SlideShare uma empresa Scribd logo
1 de 8
Baixar para ler offline
4 * 0 * ^ 
НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР 
НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН 
ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ 
УЛААНБААТАР ХОТ
I НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ 
Нэг. Ерөнхий зүйл 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас Төсвийн тухай 
хуулийн 8.5.1 заалт болон Сангийн сайдын 2012 оны 244 дугаар тушаалаар баталсан 
“Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын дагуу Нийслэлийн 2015 оны 
төсвийн төсөлийг боловсруулан 2014 оны 11 дүгээр сарын 20-нд Нийслэлийн 
Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлжээ. 
Сангийн сайдын 2012 оны 244 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн 
төсвийн төсөл боловсруулах журам”-ын 7.31, 7.42-д Нийслэлийн Засаг дарга 
Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд санал дүгнэлт гаргуулахаар Нийслэлийн 
аудитын газарт өргөн мэдүүлэхээр заасан байна. Гэтэл Нийслэлийн Санхүү.Төрийн 
сангийн хэлтсээс Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг Нийслэлийн аудитын газарт 
албан ёсоор өргөн мэдүүлээгүй болно. 
Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг албан ёсоор хүлээн аваагүй ч Төрийн 
аудитын тухай хуулийн 15.2.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн 2015 оны төсвийн 
төсөлд өгөх санал дүгнэлтийг ажлын 3 хоногг багтаан боловсрууллаа. 
Дээрх байдлаас. шалтгаалан зарим төсвийн орлого нэмэгдүүлэх, зардал 
бууруулах талагф тооцоо, судалгааг бүрэн авч чадаагүй, санал боловсруулахад 
хүндрэлтэй байлаа. Тухайлбал: Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын 
дэлгэрэнгүй / зураг төсөв, техникийн нөхцөл, газар олголт ... гм/ судалгаа, газрын дуудлага 
худалдаа зэргийг нарийвчлан үзэх боломж бүрдээгүй болно. 
Гэхдээ санал боловсруулахдаа Нийслэлийн төсвийн хөрөнгийн үр ашгийг 
дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, зарлага хэмнэх талаар бодитой хэрэгжих, зарчмын 
саналууд дэвшүүлэхийг зорьсон болно. 
Монгол Улсын 2015 оны төсөв батлагдсанаар Нийслэлийн 2015 оны төсвийн 
төслийг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримтлан боловсруулжээ. Үүнд: 
• Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд 
хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон нийслэлийн эдийн засаг, нийгмийг 
хөгжүүлэх 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх; 
• Нийслэлийн төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлах, эдийн засгийн 
хүндрэлтэй үед татварын орлогын хэмжээг өмнөх оны хүлээгдэж буй 
гүйцэтгэлээс бууруулахгүй байх; 
• Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд 
тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, орон тооны давхардлыг арилгах; 
Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд тусгагдсан эдийн засаг, санхүүгийн 
үндсэн үзүүлэлтүүдийг авч үзвэл: 
• Нийслэлийн 2015 оны нийттөсвийн орлогыг 542.3 тэрбум, зарлагыг 502.6 
тэрбум, нийт тэнцлийн ашгийг 39.7 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. 
Үүнд: Хотын шуудын төсвийн орлогыг 424.5 тэрбум, дүүргүүдээс 
төвлөрүүлэх орлогыг 24.4 тэрбум, зарлагыг 437.7 тэрбум, дүүргүүдэд 
олгох санхүүгийн дэмжлэгийг 11.2 тэрбум, нийт тэнцлийг ашиг, 
алдагдалгүй байхаар, дүүргүүдийн төсвийн орлогыг 117.8 тэрбум, хотын 
төсеюөс олгох санхүүгийн дэмжлэгийг 11.2 тэрбум, төсвийн зарлагыг 64.9 
тэрбум, дүүргүүдийн төсвөөс хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг 24.4 
тэрбум, нийт тэнцлийн ашгийг 39.7 тэрбум төгрөг байхаар тусгажээ. 
1 Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны төсвийн төспийг аймаг, нийспэлийн аудиторт, иргэдийн Төлөөлөгчдийн 
Хуралд жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хүргүүлнэ. 
2 м 
Аимаг, нийслэлийн аудитор жилийн төсвиин төслийн талаарх дүгнэлтииг Иргэдиин Төлөөлөгчдиин Хуралд жил буриин 
11 дүгээр сарын 28-ны өдрйин дотор хүргүүлнэ. _____________ _________________ __________________ 
2014 оны 11 дүгээр сарын 28 _ _ _ _ _ _ _ _ _
НИЙСЛЭЛИ|| АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ 
• Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн дагуу тусгай шилжүүлгийн 
орлого, зарлагыг 283.1 тэрбум, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн 
шилжүүлгийн орлого, зарлагыг 38.6 тэрбум төгрөг байхаар тус тус тооцсон 
байна. 
• Нийслэлийн төсвийн орлого эхний 10 сарын байдлаар 92.9 хувь буюу 
417.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч батлагдсан төсөв 7,1 хувь буюу 
31.6 тэрбум төгрөгөөр тасарчээ. Харин жилийн эцсийн хүлээгдэж байгаа 
гүйцэтгэлийг 529.6 тэрбум төгрөг буюу 94.8 хувийн гүйцэтгэлтэй байхаар 
тооцсон нь төсвийн орлого жилийн эцэст 28.6 тэрбум төгрөг буюу 5.1 
хувиар тасрахаар байна. Энэ нь улс орны эдийн засгийн хямралтай 
байдлаас шалтгаалан аж ахуйн нэгж, байгууллагууд орон тоогоо 
цомхотгож, зарим аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож 
татан буугдаж байгаатай холбоотой цалингийн сан буурсан байна. 
• Нийслэлийн төсвийн нийт зарлагын жилийн эцсийн хүлээгдэж байгаа 
гүйцэтгэлийг 552.8 тэрбум төгрөг буюу 99.1 хувь үүнээс урсгал зардпыг 
312.4 тэрбум төгрөг буюу 99.2 хувь, хөрөнгийн зардлыг 240.3 тэрбум 
төгрөг буюу 98.9 хувь байхаар тооцоолсон байна. 
• Нийслэлийн аж үйлдвэрийн газрууд 2014 оны эхний 10 сарын байдлаар 
5038.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн онтой 
харьцуулахад үйлдвэрлэлт 37.1 хувиар өссөн байна. 
• Ургац хураалтын явцын мэдээгээр нийслэлийн хэмжээнд 456.3 га 
талбайгаас 4329.4 тонн төмс, 483.2 га талбайгаас 5494.3 тонн хүнсний 
ногоо хураан авч, 13172.2 тонн өвс хадлан, 2778.0 тонн малын тэжээлийн 
ургамал бэлтгэжээ. Хурааж авсан нийт ургацын 18.5 хувийг аж ахуйн нэгж 
байгууллагууд, 81.5 хувийг иргэд хураан авчээ. Өмнөх оны мөн үетэй 
харьцуулахад төмс 275.5 тонн буюу 6.8 хувиар, хүнсний ногоо 2568.5 тонн 
буюу 1.9 дахин, өвс хадлан 1006.6 тонн буюу 8.3 хувиар тус тус өссөн 
байна. 
Хоёр. Төсвийн орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, 
хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх санал 
2.1. Төсвийн орлогын талаар 
Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлогыг 542.3 тэрбум төгрөг 
байхаар тооцжээ. Төсвийн орлогын 356.1 тэрбум төгрөг буюу 65.7 хувийг хувь хүний 
орлогын албан татвараар, 24.3 хувийг бусад нэр төрлийн татварын орлогоор, 9.6 
хувийг татварын бус орлогоор, 0.4 хувийг хөрөнгийн орлого буюу өмч хувьчлалын 
орлогоос бүрдү/лэхээр төсөлд тусгасан байна. 
Төсвийн орлогын бүтцийг өмнөх оны батлагдсан төсвийн орлогын бүтэцтэй 
харьцуулж үзэхэд хувь хүний орлогын албан татвар 1.4 хувиар, хөрөнгийн орлого 1.5 
хувиар тус тус буурсан байна. 
Санал 2.1.1. Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас орох 
орлогыг 5000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна. 
Үндэслэл: Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд газрын төлбөрийн орлогод 
33300.0 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2014 оны хүлээгдэж байгаа 
гүйцэтгэлээс 13560.5 сая төгрөг буюу 26.9 хувиар бууруулж тооцсон байна. 
Иймд газрын төлбөрийн орлогыг өмнөх оны батлагдсан дүнгээс бууруулахгүй 
байх зарчим баримтлах, газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын орлогын 
төлөгдөөгүй үлдэгдпийг нөхөн бүрдүүлэх замаар газрын дуудлагын худалдааны 
орлогыг 5000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна. 
2014 оны 11 дүгэзр сарын 28
НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ 
Санал 2.1.2. Хувьчлалын орлогыг 532.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломж 
байна. 
Үндэслэл: Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд хувьчлалын орлогыг 2200.0 сая 
төгрөгөөр төлөвлөсөн нь 2014 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 8800.0 сая төгрөгөөр 
бууруулж тооцсон байна. 
Нийслэлийн 2015 онд хувьчлагдах зарим обьект, хөрөнгийг бизнесийн үнэлгээгээр 
үнэлж худалдах доод үнийг бодитой тогтоож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж 
байна. Тухайлбал: 
• Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө зочид 
буудал” НӨҮГ-ыг дуудлага худалдаагаар худалдах доод үнэлгээг 468.0 сая төгрөгөөр 
тооцсон байна. Тус газар нь Улаанбаатар хотын А бүсэд инженерийн шугам сүлжээ, 
дэд бүтэц сайтай газар байрлаж байгаа тул худалдах доод үнэлгээг 532.0 сая 
төгрөгөөр нэмэгдүүлж 1000.0 сая төгрөгөөр тооцож төсөвт тусгах шаардлагатай гэж 
үзэж байна. Ингэснээр өмч хувьчлалын орлого 532.0 сая төгрөгөөр нэмэгдэх 
боломжтой болно. 
Санал 2.1.3. Түрээсийн орлогыг 151.4 сая тегрегеөр нэмэгдүүлэх боломж 
байна. 
Үндэслэл: Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд НӨХГ-ын түрээсийн төлбөрийн 
орлогыг 1,553.4 сая төгрөгөөр төлөвлөсөн нь өмнөх оноос 203.1 сая төгрөгөөр өсөхөөр 
тооцоолсон байна. 2013-2014 онуудад хийсэн гүйцэтгэл болон санхүүгийн тайлангийн 
аудитаар дараах орлогуудыг НӨХГ тооцоогүй байна. Иймд 2014 онд эдгээр орлогыг 
төвлөрүүлж төсвийн орлогыг нэмэгдүүлэх саналтай байна.Тухайлбал: 
1. “Цахилгаан тээвэр” компани өөрийнхөө байрыг бусдад түрээслүүлсний орлогоос 
нийслэлийн төсөвт төвлөрүүлэх 277.1 сая төгрөгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 
тогтоолоор хүчингүй болгуулж өөрийн байгууллагад үлдээхээр шийдвэрлүүлсэн 
байна. Иймд тус компанийн 2015 оны түрээсийн орлогыг өөрийн байгууллагад 
үлдээх дээрх шийдвэрийн хугацаа хүчингүй болсон тул нийслэлийн төсөвт жилд 
дундажаар 120.0 гаруй сая төгрөгийн орлого орох боломжгой болно. 
2. “Ахмадын хотхон” ОНӨААТҮГ өөрийн эзэмшлийн 34 автомашины гражийг 
түрээслүүлснээр өвлийн улиралд /5 сар*30 хоног*34 автомашин*7000 төгрөг/ 35.7 сая 
төгрөг, бусад улиралд 50 хувь буюу 17 автомашинаар тооцвол 17 сар*30 хоног*17 
автомашин*2000 төгрөг/ 7.1 сая төгрөг нийт 42.8 сая, мөн өөрийн эзэмшлийн нэг 
давхрын 25.8 м2 талбай бүхий өрөөг эмийн сан, болон хүнсний дэлгүүрийн 
зориулалтаар түрээслүүлэхэд /12 сар*400,000 төгрөг*2 байгууллага/ 9.6 сая нийт 
52.4 сая төгрөгийн түрээсийн орлогын 60 хувь буюу 31.4 сая төгрөгийг 
нийслэлийн төсөвт төвлөрүүлснээр орлого нэмэгдүүлэх боломжтой. 
2.2.Төсвийн зарлагын талаар: 
Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд нийт зарлагыг 502.6 тэрбум, үүнээс урсгал 
зардлыг 324.2 тэрбум, хөрөнгийн зардлыг /хөрөнгө оруулалтын зардал/ 178.4 тэрбум 
төгрөг байхаар тооцсон нь 2013 оны гүйцэтгэлээс урсгал зардал 51.4 хувь буюу 110.0 
тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, хөрөнгийн зардал 18.3 хувь буюу 40.0 тэрбум төгрөгөөр 
буурчээ. Харин нийслэлийн 2014 оны батлагдсан төсвөөс бараа, үйлчилгээний 
зардпыг 24.0 хувь буюу 52.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардпыг 26.5 хувь буюу 64.4 
тэрбум төгрөгөөр тус тус бууруулж тооцжээ. Нийгмийн халамжийн зардал 14.3 хувь 
буюу 11.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, шинээр нийтийн тээврийн унааны нөхөн 
олговрын зардалд 53.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 
Нийслэлийн урсгал зардлыг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримтлан зарим 
урсгал зардлыг бууруулан тооцсон байна. Тухайлбал: 
• Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд 
шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын хүрээнд тэвчиж 
__________ болох урсгал зардлыг нийт 56.6 тэрбум төгрөгөөр бууруулсан; 
2014 оны 11 дүгээр сарын 28 | 3
НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ 
• Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн нутгийн захиргааны 
удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг батлах 
тухай 2014 оны 18/21 дугаар тогтоолын хүрээнд чиг үүргийн хувьд давхцаж буй 
нийслэлийн төр захиргааны зарим байгууллагуудыг нэгтгэх, орон нутгийн өмчит 
үйлдвэрийн газар болгож өөрчлөлтийг хийхээр тооцсон; 
• Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд олгох 
урамшууллыг 2015 оны төсвийн төсөлд тусгаагүй; 
• Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулиар нийслэл, дүүргийн Засаг даргын 
орлогч нарын тоог бууруулах.орон тооны зөвлөхгүй ажиллах, бүх шатны төсвийн 
байгууллагын орлогч, дэд даргын орон тоог цомхотгох, дүүргүүдийн Иргэдийн 
Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтцийг 2012 оны түвшинд хүргэхээр 
шийдвэрлэсэнтэй холбогдуулан нийт 186 албан тушаалтны цалин болон 
түүнтэй холбогдон гарах нийгмийн даатгапын шимтгэлийн нийт 1.9 тэрбум 
төгрөгийн зардлыг бууруулж тооцсон байна. 
Нийслэлийн аудитын газраас 2013-2014 онуудад хийсэн гүйцэтгэл, нийцэл 
болон санхүүгийн тайлангийн аудитаар нийслэл, дүүргийн төсвийн байгууллагуудын 
бүтэц орон тоо, ажлын давхардалыг арилгаснаар цалин, урсгал зардлыг хэмнэх, 
нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд олгох урамшууллыг 
зогсоож төсвийн хөрөнгийг хэмнэж, үр ашигтай зарцуулах зөвлөмж, зөрчлийг арилгах 
албан шаардлага өгч ажилласан. Тухайлбал: Төрийн байгууллагуудын бүтэц, зохион 
байгуулалт, төрийн дээд байгууллагуудын шийдвэрийн хэрэгжилт, төрийн захиргааны 
зардлыг бууруулах талаар 2014 онд хийсэн нийцлийн аудитаар дараах санал, 
зөвлөмжийг өгсөн. Тухайлбал: 
• Нийслэл, дүүргийн ЗДТГ болон дэргэдэх хэлтэс агентлагын 53 орлогч, 
13 зөешөх, орлогч нарийн туслах нарын орон тоог 50 хувь цөөрүүлснээр 
удирдпагын зардлыг дундажаар 925.0-1000.0 сая гаруй төгрөгөөр буурах; 
• Бүтцийн өөрчлөлт хийхдээ чиг үүргийн хуваарилалтыг оновчтой 
хийгээгүй, зарим нэгжид чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг бүрэн 
шилжүүлээгүйгээс зарим хууль топгоомжийн холбогдох заалт зөрчигдөж 
байна. 
• Нийслэлийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” ОНӨТҮГ-ын чиг 
үүрэг нь дүүргүүдийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн ЖДҮ-ийн 
бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдийн чиг үүрэгтэй, “Хотын 
Захирагчийн гэр хороолол дахь ажлын алба” ОНӨТҮГ-ыг УБ хотын 
алслагдсан 10 гэр хороололд байгуулсан нь ЗАА, дүүргүүдийн хорооны 
зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хорооны иргэдийн танхимын чиг 
үүрэгтэй, БОНХГ-ын зуслангийн товчооны чиг үүрэг нь ЗАА-ны тохижилт 
хог хаягдлын удирдлагын хэлтсийн тохижилт, хог хаягдал хариуцсан 
мэргэжилтний ажлын чиг үүрэгтэй тус тус давхардсан; 
• Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалыг зогсоосноор 
урсгал зардлыг 8.1 тэрбум төгрөгөөр бууруулах; 
Аудитаар өгсөн дээрх санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч 
ажилласны үр дүнд Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд урсгал зардлыг нийт 66.6 
тэрбум төгрөгөөр бууруулж тооцсон нь төсвийн хөрөнгийг аривлан хэмнэлттэй, үр 
ашигтай зарцуулах нөхцөлийг бүрдүүлжээ. 
Санал 2.2.1: Тэвчиж болох урсгал зардпыг хэмнэх, үр ашиггүй хөрөнгө 
оруулалтыг төсөвт тусгахгүй байх замаар төсвийн зардлыг бууруулах. 
Үндэслэл: Нийслэлийн 2015 оны төсвийг боловсруулахдаа зардлыг бууруулах 
чиглэлийг баримтласан боловч нийслэлийн харьяа зарим төсөвт байгууллагуудын 
урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг 8976.2 сая төгрөгөөр бууруулж өмнөх оны 
түвшинд барих шаардлагатай байна. 
2014 оны 11 дүгзэр сарын 28 4
НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ 
Тухайлбал: 
• Нийслэл, дүүргийн халамж үйлчилгээний хэлтсүүдийн 2014 оны санхүүгийн 
тайланд хийсэн завсарын аудитаар иргэдэд олгож байгаа халамжийн сангуудын 
зарцуулалтыг түүвэрлэн үзэхэд зарим төрлийн халамж үйлчилгээний 
санхүүжилтийг илүү олгосон, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын эмч, туслах 
ажилтан нар нь 2-3 дүүрэгт зэрэг ажилладаг, сэргээн засах үйлчилгээ нь 
дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлэгүүдийн сэргээн засах 
үйлчилгээтэй давхцсан зэрэг зөрчил илэрч байгаа нь халамжийн сангийн зарим 
хөрөнгө арвилан хэмнэлтгүй, үр дүнгүй зарцуулагдаж байна. Иймд нийслэлийн 
төсвөөс олгож байгаа халамжийн сангийн зардлыг 1600.0 сая төгрөгөөр хэмнэх 
боломжтой; 
• Нийслэлийн хэмжээнд нийт 360.0 мянган айл өрхөд жилд 64800.0 мянган ширхэг 
/ 360.0 мянга айл өрх *15 ширхэг уут * 12 сар=64800.0 мянган ширхэг- үлдэгдэл 8580.0 мянган = 
56220.0 мянган ширхэг*120 төгрөг/ буюу 6742.3 сая төгрөгийг зарцуулахаар тооцсон 
нь өмнөх оны батлагдсан төсвөөс 4035.5 сая төгрөгөөр нэмэгджээ. Нэг ширхэг 
уутыг 120 төгрөгөөр тооцсон нь 2014 онд худалдан авсан үнээс дундажаар 20 
төгрөг буюу 16.7 хувиар илүү байна. Иймд нийслэлийн 2015 оны төсвийн 
төсөлд тусгасан айл өрхүүдэд тараах хогны уутны зардлын тооцоог хийж үзэхэд 
дараах байдалтай байна. Үүнд: 2013 оны жилийн эцсийн 333.4 мянган айл 
өрхийг 2014 онд дундажаар 11.7 мянгаар өрхөөр нэмэгдүүлж 345.1 мянган өрхөд 
нийт 43997.6 мянган ширхэг /345.1 мяган өрх*8.5 сар*15=43,997.6 мянган ширхэг уут 
бэлтгэхээр тооцоо гарч байна. Дараа онд шилжих нөөцийг 3.5 сараар тооцож хассан/ 
буюу 4399.8 сая төгрөгийн /хогны уутны худалдан авах үнийг 2014 оны дундаж үнэ 
100 төгрөгөөр тооцоход/ хогны уутыг зарцуулах тооцоо гарч байна. Нийлүүлсэн 
хогны уутыг айл өрхүүдэд тараасан судалгаа, тооцоо, зарцуулалт тавих хяналт 
хангалтгүй байна. Ингэснээр хогны уутанд зарцуулах төсвийг ойролцоогоор 
2400.0 сая төгрөгөөр хэмнэх боломжтой байна. 
• “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зарим урлаг, соёл, биеийн 
тамирын уралдааны тэмцээн, шоу зохион байгуулахад зарцуулах зардлыг 
1500.0 сая төгрөгийг хэмнэх; 
• Зарим дүүрэгт хог хаягдал, тээврийн үйлчилгээг 2-4-н орон нутгийн өмчит 
үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/ болгон хувааж ажиллуулж байгаа ч хог хаягдал, 
тээвэрлэлтийн үйл ажиллагааны чанар, үр дүн сайжирсан гэж үзэх үндэслэл 
хангалтгүй байна. Үүнээс шалтгаалан ОНӨААТҮГ-уудын захиргааны ажилтны 
цалингийн зардалд 246.5 сая төгрөгийг зарцуулж байна. Иймд зарим дүүргүүдэд 
хог хаягдал, тээврийн ОНӨААТҮГ-уудыг нэгтгэвэл цалин болон урсгал зардлыг 
хэмнэх боломжтой болно. 
• Нийслэл, дүүргийн Татварын хэлтсүүдэд нийслэл, дүүргүүдийн татварын 
орлогыг батлагдсан төлөвлөгөөнөс давуулан биелүүлсний урамшуулалд 2008- 
2013 онуудад нийт 10718.2 сая төгрөгийг нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц 
сан болон орон нутгийн ерөнхий орлогын данснаас олгож ирсэн нь Төрийн 
албаны болон татварын ерөнхий хуулиудын холбогдох заалтуудадтай нийцэхгүй 
байгаа тул урамшуулалыгтаслан зогсоох шаардлагатай байна. 
• Нийслэлийн төсвөөс 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтанд 
тусгагдсан нийт 1535.5 сая төгрөгийн тоног төхөөрөмж, төсөл хөтөлбөр, их 
засварын зардлуудыг төсөв хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд одоо байгаа 
нөөц боломжиндоо тулгуурлан нэг жил санхүүжүүлэхгүй тэвчиж болох зардал 
гэж үзэж байна. 
2014 оны 11 дүгээр сарын 28 5
НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ 
Хүснэгт 2. Тэвчиж болох зарим урсгал зардлууд 
/сая. төг/ 
Хотын шууд төсвийн төслийг 2014 оны батлагдсан түвшинд бууруулж төлөвлөхөд 
гарах зардлынхэмнэлтийнтооцоо 
№ Зардал 2013 оны 
гүйцэтгэл 
2014 оны 
батлагдсан 
төсөв 
2015 ОНЫ 
төсөл 
Бууруулах 
зардлын 
дүн 
1. Урсгал зардлыг бууруулах тооцоо: I 1 Шуудан, холбоо 584.9 1002.0 1129.6 127.6 ! 
I 2 Хот нийтийн аж ахуйн 
тохижилт.үйлчилгээний зардал: 
Үүнд: Айл өрхөд тараах хогны 
уутны зардал 2969.3 2706.8 6742.3 2400.0 
3 Нийгмийн халамжийн зардал 9935.8 9025.9 1600.0 | 
Үүнд: Олон нийтийн баигууллагад 
түшиглэсэн халамжийн 
үйлчилгээний зардлыг багасах 
6313.9 5635.2 1000.0 | 
Уламжлалт болон орчин үеийн 
тоног төхөөрөмжөөр сэргээн засах 
үйлчилгээ 
3621.9 3390.7 бЖо| 
4 Нэг удаагийн буцалтгүй тусламж, 
тэтгэмж 
1132.1 2149.3 3715.9 1566.6 : 
5 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр - - 5635.5 1Ж0| 
| Т Урсгал зардлын нийт дүн 11656.1 15074.2 22863.1 7194.2 
2. Хөрөнгө оруулалтын зардлуудыг бууруулах тооцоо: Бууруулах 
дүн 
Тоног төхөөремж бэлтгэх 1060.0 ; 
Их засвар 475.5 
Хөрөнге оруулалтын дун 1535.5 
3. Зарим дүүргийн хог хаягдал, тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэдэг 
ОНӨААТҮГ-уудыг нэгтгэж зохион байгуулснаас 
захиргааны зардлыг хэмнэх 246.5 
Нийт дүн 8976.2 
3. Хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр цаашид судалж 
шийдвэрлэвэл зохих асуудлын талаар 
Асуудал 1: Хөрөнгө оруулалтын болон орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн 
хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын талаар: 
Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж хөрөнгө 
оруулалтыг үр ашигтай зохион байгуулаагүйгээс мэргэжлийн байгууллагын гаргасан 
техникийн тодорхойлолт, зураг төсөвгүй, газар олголт, чөлөөлөлтийн асуудал нь 
шийдвэрлэгдээгүй ажлыг төлөвлөж байгаа нь зураг төсвийг боловсруулах, 
баталгаажуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг ажиллагаанд 30-222 хоногийг 
зарцуулж, хийгдсэн ажил чанарын шаардлага хангадаггүй, хөрөнгө оруулалтын ажлын 
гүйцэтгэлийг зохион байгуулахад хүндрэл учруулдаг, үр дүнд сөргөөр нөлөөлж, 
гүйцэтгэл удаашрах, ажил чанаргүй болох, батлагдсан эх үүсвэрийг бүрэн ашиглаж 
чадахгүй байх, худалдан авсан машин механизм, тоног төхөөрөмжүүдийг ашигладаггүй, 
хагас дутуу ашигладаг зэрэг зөрчлүүд жилээс жилд давтагдсаар байна. 
2014 оны 11 дүгээр сарын 28
НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙК 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ 
Санал: Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зураг төсөвгүй, техникийн 
нөхцөл бүрдээгүй, газрын асуудлыг шийдвэрлээгүй байхад тусгадаг байдлыг зогсоох, 
сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, заавар журмын дагуу явуулж хөрөнгө 
оруулалтын ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах замаар чанар, үр ашгийг 
дээшлүүлэх шаардлагатай байна. 
Асуудал 2: Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Нийслэлийн өмчийн 
харилцааны газартай байгуулсан зорилтот түвшингийн гэрээний биелэлт, ашиг 
алдагдлын талаар: 
Нийслэлийн өмчийн харилцааны газартай /НӨХГ/ орон нутгийн өмчит 47 аж 
ахуйн нэгж, байгууллага 2013 онд 138.8 тэрбум төгрөгийн орлоготой, 155.4 тэрбум 
төгрөгийн зардалтай ажиллахаар контрактын гэрээ байгуулжээ. Эдгээр аж ахуйн нэгж, 
байгууллагууд 2013 онд 140.9 тэрбум төгрөгийн орлого, 156.7 тэрбум төгрөгийн 
зардалтай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 2.1 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар илүү 
бүрдүүлж, зардлын төлөвлөгөөг 1.3 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар хэтрүүлж 
зарцуулсан байна. 
Мөн орон нутгийн өмчит 49 аж ахуйн нэгжүүдийн 22.4 хувь буюу 11 нь 4.8-676.5 
сая төгрөгийн ашигтай, 77.6 хувь буюу 38 нь 5.8-28259.9 сая төгрөгийн алдагдалтай 
гарсан байна. 
Ихэнх аж ахуйн нэгжүүд орлогоос давсан зардалтай ажиллаж байгаа нь орлогоо 
нэмэгдүүлэх менежмент хангалтгүй байгаагаас гадна зардалд тавих хяналт сул, 
урсгалаар явж ирснээс НӨХГ-тай байгуулсан контрактын гэрээний ач холбогдол буурч 
үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд нөлөөлөхгүй байна. 
Санал: Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудаас НӨХГ-тай байгуулж 
байгаа контрактын гэрээг бүрэн хэрэгжүүлж аж ахуйн нэгж, байгууллагын үйл 
ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд хөшүүрэг болгох, НӨХГ, удирдлагын 
болон хяналтын зөвлөлөөс тавих хяналтын цар хүрээ, үр нөлөөг дээшлүүлэх замаар аж 
ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 
Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх 5683.4 сая 
төгрөгийн 3 санал, зардал бууруулах 8976.2 сая төгрөгийн 9 санал, төсвийн 
хөрөнгийн үр ашгийг сайжруулах талаар 2 саналыг тус тус өглөө. 
Цаашид төсвийн ил тод байдлыг хангах үүднээс Шилэн дансны тухай хуулийг 
хэрэгжүүлж ажиллах, төсвийн төлөвлөлт, тогтолцоог улам боловсронгуй болгох, улс, 
нийслэл болон дүүргүүдийн төсвийн уялдааг сайжруулах, Нийслэлийн Засаг даргын 
мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг 
дотоод нөөц бололцоогоо ашиглах замаар нэмэгдүүлэх, санхүү, төсвийн зохистой 
удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх, төсвийн зарцуулалтанд тавих хяналтыг 
сайжруулах шаардлагатай байна. 
НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР 
2014.11.28. 
2014 оны 11 дүгээр сарын 28

Mais conteúdo relacionado

Mais procurados

Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuv
momish_77
 
2. орлого-хбг
2. орлого-хбг2. орлого-хбг
2. орлого-хбг
Munkh Orgil
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsan
Evsel Nith
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
Tj Crew
 
4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого
Munkh Orgil
 
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжмонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
Delgermaa Battulga
 

Mais procurados (20)

Turuun sanhuu L10.2019- 2020
Turuun sanhuu L10.2019- 2020Turuun sanhuu L10.2019- 2020
Turuun sanhuu L10.2019- 2020
 
Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020Turuun sanhuu L5.2019 - 2020
Turuun sanhuu L5.2019 - 2020
 
Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3Turiin sanhuu l3
Turiin sanhuu l3
 
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
2015 оны Төсвийн төсөлд хийсэн тойм судалгаа А.Батпүрэв (MScEc.)
 
Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5Turiin sanhuu l5
Turiin sanhuu l5
 
Zavkhan xorongo oruulalt 2014
Zavkhan xorongo oruulalt 2014Zavkhan xorongo oruulalt 2014
Zavkhan xorongo oruulalt 2014
 
Ulsiin tusuv
Ulsiin tusuvUlsiin tusuv
Ulsiin tusuv
 
Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9Turiin sanhuu l9
Turiin sanhuu l9
 
2. орлого-хбг
2. орлого-хбг2. орлого-хбг
2. орлого-хбг
 
Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020Turuun sanhuu l3.2019 - 2020
Turuun sanhuu l3.2019 - 2020
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsan
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10Turiin sanhuu l10
Turiin sanhuu l10
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
 
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлалорон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэг тооцох аргачлал
 
hevleliin baga hural
hevleliin baga huralhevleliin baga hural
hevleliin baga hural
 
Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020Turuun sanhuu L11.2019- 2020
Turuun sanhuu L11.2019- 2020
 
4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого4. төсвийн-орлого
4. төсвийн-орлого
 
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжмонгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж
 

Semelhante a tosold ogoh sanal

тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухайтогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
Evsel Nith
 
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
Munkh Orgil
 
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтхувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт
Evsel Nith
 
Adt nbg 2012.3
Adt nbg 2012.3Adt nbg 2012.3
Adt nbg 2012.3
Mbg Muugii
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
Ukhnaa Tungalag
 

Semelhante a tosold ogoh sanal (20)

нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалнитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
нитх ын Xviii ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудал
 
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухайтогтоолын төсөлд өөрчлөлт  оруулах тухай
тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай
 
илтгэх хуудас 4
илтгэх хуудас 4илтгэх хуудас 4
илтгэх хуудас 4
 
33
3333
33
 
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
1.монгол улсын-2014-төсвийн-тухай-хуулийн-төсөл
 
Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020Turuun sanhuu L9.2019- 2020
Turuun sanhuu L9.2019- 2020
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1дадлагын тайлан 1
дадлагын тайлан 1
 
Санхүү үндэс Лекц 9
Санхүү үндэс Лекц 9Санхүү үндэс Лекц 9
Санхүү үндэс Лекц 9
 
School budgeting 2016
School budgeting 2016School budgeting 2016
School budgeting 2016
 
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтхувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт
хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
6 йа йуайай а йа ж
6 йа йуайай а йа ж6 йа йуайай а йа ж
6 йа йуайай а йа ж
 
хөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журамхөрөнгө оруулалтын журам
хөрөнгө оруулалтын журам
 
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
 
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаалСангийн сайдын 2010 оны  388 дугаар тушаал
Сангийн сайдын 2010 оны 388 дугаар тушаал
 
Adt nbg 2012.3
Adt nbg 2012.3Adt nbg 2012.3
Adt nbg 2012.3
 
Terguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaanTerguulegchdiin huraldaan
Terguulegchdiin huraldaan
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
 
Txm 2010
Txm 2010Txm 2010
Txm 2010
 

Mais de Evsel Nith (20)

Mandat.
Mandat.Mandat.
Mandat.
 
Heleltseh asuudal
Heleltseh asuudalHeleltseh asuudal
Heleltseh asuudal
 
33.10 12
33.10 1233.10 12
33.10 12
 
33
3333
33
 
32.32
32.3232.32
32.32
 
29.30.31
29.30.3129.30.31
29.30.31
 
32.28
32.2832.28
32.28
 
31 togtool
31 togtool31 togtool
31 togtool
 
Urgudul gomdoliin taniltsuulga
Urgudul gomdoliin taniltsuulgaUrgudul gomdoliin taniltsuulga
Urgudul gomdoliin taniltsuulga
 
Huuliin heregjilt taniltsuulga
Huuliin heregjilt taniltsuulgaHuuliin heregjilt taniltsuulga
Huuliin heregjilt taniltsuulga
 
Ded horoo
Ded horooDed horoo
Ded horoo
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
Tailan medeee
Tailan medeeeTailan medeee
Tailan medeee
 
Tailan medeee
Tailan medeeeTailan medeee
Tailan medeee
 
Tailan medeee
Tailan medeeeTailan medeee
Tailan medeee
 
хэлэлцэхdhd
хэлэлцэхdhdхэлэлцэхdhd
хэлэлцэхdhd
 
Ulaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassanUlaabaatar presentation zassan
Ulaabaatar presentation zassan
 
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд саналхэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
хэсгийн ахлагч нарын ажиллах журамд санал
 
Heleltseh
HeleltsehHeleltseh
Heleltseh
 
Eeljit busaar
Eeljit busaarEeljit busaar
Eeljit busaar
 

tosold ogoh sanal

  • 1. 4 * 0 * ^ НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ УЛААНБААТАР ХОТ
  • 2. I НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ Нэг. Ерөнхий зүйл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас Төсвийн тухай хуулийн 8.5.1 заалт болон Сангийн сайдын 2012 оны 244 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын дагуу Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлийг боловсруулан 2014 оны 11 дүгээр сарын 20-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлжээ. Сангийн сайдын 2012 оны 244 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 7.31, 7.42-д Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд санал дүгнэлт гаргуулахаар Нийслэлийн аудитын газарт өргөн мэдүүлэхээр заасан байна. Гэтэл Нийслэлийн Санхүү.Төрийн сангийн хэлтсээс Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг Нийслэлийн аудитын газарт албан ёсоор өргөн мэдүүлээгүй болно. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг албан ёсоор хүлээн аваагүй ч Төрийн аудитын тухай хуулийн 15.2.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд өгөх санал дүгнэлтийг ажлын 3 хоногг багтаан боловсрууллаа. Дээрх байдлаас. шалтгаалан зарим төсвийн орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах талагф тооцоо, судалгааг бүрэн авч чадаагүй, санал боловсруулахад хүндрэлтэй байлаа. Тухайлбал: Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын дэлгэрэнгүй / зураг төсөв, техникийн нөхцөл, газар олголт ... гм/ судалгаа, газрын дуудлага худалдаа зэргийг нарийвчлан үзэх боломж бүрдээгүй болно. Гэхдээ санал боловсруулахдаа Нийслэлийн төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, зарлага хэмнэх талаар бодитой хэрэгжих, зарчмын саналууд дэвшүүлэхийг зорьсон болно. Монгол Улсын 2015 оны төсөв батлагдсанаар Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримтлан боловсруулжээ. Үүнд: • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх; • Нийслэлийн төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлах, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогын хэмжээг өмнөх оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс бууруулахгүй байх; • Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, орон тооны давхардлыг арилгах; Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд тусгагдсан эдийн засаг, санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдийг авч үзвэл: • Нийслэлийн 2015 оны нийттөсвийн орлогыг 542.3 тэрбум, зарлагыг 502.6 тэрбум, нийт тэнцлийн ашгийг 39.7 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Үүнд: Хотын шуудын төсвийн орлогыг 424.5 тэрбум, дүүргүүдээс төвлөрүүлэх орлогыг 24.4 тэрбум, зарлагыг 437.7 тэрбум, дүүргүүдэд олгох санхүүгийн дэмжлэгийг 11.2 тэрбум, нийт тэнцлийг ашиг, алдагдалгүй байхаар, дүүргүүдийн төсвийн орлогыг 117.8 тэрбум, хотын төсеюөс олгох санхүүгийн дэмжлэгийг 11.2 тэрбум, төсвийн зарлагыг 64.9 тэрбум, дүүргүүдийн төсвөөс хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг 24.4 тэрбум, нийт тэнцлийн ашгийг 39.7 тэрбум төгрөг байхаар тусгажээ. 1 Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны төсвийн төспийг аймаг, нийспэлийн аудиторт, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хүргүүлнэ. 2 м Аимаг, нийслэлийн аудитор жилийн төсвиин төслийн талаарх дүгнэлтииг Иргэдиин Төлөөлөгчдиин Хуралд жил буриин 11 дүгээр сарын 28-ны өдрйин дотор хүргүүлнэ. _____________ _________________ __________________ 2014 оны 11 дүгээр сарын 28 _ _ _ _ _ _ _ _ _
  • 3. НИЙСЛЭЛИ|| АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ • Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн дагуу тусгай шилжүүлгийн орлого, зарлагыг 283.1 тэрбум, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийн орлого, зарлагыг 38.6 тэрбум төгрөг байхаар тус тус тооцсон байна. • Нийслэлийн төсвийн орлого эхний 10 сарын байдлаар 92.9 хувь буюу 417.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч батлагдсан төсөв 7,1 хувь буюу 31.6 тэрбум төгрөгөөр тасарчээ. Харин жилийн эцсийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг 529.6 тэрбум төгрөг буюу 94.8 хувийн гүйцэтгэлтэй байхаар тооцсон нь төсвийн орлого жилийн эцэст 28.6 тэрбум төгрөг буюу 5.1 хувиар тасрахаар байна. Энэ нь улс орны эдийн засгийн хямралтай байдлаас шалтгаалан аж ахуйн нэгж, байгууллагууд орон тоогоо цомхотгож, зарим аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож татан буугдаж байгаатай холбоотой цалингийн сан буурсан байна. • Нийслэлийн төсвийн нийт зарлагын жилийн эцсийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг 552.8 тэрбум төгрөг буюу 99.1 хувь үүнээс урсгал зардпыг 312.4 тэрбум төгрөг буюу 99.2 хувь, хөрөнгийн зардлыг 240.3 тэрбум төгрөг буюу 98.9 хувь байхаар тооцоолсон байна. • Нийслэлийн аж үйлдвэрийн газрууд 2014 оны эхний 10 сарын байдлаар 5038.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад үйлдвэрлэлт 37.1 хувиар өссөн байна. • Ургац хураалтын явцын мэдээгээр нийслэлийн хэмжээнд 456.3 га талбайгаас 4329.4 тонн төмс, 483.2 га талбайгаас 5494.3 тонн хүнсний ногоо хураан авч, 13172.2 тонн өвс хадлан, 2778.0 тонн малын тэжээлийн ургамал бэлтгэжээ. Хурааж авсан нийт ургацын 18.5 хувийг аж ахуйн нэгж байгууллагууд, 81.5 хувийг иргэд хураан авчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төмс 275.5 тонн буюу 6.8 хувиар, хүнсний ногоо 2568.5 тонн буюу 1.9 дахин, өвс хадлан 1006.6 тонн буюу 8.3 хувиар тус тус өссөн байна. Хоёр. Төсвийн орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах, хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх санал 2.1. Төсвийн орлогын талаар Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд төсвийн нийт орлогыг 542.3 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Төсвийн орлогын 356.1 тэрбум төгрөг буюу 65.7 хувийг хувь хүний орлогын албан татвараар, 24.3 хувийг бусад нэр төрлийн татварын орлогоор, 9.6 хувийг татварын бус орлогоор, 0.4 хувийг хөрөнгийн орлого буюу өмч хувьчлалын орлогоос бүрдү/лэхээр төсөлд тусгасан байна. Төсвийн орлогын бүтцийг өмнөх оны батлагдсан төсвийн орлогын бүтэцтэй харьцуулж үзэхэд хувь хүний орлогын албан татвар 1.4 хувиар, хөрөнгийн орлого 1.5 хувиар тус тус буурсан байна. Санал 2.1.1. Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас орох орлогыг 5000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна. Үндэслэл: Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд газрын төлбөрийн орлогод 33300.0 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2014 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 13560.5 сая төгрөг буюу 26.9 хувиар бууруулж тооцсон байна. Иймд газрын төлбөрийн орлогыг өмнөх оны батлагдсан дүнгээс бууруулахгүй байх зарчим баримтлах, газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын орлогын төлөгдөөгүй үлдэгдпийг нөхөн бүрдүүлэх замаар газрын дуудлагын худалдааны орлогыг 5000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна. 2014 оны 11 дүгэзр сарын 28
  • 4. НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ Санал 2.1.2. Хувьчлалын орлогыг 532.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна. Үндэслэл: Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд хувьчлалын орлогыг 2200.0 сая төгрөгөөр төлөвлөсөн нь 2014 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 8800.0 сая төгрөгөөр бууруулж тооцсон байна. Нийслэлийн 2015 онд хувьчлагдах зарим обьект, хөрөнгийг бизнесийн үнэлгээгээр үнэлж худалдах доод үнийг бодитой тогтоож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж байна. Тухайлбал: • Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө зочид буудал” НӨҮГ-ыг дуудлага худалдаагаар худалдах доод үнэлгээг 468.0 сая төгрөгөөр тооцсон байна. Тус газар нь Улаанбаатар хотын А бүсэд инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц сайтай газар байрлаж байгаа тул худалдах доод үнэлгээг 532.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж 1000.0 сая төгрөгөөр тооцож төсөвт тусгах шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр өмч хувьчлалын орлого 532.0 сая төгрөгөөр нэмэгдэх боломжтой болно. Санал 2.1.3. Түрээсийн орлогыг 151.4 сая тегрегеөр нэмэгдүүлэх боломж байна. Үндэслэл: Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд НӨХГ-ын түрээсийн төлбөрийн орлогыг 1,553.4 сая төгрөгөөр төлөвлөсөн нь өмнөх оноос 203.1 сая төгрөгөөр өсөхөөр тооцоолсон байна. 2013-2014 онуудад хийсэн гүйцэтгэл болон санхүүгийн тайлангийн аудитаар дараах орлогуудыг НӨХГ тооцоогүй байна. Иймд 2014 онд эдгээр орлогыг төвлөрүүлж төсвийн орлогыг нэмэгдүүлэх саналтай байна.Тухайлбал: 1. “Цахилгаан тээвэр” компани өөрийнхөө байрыг бусдад түрээслүүлсний орлогоос нийслэлийн төсөвт төвлөрүүлэх 277.1 сая төгрөгийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор хүчингүй болгуулж өөрийн байгууллагад үлдээхээр шийдвэрлүүлсэн байна. Иймд тус компанийн 2015 оны түрээсийн орлогыг өөрийн байгууллагад үлдээх дээрх шийдвэрийн хугацаа хүчингүй болсон тул нийслэлийн төсөвт жилд дундажаар 120.0 гаруй сая төгрөгийн орлого орох боломжгой болно. 2. “Ахмадын хотхон” ОНӨААТҮГ өөрийн эзэмшлийн 34 автомашины гражийг түрээслүүлснээр өвлийн улиралд /5 сар*30 хоног*34 автомашин*7000 төгрөг/ 35.7 сая төгрөг, бусад улиралд 50 хувь буюу 17 автомашинаар тооцвол 17 сар*30 хоног*17 автомашин*2000 төгрөг/ 7.1 сая төгрөг нийт 42.8 сая, мөн өөрийн эзэмшлийн нэг давхрын 25.8 м2 талбай бүхий өрөөг эмийн сан, болон хүнсний дэлгүүрийн зориулалтаар түрээслүүлэхэд /12 сар*400,000 төгрөг*2 байгууллага/ 9.6 сая нийт 52.4 сая төгрөгийн түрээсийн орлогын 60 хувь буюу 31.4 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлснээр орлого нэмэгдүүлэх боломжтой. 2.2.Төсвийн зарлагын талаар: Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд нийт зарлагыг 502.6 тэрбум, үүнээс урсгал зардлыг 324.2 тэрбум, хөрөнгийн зардлыг /хөрөнгө оруулалтын зардал/ 178.4 тэрбум төгрөг байхаар тооцсон нь 2013 оны гүйцэтгэлээс урсгал зардал 51.4 хувь буюу 110.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, хөрөнгийн зардал 18.3 хувь буюу 40.0 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин нийслэлийн 2014 оны батлагдсан төсвөөс бараа, үйлчилгээний зардпыг 24.0 хувь буюу 52.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардпыг 26.5 хувь буюу 64.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж тооцжээ. Нийгмийн халамжийн зардал 14.3 хувь буюу 11.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, шинээр нийтийн тээврийн унааны нөхөн олговрын зардалд 53.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн урсгал зардлыг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримтлан зарим урсгал зардлыг бууруулан тооцсон байна. Тухайлбал: • Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын хүрээнд тэвчиж __________ болох урсгал зардлыг нийт 56.6 тэрбум төгрөгөөр бууруулсан; 2014 оны 11 дүгээр сарын 28 | 3
  • 5. НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг батлах тухай 2014 оны 18/21 дугаар тогтоолын хүрээнд чиг үүргийн хувьд давхцаж буй нийслэлийн төр захиргааны зарим байгууллагуудыг нэгтгэх, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчлөлтийг хийхээр тооцсон; • Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд олгох урамшууллыг 2015 оны төсвийн төсөлд тусгаагүй; • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулиар нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч нарын тоог бууруулах.орон тооны зөвлөхгүй ажиллах, бүх шатны төсвийн байгууллагын орлогч, дэд даргын орон тоог цомхотгох, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтцийг 2012 оны түвшинд хүргэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан нийт 186 албан тушаалтны цалин болон түүнтэй холбогдон гарах нийгмийн даатгапын шимтгэлийн нийт 1.9 тэрбум төгрөгийн зардлыг бууруулж тооцсон байна. Нийслэлийн аудитын газраас 2013-2014 онуудад хийсэн гүйцэтгэл, нийцэл болон санхүүгийн тайлангийн аудитаар нийслэл, дүүргийн төсвийн байгууллагуудын бүтэц орон тоо, ажлын давхардалыг арилгаснаар цалин, урсгал зардлыг хэмнэх, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд олгох урамшууллыг зогсоож төсвийн хөрөнгийг хэмнэж, үр ашигтай зарцуулах зөвлөмж, зөрчлийг арилгах албан шаардлага өгч ажилласан. Тухайлбал: Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, төрийн дээд байгууллагуудын шийдвэрийн хэрэгжилт, төрийн захиргааны зардлыг бууруулах талаар 2014 онд хийсэн нийцлийн аудитаар дараах санал, зөвлөмжийг өгсөн. Тухайлбал: • Нийслэл, дүүргийн ЗДТГ болон дэргэдэх хэлтэс агентлагын 53 орлогч, 13 зөешөх, орлогч нарийн туслах нарын орон тоог 50 хувь цөөрүүлснээр удирдпагын зардлыг дундажаар 925.0-1000.0 сая гаруй төгрөгөөр буурах; • Бүтцийн өөрчлөлт хийхдээ чиг үүргийн хуваарилалтыг оновчтой хийгээгүй, зарим нэгжид чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг бүрэн шилжүүлээгүйгээс зарим хууль топгоомжийн холбогдох заалт зөрчигдөж байна. • Нийслэлийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” ОНӨТҮГ-ын чиг үүрэг нь дүүргүүдийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн ЖДҮ-ийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүдийн чиг үүрэгтэй, “Хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын алба” ОНӨТҮГ-ыг УБ хотын алслагдсан 10 гэр хороололд байгуулсан нь ЗАА, дүүргүүдийн хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хорооны иргэдийн танхимын чиг үүрэгтэй, БОНХГ-ын зуслангийн товчооны чиг үүрэг нь ЗАА-ны тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн тохижилт, хог хаягдал хариуцсан мэргэжилтний ажлын чиг үүрэгтэй тус тус давхардсан; • Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалыг зогсоосноор урсгал зардлыг 8.1 тэрбум төгрөгөөр бууруулах; Аудитаар өгсөн дээрх санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд урсгал зардлыг нийт 66.6 тэрбум төгрөгөөр бууруулж тооцсон нь төсвийн хөрөнгийг аривлан хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Санал 2.2.1: Тэвчиж болох урсгал зардпыг хэмнэх, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг төсөвт тусгахгүй байх замаар төсвийн зардлыг бууруулах. Үндэслэл: Нийслэлийн 2015 оны төсвийг боловсруулахдаа зардлыг бууруулах чиглэлийг баримтласан боловч нийслэлийн харьяа зарим төсөвт байгууллагуудын урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг 8976.2 сая төгрөгөөр бууруулж өмнөх оны түвшинд барих шаардлагатай байна. 2014 оны 11 дүгзэр сарын 28 4
  • 6. НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ Тухайлбал: • Нийслэл, дүүргийн халамж үйлчилгээний хэлтсүүдийн 2014 оны санхүүгийн тайланд хийсэн завсарын аудитаар иргэдэд олгож байгаа халамжийн сангуудын зарцуулалтыг түүвэрлэн үзэхэд зарим төрлийн халамж үйлчилгээний санхүүжилтийг илүү олгосон, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын эмч, туслах ажилтан нар нь 2-3 дүүрэгт зэрэг ажилладаг, сэргээн засах үйлчилгээ нь дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлэгүүдийн сэргээн засах үйлчилгээтэй давхцсан зэрэг зөрчил илэрч байгаа нь халамжийн сангийн зарим хөрөнгө арвилан хэмнэлтгүй, үр дүнгүй зарцуулагдаж байна. Иймд нийслэлийн төсвөөс олгож байгаа халамжийн сангийн зардлыг 1600.0 сая төгрөгөөр хэмнэх боломжтой; • Нийслэлийн хэмжээнд нийт 360.0 мянган айл өрхөд жилд 64800.0 мянган ширхэг / 360.0 мянга айл өрх *15 ширхэг уут * 12 сар=64800.0 мянган ширхэг- үлдэгдэл 8580.0 мянган = 56220.0 мянган ширхэг*120 төгрөг/ буюу 6742.3 сая төгрөгийг зарцуулахаар тооцсон нь өмнөх оны батлагдсан төсвөөс 4035.5 сая төгрөгөөр нэмэгджээ. Нэг ширхэг уутыг 120 төгрөгөөр тооцсон нь 2014 онд худалдан авсан үнээс дундажаар 20 төгрөг буюу 16.7 хувиар илүү байна. Иймд нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд тусгасан айл өрхүүдэд тараах хогны уутны зардлын тооцоог хийж үзэхэд дараах байдалтай байна. Үүнд: 2013 оны жилийн эцсийн 333.4 мянган айл өрхийг 2014 онд дундажаар 11.7 мянгаар өрхөөр нэмэгдүүлж 345.1 мянган өрхөд нийт 43997.6 мянган ширхэг /345.1 мяган өрх*8.5 сар*15=43,997.6 мянган ширхэг уут бэлтгэхээр тооцоо гарч байна. Дараа онд шилжих нөөцийг 3.5 сараар тооцож хассан/ буюу 4399.8 сая төгрөгийн /хогны уутны худалдан авах үнийг 2014 оны дундаж үнэ 100 төгрөгөөр тооцоход/ хогны уутыг зарцуулах тооцоо гарч байна. Нийлүүлсэн хогны уутыг айл өрхүүдэд тараасан судалгаа, тооцоо, зарцуулалт тавих хяналт хангалтгүй байна. Ингэснээр хогны уутанд зарцуулах төсвийг ойролцоогоор 2400.0 сая төгрөгөөр хэмнэх боломжтой байна. • “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зарим урлаг, соёл, биеийн тамирын уралдааны тэмцээн, шоу зохион байгуулахад зарцуулах зардлыг 1500.0 сая төгрөгийг хэмнэх; • Зарим дүүрэгт хог хаягдал, тээврийн үйлчилгээг 2-4-н орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/ болгон хувааж ажиллуулж байгаа ч хог хаягдал, тээвэрлэлтийн үйл ажиллагааны чанар, үр дүн сайжирсан гэж үзэх үндэслэл хангалтгүй байна. Үүнээс шалтгаалан ОНӨААТҮГ-уудын захиргааны ажилтны цалингийн зардалд 246.5 сая төгрөгийг зарцуулж байна. Иймд зарим дүүргүүдэд хог хаягдал, тээврийн ОНӨААТҮГ-уудыг нэгтгэвэл цалин болон урсгал зардлыг хэмнэх боломжтой болно. • Нийслэл, дүүргийн Татварын хэлтсүүдэд нийслэл, дүүргүүдийн татварын орлогыг батлагдсан төлөвлөгөөнөс давуулан биелүүлсний урамшуулалд 2008- 2013 онуудад нийт 10718.2 сая төгрөгийг нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц сан болон орон нутгийн ерөнхий орлогын данснаас олгож ирсэн нь Төрийн албаны болон татварын ерөнхий хуулиудын холбогдох заалтуудадтай нийцэхгүй байгаа тул урамшуулалыгтаслан зогсоох шаардлагатай байна. • Нийслэлийн төсвөөс 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтанд тусгагдсан нийт 1535.5 сая төгрөгийн тоног төхөөрөмж, төсөл хөтөлбөр, их засварын зардлуудыг төсөв хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд одоо байгаа нөөц боломжиндоо тулгуурлан нэг жил санхүүжүүлэхгүй тэвчиж болох зардал гэж үзэж байна. 2014 оны 11 дүгээр сарын 28 5
  • 7. НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ Хүснэгт 2. Тэвчиж болох зарим урсгал зардлууд /сая. төг/ Хотын шууд төсвийн төслийг 2014 оны батлагдсан түвшинд бууруулж төлөвлөхөд гарах зардлынхэмнэлтийнтооцоо № Зардал 2013 оны гүйцэтгэл 2014 оны батлагдсан төсөв 2015 ОНЫ төсөл Бууруулах зардлын дүн 1. Урсгал зардлыг бууруулах тооцоо: I 1 Шуудан, холбоо 584.9 1002.0 1129.6 127.6 ! I 2 Хот нийтийн аж ахуйн тохижилт.үйлчилгээний зардал: Үүнд: Айл өрхөд тараах хогны уутны зардал 2969.3 2706.8 6742.3 2400.0 3 Нийгмийн халамжийн зардал 9935.8 9025.9 1600.0 | Үүнд: Олон нийтийн баигууллагад түшиглэсэн халамжийн үйлчилгээний зардлыг багасах 6313.9 5635.2 1000.0 | Уламжлалт болон орчин үеийн тоног төхөөрөмжөөр сэргээн засах үйлчилгээ 3621.9 3390.7 бЖо| 4 Нэг удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмж 1132.1 2149.3 3715.9 1566.6 : 5 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр - - 5635.5 1Ж0| | Т Урсгал зардлын нийт дүн 11656.1 15074.2 22863.1 7194.2 2. Хөрөнгө оруулалтын зардлуудыг бууруулах тооцоо: Бууруулах дүн Тоног төхөөремж бэлтгэх 1060.0 ; Их засвар 475.5 Хөрөнге оруулалтын дун 1535.5 3. Зарим дүүргийн хог хаягдал, тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэдэг ОНӨААТҮГ-уудыг нэгтгэж зохион байгуулснаас захиргааны зардлыг хэмнэх 246.5 Нийт дүн 8976.2 3. Хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр цаашид судалж шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Асуудал 1: Хөрөнгө оруулалтын болон орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын талаар: Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж хөрөнгө оруулалтыг үр ашигтай зохион байгуулаагүйгээс мэргэжлийн байгууллагын гаргасан техникийн тодорхойлолт, зураг төсөвгүй, газар олголт, чөлөөлөлтийн асуудал нь шийдвэрлэгдээгүй ажлыг төлөвлөж байгаа нь зураг төсвийг боловсруулах, баталгаажуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зэрэг ажиллагаанд 30-222 хоногийг зарцуулж, хийгдсэн ажил чанарын шаардлага хангадаггүй, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг зохион байгуулахад хүндрэл учруулдаг, үр дүнд сөргөөр нөлөөлж, гүйцэтгэл удаашрах, ажил чанаргүй болох, батлагдсан эх үүсвэрийг бүрэн ашиглаж чадахгүй байх, худалдан авсан машин механизм, тоног төхөөрөмжүүдийг ашигладаггүй, хагас дутуу ашигладаг зэрэг зөрчлүүд жилээс жилд давтагдсаар байна. 2014 оны 11 дүгээр сарын 28
  • 8. НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР НИЙСЛЭЛИЙК 2015 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ Санал: Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зураг төсөвгүй, техникийн нөхцөл бүрдээгүй, газрын асуудлыг шийдвэрлээгүй байхад тусгадаг байдлыг зогсоох, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, заавар журмын дагуу явуулж хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах замаар чанар, үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай байна. Асуудал 2: Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан зорилтот түвшингийн гэрээний биелэлт, ашиг алдагдлын талаар: Нийслэлийн өмчийн харилцааны газартай /НӨХГ/ орон нутгийн өмчит 47 аж ахуйн нэгж, байгууллага 2013 онд 138.8 тэрбум төгрөгийн орлоготой, 155.4 тэрбум төгрөгийн зардалтай ажиллахаар контрактын гэрээ байгуулжээ. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагууд 2013 онд 140.9 тэрбум төгрөгийн орлого, 156.7 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 2.1 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар илүү бүрдүүлж, зардлын төлөвлөгөөг 1.3 тэрбум төгрөг буюу 0.8 хувиар хэтрүүлж зарцуулсан байна. Мөн орон нутгийн өмчит 49 аж ахуйн нэгжүүдийн 22.4 хувь буюу 11 нь 4.8-676.5 сая төгрөгийн ашигтай, 77.6 хувь буюу 38 нь 5.8-28259.9 сая төгрөгийн алдагдалтай гарсан байна. Ихэнх аж ахуйн нэгжүүд орлогоос давсан зардалтай ажиллаж байгаа нь орлогоо нэмэгдүүлэх менежмент хангалтгүй байгаагаас гадна зардалд тавих хяналт сул, урсгалаар явж ирснээс НӨХГ-тай байгуулсан контрактын гэрээний ач холбогдол буурч үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд нөлөөлөхгүй байна. Санал: Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудаас НӨХГ-тай байгуулж байгаа контрактын гэрээг бүрэн хэрэгжүүлж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд хөшүүрэг болгох, НӨХГ, удирдлагын болон хяналтын зөвлөлөөс тавих хяналтын цар хүрээ, үр нөлөөг дээшлүүлэх замаар аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн 2015 оны төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх 5683.4 сая төгрөгийн 3 санал, зардал бууруулах 8976.2 сая төгрөгийн 9 санал, төсвийн хөрөнгийн үр ашгийг сайжруулах талаар 2 саналыг тус тус өглөө. Цаашид төсвийн ил тод байдлыг хангах үүднээс Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах, төсвийн төлөвлөлт, тогтолцоог улам боловсронгуй болгох, улс, нийслэл болон дүүргүүдийн төсвийн уялдааг сайжруулах, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг дотоод нөөц бололцоогоо ашиглах замаар нэмэгдүүлэх, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх, төсвийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. НИЙСЛЭЛИЙН АУДИТЫН ГАЗАР 2014.11.28. 2014 оны 11 дүгээр сарын 28