SlideShare uma empresa Scribd logo
1 de 17
Baixar para ler offline
97 ДУГААР СУРГУУЛИЙН ХИМИ БИОЛОГИЙН ЗАН
БИЕ ДААЛТ
Сэдэв: Түүхэн хувьсах хөгжил
Шалгасан: ............................................./ А.Даваацэрэн багш/
Шалгасан:............................................../Саруул Дадлагын багш/
Гүйцэтгэсэн:………………………........../Б.Мягмарсүрэн 9е ангийн сурагч/
Улаанбаатар хот
2012 он
Гарчиг
Эволюци, эволюцийн хөгжил
Чарльз Дарвин, Дарвины гавьяа
Дарвин онолынхоо санааг хэрхэн олсон бэ?
Хувьслын онолыг дэмжигчид ба эсэргүүцэгчид
Эволюцийн тухай сургаал
Дарвины өмнөх эволюцийн сургаал
Зүйл
Популяци
Удамшил
Шалгарал
Би хүүхнүүдэд таалагдаж байна уу?
Зах зээл ба хувьсал
Бусад салбарт
Орчин үеийн шалгарлыг урагшлуулагч нь соѐл мөн үү?
Нүд үүсмэл үү? Зохиомол уу?
Бид мичнээс үүсээгүй
Эргэцүүлэл
Адилтган эрэгцүйлэхүй
Эсрэгцэн эрэгцүйлэхүй
Эрэгцүүллээс дүгнэхүй
Эволюци нь нэг үеэс дараагийн үед шилжих удамших хувьсал юм. "Evolutio" гэдэг нь
дээшлүүлэх, дэлгэрүүлэх гэсэн утгатай латин үгнээс улбаатай. Эволюци хэмээх нэр томъѐог анх
1762 онд Швейцарийн эрдэмтэн Шарль Боннэ хэрэглэжээ. Эволюцийн онолыг анх 19-р зууны
үед Английн эрдэмтэн Чарльз Дарвин боловсруулжээ. Орчин үед эволюцийн онолын судалгаа
макроэволюц, микроэволюц гэсэн үндсэн хоѐр түвшинд явагдаж байна. Шинэ зүйл үүсэн
бүрэлдэхэд хүргэдэг популяцийн генетик, экологийн эргэлт буцалтгүй өөрчлөлтийн тухай ойлголтыг
микроэволюц гэдэг. Харин макро эволюци нь зүйлээс дээшхи, баг, овог, төрөл гэх мэт ангилал зүйн
нэгжүүдийн үүсэл, хөгжил, өөрчлөлттэй холбоотой эволюцийн үйл явц юм. Биологийн эволюц нь
нийгмийн эволюциэс дараах 3 шинжээрээ ялгаатай. Үүнд:
1. Эргэлт буцалтгүй процесс
2. Биологийн ашигтай шинжийн өөрчлөлт
3. Залгамж удамшилд үндсэлдэг
Эволюцийн хөгжил
Эволюцийн хөгжлийн түүхэн шат нилээд ээдрээтэй байсан. 17-18-р зууны үед биологийн ухаанд
ПРЕФОРМИЗМ-ын сургаал гарч, түүний араас эпигенез, трансфоризм г.м сургаалиуд гарсан.
Эволюцийн шинжлэх ухааны хөгжлийг дэвшилтэд хүргэсэн эрдэмтэд бол К.Линней, Ч.Дарвин нар
юм.
Чарльз Дарвин /1809.02.12-1882.04.19/
Байгаль судлагч, амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн тухай материалист сургаалийг
боловсруулсан Чарльз Роберт Дарвин 1809 оны 2 сарын 12-нд Английн Шрусбери гэдэг жижигхэн
хотод төржээ. Эцэг Роберт Эразм Дарвин нь эмнэлгийн талын нилээд өргөн мэдлэг, туршлагатай,
эх Сусанна Веджвуд нь чинээлэг айлаас гаралтай өвөг эцэг Эразм Дарвин нь эмч, байгаль судлагч,
яруу найрагч хүн байв. Ч.Дарвин дунд сургуулиа төгсгөөд Эдинбургийн их сургуулийн анагаах
ухааны факультетэд элсэн тэндээ хоѐр жил суралцаад Кембриджийн их сургууль уруу шилжин
сурчээ. Их сургуулиа төгсөнгүүт 1831 онд, дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгаль
судлагчаар оролцох болж "Бигль" хөлөг онгоцоор таван жил үргэлжилсэн урт судалгаа хийж, 1836
онд эргэн иржээ.
Дэлхий тойрсон аялал, залуу Дарвины үзэл бодолд онцгой нөлөөлж, амьд байгалийн түүхэн
хувьсах хөгжлийн талаар амьдралынхаа туршид судлагаа хийх нөр их ажлынх нь урам зоригийг
өгсөн байна. 1842 онд эрүүл мэндийн байдлаас Лондонгоос нүүн, ойролцоох Даун хотод шилжин
суурьшиж, тэндээ насан туршаа амьдарч, экспедицийнхээ явцад цуглуулсан ургамал, амьтны
аймгийн эртний болоод тухайн үед үл мэдэгдэж байсан асар их олдвор, геологийн эрдэс, чулуулгаа
судлан шинжилжээ. 1839 онд "Хайгуулын тэмдэглэл" гэсэн номоо хэвлүүлж түүндээ өмнөд Америк
болон арлын олон янзын амьтад, түүний дотроос Галапагоссын арлаас олсон гүрвэл, яст мэлхий,
ээрүүл хошуут шувуу зэргийн тухай анх удаа шинжлэх ухаанд мэдээлсэн байна. Тэрчлэн энэ
бүтээлдээ геологийн асуудал, өмнөт Америкийн индейчүүд, хар арьстнуудын нийгэм-улс төрийн
амьдралын байдлыг хүртэл тусгажээ.
Тэрээр 1837 оноос зүйлийн үүслийн тухай асуудлыг эрчимтэйгээр судалсан гэдэг. Түүний гол үзэл
санаа бүрэлдэх, эцсийн дүгнэлт тодорхойлолтоо гаргах ажил үндсэндээ хорин жил үргэлжилж 1859
онд "Байгалийн шалгарлын замаар зүйл үүссэн буюу амьдралын төлөө тэмцэлд ивээгдэгч үүлдэр
мэнд үлдэх нь" гэсэн суут бүтээлээ 50 насандаа бичиж дуусгажээ. 1859 оны 11 дүгээр сарын 24-ны
өдөр 1250 ширхэг хэвлэгдсэн энэ ном нь өдөртөө борлогдсон гэдэг билээ. Тэр өдрөөс хойш
дэлхийн олон хэл дээр хэвлэгдэж сонгодог бүтээлийн нэг болсон юм.
Ийнхүү Чарльз Дарвин нь байгаль судлагч ухаантан мэргэд, эрдэмтэд төдийгүй, жирийн хүмүүсийн
бодол санааг эзэмдэж ирсэн, тайлбарлах, зөв хариулахад нэн төвөгтэй асуудал болох амьд бие
буюу амьдралынхөгжлийн тухай шинжлэх ухааны анхны баримт нотолгоотой хариу өгсөн юм.
Аугаа их эрдэмтэн 1882 оны 4 сарын 19-нд 73 насандаа тэнгэрт хальжээ. Түүний шарилыг
суутнууд, дээдсүүдийг оршуулдаг Вестминстерсийн сүмд хүндэтгэлтэйтээр залжээ. Сүмийн хойд
хэсэгт аугаа их Ньютоны шарилаас хэдхэн алхмын зайд оршуулсан агаад хананд нь их эрдэмтний
тэргүүний товгор сийлмэлийг үйлдэж “Дүрсийн үүсэл” болон байгалийн шинжлэлийн бусад олон
номыг зохиогч Чарльз Дарвин” хэмээн дармалдан бичжээ.
Дарвины гавьяа
Хүмүүс мал өсгөж, ургамал тарьж ургуулахдаа байнга ашигтай сайн тал руу нь бодож, шалгаруулан
өсгөж үржүүлдэг байна. Ийм шалгаруулалтыг Дарвин зориудын шалгарал гэж нэрлэв. Бас
шалгарал, хувьсал нь байгалийн нөхцөлд явагддаг бөгөөд түүнийг байгалийн шалгарал хэмээжээ.
Дарвинаас түрүүнд Францын эрдэмтэн Жан Ломарк хувьслын тухай онолыг гаргаж тавьсан боловч
нотолгоотой материалаар илрүүлж чадаагүй юмаа. Харин Дарвин хувьслын шалтгаан болох
байгалийн сонгон шалгарлын учрыг үнэмшилтэй
нотолж, өөрийн дэвшүүлсэн таамаглалаа баталж
чадсанаараа хүн төрөлхтний өмнө онцгой гавьяа
байгуулав. Дарвины онол нь хүн, байгалийн тухай
ойлголтуудыг үндсээр нь өөрчлөв. Энэ ертөнцөд
хүний эзэлж байгаа байр суурийн тухай хүн
төрөлхтний үзэл бодлыг өөрчилж чадсанд Дарвины
нээлтийн ач холбогдол оршдог билээ.
Дарвин онолынхоо санааг хэрхэн олсон бэ?
Дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгаль
судлаачаар оролцож, “Бигль” хөлөг онгоцоор таван
жил аялсан залуу Дарвин 1836 онд Англид эргэн
иржээ. Тэрээр төрлийн өөрчлөлтийн тухай бичиж
эхэлсэн боловч юунаас болоод өөрчлөгддөгийг
тайлбарлаж чадахгүй байлаа. Английн эдийн засагч
Томас Роберт Мальтусын “Хүн ам зүйн хуулийн
тухай” өгүүллийг уншаад түүнд нэгэн шинэ санаа
орж иржээ. Хүнсний хангамж нөхцөл сайжрахын
хэрээр хүн ам өсдөг, хүн ам хэт их өсөөд ирмэгц
өлсгөлөн, өвчин тахал, эсвэл дайн байлдаан зэрэг
нийгмийн үзэгдэл гаарч хүн амын тоо буурахад
хүргэдэг гэж Мальтус үзжээ. Энэхүү санааг ургамал
амьтан дээр ашиглан хувьслын онолынхоо санааг
Дарвин гаргаж авчээ. Улмаар хорин жил үүнийгээ
нотлохын тулд амьтны анатоми, биологиор
судалгаа идэвхитэй хийсэн байна. 1857 онд английн
биологич Альфред Рассел түүнд нэгэн өгүүллээ ирүүлсэн нь түүний санаатай яв цав тохирч
байжээ. Ингээд Валласийн өгүүлэл Дарвины өөрийн зүйлийн үүслийн онолынхоо товчийг байгаль
судлаачдын Линнейн нийгэмлэгт танилцуулжээ. Дарвин энэ санааны анхдагч гэдгийг тэд хүлээн
зөвшөөрчээ. Үүслийн онолоо гаргахад нь Галапагосын арал чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Эх
газраас алс энэ аралд цөөн төрлийн амьтан амьдардаг ч нэг төрлийн амьтны олон зүйл байдаг нь
түүний анхаарлыг ихэд татжээ. Арал бүр дээр өөр өөр хуягтай аварга яст мэлхий амьдардаг байв.
Уран жиргээ шувуу гэхэд л 13 зүйл байжээ. Дарвины гэж нэрлэгдсэн эдгээр шувууд нь идэж буй
хоол, байршиж буй газартаа зохицон өөрчлөгдөж ирсэн байжээ. Фольклэндийн арал дээр ч мөн
адил зүйл ажиглагджээ. Ингээд энэ бүхнээ судалж боловсруулсаар 20 жилийн дараа тэр онолоо
гаргажээ.
Нэг төрлийн доторхи генетикийн өөрчлөлтөөрхувьсах замаар, үр төл нь хэт илүүдсэн, аль
эсвэл орчиндоо хамгийн сайн зохицсон нь шилэгдэх гэсэн энэ гурван нөхцөл бүрэлдсэнээр шинэ
төрөл зүйл үүснэ гэж Дарвин үздэг.
Хувьслын онолыг дэмжигчид ба эсэргүүцэгчид
Дарвины онол гармагц л ялангуяа христчүүдийн зүгээс маш их шүүмжилж эхэлжээ. АНУ-д
өнөөдөр ч Дарвины онолыг заадаггүй сургууль байсаар байгаа. Беркли дэх Калифорнийн их
сургуульд биохимээр суралцаад, одоо хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй Дуань Т.Гиш „Хүнийг
эхлээд бурхан бүтээсэн“ гэж үздэг. Гэтэл АНУ-ын үндсэн хуулийн шүүх төр, шашин хоѐрыг нэгэнт
тусгаарласан тул бурхан бүхнийг бүтээсэн гэж дунд сургуульд зааж болохгүй хэмээн хуульчилжээ.
Гэвч сүүлийн үед Дарвины онолыг үгүйсгэгчид АНУ-д олширч зарим газар түүний онолын тухай
хичээлийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс ч хассан байна. Зарим хүн үүнийг либерал
үзлийн эсрэг тэмцлийн зэвсэг болон ашигладаг байна. Тухайлбал, Канзасын нэгэн Баптист лам
Терри Фокс “Вашингтон Пост”-ын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Хувьслын онолд эргэлзэгчид
ихсэхийн хэрээр либерал үзэл мөхөх болно“ гэж хэлжээ.
Тэгвэл Дарвины онолыг эсэргүүцэгчдээс итгэгчид нь илүү олон. Линнейн нийгэмлэгээс Дарвин-
Валласе медалийг бий болгож үүслийн онолд хувь нэмрээ оруулсан эрдэмтдийг 50 жил тутамд
шалгаруулж шагнадаг ажээ. Анхны алтан медалийн эзэн /1908/ Валласе өөрөө байжээ. Мөнгөн
медалиар нэлээд хэдэн эрдэмтэн шагнуулсан бөгөөд 2009 оноос уг шагналыг жил бүр олгохоор
болсон гэнэ.
Ч.Дарвины хувьслын онолыг янз бүрийн салбарт тухайлбал түүхийн (Маркс), сэтгэл зүйн
(Фрейд) шинжлэх ухаанд ашиглаж ирсэн. Үүний зэрэгцээ эсэргүүцэгчид ч маш олон байсан бөгөөд
бүр шүүх цаазаар далайлган хаахыг оролдож байлаа. „Дарвины эсрэг“ анхны шүүх ажиллагаа 1925
онд АНУ-д болж Теннесс муж улсын захирагч нь „Библид заасан дагуу хүнийг бурхан бүтээснийг
үгүйсгэж, хүнийг доод төрлийн амьтнаас үүссэн мэтээр үзүүлэх аливаа оролдлогыг“ хориглох
хуулинд гарын үсэг зуржээ. Үүнийг зөрчсөн сургуулиуд 100-500 ам.доллараар торгуулахаар болжээ.
Ердөө л хоѐр сарын дараа анхны шүүх хурал болж Дэйтон хэмээх жижигхэн хотын багш Джон
Скоупс 100 доллараар торгуулж байв. Энэ хуулийг 1967 онд цуцалжээ. АНУ-ын бусад муж
улсуудад гаргасан ижил төстэй хуулиуд сургуульд шашны үзэл баримтлал зааж болохгүй гэсэн
АНУ-ын үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор цуцлагдсан байна. Дарвины онолыг сургуульд
заахыг болиулах хэрэгтэй гэж Италийн боловсролын сайд Летици Моратти 2004 оны дөрөвдүгээр
сард мэдэгдсэнээс болж жинхэнэ үндэсний хэмжээний хямрал гарахад хүрч байв. Сайд саналаасаа
татгалзахаас аргагүй байдалд орж яаралтай арга хэмжээ аван 1996 онд Нобелийн шагнал авсан
эрдэмтэн Рито Леви - Монтальчинигаар ахлуулсан сургуулийн программыг шинэчлэх комисс хүртэл
байгуулж байлаа.
Бельградын их сургуулийн хэлний факультетийн профессор, Сербийн гэгээрлийн сайд Лилян
Чолич 2004 оны есдүгээр сард дунд сургуулийн наймдугаар ангийн хичээлийн программаас
зүйлийн үүслийн тухай Дарвины онолыг хасах тушаал гаргасан нь Сербийн багш, сурган
хүмүүжүүлэгчдийн дунд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Хэд хэдэн томоохон намууд үүнийг
эсэргүүцэж „Дарвины шинжлэх ухааны онолыг шашны суртлаар солих нь“ улс орны хөгжлийг зуун
жилээр хойшлуулах болно гэж мэдэгдэцгээж байв. Л.Чолич энэ онолыг ямар хэлбэрээр, ямар
насны хүүхдүүдэд заах тухай ярьсныг маань буруу ойлгосон байна гэж тайлбарлан өөрийгөө аварч
байлаа.
2005 онд Туркийн Мерсин хотын таван багш Дарвины онолын тухай хичээлдээ оруулсны төлөө
шийтгүүлж байв. Мичиганы их сургуулийн судалгаагаар АНУ-ын иргэдийн зургаан хүн тутмын нэг нь
Дарвины онолд итгэдэг гэсэн судалгаа гарчээ. Орост энэ үзүүлэлт 24% байхад Япон, Исланд, Дани,
Швед болон Францад энэ үзүүлэлт 80%-д хүрдэг. Америкчуудын 30% нь Дарвины онолыг эрс
эсэргүүцдэг бол энэ тоо Европт хоѐр дахин бага.
Дарвины онолын талаар, түүний боловсруулсан энэ сургааль нийгмийн бусад салбарт хэрхэн
тусгалаа олж, нөлөөлж ирсэн тухай олон талаас нь авч үзэж байгаа асуудал нь түүний бүтээл мөнх
юм гэдгийг харуулж байна. Ямар нэгэн байдлаар буруу зөв хэмээн шүүмжилж маргаан өрнөж
байгаа явдал бол амьд байгаа, хөгжиж байгаагийн шинж юм. Тэгэхээр энэ бол биднээс хэтрээд
алга болсон зүйл биш, өдөр тутмын амьдралд байдаг, урагшлах уу, эс урагшлах уу гэдгийг шийдэж
байдаг чухал хүчин зүйл юм байна.
Эволюцийн тухай сургаал
Амьд биеийн түүхэн хувьсах хөгжлийг судалдаг шинжлэх ухааныг эволюци гэдэг. Дэлхий дээрх
амьд биес хэрхэн үүсч, хэрхэн хувирч хөгжсөн, хэрхэн орчиндоо зохицож ирсэн болохыг эволюцийн
шинжлэх ухааны онолоор тайлбарлана. Эволюцийн тухай сургаалыг 2 үед хувааж үздэг.
· Дарвины өмнөх эволюцийн сургаал
· Дарвины сургаал
Дарвины өмнөх эволюцийн сургаал
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьд биеийн гарал үүслийг сонирхон судалж байсан боловч
тэдгээрийн үүсэл хөгжлийг сайтар мэдэхгүйн улмаас амьд биес хувирч өөрчлөгдөхгүй, бурхан
бүтээсэн, устаж үгүй болохгүй гэсэн ойлголттой байв. Тэр үед ертөнцийг үзэх “метафизик” үзэл
ноѐрхож байв. Энэ үзэл нь байгаль дахь бүх зүйлс төгс зохицонгуй, хувирч өөрчлөгдөхгүй, тогтонги
бөгөөд тэдгээрийг бурхан бүтээсэн тул мөнх юм гэсэн ойлголттой байсан юм. Энэ үеийн гол
төлөөлөгчид Шведийн эрдэмтэн Карл Линней, Францын эрдэмтэн Жан Батист Ламарк нар байв.
Эдгээр эрдэмтдийн үзэл, сургаал нь эволюцийн гол онол болох тухай Дарвины сургаал гарахад
чухал нөлөө үзүүлсэн.
К.Линнейн бүтээлийн онцлог
· Зүйл гэдэг нэр томъѐог шинжлэх ухаанд анх оруулсан.
· Хос нэршлийн зарчмыг боловсруулсан.
· Анхны зохиомол ангиллын системийг боловсруулсан.
· Метафизик үзлийг дэмждэг байсан.
Ж.Б.Ламаркын бүтээлийн онцлог
· Биологи гэдэг нэр томъѐог шинжлэх ухаанд анх оруулсан.
· Градацийн зарчмыг боловсруулсан. Энэ нь амьд бие энгийнээс нарийн, доод хэлбэрээс
боловсронгуй дээд хэлбэр бий болно гэсэн ойлголт.
· Эволюцийн анхны онолыг боловсруулсан боловч эволюцийн хөдөлгөгч хүчийг амьд бие
бүхэнд байдаг “дэвшин сайжрах дотоод эрмэлзлэл” гэж буруу тайлбарласан.
· Метафизик үзлийг шүүмжилсэн.
Ч.Дарвины сургаал
Английн эрдэмтэн Чарльз Дарвин амьд биеийн түүхэн хувьсах хөгжлийн тухай сургаалаа 1859 онд
“Байгалийн шалгарлын замаар зүйл үүсэх нь буюу амьдралын төлөө тэмцэлд ивээгдэгч үүлдэр
мэнд үлдэх нь” хэмээх алдарт бүтээлдээ тусгасан юм. Ч.Дарвины сургаал гарахад тэр үеийн
нийгэм эдийн засгийн байдал, шинжлэх ухааны хөгжил, “Бигль” хөлөг онгоцоор /1831-1836/ дэлхийг
тойрон 5 жил аялан ажиглалт судалгаа, амьтан, ургамлын асар баян цуглуулга хийж ирсэн зэрэг нь
ихэд нөлөөлсөн юм. Ч.Дарвин аялалаас ирээд 20гаруй жил судалгааны ажлаа хийн амьд биеийн
гарал үүсэл, хувьсал хөгжлийн сургаалаа боловсруулсан. Ч.Дарвины бүтээл нь одоо дэлхийн олон
оронд “Зүйлийн үүсэл” нэртэйгээр хэвлэгдсэн ба биологийн шинжлэх ухааны гол сургаал болсон
хэвээр байна.
Ч.Дарвины сургаалын үндсэн заалт:
· Зүйлийн гарал үүсэл
· Удамшил, хувьсал
· Амьдралын төлөө тэмцэл
· Байгалийн шалгарлын тухай асуудлууд юм.
Ч.Дарвины эволюцийн хөгжлийн хөдөлгөгч хүчийг зөв тодорхойлсон бөгөөд “Удамших хувьсах дээр
тулгуурласан байгалийн шалгарал нь эволюцийн хөдөлгөгч хүч юм” гэж тодорхойлжээ. Дарвины
сургаал гарснаар биологийн шинжлэх ухаанд шинэ дэвшил гарсан ба биохими, генетик,
палонтологи эмбриологи, физиологи, экологи гэх мэт олон шинэ салбар шинжлэх ухаанууд үүсэх
эхлэл болсон байна. Дарвины сургаал нь баталгаа нотолгоотой байсан учир нийтийн хүртээл
болсон ач холбогдлын хувьд “Эст бүтцийн онол”, “Энерги хадгалагдах хууль”-тай нэгэн адил
түвшинд үнэлэгддэг билээ.
Зүйл
Бүтэц, үйл ажиллагаа, химийн найрлагаараа удамшлын төсөөтэй, хоорондоо чөлөөтэй үржилд орж,
үржих чадвартай үр төл өгдөг, орчны тодорхой нөхцөлд зохилдсон, тодорхой орон нутагт тархан
амьдардаг хэсэг бүлэг бодгалийг зүйл гэнэ.
Зүйлийг шалгуур шинжээр тодорхойлдог.
Шалгуур шинж Онцлог
Генетикийн шалгуур Хромсомын бүтэц, тоо, хэлбэрээр тодорхойлно.
Биохимийн шалгуур Уурагт бодисын химийн найрлагаар тодорхойлно.
Морфологийн шалгуур Гадаад бүтцийн онцлог байдлаар тодорхойлно.
Экологийн шалгуур Амьдрах орчны онцлогоор нь тодорхойлно.
Физиологийн шалгуур Үржлийн үеийн зан төрх онцлогоор тодорхойлно.
Газарзүйн шалгуур Тархац нутгийн хэмжээгээр тодорхойлно.
Популяци
Зүйлийн оршин тогтнох хэлбэр нь популяци юм. Бүтэц, амьдралын онцлогоороо ижил төсөөтэй,
тухайн зүйлийнхээ тархац нутгийн тодорхой хэсэгт амьдардаг бусдаас харьцангуй тусгаар
байдалтай нэгэн зүйлийн хэсэг бүлэг бодгалийг популяци гэнэ. Популяциуд нь үржлийн үеийн зан
төрх, үржих хугацааны ялгаагаар тусгаарлагдана.
Популяцид удамших хувьсал байнга үүсч, байгалийн шалгарал явагдаж байдаг тул популяци нь
эволюцийн нэгж юм. Популяцийг эгэл, экологийн, газарзүйн гэж ангилдаг. Популяцийн үндсэн
үзүүлэлт нь төрөлт, үхэл, хорогдол, нягтшил юм. Популяцийн хөдлөл зүйг төрөлт, үхэл, хорогдол,
шилжин явагсад, шилжин ирэгсэдээр тодорхойлдог.
Популяцийн хөдлөл зүй = (төрөлт+шилжин ирэгсэд)-(үхэл хорогдол+явагсад)
Удамшил
Биеийн бүтэц, үйл ажиллагааны онцлог байдлыг өвөг удмаас үр төлд дамжуулан хадгалах бүх
амьд биеийн нийтлэг шинж чанарыг удамшил гэнэ. Үр удам нь эцэг эхтэйгээ төсөөтэй байдаг
удамшлын учир шалтгаан Дарвины үед их бүдэг байсан. Одоо үед хромсомд байрлах генүүд
удамшлын үндэс гэдгийг тогтоосон. Генийн нөлөөгөөр амьд биеийн шинж тэмдэг бүрэлддэг.
Бэлгийн үржлийн үед эр, эм бэлгийн эсийн хромсом нэгддэг. Иймээс үр удамд эцэг, эхийн шинж
тэмдэг илэрнэ.
Хувьсал
Зүйлийн доторх бодгалиудын ялгаа буюу шинэ шинж тэмдэг үүсэх амьд биеийн нийтлэг шинжийг
хувьсал гэнэ. Хувьсал нь 2 төрөл байна.
· Удамшдаг хувьсал
· Удамшдаггүй хувьсал
Шалгарал
Зориудын шалгарал:
Шалгаруулагч хүчин зүйл нь хүн
Хүний хэрэгцээ, шаардлагад харьцангуй зохицсон амьд биеүд шалгарч үлддэг.
Ургамлын шинэ сорт, амьтны шинэ үүлдэр, бичил биетний шинэ омог үүснэ.
Байгалийн шалгарал:
Шалгаруулагч хүчин зүйл нь орчны нөхцөл
Зүйлийн хувьд ашигтай шинж бүхий, орчны нөхцөлд илүү дасан зохицсон биеүд шалгарч үлддэг.
Ургамал, амьтан, бичил биетний шинэ зүйл үүснэ.
Амьдралын төлөө тэмцэл
Байгаль дээр амьд биеийн хооронд оршин тогтнохын төлөө бий болсон нарийн зүй тогтлыг
Ч.Дарвин амьралын төлөө тэмцэл гэж нэрлэсэн байна. Тухайн популяцид төрж буй амьд биеийн
тоо толгой ба тэдгээрийн амьдралын хэрэгцээ 2-н хооронд үүсэх үл тохирох байдал нь тэдгээрийг
амьдралын төлөөний тэмцэлд шууд хүргэдэг.
Амьдралын төлөө тэмцлийн хэлбэрүүд
· Зүйл доторх тэмцэл
· Зүйл хоорондын тэмцэл
· Амьд бие орчны тохиромжгүй нөхцлийн эсрэг тэмцэл
Зүйлийн доторх тэмцэл - Нэг зүйлийн популяци дахь бодгаль биесийн хооронд явагддаг. Ижил
хоол тэжээлтэй, ижил аюул хөнөөлд автагддаг учир энэ тэмцлийн хэлбэр ширүүн болдог.
Зүйл хоорондын тэмцэл - Өөр өөр зүйлийн популяцийн хооронд явагддаг. Нэг төрөлд хамаарагдах
буюу нэг ижил экологийн нөхцөлд байгаа зүйлүүдийн хооронд ширүүн явагддаг.
Амьд бие орчны тохиромжгүй нөхцлийн эсрэг тэмцэл- Амьд бие ба гадаад орчны тохиромжгүй
нөхцлийн хооронд явагддаг. Амьд бие орчны тохиромжгүй нөхцөлтэй байнга тэмцэж байдаг.
Шинжлэх ухаанд тайлагдашгүй, тааж тааварлахын
аргагүй олон нууц бий. Түүний чанад нэвтрэхийн
тулд, эс бөгөөс тэр бүгдийг олж нээн, асуултын
хариуг эзэнтэй болгоѐ гэвэл энэ дэлхийн нас ч
гүйцэмгүй билээ. Ээдрээ төвөгтэй нарийн
гаргалгаа, шинжлэх ухааны онолын асуудлуудыг
бидний олонх нь амьдралаас хол тасархай зүйл
хэмээн ойлгодог. Төдийлэн өөрт хамаагүй зүйл мэт
боддог. Гэтэл тийм биш юм. Амьдралыг илүү таньж
мэдэж, ойлгоход энэ онолууд зайлшгүй хэрэгтэй.
Шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд л хүн
төрөлхтний амьдрал илүү тав тухтай, тохилог, улам
төгс төгөлдөр болсоор ирснийг хүлээн
зөвшөөрөхөөс аргагүй.
Өдөр болгон, алхам тутамд та бидэнд тулгарч
байдаг, бидэнтэй хамт “буцалж” байдаг эгэл
амьдралаас урган гарсан асуудлын тухай, зайлшгүй
ярьж зөвлөх ѐстой зовлон бэрхшээлийн талаар
арав хоног тутам сэтгүүлийнхээ хуудсаар бид
хөндөн тавьж ирсэн билээ. Бидний энэ удаагийн
хавтасны сэдэв их өөр. 2009 онд өнгөрөгч мянганы
аугаа их эрдэмтний нэг Ч.Дарвины мэндэлсний 200 жил, түүний үндэслэсэн зүйлийн үүслийн
онолын 150 жилийн ойг дэлхийн соѐлт хүн төрөлхтөн өргөн хүрээнд тэмдэглэж буй билээ. Дарвины
бүтээл номыг судлан шинжлэх нүсэр ажил өдгөө дэлхий даяар үргэлжилж байна. Хүн төрөлхтний
оюун санааны амьдралын их том утга учир нь үүгээр харагдаж байна ч гэж хэлж болно.
Ч.Дарвин амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн тухай материалист сургаалийг боловс-
руулсан билээ. Бид энэ удаа түүний онол зөв буруу байсан эсэх талаар маргах гэсэнгүй. Шинжлэх
ухааны, албархуу тайлбар дүгнэлт хийхийг ч бас хүссэнгүй. Харин нийгмийн бусад салбарынханд
Дарвины онол хэрхэн нөлөөлж ирсэн талаар бодит жишээ тайлбар дээр түшиглэн танд
сонирхуулахыг зорилоо.
Би хүүхнүүдэд таалагдаж байна уу?
Санхүүгийн хямралыг эмэгтэйчүүдэд зориулан эрчүүд бий болгосон гэх. Хөрөнгө оруулалтын
банкинд ихэвчлэн эрчүүд ажилладаг нийтлэг жишиг бий. Хүмүүсийн тэр бүр сайн ойлгохгүй, элдэв
санхүүгийн бүтээгдэхүүн бодож олж байхдаа тэд хоѐрхон зүйлд л анхаарч байдаг ажээ. Банк, эсвэл
компаниа хэчнээн хувийн ашигтай ажиллуулах, үр дүнд нь өөрөө хэдий хэмжээний ашиг орлого
авах вэ гэдэг нь л тэдэнд чухал гэнэ. Чулуун зэвсгийн үеэс эхлээд эрчүүдийн өдрийн бодол шөнийн
зүүд нь “Би хүүхнүүдэд таалагдаж байна уу? Надад бусад эрчүүдээс илүү гарах юу байгаа билээ?”
гэсэн хоѐр асуулт байв. “Банкирууд ч үүний л төлөө дээрх ажлыг хийж буй гэнэ. Энэ бүхний эцсийн
зорилго нь Ч.Дарвины бичсэнчлэн тэсэж үлдэх, шигшигдэн шалгарах, үр удмаа үлдээх явдал юм.
Ялгаатай нь орчин үеийн эрчүүд муна барьж гүйхгүй. Харин “эдийн засгаар өрсөлдөн”
хүүхнүүдийнхээ төлөө тэмцдэг болсон” хэмээн Америкийн сэтгэл зүйч Геофрэй Миллер бичжээ.
Банкируудын үнэтэй машин, хувьцаа, хадгаламж дахь мөнгө, энэ бүхэн нь азарган тахиагаар бол
залаа нь юм. Эмэгтэйчүүдийн квот, эмэгтэйчүүдийг дэмжих үзэгдэл, энэ бүхэн огт хэрэггүй, тэд
хэдийгээр чадах боловч өөрсдөө хүсэхгүй байгаа юм гэж дарвинистууд үздэг байна. Эмэгтэйчүүд
сонирхлынхоо дагуу мэргэжил сонгодог бол эрчүүд ахиухан мөнгө олж болох ажлыг илүүд үздэг.
Эмэгтэйчүүд цөөн цагаар ажиллах, жижиг авсаархан компани байгуулдаг бол эрчүүд аль болох том
луу тэмүүлдэг. Флоридагийн улсын их сургуулийн профессор Рой Баумайстерийн үзэж байгаагаар
эмэгтэйчүүд бусдад дарлагдсанаас юмуу, чадахгүйдээ бус харин гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал нь
төвлөрөөд ажлын эрч нь буурч, эрсдэлтэй алхам хийх дургүй болдог аж. Тиймээс математикч юмуу
жааз хөгжимчин болох нь ховор гэнэ. Харин эрчүүд аюул ослыг ямагт сөрж явдаг нь нөгөө л анчин
эрсийн гени цусанд нь буцалж байдгаас үүдэлтэй. Кэмбрижийн их сургуулийн уураг тархи судлаач
Жон Коат “Амжилттай гүйлгээ хийсний дараа залуу брокерүүдийн цусан дахь тестостероны хэмжээ
нэмэгдэж бүр илүү эрсдэлтэй алхам хийхэд бэлэн болдог. Тэд ийнхүү хэтэрхий зоримог алхмууд
хийсээр эцэстээ нам унадаг. Ийм аюулд орохгүйн тул банкинд эмэгтэйчүүд, нас тогтсон эрчүүдийг
түлхүү ажиллуулах нь зүйтэй” гэж үздэг ажээ.
Зах зээл ба хувьсал
Үнэмлэхүй үүслийн онол буюу Дарвины биологийн үүслийн онолыг нийгмийн бусад шинжлэх
ухаанд хэрэглэх санаа эрдэмтдийн анхаарлыг татсаар байдаг. Хүний нийгэмд хамгийн шилдэг нь
шалгаран үлдэх тухай үзлийг анх Британийн сэтгэгч Херберт Спенсэр (1820-1903) гаргаж ирсэн
бөгөөд энэ нь үндэсний социалист арьсны үзэл болтлоо хөгжиж хүмүүсийг аймаглан устгаж хүн
төрөлхтний түүхэнд багагүй уршиг тарьсан билээ. Биологийн хувьслын адилаар эдийн засгийн
салбарт ч шалгарал явагдаж байна хэмээн энэ бүхний эсрэг тэмцэхийг уриалагсад том эндүүрдэг.
Хүн төрөлхтөнд эрх чөлөө хэмээгч байгальд байхгүй давуу чанар бий. Эдийн засгийн тэмцэлд
ялагдагсад устаж алга болдоггүй, харин ч дахин өндийж өмнөхөөсөө илүү эрч хүчтэйгээр орж ирдэг
байна. Харин байгалийн шалгаралд нэгэнт ялагдсан л бол эргэж сэхдэггүй. Тухайлбал өнгөрсөн
зууны 70, 80-аад онд Америкийн зах зээлд гарах гээд бүтэлгүйтэн “Fix it again, Toni” буюу “Дахиад л
засварлахаас, Тони” хэмээн шоолуулж байсан Италийн автомашин үйлдвэрлэгч FIAT концерний
жишэээг энд дурдаж болох юм. 2003-2004 онд дампуурлын ирмэгт тулж, бөөн сенсаац дэгдээж
байсан уг концерн өнөөдөр америкийн машин үйлдвэрлэлийн гурван аваргын нэг Крайслэрийг
дампуурлаас аврах ганц авралын од нь болчихоод буй. Дэлхийг хамарсан лут компани болтлоо
өргөжсөн FIAT концерний тухай өнөөгийн хэвлэлүүдэд “Ромын шинэ эзэнт улсыг дахин байгуулах
нь” хэмээн бичих болжээ.
“Биологи, эдийн засаг хоѐрыг харьцуулах нь тун аюултай” хэмээн Йена дахь Макс Планк
хүрээлэнгийн захирал Ульрих Витт мэдэгджээ. Эдийн засгийн өсөлт, хямралыг судлаад капитализм
хямралд орсон гэж Карл Маркс (1818-1883) дүгнэсэн бол Дарвины онолыг эдийн засагт хэрэглэж
огт болохгүй гэж үздэг байсан Австрийн эдийн засагч эрдэмтэн Ёозеф Шумпетер (1883-1950)
“Хямрал нь өсөлт дэвшил, хангалуун амьдралын үндэс болдог. Ажил хэрэгч хүмүүс “илүү шинэ арга
барил нэвтрүүлэх” шаардлагатай болдог” хэмээн үздэг байв. Шинжлэх ухаан технологийн шинэ
нээлт болгоныг хүн төрөлхтөн тэр даруйд нь амьдралд нэвтрүүлж чаддаггүй шүү дээ.
Үйлдвэрлэлийн нэг шинэчлэлийг явуулж байхад (уурын машин, цахилгаан моторын техникийн
хувьсгал) өөр шинэчлэлийг зэрэгцүүлэн хийх эдийн засгийн боломж хомс. Гэвч биологитой, өөрөөр
хэлбэл Дарвины онолтой харьцуулж үзэх зүйл олон бий. Хүний эд эрхтэн нь хэдэн арван мянга
жилийн өмнөөс л ойр орчмоо таньж мэдэхдээ гаргууд сайн байсан боловч даяарчлагдсан
эрсдэлийг тооцоход хүрэлцэхгүй. Ийм болохоор даяарчлагдсан санхүү эдийн засгийн нөхцөлд хүн
амьдрах тийм ч хялбар бус ажээ.
Орчин үеийн эдийн засаг нь хувьслын явцад үүссэн хүний биеэс хамаагүй залуу. Тийм
болохоор хүний уураг тархи орчин үеийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхахад хүндрэлтэй
байдаг. Ханш өсмөгц тархи амттан үзсэн юм шиг л шунаж эхэлдэг бол ханш унамагц зугтахаа л
боддог. Тиймээс ханшны өөрчлөлтөд сэтгэл хөдлөлөөр биш, хатуу тооцоогоор ажилладаг хүн л
мөнгийг олж чаддаг ажээ. Бусдыг хэтэрхий их хайрлах хэрэггүй
Дарвины онолоор бол хамгийн амиа бодсон нөхдүүд л шалгарлыг давж гарах ѐстой. Гэтэл
бодит байдал дээр хар амиа хоохойлогчид тийм ч олон байдаггүй. Танихгүй хүнд ч сэтгэл харамгүй
туслахыг хүсдэг хүн цөөнгүй. Анхнаасаа л хүмүүс отог бүлгээрээ амьдарч эхэлсэн. Бие биенийхээ
дэмжлэг туслалцааг авч, нэг нь нөгөөдөө найр тавин аж төрж ирсэн. Цюрихийн их сургуулийн эдийн
засагч Эрнст Фээр ямар ч үед тэгш бус байдлын төлөө тэмцэгч олддог. Өөрт хохиролтой байсан ч
шударга бус нэгнийг шийтгэх аргаа олдгийг туршлагаар нотолжээ. Өөрөөр хэлбэл шударга үнэний
цагдаа зайлшгүй байдаг ажээ. Ердөө цөөхөн ийм хүн байхад л шударга ѐсыг тогтооход хангалттай
гэнэ. Хувьслын явцад нэг нь бусдынхаа төлөө амиа золих хүртлээ энэ үзэгдэл хөгжсөн байна.
Зэрвэс харахад энэ нь тэнэг хэрэг мэт санагдаж болно оо доо. Үхсэн хүн үр удмаа үлдээж чадахгүй.
Гэтэл үүнийг ах дүүсийнхээ төлөө хийдэг байна. Тэд адил гентэй байгаа нь дамжиггүй бөгөөд
тэдний удам тасрахгүй ээ гэсэн үг. Байгаль дээр зөгий ийм зарчмаар амьдардаг. Өөрөөр хэлбэл
хатан зөгий үр удмаа үлдээж, ажилчин зөгий өөрсдийн бүлийнхээ төлөө амь хайргүй зүтгэдэг шүү
дээ. Харамсалтай нь бусдын төлөө гэх энэ үзлийг буруугаар ашиглан өөрийгөө золиослогч
террористууд гарч ирсэн юм.
Бусад салбарт…
Биологийн хөгжлийг тайлбарласан Дарвины онолыг бусад салбарт ашиглах санаа эрдэмтдийн
анхаарлыг эртнээс татсаар ирсэн. Энэ онолд элдэв томъѐо, хийсвэр үзүүлэлт байдаггүй. Зүгээр л
мичний төрлийн нэг амьтан хэрхэн гараа ашиглахгүйгээр явж сурсан бэ гэдгийг маш энгийнээр
тайлбарлан харуулдаг болохоор хүмүүст ч амархан хүрдэг. 1886 онд химич Уйльям Кроокес
химийн элементийн төрөл зүйлийг “анорганик дарвинизм”-аар тайлбарлах оролдлого хийжээ.
Астрофизикт ч ийм оролдлого гарч байсан. Од болон мананцрын хэлбэр, өнгө дүрсийг яагаад ч
Дарвины онолоор тайлбарлаж чадахгүй. Хувьсал нь тодорхой орон зайд физикийн тодорхой
хуулиар явагддаг. Харин одны өнгө нь үндсэндээ түүний жингээс л хамаарна. Од үүсэж, сөнөх
боловч өндөг гаргана гэж байхгүй болохоор удамшил явагддаггүй байна. Гаригуудын үүслийг ч
Калифорнийн Лик одон орны газрын Доуглас Лин “шинээр үүсэж байсан гаригийн хэсгүүд нь
хоорондоо өрсөлдөн “хоол” болох материалуудаа булаацалдан хүчтэй нь ялан гарч ирсэн” хэмээн
Дарвины маягаар тайлбарласан байдаг. Шилэн сонголт явагдаж, хүчтэй нь ялж гарсан нь үнэн
боловч хувьслын нэг чухал шинж болох удамших улмаар дасан зохицох үзэгдэл явагдаагүй аж.
Австралийн физикч Брандон Картер 1973 онд физикийн тогтмолууд тун ялихгүй өөр байсансан бол
их тэсрэлтийн дараа ертөнц буцан сүйрэх юмуу эсвэл хэт их хурдтай тэлэх байсан. Өөрөөр хэлбэл
өнөөгийн энэ амьдрал үүсэхгүй байх байсан гэж үздэг. Гэтэл физикийн тогтмолууд чухам яг л зөв
утгаараа байдгийн учир юунд байна гэдэг асуулт зүй ѐсоор гарч ирдэг. Гэхдээ физикийн
тогтмолуудын тухай эсвэл нар, дэлхий хоѐрын хоорондын зайны тухай гайхашраад байх хэрэг
байхгүй. Хэрвээ тэр тогтмолууд өөр байсансан бол түүнийг гайхан шогшрох бид өөрсдөө байхгүй л
байх байсан юмдаг. Их тэсрэлт бол олон тэсрэлтийн нэг нь л байсан. Манай одны системээс гадна
өөр маш олон систем бий гэх эрдэмтэд ч цөөнгүй. Үнэндээ бол бид амьдарч байгаа маань үнэн,
биднээс гадна амьд ертөнц байгаасай гэсэн мөрөөдөл байдаг нь бодит үнэн. Хэрвээ олон ертөнц
зэрэгцэн оршдог бол тэдгээрийн тогтмолууд нь ямар нэг байдлаар холбоотой байх ѐстой болно.
Канадын Периметр хүрээлэнгийн Лее Смолин 1997 онд бичсэн “Сансрын амьдрал” номондоо хар
нүхтэй од мөргөлдөхөд шинэ одны ертөнцийг үүсгэж болно. Хуучин одны тогтмолууд ялигүй
өөрчлөгдөж, энэхүү өөрчлөгдсөн тогтмолууд нь шинээр үүсэх ертөнцийн Геном нь болно гэж
бичжээ. Квантын онолыг таталцлын онолтой нэгтгэх тухай түүний судалгааны ажлын явцад
үүнийгээ илүү сайн тайлбарлаж чадна гэж үзэж байгаа ажээ. Смолины онолыг харин
астрофизикчид аль хэдийн няцаасан билээ.
Орчин үеийн шалгарлыг урагшлуулагч нь соѐл мөн үү?
Америкийн физикч Фримен Дайсон “Гурван тэрбум жил үргэлжлээд Дарвины эрин төгсөж
байна. Хомо сапиенс дэлхийд дангаараа ноѐрхох болсноор төрлийн шалгарал арван мянган
жилийн өмнөөс зогссон. Орчин үеийн шалгарлын хөдөлгөгч хүч нь биологи бус харин соѐл” гэдэгт
тун итгэлтэй байдаг ажээ. Дайсоны хамтрагч болох физикчид, биологчид “Өнгөрөгч 50 жил
компьютерийн нөлөөнд байсан бол ирэх 50 жил биотехнологийн нөлөөнд байх болно” хэмээн үзэж
байна. Үнэхээр л амьдралын хэвшил өөрчлөгдсөнөөр хүний биед өөрчлөлт гарч буйгаас биш
байгалийн шалгарлаар өөрчлөгдөн хувьсах тохиолдол гарахаа больсныг бид бүгдээрээ мэднэ.
Нүд үүсмэл үү, зохиомол уу?
Хүний нүд 2,5 см диаметртэй. Нүдний дотор талд байдаг торлог бүрхүүл хар цагаан өнгийг
мэдэрдэг 120 сая савханцар, өнгийг мэдэрдэг зургаан сая лонхонцортой гэнэ. Өөрөөр хэлбэл нүд
дүрсийг 126 сая цэгээр ялгадаг. Зургийн аппарат найман сая цэгээр (Pixel) дүрсний ялгарлыг
таньдаг.
Олон тооны мэдрэлийн судлууд дохиог уураг тархинд дамжуулдаг. Харин яаж зөв газартаа
хэрэгтэй дохиолол хүрдэг нь тун сонин юм. Төвийн нарийн харааг зохицуулдаг шар толбонд 15000
пиксел байдаг бөгөөд эдгээрийн дохиог 120 орчим мэдрэлийн судас дамжуулна. Уураг тархинд энэ
олон судсаар дамжин очих мэдээллийн өөр өөр холболт үүсэх хувилбар нь 1080 (арвын наян
зэрэгт) болно. Ертөнцийн нийт атомын тоо л бараг ийм байдаг гэж байгаа. Төсөөлөхийн аргагүй
том тоо байгаа биз? Гэтэл нүдэнд 15000 ч биш бүр 126’000’000 пиксель байдаг. Тэгэхээр энэ яавч
санамсаргүй үүссэн зүйл биш. Харин агуу их оюун ухаан үүнийг бүтээсэн байх ѐстой. Бусад бүх
эрхтэнд ч энэ мөн хамааралтай. Нэг л мэдрэлийн судас буруу мэдээлэл дамжуулбал бидний хөл
гар яаж хөдлөх билээ. Ингэхээр хэн нэг оюунлаг хүчин бидний мэдрэлийн системийг бүтээсэн байж
таарах нь ээ дээ.
1953 онд Жэймс Ватсон болон Франкис Крик нар ДНК (DNS - Desoxyribonukleinsдure) бүтцийг
нээснээр биологид шинэ эрин үеийг авчирсан гэж үздэг. Хүний биеийн 100 триллион эсэнд байдаг
ДНК молекул нь өөртөө тэдгээрийн „бүтэц“-ийг бүрэн хадгалж байдаг. Хүний гадаад хэлбэрээс
эхлээд дотоод эрхтэн хүртэл бүх мэдээлэл энд хадгалагддаг. Эдгээр нь нуклеотид гэгч химийн
элэментээр бичигдсэн байдаг. ДНК нь нуклеотидуудын гинжин хэлхээнээс тогтдог бөгөөд аденин
(А), цитозин (Ц), гуанин (Г), тимин (Т) гэсэн дөрвөн янзын нуклеотидтой. Аливаа амьтны генетикийн
код нь эдгээр дөрвөн элементийн комбинациас л тогтдог. Хүний биеийн хэмжээ, нүд, арьс, үсний
өнгөнөөс гадна биеийн бүтцийн 207 яс, 600 булчин, 100 сая нейрон, 97000 км венийн судас, 100
триллион эс гэх мэтээр хүний биеийн бүх мэдээлэл энэхүү дөрвөн нуклеотидоор л тодорхойлогддог
байна. Энэ бүх мэдээллийг хадгалахын тулд бид 500 хуудас бүхий 900 боть ном бичих хэрэгтэй
болно. Харин энэ бүх мэдээлэл ердөө л мм-ийн зууны нэгийн хэмжээтэй өчүүхэн ДНК -ийн цөмд
хадгалагдаж байдаг нь гайхалтай юм шүү.
Бид мичнээс үүсээгүй
Дарвины онолыг эсэргүүцэгчдээс гадна археологи, палеонтологийн зарим олдворуудыг
Дарвины онолоор тайлбарлах боломжгүй тохиолдол гарч ирдэг. Хэдэн жилийн өмнө Африкаас
хэдэн сая жилийн настай хүүхдийн араг яс олджээ. Бараг орчин үеийн хүнийхтэй адилхан шахуу эд
байв. Толгойн гавалд “ярианы аппарат” гэгддэг яс байсан байна. Дарвины онолоор бол тэр үед хүн
дүрстэн тэгэхдээ бүр ярьдаг байх ямар ч үндэслэлгүй. Оросын шинжлэх ухааны академийн
сурвалжлагч гишүүн, палентологийн хүрээлэнгийн захирал Алексей Розанов неандертальцууд
бидний өвөг дээдэс биш, тэд бидний өвөг дээдэстэй нэг үед л амьдарч байж гэдэг нь Гибралтарийн
орчим хийсэн малтлагаас тодорхой болсон гэж мэдэгдэв. Крымд хийсэн малтлагаар горилл,
шимпанзе зэрэг хүн дүрст мичнүүдийн ДНК нь хүнээс илүү неандерталынхтай төстэй аж. Тэгэхлээр
бид яавч сармагчингаас үүсээгүй байх нь. Харин хаанаас бий болсон байх вэ? Дарвины сургааль
өнөө хэр нь үүнд ямар ч хариу өгч чадахгүй л байна. Хүний үүслийн модыг зурна гэхэд ямар
хүндрэлтэй нь дараах баримтуудаас харагдана. Хувьслын онолыг баримтлагчдын үзэж буйгаар
Australopithecus дөрвөөс нэг сая жилийн өмнө, Homo habilis 1,9-1,7 сая жилийн өмнө амьдарч
байсан бол Homo habilis-аас илүү хөгжилтэй байсан гэгдэх Homo rudolfensis 2,5-2,8 жилийн настай,
өөрөөр хэлбэл Homo habilis буюу өөрийн өвөгөөс нэг сая жилээр хөгшин. Homo erectus 1,6 - 1,8
жилийн өмнө амьдарч байсан гэхээр мөн л өөрийн өвөг Homo habilis-тай нэг үед амьдарч байсан
болох нь. Эрдэмтэн Louis Leakey Australopithecus, Homo habilis болон Homo erectus үлдэгдлийг
Танзанийн Олдувай мужид нэг доороос олж байжээ. Тэгээд ч эдгээрийн аль алинд бусдаасаа
ялгарах гоц хувьсал байгаагүй аж. Homo erectus ба Homo sapiens ч нэг л үед буюу манай эринээс
өмнөх 10000 жилд амьдарч байсан баримт олдсон байна. Өөр нэгэн сонирхолтой баримт дурдъя.
Америкийн эрдэмтэд орчин үеийн хүн үүссэн нутаг нь дорнод уртрагийн 12,5 градус, өмнөд
өргөргийн 17,5 градуст байсан гэж олж тогтоожээ. Энэ нь баруун өмнөд Африкийн Намиби, ӨАБНУ
хоѐрын хил дээр байдаг байна. Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд сүүлийн арван жилд Африк
тивийн оршин суугчдын гений талаар маш өргөн судалгаа хийжээ. Эрдэмтэд орчин үеийн хүмүүст
14 өөр өвөг дээдэс байж гэж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Африкийн орчин үеийн оршин
суугчдын дунд 14 өөр генетикийн бүлгүүд байгааг тогтоожээ. Хүн төрөлхтөн 150-аас хэтрэхгүй
хүнтэй Африкийн ганц овогоос үүссэн болохыг математик загвараар бодож гаргажээ. Африкийн
уугуул иргэд бусад тивийн оршин суугчдаас харьцангуй олон төрлийн гентэй байгаа нь хүн
төрөлхтний өлгий нутаг гэдгийн нотолгоо юм гэж уг төслийн удирдагч профессор Сара Тишкоф
мэдэгдэв. Анх 60 мянган жилийн өмнө Африкаас Улаан тэнгисийн орчмоор хүмүүс нүүдэллэн
гадагшаа гарсан болохыг ч тогтоожээ.
Эргэцүүлэл
Дарвинизмыг энэ цаг үеийн үзэл баримтлалын үүднээс буюу өөр өнцгөөс, стандарт бус
сэтгэлгээгээр ухаж үзвэл энэхүү цогц-нийлэг онол, сургаал нь зөвхөн амьдралын хөгжлийн тухай
асуудлыг хамрах бус амьгүй байгаль, улмаар нийгмийн амьдрал, хөгжлийн хууль, зүй тогтолтой ил,
далд холбоо шүтэлцээтэй байна. Бүр Дарвины онол эцэслэн боловсрогдохоос өмнө Английн эдийн
засагч, лам Томас. Роберт Мальтус /1766-1834 он/ нэгэн санаагаа гаргасныг түүхэнд Мальтусын
онол гэдэг билээ. Тэрээр: "хүн амын хэт өсөлтийг үйлдвэрлэл буюу хэрэгцээний хангамж гүйцэхгүй
байна. Энэ нь капиталист нийгмийн өлсгөлөн, ядуурал, улмаар дайн байлдаан гарах эх үндэс мөн"
гэсэн агуулгатай сургаал гаргасан нь тэр үедээ капиталист нийгмийн мөн чанарыг хамгаалсан,
шинжлэх ухааны эсрэг, харгис онол хэмээн ихээхэн ад үзэгдэж байсан түүхтэй. Үүнийг Ч.Дарвины
амьдралын төлөө тэмцлийн онолтой харьцуулан нягталж болох бөгөөд үнэхээр хүний үржил /хүн
амын өсөлт/ геометрийн дэвшлээр нэмэгдэж байхад, хүнсний үйлдвэрлэл, амьдралын хангамж нь
арифметикийн өсөлтөөр явагдвал хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүй болж
нийгмийн доройлтод хүргэх нь тодорхой. Мальтусын онол нь тухайн үедээ буюу ерөөсөө Марксист
сургаалын ноѐрхлын үед харгис хэмээгдэж байсан ч өнөөгийн олон ургальч үзэл, чөлөөт
сэтгэлгээний эрин цагт харин ч бодууштай номлол байсан ажээ. Амьд биесийг амьгүй байгалиас,
хүнийг амьтнаас, тодорхой хэлбэл хүн дүрст бичний салаа замаас салган үзэх нь манай дэлхийн
түүхэн нөхцөл, бидний танин мэдэхүйн хэмжээнд одоогоор боломжгүй мэт. Мөн хүний нийгмийг
байгалиас салгаж болохгүй нь маргашгүй үнэн.
Нийгэм бол амьгүй байгаль, амьд биес, хүн гурвын огтлолцон нэгдсэн матери-энергийн хөгжлийн
нарийн нийлмэл тогтоц билээ. Нийгмийн үүслийн эх улбаа нь байгалийн хуультай холбоотой гэж
бодном. Өөрөөр хэлбэл, байгалийн шалгарал бичийг хөдөлмөр хийхэд, харин хөдөлмөр түүнийг
хүн болоход хүргэжээ гэсэн материалист онолын логик агуулгыг бидний ихэнх хүлээн зөвшөөрдөг.
Ямартай ч хүний нийгмийн хууль зүй тогтол, байгалийн хуулийн үйлчлэлтэй шууд болоод дам
хамааралтай болох нь тодорхой учир байгаль, нийгмийн хөгжлийн ижил төстэй ба эсрэг талыг
таньж мэдэх, анхааран судлах нь эрин цаг үеийн үзэл баримтлалд нийцэлтэй. Иймээс Дарвины
онол, Дарвинизмын үзэл, тодорхойлолтуудыг нийгмийн хөгжлийн хууль, зүй тогтол, бодит
байдалтай зэрэгцүүлэн үзэх, эргэцүүлэн бодох зүйл хөврөх бөгөөд заримаас нь санаагаа
илэрхийлье.
Адилтган эргэцүүлэхүй.
Дарвинизмын гол цөм асуудал нь "зүйлийн үүсэл". Эволюцийн онолоор, амьд байгалийн түүхэн
хувьсах хөгжлийн гол хөдөлгөгч хүч бол, удамших хувьсалд үндэслэсэн байгалийн шалгарал гэдэг.
Тэгвэл үүний адилаар хүний нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь шударга, чөлөөт эдийн засгийн
хөгжилд суурилсан зах зээлийн шалгарал билээ. Зүйрлэвээс, байгальд орчин нөхцөлдөө илүү
зохицсон бие үр удмаа үлдээж, мэнд үлддэгийн адилаар ардчилсан, зах зээлийн нийгмийн
харилцааны шаардлагад илүү зохицсон хүн /улс орон/ давуу амьдрах, давамгайлан хөгжих, хөгжиж
байгаа нь нүдэнд харагдах үнэн биш үү. Дарвины онолд хувьсал, удамшил, шалгарал гэсэн гурван
тулгуур ухагдахууныг онцлон авч үздэг.
Нийгэмд ч хувьсал-хувьсгал, уламжлал-шинэчлэл, шалгарал-дэвшил гэсэн аналоги ойлголт бий.
Эдгээрт адилтгах шинж бүхий үндсэн зүй тогтол байхаас гадна эрс ялгаа бас бий. Жишээ нь,
байгалийн шалгарал эргэлт зогсолтгүй нэгэн чиглэлд явдаг бол нийгмийн шалгарал уян хатан ,
зохицуулалтаар шийдэгдэж болно, гэх мэт. Дарвинизм амьд биеийн дэвшил / прогресс/, доройтол
/регресс гэсэн хөгжлийн үндсэн хоѐр чиглэл; Амьд байгалийн түүхэн хөгжлийн ароморфоз/ амьд
биес бүтэц, амьдралын илүү дээд шатанд гарах/, идиоадаптац / амьд биеийн бүтэц, үйл
ажиллагааны тогтвортой дасан зохицол /, дегенерац/ амьд биеийн бүтэц, амьдрал хязгаарлагдмал
болох, улмаар буурах, мөхөх/ гэсэн гурван гол зам байдаг, эдгээр нь салшгүй нэгдэлтэй бөгөөд
нэгээс нөгөөд шилжиж хувьсдаг хэмээн заадаг. Энэ нь овог, үндэстний болоод дэлхийн улс
орнууудын хөгжил, дэвшил, мандал, буурлын чиг замтай адилхан зүй тогтол мөн гэлтэй. Дарвины
дээрх заалтыг Оросын эрдэмтэн А.Н.Северцов илүү нарийсган хөгжүүлсэний адилаар, нийгмийн
дэвшил хөгжлийн онол ч даяаршлал, дангаарчлалын зүй ѐсны дагуу улам боловсронгуй болсоор
байна.
Дарвины эволюцийн онолоор амьд биеийн түүхэн хувьсах хөгжил нь микроэзолюц, макроэволюц
гэсэн хоѐр хувьслын нэгдэлд явагддаг гэдэг. Тэгвэл нийгмийн хөгжлийн микро эдийн засаг,
макроэдийн засаг хэмээх маш чухал хүчин зүйл байдаг билээ. Микроэволюцийг зах зээлийн эдийн
засгийн харилцаан дахь гэрийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилтэй, харин
макроэволюцийг том үйлдвэр, корпорацын өсөлт буюу ерөнхийдөө улс орны нийт эдийн засгийн
ерөнхий үзүүлэлттэй адилтгаж болох билээ. Сүүлийн үед эрдэмтэд мегаэволюц гэсэн ойлголт
оруулж ирсэн нь өнөөгийн даяарчлагдсан эдийн засгийн бүтэц, тогтоцтой буюу дэлхийн эдийн
засаг гэсэн ойлголттой агаар нэгэн санагдана. Дарвинизмын нэг гол асуудал бол амьд биеийн
амьдрал, хөгжилд орчин, орчны нөхцөл, орчны хүчин зүйл гэсэн ойлголтыг онцгойлон авч үздэг юм.
Экологи хэмээх шинжлэх ухааны салбар нь биологиос эхлэлтэй билээ. Тэгвэл өнөөдөр орчин,
орчны нөхцөл, орчны хүчин зүйл хэмээх биологийн ойлголт нь нийгмийн хөгжлийн олон асуудалтай
холбогдож байна. Харин байгаль ба нийгэм дэх орчин, орчны хүчин зүйлийн үйлчлэх хугацаа,
хүрээ, хязгаар, түүнтэй зохилдох зүй тогтол, үр дүн нь эрс өөр билээ. Энэ тухай, дээрх
адилтгалуудад хүний ухамсарт үйлдэлтэй холбоотой зарчмын гол ялгаа байдгийг дээр нэгэнт
дурдсаныг санана уу. Тухайлбал, амьд биеийн эволюц нь хэдэн миллиард, хүний эволюц нь хэдэн
сая жил үргэлжилсэн бөгөөд орчин үеийн хүний иргэншил үүсэн хөгжсөн дөнгөж 7-8-хан мянган
жилд л байгаль-дэлхийн унаган төрх хэрхэн алдагдсаар байгааг хүний нийгэмтэй холбон авч
үзэхээс аргагүй. Байгаль, нийгмийн хөгжлийн шүтэн барилдлагыг зөв ухаарч зохицуулан
тэнцвэржүүлэх ѐстойг байгаль өөрөө, хүн төрөлхтөнд хатуу сануулсаар олон зуун жил өнгөрч
байгаа хэдий ч дэлхий даяараа түүний дотроос Монгол орны экологийн нөхцөл ноцтой доройтсоор
байна. Энэ нь нийгмийн экологид хүчтэй үйлчилж эхлэв. Бид яах ѐстой вэ? Дарвинизмын үүднээс:
Хэрвээ хүн төрөлхтөн дэлхийг хамарсан эрс сүйрэл, эргэлтэд өртөхгүй бол хүрээлэн байгаа орчин,
түүний тэнцвэртэй байдлыг эвдэхгүй хадгалж чадсанаар, хүн амын хэт өсөлтөөс үүдсэн экологийн
хямральтг гэтлэн давж улмаар хүний бие махбодын өсөлт нэмэгдэж, наслалт уртсах бүрэн
боломжтой гэж болно.
Эсрэгцэн эргэцүүлэхүй
Дарвинизм хөгжлийнхөө 150 жилийн хугацаанд байнгын эсэргүүцэл, сөрөг үзэл сургаалтай
зөрчилдсөөр ирсэн. Цаашдаа ч шинэ асуудал тулгарах төлөвтэй. Дарвинизмын эсрэг үзэл,
шүүмжлэлийг ерөнхийд нь гурван хэсэгт хувааж үзсэнийг /А.С.Рубцов. Ч.Д. т. Эволюций. Наука и
жизнь. Хуу.49/ үндэслэл болгон авч үзвэл, нэг хүн, аливаа бүхнийг бурхан бүтээсэн гэж үздэг
шашны номлол. Үүний гол жишээ бол креационизм буюу бүтээгчийн тухай сургаал юм. Бүтээгчийн
тухай номлол нь Христ, ислам, иудын шашны гол үзэл баримтлал бөгөөд шинжлэх ухааны баримт,
нотолгоо гаргахад хэцүү. Гэхдээ орчин үеийн байгалийн шинжлэх ухааны зарим томоохон
эрдэмтэд энэ үзэл санааг илэрхийлж байгааг анхаарахгүй байх аргагүй. Хоѐр. Дарвинизмын эсрэг
хандсан, өөр салбар, өөр шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын дүгнэлтүүд, мөн
философичид, чөлөөт сэтгэгчдийн үзэл орно. Цөөнгүй эрдэмтэд байгалийн шалгарлын онолыг огт
үгүйсгэхгүй ч амьдрал ба хүний үүслийг өөрөөр тайлбарлаж байна. Жишээ нь, Оросын нүдний нэрт
мэс засалч, анагаах ухааны доктор, профессор, олон улсын шинжлэх ухааны академийн гишүүн
Эрнст Мулдашевийн "Бурхадын эрэлд цуврал" / I-ҮI/ номууд, түүний дотроос "Хүн мичнээс
үүсээгүй" /орч. М.Пүрэвжав. УБ. 2007 он/ гэдэг номондоо хүн төрөлхтний үүсэл гарлыг огт өөрөөр,
шинжлэх ухааны судалгаа, тооцоонд тулгуурлан дэвшүүлсэн нь чухамхүү дуулиан болголоо. Эрнст
Мулдашевийн судалгааг НҮБ-ын шинжлэх ухааны академиас санхүүжүүлсэн байгаа юм. Үүний
зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухааны ололтод дулдуйдан бичсэн гүн ухаан-шинжлэх ухааны
хосолмол агуулгатай ном, товхимол гадаадад төдийгүй манайд урьд хожид байгаагүй ихээр
зохиогдож, орчуулагдан хэвлэгдэж, нийтлэгдэх болов.
Заримаас дурдахад, гүн ухаанч, зохиолч,доктор Д.Урианхайн бичсэн өгүүлэлүүд, Монголын
психотроникийн хүрээлэн / хүний сэтгэхүйн эгэл бус чадварыг судалдаг/-гээс гаргаж буй номууд,
философич-физикч З.Бат-отгоны өөрийн ба "Хас гурвалжин" клубаас гаргасан номууд, философич
Н.Сома хатагтай ба Эзотерик / далд ухаан / судлалын төвөөс гаргаж буй цувралууд, судар номын
авшигтай лам, хуврагуудын буддын гүн ухааныг сүсэглэн бичсэн сургаал, айлдвар зэргийг
дурдахад хангалттай. Энэ бүхэн нь олон ургальч үзэл бодол, чөлөөт сэтгэлгээг хөгжөөсөн илрэл
агаад алиныг нь ч эрс буруутгахгүйгээр гагцхүү шинжлэх ухааны нотолгоог хүлээн суух л үлдэж
байна. Гуравдугаарт Дарвинист эрдэмтдийн шүүмжлэл. Тэд Дарвины онолыг хэдий чинээ энгийн,
ойлгомжтой, арвин баялаг баримт, нотолгоогоор батлагдсан ч алдаа мадаггүй байх ѐстой, амьдрал
маш нарийн нийлмэл үзэгдэл болохоор орчин үеийн эволюцийн онол түүний хөгжлийн асуудалд
улам бүр олон талаас нь гүнзгий хандах хэрэгтэй хэмээн шүүмжлэлтэй ханддаг.
Эргэцүүлэлээс дүгнэхүй.
Бид чөлөөт сэтгэлгээний эрин зуунд амьдарч байгаадаа бахархнам. Ардчилсан нийгэм, шинжлэх
ухаан-технологийн дэвшил, хүний оюун сэтгэлгээний гайхамшиг гурав нийлээд хүн төрөлхтнийг
нийгмийн хөгжил дэвшил, байгаль-дэлхий, орчлон ертөнцийн далд нууц руу улам бүр хөтөлсөөр
байна. Манай оронд ардчилсан нийгэм тогтносоор зөвхөн түүх-нийгмийн шинжлэх ухааны үзэл
баримтлалд өөрчлөлт ороод зогссонгүй, байгалийн Шинжлэх ухааны салбарт ч гүн гүнзгий
шинэчлэл нэвтэрч эхэллээ. Юм бүхнийг туйлын үнэн гэж үзэж болохгүй нь оюун сэтгэлгээний гол
зарчим болжээ. Марксизм туйлын үнэн биш байсныг, аугаа их эрдэмтэн Ньютоны механикийн
хуулиуд, гэрлийн долгионы тухай онол харьцангуй үнэн байсны адилаар бидний цорын ганц үнэн
мэт үздэг байсан амьд байгалийн хөгжлийн тухай "байгалийн шалгарал"-ын онол ч шинэ үзэл
санаа, шинэ нээлтээр өөрчлөгдөх нь "бас үнэн" боллоо. Өнөөдөр манай орны бүх ЕБС, биологи,
анагаах ухаан, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлийн сургуулиудад Дарвины эволюцийн онолыг
судалж байгаа. Түүний зэрэгцээгээр сурагч, оюутнууд төдийгүй нийгмийн өргөн хүрээ, мэдээлэлийн
олон сувгаар танин мэдэхүйгээ тэлж байна.
Мэдлэг, мэдээллийг олж авах, шүүн тунгаах, нэгтгэн үзэх арга, хандлагын шинэ цаг үе ирснийг
хүлцэн зөвшөөрч буйгаа аугаа их эрдэмтний мэндэлсний 200, эволюцийн онол боловсрогдсоны
150 жилийн ойг тохиолдуулан санал бодлоо илэрхийлэн мунхагласныг минь болгооно биз ээ.
Юутай ч материализм ба идиализмыг эрс сөргүүлэн тавьдаг үзэл санааны хүлээснээс хүн
төрөлхтөн чөлөөлөгдөж байна... Энэ бүхнийг анзаарснаар, бид, ялангуяа хойч үеэ аливаа асуудалд
туйлшрахгүй хандах үзэл санаагаар төлөвшүүлэх ач тустай юм. Аугаа их эрдэмтэн мэргэд, аугаа
сэтгэгчдийн оюуны мэлмий тунгалаг байх болтугай.

Mais conteúdo relacionado

Mais procurados

Daagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойDaagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойajaa97
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварШинэбаяр Найдан
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолП. Эрдэнэсайхан
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өвulziiiiiiii
 
сээр нуруутан
сээр нуруутансээр нуруутан
сээр нуруутанMind Moba
 
алканууд
алкануудалканууд
алкануудdavaa627
 
карбон хүчил
карбон хүчилкарбон хүчил
карбон хүчилdavaa627
 
амны хөндий шүд туг
амны хөндий шүд   туг амны хөндий шүд   туг
амны хөндий шүд туг tungalag0908
 
нийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэгнийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэгtulgaa14
 
химийн урвалын хурд
химийн урвалын хурдхимийн урвалын хурд
химийн урвалын хурдBaterdene Solongo
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглалBurnee Naran
 

Mais procurados (20)

Daagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхойDaagii чийгийн улаан хорхой
Daagii чийгийн улаан хорхой
 
реферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэвреферат бичих заавар сэдэв
реферат бичих заавар сэдэв
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
сээр нуруутан
сээр нуруутансээр нуруутан
сээр нуруутан
 
Amitnii aimag
Amitnii aimagAmitnii aimag
Amitnii aimag
 
Lecture6
Lecture6Lecture6
Lecture6
 
Biochemistry l 3
Biochemistry l 3Biochemistry l 3
Biochemistry l 3
 
алканууд
алкануудалканууд
алканууд
 
Эс
ЭсЭс
Эс
 
Cem3
Cem3Cem3
Cem3
 
Шавьж түүний ангилал
Шавьж түүний ангилалШавьж түүний ангилал
Шавьж түүний ангилал
 
карбон хүчил
карбон хүчилкарбон хүчил
карбон хүчил
 
Lecture3
Lecture3Lecture3
Lecture3
 
амны хөндий шүд туг
амны хөндий шүд   туг амны хөндий шүд   туг
амны хөндий шүд туг
 
нийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэгнийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэг
 
химийн урвалын хурд
химийн урвалын хурдхимийн урвалын хурд
химийн урвалын хурд
 
Оюуны зураглал
Оюуны зураглалОюуны зураглал
Оюуны зураглал
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 

Destaque

Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньAnkhbileg Luvsan
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7E-Gazarchin Online University
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтkhongoroo_38
 

Destaque (6)

Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих ньБайгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах замаар тогтвортой хөгжлийг дэмжих нь
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-7
 
3
33
3
 
Эволюцийн онол
Эволюцийн онолЭволюцийн онол
Эволюцийн онол
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголт
 
5 lekts
5 lekts5 lekts
5 lekts
 

Semelhante a Biologi bie daalt

ч.дарвины сургаал гарах нөхцөл Pptx
ч.дарвины сургаал гарах нөхцөл Pptxч.дарвины сургаал гарах нөхцөл Pptx
ч.дарвины сургаал гарах нөхцөл PptxOidov Tungaa
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гаралtulgaa14
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжилtungalag
 
11a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp0211a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp02undarmal
 
баасамөнх хейрдал
баасамөнх хейрдалбаасамөнх хейрдал
баасамөнх хейрдалА. Aku
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.tolya_08
 
далайсүрэн неоэволюцизм 2
далайсүрэн неоэволюцизм   2далайсүрэн неоэволюцизм   2
далайсүрэн неоэволюцизм 2А. Aku
 
хүний үүсэл123
хүний үүсэл123хүний үүсэл123
хүний үүсэл123Ariunzul Dambii
 

Semelhante a Biologi bie daalt (10)

ч.дарвины сургаал гарах нөхцөл Pptx
ч.дарвины сургаал гарах нөхцөл Pptxч.дарвины сургаал гарах нөхцөл Pptx
ч.дарвины сургаал гарах нөхцөл Pptx
 
хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
 
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
 
11a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp0211a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp02
 
баасамөнх хейрдал
баасамөнх хейрдалбаасамөнх хейрдал
баасамөнх хейрдал
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
 
далайсүрэн неоэволюцизм 2
далайсүрэн неоэволюцизм   2далайсүрэн неоэволюцизм   2
далайсүрэн неоэволюцизм 2
 
Sedew 2
Sedew 2Sedew 2
Sedew 2
 
хүний үүсэл123
хүний үүсэл123хүний үүсэл123
хүний үүсэл123
 
Lecture.5 science revolution 3
Lecture.5 science revolution 3Lecture.5 science revolution 3
Lecture.5 science revolution 3
 

Biologi bie daalt

  • 1. 97 ДУГААР СУРГУУЛИЙН ХИМИ БИОЛОГИЙН ЗАН БИЕ ДААЛТ Сэдэв: Түүхэн хувьсах хөгжил Шалгасан: ............................................./ А.Даваацэрэн багш/ Шалгасан:............................................../Саруул Дадлагын багш/ Гүйцэтгэсэн:………………………........../Б.Мягмарсүрэн 9е ангийн сурагч/ Улаанбаатар хот 2012 он
  • 2. Гарчиг Эволюци, эволюцийн хөгжил Чарльз Дарвин, Дарвины гавьяа Дарвин онолынхоо санааг хэрхэн олсон бэ? Хувьслын онолыг дэмжигчид ба эсэргүүцэгчид Эволюцийн тухай сургаал Дарвины өмнөх эволюцийн сургаал Зүйл Популяци Удамшил Шалгарал Би хүүхнүүдэд таалагдаж байна уу? Зах зээл ба хувьсал Бусад салбарт Орчин үеийн шалгарлыг урагшлуулагч нь соѐл мөн үү? Нүд үүсмэл үү? Зохиомол уу? Бид мичнээс үүсээгүй Эргэцүүлэл Адилтган эрэгцүйлэхүй Эсрэгцэн эрэгцүйлэхүй Эрэгцүүллээс дүгнэхүй
  • 3. Эволюци нь нэг үеэс дараагийн үед шилжих удамших хувьсал юм. "Evolutio" гэдэг нь дээшлүүлэх, дэлгэрүүлэх гэсэн утгатай латин үгнээс улбаатай. Эволюци хэмээх нэр томъѐог анх 1762 онд Швейцарийн эрдэмтэн Шарль Боннэ хэрэглэжээ. Эволюцийн онолыг анх 19-р зууны үед Английн эрдэмтэн Чарльз Дарвин боловсруулжээ. Орчин үед эволюцийн онолын судалгаа макроэволюц, микроэволюц гэсэн үндсэн хоѐр түвшинд явагдаж байна. Шинэ зүйл үүсэн бүрэлдэхэд хүргэдэг популяцийн генетик, экологийн эргэлт буцалтгүй өөрчлөлтийн тухай ойлголтыг микроэволюц гэдэг. Харин макро эволюци нь зүйлээс дээшхи, баг, овог, төрөл гэх мэт ангилал зүйн нэгжүүдийн үүсэл, хөгжил, өөрчлөлттэй холбоотой эволюцийн үйл явц юм. Биологийн эволюц нь нийгмийн эволюциэс дараах 3 шинжээрээ ялгаатай. Үүнд: 1. Эргэлт буцалтгүй процесс 2. Биологийн ашигтай шинжийн өөрчлөлт 3. Залгамж удамшилд үндсэлдэг Эволюцийн хөгжил Эволюцийн хөгжлийн түүхэн шат нилээд ээдрээтэй байсан. 17-18-р зууны үед биологийн ухаанд ПРЕФОРМИЗМ-ын сургаал гарч, түүний араас эпигенез, трансфоризм г.м сургаалиуд гарсан. Эволюцийн шинжлэх ухааны хөгжлийг дэвшилтэд хүргэсэн эрдэмтэд бол К.Линней, Ч.Дарвин нар юм. Чарльз Дарвин /1809.02.12-1882.04.19/ Байгаль судлагч, амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн тухай материалист сургаалийг боловсруулсан Чарльз Роберт Дарвин 1809 оны 2 сарын 12-нд Английн Шрусбери гэдэг жижигхэн хотод төржээ. Эцэг Роберт Эразм Дарвин нь эмнэлгийн талын нилээд өргөн мэдлэг, туршлагатай, эх Сусанна Веджвуд нь чинээлэг айлаас гаралтай өвөг эцэг Эразм Дарвин нь эмч, байгаль судлагч, яруу найрагч хүн байв. Ч.Дарвин дунд сургуулиа төгсгөөд Эдинбургийн их сургуулийн анагаах ухааны факультетэд элсэн тэндээ хоѐр жил суралцаад Кембриджийн их сургууль уруу шилжин сурчээ. Их сургуулиа төгсөнгүүт 1831 онд, дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгаль судлагчаар оролцох болж "Бигль" хөлөг онгоцоор таван жил үргэлжилсэн урт судалгаа хийж, 1836 онд эргэн иржээ. Дэлхий тойрсон аялал, залуу Дарвины үзэл бодолд онцгой нөлөөлж, амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн талаар амьдралынхаа туршид судлагаа хийх нөр их ажлынх нь урам зоригийг өгсөн байна. 1842 онд эрүүл мэндийн байдлаас Лондонгоос нүүн, ойролцоох Даун хотод шилжин суурьшиж, тэндээ насан туршаа амьдарч, экспедицийнхээ явцад цуглуулсан ургамал, амьтны аймгийн эртний болоод тухайн үед үл мэдэгдэж байсан асар их олдвор, геологийн эрдэс, чулуулгаа судлан шинжилжээ. 1839 онд "Хайгуулын тэмдэглэл" гэсэн номоо хэвлүүлж түүндээ өмнөд Америк болон арлын олон янзын амьтад, түүний дотроос Галапагоссын арлаас олсон гүрвэл, яст мэлхий, ээрүүл хошуут шувуу зэргийн тухай анх удаа шинжлэх ухаанд мэдээлсэн байна. Тэрчлэн энэ бүтээлдээ геологийн асуудал, өмнөт Америкийн индейчүүд, хар арьстнуудын нийгэм-улс төрийн амьдралын байдлыг хүртэл тусгажээ. Тэрээр 1837 оноос зүйлийн үүслийн тухай асуудлыг эрчимтэйгээр судалсан гэдэг. Түүний гол үзэл санаа бүрэлдэх, эцсийн дүгнэлт тодорхойлолтоо гаргах ажил үндсэндээ хорин жил үргэлжилж 1859 онд "Байгалийн шалгарлын замаар зүйл үүссэн буюу амьдралын төлөө тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь" гэсэн суут бүтээлээ 50 насандаа бичиж дуусгажээ. 1859 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 1250 ширхэг хэвлэгдсэн энэ ном нь өдөртөө борлогдсон гэдэг билээ. Тэр өдрөөс хойш дэлхийн олон хэл дээр хэвлэгдэж сонгодог бүтээлийн нэг болсон юм. Ийнхүү Чарльз Дарвин нь байгаль судлагч ухаантан мэргэд, эрдэмтэд төдийгүй, жирийн хүмүүсийн бодол санааг эзэмдэж ирсэн, тайлбарлах, зөв хариулахад нэн төвөгтэй асуудал болох амьд бие буюу амьдралынхөгжлийн тухай шинжлэх ухааны анхны баримт нотолгоотой хариу өгсөн юм.
  • 4. Аугаа их эрдэмтэн 1882 оны 4 сарын 19-нд 73 насандаа тэнгэрт хальжээ. Түүний шарилыг суутнууд, дээдсүүдийг оршуулдаг Вестминстерсийн сүмд хүндэтгэлтэйтээр залжээ. Сүмийн хойд хэсэгт аугаа их Ньютоны шарилаас хэдхэн алхмын зайд оршуулсан агаад хананд нь их эрдэмтний тэргүүний товгор сийлмэлийг үйлдэж “Дүрсийн үүсэл” болон байгалийн шинжлэлийн бусад олон номыг зохиогч Чарльз Дарвин” хэмээн дармалдан бичжээ. Дарвины гавьяа Хүмүүс мал өсгөж, ургамал тарьж ургуулахдаа байнга ашигтай сайн тал руу нь бодож, шалгаруулан өсгөж үржүүлдэг байна. Ийм шалгаруулалтыг Дарвин зориудын шалгарал гэж нэрлэв. Бас шалгарал, хувьсал нь байгалийн нөхцөлд явагддаг бөгөөд түүнийг байгалийн шалгарал хэмээжээ. Дарвинаас түрүүнд Францын эрдэмтэн Жан Ломарк хувьслын тухай онолыг гаргаж тавьсан боловч нотолгоотой материалаар илрүүлж чадаагүй юмаа. Харин Дарвин хувьслын шалтгаан болох байгалийн сонгон шалгарлын учрыг үнэмшилтэй нотолж, өөрийн дэвшүүлсэн таамаглалаа баталж чадсанаараа хүн төрөлхтний өмнө онцгой гавьяа байгуулав. Дарвины онол нь хүн, байгалийн тухай ойлголтуудыг үндсээр нь өөрчлөв. Энэ ертөнцөд хүний эзэлж байгаа байр суурийн тухай хүн төрөлхтний үзэл бодлыг өөрчилж чадсанд Дарвины нээлтийн ач холбогдол оршдог билээ. Дарвин онолынхоо санааг хэрхэн олсон бэ? Дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгаль судлаачаар оролцож, “Бигль” хөлөг онгоцоор таван жил аялсан залуу Дарвин 1836 онд Англид эргэн иржээ. Тэрээр төрлийн өөрчлөлтийн тухай бичиж эхэлсэн боловч юунаас болоод өөрчлөгддөгийг тайлбарлаж чадахгүй байлаа. Английн эдийн засагч Томас Роберт Мальтусын “Хүн ам зүйн хуулийн тухай” өгүүллийг уншаад түүнд нэгэн шинэ санаа орж иржээ. Хүнсний хангамж нөхцөл сайжрахын хэрээр хүн ам өсдөг, хүн ам хэт их өсөөд ирмэгц өлсгөлөн, өвчин тахал, эсвэл дайн байлдаан зэрэг нийгмийн үзэгдэл гаарч хүн амын тоо буурахад хүргэдэг гэж Мальтус үзжээ. Энэхүү санааг ургамал амьтан дээр ашиглан хувьслын онолынхоо санааг Дарвин гаргаж авчээ. Улмаар хорин жил үүнийгээ нотлохын тулд амьтны анатоми, биологиор судалгаа идэвхитэй хийсэн байна. 1857 онд английн биологич Альфред Рассел түүнд нэгэн өгүүллээ ирүүлсэн нь түүний санаатай яв цав тохирч байжээ. Ингээд Валласийн өгүүлэл Дарвины өөрийн зүйлийн үүслийн онолынхоо товчийг байгаль судлаачдын Линнейн нийгэмлэгт танилцуулжээ. Дарвин энэ санааны анхдагч гэдгийг тэд хүлээн зөвшөөрчээ. Үүслийн онолоо гаргахад нь Галапагосын арал чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Эх газраас алс энэ аралд цөөн төрлийн амьтан амьдардаг ч нэг төрлийн амьтны олон зүйл байдаг нь түүний анхаарлыг ихэд татжээ. Арал бүр дээр өөр өөр хуягтай аварга яст мэлхий амьдардаг байв. Уран жиргээ шувуу гэхэд л 13 зүйл байжээ. Дарвины гэж нэрлэгдсэн эдгээр шувууд нь идэж буй хоол, байршиж буй газартаа зохицон өөрчлөгдөж ирсэн байжээ. Фольклэндийн арал дээр ч мөн адил зүйл ажиглагджээ. Ингээд энэ бүхнээ судалж боловсруулсаар 20 жилийн дараа тэр онолоо гаргажээ. Нэг төрлийн доторхи генетикийн өөрчлөлтөөрхувьсах замаар, үр төл нь хэт илүүдсэн, аль эсвэл орчиндоо хамгийн сайн зохицсон нь шилэгдэх гэсэн энэ гурван нөхцөл бүрэлдсэнээр шинэ төрөл зүйл үүснэ гэж Дарвин үздэг.
  • 5. Хувьслын онолыг дэмжигчид ба эсэргүүцэгчид Дарвины онол гармагц л ялангуяа христчүүдийн зүгээс маш их шүүмжилж эхэлжээ. АНУ-д өнөөдөр ч Дарвины онолыг заадаггүй сургууль байсаар байгаа. Беркли дэх Калифорнийн их сургуульд биохимээр суралцаад, одоо хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй Дуань Т.Гиш „Хүнийг эхлээд бурхан бүтээсэн“ гэж үздэг. Гэтэл АНУ-ын үндсэн хуулийн шүүх төр, шашин хоѐрыг нэгэнт тусгаарласан тул бурхан бүхнийг бүтээсэн гэж дунд сургуульд зааж болохгүй хэмээн хуульчилжээ. Гэвч сүүлийн үед Дарвины онолыг үгүйсгэгчид АНУ-д олширч зарим газар түүний онолын тухай хичээлийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс ч хассан байна. Зарим хүн үүнийг либерал үзлийн эсрэг тэмцлийн зэвсэг болон ашигладаг байна. Тухайлбал, Канзасын нэгэн Баптист лам Терри Фокс “Вашингтон Пост”-ын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Хувьслын онолд эргэлзэгчид ихсэхийн хэрээр либерал үзэл мөхөх болно“ гэж хэлжээ. Тэгвэл Дарвины онолыг эсэргүүцэгчдээс итгэгчид нь илүү олон. Линнейн нийгэмлэгээс Дарвин- Валласе медалийг бий болгож үүслийн онолд хувь нэмрээ оруулсан эрдэмтдийг 50 жил тутамд шалгаруулж шагнадаг ажээ. Анхны алтан медалийн эзэн /1908/ Валласе өөрөө байжээ. Мөнгөн медалиар нэлээд хэдэн эрдэмтэн шагнуулсан бөгөөд 2009 оноос уг шагналыг жил бүр олгохоор болсон гэнэ. Ч.Дарвины хувьслын онолыг янз бүрийн салбарт тухайлбал түүхийн (Маркс), сэтгэл зүйн (Фрейд) шинжлэх ухаанд ашиглаж ирсэн. Үүний зэрэгцээ эсэргүүцэгчид ч маш олон байсан бөгөөд бүр шүүх цаазаар далайлган хаахыг оролдож байлаа. „Дарвины эсрэг“ анхны шүүх ажиллагаа 1925 онд АНУ-д болж Теннесс муж улсын захирагч нь „Библид заасан дагуу хүнийг бурхан бүтээснийг үгүйсгэж, хүнийг доод төрлийн амьтнаас үүссэн мэтээр үзүүлэх аливаа оролдлогыг“ хориглох хуулинд гарын үсэг зуржээ. Үүнийг зөрчсөн сургуулиуд 100-500 ам.доллараар торгуулахаар болжээ. Ердөө л хоѐр сарын дараа анхны шүүх хурал болж Дэйтон хэмээх жижигхэн хотын багш Джон Скоупс 100 доллараар торгуулж байв. Энэ хуулийг 1967 онд цуцалжээ. АНУ-ын бусад муж улсуудад гаргасан ижил төстэй хуулиуд сургуульд шашны үзэл баримтлал зааж болохгүй гэсэн АНУ-ын үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор цуцлагдсан байна. Дарвины онолыг сургуульд заахыг болиулах хэрэгтэй гэж Италийн боловсролын сайд Летици Моратти 2004 оны дөрөвдүгээр сард мэдэгдсэнээс болж жинхэнэ үндэсний хэмжээний хямрал гарахад хүрч байв. Сайд саналаасаа татгалзахаас аргагүй байдалд орж яаралтай арга хэмжээ аван 1996 онд Нобелийн шагнал авсан эрдэмтэн Рито Леви - Монтальчинигаар ахлуулсан сургуулийн программыг шинэчлэх комисс хүртэл байгуулж байлаа. Бельградын их сургуулийн хэлний факультетийн профессор, Сербийн гэгээрлийн сайд Лилян Чолич 2004 оны есдүгээр сард дунд сургуулийн наймдугаар ангийн хичээлийн программаас зүйлийн үүслийн тухай Дарвины онолыг хасах тушаал гаргасан нь Сербийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн дунд ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Хэд хэдэн томоохон намууд үүнийг эсэргүүцэж „Дарвины шинжлэх ухааны онолыг шашны суртлаар солих нь“ улс орны хөгжлийг зуун жилээр хойшлуулах болно гэж мэдэгдэцгээж байв. Л.Чолич энэ онолыг ямар хэлбэрээр, ямар насны хүүхдүүдэд заах тухай ярьсныг маань буруу ойлгосон байна гэж тайлбарлан өөрийгөө аварч байлаа. 2005 онд Туркийн Мерсин хотын таван багш Дарвины онолын тухай хичээлдээ оруулсны төлөө шийтгүүлж байв. Мичиганы их сургуулийн судалгаагаар АНУ-ын иргэдийн зургаан хүн тутмын нэг нь Дарвины онолд итгэдэг гэсэн судалгаа гарчээ. Орост энэ үзүүлэлт 24% байхад Япон, Исланд, Дани, Швед болон Францад энэ үзүүлэлт 80%-д хүрдэг. Америкчуудын 30% нь Дарвины онолыг эрс эсэргүүцдэг бол энэ тоо Европт хоѐр дахин бага. Дарвины онолын талаар, түүний боловсруулсан энэ сургааль нийгмийн бусад салбарт хэрхэн тусгалаа олж, нөлөөлж ирсэн тухай олон талаас нь авч үзэж байгаа асуудал нь түүний бүтээл мөнх юм гэдгийг харуулж байна. Ямар нэгэн байдлаар буруу зөв хэмээн шүүмжилж маргаан өрнөж байгаа явдал бол амьд байгаа, хөгжиж байгаагийн шинж юм. Тэгэхээр энэ бол биднээс хэтрээд алга болсон зүйл биш, өдөр тутмын амьдралд байдаг, урагшлах уу, эс урагшлах уу гэдгийг шийдэж байдаг чухал хүчин зүйл юм байна.
  • 6. Эволюцийн тухай сургаал Амьд биеийн түүхэн хувьсах хөгжлийг судалдаг шинжлэх ухааныг эволюци гэдэг. Дэлхий дээрх амьд биес хэрхэн үүсч, хэрхэн хувирч хөгжсөн, хэрхэн орчиндоо зохицож ирсэн болохыг эволюцийн шинжлэх ухааны онолоор тайлбарлана. Эволюцийн тухай сургаалыг 2 үед хувааж үздэг. · Дарвины өмнөх эволюцийн сургаал · Дарвины сургаал Дарвины өмнөх эволюцийн сургаал Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьд биеийн гарал үүслийг сонирхон судалж байсан боловч тэдгээрийн үүсэл хөгжлийг сайтар мэдэхгүйн улмаас амьд биес хувирч өөрчлөгдөхгүй, бурхан бүтээсэн, устаж үгүй болохгүй гэсэн ойлголттой байв. Тэр үед ертөнцийг үзэх “метафизик” үзэл ноѐрхож байв. Энэ үзэл нь байгаль дахь бүх зүйлс төгс зохицонгуй, хувирч өөрчлөгдөхгүй, тогтонги бөгөөд тэдгээрийг бурхан бүтээсэн тул мөнх юм гэсэн ойлголттой байсан юм. Энэ үеийн гол төлөөлөгчид Шведийн эрдэмтэн Карл Линней, Францын эрдэмтэн Жан Батист Ламарк нар байв. Эдгээр эрдэмтдийн үзэл, сургаал нь эволюцийн гол онол болох тухай Дарвины сургаал гарахад чухал нөлөө үзүүлсэн. К.Линнейн бүтээлийн онцлог · Зүйл гэдэг нэр томъѐог шинжлэх ухаанд анх оруулсан. · Хос нэршлийн зарчмыг боловсруулсан. · Анхны зохиомол ангиллын системийг боловсруулсан. · Метафизик үзлийг дэмждэг байсан. Ж.Б.Ламаркын бүтээлийн онцлог · Биологи гэдэг нэр томъѐог шинжлэх ухаанд анх оруулсан. · Градацийн зарчмыг боловсруулсан. Энэ нь амьд бие энгийнээс нарийн, доод хэлбэрээс боловсронгуй дээд хэлбэр бий болно гэсэн ойлголт. · Эволюцийн анхны онолыг боловсруулсан боловч эволюцийн хөдөлгөгч хүчийг амьд бие бүхэнд байдаг “дэвшин сайжрах дотоод эрмэлзлэл” гэж буруу тайлбарласан. · Метафизик үзлийг шүүмжилсэн. Ч.Дарвины сургаал Английн эрдэмтэн Чарльз Дарвин амьд биеийн түүхэн хувьсах хөгжлийн тухай сургаалаа 1859 онд “Байгалийн шалгарлын замаар зүйл үүсэх нь буюу амьдралын төлөө тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь” хэмээх алдарт бүтээлдээ тусгасан юм. Ч.Дарвины сургаал гарахад тэр үеийн нийгэм эдийн засгийн байдал, шинжлэх ухааны хөгжил, “Бигль” хөлөг онгоцоор /1831-1836/ дэлхийг тойрон 5 жил аялан ажиглалт судалгаа, амьтан, ургамлын асар баян цуглуулга хийж ирсэн зэрэг нь ихэд нөлөөлсөн юм. Ч.Дарвин аялалаас ирээд 20гаруй жил судалгааны ажлаа хийн амьд биеийн гарал үүсэл, хувьсал хөгжлийн сургаалаа боловсруулсан. Ч.Дарвины бүтээл нь одоо дэлхийн олон оронд “Зүйлийн үүсэл” нэртэйгээр хэвлэгдсэн ба биологийн шинжлэх ухааны гол сургаал болсон хэвээр байна. Ч.Дарвины сургаалын үндсэн заалт: · Зүйлийн гарал үүсэл · Удамшил, хувьсал · Амьдралын төлөө тэмцэл · Байгалийн шалгарлын тухай асуудлууд юм. Ч.Дарвины эволюцийн хөгжлийн хөдөлгөгч хүчийг зөв тодорхойлсон бөгөөд “Удамших хувьсах дээр тулгуурласан байгалийн шалгарал нь эволюцийн хөдөлгөгч хүч юм” гэж тодорхойлжээ. Дарвины сургаал гарснаар биологийн шинжлэх ухаанд шинэ дэвшил гарсан ба биохими, генетик, палонтологи эмбриологи, физиологи, экологи гэх мэт олон шинэ салбар шинжлэх ухаанууд үүсэх эхлэл болсон байна. Дарвины сургаал нь баталгаа нотолгоотой байсан учир нийтийн хүртээл болсон ач холбогдлын хувьд “Эст бүтцийн онол”, “Энерги хадгалагдах хууль”-тай нэгэн адил түвшинд үнэлэгддэг билээ.
  • 7. Зүйл Бүтэц, үйл ажиллагаа, химийн найрлагаараа удамшлын төсөөтэй, хоорондоо чөлөөтэй үржилд орж, үржих чадвартай үр төл өгдөг, орчны тодорхой нөхцөлд зохилдсон, тодорхой орон нутагт тархан амьдардаг хэсэг бүлэг бодгалийг зүйл гэнэ. Зүйлийг шалгуур шинжээр тодорхойлдог. Шалгуур шинж Онцлог Генетикийн шалгуур Хромсомын бүтэц, тоо, хэлбэрээр тодорхойлно. Биохимийн шалгуур Уурагт бодисын химийн найрлагаар тодорхойлно. Морфологийн шалгуур Гадаад бүтцийн онцлог байдлаар тодорхойлно. Экологийн шалгуур Амьдрах орчны онцлогоор нь тодорхойлно. Физиологийн шалгуур Үржлийн үеийн зан төрх онцлогоор тодорхойлно. Газарзүйн шалгуур Тархац нутгийн хэмжээгээр тодорхойлно. Популяци Зүйлийн оршин тогтнох хэлбэр нь популяци юм. Бүтэц, амьдралын онцлогоороо ижил төсөөтэй, тухайн зүйлийнхээ тархац нутгийн тодорхой хэсэгт амьдардаг бусдаас харьцангуй тусгаар байдалтай нэгэн зүйлийн хэсэг бүлэг бодгалийг популяци гэнэ. Популяциуд нь үржлийн үеийн зан төрх, үржих хугацааны ялгаагаар тусгаарлагдана. Популяцид удамших хувьсал байнга үүсч, байгалийн шалгарал явагдаж байдаг тул популяци нь эволюцийн нэгж юм. Популяцийг эгэл, экологийн, газарзүйн гэж ангилдаг. Популяцийн үндсэн үзүүлэлт нь төрөлт, үхэл, хорогдол, нягтшил юм. Популяцийн хөдлөл зүйг төрөлт, үхэл, хорогдол, шилжин явагсад, шилжин ирэгсэдээр тодорхойлдог. Популяцийн хөдлөл зүй = (төрөлт+шилжин ирэгсэд)-(үхэл хорогдол+явагсад) Удамшил Биеийн бүтэц, үйл ажиллагааны онцлог байдлыг өвөг удмаас үр төлд дамжуулан хадгалах бүх амьд биеийн нийтлэг шинж чанарыг удамшил гэнэ. Үр удам нь эцэг эхтэйгээ төсөөтэй байдаг удамшлын учир шалтгаан Дарвины үед их бүдэг байсан. Одоо үед хромсомд байрлах генүүд удамшлын үндэс гэдгийг тогтоосон. Генийн нөлөөгөөр амьд биеийн шинж тэмдэг бүрэлддэг. Бэлгийн үржлийн үед эр, эм бэлгийн эсийн хромсом нэгддэг. Иймээс үр удамд эцэг, эхийн шинж тэмдэг илэрнэ. Хувьсал Зүйлийн доторх бодгалиудын ялгаа буюу шинэ шинж тэмдэг үүсэх амьд биеийн нийтлэг шинжийг хувьсал гэнэ. Хувьсал нь 2 төрөл байна. · Удамшдаг хувьсал · Удамшдаггүй хувьсал Шалгарал Зориудын шалгарал: Шалгаруулагч хүчин зүйл нь хүн Хүний хэрэгцээ, шаардлагад харьцангуй зохицсон амьд биеүд шалгарч үлддэг. Ургамлын шинэ сорт, амьтны шинэ үүлдэр, бичил биетний шинэ омог үүснэ. Байгалийн шалгарал: Шалгаруулагч хүчин зүйл нь орчны нөхцөл Зүйлийн хувьд ашигтай шинж бүхий, орчны нөхцөлд илүү дасан зохицсон биеүд шалгарч үлддэг. Ургамал, амьтан, бичил биетний шинэ зүйл үүснэ. Амьдралын төлөө тэмцэл Байгаль дээр амьд биеийн хооронд оршин тогтнохын төлөө бий болсон нарийн зүй тогтлыг Ч.Дарвин амьралын төлөө тэмцэл гэж нэрлэсэн байна. Тухайн популяцид төрж буй амьд биеийн тоо толгой ба тэдгээрийн амьдралын хэрэгцээ 2-н хооронд үүсэх үл тохирох байдал нь тэдгээрийг амьдралын төлөөний тэмцэлд шууд хүргэдэг. Амьдралын төлөө тэмцлийн хэлбэрүүд
  • 8. · Зүйл доторх тэмцэл · Зүйл хоорондын тэмцэл · Амьд бие орчны тохиромжгүй нөхцлийн эсрэг тэмцэл Зүйлийн доторх тэмцэл - Нэг зүйлийн популяци дахь бодгаль биесийн хооронд явагддаг. Ижил хоол тэжээлтэй, ижил аюул хөнөөлд автагддаг учир энэ тэмцлийн хэлбэр ширүүн болдог. Зүйл хоорондын тэмцэл - Өөр өөр зүйлийн популяцийн хооронд явагддаг. Нэг төрөлд хамаарагдах буюу нэг ижил экологийн нөхцөлд байгаа зүйлүүдийн хооронд ширүүн явагддаг. Амьд бие орчны тохиромжгүй нөхцлийн эсрэг тэмцэл- Амьд бие ба гадаад орчны тохиромжгүй нөхцлийн хооронд явагддаг. Амьд бие орчны тохиромжгүй нөхцөлтэй байнга тэмцэж байдаг. Шинжлэх ухаанд тайлагдашгүй, тааж тааварлахын аргагүй олон нууц бий. Түүний чанад нэвтрэхийн тулд, эс бөгөөс тэр бүгдийг олж нээн, асуултын хариуг эзэнтэй болгоѐ гэвэл энэ дэлхийн нас ч гүйцэмгүй билээ. Ээдрээ төвөгтэй нарийн гаргалгаа, шинжлэх ухааны онолын асуудлуудыг бидний олонх нь амьдралаас хол тасархай зүйл хэмээн ойлгодог. Төдийлэн өөрт хамаагүй зүйл мэт боддог. Гэтэл тийм биш юм. Амьдралыг илүү таньж мэдэж, ойлгоход энэ онолууд зайлшгүй хэрэгтэй. Шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд л хүн төрөлхтний амьдрал илүү тав тухтай, тохилог, улам төгс төгөлдөр болсоор ирснийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Өдөр болгон, алхам тутамд та бидэнд тулгарч байдаг, бидэнтэй хамт “буцалж” байдаг эгэл амьдралаас урган гарсан асуудлын тухай, зайлшгүй ярьж зөвлөх ѐстой зовлон бэрхшээлийн талаар арав хоног тутам сэтгүүлийнхээ хуудсаар бид хөндөн тавьж ирсэн билээ. Бидний энэ удаагийн хавтасны сэдэв их өөр. 2009 онд өнгөрөгч мянганы аугаа их эрдэмтний нэг Ч.Дарвины мэндэлсний 200 жил, түүний үндэслэсэн зүйлийн үүслийн онолын 150 жилийн ойг дэлхийн соѐлт хүн төрөлхтөн өргөн хүрээнд тэмдэглэж буй билээ. Дарвины бүтээл номыг судлан шинжлэх нүсэр ажил өдгөө дэлхий даяар үргэлжилж байна. Хүн төрөлхтний оюун санааны амьдралын их том утга учир нь үүгээр харагдаж байна ч гэж хэлж болно. Ч.Дарвин амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн тухай материалист сургаалийг боловс- руулсан билээ. Бид энэ удаа түүний онол зөв буруу байсан эсэх талаар маргах гэсэнгүй. Шинжлэх ухааны, албархуу тайлбар дүгнэлт хийхийг ч бас хүссэнгүй. Харин нийгмийн бусад салбарынханд Дарвины онол хэрхэн нөлөөлж ирсэн талаар бодит жишээ тайлбар дээр түшиглэн танд сонирхуулахыг зорилоо. Би хүүхнүүдэд таалагдаж байна уу? Санхүүгийн хямралыг эмэгтэйчүүдэд зориулан эрчүүд бий болгосон гэх. Хөрөнгө оруулалтын банкинд ихэвчлэн эрчүүд ажилладаг нийтлэг жишиг бий. Хүмүүсийн тэр бүр сайн ойлгохгүй, элдэв санхүүгийн бүтээгдэхүүн бодож олж байхдаа тэд хоѐрхон зүйлд л анхаарч байдаг ажээ. Банк, эсвэл компаниа хэчнээн хувийн ашигтай ажиллуулах, үр дүнд нь өөрөө хэдий хэмжээний ашиг орлого авах вэ гэдэг нь л тэдэнд чухал гэнэ. Чулуун зэвсгийн үеэс эхлээд эрчүүдийн өдрийн бодол шөнийн зүүд нь “Би хүүхнүүдэд таалагдаж байна уу? Надад бусад эрчүүдээс илүү гарах юу байгаа билээ?” гэсэн хоѐр асуулт байв. “Банкирууд ч үүний л төлөө дээрх ажлыг хийж буй гэнэ. Энэ бүхний эцсийн зорилго нь Ч.Дарвины бичсэнчлэн тэсэж үлдэх, шигшигдэн шалгарах, үр удмаа үлдээх явдал юм.
  • 9. Ялгаатай нь орчин үеийн эрчүүд муна барьж гүйхгүй. Харин “эдийн засгаар өрсөлдөн” хүүхнүүдийнхээ төлөө тэмцдэг болсон” хэмээн Америкийн сэтгэл зүйч Геофрэй Миллер бичжээ. Банкируудын үнэтэй машин, хувьцаа, хадгаламж дахь мөнгө, энэ бүхэн нь азарган тахиагаар бол залаа нь юм. Эмэгтэйчүүдийн квот, эмэгтэйчүүдийг дэмжих үзэгдэл, энэ бүхэн огт хэрэггүй, тэд хэдийгээр чадах боловч өөрсдөө хүсэхгүй байгаа юм гэж дарвинистууд үздэг байна. Эмэгтэйчүүд сонирхлынхоо дагуу мэргэжил сонгодог бол эрчүүд ахиухан мөнгө олж болох ажлыг илүүд үздэг. Эмэгтэйчүүд цөөн цагаар ажиллах, жижиг авсаархан компани байгуулдаг бол эрчүүд аль болох том луу тэмүүлдэг. Флоридагийн улсын их сургуулийн профессор Рой Баумайстерийн үзэж байгаагаар эмэгтэйчүүд бусдад дарлагдсанаас юмуу, чадахгүйдээ бус харин гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал нь төвлөрөөд ажлын эрч нь буурч, эрсдэлтэй алхам хийх дургүй болдог аж. Тиймээс математикч юмуу жааз хөгжимчин болох нь ховор гэнэ. Харин эрчүүд аюул ослыг ямагт сөрж явдаг нь нөгөө л анчин эрсийн гени цусанд нь буцалж байдгаас үүдэлтэй. Кэмбрижийн их сургуулийн уураг тархи судлаач Жон Коат “Амжилттай гүйлгээ хийсний дараа залуу брокерүүдийн цусан дахь тестостероны хэмжээ нэмэгдэж бүр илүү эрсдэлтэй алхам хийхэд бэлэн болдог. Тэд ийнхүү хэтэрхий зоримог алхмууд хийсээр эцэстээ нам унадаг. Ийм аюулд орохгүйн тул банкинд эмэгтэйчүүд, нас тогтсон эрчүүдийг түлхүү ажиллуулах нь зүйтэй” гэж үздэг ажээ. Зах зээл ба хувьсал Үнэмлэхүй үүслийн онол буюу Дарвины биологийн үүслийн онолыг нийгмийн бусад шинжлэх ухаанд хэрэглэх санаа эрдэмтдийн анхаарлыг татсаар байдаг. Хүний нийгэмд хамгийн шилдэг нь шалгаран үлдэх тухай үзлийг анх Британийн сэтгэгч Херберт Спенсэр (1820-1903) гаргаж ирсэн бөгөөд энэ нь үндэсний социалист арьсны үзэл болтлоо хөгжиж хүмүүсийг аймаглан устгаж хүн төрөлхтний түүхэнд багагүй уршиг тарьсан билээ. Биологийн хувьслын адилаар эдийн засгийн салбарт ч шалгарал явагдаж байна хэмээн энэ бүхний эсрэг тэмцэхийг уриалагсад том эндүүрдэг. Хүн төрөлхтөнд эрх чөлөө хэмээгч байгальд байхгүй давуу чанар бий. Эдийн засгийн тэмцэлд ялагдагсад устаж алга болдоггүй, харин ч дахин өндийж өмнөхөөсөө илүү эрч хүчтэйгээр орж ирдэг байна. Харин байгалийн шалгаралд нэгэнт ялагдсан л бол эргэж сэхдэггүй. Тухайлбал өнгөрсөн зууны 70, 80-аад онд Америкийн зах зээлд гарах гээд бүтэлгүйтэн “Fix it again, Toni” буюу “Дахиад л засварлахаас, Тони” хэмээн шоолуулж байсан Италийн автомашин үйлдвэрлэгч FIAT концерний жишэээг энд дурдаж болох юм. 2003-2004 онд дампуурлын ирмэгт тулж, бөөн сенсаац дэгдээж байсан уг концерн өнөөдөр америкийн машин үйлдвэрлэлийн гурван аваргын нэг Крайслэрийг дампуурлаас аврах ганц авралын од нь болчихоод буй. Дэлхийг хамарсан лут компани болтлоо өргөжсөн FIAT концерний тухай өнөөгийн хэвлэлүүдэд “Ромын шинэ эзэнт улсыг дахин байгуулах нь” хэмээн бичих болжээ. “Биологи, эдийн засаг хоѐрыг харьцуулах нь тун аюултай” хэмээн Йена дахь Макс Планк хүрээлэнгийн захирал Ульрих Витт мэдэгджээ. Эдийн засгийн өсөлт, хямралыг судлаад капитализм хямралд орсон гэж Карл Маркс (1818-1883) дүгнэсэн бол Дарвины онолыг эдийн засагт хэрэглэж огт болохгүй гэж үздэг байсан Австрийн эдийн засагч эрдэмтэн Ёозеф Шумпетер (1883-1950) “Хямрал нь өсөлт дэвшил, хангалуун амьдралын үндэс болдог. Ажил хэрэгч хүмүүс “илүү шинэ арга барил нэвтрүүлэх” шаардлагатай болдог” хэмээн үздэг байв. Шинжлэх ухаан технологийн шинэ нээлт болгоныг хүн төрөлхтөн тэр даруйд нь амьдралд нэвтрүүлж чаддаггүй шүү дээ. Үйлдвэрлэлийн нэг шинэчлэлийг явуулж байхад (уурын машин, цахилгаан моторын техникийн хувьсгал) өөр шинэчлэлийг зэрэгцүүлэн хийх эдийн засгийн боломж хомс. Гэвч биологитой, өөрөөр хэлбэл Дарвины онолтой харьцуулж үзэх зүйл олон бий. Хүний эд эрхтэн нь хэдэн арван мянга жилийн өмнөөс л ойр орчмоо таньж мэдэхдээ гаргууд сайн байсан боловч даяарчлагдсан эрсдэлийг тооцоход хүрэлцэхгүй. Ийм болохоор даяарчлагдсан санхүү эдийн засгийн нөхцөлд хүн амьдрах тийм ч хялбар бус ажээ.
  • 10. Орчин үеийн эдийн засаг нь хувьслын явцад үүссэн хүний биеэс хамаагүй залуу. Тийм болохоор хүний уураг тархи орчин үеийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхахад хүндрэлтэй байдаг. Ханш өсмөгц тархи амттан үзсэн юм шиг л шунаж эхэлдэг бол ханш унамагц зугтахаа л боддог. Тиймээс ханшны өөрчлөлтөд сэтгэл хөдлөлөөр биш, хатуу тооцоогоор ажилладаг хүн л мөнгийг олж чаддаг ажээ. Бусдыг хэтэрхий их хайрлах хэрэггүй Дарвины онолоор бол хамгийн амиа бодсон нөхдүүд л шалгарлыг давж гарах ѐстой. Гэтэл бодит байдал дээр хар амиа хоохойлогчид тийм ч олон байдаггүй. Танихгүй хүнд ч сэтгэл харамгүй туслахыг хүсдэг хүн цөөнгүй. Анхнаасаа л хүмүүс отог бүлгээрээ амьдарч эхэлсэн. Бие биенийхээ дэмжлэг туслалцааг авч, нэг нь нөгөөдөө найр тавин аж төрж ирсэн. Цюрихийн их сургуулийн эдийн засагч Эрнст Фээр ямар ч үед тэгш бус байдлын төлөө тэмцэгч олддог. Өөрт хохиролтой байсан ч шударга бус нэгнийг шийтгэх аргаа олдгийг туршлагаар нотолжээ. Өөрөөр хэлбэл шударга үнэний цагдаа зайлшгүй байдаг ажээ. Ердөө цөөхөн ийм хүн байхад л шударга ѐсыг тогтооход хангалттай гэнэ. Хувьслын явцад нэг нь бусдынхаа төлөө амиа золих хүртлээ энэ үзэгдэл хөгжсөн байна. Зэрвэс харахад энэ нь тэнэг хэрэг мэт санагдаж болно оо доо. Үхсэн хүн үр удмаа үлдээж чадахгүй. Гэтэл үүнийг ах дүүсийнхээ төлөө хийдэг байна. Тэд адил гентэй байгаа нь дамжиггүй бөгөөд тэдний удам тасрахгүй ээ гэсэн үг. Байгаль дээр зөгий ийм зарчмаар амьдардаг. Өөрөөр хэлбэл хатан зөгий үр удмаа үлдээж, ажилчин зөгий өөрсдийн бүлийнхээ төлөө амь хайргүй зүтгэдэг шүү дээ. Харамсалтай нь бусдын төлөө гэх энэ үзлийг буруугаар ашиглан өөрийгөө золиослогч террористууд гарч ирсэн юм.
  • 11. Бусад салбарт… Биологийн хөгжлийг тайлбарласан Дарвины онолыг бусад салбарт ашиглах санаа эрдэмтдийн анхаарлыг эртнээс татсаар ирсэн. Энэ онолд элдэв томъѐо, хийсвэр үзүүлэлт байдаггүй. Зүгээр л мичний төрлийн нэг амьтан хэрхэн гараа ашиглахгүйгээр явж сурсан бэ гэдгийг маш энгийнээр тайлбарлан харуулдаг болохоор хүмүүст ч амархан хүрдэг. 1886 онд химич Уйльям Кроокес химийн элементийн төрөл зүйлийг “анорганик дарвинизм”-аар тайлбарлах оролдлого хийжээ. Астрофизикт ч ийм оролдлого гарч байсан. Од болон мананцрын хэлбэр, өнгө дүрсийг яагаад ч Дарвины онолоор тайлбарлаж чадахгүй. Хувьсал нь тодорхой орон зайд физикийн тодорхой хуулиар явагддаг. Харин одны өнгө нь үндсэндээ түүний жингээс л хамаарна. Од үүсэж, сөнөх боловч өндөг гаргана гэж байхгүй болохоор удамшил явагддаггүй байна. Гаригуудын үүслийг ч Калифорнийн Лик одон орны газрын Доуглас Лин “шинээр үүсэж байсан гаригийн хэсгүүд нь хоорондоо өрсөлдөн “хоол” болох материалуудаа булаацалдан хүчтэй нь ялан гарч ирсэн” хэмээн Дарвины маягаар тайлбарласан байдаг. Шилэн сонголт явагдаж, хүчтэй нь ялж гарсан нь үнэн боловч хувьслын нэг чухал шинж болох удамших улмаар дасан зохицох үзэгдэл явагдаагүй аж. Австралийн физикч Брандон Картер 1973 онд физикийн тогтмолууд тун ялихгүй өөр байсансан бол их тэсрэлтийн дараа ертөнц буцан сүйрэх юмуу эсвэл хэт их хурдтай тэлэх байсан. Өөрөөр хэлбэл өнөөгийн энэ амьдрал үүсэхгүй байх байсан гэж үздэг. Гэтэл физикийн тогтмолууд чухам яг л зөв утгаараа байдгийн учир юунд байна гэдэг асуулт зүй ѐсоор гарч ирдэг. Гэхдээ физикийн тогтмолуудын тухай эсвэл нар, дэлхий хоѐрын хоорондын зайны тухай гайхашраад байх хэрэг байхгүй. Хэрвээ тэр тогтмолууд өөр байсансан бол түүнийг гайхан шогшрох бид өөрсдөө байхгүй л байх байсан юмдаг. Их тэсрэлт бол олон тэсрэлтийн нэг нь л байсан. Манай одны системээс гадна өөр маш олон систем бий гэх эрдэмтэд ч цөөнгүй. Үнэндээ бол бид амьдарч байгаа маань үнэн, биднээс гадна амьд ертөнц байгаасай гэсэн мөрөөдөл байдаг нь бодит үнэн. Хэрвээ олон ертөнц зэрэгцэн оршдог бол тэдгээрийн тогтмолууд нь ямар нэг байдлаар холбоотой байх ѐстой болно. Канадын Периметр хүрээлэнгийн Лее Смолин 1997 онд бичсэн “Сансрын амьдрал” номондоо хар нүхтэй од мөргөлдөхөд шинэ одны ертөнцийг үүсгэж болно. Хуучин одны тогтмолууд ялигүй өөрчлөгдөж, энэхүү өөрчлөгдсөн тогтмолууд нь шинээр үүсэх ертөнцийн Геном нь болно гэж бичжээ. Квантын онолыг таталцлын онолтой нэгтгэх тухай түүний судалгааны ажлын явцад үүнийгээ илүү сайн тайлбарлаж чадна гэж үзэж байгаа ажээ. Смолины онолыг харин астрофизикчид аль хэдийн няцаасан билээ. Орчин үеийн шалгарлыг урагшлуулагч нь соѐл мөн үү? Америкийн физикч Фримен Дайсон “Гурван тэрбум жил үргэлжлээд Дарвины эрин төгсөж байна. Хомо сапиенс дэлхийд дангаараа ноѐрхох болсноор төрлийн шалгарал арван мянган жилийн өмнөөс зогссон. Орчин үеийн шалгарлын хөдөлгөгч хүч нь биологи бус харин соѐл” гэдэгт тун итгэлтэй байдаг ажээ. Дайсоны хамтрагч болох физикчид, биологчид “Өнгөрөгч 50 жил компьютерийн нөлөөнд байсан бол ирэх 50 жил биотехнологийн нөлөөнд байх болно” хэмээн үзэж байна. Үнэхээр л амьдралын хэвшил өөрчлөгдсөнөөр хүний биед өөрчлөлт гарч буйгаас биш байгалийн шалгарлаар өөрчлөгдөн хувьсах тохиолдол гарахаа больсныг бид бүгдээрээ мэднэ.
  • 12. Нүд үүсмэл үү, зохиомол уу? Хүний нүд 2,5 см диаметртэй. Нүдний дотор талд байдаг торлог бүрхүүл хар цагаан өнгийг мэдэрдэг 120 сая савханцар, өнгийг мэдэрдэг зургаан сая лонхонцортой гэнэ. Өөрөөр хэлбэл нүд дүрсийг 126 сая цэгээр ялгадаг. Зургийн аппарат найман сая цэгээр (Pixel) дүрсний ялгарлыг таньдаг. Олон тооны мэдрэлийн судлууд дохиог уураг тархинд дамжуулдаг. Харин яаж зөв газартаа хэрэгтэй дохиолол хүрдэг нь тун сонин юм. Төвийн нарийн харааг зохицуулдаг шар толбонд 15000 пиксел байдаг бөгөөд эдгээрийн дохиог 120 орчим мэдрэлийн судас дамжуулна. Уураг тархинд энэ олон судсаар дамжин очих мэдээллийн өөр өөр холболт үүсэх хувилбар нь 1080 (арвын наян зэрэгт) болно. Ертөнцийн нийт атомын тоо л бараг ийм байдаг гэж байгаа. Төсөөлөхийн аргагүй том тоо байгаа биз? Гэтэл нүдэнд 15000 ч биш бүр 126’000’000 пиксель байдаг. Тэгэхээр энэ яавч санамсаргүй үүссэн зүйл биш. Харин агуу их оюун ухаан үүнийг бүтээсэн байх ѐстой. Бусад бүх эрхтэнд ч энэ мөн хамааралтай. Нэг л мэдрэлийн судас буруу мэдээлэл дамжуулбал бидний хөл гар яаж хөдлөх билээ. Ингэхээр хэн нэг оюунлаг хүчин бидний мэдрэлийн системийг бүтээсэн байж таарах нь ээ дээ. 1953 онд Жэймс Ватсон болон Франкис Крик нар ДНК (DNS - Desoxyribonukleinsдure) бүтцийг нээснээр биологид шинэ эрин үеийг авчирсан гэж үздэг. Хүний биеийн 100 триллион эсэнд байдаг ДНК молекул нь өөртөө тэдгээрийн „бүтэц“-ийг бүрэн хадгалж байдаг. Хүний гадаад хэлбэрээс эхлээд дотоод эрхтэн хүртэл бүх мэдээлэл энд хадгалагддаг. Эдгээр нь нуклеотид гэгч химийн элэментээр бичигдсэн байдаг. ДНК нь нуклеотидуудын гинжин хэлхээнээс тогтдог бөгөөд аденин (А), цитозин (Ц), гуанин (Г), тимин (Т) гэсэн дөрвөн янзын нуклеотидтой. Аливаа амьтны генетикийн код нь эдгээр дөрвөн элементийн комбинациас л тогтдог. Хүний биеийн хэмжээ, нүд, арьс, үсний өнгөнөөс гадна биеийн бүтцийн 207 яс, 600 булчин, 100 сая нейрон, 97000 км венийн судас, 100 триллион эс гэх мэтээр хүний биеийн бүх мэдээлэл энэхүү дөрвөн нуклеотидоор л тодорхойлогддог байна. Энэ бүх мэдээллийг хадгалахын тулд бид 500 хуудас бүхий 900 боть ном бичих хэрэгтэй болно. Харин энэ бүх мэдээлэл ердөө л мм-ийн зууны нэгийн хэмжээтэй өчүүхэн ДНК -ийн цөмд
  • 13. хадгалагдаж байдаг нь гайхалтай юм шүү.
  • 14. Бид мичнээс үүсээгүй Дарвины онолыг эсэргүүцэгчдээс гадна археологи, палеонтологийн зарим олдворуудыг Дарвины онолоор тайлбарлах боломжгүй тохиолдол гарч ирдэг. Хэдэн жилийн өмнө Африкаас хэдэн сая жилийн настай хүүхдийн араг яс олджээ. Бараг орчин үеийн хүнийхтэй адилхан шахуу эд байв. Толгойн гавалд “ярианы аппарат” гэгддэг яс байсан байна. Дарвины онолоор бол тэр үед хүн дүрстэн тэгэхдээ бүр ярьдаг байх ямар ч үндэслэлгүй. Оросын шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, палентологийн хүрээлэнгийн захирал Алексей Розанов неандертальцууд бидний өвөг дээдэс биш, тэд бидний өвөг дээдэстэй нэг үед л амьдарч байж гэдэг нь Гибралтарийн орчим хийсэн малтлагаас тодорхой болсон гэж мэдэгдэв. Крымд хийсэн малтлагаар горилл, шимпанзе зэрэг хүн дүрст мичнүүдийн ДНК нь хүнээс илүү неандерталынхтай төстэй аж. Тэгэхлээр бид яавч сармагчингаас үүсээгүй байх нь. Харин хаанаас бий болсон байх вэ? Дарвины сургааль өнөө хэр нь үүнд ямар ч хариу өгч чадахгүй л байна. Хүний үүслийн модыг зурна гэхэд ямар хүндрэлтэй нь дараах баримтуудаас харагдана. Хувьслын онолыг баримтлагчдын үзэж буйгаар Australopithecus дөрвөөс нэг сая жилийн өмнө, Homo habilis 1,9-1,7 сая жилийн өмнө амьдарч байсан бол Homo habilis-аас илүү хөгжилтэй байсан гэгдэх Homo rudolfensis 2,5-2,8 жилийн настай, өөрөөр хэлбэл Homo habilis буюу өөрийн өвөгөөс нэг сая жилээр хөгшин. Homo erectus 1,6 - 1,8 жилийн өмнө амьдарч байсан гэхээр мөн л өөрийн өвөг Homo habilis-тай нэг үед амьдарч байсан болох нь. Эрдэмтэн Louis Leakey Australopithecus, Homo habilis болон Homo erectus үлдэгдлийг Танзанийн Олдувай мужид нэг доороос олж байжээ. Тэгээд ч эдгээрийн аль алинд бусдаасаа ялгарах гоц хувьсал байгаагүй аж. Homo erectus ба Homo sapiens ч нэг л үед буюу манай эринээс өмнөх 10000 жилд амьдарч байсан баримт олдсон байна. Өөр нэгэн сонирхолтой баримт дурдъя. Америкийн эрдэмтэд орчин үеийн хүн үүссэн нутаг нь дорнод уртрагийн 12,5 градус, өмнөд өргөргийн 17,5 градуст байсан гэж олж тогтоожээ. Энэ нь баруун өмнөд Африкийн Намиби, ӨАБНУ хоѐрын хил дээр байдаг байна. Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд сүүлийн арван жилд Африк тивийн оршин суугчдын гений талаар маш өргөн судалгаа хийжээ. Эрдэмтэд орчин үеийн хүмүүст 14 өөр өвөг дээдэс байж гэж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Африкийн орчин үеийн оршин суугчдын дунд 14 өөр генетикийн бүлгүүд байгааг тогтоожээ. Хүн төрөлхтөн 150-аас хэтрэхгүй хүнтэй Африкийн ганц овогоос үүссэн болохыг математик загвараар бодож гаргажээ. Африкийн уугуул иргэд бусад тивийн оршин суугчдаас харьцангуй олон төрлийн гентэй байгаа нь хүн төрөлхтний өлгий нутаг гэдгийн нотолгоо юм гэж уг төслийн удирдагч профессор Сара Тишкоф мэдэгдэв. Анх 60 мянган жилийн өмнө Африкаас Улаан тэнгисийн орчмоор хүмүүс нүүдэллэн гадагшаа гарсан болохыг ч тогтоожээ.
  • 15. Эргэцүүлэл Дарвинизмыг энэ цаг үеийн үзэл баримтлалын үүднээс буюу өөр өнцгөөс, стандарт бус сэтгэлгээгээр ухаж үзвэл энэхүү цогц-нийлэг онол, сургаал нь зөвхөн амьдралын хөгжлийн тухай асуудлыг хамрах бус амьгүй байгаль, улмаар нийгмийн амьдрал, хөгжлийн хууль, зүй тогтолтой ил, далд холбоо шүтэлцээтэй байна. Бүр Дарвины онол эцэслэн боловсрогдохоос өмнө Английн эдийн засагч, лам Томас. Роберт Мальтус /1766-1834 он/ нэгэн санаагаа гаргасныг түүхэнд Мальтусын онол гэдэг билээ. Тэрээр: "хүн амын хэт өсөлтийг үйлдвэрлэл буюу хэрэгцээний хангамж гүйцэхгүй байна. Энэ нь капиталист нийгмийн өлсгөлөн, ядуурал, улмаар дайн байлдаан гарах эх үндэс мөн" гэсэн агуулгатай сургаал гаргасан нь тэр үедээ капиталист нийгмийн мөн чанарыг хамгаалсан, шинжлэх ухааны эсрэг, харгис онол хэмээн ихээхэн ад үзэгдэж байсан түүхтэй. Үүнийг Ч.Дарвины амьдралын төлөө тэмцлийн онолтой харьцуулан нягталж болох бөгөөд үнэхээр хүний үржил /хүн амын өсөлт/ геометрийн дэвшлээр нэмэгдэж байхад, хүнсний үйлдвэрлэл, амьдралын хангамж нь арифметикийн өсөлтөөр явагдвал хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүй болж нийгмийн доройлтод хүргэх нь тодорхой. Мальтусын онол нь тухайн үедээ буюу ерөөсөө Марксист сургаалын ноѐрхлын үед харгис хэмээгдэж байсан ч өнөөгийн олон ургальч үзэл, чөлөөт сэтгэлгээний эрин цагт харин ч бодууштай номлол байсан ажээ. Амьд биесийг амьгүй байгалиас, хүнийг амьтнаас, тодорхой хэлбэл хүн дүрст бичний салаа замаас салган үзэх нь манай дэлхийн түүхэн нөхцөл, бидний танин мэдэхүйн хэмжээнд одоогоор боломжгүй мэт. Мөн хүний нийгмийг байгалиас салгаж болохгүй нь маргашгүй үнэн. Нийгэм бол амьгүй байгаль, амьд биес, хүн гурвын огтлолцон нэгдсэн матери-энергийн хөгжлийн нарийн нийлмэл тогтоц билээ. Нийгмийн үүслийн эх улбаа нь байгалийн хуультай холбоотой гэж бодном. Өөрөөр хэлбэл, байгалийн шалгарал бичийг хөдөлмөр хийхэд, харин хөдөлмөр түүнийг хүн болоход хүргэжээ гэсэн материалист онолын логик агуулгыг бидний ихэнх хүлээн зөвшөөрдөг. Ямартай ч хүний нийгмийн хууль зүй тогтол, байгалийн хуулийн үйлчлэлтэй шууд болоод дам хамааралтай болох нь тодорхой учир байгаль, нийгмийн хөгжлийн ижил төстэй ба эсрэг талыг таньж мэдэх, анхааран судлах нь эрин цаг үеийн үзэл баримтлалд нийцэлтэй. Иймээс Дарвины онол, Дарвинизмын үзэл, тодорхойлолтуудыг нийгмийн хөгжлийн хууль, зүй тогтол, бодит байдалтай зэрэгцүүлэн үзэх, эргэцүүлэн бодох зүйл хөврөх бөгөөд заримаас нь санаагаа илэрхийлье. Адилтган эргэцүүлэхүй. Дарвинизмын гол цөм асуудал нь "зүйлийн үүсэл". Эволюцийн онолоор, амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн гол хөдөлгөгч хүч бол, удамших хувьсалд үндэслэсэн байгалийн шалгарал гэдэг. Тэгвэл үүний адилаар хүний нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч нь шударга, чөлөөт эдийн засгийн хөгжилд суурилсан зах зээлийн шалгарал билээ. Зүйрлэвээс, байгальд орчин нөхцөлдөө илүү зохицсон бие үр удмаа үлдээж, мэнд үлддэгийн адилаар ардчилсан, зах зээлийн нийгмийн харилцааны шаардлагад илүү зохицсон хүн /улс орон/ давуу амьдрах, давамгайлан хөгжих, хөгжиж байгаа нь нүдэнд харагдах үнэн биш үү. Дарвины онолд хувьсал, удамшил, шалгарал гэсэн гурван тулгуур ухагдахууныг онцлон авч үздэг. Нийгэмд ч хувьсал-хувьсгал, уламжлал-шинэчлэл, шалгарал-дэвшил гэсэн аналоги ойлголт бий. Эдгээрт адилтгах шинж бүхий үндсэн зүй тогтол байхаас гадна эрс ялгаа бас бий. Жишээ нь, байгалийн шалгарал эргэлт зогсолтгүй нэгэн чиглэлд явдаг бол нийгмийн шалгарал уян хатан , зохицуулалтаар шийдэгдэж болно, гэх мэт. Дарвинизм амьд биеийн дэвшил / прогресс/, доройтол /регресс гэсэн хөгжлийн үндсэн хоѐр чиглэл; Амьд байгалийн түүхэн хөгжлийн ароморфоз/ амьд биес бүтэц, амьдралын илүү дээд шатанд гарах/, идиоадаптац / амьд биеийн бүтэц, үйл ажиллагааны тогтвортой дасан зохицол /, дегенерац/ амьд биеийн бүтэц, амьдрал хязгаарлагдмал болох, улмаар буурах, мөхөх/ гэсэн гурван гол зам байдаг, эдгээр нь салшгүй нэгдэлтэй бөгөөд нэгээс нөгөөд шилжиж хувьсдаг хэмээн заадаг. Энэ нь овог, үндэстний болоод дэлхийн улс
  • 16. орнууудын хөгжил, дэвшил, мандал, буурлын чиг замтай адилхан зүй тогтол мөн гэлтэй. Дарвины дээрх заалтыг Оросын эрдэмтэн А.Н.Северцов илүү нарийсган хөгжүүлсэний адилаар, нийгмийн дэвшил хөгжлийн онол ч даяаршлал, дангаарчлалын зүй ѐсны дагуу улам боловсронгуй болсоор байна. Дарвины эволюцийн онолоор амьд биеийн түүхэн хувьсах хөгжил нь микроэзолюц, макроэволюц гэсэн хоѐр хувьслын нэгдэлд явагддаг гэдэг. Тэгвэл нийгмийн хөгжлийн микро эдийн засаг, макроэдийн засаг хэмээх маш чухал хүчин зүйл байдаг билээ. Микроэволюцийг зах зээлийн эдийн засгийн харилцаан дахь гэрийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилтэй, харин макроэволюцийг том үйлдвэр, корпорацын өсөлт буюу ерөнхийдөө улс орны нийт эдийн засгийн ерөнхий үзүүлэлттэй адилтгаж болох билээ. Сүүлийн үед эрдэмтэд мегаэволюц гэсэн ойлголт оруулж ирсэн нь өнөөгийн даяарчлагдсан эдийн засгийн бүтэц, тогтоцтой буюу дэлхийн эдийн засаг гэсэн ойлголттой агаар нэгэн санагдана. Дарвинизмын нэг гол асуудал бол амьд биеийн амьдрал, хөгжилд орчин, орчны нөхцөл, орчны хүчин зүйл гэсэн ойлголтыг онцгойлон авч үздэг юм. Экологи хэмээх шинжлэх ухааны салбар нь биологиос эхлэлтэй билээ. Тэгвэл өнөөдөр орчин, орчны нөхцөл, орчны хүчин зүйл хэмээх биологийн ойлголт нь нийгмийн хөгжлийн олон асуудалтай холбогдож байна. Харин байгаль ба нийгэм дэх орчин, орчны хүчин зүйлийн үйлчлэх хугацаа, хүрээ, хязгаар, түүнтэй зохилдох зүй тогтол, үр дүн нь эрс өөр билээ. Энэ тухай, дээрх адилтгалуудад хүний ухамсарт үйлдэлтэй холбоотой зарчмын гол ялгаа байдгийг дээр нэгэнт дурдсаныг санана уу. Тухайлбал, амьд биеийн эволюц нь хэдэн миллиард, хүний эволюц нь хэдэн сая жил үргэлжилсэн бөгөөд орчин үеийн хүний иргэншил үүсэн хөгжсөн дөнгөж 7-8-хан мянган жилд л байгаль-дэлхийн унаган төрх хэрхэн алдагдсаар байгааг хүний нийгэмтэй холбон авч үзэхээс аргагүй. Байгаль, нийгмийн хөгжлийн шүтэн барилдлагыг зөв ухаарч зохицуулан тэнцвэржүүлэх ѐстойг байгаль өөрөө, хүн төрөлхтөнд хатуу сануулсаар олон зуун жил өнгөрч байгаа хэдий ч дэлхий даяараа түүний дотроос Монгол орны экологийн нөхцөл ноцтой доройтсоор байна. Энэ нь нийгмийн экологид хүчтэй үйлчилж эхлэв. Бид яах ѐстой вэ? Дарвинизмын үүднээс: Хэрвээ хүн төрөлхтөн дэлхийг хамарсан эрс сүйрэл, эргэлтэд өртөхгүй бол хүрээлэн байгаа орчин, түүний тэнцвэртэй байдлыг эвдэхгүй хадгалж чадсанаар, хүн амын хэт өсөлтөөс үүдсэн экологийн хямральтг гэтлэн давж улмаар хүний бие махбодын өсөлт нэмэгдэж, наслалт уртсах бүрэн боломжтой гэж болно. Эсрэгцэн эргэцүүлэхүй Дарвинизм хөгжлийнхөө 150 жилийн хугацаанд байнгын эсэргүүцэл, сөрөг үзэл сургаалтай зөрчилдсөөр ирсэн. Цаашдаа ч шинэ асуудал тулгарах төлөвтэй. Дарвинизмын эсрэг үзэл, шүүмжлэлийг ерөнхийд нь гурван хэсэгт хувааж үзсэнийг /А.С.Рубцов. Ч.Д. т. Эволюций. Наука и жизнь. Хуу.49/ үндэслэл болгон авч үзвэл, нэг хүн, аливаа бүхнийг бурхан бүтээсэн гэж үздэг шашны номлол. Үүний гол жишээ бол креационизм буюу бүтээгчийн тухай сургаал юм. Бүтээгчийн тухай номлол нь Христ, ислам, иудын шашны гол үзэл баримтлал бөгөөд шинжлэх ухааны баримт, нотолгоо гаргахад хэцүү. Гэхдээ орчин үеийн байгалийн шинжлэх ухааны зарим томоохон эрдэмтэд энэ үзэл санааг илэрхийлж байгааг анхаарахгүй байх аргагүй. Хоѐр. Дарвинизмын эсрэг хандсан, өөр салбар, өөр шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын дүгнэлтүүд, мөн философичид, чөлөөт сэтгэгчдийн үзэл орно. Цөөнгүй эрдэмтэд байгалийн шалгарлын онолыг огт үгүйсгэхгүй ч амьдрал ба хүний үүслийг өөрөөр тайлбарлаж байна. Жишээ нь, Оросын нүдний нэрт мэс засалч, анагаах ухааны доктор, профессор, олон улсын шинжлэх ухааны академийн гишүүн Эрнст Мулдашевийн "Бурхадын эрэлд цуврал" / I-ҮI/ номууд, түүний дотроос "Хүн мичнээс үүсээгүй" /орч. М.Пүрэвжав. УБ. 2007 он/ гэдэг номондоо хүн төрөлхтний үүсэл гарлыг огт өөрөөр, шинжлэх ухааны судалгаа, тооцоонд тулгуурлан дэвшүүлсэн нь чухамхүү дуулиан болголоо. Эрнст Мулдашевийн судалгааг НҮБ-ын шинжлэх ухааны академиас санхүүжүүлсэн байгаа юм. Үүний зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухааны ололтод дулдуйдан бичсэн гүн ухаан-шинжлэх ухааны
  • 17. хосолмол агуулгатай ном, товхимол гадаадад төдийгүй манайд урьд хожид байгаагүй ихээр зохиогдож, орчуулагдан хэвлэгдэж, нийтлэгдэх болов. Заримаас дурдахад, гүн ухаанч, зохиолч,доктор Д.Урианхайн бичсэн өгүүлэлүүд, Монголын психотроникийн хүрээлэн / хүний сэтгэхүйн эгэл бус чадварыг судалдаг/-гээс гаргаж буй номууд, философич-физикч З.Бат-отгоны өөрийн ба "Хас гурвалжин" клубаас гаргасан номууд, философич Н.Сома хатагтай ба Эзотерик / далд ухаан / судлалын төвөөс гаргаж буй цувралууд, судар номын авшигтай лам, хуврагуудын буддын гүн ухааныг сүсэглэн бичсэн сургаал, айлдвар зэргийг дурдахад хангалттай. Энэ бүхэн нь олон ургальч үзэл бодол, чөлөөт сэтгэлгээг хөгжөөсөн илрэл агаад алиныг нь ч эрс буруутгахгүйгээр гагцхүү шинжлэх ухааны нотолгоог хүлээн суух л үлдэж байна. Гуравдугаарт Дарвинист эрдэмтдийн шүүмжлэл. Тэд Дарвины онолыг хэдий чинээ энгийн, ойлгомжтой, арвин баялаг баримт, нотолгоогоор батлагдсан ч алдаа мадаггүй байх ѐстой, амьдрал маш нарийн нийлмэл үзэгдэл болохоор орчин үеийн эволюцийн онол түүний хөгжлийн асуудалд улам бүр олон талаас нь гүнзгий хандах хэрэгтэй хэмээн шүүмжлэлтэй ханддаг. Эргэцүүлэлээс дүгнэхүй. Бид чөлөөт сэтгэлгээний эрин зуунд амьдарч байгаадаа бахархнам. Ардчилсан нийгэм, шинжлэх ухаан-технологийн дэвшил, хүний оюун сэтгэлгээний гайхамшиг гурав нийлээд хүн төрөлхтнийг нийгмийн хөгжил дэвшил, байгаль-дэлхий, орчлон ертөнцийн далд нууц руу улам бүр хөтөлсөөр байна. Манай оронд ардчилсан нийгэм тогтносоор зөвхөн түүх-нийгмийн шинжлэх ухааны үзэл баримтлалд өөрчлөлт ороод зогссонгүй, байгалийн Шинжлэх ухааны салбарт ч гүн гүнзгий шинэчлэл нэвтэрч эхэллээ. Юм бүхнийг туйлын үнэн гэж үзэж болохгүй нь оюун сэтгэлгээний гол зарчим болжээ. Марксизм туйлын үнэн биш байсныг, аугаа их эрдэмтэн Ньютоны механикийн хуулиуд, гэрлийн долгионы тухай онол харьцангуй үнэн байсны адилаар бидний цорын ганц үнэн мэт үздэг байсан амьд байгалийн хөгжлийн тухай "байгалийн шалгарал"-ын онол ч шинэ үзэл санаа, шинэ нээлтээр өөрчлөгдөх нь "бас үнэн" боллоо. Өнөөдөр манай орны бүх ЕБС, биологи, анагаах ухаан, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлийн сургуулиудад Дарвины эволюцийн онолыг судалж байгаа. Түүний зэрэгцээгээр сурагч, оюутнууд төдийгүй нийгмийн өргөн хүрээ, мэдээлэлийн олон сувгаар танин мэдэхүйгээ тэлж байна. Мэдлэг, мэдээллийг олж авах, шүүн тунгаах, нэгтгэн үзэх арга, хандлагын шинэ цаг үе ирснийг хүлцэн зөвшөөрч буйгаа аугаа их эрдэмтний мэндэлсний 200, эволюцийн онол боловсрогдсоны 150 жилийн ойг тохиолдуулан санал бодлоо илэрхийлэн мунхагласныг минь болгооно биз ээ. Юутай ч материализм ба идиализмыг эрс сөргүүлэн тавьдаг үзэл санааны хүлээснээс хүн төрөлхтөн чөлөөлөгдөж байна... Энэ бүхнийг анзаарснаар, бид, ялангуяа хойч үеэ аливаа асуудалд туйлшрахгүй хандах үзэл санаагаар төлөвшүүлэх ач тустай юм. Аугаа их эрдэмтэн мэргэд, аугаа сэтгэгчдийн оюуны мэлмий тунгалаг байх болтугай.