SlideShare uma empresa Scribd logo
1 de 31
Орос албан ёсоор Оросын Холбооны Улс нь
хойд Евразийн орон юм. Орос нь хагас
ерөнхийлөгчийн засаглалт бүгд найрамдах,
83 харъяат ангиас бүрдэх холбооны улс юм.
Орос нь өргөн уудам нутагтай учир
баруунаас зүүн
тийш Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литв
а, Польш, Белорус, Украйн, Гүрж, Азербайжа
н, Казахстан, Хятад,Монгол, Хойд
Солонгос гэх олон улсуудтай хиллэнэ. Мөн
усаар зааглагдаж, АНУ-
н Альяск муж, Швед, Дани, Турк, Япон улсуу
дтай ойр оршдог.
Орос нь дэлхийн хамгийн том болох
17,075,400 ам дөрвөлжин километр газар
нутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт
143 сая хүнтэй улс юм. Тайлбарлавал,
Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд
нь, Европын 40 хувийг бүрхдэг,
хөндлөнгөөрөө 9 цагийн бүсд хуваагддаг,
олон янз байгаль, газрын тогтоц бүхий
уудам болно. Мөн дэлхийд эрдэс баялаг
ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг
усны нөөцөөрөө тэргүүлнэ.
Оросууд нь 988 оноос Христийн шашны урсгал Үнэн алдартны
шашинд сүсэглэсэн. 13-р зуунд Монголын байлдан дагууллын үед
Киевт төвлөрсөн улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын
албат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн гүнт улсыг нэгдэн
нягтарсан Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамай хааны
цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтнож, түүнээс хойш улам
тэлжээ. Хожим 17-18-р зуунд дорно зүгт байлдан дагуулах,
нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх маягаар Оросын эзэнт
гүрэн нь Польшоос Альска хүртэлх өргөн уудам нутагтай болжээ.
     1917 оны хувьсгалаар хаант ёсыг халж, залгамжилсан дэлхий
даяар нөлөөт их гүрэн асан Зөвлөлт Холбоот Улсын гол
бүрэлдэхүүн улс нь Орос байв. ЗХУ-ын үед шинжлэх
ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн
анх нисгэсэн. ЗХУ-ын бутралын үрээр 1991 онд бусад 14 улсын
адил тусгаар улс байгуулагдсан.
     Эдүгээ Орос нь Худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ-
ын хэмжээгээр 6-д, Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр 9-д
эрэмбэлэгддэг,НҮБ-н аюулгүй байдлын зөвлөлийн байнгын
гишүүн, ТУХН-ын тэргүүлэх гишүүн, Их Наймын (G8) гишүүн,
хүлээн зөвшөөрөгдсөнцөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө
бүхий гүрэн юм.
Канад нь Хойд Америкийн хойд хэсгийн
ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог.
Зүүн талаасаа Атлантын далай, баруун
талаараа Номхон далай, хойд
талаараа Умард мөсөн далайнуудаар тус
тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ
дэлхийд хоёрт ордог. Канад нь баруун
хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил
залгана.
       Өнөөгийн Канадын нутаг дэвсгэрт
олон мянган жилийн турш олон овог
аймгийн уугуул иргэд амьдарч байжээ.
XV зууны
сүүлээс Британи, Францын аялагч,
судлаач нар Атлантын далайн эргийг
судлаж, сүүлд нь суурьшжээ. Долоон
жилийн дайны дараа 1763 онд Франц
өөрийнхөө Хойд Америк
дахь колониудаа бараг бүгдийг нь алдсан
байна. 1867 онд Британийн гурван колони
холбоо үүсгэснээр Канад нь дөрвөн
мужаас тогтсон холбооны эзэмшил газар
болжээ.
Холбоонд бусад муж, нутаг бага багаар
нэмэгдэн орсноор 1931 оны Вэстминстрийн
тогтоолоор Канад ньНэгдсэн Вант
Улсаас автономит байдлаа улам нэмэгдүүлжээ.
1982 онд Канадын актаар Британийн
парламентаас хууль зүйн хамаарлаа бүрэн
тасалжээ.
 Канад нь арван муж, гурван хязгаараас тогтсон
 холбооны улс бөгөөд парламентийн
 засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм.
 Төрийн тэргүүн нь Хатан хаан II
 Элизабет. Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй
 бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь
 технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн
 орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг,
 мөн АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан
 эдийн засагтай юм
Америкийн Нэгдсэн
Улс товчловол Америк нь Хойд
Америкийн улс юм. Умард
талаараа Канад, өмнөд
талаараа Мексик улстай хиллэнэ.
АНУ нь эх газар дахь 50 муж,
Колумбын тойргоос гаднаНомхон
далай дахь Хавай муж ба Канадын
хойно орших Аляска мужаас
бүрэлдэнэ. АНУ-ын түүх
нь 1492 онд Америк тив
нээгдсэнээс хойш, тэнд
үүссэн колониудаас эхэлнэ.
ТэндэхийнБританий колониуд
нь 1776 онд салан тусгаарлаж,
улмаар 1783 оны Парисын
Гэрээний дагуу Америкийн
Нэгдсэн Улс бусад улс орноор
хүлээн зөвшөөрөгджээ.
1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ
  нь холбооны улс болж анхлан байсан 13 муж улс
  дээр 19, 20-р зууны туршид шинээр 37 муж улс
  нэмэгдсэн тул тус улс Хойд Америкийн ихэнхийг
  эзэлсэн томоохон гүрэн болон өргөжжээ.
 1861-1865 онд дэгдсэн Иргэний
  дайн болон 1930-аад оны эдийн засгийн Их
  хямралын үе нь АНУ-ын түүхийн хамгийн
  эгзэгтэй үе хэмээн үздэг байна.
  Дэлхийн I, II дайнд байгуулсан ялалт
  болон 1991 онд өндөрлөсөн Хүйтэн
  дайнаас (The Cold War) хойш АНУ нь дэлхийн
  хамгийн хүчирхэг гүрний статусаа хадгалсаар
  байна
Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь зүүн
Азид байрлах дэлхийн хамгийн ихээр хүн
суурьшсан буюу 1.34 тэрбум хүнтэй, гурав
дахь том газар нутагтай улс юм. Хойд
Солонгос, Орос, Монгол, Казахстан, Кырг
ызстан, Тажикистан, Афганистан, Пакиста
н, Энэтхэг, Балба, Бутан, Мьянмар, Лаос,
Вьетнам улсуудтай газраар, Япон, Өмнөд
Солонгос, Тайвань улсуудтай далайгаар
хиллэдэг.
Хятад нь нэг намын тогтолцоотой
(Хятадын Эв Хамт Намаар жолоодогддог),
эдийн засгийн нийгэм журамаас зах
зээлийн журам руу аажим шилжиж
буй ДНБ-ын хэмжээгээр дэлхийн хоёр
дахь том эдийн засагтай гэгдэх орон юм.
Засаг захиргааны хуваариар 22 муж,
5 өөртөө засах орон, төвөөс захирах 4 хот
(Бээжин, Тянжин, Шанхай, Чуньчинь), 2
онцгой эрхт нутгаас (Хонг Конг, Макао)
бүрддэг.
ҮБ-ийн гишүүн бус Тайванийг өөрийн 23 дахь муж
хэмээн үздэг. Нийслэл нь Бээжин, хамгийн том хот
нь Шанхай.
Угсаатны бүтцээр, 91.5%-ийг
эзлэх Хятад үндэстнээс
гадна Жуань, Уйгур, Монгол, Төвд, Хуй, Мяо, И, Туж
иа, Манж зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн 55 цөөнх
үндэстэн, ард түмнийг багтаадаг. Хятад хэлээрх
улсын нэр 中国 (Жөнхуа) нь "Дундад улс" гэсэн
утгатай. Жөн ("дундад") гэдэг нь Нанхиад
үндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэж
үзэх эртний уламжлалаас хэрэглэгдсэн. Чин улсын
дараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыг
Монголчууд Дундад Иргэн Улс (1911-1945) хэмээн
нэрлэдэг. Хуа ("улс") гэдэг нь улсын олон
үндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений сэргээн
хэрэглэсэн хуучны хэллэг болно.
Бразил албан ёсоор Холбооны Бүгд
Найрамдах Бразил Улс нь Өмнөд
Америкт орших улс юм. Бразил нь газар
нутаг ба хүн амын хувьд Латин
Америкийн хамгийн том, дэлхийн
хэмжээгээр тавд бичигддэг улс юм. Мөн
ардчилсан орнууд дотор хүн амаараа дөрөвт
ордог. Бразилийн зүүн талдАтлантын
далай оршдог бөгөөд нийт эрэг нь 7,491 км
урттай. Хойд
талаараа Венесуэл, Суринам, Гайана, Франц
ын нутаг болох Францын Гайана, өмнөд
талаараа Уругвай, баруун өмнөд
талаараа Аргентин, Парагвай, баруун
талаарааБоливи, Перу, баруун хойд
талаараа Колумб улсуудтай
хиллэнэ. Фернандо де Норонха, Рокас
Атолл, Сэйнт Петр,Паул Рокс, Тринидаде ба
Мартим Ваз зэрэг олон арлууд нь Бразилд
хамаарна. Бразил нь 1500 онд Педро
Алвареш Кабралаар нээгдснээс хойш 1822
онд тусгаар тогтнох
хүртэл Португалийн колони байжээ
Анх Бразилийн эзэнт гүрэн нэртэйгээр тусгаарласан
бөгөөл 1889 оноос бүгд найрамдах улс болжээ. Гэхдээ
одоогийн конгресс буюу хоёр танхимтай хууль тогтоох
байгууллага нь 1824 онд Үндсэн хууль батлагдсан мөчид
байгуулагдсан байна. Өнөөгийн Үндсэн хуульд
Бразилийг холбооны бүгд найрамдах улс хэмээн
тодорхойлсон байдаг. Бразил нь холбооны тойрог, 26
муж, 5,564 хотоос бүрдэнэ.
Бразилийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р аравт,
худалдан авах чадварын ҮНБ-р дэлхийд есөд жагсдаг.
Эдийн засгийн шинэчлэл нь Бразилийг өсч буй дэлхийн
хүчирхэг орон болгосон бөгөөд НҮБ, Өмнөд Америкийн
Орнуудын Холбоо зэрэг байгууллагуудыг анх байгуулсан
орнуудын нэг болгожээ. Бразил нь Католик
шашинт, Португал хэлээрярьдаг, олон үндэстнээс тогтдог
бөгөөд төрөл бүрийн тусгай хамгаалалттай газруудад нь
ан амьтан, ургамал,байгалийн баялаг зэрэг элбэг.
Австрали, албан ёсоор Австралийн
Хамтын Нөхөрлөл нь Австрали
тив, Тасман
арал, Энэтхэгийн, Номхон
далайд орших арлуудаас тогтох
далайн орон юм. Хойд талд
нь Индонез, Зүүн Тимор, Папуа-Шинэ
Гвиней, зүүн хойд талд нь Соломоны
Арлууд, Вануату, Шинэ
Каледони (Францын хэсэг), зүүн
өмнөд талд нь Шинэ Зеланд оршдог.
Австрали нь бүтэн тивийг эзэлдэг
цорын ганц орон юм.
Австралийн эх газарт уугуул иргэд
(аборигенууд) 42,000 жилийн
тэртээгээс амьдарч байжээ. Хойд
зүгээс загасчид хааяа ирж, 1606
онд Голландын аялагч нар анх энэ
тивийг нээсний дараа Австралийн
зүүн хэсгийг 1770
ондБританичууд өөрийн болгосон
байна.
Анх 1788 оны 1 сарын 26-аас эхэлж Шинэ Өмнөд
    Вэльсийн (New South Wales) колонид Британиас
    хоригдлуудыг зөөж авчирч байв. Хүн ам өсч, өөр
    газрууд судлагдаж нээгдснээр 19-р зуунд голдуу өөрөө
    удирдах засаглал бүхий, таван Титмийн
    колони байгуулагджээ.
   1901 оны 1 сарын 1-нд зургаан колони
    нэгдэж, Австралийн Хамтын Нөхөрлөлийг байгуулжээ.
    Анх байгуулагдсан цагаасаа Австрали нь
    тогтвортой либерал ардчилсан улс төрийн
    системийг баримталж байгаа бөгөөд Үндэстнүүдийн
    Хамтын Нөхөрлөлийн гишүүн орон хэвээр үлдсэн.
    Нийслэл нь Австралийн Нийслэлийн Нутаг
    Дэвсгэр (Australian Capital Territory, ACT) дотор
    орших Канберра хот юм. Хүн ам нь 21.3 сая гаруй
    бөгөөд хүн амын 60% нь муж улсуудын нийслэлүүд
    болох Сидней, Мельбурн, Брисбэн, Пөрт, Адилэйд хоту
    удад төвлөрдөг.
Энэтхэг албан ёсоор нь Бүгд
Найрамдах Энэтхэг
Улс нь өмнөд Азийн орон юм.
Энэтхэг улс ньЭнэтхэгийн
хойгийн томоохон хэсгийг
эзэлж өрнө
зүгт Пакистан улстай, баруун
хойгуураа Хятад, Балба, Бутан
улсуудтай,
баруунаараа Бангладеш, Мьян
мар улсуудтай хил залгаж
оршдог. Түүнчлэн зүүн
урдуураа Мальдивийн арал,
урдуураа Шри-Ланк, баруун
өмнөд
хэсгээрээ Индонезтэй далайга
ар хиллэдэг.
Энэтхэг улс нь 28 муж (эдгээр нь мөн дотроо аймаг
    болж хуваагдана), 6 дэвсгэр нутгаас тус тус
    бүрдэнэ. Муж бүр өөрийн сонгосон удирдлагатай,
    дэвсгэр нутаг бүр өөрийн засаг захиргаатай байна.
    Энэтхэг улс нь хүн амын тоогоороо дэлхийд 2-рт
    ордог бөгөөд тэрбумаас давсан хоёрхон орны нэг
    нь юм. Энэтхэг улс нь өнө эртний соёл
    иргэншлүүдийн төрөлх эх орон нь болдог бөгөөд
    чухамхүү энэ улсад хинду шашин, буддын
    шашин, сикх, жайни зэрэг шашнууд бий болжээ.
    Мадьхья-Прадеш нутагт байх чулуун зэвсгийн
    үеийн ханан дээрх зураг эртний Энэтхэгт хүн
    амьдарч байсан ул мөр болдог. 9000 жилийн
    тэртээд анхны байнгын суугчид бий болж Инд
    голын хөвөөнөө хожмын соёл иргэншилт гүрний
    суурийг тавьжээ.

Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах
Аргентин Улс нь Өмнөд Америкт орших,
хорин гурван муж болон нэг автономи
хотоос бүрдэх холбооны улс юм. Газар
нутгаараа өмнөд америкт Бразилийн
дараа хоёрт, дэлхийд наймд жагсана.
Баруун талаараа Андын нуруу, зүүн ба
өмнөд талаараа өмнөд Атлантын
далайгаар хүрээлэгддэг. Хойд
талаараа Парагвай, Боливи, зүүн хойд
талаараа Бразил, Уругвай, өмнөд ба
баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ.
Аргентин нь Британийн удирдлага доор
байдаг Фолклендийн арлууд, Өмнөд
Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг
өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинийн
Антарктид хэмээх Антарктидийн 969,464
км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд
энэ ньЧили, Нэгдсэн Вант
Улсын (Британийн Антарктид дахь нутаг
дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж
байна.
   Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн
    Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд
    оногдох ҮНБ-ий хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т
    (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг.Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд-
    дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн
    тодорхойлдог байна. Аргентин улсын нутаг дэвсгэр нь 2,766,890 хавтгай
    дөрвөлжин км талбай эзлэх бөгөөд дэлхийд 8-д орно. Өмнөөс хойд цэг
    хүртэл 3900 км, баруунаас зүүн хүртэлх өргөн нь 1400 км байдаг.
    Далайтай хиллэх эргийн урт 4665 км юм. Хамгийн өндөр цэг нь Мендоза
    мужид орших Аконкагуа уул 6962 м бөгөөд энэ нь мөн Дэлхийн
    бөмбөрцгийн өмнөд ба баруун тал хагасын хамгийн өндөр цэгт
    тооцогдоно. Хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош -105 м юм.
    Томоохон гол мөрөн нь Парана (3998 км), Пилкомаёо, Парагвай (2549 км),
    Бермежо, Колорадо, Саладо (1500 км), Уругвай (1500 км) гэх мэт болно.
    Мөн хэд хэдэн том нуур бий. Эдгээр нь Аргентино (1466 км²), Виэдма,
    Нахуэл Хуапи зэрэг.
   Газрын бүсээсээ шалтгаалан халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн
    ерөнхий 4 бүсэд хуваагдана. Нутгийн хойд хэсэг нь зундаа нилээд бүгчим
    халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо
    шаагисан халуун зун, сэрүүн өвөл болно. Өмнөд хэсгээр зун нь дулаахан
    ч , уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна.
    Аргентин улсад 1920 оны 1 сард хамгийн халуун 49.1℃ бүртгэгдэж байсан
    ба 1972 онд хамгийн хүйтэн -39℃ болж байв.
Казахстан албан ёсоор Бүгд Найрамдах
Казахстан Улс нь Дундад Ази болон
дорнодЕвропийн орон юм. Нутаг
дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд
есдүгээрт, далайд гарцгүй орнууд дотор
нэгдүгээрт эрэмбэлэгддэг тус улсын
нутаг дэвсгэрийн хэмжээ 2,727,300 km²
(Баруун Европоос том)
ажээ. Орос, Киргизстан, Туркменистан, У
збекистан,Хятадтай тус тус хиллэдэг.
Түүнчлэн Каспийн тэнгисийн нэлээд
хэсэгтэй тус улс хил залгадаг.
Өргөн уудам газар нутагтай Казахстанд
тал нутаг, тайга, хад хавцал, дов толгод,
бэлчир, уул нуруу, мөнх цаст уулс, цөл
гээд газар зүйн олон бүс бий. Казахстан
хүн амаараа дэлхийд 62-т ордог бол, хүн
амын нягтшилаараа сүүл хавьцаа ордог.
Орчин үеийн Казахстаны нутаг дэвсгэрт
түүхийн ихэнх хугацаанд нүүдэлчин
аймгууд нутаглаж иржээ. XVI зуун
гэхэд казахуудгурван ордод хуваагдсан
өөрийн онцлог бүхий бүлэг болон гарч
ирсэн.
Казахстан Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд 1991 оны
арванхоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо тунхагласан. Казахстаны
коммунист байх үеийнх нь удирдагч Нурсултан Назарбаев тусгаар
тогтносон Казахстаны шинэ ерөнхийлөгч болжээ. Казахстан тусгаар
тогтносноосоо хойш тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж, Казахстаны
эдийн засгийг, ялангуяа нүүрс-устөрөгчийн салбарыг хөгжүүлэх бодлого
баримталсаар ирсэн. Тус улсын эдийн засгийн төлөв сайжирсаар байгаа
боловч Ерөнхийлөгч Назарбаев улсынхаа улс төрийг хатуу хяналтдаа
байлгасаар байна. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчний хэд хэдэн удирдагч,
сэтгүүлч алагдсан бөгөөд Өрнөдийн ажиглагчид Казахстаны сонгуулийг
чөлөөтэй, шударга гэж үздэггүй. Гэхдээ Казахстаны олон улсын тавцан
дахь нэр хүнд өссөөр байна. Казахстан нь одоо Төв Азидаа зонхилогч улс
гэж тооцогддог. Тус улс олон улсын олон байгууллагад гишүүнээр элссэн.
Тухайлбал НҮБ, НАТО-гийн Энхийн төлөө түншлэл, Тусгаар Тогтносон
Улсуудын Хамтын Нөхөрлөл, Шанхайн хамтын ажиллагааны
байгууллагын гишүүн юм. 2010 онд Казахстан Европын аюулгүй байдал,
хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх болно. 2011 онд Казахстан
Орос, Беларусийн хамтаар Евразийн Эдийн Засгийн Хамтын
Нийгэмлэгийг байгуулна.
Сталины үед олон үндэстэн ястны хүмүүсийг бөөнөөр нь Казахстан руу
албадан нүүлгэн суурьшуулж байсны улмаас олон үндэстэн ястнаас
бүрдсэн улс болсон. Казахстан шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг
бөгөөд олон янзын шашин шүтлэг тус улсад өөрсдийн төлөөлөлтэй
байдаг. Исламын шашин гол шашин нь бөгөөд Үнэн алдартны шашин хоёрт
ордог. Албан ёсны хэл нь Казах хэл боловч, Орос хэлийг өдөр тутмын
харилцаандаа түгээмэл хэрэглэдэг.
Судан, албан ёсоор Бүгд Найрамдах
Судан
Улс нь Африк болон Арабын ертөнцийн
хамгийн том улс юм. Газар нутгаараа
дэлхийд 16-д орно. Хойд талаараа Египет,
зүүн талаараа Эритрей, Этиоп, өмнөд
талаараа Өмнөд Судан, баруун өмнөд
талаараа Бүгд Найрамдах Ардчилсан
Конго Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах
Улс, баруун талаараа Чад, баруун хойд
талаараа Ливи улсуудтай хиллэдэг. Зүүн
хойд талд нь Улаан тэнгис оршино. Судан
гэсэн нэр нь Араб хэлний Билад-ал-
судан буюу "харуудын нутаг" гэдгээс
гаралтай. Сүйрсэн орнуудын
индекст Суданыг дэлхийн хамгийн
тогтврогүй орон хэмээн жагсаасан байдаг
бөгөөд энэ нь Цэргийн засгийн
газар, Дарфурын мөргөлдөөнөөс
шалтгаалж байна. Хэдийгээр ийм ч гэсэн
Судан нь ҮНБ-р тооцвол эдийн засгийн
өсөлтөөрөө дэлхийд зургаад жагсаж
байна.
Нийслэл-Хартум
Албан ёсны хэл(нүүд)-Араб хэл, Англи
Засаглал-Үндэсний эв нэгдийн засгийн газар-
Ерөнхийлөгч- Омар Хассан ал-Башир- Хоёрдугаар дэд
ерөнхийлөгч-Али Осман Таха
Тусгаар тогтнолын үйл явдлууд- Британийн эзэнт гүрэн
ба Египетийн хаант улсаас тусгаар тогносон1956 оны 1
сарын 1
Газар нутаг- Нийт1886068 км² (16-д)
Хүн ам- 2008 оны тооцоо31,894,000(маргаантай)(40-д)-
1993 оны тооллого24,940,683-
Нягтшил16.4/км²
ҮНБ2007 оны тооцоо- Нийт$107.8 тэрбум (62-д)- 1 хүнд
оногдох ҮНБ$2,522 (134-д)ХХ (2007 он)0.521 (148-д) –
дунд
Мөнгөн тэмдэгтСудан фунт (SDG)

Mais conteúdo relacionado

Destaque

Оросын Холбооны Улс (дутуу)
Оросын Холбооны Улс (дутуу)Оросын Холбооны Улс (дутуу)
Оросын Холбооны Улс (дутуу)Ariunbayar Bazarvaani
 
посткоммунист орнуудын төрийн бодлого
посткоммунист орнуудын төрийн бодлогопосткоммунист орнуудын төрийн бодлого
посткоммунист орнуудын төрийн бодлогоJargal Jambal
 
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslog
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslogLecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslog
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslogmunkhuu_a
 
Аялал жуулчлалын үндэс
Аялал жуулчлалын үндэсАялал жуулчлалын үндэс
Аялал жуулчлалын үндэсMunkhuu Amraa
 
бүгд найрамдах хятад ард улс
бүгд найрамдах хятад ард улсбүгд найрамдах хятад ард улс
бүгд найрамдах хятад ард улсGst Gunchee
 
Ajnu hicheeliin todorhoilolt
Ajnu hicheeliin todorhoiloltAjnu hicheeliin todorhoilolt
Ajnu hicheeliin todorhoiloltBMunguntuul
 
эртний хятадын урлаг
эртний хятадын урлагэртний хятадын урлаг
эртний хятадын урлагDashnanjid Saihansuvd
 
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...Prime Rose Snowdrop
 
энэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншилэнэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншилZulaa Bold
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжOnon Battsengel
 
Mongoliin aylal juulchlaliin nevterhii toli 2006 o.suhbaatar
Mongoliin aylal juulchlaliin nevterhii toli 2006 o.suhbaatarMongoliin aylal juulchlaliin nevterhii toli 2006 o.suhbaatar
Mongoliin aylal juulchlaliin nevterhii toli 2006 o.suhbaatarE-Gazarchin Online University
 
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалДаяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалJargal Jambal
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1Erdenezul Bazarragchaa
 

Destaque (20)

Оросын Холбооны Улс (дутуу)
Оросын Холбооны Улс (дутуу)Оросын Холбооны Улс (дутуу)
Оросын Холбооны Улс (дутуу)
 
10
1010
10
 
посткоммунист орнуудын төрийн бодлого
посткоммунист орнуудын төрийн бодлогопосткоммунист орнуудын төрийн бодлого
посткоммунист орнуудын төрийн бодлого
 
Ch 1 globalization
Ch 1 globalizationCh 1 globalization
Ch 1 globalization
 
газар зүй
газар зүйгазар зүй
газар зүй
 
China
ChinaChina
China
 
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslog
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslogLecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslog
Lecture 8,9 juulchdiin zan tulub, mergejliin ontslog
 
Аялал жуулчлалын үндэс
Аялал жуулчлалын үндэсАялал жуулчлалын үндэс
Аялал жуулчлалын үндэс
 
бүгд найрамдах хятад ард улс
бүгд найрамдах хятад ард улсбүгд найрамдах хятад ард улс
бүгд найрамдах хятад ард улс
 
Ajnu hicheeliin todorhoilolt
Ajnu hicheeliin todorhoiloltAjnu hicheeliin todorhoilolt
Ajnu hicheeliin todorhoilolt
 
эртний хятадын урлаг
эртний хятадын урлагэртний хятадын урлаг
эртний хятадын урлаг
 
хятад
хятадхятад
хятад
 
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...
хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний онцлогт тохируулан àÿëàëûí боломжит бүтээгдэхү...
 
энэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншилэнэтхэгийн соёл иргэншил
энэтхэгийн соёл иргэншил
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
 
Mongoliin aylal juulchlaliin nevterhii toli 2006 o.suhbaatar
Mongoliin aylal juulchlaliin nevterhii toli 2006 o.suhbaatarMongoliin aylal juulchlaliin nevterhii toli 2006 o.suhbaatar
Mongoliin aylal juulchlaliin nevterhii toli 2006 o.suhbaatar
 
даяаршил
даяаршилдаяаршил
даяаршил
 
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалДаяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1
 

Mais de Batdelger Oyungerel (20)

Zain surgalt1-110403023631-phpapp01
Zain surgalt1-110403023631-phpapp01Zain surgalt1-110403023631-phpapp01
Zain surgalt1-110403023631-phpapp01
 
3a.angi
3a.angi3a.angi
3a.angi
 
3a.angi
3a.angi3a.angi
3a.angi
 
9a.angi
9a.angi9a.angi
9a.angi
 
9a.angi
9a.angi9a.angi
9a.angi
 
9a hicheeliin sudalgaa
9a hicheeliin sudalgaa9a hicheeliin sudalgaa
9a hicheeliin sudalgaa
 
9a hicheeliin sudalgaa
9a hicheeliin sudalgaa9a hicheeliin sudalgaa
9a hicheeliin sudalgaa
 
3a hicheeliin sudalgaa
3a hicheeliin sudalgaa3a hicheeliin sudalgaa
3a hicheeliin sudalgaa
 
Zan harilvaa 9d
Zan harilvaa 9dZan harilvaa 9d
Zan harilvaa 9d
 
9d.angi
9d.angi9d.angi
9d.angi
 
Narnii aimag
Narnii aimagNarnii aimag
Narnii aimag
 
8angi nuur
8angi nuur8angi nuur
8angi nuur
 
мөстлөг 8
мөстлөг 8мөстлөг 8
мөстлөг 8
 
Tsahim test
Tsahim testTsahim test
Tsahim test
 
ãðàììàòèê1
ãðàììàòèê1ãðàììàòèê1
ãðàììàòèê1
 
Pugi pugi lessson
Pugi pugi lesssonPugi pugi lessson
Pugi pugi lessson
 
10а хөх мөрөн
10а хөх мөрөн10а хөх мөрөн
10а хөх мөрөн
 
10а обь мөрөн
10а обь мөрөн10а обь мөрөн
10а обь мөрөн
 
10а нуур
10а нуур10а нуур
10а нуур
 
10а нил
10а нил10а нил
10а нил
 

том улс

  • 1.
  • 2. Орос албан ёсоор Оросын Холбооны Улс нь хойд Евразийн орон юм. Орос нь хагас ерөнхийлөгчийн засаглалт бүгд найрамдах, 83 харъяат ангиас бүрдэх холбооны улс юм. Орос нь өргөн уудам нутагтай учир баруунаас зүүн тийш Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литв а, Польш, Белорус, Украйн, Гүрж, Азербайжа н, Казахстан, Хятад,Монгол, Хойд Солонгос гэх олон улсуудтай хиллэнэ. Мөн усаар зааглагдаж, АНУ- н Альяск муж, Швед, Дани, Турк, Япон улсуу дтай ойр оршдог. Орос нь дэлхийн хамгийн том болох 17,075,400 ам дөрвөлжин километр газар нутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт 143 сая хүнтэй улс юм. Тайлбарлавал, Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд нь, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүсд хуваагддаг, олон янз байгаль, газрын тогтоц бүхий уудам болно. Мөн дэлхийд эрдэс баялаг ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлнэ.
  • 3.
  • 4. Оросууд нь 988 оноос Христийн шашны урсгал Үнэн алдартны шашинд сүсэглэсэн. 13-р зуунд Монголын байлдан дагууллын үед Киевт төвлөрсөн улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын албат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн гүнт улсыг нэгдэн нягтарсан Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамай хааны цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтнож, түүнээс хойш улам тэлжээ. Хожим 17-18-р зуунд дорно зүгт байлдан дагуулах, нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх маягаар Оросын эзэнт гүрэн нь Польшоос Альска хүртэлх өргөн уудам нутагтай болжээ. 1917 оны хувьсгалаар хаант ёсыг халж, залгамжилсан дэлхий даяар нөлөөт их гүрэн асан Зөвлөлт Холбоот Улсын гол бүрэлдэхүүн улс нь Орос байв. ЗХУ-ын үед шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн анх нисгэсэн. ЗХУ-ын бутралын үрээр 1991 онд бусад 14 улсын адил тусгаар улс байгуулагдсан. Эдүгээ Орос нь Худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ- ын хэмжээгээр 6-д, Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр 9-д эрэмбэлэгддэг,НҮБ-н аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, ТУХН-ын тэргүүлэх гишүүн, Их Наймын (G8) гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөнцөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө бүхий гүрэн юм.
  • 5. Канад нь Хойд Америкийн хойд хэсгийн ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд талаараа Умард мөсөн далайнуудаар тус тус хүрээлэгдэнэ. Нутаг дэвсгэрээрээ дэлхийд хоёрт ордог. Канад нь баруун хойд ба өмнөд талаараа АНУ-тай хил залгана. Өнөөгийн Канадын нутаг дэвсгэрт олон мянган жилийн турш олон овог аймгийн уугуул иргэд амьдарч байжээ. XV зууны сүүлээс Британи, Францын аялагч, судлаач нар Атлантын далайн эргийг судлаж, сүүлд нь суурьшжээ. Долоон жилийн дайны дараа 1763 онд Франц өөрийнхөө Хойд Америк дахь колониудаа бараг бүгдийг нь алдсан байна. 1867 онд Британийн гурван колони холбоо үүсгэснээр Канад нь дөрвөн мужаас тогтсон холбооны эзэмшил газар болжээ.
  • 6.
  • 7. Холбоонд бусад муж, нутаг бага багаар нэмэгдэн орсноор 1931 оны Вэстминстрийн тогтоолоор Канад ньНэгдсэн Вант Улсаас автономит байдлаа улам нэмэгдүүлжээ. 1982 онд Канадын актаар Британийн парламентаас хууль зүйн хамаарлаа бүрэн тасалжээ. Канад нь арван муж, гурван хязгаараас тогтсон холбооны улс бөгөөд парламентийн засаглалтай ардчилсан, үндсэн хуульт хаант улс юм. Төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет. Англи, Франц гэсэн албан ёсны хоёр хэлтэй бөгөөд олон үндэстэн угсаатан амьдардаг. Канад нь технологийн хувьд өндөр хөгжсөн, аж үйлдвэржсэн орон бөгөөд ерөнхийдөө өөрийн байгалийн баялаг, мөн АНУ-тай хийдэг худалдаан дээрээ тулгуурласан эдийн засагтай юм
  • 8. Америкийн Нэгдсэн Улс товчловол Америк нь Хойд Америкийн улс юм. Умард талаараа Канад, өмнөд талаараа Мексик улстай хиллэнэ. АНУ нь эх газар дахь 50 муж, Колумбын тойргоос гаднаНомхон далай дахь Хавай муж ба Канадын хойно орших Аляска мужаас бүрэлдэнэ. АНУ-ын түүх нь 1492 онд Америк тив нээгдсэнээс хойш, тэнд үүссэн колониудаас эхэлнэ. ТэндэхийнБританий колониуд нь 1776 онд салан тусгаарлаж, улмаар 1783 оны Парисын Гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улс бусад улс орноор хүлээн зөвшөөрөгджээ.
  • 9.
  • 10. 1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ нь холбооны улс болж анхлан байсан 13 муж улс дээр 19, 20-р зууны туршид шинээр 37 муж улс нэмэгдсэн тул тус улс Хойд Америкийн ихэнхийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжжээ.  1861-1865 онд дэгдсэн Иргэний дайн болон 1930-аад оны эдийн засгийн Их хямралын үе нь АНУ-ын түүхийн хамгийн эгзэгтэй үе хэмээн үздэг байна. Дэлхийн I, II дайнд байгуулсан ялалт болон 1991 онд өндөрлөсөн Хүйтэн дайнаас (The Cold War) хойш АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний статусаа хадгалсаар байна
  • 11. Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь зүүн Азид байрлах дэлхийн хамгийн ихээр хүн суурьшсан буюу 1.34 тэрбум хүнтэй, гурав дахь том газар нутагтай улс юм. Хойд Солонгос, Орос, Монгол, Казахстан, Кырг ызстан, Тажикистан, Афганистан, Пакиста н, Энэтхэг, Балба, Бутан, Мьянмар, Лаос, Вьетнам улсуудтай газраар, Япон, Өмнөд Солонгос, Тайвань улсуудтай далайгаар хиллэдэг. Хятад нь нэг намын тогтолцоотой (Хятадын Эв Хамт Намаар жолоодогддог), эдийн засгийн нийгэм журамаас зах зээлийн журам руу аажим шилжиж буй ДНБ-ын хэмжээгээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай гэгдэх орон юм. Засаг захиргааны хуваариар 22 муж, 5 өөртөө засах орон, төвөөс захирах 4 хот (Бээжин, Тянжин, Шанхай, Чуньчинь), 2 онцгой эрхт нутгаас (Хонг Конг, Макао) бүрддэг.
  • 12.
  • 13. ҮБ-ийн гишүүн бус Тайванийг өөрийн 23 дахь муж хэмээн үздэг. Нийслэл нь Бээжин, хамгийн том хот нь Шанхай. Угсаатны бүтцээр, 91.5%-ийг эзлэх Хятад үндэстнээс гадна Жуань, Уйгур, Монгол, Төвд, Хуй, Мяо, И, Туж иа, Манж зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн 55 цөөнх үндэстэн, ард түмнийг багтаадаг. Хятад хэлээрх улсын нэр 中国 (Жөнхуа) нь "Дундад улс" гэсэн утгатай. Жөн ("дундад") гэдэг нь Нанхиад үндэстний өөрсдийгөө соёл иргэншлийн төв гэж үзэх эртний уламжлалаас хэрэглэгдсэн. Чин улсын дараагаар байгуулагдсан бүгд найрамдах улсыг Монголчууд Дундад Иргэн Улс (1911-1945) хэмээн нэрлэдэг. Хуа ("улс") гэдэг нь улсын олон үндэстнийг нэрлэхийн тулд Сүн Ят-Сений сэргээн хэрэглэсэн хуучны хэллэг болно.
  • 14. Бразил албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс нь Өмнөд Америкт орших улс юм. Бразил нь газар нутаг ба хүн амын хувьд Латин Америкийн хамгийн том, дэлхийн хэмжээгээр тавд бичигддэг улс юм. Мөн ардчилсан орнууд дотор хүн амаараа дөрөвт ордог. Бразилийн зүүн талдАтлантын далай оршдог бөгөөд нийт эрэг нь 7,491 км урттай. Хойд талаараа Венесуэл, Суринам, Гайана, Франц ын нутаг болох Францын Гайана, өмнөд талаараа Уругвай, баруун өмнөд талаараа Аргентин, Парагвай, баруун талаарааБоливи, Перу, баруун хойд талаараа Колумб улсуудтай хиллэнэ. Фернандо де Норонха, Рокас Атолл, Сэйнт Петр,Паул Рокс, Тринидаде ба Мартим Ваз зэрэг олон арлууд нь Бразилд хамаарна. Бразил нь 1500 онд Педро Алвареш Кабралаар нээгдснээс хойш 1822 онд тусгаар тогтнох хүртэл Португалийн колони байжээ
  • 15.
  • 16. Анх Бразилийн эзэнт гүрэн нэртэйгээр тусгаарласан бөгөөл 1889 оноос бүгд найрамдах улс болжээ. Гэхдээ одоогийн конгресс буюу хоёр танхимтай хууль тогтоох байгууллага нь 1824 онд Үндсэн хууль батлагдсан мөчид байгуулагдсан байна. Өнөөгийн Үндсэн хуульд Бразилийг холбооны бүгд найрамдах улс хэмээн тодорхойлсон байдаг. Бразил нь холбооны тойрог, 26 муж, 5,564 хотоос бүрдэнэ. Бразилийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р аравт, худалдан авах чадварын ҮНБ-р дэлхийд есөд жагсдаг. Эдийн засгийн шинэчлэл нь Бразилийг өсч буй дэлхийн хүчирхэг орон болгосон бөгөөд НҮБ, Өмнөд Америкийн Орнуудын Холбоо зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын нэг болгожээ. Бразил нь Католик шашинт, Португал хэлээрярьдаг, олон үндэстнээс тогтдог бөгөөд төрөл бүрийн тусгай хамгаалалттай газруудад нь ан амьтан, ургамал,байгалийн баялаг зэрэг элбэг.
  • 17. Австрали, албан ёсоор Австралийн Хамтын Нөхөрлөл нь Австрали тив, Тасман арал, Энэтхэгийн, Номхон далайд орших арлуудаас тогтох далайн орон юм. Хойд талд нь Индонез, Зүүн Тимор, Папуа-Шинэ Гвиней, зүүн хойд талд нь Соломоны Арлууд, Вануату, Шинэ Каледони (Францын хэсэг), зүүн өмнөд талд нь Шинэ Зеланд оршдог. Австрали нь бүтэн тивийг эзэлдэг цорын ганц орон юм. Австралийн эх газарт уугуул иргэд (аборигенууд) 42,000 жилийн тэртээгээс амьдарч байжээ. Хойд зүгээс загасчид хааяа ирж, 1606 онд Голландын аялагч нар анх энэ тивийг нээсний дараа Австралийн зүүн хэсгийг 1770 ондБританичууд өөрийн болгосон байна.
  • 18.
  • 19. Анх 1788 оны 1 сарын 26-аас эхэлж Шинэ Өмнөд Вэльсийн (New South Wales) колонид Британиас хоригдлуудыг зөөж авчирч байв. Хүн ам өсч, өөр газрууд судлагдаж нээгдснээр 19-р зуунд голдуу өөрөө удирдах засаглал бүхий, таван Титмийн колони байгуулагджээ.  1901 оны 1 сарын 1-нд зургаан колони нэгдэж, Австралийн Хамтын Нөхөрлөлийг байгуулжээ. Анх байгуулагдсан цагаасаа Австрали нь тогтвортой либерал ардчилсан улс төрийн системийг баримталж байгаа бөгөөд Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн орон хэвээр үлдсэн. Нийслэл нь Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр (Australian Capital Territory, ACT) дотор орших Канберра хот юм. Хүн ам нь 21.3 сая гаруй бөгөөд хүн амын 60% нь муж улсуудын нийслэлүүд болох Сидней, Мельбурн, Брисбэн, Пөрт, Адилэйд хоту удад төвлөрдөг.
  • 20. Энэтхэг албан ёсоор нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь өмнөд Азийн орон юм. Энэтхэг улс ньЭнэтхэгийн хойгийн томоохон хэсгийг эзэлж өрнө зүгт Пакистан улстай, баруун хойгуураа Хятад, Балба, Бутан улсуудтай, баруунаараа Бангладеш, Мьян мар улсуудтай хил залгаж оршдог. Түүнчлэн зүүн урдуураа Мальдивийн арал, урдуураа Шри-Ланк, баруун өмнөд хэсгээрээ Индонезтэй далайга ар хиллэдэг.
  • 21.
  • 22. Энэтхэг улс нь 28 муж (эдгээр нь мөн дотроо аймаг болж хуваагдана), 6 дэвсгэр нутгаас тус тус бүрдэнэ. Муж бүр өөрийн сонгосон удирдлагатай, дэвсгэр нутаг бүр өөрийн засаг захиргаатай байна. Энэтхэг улс нь хүн амын тоогоороо дэлхийд 2-рт ордог бөгөөд тэрбумаас давсан хоёрхон орны нэг нь юм. Энэтхэг улс нь өнө эртний соёл иргэншлүүдийн төрөлх эх орон нь болдог бөгөөд чухамхүү энэ улсад хинду шашин, буддын шашин, сикх, жайни зэрэг шашнууд бий болжээ. Мадьхья-Прадеш нутагт байх чулуун зэвсгийн үеийн ханан дээрх зураг эртний Энэтхэгт хүн амьдарч байсан ул мөр болдог. 9000 жилийн тэртээд анхны байнгын суугчид бий болж Инд голын хөвөөнөө хожмын соёл иргэншилт гүрний суурийг тавьжээ. 
  • 23. Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах Аргентин Улс нь Өмнөд Америкт орших, хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. Газар нутгаараа өмнөд америкт Бразилийн дараа хоёрт, дэлхийд наймд жагсана. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг. Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинийн Антарктид хэмээх Антарктидийн 969,464 км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд энэ ньЧили, Нэгдсэн Вант Улсын (Британийн Антарктид дахь нутаг дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж байна.
  • 24.
  • 25. Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох ҮНБ-ий хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг.Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд- дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна. Аргентин улсын нутаг дэвсгэр нь 2,766,890 хавтгай дөрвөлжин км талбай эзлэх бөгөөд дэлхийд 8-д орно. Өмнөөс хойд цэг хүртэл 3900 км, баруунаас зүүн хүртэлх өргөн нь 1400 км байдаг. Далайтай хиллэх эргийн урт 4665 км юм. Хамгийн өндөр цэг нь Мендоза мужид орших Аконкагуа уул 6962 м бөгөөд энэ нь мөн Дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба баруун тал хагасын хамгийн өндөр цэгт тооцогдоно. Хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош -105 м юм. Томоохон гол мөрөн нь Парана (3998 км), Пилкомаёо, Парагвай (2549 км), Бермежо, Колорадо, Саладо (1500 км), Уругвай (1500 км) гэх мэт болно. Мөн хэд хэдэн том нуур бий. Эдгээр нь Аргентино (1466 км²), Виэдма, Нахуэл Хуапи зэрэг.  Газрын бүсээсээ шалтгаалан халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн ерөнхий 4 бүсэд хуваагдана. Нутгийн хойд хэсэг нь зундаа нилээд бүгчим халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо шаагисан халуун зун, сэрүүн өвөл болно. Өмнөд хэсгээр зун нь дулаахан ч , уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна. Аргентин улсад 1920 оны 1 сард хамгийн халуун 49.1℃ бүртгэгдэж байсан ба 1972 онд хамгийн хүйтэн -39℃ болж байв.
  • 26. Казахстан албан ёсоор Бүгд Найрамдах Казахстан Улс нь Дундад Ази болон дорнодЕвропийн орон юм. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт, далайд гарцгүй орнууд дотор нэгдүгээрт эрэмбэлэгддэг тус улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 2,727,300 km² (Баруун Европоос том) ажээ. Орос, Киргизстан, Туркменистан, У збекистан,Хятадтай тус тус хиллэдэг. Түүнчлэн Каспийн тэнгисийн нэлээд хэсэгтэй тус улс хил залгадаг. Өргөн уудам газар нутагтай Казахстанд тал нутаг, тайга, хад хавцал, дов толгод, бэлчир, уул нуруу, мөнх цаст уулс, цөл гээд газар зүйн олон бүс бий. Казахстан хүн амаараа дэлхийд 62-т ордог бол, хүн амын нягтшилаараа сүүл хавьцаа ордог. Орчин үеийн Казахстаны нутаг дэвсгэрт түүхийн ихэнх хугацаанд нүүдэлчин аймгууд нутаглаж иржээ. XVI зуун гэхэд казахуудгурван ордод хуваагдсан өөрийн онцлог бүхий бүлэг болон гарч ирсэн.
  • 27.
  • 28. Казахстан Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо тунхагласан. Казахстаны коммунист байх үеийнх нь удирдагч Нурсултан Назарбаев тусгаар тогтносон Казахстаны шинэ ерөнхийлөгч болжээ. Казахстан тусгаар тогтносноосоо хойш тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж, Казахстаны эдийн засгийг, ялангуяа нүүрс-устөрөгчийн салбарыг хөгжүүлэх бодлого баримталсаар ирсэн. Тус улсын эдийн засгийн төлөв сайжирсаар байгаа боловч Ерөнхийлөгч Назарбаев улсынхаа улс төрийг хатуу хяналтдаа байлгасаар байна. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчний хэд хэдэн удирдагч, сэтгүүлч алагдсан бөгөөд Өрнөдийн ажиглагчид Казахстаны сонгуулийг чөлөөтэй, шударга гэж үздэггүй. Гэхдээ Казахстаны олон улсын тавцан дахь нэр хүнд өссөөр байна. Казахстан нь одоо Төв Азидаа зонхилогч улс гэж тооцогддог. Тус улс олон улсын олон байгууллагад гишүүнээр элссэн. Тухайлбал НҮБ, НАТО-гийн Энхийн төлөө түншлэл, Тусгаар Тогтносон Улсуудын Хамтын Нөхөрлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн юм. 2010 онд Казахстан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх болно. 2011 онд Казахстан Орос, Беларусийн хамтаар Евразийн Эдийн Засгийн Хамтын Нийгэмлэгийг байгуулна. Сталины үед олон үндэстэн ястны хүмүүсийг бөөнөөр нь Казахстан руу албадан нүүлгэн суурьшуулж байсны улмаас олон үндэстэн ястнаас бүрдсэн улс болсон. Казахстан шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон янзын шашин шүтлэг тус улсад өөрсдийн төлөөлөлтэй байдаг. Исламын шашин гол шашин нь бөгөөд Үнэн алдартны шашин хоёрт ордог. Албан ёсны хэл нь Казах хэл боловч, Орос хэлийг өдөр тутмын харилцаандаа түгээмэл хэрэглэдэг.
  • 29. Судан, албан ёсоор Бүгд Найрамдах Судан Улс нь Африк болон Арабын ертөнцийн хамгийн том улс юм. Газар нутгаараа дэлхийд 16-д орно. Хойд талаараа Египет, зүүн талаараа Эритрей, Этиоп, өмнөд талаараа Өмнөд Судан, баруун өмнөд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, баруун талаараа Чад, баруун хойд талаараа Ливи улсуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь Улаан тэнгис оршино. Судан гэсэн нэр нь Араб хэлний Билад-ал- судан буюу "харуудын нутаг" гэдгээс гаралтай. Сүйрсэн орнуудын индекст Суданыг дэлхийн хамгийн тогтврогүй орон хэмээн жагсаасан байдаг бөгөөд энэ нь Цэргийн засгийн газар, Дарфурын мөргөлдөөнөөс шалтгаалж байна. Хэдийгээр ийм ч гэсэн Судан нь ҮНБ-р тооцвол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд зургаад жагсаж байна.
  • 30.
  • 31. Нийслэл-Хартум Албан ёсны хэл(нүүд)-Араб хэл, Англи Засаглал-Үндэсний эв нэгдийн засгийн газар- Ерөнхийлөгч- Омар Хассан ал-Башир- Хоёрдугаар дэд ерөнхийлөгч-Али Осман Таха Тусгаар тогтнолын үйл явдлууд- Британийн эзэнт гүрэн ба Египетийн хаант улсаас тусгаар тогносон1956 оны 1 сарын 1 Газар нутаг- Нийт1886068 км² (16-д) Хүн ам- 2008 оны тооцоо31,894,000(маргаантай)(40-д)- 1993 оны тооллого24,940,683- Нягтшил16.4/км² ҮНБ2007 оны тооцоо- Нийт$107.8 тэрбум (62-д)- 1 хүнд оногдох ҮНБ$2,522 (134-д)ХХ (2007 он)0.521 (148-д) – дунд Мөнгөн тэмдэгтСудан фунт (SDG)