зөвлөгөө
- 1. Хүүхэдтэйгээ ярихгүй бол хөгжил нь зогсоно
1799 онд Францийн бөглүү ойгоос зэрлэг хүүхэд олджээ. Эмч нар түүнд Виктор гэдэг нэр
хайрлав. Энэ хүү хүнтэй төсгүй байлаа. Яг л амьтан шиг. Хувцас бараг өмсөхгүй, дөрвөн хөллөж
маш хурдан гүйнэ. Ойртсон хүнийг хазна.Хүү хүний яриаг үл ойлгоно. Өөрөө мөөрөх мэт дуу
гаргана. Виктор яагаад ойд хаягдсаныг мэдэхгүй. Эмч нарын бодлоор хүүхдийн ийнхүү авирлах
нь бүр нярай байхдаа хаягдаж хүнээс тусгаарлагдсантай холбоотой гэж үзэж байлаа. 5 жил
зүтгэсэн ч байдал яг хэвээрээ. Виктор хэзээ ч хөгжихгүй нь тодорхой болжээ. Түүний хөгжил
адгуусны хэмжээнээс дээш гараагүй бөгөөд хүнтэй ахрьцаж сурахгүй байсаар 40 хүрээд
үхжээ.Ийнхүү зэрлэг хүүгийн түүх нь эх эцгийн харьцаа хүүхдийн оюуны болоод бие бялдрын
хөгжилд хичнээн чухал үүрэгтэйг харуулж байгаа юм.