бүтээлийг үнэлэх, цаашдын судалгааны ажлын хүрээг өргөтгөх хүрээнд дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний хуралд оюутан, багш нараа тогтмол хамруулдаг байна /АЖ-3.4./. 2.2.2. Сургалтын багц цагийг журамд нийцүүлж нэвтрүүлсэн байна. /АЖ-2.2.4./ 2.2.3. Дээд боловсролын сургалтын байгууллага нь нийгэм, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судалж дүгнэлт гаргадаг байх, энэ дагуу мэргэжилтэн бэлтгэх бодлого үйл ажиллгааны чиглэл, элсэлтийн төлөвлөлтөнд ашигладаг байх Гурав. Багш 2.3.1. Нэг багш мэргэжлийн дагуу улиралд 3-аас илүүгүй хичээл заадаг байна. /АЖ-2.3.4./ 2.3.2. Нийт багш нарын 75-аас доошгүй хувь нь үндсэн багш* байна. /АЖ2.3.2./ 2.3.3. Коллежийн хувьд нийт багш нар магистраас доошгүй зэрэгтэй, дээд сургуулийн хувьд 15 -аас доошгүй хувь нь, их сургуулийн хувьд 30-аас доошгүй хувь нь докторын зэрэгтэй байна. /АЖ-3.3., 4.5./ Дөрөв. Оюутан 2.4.1. "Оюутны зөвлөл"-ийн ажиллах бололцоог хангасан ажлын өрөөтэй, үйл ажиллагааных нь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн, оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих, эрүүл мэндийн үйлчилгээг авах, сурч буй мэргэжлийн чиглэлээр дадлага хийх, хөдөлмөр эрхлэхэд зуучлахад чиглэсэн үйл ажиллагаа тогтмолжсон байна. / АЖ-2.4.2./. 2.4.2. Ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлагын сургалтыг голчлон хийх нөхцөлийг бүрдүүлсэн байх Тав. Сургалтын орчин 2.5.1. Сургуулийн эзэмшил газрын кадастрын зурагтай, холбогдох газраар баталгаажуулсан байна. /АЖ-2.5.2./ 6
  • 7. 2.5.2. Сургалтын зориулалтаар эзэмших барилга байгууламж нь олон нийт иргэний барилгын стандартад заасан байр, талбайн хэмжээ, эрүүл ахуйн нормативыг хангасан байна. /АЖ-2.5.1./ 2.5.3. Сургалт явуулж буй мэргэжлийн лабораторийг стандарт шаардлагын дагуу байгуулж тоноглосон байна. /АЖ-2.5.3./ 2.5.4. Эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн хоолны үйлчилгээний цэгтэй байна. /АЖ-2.5.5./ 2.5.5. Спортын заалтай буюу спорт заалаар хангах албан ѐсны гэрээтэй байна. /АЖ-2.5.6./ 2.5.6. Оюутны тоо нь сургуулийн хүчин чадалд тохирсон, ээлжийн ашиглалтын коэффицент * 1.5-аас ихгүй байна. /АЖ-2.5.8./ 2.5.7. Номын сан нь электрон каталоги бүхий мэдээллийн баазтай, цахим хэлбэрээр ашиглах номын фондтой байх, Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 441 дүгээр тушаалаар батлагдсан номын сангийн уншлага, үйлчилгээнд мөрдөх бүртгэл, маягтуудыг хөтөлж, үйл ажиллагаандаа хэвшүүлсэн байна. /АЖ-2.5.10/ 2.5.8. Номын сан нь магистрант, докторантад зориулсан уншлагын танхим, интернет байнга ашиглах боломжоор хангасан байна. /МДСЭБНЖ-4.1./ 2.5.9. Жил тутам сургуулийн төсвийн 5-аас доошгүй хувийг сургалт явуулж буй мэргэжлийн дагуу шинэ ном, хэвлэл, сурах бичиг худалдан авч, номынсангийн фондын баяжилт хийхэд зарцуулдаг байна. Зургаа. Мэдээллийн технологи 2.6.1. Мэргэжлийн салбарын хичээлүүд цахим хэлбэрт шилжсэн байна**. Долоо. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 2.7.1. Нийт эрдэм шинжилгээний бүтээлд гадаад орны эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн болон оюуны өмчийн гэрчилгээ, патент авсан бүтээлийн эзлэх хувь 3-аас доошгүй хувь байна. /АЖ-4.1.1./ 2.7.2. Эрдэм шинжилгээний хурал, семинарыг тусгай хөтөлбөрийн дагуу тогтмол зохион байгуулдаг байна. /АЖ-413./ 2.7.3. Нийт номын фондын 5-аас доошгүй хувь нь дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүл байна. /АЖ-4.10./ 2.7.4. Сургууль нь дангаар буюу бусад их сургууль, эрдэм шинжилгээний байгуулагатай хамтран эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн гаргадаг байна. /АЖ-4.1.1./ 7
  • 8. Найм. Үр дүнгийн үзүүлэлт 2.8.1. Оюутан, төгсөгчдийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийн мэдээллээр хангах Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв зохион байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна. Төгссөнөөс хойш 6 сарын дотор болон жилийн дотор ажлын байраар хэрхэн хангагдсан тухай судалгаа тогтмолжсон байна. /АЖ-2.4.7./ 2.8.2. Сургалтын чанарын баталгаажуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний орон тооны нэгжтэй эсвэл хариуцсан ажилтантай байна. /АЖ-2.2.2./ Нийт үзүүлэлт 25 байна. Нийт оноо Тайлбар: ДБХ-11.1. - Дээд боловсролын тухай хуулийн 11.1 дэх заалт гэж ойлгоно. АЖ-2.1.1 - БСШУ-ны сайдын 2010 оны 26 дугаар тушаалаар батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын ангилал тогтоох журам"-ын 2.1.1 дэх заалт гэж ойлгоно. ДБДОЖ - 4.5 - БСШУ-ны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан "Дээд боловсролын диплом олгох журам"-ын 4.5. дэх заалт гэж ойлгоно. МДСЭБНЖ-4.1. БСШУ-ны сайдын 2007 оны 187 дугаар тушаалаар батлагдсан "Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам"-ын 4.1. дэх хэсгийн заалт гэж ойлгоно. 2.3.2. * Үндсэн багш гэж Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтын дагуу тухайн сургуулийн багшийн албан тушаалд ажиллахаар захирлын тушаалаар баталгаажиж, үндсэн сургуулиар дамжуулж нийгмийн даатгалаа төлдөг, эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн, олон нийтийн ажлыг цогцоор явуулдаг багшийг хэлнэ. 2.5.6.* Ээлж ашиглалтын коэфициентийг нийт оюутны тоог хичээллэх суудлын тоонд хувааж гаргана. 1.6.1. *Сүлжээний компьютер ашиглан сургалтын материал ашиглах, программ дээр ажиллах 2.6.1. **Сүлжээний компьютер ашиглан сургалтын материалаа аваад давтлага, даалгавраа offline гүйцэтгэх ----ооОоо----- 8