SlideShare uma empresa Scribd logo
1 de 32
Baixar para ler offline
“Монголын шинэ, нэн шинэ үеийн түүх”
                            хичээлийн лекцийн агуулга
                                                                         Лекц 1

          1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, түүний шинж
Сэдвийн зорилго: Манжийн эрхшээлээс хэрхэн гарсан, шинэ засгийн бодлого
түүний хор уршиг, манжийн эсрэг монголчууд хэрхэн тэмцэж ялалтанд хүрсэн,
1911 оны ҮЭЧХ, түүний мөн чанарын талаар цэгцтэй мэдлэг олгож, энэхүү сэдвийн
хүрээнд оюутнууд       түүхийн үнэт зүйлсийн талаар өөрийн үзэл баримтлалаа
илэрхийлэх чадварыг эзэмшинэ.
Сэдвийн товч агуулга:         Манжийн шинэ зэсгийн бодлого, Манжийн эсрэг
Монголчуудын тэмцэл, төрт ёсоо хэрхэн сэргээсэн тухай агуулгыг багтаан судлах


         Манж Чин улсын гадаад, дотоод байдал.
         Гадаад: Өрнийн орнуудад капитализм эрчимтэй хөгжиж, манжийн эзэмшил
нутагт нөлөөгөө тогтоох бодлого явуулав. 1894-1895 онд Япон Манжийн эсрэг
дайтаж ихээхэн хэмжээний дайны төлбөр авах болжээ.
         Дотоод: Хятад тариачдын амьдрал доройтож, бослого тэмцэл байнга гарсаар
байв. Манж гүрэн их гүрнүүдийн хараат, хагас колони болох эхлэл тавигдсан.
1850-иад оны эхээр Хятадад капитализмын хагжил эрчимжиж, үйлдвэр худалдааны
эзэд, сэхээтнүүд манжийн хаант ёсны дэглэм, колоничлолыг эсэргүүцэн тэмцэх
болов.
Шинэ засгийн бодлого:
   1. Малын бэлчээрт ангилал тогтоон худалдан авч, хятад иргэдэд хөлслөн тариа
         тариулав. Газрын үнийн 50% нь Манжийн төрийн санд орохоор заажээ.
   2. Хятад иргэд монгол эмэгтэйтэй гэр бүл болохыг зөвшөөрчээ.
   3. Монгол орны байгалийн баялгийг империалист гүрнүүдтэй нийлж цөлмөх
         бодлого явуулав.
   4. Гадаад Монголын төрийг засах яамны зохион байгуулалт бүцийг өөрчиллөө.
   5. Хятад иргэдийг Монголд орноор суурьшуулах болов.
6. Ар Монголд гаалийн хороо байгуулж, Хятад худалдаачдаас гаалийн татвар
       авч, ихэнхийг нь Манжийн төрийн санд оруулах болжээ.
Манжийн эсрэг тэмцэл
   -   1901-1910 онд Өвөрмонголын Жирэмийн чуулганы Горлос хошууны тайж
       Энхбилэгийн Тогтох /1832-1922/ хамаатан садан харьяат иргэдээ удирдан
       манжийн түрэмгийлэгчид, тариалан эрхлэгч хятад иргэдийн эсрэг тэмцэж
       байв.
   -   Өвөрмонголын Харчин баруун хошууны мэйрэн Б. Хайсан нар 1907 онд их
       хүрээнд ирж, Түшээт хан аймгийн туслагч жанжин засаг ноён М.
       Ханддорж Их шавийн Да лам Г. Цэрэнчимэд нартай уулзан, Манжийн
       дарангуйллаас хэрхэн, яаж ангижирч төрт ёсоо сэргээх тухай ярилцаж
       байв.
   -   Засагт хан аймгийн Дархан бэйсийн хошууны харц ард Аюуш /Ард Аюуш/
       нутаг усныхнаа удирдан 1903 оноос эхлэн засаг ноёны бусармаг үйлдийг
       эсэргүүцэн заргалдаж байжээ.
   -   1900 онд Улиастайд Манжийн эсрэг 2000 цэрэг бослого гарган цэргийн
       албанаас зайлсхийн нутаг нутагтаа таран оджээ.
       Манжийн эрхшээлд байсан Хятад, Түвэд зэрэг оронд үндэсний ухамсар
сэргэн, тэмцэл хөдөлгөөнүүд гарч байлаа. Манж нар эдгээр тэмцэл хөдөлгөөнийг
дарах арга замыг янз бүрээр сүвэгчилж байв.
Тусгаар тогтнол сэргэсэн
       Монголын удирдагчид Богдын хариуг авмагц Халхын Хүрээний Бүх
хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх газар / ХХБХТЕШГ / -ыг 1911 оны 11 сарын
30нд Түшээт хан аймгийн чуулган дарга засаг ноён Г. Чагдаржаваар толгойлуулан
байгуулав.
       ХХБХТЕШГ нь Монгол дахь Манж Чин улсын захиргааг түлхэн унагаж,
төрийн тусгаар тогтнолоо сэргээх үйлсийг бэлтгэн зохион байгуулах Түр засгийн
газрын үүрэгтэй байлаа. Үүний дараа ХХБХТЕШГ- аас Монголын төрийг сэргээн
мандуулах тунхаг гаргажээ.


       Лекц 2
Олноо өргөгдсөн Монгол улсын төр, эдийн засаг,
                          нийгмийн байдал.
Сэдвийн зорилго: Олноо өргөгдсөн монгол улсын төрийн бүтэц, зохион
байгуулалт энэ үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар цэгцтэй мэдлэг олгож,
энэхүү сэдвийн хүрээнд оюутнууд өөрийн үзэл баримтлалаа илэрхийлэх чадварыг
эзэмшиж, судалгааны ажил хийх арга барилаас суралцана.
Сэдвийн товч агуулга: Олноо өргөгдсөн монгол улсын төрийн бүтэц, зохион
байгуулалт, энэ үеийн монголын газар нутаг, газар тариалан, нийгэм, эдийн засаг,
татвар, дэд бүтэц, соёлын талаар судалж, тодорхой мэдээлэл олох
Монголын төрийн бүтэц, зохион байгуулалт:
1911 онд
   -   Гаалийн хамаг хэргийг ерөнхийлөн шийтгэгч яам /1911-1915 /
   -   Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам /1911-1919/
   -   Гадаадын хамаг хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам /1911-1919/
   -   Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам /1911-1919/
   -   Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам /1911-1919/
   -   Шүүх таслах хэргийг бүгд захирах шийтгэгч яам /1911-1919/
   -   Шашин төрд туслах яам / 1912-1915/
   -   Ховдын сайдын яам / 1911-1919/
   -   Улиастайн сайдын яам /1911-1919/
   -   Хиагтын сайдын яамдыг /1911-1919/ байгуулжээ.
   -   1912 онд Бүгд ерөнхийлөн захирах сайд буюу ерөнхий сайдын орон тоог
       бий болгож, Сайн ноён хан Т. Намнансүрэнг уг албан тушаалд томилсон
       байна.
   -   Монголын зарим сэхээтний саналаар 1914 онд Улсын дээд, доод хурлыг
       байгуулжээ. Энэхүү улсын хурал нь урьд өмнө       Монголд огт байгаагүй
       боловч XIII зууны үед ноёдын их хуралдай гэж байсан.
       1911-1913 онд улсын төсвийн бүрдүүлэх гол эх үүсвэр болсон татварыг
ноогдуулахдаа “хувь” хэмээх нэгжийг үндэслэн, улсын хэмжээтэй нэг жилийн
төсөвт “4 түмэн хувь”   шаардлагатай гэж төлөвлөдөг байв. Энэхүү “нэг хувь” нь
100 толгой адуу үхрийн үнэтэй тэнцдэг байв. Гэвч дөрвөн аймгийн аль нь ч
ногдсон татварыг гүйцээн төлж чаддаггүй байлаа.
         “Харбинский вестник” сонин: “Сүүлийн үед ямар ч гарз хохиролгүй
ихээхэн хялбархнаар дэлхийн улсуудын гэр бүлд Монгол хэмээх нэгэн шинэ
гишүүн нэмэгдэв.”
         “Речь” сонин: “Монголын хутагтыг хаанд өргөмжилснөөр … Монгол орон
Манжийн захиргаанаас хараат байсан үе нэгэнт эцэс болов. ”
         Английн “Таймс”: “Ази тивд Монгол улс шинээр төрж гарсан буюу бүр
нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо. ” гэж бичиж байсан
байна.
         Монголын удирдагчид Богдыг хаанд өргөмжлөхөөс өмнөхөн ХХБХТЕШГ-
аас Их Хүрээн дэх Оросын консулд албан бичиг хүргүүлэн Монгол улс удахгүй
төрт ёсоо сэргээж,    Богдыг тэргүүнээр өргөмжлөх болон “үүнээс хойш Манж,
Хятад аль нь мандаж, аль нь сөнөвч манай Монголд хамаарахгүй гэмт засгаар
дахин дарлуулахгүй … Өөртөө улс болон үе залгамжлах хаан өргөмжлөн шарын
шашныг бадруулж байх явдлыг аль зохих газарт нэвтэлгэн гүйцэтгэж агуу их
орноос туслалыг хүртээх ажааму ” хэмээн мэдэгдсэн байна.
         1911 оны 12 сарын 29нд Манжийн өмнөд хэсэгт хувьсгал ялж хаант ёсыг
халан, БНДИУ-ыг тунхаглав.


         Лекц 3
               Олноо өргөгдсөн монгол улсын гадаад бодлого,
                           Автономит Монгол
Сэдвийн зорилго: Олноо өргөгдсөн монгол улсын гадаад бодлогын зорилго,
чиг хандлага, автономит эрхийн талаар системтэй мэдлэг олгох ба судалгааны ажил
болгон судлуулах, энэ үеийн нийгэм, гадад бодлогын талаар үнэлэлт, дүгнэлт хийх
чадвартай болгоход оршино.
Сэдвийн товч агуулга: Энэ Орос Монголын харилцаа, Орос, Монгол, Хятад 3
улсын хэлэлцээр,     монголын талаарх байр суурь, Автономит эрхийн тухай
асуудлуудыг нарийвчлан судлах
Монгол оросын хэлэлцээрүүд
         Монгол Оросын хэлэлцээр 1912 оны намар        Нийслэл Хүрээнд болов.
Хэлэлцээрт:
         Монголын төлөөлөгчдийн санал: Барга, Өвөр Монголыг нэгтгэсэн тусгаар
тогтносон, Монгол улс байгуулах явдал байв.
Оросын талын хариу: “монгол овогтон бүхнийг нэгтгэх нь тус засгийн газрын
бодлогод харшилж байна. Иймд гадаад Монголын өөртөө эзэрхэх эрхээ олж авах нь
зүйтэй тул одоо даруй хэлэлцэнэ.” гэжээ. Оросын засгийн газрын тулгалт
сүрдүүлгийн дор 1912 оны 11 сарын 2-нд уг хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
         Хэлэлцээрийн 1 зүйлд: “Их Орос улсын хаан эзний засгийн газраас монгол
улсыг туслахад өөртөө тогтнож, өөрөө эзэрхэх, ёс журам өөрийн газарт хятадын
цэрэг ба нүүдлийн иргэдийг оруулахгүй өөрийн улсын цэрэг байгуулах эрхийг
алдагдахгүй сахихад цөм тусална.” гэжээ. Энд дурдсан “өөртөө тогтнож, өөрөө
эзэрхэх ёс журам” гэдгийг монголчууд “тусгаар тогтнол” гэж ойлгож байтал уг
хэлэлцээрийн Орос, Франц эхэд “автономи” хэмээсэн байлаа.
1913 оны намар гэхэд Орос, Хятадын зүгээс Монголын талаар баримталж байсан
байр суурь тодорхой болсон. Монголын эрх баригчид бараг жил шахам хугацаанд
тусгаар тогтнолоо гадаад орнуудаар зөвшөөрүүлэх боломжтой бүх арга хэмжээг
авчээ.
Монголын ерөнхий сайдын айлчлалын зорилгыг олон улс хэрхэн үзэж байсныг
дараах сурвалжаас мэдэж авна уу?
Орос, Хятад, Монгол гурван улсын гэрээ
         Монгол Оросын хилийн хот Хиагтад гурван улсын хэлэлцээр эхэлсэн юм.
         Энэхүү хэлэлцээрээр   Орос, Хятад хоёр урьдчилсан тохирсон асуудлаа
Монголд тулган      зөвшөөрүүлэх нийтлэг сонирхолтой байв. Гэхдээ хэлэлцээрт
оролцсон улс тус бүр өөр, өөрийн улс төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх
зорилготой.
ОРОС УЛС: 1907-1912 онд Японтой хийсэн нууц хэлэлцээрийнхээ дагуу монголд
тогтоох нөлөөлийнхөө бүс нутгийн хил хязгаарыг Хятад улсаар хүлээн
зөвшөөрүүлэх
ХЯТАД УЛС: Ар, Өвөр Монгол Баргыг бүхэлд нь ДИУ-д нэгтгэх
МОНГОЛ УЛС: Нэгдмэл Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх
       1913 оны Орос Хятадын тунхаглалд заасанчлан Монголд автономит эрх
олгохоор хэлэлцээр эхлэхээс өмнө шийдвэрлэчихсэн байжээ.      Оросын консул
Миллер хэлэхдээ: “Орос улс Монголын автономийг л хүлээн зөвшөөрсөн.
Автономи, тусгаар тогтнол хоёр бол огт өөр зүйл” гэжээ. Монголын төлөөлөгчид
“Оросууд нэгэнт санасан эрхээ олж авсан тул Хятадын эвдрэл болохоос
бэрхшээж… аяыг нь дагаваас бидэнд үнэхээр хорлолтой” гэж үзэж байсан боловч
Орос, Хятадын тулгалтыг хүлээн зөвшөөрч 1915 оны 6 сарын 7нд гэрээнд гарын
үсэг зурав.
       Гэрээнд зааснаар Монгол улс ДИУ-ын     автономит болж, Монгол улсын
төрийн тусгаар тогтнолыг бататгах гэсэн Монголчуудын зүтгэл талаар өнгөрчээ.
Ийнхүү Монгол улсын тусгаар тогтнолыг харь гүрнүүд хүчээр цуцлав.
       Чэнь-И 64 зүйлээ Монголын эрх баригчдаар зөвшөөрүүлэхийн тулд 1919
оны намар Улсын дээд, доод хоёр хурлыг хуралдуулж, хэлэлцүүлсэн байна. Дээд
хурын олон ван гүрнүүд уг 64 зүйлийг зөвшөөрөх хандлагатай байсан бол доод
хурлынхан эсэргүүцжээ.
Монголын улс төрийн хямрал нэн хурцдаад байсан 1919 оны 10 сарын 29нд хятад
генерал Сюй Шужан Нийслэл хүрээнд ирж, дахин хэдэн мянган цэргийг Монголд
нэвтрүүлсэн байна.


       Лекц 4
                 Монголын Үндэсний ардчилсан хувьсгал
Сэдвийн зорилго: Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хэрхэн анх
өрнөсөн ба Үндэсний ардчилсан хувьсгал гарах урьдач нөхцөл, МАН-ын үйл
ажиллагаа, хувьсгалын өрнөлт, явц, ТЗГ байгуулагдсан тухай асуудлуудыг онолын
үүднээс нарийвчлан судлуулах ба энэ үеийн монголын төр, нийгмийн талаар
үнэлэлт дүгнэлт олгоход чиглэгдэнэ.
Сэдвийн товч агуулга: Үндэсний ардчилсан хувьсгал гарах түүхэн нөхцөл,
МАН байгуулагдсан нь, ТЗГ байгуулагдсан нь, 1921 оны 3 сарын 18-ны түүхт
өдрийн талаар нарийвчлан судлах
ҮАХ гарах урьдач нөхцөл
      Монголын автономийг устгаж, ДИУ-ын дотоод муж болгосонд олон түмэн
дургүйцэж үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл улам гүнзгийрчээ.
      1920 оны 1 сарын 5нд хоёр бүлгийн хорь гаруй гишүүд Нийслэл Хүрээн дэх
Абатай сайн ханы баруун өргөөнд цуглаж, тэнд тахиж байдаг улаан сахиус бурхны
өмнө сөгдөн хадаг дээр сүүгээр тангаргийн бичиг бичиж, улс Монголынхоо төлөө
няцаж буцахгүй тэмцэхээ илэрхийлжээ.
МАН-ыг байгуулсан нь
      Монголын хувьсгалчдын үйл ажиллагаа ийнхүү идэвхжиж, 1920 оны 6
сарын 25нд нууц 2 бүлэг хамтран хуралдаж, Монгол ардын нам хэмээх улс төрийн
байгууллагад нэгдэж намын хүмүүсийн дагаж явах 9 зүйлтэй тангарагийн бичиг
батлав. Энэхүү тангарагийн бичиг нь МАН-ын үйл ажиллагааны зорилт болон
гишүүдийн дагаж мөрдөх дүрмийг тодорхойлжээ.
      1920 оны 6 сарын 25-ны өдрийн хурлан шийдвэрийн дагуу ЗОУ-аас тусламж
гуйх төлөөлөгчдийн хэсэг С. Данзан Х. Чойбалсан нар 1920 оны 7 сард 2 дахь
хэсэг Д. Бодоо, Д. Чагдаржав нар, хамгийн сүүлд Д. Сүхбаатар, Д. Догсом, Д.
Лосол нар Нийслэл хүрээнээс явлаа. Тэднийг МАН-ын анхны долоо гэж түүхэнд
тэмдэлэжээ.
      Унгерний цэрэг 1921 оны 2 сарын 3нд Нийслэл Хүрээг эзэлж хятад цэргийг
хөөн, Богд Жибзундамбыг хаан ширээнд залж, монголын автономийг сэргээсэн
тухай зарлан, ЗГ-ыг байгуулав. Унгерны цэрэгт цохигдсон хятад цэргийн олонх
нь Хиагтад очиж байрлажээ.
      Энэ үйл явдал Монгол дахь цэрэг- улс төрийн хүчний харьцааг эрс
өөрчилсөн учир МАН-ын төлөөлөгчид цэрэг элсүүлэх ажлаа улам яаравчилж, 2
сарын 9-нд МАН-ын         төлөөлөгчдийн хурлаар Д. Сүхбаатарыг бүх цэргийн
жанжинд урьдчилан томилж цэрэг элсүүлэх ажил зохион байгуулахыг даалгажээ.
      3 сарын 6-7 нд Ардын намын цэргийн штабын гишүүд, МАН-ын Төв
хорооны хамтарсан хурал болж, Маймаа хотод байрласан хятад цэргийг хөөж
зайлуулах тухай асуудал хэлэлцсэн байна.   Мөн сарын 12-нд болсон МАН-ын
гишүүдийн зөвөлгөөнөөр Ардын намын цэргийг Ардын журамт цэрэг хэмээн
нэрлэх болжээ. Монгол цэргийн уламжлалын дагуу ардын журамт цэргийг
аравтын тогтолцоогоор зохион байгуулан дөрвөн хороо болгож Б. Пунцаг, Ц.
Хасбаатар, О. Цэрэндорж, Ч. Базарсад нарыг хороолын даргаар томилжээ.
Түр ЗГ байгуулссан нь
      Ардын Түр Зг-ын даргад Д. Чагдаржавыг сонгожээ. АТЗГ байгуулсныг
нийслэл хүрээний Засгийн газарт албан ёсоор мэдэгдэн, монголын ард түмэнд
хандаж тунхаг бичиг гарган     Монгол газар гадаадын эзэрхэг түрэмгий этгээд
дураараа аашилж байгааг үүрд эцэс болгох цаг болсныг зарлаж, шинэ
байгуулагдсан АТЗГ гагцхүү ард түмнийхээ хувь заяаны төлөө үйл ажиллагаа
явуулна гэдгээ тунхаглав.
1921 оны 3 сарын 18
      Хиагтыг чөлөөлөх байлдааны бэлтгэлийг 1921 оны 3 сарын 7-17 хүртэлх
хугацаанд бүрэн хангаж урьдчилан тохиролцсоны дагуу Монгол, Орос цэргүүд 3
сарын 18-ны үүр цайхаас эхлээд өдөржин байлдаж, шөнө дундын үед Хиагтыг
бүрэн чөлөөлжээ.
          Энэ нь нийслэл хүрээг чөлөөлөх боломжийг нээж өгсөн юм. Иймээс 1921
оны 6 сарын 28нд МАН-ын Төв Хороо, АТЗГ-ын хамтарсан хурлаар Нийслэл
хүрээг чөлөөлөх шийдвэр гаргаж, 7 сарын 6нд Орос Монголын цэргийн ангиуд, 8-
ны өдөр МАН-ын Төв Хороо, АТЗГ нийслэл хүрээнд орж ирсэн. 1921 оны 7 сарын
10нд хуучин ЗГ-ыг татан буулгаж АТЗГ-ыг байнгын ЗГ болгон зохион байгуулж
ерөнхий сайд бөгөөд Гадаад Яамны тэргүүн сайдад Д. Бодоо, Дотоод яамны сайдад
да лам Н. Пунцагдорж, Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжинд
Д. Сүхбаатар, Сангийн яамны тэргүүн сайдад С. Данзан, Шүүх яамны тэргүүн
сайдад Н. Магсаржавыг томилжээ. Ингэж Монголын түүхэнд тэмдэглэхүйц их үйл
явдал болох ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ялж засгийн шинэ тогтолцоо
үүслээ.
      1921 оны 7 сарын 11нд Монгол улс байгуулагдсаныг тунхаглан зарлаж Богд
Жибзандамбыг хэмжээт эрхт хаанд өргөмжилсөн байр ёслол үйлдэв. Энэ үеэс
эхлэн төрийн тусгаар тогтнолоо сэргээж, угсаа залгамжлан захирах ёсыг халж,
ардын эрхт засгийг тогтоох Монгол улсын түүхийн шинэ үе эхэлсэн.


   Лекц 5
Монголын хэмжээт цаазат хаант төр
Сэдвийн зорилго: 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялсаны дараах
Монголын ард түмний улс орноо төвхнүүлэх үйл ажиллагаа, эрх баригчдын байр
суурь, төр засгийн хувьд     хийгдсэн шинэчлэлүүд, 1920 оны үеийн монголын
нийгэм, эдийн засаг, соёл боловсрол, дэд бүтэцийн хувьд шинэчлэгдэн хийгдсэн
зүйлсийн талаар мэдлэг олгоход оршино.
Сэдвийн товч агуулга: Монголчуудын хувьсгалын дараах хийсэн үйл
ажиллагаа, төр засгийн хувьд хийгдсэн шинэчлэлтүүд, нийгэм, эдийн засаг, соёлын
боловсролын хувьд хийгдсэн өөрчлөлт, хөгжлийн тухай асуудлуудыг судлах
        Засгийн газар     ардын эрхт ёсыг дээдэлсэн   төр, засгийн бүтэц үйл
ажиллагааг төлөвшүүлэхэд онцгой анхаарах болов.
        Үүний тулд   хууль цаазыг шинэчлэх, Улсын их Хурлыг хуралдуулахаас
өмнө Улсын түр цагийн хурал байгуулах, Богд хааны эрх хэмжээг тодорхойлох,
орон нутгийн засаг      захиргааг өөрчлөн шинэчлэх, хамжлагат ёсыг халах, бүх
иргэнийг    төрийн өмнө    адил тэгш эрхтэй болгох, албан татварыг   тэгшитгэн
ноогдуулах, хүрээ хийдэд данстай лам нараас бусад эрчүүдийг цэргийн албанд
татах, аймаг, хошуу,      шавьд   сургууль байгуулах, түүхий эд боловсруулан
экспортонд гаргах, өртөөний албыг хөнгөлөх зэрэг их бүрэн зорилтыг тодорхойлон
заав.
        Мөн 1921 оны 8 сарын 31нд ЗГ-аас гаргасан тогтоолд Улсын их хурал
хуралдуулж,      Үндсэн хуулийг нэг жилийн дотор багтаан батлуулахаар
заажээ.Тухайлбл 1921 оны 8 сарын эцсээр ард, түшмэл, ноёд, лам нар, МАН ба
Монголын залуучуудын эвлэлийн төлөөлөгчид оролцсон хуралдаанаар улсын Түр
хурал байгуулахаар тогтов.
        Улсын түр цагийн хурлын / УТЦХ/ бүрэлдэхүүнд ард, цэрэг, түшмэл, ноёд
зэрэг янз бүрийн алба ажилтай 56 хүн оржээ. УТЦХ нь засгийн газарт зөвлөх
эрхтэй бөгөөд бүрэлдэхүүн, үйл ажиллагааны шинжээрээ үндэсний эв нэгдлийн
байгууллага байв.
1921 оны 11 сарын 1нд ЗГ Богд хааны эрхийг хязгаарлан тогтоосныг хууль
эрхийн үндэстэй болгож “Тангаргийн гэрээ” гэдэг дүрэм батлав. Мөн 1922-1924
онд сонгох зарчмын үндсэн дээр ардын хурал байгуулав.
1920 оны эхэн үеийн Монголын нийгэм, эдийн засаг соёл
      1921 онд Монголын эдийн засаг аж ахуйд харилцан адилгүй хэд хэдэн
хэвшил байсан юм. Тухайлбал, хүрээ хийдийн аж ахуй, ноёд, дээдсийн аж ахуй,
энгийн ардын аж ахуй ба баячууд, дундчууд, ядуусын аж ахуй, монгол
худалдаачид, гадаадын худалдаа, үйлдвэр эрхлэгчдийн аж ахуй, уламжлалт
үндэсний гар урчууд байв. 1921 онд улсын өмч дөнгөж үүсэл төдий байв. Шинэ
төр засаг, ноёд том лам нарын хамжлага, шавь захирах эрхийг хүчингүй болгов.
үүний үр дагавар нь Бүх иргэд чөлөөтэй хөдөлмөр эрхэлнэ, Бүх хүмүүс тэгш эрх
эдлэхэд оршино.
      Хувийн худалдаа ихээхэн өргөжиж, 1921-1924 онд худалдаачдын тоо 2
гаруй дахин нэмэгдсэний дотор    монгол худалдаачид 2.7 дахин, Англи, Америк,
Германых 12.4 дахин, Оросынх 5.7 дахин, хятад худалдаачид 1.6 дахин олширсон
бөгөөд тэдэнд жилд 7-200 лан мөнгөний татвар ногдуулан хурааж байсан ажээ.
      1921 оноос Монголд худалдааны газруудаас гадна үйлдвэрийн зарим салбар
бий болов. Тухайлбал, хуучин ажиллаж байсан хэвлэлийн газар, Налайхын чулуун
нүүрснгий уурхай, цахилгаан станц, мод бэлтгэх газар, шохой тоосгоны үлйдвэр,
малын эм бэлтгэх газар, Алтанбулагийн булигаарийн завод зэргийг улсын мэдэлд
авч ноос угаах, өлөн гэдэс,     саван боловсруулах жижиг үйлдвэрийн газрыг
өргөтгөжээ. Тэдгээрийн ихэнх нь 1924 оноос Монгол ардын харилцан туслалцах
хоршооны харьяанд шилжсэн байна.
      Сургууль байгуулах тусгай дүрмийг 1921 оны 8 сарын 14нд баталж, Дотоод
яамны дэргэд сургууль гэгээрлийн ажил хариуцсан хэлтэс байгуулжээ. 1921 оны 11
сарын 2нд Нийслэл хүрээнд анхны гурван жилийн хугацаатай бага сургуулийг
улсын төсвөөр байгуулж хичээллүүлэв. 1922-1923 оны хичээлийн жилд багш нар
бэлтгэх ба давтан сургах түр сургуулийг байгуулж, түүнийг 1924 онд Оюутны
сургууль, 1924 онд тус улсын төв суурин газар, хөдөө нутагт 10 гаруй бага
сургуульд 500 гаруй хүүхэд суралцаж байв. 1923 онд Нийслэл хүрээнд анхны
сургууль нээгдэв. Монголд орчин үеийн анагаах ухааныг хөгжүүлэх талаар
Монголын төр засаг байнга ахнаарч, 1921 оны 3 сарын 25нд       Цэргийн газарт
“Өвчтнийг эмчлэх хороо” байгуулах тухай БТЗГ-ын тогтоол гарч цэрэг ба энгийн
хүмүүсийг ямар ч үнэ төлбөргүй эмчлэх болов. Энэ нь Монгол дахь Европ
эмнэлгийн эх үүсвэр болсон юм.


   Лекц 6
        Анхдугаар үндсэн хууль БНУ-ыг тунхагласан нь
Сэдвийн зорилго: 1924 оны анхны үндсэн хуулийн талаар болон БНУ-г хэрхэн
тунхагласан талаар онолын мэдлэг олгоход орших ба үндсэн хуулиудын хооронд
харьцуулалт хийж, судлан, үнэлэлт дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлэхэд
чиглэгдэнэ.
Сэдвийн товч агуулга: 1924 оны анхдугаар үндсэн хуулийг хэрхэн баталсан,
түүний агуулга, БНУ-ын тунхаглалын талаар судлах
1924 оны анхдугаар үндсэн хууль
      Монголын    удирдагчид      1922 оноос эхлэн Үндсэн хуулиа боловсруулах
тусгай комисс томилж , Шүүх яамны тэргүүн сайд Н. Магсар хурцаар удирдуулжээ.
Уул комисс Америк, Англи , Норвеги, Япон, ЗОУ зэрэг хэд хэдэн орны үндсэн
хуулийг орчуулж түүнээс үлгэр дууриал болгож авах зүйл байгаа эсэхийг
магадлажээ. 1924 оны намар Коминтернй шинэ төлөөлөгч Т. Рысскулов Монголд
ирж, ЗГ-ын тогтоолоолр Үндсэн хуулийн комиссыг шинэчлэн Б. Цэрэндоржоор
удирдуулжээ. Ингээд Комиссын өмнөх боловсруулсан Үндсэн хуулийн төсөлийг
Орос улсын хууль цаазын мэргэжилтэн         П. Всевятский гэгч өөрчилж, бараг
ганцаараа монгол улсын Үндсэн хуулийн шинэ төсөл бэлтгэсэн байна.
      1924 оны 11 сарын 25.26 нд Улсын анхдугаар Их хурлаар тэрхүү төслийг
хэлэлцүүлжээ. Тус хурлаас сонгогдсон 90 гаруй төлөөлөгчдийн 77 нь хүрэлцэн
ирсний 71 нь угсаа сурвалжгүй жинхэнэ ард байлаа. Үндсэн хуулийн төслийг
хэлэлцэж 26-ны өдөр санал нэгтэй баталжээ. Үндсэн хуулийн заалт ёсоор Монгол
Улсыг БНМАУ хэмаээн нэрлэж, Улсын нийслэлийг Т. Рыскуловын саналаар УБ
хот гэж нэрийдэх болов.
“Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлж”, “Улс төрийн захиргааны
явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж шинэ ёсны БНУ-ын үндэс тургуурыг”
бататгах хэмээн заав.
      Үндсэн хуулиар төрийн      байгууламжийг тогтоож,    Улсын дээд эрхийг
Улсын Их Хурал барина, УИХ-ын чөлөө цагт Улсын Бага Хурал төрийн хэргийг
эрхэлж, Улсын бага хурал нь        ЗГ-ын бүрэлдэхүүнийг томилж байх болов.
Анхдугаар их хурлаас Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар одоогийн
Өвөрхангай аймгийн харьяат жинхэнэ ард Пэлжидийн Гэндэнг сонгож, төрийн
тэргүүн болголоо. Улсын Бага Хурлын гишүүнээр 30 хүн сонгосны дотор Э. Д.
Ринчино, М.Г. Амугаев зэрэг ЗСБНХУ-ын харьяат хоёр хүнийг оруулсан байв.
      Монгол улс Үндсэн хуулиа баталсанаар улс төр – эрх зүйн баталгаатай
боллоо.


   Лекц 7
                         МАХН ба Коминтерн
Сэдвийн зорилго: Монгол орны хөгжлийн талаар үзэл баримтлал, МАХН-ын
доторх хагарал, Коминтерний тухай, Баруунтаны үйл ажиллагаа, байр суурь,
Коминтерний зүй бус үйл ажиллагааны талаар судлах
Сэдвийн товч агуулга:
Ж. Цэвээний Монголын хөгжлийн талаарх үзэл баримтлалууд
      Хувьсгал ялсан гадаад Монгол төрт ёс, эдийн засаг, соёлын ололт
амжилтаараа бусад Монгол угсаатныг үлгэрчлэн дагуулж, төв Азийн холбоо улс
гэж байгуулах ёстой гэж Ж. Цэвээн үзэж байв. Ийм холбоот улс байгуулж чадвал
“Хятад, орос, Япон зэрэг улсуудын алинд ч гишгэгдэшгүй тусгаар тогтносон” бие
даасан улс болж чадах билээ. Энэ санаа нь Монгол оронд 1921 оны хувьсгал
ялсны дараа Өвөр Монгол, Барга, Тагна- тувагийн ард түмэн Монгол ард улсад
сайн дураар нэгдэх хүсэл зорилгоо илэрхийлж байсантай бас холбоотой юм.
      “Төрийн бие даасан байдал, жинхэнэ тусгаар тогтнолоо олоход ЗСБНХУ-аар
хүлээн зөвшөөрөгдөх төдийгүй, мөн Хятад болон бусад       гүрнүүдээр      хүлээн
зөвшөөрөгдсөн байх ёстой биз ээ. Бид Хятадын эзэн эрх ч биш, ЗСБНХУ-ын ивээл
асрамж дор ч биш, харин ЗСБНХУ, Хятад зэрэг улсаас батлагдсан бөгөөд бусад
олон улсаас зөвшөөрөн хүлээсэн Швейцарь мэт төвийг сахисан улс байх ёстой.
Чухамхүү ийм болж чадах аваас Монгол хэмээх хоцрогдсон нэгэн улс орон амар
төвшнөөр соёл боловсролын хөгжлөөр хангаж чадна” гэж Ж. Цэвээн үзэж байлаа.
Хоршооллын социализм бол аж ахуйг эдийн засгийн сонирхол дээр тулгуурлан
хөтлөн явуулах явдал гэж Ж. Цэвээн үзэж байв.
       Энэ    нь    “хоршоолол”,    “улсын      капитализм”,   “нийтээр   тэгш
хөрөнгөжих” гэсэн ойлголтуудаар илэрч байв. Үзэл суртлын хувьд марксизм-
ленинизм, буддизмын аль алины адил төсөөтэй буюу сайн үр хөврөлийг нэгтгэн,
тэр дундаа шинэ үзэл баримтлал дэвшүүлэхийг Ж. Цэвээн оролдож, шашныг “
ариунаар мандуулан”, түүний сэтгэлийг ариусгах нигүүлсэнгүй ёсыг хүндэтгэх
үзэл санаа дэвшүүлж байв.
      Энэ бол Коминтернээс Монголын эрх баригчдыг анх удаа албан ёсоор
зэмлэсэн шийдвэр байлаа. Ц. Дамбадорж, Б. Цэрэндорж, Н. Жадамба нарын хүмүүс
Коминтерний дээрх тогтоолыг эсэргүүцэж, тодорхой тайлбарласан хариуг 1927
оны 5 сард Коминтернд хүргүүлжээ.
Баруунтан гэж хэн бэ?
      Монголын эрх баригчид буюу МАХН-ын дотор хагарал гарч 2 бүлэгт
хуваагдсан.
      Тэрхүү хоёр хэсгийн нэгийг нь Коминтернээс “баруунтан” хэмээн нэрлэжээ.
Тэднийг шинэ байдлыг үл ойшоож нийгмийн хөгжлийг саатуулагч, хуучныг
баримтлагч гэж хэт хувьсгалчид буруушааж байв. Баруунтны толгойлогчид нь
ерөний сайд Б. Цэрэндорж, Засгийн газрын жинхэнэ орлогч А. Амар, МАХН-ын
Төв Хорооны тэргүүн дарга Ц. Дамбадорж, дэд дарга Н. Жадамба, Төв Хорооны
нарийн бичгийн дарга Г. Гэлэгсэнгэ, Намын        Шалган байцаах төв комиссын
ажилтан Ж. Цэвээн нар гэж Комитерн үзэж байлаа.
Комитерний зүй бус үйл ажиллагаа
      Коминтерн    өөрийнхөө    шаардлагыг        МАХН-д   тулган   хүлээлгэж,
“баруунтан”-д няцаалт өгөхөөр шийдвэрлэн 1928 оны 9 сард Б. Шмераль тэргүүтэй
төлөөлөгчдийг Монголд томилжээ.
Энэ үед ЗХУ-ын элчингээр Монголд сууж байсан П. М. Никифоров,
Монголын удирдагчдын      дотроос Ө. Бадрах зэрэг хүмүүсийг өдөөн      дэвэргэж,
баруунтны үйл ажиллагааг яаж илчлэх хэрхэн няцаахыг зааварлаж байлаа. Үүний
дараа МАН-ХН-ын YII их хурлыг хуралдуулан урьдчилан бэлтгэсэн хүмүүсээрээ
баруунтнуудыг шүүмжлүүлж, төлөвлөсөн ёсоороо Ц. Дамбадорж, Н. Жадамба, А.
Амар, Г. Гэлэгсэнгэ, Ж. Цэвээн, Н. Хаянхярваа нарыг ажлаас нь халж, П. Гэндэн, Ө.
Бадрах, Б. Элдэв-Очир нарыг МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар
сонгуулан улсын бүх эрх мэдлийг тэдэнд шилжүүлсэн байна.
      Ингэж Комитерн төлөвлөснөө хэрэгжүүлсэн юм. Энэ үеэс эхлэн Монгол улс
ЗХУ-ын бүрэн эрхшээлд орж бусад улстай бараг харилцаагүй болжээ.


   Лекц 8
                   1932 оны шинэ эргэлтийн бодлого
Сэдвийн зорилго: Зүүнтэний          социализмын зөвлөлт загварыг хэрэгжүүлэх
бодлого, үйл ажиллагаа, хувийн өмчийг хураасан нь,, зэвсэгт бослого дэгдсэн
тухай, шинэ эргэлтийн бодлого, үр дүнгийн талаар онолын цэгцтэй мэдлэг олгох,
энэ үеийн монголын төр нийгмийг өнөөгийн монголын үйл ажиллагаатай
харьцуулан дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Сэдвийн товч агуулга: 1932 оны шинэ эргэлтийн бодлого, хувийн хөрөнгийг
хурааж, шашныг устгах бодлого явуулсан ба зэвсэгт бослогууд хэрхэн дэгдсэн,
зүүнтний бодлого үйл ажиллагааны талаар нарийвчлан судлах
      1926 онд      шашныг төрөөс тусгаарласан хууль батлав. Энэ        хуулийн
нэгдүгээр зүйлд:
“шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байгуулж, шашин шүтлэгийн зүйлийг
өөр өөрийн дур сүсгээр болговоос зохино хэмээсэн тулд шүтэх итгэх явдлыг
хэмжээлэх газар үгүй, гагцхүү тэд нар буруу тэрсүүд үзлээр ард олны ашиг тус, эрх
чөлөө ба улс төр хорлолт явдал гаргаж хэрхэвч үл болно”. 1926 оны эцсээр Улсын
дээд шүүхийг байгуулав.
Зүүнтэн, Зүүнтэний социализмын зөвлөлт загварыг хэрэгжүүлэх бодлого, үйл
ажиллагаа             / Зүүнтэн гэж хэн бэ? /
1924-1925 оны үеэс эхлэн Комитерн, ЗХУ-ын удирдагчдын заавар,
зөвлөлгөөнд хэт итгэж туйлын үнэн хэмээн бишрэгч хүмүүс              Монголын
удирдагчдын дотор бий болсон юм. Тэд өөрсдийгөө хамгийн ухаалаг, зөв байр
суурьтай хүмүүс, намын доторх зүүн жигүүрийнхэн хэмээн дөвийлгөн нэрлэж
байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
      Зүүнтэн хэмээх энэ нэр 1927- 1932 онд Монголын хамгийн ухаалаг хүмүүс,
1932 оны 6 сараас эхлэн “алдаа”, “гажуудал”, “нугалаа”, “завхрал гаргагч” гэсэн
нэртэй болон хувирсан юм. 1928 оны эцсээр хуралдсан Намын YII их хурлаас
Намын удирдлагад сонгогдсон бараг бүх хүн, тэднийг аялдан дагалдагчид нь
зүүнтэн буюу зүүн жигүүрийнхэн байлаа.
      Бас угсаа язгууртай буюу баян хүнийг аливаа албанд томилж болохгүйг
онцлон заалаа.
       Эдийн засгийн талаар төрөөс баримтлах гол чиглэл нь зөвхөн ядуу дунд
аж ахуйтан ба улс хоршооллын үйлдвэр, худалдааг дэмжиж зээл олгох ба баячууд,
хувийн салбарын хөгжлийг аль болохоор хязгаарлах ёстойг тус их хурал онцлон
анхааруулжээ. Монголын лам нар ба хуучны ноёд язгууртны хөрөнгө хогшлыг
хураан авах санал дэвшүүлжээ.
      ЗХУ- аас    Монголд нэгэнт тогтоосон нөлөөгөө бусармаг муу аргаар ч
хамаагүй бэхжүүлэх ёстой гэдгээ нуусангүй. Монголын 800 мянган хүн амаасаа
газар нутаг нь илүү ач холбогдолтой гэж Б. Шмераль энэ хурал дээр анхааруулжээ.
1929 оны 2 сард Комитерний удирдах ажилтнууд Монголын байдлын тухай П.
Гэндэнгийн илтгэлийг сонсоод дахин “нухацтай” ярилцжээ. Монголын хамгийн
ноцтой дайсан бол лам нар юм. Тиймээс тэдний улс төрийн ба эдийн засгийн
нөлөөг бууруулах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх нэг гол арга бол сүм хийд, баян
чинээлэг айл өрхийн хөрөнгийг хураах юм гэж үзэв. Коминтерний гаргасан
шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 1929 оны 5 сард МАХН-ын Төв Хорооны
бүгд хурал хуралдаж, Комитерний заавар зөвөлгөөг нэг бүрчлэн хэрэгжүүлэхээ
мэдэгдэн, “ангийн чанарыг баримталж ядуу, дунд ангийн аж амьдралын
хөгжлийг сайжруулах ба баялаг этгээдийн эдийн хувь хөгжилтийг бууруулж
хохирол завшлыг тэгшитгэн явуулах” тухай тогтоол гаргав. Энэ бол Монголын
нам, төрийн бодлого гажуудсаны илрэл байлаа.
Шинэ эргэлтийн бодлого, шинэ хандлага
      Монголд алдаа завхрал гарахад Коминтерны төлөөлөгч нөлөөлсөн гэдгийг
онцлон заажээ.     Гэхдээ Коминтерн, Зөвлөлтийн удирдагчдын буруутайг огт
хөндөөгүй байна.    Тэр Монголын нам, засгийн одоогийн удирдагчдыг өөрчлөх,
нам, төрийн бодлого үйл ажиллагааг шинэчлэх хэрэгтэйг дурджээ. Зүүнтнүүдийн
талаар “тэд хурдан түргэнээр нийгэм журмын байгуулалтыг байгуулах хэмээсэн
юм” гэжээ.
      Танай улс бол     нийгэм журам байгуулах хэмээн яарах хэрэггүй. Улс
орныхоо өвөрмөц     онцлогтой тохирсон үндэс суурийг нь       бэлтгэж, аажмаар
хөрөнгө бус нийгэм журмын замд орно. “Танай улсын ард            түмэн өмчийн
хөрөнгөтэй /хувийн өмч /” бөгөөд түүнээсээ салахад дургүй нь тийнхүү өмчийн
хөрөнгийг эрс шуудаар устгаж, нийгэм журамд орох хэмээвэл        ард олны үнэн
байдал ба хүсэл саналд үл тохирон элдэв зүйлийн саад тоормос ба хувьсгалын
эсэргүү хөдөлгөөнүүд гарна”. “Ер     өмчийн   хөрөнгийг заавал устгаж нийгэм
журамд орно хэмээж болохгүй” гэх зэргээр дэлгэрэнгүй үг хэлсэн байна
      1932 оны зун эхэлсэн шинэ эргэлтийн бодлого нь богинохон хугацаанд үр
дүнгээ өгч, манай орны эдийн засаг, аж ахуй, соёлын салбарт багагүй ахиц гарчээ.
Гэвч олон улсын байдал хурцдаж, улс төрийн их егүүтгэл газар авснаас болж
шинэ эргэлтийн бодлого тасалдсан. 1934 оноос         лам нарыг хүрээ хийдээс
холдуулах аажмаар шашныг хориглон устгах бодлого дахин сэргэж эхэлжээ.


   Лекц 9
              Улс төрийн их хэлмэгдүүлэлт ба МАХН
Сэдвийн зорилго: Монголд          ямар алдаа завхралаас үүдэн улс төрийн их
хэлмэгдүүлэлт гарах болсон, хэлмэгдүүлэлтэнд гадны улс орны оролцоо байсан ба
хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрсэн талаар оюутнуудад онолын системтэй мэдлэг
олгож, энэ талаар судалгаа шинжилгээний ажил хийх чадварыг эзэмшүүлэхэд
чиглэгдэнэ.
Сэдвийн товч агуулга: Улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл, явц,
хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрсэн нь, Хэлмэгдүүлэл гүнгийрэхэд И. В. Сталин, Х.
Чойбалсан нарын гүйцэтгэсэн үүрэг, Лхүмбийн хэрэг, Гэндэнгийн хэрэг зэрэг
асуудлуудыг нарийвчлан судлах
Лхүмбийн “Эсэргүү хэрэг ”
      Энэ бусармаг үйл      ажиллагаа ямар нэг хэмжээгээр 1933 оны зун хүртэл
үргэлжлэн, олон хүнийг хувьсгалын эсэргүү хэрэгт хилс ял тулган цаазаар авч,
шорон гянданд хорьж байлаа.
      Буриадуудыг залхаан цээрлүүлэх зорилгоор 1933 оны зун          Дотоодыг
хамгаалах газарт ажиллаж байсан ЗХУ-ын сургагч зөвлөхүүд “Лхүмбийн эсэргүү”
хэмээх хэргийг хуурамчаар зохион байгуулж, МАХН-ын Төв Хорооны нарийн
бичгийн дарга Ж. Лхүмбийг      Японы   тагнуулын удирдагч    хэмээн сэжигтнээр
баривчилж урьдаас төлөвлөсөн ялаа тулган хүлээлгэсэн юм. Ж. Лхүмбэ ямар ч
хэрэг үйлдээгүй гэдгээ өчин мэдүүлж байсан боловч түүнийг тамлан зовоосоор
зохиомол хэргийг хүлээлгэн, өөр бусад 317 хүнд янз бүрийн ял оноожээ. Нийтдээ
56 хүнд цаазаар авах ял оноож, 260 хүнийг 3-10 жил гянданд хорихоор шийтгэжээ.
Мөн энэ хэргээр 125 буриад иргэн, 700 гаруй буриад өрх айлыг Монгол нутгаас
хөөн зайлуулах тушаалыг Ерөнхий сайд П. Гэндэнд тулган гаргуулсан байна.
      Цаазаар авахуулсан хүмүүсийн дотор Хэнтий аймгийн Онон голын хошуу
дарга Дугарын Дунгаржид зэрэг эмэгтэйчүүд байжээ. үүгээр нийтээр хомроголон
хэлмэгдүүлэх явдал эхэлжээ.
Хэлмэгдүүлэл гүнгийрэхэд И. В. Сталин, Х. Чойбалсан нарын гүйцэтгэсэн үүрэг
      1936 оны сүүлчээр А. Амар ЗХУ-д айлчилж, ЗХУ-ын удирдагчидтай уулзах
үед И. В. Сталин түүнд хандан “ Монгол улс лам нараа даруй устга. Чухам яаж
устгахыг би мэдэж байна. Харин ерөнхий сайд та энэ ажлыг явуулахад хувийн
зөвшөөрөл өгөх нь чухал байна:” гэж тулган шаардав. А. Амар үүнд ихээхэн
цочирдож, Монгол улс нэг зуун мянга гаруй ламтай, тэгэхээр ямар ч гэмт хэрэг
үйлдээгүй тэр олон хүнийг уётгана гэдэг үнэхээр биелүүлж зүрхлэмгүй үйл хэмээн
учирлан тайлбарласан боловч И. В. Сталин огтхон ч хэрэглэсэнгүй.
       Энэ үеэс эхлэн И. В. Сталин А. Амарыг итгэлгүй хүн хэмээн тооцож Х.
Чойбалсан, Д. Лувсаншарав хоёрыг ЗХУ-д үнэнч найдвартай хүмүүс хэмээн итгэх
болжээ.
Х. Чойбалсан ЗХУ-д дургүй өөрт нь саад тотгор болж магадгүй хүмүүсийг
зайлуулахыг хичээн, Цэргийн Яамны сайд, бүх цэргийн жанжин Г. Дэмид, Ерөнхий
сайд А. Амар нарыг албан тушаалаас нь огцруулж явуулга хийжээ. Х. Чойбалсан
ЗХУ-аас өгсөн үүрэг даалгаварыг нэг бүрчлэн биелүүлж байгаагаа ч ойр ойрхон
мэдээлж байв.
Хэлмэгдүүлэл оргилдоо хүрсэн нь
       Мөн ДЯЯ-ын сайдын тушаал заавар зөрчсөн, биелүүлээгүй хүмүүсийг шууд
цаазаар авч байх тушаал гарган, түүндээ эрдэн ямар ч гэм зэмгүй хүмүүсийг
тагнуул, эсэргүү хэмээн олноор нь баривчилж байв.
      1937 оны зун Цэргийн Яамны тагнуулын хэлтсийн дарга Б. Очирбатыг
баривчлан хорив.
      Яг тэр үед ЗХУ-д цөллөгт байсан П. Гэндэн болон эрдэмтэн М. Гомбожав,
Ж. Цэвээн нарыг ЗХУ-ын Аюулаас хамгаалах байгууллага баривчилжээ. Тэднийг
харгис хэрцгийгээр байцаан, Лхүмбийн хэрэгт оролцож байсан гэдэг хилс хэрэг
хүлээлгэж Лхүмбийг баригдсанаас хойш П. Гэндэн, Г. Дэмид нар уул хэргийг
үргэлжлүүлж байсан гэдэг мэдүүлэг гаргуулж авчээ.
      Маршал Г. Дэмид ЗХУ-д албан ажлаар явах замд нь 1937 оны 8 сарын
23нд ЗХУ-ын нутагт сэжигтэйгээр амь насаа алджээ. Түүнээс ганцхан хоногийн
дараа ЗХУ-ын ДХАК-ын газрын орлогч сайд М. П. Фриновский, БХАК-ын орлогч
Смирнов, ЗХУ-аас Монголд суух бүрэн эрхт элчин төлөөлөгч С. Н. Миронов нар
Улаанбаатарт ирж, Японоос БНМАУ-ыг эзлэх        төлөвлөгөө гэгчийг танилцуулж
“хуйвалдсан” гэгч улс төрийн хэрэгт аолбогдсон 115 хүний нэрсийн жагсаалтыг
ДЯЯ-ын сайд Х. Чойбалсанд өгсөн байна. М. П. Фриновский нарыг ирсний дараа 9
сарын 2нд Х. Чойбалсан, Цэргийн Яамны сайд бүх цэргийн жанжнаар томилсон нь
түүний эрх мэдлийг бүр ч өргөжүүлэв. Ингээд мөн оны 9 сарын 10ны шөнө ДЯЯ-
наас эрхэлэн тус улсын цэрэг, төр захиргаа, бусад салбарын ажилтан 69 хүнийг нэг
зэрэг баривчилснаар их хэлмэгдүүлэлт оргилдоо хүрэв. 1922 онд эхлэн 1937 онд
оргилдоо хүрсэн ба хэлмэгдүүлэлийн жинхэнэ эзэд нь В. И. Сталин, түүний гар
хөл бологчид юм.
Лекц 10
          Улс орны гадаад бодлого ба Халх голын дайн
Сэдвийн зорилго: Зарлаагүй дайн буюу Халх голын дайнд монголын ард түмэн
хэрхэн оролцож, туслалцаа үзүүлж байсан, энэ үеийн улс орны гадаад бодлого, үйл
ажиллагаа, 1940 оны үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар онолын
мэдлэг олгохоос гадна оюутнуудад түүхэн үйл явцын талаар үнэлэлт дүгнэлт
гаргах чадварыг эзэмшүүлнэ.
Сэдвийн товч агуулга: Япон, Хятадын байр суурь, Халх голын дайн, түүнд
монголын оролцоо, ардын аж ахуйтны тухай, 1940 оны үндсэн хуулийн агуулгын
талаар судлах
      Герман, Итали, Япон гурав “Коминтерний эсрэг гэрээ ” гэгч холбоо
байгуулсан нь юуны өмнө ЗХУ, түүний “дагуул” орон БНМАУ-ын эсрэг чиглэж
байв. Тэд Өрнөд ба Алс Дорнодод        дайны хоёр голомт үүсгэж, ялангуяа алс
Дорнодод дайны гал дүрэлзэж эхэлжээ.
      Япон улс Манжуурыг эзлэн авч, хойт Хятадад цөмрөн орсноор БНМАУ-ын
нутагтай шууд хаяа нийлэх болов. Япончууд Манжуур дахь Квантуны армийн бие
бүрэлдэхүүн болон    зэвсэглэлийг ихээхэн нэмэгдүүлж, төмөр ба засмал зам,
холбооны шугамаа Монголын хилд ойртуулан сунгаж, нисэх онгоцны буудал,
цэргийн шинэ бэхлэлтүүдийг шуурхайлан барьж байв. 1936 оны 3 сард нэгэнд
ЗХУ-ын Зг-ын тэргүүн И. В. Сталин Америкаас Скрипс- Ховард Ньюспейпер
сонины нэгдлийн дарга Рой Ховардтай ярилцахдаа: “хэрэв Япон улс БНМАУ-ын
тусгаар тогтносон байдлыг бусниулж түүнд халдан довтлохоор шийдвэл… бид
БНМАУ-д 1921 онд тусалсантайгаа адил туслана” гэжээ.
      1936 оны 3 сарын 12нд БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд харилцан туслах
тухай протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.
      1939 оны 5 сарын 11нд Японы түрэмгийлэгчид Халх голын орчноор
БНМАУ-ын дорнод хилд томоохон хүчээр цөмрөн оров. Энэ нь Японы зүгээс
үзүүлсэн “Зарлаагүй дайны ” эхлэл болжээ. Японы тал Манжуур дахь Квантуны
армийн шилдэг ангиудаас 75 мянга шахам цэрэг, 500 гаруй их буу, 180 танк, 350
нисэх онгоц татаж авчирсан байв. Дайнд татагдан орсонтой холбогдуулан Монгол
улсын      Зг   МАХЦ-ийн ангиудыг зүүн хилийн дагуу яаралтай шилжүүлэн
байрлуулав. 7 сарын эхээр       Улаан армийн Белоруссийн     цэргийн тойргийн
командлагч Г. К. Жуковыг Монгол дахь зөвлөлтийн цэргийн 57-р тусгай корпусын
захирагчаар томилон ирүүлжээ. Халх голын байлдаан нь харьцангуй явцуу талбар
дээр их хэмжээний      амьд хүч, зэвсэг техник бөөгнөрснөөрөө болон Монгол,
Зөвлөлтийн      зэвсэгт хүчний цэргийн урлагийн давууг    харуулсан хэд хэдэн
тулалдаануудаараа онцлог юм. Монгол, Зөвлөлтийн цэрэг 8 сарын 20-ноос
шийдвэрлэх тулалдаанд орж, дайсны цэргийг бүслэн тулалдаж бүрмөсөн бут
цохисон.
         Энэ хоёр талаас 130 мянга гаруй хүн, 1000 гаруй танк, хуягт машин, 800
гаруй байлдааны нисэх онгоц оролцсон байна. 1939 оны 5 сараас 9 сар хүртэл
явагдсан    тулалдаануудад японы тал 55 мянган хүнээ алдаж, зэвсэг техникийн
үлэмжхэн хохирол хүлээжээ. Япон улс Халх голын байлдаанд ялагдсанаа хүлээж,
1939 оны 9 сарын 16-нд байлдааны ажиллагааг зогсоох тухай актад гарын үсэг
зурав.
1940 оны үндсэн хууль
         1940 оны 6 сард БНМАУ-ын YIII их хурал хуралдаж, тус улсын Үндсэн
хуулийг баталжээ. Үндсэн хуульд:
         “БНМАУ бол эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан, цаашид
нийгэм журамд дэвшин орохын учир улс орноо хөрөнгө бус замаар хөгжүүлэх
явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин /малчин, ажилчин, оюутан/          ардын тусгаар
тогтносон улс мөн” гэж тодорхойлоод,       улс нийгмийн    бүх байгууллагуудыг
удирдах гол хүчин бол МАХН мөн гэж заасан байна.
         Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г. Бумцэндинг сонгожээ. Шинэ
үндсэн хуульд БНМАУ-ын сүлд тэмдгийг өөрчлөн тус орны хангай, тал, говь
хосолсон өргөн уудам нутаг, түүнийг тойрон таван хошуу мал, голд нь уурга
барьсан морьтой хүн мандаж буй нарын зүглэн давхиж яваагаар дүрсдэж, алхан
хээгээр эмжээрлэсэн дугуй хэлбэртэй, монголын ард түмний тусгаар тогтнолын
бэлгэдэл алтан соёмбот улаан таван хошууг оройд нь залсан“ БНМАУ” гэсэн үсэг
бүхий улаан туузаар суурийг нь ороосноор өнгө ялган зурсан байв.
Лекц 11
          Дэлхийн II дайн ба Монголын тусгаар тогтнолын
                                      асуудал
Сэдвийн зорилго: Дайны үеийн Монголын нийгэм, эдийн засаг, соёл,
боловсрол, Монголын тусгаар тогтнолын асуудлыг улс орнууд хэрхэн хүлээн авсан
талаар    системтэй мэдлэг олгох, энэ үеийн монголын нөхцөл байдлыг судлан
дүгнэлт гаргуулахад оршино.
Сэдвийн товч агуулга: Зөвлөлт эх орны дайны жилүүд дэх Монгол, дайны
үеийн монголын нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, Монголын тусгаар
тогтнолын талаар судлах
         Герман 1941.06.22 нд    харилцан үл довтлох гэрээг зөрчин, ЗХУ-д гэнэт
халдан довтлов. Зөвлөлтийн ард түмэн эх орноо хамгаалж дайсанд цохилт өгөх
ариун дайнд бүх нийтээрээ орсон. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ
туслах хөдөлгөөн монголын нийт хүн амын дунд өрнөсөн. Улаан армид бэлэг
хуримтлуулах ажлыг зохион байгуулах, дайны фронт дээр буй дайчдад бэлэг
хүргэх ажлыг эрхлэх “Бэлэглэлийн Төв комисс” байгуулагдав. “Бүхнийг фронтод”,
“Бүхнийг ялалтын төлөө” хэмээх уриан дор Зөвлөлтийн улаан армид туслах олон
хэлбэрийн ажил зохиожээ. Монголын төлөөлөгчид фронтод 6 удаа хүрэлцэн очиж,
монголын ард түмний хүч хөрөнгөөр бэлтгэсэн 9 цуваа 950 орчим вагон дулаан
хувцас, хүнсний зүйл, хувийн бэлэг болон хөдөлмөрчдийн хувийн болон хамт олны
олон мянган захидлыг улаан армийн дайчдад гардуулжээ. Малчин ардууд хагас сая
шахам шилдэг морьдоо Улаан армид хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй морио
бэлэглэжээ.
         Дайны үеийн бэрхшээл Монголын нийгмийн амьдралын нөхцөл байдлыг
ихээхэн хүндрүүлж     эхэлсэн.    Хүнсний өргөн хэрэглээний бараа хомсдож, зах
зээлийн үнэ түргэн өсөж, амьжиргааны өртөг эрс нэмэгдэв.
Дайны үеийн Монгол орны нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол
         Дотоод нөөц бололцоогоо дайчлах замаар улс, хоршооллын үйлдвэрүүд
цай, тамхи, чүдэнз, давс, саван, ахуйн хэрэглээ зэрэг хүнсний ба өргөн хэрэгцээний
бараа, мал аж ахуйн болон газар тариалангийн багаж, машин, тоног төхөөрөмжийн
зарим сэлбэг хэрэгсэл гэх мэт 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
болжээ.
      1940-1942 онд Баян-өлгий, Бөмбөгөр /баянхонгор/, Шарангад /дундговь/,
Жавхлан шарга /сүхбаатар/ аймгуудыг шинээр байгуулжээ. Улсын төсвөөс 1941-
1945 онд соёл боловсролын хэрэгт зарцуулсан хөрөнгө 1936-1940 оныхоос 3 дахин
өссөн байна.
      Монгол үсгийг латин үсгээр солих ажил эхэлсэн боловч МАХН-ын ТХ,
Сайд нарын зөвлөл 1941 оны 3 сард “Монголын шинэ үсэг хэрэглэх тухай” тогтоол
гаргаж, монгол үсгийг кирилл үсгээр солихоор шийдвэрлэжээ.
      Сум бүрд бага сургууль байгуулж, бүрэн ба бүрэн бус дунд сургуулийн тоог
олшруулав. 1941 онд нам ба улсын төв сургуулийг “Намын шинэ хүчний дээд
сургууль” болгон өөрчлөн байгуулав. 1942 онд Монгол улсын анхны их сургуулийг
нээжээ.
Монголын тусгаар тогтнол
      1945.08.08нд ЗХУ Японд дайн зарласны дараа мөн сарын 10нд БНМАУ
манай улсын тусгаар тогтнолд байнга заналхийлж байсан милитарист Японд бас
дайн зарласан.
      МАХЦ Долоон нуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг
байлдааны ажиллагаа өрнүүлж, хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийг
чөлөөлж, Хятадын цагаан хэрэмд тулж очсон байна. Японы эсрэг дайнд Монголын
талаас 675 хүний амь үрэгдэж, тэр үеийн ханшаар 249 сая төгрөгийн эд агуурсын
хохирол хүлээжээ. 1945 оны 9 сарын 2нд Япон Холбоотон гүрнүүдийн зэвсэгт
хүчинд буун өгч Дэлхийн 2-р дайн дууссан байна.
      1945 оны 8 сарын 14-нд Зөвлөлт- Хятадын Гадаад яамны сайд нар Японыг
ялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлэлээ баталбал
Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө гэсэн
ноот солилцсон байна. Улсын бага хурлын тэргүүлэгчид 1945.9.21-нд уг нот
бичгийн тухай хэлэлцэж, БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар мөн оны
10.20нд орон даяар бүх ард түмний санал хураалт явуулахаар тогтсон. 97.8 хувь нь
оролцож, монголчууд төрийнхөө тусгаар тогтнолыг санал нэгтэй баталсан.
Лекц 12
       Социализмыг дэлгэрүүлэн байгуулах үзэл баримтлал,
       улс орныг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх бодлого
Сэдвийн зорилго: Дайны дараах монголын бүтээн байгуулалтын их ажил ба
улс орныг төлөвлөгөөтэй хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар онолын
цэгцтэй мэдлэг олгохоос гадна энэ үеийн монголын нийгэм, эдийн засгийн
асуудлыг одоогийн монголын нийгэм эдийн засгийн асуудлуудтай харьцуулан
дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлнэ.
Сэдвийн товч агуулга: Монголын үтээн байгуулалт, анхдугаар таван жилийн
төлөвлөгөө, ардчилалын анхны алхам, гадаад орчин, гадаад бодлого, үйл
ажиллагаа,   нэгдэлжих   хөдөлгөөн,   хоршоолол,   газар   тариалангийн   тухай
асуудлуудыг нарийвчлан судлах
Бүтээн байгуулалт, анхдугаар таван жилийн төлөвлөгөө
       Төр засгаас бий болсон шинэ нөхцөл байдалтай холбогдуулан:
   -   Батлан хамгаалах зардлыг хорогдуулах
   -   Хэмнэгдсэн хүч, хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд дайчлах
   -   Дайны үед улсын тээвэрт ердийн хөсгийг ардын аж ахуйтнаас албан
       журмаар гаргуулж байсан хуулийг хүчингүй болгож, сайн дурын гэрээгээр
       хэрэглэх журам тогтоох
   -   1946 оноос эхлэн өргөн хэрэгцээний ба хүнсний зарим барааны жижиглэн
       худалдаалах үнийг хоргдуулах, чөлөөтэй худалдаалах болсны дүнд картын
       системийг халах арга хэмжээ авчээ.
       Дайны дараа бий болсон гадаад, дотоод шинэ нөхцөл байдалд тулгуурлан
энх цагийн бүтээн байгуулалтыг хэтийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлэх
зорилгоор МАХН-ын ТХ-ны улс төрийн товчоо 1946 оны 9 сард “БНМАУ-ын улс
ардын аж ахуйн ба соёл боловсролыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн
төлөвлөгөө зохиох тухай” шийдвэр гаргаж, улсын төлөвлөгөөний комисс уг
төлөвлөгөөний төслийг боловсруулсан ажээ.
Анхны таван жилийн төлөвлөгөө нь улс ардын аж ахуйд өмчит жижиг
таваарын аж ахуй, улсын ба хоршооллын өмч дээр суурилагдсан социалист аж ахуй
хоёр зэрэгцэн оршиж байсан нийгэм, эдийн засгийн нөхцөлд улс ардын аж ахуй,
соёлыг хэтийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлнэ гэсэн анхны оролдлого
туршлага болсон.
Гадаад орчин, гадаад харилцаа
      Зөвлөлтийн тусламжтайгаар УБ, Дархан, Чойбалсанд дулааны цахилгаан
станц, нүүрсний уурхай, гурилын болон хүнсний үйлдвэрүүд, орон сууц, нийгэм,
ахуйн олон барилга байгуулагдсан. 1952 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн
засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, 1960 онд нөхөрлөл, хамтын
ажиллагааны тухай гэрээ байгуулагдсан байна. 1962 онд Монгол Хятадын хооронд
хилийн гэрээ байгуулагдсан.     Энэ гэрээгээр Ингэн уснаас Алтайн Таван богд
хүртэл үргэлжилсэн хоёр улсын нутаг дэвсгэрийн заагийг тодотгон тогтоосон. Гэвч
нэг талаас Хятадад “соёлын хувьсгал” дэгдсэн, нөгөө талаас Зөвлөлт, Хятадын
хооронд үүссэн зөрөлдөөн социалист орнуудын харилцаанд нөлөөлснөөс БНМАУ,
БНХАУ-ын харилцаа хүйтэрч эхэлсэн юм. БНМАУ, Европ, Азийн            социалист
орнуудтай харилцаагаа өргөтгөсөн. Югослав, Куба улсуудтай дипломат харилцаа
тогтоосон.
      Монгол Их Британи, Франц, Австри, Финлянд, Швейцари, Швед зэрэг
өрнөдийн улсуудтай дипломат харилцаа тогтоосон. Мөн 1955-1965 онд Энэтхэг,
Бирм, Индонез, Балба, Мали, Алжир, Гвиней, Афганистан, Пакистан, Египет зэрэг
оронтой дипломат харилцаа тогтоосон. БНМАУ-ын олон улсын нэр хүнд ихээхэн
өсч, 1961 оны 10 сарын 27-нд НҮБ-д гишүүнээр элссэн.


   Лекц 13
         Монголд төрийн Авторитари дэглэм тогтсон нь
Сэдвийн зорилго: Авторитари дэглэм, түүний мөн чанар, Социализмын үзэл
баримтлал, түүний мухардал, хөдөө аж ахуй, газар тариалан, улс төрийн салбарт
гарсан өөрчлөлтүүдийн талаар мэдлэг олгох, энэ үеийн улс орны хөгжлийн
загварыг тодорхойлж дүгнэлт гаргах чадварыг эзэмшүүлнэ.
Сэдвийн товч агуулга: Социализмын үзэл баримтлал, мухардал, нийгэм, улс
төрийн салбарт гарсан өөрчлөлтүүдийн талаар судлах
Социализмын үзэл баримтлал
           Нэг хэсэг нь социализмыг    хүлээн зөвшөөрч байхад нөгөө нь үгүйсгэж
байсан.
           Социализм байгуулах гэсэн төрийн зүтгэлтнүүдийн байр суурь 1940 оны
үед       харилцан адилгүй   байсан.   Монголд социализмын        үзэл баримтлалыг
боловсруулах асуудалд 1950 оноос Ю. Цэдэнбал, түүний удирдсан МАХН гол
үүрэг гүйцэтгэсэн байна. 1961 онд хуралдсан МАХН-ын XIY их хурал БНМАУ
өөрийн хөгжлийн шинэ үе шат- социализмыг байгуулж дуусгах шатандаа орлоо
хэмээн үзэж, энэ үеийн үндсэн зорилго шинжийг тодорхойлох шийдвэр гаргасан
билээ.
           1966 оны XY их хурлаас намын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх арга замыг
тодорхойлсон.
Монгол улсад социализм байгуулж дуусгах үеийн гол агуулгыг:
      -    социализмын материал- техникийн бааз байгуулах
      -    нийгмийн харилцааг боловсронгуй болгох
      -    шинэ хүнийг хүмүүжүүлэх явдал гэж үзэж байсан байна.
Социализмын мухардал
           Энэ үед аж үйлдвэр, дэд бүтцийн     салбарт үйлдвэрлэл , үйлчилгээний
ашгийг бус дээрээс өгсөн төлөвлөгөөг биелүүлэхийг хамгийн гол зорилт болгодог
байсны сацуу техник, технологи ихээхэн хоцрогдсон байв. Энэ нь үйлдвэрлэл,
үйлчилгээний зардал ихээхэн өсч, ашиг буурахад хүргэж байсан. Ашиггүй
ажилласан үйлдвэрийн газрын алдагдлыг төсвөөс болон ЗХУ, социалист орнуудын
зээл тусламжаар нөхдөг байсан.
           МАА-н хөгжилд багагүй дутагдал, сөрөг үзэгдлүүд бий болсон. Үүнийг эрх
баригч нам, төр засгийн газар хүлээн зөвшөөрч байсан. МАХН-ын ТХ-ны X бүгд
хурал /1985/ ХАА-г хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах
зорилтот программыг улс орны эдийн засаг нийгмийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг
болгон баталсан юм.
Улс төрийн салбарт гарсан өөрчлөлтүүдээс…
1984 оны 8 сард Ю. Цэдэнбалыг биеийн эрүүл сэндийн шалтгаанаар албан
тушаалаас нь чөлөөлж оронд нь Ж. Батмөнхийг сонгосон байна. Монголын улс
төрийн системийн нэг бүрдүүлэгч хэсэг нь Монголын төр засаг байлаа.
        Нийгмийн бүтэцийг их төлөв нийгэм ангийн талаас нь тодорхойлон
“ажилчин анги- хоршоолсон ард- хөдөлмөрийн сэхээтний давхарга” гэсэн
гурвалсан бүтэц бүхий нийгэм оршин тогтнож байсан байна.
   -    Ажилчин анги:     аж үйлдвэрийн, барилгын салбарын, нийгэм ахуйн
        үйлчилгээний болон хөдөөгийн ажилчид
   -    Хоршоолсон ард анги: нэгдэлжих хөдөлгөөнтэй холбоотой бөгөөд нэгдлийн
        гишүүн малчдаас бүрдэнэ.
   -    Сэхээтний давхарга:    бүх шатны сургуулийн багш нар, эмч, эрдэм
        шинжилгээний ажилтнууд, инженер- техникийн ажилтнууд, урлаг соёлын
        зүтгэлтнүүд хамаарагдана.


   Лекц 14
       БНМАУ-ын гадаад бодлого, үйл ажиллагаа /1965-1985/
Сэдвийн зорилго: 1965- 1985 оны үеийн БНМАУ-ын гадаад орчин нөхцөл
байдал, гадаад бодлого, үйл ажиллагааны талаар мэдлэг олгоход оршино.
Сэдвийн товч агуулга: Социализмын үеийн Монголын гадаад бодлогын чиг
хандлага, гадаад бодлого, улс орнуудын харилцааны тухай судлах
БНМАУ нь “ ЗХУ болон социалист бусад оронтой нягт хамтран ажиллахдаа:
   -    Намжмал байдлыг бэхжүүлэх, олон улсын байдлыг эрүүлжүүлэх чиг
        бодлогыг идэвхтэй бөгөөд тууштай хэрэгжүүлэх
   -    Энх тайвны программыг хөгжүүлэн ЗХУКН-ын XXYI их хурлаас
        дэвшүүлсэн энх тайванч томоохон санаачлагыг хэрэгжүүлэхэд зүйл бүрээр
        туслах
   -    Зэвсэглэлээр хөөцөлдөхийг хязгаарлан зогсоох, цэргийн намжмал байдал
        тогтоох, зэвсэг хураах салбарт үр үтээлтэй арга хэмжээ авах талаар энх
        тайвныг эрхэмлэгч улс орнуудын хүчин чармайлтыг дэмжих
-   Орчин үеийн тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх талаар тавьж
       байгаа хүчё чармайлтанд НҮБ болон олон улсын бусад байгууллагын
       хүрээнд тус дөхөм үзүүлэх
   -   Азийн энх       тайван аюулгүй байдлыг Азийн улсуудын хамтын хүчин
       чармайлтаар бэхжүүлэхэд туслах
   -   Азийн орнуудтай улс төрийн яриа хэлэлцээг цаашид өргөжүүлэх, янз
       бүрийн салбарт эрх тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө тэмцэх
       болно” гэсэн.
Гадаад бодлого
   -   БНМАУ-ын гадаад бодлогын үндсэн зорилго нь дэлхийн социалист
       орнуудын найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх, энх тайвныг сахин
       хамгаалах, олон улсын коммунист, ажилчны болон үндэсний эрх чөлөөний
       хөдөлгөөнийг бэхжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байсан.
   -   Дэлхийн улс орнуудын социалист, капиталист, хөгжиж байгаа орнууд
       хэмээн гурав ангилан ялгавартай харилцах бодлого, үйл ажиллагаа явуулж
       байсан
   -   Манай улсын гадаад бодлого нь өгүүлэн буй үед үзэл суртлын нөлөөнд
       автагдсан, улс төржсөн, ЗХУ-ын гадаад бодлогыг аялдан дагасан зэрэг
       шинжтэй байсан
   -   Гадаад бодлогын шийдвэр гаргах гол механизм нь МАХН-ын их болон бүгд
       хурал, Намын ТХ-ны Улс төрийн товчоо байсан.
БНМАУ болон социалист орнуудын харилцаа
       1980 оны дунд үе гэхэд зөвлөлтийн тусламжтайгаар байгуулагдсан
үйлдвэрийн газрууд манай орны аж үйлдвэрийн бүтээгдэхүүний бараг тэн хагасыг
гаргаж байсны дотор цахилгаан, дулааны эрчим хүчний 95%, нүүрсний 83%,
гурилын 85%, барилгын материалын 81%, өнгөт төмөрлөгийн           үйлдвэрлэийн
бүтээгдэхүүний 95.7%, угаасан ноос, эсгий өвлийн гутал, ноосон нэхмэл, багсармал
тэжээл, зэс молбиденийн бараг бүгдийг үйлдвэрлэж байсан.
Монгол ба хөгжиж байгаа орнуудын харилцаа:
1960 оны эхнээс Японы тал манай улстай дипломат харилцаа тогтоох
хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Улмаар 1972 оны 2 сарын 24-нд уг асуудал
шийдвэрлэгдэн дипломат харилцаа тогтоосон.
      1987 онд Монгол АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтсон.
      Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс 1964 онд манай улстай
дипломат харилцаа тогтоон, мөн онд Их Британи- Монголын нийгэмлэг, 1966 онд
Монгол Их Британий нийгэмлэг тус тус байгуулагдсан. 1965 онд Франц, БНМАУ-
ын хооронд дипломат харилцаа тогтоож, элчин сайдаа харилцан суулгажээ. 1968
онд Монгол- Францын соёлын хэлэлцээр байгуулагджээ. Ингэж 1970 онд Итали-
Монголын хооронд дипломат харилцаа тогтжээ.
      БНМАУ НҮБ болон олон улсын бусад байгууллагуудтай идэвхитэй хамтран
ажиллах бодлого баримталж ирсэн. Монгол улс НҮБ-ын зарим хороо, комисс,
төрөлжсөн байгууллага, ялангуяа Ази, Алс дорнодын эдийн засгийн комисс,
Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага, ЮНЕСКО /НҮБ-ын боловсрол, соёл
шинжлэх ухааны байгууллага/, Олон улсын Олимпийн хороо, Дэлхийн цаг уурын
байгууллага,   Олон   улсын   шуудан   харилцааны    нийгэмлэг    зэрэг   олон
байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн байна.


   Лекц 15
   Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсон нь
Сэдвийн зорилго: Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэнээр
нийгэм, улс төрийн харилцаанд ихээхэн өөрчлөлт орсон талаар оюутнуудад
онолын мэдлэг олгохоос гадна энэ үеийн нийгмийн онцлогыг одоогийн үеийн
нийгмийн зүй тогтолтой харьцуулан судалж дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлнэ.
Сэдвийн товч агуулга: Ардчилсан хөдөлгөөн, түүний үр дүн, улс төрийн
ардчилсан шинэ тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн төлөвшил
      Олон намын тогтолцоо төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, парламентат
ёсыг жинхэнэ утгаар нь бий болгох, ардчилсан үндсэн дээр сонгууль явуулах,
МАХН-ын онц их хурлыг зарлан хуралдуулж, тус намын удирдах бүрэлдэхүүнийг
сэлбэн өөрчлөх, нам, төрийн үүргийг зааглах зэрэг шаардлагыг тавьж байсан. Уг
шаардлагад эрх баригчид хангалттай хариу өгөөгүй учир тэмцлийн дараагийн
шатны хурц хэлбэр улс төрийн өлсгөлөн зарлах замыг сонгосон.
       1990.03.07-ны 14 цагаас Сүхбаатарын талбайд улс төрийн шинэ хүчний
төлөөлөгчид оролцсон улс төрийн өлсгөлөн эхэлж төр, түмнийг цочирдуулсан.
Ингэж эрх баригчид асуудалд уян хатан хандаж, харилцан тэвчээртэй хандсаны үр
дүнд улс төрийн өлсгөлөн зогссон. Үүний үр дүнд МАХН-ын ТХ-ны Улс төрийн
товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэн
өөрчлөх практик үйл ажиллагаа эхэлсэн.
Улс төрийн ардчилсан шинэ тогтолцоо
       1990 оны 7 сард     олон намын тогтолцооны үндсэн дээр анхны чөлөөт
ардчилсан сонгууль явуулжээ. Энэ сонгуульд МАХН сонгогчдын 61.7%, харин
38.2%-ийн саналыг шинэ залуу намууд авав. 1990-1992 оны шилжилтийн зурвас
үед ЗГ-ыг эрх баригч болон сөрөг намуудын оролцоотойгоор хамтаараа хариуцлага
хүлээх танхимын зарчмаар байгуулан ажиллуулжээ.
       1992.1.13- нд баталсан МУ-ын үндсэн хууль бол ардчилал, хүний эрх, эрх
чөлөөг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг гүнзгий тусгасан хууль
болсон юм.
       Үндсэн хууль ёсоор бол МУ төрийн хэлбэрийн хувьд парламентын БНУ,
төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс юм. Энэхүү үндсэн хуулиар Төрийн
бэлгэдэл сүлд, туг, далбааг шинэчилсэн. 1992, 2000 онд МАХН үнэмлэхүй
олонхийн, 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл олонхийн суудал авч, парламентын
төдийгүй эрх баригч нам болсон юм. 2004 онд УИХ-ын сонгуульд МАХН, “Эх
орон- ардчилал” эвсэл тэнцүү санал авч, их эвслийн ЗГ байгууллаа. Дараа нь их
эвсэл тарж, үндэсний эв нэгдлийн ЗГ-ыг бүрдүүлсэн.
       МУ-ын анхны ерөнхийлөгчөөр 1990-1997онд П. Очирбат,      хоёр дахь нь
1997-2005 онд Н. Энхбаяр, 2005 оносс эхлэн одоог хүртэл Н. Энхбаяр сонгогдон
ажиллаж байна.
Өнөөгийн МУ-ын улс төрийн тогтолцооны хөгжлийн хандлага нь:
   -   эрх зүйт төр, сайн засаглал тогтоох
   -   иргэний нийгмийн байгууллагуудын тогтолцоог бий болгох
-   иргэдэд нийгмийн идэвхитэй байр суурь, улс төрийн ухамсар төлөвшүүлэх
       хандлага бүхий байна.
Зах зээлийн эдийн засгийн харилцааны төлөвшил
   Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд авч
хэрэгжүүлсэн үндсэн арга хэмжээнүүд нь:
   -   Үнэ, вальютын хашийг чөлөөлөх
   -   Төрийн мөнгөний бодлогыг өөрчлөх
   -   Банкны салбарт шинэчлэл хийх
   -   Өмч хувьчлал
   -   Хувийн өмчийн эрхийг хамгаалан баталгаажуулах
   -   Төрийн өмчийг шаардлагатай хэмжээгээр хувьчлах
   -   Үйлдвэр, аж ахуйн газруудын бие даасан үйл ажиллагааг хангах
   -   Эдийн засаг дахь төрийн тогтолцоо, зохицуулалтыг багасгах зэрэг болно.


   Лекц 16
                          Глобалчлал ба Монгол улс
Сэдвийн зорилго: 1990 оноос хойших улс орнуудын хөгжлийн шинэ загварын
төлөвшил, гадаад орчин, Монголын гадаад бодлого, энэ үеийн монголын нийгэм,
эдийн засагт гарсан өөрчлөлт, даяаршлын тухай асуудлуудын талаар цэгцтэй
мэдлэг олгох, одоогийн Монгол улсын төр, нийгмийн хөгжлийн талаар дүгнэлт
хийх чадварыг эзэмшүүлнэ.
Сэдвийн товч агуулга: Ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол
улсын нийгэм, улс төр, оюун санаанд гарсан өөрчлөлт, гадаад бодлогын үзэл
баримтлалын талаар нарийвчлан судлах
       Зах зээлийн эдийн засаг нь Монголын нийгмийн социаль дүр төрх, оюун
санааны амьдралын хэв маягийг өөрчилж байна.
Нийгмийн давхраажилтын үр дүн:
   -   төрийн эрх баригчид болон улс төрийн удирдлагын янз бүрийн албаны
       шаталсан давхраа
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lekts

Mais conteúdo relacionado

Mais procurados

Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолП. Эрдэнэсайхан
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйDashdorj Jambal
 
улс төрийн нам
улс төрийн нам улс төрийн нам
улс төрийн нам MoAltantuya
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлUka Sola
 
хятан
хятанхятан
хятанtungalag
 
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаманжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаbadmaa2013
 
бнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйбнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйZulaa Bold
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн ньП. Эрдэнэсайхан
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тестerdenesuren06
 

Mais procurados (20)

Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
улс төрийн намууд
улс төрийн намуудулс төрийн намууд
улс төрийн намууд
 
төрийн онол
төрийн онолтөрийн онол
төрийн онол
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуй
 
монголын түүх хичээлийн хөтөлбөр
монголын түүх хичээлийн хөтөлбөрмонголын түүх хичээлийн хөтөлбөр
монголын түүх хичээлийн хөтөлбөр
 
улс төрийн нам
улс төрийн нам улс төрийн нам
улс төрийн нам
 
Монголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэлМонголын түүхийн үечлэл
Монголын түүхийн үечлэл
 
8 монголын түүх тест
8  монголын түүх тест8  монголын түүх тест
8 монголын түүх тест
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
хятан
хятанхятан
хятан
 
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуаманжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
манжийн эрхшээлийн үеийн монгол бадамлянхуа
 
улс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцооулс төрийн тогтолцоо
улс төрийн тогтолцоо
 
бнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйбнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүй
 
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн ньхалимаг, буриад монголыг  орос улс эзэрхсэн нь
халимаг, буриад монголыг орос улс эзэрхсэн нь
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тест
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Chingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulalChingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulal
 
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimegMongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
 

Semelhante a Mongolin shine nen shine uein tuuh.lekts

Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolDamdin Serdaram
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛП. Эрдэнэсайхан
 
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон ньП. Эрдэнэсайхан
 
хиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.Docxхиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.DocxOtgon-Erdene Bazarkhand
 
Bayarchimeg
BayarchimegBayarchimeg
BayarchimegGanaa42
 
Tuuh ix_angi
Tuuh  ix_angiTuuh  ix_angi
Tuuh ix_angitulgaa14
 
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлтOnon Battsengel
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалтboldmaa
 
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүйbatsuuri
 
Hicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolHicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolUrnaa_o_o
 
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүйbatsuuri
 

Semelhante a Mongolin shine nen shine uein tuuh.lekts (20)

Zaaa
ZaaaZaaa
Zaaa
 
Lekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnolLekts 15 tusgaar togtnol
Lekts 15 tusgaar togtnol
 
Hicheel
HicheelHicheel
Hicheel
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
 
Undesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgalUndesnii erh choloonii huvisgal
Undesnii erh choloonii huvisgal
 
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
 
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson niMongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
 
хиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.Docxхиагтын гурван улсын гэрээ.Docx
хиагтын гурван улсын гэрээ.Docx
 
Bayarchimeg
BayarchimegBayarchimeg
Bayarchimeg
 
Tuuh, ix angi
Tuuh, ix angiTuuh, ix angi
Tuuh, ix angi
 
Tuuh ix_angi
Tuuh  ix_angiTuuh  ix_angi
Tuuh ix_angi
 
Mongol uls
Mongol ulsMongol uls
Mongol uls
 
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
9 р анги түүх бнмау дахь үндэсний ардчилсан өөрчлөлт
 
1911 дүгнэлт
1911 дүгнэлт1911 дүгнэлт
1911 дүгнэлт
 
1911 дүгнэлт
1911 дүгнэлт1911 дүгнэлт
1911 дүгнэлт
 
1911 дүгнэлт
1911 дүгнэлт1911 дүгнэлт
1911 дүгнэлт
 
зайны сургалт
зайны сургалтзайны сургалт
зайны сургалт
 
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
 
Hicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnolHicheel tusgaar togtnol
Hicheel tusgaar togtnol
 
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
 

Mais de tulgaa14

National history museum of mongolia
National history museum of mongoliaNational history museum of mongolia
National history museum of mongoliatulgaa14
 
Ulaanbaatar tour
Ulaanbaatar tourUlaanbaatar tour
Ulaanbaatar tourtulgaa14
 
Askingdirection
AskingdirectionAskingdirection
Askingdirectiontulgaa14
 
Animalcwpuzzle
AnimalcwpuzzleAnimalcwpuzzle
Animalcwpuzzletulgaa14
 
Action%20 verbs%20matching
Action%20 verbs%20matchingAction%20 verbs%20matching
Action%20 verbs%20matchingtulgaa14
 
Body%20 parts%20word%20search
Body%20 parts%20word%20searchBody%20 parts%20word%20search
Body%20 parts%20word%20searchtulgaa14
 
Birthday crossword
Birthday crosswordBirthday crossword
Birthday crosswordtulgaa14
 
Askingdirectionws
AskingdirectionwsAskingdirectionws
Askingdirectionwstulgaa14
 
Activitiesws
ActivitieswsActivitiesws
Activitieswstulgaa14
 
68 classroom-games
68 classroom-games68 classroom-games
68 classroom-gamestulgaa14
 
Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1tulgaa14
 
3 r shvvlgiin asuult
3 r shvvlgiin asuult3 r shvvlgiin asuult
3 r shvvlgiin asuulttulgaa14
 
Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1tulgaa14
 
Rooms houses
Rooms housesRooms houses
Rooms housestulgaa14
 
Ulaanbaatar tour
Ulaanbaatar tourUlaanbaatar tour
Ulaanbaatar tourtulgaa14
 
Translation practise presentation
Translation practise presentationTranslation practise presentation
Translation practise presentationtulgaa14
 
The united kingdom parliament
The united kingdom parliamentThe united kingdom parliament
The united kingdom parliamenttulgaa14
 
хөлбөмбөгийн дүрэм
хөлбөмбөгийн дүрэмхөлбөмбөгийн дүрэм
хөлбөмбөгийн дүрэмtulgaa14
 

Mais de tulgaa14 (20)

National history museum of mongolia
National history museum of mongoliaNational history museum of mongolia
National history museum of mongolia
 
Ulaanbaatar tour
Ulaanbaatar tourUlaanbaatar tour
Ulaanbaatar tour
 
Askingdirection
AskingdirectionAskingdirection
Askingdirection
 
Animalcwpuzzle
AnimalcwpuzzleAnimalcwpuzzle
Animalcwpuzzle
 
Action%20 verbs%20matching
Action%20 verbs%20matchingAction%20 verbs%20matching
Action%20 verbs%20matching
 
Body%20 parts%20word%20search
Body%20 parts%20word%20searchBody%20 parts%20word%20search
Body%20 parts%20word%20search
 
Birthday crossword
Birthday crosswordBirthday crossword
Birthday crossword
 
Askingdirectionws
AskingdirectionwsAskingdirectionws
Askingdirectionws
 
Activitiesws
ActivitieswsActivitiesws
Activitiesws
 
68 classroom-games
68 classroom-games68 classroom-games
68 classroom-games
 
Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1
 
Test odko
Test odkoTest odko
Test odko
 
3 r shvvlgiin asuult
3 r shvvlgiin asuult3 r shvvlgiin asuult
3 r shvvlgiin asuult
 
Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1Tsahim sudalgaa 1
Tsahim sudalgaa 1
 
Shapes
ShapesShapes
Shapes
 
Rooms houses
Rooms housesRooms houses
Rooms houses
 
Ulaanbaatar tour
Ulaanbaatar tourUlaanbaatar tour
Ulaanbaatar tour
 
Translation practise presentation
Translation practise presentationTranslation practise presentation
Translation practise presentation
 
The united kingdom parliament
The united kingdom parliamentThe united kingdom parliament
The united kingdom parliament
 
хөлбөмбөгийн дүрэм
хөлбөмбөгийн дүрэмхөлбөмбөгийн дүрэм
хөлбөмбөгийн дүрэм
 

Mongolin shine nen shine uein tuuh.lekts

  • 1. “Монголын шинэ, нэн шинэ үеийн түүх” хичээлийн лекцийн агуулга Лекц 1 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, түүний шинж Сэдвийн зорилго: Манжийн эрхшээлээс хэрхэн гарсан, шинэ засгийн бодлого түүний хор уршиг, манжийн эсрэг монголчууд хэрхэн тэмцэж ялалтанд хүрсэн, 1911 оны ҮЭЧХ, түүний мөн чанарын талаар цэгцтэй мэдлэг олгож, энэхүү сэдвийн хүрээнд оюутнууд түүхийн үнэт зүйлсийн талаар өөрийн үзэл баримтлалаа илэрхийлэх чадварыг эзэмшинэ. Сэдвийн товч агуулга: Манжийн шинэ зэсгийн бодлого, Манжийн эсрэг Монголчуудын тэмцэл, төрт ёсоо хэрхэн сэргээсэн тухай агуулгыг багтаан судлах Манж Чин улсын гадаад, дотоод байдал. Гадаад: Өрнийн орнуудад капитализм эрчимтэй хөгжиж, манжийн эзэмшил нутагт нөлөөгөө тогтоох бодлого явуулав. 1894-1895 онд Япон Манжийн эсрэг дайтаж ихээхэн хэмжээний дайны төлбөр авах болжээ. Дотоод: Хятад тариачдын амьдрал доройтож, бослого тэмцэл байнга гарсаар байв. Манж гүрэн их гүрнүүдийн хараат, хагас колони болох эхлэл тавигдсан. 1850-иад оны эхээр Хятадад капитализмын хагжил эрчимжиж, үйлдвэр худалдааны эзэд, сэхээтнүүд манжийн хаант ёсны дэглэм, колоничлолыг эсэргүүцэн тэмцэх болов. Шинэ засгийн бодлого: 1. Малын бэлчээрт ангилал тогтоон худалдан авч, хятад иргэдэд хөлслөн тариа тариулав. Газрын үнийн 50% нь Манжийн төрийн санд орохоор заажээ. 2. Хятад иргэд монгол эмэгтэйтэй гэр бүл болохыг зөвшөөрчээ. 3. Монгол орны байгалийн баялгийг империалист гүрнүүдтэй нийлж цөлмөх бодлого явуулав. 4. Гадаад Монголын төрийг засах яамны зохион байгуулалт бүцийг өөрчиллөө. 5. Хятад иргэдийг Монголд орноор суурьшуулах болов.
  • 2. 6. Ар Монголд гаалийн хороо байгуулж, Хятад худалдаачдаас гаалийн татвар авч, ихэнхийг нь Манжийн төрийн санд оруулах болжээ. Манжийн эсрэг тэмцэл - 1901-1910 онд Өвөрмонголын Жирэмийн чуулганы Горлос хошууны тайж Энхбилэгийн Тогтох /1832-1922/ хамаатан садан харьяат иргэдээ удирдан манжийн түрэмгийлэгчид, тариалан эрхлэгч хятад иргэдийн эсрэг тэмцэж байв. - Өвөрмонголын Харчин баруун хошууны мэйрэн Б. Хайсан нар 1907 онд их хүрээнд ирж, Түшээт хан аймгийн туслагч жанжин засаг ноён М. Ханддорж Их шавийн Да лам Г. Цэрэнчимэд нартай уулзан, Манжийн дарангуйллаас хэрхэн, яаж ангижирч төрт ёсоо сэргээх тухай ярилцаж байв. - Засагт хан аймгийн Дархан бэйсийн хошууны харц ард Аюуш /Ард Аюуш/ нутаг усныхнаа удирдан 1903 оноос эхлэн засаг ноёны бусармаг үйлдийг эсэргүүцэн заргалдаж байжээ. - 1900 онд Улиастайд Манжийн эсрэг 2000 цэрэг бослого гарган цэргийн албанаас зайлсхийн нутаг нутагтаа таран оджээ. Манжийн эрхшээлд байсан Хятад, Түвэд зэрэг оронд үндэсний ухамсар сэргэн, тэмцэл хөдөлгөөнүүд гарч байлаа. Манж нар эдгээр тэмцэл хөдөлгөөнийг дарах арга замыг янз бүрээр сүвэгчилж байв. Тусгаар тогтнол сэргэсэн Монголын удирдагчид Богдын хариуг авмагц Халхын Хүрээний Бүх хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх газар / ХХБХТЕШГ / -ыг 1911 оны 11 сарын 30нд Түшээт хан аймгийн чуулган дарга засаг ноён Г. Чагдаржаваар толгойлуулан байгуулав. ХХБХТЕШГ нь Монгол дахь Манж Чин улсын захиргааг түлхэн унагаж, төрийн тусгаар тогтнолоо сэргээх үйлсийг бэлтгэн зохион байгуулах Түр засгийн газрын үүрэгтэй байлаа. Үүний дараа ХХБХТЕШГ- аас Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг гаргажээ. Лекц 2
  • 3. Олноо өргөгдсөн Монгол улсын төр, эдийн засаг, нийгмийн байдал. Сэдвийн зорилго: Олноо өргөгдсөн монгол улсын төрийн бүтэц, зохион байгуулалт энэ үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар цэгцтэй мэдлэг олгож, энэхүү сэдвийн хүрээнд оюутнууд өөрийн үзэл баримтлалаа илэрхийлэх чадварыг эзэмшиж, судалгааны ажил хийх арга барилаас суралцана. Сэдвийн товч агуулга: Олноо өргөгдсөн монгол улсын төрийн бүтэц, зохион байгуулалт, энэ үеийн монголын газар нутаг, газар тариалан, нийгэм, эдийн засаг, татвар, дэд бүтэц, соёлын талаар судалж, тодорхой мэдээлэл олох Монголын төрийн бүтэц, зохион байгуулалт: 1911 онд - Гаалийн хамаг хэргийг ерөнхийлөн шийтгэгч яам /1911-1915 / - Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам /1911-1919/ - Гадаадын хамаг хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам /1911-1919/ - Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам /1911-1919/ - Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам /1911-1919/ - Шүүх таслах хэргийг бүгд захирах шийтгэгч яам /1911-1919/ - Шашин төрд туслах яам / 1912-1915/ - Ховдын сайдын яам / 1911-1919/ - Улиастайн сайдын яам /1911-1919/ - Хиагтын сайдын яамдыг /1911-1919/ байгуулжээ. - 1912 онд Бүгд ерөнхийлөн захирах сайд буюу ерөнхий сайдын орон тоог бий болгож, Сайн ноён хан Т. Намнансүрэнг уг албан тушаалд томилсон байна. - Монголын зарим сэхээтний саналаар 1914 онд Улсын дээд, доод хурлыг байгуулжээ. Энэхүү улсын хурал нь урьд өмнө Монголд огт байгаагүй боловч XIII зууны үед ноёдын их хуралдай гэж байсан. 1911-1913 онд улсын төсвийн бүрдүүлэх гол эх үүсвэр болсон татварыг ноогдуулахдаа “хувь” хэмээх нэгжийг үндэслэн, улсын хэмжээтэй нэг жилийн төсөвт “4 түмэн хувь” шаардлагатай гэж төлөвлөдөг байв. Энэхүү “нэг хувь” нь
  • 4. 100 толгой адуу үхрийн үнэтэй тэнцдэг байв. Гэвч дөрвөн аймгийн аль нь ч ногдсон татварыг гүйцээн төлж чаддаггүй байлаа. “Харбинский вестник” сонин: “Сүүлийн үед ямар ч гарз хохиролгүй ихээхэн хялбархнаар дэлхийн улсуудын гэр бүлд Монгол хэмээх нэгэн шинэ гишүүн нэмэгдэв.” “Речь” сонин: “Монголын хутагтыг хаанд өргөмжилснөөр … Монгол орон Манжийн захиргаанаас хараат байсан үе нэгэнт эцэс болов. ” Английн “Таймс”: “Ази тивд Монгол улс шинээр төрж гарсан буюу бүр нарийвчлан яривал сэргэн мандсан нь бодит явдал боллоо. ” гэж бичиж байсан байна. Монголын удирдагчид Богдыг хаанд өргөмжлөхөөс өмнөхөн ХХБХТЕШГ- аас Их Хүрээн дэх Оросын консулд албан бичиг хүргүүлэн Монгол улс удахгүй төрт ёсоо сэргээж, Богдыг тэргүүнээр өргөмжлөх болон “үүнээс хойш Манж, Хятад аль нь мандаж, аль нь сөнөвч манай Монголд хамаарахгүй гэмт засгаар дахин дарлуулахгүй … Өөртөө улс болон үе залгамжлах хаан өргөмжлөн шарын шашныг бадруулж байх явдлыг аль зохих газарт нэвтэлгэн гүйцэтгэж агуу их орноос туслалыг хүртээх ажааму ” хэмээн мэдэгдсэн байна. 1911 оны 12 сарын 29нд Манжийн өмнөд хэсэгт хувьсгал ялж хаант ёсыг халан, БНДИУ-ыг тунхаглав. Лекц 3 Олноо өргөгдсөн монгол улсын гадаад бодлого, Автономит Монгол Сэдвийн зорилго: Олноо өргөгдсөн монгол улсын гадаад бодлогын зорилго, чиг хандлага, автономит эрхийн талаар системтэй мэдлэг олгох ба судалгааны ажил болгон судлуулах, энэ үеийн нийгэм, гадад бодлогын талаар үнэлэлт, дүгнэлт хийх чадвартай болгоход оршино. Сэдвийн товч агуулга: Энэ Орос Монголын харилцаа, Орос, Монгол, Хятад 3 улсын хэлэлцээр, монголын талаарх байр суурь, Автономит эрхийн тухай асуудлуудыг нарийвчлан судлах
  • 5. Монгол оросын хэлэлцээрүүд Монгол Оросын хэлэлцээр 1912 оны намар Нийслэл Хүрээнд болов. Хэлэлцээрт: Монголын төлөөлөгчдийн санал: Барга, Өвөр Монголыг нэгтгэсэн тусгаар тогтносон, Монгол улс байгуулах явдал байв. Оросын талын хариу: “монгол овогтон бүхнийг нэгтгэх нь тус засгийн газрын бодлогод харшилж байна. Иймд гадаад Монголын өөртөө эзэрхэх эрхээ олж авах нь зүйтэй тул одоо даруй хэлэлцэнэ.” гэжээ. Оросын засгийн газрын тулгалт сүрдүүлгийн дор 1912 оны 11 сарын 2-нд уг хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийн 1 зүйлд: “Их Орос улсын хаан эзний засгийн газраас монгол улсыг туслахад өөртөө тогтнож, өөрөө эзэрхэх, ёс журам өөрийн газарт хятадын цэрэг ба нүүдлийн иргэдийг оруулахгүй өөрийн улсын цэрэг байгуулах эрхийг алдагдахгүй сахихад цөм тусална.” гэжээ. Энд дурдсан “өөртөө тогтнож, өөрөө эзэрхэх ёс журам” гэдгийг монголчууд “тусгаар тогтнол” гэж ойлгож байтал уг хэлэлцээрийн Орос, Франц эхэд “автономи” хэмээсэн байлаа. 1913 оны намар гэхэд Орос, Хятадын зүгээс Монголын талаар баримталж байсан байр суурь тодорхой болсон. Монголын эрх баригчид бараг жил шахам хугацаанд тусгаар тогтнолоо гадаад орнуудаар зөвшөөрүүлэх боломжтой бүх арга хэмжээг авчээ. Монголын ерөнхий сайдын айлчлалын зорилгыг олон улс хэрхэн үзэж байсныг дараах сурвалжаас мэдэж авна уу? Орос, Хятад, Монгол гурван улсын гэрээ Монгол Оросын хилийн хот Хиагтад гурван улсын хэлэлцээр эхэлсэн юм. Энэхүү хэлэлцээрээр Орос, Хятад хоёр урьдчилсан тохирсон асуудлаа Монголд тулган зөвшөөрүүлэх нийтлэг сонирхолтой байв. Гэхдээ хэлэлцээрт оролцсон улс тус бүр өөр, өөрийн улс төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх зорилготой. ОРОС УЛС: 1907-1912 онд Японтой хийсэн нууц хэлэлцээрийнхээ дагуу монголд тогтоох нөлөөлийнхөө бүс нутгийн хил хязгаарыг Хятад улсаар хүлээн зөвшөөрүүлэх ХЯТАД УЛС: Ар, Өвөр Монгол Баргыг бүхэлд нь ДИУ-д нэгтгэх
  • 6. МОНГОЛ УЛС: Нэгдмэл Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх 1913 оны Орос Хятадын тунхаглалд заасанчлан Монголд автономит эрх олгохоор хэлэлцээр эхлэхээс өмнө шийдвэрлэчихсэн байжээ. Оросын консул Миллер хэлэхдээ: “Орос улс Монголын автономийг л хүлээн зөвшөөрсөн. Автономи, тусгаар тогтнол хоёр бол огт өөр зүйл” гэжээ. Монголын төлөөлөгчид “Оросууд нэгэнт санасан эрхээ олж авсан тул Хятадын эвдрэл болохоос бэрхшээж… аяыг нь дагаваас бидэнд үнэхээр хорлолтой” гэж үзэж байсан боловч Орос, Хятадын тулгалтыг хүлээн зөвшөөрч 1915 оны 6 сарын 7нд гэрээнд гарын үсэг зурав. Гэрээнд зааснаар Монгол улс ДИУ-ын автономит болж, Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг бататгах гэсэн Монголчуудын зүтгэл талаар өнгөрчээ. Ийнхүү Монгол улсын тусгаар тогтнолыг харь гүрнүүд хүчээр цуцлав. Чэнь-И 64 зүйлээ Монголын эрх баригчдаар зөвшөөрүүлэхийн тулд 1919 оны намар Улсын дээд, доод хоёр хурлыг хуралдуулж, хэлэлцүүлсэн байна. Дээд хурын олон ван гүрнүүд уг 64 зүйлийг зөвшөөрөх хандлагатай байсан бол доод хурлынхан эсэргүүцжээ. Монголын улс төрийн хямрал нэн хурцдаад байсан 1919 оны 10 сарын 29нд хятад генерал Сюй Шужан Нийслэл хүрээнд ирж, дахин хэдэн мянган цэргийг Монголд нэвтрүүлсэн байна. Лекц 4 Монголын Үндэсний ардчилсан хувьсгал Сэдвийн зорилго: Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл хэрхэн анх өрнөсөн ба Үндэсний ардчилсан хувьсгал гарах урьдач нөхцөл, МАН-ын үйл ажиллагаа, хувьсгалын өрнөлт, явц, ТЗГ байгуулагдсан тухай асуудлуудыг онолын үүднээс нарийвчлан судлуулах ба энэ үеийн монголын төр, нийгмийн талаар үнэлэлт дүгнэлт олгоход чиглэгдэнэ. Сэдвийн товч агуулга: Үндэсний ардчилсан хувьсгал гарах түүхэн нөхцөл, МАН байгуулагдсан нь, ТЗГ байгуулагдсан нь, 1921 оны 3 сарын 18-ны түүхт өдрийн талаар нарийвчлан судлах
  • 7. ҮАХ гарах урьдач нөхцөл Монголын автономийг устгаж, ДИУ-ын дотоод муж болгосонд олон түмэн дургүйцэж үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл улам гүнзгийрчээ. 1920 оны 1 сарын 5нд хоёр бүлгийн хорь гаруй гишүүд Нийслэл Хүрээн дэх Абатай сайн ханы баруун өргөөнд цуглаж, тэнд тахиж байдаг улаан сахиус бурхны өмнө сөгдөн хадаг дээр сүүгээр тангаргийн бичиг бичиж, улс Монголынхоо төлөө няцаж буцахгүй тэмцэхээ илэрхийлжээ. МАН-ыг байгуулсан нь Монголын хувьсгалчдын үйл ажиллагаа ийнхүү идэвхжиж, 1920 оны 6 сарын 25нд нууц 2 бүлэг хамтран хуралдаж, Монгол ардын нам хэмээх улс төрийн байгууллагад нэгдэж намын хүмүүсийн дагаж явах 9 зүйлтэй тангарагийн бичиг батлав. Энэхүү тангарагийн бичиг нь МАН-ын үйл ажиллагааны зорилт болон гишүүдийн дагаж мөрдөх дүрмийг тодорхойлжээ. 1920 оны 6 сарын 25-ны өдрийн хурлан шийдвэрийн дагуу ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгчдийн хэсэг С. Данзан Х. Чойбалсан нар 1920 оны 7 сард 2 дахь хэсэг Д. Бодоо, Д. Чагдаржав нар, хамгийн сүүлд Д. Сүхбаатар, Д. Догсом, Д. Лосол нар Нийслэл хүрээнээс явлаа. Тэднийг МАН-ын анхны долоо гэж түүхэнд тэмдэлэжээ. Унгерний цэрэг 1921 оны 2 сарын 3нд Нийслэл Хүрээг эзэлж хятад цэргийг хөөн, Богд Жибзундамбыг хаан ширээнд залж, монголын автономийг сэргээсэн тухай зарлан, ЗГ-ыг байгуулав. Унгерны цэрэгт цохигдсон хятад цэргийн олонх нь Хиагтад очиж байрлажээ. Энэ үйл явдал Монгол дахь цэрэг- улс төрийн хүчний харьцааг эрс өөрчилсөн учир МАН-ын төлөөлөгчид цэрэг элсүүлэх ажлаа улам яаравчилж, 2 сарын 9-нд МАН-ын төлөөлөгчдийн хурлаар Д. Сүхбаатарыг бүх цэргийн жанжинд урьдчилан томилж цэрэг элсүүлэх ажил зохион байгуулахыг даалгажээ. 3 сарын 6-7 нд Ардын намын цэргийн штабын гишүүд, МАН-ын Төв хорооны хамтарсан хурал болж, Маймаа хотод байрласан хятад цэргийг хөөж зайлуулах тухай асуудал хэлэлцсэн байна. Мөн сарын 12-нд болсон МАН-ын гишүүдийн зөвөлгөөнөөр Ардын намын цэргийг Ардын журамт цэрэг хэмээн нэрлэх болжээ. Монгол цэргийн уламжлалын дагуу ардын журамт цэргийг
  • 8. аравтын тогтолцоогоор зохион байгуулан дөрвөн хороо болгож Б. Пунцаг, Ц. Хасбаатар, О. Цэрэндорж, Ч. Базарсад нарыг хороолын даргаар томилжээ. Түр ЗГ байгуулссан нь Ардын Түр Зг-ын даргад Д. Чагдаржавыг сонгожээ. АТЗГ байгуулсныг нийслэл хүрээний Засгийн газарт албан ёсоор мэдэгдэн, монголын ард түмэнд хандаж тунхаг бичиг гарган Монгол газар гадаадын эзэрхэг түрэмгий этгээд дураараа аашилж байгааг үүрд эцэс болгох цаг болсныг зарлаж, шинэ байгуулагдсан АТЗГ гагцхүү ард түмнийхээ хувь заяаны төлөө үйл ажиллагаа явуулна гэдгээ тунхаглав. 1921 оны 3 сарын 18 Хиагтыг чөлөөлөх байлдааны бэлтгэлийг 1921 оны 3 сарын 7-17 хүртэлх хугацаанд бүрэн хангаж урьдчилан тохиролцсоны дагуу Монгол, Орос цэргүүд 3 сарын 18-ны үүр цайхаас эхлээд өдөржин байлдаж, шөнө дундын үед Хиагтыг бүрэн чөлөөлжээ. Энэ нь нийслэл хүрээг чөлөөлөх боломжийг нээж өгсөн юм. Иймээс 1921 оны 6 сарын 28нд МАН-ын Төв Хороо, АТЗГ-ын хамтарсан хурлаар Нийслэл хүрээг чөлөөлөх шийдвэр гаргаж, 7 сарын 6нд Орос Монголын цэргийн ангиуд, 8- ны өдөр МАН-ын Төв Хороо, АТЗГ нийслэл хүрээнд орж ирсэн. 1921 оны 7 сарын 10нд хуучин ЗГ-ыг татан буулгаж АТЗГ-ыг байнгын ЗГ болгон зохион байгуулж ерөнхий сайд бөгөөд Гадаад Яамны тэргүүн сайдад Д. Бодоо, Дотоод яамны сайдад да лам Н. Пунцагдорж, Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжинд Д. Сүхбаатар, Сангийн яамны тэргүүн сайдад С. Данзан, Шүүх яамны тэргүүн сайдад Н. Магсаржавыг томилжээ. Ингэж Монголын түүхэнд тэмдэглэхүйц их үйл явдал болох ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ялж засгийн шинэ тогтолцоо үүслээ. 1921 оны 7 сарын 11нд Монгол улс байгуулагдсаныг тунхаглан зарлаж Богд Жибзандамбыг хэмжээт эрхт хаанд өргөмжилсөн байр ёслол үйлдэв. Энэ үеэс эхлэн төрийн тусгаар тогтнолоо сэргээж, угсаа залгамжлан захирах ёсыг халж, ардын эрхт засгийг тогтоох Монгол улсын түүхийн шинэ үе эхэлсэн. Лекц 5
  • 9. Монголын хэмжээт цаазат хаант төр Сэдвийн зорилго: 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялсаны дараах Монголын ард түмний улс орноо төвхнүүлэх үйл ажиллагаа, эрх баригчдын байр суурь, төр засгийн хувьд хийгдсэн шинэчлэлүүд, 1920 оны үеийн монголын нийгэм, эдийн засаг, соёл боловсрол, дэд бүтэцийн хувьд шинэчлэгдэн хийгдсэн зүйлсийн талаар мэдлэг олгоход оршино. Сэдвийн товч агуулга: Монголчуудын хувьсгалын дараах хийсэн үйл ажиллагаа, төр засгийн хувьд хийгдсэн шинэчлэлтүүд, нийгэм, эдийн засаг, соёлын боловсролын хувьд хийгдсэн өөрчлөлт, хөгжлийн тухай асуудлуудыг судлах Засгийн газар ардын эрхт ёсыг дээдэлсэн төр, засгийн бүтэц үйл ажиллагааг төлөвшүүлэхэд онцгой анхаарах болов. Үүний тулд хууль цаазыг шинэчлэх, Улсын их Хурлыг хуралдуулахаас өмнө Улсын түр цагийн хурал байгуулах, Богд хааны эрх хэмжээг тодорхойлох, орон нутгийн засаг захиргааг өөрчлөн шинэчлэх, хамжлагат ёсыг халах, бүх иргэнийг төрийн өмнө адил тэгш эрхтэй болгох, албан татварыг тэгшитгэн ноогдуулах, хүрээ хийдэд данстай лам нараас бусад эрчүүдийг цэргийн албанд татах, аймаг, хошуу, шавьд сургууль байгуулах, түүхий эд боловсруулан экспортонд гаргах, өртөөний албыг хөнгөлөх зэрэг их бүрэн зорилтыг тодорхойлон заав. Мөн 1921 оны 8 сарын 31нд ЗГ-аас гаргасан тогтоолд Улсын их хурал хуралдуулж, Үндсэн хуулийг нэг жилийн дотор багтаан батлуулахаар заажээ.Тухайлбл 1921 оны 8 сарын эцсээр ард, түшмэл, ноёд, лам нар, МАН ба Монголын залуучуудын эвлэлийн төлөөлөгчид оролцсон хуралдаанаар улсын Түр хурал байгуулахаар тогтов. Улсын түр цагийн хурлын / УТЦХ/ бүрэлдэхүүнд ард, цэрэг, түшмэл, ноёд зэрэг янз бүрийн алба ажилтай 56 хүн оржээ. УТЦХ нь засгийн газарт зөвлөх эрхтэй бөгөөд бүрэлдэхүүн, үйл ажиллагааны шинжээрээ үндэсний эв нэгдлийн байгууллага байв.
  • 10. 1921 оны 11 сарын 1нд ЗГ Богд хааны эрхийг хязгаарлан тогтоосныг хууль эрхийн үндэстэй болгож “Тангаргийн гэрээ” гэдэг дүрэм батлав. Мөн 1922-1924 онд сонгох зарчмын үндсэн дээр ардын хурал байгуулав. 1920 оны эхэн үеийн Монголын нийгэм, эдийн засаг соёл 1921 онд Монголын эдийн засаг аж ахуйд харилцан адилгүй хэд хэдэн хэвшил байсан юм. Тухайлбал, хүрээ хийдийн аж ахуй, ноёд, дээдсийн аж ахуй, энгийн ардын аж ахуй ба баячууд, дундчууд, ядуусын аж ахуй, монгол худалдаачид, гадаадын худалдаа, үйлдвэр эрхлэгчдийн аж ахуй, уламжлалт үндэсний гар урчууд байв. 1921 онд улсын өмч дөнгөж үүсэл төдий байв. Шинэ төр засаг, ноёд том лам нарын хамжлага, шавь захирах эрхийг хүчингүй болгов. үүний үр дагавар нь Бүх иргэд чөлөөтэй хөдөлмөр эрхэлнэ, Бүх хүмүүс тэгш эрх эдлэхэд оршино. Хувийн худалдаа ихээхэн өргөжиж, 1921-1924 онд худалдаачдын тоо 2 гаруй дахин нэмэгдсэний дотор монгол худалдаачид 2.7 дахин, Англи, Америк, Германых 12.4 дахин, Оросынх 5.7 дахин, хятад худалдаачид 1.6 дахин олширсон бөгөөд тэдэнд жилд 7-200 лан мөнгөний татвар ногдуулан хурааж байсан ажээ. 1921 оноос Монголд худалдааны газруудаас гадна үйлдвэрийн зарим салбар бий болов. Тухайлбал, хуучин ажиллаж байсан хэвлэлийн газар, Налайхын чулуун нүүрснгий уурхай, цахилгаан станц, мод бэлтгэх газар, шохой тоосгоны үлйдвэр, малын эм бэлтгэх газар, Алтанбулагийн булигаарийн завод зэргийг улсын мэдэлд авч ноос угаах, өлөн гэдэс, саван боловсруулах жижиг үйлдвэрийн газрыг өргөтгөжээ. Тэдгээрийн ихэнх нь 1924 оноос Монгол ардын харилцан туслалцах хоршооны харьяанд шилжсэн байна. Сургууль байгуулах тусгай дүрмийг 1921 оны 8 сарын 14нд баталж, Дотоод яамны дэргэд сургууль гэгээрлийн ажил хариуцсан хэлтэс байгуулжээ. 1921 оны 11 сарын 2нд Нийслэл хүрээнд анхны гурван жилийн хугацаатай бага сургуулийг улсын төсвөөр байгуулж хичээллүүлэв. 1922-1923 оны хичээлийн жилд багш нар бэлтгэх ба давтан сургах түр сургуулийг байгуулж, түүнийг 1924 онд Оюутны сургууль, 1924 онд тус улсын төв суурин газар, хөдөө нутагт 10 гаруй бага сургуульд 500 гаруй хүүхэд суралцаж байв. 1923 онд Нийслэл хүрээнд анхны сургууль нээгдэв. Монголд орчин үеийн анагаах ухааныг хөгжүүлэх талаар
  • 11. Монголын төр засаг байнга ахнаарч, 1921 оны 3 сарын 25нд Цэргийн газарт “Өвчтнийг эмчлэх хороо” байгуулах тухай БТЗГ-ын тогтоол гарч цэрэг ба энгийн хүмүүсийг ямар ч үнэ төлбөргүй эмчлэх болов. Энэ нь Монгол дахь Европ эмнэлгийн эх үүсвэр болсон юм. Лекц 6 Анхдугаар үндсэн хууль БНУ-ыг тунхагласан нь Сэдвийн зорилго: 1924 оны анхны үндсэн хуулийн талаар болон БНУ-г хэрхэн тунхагласан талаар онолын мэдлэг олгоход орших ба үндсэн хуулиудын хооронд харьцуулалт хийж, судлан, үнэлэлт дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Сэдвийн товч агуулга: 1924 оны анхдугаар үндсэн хуулийг хэрхэн баталсан, түүний агуулга, БНУ-ын тунхаглалын талаар судлах 1924 оны анхдугаар үндсэн хууль Монголын удирдагчид 1922 оноос эхлэн Үндсэн хуулиа боловсруулах тусгай комисс томилж , Шүүх яамны тэргүүн сайд Н. Магсар хурцаар удирдуулжээ. Уул комисс Америк, Англи , Норвеги, Япон, ЗОУ зэрэг хэд хэдэн орны үндсэн хуулийг орчуулж түүнээс үлгэр дууриал болгож авах зүйл байгаа эсэхийг магадлажээ. 1924 оны намар Коминтернй шинэ төлөөлөгч Т. Рысскулов Монголд ирж, ЗГ-ын тогтоолоолр Үндсэн хуулийн комиссыг шинэчлэн Б. Цэрэндоржоор удирдуулжээ. Ингээд Комиссын өмнөх боловсруулсан Үндсэн хуулийн төсөлийг Орос улсын хууль цаазын мэргэжилтэн П. Всевятский гэгч өөрчилж, бараг ганцаараа монгол улсын Үндсэн хуулийн шинэ төсөл бэлтгэсэн байна. 1924 оны 11 сарын 25.26 нд Улсын анхдугаар Их хурлаар тэрхүү төслийг хэлэлцүүлжээ. Тус хурлаас сонгогдсон 90 гаруй төлөөлөгчдийн 77 нь хүрэлцэн ирсний 71 нь угсаа сурвалжгүй жинхэнэ ард байлаа. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж 26-ны өдөр санал нэгтэй баталжээ. Үндсэн хуулийн заалт ёсоор Монгол Улсыг БНМАУ хэмаээн нэрлэж, Улсын нийслэлийг Т. Рыскуловын саналаар УБ хот гэж нэрийдэх болов.
  • 12. “Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлж”, “Улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж шинэ ёсны БНУ-ын үндэс тургуурыг” бататгах хэмээн заав. Үндсэн хуулиар төрийн байгууламжийг тогтоож, Улсын дээд эрхийг Улсын Их Хурал барина, УИХ-ын чөлөө цагт Улсын Бага Хурал төрийн хэргийг эрхэлж, Улсын бага хурал нь ЗГ-ын бүрэлдэхүүнийг томилж байх болов. Анхдугаар их хурлаас Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар одоогийн Өвөрхангай аймгийн харьяат жинхэнэ ард Пэлжидийн Гэндэнг сонгож, төрийн тэргүүн болголоо. Улсын Бага Хурлын гишүүнээр 30 хүн сонгосны дотор Э. Д. Ринчино, М.Г. Амугаев зэрэг ЗСБНХУ-ын харьяат хоёр хүнийг оруулсан байв. Монгол улс Үндсэн хуулиа баталсанаар улс төр – эрх зүйн баталгаатай боллоо. Лекц 7 МАХН ба Коминтерн Сэдвийн зорилго: Монгол орны хөгжлийн талаар үзэл баримтлал, МАХН-ын доторх хагарал, Коминтерний тухай, Баруунтаны үйл ажиллагаа, байр суурь, Коминтерний зүй бус үйл ажиллагааны талаар судлах Сэдвийн товч агуулга: Ж. Цэвээний Монголын хөгжлийн талаарх үзэл баримтлалууд Хувьсгал ялсан гадаад Монгол төрт ёс, эдийн засаг, соёлын ололт амжилтаараа бусад Монгол угсаатныг үлгэрчлэн дагуулж, төв Азийн холбоо улс гэж байгуулах ёстой гэж Ж. Цэвээн үзэж байв. Ийм холбоот улс байгуулж чадвал “Хятад, орос, Япон зэрэг улсуудын алинд ч гишгэгдэшгүй тусгаар тогтносон” бие даасан улс болж чадах билээ. Энэ санаа нь Монгол оронд 1921 оны хувьсгал ялсны дараа Өвөр Монгол, Барга, Тагна- тувагийн ард түмэн Монгол ард улсад сайн дураар нэгдэх хүсэл зорилгоо илэрхийлж байсантай бас холбоотой юм. “Төрийн бие даасан байдал, жинхэнэ тусгаар тогтнолоо олоход ЗСБНХУ-аар хүлээн зөвшөөрөгдөх төдийгүй, мөн Хятад болон бусад гүрнүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой биз ээ. Бид Хятадын эзэн эрх ч биш, ЗСБНХУ-ын ивээл
  • 13. асрамж дор ч биш, харин ЗСБНХУ, Хятад зэрэг улсаас батлагдсан бөгөөд бусад олон улсаас зөвшөөрөн хүлээсэн Швейцарь мэт төвийг сахисан улс байх ёстой. Чухамхүү ийм болж чадах аваас Монгол хэмээх хоцрогдсон нэгэн улс орон амар төвшнөөр соёл боловсролын хөгжлөөр хангаж чадна” гэж Ж. Цэвээн үзэж байлаа. Хоршооллын социализм бол аж ахуйг эдийн засгийн сонирхол дээр тулгуурлан хөтлөн явуулах явдал гэж Ж. Цэвээн үзэж байв. Энэ нь “хоршоолол”, “улсын капитализм”, “нийтээр тэгш хөрөнгөжих” гэсэн ойлголтуудаар илэрч байв. Үзэл суртлын хувьд марксизм- ленинизм, буддизмын аль алины адил төсөөтэй буюу сайн үр хөврөлийг нэгтгэн, тэр дундаа шинэ үзэл баримтлал дэвшүүлэхийг Ж. Цэвээн оролдож, шашныг “ ариунаар мандуулан”, түүний сэтгэлийг ариусгах нигүүлсэнгүй ёсыг хүндэтгэх үзэл санаа дэвшүүлж байв. Энэ бол Коминтернээс Монголын эрх баригчдыг анх удаа албан ёсоор зэмлэсэн шийдвэр байлаа. Ц. Дамбадорж, Б. Цэрэндорж, Н. Жадамба нарын хүмүүс Коминтерний дээрх тогтоолыг эсэргүүцэж, тодорхой тайлбарласан хариуг 1927 оны 5 сард Коминтернд хүргүүлжээ. Баруунтан гэж хэн бэ? Монголын эрх баригчид буюу МАХН-ын дотор хагарал гарч 2 бүлэгт хуваагдсан. Тэрхүү хоёр хэсгийн нэгийг нь Коминтернээс “баруунтан” хэмээн нэрлэжээ. Тэднийг шинэ байдлыг үл ойшоож нийгмийн хөгжлийг саатуулагч, хуучныг баримтлагч гэж хэт хувьсгалчид буруушааж байв. Баруунтны толгойлогчид нь ерөний сайд Б. Цэрэндорж, Засгийн газрын жинхэнэ орлогч А. Амар, МАХН-ын Төв Хорооны тэргүүн дарга Ц. Дамбадорж, дэд дарга Н. Жадамба, Төв Хорооны нарийн бичгийн дарга Г. Гэлэгсэнгэ, Намын Шалган байцаах төв комиссын ажилтан Ж. Цэвээн нар гэж Комитерн үзэж байлаа. Комитерний зүй бус үйл ажиллагаа Коминтерн өөрийнхөө шаардлагыг МАХН-д тулган хүлээлгэж, “баруунтан”-д няцаалт өгөхөөр шийдвэрлэн 1928 оны 9 сард Б. Шмераль тэргүүтэй төлөөлөгчдийг Монголд томилжээ.
  • 14. Энэ үед ЗХУ-ын элчингээр Монголд сууж байсан П. М. Никифоров, Монголын удирдагчдын дотроос Ө. Бадрах зэрэг хүмүүсийг өдөөн дэвэргэж, баруунтны үйл ажиллагааг яаж илчлэх хэрхэн няцаахыг зааварлаж байлаа. Үүний дараа МАН-ХН-ын YII их хурлыг хуралдуулан урьдчилан бэлтгэсэн хүмүүсээрээ баруунтнуудыг шүүмжлүүлж, төлөвлөсөн ёсоороо Ц. Дамбадорж, Н. Жадамба, А. Амар, Г. Гэлэгсэнгэ, Ж. Цэвээн, Н. Хаянхярваа нарыг ажлаас нь халж, П. Гэндэн, Ө. Бадрах, Б. Элдэв-Очир нарыг МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгуулан улсын бүх эрх мэдлийг тэдэнд шилжүүлсэн байна. Ингэж Комитерн төлөвлөснөө хэрэгжүүлсэн юм. Энэ үеэс эхлэн Монгол улс ЗХУ-ын бүрэн эрхшээлд орж бусад улстай бараг харилцаагүй болжээ. Лекц 8 1932 оны шинэ эргэлтийн бодлого Сэдвийн зорилго: Зүүнтэний социализмын зөвлөлт загварыг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, хувийн өмчийг хураасан нь,, зэвсэгт бослого дэгдсэн тухай, шинэ эргэлтийн бодлого, үр дүнгийн талаар онолын цэгцтэй мэдлэг олгох, энэ үеийн монголын төр нийгмийг өнөөгийн монголын үйл ажиллагаатай харьцуулан дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино. Сэдвийн товч агуулга: 1932 оны шинэ эргэлтийн бодлого, хувийн хөрөнгийг хурааж, шашныг устгах бодлого явуулсан ба зэвсэгт бослогууд хэрхэн дэгдсэн, зүүнтний бодлого үйл ажиллагааны талаар нарийвчлан судлах 1926 онд шашныг төрөөс тусгаарласан хууль батлав. Энэ хуулийн нэгдүгээр зүйлд: “шашны хэргийг улс төрийн хэргээс тусгаар байгуулж, шашин шүтлэгийн зүйлийг өөр өөрийн дур сүсгээр болговоос зохино хэмээсэн тулд шүтэх итгэх явдлыг хэмжээлэх газар үгүй, гагцхүү тэд нар буруу тэрсүүд үзлээр ард олны ашиг тус, эрх чөлөө ба улс төр хорлолт явдал гаргаж хэрхэвч үл болно”. 1926 оны эцсээр Улсын дээд шүүхийг байгуулав. Зүүнтэн, Зүүнтэний социализмын зөвлөлт загварыг хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа / Зүүнтэн гэж хэн бэ? /
  • 15. 1924-1925 оны үеэс эхлэн Комитерн, ЗХУ-ын удирдагчдын заавар, зөвлөлгөөнд хэт итгэж туйлын үнэн хэмээн бишрэгч хүмүүс Монголын удирдагчдын дотор бий болсон юм. Тэд өөрсдийгөө хамгийн ухаалаг, зөв байр суурьтай хүмүүс, намын доторх зүүн жигүүрийнхэн хэмээн дөвийлгөн нэрлэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Зүүнтэн хэмээх энэ нэр 1927- 1932 онд Монголын хамгийн ухаалаг хүмүүс, 1932 оны 6 сараас эхлэн “алдаа”, “гажуудал”, “нугалаа”, “завхрал гаргагч” гэсэн нэртэй болон хувирсан юм. 1928 оны эцсээр хуралдсан Намын YII их хурлаас Намын удирдлагад сонгогдсон бараг бүх хүн, тэднийг аялдан дагалдагчид нь зүүнтэн буюу зүүн жигүүрийнхэн байлаа. Бас угсаа язгууртай буюу баян хүнийг аливаа албанд томилж болохгүйг онцлон заалаа. Эдийн засгийн талаар төрөөс баримтлах гол чиглэл нь зөвхөн ядуу дунд аж ахуйтан ба улс хоршооллын үйлдвэр, худалдааг дэмжиж зээл олгох ба баячууд, хувийн салбарын хөгжлийг аль болохоор хязгаарлах ёстойг тус их хурал онцлон анхааруулжээ. Монголын лам нар ба хуучны ноёд язгууртны хөрөнгө хогшлыг хураан авах санал дэвшүүлжээ. ЗХУ- аас Монголд нэгэнт тогтоосон нөлөөгөө бусармаг муу аргаар ч хамаагүй бэхжүүлэх ёстой гэдгээ нуусангүй. Монголын 800 мянган хүн амаасаа газар нутаг нь илүү ач холбогдолтой гэж Б. Шмераль энэ хурал дээр анхааруулжээ. 1929 оны 2 сард Комитерний удирдах ажилтнууд Монголын байдлын тухай П. Гэндэнгийн илтгэлийг сонсоод дахин “нухацтай” ярилцжээ. Монголын хамгийн ноцтой дайсан бол лам нар юм. Тиймээс тэдний улс төрийн ба эдийн засгийн нөлөөг бууруулах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх нэг гол арга бол сүм хийд, баян чинээлэг айл өрхийн хөрөнгийг хураах юм гэж үзэв. Коминтерний гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 1929 оны 5 сард МАХН-ын Төв Хорооны бүгд хурал хуралдаж, Комитерний заавар зөвөлгөөг нэг бүрчлэн хэрэгжүүлэхээ мэдэгдэн, “ангийн чанарыг баримталж ядуу, дунд ангийн аж амьдралын хөгжлийг сайжруулах ба баялаг этгээдийн эдийн хувь хөгжилтийг бууруулж хохирол завшлыг тэгшитгэн явуулах” тухай тогтоол гаргав. Энэ бол Монголын нам, төрийн бодлого гажуудсаны илрэл байлаа.
  • 16. Шинэ эргэлтийн бодлого, шинэ хандлага Монголд алдаа завхрал гарахад Коминтерны төлөөлөгч нөлөөлсөн гэдгийг онцлон заажээ. Гэхдээ Коминтерн, Зөвлөлтийн удирдагчдын буруутайг огт хөндөөгүй байна. Тэр Монголын нам, засгийн одоогийн удирдагчдыг өөрчлөх, нам, төрийн бодлого үйл ажиллагааг шинэчлэх хэрэгтэйг дурджээ. Зүүнтнүүдийн талаар “тэд хурдан түргэнээр нийгэм журмын байгуулалтыг байгуулах хэмээсэн юм” гэжээ. Танай улс бол нийгэм журам байгуулах хэмээн яарах хэрэггүй. Улс орныхоо өвөрмөц онцлогтой тохирсон үндэс суурийг нь бэлтгэж, аажмаар хөрөнгө бус нийгэм журмын замд орно. “Танай улсын ард түмэн өмчийн хөрөнгөтэй /хувийн өмч /” бөгөөд түүнээсээ салахад дургүй нь тийнхүү өмчийн хөрөнгийг эрс шуудаар устгаж, нийгэм журамд орох хэмээвэл ард олны үнэн байдал ба хүсэл саналд үл тохирон элдэв зүйлийн саад тоормос ба хувьсгалын эсэргүү хөдөлгөөнүүд гарна”. “Ер өмчийн хөрөнгийг заавал устгаж нийгэм журамд орно хэмээж болохгүй” гэх зэргээр дэлгэрэнгүй үг хэлсэн байна 1932 оны зун эхэлсэн шинэ эргэлтийн бодлого нь богинохон хугацаанд үр дүнгээ өгч, манай орны эдийн засаг, аж ахуй, соёлын салбарт багагүй ахиц гарчээ. Гэвч олон улсын байдал хурцдаж, улс төрийн их егүүтгэл газар авснаас болж шинэ эргэлтийн бодлого тасалдсан. 1934 оноос лам нарыг хүрээ хийдээс холдуулах аажмаар шашныг хориглон устгах бодлого дахин сэргэж эхэлжээ. Лекц 9 Улс төрийн их хэлмэгдүүлэлт ба МАХН Сэдвийн зорилго: Монголд ямар алдаа завхралаас үүдэн улс төрийн их хэлмэгдүүлэлт гарах болсон, хэлмэгдүүлэлтэнд гадны улс орны оролцоо байсан ба хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрсэн талаар оюутнуудад онолын системтэй мэдлэг олгож, энэ талаар судалгаа шинжилгээний ажил хийх чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Сэдвийн товч агуулга: Улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл, явц, хэлмэгдүүлэлт оргил үедээ хүрсэн нь, Хэлмэгдүүлэл гүнгийрэхэд И. В. Сталин, Х.
  • 17. Чойбалсан нарын гүйцэтгэсэн үүрэг, Лхүмбийн хэрэг, Гэндэнгийн хэрэг зэрэг асуудлуудыг нарийвчлан судлах Лхүмбийн “Эсэргүү хэрэг ” Энэ бусармаг үйл ажиллагаа ямар нэг хэмжээгээр 1933 оны зун хүртэл үргэлжлэн, олон хүнийг хувьсгалын эсэргүү хэрэгт хилс ял тулган цаазаар авч, шорон гянданд хорьж байлаа. Буриадуудыг залхаан цээрлүүлэх зорилгоор 1933 оны зун Дотоодыг хамгаалах газарт ажиллаж байсан ЗХУ-ын сургагч зөвлөхүүд “Лхүмбийн эсэргүү” хэмээх хэргийг хуурамчаар зохион байгуулж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж. Лхүмбийг Японы тагнуулын удирдагч хэмээн сэжигтнээр баривчилж урьдаас төлөвлөсөн ялаа тулган хүлээлгэсэн юм. Ж. Лхүмбэ ямар ч хэрэг үйлдээгүй гэдгээ өчин мэдүүлж байсан боловч түүнийг тамлан зовоосоор зохиомол хэргийг хүлээлгэн, өөр бусад 317 хүнд янз бүрийн ял оноожээ. Нийтдээ 56 хүнд цаазаар авах ял оноож, 260 хүнийг 3-10 жил гянданд хорихоор шийтгэжээ. Мөн энэ хэргээр 125 буриад иргэн, 700 гаруй буриад өрх айлыг Монгол нутгаас хөөн зайлуулах тушаалыг Ерөнхий сайд П. Гэндэнд тулган гаргуулсан байна. Цаазаар авахуулсан хүмүүсийн дотор Хэнтий аймгийн Онон голын хошуу дарга Дугарын Дунгаржид зэрэг эмэгтэйчүүд байжээ. үүгээр нийтээр хомроголон хэлмэгдүүлэх явдал эхэлжээ. Хэлмэгдүүлэл гүнгийрэхэд И. В. Сталин, Х. Чойбалсан нарын гүйцэтгэсэн үүрэг 1936 оны сүүлчээр А. Амар ЗХУ-д айлчилж, ЗХУ-ын удирдагчидтай уулзах үед И. В. Сталин түүнд хандан “ Монгол улс лам нараа даруй устга. Чухам яаж устгахыг би мэдэж байна. Харин ерөнхий сайд та энэ ажлыг явуулахад хувийн зөвшөөрөл өгөх нь чухал байна:” гэж тулган шаардав. А. Амар үүнд ихээхэн цочирдож, Монгол улс нэг зуун мянга гаруй ламтай, тэгэхээр ямар ч гэмт хэрэг үйлдээгүй тэр олон хүнийг уётгана гэдэг үнэхээр биелүүлж зүрхлэмгүй үйл хэмээн учирлан тайлбарласан боловч И. В. Сталин огтхон ч хэрэглэсэнгүй. Энэ үеэс эхлэн И. В. Сталин А. Амарыг итгэлгүй хүн хэмээн тооцож Х. Чойбалсан, Д. Лувсаншарав хоёрыг ЗХУ-д үнэнч найдвартай хүмүүс хэмээн итгэх болжээ.
  • 18. Х. Чойбалсан ЗХУ-д дургүй өөрт нь саад тотгор болж магадгүй хүмүүсийг зайлуулахыг хичээн, Цэргийн Яамны сайд, бүх цэргийн жанжин Г. Дэмид, Ерөнхий сайд А. Амар нарыг албан тушаалаас нь огцруулж явуулга хийжээ. Х. Чойбалсан ЗХУ-аас өгсөн үүрэг даалгаварыг нэг бүрчлэн биелүүлж байгаагаа ч ойр ойрхон мэдээлж байв. Хэлмэгдүүлэл оргилдоо хүрсэн нь Мөн ДЯЯ-ын сайдын тушаал заавар зөрчсөн, биелүүлээгүй хүмүүсийг шууд цаазаар авч байх тушаал гарган, түүндээ эрдэн ямар ч гэм зэмгүй хүмүүсийг тагнуул, эсэргүү хэмээн олноор нь баривчилж байв. 1937 оны зун Цэргийн Яамны тагнуулын хэлтсийн дарга Б. Очирбатыг баривчлан хорив. Яг тэр үед ЗХУ-д цөллөгт байсан П. Гэндэн болон эрдэмтэн М. Гомбожав, Ж. Цэвээн нарыг ЗХУ-ын Аюулаас хамгаалах байгууллага баривчилжээ. Тэднийг харгис хэрцгийгээр байцаан, Лхүмбийн хэрэгт оролцож байсан гэдэг хилс хэрэг хүлээлгэж Лхүмбийг баригдсанаас хойш П. Гэндэн, Г. Дэмид нар уул хэргийг үргэлжлүүлж байсан гэдэг мэдүүлэг гаргуулж авчээ. Маршал Г. Дэмид ЗХУ-д албан ажлаар явах замд нь 1937 оны 8 сарын 23нд ЗХУ-ын нутагт сэжигтэйгээр амь насаа алджээ. Түүнээс ганцхан хоногийн дараа ЗХУ-ын ДХАК-ын газрын орлогч сайд М. П. Фриновский, БХАК-ын орлогч Смирнов, ЗХУ-аас Монголд суух бүрэн эрхт элчин төлөөлөгч С. Н. Миронов нар Улаанбаатарт ирж, Японоос БНМАУ-ыг эзлэх төлөвлөгөө гэгчийг танилцуулж “хуйвалдсан” гэгч улс төрийн хэрэгт аолбогдсон 115 хүний нэрсийн жагсаалтыг ДЯЯ-ын сайд Х. Чойбалсанд өгсөн байна. М. П. Фриновский нарыг ирсний дараа 9 сарын 2нд Х. Чойбалсан, Цэргийн Яамны сайд бүх цэргийн жанжнаар томилсон нь түүний эрх мэдлийг бүр ч өргөжүүлэв. Ингээд мөн оны 9 сарын 10ны шөнө ДЯЯ- наас эрхэлэн тус улсын цэрэг, төр захиргаа, бусад салбарын ажилтан 69 хүнийг нэг зэрэг баривчилснаар их хэлмэгдүүлэлт оргилдоо хүрэв. 1922 онд эхлэн 1937 онд оргилдоо хүрсэн ба хэлмэгдүүлэлийн жинхэнэ эзэд нь В. И. Сталин, түүний гар хөл бологчид юм.
  • 19. Лекц 10 Улс орны гадаад бодлого ба Халх голын дайн Сэдвийн зорилго: Зарлаагүй дайн буюу Халх голын дайнд монголын ард түмэн хэрхэн оролцож, туслалцаа үзүүлж байсан, энэ үеийн улс орны гадаад бодлого, үйл ажиллагаа, 1940 оны үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар онолын мэдлэг олгохоос гадна оюутнуудад түүхэн үйл явцын талаар үнэлэлт дүгнэлт гаргах чадварыг эзэмшүүлнэ. Сэдвийн товч агуулга: Япон, Хятадын байр суурь, Халх голын дайн, түүнд монголын оролцоо, ардын аж ахуйтны тухай, 1940 оны үндсэн хуулийн агуулгын талаар судлах Герман, Итали, Япон гурав “Коминтерний эсрэг гэрээ ” гэгч холбоо байгуулсан нь юуны өмнө ЗХУ, түүний “дагуул” орон БНМАУ-ын эсрэг чиглэж байв. Тэд Өрнөд ба Алс Дорнодод дайны хоёр голомт үүсгэж, ялангуяа алс Дорнодод дайны гал дүрэлзэж эхэлжээ. Япон улс Манжуурыг эзлэн авч, хойт Хятадад цөмрөн орсноор БНМАУ-ын нутагтай шууд хаяа нийлэх болов. Япончууд Манжуур дахь Квантуны армийн бие бүрэлдэхүүн болон зэвсэглэлийг ихээхэн нэмэгдүүлж, төмөр ба засмал зам, холбооны шугамаа Монголын хилд ойртуулан сунгаж, нисэх онгоцны буудал, цэргийн шинэ бэхлэлтүүдийг шуурхайлан барьж байв. 1936 оны 3 сард нэгэнд ЗХУ-ын Зг-ын тэргүүн И. В. Сталин Америкаас Скрипс- Ховард Ньюспейпер сонины нэгдлийн дарга Рой Ховардтай ярилцахдаа: “хэрэв Япон улс БНМАУ-ын тусгаар тогтносон байдлыг бусниулж түүнд халдан довтлохоор шийдвэл… бид БНМАУ-д 1921 онд тусалсантайгаа адил туслана” гэжээ. 1936 оны 3 сарын 12нд БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд харилцан туслах тухай протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. 1939 оны 5 сарын 11нд Японы түрэмгийлэгчид Халх голын орчноор БНМАУ-ын дорнод хилд томоохон хүчээр цөмрөн оров. Энэ нь Японы зүгээс үзүүлсэн “Зарлаагүй дайны ” эхлэл болжээ. Японы тал Манжуур дахь Квантуны армийн шилдэг ангиудаас 75 мянга шахам цэрэг, 500 гаруй их буу, 180 танк, 350
  • 20. нисэх онгоц татаж авчирсан байв. Дайнд татагдан орсонтой холбогдуулан Монгол улсын Зг МАХЦ-ийн ангиудыг зүүн хилийн дагуу яаралтай шилжүүлэн байрлуулав. 7 сарын эхээр Улаан армийн Белоруссийн цэргийн тойргийн командлагч Г. К. Жуковыг Монгол дахь зөвлөлтийн цэргийн 57-р тусгай корпусын захирагчаар томилон ирүүлжээ. Халх голын байлдаан нь харьцангуй явцуу талбар дээр их хэмжээний амьд хүч, зэвсэг техник бөөгнөрснөөрөө болон Монгол, Зөвлөлтийн зэвсэгт хүчний цэргийн урлагийн давууг харуулсан хэд хэдэн тулалдаануудаараа онцлог юм. Монгол, Зөвлөлтийн цэрэг 8 сарын 20-ноос шийдвэрлэх тулалдаанд орж, дайсны цэргийг бүслэн тулалдаж бүрмөсөн бут цохисон. Энэ хоёр талаас 130 мянга гаруй хүн, 1000 гаруй танк, хуягт машин, 800 гаруй байлдааны нисэх онгоц оролцсон байна. 1939 оны 5 сараас 9 сар хүртэл явагдсан тулалдаануудад японы тал 55 мянган хүнээ алдаж, зэвсэг техникийн үлэмжхэн хохирол хүлээжээ. Япон улс Халх голын байлдаанд ялагдсанаа хүлээж, 1939 оны 9 сарын 16-нд байлдааны ажиллагааг зогсоох тухай актад гарын үсэг зурав. 1940 оны үндсэн хууль 1940 оны 6 сард БНМАУ-ын YIII их хурал хуралдаж, тус улсын Үндсэн хуулийг баталжээ. Үндсэн хуульд: “БНМАУ бол эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан, цаашид нийгэм журамд дэвшин орохын учир улс орноо хөрөнгө бус замаар хөгжүүлэх явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин /малчин, ажилчин, оюутан/ ардын тусгаар тогтносон улс мөн” гэж тодорхойлоод, улс нийгмийн бүх байгууллагуудыг удирдах гол хүчин бол МАХН мөн гэж заасан байна. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г. Бумцэндинг сонгожээ. Шинэ үндсэн хуульд БНМАУ-ын сүлд тэмдгийг өөрчлөн тус орны хангай, тал, говь хосолсон өргөн уудам нутаг, түүнийг тойрон таван хошуу мал, голд нь уурга барьсан морьтой хүн мандаж буй нарын зүглэн давхиж яваагаар дүрсдэж, алхан хээгээр эмжээрлэсэн дугуй хэлбэртэй, монголын ард түмний тусгаар тогтнолын бэлгэдэл алтан соёмбот улаан таван хошууг оройд нь залсан“ БНМАУ” гэсэн үсэг бүхий улаан туузаар суурийг нь ороосноор өнгө ялган зурсан байв.
  • 21. Лекц 11 Дэлхийн II дайн ба Монголын тусгаар тогтнолын асуудал Сэдвийн зорилго: Дайны үеийн Монголын нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, Монголын тусгаар тогтнолын асуудлыг улс орнууд хэрхэн хүлээн авсан талаар системтэй мэдлэг олгох, энэ үеийн монголын нөхцөл байдлыг судлан дүгнэлт гаргуулахад оршино. Сэдвийн товч агуулга: Зөвлөлт эх орны дайны жилүүд дэх Монгол, дайны үеийн монголын нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, Монголын тусгаар тогтнолын талаар судлах Герман 1941.06.22 нд харилцан үл довтлох гэрээг зөрчин, ЗХУ-д гэнэт халдан довтлов. Зөвлөлтийн ард түмэн эх орноо хамгаалж дайсанд цохилт өгөх ариун дайнд бүх нийтээрээ орсон. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн монголын нийт хүн амын дунд өрнөсөн. Улаан армид бэлэг хуримтлуулах ажлыг зохион байгуулах, дайны фронт дээр буй дайчдад бэлэг хүргэх ажлыг эрхлэх “Бэлэглэлийн Төв комисс” байгуулагдав. “Бүхнийг фронтод”, “Бүхнийг ялалтын төлөө” хэмээх уриан дор Зөвлөлтийн улаан армид туслах олон хэлбэрийн ажил зохиожээ. Монголын төлөөлөгчид фронтод 6 удаа хүрэлцэн очиж, монголын ард түмний хүч хөрөнгөөр бэлтгэсэн 9 цуваа 950 орчим вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлэг болон хөдөлмөрчдийн хувийн болон хамт олны олон мянган захидлыг улаан армийн дайчдад гардуулжээ. Малчин ардууд хагас сая шахам шилдэг морьдоо Улаан армид хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй морио бэлэглэжээ. Дайны үеийн бэрхшээл Монголын нийгмийн амьдралын нөхцөл байдлыг ихээхэн хүндрүүлж эхэлсэн. Хүнсний өргөн хэрэглээний бараа хомсдож, зах зээлийн үнэ түргэн өсөж, амьжиргааны өртөг эрс нэмэгдэв. Дайны үеийн Монгол орны нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол Дотоод нөөц бололцоогоо дайчлах замаар улс, хоршооллын үйлдвэрүүд цай, тамхи, чүдэнз, давс, саван, ахуйн хэрэглээ зэрэг хүнсний ба өргөн хэрэгцээний
  • 22. бараа, мал аж ахуйн болон газар тариалангийн багаж, машин, тоног төхөөрөмжийн зарим сэлбэг хэрэгсэл гэх мэт 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. 1940-1942 онд Баян-өлгий, Бөмбөгөр /баянхонгор/, Шарангад /дундговь/, Жавхлан шарга /сүхбаатар/ аймгуудыг шинээр байгуулжээ. Улсын төсвөөс 1941- 1945 онд соёл боловсролын хэрэгт зарцуулсан хөрөнгө 1936-1940 оныхоос 3 дахин өссөн байна. Монгол үсгийг латин үсгээр солих ажил эхэлсэн боловч МАХН-ын ТХ, Сайд нарын зөвлөл 1941 оны 3 сард “Монголын шинэ үсэг хэрэглэх тухай” тогтоол гаргаж, монгол үсгийг кирилл үсгээр солихоор шийдвэрлэжээ. Сум бүрд бага сургууль байгуулж, бүрэн ба бүрэн бус дунд сургуулийн тоог олшруулав. 1941 онд нам ба улсын төв сургуулийг “Намын шинэ хүчний дээд сургууль” болгон өөрчлөн байгуулав. 1942 онд Монгол улсын анхны их сургуулийг нээжээ. Монголын тусгаар тогтнол 1945.08.08нд ЗХУ Японд дайн зарласны дараа мөн сарын 10нд БНМАУ манай улсын тусгаар тогтнолд байнга заналхийлж байсан милитарист Японд бас дайн зарласан. МАХЦ Долоон нуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлж, хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийг чөлөөлж, Хятадын цагаан хэрэмд тулж очсон байна. Японы эсрэг дайнд Монголын талаас 675 хүний амь үрэгдэж, тэр үеийн ханшаар 249 сая төгрөгийн эд агуурсын хохирол хүлээжээ. 1945 оны 9 сарын 2нд Япон Холбоотон гүрнүүдийн зэвсэгт хүчинд буун өгч Дэлхийн 2-р дайн дууссан байна. 1945 оны 8 сарын 14-нд Зөвлөлт- Хятадын Гадаад яамны сайд нар Японыг ялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлэлээ баталбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө гэсэн ноот солилцсон байна. Улсын бага хурлын тэргүүлэгчид 1945.9.21-нд уг нот бичгийн тухай хэлэлцэж, БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар мөн оны 10.20нд орон даяар бүх ард түмний санал хураалт явуулахаар тогтсон. 97.8 хувь нь оролцож, монголчууд төрийнхөө тусгаар тогтнолыг санал нэгтэй баталсан.
  • 23. Лекц 12 Социализмыг дэлгэрүүлэн байгуулах үзэл баримтлал, улс орныг хэтийн төлөвлөгөөтэй хөгжүүлэх бодлого Сэдвийн зорилго: Дайны дараах монголын бүтээн байгуулалтын их ажил ба улс орныг төлөвлөгөөтэй хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар онолын цэгцтэй мэдлэг олгохоос гадна энэ үеийн монголын нийгэм, эдийн засгийн асуудлыг одоогийн монголын нийгэм эдийн засгийн асуудлуудтай харьцуулан дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлнэ. Сэдвийн товч агуулга: Монголын үтээн байгуулалт, анхдугаар таван жилийн төлөвлөгөө, ардчилалын анхны алхам, гадаад орчин, гадаад бодлого, үйл ажиллагаа, нэгдэлжих хөдөлгөөн, хоршоолол, газар тариалангийн тухай асуудлуудыг нарийвчлан судлах Бүтээн байгуулалт, анхдугаар таван жилийн төлөвлөгөө Төр засгаас бий болсон шинэ нөхцөл байдалтай холбогдуулан: - Батлан хамгаалах зардлыг хорогдуулах - Хэмнэгдсэн хүч, хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд дайчлах - Дайны үед улсын тээвэрт ердийн хөсгийг ардын аж ахуйтнаас албан журмаар гаргуулж байсан хуулийг хүчингүй болгож, сайн дурын гэрээгээр хэрэглэх журам тогтоох - 1946 оноос эхлэн өргөн хэрэгцээний ба хүнсний зарим барааны жижиглэн худалдаалах үнийг хоргдуулах, чөлөөтэй худалдаалах болсны дүнд картын системийг халах арга хэмжээ авчээ. Дайны дараа бий болсон гадаад, дотоод шинэ нөхцөл байдалд тулгуурлан энх цагийн бүтээн байгуулалтыг хэтийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлэх зорилгоор МАХН-ын ТХ-ны улс төрийн товчоо 1946 оны 9 сард “БНМАУ-ын улс ардын аж ахуйн ба соёл боловсролыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө зохиох тухай” шийдвэр гаргаж, улсын төлөвлөгөөний комисс уг төлөвлөгөөний төслийг боловсруулсан ажээ.
  • 24. Анхны таван жилийн төлөвлөгөө нь улс ардын аж ахуйд өмчит жижиг таваарын аж ахуй, улсын ба хоршооллын өмч дээр суурилагдсан социалист аж ахуй хоёр зэрэгцэн оршиж байсан нийгэм, эдийн засгийн нөхцөлд улс ардын аж ахуй, соёлыг хэтийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлнэ гэсэн анхны оролдлого туршлага болсон. Гадаад орчин, гадаад харилцаа Зөвлөлтийн тусламжтайгаар УБ, Дархан, Чойбалсанд дулааны цахилгаан станц, нүүрсний уурхай, гурилын болон хүнсний үйлдвэрүүд, орон сууц, нийгэм, ахуйн олон барилга байгуулагдсан. 1952 онд БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр, 1960 онд нөхөрлөл, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсан байна. 1962 онд Монгол Хятадын хооронд хилийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр Ингэн уснаас Алтайн Таван богд хүртэл үргэлжилсэн хоёр улсын нутаг дэвсгэрийн заагийг тодотгон тогтоосон. Гэвч нэг талаас Хятадад “соёлын хувьсгал” дэгдсэн, нөгөө талаас Зөвлөлт, Хятадын хооронд үүссэн зөрөлдөөн социалист орнуудын харилцаанд нөлөөлснөөс БНМАУ, БНХАУ-ын харилцаа хүйтэрч эхэлсэн юм. БНМАУ, Европ, Азийн социалист орнуудтай харилцаагаа өргөтгөсөн. Югослав, Куба улсуудтай дипломат харилцаа тогтоосон. Монгол Их Британи, Франц, Австри, Финлянд, Швейцари, Швед зэрэг өрнөдийн улсуудтай дипломат харилцаа тогтоосон. Мөн 1955-1965 онд Энэтхэг, Бирм, Индонез, Балба, Мали, Алжир, Гвиней, Афганистан, Пакистан, Египет зэрэг оронтой дипломат харилцаа тогтоосон. БНМАУ-ын олон улсын нэр хүнд ихээхэн өсч, 1961 оны 10 сарын 27-нд НҮБ-д гишүүнээр элссэн. Лекц 13 Монголд төрийн Авторитари дэглэм тогтсон нь Сэдвийн зорилго: Авторитари дэглэм, түүний мөн чанар, Социализмын үзэл баримтлал, түүний мухардал, хөдөө аж ахуй, газар тариалан, улс төрийн салбарт гарсан өөрчлөлтүүдийн талаар мэдлэг олгох, энэ үеийн улс орны хөгжлийн загварыг тодорхойлж дүгнэлт гаргах чадварыг эзэмшүүлнэ.
  • 25. Сэдвийн товч агуулга: Социализмын үзэл баримтлал, мухардал, нийгэм, улс төрийн салбарт гарсан өөрчлөлтүүдийн талаар судлах Социализмын үзэл баримтлал Нэг хэсэг нь социализмыг хүлээн зөвшөөрч байхад нөгөө нь үгүйсгэж байсан. Социализм байгуулах гэсэн төрийн зүтгэлтнүүдийн байр суурь 1940 оны үед харилцан адилгүй байсан. Монголд социализмын үзэл баримтлалыг боловсруулах асуудалд 1950 оноос Ю. Цэдэнбал, түүний удирдсан МАХН гол үүрэг гүйцэтгэсэн байна. 1961 онд хуралдсан МАХН-ын XIY их хурал БНМАУ өөрийн хөгжлийн шинэ үе шат- социализмыг байгуулж дуусгах шатандаа орлоо хэмээн үзэж, энэ үеийн үндсэн зорилго шинжийг тодорхойлох шийдвэр гаргасан билээ. 1966 оны XY их хурлаас намын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон. Монгол улсад социализм байгуулж дуусгах үеийн гол агуулгыг: - социализмын материал- техникийн бааз байгуулах - нийгмийн харилцааг боловсронгуй болгох - шинэ хүнийг хүмүүжүүлэх явдал гэж үзэж байсан байна. Социализмын мухардал Энэ үед аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт үйлдвэрлэл , үйлчилгээний ашгийг бус дээрээс өгсөн төлөвлөгөөг биелүүлэхийг хамгийн гол зорилт болгодог байсны сацуу техник, технологи ихээхэн хоцрогдсон байв. Энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээний зардал ихээхэн өсч, ашиг буурахад хүргэж байсан. Ашиггүй ажилласан үйлдвэрийн газрын алдагдлыг төсвөөс болон ЗХУ, социалист орнуудын зээл тусламжаар нөхдөг байсан. МАА-н хөгжилд багагүй дутагдал, сөрөг үзэгдлүүд бий болсон. Үүнийг эрх баригч нам, төр засгийн газар хүлээн зөвшөөрч байсан. МАХН-ын ТХ-ны X бүгд хурал /1985/ ХАА-г хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот программыг улс орны эдийн засаг нийгмийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг болгон баталсан юм. Улс төрийн салбарт гарсан өөрчлөлтүүдээс…
  • 26. 1984 оны 8 сард Ю. Цэдэнбалыг биеийн эрүүл сэндийн шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлж оронд нь Ж. Батмөнхийг сонгосон байна. Монголын улс төрийн системийн нэг бүрдүүлэгч хэсэг нь Монголын төр засаг байлаа. Нийгмийн бүтэцийг их төлөв нийгэм ангийн талаас нь тодорхойлон “ажилчин анги- хоршоолсон ард- хөдөлмөрийн сэхээтний давхарга” гэсэн гурвалсан бүтэц бүхий нийгэм оршин тогтнож байсан байна. - Ажилчин анги: аж үйлдвэрийн, барилгын салбарын, нийгэм ахуйн үйлчилгээний болон хөдөөгийн ажилчид - Хоршоолсон ард анги: нэгдэлжих хөдөлгөөнтэй холбоотой бөгөөд нэгдлийн гишүүн малчдаас бүрдэнэ. - Сэхээтний давхарга: бүх шатны сургуулийн багш нар, эмч, эрдэм шинжилгээний ажилтнууд, инженер- техникийн ажилтнууд, урлаг соёлын зүтгэлтнүүд хамаарагдана. Лекц 14 БНМАУ-ын гадаад бодлого, үйл ажиллагаа /1965-1985/ Сэдвийн зорилго: 1965- 1985 оны үеийн БНМАУ-ын гадаад орчин нөхцөл байдал, гадаад бодлого, үйл ажиллагааны талаар мэдлэг олгоход оршино. Сэдвийн товч агуулга: Социализмын үеийн Монголын гадаад бодлогын чиг хандлага, гадаад бодлого, улс орнуудын харилцааны тухай судлах БНМАУ нь “ ЗХУ болон социалист бусад оронтой нягт хамтран ажиллахдаа: - Намжмал байдлыг бэхжүүлэх, олон улсын байдлыг эрүүлжүүлэх чиг бодлогыг идэвхтэй бөгөөд тууштай хэрэгжүүлэх - Энх тайвны программыг хөгжүүлэн ЗХУКН-ын XXYI их хурлаас дэвшүүлсэн энх тайванч томоохон санаачлагыг хэрэгжүүлэхэд зүйл бүрээр туслах - Зэвсэглэлээр хөөцөлдөхийг хязгаарлан зогсоох, цэргийн намжмал байдал тогтоох, зэвсэг хураах салбарт үр үтээлтэй арга хэмжээ авах талаар энх тайвныг эрхэмлэгч улс орнуудын хүчин чармайлтыг дэмжих
  • 27. - Орчин үеийн тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх талаар тавьж байгаа хүчё чармайлтанд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд тус дөхөм үзүүлэх - Азийн энх тайван аюулгүй байдлыг Азийн улсуудын хамтын хүчин чармайлтаар бэхжүүлэхэд туслах - Азийн орнуудтай улс төрийн яриа хэлэлцээг цаашид өргөжүүлэх, янз бүрийн салбарт эрх тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө тэмцэх болно” гэсэн. Гадаад бодлого - БНМАУ-ын гадаад бодлогын үндсэн зорилго нь дэлхийн социалист орнуудын найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, олон улсын коммунист, ажилчны болон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг бэхжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байсан. - Дэлхийн улс орнуудын социалист, капиталист, хөгжиж байгаа орнууд хэмээн гурав ангилан ялгавартай харилцах бодлого, үйл ажиллагаа явуулж байсан - Манай улсын гадаад бодлого нь өгүүлэн буй үед үзэл суртлын нөлөөнд автагдсан, улс төржсөн, ЗХУ-ын гадаад бодлогыг аялдан дагасан зэрэг шинжтэй байсан - Гадаад бодлогын шийдвэр гаргах гол механизм нь МАХН-ын их болон бүгд хурал, Намын ТХ-ны Улс төрийн товчоо байсан. БНМАУ болон социалист орнуудын харилцаа 1980 оны дунд үе гэхэд зөвлөлтийн тусламжтайгаар байгуулагдсан үйлдвэрийн газрууд манай орны аж үйлдвэрийн бүтээгдэхүүний бараг тэн хагасыг гаргаж байсны дотор цахилгаан, дулааны эрчим хүчний 95%, нүүрсний 83%, гурилын 85%, барилгын материалын 81%, өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэийн бүтээгдэхүүний 95.7%, угаасан ноос, эсгий өвлийн гутал, ноосон нэхмэл, багсармал тэжээл, зэс молбиденийн бараг бүгдийг үйлдвэрлэж байсан. Монгол ба хөгжиж байгаа орнуудын харилцаа:
  • 28. 1960 оны эхнээс Японы тал манай улстай дипломат харилцаа тогтоох хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Улмаар 1972 оны 2 сарын 24-нд уг асуудал шийдвэрлэгдэн дипломат харилцаа тогтоосон. 1987 онд Монгол АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтсон. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс 1964 онд манай улстай дипломат харилцаа тогтоон, мөн онд Их Британи- Монголын нийгэмлэг, 1966 онд Монгол Их Британий нийгэмлэг тус тус байгуулагдсан. 1965 онд Франц, БНМАУ- ын хооронд дипломат харилцаа тогтоож, элчин сайдаа харилцан суулгажээ. 1968 онд Монгол- Францын соёлын хэлэлцээр байгуулагджээ. Ингэж 1970 онд Итали- Монголын хооронд дипломат харилцаа тогтжээ. БНМАУ НҮБ болон олон улсын бусад байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллах бодлого баримталж ирсэн. Монгол улс НҮБ-ын зарим хороо, комисс, төрөлжсөн байгууллага, ялангуяа Ази, Алс дорнодын эдийн засгийн комисс, Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага, ЮНЕСКО /НҮБ-ын боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллага/, Олон улсын Олимпийн хороо, Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын шуудан харилцааны нийгэмлэг зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн байна. Лекц 15 Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин орсон нь Сэдвийн зорилго: Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэнээр нийгэм, улс төрийн харилцаанд ихээхэн өөрчлөлт орсон талаар оюутнуудад онолын мэдлэг олгохоос гадна энэ үеийн нийгмийн онцлогыг одоогийн үеийн нийгмийн зүй тогтолтой харьцуулан судалж дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлнэ. Сэдвийн товч агуулга: Ардчилсан хөдөлгөөн, түүний үр дүн, улс төрийн ардчилсан шинэ тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн төлөвшил Олон намын тогтолцоо төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, парламентат ёсыг жинхэнэ утгаар нь бий болгох, ардчилсан үндсэн дээр сонгууль явуулах, МАХН-ын онц их хурлыг зарлан хуралдуулж, тус намын удирдах бүрэлдэхүүнийг сэлбэн өөрчлөх, нам, төрийн үүргийг зааглах зэрэг шаардлагыг тавьж байсан. Уг
  • 29. шаардлагад эрх баригчид хангалттай хариу өгөөгүй учир тэмцлийн дараагийн шатны хурц хэлбэр улс төрийн өлсгөлөн зарлах замыг сонгосон. 1990.03.07-ны 14 цагаас Сүхбаатарын талбайд улс төрийн шинэ хүчний төлөөлөгчид оролцсон улс төрийн өлсгөлөн эхэлж төр, түмнийг цочирдуулсан. Ингэж эрх баригчид асуудалд уян хатан хандаж, харилцан тэвчээртэй хандсаны үр дүнд улс төрийн өлсгөлөн зогссон. Үүний үр дүнд МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэн өөрчлөх практик үйл ажиллагаа эхэлсэн. Улс төрийн ардчилсан шинэ тогтолцоо 1990 оны 7 сард олон намын тогтолцооны үндсэн дээр анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулжээ. Энэ сонгуульд МАХН сонгогчдын 61.7%, харин 38.2%-ийн саналыг шинэ залуу намууд авав. 1990-1992 оны шилжилтийн зурвас үед ЗГ-ыг эрх баригч болон сөрөг намуудын оролцоотойгоор хамтаараа хариуцлага хүлээх танхимын зарчмаар байгуулан ажиллуулжээ. 1992.1.13- нд баталсан МУ-ын үндсэн хууль бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг гүнзгий тусгасан хууль болсон юм. Үндсэн хууль ёсоор бол МУ төрийн хэлбэрийн хувьд парламентын БНУ, төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс юм. Энэхүү үндсэн хуулиар Төрийн бэлгэдэл сүлд, туг, далбааг шинэчилсэн. 1992, 2000 онд МАХН үнэмлэхүй олонхийн, 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл олонхийн суудал авч, парламентын төдийгүй эрх баригч нам болсон юм. 2004 онд УИХ-ын сонгуульд МАХН, “Эх орон- ардчилал” эвсэл тэнцүү санал авч, их эвслийн ЗГ байгууллаа. Дараа нь их эвсэл тарж, үндэсний эв нэгдлийн ЗГ-ыг бүрдүүлсэн. МУ-ын анхны ерөнхийлөгчөөр 1990-1997онд П. Очирбат, хоёр дахь нь 1997-2005 онд Н. Энхбаяр, 2005 оносс эхлэн одоог хүртэл Н. Энхбаяр сонгогдон ажиллаж байна. Өнөөгийн МУ-ын улс төрийн тогтолцооны хөгжлийн хандлага нь: - эрх зүйт төр, сайн засаглал тогтоох - иргэний нийгмийн байгууллагуудын тогтолцоог бий болгох
  • 30. - иргэдэд нийгмийн идэвхитэй байр суурь, улс төрийн ухамсар төлөвшүүлэх хандлага бүхий байна. Зах зээлийн эдийн засгийн харилцааны төлөвшил Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжихэд авч хэрэгжүүлсэн үндсэн арга хэмжээнүүд нь: - Үнэ, вальютын хашийг чөлөөлөх - Төрийн мөнгөний бодлогыг өөрчлөх - Банкны салбарт шинэчлэл хийх - Өмч хувьчлал - Хувийн өмчийн эрхийг хамгаалан баталгаажуулах - Төрийн өмчийг шаардлагатай хэмжээгээр хувьчлах - Үйлдвэр, аж ахуйн газруудын бие даасан үйл ажиллагааг хангах - Эдийн засаг дахь төрийн тогтолцоо, зохицуулалтыг багасгах зэрэг болно. Лекц 16 Глобалчлал ба Монгол улс Сэдвийн зорилго: 1990 оноос хойших улс орнуудын хөгжлийн шинэ загварын төлөвшил, гадаад орчин, Монголын гадаад бодлого, энэ үеийн монголын нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлт, даяаршлын тухай асуудлуудын талаар цэгцтэй мэдлэг олгох, одоогийн Монгол улсын төр, нийгмийн хөгжлийн талаар дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлнэ. Сэдвийн товч агуулга: Ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол улсын нийгэм, улс төр, оюун санаанд гарсан өөрчлөлт, гадаад бодлогын үзэл баримтлалын талаар нарийвчлан судлах Зах зээлийн эдийн засаг нь Монголын нийгмийн социаль дүр төрх, оюун санааны амьдралын хэв маягийг өөрчилж байна. Нийгмийн давхраажилтын үр дүн: - төрийн эрх баригчид болон улс төрийн удирдлагын янз бүрийн албаны шаталсан давхраа