31. ТӨМ 1.1
Монгол орны хамгийн урт гол. Монгол орны олон гол мөрний хамгийн урт
нь Хэрлэн юм. Хэрлэн голын нийт урт 1264 км бөгөөд үүний 1090 км нь
Монголын нутаг дээгүүр урсдаг.
Монгол орны хамгийн том мөрөн . Монгол орны гол мөрдийн хамгийн
том нь Байгал нуурт цутгадаг 992 км урт Сэлэнгэ мөрөн юм. Дурдсан уртын
590 гаруй км нь Монгол улсын нутагт байдаг бөгөөд мөрний ус цуглуулах
талбай нь 447000 км2 юм.
Монгол орны гол мөрний урт . Монгол орны гол мөрний нийт урт 67000
км буюу тус орны хилийн шугамаас 8.2 дахин урт юм.
Дөрвөн мянган нуурын орон. Монгол орон 0.1 ам.км-ээс их талбай
бүхий 4000-аад нууртай. Эдгээрийн нийт талбайн хэмжээ 15640 ам.км
гэнээ.
Монгол орны хамгийн том тогтмол нуур . Монгол орны хамгийн том
тогтмол нуур нь Увс нуур юм. Усны талбай нь 3350 км2.
Монгол орны хамгийн том , урсгал , гүн , цэнгэг нуур . Монгол орны
хамгийн том урсгал нуур нь Хөвсгөл нуур. Усны талбай нь 2770 км2.
Гүнээрээ Монголд төдийгүй Төв Азид хамгийн гүн (267.2 м) нуурт ордог.
Нийт 403 цутгалтай Хөвсгөл нуурын усны найрлага Байгал нууртай төстэй,
32. тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. Монгол орны "Хөх сувд" хэмээн
алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км бөлгөө.
Монгол орны усны хагалбарын гол голомт. Монгол орныг дэлхийн
гурван ай савын усны хагалбар гэдэг. Тэгвэл эдгээрийн хамгийн гол
хагалбар нь Хэнтийн нурууны үргэлжлэл Цогтчандмань уул юм. Энэ уулын
араас буусан ус Туул голоор дамжин Хойд мөсөн далайд, зүүн урдаас нь
буусан ус Хэрлэнгээр дамжин Номхон далайд, баруун урд талаас буусан ус
нь дотоодын урсгалгүй савд орж нийлнэ.
Монгол орны хамгийн том мөсөн гол . Монгол орны мөнх цаст уулсын
мөсөн голуудаас хамгийн том нь Алтай таван богд уулын Потанины мөсөн
гол юм. Урт нь 20 км, өргөн нь 5 км.
Хамгийн өндөр хүрхрээ . Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдаг уулаас эх
аван урсдаг Арсайн голд манай улсын хамгийн өндөр хүрхрээ буй. Энэ
хүрхрээний ус 70 м өндрөөс буудаг. Улаан цутгаланг бодвол ус багатай л
даа.
Монголын хамгийн том тал . Монгол орны нүд алдам өргөн талуудын
дотроос хамгийн том нь 250-иад км2 талбай эзэлдэг Дорнодын тал. Дорнод
аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай энэ тэгш талд
хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод, гүвээ, хунх нугачаа үл
тааралдана. Байгалиас заяасан унаган төрхөөрөө гайхалтай тал байж
байдаг юм байна.
ТӨМ 1 .2
Монгол орны гол , мөрөн
Монгол орны нутаг дундаар дэлхийн усны хагалбар оршдог бөгөөд энэхүү усны
хагалбарын шугам нь манай орны усзүйн сүлжээг:
33. 1 . Умард мөсөн далайн ай сав
2 . Номхон далайн ай сав
3 . Төв Азийн гадагш урсгалгүй ай сав гэсэн үндсэн 3 ай савд хуваадаг.
Голын нэр Урт /км/ Ус цуглуулах талбай /км2/
Номхон далайн ай сав:
Онон гол 296 /445/ 40220
Бархын гол 100 1900
Хурахын гол 190 6150
Шуурсын гол 140 3150
Хэрлэн гол 1090 116455
Улз гол 420 27500
Халхын гол 233 7440
Нөмөргийн гол 218 5950
Дэгээ гол 55 550
Умард мөсөн далайн ай сав :
Сэлэнгэ мөрөн 593 282000
Идэрийн гол 452 24555
Чулуут гол 415 10750
Дэлгэрмөрөн 445 26640
Бүгсэйн гол 110 3710
Хануйн гол 421 14620
Орхон гол 1124 132835
Тамирын гол 180 13100
Туул гол 819 50400
Хараа гол 291 15000
Ерөө гол 323 11860
Эгийн гол 475 40454
Шишхид гол 298 18300
Төв Азийн гадагш урсгалгүй ай сав :
34. Ховд гол 516 58000
Тэсийн гол 568 33358
Хүнгүйн гол 200 21693
Байдраг гол 310 28277
Түйн гол 243 9410
Таацын гол 200 9190
Онги гол 435 52920
Булган гол 250 8750
ТӨМ 1 .3
Монгол оронд 67000 км урттай 3811 гол горхи, 500 м3 эзэлхvvнтэй 3500 гаруй нуур 7000
орчим булаг шанд, 540 м2 тйлбай бvхий 190 гаруй мєсєн гол 250 гаруй рашаантай
бєгєєд газрын доорхи усны 139 орд газар байна.
Бархийн гол
Эгийн голын адил Ононгийн баруун гарын цутгал боловч уртын хэмжээ урсцаараа Эгээс
илvv юм. Харин Хэнтийн нурууны салбар уулсаас эх авах тул усны уналт, гадаргын
хэлбэрлийн талаар нилээд дутуу байдаг. Голын нийт урт 100 км, усжуулах талбай 1900
хавтгай дєрвєлжин километр болно. Бархын голд Баян /47 км/, Хужир /40 км/, Сайхан/39
км/ зэрэг элбэг устай гол горхи цутгана. Гульдралын єргєн 27м, усны дундаж гvн 0,8 м
юм.
Байдраг гол
Хангайн ємнєт хажуугаас эх авч говийн Бєєнцагаан, Адгийн цагаан хоёр нуурт усаа
нийлvvлдэг энэ голын нийт урт Бєєнцагаан хvртэл 295 км, Адгийн цагаан нуур хvртэл
310 км талбайгаас усжина. Байдраг голын эхэнд баруун гар талаас Загийн гол /80 км/,
зvvн гар талаас Єлзийтийн гол /135 км/ тус тус цутгадаг. Байдраг гол Хангайн ємнєд
уулсын нарийхан хавцал дундуур урсана. Хєндийн хажуу эгц, хад асга ихтэйн дээр хээр,
говийн тачир ургамалшилтай юм. Энэ хэсэгт гол нэг гульдиралаар урсах бєгєєд
гульдиралын єргєн 20-40 м, зонхилох гvн 0,3-1,5 м, урсгалын хурд 1-1,5 м/сек хvрнэ.
35. Балжийн гол
Онон голын зvvн гараас Балж, Агац, Хирхон зэрэг элбэг устай голууд цутгах бєгєєд
олонх нь ОХУ-ын нутгаас эх авч урсдаг. Тэдгээрийн хамгийн том нь 250 гаруй километр
урт Балж гол юм. Балж гол нь бєглvv ой хєвч бvхий бэсрэг уулс дундуур урсдаг. Голын
хєндий адаг руугаа 5-7 км хvртэл тэлэгдэж гульдирал нь хэд хэд салаалж єтгєн
шугуйтай арлууд vvсгэнэ. Усны гvн, єргєн, урсгалын хурд голын нийт уртад єєр бєгєєд
адагтаа гульдиралын єргєн 65 м, усны дундаж гvн 1,75 м, урсгалын хурд 1 м/сек орчим
байна.
Булган гол
Тєв азийн гадагш гарах урсгалгvй ай савын гол мєрдийн тоонд Монгол Алтай, Говь-
Алтайн ар єврєєс эх авч уулсын хоорондох битvv хотгорт замхрах гол горхи, булаг шанд
тvр зуурын урсгалтай байдаг олон сайр багтана. Тийм голуудаас жишээ нь Алтайн арын
Гурванцэнхэр, Шарга, Халиун, Алтайн євийн Булган, Vенч, Бодонч, Балаг, Биж зэрэг
голыг нэрлэж болно. Эдгээр голуудаас томоохон нь Монгол Алтайн єврєєс эх авч
Єлєнгєр нуурт цутгах Булган гол юм. Булган голын урт тус улсын хил хvртэл 250 км,
талбай 8750 орчим хавт.дєр.км бєгєєд усны унал голын нийт уртад 1900 м буюу дундаж
налуу 0,0076 болно. Голын сав газарт Монгол Алтайн хур цаст зарим оргил болон євєр
бэлийн хад цохио, ханан хавцал бvхий уулсууд багтах тул голын хєндий ихэнх хэсэгтээ
0,3-0,5 км байснаа тvvний баруун гарын цутгал Баян голын билчирээс доош нилээн
уужирч Булганы тохойд хамгийн их тэлэгдэж єргєсдєг. Цутгал голуудаас Улиастай,
Тvргэний гол томоохонд тооцогдоно. Булган голын гульдиралын єргєн, усны гvн жилийн
улирал, урсах газрын тєрх байдлыг дагаж янз бvр байна. Булган голыг усны зонхилох
ионы бvтцээр гидрокарбонатын ус бvхий гол мєрний ангилалд багтааж болно.
Б vгсэйн гол
Булнайн нурууны араас эх авч урсахдаа 3710 хавт.дєр.км талбайгаас усжина. Голын
гульдирал тєдий л єргєнгvй боловч ус нь гvнзгий, урсгал хурдтай юм.
Чулуутын гол
Чулуут голын урт 415 бєгєєд 10750 хавт.дєр.км талбайгаас усжина. Энэ гол Хангайн
нурууны хамгийн єндєр хэсгээс эх авдаг учраас унал их урсгал хурдтай уулын гол юм.
Тvvний хєндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй бол доошлох тутам єргєсєж