SlideShare uma empresa Scribd logo
1 de 11
Baixar para ler offline
Соёлын дээд сургуулийн ДИП – 1-р курсийн оюутан
                       Э. Уугантуяа




                  Бие даалт
Сэдэв: Дэлхийд алдартай болох Library of Congress номын сан




                  2010 оны 1 дүгээр сар 19
Оршил:


Дэлхийн номын сангуудын түүхийг харж суухад үнэхээр сонирхолтой,
гайхалтайг мэдэрлээ. Хүн төрөлхтөн оюун ухаанаараа бүтээсэн бүхнээрээ ном
судар амилуулж, номын сандаа хадгалж, түүнийг үе үеэрээ дамжуулан уншиж,
сурч боловсордог жамтай. Ямар ч номын сангийн хамгийн энгийн ойлголт бол
хүний оюун ухааны бүтээлийг уншигчид, ерөөсөө хүмүүст хүргэх эрхэм
зорилготой. Монголчууд хэдийгээр нүүдэлчин удамтай боловч дэлхийд
гайхагдсан ном судар олныг бүтээж, түүнийгээ хэнээс ч дутахгvй хадгалж,
уншиж ирсэн сайхан уламжлалтай, номын эрхэм соёлтой ард түмэн.
АНУ-ийн Конгресийн номын сан


      АНУ-ийн Конгресийн номын сан нь нүсэр том хэмжээ болон төрөл бүрийн
цуглуулгаараа Congress-ийн номын сан дэлхийд хамгийн агуу, хамгийн том
үндэсний Номын сан гэж тооцогддог. Энэ номын сан нь хувийн цуглуулгаас
эхтэй номын сан Дэлхийн хамгийн баялаг сан хөмрөгтэй номын сангуудын нэг
болох Конгрессийн Номын Сангийн анхны эх үүсвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч
Томас Жефферсоны хувийн номын сан байлаа. 1800 оны 4 сарын 24-нд гарын
үсэг зурсан энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт орсон
байлаа. Номын сангийн фондыг бүрдүүлэхийн тулд 5000 доллар төсөвлөжээ.
Энэ номын санд АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн
гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч
Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайны үед
Британий цэргүүд Капитолийн ордонг галдан шатаахад Конгрессийн номын сан
бүхэлдээ сүйджээ. Номын санд байсан 3000 ном шатаж, үнс нурам болжээ.
Тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч асан Жефферсон өөрийнхөө 50 жил
цуглуулсан 6487 боть номыг Конгресст бэлэглэжээ. Ингэж Конгрессийн номыэн
санг сэргээж байлаа. АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос
заавал нэг ширхэгийг АНУ-ын Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг
1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж
байна. 1897 оны 11 сард Конгрессийн номын сангийн шинэ барилга
ашиглалтанд оржээ. Капитолын ордоны эсрэг талд баригдсан номын сангийн
байшин ашиглалтанд орж Жефферсоны нэрэмжит Конгрессийн номын сан гэж
нэрлэгдэх болжээ. 1939 онд Конгрессийн номын сангийн өргөтгөл "Аннекс"
баригдаж АНУ-ын 2 дахь ерөнхийлөгч Жон Адамсын нэрэмжит болгожээ. 1980
онд гурав дахь өргөтгөл нь нээгдэж АНУ-ын 4 дэхь ерөнхийлөгч Жеймс
Медисоны нэрэмжит болгожээ. Конгрессийн номын сангийн барилгууд нь өөр
хоорондоо газар доорх байгууламжаар холбоотой. Өнөөдөр АНУ-ын
Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сангийн нэг гэж тооцогдож
байна. Конгрессийн номын сангийн сайтанд бичсэнээр дэлхийн 470 хэлээр
хэвлэгдсэн 142 сая ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байна.
Номын сангийн номын цуглуулагийн тэн хагас нь англи хэлээр байна. Jefferson-
ы бодлын дагуу уг номын сан үнэхээр өргөн хүрээг хамарсан бөгөөд 470 гаруй
хэл дээр судалгааны материалыг олох боломжтой. Тэдгээр материалуудыг
дэлхийн өнцөг булан бүрээс гадаадын засгийн газартай хийсэн гэрээ,
судалгааны институт, судалгааны материалын солилцоо, бэлэг сэлт, худалдан
авах, Америкийн засгийн газрын агентлагуудын шилжүүлгэ зэргээр дамжуулан
номын санд орж ирдэг. Өдөрт ойролцоогоор 31000 шинэ материал номын санд
орж ирдэг бөгөөд үүний 7000 гаруй материал нь номын сангийн тогтмол
цуглуулга болон үлддэг, бусад цуглуулгаараа - газрын зураг, атлас, сонин, дуу
хөгжим, хөдөлгөөнт зураг, зураг, зургийн хальс зэргээрээ дэлхийд хамгийн томд
ордог.
         Конгрессийн Номын сан нь Great Hall хэмээх тансаг сайхан танхимтай,
уншлагын танхим нь эртний Грекийн гүн ухаантнуудын баримал байрлуулан,
ром маягийн хээ хуараар чимэглэсэн байдаг. Үүний дээр уг номын санд сонин
хэвлэл, палкат, гар зураг, ярьдаг ном, тайлан, бичлэг болон диск, computer-ийн
програм болон бусад дүрст болон хэвлэлийн материалууд байдаг. Энэхүү
цуглуулганд Америкийн түүх, улс төр, уран зохиол, дуу хөгжим, газар зүй, хууль,
ялангуяа гадаад хууль, эдийн засаг, угийн бичиг зэрэг Америкийн орон нутгийн
түүхийн материалууд ихээр орсон байдаг. Congress-ийн номын сангийн ихэнх
материал нь Американ гэж олон хүмүүс бодож магадгүй ч, харин ч энэхүү
номын сан нь гадаад хэвлэл, сонин сэтгүүлээрээ илүү нарийн материалын
цуглуулгатай. Жишээ нь, Кубээс 14 гаруй хэвлэл, Романиагаас 21 хэвлэл,
Тайландаас 11 хэвлэлийн тус тус авдаг. Үүний дээр цуглуулганд буй
номнуудынх нь гуравны хоёр нь Англи хэлээс өөр хэл дээр бичигдсан. Хятад,
Орос, Япон, Солонгос, Польш хэл дээрх бичигдсэн материал нь тэдгээрээс
гадна хамгийн том нь бөгөөд Араб цуглуулга нь Египтээс гадна хамгийн том нь
болно. Luso-Hispanic материалын цуглуулгаараа дэлхийд хамгийн томд ордог.
Энэхүү номын санд Америкт хэвлэгдсэн ном бүрийн 1 хувь байдаг гэсэн яриа
байдаг ба энэ нь үнэн биш юм.
         Дэлхий дээр маш алдартай өөр номын сангуудтай харьцуулашгүй их
цуглуулгатай. Энэ номын сан нь мөн үйлчлүүлэгчдээ концертууд болон
лекцүүд, мөн хараагүй хүмүүст үйлчилдэг үндэсний төв нь болсон ба үндэсний
нэгдсэн катологийн цуглуулгын байршилтай. 2500 гаруй номын сангуудын
номын ботуудын тэмдэглэгээ, бичлэг, хөдөлдөг зургын сантай. Номын сан ба
институт, дээд сургуулийн захиалагч нарт зориулан хэвлэсэн катологийн арвин
их сантай. Хэрэв англи хэл дээр ямар нэгэн номыг олж чадахгүй тохиололд
Congress online catalog гэж орж өөрийн хүссэн номыг хайж олох боломжтой.
1501 оноос өмнө хэвлэгдсэн 5600 - гаад номнуудтай. 33 саяаас илүү гараар
бичсэн олворуудтай. Конгресс номын сан нь АНУ -даа хамгийн том график
      материалтай. Номнуудын тоо нь 1 жилд л 1 сая гаруйгаар фонд нь
нэмэгдэж байдаг байна.




                                                         Таазан дээрх нэрс


      Номын сангийн таазан дээр дэлхийн утга зохиолын түүхэнд хамгийн
чухал нөлөө үзүүлсэн нэрт зохиолчдын нэрсийг дуриалган сийлжээ. Уолт
Уитмэн, Эдгар По, Хэйнрих Хайне, Виктор Хюго гээд ихэнхтэй нь Монголчууд
бид бүр арван жилийн сурагч ахуйдаа эдгээр зохиолчидтой танилцаж байсан
билээ. Мөн номтой холбоотой олон сайхан зүйр үг, хүмүүсийн хэлсэн үгийг
бичсэн байна. Конгрессийн Номын Сангийнхны хамгийн их бахархдаг ном
болох дэлхийд ердөө дөрөвхөн үлдсэн алдарт Гутенбергийн Библи ч мөн энд
байдаг. Орчин үеийн аргаар хэвлэсэн анхны ном нь Гутенбэргийн Библи юм.


                                                              Азийн танхим


      Номын санд зочилсон хүн бүр тэр болгон Азийн танхим руу ороод байж
чаддаггүй. Учир нь Азийн танхим нь Конгрессийн гишүүдийн уншлагын танхим
хоёр нэг хонгилд, өөд өөдөөс харан байрлах бөгөөд хонгилын эхэнд “Зөвхөн
Конгрессийн гишүүд болон Азийн танхимын уншигчид орж болно” хэмээн
анхааруулсан байдаг. Конгрессийн Номын Сангийн Азийн салбар бол Азиас
гадна орших Ази судлалын хамгийн баялаг номтой төв юм. Анх 1869 онд Чин
улсын хаан 933 боть ном бэлэглэснээр хөмрөгөө нээж байсан байна.


Конгрессийн Номын Сангийн Монгол Цуглуулга


      Азийн салбарын ховор номын цуглуулгад 20-р зууны эхээр олдсон 80
Монгол судар хадгалагдаж байна. Тэдгээрийн анхных болох 2 гар бичмэл, 1
модон барын номыг Америкийн судлаач, дипломат Уиллиам Вүүдвилл Рокхилл
1893-1901 онд хандивлажээ. Энэхүү 3 ном нь буддын шашны алдарт судруудын
монгол орчуулга бөгөөд Рокхилл 2 зууны заагаар Монголд аялахдаа олж авсан
аж. 70 гаруй бүтээл нь нэрт монголч эрдэмтэн Бертольд Лауферийн 1917 онд
олсон судрууд бөгөөд өөрийнх нь товч гар тэмдэглэлийн хамт байна.
Цуглуулгад Ганжуур Данжуурын ном 27, уншлага, залбирал 19, түүх намтар 11,
анагаах ухааны 5, хэлний 2 бүтээл болон Төв Азийн Гэсэрийн хэсэг
бүртгэгджээ. Эдгээрийн дотор “Үлгэрийн далай”, “Алтан гэрэл”, “Сундуй” зэрэг
18-р зууны үеийн модон барын алдарт судрууд, “Очроор огтлогч”-ийн монгол
орчуулга болон “Ихэд тонилгогч” (Тарпочинпо) судрын уран нарийн зураг бүхий
гар бичмэл Монгол орчуулга байна. Монгол цуглуулгад мөн Монгол “Ганжуур”,
“Данжуур” –ын шинэ хэвлэл ч мөн хадгалагдаж байна. Хамгийн сүүлд Монгол
Соёлын Төвийн гишүүн, зоос судлаач Бадарчийн Нямаа гуай Монгол зоос,
болон тамга тэмдгийн талаар гаргасан хоёр анталог- бүтээл гаргасныгаа
Конгрессийн Номын Санд бэлэглэсэн байна. Мөн яруу найрагч Батбаяр саяхан
хэвлэгдсэн шүлгийнхээ номыг тус номын санд дурсгал болгон үлдээсэн байна.


Ихэд тонилгогч судар


      17-р зууны “Ихэд тонилгогч” судар. Хавтсыг нь нэн гоёмсог торгон хээгээр
чимэглэсэн энэ Монгол бичгийн судар маш сайн хадгалагдсан. Уг “тонилох”
гэсэн үгийн жинхэнэ утга нь “чөлөөлөгдөх” гэсэн утгатай.


      Конгрессийн Номын Сан нь эзлэн орших нутгийнхаа хэмжээгээр АНУ-д
гурав дахь том байгууллага юм. Эхнийх нь Пентагон, хоёр дахь нь FBI, харин 3
Дугаарт Конгресийн номын сан зүй ёсоор ордог байна.
Дэлхийн томоохон номын сангууд




                         Оросын үндэсний номын сан

      Оросын үндэсний номын сан бол Зүүн Европын хамгийн эртний номын
сангуудын нэг юм. Энэ номын сан Санкт-Петербург хотод байрладаг.Энд
Оросын их зохиолчдын ном бүтээл, орос хэлээр орчуулсан гадаадын ном
зохиолууд хадгалагдаж байгаа. Мөн гадаадын шинжлэх ухаан, техник, уран
зохиолын олон мянган ном төрөлх хэлээрээ хадгалагдаж байгаа. оросын
үндэсний номын сан байгуулах шийдвэрийг 1795 оны 5 сарын 16-нд гаргасан
байна. Оросын 2-р Екатерина хатан хааны зарлигаар байгуулсан энэ номын сан
нь ном хэвлэл хадгалаад зогсохгүй, хүмүүсийг соён гэгээрүүлэх эх булаг болох
ёстой байлаа. Орост хэвлэгдсэн, мөн хилийн чанадад Орос хэлээр гарсан бүх
номыг, гадаад хэлээр хэвдэгдсэн оросын тухай бүх номыг цуглуулж хадгалах
зорилт тавьжээ. Хатан хаан Екатерина номын сангийн барилгийн ажлын
гүйцэтгэлд биечлэн хяналт тавьж байлаа. Дараа нь номын сангийн фонд үүсгэх
ажилд ч гар бие оролцжээ. Ингээд 1714 оны 1 сарын 2-нд номын сангийн нээлт
болжээ. Нийгмийн бүх давхаргийн хүн энэ номын санд үйлчлүүлэх эрхтэй
байжээ. 1917 онд энэ номын санг Оросын нийтийн номын сан гэж нэрлэх
болжээ. 1932 онд нийтийн номын санг М.Е. Салтыкова- Щедрины нэрэмжит
болгожээ. Дэлхийн 2-р дайны үед ч номын сан ажилласаар байлаа. 1973 оны 2
сард ЗХУ-ын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр номын сангийн шинэ барилга
барих тогтоол гарчээ. 1992 оны 3 сарын 27-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн
зарлигаар дахин Оросын үндэсний номын сан гэж нэрлэгдэх болжээ. Энэ
номын санд 33 сая ширхэг ном, сонин, сэтгүүл хадгалагдаж байна. Номын
санд жилдээ 1,5 сая хүн үйлчлүүлдэг.
Британий музейн номын сан


      1973 онд Британи улсад үндэсний номын сан байгуулагджээ. 1972 онд
Британий парламент "Британий номын сангийн цагаан хуудас" (White Paper of
the British Library) гэдэг баримт бичгийг баталжээ. Энэ баримт бичгийн дагуу
Британий музейн номын сан, зохион бүтээлт, байгалийн шинжлэх ухааны
лавлах номын сан, Бостан-Спагийн шинжлэх ухаан техникийн номын сан,
Британий үндэсний ном хадгалах алба зэрэг байгуулагийг нэгтгэн “Британий
номын сан” гэдэг байгуулагын захиргаанд шилжүүлжээ. Британий үндэсний
номын сангийн гол тулгуур болсон Британий музейн номын сан 1753 онд
байгуулагдсан түүхтэй. Энэ байгууллага нь номын сангаас гадна бас музей
байлаа. Ханс Слоун гэдэг хүний цуглуулага нь энэ номын сангийн анхны
фондыг бүрдүүлжээ. Ханс Слоун нь эмч мэргэжилтэй хүн байсан бөгөөд нас
барахын өмнө гэрээслэлдээ байгаль орчин, амьтан, ургамал, анагаах ухааны
тухай 40 мянган ном, 3,5 мянган гар бичмэлээ төрдөө бэлэглэсэн байна. 1751
онд Британий парламент Лондон хотод музей байгуулах шийдвэр гаргаж,
дэргэд нь номын сан нээжээ. Слоун нас барсанаас хойш 18 жилийн дараа буюу
1759 онд Британий музейн номын сан нээгджээ. Музейн барилгийн нэгдүгээр
давхарт нь 20 хүний суудалта уншлагийн танхим ажиллаж байлаа. Үүний дараа
номын сангийн фонд богино хугацаанд арвижжээ. Түүхийн чухал баримт
бичгүүд ч энд хадгалагдаж байлаа. Өнөөдөр Британий үндэсний номын сан нь
дэлхийн томоохон номын сангийн нэг болж чаджээ. Ирланд, Их Британий нутаг
дэвсгэрт хэвлэгдсэн бүх номноос заавал хэдэн хувийг энд хадгалдаг. Энэ
номын санг жилд 3 сая ном, хэвлэлээр сан хөмрөгөө нэмдэг. Сүүлийн жилүүдэд
видео дүрс бичлэг, аудио бичлэгийг ч хадгалдаг болсон байна. Энэ номын
санд бас 8 сая ширхэг марк хадгалагдаж байгаа
Харвардын их сургуулийн номын сан


      Харвардын их сургуулийн номын сан нь ерөнхий боловсролын сургууль,
коллеж, дээд боловсролын байгууллагад ашигладаг эрдэм шинжилгээний ном
бүтээлийг хадгалдаг. Энэ нолм дэлхийн хамгийн том академик номын сан юм.
1638 онд Харвардын их сургуулийн номын сан байгуулагджээ. Английн
колоничлогч Жон Харвард гэрээслэлдээ энэ коллежид өөрийн хувийн номын
цуглуулгаа бэлэглэжээ. Жилийн дараа коллежийг Харвардын нэрэмжит
болгожээ. 1764 онд гал түймэрт номын сан шатжээ. Жон Харвардын бэлэглэсэн
400 номноос цорын ганц номыг л аварч чадсан байна. Ер нь тухайн үед энэ
номын санд 5000 ном байжээ. Олон түмний хандив тусламжаар номын санг
сэргээж чадсан байна. 19-р зууны турш энэ номын сан хэд хэдэн салбараа
нээж, сүлжээ үүсгэжээ. 1817, 1819, 1826 онуудад хууль зүйн, анагаах ухааны,
шашны ном дагнан хадгалдаг салбар номын сан нээгдсэн байна. 1900 он гэхэд
Харвардын их сургуулийн номын сан 37 салбартай болсон байлаа. Одоо энэ
номын сангийн бүтцэд 94 байгууллага ордог. Харвардын их сургуулийн номын
санд нийтдээ 16 сая ном хэвлэл хадгалагдаж байна.


Германы үндэсний эдийн засгийн номын сан


      Германы эдийн засгийн шинжлэх ухааны төв номын сан (ZBW) Кипе
хотод байдаг. Энэ бол эдийн засгийн чиглэлээр ном цуглуулсан дэлхийн
хамгийн том ном сан юм. 2007 оны 1 сарын байдлаар энэ номын санд 4 сая
ширхэг ном хэвлэл хадгалагдаж байна. Мөн 254 мянган сонин сэтгүүл сан
хөмрөгт нь бий. Номын сангийн сайтаар дамжуулан дэлхийн аль ч өнцөгөөс
хэрэгтэй номоо олж үзэж болно.
Хятадын үндэсний номын сан


      1909 онд Бээжин хотод Манж Чин гүрний хаан, Хятадын засгийн газрын
тохиролцооны үндсэн дээр номын сан байгуулагджээ. 1911 оны Синьхайн
хувьсгалийн дараа Хятадын боловсролын яам номын санг мэдэлдээ авсан
байна. 1912 оны 8 сараас нийтэд үйлчилдэг болжээ 1949 онд БНХАУ
байгуулагдах үед энэ номын санд 1,4 сая баримт бичиг хадгалагдаж байжээ.
Харин өнөөдөр Хятадын үндэсний номын санд 26 сая ширхэг ном, хэвлэл
хадгалагдаж байна. Жилд 600-700 мянган ном хэвлэлээр сан хөмрөгөө
баяжуулдаг.
Дүгнэлт:


      Энэ агуу номын сангийн түүхийг судлаж байхад манай орны засгийн
газар ч гэсэн ийнхүү конгрессийн номын сангаас судалж суралцаж, өөрийн эх
оронд хэвлэгдэж байгаа номын эх хувийг номын сандаа авч үлдэх жишгийг
нэвтрүүлэх хэрэгтэй мэт санагдлаа. Үндэсний оюун ухааны сангаа цэнэглэж,
номоор дvvргэх нь нэг хэрэг боловч нөгөө талаас дэлхийн соёл, иргэншлийн
томоохон төвvvд болох Лондон, Вашингтон, Египет, Москва, Чех, Токио, Вена,
Парис, Бээжингийн номын санд монгол хvний хийж бvтээсэн бvхнээс ч гэсэн
илгээж тэнд хадгалагдаж байх ёстойг ч мартаж болохгvй эрхэм үйлс гэлтэй.
Дэлхийн бvх номын санд хvргэж чаддаггvй юмаа гэхэд гол хэдэн газарт нь
тараан түгээж олон түмэнд соёлын өв, оюуны өвийг дэлгэрүүлэхэд суралцах
хэрэгтэй мэт санагдлаа.

Mais conteúdo relacionado

Semelhante a Delhiid aldartai nomiin sanguud e. uugantuya dip 1 бие даалт

Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya
Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuyaМонголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya
Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya
uugantuya
 
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государства
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государстваНациональная библиотека Республики Беларусь как символ нации и государства
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государства
Пётр Ситник
 
текущее мгновение глазами современников
текущее мгновение глазами современниковтекущее мгновение глазами современников
текущее мгновение глазами современников
Library Franko
 
Виртуальная выставка "Хранители мудрости"
Виртуальная выставка "Хранители мудрости"Виртуальная выставка "Хранители мудрости"
Виртуальная выставка "Хранители мудрости"
libusue
 
из истории библиотеки и книги
из истории библиотеки и книгииз истории библиотеки и книги
из истории библиотеки и книги
Arfenia Sarkissian
 
история библиотек
история библиотекистория библиотек
история библиотек
elenka1981
 
история библиотек
история библиотекистория библиотек
история библиотек
elenka1981
 
презентация 2
презентация 2презентация 2
презентация 2
elenka1981
 
сокровищницы знаний
сокровищницы знанийсокровищницы знаний
сокровищницы знаний
guest776b82e7
 
сокровищницы знаний
сокровищницы знанийсокровищницы знаний
сокровищницы знаний
tamarazhelt
 
Национальная библиотека Республики Беларусь
Национальная библиотека Республики БеларусьНациональная библиотека Республики Беларусь
Национальная библиотека Республики Беларусь
Пётр Ситник
 
библиотека
библиотекабиблиотека
библиотека
Newbib
 
«Библиотеки – сердце информационного общества»
«Библиотеки – сердце информационного общества»«Библиотеки – сердце информационного общества»
«Библиотеки – сердце информационного общества»
Донецкая республиканская библиотека для детей
 
Всероссийский день библиотек
Всероссийский день библиотекВсероссийский день библиотек
Всероссийский день библиотек
libuspu
 
история возникновения книги
история возникновения книгиистория возникновения книги
история возникновения книги
Arfenia Sarkissian
 
книга рекордов гиннесса о книгах
книга рекордов гиннесса о книгахкнига рекордов гиннесса о книгах
книга рекордов гиннесса о книгах
Любовь Чиркова
 

Semelhante a Delhiid aldartai nomiin sanguud e. uugantuya dip 1 бие даалт (20)

Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya
Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuyaМонголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya
Монголын номын сан Гадаадын номын сан e. uugantuya
 
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государства
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государстваНациональная библиотека Республики Беларусь как символ нации и государства
Национальная библиотека Республики Беларусь как символ нации и государства
 
текущее мгновение глазами современников
текущее мгновение глазами современниковтекущее мгновение глазами современников
текущее мгновение глазами современников
 
Виртуальная выставка "Хранители мудрости"
Виртуальная выставка "Хранители мудрости"Виртуальная выставка "Хранители мудрости"
Виртуальная выставка "Хранители мудрости"
 
из истории библиотеки и книги
из истории библиотеки и книгииз истории библиотеки и книги
из истории библиотеки и книги
 
история библиотек
история библиотекистория библиотек
история библиотек
 
история библиотек
история библиотекистория библиотек
история библиотек
 
презентация 2
презентация 2презентация 2
презентация 2
 
Интересные факты из жизни книг и библиотек
Интересные факты из жизни книг и библиотекИнтересные факты из жизни книг и библиотек
Интересные факты из жизни книг и библиотек
 
сокровищницы знаний
сокровищницы знанийсокровищницы знаний
сокровищницы знаний
 
сокровищницы знаний
сокровищницы знанийсокровищницы знаний
сокровищницы знаний
 
Национальная библиотека Республики Беларусь
Национальная библиотека Республики БеларусьНациональная библиотека Республики Беларусь
Национальная библиотека Республики Беларусь
 
библиотека
библиотекабиблиотека
библиотека
 
«Библиотеки – сердце информационного общества»
«Библиотеки – сердце информационного общества»«Библиотеки – сердце информационного общества»
«Библиотеки – сердце информационного общества»
 
просвещения истинный смысл
просвещения истинный смыслпросвещения истинный смысл
просвещения истинный смысл
 
Всероссийский день библиотек
Всероссийский день библиотекВсероссийский день библиотек
Всероссийский день библиотек
 
история возникновения книги
история возникновения книгиистория возникновения книги
история возникновения книги
 
книга рекордов гиннесса о книгах
книга рекордов гиннесса о книгахкнига рекордов гиннесса о книгах
книга рекордов гиннесса о книгах
 
Работа №2. Интернет для историков - важнейшие информационные порталы.
Работа №2. Интернет для историков - важнейшие информационные порталы. Работа №2. Интернет для историков - важнейшие информационные порталы.
Работа №2. Интернет для историков - важнейшие информационные порталы.
 
экскурсия по библиотеке
экскурсия по библиотекеэкскурсия по библиотеке
экскурсия по библиотеке
 

Delhiid aldartai nomiin sanguud e. uugantuya dip 1 бие даалт

  • 1. Соёлын дээд сургуулийн ДИП – 1-р курсийн оюутан Э. Уугантуяа Бие даалт Сэдэв: Дэлхийд алдартай болох Library of Congress номын сан 2010 оны 1 дүгээр сар 19
  • 2. Оршил: Дэлхийн номын сангуудын түүхийг харж суухад үнэхээр сонирхолтой, гайхалтайг мэдэрлээ. Хүн төрөлхтөн оюун ухаанаараа бүтээсэн бүхнээрээ ном судар амилуулж, номын сандаа хадгалж, түүнийг үе үеэрээ дамжуулан уншиж, сурч боловсордог жамтай. Ямар ч номын сангийн хамгийн энгийн ойлголт бол хүний оюун ухааны бүтээлийг уншигчид, ерөөсөө хүмүүст хүргэх эрхэм зорилготой. Монголчууд хэдийгээр нүүдэлчин удамтай боловч дэлхийд гайхагдсан ном судар олныг бүтээж, түүнийгээ хэнээс ч дутахгvй хадгалж, уншиж ирсэн сайхан уламжлалтай, номын эрхэм соёлтой ард түмэн.
  • 3. АНУ-ийн Конгресийн номын сан АНУ-ийн Конгресийн номын сан нь нүсэр том хэмжээ болон төрөл бүрийн цуглуулгаараа Congress-ийн номын сан дэлхийд хамгийн агуу, хамгийн том үндэсний Номын сан гэж тооцогддог. Энэ номын сан нь хувийн цуглуулгаас эхтэй номын сан Дэлхийн хамгийн баялаг сан хөмрөгтэй номын сангуудын нэг болох Конгрессийн Номын Сангийн анхны эх үүсвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Томас Жефферсоны хувийн номын сан байлаа. 1800 оны 4 сарын 24-нд гарын үсэг зурсан энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт орсон байлаа. Номын сангийн фондыг бүрдүүлэхийн тулд 5000 доллар төсөвлөжээ. Энэ номын санд АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайны үед Британий цэргүүд Капитолийн ордонг галдан шатаахад Конгрессийн номын сан бүхэлдээ сүйджээ. Номын санд байсан 3000 ном шатаж, үнс нурам болжээ. Тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч асан Жефферсон өөрийнхөө 50 жил цуглуулсан 6487 боть номыг Конгресст бэлэглэжээ. Ингэж Конгрессийн номыэн санг сэргээж байлаа. АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг АНУ-ын Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 1897 оны 11 сард Конгрессийн номын сангийн шинэ барилга ашиглалтанд оржээ. Капитолын ордоны эсрэг талд баригдсан номын сангийн байшин ашиглалтанд орж Жефферсоны нэрэмжит Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1939 онд Конгрессийн номын сангийн өргөтгөл "Аннекс" баригдаж АНУ-ын 2 дахь ерөнхийлөгч Жон Адамсын нэрэмжит болгожээ. 1980 онд гурав дахь өргөтгөл нь нээгдэж АНУ-ын 4 дэхь ерөнхийлөгч Жеймс Медисоны нэрэмжит болгожээ. Конгрессийн номын сангийн барилгууд нь өөр хоорондоо газар доорх байгууламжаар холбоотой. Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сангийн нэг гэж тооцогдож байна. Конгрессийн номын сангийн сайтанд бичсэнээр дэлхийн 470 хэлээр
  • 4. хэвлэгдсэн 142 сая ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байна. Номын сангийн номын цуглуулагийн тэн хагас нь англи хэлээр байна. Jefferson- ы бодлын дагуу уг номын сан үнэхээр өргөн хүрээг хамарсан бөгөөд 470 гаруй хэл дээр судалгааны материалыг олох боломжтой. Тэдгээр материалуудыг дэлхийн өнцөг булан бүрээс гадаадын засгийн газартай хийсэн гэрээ, судалгааны институт, судалгааны материалын солилцоо, бэлэг сэлт, худалдан авах, Америкийн засгийн газрын агентлагуудын шилжүүлгэ зэргээр дамжуулан номын санд орж ирдэг. Өдөрт ойролцоогоор 31000 шинэ материал номын санд орж ирдэг бөгөөд үүний 7000 гаруй материал нь номын сангийн тогтмол цуглуулга болон үлддэг, бусад цуглуулгаараа - газрын зураг, атлас, сонин, дуу хөгжим, хөдөлгөөнт зураг, зураг, зургийн хальс зэргээрээ дэлхийд хамгийн томд ордог. Конгрессийн Номын сан нь Great Hall хэмээх тансаг сайхан танхимтай, уншлагын танхим нь эртний Грекийн гүн ухаантнуудын баримал байрлуулан, ром маягийн хээ хуараар чимэглэсэн байдаг. Үүний дээр уг номын санд сонин хэвлэл, палкат, гар зураг, ярьдаг ном, тайлан, бичлэг болон диск, computer-ийн програм болон бусад дүрст болон хэвлэлийн материалууд байдаг. Энэхүү цуглуулганд Америкийн түүх, улс төр, уран зохиол, дуу хөгжим, газар зүй, хууль, ялангуяа гадаад хууль, эдийн засаг, угийн бичиг зэрэг Америкийн орон нутгийн түүхийн материалууд ихээр орсон байдаг. Congress-ийн номын сангийн ихэнх материал нь Американ гэж олон хүмүүс бодож магадгүй ч, харин ч энэхүү номын сан нь гадаад хэвлэл, сонин сэтгүүлээрээ илүү нарийн материалын цуглуулгатай. Жишээ нь, Кубээс 14 гаруй хэвлэл, Романиагаас 21 хэвлэл, Тайландаас 11 хэвлэлийн тус тус авдаг. Үүний дээр цуглуулганд буй номнуудынх нь гуравны хоёр нь Англи хэлээс өөр хэл дээр бичигдсан. Хятад, Орос, Япон, Солонгос, Польш хэл дээрх бичигдсэн материал нь тэдгээрээс гадна хамгийн том нь бөгөөд Араб цуглуулга нь Египтээс гадна хамгийн том нь болно. Luso-Hispanic материалын цуглуулгаараа дэлхийд хамгийн томд ордог. Энэхүү номын санд Америкт хэвлэгдсэн ном бүрийн 1 хувь байдаг гэсэн яриа байдаг ба энэ нь үнэн биш юм. Дэлхий дээр маш алдартай өөр номын сангуудтай харьцуулашгүй их цуглуулгатай. Энэ номын сан нь мөн үйлчлүүлэгчдээ концертууд болон лекцүүд, мөн хараагүй хүмүүст үйлчилдэг үндэсний төв нь болсон ба үндэсний нэгдсэн катологийн цуглуулгын байршилтай. 2500 гаруй номын сангуудын
  • 5. номын ботуудын тэмдэглэгээ, бичлэг, хөдөлдөг зургын сантай. Номын сан ба институт, дээд сургуулийн захиалагч нарт зориулан хэвлэсэн катологийн арвин их сантай. Хэрэв англи хэл дээр ямар нэгэн номыг олж чадахгүй тохиололд Congress online catalog гэж орж өөрийн хүссэн номыг хайж олох боломжтой. 1501 оноос өмнө хэвлэгдсэн 5600 - гаад номнуудтай. 33 саяаас илүү гараар бичсэн олворуудтай. Конгресс номын сан нь АНУ -даа хамгийн том график материалтай. Номнуудын тоо нь 1 жилд л 1 сая гаруйгаар фонд нь нэмэгдэж байдаг байна. Таазан дээрх нэрс Номын сангийн таазан дээр дэлхийн утга зохиолын түүхэнд хамгийн чухал нөлөө үзүүлсэн нэрт зохиолчдын нэрсийг дуриалган сийлжээ. Уолт Уитмэн, Эдгар По, Хэйнрих Хайне, Виктор Хюго гээд ихэнхтэй нь Монголчууд бид бүр арван жилийн сурагч ахуйдаа эдгээр зохиолчидтой танилцаж байсан билээ. Мөн номтой холбоотой олон сайхан зүйр үг, хүмүүсийн хэлсэн үгийг бичсэн байна. Конгрессийн Номын Сангийнхны хамгийн их бахархдаг ном болох дэлхийд ердөө дөрөвхөн үлдсэн алдарт Гутенбергийн Библи ч мөн энд байдаг. Орчин үеийн аргаар хэвлэсэн анхны ном нь Гутенбэргийн Библи юм. Азийн танхим Номын санд зочилсон хүн бүр тэр болгон Азийн танхим руу ороод байж чаддаггүй. Учир нь Азийн танхим нь Конгрессийн гишүүдийн уншлагын танхим хоёр нэг хонгилд, өөд өөдөөс харан байрлах бөгөөд хонгилын эхэнд “Зөвхөн Конгрессийн гишүүд болон Азийн танхимын уншигчид орж болно” хэмээн анхааруулсан байдаг. Конгрессийн Номын Сангийн Азийн салбар бол Азиас
  • 6. гадна орших Ази судлалын хамгийн баялаг номтой төв юм. Анх 1869 онд Чин улсын хаан 933 боть ном бэлэглэснээр хөмрөгөө нээж байсан байна. Конгрессийн Номын Сангийн Монгол Цуглуулга Азийн салбарын ховор номын цуглуулгад 20-р зууны эхээр олдсон 80 Монгол судар хадгалагдаж байна. Тэдгээрийн анхных болох 2 гар бичмэл, 1 модон барын номыг Америкийн судлаач, дипломат Уиллиам Вүүдвилл Рокхилл 1893-1901 онд хандивлажээ. Энэхүү 3 ном нь буддын шашны алдарт судруудын монгол орчуулга бөгөөд Рокхилл 2 зууны заагаар Монголд аялахдаа олж авсан аж. 70 гаруй бүтээл нь нэрт монголч эрдэмтэн Бертольд Лауферийн 1917 онд олсон судрууд бөгөөд өөрийнх нь товч гар тэмдэглэлийн хамт байна. Цуглуулгад Ганжуур Данжуурын ном 27, уншлага, залбирал 19, түүх намтар 11, анагаах ухааны 5, хэлний 2 бүтээл болон Төв Азийн Гэсэрийн хэсэг бүртгэгджээ. Эдгээрийн дотор “Үлгэрийн далай”, “Алтан гэрэл”, “Сундуй” зэрэг 18-р зууны үеийн модон барын алдарт судрууд, “Очроор огтлогч”-ийн монгол орчуулга болон “Ихэд тонилгогч” (Тарпочинпо) судрын уран нарийн зураг бүхий гар бичмэл Монгол орчуулга байна. Монгол цуглуулгад мөн Монгол “Ганжуур”, “Данжуур” –ын шинэ хэвлэл ч мөн хадгалагдаж байна. Хамгийн сүүлд Монгол Соёлын Төвийн гишүүн, зоос судлаач Бадарчийн Нямаа гуай Монгол зоос, болон тамга тэмдгийн талаар гаргасан хоёр анталог- бүтээл гаргасныгаа Конгрессийн Номын Санд бэлэглэсэн байна. Мөн яруу найрагч Батбаяр саяхан хэвлэгдсэн шүлгийнхээ номыг тус номын санд дурсгал болгон үлдээсэн байна. Ихэд тонилгогч судар 17-р зууны “Ихэд тонилгогч” судар. Хавтсыг нь нэн гоёмсог торгон хээгээр чимэглэсэн энэ Монгол бичгийн судар маш сайн хадгалагдсан. Уг “тонилох” гэсэн үгийн жинхэнэ утга нь “чөлөөлөгдөх” гэсэн утгатай. Конгрессийн Номын Сан нь эзлэн орших нутгийнхаа хэмжээгээр АНУ-д гурав дахь том байгууллага юм. Эхнийх нь Пентагон, хоёр дахь нь FBI, харин 3 Дугаарт Конгресийн номын сан зүй ёсоор ордог байна.
  • 7. Дэлхийн томоохон номын сангууд Оросын үндэсний номын сан Оросын үндэсний номын сан бол Зүүн Европын хамгийн эртний номын сангуудын нэг юм. Энэ номын сан Санкт-Петербург хотод байрладаг.Энд Оросын их зохиолчдын ном бүтээл, орос хэлээр орчуулсан гадаадын ном зохиолууд хадгалагдаж байгаа. Мөн гадаадын шинжлэх ухаан, техник, уран зохиолын олон мянган ном төрөлх хэлээрээ хадгалагдаж байгаа. оросын үндэсний номын сан байгуулах шийдвэрийг 1795 оны 5 сарын 16-нд гаргасан байна. Оросын 2-р Екатерина хатан хааны зарлигаар байгуулсан энэ номын сан нь ном хэвлэл хадгалаад зогсохгүй, хүмүүсийг соён гэгээрүүлэх эх булаг болох ёстой байлаа. Орост хэвлэгдсэн, мөн хилийн чанадад Орос хэлээр гарсан бүх номыг, гадаад хэлээр хэвдэгдсэн оросын тухай бүх номыг цуглуулж хадгалах зорилт тавьжээ. Хатан хаан Екатерина номын сангийн барилгийн ажлын гүйцэтгэлд биечлэн хяналт тавьж байлаа. Дараа нь номын сангийн фонд үүсгэх ажилд ч гар бие оролцжээ. Ингээд 1714 оны 1 сарын 2-нд номын сангийн нээлт болжээ. Нийгмийн бүх давхаргийн хүн энэ номын санд үйлчлүүлэх эрхтэй байжээ. 1917 онд энэ номын санг Оросын нийтийн номын сан гэж нэрлэх болжээ. 1932 онд нийтийн номын санг М.Е. Салтыкова- Щедрины нэрэмжит болгожээ. Дэлхийн 2-р дайны үед ч номын сан ажилласаар байлаа. 1973 оны 2 сард ЗХУ-ын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр номын сангийн шинэ барилга барих тогтоол гарчээ. 1992 оны 3 сарын 27-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар дахин Оросын үндэсний номын сан гэж нэрлэгдэх болжээ. Энэ номын санд 33 сая ширхэг ном, сонин, сэтгүүл хадгалагдаж байна. Номын санд жилдээ 1,5 сая хүн үйлчлүүлдэг.
  • 8. Британий музейн номын сан 1973 онд Британи улсад үндэсний номын сан байгуулагджээ. 1972 онд Британий парламент "Британий номын сангийн цагаан хуудас" (White Paper of the British Library) гэдэг баримт бичгийг баталжээ. Энэ баримт бичгийн дагуу Британий музейн номын сан, зохион бүтээлт, байгалийн шинжлэх ухааны лавлах номын сан, Бостан-Спагийн шинжлэх ухаан техникийн номын сан, Британий үндэсний ном хадгалах алба зэрэг байгуулагийг нэгтгэн “Британий номын сан” гэдэг байгуулагын захиргаанд шилжүүлжээ. Британий үндэсний номын сангийн гол тулгуур болсон Британий музейн номын сан 1753 онд байгуулагдсан түүхтэй. Энэ байгууллага нь номын сангаас гадна бас музей байлаа. Ханс Слоун гэдэг хүний цуглуулага нь энэ номын сангийн анхны фондыг бүрдүүлжээ. Ханс Слоун нь эмч мэргэжилтэй хүн байсан бөгөөд нас барахын өмнө гэрээслэлдээ байгаль орчин, амьтан, ургамал, анагаах ухааны тухай 40 мянган ном, 3,5 мянган гар бичмэлээ төрдөө бэлэглэсэн байна. 1751 онд Британий парламент Лондон хотод музей байгуулах шийдвэр гаргаж, дэргэд нь номын сан нээжээ. Слоун нас барсанаас хойш 18 жилийн дараа буюу 1759 онд Британий музейн номын сан нээгджээ. Музейн барилгийн нэгдүгээр давхарт нь 20 хүний суудалта уншлагийн танхим ажиллаж байлаа. Үүний дараа номын сангийн фонд богино хугацаанд арвижжээ. Түүхийн чухал баримт бичгүүд ч энд хадгалагдаж байлаа. Өнөөдөр Британий үндэсний номын сан нь дэлхийн томоохон номын сангийн нэг болж чаджээ. Ирланд, Их Британий нутаг дэвсгэрт хэвлэгдсэн бүх номноос заавал хэдэн хувийг энд хадгалдаг. Энэ номын санг жилд 3 сая ном, хэвлэлээр сан хөмрөгөө нэмдэг. Сүүлийн жилүүдэд видео дүрс бичлэг, аудио бичлэгийг ч хадгалдаг болсон байна. Энэ номын санд бас 8 сая ширхэг марк хадгалагдаж байгаа
  • 9. Харвардын их сургуулийн номын сан Харвардын их сургуулийн номын сан нь ерөнхий боловсролын сургууль, коллеж, дээд боловсролын байгууллагад ашигладаг эрдэм шинжилгээний ном бүтээлийг хадгалдаг. Энэ нолм дэлхийн хамгийн том академик номын сан юм. 1638 онд Харвардын их сургуулийн номын сан байгуулагджээ. Английн колоничлогч Жон Харвард гэрээслэлдээ энэ коллежид өөрийн хувийн номын цуглуулгаа бэлэглэжээ. Жилийн дараа коллежийг Харвардын нэрэмжит болгожээ. 1764 онд гал түймэрт номын сан шатжээ. Жон Харвардын бэлэглэсэн 400 номноос цорын ганц номыг л аварч чадсан байна. Ер нь тухайн үед энэ номын санд 5000 ном байжээ. Олон түмний хандив тусламжаар номын санг сэргээж чадсан байна. 19-р зууны турш энэ номын сан хэд хэдэн салбараа нээж, сүлжээ үүсгэжээ. 1817, 1819, 1826 онуудад хууль зүйн, анагаах ухааны, шашны ном дагнан хадгалдаг салбар номын сан нээгдсэн байна. 1900 он гэхэд Харвардын их сургуулийн номын сан 37 салбартай болсон байлаа. Одоо энэ номын сангийн бүтцэд 94 байгууллага ордог. Харвардын их сургуулийн номын санд нийтдээ 16 сая ном хэвлэл хадгалагдаж байна. Германы үндэсний эдийн засгийн номын сан Германы эдийн засгийн шинжлэх ухааны төв номын сан (ZBW) Кипе хотод байдаг. Энэ бол эдийн засгийн чиглэлээр ном цуглуулсан дэлхийн хамгийн том ном сан юм. 2007 оны 1 сарын байдлаар энэ номын санд 4 сая ширхэг ном хэвлэл хадгалагдаж байна. Мөн 254 мянган сонин сэтгүүл сан хөмрөгт нь бий. Номын сангийн сайтаар дамжуулан дэлхийн аль ч өнцөгөөс хэрэгтэй номоо олж үзэж болно.
  • 10. Хятадын үндэсний номын сан 1909 онд Бээжин хотод Манж Чин гүрний хаан, Хятадын засгийн газрын тохиролцооны үндсэн дээр номын сан байгуулагджээ. 1911 оны Синьхайн хувьсгалийн дараа Хятадын боловсролын яам номын санг мэдэлдээ авсан байна. 1912 оны 8 сараас нийтэд үйлчилдэг болжээ 1949 онд БНХАУ байгуулагдах үед энэ номын санд 1,4 сая баримт бичиг хадгалагдаж байжээ. Харин өнөөдөр Хятадын үндэсний номын санд 26 сая ширхэг ном, хэвлэл хадгалагдаж байна. Жилд 600-700 мянган ном хэвлэлээр сан хөмрөгөө баяжуулдаг.
  • 11. Дүгнэлт: Энэ агуу номын сангийн түүхийг судлаж байхад манай орны засгийн газар ч гэсэн ийнхүү конгрессийн номын сангаас судалж суралцаж, өөрийн эх оронд хэвлэгдэж байгаа номын эх хувийг номын сандаа авч үлдэх жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй мэт санагдлаа. Үндэсний оюун ухааны сангаа цэнэглэж, номоор дvvргэх нь нэг хэрэг боловч нөгөө талаас дэлхийн соёл, иргэншлийн томоохон төвvvд болох Лондон, Вашингтон, Египет, Москва, Чех, Токио, Вена, Парис, Бээжингийн номын санд монгол хvний хийж бvтээсэн бvхнээс ч гэсэн илгээж тэнд хадгалагдаж байх ёстойг ч мартаж болохгvй эрхэм үйлс гэлтэй. Дэлхийн бvх номын санд хvргэж чаддаггvй юмаа гэхэд гол хэдэн газарт нь тараан түгээж олон түмэнд соёлын өв, оюуны өвийг дэлгэрүүлэхэд суралцах хэрэгтэй мэт санагдлаа.