SlideShare uma empresa Scribd logo
1 de 12
Baixar para ler offline
Харилцан туслалцаж, хамтдаа хөгжицгөөе!
ХОРШООЛЛЫН МЭДЭЭ
№01(14). 2014 оны 5-р сар
OЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ
2014 Өрхийн аж ахуйн олон улсын жил
Нэгдсэн Үндэстэний Байгууллагаас 2013 оны 11 дүгээр сарын 22 өдөр 2014
оныг “Өрхийн аж ахуйн олон улсын жил” болгон зарлажээ.
“2014-Өрхийн аж ахуйн олон улсын жил”-ийн албан ѐсны нээлт дээр НҮБ-
ийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Жосе Гразиано Силва
хэлсэн үгэндээ “Энэ жилийн арга хэмжээнүүд нь “2012-Олон улсын
хоршооллын жил”-ийн үргэлжлэл болж байна” хэмээн тодотгосон байна.
Олон улсын жилээр өлсгөлөн болон ядууралыг бууруулах, хүнсний
аюулгүй байдлыг хангах, байгалын нөөц баялагыг зүй зохистой ашиглах,
хүрээлэн буй орчныг хамгаалах түүнчлэн тогтвортой хөгжлийг бий
болгоход өрхийн аж ахуй чухал ач холбогдолтой гэдгийг дэлхий нийтийн
анхаарлын төвд хүргэхийг зорьж байгаа бөгөөд 2 тэрбум гаруй өрхийн аж
ахуй эрхлэгчид түүн дотор малчид, загасчид, тариаланчид, уугуул иргэдийн
дуу хоолойг дэлхий нийтэд хүргэх арга хэмжээ юм.
“2014-Өрхийн аж ахуйн олон улсын жил”-ийн арга хэмжээнүүдийн хүрээнд
Энэхүү дугаарт:
 Олон улсын арга хэмжээ

 Сургалт, семинар

 Хоршоодын сониноос

 Удирдах зөвлөлийн хурлууд

 Хэрэгжиж буй төсөл
хөтөлбөр

Холбоо барих, мэдээлэл
ирүүлэх хаяг:
Монголын Хоршооллын
Үндэсний Нэгдсэн Холбоо
Утас/факс: 976-350232
Mэйл: mnca@mongolia.coop
2014 он
№ 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 2
улс орнуудын засгийн газруудаар дамжуулан өрхийн аж ахуйг хөдөө аж ахуй, хүрээлэн буй
орчин, нийгмийн бодлогын төвд аваачихыг зорьж байна.
НҮБ-аас 2014 онд өрхийн аж ахуйд тулгараад байгаа асуудалууд түүнийг шийдэх арга замуудыг
тодорхойлох өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэгүүд, хамтын ажиллагааг үндэсний болон бүс
нутаг, олон улсын түвшинд зохион байгуулахыг дэмжиж ажиллахаар болсон байна.
Олон улсын хоршооллын холбоо (ICA) энэхүү олон улсын жилийг дэмжин ажиллаж байгаа
бөгөөд тус холбооны ерөнхийлөгч Паулин Грийн олон улсын жилийн ач холбогдолыг тодотгож
хэлсэн үгэндээ “Өрхийн аж ахуй эрхлэгчид нь дундын хоршоог байгуулж, эзэмшиж байдаг
тиймээс дундын хоршоо нь эдгээр өрхийн аж ахуй эрхлэгчдийн бүтээсэн баялагын үр шимыг
бусдад биш өөрсдөд нь үлдээхийн төлөө чармайн ажиллах хэрэгтэй” гэжээ. Мөн тэрээр “Олон
улсын хоршооллын холбоо, гишүүн байгууллагуудын олон улсын жилийн өмнө хүлээсэн үүрэг нь
хоршоодыг байгуулахад туслах бөгөөд энэ нь өөрөө олон улсын жилийг дэмжсэн дэмжлэг байх
болно” хэмээжээ.
Ази-Номхон далайн бүсийн орнуудын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын
Иргэний нийгмийн байгууллагууд Улаанбаатар хотноо хуралдав
Ази-Номхон далайн бүсийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын Иргэний нийгмийн байгууллагын
төлөөлөгчид 2014 оны 3-р сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын “Хөх асар”
хурлын танхимд хуралдлаа. Уг хуралд Ази-Номхон далайн бүсийн орнуудын Хүнс хөдөө аж
ахуйн байгууллагын Иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж 10 орны 17 хүн, Монголын ХАА-
н салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл 19 хүн, урилгаар 8 хүн, нийт 44 хүн
оролцов. Хурлыг нээж Монголын Хөдөө аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбооны
ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлсэн бөгөөд хуралд НҮБ-ын ХХААБ-ын Ази-Номхон далайн
бүсийн дэд захирал Х.Конума, Монгол, БНСУ, Хятад улсыг хариуцсан ХХААБ-ын суурин
төлөөлөгч Перси Вачата Мисика, НҮБ-ын ХХААБ-ын дэд суурин төлөөлөгч Шейх Ахадузаман,
шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал, Ази-Номхон далайн бүсийн Хэвлэл мэдээллийн албаны
мэргэжилтэн Аллан Доу, ҮХААЯ-ны төлөөлөл Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
Л.Чой-Иш, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Эрдэнэжаргал нар урилгаар оролцож
хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэллээ.
2014 он
№ 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 3
Хурлаар Ази-Номхон далайн бүсийн Хүнс хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар
мэдээлэл сонсож төлөөлөгчид Өрхийн аж ахуй, Загасны аж ахуй, ХАА-н салбарт ажиллагсдын
нийгмийн хамгаалал, Тэжээлийн дутагдал, Хүнсний аюулгүй байдал зэрэг 4 сэдвээр бүлэг болон
ажиллан тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ. 2 өдрийн хурлын
төгсгөлд төлөөлөгчид хэлэлцсэн асуудлаа нэгтгэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан
Ази-Номхон далайн бүсийн Сайд нарын 32 дахь удаагийн бага хуралд хэлэлцүүлсэн юм.
Тус олон улсын хурлыг Монголын Хөдөө аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбоо
амжилттай зохион байгууллаа.
Дэлхийн фермерүүдийн форум болов
Дэлхийн фермерүүдийн форум нь жижиг фермерүүд, тэднийг төлөөлөгч байгууллагууд, Хөдөө
аж ахуйн хөгжлийн олон улсын сан /IFAD/, Засгийн газруудын хооронд хөдөөгийн хөгжил,
ядуурлыг бууруулах асуудлаар 2 жилд нэг удаа уулзалт, хэлэлцүүлэг явуулдаг үйл явц юм. Энэ
жилийн форум 2014 оны 02-р сарын 14-21-ний өдрүүдэд Итали улсын Ром хотноо Хөдөө аж
ахуйн хөгжлийн олон улсын сангийн байранд зохион байгуулагдаж дэлхийн өнцөг бүрээс 100
орчим фермерүүдийн байгууллагын төлөөлөл, хөдөөгийн хөгжил, ядуурлыг бууруулах болон
ХАА-н хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл
оролцов. Монголын ХАА-н жижиг үйлдвэрлэгчдийг төлөөлөн Монголын хөдөө аж ахуйн
хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа оролцсон байна.
2014 он
№ 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 4
СУРГАЛТ, СЕМИНАР
Хоршоологчдод зориулсан англи хэл-компьютерын
хосолсон сургалт болов
2014 оны 1-р сарын 7-оос 14-ний өдрүүдэд
Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний
холбооны Хоршооллын сургалт мэдээллийн төв
Англи хэл-компьютерын хосолсон сургалтыг
амжилттай зохион байгууллаа. Сургалтанд
Адра ОУБ төсөл хэрэгжүүлдэг Завхан, Сэлэнгэ
аймгийн хоршоодын болон Үндэсний холбооны
гишүүн хоршоодын төлөөлөл нийт 18 хүн
оролцлоо. Сургалтыг тус холбооны Энхтайвны
корпусын сайн дурын ажилтан Роберт Трийт,
гадаад харилцааны мэргэжилтэн Д.Бямбацэрэн нар удирдан явууллаа.
Хоршоодод зориулагдсан зайн сургалт зохион байгуулагдав
2013 оны 11-р сараас 2014 оны 2 сар хүртэл АХБ-ны “Иргэдийн санхүүгийн чадварыг
нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо Банк
Санхүүгийн Академтай хамтран Төв аймгийн 4, Хэнтий аймгийн 4, нийт 8 ХЗХ-оодыг хамруулан
зайн сургалтын нэг хэлбэр болох онлайн сургалтыг зохион байгууллаа. Уг онлайн сургалтыг
явуулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс хоршоодод интернэт модем тараан өгч, сурагчид, багш нар
интернетээр дамжуулан харьцаж байлаа. Онлайн сургалт нь оролцогчдын сэтгэлд хүрч чадсан ба
цаашид энэ онлайн сургалт нь Монголын нөхцөлд амжилттай хэрэгжиж болох сургалтын арга
хэлбэр гэдгийг баталгажуулсан давхар ач холбогдолтой сургалт болов.
Сургагч багш нарын сургалт болов
АХБ-ны “Иргэдийн санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “ХЗХ-ны зарчим,
туршлага”, “ХЗХ-ны Засаглал, гишүүдийн оролцоо” сэдвээр орон даяар хийх сургалтын Сургагч
багш нарын сургалтыг Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо, Монголын
хоршооллын сургалт мэдээллийн төв хамтран 2014 оны 2-р сарын 17, 3-р сарын 31-нд тус тус
зохион байгууллаа. Сургалтад нийт 23 багш хамрагдсан байна.
ХЗХ-дод зориулсан гарын авлага, зөвлөмжийг флаш дискээр хоршоодод тараав
2014 оны 2-р сарын 10-аас эхлэн ХЗХ-дод зориулсан гарын авлага, зөвлөмжийг флаш дискээр
хоршоодод тараалаа. Нийт 52 ширхэг баримт бичгийн загвар багтаасан Зөвлөмжийг “Монкорд”,
“Монум”, “Кредит Юнион Монгол”, “Арвиндэм”, “Алтан давалгаа” ХЗХ-ын дарга, гүйцэтгэх
2014 он
№ 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 5
захирал, эдийн засагч нараас бүрдсэн баг боловсруулсан байна. 3-р сарын 31-ны байдлаар 103
ХЗХ флаш дискийг хүлээн авсан байна.
“Хадгаламж зээлийн хоршооны зарчим, туршлага”,
“ХЗХ-ны Засаглал, гишүүдийн оролцоо” сэдэвт сургалт болов
2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарыг дуустал Улаанбаатар хотын 49 ХЗХ-дод зориулж нийт 9
удаагийн 3 өдрийн сургалтыг МХЗХҮХ, МХСМТ хамтран зохион байгууллаа. Сургалтад ХЗХ-
ны Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүд, ажилтнууд, нийт 198 хүн хамрагдсан байна
.
“Байгууллагын хөгжил” сэдэвт сургалт болов
Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв нь Австрийн Клагенфуртын Альпс-Адриатик их
сургуультай хамтран “Байгууллагын хөгжил ба манлайлал” сургалт, “Хамтын ажиллагааг
хөгжүүлэх” төслийг 2013 оны намраас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд зохион
байгуулагдах сургалтыг хоршооны дарга, менежерүүд, сургагч багш нарт зориулан 2 үе
шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. “Байгууллагын хөгжил ба манлайлал” сургалтын
эхний шат 2013 оны намар зохион байгуулагдсан бол 2 дахь шатны сургалт “Байгууллагын
хөгжил” сэдвээр 2014 оны 3 дугаар сарын 17-оос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сургалтад хоршооны дарга, менежерүүд, хоршооны сургагч багш, мэргэжлийн холбоод болон
олон улсын байгууллагын төлөөлөл, хоршооны асуудал хариуцсан төрийн байгууллагын
төлөөлөл нийт 23 хүн хамрагдлаа.
Сургалтыг Австрийн Клагенфуртын Альпс-Адриатик их сургуулийн багш Доктор, Профессор
Ральф Гроссманн, Доктор, Профессор Клаус Скала нар удирдан явуулсан ба сургалтаар
“Байгууллагын хөгжил”-ийн хүрээнд өөрчлөлтийн менежментийн асуудлыг авч үзсэн бөгөөд
өөрчлөлт хийх санаа гаргахаас эхлэн төслийг хэрхэн эхлүүлэх, төслийн явц, хэрхэн амжилттай
төгсгөх талаар олон улсын жишигт нийцсэн аргачлалыг сонирхолтой хэлбэрээр зааж
сургаснаараа ач холбогдолтой байлаа.
2014 он
№ 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 6
“Хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх төслийн хэрэгжилт, үр дүн,
сургамжит асуудалууд” хэлэлцүүлэг болов
ADRA Шинэ Зеланд,
Шинэ Зеландын Засгийн
газрын NZ $600,000
санхүүжилтээр
“Хөдөөгийн эдийн засгийг
хөгжүүлэх” төсөл 2011
оны 4 сараас үйл
ажиллагаа эхлүүлсэн
бөгөөд 3 жилийн
хугацаанд Завхан, Сэлэнгэ
аймгийн 14 сум 1 тосгонд
ажилласан байна. Төслийн хүрээнд мэргэжлийн болон бизнесийн сургалтуудад давхардсан
тоогоор 1419 хоршооны гишүүд хамрагдсан бөгөөд эдгээрээс 881 нь бизнесийн сургалтуудад,
538 нь мэргэжлийн сургалтуудад хамрагджээ. Ийнхүү төслийн үр дүнд 28 анхан шатны хоршоо
үйл ажиллагаагаа тогтворжуулсаны зэрэгцээ төслийн хүрээнд байгуулагдсан анхан шатны
хоршоодууд Завхан аймагт “Завхан эх нутаг”, Сэлэнгэ аймагт “Баян Сэлэнгэ-Өгөөж” дундын
хоршоог байгуулсан байна. Төслийн багийнхан 2014 оны 3 сарын 28-ны өдөр зорилтот үр дүндээ
хүрч, олон хүний амьдралд өөрчлөлт авчирахад хамтран ажилласан бүхий л оролцогч талуудад
талархал илэрхийлж, ажлаа дүгнэсэн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
“Хоршоодын чадавхийг сайжруулах, туршлага солилцох уулзалт, сургалт”
Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбоо Глобал Коминитис /Global Communities/
Олон улсын байгууллагатай хамтран “Хоршоодын чадавхийг сайжруулах, туршлага солилцох
уулзалт, сургалт”-ыг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дархан-Уул аймгийн Дархан, Орхон сум,
Төв аймгийн Батсүмбэр сумдад зохион байгуулж хоршоодод тулгарч буй бэрхшээлүүд, түүнээс
хэрхэн гарах гарц, арга замуудын талаар ажлын хэсгээр ажиллаж тодорхой асуудлуудыг
харилцан ярилцсан арга хэмжээг зохион байгуулав.
Дархан-Уул аймгийн Төв аймгийн Батсүмбэр сумын хоршоод
Дархан сумын хоршоод
2014 он
№ 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 7
Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын хоршоод Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоршоод
ХОРШООДЫН СОНИНООС
Улсын тэргүүний хоршоод
2013 онд нийт 10 хоршоо Улсын тэргүүний хоршоогоор шалгарснаас 5 хоршоо нь ХЗХ байсан
бөгөөд Улсын тэргүүний хоршоогоор шалгарсан Улаанбаатар хотын “Өгөөдэй зоос”, “Тэргүүн
зоос”, “ Кредит юнион монгол”, Баян-Өлгийн аймгийн “Цэнгэл хөгжил”, Хэнтийн аймгийн
“Сүлдэт өндөр” хадгаламж зээлийн хоршоод, хамт олонд Монголын хадгаламж зээлийн
хоршоодын үндэсний холбооны зүгээс цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Дашрамд дурдахад 2013 оны эцсийн байдлаар МХЗХҮХ –ны гишүүнчлэл 105 хүрч, нийт ХЗХ-ын
74,4% -д хүрлээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Алтанцацал” хоршоо
Монгол улсын Засгийн газраас 2013 онд
“Улсын тэргүүний тариаланч” хамт
олноор 9 аж ахуйн нэгж шалгаруулсны
нэгээр нь манай үндэсний холбооны
гишүүн Сүхбаатар аймгийн Баруун-Урт
сумын “Алтанцацал” хоршоо шалгарав.
Тус хоршоо нь 2007 онд Сүхбаатар
аймгийн “ Тэргүүний хоршоо” 2010 онд
Үндэсний холбооны “ Оны тэргүүний аж
ахуй”, 2011 онд” Улсын тэргүүний
хоршоо”-оор шалгарч орон нутгийнхаа
нийгэм эдийн засгийн хөгжилд хувь
нэмрээ оруулж, хамтын хөдөлмөрийн давуу талын үр дүнд ажилгүйдэл, ядуурлыг, бууруулах,
хоршооны гишүүдийнхээ нийгмийн асуудалд анхаарч ажиллаж ирсэн.
2014 он
№ 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 8
Дархан-Уул аймгийн Ган-Алдар хоршоо
Дархан-Уул аймгийн Ган-Алдар хоршоо нь Дархан сумын 7-р багт барилгын материал, авто
сэлбэгийн “Буд” худалдаа үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулж 100 гаруй ажлын байр бий
болгон ажиллаж байна.
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛУУД
Монголын худалдаа, эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбоо
Тус холбооны удирдах ажилтаны уулзалт,
семинар 2014 оны 02 дугаар сарын 14 нд зохион
байгуулагдлаа. Уг арга хэмжээнд 21 аймгийн
хоршоодын холбоодын дарга нар, тэргүүлэгч
гишүүд оролцов.
Уулзалт семинараар 2013 оны ажлын дүнг
хэлэлцэж, 2014 онд хийх ажлын төлөвлөгөөг
батлав.
Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо
Тус холбооны Удирдах
зөвлөлийн ээлжит V
хурал 3 сарын 25-27 ны
өдрүүдэд Улаанбаатар
хотноо “Их тэнгэр”
цогцолборт хуралдлаа.
Хуралд 18 аймгийн
холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцож хурлын ирц 77.5% байлаа. Хурлаар дараах
асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа. Үүнд:
 Үндэсний холбооны 2013 оны үйл ажиллагааны тайлан, 2014 оны төлөвлөгөө
 2013 оны санхүү, бизнесийн үйл ажиллагааны дүн, 2014 оны төсөв
 Хяналтын зөвлөлийн мэдээлэл
 Үндэсний холбооноос 2014-2002 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн төсөл
 Үндэсний холбооны дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл
 Үндэсний холбооны ээлжит VII Их хурлын тов, хэлэлцэх асуудал, оролцох
төлөөлөгчдийн тоог тогтоох
2014 он
№ 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 9
 Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны их хурлын төлөөлөгч
сонгох журам
Мөн уламжлал ѐсоор хурлын үеэр аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоодын ажлыг
“Аймгийн холбооны ажил дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийн дагуу дүгнэж шалгарсан аймгийн
холбоод болон тэргүүний хоршоодод шагналыг гардуулав. 2013 оны ажил үйлсээрээ бусдыгаа
манлайлан шалгарсан аймгийн холбоо, хоршоодыг дурьдвал:
1. Тэргүүн байранд Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо шалгарч
Шилжин явах цом, Өргөмжлөл, 3.0 сая төгрөгөөр,
2. Хоѐрдугаар байранд Сүхбаатар, Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуйн
хоршоологчдын холбоо шалгарч Өргөмжлөл тус бүр 1.5 сая төгрөг,
3. Гуравдугаар байранд Архангай, Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн
хоршоологчдын холбоо шалгарч Өргөмжлөл тус бүр 1.0 сая төгрөгийн шагнал
хүртэв.
Үндэсний холбооны тэргүүний хоршоогоор Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Алтан
алдар”, Увс аймгийн Тариалан сумын “Бургастайн гол”, Ховд аймгийн Эрдэнэбулган сумын
“Тунгалаг уст шураг” хоршоод шалгарсан байна.
2014 оны 5, 6 дугаар саруудад бүх аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоод бага хурлаа
хуралдуулж, сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хэлэлцэж, Үндэсний холбооны
ээлжит VII Их хуралд аймгийнхаа хоршоологчдыг төлөөлж оролцох төлөөлөгчдөө сонгоно.
Аймгийн холбооны бага хурлуудад Үндэсний холбооноос төлөөлөгч оролцож, Үндэсний
холбооны бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, сургалт зохион байгуулахын зэрэгцээ
Их хурлаар хэлэлцэх Бодлогын баримт бичиг болон дүрмийн шинэчилсэн найруулгын төсөлд
хоршоологчдоос санал авах ажлыг хэрэгжүүлэхээр Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэв.
2014 он
№ 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 10
ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР, АЯН
Хоршоо, худалдааны хөгжлийг дэмжих аян
Монголын худалдаа, эд хэрэглэгчдийн хоршооллын Төв холбоо (Нийгэмд үйлчилдэг
ТББ)-ноос “ХОРШОО, ХУДАЛДААНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” аяныг 2014 онд улсын
хэмжээнд зохион байгуулж байна.
Аян нь орон нутагт худалдааны мэргэжлийн ажилтныг сурган бэлтгэж нэмэгдүүлэх, төр
засгийн бодлогыг дэмжих зорилгоор хоршоодод сайн засаглалыг төлөвшүүлж, худалдаа,
үйлчилгээний дэг журам, соѐл менежментийг нь сайжруулах, хоршоодын үйлдвэрлэж буй бараа
бүтээгдэхүүнийг сурталчилах, зах зээлд нэвтрүүлэх, сүлжээг бий болгох ажилд дэмжлэг үзүүлэх
зорилготой.
Монгол улсад үндэсний хоршоо, худалдааны салбар 1921 оны 12 сарын 16-ны өдөр
“Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэй байгуулагдсанаар хөгжсөн түүхтэй билээ.
Худалдааны салбар нь анх хоршооны бүтцээр бий болж 1958 оныг дуустал Эд
хэрэглэгчдийн хоршоо-д, тэдгээрийн үйл ажиллагааг орон нутагт хамаарах аймгийн холбооноос
бүрдэж ажилласнаар улс орны болон ард түмний амьдралд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж, 1959-
1990 онд улсын худалдааны хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байснаа 1990 оноос хувийн хэвшил
давамгайлж хоршоод олноор төрөн гарч үйлдвэрлэл, худалдааны хамтарсан шинжийг өргөн
агуулах болсон юм.
Өнөөдөр худалдааны салбарт олон компани, хоршоо, нөхөрлөл үйл ажиллагаа явуулж
450 мянган хүн худалдааны үйл ажиллагаанд оролцон амьдрал ахуйгаа зохицуулдаг гэсэн
судалгаа бий. Энэ хэмжээний ажлын байр бий болж буйг илэрхийлж байгаа хэрэг.
Нөгөө талаар Монгол улсын 6 хүний нэг буюу хөдөлмөрийн идэвхитэй хүн амын 40
орчим хувь худалдааны салбарт ажилладаг нь салбарын гүйцэтгэх үүрэг ач холбогдлыг юу
юунаас ч илүү тодорхой харуулж байна.
Мөн Монгол улсад бүртгэлтэй 2500-гаад хоршоо үйл ажиллагаа явуулж байгаагаас
гишүүд хувь хүртэж ашиг орлого нь нэмэгдэхийн зэрэгцээ өөрсдөө ажлын байр бий болгох,
ядуурлыг бууруулах тодорхой жишээ мөн боловч тухайн салбарын нийгмийн хөгжил,
ажиллагчдын амьдралын түвшин дээшлэхгүй байгаас энэхүү аяныг улсын хэмжээнд зохион
байгуулж байна.
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн “Эмэгтэйчүүд давамгайлсан бүлгийг
байгуулж зээл болон зээлийн батлан даалтанд хамруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх”
бүрэлдэхүүн хэсэгт 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбоо 2013 онд уг төслөөс зарласан тендерт
оролцон 2014 оноос 2016 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл 2,6 жилийн гэрээг байгуулан
ажиллаж байна.
2014 он
№ 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 11
“Эмэгтэйчүүд давамгайлсан бүлгийг байгуулж, зээл болон зээлийн батлан даалтын үйлчилгээнд
хамруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төслийн бүрэлдэхүүн хэсгийн 2013 оны ажлын
үр дүнд орон нутагт 150 бүлэг (бүлгийн гишүүдийн 76,3% эмэгтэйчүүд) байгуулагдаж, 2012 онд
байгуулагдсан бүлгүүдээс 84 бүлэг 691.6 сая төгрөгийн зээл аван бизнесээ эрхлэн амжилттай
ажиллаж байна.
Бүлгүүдийн бизнесийг бэхжүүлэхэд зориулан технологийн сургалтыг 3 үе шаттайгаар, “Бизнес
төлөвлөгөө боловсруулах, зээлийн төсөл бичих” сургалтуудыг зохион байгуулж нийт 1200 гаруй
гишүүд оролцсон.
“Бүлгийн гишүүдэд хамтын ажиллагааны давуу тал, хоршооны тухай үндсэн ойлголт, үүсгэн
байгуулах” сургалтыг 5 аймагт 200 гаруй бүлгийн гишүүдийн дунд зохион байгууллаа.
Сургалтын үр дүнд аймаг бүрт 1-2 хоршоо байгуулагдахаар урьдчилсан нөхцлүүд хангагдан
санал бодлоо харилцан солилцож байна.
Аймгийн идэвхижүүлэгчдийн сургалт Хэнтий аймгийн “Насны нүнжиг” бүлэг
Улаанбаатар хот
Булган аймгийн Хангал сумын Хялганат Хөвсгөл аймаг Шинэ-Идэр сумын бүлгүүд
тосгоны Гарын таван хуруу бүлэг
2014 он
№ 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ
ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 12
Говь-Алтай аймаг технологийн сургалт Архангай аймаг “Шигтгээ” бүлэг
“ХОРШООЛОГЧДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” БА
“МОНГОЛЫН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ 4-Р ЧУУЛГАН”
Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоо, Монголын хоршооллын сургалт
мэдээллийн төв нь Австрийн Клагенфуртын Альпс-Адриатик их сургуультай хамтран
“Байгууллагын хөгжил ба манлайлал” сургалт, “Хамтын ажиллагааг хөгжүүлэх” төслийг 2013
оны намраас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн “Хамтын ажиллагааг хөгжүүлэх” хэсэг нь
зах зээлийн саад, бэрхшээлүүдийг даван туулахын тулд хоршоод хоорондын болон хоршоодын
хөгжлийг дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагаа, шинэ хамтын бүтцийн хэлбэрүүдийг
хөгжүүлэх (Network Building & new collaborative structures) зорилгыг агуулж байгаа бөгөөд энэ
ажлын хүрээнд 2014 оны намар хоршоологчдын уулзалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулахаар
төлөвлөн хоршооллын салбарын бүхий л төлөөллийг хамруулсан төлөвлөлтийн баг болон
техникийн багийг бий болгон ажиллаж байна.
Төлөвлөлтийн баг 2014 оны 3 дугаар сарын 21-нд нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 дахь
удаагийн хурлаа хийсэн бөгөөд уг хурлаар дараах 3 сэдвийн хүрээнд “Хоршоологчдын уулзалт,
хэлэлцүүлэг”-ийг явуулахаар тогтлоо. Үүнд:
1. Хоршооны салбар дахь хамтын ажиллагаа
2. Хоршооны хөгжлийн үе шатыг тодорхойлох стратеги
3. Хоршооны хөгжлийг орон нутагт дэмжих бүтэц, зохион байгуулалт
Хоѐр жил тутам зохион байгуулагддаг “Монголын хоршоологчдын үндэсний чуулган” энэ жил 4
дэхь удаагаа зохион байгуулагдах бөгөөд дээр дурдсан “Хоршоологчдын уулзалт, хэлэлцүүлэг”
нь 4-р чуулганы нэг хэсэг болох учиртай юм.

Mais conteúdo relacionado

Semelhante a 2014 1st Quarter Newsletter

"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаарTumurOchirGantumur
 
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайланМЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайланМонголын Залуучуудын Холбоо
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨМОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨМонголын Залуучуудын Холбоо
 
нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хийсэн ажлын тайлан
нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хийсэн ажлын тайланнийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хийсэн ажлын тайлан
нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хийсэн ажлын тайланSosoo Byambaa
 
Малчны байгууллагын 100 түүх/Success story of herder institutions (2013-2017)
Малчны байгууллагын 100 түүх/Success story of herder institutions (2013-2017)Малчны байгууллагын 100 түүх/Success story of herder institutions (2013-2017)
Малчны байгууллагын 100 түүх/Success story of herder institutions (2013-2017)GreengoldMongolia
 
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулга
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулгаХэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулга
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулгаGankhuleg Munguntsog
 
"Итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжин гэрээр сувилъя" аян
"Итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжин гэрээр сувилъя" аян"Итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжин гэрээр сувилъя" аян
"Итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжин гэрээр сувилъя" аянAsaa Tumee
 
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Yondonsambuu Buyanbileg
 
8 r lekts
8 r lekts8 r lekts
8 r lektsEtugen
 
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013GreengoldMongolia
 
Мандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалт
Мандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалтМандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалт
Мандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалтNorovsuren Bor
 
МЗХ-ны Мэдээлэл судалгаа, Олон нийттэй харилцах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Мэдээлэл судалгаа, Олон нийттэй харилцах газрын 2014 оны ажлын тайланМЗХ-ны Мэдээлэл судалгаа, Олон нийттэй харилцах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Мэдээлэл судалгаа, Олон нийттэй харилцах газрын 2014 оны ажлын тайланМонголын Залуучуудын Холбоо
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрLhamlhundev Baljaa
 
тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил ydmaa
 

Semelhante a 2014 1st Quarter Newsletter (20)

"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн V дугаар
 
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайланМЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 2014 оны ажлын тайлан
 
2017.05.8
2017.05.82017.05.8
2017.05.8
 
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨМОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хийсэн ажлын тайлан
нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хийсэн ажлын тайланнийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хийсэн ажлын тайлан
нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хийсэн ажлын тайлан
 
Малчны байгууллагын 100 түүх/Success story of herder institutions (2013-2017)
Малчны байгууллагын 100 түүх/Success story of herder institutions (2013-2017)Малчны байгууллагын 100 түүх/Success story of herder institutions (2013-2017)
Малчны байгууллагын 100 түүх/Success story of herder institutions (2013-2017)
 
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулга
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулгаХэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулга
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулга
 
ACM Annual Report 2019 mon
ACM Annual Report 2019 monACM Annual Report 2019 mon
ACM Annual Report 2019 mon
 
ACM Annual report-2019-mon
ACM Annual report-2019-monACM Annual report-2019-mon
ACM Annual report-2019-mon
 
Top ajil 2013
Top  ajil 2013Top  ajil 2013
Top ajil 2013
 
"Итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжин гэрээр сувилъя" аян
"Итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжин гэрээр сувилъя" аян"Итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжин гэрээр сувилъя" аян
"Итгэлээр нэгдэж, сэтгэлээр дэмжин гэрээр сувилъя" аян
 
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
Бага насны хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах, мэдлэг, чадвар олгох ...
 
8 r lekts
8 r lekts8 r lekts
8 r lekts
 
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013
Ногоон алт төслийн үйл ажиллагааны тайлан 2013
 
Gar UGAAH DELHIIN UDUR
Gar UGAAH DELHIIN UDURGar UGAAH DELHIIN UDUR
Gar UGAAH DELHIIN UDUR
 
Мандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалт
Мандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалтМандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалт
Мандлын цэцэг, мод, зүлэг тарих төлбөргүй сургалт
 
МЗХ-ны Мэдээлэл судалгаа, Олон нийттэй харилцах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Мэдээлэл судалгаа, Олон нийттэй харилцах газрын 2014 оны ажлын тайланМЗХ-ны Мэдээлэл судалгаа, Олон нийттэй харилцах газрын 2014 оны ажлын тайлан
МЗХ-ны Мэдээлэл судалгаа, Олон нийттэй харилцах газрын 2014 оны ажлын тайлан
 
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрэрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
 
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөөмонголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
 
тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил
 

2014 1st Quarter Newsletter

  • 1. Харилцан туслалцаж, хамтдаа хөгжицгөөе! ХОРШООЛЛЫН МЭДЭЭ №01(14). 2014 оны 5-р сар OЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ 2014 Өрхийн аж ахуйн олон улсын жил Нэгдсэн Үндэстэний Байгууллагаас 2013 оны 11 дүгээр сарын 22 өдөр 2014 оныг “Өрхийн аж ахуйн олон улсын жил” болгон зарлажээ. “2014-Өрхийн аж ахуйн олон улсын жил”-ийн албан ѐсны нээлт дээр НҮБ- ийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Жосе Гразиано Силва хэлсэн үгэндээ “Энэ жилийн арга хэмжээнүүд нь “2012-Олон улсын хоршооллын жил”-ийн үргэлжлэл болж байна” хэмээн тодотгосон байна. Олон улсын жилээр өлсгөлөн болон ядууралыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, байгалын нөөц баялагыг зүй зохистой ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах түүнчлэн тогтвортой хөгжлийг бий болгоход өрхийн аж ахуй чухал ач холбогдолтой гэдгийг дэлхий нийтийн анхаарлын төвд хүргэхийг зорьж байгаа бөгөөд 2 тэрбум гаруй өрхийн аж ахуй эрхлэгчид түүн дотор малчид, загасчид, тариаланчид, уугуул иргэдийн дуу хоолойг дэлхий нийтэд хүргэх арга хэмжээ юм. “2014-Өрхийн аж ахуйн олон улсын жил”-ийн арга хэмжээнүүдийн хүрээнд Энэхүү дугаарт:  Олон улсын арга хэмжээ   Сургалт, семинар   Хоршоодын сониноос   Удирдах зөвлөлийн хурлууд   Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр  Холбоо барих, мэдээлэл ирүүлэх хаяг: Монголын Хоршооллын Үндэсний Нэгдсэн Холбоо Утас/факс: 976-350232 Mэйл: mnca@mongolia.coop
  • 2. 2014 он № 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 2 улс орнуудын засгийн газруудаар дамжуулан өрхийн аж ахуйг хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, нийгмийн бодлогын төвд аваачихыг зорьж байна. НҮБ-аас 2014 онд өрхийн аж ахуйд тулгараад байгаа асуудалууд түүнийг шийдэх арга замуудыг тодорхойлох өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэгүүд, хамтын ажиллагааг үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшинд зохион байгуулахыг дэмжиж ажиллахаар болсон байна. Олон улсын хоршооллын холбоо (ICA) энэхүү олон улсын жилийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд тус холбооны ерөнхийлөгч Паулин Грийн олон улсын жилийн ач холбогдолыг тодотгож хэлсэн үгэндээ “Өрхийн аж ахуй эрхлэгчид нь дундын хоршоог байгуулж, эзэмшиж байдаг тиймээс дундын хоршоо нь эдгээр өрхийн аж ахуй эрхлэгчдийн бүтээсэн баялагын үр шимыг бусдад биш өөрсдөд нь үлдээхийн төлөө чармайн ажиллах хэрэгтэй” гэжээ. Мөн тэрээр “Олон улсын хоршооллын холбоо, гишүүн байгууллагуудын олон улсын жилийн өмнө хүлээсэн үүрэг нь хоршоодыг байгуулахад туслах бөгөөд энэ нь өөрөө олон улсын жилийг дэмжсэн дэмжлэг байх болно” хэмээжээ. Ази-Номхон далайн бүсийн орнуудын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Иргэний нийгмийн байгууллагууд Улаанбаатар хотноо хуралдав Ази-Номхон далайн бүсийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид 2014 оны 3-р сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд хуралдлаа. Уг хуралд Ази-Номхон далайн бүсийн орнуудын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж 10 орны 17 хүн, Монголын ХАА- н салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл 19 хүн, урилгаар 8 хүн, нийт 44 хүн оролцов. Хурлыг нээж Монголын Хөдөө аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбооны ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлсэн бөгөөд хуралд НҮБ-ын ХХААБ-ын Ази-Номхон далайн бүсийн дэд захирал Х.Конума, Монгол, БНСУ, Хятад улсыг хариуцсан ХХААБ-ын суурин төлөөлөгч Перси Вачата Мисика, НҮБ-ын ХХААБ-ын дэд суурин төлөөлөгч Шейх Ахадузаман, шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал, Ази-Номхон далайн бүсийн Хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн Аллан Доу, ҮХААЯ-ны төлөөлөл Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Эрдэнэжаргал нар урилгаар оролцож хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэллээ.
  • 3. 2014 он № 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 3 Хурлаар Ази-Номхон далайн бүсийн Хүнс хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсож төлөөлөгчид Өрхийн аж ахуй, Загасны аж ахуй, ХАА-н салбарт ажиллагсдын нийгмийн хамгаалал, Тэжээлийн дутагдал, Хүнсний аюулгүй байдал зэрэг 4 сэдвээр бүлэг болон ажиллан тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ. 2 өдрийн хурлын төгсгөлд төлөөлөгчид хэлэлцсэн асуудлаа нэгтгэн Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази-Номхон далайн бүсийн Сайд нарын 32 дахь удаагийн бага хуралд хэлэлцүүлсэн юм. Тус олон улсын хурлыг Монголын Хөдөө аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний холбоо амжилттай зохион байгууллаа. Дэлхийн фермерүүдийн форум болов Дэлхийн фермерүүдийн форум нь жижиг фермерүүд, тэднийг төлөөлөгч байгууллагууд, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан /IFAD/, Засгийн газруудын хооронд хөдөөгийн хөгжил, ядуурлыг бууруулах асуудлаар 2 жилд нэг удаа уулзалт, хэлэлцүүлэг явуулдаг үйл явц юм. Энэ жилийн форум 2014 оны 02-р сарын 14-21-ний өдрүүдэд Итали улсын Ром хотноо Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сангийн байранд зохион байгуулагдаж дэлхийн өнцөг бүрээс 100 орчим фермерүүдийн байгууллагын төлөөлөл, хөдөөгийн хөгжил, ядуурлыг бууруулах болон ХАА-н хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл оролцов. Монголын ХАА-н жижиг үйлдвэрлэгчдийг төлөөлөн Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа оролцсон байна.
  • 4. 2014 он № 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 4 СУРГАЛТ, СЕМИНАР Хоршоологчдод зориулсан англи хэл-компьютерын хосолсон сургалт болов 2014 оны 1-р сарын 7-оос 14-ний өдрүүдэд Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Хоршооллын сургалт мэдээллийн төв Англи хэл-компьютерын хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Адра ОУБ төсөл хэрэгжүүлдэг Завхан, Сэлэнгэ аймгийн хоршоодын болон Үндэсний холбооны гишүүн хоршоодын төлөөлөл нийт 18 хүн оролцлоо. Сургалтыг тус холбооны Энхтайвны корпусын сайн дурын ажилтан Роберт Трийт, гадаад харилцааны мэргэжилтэн Д.Бямбацэрэн нар удирдан явууллаа. Хоршоодод зориулагдсан зайн сургалт зохион байгуулагдав 2013 оны 11-р сараас 2014 оны 2 сар хүртэл АХБ-ны “Иргэдийн санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо Банк Санхүүгийн Академтай хамтран Төв аймгийн 4, Хэнтий аймгийн 4, нийт 8 ХЗХ-оодыг хамруулан зайн сургалтын нэг хэлбэр болох онлайн сургалтыг зохион байгууллаа. Уг онлайн сургалтыг явуулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс хоршоодод интернэт модем тараан өгч, сурагчид, багш нар интернетээр дамжуулан харьцаж байлаа. Онлайн сургалт нь оролцогчдын сэтгэлд хүрч чадсан ба цаашид энэ онлайн сургалт нь Монголын нөхцөлд амжилттай хэрэгжиж болох сургалтын арга хэлбэр гэдгийг баталгажуулсан давхар ач холбогдолтой сургалт болов. Сургагч багш нарын сургалт болов АХБ-ны “Иргэдийн санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “ХЗХ-ны зарчим, туршлага”, “ХЗХ-ны Засаглал, гишүүдийн оролцоо” сэдвээр орон даяар хийх сургалтын Сургагч багш нарын сургалтыг Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв хамтран 2014 оны 2-р сарын 17, 3-р сарын 31-нд тус тус зохион байгууллаа. Сургалтад нийт 23 багш хамрагдсан байна. ХЗХ-дод зориулсан гарын авлага, зөвлөмжийг флаш дискээр хоршоодод тараав 2014 оны 2-р сарын 10-аас эхлэн ХЗХ-дод зориулсан гарын авлага, зөвлөмжийг флаш дискээр хоршоодод тараалаа. Нийт 52 ширхэг баримт бичгийн загвар багтаасан Зөвлөмжийг “Монкорд”, “Монум”, “Кредит Юнион Монгол”, “Арвиндэм”, “Алтан давалгаа” ХЗХ-ын дарга, гүйцэтгэх
  • 5. 2014 он № 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 5 захирал, эдийн засагч нараас бүрдсэн баг боловсруулсан байна. 3-р сарын 31-ны байдлаар 103 ХЗХ флаш дискийг хүлээн авсан байна. “Хадгаламж зээлийн хоршооны зарчим, туршлага”, “ХЗХ-ны Засаглал, гишүүдийн оролцоо” сэдэвт сургалт болов 2014 оны 2 дугаар сараас 3 дугаар сарыг дуустал Улаанбаатар хотын 49 ХЗХ-дод зориулж нийт 9 удаагийн 3 өдрийн сургалтыг МХЗХҮХ, МХСМТ хамтран зохион байгууллаа. Сургалтад ХЗХ- ны Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүд, ажилтнууд, нийт 198 хүн хамрагдсан байна . “Байгууллагын хөгжил” сэдэвт сургалт болов Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв нь Австрийн Клагенфуртын Альпс-Адриатик их сургуультай хамтран “Байгууллагын хөгжил ба манлайлал” сургалт, “Хамтын ажиллагааг хөгжүүлэх” төслийг 2013 оны намраас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд зохион байгуулагдах сургалтыг хоршооны дарга, менежерүүд, сургагч багш нарт зориулан 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. “Байгууллагын хөгжил ба манлайлал” сургалтын эхний шат 2013 оны намар зохион байгуулагдсан бол 2 дахь шатны сургалт “Байгууллагын хөгжил” сэдвээр 2014 оны 3 дугаар сарын 17-оос 20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтад хоршооны дарга, менежерүүд, хоршооны сургагч багш, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллагын төлөөлөл, хоршооны асуудал хариуцсан төрийн байгууллагын төлөөлөл нийт 23 хүн хамрагдлаа. Сургалтыг Австрийн Клагенфуртын Альпс-Адриатик их сургуулийн багш Доктор, Профессор Ральф Гроссманн, Доктор, Профессор Клаус Скала нар удирдан явуулсан ба сургалтаар “Байгууллагын хөгжил”-ийн хүрээнд өөрчлөлтийн менежментийн асуудлыг авч үзсэн бөгөөд өөрчлөлт хийх санаа гаргахаас эхлэн төслийг хэрхэн эхлүүлэх, төслийн явц, хэрхэн амжилттай төгсгөх талаар олон улсын жишигт нийцсэн аргачлалыг сонирхолтой хэлбэрээр зааж сургаснаараа ач холбогдолтой байлаа.
  • 6. 2014 он № 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 6 “Хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх төслийн хэрэгжилт, үр дүн, сургамжит асуудалууд” хэлэлцүүлэг болов ADRA Шинэ Зеланд, Шинэ Зеландын Засгийн газрын NZ $600,000 санхүүжилтээр “Хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх” төсөл 2011 оны 4 сараас үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд 3 жилийн хугацаанд Завхан, Сэлэнгэ аймгийн 14 сум 1 тосгонд ажилласан байна. Төслийн хүрээнд мэргэжлийн болон бизнесийн сургалтуудад давхардсан тоогоор 1419 хоршооны гишүүд хамрагдсан бөгөөд эдгээрээс 881 нь бизнесийн сургалтуудад, 538 нь мэргэжлийн сургалтуудад хамрагджээ. Ийнхүү төслийн үр дүнд 28 анхан шатны хоршоо үйл ажиллагаагаа тогтворжуулсаны зэрэгцээ төслийн хүрээнд байгуулагдсан анхан шатны хоршоодууд Завхан аймагт “Завхан эх нутаг”, Сэлэнгэ аймагт “Баян Сэлэнгэ-Өгөөж” дундын хоршоог байгуулсан байна. Төслийн багийнхан 2014 оны 3 сарын 28-ны өдөр зорилтот үр дүндээ хүрч, олон хүний амьдралд өөрчлөлт авчирахад хамтран ажилласан бүхий л оролцогч талуудад талархал илэрхийлж, ажлаа дүгнэсэн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. “Хоршоодын чадавхийг сайжруулах, туршлага солилцох уулзалт, сургалт” Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбоо Глобал Коминитис /Global Communities/ Олон улсын байгууллагатай хамтран “Хоршоодын чадавхийг сайжруулах, туршлага солилцох уулзалт, сургалт”-ыг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дархан-Уул аймгийн Дархан, Орхон сум, Төв аймгийн Батсүмбэр сумдад зохион байгуулж хоршоодод тулгарч буй бэрхшээлүүд, түүнээс хэрхэн гарах гарц, арга замуудын талаар ажлын хэсгээр ажиллаж тодорхой асуудлуудыг харилцан ярилцсан арга хэмжээг зохион байгуулав. Дархан-Уул аймгийн Төв аймгийн Батсүмбэр сумын хоршоод Дархан сумын хоршоод
  • 7. 2014 он № 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 7 Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын хоршоод Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоршоод ХОРШООДЫН СОНИНООС Улсын тэргүүний хоршоод 2013 онд нийт 10 хоршоо Улсын тэргүүний хоршоогоор шалгарснаас 5 хоршоо нь ХЗХ байсан бөгөөд Улсын тэргүүний хоршоогоор шалгарсан Улаанбаатар хотын “Өгөөдэй зоос”, “Тэргүүн зоос”, “ Кредит юнион монгол”, Баян-Өлгийн аймгийн “Цэнгэл хөгжил”, Хэнтийн аймгийн “Сүлдэт өндөр” хадгаламж зээлийн хоршоод, хамт олонд Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбооны зүгээс цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Дашрамд дурдахад 2013 оны эцсийн байдлаар МХЗХҮХ –ны гишүүнчлэл 105 хүрч, нийт ХЗХ-ын 74,4% -д хүрлээ. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Алтанцацал” хоршоо Монгол улсын Засгийн газраас 2013 онд “Улсын тэргүүний тариаланч” хамт олноор 9 аж ахуйн нэгж шалгаруулсны нэгээр нь манай үндэсний холбооны гишүүн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Алтанцацал” хоршоо шалгарав. Тус хоршоо нь 2007 онд Сүхбаатар аймгийн “ Тэргүүний хоршоо” 2010 онд Үндэсний холбооны “ Оны тэргүүний аж ахуй”, 2011 онд” Улсын тэргүүний хоршоо”-оор шалгарч орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, хамтын хөдөлмөрийн давуу талын үр дүнд ажилгүйдэл, ядуурлыг, бууруулах, хоршооны гишүүдийнхээ нийгмийн асуудалд анхаарч ажиллаж ирсэн.
  • 8. 2014 он № 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 8 Дархан-Уул аймгийн Ган-Алдар хоршоо Дархан-Уул аймгийн Ган-Алдар хоршоо нь Дархан сумын 7-р багт барилгын материал, авто сэлбэгийн “Буд” худалдаа үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулж 100 гаруй ажлын байр бий болгон ажиллаж байна. УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛУУД Монголын худалдаа, эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбоо Тус холбооны удирдах ажилтаны уулзалт, семинар 2014 оны 02 дугаар сарын 14 нд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд 21 аймгийн хоршоодын холбоодын дарга нар, тэргүүлэгч гишүүд оролцов. Уулзалт семинараар 2013 оны ажлын дүнг хэлэлцэж, 2014 онд хийх ажлын төлөвлөгөөг батлав. Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо Тус холбооны Удирдах зөвлөлийн ээлжит V хурал 3 сарын 25-27 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Их тэнгэр” цогцолборт хуралдлаа. Хуралд 18 аймгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцож хурлын ирц 77.5% байлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа. Үүнд:  Үндэсний холбооны 2013 оны үйл ажиллагааны тайлан, 2014 оны төлөвлөгөө  2013 оны санхүү, бизнесийн үйл ажиллагааны дүн, 2014 оны төсөв  Хяналтын зөвлөлийн мэдээлэл  Үндэсний холбооноос 2014-2002 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн төсөл  Үндэсний холбооны дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл  Үндэсний холбооны ээлжит VII Их хурлын тов, хэлэлцэх асуудал, оролцох төлөөлөгчдийн тоог тогтоох
  • 9. 2014 он № 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 9  Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны их хурлын төлөөлөгч сонгох журам Мөн уламжлал ѐсоор хурлын үеэр аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоодын ажлыг “Аймгийн холбооны ажил дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийн дагуу дүгнэж шалгарсан аймгийн холбоод болон тэргүүний хоршоодод шагналыг гардуулав. 2013 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан шалгарсан аймгийн холбоо, хоршоодыг дурьдвал: 1. Тэргүүн байранд Увс аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо шалгарч Шилжин явах цом, Өргөмжлөл, 3.0 сая төгрөгөөр, 2. Хоѐрдугаар байранд Сүхбаатар, Баянхонгор аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо шалгарч Өргөмжлөл тус бүр 1.5 сая төгрөг, 3. Гуравдугаар байранд Архангай, Өмнөговь аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо шалгарч Өргөмжлөл тус бүр 1.0 сая төгрөгийн шагнал хүртэв. Үндэсний холбооны тэргүүний хоршоогоор Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Алтан алдар”, Увс аймгийн Тариалан сумын “Бургастайн гол”, Ховд аймгийн Эрдэнэбулган сумын “Тунгалаг уст шураг” хоршоод шалгарсан байна. 2014 оны 5, 6 дугаар саруудад бүх аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоод бага хурлаа хуралдуулж, сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хэлэлцэж, Үндэсний холбооны ээлжит VII Их хуралд аймгийнхаа хоршоологчдыг төлөөлж оролцох төлөөлөгчдөө сонгоно. Аймгийн холбооны бага хурлуудад Үндэсний холбооноос төлөөлөгч оролцож, Үндэсний холбооны бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, сургалт зохион байгуулахын зэрэгцээ Их хурлаар хэлэлцэх Бодлогын баримт бичиг болон дүрмийн шинэчилсэн найруулгын төсөлд хоршоологчдоос санал авах ажлыг хэрэгжүүлэхээр Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэв.
  • 10. 2014 он № 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 10 ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР, АЯН Хоршоо, худалдааны хөгжлийг дэмжих аян Монголын худалдаа, эд хэрэглэгчдийн хоршооллын Төв холбоо (Нийгэмд үйлчилдэг ТББ)-ноос “ХОРШОО, ХУДАЛДААНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” аяныг 2014 онд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аян нь орон нутагт худалдааны мэргэжлийн ажилтныг сурган бэлтгэж нэмэгдүүлэх, төр засгийн бодлогыг дэмжих зорилгоор хоршоодод сайн засаглалыг төлөвшүүлж, худалдаа, үйлчилгээний дэг журам, соѐл менежментийг нь сайжруулах, хоршоодын үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, зах зээлд нэвтрүүлэх, сүлжээг бий болгох ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой. Монгол улсад үндэсний хоршоо, худалдааны салбар 1921 оны 12 сарын 16-ны өдөр “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэй байгуулагдсанаар хөгжсөн түүхтэй билээ. Худалдааны салбар нь анх хоршооны бүтцээр бий болж 1958 оныг дуустал Эд хэрэглэгчдийн хоршоо-д, тэдгээрийн үйл ажиллагааг орон нутагт хамаарах аймгийн холбооноос бүрдэж ажилласнаар улс орны болон ард түмний амьдралд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж, 1959- 1990 онд улсын худалдааны хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байснаа 1990 оноос хувийн хэвшил давамгайлж хоршоод олноор төрөн гарч үйлдвэрлэл, худалдааны хамтарсан шинжийг өргөн агуулах болсон юм. Өнөөдөр худалдааны салбарт олон компани, хоршоо, нөхөрлөл үйл ажиллагаа явуулж 450 мянган хүн худалдааны үйл ажиллагаанд оролцон амьдрал ахуйгаа зохицуулдаг гэсэн судалгаа бий. Энэ хэмжээний ажлын байр бий болж буйг илэрхийлж байгаа хэрэг. Нөгөө талаар Монгол улсын 6 хүний нэг буюу хөдөлмөрийн идэвхитэй хүн амын 40 орчим хувь худалдааны салбарт ажилладаг нь салбарын гүйцэтгэх үүрэг ач холбогдлыг юу юунаас ч илүү тодорхой харуулж байна. Мөн Монгол улсад бүртгэлтэй 2500-гаад хоршоо үйл ажиллагаа явуулж байгаагаас гишүүд хувь хүртэж ашиг орлого нь нэмэгдэхийн зэрэгцээ өөрсдөө ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах тодорхой жишээ мөн боловч тухайн салбарын нийгмийн хөгжил, ажиллагчдын амьдралын түвшин дээшлэхгүй байгаас энэхүү аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн “Эмэгтэйчүүд давамгайлсан бүлгийг байгуулж зээл болон зээлийн батлан даалтанд хамруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх” бүрэлдэхүүн хэсэгт 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбоо 2013 онд уг төслөөс зарласан тендерт оролцон 2014 оноос 2016 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл 2,6 жилийн гэрээг байгуулан ажиллаж байна.
  • 11. 2014 он № 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 11 “Эмэгтэйчүүд давамгайлсан бүлгийг байгуулж, зээл болон зээлийн батлан даалтын үйлчилгээнд хамруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төслийн бүрэлдэхүүн хэсгийн 2013 оны ажлын үр дүнд орон нутагт 150 бүлэг (бүлгийн гишүүдийн 76,3% эмэгтэйчүүд) байгуулагдаж, 2012 онд байгуулагдсан бүлгүүдээс 84 бүлэг 691.6 сая төгрөгийн зээл аван бизнесээ эрхлэн амжилттай ажиллаж байна. Бүлгүүдийн бизнесийг бэхжүүлэхэд зориулан технологийн сургалтыг 3 үе шаттайгаар, “Бизнес төлөвлөгөө боловсруулах, зээлийн төсөл бичих” сургалтуудыг зохион байгуулж нийт 1200 гаруй гишүүд оролцсон. “Бүлгийн гишүүдэд хамтын ажиллагааны давуу тал, хоршооны тухай үндсэн ойлголт, үүсгэн байгуулах” сургалтыг 5 аймагт 200 гаруй бүлгийн гишүүдийн дунд зохион байгууллаа. Сургалтын үр дүнд аймаг бүрт 1-2 хоршоо байгуулагдахаар урьдчилсан нөхцлүүд хангагдан санал бодлоо харилцан солилцож байна. Аймгийн идэвхижүүлэгчдийн сургалт Хэнтий аймгийн “Насны нүнжиг” бүлэг Улаанбаатар хот Булган аймгийн Хангал сумын Хялганат Хөвсгөл аймаг Шинэ-Идэр сумын бүлгүүд тосгоны Гарын таван хуруу бүлэг
  • 12. 2014 он № 01 ХОРШООЛЛЫН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ! 12 Говь-Алтай аймаг технологийн сургалт Архангай аймаг “Шигтгээ” бүлэг “ХОРШООЛОГЧДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” БА “МОНГОЛЫН ХОРШООЛОГЧДЫН ҮНДЭСНИЙ 4-Р ЧУУЛГАН” Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоо, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төв нь Австрийн Клагенфуртын Альпс-Адриатик их сургуультай хамтран “Байгууллагын хөгжил ба манлайлал” сургалт, “Хамтын ажиллагааг хөгжүүлэх” төслийг 2013 оны намраас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн “Хамтын ажиллагааг хөгжүүлэх” хэсэг нь зах зээлийн саад, бэрхшээлүүдийг даван туулахын тулд хоршоод хоорондын болон хоршоодын хөгжлийг дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагаа, шинэ хамтын бүтцийн хэлбэрүүдийг хөгжүүлэх (Network Building & new collaborative structures) зорилгыг агуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд 2014 оны намар хоршоологчдын уулзалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулахаар төлөвлөн хоршооллын салбарын бүхий л төлөөллийг хамруулсан төлөвлөлтийн баг болон техникийн багийг бий болгон ажиллаж байна. Төлөвлөлтийн баг 2014 оны 3 дугаар сарын 21-нд нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 дахь удаагийн хурлаа хийсэн бөгөөд уг хурлаар дараах 3 сэдвийн хүрээнд “Хоршоологчдын уулзалт, хэлэлцүүлэг”-ийг явуулахаар тогтлоо. Үүнд: 1. Хоршооны салбар дахь хамтын ажиллагаа 2. Хоршооны хөгжлийн үе шатыг тодорхойлох стратеги 3. Хоршооны хөгжлийг орон нутагт дэмжих бүтэц, зохион байгуулалт Хоѐр жил тутам зохион байгуулагддаг “Монголын хоршоологчдын үндэсний чуулган” энэ жил 4 дэхь удаагаа зохион байгуулагдах бөгөөд дээр дурдсан “Хоршоологчдын уулзалт, хэлэлцүүлэг” нь 4-р чуулганы нэг хэсэг болох учиртай юм.