SlideShare a Scribd company logo
1 of 47
Download to read offline
1
Монгол улсын их дээд сургуулиудын компьютерийн ухааны
чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын
хөтөлбөр, олон улсын туршлага, хандлага
Эрдэм шинжилгээний хурaл
Монгол Улсын Их Сургууль
Математик Компьютерийн Сургууль
(2009.12.12)
2
Хурлын зохион байгуулах хороо:
1. Д.Гармаа, МУИС, МКС
2. Б.Нэргүй, МУИС, МКС
3. Ш.Нямбаа, МУИС, МКС
4. Ш.Уянга, МУИС, МКС
5. О.Отгоннаран, МУИС, МКС
6. А.Амарзаяа, МУИС, МКС
7. Н.Мөнхцэцэг, МУИС, МКС
8. Л.Мөнхтуяа, МУБИС, КМТС
9. Н.Оюун-эрдэнэ, МУИС, МТС
10. А.Алтангэрэл, ШУТИС, ХМТС
11. С.Байгальтөгс, ШУТИС, КТМС
3
Агуулга
Компьютер, мэдээллийн технологийн чиглэлийн хичээлийн сургалтын орчин үеийн чиг хандлага...... 4
Мэдээллийнтехнологийнсалбарын ACM(AssociationforComputingMachinery)-нхөтөлбөрийг
Монголын их дээд сургуулиудын хөтөлбөртэй харьцуулсан судалгаа .................................................. 5
Монгол улсыних дээдсургуулийнПрограмхангамжийн инженербэлтгэх сургалтынхөтөлбөрийн
агуулгын тохироцийг тодорхойлох тухайд (МУИС-ийн МКС-ийн сургалтын хөтөлбөрөөр жишээлж).... 8
Компьютерийн ухааны дээд боловсрол олгох сургалтын стандарт ба түүний зарим асуудлууд............ 9
МэдээллийнТехнологийнИнженерийнСуурьШалгалт,Компьютерийнухааныдээдболовсрол олгох
сургалтын стандартын агуулгуудын харьцуулсан судалгаа...................................................................10
EVALUATION ON ICT EDUCATION CONTENTSLINKAGESIN GENERAL ANDTERTIARY EDUCATION OF
MONGOLIA ...........................................................................................................................................13
Мэдээллийнтехнологи,програмхангамжийнчиглэлээрих дээдсургуультөгсөгчдийн мэдлэг,
чадварын талаар сэтгэл ханамжийн судалгааны тайлан ......................................................................18
Монгол улсад мэдээллийнтехнологийнчиглэлээр мэргэжилтэнбэлтгэдэгих дээдсургуулиудын
сургалтын макро орчинд хийсэн дүн шинжилгээ.................................................................................19
Мэдээлэл зүйн сургалтаар асуудал шийдвэрлэх арга барил төлөвшүүлэх арга зүй.............................23
Технологийндавууталыгашигланалсын зайн сургалтыншинэ аргыг турших нь: Технологийн
тусламжтайгаар боловсролын хүртээмжийг тэгшитгэх боломж...........................................................26
“ЮүЭсАй” сургуулийн сургалтын цахим орчин.....................................................................................29
Сургалтын шинэ технологи буюу виртуальлаборатори........................................................................31
Зааварчилгааны дизайны онолд үндэслэн сургалтын үр ашигтай электрон материал бүтээх нь.........33
Нээлттэй програмхангамжийг боловсролын салбарт ашиглах нь........................................................36
е-Сургалтын хуваарилагдсан систем байгуулах зарчмын асуудалд......................................................37
E-Learning Model Based On Semantic Web Technology...........................................................................40
Монгол улсад програмист бэлтгэх, програмхангамжийн.....................................................................44
4
Компьютер, мэдээллийн технологийн чиглэлийн хичээлийн сургалтын
орчин үеийн чиг хандлага
А.Амарзаяа, МУИС, МКС
zaya_math@yahoo.com
1970-аад оны сүүл үеэс Монгол улсын их, дээд сургуулиудад тооцооллын машин ашиглан тооцон
бодох арга, алгоритм, машины хэл үзэж эхэлсэн нь энэ чиглэлийн сургалт, эрдэм шинжилгээний ажил
манай улсад хөгжин дэлгэрэх эхлэл болсон юм. Өнгөрсөн хугацаанд тусдаа бие даасан салбар болон
хөгжиж ирлээ. Компьютер, мэдээллийн технологийн салбарын хурдацтай хөгжил, тэдгээрийн бизнес
болоод өдөр тутмын амьдралд хэрэглэх хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж буй зэргээс хамааран энэ
чиглэлийн мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр хийгээд
агуулгыг байнга шинэлэг байлгах хэрэгцээ шаардлага зөвхөн манай улсын дээд, дунд, тусгай
боловсролын хувьд бус дэлхийн бусад орнуудын өмнө тавигдаж байна. Өдгөө олон улсын, нэр хүнд
бүхий мэргэжлийн нийгэмлэг, холбоодоос компьютер, мэдээллийн технологийн сургалтын
төлөвлөгөөг шинэчлэх, боловсруулах талаарх арга зүйн зөвлөмж, зөвлөгөө боловсруулах зэрэг ажлыг
олон улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлж эхэлснээс хойш олон жилийн нүүр үзэж байна. ACM
(American Computing Machinery), AIS (Association for Information Systems) болон Computer Society,
Institute of Electric and Electronic Engineers (IEEE-CS) зэрэг байгууллагуудаас хамтран гаргасан
сургалтын төлөвлөгөөний зөвлөмжийн үзэл баримтлал, хандлагын тухай товч танилцуулъя. Эдгээр
салбарыг бүхэлд нь “computing” буюу “тооцоолол” гэж нэрлээд байгаа бөгөөд бид цаашид
орчуулгагүйгээр “компьютинг” хэмээн нэрлэх болно. ACM байгууллагаас K12 буюу бага, дунд, ахлах
ангийн 12 жилийн сургалттай боловсролд зориулсан компьютерийн ухааны сургалтын хөтөлбөр,
хөтөлбөр боловсруулах зөвлөмжийг гаргасан нь манай улсын боловсрол судлаачид, бодлого
боловсруулагчдын хувьд чухал гарын авлага болж байна. Уг зөвлөмжид Компьютерийн ухаан
(Computer Science), Компьютерийн инженерчлэл (Computer Еngineering), Мэдээллийн систем
(Information Systems), Мэдээллийн технологи (Information Technology), Програмчиллын инженерчлэл
(Software Engineering) зэрэг мэргэжлийн хичээлийн үлгэрчилсэн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх
зөвлөмж, хичээлүүдийн агуулга, хоорондын холбоо зэргийн тухай дурдсаны дотор мэргэжил тус
бүрээр төгсөгч онол, хэрэглээний аль салбарт ажил эрхлэхийг графикаар дүрсэлсэн нь сонирхолтой
байдаг.
Ийм төрлийн графикууд нь багш сурган хүмүүжүүлэгч, суралцагч оюутан, шинээр элсэн
суралцагчдад чухал хэрэгцээтэй гарын авлага болно. Их дээд сургууль, багш сурган хүмүүжүүлэгчид,
мэргэжлийн тэнхмийн зүгээс хэрэглээний технологийг онолын болон хэрэглээний түвшинд аль
алинд нь түлхүү авч үздэг ч байгууллагын асуудалд бага ач холбогдол өгдөг програмчиллын
инженерүүдэд ямар төрлийн хичээлийг түлхүү оруулах вэ гэдгийг шийдэхэд дээрх график тусална.
Түүнчлэн ирээдүйд хэрэглээнээс илүү онолын чиглэлээр суралцах, ажиллах сонирхолтой суралцагч
ямар мэргэжлийн ангид элсэн орвол зохистойг шийдэхэд ийм график тусална. Ийм графикуудад
үндэслэн дээрх мэргэжлүүдийн сургалтын төлөвлөгөөг боловсруулах, хичээл хоорондын ялгааг
тогтоох боломжтой. Энэ асуудлын талаар бид энэхүү илтгэлдээ авч үзэх болно.
Мөн судалгааны явцад Сингапурын Их Сургууль, Наняны Технологийн Их Сургууль, Кореа Их
Сургууль, КАИСТ,Хунаны Их Сургууль гэх мэт гадаад улсыних сургуулиуд дээр дурьсдан
мэргэжлээр сургалтын хөтөлбөрөө хэрхэн боловсруулдаг туршлагуудын талаар авч үзэх болно.
5
Мэдээллийн технологийн салбарын ACM (Associationfor
Computing Machinery)-н хөтөлбөрийг Монголын ихдээд
сургуулиудын хөтөлбөртэй харьцуулсан судалгаа
Н.Мөнхцэцэг, О.Отгоннаран
МУИС.МКС moogmonkhoo_n@yahoo.com, ona@num.edu.mn
Мэдээллийн технологийн салбар
Мэдээллийн Технологи бол дамжуулж байгаа мэдээлэлд нь биш технологид нь анхаардаг. МТ бол
шинэ, хурдан хөгжиж буй салбар, бизнесийн болон бусад байгууллагуудын өдөр тутмын хэрэгцээнд
тохирсон (олон нийтэд тохирсон) практик-амьдралд ойр хариулт өгдөг салбар юм.
Мэдээллийн технологийн салбарт үздэг хичээлүүд
 ACM-н (IT 2008 curriculum) Мэдээллийн технологийн салбарт судлахад санал болгосон
хичээлүүдийг Монголын их дээд сургуулиуд (MУИС.МКС мэдээллийн систем, МУИС.МТС
сүлжээний инженер, КТМС мэдээллийн систем) ангиудын хөтөлбөртэй харьцуулсан
судалгааг эхний хувилбараар хийсэн.Судалгааг хийхдээ хавсралт 1(IT2008.xls файл)-н хүснэгт
1 д судалгаанд хамрагдаж байгаа сургуулиудад уг хичээл орж байгаа эсэхийг oюутны гарын
авлага-т тулгуурлан гаргасан.
 Судалгаанд 3 сургуулийг хамруулан Information Technology 2008 Curriculum-н тухайн багцад
багтаж байгаа хичээлүүд бүгд багтаж байвал 5 оноо өгнө.(ACM тухайн хичээлийг үнэлэхдээ 5
оноо өгдөг.)
 Хэрвээ зарим нь орж байвал хувилах арга хэрэглэсэн.(Жнь:Аль нэг бүлэг 8 хичээлтэй бөгөөд
харьцуулж үзэж байгаа аль нэг сургуульд 4 хичээл нь орж байвал 5/8*4=2.5 гэсэн оноог тавьж
хавсралт 1 хүснэгт 2-г гаргав. )
INDEX Body of knowledge MKS KTMS MTS
ITF Information Technology Fundamentals (25 core hours) 5 5 5
HCI Human Computer Interaction (20 core hours) 2.8 0.7 2.8
IAS Information Assurance and Security (23 core hours) 3.5 4 2
IM Information Management (34 core hours) 4.1 4.1 2.5
IPT Integrative Programming & Technologies (23 core hours) 4.1 2.8 2.8
MS. Math and Statistics for IT (38 core hours) 2.1 4.2 2.1
NET Networking 4.1 4.1 4.1
PF. Programming Fundamentals (38 core hours) 5 5 5
PT. Platform Technologies 1.6 2.5 0.8
6
SA. System Administration and Maintenance (11 core hours) 1.25 1.25 5
SIA. System Integration and Architecture (21 core hours) 2.5 3.5 0.7
SP. Social and Professional Issues (23 core hours) 3.3 4.4 0
WS. Web Systems and Technologies (22 core hours) 4.1 4.1 3.3
MКС , МТС , КТМС сургуулиудын мэдээллийн технологийн ангиудын хичээлийн
агуулга болон тохирцыг Портерийн аргаар хэмжиж харьцуулсан нь
Сургалтын агуулга нь оюутнуудын ур чадварт нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судлахад чухал
хэмжигдэхүүн юм. Сургалтын агуулга нь стандартад суурилсан реформ оюутнуудын амжилтанд
хэрхэн нөлөөлж буйг шалгах орцын хэмжигдэхүүн болдог.
Энэ судалгаандаа “Сургалтын агуулгыг хэмжих” эрдэмтэн А.С.Портерын аргыг
хэрэглэн,Агуулга хоорондын давхцлын зэргийг тодорхойлсон тохирцын индексийг тодорхойлсон.
Эдгээр арга зүйн амин сүнс нь агуулгыг тодорхойлох шалгууруудыг боловсронгуй болгоход чиглэж
байсан. Энд боловсруулсан арга зүй бол сэдвүүд /өргөсөл/ болон танин мэдэхүйн хэрэгцээний
категоруудын /гүнзгийрэл/ тусламжтайгаар сургалтынагуулгыг тодорхойлохыг зорьсон.
Агуулгыг тодорхойлох шалгууруудыг боловсруулсан нь:
Санал болгосон ACM-н стандарт өгөгдөлд үндэслэн агуулгын өргөсөл ба гүнзгийрлийн огтолцол дээр
сургалтын агуулга тодорхойлогдоно.
Агуулгын гүнзгийрэл хэмжих шалгууруудыг тогтоохдоо ACM –с санал болгосон тухайн хичээл
бүрээр гарах үр дүн дээр үндэслэн тэдгээрийг нэгтгэн гаргаж ирсэн.
Ерөнхий 5 чадвар
1. Мэдлэг олгох чадвар
2. Асуудал шийдвэрлэж, дүншинжилгээ хийх чадвар
3. Практикт хэрэгжүүлэх тэдгээрийг үнэлэх
4. Багаар ажиллах чадвар
5. Бусдыг ойлгох чадвар
0
1
2
3
4
5
6
Information
Technology
Human
Computer
Information
Assurance
Information
Management
Integrative
Programming
Math
and
Statistics
for
IT
Networking
Programming
Fundamentals
Platform
Technologies
System
Administration
System
Integration
Social
and
Professional
Web
Systems
and
ITF. HCI. IAS. IM IPT MS. NET PF. PT. SA. SIA. SP. WS.
ACM
MKS
KTMS
MTS
7
Hэгтгэгдсэн чадваруудаар ACM-с санал болгосон гарах үр дүнгийн талаарх хүснэгтэнд
тулгуурлан харгалзах цагуудыг тооцож гаргасан.
а. хичээлийн бүлгийн хичээл бүрээр зарцуулсан цаг,
б. оюутнуудын танин мэдэхүйн аль төвшинд ач холбогдол өгсөн байдлыг харгалзуулан
хичээлийн агуулгыг танин мэдэхүйн түвшинд тодорхойлсон стандарт хүснэгтийг гаргаж ирсэн.
Стандарт хүснэгтээ сургууль тус бүрийн хувьд гарган хичээлийн агуулгад хийсэн үнэлгээний
хүснэгт гэж нэрлэсэн.
Сургууль тус бүрийн үнэлгээний хүснэгтийн нүд бүрийг нийт цагт хуваан тохирцын индексийн
хүснэгтийг гаргаж ирсэн
Портерийн арга нь өгөгдсөн томьеоны дагуу стандарт хүснэгтийн тохирцын индексийн хүснэгт
болон харгалзах сургуулиудын тохирцын индексийн хүснэгтүүдийг ашиглан тохирцын индексийг
олсон. Хүснэгт3.Индекс нь 0-1-ийн хооронд хэлбэлзэх бөгөөд 1 нь хамгийн сайн тохирцыг
илэрхийлнэ.
Дээрх хүснэгтээс харахад судалгаанд хамрагдсан сургуулиудын хөтөлбөр ACM-н хөтөлбөртэй
мэдээллийн технологийн салбарын оюутны гарын авлага дээрх хөтөлбөрийн хувьд тохирцын индекс
нь ойролцоо сайн гарч ирлээ.
Энэхүү судалгааг цаашид үр дүнтэй болгохын тулд багш нар болон оюутнуудаас чанарын болон тоон
судалгааг авч сайжруулах хэрэгтэй.
Ашигласан материал
 МКС, МТС, КТМС-н оюутны гарын авлага
 Information Technology 2008 Curriculum Guidelines for Undergraduate
 Degree Programs in Information Technology Association for Computing Machinery (ACM)
 IEEE Computer Society
 Porter, M.E "How competitive forces shape strategy", Harvard business Review, March/April 1979.
 Porter, M.ECompetitive Strategy, Free Press,New York, 1980.
 ASPRAY, W., MAYADAS, F., AND VARDI, M. 2006. Globalization and Offshoring of Software: A Report
of the ACM Job Migration Task Force. Available at http://www.acm.org/globalizationreport/.
 BEAULIEU, M. 2002. Wireless Internet Applications and Architecture. Addison-Wesley, Boston, MA. thics
10:2, 409-415.
0
0.2
0.4
0.6
0.8
1
Index
Stansart
KTMS
MKS
MTS
№ Сургуулийн нэр Тохирцын
индекс
1 КТМСургууль 0.8479
2 МТСургууль 0.7269
3 МКСургууль 0.8272
8
Монгол улсын их дээд сургуулийн Програм хангамжийн
инженербэлтгэх сургалтын хөтөлбөрийн агуулгын тохироцийг
тодорхойлохтухайд (МУИС-ийн МКС-ийн сургалтын
хөтөлбөрөөржишээлж)
О.Отгоннаран, Н.Мөнхцэцэг
МУИС, МКС, Програм хангамжийн тэнхим
ona@num.edu.mn moogmonkhoo_n@yahoo.com
Түлхүүр үгс: сургалтын хөтөлбөр, програм хангамжийн инженерчлэл, агуулгын тохироц,
SWEBOK
Манай улс Програм зохиогч буюу Програм хангамжийн мэргэжилтнийг 1970-аад оноос бэлтгэж
эхэлсэн.
Програм хангамжийн мэргэжилтэн бэлтгэхэд баримтлах гол баримт бичиг бол СУРГАЛТЫН
ХӨТӨЛБӨР билээ. Сургалтын хөтөлбөрөөс төгсөгчдийн чансаа зохих ёсоор хамаардаг. Иймээс
сургалтын хөтөлбөртэй холбоотой маш олон асуулт урган гарна:
 Энэ мэргэжилтнийг бэлтгэдэг манай улсын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр олон
улстай харьцуулбал ямар байна вэ?
 Энэ мэргэжлээр төгсөгчдийн эзэмшсэн мэдлэг, чадвар ажлын байранд очиход үнэхээр
хангалттай байж чадажбайна уу?
 Манай сургалтын хөтөлбөр Програм зохиогч мэргэжилтнийг бэлтгэж чадаж байна уу?
 ПХИ-ийн сургалтын хөтөлбөр ямар байх ёстой вэ?
Эдгээр асуултад хариулах зорилгоор судалгаа хийж зарим үр дүнгээ та бүхэнд толилуулж байна.
Судалгааг зөвхөн МУИС-ийн МКС-ийн сургалтын хөтөлбөрөөр жишээлэн авч хийсэн ба судалгааг
бодитой байлгахын тулд дараах аргачлалаар явуулав:
1. ПХИ (Software engineering) салбар гэж юу вэ, түүний өнөөгийн төлөв байдал
(ACM, IEEE, INCOSE,NDIA зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагууд)
- Голчлон ПХИ-ийн мэргэжлийн сэдвүүдийг авч үзсэн бөгөөд нийгмийн ухаан зэрэг
мэргэжлийн бус хичээлийг авч үзээгүй.
2. ПХИ-ийн цогц чадамжийн үндсэн бүтцийн хүрээ болгон ашиглаж байгаа Software Engineering
Body of Knowledge (SWEBOK)-г судлах
3. Манай их дээд сургуулийн ПХИ-ийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг судалж SWEBOK-тай
харьцуулах
 Агуулгыг тохироц тодорхойлохдоо сэдвийн тандалт судалгаа хийх
 Агуулгын тохироцийг тогтоохдоо Портерийн арга хэрэглэх
 Агуулгын тохироцийг тогтоохдоо Вэбийн арга хэрэглэх
 Судалгаанд МУИС-МКС, МУИС-МТС, ШУТИС-КТМС, ШУТИС-ХМС
сургуулийн сургалт хөтөлбөрүүдэд харьцуулсан судалгаа хийх
4. Манай сургалтын хөтөлбөрийн ололт ба дутагдал.
Ашигласан материал
1. МКС-ийн сургалтын хөтөлбөр
2. Curriculum AssessmentAndrew C. Porter Vanderbilt University June, 2004
3. Software Engineering 2004 Curriculum Guidelines for Undergraduate Degree Programs in Software Engineering
A Volume of the Computing Curricula Series August 23, 2004
4. Measuring the Content of Instruction: Uses in Research and Practice by Andrew C. Porter
9
Компьютерийн ухааны дээд боловсрололгохсургалтын
стандартба түүний зарим асуудлууд
Док. Н.Оюун-Эрдэнэ, Док. Д.Болормаа
Монгол Улсын Их Сургууль, Мэдээллийн Технологийн Сургууль
{Oyunerdene, bolormaad} @num.edu.mn
Мэдээллийн технологийн хурдацтай хөгжиж байгаа өнөө үед компьютерийн ухаан бусад
шинжлэх ухаан руу гүнзгий нэвтрэн салбар дундын олон шинэ мэргэжил бий болж байгаа билээ.
Сүүлийн 5 жилд хөгжилтэй орнуудад хамгийн ихээр сонирхогдож байгаа чиглэл нь биологийн
мэдээлэл зүй, эмнэл зүйн мэдээллийн салбарууд болоод байна.
Дээд боловсролын чанар, төгсөн гарч буй мэргэжилтний зах зээл дээрх эрэлт хэрэгцээ тухайн
сургуулийн сургалт явуулах мэргэжлийн чиглэлийг тодорхойлох чиг хандлагатай байдаг. Тэгвэл
манай орны Компьютерийн ухааны дээд боловсрол олгодог их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт
энэ чиглэлийн мэргэжлийн суурь олгох хичээл сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Түүгээр
ч зогсохгүй дээд боловсролын стандартын загвар, мэргэжлийн стандарт нь тодорхой бус байгаа.
Суурь хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний стандартад зөв суулгаснаар тухайн шинжлэх ухааны
үнэ цэнэ төдий хэмээр товойн гардаг гэж эрдэмтэд үздэг. Зорилгоо зөв тодорхойлохгүйгээр амжилт
гаргахад хэцүү байдагтай адилаар стандартаа сайн боловсруулахгүй урсгалаар сургалт явуулах нь
нэгэнт хоцрогджээ.
Энэ өгүүллийн хүрээнд олон улсын болоод монголын компьютерийн шинжлэх ухааны
сургалтын стандартын зарим асуудлууд, тухайлбал сургалтын стандартын уян байдал, суурь
шинжлэх ухааны хичээлүүдийн эзлэх хувь хэмжээ, сургалтын стандартыг цаг үетэй хөл нийлүүлэн
өөрчилж байх өөрсдийн саналын талаар өгүүлэх болно. Компьютерийн ухааны боловсролыг чанартай
болгох нь багш сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг, гадны туршлагыг судлан нэвтрүүлэх боломж,
гадаад болондотоод хамтынажиллагаанаас шууд хамаарна.
Түүнчлэн сургалтын стандартыг баримтлан ажиллахад сургалтын орчин, бусад гадны хүчин
зүйлийн нөлөө, нөлөөлөл, түүн дээрх зарим тоо баримт, арван жилийн сургуулийн энэ чиглэлийн
суурь боловсролыг агуулгын өөрчлөлт, түүний хэрэглээний талаар энд дурьдана. Олон улсын
сургалтын төлөвлөгөөний стандарт болон манай орны баримталж байгаа стандартын зөрүү байдлын
талаар жишээ болгон Компьютерийн инженерийн мэргэжлийн стандартынтухай тус өгүүлэлд тусгав.
10
Мэдээллийн Технологийн Инженерийн Суурь Шалгалт,
Компьютерийн ухааны дээд боловсрололгохсургалтын
стандартын агуулгуудын харьцуулсан судалгаа
Баттулгын Батням, Осорхүүгийн Ган-Энх
МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль, КМТ-ийн Тэнхим,
bbatnyam@num.edu..mn, ganenkh@num.edu..mn
Мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр манай улсад нийт 43 их, дээд сургууль, коллежд
(ихэвчлэн) бакалавраас дээш зэрэгтэй инженер, мэргэжилтэн бэлтгэж байна [1]. Энэ олон сургууль
мэдээллийн технологийн салбарын боловсон хүчинг бэлтгэж байгаа боловч чанартай инженерүүдийг
төгсгөн гаргаж чадаж байна уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандартаар мэдээллийн технологийн инженерийн
эзэмшвэл зохих мэдлэгийн түвшин, чадамж чадавхи болон чадварыг тогтоох бөгөөд мэдээллийн
технологийн инженерийн шалгалтанд хэрэглэнэ[1]. Мэдээллийн технологийн суурь инженер MNS
5737:2007 гэсэн монгол улсын стандартын дагуу манай улсад 2007 оны 10 сараас эхлэн Мэдээллийн
Технологийн Инженерийн Суурь Шалгалтыг (МТИСШ) албанёсоор авч эхэлсэн.
Дараах хүснэгтээр МТИСШ-ыг монгол инженерүүд хэрхэн өгснийг харуулав.
Шалгалт
Бүртгүүлэгчди
йн
тоо
Өглөөний шалгалт Өдрийн шалгалт Ерөнхий дүн
Шалгуулагч
дын
тоо
Тэнцэгчдий
н
тоо
Амжилтийн
хувь
Шалгуулагч
дын
тоо
Тэнцэгчдий
н
тоо
Амжилтийн
хувь
Шалгуулагч
дын
тоо
Тэнцэгчдий
н
тоо
Амжилтийн
хувь
2006 оны 10 сарын 1
(сорил) 165 123 11 8,9 120 9 7,5 123 6 4,9
2007 оны 4 сарын 1
(сорил)
217 140 5 3,6 140 29 20,7 140 3 2,1
2007 оны 10 сарын 28
(албан ёсны шалгалт)
50 49 9 18,4 49 29 59,2 49 8 16,3
2008 оны 4 сарын 6
(албан ёсны шалгалт) 54 52 7 13,5 39 9 23,1 53 7 13,2
2008 оны 10 сарын 19
(албан ёсны шалгалт)
20 19 4 21.1 15 1 6.7 19 2 10.5
2009 оны 4 сарын 26
(албан ёсны шалгалт)
20 17 2 11.8 18 8 44.4 19 3 15.8
2009 оны 10 сарын 18
(албан ёсны шалгалт) 36 36 4 11.1 33 5 15.2 36 2 5.6
Хүснэгт 1. МТИСШ-ыг Монгол улсад өгсөн байдал
2006 оны 10 сар болон 2007 оны 4 сарын шалгалт нь сорил хэлбэрээр явагдсан ба үнэгүй байсан учир олон
инженерүүд мэдлэгээ сорьжээ. Нийт шалгалтанд орж буй инженерүүдийн тоо сүүлийн жилүүдэд бага зэрэг
буурах хандлагатайбайна.
11
График 1. МТИСШ-нд монгол инженерүүдийн тэнцсэн байдал(% )
График 1 –ээс харахад монгол инженерүүдийн програмчлах чадвар нь сайн байгаа бөгөөд харин өглөөний
шалгалтын тэнцсэн хувийг үзвэл онолын мэдлэг нь хангалтгүй байна.
Өглөөний шалгалтанд цөөн тоогоор тэнцэж буй учир шалтгааныг олох зорилгоор 2006 оны 10 сараас 2008
оны 10 сар хүртэл явагдсан өглөөний шалгалтанд ирсэн асуултын агуулгыг судалж үзэхэд МТИСШ-ын
хөтөлбөрийн бүлэг бүрээс ирсэн асуултын тоо нь бараг өөрчлөгдөөгүй байна[2],[3]. Мэдээллийн аюулгүй
байдал, стандарт, менежмент болон эдийн засгийн асуултууд харьцангуй бага зэрэг нэмэгдэх хандлагатай
байна.
Шалтгаан нь мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийн хөтөлбөрт байна гэж үзэн
МТИСШ-ын хөтөлбөрийг мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулж буй монголын их дээд
сургуулийн хөтөлбөртөй харьцуулан судалсан [5]. Судалгааны үр дүн болон МТИСШ-нд бэлтгэх сургалт
явуулсан туршлагаас авч үзэхэд дараах дүгнэлт хүрч байна.
Үүнд мэдээллийн технологийн инженерүүд болон сургалт явуулж буй сургуулийн хувьд:
 Мэргэжлийн англи хэлний мэдлэгийн түвшин дутмаг,
 Мэргэжлийн тогтсоннэр томъёо,үг хэллэг байхгүй,
 Мэргэжлийн хичээлийн агуулга дээр үндэслэлтэй нэгдсэн нэг ойлголтгүй,
 Мэргэжлийн зарим нэг суурь хичээл хангалттайагуулгаар орж чаддаггүй,
 Програмчлалын чадвартаа анхаарал тавихаас биш мэргэжлийн суурь хичээлээр онолын мэдлэг
олгохдоо цаад утга учрыг үндэслэлтэй, уялдаа холбоотой, гүн ойлголт өгөх нь бага,
 Дасгалынажлын хэмжээ бага,ихэнхдээ дадлага хичээл ордог,
 Маш хурдтай, олон талаас нь зөв сэтгэж сураагүй, хэвшмэл шинжид (загварт) баригдсан,
 Цаг хугацааны мэдрэмж, хуваарилалт дутмаг,
 Мэргэжлийн бус хичээлийн агуулгад анхаарч мэргэжлийн хичээлийн агуулгатай нягт уялдуулж
өгөөгүй,
 Энгийн хялбар зүйлсийг онолын мэдлэгтэйгээ холбож хэрэглэх чадвар сул,
 Хэтэрхий мэргэжин нарийссан,
 Нийгэм эдийн засаг болон санхүүгийн байдал,
 Хувь хүний үндсэн суурь мэдлэг чадвар,
 Зар сурталчилгаа хангалттайхэмжээнд хийгдэхгүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байна.
Үүнээс гарах арга замыг
 МТИСШ-ынхөтөлбөрийн агуулгатайМТ-ийн сургуулийн сургалтынхөтөлбөрийг уялдуулах,
 Мэргэжлийн англи хэлний мэдлэгийг сайжруулах,
 Мэргэжлийн хэлний нэгдсэн нэр томъёо, ойлголттой болох – Салбар тус бүрээр тайлбар толь гаргах
ПХИ, Өгөгдлийн сан, Сүлжээ, Математик гэх мэт,
 Мэргэжлийн суурь хичээл ямар хичээл байх дээр тогтож, тэдгээрийн агуулгыг нарийвчлан гаргаж
нэгдсэн ойлголттой болох,
 Мэргэжлийн суурь хичээлд орох ёстой агуулга орсон байх эсэхэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт
өгөх тогтолцоог бий болгох,
0
10
20
30
40
50
60
70
Өглөө
Өдөр
Ерөнхий
12
 Хичээлүүдийн хоорондх утга агуулгын холбоог нарийвчлан гаргаж, багш нар хоорондоо хамтарч
ажиллах,
 Мэргэжлийн суурь хичээлийн онолын мэдлэгийг уялдаа холбоотой, эмх цэгц, дэс дараатай,
шатлалтайгаар гүн гүнзгий олгож, дасгалын ажлаар хийсвэр түвшинд хэрэглэх чадварыг сайжруулж
баяжуулах,
 Хичээлийн явцад аль болох ойрхон давтамжтайгаар хичээлийн гол агуулгыг шалгах тестийг богино
хугацаанд авч байх,
 Мэргэжлийн бус хичээлийн агуулгыг мэргэжлийн хичээлийн агуулгатай аль болох уялдуулан
зайлшгүй орох агуулгын хувийг нарийвчлан зааж өгөх,
 Мэргэжлийн суурь хичээл, мэргэжлийн хичээл, мэргэшүүлэх хичээлийн агуулгыг нарийчлан гаргаж
хооронд нь нягт уяалдуулах,
 Багш нарийн нийгмийн байдалд анхаарч ажиллах боломжийг бүрдүүлэх,
 Хувь хүний өөрөө бие даан суралцах боломжийг хангахаас гадна, хичээлээс гадуур суралцах
боломжийг олгоход анхаарах, төлбөртөй тусгайлсан сургалтыг нэмэгдэл хэлбэртэй явуулах гэж
томъёолж байна.
Ном зүй:
[1] Мэдээллийн Технологийн Үндэсний Парк www.itpark.mn
[2] МТИСШ-ын материал, 2006-2008 он
[3] МТИСШ-нд бэлтгэх гарын авлага 1, 2 дэвтэр
[4] МТИСШ-ын сурах бичиг 1-5 дэвтэр
[5] МУИС-ийн МТС, МТС болон КТМС-ийн сургалтын хөтөлбөр
13
EVALUATION ON ICT EDUCATION CONTENTSLINKAGES
IN GENERALAND TERTIARYEDUCATION OF MONGOLIA
Uyanga.S (NUM, SMCS, Ph.D)
Munkhtuya.L(MSUE,CSITS, master)
1. ICT Education in General Education
1.1 Organization of ICT Training in Secondary Schools
The computer training and informatics as a subject has been included in the secondary school
curriculum in Mongolia since 1988. The goal is to act on general education by presenting fundamentals in
computer and information science, providing students with basic knowledge and skills to explore different
fields of science, preparing them for their future life and role in a knowledge based society. For past years, a
number of activities were implemented to enhance the informatics subject curriculum, such as development
of standards, training of informatics subject teachers, development of training manuals and materials for the
informatics subjects in secondary schools.
At present the following institutions offer undergraduate and graduate courses in ICT field: the Computer
Science and Management School (CSMS), and Telecommunication and Information Technology School
(TITS) of the Mongolian University of Science and Technology (MUST), School of Computer and
Information Technology (SCIT) of the Mongolian State University of Education (MSUE), School of
Mathematics and Computer Science (SMCS), and School of Information Technology of the National
University of Mongolia (NUM), The State Agricultural University and several other private tertiary
educational institutions. The number of graduated students majored in ICT were 378 in 2002, 443 in 2003,
and 523 in 2004 year (NSO 2004). According to the MOECS statistics in 2008, more than 40 tertiary
institutions offer undergraduate and graduate courses in ICT field and 6699 students are majoring in ICT in
2007-2008 academic years.
1.2 The Informatics Curriculum Standard for Primary and Secondary Education, 2004
One of the most important steps taken from government to improve informatics training was
development of first standard for informatics education in year 2000-2004. In 2004, Mongolian National
Center for Standardization and Metrology approved Informatics Education Standard for Primary and
Secondary Education. Its implementation commenced from September 2005 and will be updated by 2009.
Within this standard Informatics subject should be taught starting from 5th grades from the academic year
2005-2006.
There are five content domains: Information, Computer, Algorithm, Model, and Information Technology
(Table 1, 2. and 3). Each piece of information in particular domain is tightly linked with other pieces of
content within the same domain and closely linked with that in other domains.
1.3 Analysis on Implementation ofthe Informatics Curriculum Standard
Despite the Informatics Curriculum Standard for Primary and Secondary Education introduced since
2004, the most of secondary schools do not follow this standard due to poor quality of Informatics training
and other reasons. The reasons include:
-Secondary schools, especially in rural areas still lack professional informatics teachers;
-Most of Informatics teachers are concentrated more on simple ICT usage or on programming;
-Lack of teaching and learning materials required under the Informatics standard;
14
-Lack of computer and hardware supply;
-Lack of electricity in rural areas;
-Instability of Informatics teachers.
Therefore within framework of Curriculum development of University Computing and ICT
Education in Mongolia project in 2008-2009 academic years we carried out survey on implementation of the
Informatics Curriculum Standard for Primary and Secondary Education. According to this survey of carried
out in 46 secondary schools (12 of them from rural area), Informatics curriculum of all schools comprises
basics of computer, Windows operating system, text processing (Microsoft Word), multimedia presentation
(Microsoft PowerPoint), spreadsheets (Microsoft Excel) according to the contents of the Informatics
Curriculum Standard. It also confirms that within Informatics subject knowledge and skills defined in
Information and Information technology domains are fully offered to the student. Curriculum of most
schools includes Internet usage (95.6%), Image Processing (91.3%) Algorithms (86.9%), Networking
(89.1%), and Modelling (91.3). Information/Information systems (65.2), Information Culture (21.7%) and
Computer and Information Ethics (34.7%) included not widely. Standard contents such as Service
applications and database are not included in curriculum in all 46 schools. Few schools still offer non-
standard contents: Programming (30.4%), Web Technology (15.2%) and Publishing (17.3%). Regarding
Programming survey shows that schools using Programming languages such as C+ and Pascal.
From survey on Informatics Curriculum, it can be concluded that implementation of the Informatics
content standard is not satisfactory in secondary schools and there is still a gap between urban and rural
schools. Especially in this time of rapid development of ICT having great impact in daily life and its
broadened usage, it has become vital to build up ethical norms of handling with computers and information.
It is extremely low scale that the content of Computer and Information Ethics was studied by 34.7% of
surveyed schools (16.7% of rural schools, 41.2% of UB schools), while the content of Information Culture
was studied by 21.7% (16.7% of rural schools, 23.5% of UB schools) and the content of Information and
Information system was by 65.2% (25% of rural schools, 79.4% of UB schools. It also shows that curriculum
coverage of contents of Information domain is not in same level in urban and rural schools.
According to the curriculum survey all schools include contents of Computer, Algorithm, Model, and
Information Technology in their Informatics curriculum according to the Informatics Standard relatively
well. However some contents of Information domain are not fully included in curriculum.
As a described in Informatics standard for Primary and Secondary Education, each piece of information in
particular domain (Information, Computer, Algorithm, Model, and Information Technology (Table 1, 2. and
3)) should be tightly linked with other pieces of content within the same domain and closely linked with that
in other domains. Unfortunately, curricula at all schools are divided by domains and the most of Informatics
teachers are teaching Informatics by domains. This gives rise to poor linkage between separate contents
which in turn results in shortcomings that the learners become weak in using them to their needs as
combination or “whole”.
2. ICT Education Contents Linkages in General and Tertiary Education
2.1 Analyses on Contents Linkagesin Curriculums
According to this survey carried out in 46 institutions, compulsory ICT curriculum mostly comprises
basics of computer (100%), Windows operating system (97.8%) text processing (Microsoft Word, 97.8%),
multimedia presentation (Microsoft PowerPoint, 97.8%), Internet usage (71.7%), spreadsheets (Microsoft
15
Excel, 87%), and database (76.1%). Image Processing (37%), Web technology (43.5), and Service
applications (30.4%) are included not widely. Following contents included in curriculum of few institutions
Algorithms (15.2%), Networking (26.1%), and Publishing (8.7%). Modelling, Human and Computer
Interface, Programming, Applications for specific purpose and Computer and Information Ethics are not
included.
According to the comparative analysis on contents of Informatics subject in secondary schools and
compulsory ICT training at tertiary institutions, the basics of computer (100/100%), Windows system
(97.8/100%), Internet usage (100/97.1%) and office application programs such as text processing
(97.8/100%), spreadsheets (87/100%), multimedia presentation (97.8/100%) are included both levels’
curricula. Informatics subject in secondary schools starts from basics of computer. It is also the same in
compulsory ICT training at tertiary institutions.
These common contents are still in the same level in both secondary and tertiary education, without
any linkages or improvements. It means instead to give appropriate knowledge and skills for using ICT as a
tool in their future learning activities Compulsory ICT trainings are concentrated merely on computer basic
knowledge and simple use of ICT. Compulsory ICT training do not have any content linkages with
Informatics subject of secondary education, and repeating informatics content by repeating basic
information. Therefore we need to develop ICT curriculum on international level and integrate its contents
with secondary school ICT subject and other subject curriculums.
2.2 Analyzing Contents Linkagesby students knowledge and skills
One of the main indicators of evaluation of implementation of Informatics standard, ICT Education
Contents Linkages in General and Tertiary Education is ICT knowledge and skills of new undergraduate
students enrolled from secondary schools. For this purpose we carried out survey to measure compliance of
the standard on the basis of students’ knowledge and skills.
We carried out survey on ICT contents linkages by students’ knowledge and skills in 2008-2009
academic years. Within this survey we tried to define current implementation of Informatics standard and
knowledge and skills acquired within Informatics subject in secondary schools. Total 121 students of 1-2
courses from School of Computer and Information Technology, MSUE who studied compulsory ICT subject
were participated in this survey. 71% or 86 students of total students participated in questionnaire were
graduated from secondary schools in rural areas, 29% or 35 students were from Ulaanbaatar city’s schools.
64% of students participated in questionnaire studied Informatics and 36% did not study in secondary
schools. It shows that organization of Informatics training is not satisfactory and some schools still do not
organize Informatics training. It mostly related to the lack of Informatics teachers, computer and electricity.
All of students which studied Informatics subject were answered they can use Windows operating system.
83.1% of them can use MS Word, 63.6% - MS Excel, 12.9% - MS PowerPoint, and 5.1% - Image processing
and Publishing.
3. Summary
Research findings
1. For past years, a number of activities were implemented to enhance the informatics subject curriculum,
such as development of standards, training of informatics subject teachers, development of training manuals
and materials for the informatics subjects in secondary schools.
2. According to this survey of carried out in 46 secondary schools (12 of them from rural area), Informatics
curriculum of all schools comprises basics of computer, Windows operating system, text processing
16
(Microsoft Word), multimedia presentation (Microsoft PowerPoint), spreadsheets (Microsoft Excel)
according to the contents of the Informatics Curriculum Standard. It also confirms that within Informatics
subject knowledge and skills defined in Information and Information technology domains are fully offered to
the student. Curriculum of most schools includes Internet usage (95.6%), Image Processing (91.3%)
Algorithms (86.9%), Networking (89.1%), and Modelling (91.3). Information/Information systems (65.2),
Information Culture (21.7%) and Computer and Information Ethics (34.7%) included not widely. Standard
contents such as Service applications and database are not included in curriculum in all 46 schools. Few
schools still offer non-standard contents: Programming (30.4%), Web Technology (15.2%) and Publishing
(17.3%).
3. According to the comparative analysis on contents of Informatics subject in secondary schools and
compulsory ICT training at tertiary institutions, the basics of computer (100/100%), Windows system
(97.8/100%), Internet usage (100/97.1%) and office application programs such as text processing
(97.8/100%), spreadsheets (87/100%), multimedia presentation (97.8/100%) are included both levels’
curricula. Informatics subject in secondary schools starts from basics of computer. It is also the same in
compulsory ICT training at tertiary institutions.
4. These common contents are still in the same level in both secondary and tertiary education, without any
linkages or improvements. It means instead to give appropriate knowledge and skills for using ICT as a tool
in their future learning activities Compulsory ICT trainings are concentrated merely on computer basic
knowledge and simple use of ICT.
5. Organization of Informatics training is varied due to different levels in terms of educational capacity or
environment and teaching staff among schools.
6. Informatics curriculum does not fully adhere or reflect the Informatics content standard.
7. Informatics training fails to conduct in accordance with the Informatics curriculum. Though subject is
covered within the curriculum, the learner obtains insufficient knowledge. The bulk of students having no
solid knowledge and skill of Informatics enrol in tertiary institutions to a greater number.
Recommendations
1. Compulsory ICT training do not have any content linkages with Informatics subject of secondary
education, and repeating informatics content by repeating basic information. Therefore we need to develop
ICT curriculum on international level and integrate its contents with secondary school ICT subject and other
subject curriculums.
2. There are need to organize the compulsory ICT trainings in tertiary institutions as a direct continues of
informatics in secondary education and need to organize as a teaching and learning tools for other subjects,
and to comprise the correlation between other educational fields.
References
1. The Joint Task Force for Computing Curricula 2005, 2005. Computing Curricula 2005: The
Overview Report. A cooperative project of ACM, AIS, and IEEE-CS. IEEE/ACM Joint Task Force
on Computing Curricula. Computer Engineering 2004.
2. Curriculum Guidelines for Undergraduate Degree Programs in Computer Engineering. IEEE
Computer Society Press and ACM Press, December 2004. (http://www.computer.org/curriculum or
http://www.acm.org/education/curricula.html)
3. ACM/AIS/AITP Joint Task Force on Information Systems Curricula. IS2002 Model Curriculum and
Guidelines for Undergraduate Degree Programs in Information Systems, Association for Computing
Machinery, Association for Information Systems, and Association for Information Technology
Professionals, 2002.
4. IEEE/ACM Joint Task Force on Computing Curricula. Software Engineering 2004, Curriculum
Guidelines for Undergraduate Degree Programs in Software Engineering, IEEE Computer Society
Press and ACM Press,August 2004.
5. ACM/IEEE-Curriculum 2001 Task Force. Computing Curricula 2001, Computer Science. IEEE
Computer Society Press and ACM Press,December 2001.
6. ACM and IEEE (2008), Information Technology 2008, Curriculum Guidelines for Undergraduate
Degree Programs in Information Technology, November 2008
7. ACM (2005), Computing Curricula, Information Technology Volume
17
8. ACM (2003), A Model Curriculum for K–12 Computer Science: Final Report of the ACM K–12 Task
Force Curriculum Committee, October, 2003
9. Uyanga, S., (2002), The Invariant Model of the Computer Curriculum. PhD thesis, National University
of Mongolia, Ulaanbaatar,
10. MOECS ICT Vision. (2001), ICT Vision 2010 in Education Sector of Mongolia.
18
Мэдээллийн технологи, програм хангамжийнчиглэлээрих дээд
сургууль төгсөгчдийн мэдлэг, чадварынталаарсэтгэл
ханамжийн судалгаанытайлан
Б.Болдсүрэн, МУИС, НШУС, Сэтгэл судлалын тэнхим
Мэдээллийн технологийн мэргэжлээр төгсөгчдийн талаарх бодит салбарын сэтгэл ханамжийн
судалгаа
Мэдээллийн технологийн мэргэжлээр төгсөгчдийн мэдлэг чадварыг бодит салбарынхан үнэлсэн
байдлын судалгааны тайлан
Мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөр болон төгсөгчдийн чанарыг бодит салбарынхан
үнэлсэн судалгааны тайлан
Мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөр болон төгсөгчдийн талаарх судалгаа
19
Монгол улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн
бэлтгэдэг их дээд сургуулиудын сургалтын макро орчинд
хийсэн дүн шинжилгээ
Доктор Д. Цогтбаатар
Монголын Үндэсний Дээд Сургууль,
info@mnu.edu.mn
Сургалтын макро орчин гэдэгт сургалтын хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүчин
зүйлс, гадаад орчинг ойлгоно. Сургалтын хөтөлбөр буюу кирриклюм нь ямар нэг тодорхой зорилго
чиглэлтэйгээр сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад чиглэгдэнэ. [3] Гадаад улс
орнуудын болон манай улсын боловсролын байгууллагуудын сургалтын менежментийн стратеги,
төлөвлөгөө зэргээс үзэхэд дараах хоёр хандлага байна.[8], [9], [10].
Үүнд:
1. Мэргэжлийн загварт тохирсон сургалтын төлөвлөгөөтэй, түүнд тодорхойлогдсон
хичээлийн хөтөлбөрүүд,үнэлгээний тогтолцоотой сургалтын менежмент
2. Мэргэжлийн загварт тохирсон сургалтын хөтөлбөртэй, түүнтэй уялдсан үнэлгээний
механизмтайсургалтын менежмент
Эдгээр арга замын үр дүнг мэргэжлийн стандарт болон бэлтгэн гаргаж буй мэргэжилтний чанараар
хэмжинэ.
Тэгвэл, эндээс манай улсын хэмжээнд мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр
мэргэжилтэн бэлтгэж байгаа төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 20 гаруй их, дээд сургууль,
коллеж, мэргэжлийн сургуулийн хэд нь Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг
Стандарчилал хэмжил зүйн газрын үндэсний зөвлөлөөр батлагдсан мэргэжлийн стандартаар сургалт
явуулдаг вэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Судалгаанаас үзэхэд нийт 10 гаруй мэргэжлийн
сургалтын төлөвлөгөөгөөр сургалт явуулдаг боловч 2009 оны 10 сарын байдлаар Стандартчилал,
хэмжил зүйн газарт мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр ердөө 6 мэргэжлийн
стандарт байгаа юм. Эндээс мэргэжлийн стандартгүй сургалтууд явагдаж байгаа харагдаж байна.
Мэргэжлийн стандартынасуудлыг цэгцлэхийг цаг үе биднээс шаардаж байна.
Мэргэжлийн чиглэлийн сургалт явуулдаг сургуулиуд үүсгэн байгуулагдаж, хөгжлийн эхний
алхмууд хийж байх үед боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага-БСШУЯ
нь мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг баталж, сургалт үнэлгээний асуудлыг эрхэлж байсан нь /одоо
ч байгаа/ зүйёсны асуудал юм. [2]
2004 оноос Монгол улсын засгийн тохируулагч агентлаг-Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн
Газар байгуулагдсан нь мэдээлэл харилцааны технологийн мэргэжлийн байгууллагууд үйл
ажиллагаагаа явуулах эрх зүйн таатай орчин бүрдсэн гэж болно. [8]. Энэ байгууллага нь мэдээлэл
харилцааны технологийн мэргэжлийн бодлогыг барьдаг эрх бүхий байгууллагын хувьд бэлтгэн
гаргаж буй энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн чанар, үнэлгээнд хяналт тавих, мэргэжлийн стандартыг
гаргах зэрэг үүргийг гүйцэтгэж болох юм.
Мэргэжилтэн бэлтгэх одоогийн процедур нь дор зураг 1 дээр үзүүлснээр явагдаж байна.
Их, дээд
сургуулиуд
БСШУЯ
Мэдээлэл Харилцаа
Холбооны Технологийн
Газар
Стандарчилал
хэмжил зүйн газар
20
Зураг 1. Сургалтын макро орчны өнөөгийн байдал.
Их, дээд сургуулиуд тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ-аар батлуулан
сургалт явуулдаг. БСШУЯ нь их, дээд сургуулиуд дээр боловсруулсан боловсролын болон
мэргэжлийн стандартыг Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулж хэрэглээнд оруулдаг.
Стандартчилал хэмжил зүйн газар нь батлаглагдсан стандартуудыг буцаагаад их, дээд сургуулиудад
болон багш, эрдэм шинжилгээний ажилтнуудад өндөр үнээр борлуулдаг. Энэ нь оюуны бүтээлийг
үнэлж байгаа нь сайн хэрэг боловч уг бүтээлийг хүмүүсээс бараг тодорхой үнэлгээгүйгээр, ажил
үүргийн шугамаар хийлгэж аваад буцаагаад борлуулж байгаа нь зохисгүй зүйл гэж үзэхээр байна.
Энэ нь магадгүйшинэ ба хуучин тогтолцооны зөрчил байж болно.
Нөгөө талаас энд мэргэжлийн сургалт, судалгааны асуудалд мэргэжлийн бодлого барьдаг
байгууллагын оролцоо төдийлөн харагдахгүй байна. Тодруулж хэлбэл, мэдээлэл харилцаа холбооны
технологийн газар.
Эдгээр асуудлыг шийдэхэд дараах гарц байж болох юм. Юуны түрүүнд, сургалтын хөтөлбөр,
төлөвлөгөө, стандарт боловсруулдаг, үнэлгээ, судалгаа хийдэг байгууллагыг тусад нь бий болгож,
сургалтын орчны макро бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болгох хэрэгтэй байна. Энэхүү байгууллага нь
судалгаа эрхэлдэг хувийн хэвшлийн пүүс, компани аль эсвэл төрийн бус байгууллага байж болно.
Эсвэл стандартчилал хэмжил зүй газарт дээр дурдсан үүрэг бүхий сектор ажиллуулах хэрэгтэй гэж
үзэж байна. Орон зай нь үгүйлэгдэж буй тэр байгууллагыг одоохондоо виртуаль байдлаар
“Судалгааны төв” гэж нэрлэе. Энэхүү байгууллага нь их, дээд сургуулиудын захиалга, БСШУЯ,
Мэдээлэл харилцаа холбооны технологийн газрын зааврыг үндэслэн үүргээ гүйцэтгэж, туршилт,
судалгаа, үнэлгээний ажил эрхлэх үндсэн үүрэгтэй байх юм. Энэ тохиолдолд их, дээд сургуулиудын
сургалтын макро орчны дараах загвар гарах юм.
Зураг 2. Сургалтын макро орчны дэвшүүлж буй загвар
Сургалтын макро орчны энэхүү загвараар мэдээллийн технологийн дээд боловсролтой боловсон
хүчин бэлтгэхэд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хангаж хөгжих магадлал ихтэй бөгөөд заах
зээлийн эдийн засгийн харилцаа төлөвшиж буй өнөө үед үр ашигтай хувилбар болох нь дамжаагүй.
Энд сургууль бүр мэргэжлийн стандарттай байхыг үгүйсгэхгүй /ер нь стандарттай байх хэрэгтэй /
бөгөөд харин тэрхүү стандарт нь дээрх процедураар гарч ирсэн минимум гэж болох стандартыг
хангах хэрэгтэй. Ингэснээр бид нийгмийн захиалгад нийцсэн мэргэжилтэн бэлтгэж чадна.
Сургалтын макро орчны судалгааны хоёр дахь чухал асуудал бол сургалтын төлөвлөгөөний бүтэц
юм. Сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлүүд нь Монгол улсын “Дээд боловсролын тухай” [2]
хуулийг үндэслэн дараах хэсгүүдээс бүрддэг. Үүнд:
А. Ерөнхий суурь хичээл
Б. Мэргэжлийн суурь хичээл
В. Мэргэшүүлэх хичээл
Г. Сонгон суралцах хичээл. [1]
БСШУЯ нь их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөг батлахдаа А, В хэсэг тус бүрийн эзлэх
кредит нь бүх кредитийн 30%, Б, Г хэсгүүд нийлээд 40% байх зарчмыг баримталдаг. Энэ нь
үндсэндээ сургалтын төлөвлөгөөний бүх кредитийн 70%-ийг мэргэжлийн бэлтгэлд зориулж байна
Судалгааны
төв
БСШУЯ
Их, дээд
сургуулиуд
Мэдээлэл Харилцаа
Холбооны
Технологийн Газар
Стандартчилал
хэмжил зүйн газар
21
гэсэн үг. Энэ нь хангалттай тоо гэж болно. Гэвч асуудлын гол нь энэ 70% нь мэргэжлийн
байгууллагын ямар ч хяналтгүйгээр явагдаж байгаа төдийгүй тухайн их, дээд сургуулиудын
сургалтын микро орчин буюу тодруулж хэлбэл, тухайн сургуулийн материаллаг бааз, багшлах
боловсон хүчний чадавхи, боломж бололцоогоос шууд хамаарч шийдэгдэж байна. Энэхүү доголдлыг
арилгахын тулд дээрх Зураг 2-д үзүүлсэн сургалтын макро орчны процедурт байгаа судалгааны
төвийг түшиглэн уг асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна.
Ихэнх их, дээд сургуулиудын “Компьютерийн прорам хангамж” /индекс D480200/
мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн суурь хичээлийн хэсэгт компьютерийн
техникийн арифметик ба логик үндэс бага тусгагдсан байна. [1]. Үүнийг сургалтын төлөвлөгөөний
“ерөнхий суурь хичээл” хэсэгт ихэвчлэн тусгагддаг “Компьютерийн хэрэглээ”, “Мэдээллийн
технологи, мэдээллийн системийн үндэс” зэрэг хичээлүүдийн оронд “Компьютерийн үндэс”
нэртэйгээр оруулж өгөх нь зүйтэй. Ер нь бүх шатны сургуулиудад ордог “Компьютерийн хэрэглээ”
хичээлийн агуулга, арга зүйг эргэж харах, давхардлыг арилгах цаг болжээ.
Мөн мэдээллийн процессын онол практикийн асуудлууд орхигдоод байгааг анхаарах хэрэгтэй
байна.
Мэргэжлийн сургалтын паргаматик талыг түлхүү авах, мэргэжилтний чадварыг нэмэгдүүлэх
үүднээс “Үйлдлийн систем ба сүлжээний үндэс” хичээлийг мэргэжлийн суурь хичээлээр оруулж өгөх
нь зүйтэй. [4].
Төгсгөн гаргаж буй мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нэг арга зам нь курс,
дипломын ажил, програм хангамжийн төсөл, үйлдвэрлэлийн дадлагыг чанаржуулах, сургалт,
судалгаа, үйлдвэрлэлийн нэгдлийг хангах явдал юм. Эдгээр ажлыг мэргэжлийн байгууллагууд, пүүс,
компаниудтай хамтран явуулах хэрэгтэй. [6]. Зарим сургуулийн сургалтын төлөвлөгөөнд курсийн
ажлыг кредитээр үнэлэхгүй болгосон нь энэ ажлын ач холбогдлыг байхгүй болгож байна.
Мэргэжилтний чанарт нөлөөлөх дараагийн хүчин зүйл бол улсын буюу төгсөлтийн шалгалтыг
зохион байгуулж байгаа арга хэлбэр юм. Эдгээр шалгалт нь ихэвчлэн суралцагчдын мэдлэгийг
шалгах хэлбэртэй болоод байна. Гэхдээ зарим сургууль дээр улсын шалгалтыг “Програм хангамжийн
төсөл” маягаар ажил хамгаалдаг сайн талууд байгаа юм. Мэргэжлийн стандартын хяналт туйлын сул
байгаагаас улсын шалгалт нь жинхэнэ утгаараа байхгүй болжээ. Тухайн сургуулийн төгсөх ангийн
шалгалтын комисст бусад сургуулийн багш нар орж ажилласнаар уг шалгалт нь улсын буюу
төгсөлтийн шалгалт нэртэй болж байх шиг байна. Иймэрхүү гажуудал байсаар байх уу?
Дүгнэлт, санал.
1. Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудын
сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, стандарт зэргийг боловсруулдаг, шинжилдэг
судалгааны төв байгуулах шаардлагатайбайна.
2. Сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн суурь хичээл хэсэгт “Компьютерийн үндэс”, “Үйлдлийн
систем ба сүлжээний үндэс” зэрэг хичээлүүдийг оруулж өгөх
3. Мэдээллийн процессын онол практикийн асуудлуудыг сургалтын хөтөлбөрт тодорхой зааж
оруулах
4. Курсийн ажлыг кредиттэй болгож чанаржуулах
5. Үйлдвэрлэлийн дадлагынбаазтайболж,сургалт, судалгаа,үйлдвэрлэлийн нэгдлийг хангах
6. Улсын шалгалтынкомиссын бүрэлдэхүүн, шалгалтын хэлбэр, агуулгыг БСШУЯ,Мэдээлэл
харилцаа холбооны технологийн газраарбатлуулж авдаг журамтайболох.
Ном зүй
1. Монгол Улсынстандарт. Дээд боловсрол. Мэргэжлийн чиглэл: Компьютерийн програм
хангамж, Индекс: D480200, Албанхэвлэл, Стандарчилал, хэмжил зүйн газар, УБ,2009 он.
2. Монгол УлсынБоловсролын тухай хуулиуд, БСШУЯ,УБ,2002 он.
3. Ц.Лувсандорж “Киррикюлим ба киррикюлим талбарыг тодорхойлох асуудалд” Сургууль,
соёлын хөгжлийн шинэ чиг хандлага, киррикюлим хөгжлийн онол арга зүй. УБ. 2002 он.
4. Н.Нэргүй,У.Доёд “ Прагматик сургалтынхөгжлийн стратеги” Сургууль, соёлын хөгжлийн
шинэ чиг хандлага, киррикюлим хөгжлийн онол арга зүй. УБ. 2002 он.
5. “Боловсролын шинэчлэлийн онол, арга зүйн асуудлууд” БСШУЯ.БХ.УБ.2006 он.
6. Л.Чойжоованчиг, Мэдээллийн технологи ба боловсрол, УБ,2006 он.
7. Ц.Чимэдлхам,ЕБС-ийн мэдээлэл зүйн сургалт,УБ,2006 он.
22
8. А.Батжаргал,МХТ-ийг боловсролд нэвтрүүлэх талаар дэлхийн улс орнуудад хийж байгаа ажил,
цаашдын чиг хандлага, УБ,2006 он.
9. ICT Masterplanning for Education: Singapore's Experience Dr. Thiam-Seng KOH Director,
Educational Technology , Singapore Ministry of Education 20 June 2006
10. Сборник научных трудов Международной научно-практической конференции 14-21сентября
2007 г. , Турция.
23
Мэдээлэл зүйн сургалтаарасуудал шийдвэрлэх арга барил
төлөвшүүлэхарга зүй
Л.МӨНХТУЯА, МУБИС, КМТС
lmt@msue.edu.mn
Мэдээллийн асар их урсгалд амьдарч буй шинэ зууны иргэдэд өөрт тулгамдсан асуудлыг
шийдвэрлэхийн тулд мэдээлэл хайх, боловсруулах, хадгалах, ашиглах чадвар шаардагдаж байгаа
бөгөөд мэдээлэл зүйн хичээлийг амжилттай зохион байгуулснаар тодорхой хувь нэмэр оруулах юм.
Энэхүү өгүүлэлд мэдээлэл зүйн хичээлийг асуудал шийдвэрлэх сургалтаар хэрхэн зохион байгуулж
болох арга зүйн хувилбарыг авч үзсэнболно.
Түлхүүр үгс
Мэдээлэл зүй, МХТ, багш, суралцагч, асуудал шийдвэрлэх сургалт, асуудал шийдвэрлэх арга барил
1. Мэдээлэл зүйн сургалтын шинэчлэл
Сургуульд эзэмшүүлж буй боловсрол нь асуудалд суурилсан, суралцагчдыг амьдралд бэлтгэхэд
чиглэж байгаа бөгөөд энэ нь багшийн үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай. МХТ-ийн өндөр
хөгжилтэй орчинд ажиллаж, амьдарч байгаа тул МХТ-ийг сургалтад ашиглах замаар боловсролыг
эзэмшүүлэх шаардлага ч гарч байгаа юм. Мэдээлэл зүй нь сургуулийг орчин үеийн болгоод зогсохгүй
амьдрал, нийгмийн харилцаанд илүү ойр байдаг онцлог хичээл болж байна. Мэдээлэл зүйн хичээлийн
агуулга нь зөвхөн мэдээллийн технологиор хязгаарлагдахгүй, өөртөө асар их нөөцийг агуулсан
хичээл юм. Компьютер ч, МТ ч дангаараа сурагчдад ёс зүй, оюун ухааны болон бусад чанаруудыг
төлөвшүүлэх чадваргүй, харин ертөнцийг үзэх үзэл төлөвшүүлэх, шийдвэр гаргахад багшийн бүтээлч
үйл ажиллагааны тусламжтайгаар дэмжлэг үзүүлэх хэрэгсэл болно. Мэдээлэл зүйн хичээл дээрх
багшийн зорилго орчин үеийн боловсролын үндэс болсон мэдээллийн цогц чадамжийг суралцагчдад
төлөвшүүлэх явдал юм.
2. Асуудал шийдвэрлэх сургалтын онолын үндэс
Уламжлалт арга зүйгээр хичээлийг зохион байгуулахад багш голлох үүрэгтэй оролцдог байсан ба
суралцагчийн үйл ажиллагаа хичээлийн хөтөлбөрт багахан хэмжээгээр тусгадаг байсан. Энэ арга зүйн
хувьд багш мэддэг бүх зүйлээ хичээлээр өгдөг, суралцагчдад сургалтын үйл ажиллагаанд оролцох,
эрэл хайгуул хийх дадлага хомс байсан. Өөрөөр хэлбэл суралцагч хичээл дээр бэлэн материал хүлээн
авч, түүнийг гүнзгийрүүлэн судлах, хайх, боловсруулах гэх мэт чармайлт гаргахад бэрхшээлтэй
байсан гэж үзэж болно. Мөн суралцагч ямар нэгэн мэдлэгийг бие даан эзэмших, бие даан дүгнэлт
гаргах, өөрийн үзэл бодлыг нотлох, өөрөөр хэлбэл “мэдээлэлтэй ажиллах чадваргүй” болдог.
Шинэ арга зүйг эрэлхийлснээр бие хүн рүү хандсан, суралцагчийн идэвхтэй, эрчимтэй үйл
ажиллагаан дээр тулгуурласан, шинэ арга, хэрэгсэл бүхий сургалтын технологи руу шилжих болно.
Энэхүү сургалтын технологийн нэг нь асуудал шийдвэрлэх сургалт юм. Асуудал шийдвэрлэх сургалт
бол сургалтын явцад багш сурагчид тодорхой асуудлыг судлан шийдвэрлэж улмаар сурагч юмс
үзэгдлийн мөн чанар, шинэ шинж, зүй тогтол зэргийг идэвхтэй танин мэддэг бүтээлч үйл ажиллагаа1
.
Мөн асуудал шийдвэрлэх сургалт гэдгийг багш асуудал үүсэх нөхцлийг бий болгох, суралцагч
идэвхтэй, бие даасан үйл ажиллагаагаар асуудлыг шийдвэрлэж, түүний үр дүнд мэдлэг бүтээж,
чадвар,дадал эзэмшин, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх гэж үзэж байна.
1 Ш.Ичинхорлоо Сургалт. УБ 2008 он. 14-19х
24
3. Асуудал шийдвэрлэх сургалтын аргыг мэдээлэл зүйн хичээл зохион байгуулахад ашигласан
жишээ
Мэдээлэл зүйн дараах сэдвүүдийг судлахад асуудал үүсэх нөхцлийг хэрхэн хэрэглэж байгааг авч үзье.
3.1 Сэдэв:Хүснэгтболовсруулах Excel програмд диаграм байгуулах
Энэхүү сэдвийг судлахаас өмнө сурагчид нүд,нүдний хэмжээ, “хуваах ба боловсруулах” гэсэн
ойлголтуудтай танилцсан байна. Сурагчдад диаграм байгуулах загвар хүснэгтийг өгнө.
Асуудал үүсэх нөхцлийг томьёолох: Хүснэгт дэх тоон өгөгдлийг график хэлбэрээр дүрслэх ёстой.
Үүнийг хийхийн тулд юуг баримтлах вэ? График байгуулах алхмыг хэрхэн зөв сонгох вэ?
Эдгээрийг хийхийн тулд сурагчид диаграмын төрөл бүрийн хэлбэрийг сонгож, харьцуулж, хамгийн
дөт аргаар дүрслэн үзүүлэх чадвартай болно. Хүснэгтийн өгөгдлөөр диаграмын өөр төрлийг нэмж,
хувиргаж болно. Хамгийн чухал нь сурагчид төрөл бүрийн диаграмыг байгуулахдаа (гистограмм,
дугуй диаграм,график ... ) хүснэгтийн өгөгдлийг сонгож сурах явдал.
3.2 Сэдэв: Алгоритмын салаалах бүтэц
Сурагчид програмчлалын үндсэн ойлголттой болсон байх бөгөөд шугаман алгоритм ашиглан
програм зохиож, ажиллуулж чаддаг байна. Хичээлийн эхэнд дараах энгийн даалгаврыг өгнө.
y=x2
функцийн утгыг гараас оруулж тооцоолох програм бичих. Ямар нэгэн сул зай оруулахгүй.
Үүнд ямар ч асуудал үүсэхгүй.
Дараа нь функцийн утгыг x=4, x=9, x=-4 байхад тооцоолох бодлого өгнө. Сүүлийн утгад
алдаа олдоно. Асуудал үүсэх нөхцөл: Програм дээрх жишээг тооцоолж чадахгүй. Юуг хийх хэрэгтэй
вэ? Бидний ашиглаж буй алгоритмын бүтцэд үү? (алгоритмын салаалах бүтцийн тухай сурагчид
мэдэхгүй)
Х нь 0-ээс их утгатайбайх ёстойучраас ямар нэгэн үр дүн гарахгүй.
Х-ийн утгыг гараас оруулж буй үед Х нь ямарч утгыг авах уу? Яах бол? Иймд Х-ийн авах утгыг
хялбархнаар шалгах үе шат зайлшгүй шаардлагатай. Энэ үед л алгоритмын салаалах бүтэц гэсэн
шинэ сэдвийг Pascal програмын орчинд зааж эхэлнэ. Дээрх тохиолдолд дадлага ажил хийлгэхэд
түвэгтэйбайж болох бөгөөд сурагчдынсэтгэн бодох үйл ажиллагаа тус дөхөм болно.
Дээрх 2 жишээнд хэсэгчилсэн эрэл хайгуул хийлгэх арга ашигласан ба сурагчийг асуудлыг
судалж шийдвэрлэх үйл ажиллагаанд бага багаар татан оруулах зорилготой. Энэхүү аргыг мэдээлэл
зүйн тодорхой сэдвийг заахад ашигласнаар дараах үр дүнд хүрнэ.
- Сурагчдад мэдлэгийг бэлнээр өгдөггүй, өөрсдөөр нь мэдлэгийг бүтээлгэнэ
- Багш сурагчдынэрж хайх ажлыг чиглүүлж, тусланзөвлөнө
- Сурагчид багшийн тусламжтайгаар бие дааж таамаглал дэвшүүлэх, юмс үзэгдлийг задлан
шинжлэх, харьцуулан жиших, шийдвэр гаргах, нэгтгэн дүгнэх зэрэг үйлд суралцана.
3.3 Дараагийн жишээнд мэдээлэл зүйн хичээлд судлан шинжлэх аргыг хэрхэн хэрэглэж болох талаар
авч үзье.
“Вирус, түүнээс сэргийлэх арга замууд” гэх мэт бүлэг сэдвийг судлах явцад сурагчдад
мэдээллийн эх сурвалж ашиглан, судалгаа хийж, мэдлэг чадвар эзэмших нөхцлийг бүрдүүлэхдээ
Webquest-ийг ашиглахыг санал болгож байна. Энэ нь судалгаанд суурилсан хэрэглэгдэхүүн бөгөөд
үндсэн зорилго нь энгийн мэдээллийн
эх үүсвэр биш, сэтгэн бодох чадварыг
хөгжүүлдэг.
Webquest-ийг ашигласан сургалтын
явцад багш мэдээллийн эх үүсвэрээр
хангах, тодорхой даалгавар,
зааварчилгааг оруулах, суралцагчдад
судалгаа хийх аргыг зааж өгөх, асуудал
дэвшүүлэх, түүнийг шийдвэрлүүлэхэд
25
чиглүүлэх, суралцагчдын бие даасан үйл ажиллагааг нэмэгдүүлэх, сурах үйл явцыг үнэлж дүгнэх,
суралцагчдын эзэмшсэн мэдлэгийн талаар баримжаатай болох, нэмэлт даалгавар өгөх, асуулт тавих
үүрэг гүйцэтгэнэ.
Webquest-ийг ашигласан сургалтанд суралцагч даалгавраа гүйцэтгэх арга барилаа тодорхойлох,
даалгавартай холбоотой мэдээллээ хайх, олж авсан мэдээллээ боловсруулж, өмнөх мэдлэгт
тулгуурлан шинэ мэдлэг бүтээх, тухайн асуудлыг судлах, өөрийн үнэлгээ өгөх, бусадтай хамтран
ажиллах, санал бодлоо солилцох, даалгавар гүйцэтгэж өөрийн бүтээгдэхүүнтэй болох, бусдад хийсэн
ажлаа танилцуулах үүрэг гүйцэтгэнэ. Webquest –ийг ашигласнаар асуудал шийдвэрлэх судлан
шинжлэх аргыг хэрэгжүүлж байгаа бөгөөд сурагчдад аливаа асуудлыг өөрөө судалж шийдвэрлэх арга
барил эзэмшүүлдэг ач холбогдолтой.
Дүгнэлт
Асуудал шийдвэрлэх арга барилыг сурагчдад төлөвшүүлэх нь мэдлэг бүтээх үндэс болно.
Ашигласан материал
1. Ш.Ичинхорлоо. Сургалт. УБ 2008 он. 14-19х
2. Л.Чойжоованчиг, Л.Мөнхтуяа, Д.Цэдэвсүрэн, Б.Золзаяа “Асуудал шийдвэрлэх замаар
мэдээллийг мэдлэг болгон хувиргах арга зүй” Зөвлөмж II УБ 2008 он
3. Л.Чойжоованчиг, Л.Мөнхтуяа, Д.Цэдэвсүрэн, Б.Золзаяа “Хэрэглээнд суурилсан сургалт зохион
байгуулах арга зүй” Зөвлөмж III УБ 2009 он
4. http://festival.1september.ru
5. www.rusedu.info
6. http://webquest.org/index.php
26
Технологийн давуу талыг ашиглан алсынзайн сургалтын шинэ
аргыг турших нь: Технологийн тусламжтайгаарболовсролын
хүртээмжийг тэгшитгэх боломж
Д.Лодойдамба
Боловсрол суваг телевиз
Баянгол дүүрэг. Хувьсгалчдынзам-3
Улаанбаатар,210646
Утас:300710, Факс: 300710, 88112251
Е_мэйл хаяг: lodoidamba@edutv.mn
Вебсайт www.el.edutv.mn
Боловсрол суваг ТВ нь Олон улсын хөгжлийн судалгааны төвийн дэмжлэгтэйгээр “Технологийн
давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь” төслийг хэрэгжүүлжбайна.
Энэхүү төсөл нь Монгол орны нийт сурагчид, ялангуяа чанартай боловсролын үйлчилгээ,
шаардлага хангасан хичээлийн хэрэгсэл, өндөр чадвартай багш боловсон хүчнээр дутагдаж
байдаг хөдөө орон нутгийн сурагчдын боловсролын хэрэгцээг хангах зорилготой. Өнөөдөр хүүхэд
бүр өндөр ур чадвартай багш, чанартай сургалтын хэрэгслээр хангагдаж чадахгүй байна. Хот
хөдөөгийн боловсролын чанарын ялгаатай байдал нь хот хөдөөгийн хөгжлийн ялгааг улам
өөгшүүлдэг.
Боловсролын хүртээмжид байгаа энэхүү чанарын ялгаатай байдлыг багасгахын тулд орчин
үеийн технологийн хөгжил, тэр дундаа телевиз, интернет, гар утсыг ашиглан алсын зайн
сургалтын нэгэн дэвшилтэт хэлбэрийг туршиж үзэхэд энэ төслийн зорилго оршиж байна. Теле
хичээл явуулдаг туршлага дээрээ үндэслэн Боловсрол суваг ТВ энэ төслийн хүрээнд теле
хичээлийн агуулгыг Интернэтэд байрлуулж, гар утсыг багш сурагчийн хоорондын эргэх холбоонд
ашиглана. Ийнхүү технологийн гурван төрлийг ашиглаж зайн сургалтын илүү үр дүнтэй
хэлбэрийг туршиж байна.
“Технологийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь” туршилтын
төслийн давуу тал нь Монголд боловсролыг алсын зайнаас түгээхэд чиглэгдсэн технологийн 3 хэлбэр
буюу Телевиз, Интернет болон Гар утас зэргийг холбож, хослуулан хэрэглэж байгаагаараа давуу
бөгөөд чанартай боловсролыг амжилттай хүртэх болон мэдээллийг хүлээж авахад чиглэгдсэн юм.
Монголын үндэсний Боловсрол суваг телевиз теле хичээл нэвтрүүлэх туршлага дээрээ тулгуурлан
Интертэн, гар утсыг нэмж хэрэглэх замаар зайн сургалтыг явуулах туршилт болж байна. Энэхүү
туршилтын төслийн систем нь телевизийн хичээлүүдийг интернетийн тусгай вэб портол дээр
суурилуулж гар утас гэх мэтийн нэмэлт техник технологийг ашиглан сурагчидтайгаа эргэх
холбоогоор харилцах боломжтой юм.
Хөндөж буй асуудал: Чадвартай багш, чанартай сургалтын орчин, шаардлагатай нөөц боломж хэт
бага хүрээнд төвлөрч, ихэнх хүүхдүүд чанартай боловсрол хүртэх орчин нөхцөлөөр дутагдсан хэвээр
байна. Түүнчлэн тэд ажил мэргэжлээ сонгоход зайлшгүй шаардлагатай мэдээллээр дутагдаж байна.
Одоогын нийгэмд шаардлагатай зарим мэдээлэл болон нэмэлт сургалт авахад хэт өндөр зардал, цаг
хугацаа ихээхэн шаардагдаж байна. Энэ нь нийгмийн ялгаатай байдлыг улам өөгшүүлж шударга бус
байдлыг нэмэгдүүлж байна.
Асуудлыг шийдэх нэг хувилбар: Технологийн төрөл бүрийн хэлбэрийн хамгийн оновчтой
нийлэмжийг үр өгөөжтэй ашиглах замаар боловсролын тэгш бус хүртээмжийг тэгшитгэхэд зохих
хувь нэмэр оруулах боломжтой.
27
Телевиз: Боловсрол суваг телевиз 3 гаруй жилийн хугацаанд салбар бүрийн шилдэг багш нараар ТВ
хичээлүүд бэлтгэж орон даяар цацаж хичээлийг телевизийн нэвтрүүлэг болгох туршлага
хуримтлуулаад байна.
Интернет: Интернэт ашиглан хичээлийн агуулгыг ТВ (дүрс) болон сургалтын олон аргыг ашиглан
нийгмийн бүлэг тус бүрт зориулан Online хичээлүүд бэлдэн интернэтээр хичээлүүд заах, заасан
хичээлүүдээр эргэн шалгалт авах, сурагчид болон багш нар е_майл, чат, форум, блог, коммэнтоор
харилцах боломжтой.
Гар утас: Телефоны компаниудтай хамтарч ажилласан туршлагатай, гар утас ашиглан системийн нэг
бүрэлдэхүүн хэсэг болгож ашиглахаар ажиллаж байна. Сурагчидтай мессеж, мессэнжэр, Online чат,
форумаар харилцах, гар утаснаас хичээл үзэх, болон шууд харилцах технологийн шийдэл туршин
хийж байна.
Хэрэгжүүлж буй туршилтын төсөл, хамрагдах хүрээ, төслийн явч
Туршилтын төсөл нь 2009 оны 1 сараас 2010 оны 1 сарын хооронд хэрэгжиж байна. Туршилтын
явцад төслийн үр дүнд үнэлгээ өгөхөд чиглэгдсэн иж бүрэн судалгааны ажил хийгдэж байна.
Туршилтын өмнөх суурь судалгаа, туршилтын явцын болон туршилтын дараах гэсэн үндсэн гурван
үе шатуудтайгаар судалгаагаа хийж байна. Туршилтын төсөлд Улаанбаатар хотын Хан уул дүүргийн
15-р дунд сургуулийн 9 “А”, 11 “Б” ангийн сурагчид, Төв аймгийн Эрдэнэ сумын мэргэжлийн
сургалттайЕБС-ийн 9 “А”, 11 “А” ангийн сурагчид оролцож байна.
Туршилтын хичээлээр Англи хэл, Компьютерийн хичээлийг сонгож авсан бөгөөд англи хэлийг 9-р
анги, Компьютерийн хичээлийг 11-р ангийн сурагчид үзэж байна.
Туршилтын төсөлд энэ хоёр хичээлийг дараах үндэслэлээр сонгож авсанболоно. Үүнд:
 Албанёсны сургалтын хөтөлбөрт энэ хоёр 2 хичээл хоёулаа ордог.
 Эдгээр хичээлийн хэрэглэгдэж байгаа материал нь гол төлөв дутагдалтайбайдаг.
 Хичээлийг зааж байгаа багш нарын, ялангуяа хөдөөд, заах ур чадвар нь дутмаг, өндөр
түвшинд бэлтгэгдээгүй байдаг.
 Сурагчдын цаашдын боловсрол мэдлэгээ ахиулахад чухал шаардлагатай болж байгаа
хичээлүүд болно.
Одоогын байдлаар төсөл төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна. Туршилтын төслийн
эхэнд авсан суурь судалгааны мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын дүнтэй мониторингийн явцад
авсан шалгалтын дүнг харьцуулахад F үнэлгээ үлэмж буурахын зэрэгцээ бусад А,В,С,D
үнэлгээнүүдийн эзлэх хувийн жин нэмэгджээ. Хот хөдөөгийн сурагчдын англи хэлний мэдлэг жигд
дээшилсэн бөгөөд хотын сургуулийн сурагчдын А,В,С үнэлгээ харьцангуй өндөр (60,8%) байгаа бол
хөдөөгийн сургуулийн сурагчдынD,F үнэлгээ өндөр (72,7%) байна.
Туршилтын хичээл үзснээс хойших 3 сарын хугацаанд сурагчдад ямар өөрчлөлт орсныг сонирхоход
дөнгөж 6,2% нь ямарч өөрчлөлт ороогүй эсвэл хичээлээ хийх сонирхолгүй болсон гэж үзсэн байхад
93,8% нь ямар нэгэн эерэг өөрчлөлт гарсан байна. Тухайлбал, мэдлэгийн түвшин нэмэгдсэн гэж
33,1%, бие дааж суралцах хүсэлтэй болсон гэж 20,2%, хичээлдээ илүү сонирхолтой болсон гэж 17,4%
үзсэн нь телевизийн хичээл хүүхдүүдийн суралцах үзэл хандлагад тодорхой хэмжээгээр эерэг
нөлөөллийг үзүүлж байгааг илэрхийлж байна. Нийт сурагчдын компьютертэй харьцах чадвар
(22,8%), интернэтээс мэдээлэл авах чадвар (18,3%), бие дааж суралцах чадвар (16,2%) болон
анхаарлаа төвлөрүүлэх чадвар(14,7%) илүүтэй дээшилсэн болохыг мониторингийн судалгаа харуулж
байна. Аль ч чадвар дээшлээгүй гэж дөнгөж 2% нь үзжээ.
28
Цаашид дахин нэг явцын судалгаа, төслийн сүүлд эцсийн судалгаа хийгдэнэ. Улмаар суурь судалгаа,
явцын судалгаа,эцсийн судалгааны үр дүнг харьцуулан төслийн эцсийн судалгааны үр дүнгарна.
Энэхүү туршилт төслөөс дараах үр дүнг хүлээж байна. Үүнд:
 Төвөөс алслагдсан болон бусад ямар нэгэн шалтгаанаар чанартай боловсролын үйлчилгээ
хүртэж чадахгүй байгаа сурагчдын боловсролын хүртээмжийг сайжруулахад хэд хэдэн
төрлийн технологийн хэлбэрийг хослуулсан зайн сургалтын ач холбогдлыг Яам болон бусад
боловсролын байгууллагуудад харуулна.
 Туршилтад хамрагдсан сурагчдын англи хэл, комьпютерын хичээлийн мэдлэг, ур чадвар
нэмэгдсэн байна.
 Туршилтад хамрагдсансурагчдынбие дааж ажиллах чадвар нэмэгдсэнбайна.
 Сурагчдынтуршилт төслийн хоёр хичээлд хандах хандлага, сонирхол дээшилсэн байна.
 Судалгааны үр дүнд үндэслэсэн Бодлогын санал боловсруулна.
 Судалгааны үр дүнгийн талаар нийтлэл хэвлүүлнэ.
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл
Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

More Related Content

More from butest

EL MODELO DE NEGOCIO DE YOUTUBE
EL MODELO DE NEGOCIO DE YOUTUBEEL MODELO DE NEGOCIO DE YOUTUBE
EL MODELO DE NEGOCIO DE YOUTUBEbutest
 
1. MPEG I.B.P frame之不同
1. MPEG I.B.P frame之不同1. MPEG I.B.P frame之不同
1. MPEG I.B.P frame之不同butest
 
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIAL
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIALLESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIAL
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIALbutest
 
Timeline: The Life of Michael Jackson
Timeline: The Life of Michael JacksonTimeline: The Life of Michael Jackson
Timeline: The Life of Michael Jacksonbutest
 
Popular Reading Last Updated April 1, 2010 Adams, Lorraine The ...
Popular Reading Last Updated April 1, 2010 Adams, Lorraine The ...Popular Reading Last Updated April 1, 2010 Adams, Lorraine The ...
Popular Reading Last Updated April 1, 2010 Adams, Lorraine The ...butest
 
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIAL
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIALLESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIAL
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIALbutest
 
Com 380, Summer II
Com 380, Summer IICom 380, Summer II
Com 380, Summer IIbutest
 
The MYnstrel Free Press Volume 2: Economic Struggles, Meet Jazz
The MYnstrel Free Press Volume 2: Economic Struggles, Meet JazzThe MYnstrel Free Press Volume 2: Economic Struggles, Meet Jazz
The MYnstrel Free Press Volume 2: Economic Struggles, Meet Jazzbutest
 
MICHAEL JACKSON.doc
MICHAEL JACKSON.docMICHAEL JACKSON.doc
MICHAEL JACKSON.docbutest
 
Social Networks: Twitter Facebook SL - Slide 1
Social Networks: Twitter Facebook SL - Slide 1Social Networks: Twitter Facebook SL - Slide 1
Social Networks: Twitter Facebook SL - Slide 1butest
 
Facebook
Facebook Facebook
Facebook butest
 
Executive Summary Hare Chevrolet is a General Motors dealership ...
Executive Summary Hare Chevrolet is a General Motors dealership ...Executive Summary Hare Chevrolet is a General Motors dealership ...
Executive Summary Hare Chevrolet is a General Motors dealership ...butest
 
Welcome to the Dougherty County Public Library's Facebook and ...
Welcome to the Dougherty County Public Library's Facebook and ...Welcome to the Dougherty County Public Library's Facebook and ...
Welcome to the Dougherty County Public Library's Facebook and ...butest
 
NEWS ANNOUNCEMENT
NEWS ANNOUNCEMENTNEWS ANNOUNCEMENT
NEWS ANNOUNCEMENTbutest
 
C-2100 Ultra Zoom.doc
C-2100 Ultra Zoom.docC-2100 Ultra Zoom.doc
C-2100 Ultra Zoom.docbutest
 
MAC Printing on ITS Printers.doc.doc
MAC Printing on ITS Printers.doc.docMAC Printing on ITS Printers.doc.doc
MAC Printing on ITS Printers.doc.docbutest
 
Mac OS X Guide.doc
Mac OS X Guide.docMac OS X Guide.doc
Mac OS X Guide.docbutest
 
WEB DESIGN!
WEB DESIGN!WEB DESIGN!
WEB DESIGN!butest
 

More from butest (20)

EL MODELO DE NEGOCIO DE YOUTUBE
EL MODELO DE NEGOCIO DE YOUTUBEEL MODELO DE NEGOCIO DE YOUTUBE
EL MODELO DE NEGOCIO DE YOUTUBE
 
1. MPEG I.B.P frame之不同
1. MPEG I.B.P frame之不同1. MPEG I.B.P frame之不同
1. MPEG I.B.P frame之不同
 
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIAL
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIALLESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIAL
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIAL
 
Timeline: The Life of Michael Jackson
Timeline: The Life of Michael JacksonTimeline: The Life of Michael Jackson
Timeline: The Life of Michael Jackson
 
Popular Reading Last Updated April 1, 2010 Adams, Lorraine The ...
Popular Reading Last Updated April 1, 2010 Adams, Lorraine The ...Popular Reading Last Updated April 1, 2010 Adams, Lorraine The ...
Popular Reading Last Updated April 1, 2010 Adams, Lorraine The ...
 
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIAL
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIALLESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIAL
LESSONS FROM THE MICHAEL JACKSON TRIAL
 
Com 380, Summer II
Com 380, Summer IICom 380, Summer II
Com 380, Summer II
 
PPT
PPTPPT
PPT
 
The MYnstrel Free Press Volume 2: Economic Struggles, Meet Jazz
The MYnstrel Free Press Volume 2: Economic Struggles, Meet JazzThe MYnstrel Free Press Volume 2: Economic Struggles, Meet Jazz
The MYnstrel Free Press Volume 2: Economic Struggles, Meet Jazz
 
MICHAEL JACKSON.doc
MICHAEL JACKSON.docMICHAEL JACKSON.doc
MICHAEL JACKSON.doc
 
Social Networks: Twitter Facebook SL - Slide 1
Social Networks: Twitter Facebook SL - Slide 1Social Networks: Twitter Facebook SL - Slide 1
Social Networks: Twitter Facebook SL - Slide 1
 
Facebook
Facebook Facebook
Facebook
 
Executive Summary Hare Chevrolet is a General Motors dealership ...
Executive Summary Hare Chevrolet is a General Motors dealership ...Executive Summary Hare Chevrolet is a General Motors dealership ...
Executive Summary Hare Chevrolet is a General Motors dealership ...
 
Welcome to the Dougherty County Public Library's Facebook and ...
Welcome to the Dougherty County Public Library's Facebook and ...Welcome to the Dougherty County Public Library's Facebook and ...
Welcome to the Dougherty County Public Library's Facebook and ...
 
NEWS ANNOUNCEMENT
NEWS ANNOUNCEMENTNEWS ANNOUNCEMENT
NEWS ANNOUNCEMENT
 
C-2100 Ultra Zoom.doc
C-2100 Ultra Zoom.docC-2100 Ultra Zoom.doc
C-2100 Ultra Zoom.doc
 
MAC Printing on ITS Printers.doc.doc
MAC Printing on ITS Printers.doc.docMAC Printing on ITS Printers.doc.doc
MAC Printing on ITS Printers.doc.doc
 
Mac OS X Guide.doc
Mac OS X Guide.docMac OS X Guide.doc
Mac OS X Guide.doc
 
hier
hierhier
hier
 
WEB DESIGN!
WEB DESIGN!WEB DESIGN!
WEB DESIGN!
 

Дэлгэрэнгүйг татах - Шинэ мэдээлэл

  • 1. 1 Монгол улсын их дээд сургуулиудын компьютерийн ухааны чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр, олон улсын туршлага, хандлага Эрдэм шинжилгээний хурaл Монгол Улсын Их Сургууль Математик Компьютерийн Сургууль (2009.12.12)
  • 2. 2 Хурлын зохион байгуулах хороо: 1. Д.Гармаа, МУИС, МКС 2. Б.Нэргүй, МУИС, МКС 3. Ш.Нямбаа, МУИС, МКС 4. Ш.Уянга, МУИС, МКС 5. О.Отгоннаран, МУИС, МКС 6. А.Амарзаяа, МУИС, МКС 7. Н.Мөнхцэцэг, МУИС, МКС 8. Л.Мөнхтуяа, МУБИС, КМТС 9. Н.Оюун-эрдэнэ, МУИС, МТС 10. А.Алтангэрэл, ШУТИС, ХМТС 11. С.Байгальтөгс, ШУТИС, КТМС
  • 3. 3 Агуулга Компьютер, мэдээллийн технологийн чиглэлийн хичээлийн сургалтын орчин үеийн чиг хандлага...... 4 Мэдээллийнтехнологийнсалбарын ACM(AssociationforComputingMachinery)-нхөтөлбөрийг Монголын их дээд сургуулиудын хөтөлбөртэй харьцуулсан судалгаа .................................................. 5 Монгол улсыних дээдсургуулийнПрограмхангамжийн инженербэлтгэх сургалтынхөтөлбөрийн агуулгын тохироцийг тодорхойлох тухайд (МУИС-ийн МКС-ийн сургалтын хөтөлбөрөөр жишээлж).... 8 Компьютерийн ухааны дээд боловсрол олгох сургалтын стандарт ба түүний зарим асуудлууд............ 9 МэдээллийнТехнологийнИнженерийнСуурьШалгалт,Компьютерийнухааныдээдболовсрол олгох сургалтын стандартын агуулгуудын харьцуулсан судалгаа...................................................................10 EVALUATION ON ICT EDUCATION CONTENTSLINKAGESIN GENERAL ANDTERTIARY EDUCATION OF MONGOLIA ...........................................................................................................................................13 Мэдээллийнтехнологи,програмхангамжийнчиглэлээрих дээдсургуультөгсөгчдийн мэдлэг, чадварын талаар сэтгэл ханамжийн судалгааны тайлан ......................................................................18 Монгол улсад мэдээллийнтехнологийнчиглэлээр мэргэжилтэнбэлтгэдэгих дээдсургуулиудын сургалтын макро орчинд хийсэн дүн шинжилгээ.................................................................................19 Мэдээлэл зүйн сургалтаар асуудал шийдвэрлэх арга барил төлөвшүүлэх арга зүй.............................23 Технологийндавууталыгашигланалсын зайн сургалтыншинэ аргыг турших нь: Технологийн тусламжтайгаар боловсролын хүртээмжийг тэгшитгэх боломж...........................................................26 “ЮүЭсАй” сургуулийн сургалтын цахим орчин.....................................................................................29 Сургалтын шинэ технологи буюу виртуальлаборатори........................................................................31 Зааварчилгааны дизайны онолд үндэслэн сургалтын үр ашигтай электрон материал бүтээх нь.........33 Нээлттэй програмхангамжийг боловсролын салбарт ашиглах нь........................................................36 е-Сургалтын хуваарилагдсан систем байгуулах зарчмын асуудалд......................................................37 E-Learning Model Based On Semantic Web Technology...........................................................................40 Монгол улсад програмист бэлтгэх, програмхангамжийн.....................................................................44
  • 4. 4 Компьютер, мэдээллийн технологийн чиглэлийн хичээлийн сургалтын орчин үеийн чиг хандлага А.Амарзаяа, МУИС, МКС zaya_math@yahoo.com 1970-аад оны сүүл үеэс Монгол улсын их, дээд сургуулиудад тооцооллын машин ашиглан тооцон бодох арга, алгоритм, машины хэл үзэж эхэлсэн нь энэ чиглэлийн сургалт, эрдэм шинжилгээний ажил манай улсад хөгжин дэлгэрэх эхлэл болсон юм. Өнгөрсөн хугацаанд тусдаа бие даасан салбар болон хөгжиж ирлээ. Компьютер, мэдээллийн технологийн салбарын хурдацтай хөгжил, тэдгээрийн бизнес болоод өдөр тутмын амьдралд хэрэглэх хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж буй зэргээс хамааран энэ чиглэлийн мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр хийгээд агуулгыг байнга шинэлэг байлгах хэрэгцээ шаардлага зөвхөн манай улсын дээд, дунд, тусгай боловсролын хувьд бус дэлхийн бусад орнуудын өмнө тавигдаж байна. Өдгөө олон улсын, нэр хүнд бүхий мэргэжлийн нийгэмлэг, холбоодоос компьютер, мэдээллийн технологийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэх, боловсруулах талаарх арга зүйн зөвлөмж, зөвлөгөө боловсруулах зэрэг ажлыг олон улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлж эхэлснээс хойш олон жилийн нүүр үзэж байна. ACM (American Computing Machinery), AIS (Association for Information Systems) болон Computer Society, Institute of Electric and Electronic Engineers (IEEE-CS) зэрэг байгууллагуудаас хамтран гаргасан сургалтын төлөвлөгөөний зөвлөмжийн үзэл баримтлал, хандлагын тухай товч танилцуулъя. Эдгээр салбарыг бүхэлд нь “computing” буюу “тооцоолол” гэж нэрлээд байгаа бөгөөд бид цаашид орчуулгагүйгээр “компьютинг” хэмээн нэрлэх болно. ACM байгууллагаас K12 буюу бага, дунд, ахлах ангийн 12 жилийн сургалттай боловсролд зориулсан компьютерийн ухааны сургалтын хөтөлбөр, хөтөлбөр боловсруулах зөвлөмжийг гаргасан нь манай улсын боловсрол судлаачид, бодлого боловсруулагчдын хувьд чухал гарын авлага болж байна. Уг зөвлөмжид Компьютерийн ухаан (Computer Science), Компьютерийн инженерчлэл (Computer Еngineering), Мэдээллийн систем (Information Systems), Мэдээллийн технологи (Information Technology), Програмчиллын инженерчлэл (Software Engineering) зэрэг мэргэжлийн хичээлийн үлгэрчилсэн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмж, хичээлүүдийн агуулга, хоорондын холбоо зэргийн тухай дурдсаны дотор мэргэжил тус бүрээр төгсөгч онол, хэрэглээний аль салбарт ажил эрхлэхийг графикаар дүрсэлсэн нь сонирхолтой байдаг. Ийм төрлийн графикууд нь багш сурган хүмүүжүүлэгч, суралцагч оюутан, шинээр элсэн суралцагчдад чухал хэрэгцээтэй гарын авлага болно. Их дээд сургууль, багш сурган хүмүүжүүлэгчид, мэргэжлийн тэнхмийн зүгээс хэрэглээний технологийг онолын болон хэрэглээний түвшинд аль алинд нь түлхүү авч үздэг ч байгууллагын асуудалд бага ач холбогдол өгдөг програмчиллын инженерүүдэд ямар төрлийн хичээлийг түлхүү оруулах вэ гэдгийг шийдэхэд дээрх график тусална. Түүнчлэн ирээдүйд хэрэглээнээс илүү онолын чиглэлээр суралцах, ажиллах сонирхолтой суралцагч ямар мэргэжлийн ангид элсэн орвол зохистойг шийдэхэд ийм график тусална. Ийм графикуудад үндэслэн дээрх мэргэжлүүдийн сургалтын төлөвлөгөөг боловсруулах, хичээл хоорондын ялгааг тогтоох боломжтой. Энэ асуудлын талаар бид энэхүү илтгэлдээ авч үзэх болно. Мөн судалгааны явцад Сингапурын Их Сургууль, Наняны Технологийн Их Сургууль, Кореа Их Сургууль, КАИСТ,Хунаны Их Сургууль гэх мэт гадаад улсыних сургуулиуд дээр дурьсдан мэргэжлээр сургалтын хөтөлбөрөө хэрхэн боловсруулдаг туршлагуудын талаар авч үзэх болно.
  • 5. 5 Мэдээллийн технологийн салбарын ACM (Associationfor Computing Machinery)-н хөтөлбөрийг Монголын ихдээд сургуулиудын хөтөлбөртэй харьцуулсан судалгаа Н.Мөнхцэцэг, О.Отгоннаран МУИС.МКС moogmonkhoo_n@yahoo.com, ona@num.edu.mn Мэдээллийн технологийн салбар Мэдээллийн Технологи бол дамжуулж байгаа мэдээлэлд нь биш технологид нь анхаардаг. МТ бол шинэ, хурдан хөгжиж буй салбар, бизнесийн болон бусад байгууллагуудын өдөр тутмын хэрэгцээнд тохирсон (олон нийтэд тохирсон) практик-амьдралд ойр хариулт өгдөг салбар юм. Мэдээллийн технологийн салбарт үздэг хичээлүүд  ACM-н (IT 2008 curriculum) Мэдээллийн технологийн салбарт судлахад санал болгосон хичээлүүдийг Монголын их дээд сургуулиуд (MУИС.МКС мэдээллийн систем, МУИС.МТС сүлжээний инженер, КТМС мэдээллийн систем) ангиудын хөтөлбөртэй харьцуулсан судалгааг эхний хувилбараар хийсэн.Судалгааг хийхдээ хавсралт 1(IT2008.xls файл)-н хүснэгт 1 д судалгаанд хамрагдаж байгаа сургуулиудад уг хичээл орж байгаа эсэхийг oюутны гарын авлага-т тулгуурлан гаргасан.  Судалгаанд 3 сургуулийг хамруулан Information Technology 2008 Curriculum-н тухайн багцад багтаж байгаа хичээлүүд бүгд багтаж байвал 5 оноо өгнө.(ACM тухайн хичээлийг үнэлэхдээ 5 оноо өгдөг.)  Хэрвээ зарим нь орж байвал хувилах арга хэрэглэсэн.(Жнь:Аль нэг бүлэг 8 хичээлтэй бөгөөд харьцуулж үзэж байгаа аль нэг сургуульд 4 хичээл нь орж байвал 5/8*4=2.5 гэсэн оноог тавьж хавсралт 1 хүснэгт 2-г гаргав. ) INDEX Body of knowledge MKS KTMS MTS ITF Information Technology Fundamentals (25 core hours) 5 5 5 HCI Human Computer Interaction (20 core hours) 2.8 0.7 2.8 IAS Information Assurance and Security (23 core hours) 3.5 4 2 IM Information Management (34 core hours) 4.1 4.1 2.5 IPT Integrative Programming & Technologies (23 core hours) 4.1 2.8 2.8 MS. Math and Statistics for IT (38 core hours) 2.1 4.2 2.1 NET Networking 4.1 4.1 4.1 PF. Programming Fundamentals (38 core hours) 5 5 5 PT. Platform Technologies 1.6 2.5 0.8
  • 6. 6 SA. System Administration and Maintenance (11 core hours) 1.25 1.25 5 SIA. System Integration and Architecture (21 core hours) 2.5 3.5 0.7 SP. Social and Professional Issues (23 core hours) 3.3 4.4 0 WS. Web Systems and Technologies (22 core hours) 4.1 4.1 3.3 MКС , МТС , КТМС сургуулиудын мэдээллийн технологийн ангиудын хичээлийн агуулга болон тохирцыг Портерийн аргаар хэмжиж харьцуулсан нь Сургалтын агуулга нь оюутнуудын ур чадварт нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судлахад чухал хэмжигдэхүүн юм. Сургалтын агуулга нь стандартад суурилсан реформ оюутнуудын амжилтанд хэрхэн нөлөөлж буйг шалгах орцын хэмжигдэхүүн болдог. Энэ судалгаандаа “Сургалтын агуулгыг хэмжих” эрдэмтэн А.С.Портерын аргыг хэрэглэн,Агуулга хоорондын давхцлын зэргийг тодорхойлсон тохирцын индексийг тодорхойлсон. Эдгээр арга зүйн амин сүнс нь агуулгыг тодорхойлох шалгууруудыг боловсронгуй болгоход чиглэж байсан. Энд боловсруулсан арга зүй бол сэдвүүд /өргөсөл/ болон танин мэдэхүйн хэрэгцээний категоруудын /гүнзгийрэл/ тусламжтайгаар сургалтынагуулгыг тодорхойлохыг зорьсон. Агуулгыг тодорхойлох шалгууруудыг боловсруулсан нь: Санал болгосон ACM-н стандарт өгөгдөлд үндэслэн агуулгын өргөсөл ба гүнзгийрлийн огтолцол дээр сургалтын агуулга тодорхойлогдоно. Агуулгын гүнзгийрэл хэмжих шалгууруудыг тогтоохдоо ACM –с санал болгосон тухайн хичээл бүрээр гарах үр дүн дээр үндэслэн тэдгээрийг нэгтгэн гаргаж ирсэн. Ерөнхий 5 чадвар 1. Мэдлэг олгох чадвар 2. Асуудал шийдвэрлэж, дүншинжилгээ хийх чадвар 3. Практикт хэрэгжүүлэх тэдгээрийг үнэлэх 4. Багаар ажиллах чадвар 5. Бусдыг ойлгох чадвар 0 1 2 3 4 5 6 Information Technology Human Computer Information Assurance Information Management Integrative Programming Math and Statistics for IT Networking Programming Fundamentals Platform Technologies System Administration System Integration Social and Professional Web Systems and ITF. HCI. IAS. IM IPT MS. NET PF. PT. SA. SIA. SP. WS. ACM MKS KTMS MTS
  • 7. 7 Hэгтгэгдсэн чадваруудаар ACM-с санал болгосон гарах үр дүнгийн талаарх хүснэгтэнд тулгуурлан харгалзах цагуудыг тооцож гаргасан. а. хичээлийн бүлгийн хичээл бүрээр зарцуулсан цаг, б. оюутнуудын танин мэдэхүйн аль төвшинд ач холбогдол өгсөн байдлыг харгалзуулан хичээлийн агуулгыг танин мэдэхүйн түвшинд тодорхойлсон стандарт хүснэгтийг гаргаж ирсэн. Стандарт хүснэгтээ сургууль тус бүрийн хувьд гарган хичээлийн агуулгад хийсэн үнэлгээний хүснэгт гэж нэрлэсэн. Сургууль тус бүрийн үнэлгээний хүснэгтийн нүд бүрийг нийт цагт хуваан тохирцын индексийн хүснэгтийг гаргаж ирсэн Портерийн арга нь өгөгдсөн томьеоны дагуу стандарт хүснэгтийн тохирцын индексийн хүснэгт болон харгалзах сургуулиудын тохирцын индексийн хүснэгтүүдийг ашиглан тохирцын индексийг олсон. Хүснэгт3.Индекс нь 0-1-ийн хооронд хэлбэлзэх бөгөөд 1 нь хамгийн сайн тохирцыг илэрхийлнэ. Дээрх хүснэгтээс харахад судалгаанд хамрагдсан сургуулиудын хөтөлбөр ACM-н хөтөлбөртэй мэдээллийн технологийн салбарын оюутны гарын авлага дээрх хөтөлбөрийн хувьд тохирцын индекс нь ойролцоо сайн гарч ирлээ. Энэхүү судалгааг цаашид үр дүнтэй болгохын тулд багш нар болон оюутнуудаас чанарын болон тоон судалгааг авч сайжруулах хэрэгтэй. Ашигласан материал  МКС, МТС, КТМС-н оюутны гарын авлага  Information Technology 2008 Curriculum Guidelines for Undergraduate  Degree Programs in Information Technology Association for Computing Machinery (ACM)  IEEE Computer Society  Porter, M.E "How competitive forces shape strategy", Harvard business Review, March/April 1979.  Porter, M.ECompetitive Strategy, Free Press,New York, 1980.  ASPRAY, W., MAYADAS, F., AND VARDI, M. 2006. Globalization and Offshoring of Software: A Report of the ACM Job Migration Task Force. Available at http://www.acm.org/globalizationreport/.  BEAULIEU, M. 2002. Wireless Internet Applications and Architecture. Addison-Wesley, Boston, MA. thics 10:2, 409-415. 0 0.2 0.4 0.6 0.8 1 Index Stansart KTMS MKS MTS № Сургуулийн нэр Тохирцын индекс 1 КТМСургууль 0.8479 2 МТСургууль 0.7269 3 МКСургууль 0.8272
  • 8. 8 Монгол улсын их дээд сургуулийн Програм хангамжийн инженербэлтгэх сургалтын хөтөлбөрийн агуулгын тохироцийг тодорхойлохтухайд (МУИС-ийн МКС-ийн сургалтын хөтөлбөрөөржишээлж) О.Отгоннаран, Н.Мөнхцэцэг МУИС, МКС, Програм хангамжийн тэнхим ona@num.edu.mn moogmonkhoo_n@yahoo.com Түлхүүр үгс: сургалтын хөтөлбөр, програм хангамжийн инженерчлэл, агуулгын тохироц, SWEBOK Манай улс Програм зохиогч буюу Програм хангамжийн мэргэжилтнийг 1970-аад оноос бэлтгэж эхэлсэн. Програм хангамжийн мэргэжилтэн бэлтгэхэд баримтлах гол баримт бичиг бол СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР билээ. Сургалтын хөтөлбөрөөс төгсөгчдийн чансаа зохих ёсоор хамаардаг. Иймээс сургалтын хөтөлбөртэй холбоотой маш олон асуулт урган гарна:  Энэ мэргэжилтнийг бэлтгэдэг манай улсын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр олон улстай харьцуулбал ямар байна вэ?  Энэ мэргэжлээр төгсөгчдийн эзэмшсэн мэдлэг, чадвар ажлын байранд очиход үнэхээр хангалттай байж чадажбайна уу?  Манай сургалтын хөтөлбөр Програм зохиогч мэргэжилтнийг бэлтгэж чадаж байна уу?  ПХИ-ийн сургалтын хөтөлбөр ямар байх ёстой вэ? Эдгээр асуултад хариулах зорилгоор судалгаа хийж зарим үр дүнгээ та бүхэнд толилуулж байна. Судалгааг зөвхөн МУИС-ийн МКС-ийн сургалтын хөтөлбөрөөр жишээлэн авч хийсэн ба судалгааг бодитой байлгахын тулд дараах аргачлалаар явуулав: 1. ПХИ (Software engineering) салбар гэж юу вэ, түүний өнөөгийн төлөв байдал (ACM, IEEE, INCOSE,NDIA зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагууд) - Голчлон ПХИ-ийн мэргэжлийн сэдвүүдийг авч үзсэн бөгөөд нийгмийн ухаан зэрэг мэргэжлийн бус хичээлийг авч үзээгүй. 2. ПХИ-ийн цогц чадамжийн үндсэн бүтцийн хүрээ болгон ашиглаж байгаа Software Engineering Body of Knowledge (SWEBOK)-г судлах 3. Манай их дээд сургуулийн ПХИ-ийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг судалж SWEBOK-тай харьцуулах  Агуулгыг тохироц тодорхойлохдоо сэдвийн тандалт судалгаа хийх  Агуулгын тохироцийг тогтоохдоо Портерийн арга хэрэглэх  Агуулгын тохироцийг тогтоохдоо Вэбийн арга хэрэглэх  Судалгаанд МУИС-МКС, МУИС-МТС, ШУТИС-КТМС, ШУТИС-ХМС сургуулийн сургалт хөтөлбөрүүдэд харьцуулсан судалгаа хийх 4. Манай сургалтын хөтөлбөрийн ололт ба дутагдал. Ашигласан материал 1. МКС-ийн сургалтын хөтөлбөр 2. Curriculum AssessmentAndrew C. Porter Vanderbilt University June, 2004 3. Software Engineering 2004 Curriculum Guidelines for Undergraduate Degree Programs in Software Engineering A Volume of the Computing Curricula Series August 23, 2004 4. Measuring the Content of Instruction: Uses in Research and Practice by Andrew C. Porter
  • 9. 9 Компьютерийн ухааны дээд боловсрололгохсургалтын стандартба түүний зарим асуудлууд Док. Н.Оюун-Эрдэнэ, Док. Д.Болормаа Монгол Улсын Их Сургууль, Мэдээллийн Технологийн Сургууль {Oyunerdene, bolormaad} @num.edu.mn Мэдээллийн технологийн хурдацтай хөгжиж байгаа өнөө үед компьютерийн ухаан бусад шинжлэх ухаан руу гүнзгий нэвтрэн салбар дундын олон шинэ мэргэжил бий болж байгаа билээ. Сүүлийн 5 жилд хөгжилтэй орнуудад хамгийн ихээр сонирхогдож байгаа чиглэл нь биологийн мэдээлэл зүй, эмнэл зүйн мэдээллийн салбарууд болоод байна. Дээд боловсролын чанар, төгсөн гарч буй мэргэжилтний зах зээл дээрх эрэлт хэрэгцээ тухайн сургуулийн сургалт явуулах мэргэжлийн чиглэлийг тодорхойлох чиг хандлагатай байдаг. Тэгвэл манай орны Компьютерийн ухааны дээд боловсрол олгодог их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ чиглэлийн мэргэжлийн суурь олгох хичээл сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Түүгээр ч зогсохгүй дээд боловсролын стандартын загвар, мэргэжлийн стандарт нь тодорхой бус байгаа. Суурь хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний стандартад зөв суулгаснаар тухайн шинжлэх ухааны үнэ цэнэ төдий хэмээр товойн гардаг гэж эрдэмтэд үздэг. Зорилгоо зөв тодорхойлохгүйгээр амжилт гаргахад хэцүү байдагтай адилаар стандартаа сайн боловсруулахгүй урсгалаар сургалт явуулах нь нэгэнт хоцрогджээ. Энэ өгүүллийн хүрээнд олон улсын болоод монголын компьютерийн шинжлэх ухааны сургалтын стандартын зарим асуудлууд, тухайлбал сургалтын стандартын уян байдал, суурь шинжлэх ухааны хичээлүүдийн эзлэх хувь хэмжээ, сургалтын стандартыг цаг үетэй хөл нийлүүлэн өөрчилж байх өөрсдийн саналын талаар өгүүлэх болно. Компьютерийн ухааны боловсролыг чанартай болгох нь багш сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг, гадны туршлагыг судлан нэвтрүүлэх боломж, гадаад болондотоод хамтынажиллагаанаас шууд хамаарна. Түүнчлэн сургалтын стандартыг баримтлан ажиллахад сургалтын орчин, бусад гадны хүчин зүйлийн нөлөө, нөлөөлөл, түүн дээрх зарим тоо баримт, арван жилийн сургуулийн энэ чиглэлийн суурь боловсролыг агуулгын өөрчлөлт, түүний хэрэглээний талаар энд дурьдана. Олон улсын сургалтын төлөвлөгөөний стандарт болон манай орны баримталж байгаа стандартын зөрүү байдлын талаар жишээ болгон Компьютерийн инженерийн мэргэжлийн стандартынтухай тус өгүүлэлд тусгав.
  • 10. 10 Мэдээллийн Технологийн Инженерийн Суурь Шалгалт, Компьютерийн ухааны дээд боловсрололгохсургалтын стандартын агуулгуудын харьцуулсан судалгаа Баттулгын Батням, Осорхүүгийн Ган-Энх МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль, КМТ-ийн Тэнхим, bbatnyam@num.edu..mn, ganenkh@num.edu..mn Мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр манай улсад нийт 43 их, дээд сургууль, коллежд (ихэвчлэн) бакалавраас дээш зэрэгтэй инженер, мэргэжилтэн бэлтгэж байна [1]. Энэ олон сургууль мэдээллийн технологийн салбарын боловсон хүчинг бэлтгэж байгаа боловч чанартай инженерүүдийг төгсгөн гаргаж чадаж байна уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандартаар мэдээллийн технологийн инженерийн эзэмшвэл зохих мэдлэгийн түвшин, чадамж чадавхи болон чадварыг тогтоох бөгөөд мэдээллийн технологийн инженерийн шалгалтанд хэрэглэнэ[1]. Мэдээллийн технологийн суурь инженер MNS 5737:2007 гэсэн монгол улсын стандартын дагуу манай улсад 2007 оны 10 сараас эхлэн Мэдээллийн Технологийн Инженерийн Суурь Шалгалтыг (МТИСШ) албанёсоор авч эхэлсэн. Дараах хүснэгтээр МТИСШ-ыг монгол инженерүүд хэрхэн өгснийг харуулав. Шалгалт Бүртгүүлэгчди йн тоо Өглөөний шалгалт Өдрийн шалгалт Ерөнхий дүн Шалгуулагч дын тоо Тэнцэгчдий н тоо Амжилтийн хувь Шалгуулагч дын тоо Тэнцэгчдий н тоо Амжилтийн хувь Шалгуулагч дын тоо Тэнцэгчдий н тоо Амжилтийн хувь 2006 оны 10 сарын 1 (сорил) 165 123 11 8,9 120 9 7,5 123 6 4,9 2007 оны 4 сарын 1 (сорил) 217 140 5 3,6 140 29 20,7 140 3 2,1 2007 оны 10 сарын 28 (албан ёсны шалгалт) 50 49 9 18,4 49 29 59,2 49 8 16,3 2008 оны 4 сарын 6 (албан ёсны шалгалт) 54 52 7 13,5 39 9 23,1 53 7 13,2 2008 оны 10 сарын 19 (албан ёсны шалгалт) 20 19 4 21.1 15 1 6.7 19 2 10.5 2009 оны 4 сарын 26 (албан ёсны шалгалт) 20 17 2 11.8 18 8 44.4 19 3 15.8 2009 оны 10 сарын 18 (албан ёсны шалгалт) 36 36 4 11.1 33 5 15.2 36 2 5.6 Хүснэгт 1. МТИСШ-ыг Монгол улсад өгсөн байдал 2006 оны 10 сар болон 2007 оны 4 сарын шалгалт нь сорил хэлбэрээр явагдсан ба үнэгүй байсан учир олон инженерүүд мэдлэгээ сорьжээ. Нийт шалгалтанд орж буй инженерүүдийн тоо сүүлийн жилүүдэд бага зэрэг буурах хандлагатайбайна.
  • 11. 11 График 1. МТИСШ-нд монгол инженерүүдийн тэнцсэн байдал(% ) График 1 –ээс харахад монгол инженерүүдийн програмчлах чадвар нь сайн байгаа бөгөөд харин өглөөний шалгалтын тэнцсэн хувийг үзвэл онолын мэдлэг нь хангалтгүй байна. Өглөөний шалгалтанд цөөн тоогоор тэнцэж буй учир шалтгааныг олох зорилгоор 2006 оны 10 сараас 2008 оны 10 сар хүртэл явагдсан өглөөний шалгалтанд ирсэн асуултын агуулгыг судалж үзэхэд МТИСШ-ын хөтөлбөрийн бүлэг бүрээс ирсэн асуултын тоо нь бараг өөрчлөгдөөгүй байна[2],[3]. Мэдээллийн аюулгүй байдал, стандарт, менежмент болон эдийн засгийн асуултууд харьцангуй бага зэрэг нэмэгдэх хандлагатай байна. Шалтгаан нь мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийн хөтөлбөрт байна гэж үзэн МТИСШ-ын хөтөлбөрийг мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулж буй монголын их дээд сургуулийн хөтөлбөртөй харьцуулан судалсан [5]. Судалгааны үр дүн болон МТИСШ-нд бэлтгэх сургалт явуулсан туршлагаас авч үзэхэд дараах дүгнэлт хүрч байна. Үүнд мэдээллийн технологийн инженерүүд болон сургалт явуулж буй сургуулийн хувьд:  Мэргэжлийн англи хэлний мэдлэгийн түвшин дутмаг,  Мэргэжлийн тогтсоннэр томъёо,үг хэллэг байхгүй,  Мэргэжлийн хичээлийн агуулга дээр үндэслэлтэй нэгдсэн нэг ойлголтгүй,  Мэргэжлийн зарим нэг суурь хичээл хангалттайагуулгаар орж чаддаггүй,  Програмчлалын чадвартаа анхаарал тавихаас биш мэргэжлийн суурь хичээлээр онолын мэдлэг олгохдоо цаад утга учрыг үндэслэлтэй, уялдаа холбоотой, гүн ойлголт өгөх нь бага,  Дасгалынажлын хэмжээ бага,ихэнхдээ дадлага хичээл ордог,  Маш хурдтай, олон талаас нь зөв сэтгэж сураагүй, хэвшмэл шинжид (загварт) баригдсан,  Цаг хугацааны мэдрэмж, хуваарилалт дутмаг,  Мэргэжлийн бус хичээлийн агуулгад анхаарч мэргэжлийн хичээлийн агуулгатай нягт уялдуулж өгөөгүй,  Энгийн хялбар зүйлсийг онолын мэдлэгтэйгээ холбож хэрэглэх чадвар сул,  Хэтэрхий мэргэжин нарийссан,  Нийгэм эдийн засаг болон санхүүгийн байдал,  Хувь хүний үндсэн суурь мэдлэг чадвар,  Зар сурталчилгаа хангалттайхэмжээнд хийгдэхгүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнээс гарах арга замыг  МТИСШ-ынхөтөлбөрийн агуулгатайМТ-ийн сургуулийн сургалтынхөтөлбөрийг уялдуулах,  Мэргэжлийн англи хэлний мэдлэгийг сайжруулах,  Мэргэжлийн хэлний нэгдсэн нэр томъёо, ойлголттой болох – Салбар тус бүрээр тайлбар толь гаргах ПХИ, Өгөгдлийн сан, Сүлжээ, Математик гэх мэт,  Мэргэжлийн суурь хичээл ямар хичээл байх дээр тогтож, тэдгээрийн агуулгыг нарийвчлан гаргаж нэгдсэн ойлголттой болох,  Мэргэжлийн суурь хичээлд орох ёстой агуулга орсон байх эсэхэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх тогтолцоог бий болгох, 0 10 20 30 40 50 60 70 Өглөө Өдөр Ерөнхий
  • 12. 12  Хичээлүүдийн хоорондх утга агуулгын холбоог нарийвчлан гаргаж, багш нар хоорондоо хамтарч ажиллах,  Мэргэжлийн суурь хичээлийн онолын мэдлэгийг уялдаа холбоотой, эмх цэгц, дэс дараатай, шатлалтайгаар гүн гүнзгий олгож, дасгалын ажлаар хийсвэр түвшинд хэрэглэх чадварыг сайжруулж баяжуулах,  Хичээлийн явцад аль болох ойрхон давтамжтайгаар хичээлийн гол агуулгыг шалгах тестийг богино хугацаанд авч байх,  Мэргэжлийн бус хичээлийн агуулгыг мэргэжлийн хичээлийн агуулгатай аль болох уялдуулан зайлшгүй орох агуулгын хувийг нарийвчлан зааж өгөх,  Мэргэжлийн суурь хичээл, мэргэжлийн хичээл, мэргэшүүлэх хичээлийн агуулгыг нарийчлан гаргаж хооронд нь нягт уяалдуулах,  Багш нарийн нийгмийн байдалд анхаарч ажиллах боломжийг бүрдүүлэх,  Хувь хүний өөрөө бие даан суралцах боломжийг хангахаас гадна, хичээлээс гадуур суралцах боломжийг олгоход анхаарах, төлбөртөй тусгайлсан сургалтыг нэмэгдэл хэлбэртэй явуулах гэж томъёолж байна. Ном зүй: [1] Мэдээллийн Технологийн Үндэсний Парк www.itpark.mn [2] МТИСШ-ын материал, 2006-2008 он [3] МТИСШ-нд бэлтгэх гарын авлага 1, 2 дэвтэр [4] МТИСШ-ын сурах бичиг 1-5 дэвтэр [5] МУИС-ийн МТС, МТС болон КТМС-ийн сургалтын хөтөлбөр
  • 13. 13 EVALUATION ON ICT EDUCATION CONTENTSLINKAGES IN GENERALAND TERTIARYEDUCATION OF MONGOLIA Uyanga.S (NUM, SMCS, Ph.D) Munkhtuya.L(MSUE,CSITS, master) 1. ICT Education in General Education 1.1 Organization of ICT Training in Secondary Schools The computer training and informatics as a subject has been included in the secondary school curriculum in Mongolia since 1988. The goal is to act on general education by presenting fundamentals in computer and information science, providing students with basic knowledge and skills to explore different fields of science, preparing them for their future life and role in a knowledge based society. For past years, a number of activities were implemented to enhance the informatics subject curriculum, such as development of standards, training of informatics subject teachers, development of training manuals and materials for the informatics subjects in secondary schools. At present the following institutions offer undergraduate and graduate courses in ICT field: the Computer Science and Management School (CSMS), and Telecommunication and Information Technology School (TITS) of the Mongolian University of Science and Technology (MUST), School of Computer and Information Technology (SCIT) of the Mongolian State University of Education (MSUE), School of Mathematics and Computer Science (SMCS), and School of Information Technology of the National University of Mongolia (NUM), The State Agricultural University and several other private tertiary educational institutions. The number of graduated students majored in ICT were 378 in 2002, 443 in 2003, and 523 in 2004 year (NSO 2004). According to the MOECS statistics in 2008, more than 40 tertiary institutions offer undergraduate and graduate courses in ICT field and 6699 students are majoring in ICT in 2007-2008 academic years. 1.2 The Informatics Curriculum Standard for Primary and Secondary Education, 2004 One of the most important steps taken from government to improve informatics training was development of first standard for informatics education in year 2000-2004. In 2004, Mongolian National Center for Standardization and Metrology approved Informatics Education Standard for Primary and Secondary Education. Its implementation commenced from September 2005 and will be updated by 2009. Within this standard Informatics subject should be taught starting from 5th grades from the academic year 2005-2006. There are five content domains: Information, Computer, Algorithm, Model, and Information Technology (Table 1, 2. and 3). Each piece of information in particular domain is tightly linked with other pieces of content within the same domain and closely linked with that in other domains. 1.3 Analysis on Implementation ofthe Informatics Curriculum Standard Despite the Informatics Curriculum Standard for Primary and Secondary Education introduced since 2004, the most of secondary schools do not follow this standard due to poor quality of Informatics training and other reasons. The reasons include: -Secondary schools, especially in rural areas still lack professional informatics teachers; -Most of Informatics teachers are concentrated more on simple ICT usage or on programming; -Lack of teaching and learning materials required under the Informatics standard;
  • 14. 14 -Lack of computer and hardware supply; -Lack of electricity in rural areas; -Instability of Informatics teachers. Therefore within framework of Curriculum development of University Computing and ICT Education in Mongolia project in 2008-2009 academic years we carried out survey on implementation of the Informatics Curriculum Standard for Primary and Secondary Education. According to this survey of carried out in 46 secondary schools (12 of them from rural area), Informatics curriculum of all schools comprises basics of computer, Windows operating system, text processing (Microsoft Word), multimedia presentation (Microsoft PowerPoint), spreadsheets (Microsoft Excel) according to the contents of the Informatics Curriculum Standard. It also confirms that within Informatics subject knowledge and skills defined in Information and Information technology domains are fully offered to the student. Curriculum of most schools includes Internet usage (95.6%), Image Processing (91.3%) Algorithms (86.9%), Networking (89.1%), and Modelling (91.3). Information/Information systems (65.2), Information Culture (21.7%) and Computer and Information Ethics (34.7%) included not widely. Standard contents such as Service applications and database are not included in curriculum in all 46 schools. Few schools still offer non- standard contents: Programming (30.4%), Web Technology (15.2%) and Publishing (17.3%). Regarding Programming survey shows that schools using Programming languages such as C+ and Pascal. From survey on Informatics Curriculum, it can be concluded that implementation of the Informatics content standard is not satisfactory in secondary schools and there is still a gap between urban and rural schools. Especially in this time of rapid development of ICT having great impact in daily life and its broadened usage, it has become vital to build up ethical norms of handling with computers and information. It is extremely low scale that the content of Computer and Information Ethics was studied by 34.7% of surveyed schools (16.7% of rural schools, 41.2% of UB schools), while the content of Information Culture was studied by 21.7% (16.7% of rural schools, 23.5% of UB schools) and the content of Information and Information system was by 65.2% (25% of rural schools, 79.4% of UB schools. It also shows that curriculum coverage of contents of Information domain is not in same level in urban and rural schools. According to the curriculum survey all schools include contents of Computer, Algorithm, Model, and Information Technology in their Informatics curriculum according to the Informatics Standard relatively well. However some contents of Information domain are not fully included in curriculum. As a described in Informatics standard for Primary and Secondary Education, each piece of information in particular domain (Information, Computer, Algorithm, Model, and Information Technology (Table 1, 2. and 3)) should be tightly linked with other pieces of content within the same domain and closely linked with that in other domains. Unfortunately, curricula at all schools are divided by domains and the most of Informatics teachers are teaching Informatics by domains. This gives rise to poor linkage between separate contents which in turn results in shortcomings that the learners become weak in using them to their needs as combination or “whole”. 2. ICT Education Contents Linkages in General and Tertiary Education 2.1 Analyses on Contents Linkagesin Curriculums According to this survey carried out in 46 institutions, compulsory ICT curriculum mostly comprises basics of computer (100%), Windows operating system (97.8%) text processing (Microsoft Word, 97.8%), multimedia presentation (Microsoft PowerPoint, 97.8%), Internet usage (71.7%), spreadsheets (Microsoft
  • 15. 15 Excel, 87%), and database (76.1%). Image Processing (37%), Web technology (43.5), and Service applications (30.4%) are included not widely. Following contents included in curriculum of few institutions Algorithms (15.2%), Networking (26.1%), and Publishing (8.7%). Modelling, Human and Computer Interface, Programming, Applications for specific purpose and Computer and Information Ethics are not included. According to the comparative analysis on contents of Informatics subject in secondary schools and compulsory ICT training at tertiary institutions, the basics of computer (100/100%), Windows system (97.8/100%), Internet usage (100/97.1%) and office application programs such as text processing (97.8/100%), spreadsheets (87/100%), multimedia presentation (97.8/100%) are included both levels’ curricula. Informatics subject in secondary schools starts from basics of computer. It is also the same in compulsory ICT training at tertiary institutions. These common contents are still in the same level in both secondary and tertiary education, without any linkages or improvements. It means instead to give appropriate knowledge and skills for using ICT as a tool in their future learning activities Compulsory ICT trainings are concentrated merely on computer basic knowledge and simple use of ICT. Compulsory ICT training do not have any content linkages with Informatics subject of secondary education, and repeating informatics content by repeating basic information. Therefore we need to develop ICT curriculum on international level and integrate its contents with secondary school ICT subject and other subject curriculums. 2.2 Analyzing Contents Linkagesby students knowledge and skills One of the main indicators of evaluation of implementation of Informatics standard, ICT Education Contents Linkages in General and Tertiary Education is ICT knowledge and skills of new undergraduate students enrolled from secondary schools. For this purpose we carried out survey to measure compliance of the standard on the basis of students’ knowledge and skills. We carried out survey on ICT contents linkages by students’ knowledge and skills in 2008-2009 academic years. Within this survey we tried to define current implementation of Informatics standard and knowledge and skills acquired within Informatics subject in secondary schools. Total 121 students of 1-2 courses from School of Computer and Information Technology, MSUE who studied compulsory ICT subject were participated in this survey. 71% or 86 students of total students participated in questionnaire were graduated from secondary schools in rural areas, 29% or 35 students were from Ulaanbaatar city’s schools. 64% of students participated in questionnaire studied Informatics and 36% did not study in secondary schools. It shows that organization of Informatics training is not satisfactory and some schools still do not organize Informatics training. It mostly related to the lack of Informatics teachers, computer and electricity. All of students which studied Informatics subject were answered they can use Windows operating system. 83.1% of them can use MS Word, 63.6% - MS Excel, 12.9% - MS PowerPoint, and 5.1% - Image processing and Publishing. 3. Summary Research findings 1. For past years, a number of activities were implemented to enhance the informatics subject curriculum, such as development of standards, training of informatics subject teachers, development of training manuals and materials for the informatics subjects in secondary schools. 2. According to this survey of carried out in 46 secondary schools (12 of them from rural area), Informatics curriculum of all schools comprises basics of computer, Windows operating system, text processing
  • 16. 16 (Microsoft Word), multimedia presentation (Microsoft PowerPoint), spreadsheets (Microsoft Excel) according to the contents of the Informatics Curriculum Standard. It also confirms that within Informatics subject knowledge and skills defined in Information and Information technology domains are fully offered to the student. Curriculum of most schools includes Internet usage (95.6%), Image Processing (91.3%) Algorithms (86.9%), Networking (89.1%), and Modelling (91.3). Information/Information systems (65.2), Information Culture (21.7%) and Computer and Information Ethics (34.7%) included not widely. Standard contents such as Service applications and database are not included in curriculum in all 46 schools. Few schools still offer non-standard contents: Programming (30.4%), Web Technology (15.2%) and Publishing (17.3%). 3. According to the comparative analysis on contents of Informatics subject in secondary schools and compulsory ICT training at tertiary institutions, the basics of computer (100/100%), Windows system (97.8/100%), Internet usage (100/97.1%) and office application programs such as text processing (97.8/100%), spreadsheets (87/100%), multimedia presentation (97.8/100%) are included both levels’ curricula. Informatics subject in secondary schools starts from basics of computer. It is also the same in compulsory ICT training at tertiary institutions. 4. These common contents are still in the same level in both secondary and tertiary education, without any linkages or improvements. It means instead to give appropriate knowledge and skills for using ICT as a tool in their future learning activities Compulsory ICT trainings are concentrated merely on computer basic knowledge and simple use of ICT. 5. Organization of Informatics training is varied due to different levels in terms of educational capacity or environment and teaching staff among schools. 6. Informatics curriculum does not fully adhere or reflect the Informatics content standard. 7. Informatics training fails to conduct in accordance with the Informatics curriculum. Though subject is covered within the curriculum, the learner obtains insufficient knowledge. The bulk of students having no solid knowledge and skill of Informatics enrol in tertiary institutions to a greater number. Recommendations 1. Compulsory ICT training do not have any content linkages with Informatics subject of secondary education, and repeating informatics content by repeating basic information. Therefore we need to develop ICT curriculum on international level and integrate its contents with secondary school ICT subject and other subject curriculums. 2. There are need to organize the compulsory ICT trainings in tertiary institutions as a direct continues of informatics in secondary education and need to organize as a teaching and learning tools for other subjects, and to comprise the correlation between other educational fields. References 1. The Joint Task Force for Computing Curricula 2005, 2005. Computing Curricula 2005: The Overview Report. A cooperative project of ACM, AIS, and IEEE-CS. IEEE/ACM Joint Task Force on Computing Curricula. Computer Engineering 2004. 2. Curriculum Guidelines for Undergraduate Degree Programs in Computer Engineering. IEEE Computer Society Press and ACM Press, December 2004. (http://www.computer.org/curriculum or http://www.acm.org/education/curricula.html) 3. ACM/AIS/AITP Joint Task Force on Information Systems Curricula. IS2002 Model Curriculum and Guidelines for Undergraduate Degree Programs in Information Systems, Association for Computing Machinery, Association for Information Systems, and Association for Information Technology Professionals, 2002. 4. IEEE/ACM Joint Task Force on Computing Curricula. Software Engineering 2004, Curriculum Guidelines for Undergraduate Degree Programs in Software Engineering, IEEE Computer Society Press and ACM Press,August 2004. 5. ACM/IEEE-Curriculum 2001 Task Force. Computing Curricula 2001, Computer Science. IEEE Computer Society Press and ACM Press,December 2001. 6. ACM and IEEE (2008), Information Technology 2008, Curriculum Guidelines for Undergraduate Degree Programs in Information Technology, November 2008 7. ACM (2005), Computing Curricula, Information Technology Volume
  • 17. 17 8. ACM (2003), A Model Curriculum for K–12 Computer Science: Final Report of the ACM K–12 Task Force Curriculum Committee, October, 2003 9. Uyanga, S., (2002), The Invariant Model of the Computer Curriculum. PhD thesis, National University of Mongolia, Ulaanbaatar, 10. MOECS ICT Vision. (2001), ICT Vision 2010 in Education Sector of Mongolia.
  • 18. 18 Мэдээллийн технологи, програм хангамжийнчиглэлээрих дээд сургууль төгсөгчдийн мэдлэг, чадварынталаарсэтгэл ханамжийн судалгаанытайлан Б.Болдсүрэн, МУИС, НШУС, Сэтгэл судлалын тэнхим Мэдээллийн технологийн мэргэжлээр төгсөгчдийн талаарх бодит салбарын сэтгэл ханамжийн судалгаа Мэдээллийн технологийн мэргэжлээр төгсөгчдийн мэдлэг чадварыг бодит салбарынхан үнэлсэн байдлын судалгааны тайлан Мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөр болон төгсөгчдийн чанарыг бодит салбарынхан үнэлсэн судалгааны тайлан Мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөр болон төгсөгчдийн талаарх судалгаа
  • 19. 19 Монгол улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын сургалтын макро орчинд хийсэн дүн шинжилгээ Доктор Д. Цогтбаатар Монголын Үндэсний Дээд Сургууль, info@mnu.edu.mn Сургалтын макро орчин гэдэгт сургалтын хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүчин зүйлс, гадаад орчинг ойлгоно. Сургалтын хөтөлбөр буюу кирриклюм нь ямар нэг тодорхой зорилго чиглэлтэйгээр сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад чиглэгдэнэ. [3] Гадаад улс орнуудын болон манай улсын боловсролын байгууллагуудын сургалтын менежментийн стратеги, төлөвлөгөө зэргээс үзэхэд дараах хоёр хандлага байна.[8], [9], [10]. Үүнд: 1. Мэргэжлийн загварт тохирсон сургалтын төлөвлөгөөтэй, түүнд тодорхойлогдсон хичээлийн хөтөлбөрүүд,үнэлгээний тогтолцоотой сургалтын менежмент 2. Мэргэжлийн загварт тохирсон сургалтын хөтөлбөртэй, түүнтэй уялдсан үнэлгээний механизмтайсургалтын менежмент Эдгээр арга замын үр дүнг мэргэжлийн стандарт болон бэлтгэн гаргаж буй мэргэжилтний чанараар хэмжинэ. Тэгвэл, эндээс манай улсын хэмжээнд мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 20 гаруй их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулийн хэд нь Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Стандарчилал хэмжил зүйн газрын үндэсний зөвлөлөөр батлагдсан мэргэжлийн стандартаар сургалт явуулдаг вэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Судалгаанаас үзэхэд нийт 10 гаруй мэргэжлийн сургалтын төлөвлөгөөгөөр сургалт явуулдаг боловч 2009 оны 10 сарын байдлаар Стандартчилал, хэмжил зүйн газарт мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр ердөө 6 мэргэжлийн стандарт байгаа юм. Эндээс мэргэжлийн стандартгүй сургалтууд явагдаж байгаа харагдаж байна. Мэргэжлийн стандартынасуудлыг цэгцлэхийг цаг үе биднээс шаардаж байна. Мэргэжлийн чиглэлийн сургалт явуулдаг сургуулиуд үүсгэн байгуулагдаж, хөгжлийн эхний алхмууд хийж байх үед боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага-БСШУЯ нь мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг баталж, сургалт үнэлгээний асуудлыг эрхэлж байсан нь /одоо ч байгаа/ зүйёсны асуудал юм. [2] 2004 оноос Монгол улсын засгийн тохируулагч агентлаг-Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар байгуулагдсан нь мэдээлэл харилцааны технологийн мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн таатай орчин бүрдсэн гэж болно. [8]. Энэ байгууллага нь мэдээлэл харилцааны технологийн мэргэжлийн бодлогыг барьдаг эрх бүхий байгууллагын хувьд бэлтгэн гаргаж буй энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн чанар, үнэлгээнд хяналт тавих, мэргэжлийн стандартыг гаргах зэрэг үүргийг гүйцэтгэж болох юм. Мэргэжилтэн бэлтгэх одоогийн процедур нь дор зураг 1 дээр үзүүлснээр явагдаж байна. Их, дээд сургуулиуд БСШУЯ Мэдээлэл Харилцаа Холбооны Технологийн Газар Стандарчилал хэмжил зүйн газар
  • 20. 20 Зураг 1. Сургалтын макро орчны өнөөгийн байдал. Их, дээд сургуулиуд тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ-аар батлуулан сургалт явуулдаг. БСШУЯ нь их, дээд сургуулиуд дээр боловсруулсан боловсролын болон мэргэжлийн стандартыг Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулж хэрэглээнд оруулдаг. Стандартчилал хэмжил зүйн газар нь батлаглагдсан стандартуудыг буцаагаад их, дээд сургуулиудад болон багш, эрдэм шинжилгээний ажилтнуудад өндөр үнээр борлуулдаг. Энэ нь оюуны бүтээлийг үнэлж байгаа нь сайн хэрэг боловч уг бүтээлийг хүмүүсээс бараг тодорхой үнэлгээгүйгээр, ажил үүргийн шугамаар хийлгэж аваад буцаагаад борлуулж байгаа нь зохисгүй зүйл гэж үзэхээр байна. Энэ нь магадгүйшинэ ба хуучин тогтолцооны зөрчил байж болно. Нөгөө талаас энд мэргэжлийн сургалт, судалгааны асуудалд мэргэжлийн бодлого барьдаг байгууллагын оролцоо төдийлөн харагдахгүй байна. Тодруулж хэлбэл, мэдээлэл харилцаа холбооны технологийн газар. Эдгээр асуудлыг шийдэхэд дараах гарц байж болох юм. Юуны түрүүнд, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт боловсруулдаг, үнэлгээ, судалгаа хийдэг байгууллагыг тусад нь бий болгож, сургалтын орчны макро бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болгох хэрэгтэй байна. Энэхүү байгууллага нь судалгаа эрхэлдэг хувийн хэвшлийн пүүс, компани аль эсвэл төрийн бус байгууллага байж болно. Эсвэл стандартчилал хэмжил зүй газарт дээр дурдсан үүрэг бүхий сектор ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байна. Орон зай нь үгүйлэгдэж буй тэр байгууллагыг одоохондоо виртуаль байдлаар “Судалгааны төв” гэж нэрлэе. Энэхүү байгууллага нь их, дээд сургуулиудын захиалга, БСШУЯ, Мэдээлэл харилцаа холбооны технологийн газрын зааврыг үндэслэн үүргээ гүйцэтгэж, туршилт, судалгаа, үнэлгээний ажил эрхлэх үндсэн үүрэгтэй байх юм. Энэ тохиолдолд их, дээд сургуулиудын сургалтын макро орчны дараах загвар гарах юм. Зураг 2. Сургалтын макро орчны дэвшүүлж буй загвар Сургалтын макро орчны энэхүү загвараар мэдээллийн технологийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэхэд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хангаж хөгжих магадлал ихтэй бөгөөд заах зээлийн эдийн засгийн харилцаа төлөвшиж буй өнөө үед үр ашигтай хувилбар болох нь дамжаагүй. Энд сургууль бүр мэргэжлийн стандарттай байхыг үгүйсгэхгүй /ер нь стандарттай байх хэрэгтэй / бөгөөд харин тэрхүү стандарт нь дээрх процедураар гарч ирсэн минимум гэж болох стандартыг хангах хэрэгтэй. Ингэснээр бид нийгмийн захиалгад нийцсэн мэргэжилтэн бэлтгэж чадна. Сургалтын макро орчны судалгааны хоёр дахь чухал асуудал бол сургалтын төлөвлөгөөний бүтэц юм. Сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлүүд нь Монгол улсын “Дээд боловсролын тухай” [2] хуулийг үндэслэн дараах хэсгүүдээс бүрддэг. Үүнд: А. Ерөнхий суурь хичээл Б. Мэргэжлийн суурь хичээл В. Мэргэшүүлэх хичээл Г. Сонгон суралцах хичээл. [1] БСШУЯ нь их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөг батлахдаа А, В хэсэг тус бүрийн эзлэх кредит нь бүх кредитийн 30%, Б, Г хэсгүүд нийлээд 40% байх зарчмыг баримталдаг. Энэ нь үндсэндээ сургалтын төлөвлөгөөний бүх кредитийн 70%-ийг мэргэжлийн бэлтгэлд зориулж байна Судалгааны төв БСШУЯ Их, дээд сургуулиуд Мэдээлэл Харилцаа Холбооны Технологийн Газар Стандартчилал хэмжил зүйн газар
  • 21. 21 гэсэн үг. Энэ нь хангалттай тоо гэж болно. Гэвч асуудлын гол нь энэ 70% нь мэргэжлийн байгууллагын ямар ч хяналтгүйгээр явагдаж байгаа төдийгүй тухайн их, дээд сургуулиудын сургалтын микро орчин буюу тодруулж хэлбэл, тухайн сургуулийн материаллаг бааз, багшлах боловсон хүчний чадавхи, боломж бололцоогоос шууд хамаарч шийдэгдэж байна. Энэхүү доголдлыг арилгахын тулд дээрх Зураг 2-д үзүүлсэн сургалтын макро орчны процедурт байгаа судалгааны төвийг түшиглэн уг асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна. Ихэнх их, дээд сургуулиудын “Компьютерийн прорам хангамж” /индекс D480200/ мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн суурь хичээлийн хэсэгт компьютерийн техникийн арифметик ба логик үндэс бага тусгагдсан байна. [1]. Үүнийг сургалтын төлөвлөгөөний “ерөнхий суурь хичээл” хэсэгт ихэвчлэн тусгагддаг “Компьютерийн хэрэглээ”, “Мэдээллийн технологи, мэдээллийн системийн үндэс” зэрэг хичээлүүдийн оронд “Компьютерийн үндэс” нэртэйгээр оруулж өгөх нь зүйтэй. Ер нь бүх шатны сургуулиудад ордог “Компьютерийн хэрэглээ” хичээлийн агуулга, арга зүйг эргэж харах, давхардлыг арилгах цаг болжээ. Мөн мэдээллийн процессын онол практикийн асуудлууд орхигдоод байгааг анхаарах хэрэгтэй байна. Мэргэжлийн сургалтын паргаматик талыг түлхүү авах, мэргэжилтний чадварыг нэмэгдүүлэх үүднээс “Үйлдлийн систем ба сүлжээний үндэс” хичээлийг мэргэжлийн суурь хичээлээр оруулж өгөх нь зүйтэй. [4]. Төгсгөн гаргаж буй мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нэг арга зам нь курс, дипломын ажил, програм хангамжийн төсөл, үйлдвэрлэлийн дадлагыг чанаржуулах, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн нэгдлийг хангах явдал юм. Эдгээр ажлыг мэргэжлийн байгууллагууд, пүүс, компаниудтай хамтран явуулах хэрэгтэй. [6]. Зарим сургуулийн сургалтын төлөвлөгөөнд курсийн ажлыг кредитээр үнэлэхгүй болгосон нь энэ ажлын ач холбогдлыг байхгүй болгож байна. Мэргэжилтний чанарт нөлөөлөх дараагийн хүчин зүйл бол улсын буюу төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж байгаа арга хэлбэр юм. Эдгээр шалгалт нь ихэвчлэн суралцагчдын мэдлэгийг шалгах хэлбэртэй болоод байна. Гэхдээ зарим сургууль дээр улсын шалгалтыг “Програм хангамжийн төсөл” маягаар ажил хамгаалдаг сайн талууд байгаа юм. Мэргэжлийн стандартын хяналт туйлын сул байгаагаас улсын шалгалт нь жинхэнэ утгаараа байхгүй болжээ. Тухайн сургуулийн төгсөх ангийн шалгалтын комисст бусад сургуулийн багш нар орж ажилласнаар уг шалгалт нь улсын буюу төгсөлтийн шалгалт нэртэй болж байх шиг байна. Иймэрхүү гажуудал байсаар байх уу? Дүгнэлт, санал. 1. Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудын сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, стандарт зэргийг боловсруулдаг, шинжилдэг судалгааны төв байгуулах шаардлагатайбайна. 2. Сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн суурь хичээл хэсэгт “Компьютерийн үндэс”, “Үйлдлийн систем ба сүлжээний үндэс” зэрэг хичээлүүдийг оруулж өгөх 3. Мэдээллийн процессын онол практикийн асуудлуудыг сургалтын хөтөлбөрт тодорхой зааж оруулах 4. Курсийн ажлыг кредиттэй болгож чанаржуулах 5. Үйлдвэрлэлийн дадлагынбаазтайболж,сургалт, судалгаа,үйлдвэрлэлийн нэгдлийг хангах 6. Улсын шалгалтынкомиссын бүрэлдэхүүн, шалгалтын хэлбэр, агуулгыг БСШУЯ,Мэдээлэл харилцаа холбооны технологийн газраарбатлуулж авдаг журамтайболох. Ном зүй 1. Монгол Улсынстандарт. Дээд боловсрол. Мэргэжлийн чиглэл: Компьютерийн програм хангамж, Индекс: D480200, Албанхэвлэл, Стандарчилал, хэмжил зүйн газар, УБ,2009 он. 2. Монгол УлсынБоловсролын тухай хуулиуд, БСШУЯ,УБ,2002 он. 3. Ц.Лувсандорж “Киррикюлим ба киррикюлим талбарыг тодорхойлох асуудалд” Сургууль, соёлын хөгжлийн шинэ чиг хандлага, киррикюлим хөгжлийн онол арга зүй. УБ. 2002 он. 4. Н.Нэргүй,У.Доёд “ Прагматик сургалтынхөгжлийн стратеги” Сургууль, соёлын хөгжлийн шинэ чиг хандлага, киррикюлим хөгжлийн онол арга зүй. УБ. 2002 он. 5. “Боловсролын шинэчлэлийн онол, арга зүйн асуудлууд” БСШУЯ.БХ.УБ.2006 он. 6. Л.Чойжоованчиг, Мэдээллийн технологи ба боловсрол, УБ,2006 он. 7. Ц.Чимэдлхам,ЕБС-ийн мэдээлэл зүйн сургалт,УБ,2006 он.
  • 22. 22 8. А.Батжаргал,МХТ-ийг боловсролд нэвтрүүлэх талаар дэлхийн улс орнуудад хийж байгаа ажил, цаашдын чиг хандлага, УБ,2006 он. 9. ICT Masterplanning for Education: Singapore's Experience Dr. Thiam-Seng KOH Director, Educational Technology , Singapore Ministry of Education 20 June 2006 10. Сборник научных трудов Международной научно-практической конференции 14-21сентября 2007 г. , Турция.
  • 23. 23 Мэдээлэл зүйн сургалтаарасуудал шийдвэрлэх арга барил төлөвшүүлэхарга зүй Л.МӨНХТУЯА, МУБИС, КМТС lmt@msue.edu.mn Мэдээллийн асар их урсгалд амьдарч буй шинэ зууны иргэдэд өөрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд мэдээлэл хайх, боловсруулах, хадгалах, ашиглах чадвар шаардагдаж байгаа бөгөөд мэдээлэл зүйн хичээлийг амжилттай зохион байгуулснаар тодорхой хувь нэмэр оруулах юм. Энэхүү өгүүлэлд мэдээлэл зүйн хичээлийг асуудал шийдвэрлэх сургалтаар хэрхэн зохион байгуулж болох арга зүйн хувилбарыг авч үзсэнболно. Түлхүүр үгс Мэдээлэл зүй, МХТ, багш, суралцагч, асуудал шийдвэрлэх сургалт, асуудал шийдвэрлэх арга барил 1. Мэдээлэл зүйн сургалтын шинэчлэл Сургуульд эзэмшүүлж буй боловсрол нь асуудалд суурилсан, суралцагчдыг амьдралд бэлтгэхэд чиглэж байгаа бөгөөд энэ нь багшийн үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай. МХТ-ийн өндөр хөгжилтэй орчинд ажиллаж, амьдарч байгаа тул МХТ-ийг сургалтад ашиглах замаар боловсролыг эзэмшүүлэх шаардлага ч гарч байгаа юм. Мэдээлэл зүй нь сургуулийг орчин үеийн болгоод зогсохгүй амьдрал, нийгмийн харилцаанд илүү ойр байдаг онцлог хичээл болж байна. Мэдээлэл зүйн хичээлийн агуулга нь зөвхөн мэдээллийн технологиор хязгаарлагдахгүй, өөртөө асар их нөөцийг агуулсан хичээл юм. Компьютер ч, МТ ч дангаараа сурагчдад ёс зүй, оюун ухааны болон бусад чанаруудыг төлөвшүүлэх чадваргүй, харин ертөнцийг үзэх үзэл төлөвшүүлэх, шийдвэр гаргахад багшийн бүтээлч үйл ажиллагааны тусламжтайгаар дэмжлэг үзүүлэх хэрэгсэл болно. Мэдээлэл зүйн хичээл дээрх багшийн зорилго орчин үеийн боловсролын үндэс болсон мэдээллийн цогц чадамжийг суралцагчдад төлөвшүүлэх явдал юм. 2. Асуудал шийдвэрлэх сургалтын онолын үндэс Уламжлалт арга зүйгээр хичээлийг зохион байгуулахад багш голлох үүрэгтэй оролцдог байсан ба суралцагчийн үйл ажиллагаа хичээлийн хөтөлбөрт багахан хэмжээгээр тусгадаг байсан. Энэ арга зүйн хувьд багш мэддэг бүх зүйлээ хичээлээр өгдөг, суралцагчдад сургалтын үйл ажиллагаанд оролцох, эрэл хайгуул хийх дадлага хомс байсан. Өөрөөр хэлбэл суралцагч хичээл дээр бэлэн материал хүлээн авч, түүнийг гүнзгийрүүлэн судлах, хайх, боловсруулах гэх мэт чармайлт гаргахад бэрхшээлтэй байсан гэж үзэж болно. Мөн суралцагч ямар нэгэн мэдлэгийг бие даан эзэмших, бие даан дүгнэлт гаргах, өөрийн үзэл бодлыг нотлох, өөрөөр хэлбэл “мэдээлэлтэй ажиллах чадваргүй” болдог. Шинэ арга зүйг эрэлхийлснээр бие хүн рүү хандсан, суралцагчийн идэвхтэй, эрчимтэй үйл ажиллагаан дээр тулгуурласан, шинэ арга, хэрэгсэл бүхий сургалтын технологи руу шилжих болно. Энэхүү сургалтын технологийн нэг нь асуудал шийдвэрлэх сургалт юм. Асуудал шийдвэрлэх сургалт бол сургалтын явцад багш сурагчид тодорхой асуудлыг судлан шийдвэрлэж улмаар сурагч юмс үзэгдлийн мөн чанар, шинэ шинж, зүй тогтол зэргийг идэвхтэй танин мэддэг бүтээлч үйл ажиллагаа1 . Мөн асуудал шийдвэрлэх сургалт гэдгийг багш асуудал үүсэх нөхцлийг бий болгох, суралцагч идэвхтэй, бие даасан үйл ажиллагаагаар асуудлыг шийдвэрлэж, түүний үр дүнд мэдлэг бүтээж, чадвар,дадал эзэмшин, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх гэж үзэж байна. 1 Ш.Ичинхорлоо Сургалт. УБ 2008 он. 14-19х
  • 24. 24 3. Асуудал шийдвэрлэх сургалтын аргыг мэдээлэл зүйн хичээл зохион байгуулахад ашигласан жишээ Мэдээлэл зүйн дараах сэдвүүдийг судлахад асуудал үүсэх нөхцлийг хэрхэн хэрэглэж байгааг авч үзье. 3.1 Сэдэв:Хүснэгтболовсруулах Excel програмд диаграм байгуулах Энэхүү сэдвийг судлахаас өмнө сурагчид нүд,нүдний хэмжээ, “хуваах ба боловсруулах” гэсэн ойлголтуудтай танилцсан байна. Сурагчдад диаграм байгуулах загвар хүснэгтийг өгнө. Асуудал үүсэх нөхцлийг томьёолох: Хүснэгт дэх тоон өгөгдлийг график хэлбэрээр дүрслэх ёстой. Үүнийг хийхийн тулд юуг баримтлах вэ? График байгуулах алхмыг хэрхэн зөв сонгох вэ? Эдгээрийг хийхийн тулд сурагчид диаграмын төрөл бүрийн хэлбэрийг сонгож, харьцуулж, хамгийн дөт аргаар дүрслэн үзүүлэх чадвартай болно. Хүснэгтийн өгөгдлөөр диаграмын өөр төрлийг нэмж, хувиргаж болно. Хамгийн чухал нь сурагчид төрөл бүрийн диаграмыг байгуулахдаа (гистограмм, дугуй диаграм,график ... ) хүснэгтийн өгөгдлийг сонгож сурах явдал. 3.2 Сэдэв: Алгоритмын салаалах бүтэц Сурагчид програмчлалын үндсэн ойлголттой болсон байх бөгөөд шугаман алгоритм ашиглан програм зохиож, ажиллуулж чаддаг байна. Хичээлийн эхэнд дараах энгийн даалгаврыг өгнө. y=x2 функцийн утгыг гараас оруулж тооцоолох програм бичих. Ямар нэгэн сул зай оруулахгүй. Үүнд ямар ч асуудал үүсэхгүй. Дараа нь функцийн утгыг x=4, x=9, x=-4 байхад тооцоолох бодлого өгнө. Сүүлийн утгад алдаа олдоно. Асуудал үүсэх нөхцөл: Програм дээрх жишээг тооцоолж чадахгүй. Юуг хийх хэрэгтэй вэ? Бидний ашиглаж буй алгоритмын бүтцэд үү? (алгоритмын салаалах бүтцийн тухай сурагчид мэдэхгүй) Х нь 0-ээс их утгатайбайх ёстойучраас ямар нэгэн үр дүн гарахгүй. Х-ийн утгыг гараас оруулж буй үед Х нь ямарч утгыг авах уу? Яах бол? Иймд Х-ийн авах утгыг хялбархнаар шалгах үе шат зайлшгүй шаардлагатай. Энэ үед л алгоритмын салаалах бүтэц гэсэн шинэ сэдвийг Pascal програмын орчинд зааж эхэлнэ. Дээрх тохиолдолд дадлага ажил хийлгэхэд түвэгтэйбайж болох бөгөөд сурагчдынсэтгэн бодох үйл ажиллагаа тус дөхөм болно. Дээрх 2 жишээнд хэсэгчилсэн эрэл хайгуул хийлгэх арга ашигласан ба сурагчийг асуудлыг судалж шийдвэрлэх үйл ажиллагаанд бага багаар татан оруулах зорилготой. Энэхүү аргыг мэдээлэл зүйн тодорхой сэдвийг заахад ашигласнаар дараах үр дүнд хүрнэ. - Сурагчдад мэдлэгийг бэлнээр өгдөггүй, өөрсдөөр нь мэдлэгийг бүтээлгэнэ - Багш сурагчдынэрж хайх ажлыг чиглүүлж, тусланзөвлөнө - Сурагчид багшийн тусламжтайгаар бие дааж таамаглал дэвшүүлэх, юмс үзэгдлийг задлан шинжлэх, харьцуулан жиших, шийдвэр гаргах, нэгтгэн дүгнэх зэрэг үйлд суралцана. 3.3 Дараагийн жишээнд мэдээлэл зүйн хичээлд судлан шинжлэх аргыг хэрхэн хэрэглэж болох талаар авч үзье. “Вирус, түүнээс сэргийлэх арга замууд” гэх мэт бүлэг сэдвийг судлах явцад сурагчдад мэдээллийн эх сурвалж ашиглан, судалгаа хийж, мэдлэг чадвар эзэмших нөхцлийг бүрдүүлэхдээ Webquest-ийг ашиглахыг санал болгож байна. Энэ нь судалгаанд суурилсан хэрэглэгдэхүүн бөгөөд үндсэн зорилго нь энгийн мэдээллийн эх үүсвэр биш, сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг. Webquest-ийг ашигласан сургалтын явцад багш мэдээллийн эх үүсвэрээр хангах, тодорхой даалгавар, зааварчилгааг оруулах, суралцагчдад судалгаа хийх аргыг зааж өгөх, асуудал дэвшүүлэх, түүнийг шийдвэрлүүлэхэд
  • 25. 25 чиглүүлэх, суралцагчдын бие даасан үйл ажиллагааг нэмэгдүүлэх, сурах үйл явцыг үнэлж дүгнэх, суралцагчдын эзэмшсэн мэдлэгийн талаар баримжаатай болох, нэмэлт даалгавар өгөх, асуулт тавих үүрэг гүйцэтгэнэ. Webquest-ийг ашигласан сургалтанд суралцагч даалгавраа гүйцэтгэх арга барилаа тодорхойлох, даалгавартай холбоотой мэдээллээ хайх, олж авсан мэдээллээ боловсруулж, өмнөх мэдлэгт тулгуурлан шинэ мэдлэг бүтээх, тухайн асуудлыг судлах, өөрийн үнэлгээ өгөх, бусадтай хамтран ажиллах, санал бодлоо солилцох, даалгавар гүйцэтгэж өөрийн бүтээгдэхүүнтэй болох, бусдад хийсэн ажлаа танилцуулах үүрэг гүйцэтгэнэ. Webquest –ийг ашигласнаар асуудал шийдвэрлэх судлан шинжлэх аргыг хэрэгжүүлж байгаа бөгөөд сурагчдад аливаа асуудлыг өөрөө судалж шийдвэрлэх арга барил эзэмшүүлдэг ач холбогдолтой. Дүгнэлт Асуудал шийдвэрлэх арга барилыг сурагчдад төлөвшүүлэх нь мэдлэг бүтээх үндэс болно. Ашигласан материал 1. Ш.Ичинхорлоо. Сургалт. УБ 2008 он. 14-19х 2. Л.Чойжоованчиг, Л.Мөнхтуяа, Д.Цэдэвсүрэн, Б.Золзаяа “Асуудал шийдвэрлэх замаар мэдээллийг мэдлэг болгон хувиргах арга зүй” Зөвлөмж II УБ 2008 он 3. Л.Чойжоованчиг, Л.Мөнхтуяа, Д.Цэдэвсүрэн, Б.Золзаяа “Хэрэглээнд суурилсан сургалт зохион байгуулах арга зүй” Зөвлөмж III УБ 2009 он 4. http://festival.1september.ru 5. www.rusedu.info 6. http://webquest.org/index.php
  • 26. 26 Технологийн давуу талыг ашиглан алсынзайн сургалтын шинэ аргыг турших нь: Технологийн тусламжтайгаарболовсролын хүртээмжийг тэгшитгэх боломж Д.Лодойдамба Боловсрол суваг телевиз Баянгол дүүрэг. Хувьсгалчдынзам-3 Улаанбаатар,210646 Утас:300710, Факс: 300710, 88112251 Е_мэйл хаяг: lodoidamba@edutv.mn Вебсайт www.el.edutv.mn Боловсрол суваг ТВ нь Олон улсын хөгжлийн судалгааны төвийн дэмжлэгтэйгээр “Технологийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь” төслийг хэрэгжүүлжбайна. Энэхүү төсөл нь Монгол орны нийт сурагчид, ялангуяа чанартай боловсролын үйлчилгээ, шаардлага хангасан хичээлийн хэрэгсэл, өндөр чадвартай багш боловсон хүчнээр дутагдаж байдаг хөдөө орон нутгийн сурагчдын боловсролын хэрэгцээг хангах зорилготой. Өнөөдөр хүүхэд бүр өндөр ур чадвартай багш, чанартай сургалтын хэрэгслээр хангагдаж чадахгүй байна. Хот хөдөөгийн боловсролын чанарын ялгаатай байдал нь хот хөдөөгийн хөгжлийн ялгааг улам өөгшүүлдэг. Боловсролын хүртээмжид байгаа энэхүү чанарын ялгаатай байдлыг багасгахын тулд орчин үеийн технологийн хөгжил, тэр дундаа телевиз, интернет, гар утсыг ашиглан алсын зайн сургалтын нэгэн дэвшилтэт хэлбэрийг туршиж үзэхэд энэ төслийн зорилго оршиж байна. Теле хичээл явуулдаг туршлага дээрээ үндэслэн Боловсрол суваг ТВ энэ төслийн хүрээнд теле хичээлийн агуулгыг Интернэтэд байрлуулж, гар утсыг багш сурагчийн хоорондын эргэх холбоонд ашиглана. Ийнхүү технологийн гурван төрлийг ашиглаж зайн сургалтын илүү үр дүнтэй хэлбэрийг туршиж байна. “Технологийн давуу талыг ашиглан алсын зайн сургалтын шинэ аргыг турших нь” туршилтын төслийн давуу тал нь Монголд боловсролыг алсын зайнаас түгээхэд чиглэгдсэн технологийн 3 хэлбэр буюу Телевиз, Интернет болон Гар утас зэргийг холбож, хослуулан хэрэглэж байгаагаараа давуу бөгөөд чанартай боловсролыг амжилттай хүртэх болон мэдээллийг хүлээж авахад чиглэгдсэн юм. Монголын үндэсний Боловсрол суваг телевиз теле хичээл нэвтрүүлэх туршлага дээрээ тулгуурлан Интертэн, гар утсыг нэмж хэрэглэх замаар зайн сургалтыг явуулах туршилт болж байна. Энэхүү туршилтын төслийн систем нь телевизийн хичээлүүдийг интернетийн тусгай вэб портол дээр суурилуулж гар утас гэх мэтийн нэмэлт техник технологийг ашиглан сурагчидтайгаа эргэх холбоогоор харилцах боломжтой юм. Хөндөж буй асуудал: Чадвартай багш, чанартай сургалтын орчин, шаардлагатай нөөц боломж хэт бага хүрээнд төвлөрч, ихэнх хүүхдүүд чанартай боловсрол хүртэх орчин нөхцөлөөр дутагдсан хэвээр байна. Түүнчлэн тэд ажил мэргэжлээ сонгоход зайлшгүй шаардлагатай мэдээллээр дутагдаж байна. Одоогын нийгэмд шаардлагатай зарим мэдээлэл болон нэмэлт сургалт авахад хэт өндөр зардал, цаг хугацаа ихээхэн шаардагдаж байна. Энэ нь нийгмийн ялгаатай байдлыг улам өөгшүүлж шударга бус байдлыг нэмэгдүүлж байна. Асуудлыг шийдэх нэг хувилбар: Технологийн төрөл бүрийн хэлбэрийн хамгийн оновчтой нийлэмжийг үр өгөөжтэй ашиглах замаар боловсролын тэгш бус хүртээмжийг тэгшитгэхэд зохих хувь нэмэр оруулах боломжтой.
  • 27. 27 Телевиз: Боловсрол суваг телевиз 3 гаруй жилийн хугацаанд салбар бүрийн шилдэг багш нараар ТВ хичээлүүд бэлтгэж орон даяар цацаж хичээлийг телевизийн нэвтрүүлэг болгох туршлага хуримтлуулаад байна. Интернет: Интернэт ашиглан хичээлийн агуулгыг ТВ (дүрс) болон сургалтын олон аргыг ашиглан нийгмийн бүлэг тус бүрт зориулан Online хичээлүүд бэлдэн интернэтээр хичээлүүд заах, заасан хичээлүүдээр эргэн шалгалт авах, сурагчид болон багш нар е_майл, чат, форум, блог, коммэнтоор харилцах боломжтой. Гар утас: Телефоны компаниудтай хамтарч ажилласан туршлагатай, гар утас ашиглан системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгож ашиглахаар ажиллаж байна. Сурагчидтай мессеж, мессэнжэр, Online чат, форумаар харилцах, гар утаснаас хичээл үзэх, болон шууд харилцах технологийн шийдэл туршин хийж байна. Хэрэгжүүлж буй туршилтын төсөл, хамрагдах хүрээ, төслийн явч Туршилтын төсөл нь 2009 оны 1 сараас 2010 оны 1 сарын хооронд хэрэгжиж байна. Туршилтын явцад төслийн үр дүнд үнэлгээ өгөхөд чиглэгдсэн иж бүрэн судалгааны ажил хийгдэж байна. Туршилтын өмнөх суурь судалгаа, туршилтын явцын болон туршилтын дараах гэсэн үндсэн гурван үе шатуудтайгаар судалгаагаа хийж байна. Туршилтын төсөлд Улаанбаатар хотын Хан уул дүүргийн 15-р дунд сургуулийн 9 “А”, 11 “Б” ангийн сурагчид, Төв аймгийн Эрдэнэ сумын мэргэжлийн сургалттайЕБС-ийн 9 “А”, 11 “А” ангийн сурагчид оролцож байна. Туршилтын хичээлээр Англи хэл, Компьютерийн хичээлийг сонгож авсан бөгөөд англи хэлийг 9-р анги, Компьютерийн хичээлийг 11-р ангийн сурагчид үзэж байна. Туршилтын төсөлд энэ хоёр хичээлийг дараах үндэслэлээр сонгож авсанболоно. Үүнд:  Албанёсны сургалтын хөтөлбөрт энэ хоёр 2 хичээл хоёулаа ордог.  Эдгээр хичээлийн хэрэглэгдэж байгаа материал нь гол төлөв дутагдалтайбайдаг.  Хичээлийг зааж байгаа багш нарын, ялангуяа хөдөөд, заах ур чадвар нь дутмаг, өндөр түвшинд бэлтгэгдээгүй байдаг.  Сурагчдын цаашдын боловсрол мэдлэгээ ахиулахад чухал шаардлагатай болж байгаа хичээлүүд болно. Одоогын байдлаар төсөл төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна. Туршилтын төслийн эхэнд авсан суурь судалгааны мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын дүнтэй мониторингийн явцад авсан шалгалтын дүнг харьцуулахад F үнэлгээ үлэмж буурахын зэрэгцээ бусад А,В,С,D үнэлгээнүүдийн эзлэх хувийн жин нэмэгджээ. Хот хөдөөгийн сурагчдын англи хэлний мэдлэг жигд дээшилсэн бөгөөд хотын сургуулийн сурагчдын А,В,С үнэлгээ харьцангуй өндөр (60,8%) байгаа бол хөдөөгийн сургуулийн сурагчдынD,F үнэлгээ өндөр (72,7%) байна. Туршилтын хичээл үзснээс хойших 3 сарын хугацаанд сурагчдад ямар өөрчлөлт орсныг сонирхоход дөнгөж 6,2% нь ямарч өөрчлөлт ороогүй эсвэл хичээлээ хийх сонирхолгүй болсон гэж үзсэн байхад 93,8% нь ямар нэгэн эерэг өөрчлөлт гарсан байна. Тухайлбал, мэдлэгийн түвшин нэмэгдсэн гэж 33,1%, бие дааж суралцах хүсэлтэй болсон гэж 20,2%, хичээлдээ илүү сонирхолтой болсон гэж 17,4% үзсэн нь телевизийн хичээл хүүхдүүдийн суралцах үзэл хандлагад тодорхой хэмжээгээр эерэг нөлөөллийг үзүүлж байгааг илэрхийлж байна. Нийт сурагчдын компьютертэй харьцах чадвар (22,8%), интернэтээс мэдээлэл авах чадвар (18,3%), бие дааж суралцах чадвар (16,2%) болон анхаарлаа төвлөрүүлэх чадвар(14,7%) илүүтэй дээшилсэн болохыг мониторингийн судалгаа харуулж байна. Аль ч чадвар дээшлээгүй гэж дөнгөж 2% нь үзжээ.
  • 28. 28 Цаашид дахин нэг явцын судалгаа, төслийн сүүлд эцсийн судалгаа хийгдэнэ. Улмаар суурь судалгаа, явцын судалгаа,эцсийн судалгааны үр дүнг харьцуулан төслийн эцсийн судалгааны үр дүнгарна. Энэхүү туршилт төслөөс дараах үр дүнг хүлээж байна. Үүнд:  Төвөөс алслагдсан болон бусад ямар нэгэн шалтгаанаар чанартай боловсролын үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа сурагчдын боловсролын хүртээмжийг сайжруулахад хэд хэдэн төрлийн технологийн хэлбэрийг хослуулсан зайн сургалтын ач холбогдлыг Яам болон бусад боловсролын байгууллагуудад харуулна.  Туршилтад хамрагдсан сурагчдын англи хэл, комьпютерын хичээлийн мэдлэг, ур чадвар нэмэгдсэн байна.  Туршилтад хамрагдсансурагчдынбие дааж ажиллах чадвар нэмэгдсэнбайна.  Сурагчдынтуршилт төслийн хоёр хичээлд хандах хандлага, сонирхол дээшилсэн байна.  Судалгааны үр дүнд үндэслэсэн Бодлогын санал боловсруулна.  Судалгааны үр дүнгийн талаар нийтлэл хэвлүүлнэ.