Mais conteúdo relacionado
Semelhante a Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ (20)
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
- 1. ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
КОМПЬЮТЕРИЙН ТЕХНИК МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ
“Маркетингийн удирдлага” мэргэжлийн оюутан Б. ЗОРИГТ
Электрон шуудан: info@masf.mn Гар утас: +976-99175487
“Жижиг бизнесийн удирдлага” мэргэжлийн оюутан Э. ХАШХ Ү ЛЭГ
Электрон шуудан: hashaa_apple@yahoo.com Гар утас: +976-88026620
ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
Хураангуй
Сургуулийн дэргэдэх инкубаци нь доктор, профессор, багш, оюутануудын
шинэлэг санаа бүтээлүүдийг зах зээлд нэвтрүүлэх шаардлагын дагуу гарч ирсэн
ойлголт юм. Дэлхийн хэмжээнд их, дээд сургуулиудын дэргэдэх инкубаци нь
ихэнх хувийг эзэлдэг. Ийм учраас Монголын их, дээд сургуулиудын дэргэдэх
инкубаторын байгууллага байгуулах боломжийг тодруулахад оршино.
Т ү лх үү р ү г: Технологи, бизнесийн инкубаци, бизнес инкубатор төв, бизнес
хөгжлийг дэмжих төв, Эрх зүйн зохицуулалт.
Оршил
Зах зээлийн эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, худалдаа арилжааны харилцааг
хөгжүүлэх болон болон дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэх олон арга замууд байдаг ба эдгээрийн дотроос технологи, бизнесийн
инкубацийг хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл хэмээн дэлхий нийтээр хүлээн
зөвшөөрч олон улс орон энэхүү аргыг амжилттай хэрэгж үүлж байна. Бизнесийн
инкубаци нь ерөнхийдөө бизнесийг хөгжүүлэх динамик процесс бөгөөд аж
ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж, хөл дээрээ зогсож
бие даах, зах зээлд эзлэх байр суурийг нь бэхжүүлэн, өрсөлдөх чадварыг
дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа юм. Бизнесийн инкубаци нь
технологийн инкубацийг агуулдаг ба энэхүү ойлголт нь технологийг
нутагшуулах, дамжуулахтай нягт холбоотой ойлголт юм. Бизнесийн
инкубацийн үйл ажиллагааг бизнесийн инкубатор гэгдэх тусгай байгууллага
эрхлэн явуулдаг бөгөөд тэдгээр нь үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ,
харъяалал зэргээс шалтгаалж олон хэлбэрээр зохион байгуулагдан ажиллаж
болдог. Эдгээрийн нэг болох технологийн инкубатор нь тодорхой төрлийн
технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн зах зээлд арилжих чиглэлээр гол төлөв
үйл ажиллагаа явуулдаг.
- 2. Ү ндсэн хэсэг
Бизнесийн инкубаци нь жижиг дунд үйлдвэрүүдийг шаардлагатай
үйлдвэрлэлийн байр талбай, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөөр хангахад
санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэх, эрх зүйн таатай орчинг бүрд үүлэх,
ажилчидыг хөгжүүлэх, удирдлагын чадавхийг нэмэгдүүлэх замаар бизнесийн
үйл ажиллгааг тогтворжуулан хөл дээр нь зогсоож, өсгөн бойжуулах бүхий л
нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.
Инкубацийн м ө н чанар
1. Бизнесийн инкубаци нь жижиг дунд үйлдвэрүүдийг тодорхой хугацаанд
шаардлагатай үйлдвэрлэлийн байр талбай, тоног төхөөрөмж, эргэлтийн
хөрөнгөөр хангахад санхүүгийн дэмжлэг туслалацаа үзүүлэх, эрх з үйн таатай
орчинг бүрдүүлэх, ажиллагчдыг хөгжүүлэх, удирдлагын чадавхийг
нэмэгдүүлэх замаар бизнесийн үйл ажиллагааг тортворжуулан хөл дээр нь
зогсоож, өсгөн бойжуулах бүхий л нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл
ажиллагаа юм.
Бизнесийн инкубаци гэдэг нь ерөнхийдөө бизнесийн байгууллагын
хөгжлийн динамик процесс бөгөөд шинэ тутам байгуулагдсан болон үйл
ажиллагаа явуулж байгаа компаниудад шаардлагатай дэмжлэг туслалцааг
үзүүлж, халамжлан бойжуулах замаар, тэдгээрийн өсөлтийг хангаж, зах зээлд
эзлэх байр суурийг бэхжүүлэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл
ажиллагаа юм.
3.
Бизнесийн инкубаци нь бизнесийг дэмжих олон төрлийн нөөц ба
үйлчилгээний тусламжтайгаар шинэ компаниудыг хөл дээр нь босгох, өсөлтийг
хурдасгагч эдийн засгийн хөгжлийн гол хэрэгсэл юм.
4.
Бизнесийн инкубаци гэдэг нь шинээр байгуулагдаж байгаа болон жижиг
бизнесийн хөгжлийн эхэн үе шатанд нь дэмжлэг үзүүлэн бойжуулж, өсгөхөд
чиглэгдсэн бизнесийн хөгжлийн процесс, дэд бүтэц болон хүмүүсийн хамгийн уян
зоолон хослол юм.
5.
Инкубатор гэдэг нь шинээр үүсгэн байгуулагдаж байгаа компаний дан
ганцаараа үйл ажиллагаагаа өргөжүүлэн удирдан явуулахад учирч болох б үхий л
эрсдлийг арилгаж өгөх зорилгоор өөрийн нөхцөл боломж дадлага туршлагаасаа
хуваалцдаг байгууллага юм.
Ү ндсэн үү рг үү д
2.
•
•
Шинэ тутам байгуулагдсан бизнесийн байгууллагын өсөлтийг хангах,
хөрөнгө оруулалтын зардал, эрсдэлийг бууруулах
Шинэ бүтээгдэхүүн болон шинэ технологийг дэмжин үйлдвэрлэл, бизнес болгон
хөгжүүлэх
- 3. •
•
•
•
Судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэн б үтээгдэхүүн
үйлдвэрлэж, зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх
Үйлдвэрлэл, байгууллагын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар
мэргэжлийн зөвлөгөө өгөх
Их сургууль, үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
Бүтээгдэхүүний хөгжлийг хурдасгаж, түүнийг хянах хяналтын механизмийг бий
болгох
Дээрх үү рг үү дийн х ү рээнд инкубаци нь дараахи ү йлчилгээг ү з үү лдэг
•
•
•
•
•
•
•
•
Бизнес хөгжүүлэх сургалт зохион байгуулж, холбогдох мэдээлэл, зөвлөгөөгөөр
хангах
Компаниудыг зах зээлээ олоход нь зуучлах
Компанийн ажилтнуудыг сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх
Засгийн газрын болон гадаадын компаниудын захиалгаар хийгдэх т өс өл,
ажлуудыг олж инкубаторт байгаа компаниудаар гүйцэтгүүлэх ажлыг зуучлах
Мэргэжлийн боловсон хүчнээр хангах
Байр талбай тоног төхөөрөмжөөр хангах
Мэдээллэр хангах
Удирдлагаар хангах
Оролцогч талууд
Бойжуулагч буюу инкубатор
Бойжигч буюу бизнесийн
Гаднаас
дэмжигч
байгууллага
Инкубаторын зохион байгуулалтын хэлбэр
1.
2.
3.
4.
Технологийн инкубатор
Бизнесийн инкубатор
Технологи бизнесийн инкубатор
Технологийн парк
- 4. 5.
6.
7.
8.
9.
10.
Шинжлэх ухааны парк
Шинжлэх ухаан, технологийн парк
Судагаа ба хөгжлийн парк
Аж үйлдвэрийн парк
Бизнесийн парк
Бизнесийн инновацийн төв
Хамрах х ү рээ
Орц
Хувиргах процесс
Эрдэм
Капитал
шинжилгээний
Хүн хүч
судалгаа
• Материаллаг
Туршилт,
нөөц
үлдвэрлэл
Эрх зүйн таатай
үйлчилгээ
орчин
Сургалт
Гарц
Зах з
Шинэ
бүтээгдэхүүний
загвар
Орлого, ашиг
Инкубацийн процесс
Инкубаторт бойжих гэрээт хугацаа гол төлөв 1-3 жил байдаг ба төгсөлтийн
дараа дахин 3 жил хяналтанд байлгаж, дэмжиж тусалдаг туршлага т үгээмэл
байна
Уг процесс нь дараах үе шатаар явагдана.
•
•
•
•
•
Бойжигч компаниудыг элсүүлэх
Шаардлагатай үйлчилгээг үзүүлэх
Орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх
Бойжигч компаниудыг төгсгөж гаргах
Төгсөлтийн дараахи хяналт, үйлчилгээг үзүүлэх
ТЕХНОЛОГИЙН ИНКУБАЦИЙН ЭРХ З Ү ЙН АСУУДЛУУД
Технологийн инкубацийн талаархи эрх зүйн зохицуулалт
Улс орон бүр төрөөс шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхэд чиглэгдсэн хууль
эрх зүйн актуудаараа түүнийг баталгаажуулсаар иржээ.
Монгол улсын Их Хурлаас болон Засгийн Газраас сүүлийн 10 гаруй жилд
баталсан “Шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлого” “Шинжлэх
ухаан технологийн хууль” “Технологи дамжуулах тухай хууль” “Патентийн
- 5. тухай хууль” “Зохиогчийн эрхийн тухай хууль” “Компанийн тухай хууль” “Аж
ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хууль” “Монгол улсын
шинжлэх ухаан технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөдбөр”
“Шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдэл /Корпораци/-ийн үндсэн
чиглэл” зэрэг хууль эрх зүйн актууд нь дээрхи харилцааг зохицуулах эрх з үйн
таатай орчинг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Мөн түүнчлэн Монгол
улсын гадаад орнуудтай байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээр үүд нь нэг адил
Монгол улсад технологийн инкубацийг хөгжүүлэх чиглэлээр үүсч бүрэлдсэн
харилцааг зохицуулахад чиглэгдсэн эрх зүйн актууд юм. Манай улсад шинээр
үүсэн бүрэлдсэн энэхүү харилцааг зохицуулах эрх зүйн тусгай акт байхг үй
тиймээс уг харилцаатай холбоотой эрх зүйн ерөнхий актуудаар зохицуулагдах
учиртай. Тодруулбал технологийн инкубатор нь иргэний хуулинд тусгагдсан
хуулийн этгээдийн талаархи зарчмуудаар зохицуулагдах ёстой. Технологийн
инкубаторуудын технологи дамжуулах, нутагшуулах үйл ажиллагаа нь
технологи дамжуулах тухай хууль болон оюуны өмчийг хамгаалахтай холбоотой
бусад эрх зүйн актуудаар зохицуулагдана. Технологийн инкубацийн эрх з үйн
зохицуулалтын асуудал нь үндсэн 2 хэсгээс бүрддэг байна.
Үүнд: А. Технологи дамжуулах ба оюуны өмчийн асуудал
Б. Технологийн инкубацийг зохион байгуулах эрх зүйн асуудал
Технологийн инкубатор байгуулахад тулгарч буй эрх зүйн тулгамдсан асуудлын
нэг нь газар ашиглах, эзэмших болон тэдгээрийн санхүүгийн эх үүсвэртэй
холбоотой асуудал юм.
Монголын инкубаторын хөгжил үйл ажиллагаа
Бизнес инкубатор төв, Бизнесийн хөгжлийг дэмжих төв гэсэн 2 салбараар
хөгжиж байгаа. Эдгээрийг улсын хэмжээнд авч үзвэл.
Бизнес инкубатор
1. Дархан
МСҮТ
2. Дорнод
МСҮТ
3. Налайх
МСҮТ
4. Завхан
Манлай од
5. Өвөрхангай
МСҮТ
6. Сэлэнгэ
МСҮТ
7. Увс
МСҮТ
8. Хөвсгөл
Бизнес инкубаторийн төв
- 6. МСҮТ
9. Орхон
Бизнес хөгжлийг дэмжих төв
1. Архангай
Мэдлэгийн сүлжээ
2. Баян-Өлгий
Менталика
3. Баянхонгор
МСҮТ
4. Булган
МСҮТ
5. Говь-Алтай
Элбэг төв сургалтын төв
6. Дорноговь
МСҮТ
7. Дундговь
“Аялал” ХХК
8. Ховд
“Бат-Итгэл” Төрийн бус байгууллага
9. Сүхбаатар
“Бэнчин” ХХК
10. Өмнөговь
Амжилтын томъёо
11. Хэнтий
МСҮТ
12. Орхон
Маргад Дээд сургууль
Улаанбаатар
1. МХБИБҮХ
2. “Бизнес талант” ХХК
3. Лемур
4. “Технож” ХХК
5. ЖДҮХНХ
6. Чөлөөт урсгал
7. МОХ
8. Эверланд
9. IT Парк
10. ШУТИС-ийн дэргэдэх инкубатор
Бизнесийн Инкубатор т ө в өө с ү з үү лэх ү йлчилгээ
- 7. -
Аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах
-
Мэдээлэл зөвлөгөө өгөх
-
Төсөл хөтөлбөр боловсруулах
-
Жижиг зээл олгоход зуучлах
-
Бойжигчдод аж ахуй эрхлэх орчин бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх
Бизнесийн хөгжилийг дэмжих төвөөс үзүүлэх үйлчилгээ
-
Аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах
-
Мэдээлэл зөвлөгөө өгөх
-
Төсөл хөтөлбөр боловсруулах жижиг зээл олгоход зуучлах
Т ө р өө с ү з үү лэх дэмжлэг
Засгийн газраас 2005 онд баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих
хөтөлбөр”-т орон нутгийн төвүүдэд бизнес инкубаторууд байгуулах талаар
тусгасан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны шугамаар Налайх д үүрэг,
Дархан хотод тус тус нэг бизнес инкубатор ажиллаж байна. Үйлдвэр
худалдааны яам, Улаанбаатар хотын захирагчын ажилын албаны хооронд
байгуулсан үйлдвэр худалдааны салбарын бодлого, зорилтуудыг хэрэгж үүлэх
талаар хамтран ажиллах санамж бичигийн дагуу Япон улсын Элчин Сайдын
Яам /ЭСЯ/-нд “Өвсний үндэс” төслийн хүрээнд Нийслэлийн захын дүүрэгт
Бизнес инкубатор байгуулах саналыг тавиад байгаа болно. “Бизнес
инкубаторын дүрэм батлах тухай” БСШУ-ны, НХХ-ийн, ҮХ-ны сайд нарын
хамтарсан тушаал гарган хэрэгжүүлж байна. /Биелсэн-100%/
Бизнес инкубаторын үлгэрчилсэн дүрэм батлах дүрмийн төслийг Нийгмийн
хамгаалал хөдөлмөрийн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Үйлдвэр
худалдааны сайд нарын хамтарсан тушаалаар батлуулахаар ажиллаж байна.
Бусад орнуудтай харьцуулахад Монголын бизнесийн зохицуулалт тийм х үнд
биш. Судалгаанд хамрагдсан Монголын аж ахуй нэгж үүдийн 31% нь бизнесийн
зохицуулалт, лиценз авах нь ноцтой бэрхшээл байдаг гэжээ.
Хот орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр 4 б үс,
Улаанбаатар хотод бизнесийг Дэмжих Төвүүдийг 2005 оны 10-р сард сонгон
шалгаруулсны дүнд цогцолбор сургалтын арга хэмжээг зохион байгуулж, орон
нутагт биеэ даасан бизнесийг дэмжих төвүүдийг ажиллуулж байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл”
хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэн байгууллагуудын захиалгаар хөтөлбөрийн
сургагч багш бэлтгэх сургалтыг 4 удаа удирдан, явуулж, Улаанбаатар, 16
аймагт 48 багш шинээр нэмж бэлтгэв.
- 8. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр 4 бүс, Улаанбаатар
хотод Бичил бизнесийг дэмжих төвүүдийг 2005 оны 10-р сард сонгон
шалгаруулсан. Үүний үр дүнд 2006 оны хагас жилд Зүүн бүст-Хэнтий аймгийн
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Хэнтий аймгийн Хэрлэн сумын
“Хэрлэн бизнес хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллага, төвийн бүстСэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-Итгэлт” ажил олгогч эздийн холбоо, Баруун бүст-Ховд
аймгийн “Хоршооллын сургалт мэдээллийн Боломж-Ирээдүй төв”, Хангайн б үстШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн их сургууль, Улаанбаатар
хотод “Монголын бизнес эрхлэлтийг дэмжих хүрээлэн” төрийн бус байгууллага,
МЗМ-ны залуучуудын хөгжлийн полиси төвийг түшиглэн хот, орон нутагт биеэ
даасан Бичил бизнесийг дэмжих төвүүдийг бий болгож гэрээний дагуу судалгаа,
зөвлөх үйлчилгээ, тухайн орон нутагт үйлдвэрлэгдэж байгаа бараа, бүтээгдэхүүн,
бизнесийн талаар цогцолбор сургалтын араг хэмуээг зохион байгуулж байна.
Бизнес эрхлэгчидэд учирч буй хүнд суртлыг багасгах, зөвшөөрөл, лицензийн
тоог бууруулах зорилгоор “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг
хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” засгийн газрын 222 дугаар тогтоолд
нэмэлт, өөрчлөлт оруулж, засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолоор
батлуулав.
ШУТИС-ийн дэргэдэх инкубатор буюу сургалт,
судалгааны төвүүд
ШУТИС-ийн дэргэдэх инкубаторт бойжиж байгаа 6-н аж ахуй нэгж үйл
ажиллагаагаа явуулж байна. Үүнд: Шибасаки Сэйсакүшё ХХК
/Туршилт үйлдвэрлэлийн төв/, Санко Сэки ХХК
/Туршилт үйлдвэрлэлийн төв/, Математикийн сургууль
/Чацарганы лаборатори/, Материал технологийн сургууль
/Хэрэглээний физик, аккумуляторын лаборатори/, Материал технологийн
сургууль
/Керамикийн лаборатори/, Номын сан
Судалгааны төвүүдийн үйл ажиллагаа
•
ШУТИС-ийн эрдэмтэн судлаачдын бүтээлийг зах зээлд сурталчлах,
үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бизнесийн байгууллагатай холбоо тогтоох,
тэдний захиалгат ажлыг гэрээгээр гүйцэтгэхэд судалгааны төвүүд чухал
үүрэгтэй.
•
Үүнтэй уялдуулан
ажиллуулж байна.
ШУТИС-ийн
технологийн
байнгын
веб
сайт
- 9. •
№
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Судалгааны төвүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлж
ажилласнаар их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өргөжиж
одоогоор 31 төв 64 аж ахуйн гэрээт ажил гүйцэтгэж байна.
Төвийн нэр
Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төв
Оношлогоо зураг төслийн реконстракшн төв
Геотехникийн судалгааны төв
Усны нөөцийн нэгдсэн менежментйин сургалт, судалгааны
төв
Зураг төсөл судалгааны төв
Барилгын сургалт үйлдвэрлэлийн төв
Автозамын сургалт судалгааны төв
Барилгын эрчим хүч хэмнэлтийн сургалт судалгааны төв
Мэдээлэл холбооны технологийн сургалтын төв
Labview сургалтын төв
Жижиг дунд үйлдвэрлэлийн сургалт судалгааны төв
Автоматжуулалтын сургалт судалгааны төв
Мэдлэгт суурилсан программ хангамжийн технолгийн төв
Сүлжээний технологийн CISCO академийн Монгол дахь
төв
Металлын сорилт, туршилт, эрдэм шинжилгээний төв
Хувцас судлалын төв
Хүнсний беотехнологийн судалгаа хөгжлийн төв
Хүнс судлалын төв
Шим тэжээл судлалын төв
Геологийн шинжлэх ухааны төв
Геомэдээллийн төв
Геологийн эрдэс баялгийн музей
Стратиграфи, палентологи судлалын төв
Сэргээгдэх эрчим хүч, өндөр хүчдлийн туршилт судалгааны
төв
Дулааны хэрэглээний дэвшилтэт техник, технологийн
судалгааны төв
Хөргүүрийн технологийн судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн
төв
Үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалт, туршилт
судалгааны төв
Эрчим хүчний хэмнэлтийн судалгааны төв
Зуухны туршилт, судалгааны төв
Техникийн шинэ материалын судалгааны төв
Сургууль
БИС
БИС
БИС
БИС
БИС
БИС
БИС
БИС
ХТМС
ХМТС
КТМС
КТМС
КТМС
КТМС
МИС
ҮТДС
ХБТС
ХБТС
ХБТС
ГГТС
ГГТС
ГГТС
ГГТС
ЭХИС
ЭХИС
ЭХИС
ЭХИС
ЭХИС
ЭХИС
МТС
- 10. 31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
Үл эвдэх сорилын төв
МТС
Усны судалгааны төв
МТС
Анализийн лаборатори
МТС
Техник технологи туршилт судалгааны төв
МатС
Хэрэглээний математикийн төв
МатС
Инженерийн загварчлал зохион бүтээлтийн төв
МатС
Экологи тогтвортой хөгжлийн төв
УУИС
Тэсэлгээний технологийн төв
УУИС
Уул уурхайн төсөл, судалгааны төв
УУИС
Уурхайн инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох сургалтын УУИС
төв
Барилгын материалын судалгааны төв
ДарТС
Бүс нутгийн хүнс судлалын төв
ДарТС
Олон улсын дээд боловсрол судлалын төв
СБЗГ
Систем судалгааны төв
ШУТГ
Мэдээллийн сүлжээний Эрдэмнет сүлжээ
ШУТИС
Хоол үйлдвэрлэл үйлчилгээний MUST сүлжээ
ШУТИС
Оюуны өмчийн бүртгэл, мэдээлэл, баталгаажуулалт
он
1969-1999
2000-2004
2005
2006
2007
Нийт
Шинэ
бүтээлийн
патент
39
51
9
11
5
115
Бүтээгдэхүүний
загварын
патент
7
11
2
1
2
23
Ашигтай
загварын
гэрчилгээ
28
55
20
15
17
135
Зохиогчийн
эрхийн
гэрчилгээ
15
52
5
11
16
99
ШУТИС-иас гаргасан зарим б үтээлүүд.
1. Бүтээлийн нэр: Чацарганы хальс, үрнээс тос гаргах төхөөрөмж
Зохиогчидын нэрс: Г. Чимэд-Очир /Проф/, П. Өлзийсайхан, С. Цэрэнваанчиг,
Д. Пүрэв, Т. Намнан /Дэд проф/
Онцлог давуу тал: Төхөөрөмжийн онцлог нь чацарганы хатаасан хальс үрнээс
шахуургын аргаар тос гаргахад оршино. Чацарганы хатаасан хальснаас тос
гаргах төхөөрөмж нь жижиг дунд үйлдвэрт зориулагдсан, ажлын цилиндрыг
халаагч элементийн тусламжтайгаар халааж температурыг тохируулж байгаа
нь тосны гарцыг нэмэгдүүлэх давуу талтай.
- 11. Үйлдвэрлэлд нэвтр үүлсэн байдал: “Гангар инвест” ХХК, “Чамон” ХХК,
ШУТИС-ийн Техник технологи туршилт судалгааны төвийн чацарганы цехэд
ашиглаж байна.
Бүтээмж, хүчин чадал: Бүтээмж Q=250мл/цаг
Техникийн үзүүлэлтүүд: Шахах хүч Р=10кН
Р=0.8 квт
Халаагч
элементийн
чадал
Үйлдвэрлэл явуулахад шаардагдах хөрөнгийн хэмжээ: 7.5 сая төг.
Патент зохиогчийн эрх авсан байдал: Материалаа бүрдүүлж өгсөн.
Эрх зүйн орчин дутагдаж байгаа. Дотоодын үйлдвэрийн хэрэгцээг бүрэн хангах
боломжтой.
2. Бүтээлийн нэр: Чацарганы сироп
Зохиогчидын нэрс: Г. Чимэд-Очир /Проф/, П. Өлзийсайхан, С. Цэрэнваанчиг,
Д. Пүрэв, Т. Намнан /Дэд проф/
Байгууллагын нэр: Математикийн сургууль, Техник тщхнологи, туршилт
судалгааны төв.
Онцлог давуу тал: Чацарганы жүүснээс, тос зөөлөн эдийг төвөөс зугтах
хүчний үйлдлээр ялгаж, тунгагжуулсан жүүсээр 55-60%-ийн хуурай бодистой
сироп гаргасанд бүтээгдэхүүний онцлог давуу тал оршино.
Үйлдвэрлэлд нэвтэрсэн байдал: Улсын хэмжээнд 10 гаруй жижиг, дунд
үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
Бүтээмж, хүчин чадал, техникийн үзүүлэлтүүд:
Хуурай бодис 45-50%
Органик хүчил 5-7%
Уураг
0,4%
Витамин С 160мг%
Витамин А
2.18мг%
Витамин Е 10,3мг%
Үйлдвэрлэл явуулах шаардагдах хөрөнгийн хэмжээ: 7.5 сая төг
3. Бүтээлийн нэр: Идэвхжүүлэн гаргаж авсан цеолитон адсорбент.
Зохиогчдын нэр: Ц. Жадамбаа /дэд проф/, Р. Долгоржав
- 12. Байгууллагын
профессорын баг
нэр:
Материал
Технологийн
сургууль,
Керамикийн
Бүтээлийн танилцуулга: Амьтаны болон ургамлын тосыг цэвэршүүлэн
цэнгэгжүүлэхэд болон хатуулаг ихтэй усыг зөөлрүүлэхэд ашиглана.
Бүтээсэн хугацаа: 2 жил орчим.
Ахуйн хэрэглээнд хэрэглэнэ. Одоогоор угсрах ажил хийгдээгүй байгаа.
4. Бүтээлийн
нэр:
Шаварлаг
гөлтгөний
барьцалдуулах материал үйлдвэрлэх технологи
чулууг
идэвхжүүлэн
Зохиогчдын нэр: Б. Намжилдорж /дэд проф/, Б. Өлзийбүрэн, Д. Чулуунчимэг
Байгууллагын
профессорын баг.
нэр:
Материал
технологийн
сургууль,
Материалын
Онцлог давуу тал: Материалыг гарган авсанаар хөдөө орон нутагт барилгын
ханын материалын хэрэгцээний зарим хэсгийг хангах боломжийг бүрдүүлнэ.
Үйлдвэрлэлд нэвтр үүлсэн байдал: Жижиг үйлдвэр байгуулах техник эдийн
засгийн үндэслэл боловсруулж барилга хот байгуулалтын яамны техникийн
зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулсан болно.
Бүтээмж хүчин чадал: Улирлын ажиллагаатай. Жилд 5000 шоометр
барьцалдуулагч материал үйлдвэрлэх жижиг үйлдвэрийн тооцоог Баянхонгор,
Дундговь аймагт байгуулахаар тооцсон болно.
Үйлдвэрлэл явуулахад шаардагдах х өрөнгийн хэмжээ: Үйлдвэрийн
барилга, агуулах барих, тоног төхөөрөмж худалдан авч суурилуулах зэрэгт
урьдчилсан тооцоогоор 60 сая орчим төг шаардана.
Монголд гөлтөгний цэвэр орд байдаггүй. Гаднаас имдортоор оруулж ирдэг.
Цаашдаа үйлдвэрлэх юм бол дотоодын зах зээлийг хангах чадвартай гэж үзэж
байна.
Бүтээсэн хугацаа: 3 жил орчим хугацаанд.
5. Бүтээлийн нэр: Сульфатын орчинд тэсвэртэй цемент
Зохиогчдын нэр: Д. Сүнжидмаа /дэд проф/, Б. Батцагаан /проф/, Т. Цоодол, Д.
Зориг, З. Оюунчимэг
Байгууллагын нэр: Барилга инженерийн сургууль, Барилгын материал,
технологийн профессорын баг.
- 13. Бүтээлийн танилцуулга: Ус чийгэнд тэсвэртэй, эвдрэл удаан. Цементийн
хатуулаг байдлыг улам сайжруулдаг.
Патент зохиогчийн эрх авсан байдал: Сульфатын орчинд тэсвэртэй
цеолитын нэмэлттэй цемент гаргах арга шинэ бүтээлийн патент №2738
Бүтээсэн хугацаа: 3 жил орчим.
Импортын барааг орлохуйц бүтээгдэхүүн.
6. Бүтээлийн нэр: Генераторын үүсгүүрийн комплекс /Model-ECT-1.0/
Зохиогчдын нэр: А. Батмөнх /док, дэд проф/, Л. Батзориг /магистр/
Байгууллагын нэр: Компьютерийн техник менежментийн сургууль
Үйлдвэрлэлд нэвтр үүлсэн байдал: Одоогоор нэг
лабораторт туршиж ажиллуулсан нь амжилттай болсон.
ширхэгийг
хийж
Үйлдвэрлэл явуулахад шаардагдах х өрөнгийн хэмжээ: 400.000 төг
Патент зохиогчийн эрх авсан байдал: Аваагүй.
Бүтээсэн хугацаа: Судалгаа 6 сар, Угсралт 3 сар
Япон улсын инкубатор
Үе шат
Үйл
ажиллагаа
Бэлтгэл
Дараахи
Сургалт
Үндсэн
Бизнесийг явуулах
Бизнес төлөвлөлт
Бизнесийг хөгжүүлэх
Эхлүүлэхэд бэлтгэх
Өргөжүүлэх
Үүрэг
Уламжлалт дэмжлэг
Бизнесийг дэмжих иж бүрэн хөтөлбөр
Тайваны бизнесийн инкубаторын х өгжлийн бодлого, стратеги
•
•
•
•
Бизнесийн инкубаторыг ашгийн бус байгууллагын хэлбэрээр зохион байгуулах
Орон нутгийн засаг захиргааны байгууллагын хэлбэрээр зохион байгуулах
Хувийн компани хэлбрээр зохион байгуулах
Бизнесийн инкубаторыг дэмжих үйл ажиллагаа
-Бизнесийн инкубаторын менежер бэлтгэх сургалт зохион байгуулах
-Жил бүр үндэсний бизнесийн инкубаторын уулзалт зохион байгуулах
- 14. -Бүс нутгийн бизнес инкубаторуудын хооронд холбоо тогтоох
-Инкубаторуудын үр дүн, бүтээгдэхүүнээр үзэсгэлэн зохион байгуулах
-Жил бүр үндэсний бизнесийн инкубаторын холбооны чуулга уулзалт
зохион байгуулах зэрэгт голлон чиглэж байна.
Инкубаторуудын б үтэц
Хятад улсын туршлагаас
Хятад дахь бизнес инкубаци хөгжүүлэх хөтөлбөр, зохицуулалтыг тусгай албан
байгууллага болох шинжлэх ухаан технологийн Тогс. Л. Рюдгат яамны
удирдлаган
доор хийгдэж байгаа, нутгийн захиргааны байгууллагуудаар
дамжуулан өндөр технологитой аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр мөн.
“Технологи бизнесийн инкубаторүүдийг ажиллах зарчмыг ” Бизнес инкубацийг
хөгжүүлэх шалгуурар 1994 онд засгийн газраас бизнес инкубацийн удирдлагын
бүтцийн жишиг стандартыг тогтоосон байна. Мөн бизнес инкубацийг
хөгжүүлэхэд Төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлжээ. Үүнд: Хот хөдөөд бизнес
инкубатор хөгжүүүлэхийн тул нэг цэгээс санхүүгийн дэмжлэгийн хувь хэмжээг
тодорхойлсон байна. Бизнес инкубаторыг төгссөн нийт компаниудын 85% нь
тогтвортой үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдөр Хятадад 22
Их дээд сургуулиудийн дэргэдэх шинжлэх ухаан
технологийн паркууд байдаг. Засгийн газрын дэргэдэх инкубаторуудийн үйл
ажиллагаан өндөр технологи нэвтрүүлэх юм.
Олон улсын бизнес инкубаци.
- 15. Энэ бизнес инкубацуудийн үйл ажиллагаан ерөнхийдөө олон улсын хамтын
ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр байдаг. Энэ хүрээнд бусад улс орнуудтай
технологио
солилцох,
гадаадын
үйл
ажиллагаагаа
эхлэж
байгаа
байгууллагуудийг Хятададын зах зээлд орж ирэхэд нь туслалцаа үзүүлэх, харин
Хятадын компаниудыг олон улсын зах зээлд нэвтрэхэд нь туслах юм.
Нийтлэг зориулалтын инкубатор
Энэ төрлийн инкубатор нь технологийн бизнесийг хөгжүүлэхээс илүү эдийн
засаг, нийгмийн тодорхой группын асуудлыг шийддэг.
Шанхайн инкубаторын байгууллага
Шанхай бусад том хотуудыг бодвуул газар зүйн байрлалын хувьд тааламжтай,
инновацийн өндөр соёлтой, олон тооны шинжилгээ судалгааны албан
байгууллага, их дээд сургуулиудтай. Шанхай нь олон улсын санхүүгийн болон
эдийн засгийн төв юм.
Шанхайд өндөр хүчин чадалтай шинжлэх ухаан технологийн баазтай:
•
Шинжилгээ судалгааны албан байгууллага- 304, Их, дээд сургуулиуд- 74,
Мэргэжлын болон засгийн газрын албан байгууллага- 710348, Олгосон
патент болон гэрчилгээ - 12769, 5370, НТП д оруулсан хувь нэмэр – 51,0%,
ВВП д оруулсан шинэ технологийн үйлдвэрийн хувь нэмэр – 21,8%, Жилд
хүн нэг бүрт $4500
Шанхайд 24 инкубатор ажиллаж байна
• Шанхаийн хотын яамниый шинжлэх ухаан технологи – 1
• Төрийн хэмжээний технологийн парк – 6
• Их дээд сургуулийн дэргэдэх – 6
• Хувийн – 9
• Худалдаан үйлвэрлэл – 2
Эдгээр инкубаторууд нь
•
•
•
•
•
•
•
444, 437 м2 талбайтай
825 бойжигч байгууллага
47 хамтын үйлдвэрлэл
820576 ажиллын байр бий болгосон
Инновацийн фонд 886,5 сая юань
Борлуулалт 83.576 тэрбум юань
нийт ашиг 121 сая юань
Шанхайн Фенгпү
- 16. Хөгжлийн түүх
Шанхайн засаг захиргааны түвшийн өсөн аж үйлдвэрийн паркийн нэг Шанхай
Фенгпү аж үйлдвэрийн парк нь 1995 онд үүсэн байгуулаглсан. 2000 онд Шанхай
аж үйлдвэр хөрөнгө оруулалтын групп (SIIG) компанр нь Шанхай Фенгпү аж
үйлдвэрийн паркад хөрөнгө оруулалт хийж хяналтаа тогтоосноор 21-р зууны
Шанхайн гол 3 аж үйлдвэрийн бүсийн нэг болжээ.
БНХАУ-н Төрийн Зөвлөл 2003 онд 3 км хавтгай газар нутаг бүхий Шанхай
Фенгпү аж үйлдвэрийн паркийн экспортын бүсийг байгуулах эрхийн зөвшөөрл
өгсөн.
2000 онд ISO9001 ба 14001 сертификатын болзлыг хангасан. Шанхайн Фенгп ү аж
ахуй үйлдвэрийн парк А, Б гэсэн 2 хэсгээс бүрддэг. А хэсэгт 3 км 2 экспортын бүсийг
багтаасан. Шанхайн Фенгпү аж үйлдвэрийн парк нь 10 жил хөгжиж электроник ба
мэргэжлийн технологийн үйлдвэрлэл, орчин үеийн биохимийн үйлдвэр, материаллын
үйлдвэрлэл цахилгаан хэрэглээний үйлдвэрлэлүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2003 оны эцэс гэхэд 1.54 миллиард долларын хөрөнгө оруулалт бүхий гадаадын 72
үйлдвэрүүд нь үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал: АНУ-ын GE, Германы SGL,
MAHLE,Autolive,Lemforder, Японы Pioneer, NAIS, HINO, Exedy, Грекийн Plastics үйл
ажиллагаагаа явуулж байна.
- 17. Дүгнэлт
Эрдэм шинжилгээний ажлын хүрээнд Инкубатор тухай онол арга зүйн
асуудлуудыг системтэй судалсанаар энэ талаарх мэдлэг нэмэгдлээ. Инкубаци
түүний менежментийн талаархи гадаад зарим орнууд болон өөрийн орны
туршлагаас суралцав. Монгол улсад инкубацийн хөгжүүлэх, ялангуяа их
сургуулийн инкубаци хөгжүүлэх талаар хийж байгаа ажил түүний үр дүн хэрхэн
байгааг нэгтгэн гаргахыг зорив. ШУТИС-ийн инкубаци түүний үр дүн цаашид
хөгжүүлэх талаар зарим санал дэвшүүлэв. 2006 оны байдлаар ШУТИС-ийн
хэмжээнд бий болсон шинэ технологи, бүтээгдэхүүн нийт 99 бүтээл гарсан байна.
Эдгээрээс 54% нь үйлдвэрлэлд нэвтэрсэн. Үлдсэн 46 хувь нь үйлдвэрлэлд
нэвтрээгүй байна. Үлдсэн хэсгийг зах зээлд нэвтрүүлэхийн тулд Их сургуулийн
дэргэдэх инкубаци зайлшгүй хэрэгтэй байна. Зах зээлд хараахан нэвтрээгүй
технологи бүтээгдэхүүнээс Генератор үүсгүүрийн комплекс, ХБТсургуулиас
гаргасан Хүнсний зэрлэг ургамлаас гарган авсан эслэг, эрдэс бодисын бэлдмэл,
Математын сургуулиас гаргасан Чацарганы хаоьс, үрнээс тос гаргах төхөөрөмж,
Чацарганы сироп, Материал технологийн сургуулиас гаргасан Идэвхжүүлэн
гаргаж авсан цеолитон адсорбент, Шаварлаг гөлтгөний чулууг идэвхжүүлэн
барьцалдуулах материал үйлдвэрлэх технологи, Барилгын инженерын
сургуулиас гаргасан Сульфатын орчинд тэсвэртэй цемент зэрэг бүтээгдэхүүнийг
инкубацид бойжуулж зах зээлд гаргах боломжийн талаар судлав.
- 18. Зохиогчийн талаар:
Энхмөнх ХАШХҮЛЭГ. 2006 онд Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль бүрэн
дунд боловсролтой төгссөн. Шинжлэх Ухаан Технологийн Сургууль,
Компьютерийн техник Менежментийн Сургуулийн “Жижиг бизнесийн
удирдлага” мэргэжлийн 2-р курсын оюутан.
Батчулуун ЗОРИГТ. Шинжлэх Ухаан Технологийн Сургууль, Компьютерийн
техник Менежментийн Сургуулийн “Маркетингийн удирдлага” мэргэжлийн 2-р
курсын оюутан.
Ашигласан ном хэвлэл:
1. Технологийн инкубаци-Бизнесийнхөгжлийн орчин чуулга уулзалт .
Улаанбаатар хот, 2004он
2. Технологийн ололтыг үйлдвэрлэлд 2006 үзэсгэлэн Улаанбаатар
3. Налайх инкубатор төсөл
4. Багануур инкубатор төсөл
Мэдээллийн эх үүсвэрүүд:
1. “MSAF” ХХК
2. Хөдөлмөр хамгаалал үйлчилгээний улсын алба
3. ШУТИС-ийн патентийн төв
4. Мэдээлэл технологийн үндэсний парк