Сократын жижиг үлгэр
- 1. Нэг хүн Сократаас ийн асуужээ: - Таны найз надад таны талаар юу гэж хэлснийг та сонсмоор байна
уу? - Хүлээгээрэй гэж Сократ түүнийг зогсоогоод, - Чи хэлэх гэж байгаа зүйлээ эхлээд 3 дэнсэн дээр
дэнслээд үз. - Гурван дэнсээ? - Ямар нэгэн зүйлийг ярихын өмнө гурван дэнсээр дэнслэж үзэх
хэрэгтэй. Эхлээд ХУДАЛ-ҮНЭН-ий дэнс. Чиний хэлэх гэж байгаа зүйл үнэн гэдэгт чи итгэлтэй байна
уу? - Үгүй ээ, би ердөө энийг сонссон шүү дээ. - За тэгвэл чи үнэн, эсвэл худал эсэхийг нь мэдэхгүй
юм байна. За тэгвэл одоо САЙН-МУУ-гийн дэнсээр дэнслээд үз. Чи миний найзын талаар надад
таатай зүйл хэлэх гэж байна уу? - Үгүй ээ, эсрэгээрээ. - За тэгэхээр гэж Сократ үргэлжлүүлээд, - Чи
үнэн худал эсэхийг нь ч мэдэхгүй хирнээ хэн нэгний талаар таагүй зүйл ярих гэж байдаг. За одоо 3
дахь дэнс АЧ ХОЛБОГДЛЫН дэнс. Чиний надад ярих гэж байгаа зүйл тийм чухал мэдэх ёстой зүйл
үү? - Үгүй дээ, нээх ач холбогдолгүй. - За ингээд чиний ярих гэж байгаа зүйлд ҮНЭН ч алга, САЙН
юм ч алга, АЧ ХОЛБОГДОЛ ч алга. Ийм юмыг ер нь ярьж яахын?