SlideShare uma empresa Scribd logo
1 de 6
Training material: Describing Hydro-Physic of Land Surface, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia
ГАЗРЫН ГАДAРГЫН ГИДРО-ФИЗИК ШИНЖИЙГ
ТОДОРХОЙЛОХ НЬ
Сургалтын материал онолын хэсэг
ЗБ: Байгаль Орчны Инженерүүд ТББ
Шаардлага: ГМС-ын анхан шатны мэдлэг
Зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
Газрын гадаргын хэлбэрийг нарийн зөв тодорхойлох нь хот суурин,
бүс нутгийн төлөвлөлт, дэд бүтэц, аж ахуйн үйл ажиллагаанд чухал
ач холбогдолтой байдаг. Аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй
газраар дайран өнгөрөх усны урсгалын сүлжээ нь тухайн аж ахуйн
үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг (ESRI ArcMap, Hydrology Tools).
Газрын гадаргуу болон түүний дээгүүр урсан өнгөрөх ус хоёр нь
харилцан бие биендээ үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл газрын
гадаргын хэлбэр нь түүний дээгүүр урсан өнгөрөх усны урсгалыг
чиглүүлж байдаг бол, үүний эсрэгээр усны эвдлэх чадал нь газрын
гадаргын хэлбэрийг геологийн цаг хугацааны явцад аажмаар
өөрчилдөг гэсэн үг. Тэгвэл газрын гадаргын гидро-физик шинжийг
тодорхойлох ажлыг тодорхой алхамтай торын цэгүүд дээр хэмжсэн
өндрийн мэдээг ашиглаад компьютерын програм хангамжаар
хялбархан тооцоолж болдог.
Газарзүйн Мэдээллийн Системийн програм хангамжтай ажилладаг
“Гидрологи Түүлс” програмаар (Hydroloy Tools) газрын гадаргуугийн
гидро- физик шинжийг тодорхойлох ажлыг энд үзүүлэв. Тооцоонд
100 метр тутамд хэмжсэн өндрийн мэдээг ашигласан бөгөөд энэ нь
Шатл сансрын хөлөгөөр газрын гадаргуугийн өндрийг далайн
түвшнээс дээш харьцангуйгaар хэмжсэн хэмжилт юм. Тооцоог
Хөвсгөл нуурын эргэн тойрны нутгаар, мөн Хэнтий аймгийн Баян-
Адрага сумын нутгаар хийсэн (Зураг 1).
Зураг 1. Хөвсгөл нуур орчмын 3 хэмжээст загвар.
АРГА ЗҮЙ
Тооцоонд ашигласан арга зүйн ерөнхий схемийг Зураг 2-т үзүүлсэн
бөгөөд зарим чухал хэсгүүдийн талаар онолын товч тайлбар хийв.
Өндрийн мэдээ (DEM). Газрын гадаргын цэг бүр дээгүүр урсах
урсгалын чиглэл нь тухайн газрын гадаргын хэлбэрээс шалтгаалдаг.
Амьдрал дээр усны урсгалын чиглэлийг газрын гадаргын цэг бүр
дээр тодорхойлох нь маш их тооцоо, хугацаа, шаардсан нүсэр ажил
болдог. Үүний оронд газрын гадаргын өндрийг тодорхой алхамтай
торын зангилаа бүр дээр хэмжсэн өндрийн тоон мэдээллийг
ашиглаж хийх нь тохиромжтой байдаг. Тооцооны энэ хэсэгт өндрийн
мэдээгээ зөв сонгон авах нь чухал бөгөөд орон зайн координатын
системээ метрийн нэгжээр сонгон авах нь чухал.
Зураг 2. Гадаргуу дээгүүр урсан өнгөрөх усны урсгалын сүлжээг
тодорхойлох тооцооны схем.
Засвар хийх (Sink, Peak). Өндрийн мэдээний чанараас шалтгаалж
тухайн мэдээг тооцоонд ашиглаж болох уу, үгүй юу, ашиглаж
болохоор бол түүнд ямар нэг засвар хийх үү гэсэн асуудал гардаг.
Жишээ нь урсгалын чиглэлийн тооцоо хийж байх явцад бидний
сонирхож буй нэг цэгийн эргэн тойронд буй 8 цэгийн газар зүйн
өндөр бүгдээрээ тухайн цэгээс өндөр байх тохиолдол гардаг (Зураг
3). Ийм үед урсгалын чиглэл хаашаа вэ гэдэг нь тодорхойгүй болдог
бөгөөд ийм өндрийн мэдээг цоорхой байна гэж үздэг байна. Хэрэв
өндрийн мэдээ цоорхой байх юм бол бид түүнд засвар хийж үнэн
зөв мэдээ ашиглах ёстой.
Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d
1
Дүүргэлт
Бассейн
Тийм
Үгүй
Урсгалын чиглэл
Өндрийн мэдээ
Өндрийн мэдээ
Урсгал хуримтлал
Засвар хийх
Training material: Describing Hydro-Physic of Land Surface, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia
Зураг 3. Цоорхойтой буюу алдаатай өндөр байгаа өндрийн мэдээг
зүсэлт хийсэн маягаар харуулав.
Дүүргэлт (Fill). Дээр өгүүлсэн цоорхойтой буюу алдаатай өндрийн
мэдээнд засвар хийхийн тулд тухайн цэгийг бусад хөрш зэргэлдээ
цэгтэй ойролцоо өндөртэй болгох шаардлагатай болдог. Тооцооны
энэ хэсэг тухайн өндрийн мэдээнд байгаа цоорхойнуудыг олж, үүний
дараа дүүргэлт хэмээх засварыг хийнэ (Зурагт 4).
Зураг 4. Алдаатай өндөр байгаа өндрийн мэдээнд дүүргэлт хийсний
дараа.
Урсгалын чиглэл (Flow Direction). Тооцооны энэ хэсэгт “Дөрвөн
зүг, найман зовхисын урсгалын загвар”-ын аргыг хэрэглэх бөгөөд
энэ аргын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл Jensen, Domingue (1988)
нарын бүтээлд бий. Энэ арга нь газрын гадаргын цэг бүр дээрхи зүг
чигийг найман хэсэгт хувааж тоон утгаар кодлоно. (Хүснэгт 1, Зураг
5). Зүгийг кодлох энэ арга нь цаг уурын шинжлэх ухаанд өргөн
хэрэглэдэг салхины зүг чигийг кодлох аргатай яг адилхан.
Хүснэгт 1. Дөрвөн зүг найман зовхисын зүг код.
Зүг Код
Зүүн (З) 1
Зүүн урд (ЗУ) 2
Урд (У) 4
Баруун урд (БУ) 8
Баруун (Б) 16
Баруун хойд (БХ) 32
Хойд (Х) 64
Зүүн хойд (ЗХ) 128
32
(БХ)
64
(Х)
128
(ЗХ)
16
(Б)
o
1
(З)
8
(БУ)
4
У
2
(ЗУ)
Зураг 5. Дөрвөн зүг найман зовхисын чиглэл болон кодын утга
тодорхой алхамтай торын цэгүүд дээр.
Дээрхи зураг болон хүснэгтээс харвал тооцоо хийж буй тухайн нэг
цэгээс ус урсаж болох 8 чиглэл байна. Ус мэдээж зэргэлдээ орших
эдгээр 8 цэгийн зөвхөн нэгийг нь дайран өнгөрөх нь ойлгомжтой. За
тэгвэл бидний тооцоо хийх энэ хэсгийн гол зорилго бол Зураг 5-д
үзүүлсэн найман зүгийн аль зүг рүү ус урсах вэ гэдгийг олох явдал
юм. Үүний тулд тооцоо хийж буй цэгээс зэргэлдээ орших найман цэг
тус бүртээ налуушлыг тодорхойлох явдал юм. Тэгвэл энэхүү тооцоо
нь дараах томъёогоор хийгддэг байна.
S
Z
N
∆
= ; 22
yxS +=
N - налуушил
Z – зэргэлдээ 2 торын нүдний (cell) өндрийн зөрөө
S - зэргэлдээ 2 торын нүдний (cell) хоорондын зай
x, y – торын нүдний (cell) талуудын урт
Дээрхи томъёоноос харвал нэгж урттай торын цэгүүдын хувьд
зэргэлдээ орших 2 цэгийн диагналийн дагуух урт дараах хэлбэртэй
байна.
414213.1211 22
==+=S
Жишээ болгож дараах зурагт үзүүлсэн торын (grid) цэгүүдийн хувьд
налуушлыг бодуулж үзье (Зураг 6).
Зураг 6. Тодорхой алхамтай тор дээр хэмжсэн өндрийн мэдээний
хэсэг. Бидний сонирхсон цэг энэхүү торын голд нь буюу 44 м
өндөртөй цэг байна гэж үзье.
Зургаас харвал бидний тооцоо хийж буй цэгийн өндөр 44 м байна.
Мэдээж энэхүү 44м –ээс илүү өндөртэй цэгүүд (49м, 56м, 67м, 53м,
58м, 55м) дээр налуушлыг бодуулах шаардлагагүй билээ. Яагаад
гэвэл усны урсгалын чиглэл өндөр газраасаа нам дор газар луу
гэсэн чиглэлтэй байдаг. Зургаас харвал бидний тооцоо хийж буй
Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d
2
67 м 56 м 49 м
53 м 44 м 37 м
58 м 55 м 22 м
Training material: Describing Hydro-Physic of Land Surface, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia
цэгээс нам өндөртэй 37м, 22м гэсэн өндөртэй 2 цэг байна. Тэгвэл
бидний сонирхож буй цэгээс энэ 2 цэгийн аль цэг дээр нь налуушил
ихтэй байгааг олж тогтоож чадвал усны урсгалын чиглэлийг
тодорхойлж болно гэсэн үг.
6.15
2
2244
22,44 =
−
=
∆
=
S
Z
N
7
1
3744
37,44 =
−
=
∆
=
S
Z
N
Дээрхи 2 тооцооноос харвал эхний тооцоо буюу 22м өндөрт буй
цэгийн хувьд хувьд налуушил их байгаа учир бидний сонирхож буй
цэгээс урсах урсгалын чиглэл нь зөвхөн зүүн урагшаа чиглэсэн
байна гэж харагдаж байна (Зураг 7).
67 м 56 м 49 м
53 м
44 м
37 м
58 м 55 м 22 м
Зураг 7. Тооцоо хийж олсон усны урсгалын чиглэлийг сумаар
үзүүлэв.
Энэ хүртэл өгүүлсэн тооцоо хийх дараалал болон арга зүйн нь
тооцоолон бодох төхөөрөмж ашиглаж том хэмжээний орон зайд
усны урсгалын чиглэлийг тодорхойолох аргын үндэс нь болдог.
ТООЦООНЫ ҮР ДҮН
Зураг 2 –т үзүүлсэн схемийн дараалал болон дээр дурьдсан арга
зүйгээр хийсэн тооцооны үр дүнгүүдийг 2 хэмжээст орон зайд
газрын зураг хэлбэрээр дараах зурагууд дээр үзүүллээ. Эдгээр
газрын зургуудын масштабыг 1:700000, 1:250000 хуваарь дээр,
координатын системийг WGS84 UTM Zone48N байхаар тус тус
сонгож Газар Зүйн Мэдээллийн ArcGIS 9.0 программ хангамжаар
зурлаа.
Зураг 8. Хөвсгөл нуур орчмын газар зүйн өндөршил. Өндрийн нэгж
метрээр.
Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d
3
Training material: Describing Hydro-Physic of Land Surface, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia
Зураг 9. Усны урсгалын сүлжээ, ус хураах талбай, Хөвсгөл нуур.
Зураг 10. Усны урсгалын сүлжээ. Хөвсгөл нуур өмнөд хэсэг.
Зураг 11. Усны урсгалын сүлжээ, Хэнтий, Баян-Адарга сум.
Зураг 12. Ус хураах талбай, Хэнтий, Баян-Адарга сум.
Зураг 13. Урсгалын сүлжээ, ус хураах талбай. Хэнтий, Баян-Адарга
сум.
Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d
4
Training material: Describing Hydro-Physic of Land Surface, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia
АШИГЛAСАН ХЭВЛЭЛ.
• ArcGIS-Spatial Data Analyst, ESRI Press, Redlands,
California, 2002
• David R.Maidment, ArcHydro: GIS for Water Resources,
ESRI Press, Redlands, California, 2002
• Cell Based Modelling with GRID, ESRI Press, Redlands,
California, 1994
• В.Өлзийсайхан, Гарын авлага: Газрын гадаргын гидро-
физик шинжийг тодорхойлох нь, 2004, Улаанбаатар,
Монгол.
Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d
5

Mais conteúdo relacionado

Destaque

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 
Destaque (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Describing Hydro-Physic of Land Surface ГАЗРЫН ГАДAРГЫН ГИДРО-ФИЗИК ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ

  • 1. Training material: Describing Hydro-Physic of Land Surface, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia ГАЗРЫН ГАДAРГЫН ГИДРО-ФИЗИК ШИНЖИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ Сургалтын материал онолын хэсэг ЗБ: Байгаль Орчны Инженерүүд ТББ Шаардлага: ГМС-ын анхан шатны мэдлэг Зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно. Газрын гадаргын хэлбэрийг нарийн зөв тодорхойлох нь хот суурин, бүс нутгийн төлөвлөлт, дэд бүтэц, аж ахуйн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг. Аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй газраар дайран өнгөрөх усны урсгалын сүлжээ нь тухайн аж ахуйн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг (ESRI ArcMap, Hydrology Tools). Газрын гадаргуу болон түүний дээгүүр урсан өнгөрөх ус хоёр нь харилцан бие биендээ үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл газрын гадаргын хэлбэр нь түүний дээгүүр урсан өнгөрөх усны урсгалыг чиглүүлж байдаг бол, үүний эсрэгээр усны эвдлэх чадал нь газрын гадаргын хэлбэрийг геологийн цаг хугацааны явцад аажмаар өөрчилдөг гэсэн үг. Тэгвэл газрын гадаргын гидро-физик шинжийг тодорхойлох ажлыг тодорхой алхамтай торын цэгүүд дээр хэмжсэн өндрийн мэдээг ашиглаад компьютерын програм хангамжаар хялбархан тооцоолж болдог. Газарзүйн Мэдээллийн Системийн програм хангамжтай ажилладаг “Гидрологи Түүлс” програмаар (Hydroloy Tools) газрын гадаргуугийн гидро- физик шинжийг тодорхойлох ажлыг энд үзүүлэв. Тооцоонд 100 метр тутамд хэмжсэн өндрийн мэдээг ашигласан бөгөөд энэ нь Шатл сансрын хөлөгөөр газрын гадаргуугийн өндрийг далайн түвшнээс дээш харьцангуйгaар хэмжсэн хэмжилт юм. Тооцоог Хөвсгөл нуурын эргэн тойрны нутгаар, мөн Хэнтий аймгийн Баян- Адрага сумын нутгаар хийсэн (Зураг 1). Зураг 1. Хөвсгөл нуур орчмын 3 хэмжээст загвар. АРГА ЗҮЙ Тооцоонд ашигласан арга зүйн ерөнхий схемийг Зураг 2-т үзүүлсэн бөгөөд зарим чухал хэсгүүдийн талаар онолын товч тайлбар хийв. Өндрийн мэдээ (DEM). Газрын гадаргын цэг бүр дээгүүр урсах урсгалын чиглэл нь тухайн газрын гадаргын хэлбэрээс шалтгаалдаг. Амьдрал дээр усны урсгалын чиглэлийг газрын гадаргын цэг бүр дээр тодорхойлох нь маш их тооцоо, хугацаа, шаардсан нүсэр ажил болдог. Үүний оронд газрын гадаргын өндрийг тодорхой алхамтай торын зангилаа бүр дээр хэмжсэн өндрийн тоон мэдээллийг ашиглаж хийх нь тохиромжтой байдаг. Тооцооны энэ хэсэгт өндрийн мэдээгээ зөв сонгон авах нь чухал бөгөөд орон зайн координатын системээ метрийн нэгжээр сонгон авах нь чухал. Зураг 2. Гадаргуу дээгүүр урсан өнгөрөх усны урсгалын сүлжээг тодорхойлох тооцооны схем. Засвар хийх (Sink, Peak). Өндрийн мэдээний чанараас шалтгаалж тухайн мэдээг тооцоонд ашиглаж болох уу, үгүй юу, ашиглаж болохоор бол түүнд ямар нэг засвар хийх үү гэсэн асуудал гардаг. Жишээ нь урсгалын чиглэлийн тооцоо хийж байх явцад бидний сонирхож буй нэг цэгийн эргэн тойронд буй 8 цэгийн газар зүйн өндөр бүгдээрээ тухайн цэгээс өндөр байх тохиолдол гардаг (Зураг 3). Ийм үед урсгалын чиглэл хаашаа вэ гэдэг нь тодорхойгүй болдог бөгөөд ийм өндрийн мэдээг цоорхой байна гэж үздэг байна. Хэрэв өндрийн мэдээ цоорхой байх юм бол бид түүнд засвар хийж үнэн зөв мэдээ ашиглах ёстой. Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d 1 Дүүргэлт Бассейн Тийм Үгүй Урсгалын чиглэл Өндрийн мэдээ Өндрийн мэдээ Урсгал хуримтлал Засвар хийх
  • 2. Training material: Describing Hydro-Physic of Land Surface, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia Зураг 3. Цоорхойтой буюу алдаатай өндөр байгаа өндрийн мэдээг зүсэлт хийсэн маягаар харуулав. Дүүргэлт (Fill). Дээр өгүүлсэн цоорхойтой буюу алдаатай өндрийн мэдээнд засвар хийхийн тулд тухайн цэгийг бусад хөрш зэргэлдээ цэгтэй ойролцоо өндөртэй болгох шаардлагатай болдог. Тооцооны энэ хэсэг тухайн өндрийн мэдээнд байгаа цоорхойнуудыг олж, үүний дараа дүүргэлт хэмээх засварыг хийнэ (Зурагт 4). Зураг 4. Алдаатай өндөр байгаа өндрийн мэдээнд дүүргэлт хийсний дараа. Урсгалын чиглэл (Flow Direction). Тооцооны энэ хэсэгт “Дөрвөн зүг, найман зовхисын урсгалын загвар”-ын аргыг хэрэглэх бөгөөд энэ аргын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл Jensen, Domingue (1988) нарын бүтээлд бий. Энэ арга нь газрын гадаргын цэг бүр дээрхи зүг чигийг найман хэсэгт хувааж тоон утгаар кодлоно. (Хүснэгт 1, Зураг 5). Зүгийг кодлох энэ арга нь цаг уурын шинжлэх ухаанд өргөн хэрэглэдэг салхины зүг чигийг кодлох аргатай яг адилхан. Хүснэгт 1. Дөрвөн зүг найман зовхисын зүг код. Зүг Код Зүүн (З) 1 Зүүн урд (ЗУ) 2 Урд (У) 4 Баруун урд (БУ) 8 Баруун (Б) 16 Баруун хойд (БХ) 32 Хойд (Х) 64 Зүүн хойд (ЗХ) 128 32 (БХ) 64 (Х) 128 (ЗХ) 16 (Б) o 1 (З) 8 (БУ) 4 У 2 (ЗУ) Зураг 5. Дөрвөн зүг найман зовхисын чиглэл болон кодын утга тодорхой алхамтай торын цэгүүд дээр. Дээрхи зураг болон хүснэгтээс харвал тооцоо хийж буй тухайн нэг цэгээс ус урсаж болох 8 чиглэл байна. Ус мэдээж зэргэлдээ орших эдгээр 8 цэгийн зөвхөн нэгийг нь дайран өнгөрөх нь ойлгомжтой. За тэгвэл бидний тооцоо хийх энэ хэсгийн гол зорилго бол Зураг 5-д үзүүлсэн найман зүгийн аль зүг рүү ус урсах вэ гэдгийг олох явдал юм. Үүний тулд тооцоо хийж буй цэгээс зэргэлдээ орших найман цэг тус бүртээ налуушлыг тодорхойлох явдал юм. Тэгвэл энэхүү тооцоо нь дараах томъёогоор хийгддэг байна. S Z N ∆ = ; 22 yxS += N - налуушил Z – зэргэлдээ 2 торын нүдний (cell) өндрийн зөрөө S - зэргэлдээ 2 торын нүдний (cell) хоорондын зай x, y – торын нүдний (cell) талуудын урт Дээрхи томъёоноос харвал нэгж урттай торын цэгүүдын хувьд зэргэлдээ орших 2 цэгийн диагналийн дагуух урт дараах хэлбэртэй байна. 414213.1211 22 ==+=S Жишээ болгож дараах зурагт үзүүлсэн торын (grid) цэгүүдийн хувьд налуушлыг бодуулж үзье (Зураг 6). Зураг 6. Тодорхой алхамтай тор дээр хэмжсэн өндрийн мэдээний хэсэг. Бидний сонирхсон цэг энэхүү торын голд нь буюу 44 м өндөртөй цэг байна гэж үзье. Зургаас харвал бидний тооцоо хийж буй цэгийн өндөр 44 м байна. Мэдээж энэхүү 44м –ээс илүү өндөртэй цэгүүд (49м, 56м, 67м, 53м, 58м, 55м) дээр налуушлыг бодуулах шаардлагагүй билээ. Яагаад гэвэл усны урсгалын чиглэл өндөр газраасаа нам дор газар луу гэсэн чиглэлтэй байдаг. Зургаас харвал бидний тооцоо хийж буй Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d 2 67 м 56 м 49 м 53 м 44 м 37 м 58 м 55 м 22 м
  • 3. Training material: Describing Hydro-Physic of Land Surface, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia цэгээс нам өндөртэй 37м, 22м гэсэн өндөртэй 2 цэг байна. Тэгвэл бидний сонирхож буй цэгээс энэ 2 цэгийн аль цэг дээр нь налуушил ихтэй байгааг олж тогтоож чадвал усны урсгалын чиглэлийг тодорхойлж болно гэсэн үг. 6.15 2 2244 22,44 = − = ∆ = S Z N 7 1 3744 37,44 = − = ∆ = S Z N Дээрхи 2 тооцооноос харвал эхний тооцоо буюу 22м өндөрт буй цэгийн хувьд хувьд налуушил их байгаа учир бидний сонирхож буй цэгээс урсах урсгалын чиглэл нь зөвхөн зүүн урагшаа чиглэсэн байна гэж харагдаж байна (Зураг 7). 67 м 56 м 49 м 53 м 44 м 37 м 58 м 55 м 22 м Зураг 7. Тооцоо хийж олсон усны урсгалын чиглэлийг сумаар үзүүлэв. Энэ хүртэл өгүүлсэн тооцоо хийх дараалал болон арга зүйн нь тооцоолон бодох төхөөрөмж ашиглаж том хэмжээний орон зайд усны урсгалын чиглэлийг тодорхойолох аргын үндэс нь болдог. ТООЦООНЫ ҮР ДҮН Зураг 2 –т үзүүлсэн схемийн дараалал болон дээр дурьдсан арга зүйгээр хийсэн тооцооны үр дүнгүүдийг 2 хэмжээст орон зайд газрын зураг хэлбэрээр дараах зурагууд дээр үзүүллээ. Эдгээр газрын зургуудын масштабыг 1:700000, 1:250000 хуваарь дээр, координатын системийг WGS84 UTM Zone48N байхаар тус тус сонгож Газар Зүйн Мэдээллийн ArcGIS 9.0 программ хангамжаар зурлаа. Зураг 8. Хөвсгөл нуур орчмын газар зүйн өндөршил. Өндрийн нэгж метрээр. Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d 3
  • 4. Training material: Describing Hydro-Physic of Land Surface, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia Зураг 9. Усны урсгалын сүлжээ, ус хураах талбай, Хөвсгөл нуур. Зураг 10. Усны урсгалын сүлжээ. Хөвсгөл нуур өмнөд хэсэг. Зураг 11. Усны урсгалын сүлжээ, Хэнтий, Баян-Адарга сум. Зураг 12. Ус хураах талбай, Хэнтий, Баян-Адарга сум. Зураг 13. Урсгалын сүлжээ, ус хураах талбай. Хэнтий, Баян-Адарга сум. Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d 4
  • 5. Training material: Describing Hydro-Physic of Land Surface, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia АШИГЛAСАН ХЭВЛЭЛ. • ArcGIS-Spatial Data Analyst, ESRI Press, Redlands, California, 2002 • David R.Maidment, ArcHydro: GIS for Water Resources, ESRI Press, Redlands, California, 2002 • Cell Based Modelling with GRID, ESRI Press, Redlands, California, 1994 • В.Өлзийсайхан, Гарын авлага: Газрын гадаргын гидро- физик шинжийг тодорхойлох нь, 2004, Улаанбаатар, Монгол. Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d 5
  • 6. Training material: Describing Hydro-Physic of Land Surface, Research Team, Environmental Engineers, NGO, UB Mongolia АШИГЛAСАН ХЭВЛЭЛ. • ArcGIS-Spatial Data Analyst, ESRI Press, Redlands, California, 2002 • David R.Maidment, ArcHydro: GIS for Water Resources, ESRI Press, Redlands, California, 2002 • Cell Based Modelling with GRID, ESRI Press, Redlands, California, 1994 • В.Өлзийсайхан, Гарын авлага: Газрын гадаргын гидро- физик шинжийг тодорхойлох нь, 2004, Улаанбаатар, Монгол. Холбоо барих: email: orchinii.engineers@gmail.com , web: www.goo.gl/nh6d2d 5