SlideShare uma empresa Scribd logo
1 de 15
НУУЦ НУУЦ НУУЦ ...

Г. Ариунбилэг, Б. Дамбаасүрэн

Монгол улс, Шинжлэх ухаан технологийн их сургууль

ariunbileg9@gmial.com, dambaa.bb@gmail.com

Хураангуй:
Энэхүү илтгэлээрээ “Байгууллагын нууц”-н тухай ойлголт, түүний хууль эрх зүйн
орчныг судлаж гадаадын зарим улс орны эрх зүйн актыг харьцуулан шинжиллээ.
Өнөөгийн үед байгууллагын нууцын тухай ойлголт нь шударга өрсөлдөөнт зах зээлд
онцгой ач холбогдолтой ойлголт юм. Байгууллагын нууц ба мэдээллийн аюулгүй
байдалд хамаарах ойлголт, түүнийг хадгалах, хамгаалах хууль, эрх зүйн орчныг
сайжруулах зайлшгүй шаардлагатай болсныг харуулахыг зорилоо.
Түлхүүр үг:хууль, эрх зүйн акт, байгууллагын мэдээ, мэдээлэл, мэдээллийн аюулгүй
байдал, худалдааны нууц
Оршил: Монгол улсад байгууллагын нууцын тухай хууль батлагдан бий болоод 7
жилийг өнгөрчээ. Гэвч энэ хууль нь утга агуулга, хамрах хүрээ, ашиглалт, биелэлтийн
хувьд хангалтгүй, хэт ерөнхий утга агуулга бүхий амьгүй хууль болоод байна. Уг нь
байгууллагын нууцын эрх зүйн орчин зөв бүрэлдэж чадвал бизнесийн байгууллагууд
өөрсдийн гэсэн давуу тал, шинж чанар, өнгө төрхийг бүтээж ашиг орлого нь
дээшилэхэд чухал нөлөө үзүүлнэ. Манай улсад байгууллагын мэдээллийн ил тод байдал
хаагдмал гэцгээдэг боловч өөр бусад арга замаар маш их мэдээлэл алдаж байгааг
анзаарч мэддэггүй юм. Энэ сэдвийн тухай ойлголт муутай учир байгууллагууд бага
багаар алдсан мэдээллээсээ ямар их боломж алдаж байгаагаа бас л анзаардаггүй.
Алдагдсан энэ боломжийг нөхөх аргагүй учир байгууллагууд өөрсдийн нууцын талаар
нарийн журам боловсруулж, ажилтнуудтайгаа хамтран ажиллах хэрэгтэй. Байгууллагын
нууц алдагдсан тохиолдолд авах арга хэмжээ нь хангалттай биш, хууль зүйн орчингүй
байгаа учир үүссэн хохирол нь ихээхэн хүндээр тусч байна. Гадны улс орны хууль эрх
зүйн актуудаас жишиг жишээ авч байгууллагын нууцын тухай хуулийг сайжруулан эрх
зүйн орчинг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай юм.
Нэгдүгээр бүлэг. Нууцын тухай ойлголт
“Secrecy” гэдэг бол “нууцлах” буюу далдлах, ил биш далд байлгах гэсэн утгатай
үг.Түүнчлэн “нууцарга”, “нууц үг”, “нууцлал” гэх зэрэг олон нэр томъѐог зэрэгцүүлэн
хэрэглэж байна.
Хууль зүйн утга агуулга, үг сонголтыг тодруулбал:
Хувь хүний нууцын тухай хуульд: “задруулбал тухайн хүний хууль ѐсны ашиг
сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт
бичиг, биет зүйлийг хэлнэ.”хэмээжээ. Үүнээс нууц нь тухайн хүн эсвэл этгээдийн нэр
төр, алдар хүнд, хууль ѐсны ашиг сонирхолд хүчтэй нөлөөлөх зүйл байна.
“Нууц” нь хэл зүйн хувьд “нуу” гэдэг язгуураас гаралтай үг бөгөөд “нуух” гэсэн үйл
үйлт нэрийн дахин хувиргаж нэр үг болгон “нууц” гэх болжээ.
Мөн “нууцлал” гэсэн үг байх ба үүний хууль зүйн утга агуулга нь нууцын түвшин буюу
хэр сайн эсвэл муу нууцлагдсан буюу нуусан буйг илэрхийлнэ.
С.Нарангэрэл “Эрх зүйн эх” хуулийн тайлбар толинд “нууц арга хэрэгсэл” гээд
Тагнуулын мэдээ, баримт сэлт, нууцаар олоход зориулагдсан арга хэрэгсэл
Жишээ нь: Горьдлыг сэдэвлэх нууцыг хуяг Бизьяа хадгалан нөгчив. З. Баттулга. Хөх
тэнгэр.
Олон улсын хувьд нууц гэж:
1. Ж.Ж.Леграндын Франц-Монгол толь бичиг[1]:
Францаар- secret-хүнд хэлж, мөн харуулж болохгүй далд зүйлсийг нууц гэжээ.
2. Ц. Дамдинсүрэнгийн Орос-Монгол толь бичиг[2]:
Орос-ямарваа нэгэн ил гаргаж болохгүй мэдээлэл.
3. Д. Ариунболдын Турк-Монгол, Монгол-Турк толь бичигт[3]:
Турк-үл мэдэгдэх, нууцлаг зүйл
4. Д. Болдбаатарын Хятад-Монгол толь бичигт[4]:
Хятад-цөөн тооны хүмүүс мэдэж байвал зохих мэдээ мэдээлэл
5. Голланд-Англи Бабилон толь бичигт:
Голланд- хэнч мэдэхгүй зөвхөн найдсан хүндээ хэлж болох зүйл
6. Итали-Англи Бабилон толь бичигт:
Итали- цөөхөн хүн мэдэх, нууцлах учиртай далд хэвээр хадгалах ѐстой мэдээ
мэдээлэл
7. Б. Баярсайхан Герман-Монгол толь бичигт:
Герман- зөвхөн нэг л хүний мэдэж байгаа зүйл, хэрвээ хоѐр ба түүнээс дээш хүн
мэдвэл нууц байхаа болино.
Хэл шинжлэлийн эрдэмтэд толь бичигтээ:
1. Я. Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд [6]
А. - олонд задруулахгүй, үзүүлэхгүй далдалбал зохих юм; нууц үг; нууц хэрэг;
нууц эд;
Б. - хүний бие далдлах газар; нууцад сууж агнах; нууцын эрхлэгч (нууц албан
хэргийг эрхлэх албан тушаал бүхий хүн); нууц нэр (жинхэнэ нэрээ нууж оронд
нь хэрэглэх өөр нэр); нууц үг (ил бус байгууллага, цэргийн албанд өөрийн
хүнийг мөн гэж танихад зориулан тогтолцсон үг); нууц байгууллага (засаг
төрөөс өөрийнхөө үйл ажиллагааг нууж явуулах байгууллага); нууц сонгууль
(ил биш, далд сонгууль); нууц санал өгөх (саналаа ил биш бичгээр өгөх);
2. Л. Болд-н “Монгол хэлний дэлгэрнгүй тайлбар тольд: [7]
“нууц” гэж нийтэд үзүүлж, мэдэгдэж болохгүй далдалбал зохих юм хэмээсэн
байна.
Хоѐрдугаар бүлэг.
Байгууллагын нууцын хууль эрх зүйн судалгаа
Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг
батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор
задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”
хэмээн заажээ. Үүнээс эх аван байгууллага, төр, хувь хүний нууцыг бий болгосон. Гэвч
эдгээр хуулиуд болон монгол улсын бүх хууль болон хууль зүйн актуудад “нууц” гэж
юу болох талаар тодорхой тодорхойлолт зааж өгөөгүй байна.
2.1Байгууллагын нууцын эрх зүйн зохицуулалт (Монгол улсад)
Байгууллагын нууцыг үндсэн хууль, байгууллагын нууцын тухай хууль болон бусад
холбогдох хууль тогтоомжуудаар зохицуулна. Байгууллагын нууцын тухай хууль нь
бизнесийн байгууллагын мэдээллийн нууц, хэрхэн хамгаалах, хариуцлагын тухай
хамгийн дэлгэрэнгүй тайлбарласан хууль юм. Монгол улсын хуулиудад байгууллагын
нууц хэмээх ойлголтыг тодорхойлсон ганц л тодорхойлолт байна:
"байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль
ѐсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон
мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.
(Байгууллагын нууцын тухай хууль, нэгдүгээр бүлэг, 3 дугаар зүйл, 1-2)
Байгууллагын нууцыг тогтоох
Байгууллагын нууц гэсэн ойлголтод ерөнхий утгаар ямар зүйл хамаархыг УИХ
тогтооно. Харин байгууллагын нууцад юу хамаарахыг байгууллага өөрөө тогтоож өгнө.
Гэвч ийнхү тогтоохдоо төрийн албан хаагчид зэрэг эрх бүхий байгууллагаас
хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхаар тогтооно.
Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой
холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор
байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ѐсны ашиг
сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл,
судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг
байгууллагын нууцад хамааруулж болно.
Байгууллагын нууцыг хамгаалах
1. Байгууллага өөрсдийн нууцын тухай журмыг тогтоон мөрдөж хамгаална.
2. Байгууллагын нууцыг хууль ѐсны дагуу олж мэдсэн этгээд чанд хадгална.
3. Байгууллага үйл ажиллагааныхаа явцад олж мэдсэн хувь хүний нууцыг
байгууллагын нууцын нэг адил хамгаална.
Байгууллагын нууцтай холбогдсон хууль тогтоомжийн бусад акт гэдэгт:
Үүнийг байгууллагын нууцтай холбоотой заалт оруулсан бусад хуулиуд хэмээн ойлгож
байгууллагын нууцыг хууль зүйн хүрээнд хэрхэн авч үздэгийг судалъя. Дараах
хүснэгтэд (хүснэгт 2.1.1) Монгол улсын нийт хуулиудаас байгууллагын нууцтай
холбоотой заалтуудыг түүвэрлэн эмхэтгэсэн судалгааг харууллаа. Хавсралт 1д
дэлгэрэнгүй хүснэгтийг үзүүллээ.
1. Байгууллагын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй байх
Төрийн албаны ажилчид хянан шалгах болон бусад ажил үүргээ биелүүлэхэд нь төрийн,
байгууллагын, хувь хүний тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй байна.
Авилгын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 1 болон 2 дугаар заалтыг үндэслэвэл доорх
албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авилгын талаарх
мэдээллийг нэн даруй авилгатай тэмцэх газарт мэдэгдэх үүрэгтэй:
Шүүгч,
прокурор,
цагдаа,
тагнуулын байгууллагын албан тушаалтан,
төрийн аудитын болон мэргэжлийн байгууллагын албан тушаалтан,
төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан.
2. Байгууллагын нууцыг задруулахгүй буюу хадгалах үүрэгтэй
Төрийн албан хаагчид тэр дундаа шүүгч, цагдаа, аудитор зэрэг нь хянан шалгах үйл
ажиллагаа явуулдаг учир байгууллагын нууцыг үүргийнхээ дагуу мэдэх эрхтэй байна.
Харин ийнхүү үүргээ биелүүлэхдээ нууцыг албан тушаалдаа байх хугацаандаа болон
дараа нь ч хадгалах үүрэгтэй байна. Энэ бүх хуулиуд дээр ийн тусгахаас гадна хамгийн
гол нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулинд Монгол улсын иргэн төр,
байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх үүрэгтэй гэдгийг маш тодорхой
зааж өгсөн байна.
3. Байгууллагын нууцыг хамгаалах
Байгууллагын нууцыг хамгаалахад төрийн байгууллагаас үзүүлж буй туслалцаа энд
ажиглагдаж байна. Тагнуулын ерөнхий газраас байгууллагуудад бизнесийн нууцаа
хамгаалахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.Ингэхдээ тухайн байгууллагын
эзэмшлийг ялгалгүйгээр үүргээ биелүүлнэ. Ашигт малтмалын тухай хуулинд тусгай
зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тайлан, уурхай ашиглалтын мэдээ зэргийг хүсэлтээр нь
нууцад хамааруулж болно хэмээн заасан нь уг салбарын онцлог болон салбарын хөгжил
нь өндөр буйгаас шууд шалтгаалсан байна.
4. Байгууллагын нууцыг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага
Байгууллагын нууцын тухай хуулид зааснаар нууцыг задруулсан бол хөдөлмөрийн
гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээх бөгөөд энэ
нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр торгох
захиргааны шийтгэл ногдуулна.
Харин хүснэгт 2.1.1-д дурдагдсан хуулиуд өөрсдийн салбар хэсгүүдэд хамаарах
хариуцлагын илүү чанга хэлбэрийг оруулсан байна. Банк бус санхүүгийн үйл
ажиллагааны тухай хуулийн хувьд торгуулийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээтэй уялдсан нь илүү уян хатан мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн үнэлгээ байна.
Шунахайн сэдэлтэйгээр нууцад хамаарах мэдээллийг олж авсан, ашигласан тохиолдолд
Эрүүгийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51- ээс 150 дахин
нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар
баривчлах ял шийтгэнэ.
2.2 Байгууллагын нууцад хамааруулж болох зүйлс болон түүнийг ангилах нь
Байгууллагын нууцын тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 2 дугаар
заалтад үндэслэвэл байгууллагын нууцад дараах зүйлсийг хамааруулна:
-

Нууц мэдээ
Технологийн шийдэл
Төсөл
Сулагаа-шинжилгээний баримт бичг
Шаардлагатай тоног төхөөрөмж

Мөн дээрх заалтаас үндэслэн байгууллагын нууцад хамааруулж болох зүйл нь дараах
шинж чанартай байна:
-

Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой
Шударга өрсөлдөөнд зах зээлээ хамгаалах зорилгоор ашиглагддаг
Шударга өрсөлдөөнд давуу талаа хамгаалах зорилгоор ашиглагддаг
Байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан

2.3 Байгууллагын нууцын эрх зүйн зохицуулалт (Гадаад улсуудад)
Байгууллагын нууцын талаар олон улсын түвшинд судлахад уг сэдэв маань үндсэн 2
хэсэгт хуваагдаж байна. Нэг талаас нь байгууллагын өрсөлдөх чадвар, бусдаас ялгарах
онцлогийг бий болгодог технологийн шийдэл, ноу-хау, менежментийн арга барил
тодорхой процесс зэргийг хамаарах байгууллагын үйл ажиллагааны нууцбайна.
Нөгөө талаас байгууллагад итгэж харилцдаг хэрэглэгчид, харилцагч түншүүд болон
ажилтнуудын талаар хувийн мэдээлэл мөн тэдний байгууллагад эзлэх статус зэргийг
харуулж болохуйц жагсаалт зэрэг мэдээллүүдийг нууцлах хувь хүний мэдээллийн
нууц хэмээх 2 талын чиг баримжааг дагнан явж байна. Иймд бид эдгээрийг цаашид
дэлгэрүүлэн олон улсын тэр дундаа европын орнуудын практик жишээнээс судалъя.
2.3.1 Байгууллагын үйл ажиллагааны нууцыг хамгаалах нь
А. Байгууллагын нууцыг худалдааны нууцаар хамгаалах нь
Өнөө үеийн мэдээллийн хөгжил нь худалдааны нууцыг илүү чухал болгосон хэдий ч
нууцыг илүү амархан бусдад алдах эрсдлийг нэмэгдүүлж байна. Харилцаа холбооны
хэрэгслээр дамжуулан хийгдэх ажлууд болон богино хугацааны гэрээт ажилчид,
мэргэжлийн зөвлөхүүд зэрэг ажилтнуудын шаардлага нэмэгдэсний дээр гадагш маш их
мэдээллийг өгч явагдах бизнесийн дэд бүтэц зэрэг нь худалдааны нууцыг компаний
хяналтаас алдархад хүргэж байна. Мэдээллийн технологи нь өөрөө бидний мэдээллийн
нууцыг задруулахад хувь нэмэр оруулж буй гол зүйл нь мөн. Мэдээллүүд амархан
хуулбарлагдаж болох компьютер дээр хадгалагдаж, интернет холбоо, уян болон хатуу
диск зэргийн тээвэрлэх хэрэгслүүд нь мэдээллүүдийг авч явахад илүү хялбаршуулжээ.
Жаахан бухимдсан ажилтан бараг л компанийг тэр чигээр нь халааслаад гараад явж
болохоор байна.
Өргөн утгаараа худалдааны нууц нь техникийн болон техникийн бус мэдээлэл, томъѐо
томъѐолол, загвар, бүтээл, програм, төхөөрөмж, арга хэрэгсэл, техник, үүсэх процесс,
санхүүгийн мэдээлэл, жинхэнэ эсвэл боломжит хэрэглэгчид болон харилцагчдын
жагсаалт зэргийг хамарсан мэдээллүүд:
1. эдийн засгийн үнэ цэнэтэй учир сайтар нууцлагдсан байх ба мэддэггүй байсан
этгээдүүдэд илчлэгдсэн эсхүл ашиглагдсан тохиолдолд тэдгээр этгээдүүдэд мөн
эдийн засгийн үнэ цэнэтэй зүйл болох
Худалдааны нууц гэдгийг яг таг тодорхойлж чадахгүй учир шүүгчид тодорхой
мэдээллийг худалдааны нууц мөн эсэхийг тодорхойлох хүчин зүйлсийн жагсаалт
гаргажээ. Эдгээр хүчин зүйлс нь:
1. мэдээлэл нь эзэмшигчийн бизнесээс гадуур мэдэгдэж байгаа эсэх
2. эзэмшигчийн бизнесд холбоотой бусад хүмүүс болон ажилтнуудад мэдэгдэж
байгаа эсэх
3. мэдээллийн нууцлалыг хамгаалахын тулд хийсэн хэмжилтүүд
4. мэдээллийн эзэмшигч болон түүний өрсөлдөгчдөд өгөх үр ашиг
5. эзэмшигч тухайн мэдээллийг бий болгохын тулд хөрөнгө оруулсан мөнгөний
хэмжээ болон хөдөлмөр, хичээл зүтгэл
6. бусад хүмүүс мэдээллийг өөрийн болгох болон хуулбарлагдахад хэр хялбар
эсвэл хүнд болох
Дараах бизнесийн мэдээллүүд ихэвчлэн худалдааны нууцад хамаарагддаг:
патентжуулаагүй шинэ нээлт болон түүний процесс, өвөрмөц бүтээгдэхүүнүүд,
ирээдүйд бий болгох бүтээгдэхүүний загвар/модель болон тэдгээрийн
судалгааны ажил
олон нийтэд ил болоогүй компанийн бичиг баримтууд: зураглал, төсөл
төлөвлөгөө, лаброторын зөөврийн компьютерүүд, туршалтын талаарх мэдээлэл,
сургалтын заавар
маркетийнгийн, борлуулалтын, төлөвлөлтийн болон хэрэглэгчдийн тухай
мэдээлэл
санхүүгийн, нягтлан бодох бүртгэлийн, бүрдүүлэлтийн болон хуулийн
мэдээллүүд
Худалдааны нууц нь патентжуулан хамгаалахаас маш их ялгаатай. Патент нь зөвхөн
тодорхой төрлийн өвөрмөц нээлтүүд, процесс болон загваруудад ашиглагдаж болно.
Худалдааны нууц нь өрсөлдөх чадвар бий болгох нууц бүх төрлийн санаа, мэдээллүүдэд
нээлттэй байна. Мөн патентийн хамгаалалт нь тодорхой хугацаанд л хүчин төгөлдөр
байна. Монголд бол энэ хугацаа нь Технолгийн тухай хуулийн дагуу 20 жил байдаг.
Харин худалдааны нууцын хамгаалал нь хугацаагүй орших боломжтой.
Олон улсын байгууллагын нууцыг хамгаалах худалдааны нууцын аргачлалууд
Франц: Францын хуулиудад бизнесийн нууцыг үндсэн гурван төрөлд авч үздэг:
үйлдвэрлэлийн нууц (secretzs de fabrique), ноу-хау (savoir-faire) маш нууц бизнесийн
мэдээлэл.
Францын хуулинд үйлдвэрлэлийн нууцын хулгайн эсрэг эрүүгийн арга хэмжээ авдаг.
( Article L621-1 Code de la PropriétéIntellectuelle and Article L152-7 of the Code du
Travail). Үйлдвэрлэлийн нууцын хулгайн хохирогч компаниуд нь иргэдийн шүүх
хуралдахаас өмнө гомдол гаргаж болно.Хууль бус буюу буруутай үйлдэл ажилтнаар бус
гуравадагч этгээд ямар нэг луйврын арга төхөөрөмж ашиглан үйлдэгдсэн тохиолдолд
өмнөхтэй адил арга хэмжээ авна. Энэ тохиолдолд гаргасан гомдол нь шударга бус
өрсөлдөөн дээр үндэслэн бүртгэгдэнэ. Article (1382 etseq of the French Civil Code.)
Герман: Герман улс нь бизнесийн нууцыг маш хатуу хамгаалдаг. Германы шинээр
гаргасан 2004 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Шударга бус
өрсөлдөөний тухай хуулийнCompetition (Gesetzgegen den unlauterenWettbewerb –
UWG) which дөрөв дүгээр бүлэгт заасанаар: бизнесийн эсвэл салбарын нууцын урвалт
(17 дугаар зүйл), техникийн байдлын талаар баримт, заавар зэргийн урвалт (18 дугаар
зүйл), өөр нэгэн хүнийг урвалтруу түлхэхээо хайж байгаа (19 дүгээр зүйл).
Заргалдагч талынхан мөн Private litigants can also obtain injunctive relief and
damages(§§ 823, 1004 BürgerlichesGesetzbuch – BGB). Энд гуравдагч талын үүрэг
хариуцлага мөн байна.
Итали: Италид худалдааны нууцын хулгай нь шууд гэмт хэрэгт тооцогддог. ( Article
513, 623 CodicePenale). Худалдааны нууцыг хууль бусаар эзэмшсэн явдлыг залруулах
заалтууд байдаг. (Article 2598(3), 2600 CodiceCivile).Үүнд үүрэг хариуцлага хүлээх
гуравдагч тал байна. 2005 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн
Үйлдвэрийн өмчийн тухай хуулийн эмхэтгэлд мөн компаний нууц мэдээллийн хууль
эрх зүйн хамгааллын талаар оруулсан байдаг. Тус хуулийн эмхэтгэлд компаний нууц
мэдээллийг хүлээн авсан хэн ч бай компаны худалдаа болон технолгийн тухай
мэдээллийг гуравдагч этгээдэд илчилж болохгүй. (Article 98 and 99)
Япон: Японд хуулийн этгээдийн худалдааны нууцыг нь өөр бусад этгээд хууль бусаар
эзэмшинээс бизнесийн эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд хохирогч этгээд нь хууль
бус эзэмшлээс бий болгосон аливаа хөрөнгө, эд зүйлсийг борлуулах, уг явдлаас
хохирогчид үүссэн хохирлыг барагдуулах тушаал гаргахыг шүүхээс хүсэх эрхтэй. 2005
оны 11 дүгээр сарын 1-ний өдөр уг хуульд оруулсан өөрчлөлтөөр худалдааны нууцыг
зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэмжээг илүү хүндрүүлсэн. Ерөнхийдөө,
энэ нэмэлт өөрчлөлтөөр дараах шинэ шийтгэлүүдийг нэмсэн:
1. Японд хамгаалагдсан буюу үүссэн худалдааны нууцыг Япон улсаас гадуур
илрүүлж өөрт ашиглах.
2. Японы шүүхийн нууцлалын жагсаалтыг зөрчих буюу гуйвуулах.
3. Өмнө ажиллаж байгаад халагдсан ба муу санаа агуулсан ажилтнаас худалдааны
нууцыг илрүүлж ашиглах.
4. Шударга бус өрсөлдөөний зорилгоор худалдааны нууцыг хууль бус ямар нэг
аргаар өөрийн болгож ашиглах, илрүүлэх.
Польш: Польш улс худалдааны нууцын талаар маш хүчтэй хамгаалалт явуулдаг. Тус
улсын Шударга бус өрсөлдөөний тухай хуулийн(Unfair Competition Law of April 16,
1993 as amended) 1993 оны 5 дугаар сарын 15-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр нууцын
шударга бус эзэмшил, худалдааны нууцын шударга бус ашиглалт гурав дээр нэмэлт
оруулсан.Хүндрүүлсэн шийтгэлүүд нь хохирлыг нөхөн төлүүлэх ба, өндөр хэмжээний
торгууль болон 2 жил хүртэл хугацаанд шоронд хорих хүртэл шийтгэл бий.
Их Британи: Их Британи нь маш өргөн болоод үр өгөөжтэй хамгаалалтыг худалдааны
нууцдаа ашигладаг. Худалдааны нууц болон бусад
Америкийн Нэгдсэн Улс: АНУ-ын худалдааны нууцын тухай хуулийн гол үндэс нь
ихэнх нь Английн хуулиас үүсэлтэй. Худалдааны нууцын тухай хууль нь муж бүр
сонгох боломжтой хууль юм. Бараг бүх мужууд Худалдааны нууцын актад орсон.
Economic Espionage Act of 1996 (codified in part at 18 U.S.C. § 1831, et seq.),

2.3.2 Хувь хүний мэдээллийн нууц
Датаг байгууллага урьдчилан “нууц” гэж тодорхойлсон байх нь ач холбогдолтой
юм.
Хэрэв нууцыг задлавал хууль зүйн арга хэмжээнээс дурдвал:
Байгууллагын нууцыг хариуцдаг, эсхүл түүнтэй танилцсан этгээд уул нууцыг
задруулсан бол хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу
хариуцлага хүлээх бөгөөд хуулиар тогтоосон байгууллагын нууцыг задруулсан нь
эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр торгох
захиргааны шийтгэл ногдуулна.
Захиргааны
хариуцлагын
тухай
хуульд
зааснаар
/34²-р
зүйл/
.
Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, компьютер, мэдээллийн
сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсний улмаас мэдээллийг
болгоомжгүйгээр өөрчлөх, устгах, хаахад хүргэсэн буюу компьютер, түүний
төхөөрөмжийг ашиглах боломжгүй болгон эвдсэн, түүнчлэн компьютер, мэдээллийн
сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар хуулбарласан, мэдээллийн
сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийг замаас нь авсан нь эрүүгийн хариуцлага
хүлээлгэхээргүй бол гэм буруутай иргэнийг 10000-50000 хүртэл төгрөгөөр, албан
тушаалтныг
50000-60000
хүртэл
төгрөгөөр
торгох
шийтгэл
ногдуулна.
Энд анхаарах зүйл бол байгууллагын нууц болон, тэрхүү мэдээлэл оршин буй
мэдээллийн сүлжээг /дата/ ашиглах журам батлаж мөрдүүлэх, тухайн журамдаа
мэдээлэлд хандах эрх бүхий этгээдийг тодорхойлж, түүний эрх үүргийг тусгасан
байх нь байгууллагын хувьд зайлшгүй хийх зүйл бөгөөд ийм журамгүй нь
байгууллагад хохирол учруулсан этгээдийг буруутгах үйл явцыг төвөгтэй
болгодог. Хэрэв хохирол учруулсан тохиолдолд хохирлыг хэрхэн тодорхойлох,
хохирлыг мөнгөөр үнэлэх асуудал хөндөгдөж байгаа юм.
Хохирол гэдгийг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:
-Хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ѐсны ашиг сонирхолд
халдсан үйлдлийн үр дагавар /Байгууллагын нууцын тухай хуулиас хийсэн дүгнэлт/;
-Тухайн байгууллага, түүний ажилтнаас гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу
гэмтэл, гэм хор учруулсан этгээд уг үйлдлээ хийгээгүй бол байгууллагад зайлшгүй орох
байсан
орлого.../Иргэний
хуулийн
227.3-р
зүйлээс
хийсэн
дүгнэлт/
Харин хохирлын үнэлгээ буюу хохирлыг мөнгөөр хэрхэн үнэлэх асуудал хариултгүй
үлдэж байна.
Үүнээс харахад манай хуулиудад мэдээлэл-дататай холбоотой хохирлыг мөнгөн дүнгээр
үнэлэх тодорхой аргачлал байхгүй.
Эрүүгийн хуульд зааснаар /227.1-р зүйл/ Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж
байгаа болон дамжуулж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад
аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол /Гэмт хэрэг үйлдэх үед
мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус гэнэ/ учирсан бол
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах,
эсхүл хоѐр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Хэргийн оролцогч
буюу манай тохиолдолд байгууллага, түүний ажилтан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн
шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг
өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.
Өөрөөр хэлбэл, нэгэнт мэдээлэл-дататай холбоотой хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх
тодорхой аргачлал байхгүй тул ийм аргачлалыг тухайн тал өөрөө хариуцаж, түүнийгээ
шүүгчээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Байгууллагын мэдээлэл хамгаалах хэрэгцээг илэрхийлсэн нууцлалын болон нууцыг
хамгаалах, үл задлах тухай гэрээний шаардлагуудыг боловсруулж байнга хянаж
нягтлаж байх шаардлагатай.
Гадаад орнуудад “Байгууллагын нууцыг хамгаалах”болон “Худалдааны нууцын” дүрэм
журам, хууль зүйн актуудаас нэрлэвэл:
Austria:Data Protection Act 2000
Belgium:Belgium Data Protection Law
Germany: Federal Data Protection Act of 2001
Canada:The Privacy Act - July 1983
Japan: Personal Information Protection Law (Act)
Morocco: Data Protection Act
United Kingdom:UK Data Protection Act 1998
USA:Uniform Trade Secret Act
Англи улсын 1998 онд батлагдсан Өгөгдлийг хамгаалах тухай актыг жишиг болгох
хэрэгтэй. Бусад улс орнууд энэхүү актын жишиг болгодог нь судлагааны явцад
ажиглагдсан.
Data Protection Act 1998-нь:
Төрийн ба төрийн бус байгууллагын хувийн болоод үйлчлүүлэгч харилцагчдын
мэдээллийн аюулгүй байдлыг хангахад зориулсан хууль зүйн акт юм. Үүнд мэдээллээ
хуваалцах эрх болон түүний хамгаалалт нууцлах талаар тусгаж өгсөн байна. Энэхүү акт
нь мэдээ, мэдээлэл, өгөгдлийг хамгаалах тухай үндсэн 8 зарчимын дагуу
боловсруулагдсан байна.
Эдгээр 8 зарчим нь байгууллага, корпораци, мөн засгийн эрх бүхий хүний хувийн
мэдээллийн аюулгүй байдлын эрх үүргийг хангахад чиглэгдсэн байна.
Хууль ѐсны дагуу хэрэгжүүлсэн
Улс орны бодлогод нийцүүлэн боловсруулсан
Мэдээллийг ашиглахдаа стандартанд тохируулсан байдаг
Мэдээллүүдийг нарийн судалгаа хийж гаргасан
Чухал хэрэгцээтэй биш мэдээллүүдийг баримт хэлбэрээр удаан хадгаладаггүй
Хувь хүний хуулийн эрхийн дагуу мэдээллээ боловсруулсан
Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан
Мэдээллийг Англи улсаас хэзээч гаргахгүй байх шаардлагыг хангасан
Гуравдугаар бүлэг. САНАЛ ЗӨВЛӨМЖ
3.1 Байгууллагын нууцад багтах мэдээ мэдээлэл
Энэ ангилалд гадны хандалт, халдалтаас хамгаалагдсан тухайн байгууллагын “Нууцын
журам”-д заагдсан мэдээллүүд хамаарна. Байгууллага дотроо нууцлагдсан, гадны
хандалт, хандах эрхгүй хүмүүсээс хамгаалагдсан тодорхой тооны эрх бүхий хүмүүс
үзэж болох мэдээллүүд байна.
“Нууц мэдээ” гэдэгт юу хамаарч байна вэ?
Мэдээ гэдэг нь ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгний тухай мэдэгдэж буй факт юм хэмээсэн
толорхойлолт Оксфордын тайлбар тольноос харж болно. Нууц хэмээн тодотогосон нь
бусдад буюу олонд үзүүлж, харуулж болохгүй, далдалбал зохих зүйл гасан утгатай
байна. Орчин үеийн бизнесийн байгууллагуудад мэдээ нь дараах зүйлс байж болох юм:
Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой
Борлуулалтын тайлан
Санхүүгийн тайлан
Маркетийнгийн төлөвлөгөө
Хүний нөөцийн төлөвлөгөө г.м.
Харилцагчид болон ажилчдын тухай мэдээлэл
Харилцагчдын хувийн мэдээлэл (утас, хаяг, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг
г.м.)
Ажилтнуудын хувийн мэдээлэл (анкет дээр тусгагдсан хувийн бүх мэдээллүүд)
Технологийн шийдэл гэдэгт юу хамаарч байна вэ?
Шинжлэх ухаан технологийн тухай хуульд дурдсанаар “эрдэм шинжилгээний ажлын үр
дүн”-г бид нууцад хамааруулах технолгийн шийдэлд хамааруулж болно.
Төсөл гэдэгт бид юуг оруулах вэ?
Тухайн байгууллагын ашиг орлого болон бодлогын чанартай хийсэн шинэ санаа
сэдлийн хүрээнд хийсэн төслийн ажил. Жишээлбэл:
Шинэ бүтээгдэхүүний төсөл
Ямар нэг өөрчлөлт шинэчлэлт хийх төсөл
Барилга, үл хөдлөх хөрөнгийн төсөл
Иновацын төсөл
Судалгаа-шинжилгээний баримт бичиг
Байгууллагын үйл явц бизнессийн хүрээнд хийсэн бүх төрлийн судалгаа шинжилгээний
бичиг баримт
Бүтсэн бүтээгүй үл хамааран аливаа туршилт, туршлагын тухай мэдээлэл
Тодорхой нэг хүрээний харилцагчдыг хамарсан судалгаа
Резидентээс хувийн нууцыг хадгална хэмээн амлалт авч хийсэн судалгаа
Нууцлалын түвшин
Байгууллага нууцаа хамгаалахдаа өөрсдийн мэдээллүүдийг нууцлалын түвшинд хуваах
хэрэгтэй. Нууцлалын түвшин нь олон улсад дараах байдалтай байдаг:
1. Топ нууц - Ангиллын хамгийн дээд түвшний нууц юм. Олонд мэдэгдсэн
тохиолдолд нөхөж баршгүй гарз хохирол учирна.
2. Онц чухал нууц - Олонд мэдэгдсэн тохиолдолд үлэмж гарз хохирол учирна.
3. Чухал нууц - Олонд мэдэгдсэн тохиолдолд хохирол учирна.
4. Харьцангуй чухал нууц - Олонд мэдэгдсэн тохиолдолд “” үр нөлөө авчирна.
5. Ангилалгүй нууц - Яг үнэндээ энэ нь ангиллын нэг нь биш боловч ашиглагддаг
мэдээллүүд ба төдийлөн ил биш боловч хүсвэл гадны этгээдэд танилцуулж болох
мэдээллүүд байна.

Жишээ нь:
“Гоо Марал” ХХК нь Гоо сайхны үйлчилгээ салоны үйл ажиллагаа явуулдаг ба гурван
сүлжээ салон ажиллуулж байна. Өөрсдийн байнгын үйлчлүүлэгчидтэй ба тэдэндээ
Герман улсаас оруулж үйл ажиллагаандаа ашигладаг гоо сайхны бүтээгдэхүүнийг
борлуулдаг. Энэ компаний хувьд байнгын үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл, холбоо
барих хаяг зэрэг нь маш чухал нууцад орох ба Герман улсаас оруулж ирж ашигладаг гоо
сайхны бүтээгдэхүүнүүд нь зах зээл дэх байр сууриа хамгаалж үлдэх үнэ цэнэтэй нууц
нь байна. “Гоо Марал” ХХК-ний нууцлалын түвшин дараах байдалтай байна:

Онц чухал нууц

Чухал нууц

Харьцангуй чухал нууц

Ангилалгүй нууц

Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл (утас, хаяг, регистрийн дугаар, цахим
шуудангийн хаяг г.м.)
Харилцагчдын хувийн мэдээлэл (утас, хаяг, регистрийн дугаар, цахим
шуудангийн хаяг г.м.)
Санхүүгийн тайлан
Борлуулалтын тайлан
Маркетингийн төлөвлөгөө
Ажилтнуудын хувийн мэдээлэл
Резидентээс хувийн нууцыг хадгална хэмээн амлалт авч хийсэн судалгаа
Хүний нөөцийн төлөвлөгөө
Бүтсэн бүтээгүй үл хамааран аливаа туршилт, туршлагын тухай мэдээлэл
Иновацын төсөл
Барилга, үл хөдлөх хөрөнгийн төсөл
Ямар нэг өөрчлөлт шинэчлэлт хийх төсөл
Тодорхой нэг хүрээний харилцагчдыг хамарсан судалгаа
3.1.2
Харилцагч, хэрэглэгч, ажилтнуудын мэдээлэл буюу хувь хүнрүү чиглэсэн
мэдээлэл юм. Үүнд орох мэдээллийг жагсаавал

Хувийн мэдээллүүдийн эмзэг байдлын түвшин
санхүүгийн байдал
эрүүл мэндийн байдал
Холбоо барих хувийн хаягууд
Бэлгийн амьдралын талаарх мэдээлэл
биометрикийн мэдээлэл
генийн тухай мэдээлэл
гэмт хэрэгт холбогдсон талаархи мэдээлэл
улс төрийн үзлийн талаархи мэдээлэл
боловсрол мэргэшилийн байдал
гарал үүслийн мэдээлэл
хөдөлмөр эрхлэлтийн байдал
аливаа улс төрийн намын гишүүн эсэх
шашин шүтлэгийн талаархи үзэл
үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэх
Хүснэгт 3.1.1 Хувийн мэдээллүүдийн эмзэг байдлын түвшин(2009)

88%
72%
68%
67%
63%
63%
58%
42%
42%
41%
41%
38%
37%
33%

Хүснэгт 3.1.1-ээс харахад хувь хүний санхүүгийн байдлын талаарх мэдээлэл нь
хамгийн эмзэг, хувийн асуудал нь байдаг байна. Уг судалгааг Их Британи улсын “Data
Protection Act” [5].
3.2 Байгууллагын нууцыг хадгалах, хамгаалах /арга, /
Байгууллага бүр нууцын журамдаа хадгадах хамгаалах хэсгийг оруулж өгөх хэрэгтэй.
Нэгэн ХХК-н нууц журамд хадгалах хамгаалах аргыг ийнхүү дурьджээ.
Хувилах заавар:
Хувилан олшруулахыг хориглоно.
Хадгалах заавар:
1. Электрон хэлбэрээр хадгалахдаа нууц үгтэйгээр кодлон хадгалах ба нууц үгийг
задруулахгүй байх,
2. Нууц мэдээлэл бүхий зөөврийн төхөөрөмжүүд, цаасан баримтуудыг
хадгалаж байгаа шүүгээ нь цоожтой, компьютер нь физик хамгаалалттай өрөөнд байх
3. Мэдээлэлд хаяг шошго зүүж, ангилалын зэрэглэлийг бичих
Дамжуулах заавар:
1. Нууцын журамд зааснаас өөр тохиолдолд бусдад дамжуулахыг хориглоно. (цаас ба
электрон байдлаар)
2. Дамжуулах шаардлагатай нууц мэдээллийг нийтийн сүлжээгээр электрон байдлаар
дамжуулах бол (интернэт) заавал кодлон, нууц үгтэй дамжуулах, шуудангаар
дамжуулах бол баталгаажуулах ба эх мэдээлэл байгууллага дотор үлдэнэ.
Устгах заавар:
Мэдээллийн нууцлах, ашиглах, хадгалах хугацаа дууссан бол файл, цаасан баримт,
хуучин дискүүдийг устгана.
Дүгнэлт:
Байгууллагын нууцын хууль эрх зүйн орчинг сайжруулахын тулд:
1. Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухай хуультай болох
2. Байгууллагын ашиг орлоготой хамаатай тул Худалдааны хуультай болох
Эдгээр хуультай болсноор мэдээллийн аюулгүй байдал буюу нууцыг хамгаалах
тогтолцоог тодорхойлж, бий болгож, сайжруулах нь өрсөлдөх чадвар, орлогоо
дээшлүүлэх, хууль зүйн нийцлийг бий болгох, бизнесээ бэхжүүлэх гол хүчин зүйлийн
нэг юм.
Мэдээллийн аюулгүй байдал нь төрийн, төрийн бус байгууллагууд, бизнесийн салбарт
хамгаалахад маш чухал, онцгой хэрэгцээтэй болж байгаа юм. Иймээс байгууллага бүр
1. Нууцын тухай журам

2. Нууцын хадгалах гэрээтэй байвал зохино.

Энэхүү гэрээ журмандаа хэрэв хохирол учирсан бол биет болон биет бус өмчидөө
түүнийг үнэлгээг тодорхой оруулсан байх зайлшгүй шаардлагатай.
Ашиглагдсан интернет холбоос:
www.legalinfo.mn
www.ico.gov.uk

Ашигласан материал:
[1] Ж.Ж.Леграндын Франц-Монгол толь бичиг. УБ: 2005. 2435 ху.
[2]Ц. Дамдинсүрэнгийн Орос-Монгол толь бичиг. УБ: 1996. 3465 ху.
[3]Д. Ариунболдын Турк-Монгол, Монгол-Турк толь бичиг. УБ: 2006. 5642 ху.
[4]Д. Болдбаатарын Хятад-Монгол толь бичигт
[5] Data Protection Act- UK:1998
[6] Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь. УБ: 1966. 1910 ху
[7] Л. Болд Монгол хэлний дэлгэрнгүй тайлбар тольд
[8] Монгол улсын үндсэн хууль
[9] Байгууллагын нууцыг тухай хууль
[10] Эрүүгийн тухай хууль
[11] Захиргааны хариуцлагын тухай хууль

Mais conteúdo relacionado

Mais procurados

гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,Battulga Bayrmagnai
 
Гэр бүлийн эрх зүй №2,
Гэр бүлийн эрх зүй №2,Гэр бүлийн эрх зүй №2,
Гэр бүлийн эрх зүй №2,Battulga Bayrmagnai
 
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүйШүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүйGalbaatar Lkhagvasuren
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааAnaro Nyamdorj
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээГончигжавын Болдбаатар
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйBachkana Enhbat
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН ТӨРИЙН ЗО...
Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН  ТӨРИЙН ЗО...Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН  ТӨРИЙН ЗО...
Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН ТӨРИЙН ЗО...batnasanb
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/Umguullin Mongol Umguulugch
 
Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?
Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?
Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?Nael Narantsengel
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймtolya_08
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварШинэбаяр Найдан
 

Mais procurados (20)

гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,гэр бүлийн эрх зүй №1,
гэр бүлийн эрх зүй №1,
 
Гэр бүлийн эрх зүй №2,
Гэр бүлийн эрх зүй №2,Гэр бүлийн эрх зүй №2,
Гэр бүлийн эрх зүй №2,
 
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүйШүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцааэрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
эрх зүйн хэм хэмжээ ба эрх зүйн харилцаа
 
Logic
LogicLogic
Logic
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээБизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
Бизнес төлөвлөгөө боловсруулах гадаад орчны шинжилгээ
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүй
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Tzou 1
Tzou 1Tzou 1
Tzou 1
 
Shuleg
ShulegShuleg
Shuleg
 
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimegMongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
 
хүний хөгжил
хүний хөгжилхүний хөгжил
хүний хөгжил
 
Hudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lectureHudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lecture
 
Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН ТӨРИЙН ЗО...
Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН  ТӨРИЙН ЗО...Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН  ТӨРИЙН ЗО...
Ч. Баттулга, Д. Анхзул - ЧИНГИС ХААНЫ БАЙГУУЛСАН “ИХ МОНГОЛ” УЛСЫН ТӨРИЙН ЗО...
 
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
ТӨРӨӨС АВАХ ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /нийгмийн халамж/
 
CV бичих
CV бичихCV бичих
CV бичих
 
Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?
Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?
Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 

Destaque

Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...batnasanb
 
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлууд
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлуудГ.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлууд
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлуудbatnasanb
 
хувь хүний хөгжил
хувь хүний хөгжилхувь хүний хөгжил
хувь хүний хөгжилTungaa Tungalag
 
хувь хүний соёл
хувь хүний соёлхувь хүний соёл
хувь хүний соёлYadmaa Vic
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба биА. Итгэл
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёлZorigoo Bayar
 
Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.БатбаярАнхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.БатбаярThe Institute of Social Sciences
 

Destaque (8)

Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА  ЭНЭ ХЭСГИЙН...
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН...
 
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлууд
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлуудГ.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлууд
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлууд
 
Лекц 8
Лекц 8Лекц 8
Лекц 8
 
хувь хүний хөгжил
хувь хүний хөгжилхувь хүний хөгжил
хувь хүний хөгжил
 
хувь хүний соёл
хувь хүний соёлхувь хүний соёл
хувь хүний соёл
 
бие хүн ба би
бие хүн ба бибие хүн ба би
бие хүн ба би
 
биеэ авч явах соёл
биеэ авч явах соёлбиеэ авч явах соёл
биеэ авч явах соёл
 
Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.БатбаярАнхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
Анхны тусламж үзүүлэх семинар О.Батбаяр
 

Semelhante a Г. Ариунбилэг Б. Дамбаасүрэн - НУУЦ НУУЦ НУУЦ ...

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...Umguullin Mongol Umguulugch
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...Umguullin Mongol Umguulugch
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...The Business Council of Mongolia
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.Hodolmor
 
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.НаранжаргалGlobe International
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН ГОМ...
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН  ГОМ...ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН  ГОМ...
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН ГОМ...Umguullin Mongol Umguulugch
 
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудалХэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудалAnkhbileg Luvsan
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульTumuruu Shiileg
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptxMurun10a
 
төрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxтөрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxEnkh Tseba
 
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 

Semelhante a Г. Ариунбилэг Б. Дамбаасүрэн - НУУЦ НУУЦ НУУЦ ... (20)

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН 05 ДУГААР ДҮГНЭЛ...
 
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2023-05-17-НЫ ӨДРИЙН 03 ТООТ ДҮГНЭЛТИЙН ТО...
 
Lecture03 2012.ppt
Lecture03 2012.pptLecture03 2012.ppt
Lecture03 2012.ppt
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
 
ёс суртахуун
ёс суртахуунёс суртахуун
ёс суртахуун
 
Hunii erh
Hunii erhHunii erh
Hunii erh
 
Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.
 
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Х.Наранжаргал
 
нхх лекц №3
нхх лекц №3нхх лекц №3
нхх лекц №3
 
нхх лекц №5
нхх лекц №5нхх лекц №5
нхх лекц №5
 
Olon niitiin suljeend hunii erhiig hamgaalah
Olon niitiin suljeend hunii erhiig hamgaalahOlon niitiin suljeend hunii erhiig hamgaalah
Olon niitiin suljeend hunii erhiig hamgaalah
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН ГОМ...
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН  ГОМ...ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН  ГОМ...
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХОЛБОГДУУЛАН ГОМ...
 
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудалХэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
 
Lea2016 11-30
Lea2016 11-30Lea2016 11-30
Lea2016 11-30
 
авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
 
Huulchin mergejlin-durem
Huulchin mergejlin-duremHuulchin mergejlin-durem
Huulchin mergejlin-durem
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
 
төрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptxтөрийн алба, түүний ангилал.pptx
төрийн алба, түүний ангилал.pptx
 
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 

Mais de batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

Mais de batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Г. Ариунбилэг Б. Дамбаасүрэн - НУУЦ НУУЦ НУУЦ ...

  • 1. НУУЦ НУУЦ НУУЦ ... Г. Ариунбилэг, Б. Дамбаасүрэн Монгол улс, Шинжлэх ухаан технологийн их сургууль ariunbileg9@gmial.com, dambaa.bb@gmail.com Хураангуй: Энэхүү илтгэлээрээ “Байгууллагын нууц”-н тухай ойлголт, түүний хууль эрх зүйн орчныг судлаж гадаадын зарим улс орны эрх зүйн актыг харьцуулан шинжиллээ. Өнөөгийн үед байгууллагын нууцын тухай ойлголт нь шударга өрсөлдөөнт зах зээлд онцгой ач холбогдолтой ойлголт юм. Байгууллагын нууц ба мэдээллийн аюулгүй байдалд хамаарах ойлголт, түүнийг хадгалах, хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай болсныг харуулахыг зорилоо. Түлхүүр үг:хууль, эрх зүйн акт, байгууллагын мэдээ, мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдал, худалдааны нууц Оршил: Монгол улсад байгууллагын нууцын тухай хууль батлагдан бий болоод 7 жилийг өнгөрчээ. Гэвч энэ хууль нь утга агуулга, хамрах хүрээ, ашиглалт, биелэлтийн хувьд хангалтгүй, хэт ерөнхий утга агуулга бүхий амьгүй хууль болоод байна. Уг нь байгууллагын нууцын эрх зүйн орчин зөв бүрэлдэж чадвал бизнесийн байгууллагууд өөрсдийн гэсэн давуу тал, шинж чанар, өнгө төрхийг бүтээж ашиг орлого нь дээшилэхэд чухал нөлөө үзүүлнэ. Манай улсад байгууллагын мэдээллийн ил тод байдал хаагдмал гэцгээдэг боловч өөр бусад арга замаар маш их мэдээлэл алдаж байгааг анзаарч мэддэггүй юм. Энэ сэдвийн тухай ойлголт муутай учир байгууллагууд бага багаар алдсан мэдээллээсээ ямар их боломж алдаж байгаагаа бас л анзаардаггүй. Алдагдсан энэ боломжийг нөхөх аргагүй учир байгууллагууд өөрсдийн нууцын талаар нарийн журам боловсруулж, ажилтнуудтайгаа хамтран ажиллах хэрэгтэй. Байгууллагын нууц алдагдсан тохиолдолд авах арга хэмжээ нь хангалттай биш, хууль зүйн орчингүй байгаа учир үүссэн хохирол нь ихээхэн хүндээр тусч байна. Гадны улс орны хууль эрх зүйн актуудаас жишиг жишээ авч байгууллагын нууцын тухай хуулийг сайжруулан эрх зүйн орчинг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай юм.
  • 2. Нэгдүгээр бүлэг. Нууцын тухай ойлголт “Secrecy” гэдэг бол “нууцлах” буюу далдлах, ил биш далд байлгах гэсэн утгатай үг.Түүнчлэн “нууцарга”, “нууц үг”, “нууцлал” гэх зэрэг олон нэр томъѐог зэрэгцүүлэн хэрэглэж байна. Хууль зүйн утга агуулга, үг сонголтыг тодруулбал: Хувь хүний нууцын тухай хуульд: “задруулбал тухайн хүний хууль ѐсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.”хэмээжээ. Үүнээс нууц нь тухайн хүн эсвэл этгээдийн нэр төр, алдар хүнд, хууль ѐсны ашиг сонирхолд хүчтэй нөлөөлөх зүйл байна. “Нууц” нь хэл зүйн хувьд “нуу” гэдэг язгуураас гаралтай үг бөгөөд “нуух” гэсэн үйл үйлт нэрийн дахин хувиргаж нэр үг болгон “нууц” гэх болжээ. Мөн “нууцлал” гэсэн үг байх ба үүний хууль зүйн утга агуулга нь нууцын түвшин буюу хэр сайн эсвэл муу нууцлагдсан буюу нуусан буйг илэрхийлнэ. С.Нарангэрэл “Эрх зүйн эх” хуулийн тайлбар толинд “нууц арга хэрэгсэл” гээд Тагнуулын мэдээ, баримт сэлт, нууцаар олоход зориулагдсан арга хэрэгсэл Жишээ нь: Горьдлыг сэдэвлэх нууцыг хуяг Бизьяа хадгалан нөгчив. З. Баттулга. Хөх тэнгэр. Олон улсын хувьд нууц гэж: 1. Ж.Ж.Леграндын Франц-Монгол толь бичиг[1]: Францаар- secret-хүнд хэлж, мөн харуулж болохгүй далд зүйлсийг нууц гэжээ. 2. Ц. Дамдинсүрэнгийн Орос-Монгол толь бичиг[2]: Орос-ямарваа нэгэн ил гаргаж болохгүй мэдээлэл. 3. Д. Ариунболдын Турк-Монгол, Монгол-Турк толь бичигт[3]: Турк-үл мэдэгдэх, нууцлаг зүйл 4. Д. Болдбаатарын Хятад-Монгол толь бичигт[4]: Хятад-цөөн тооны хүмүүс мэдэж байвал зохих мэдээ мэдээлэл 5. Голланд-Англи Бабилон толь бичигт: Голланд- хэнч мэдэхгүй зөвхөн найдсан хүндээ хэлж болох зүйл 6. Итали-Англи Бабилон толь бичигт: Итали- цөөхөн хүн мэдэх, нууцлах учиртай далд хэвээр хадгалах ѐстой мэдээ мэдээлэл 7. Б. Баярсайхан Герман-Монгол толь бичигт:
  • 3. Герман- зөвхөн нэг л хүний мэдэж байгаа зүйл, хэрвээ хоѐр ба түүнээс дээш хүн мэдвэл нууц байхаа болино. Хэл шинжлэлийн эрдэмтэд толь бичигтээ: 1. Я. Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд [6] А. - олонд задруулахгүй, үзүүлэхгүй далдалбал зохих юм; нууц үг; нууц хэрэг; нууц эд; Б. - хүний бие далдлах газар; нууцад сууж агнах; нууцын эрхлэгч (нууц албан хэргийг эрхлэх албан тушаал бүхий хүн); нууц нэр (жинхэнэ нэрээ нууж оронд нь хэрэглэх өөр нэр); нууц үг (ил бус байгууллага, цэргийн албанд өөрийн хүнийг мөн гэж танихад зориулан тогтолцсон үг); нууц байгууллага (засаг төрөөс өөрийнхөө үйл ажиллагааг нууж явуулах байгууллага); нууц сонгууль (ил биш, далд сонгууль); нууц санал өгөх (саналаа ил биш бичгээр өгөх); 2. Л. Болд-н “Монгол хэлний дэлгэрнгүй тайлбар тольд: [7] “нууц” гэж нийтэд үзүүлж, мэдэгдэж болохгүй далдалбал зохих юм хэмээсэн байна. Хоѐрдугаар бүлэг. Байгууллагын нууцын хууль эрх зүйн судалгаа Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” хэмээн заажээ. Үүнээс эх аван байгууллага, төр, хувь хүний нууцыг бий болгосон. Гэвч эдгээр хуулиуд болон монгол улсын бүх хууль болон хууль зүйн актуудад “нууц” гэж юу болох талаар тодорхой тодорхойлолт зааж өгөөгүй байна. 2.1Байгууллагын нууцын эрх зүйн зохицуулалт (Монгол улсад) Байгууллагын нууцыг үндсэн хууль, байгууллагын нууцын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудаар зохицуулна. Байгууллагын нууцын тухай хууль нь бизнесийн байгууллагын мэдээллийн нууц, хэрхэн хамгаалах, хариуцлагын тухай хамгийн дэлгэрэнгүй тайлбарласан хууль юм. Монгол улсын хуулиудад байгууллагын нууц хэмээх ойлголтыг тодорхойлсон ганц л тодорхойлолт байна: "байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ѐсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ. (Байгууллагын нууцын тухай хууль, нэгдүгээр бүлэг, 3 дугаар зүйл, 1-2) Байгууллагын нууцыг тогтоох Байгууллагын нууц гэсэн ойлголтод ерөнхий утгаар ямар зүйл хамаархыг УИХ тогтооно. Харин байгууллагын нууцад юу хамаарахыг байгууллага өөрөө тогтоож өгнө. Гэвч ийнхү тогтоохдоо төрийн албан хаагчид зэрэг эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхаар тогтооно.
  • 4. Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ѐсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно. Байгууллагын нууцыг хамгаалах 1. Байгууллага өөрсдийн нууцын тухай журмыг тогтоон мөрдөж хамгаална. 2. Байгууллагын нууцыг хууль ѐсны дагуу олж мэдсэн этгээд чанд хадгална. 3. Байгууллага үйл ажиллагааныхаа явцад олж мэдсэн хувь хүний нууцыг байгууллагын нууцын нэг адил хамгаална. Байгууллагын нууцтай холбогдсон хууль тогтоомжийн бусад акт гэдэгт: Үүнийг байгууллагын нууцтай холбоотой заалт оруулсан бусад хуулиуд хэмээн ойлгож байгууллагын нууцыг хууль зүйн хүрээнд хэрхэн авч үздэгийг судалъя. Дараах хүснэгтэд (хүснэгт 2.1.1) Монгол улсын нийт хуулиудаас байгууллагын нууцтай холбоотой заалтуудыг түүвэрлэн эмхэтгэсэн судалгааг харууллаа. Хавсралт 1д дэлгэрэнгүй хүснэгтийг үзүүллээ. 1. Байгууллагын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй байх Төрийн албаны ажилчид хянан шалгах болон бусад ажил үүргээ биелүүлэхэд нь төрийн, байгууллагын, хувь хүний тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй байна. Авилгын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 1 болон 2 дугаар заалтыг үндэслэвэл доорх албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авилгын талаарх мэдээллийг нэн даруй авилгатай тэмцэх газарт мэдэгдэх үүрэгтэй: Шүүгч, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтан, төрийн аудитын болон мэргэжлийн байгууллагын албан тушаалтан, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтан. 2. Байгууллагын нууцыг задруулахгүй буюу хадгалах үүрэгтэй Төрийн албан хаагчид тэр дундаа шүүгч, цагдаа, аудитор зэрэг нь хянан шалгах үйл ажиллагаа явуулдаг учир байгууллагын нууцыг үүргийнхээ дагуу мэдэх эрхтэй байна. Харин ийнхүү үүргээ биелүүлэхдээ нууцыг албан тушаалдаа байх хугацаандаа болон дараа нь ч хадгалах үүрэгтэй байна. Энэ бүх хуулиуд дээр ийн тусгахаас гадна хамгийн гол нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулинд Монгол улсын иргэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх үүрэгтэй гэдгийг маш тодорхой зааж өгсөн байна.
  • 5. 3. Байгууллагын нууцыг хамгаалах Байгууллагын нууцыг хамгаалахад төрийн байгууллагаас үзүүлж буй туслалцаа энд ажиглагдаж байна. Тагнуулын ерөнхий газраас байгууллагуудад бизнесийн нууцаа хамгаалахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.Ингэхдээ тухайн байгууллагын эзэмшлийг ялгалгүйгээр үүргээ биелүүлнэ. Ашигт малтмалын тухай хуулинд тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын тайлан, уурхай ашиглалтын мэдээ зэргийг хүсэлтээр нь нууцад хамааруулж болно хэмээн заасан нь уг салбарын онцлог болон салбарын хөгжил нь өндөр буйгаас шууд шалтгаалсан байна. 4. Байгууллагын нууцыг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага Байгууллагын нууцын тухай хуулид зааснаар нууцыг задруулсан бол хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээх бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулна. Харин хүснэгт 2.1.1-д дурдагдсан хуулиуд өөрсдийн салбар хэсгүүдэд хамаарах хариуцлагын илүү чанга хэлбэрийг оруулсан байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн хувьд торгуулийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдсан нь илүү уян хатан мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн үнэлгээ байна. Шунахайн сэдэлтэйгээр нууцад хамаарах мэдээллийг олж авсан, ашигласан тохиолдолд Эрүүгийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51- ээс 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 2.2 Байгууллагын нууцад хамааруулж болох зүйлс болон түүнийг ангилах нь Байгууллагын нууцын тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 2 дугаар заалтад үндэслэвэл байгууллагын нууцад дараах зүйлсийг хамааруулна: - Нууц мэдээ Технологийн шийдэл Төсөл Сулагаа-шинжилгээний баримт бичг Шаардлагатай тоног төхөөрөмж Мөн дээрх заалтаас үндэслэн байгууллагын нууцад хамааруулж болох зүйл нь дараах шинж чанартай байна: - Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой Шударга өрсөлдөөнд зах зээлээ хамгаалах зорилгоор ашиглагддаг Шударга өрсөлдөөнд давуу талаа хамгаалах зорилгоор ашиглагддаг Байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан 2.3 Байгууллагын нууцын эрх зүйн зохицуулалт (Гадаад улсуудад) Байгууллагын нууцын талаар олон улсын түвшинд судлахад уг сэдэв маань үндсэн 2 хэсэгт хуваагдаж байна. Нэг талаас нь байгууллагын өрсөлдөх чадвар, бусдаас ялгарах онцлогийг бий болгодог технологийн шийдэл, ноу-хау, менежментийн арга барил
  • 6. тодорхой процесс зэргийг хамаарах байгууллагын үйл ажиллагааны нууцбайна. Нөгөө талаас байгууллагад итгэж харилцдаг хэрэглэгчид, харилцагч түншүүд болон ажилтнуудын талаар хувийн мэдээлэл мөн тэдний байгууллагад эзлэх статус зэргийг харуулж болохуйц жагсаалт зэрэг мэдээллүүдийг нууцлах хувь хүний мэдээллийн нууц хэмээх 2 талын чиг баримжааг дагнан явж байна. Иймд бид эдгээрийг цаашид дэлгэрүүлэн олон улсын тэр дундаа европын орнуудын практик жишээнээс судалъя. 2.3.1 Байгууллагын үйл ажиллагааны нууцыг хамгаалах нь А. Байгууллагын нууцыг худалдааны нууцаар хамгаалах нь Өнөө үеийн мэдээллийн хөгжил нь худалдааны нууцыг илүү чухал болгосон хэдий ч нууцыг илүү амархан бусдад алдах эрсдлийг нэмэгдүүлж байна. Харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хийгдэх ажлууд болон богино хугацааны гэрээт ажилчид, мэргэжлийн зөвлөхүүд зэрэг ажилтнуудын шаардлага нэмэгдэсний дээр гадагш маш их мэдээллийг өгч явагдах бизнесийн дэд бүтэц зэрэг нь худалдааны нууцыг компаний хяналтаас алдархад хүргэж байна. Мэдээллийн технологи нь өөрөө бидний мэдээллийн нууцыг задруулахад хувь нэмэр оруулж буй гол зүйл нь мөн. Мэдээллүүд амархан хуулбарлагдаж болох компьютер дээр хадгалагдаж, интернет холбоо, уян болон хатуу диск зэргийн тээвэрлэх хэрэгслүүд нь мэдээллүүдийг авч явахад илүү хялбаршуулжээ. Жаахан бухимдсан ажилтан бараг л компанийг тэр чигээр нь халааслаад гараад явж болохоор байна. Өргөн утгаараа худалдааны нууц нь техникийн болон техникийн бус мэдээлэл, томъѐо томъѐолол, загвар, бүтээл, програм, төхөөрөмж, арга хэрэгсэл, техник, үүсэх процесс, санхүүгийн мэдээлэл, жинхэнэ эсвэл боломжит хэрэглэгчид болон харилцагчдын жагсаалт зэргийг хамарсан мэдээллүүд: 1. эдийн засгийн үнэ цэнэтэй учир сайтар нууцлагдсан байх ба мэддэггүй байсан этгээдүүдэд илчлэгдсэн эсхүл ашиглагдсан тохиолдолд тэдгээр этгээдүүдэд мөн эдийн засгийн үнэ цэнэтэй зүйл болох Худалдааны нууц гэдгийг яг таг тодорхойлж чадахгүй учир шүүгчид тодорхой мэдээллийг худалдааны нууц мөн эсэхийг тодорхойлох хүчин зүйлсийн жагсаалт гаргажээ. Эдгээр хүчин зүйлс нь: 1. мэдээлэл нь эзэмшигчийн бизнесээс гадуур мэдэгдэж байгаа эсэх 2. эзэмшигчийн бизнесд холбоотой бусад хүмүүс болон ажилтнуудад мэдэгдэж байгаа эсэх 3. мэдээллийн нууцлалыг хамгаалахын тулд хийсэн хэмжилтүүд 4. мэдээллийн эзэмшигч болон түүний өрсөлдөгчдөд өгөх үр ашиг 5. эзэмшигч тухайн мэдээллийг бий болгохын тулд хөрөнгө оруулсан мөнгөний хэмжээ болон хөдөлмөр, хичээл зүтгэл 6. бусад хүмүүс мэдээллийг өөрийн болгох болон хуулбарлагдахад хэр хялбар эсвэл хүнд болох
  • 7. Дараах бизнесийн мэдээллүүд ихэвчлэн худалдааны нууцад хамаарагддаг: патентжуулаагүй шинэ нээлт болон түүний процесс, өвөрмөц бүтээгдэхүүнүүд, ирээдүйд бий болгох бүтээгдэхүүний загвар/модель болон тэдгээрийн судалгааны ажил олон нийтэд ил болоогүй компанийн бичиг баримтууд: зураглал, төсөл төлөвлөгөө, лаброторын зөөврийн компьютерүүд, туршалтын талаарх мэдээлэл, сургалтын заавар маркетийнгийн, борлуулалтын, төлөвлөлтийн болон хэрэглэгчдийн тухай мэдээлэл санхүүгийн, нягтлан бодох бүртгэлийн, бүрдүүлэлтийн болон хуулийн мэдээллүүд Худалдааны нууц нь патентжуулан хамгаалахаас маш их ялгаатай. Патент нь зөвхөн тодорхой төрлийн өвөрмөц нээлтүүд, процесс болон загваруудад ашиглагдаж болно. Худалдааны нууц нь өрсөлдөх чадвар бий болгох нууц бүх төрлийн санаа, мэдээллүүдэд нээлттэй байна. Мөн патентийн хамгаалалт нь тодорхой хугацаанд л хүчин төгөлдөр байна. Монголд бол энэ хугацаа нь Технолгийн тухай хуулийн дагуу 20 жил байдаг. Харин худалдааны нууцын хамгаалал нь хугацаагүй орших боломжтой. Олон улсын байгууллагын нууцыг хамгаалах худалдааны нууцын аргачлалууд Франц: Францын хуулиудад бизнесийн нууцыг үндсэн гурван төрөлд авч үздэг: үйлдвэрлэлийн нууц (secretzs de fabrique), ноу-хау (savoir-faire) маш нууц бизнесийн мэдээлэл. Францын хуулинд үйлдвэрлэлийн нууцын хулгайн эсрэг эрүүгийн арга хэмжээ авдаг. ( Article L621-1 Code de la PropriétéIntellectuelle and Article L152-7 of the Code du Travail). Үйлдвэрлэлийн нууцын хулгайн хохирогч компаниуд нь иргэдийн шүүх хуралдахаас өмнө гомдол гаргаж болно.Хууль бус буюу буруутай үйлдэл ажилтнаар бус гуравадагч этгээд ямар нэг луйврын арга төхөөрөмж ашиглан үйлдэгдсэн тохиолдолд өмнөхтэй адил арга хэмжээ авна. Энэ тохиолдолд гаргасан гомдол нь шударга бус өрсөлдөөн дээр үндэслэн бүртгэгдэнэ. Article (1382 etseq of the French Civil Code.) Герман: Герман улс нь бизнесийн нууцыг маш хатуу хамгаалдаг. Германы шинээр гаргасан 2004 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Шударга бус өрсөлдөөний тухай хуулийнCompetition (Gesetzgegen den unlauterenWettbewerb – UWG) which дөрөв дүгээр бүлэгт заасанаар: бизнесийн эсвэл салбарын нууцын урвалт (17 дугаар зүйл), техникийн байдлын талаар баримт, заавар зэргийн урвалт (18 дугаар зүйл), өөр нэгэн хүнийг урвалтруу түлхэхээо хайж байгаа (19 дүгээр зүйл). Заргалдагч талынхан мөн Private litigants can also obtain injunctive relief and damages(§§ 823, 1004 BürgerlichesGesetzbuch – BGB). Энд гуравдагч талын үүрэг хариуцлага мөн байна. Итали: Италид худалдааны нууцын хулгай нь шууд гэмт хэрэгт тооцогддог. ( Article 513, 623 CodicePenale). Худалдааны нууцыг хууль бусаар эзэмшсэн явдлыг залруулах
  • 8. заалтууд байдаг. (Article 2598(3), 2600 CodiceCivile).Үүнд үүрэг хариуцлага хүлээх гуравдагч тал байна. 2005 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Үйлдвэрийн өмчийн тухай хуулийн эмхэтгэлд мөн компаний нууц мэдээллийн хууль эрх зүйн хамгааллын талаар оруулсан байдаг. Тус хуулийн эмхэтгэлд компаний нууц мэдээллийг хүлээн авсан хэн ч бай компаны худалдаа болон технолгийн тухай мэдээллийг гуравдагч этгээдэд илчилж болохгүй. (Article 98 and 99) Япон: Японд хуулийн этгээдийн худалдааны нууцыг нь өөр бусад этгээд хууль бусаар эзэмшинээс бизнесийн эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд хохирогч этгээд нь хууль бус эзэмшлээс бий болгосон аливаа хөрөнгө, эд зүйлсийг борлуулах, уг явдлаас хохирогчид үүссэн хохирлыг барагдуулах тушаал гаргахыг шүүхээс хүсэх эрхтэй. 2005 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр уг хуульд оруулсан өөрчлөлтөөр худалдааны нууцыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэмжээг илүү хүндрүүлсэн. Ерөнхийдөө, энэ нэмэлт өөрчлөлтөөр дараах шинэ шийтгэлүүдийг нэмсэн: 1. Японд хамгаалагдсан буюу үүссэн худалдааны нууцыг Япон улсаас гадуур илрүүлж өөрт ашиглах. 2. Японы шүүхийн нууцлалын жагсаалтыг зөрчих буюу гуйвуулах. 3. Өмнө ажиллаж байгаад халагдсан ба муу санаа агуулсан ажилтнаас худалдааны нууцыг илрүүлж ашиглах. 4. Шударга бус өрсөлдөөний зорилгоор худалдааны нууцыг хууль бус ямар нэг аргаар өөрийн болгож ашиглах, илрүүлэх. Польш: Польш улс худалдааны нууцын талаар маш хүчтэй хамгаалалт явуулдаг. Тус улсын Шударга бус өрсөлдөөний тухай хуулийн(Unfair Competition Law of April 16, 1993 as amended) 1993 оны 5 дугаар сарын 15-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр нууцын шударга бус эзэмшил, худалдааны нууцын шударга бус ашиглалт гурав дээр нэмэлт оруулсан.Хүндрүүлсэн шийтгэлүүд нь хохирлыг нөхөн төлүүлэх ба, өндөр хэмжээний торгууль болон 2 жил хүртэл хугацаанд шоронд хорих хүртэл шийтгэл бий. Их Британи: Их Британи нь маш өргөн болоод үр өгөөжтэй хамгаалалтыг худалдааны нууцдаа ашигладаг. Худалдааны нууц болон бусад Америкийн Нэгдсэн Улс: АНУ-ын худалдааны нууцын тухай хуулийн гол үндэс нь ихэнх нь Английн хуулиас үүсэлтэй. Худалдааны нууцын тухай хууль нь муж бүр сонгох боломжтой хууль юм. Бараг бүх мужууд Худалдааны нууцын актад орсон. Economic Espionage Act of 1996 (codified in part at 18 U.S.C. § 1831, et seq.), 2.3.2 Хувь хүний мэдээллийн нууц Датаг байгууллага урьдчилан “нууц” гэж тодорхойлсон байх нь ач холбогдолтой юм. Хэрэв нууцыг задлавал хууль зүйн арга хэмжээнээс дурдвал: Байгууллагын нууцыг хариуцдаг, эсхүл түүнтэй танилцсан этгээд уул нууцыг задруулсан бол хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу
  • 9. хариуцлага хүлээх бөгөөд хуулиар тогтоосон байгууллагын нууцыг задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулна. Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар /34²-р зүйл/ . Компьютер, мэдээллийн сүлжээг ашиглах журам зөрчсөн, компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсний улмаас мэдээллийг болгоомжгүйгээр өөрчлөх, устгах, хаахад хүргэсэн буюу компьютер, түүний төхөөрөмжийг ашиглах боломжгүй болгон эвдсэн, түүнчлэн компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг хууль бусаар хуулбарласан, мэдээллийн сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийг замаас нь авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай иргэнийг 10000-50000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 50000-60000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Энд анхаарах зүйл бол байгууллагын нууц болон, тэрхүү мэдээлэл оршин буй мэдээллийн сүлжээг /дата/ ашиглах журам батлаж мөрдүүлэх, тухайн журамдаа мэдээлэлд хандах эрх бүхий этгээдийг тодорхойлж, түүний эрх үүргийг тусгасан байх нь байгууллагын хувьд зайлшгүй хийх зүйл бөгөөд ийм журамгүй нь байгууллагад хохирол учруулсан этгээдийг буруутгах үйл явцыг төвөгтэй болгодог. Хэрэв хохирол учруулсан тохиолдолд хохирлыг хэрхэн тодорхойлох, хохирлыг мөнгөөр үнэлэх асуудал хөндөгдөж байгаа юм. Хохирол гэдгийг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд: -Хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ѐсны ашиг сонирхолд халдсан үйлдлийн үр дагавар /Байгууллагын нууцын тухай хуулиас хийсэн дүгнэлт/; -Тухайн байгууллага, түүний ажилтнаас гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, гэм хор учруулсан этгээд уг үйлдлээ хийгээгүй бол байгууллагад зайлшгүй орох байсан орлого.../Иргэний хуулийн 227.3-р зүйлээс хийсэн дүгнэлт/ Харин хохирлын үнэлгээ буюу хохирлыг мөнгөөр хэрхэн үнэлэх асуудал хариултгүй үлдэж байна. Үүнээс харахад манай хуулиудад мэдээлэл-дататай холбоотой хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх тодорхой аргачлал байхгүй. Эрүүгийн хуульд зааснаар /227.1-р зүйл/ Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол /Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус гэнэ/ учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоѐр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Хэргийн оролцогч буюу манай тохиолдолд байгууллага, түүний ажилтан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн
  • 10. шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт мэдээлэл-дататай холбоотой хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх тодорхой аргачлал байхгүй тул ийм аргачлалыг тухайн тал өөрөө хариуцаж, түүнийгээ шүүгчээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байгууллагын мэдээлэл хамгаалах хэрэгцээг илэрхийлсэн нууцлалын болон нууцыг хамгаалах, үл задлах тухай гэрээний шаардлагуудыг боловсруулж байнга хянаж нягтлаж байх шаардлагатай. Гадаад орнуудад “Байгууллагын нууцыг хамгаалах”болон “Худалдааны нууцын” дүрэм журам, хууль зүйн актуудаас нэрлэвэл: Austria:Data Protection Act 2000 Belgium:Belgium Data Protection Law Germany: Federal Data Protection Act of 2001 Canada:The Privacy Act - July 1983 Japan: Personal Information Protection Law (Act) Morocco: Data Protection Act United Kingdom:UK Data Protection Act 1998 USA:Uniform Trade Secret Act Англи улсын 1998 онд батлагдсан Өгөгдлийг хамгаалах тухай актыг жишиг болгох хэрэгтэй. Бусад улс орнууд энэхүү актын жишиг болгодог нь судлагааны явцад ажиглагдсан. Data Protection Act 1998-нь: Төрийн ба төрийн бус байгууллагын хувийн болоод үйлчлүүлэгч харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад зориулсан хууль зүйн акт юм. Үүнд мэдээллээ хуваалцах эрх болон түүний хамгаалалт нууцлах талаар тусгаж өгсөн байна. Энэхүү акт нь мэдээ, мэдээлэл, өгөгдлийг хамгаалах тухай үндсэн 8 зарчимын дагуу боловсруулагдсан байна. Эдгээр 8 зарчим нь байгууллага, корпораци, мөн засгийн эрх бүхий хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлын эрх үүргийг хангахад чиглэгдсэн байна. Хууль ѐсны дагуу хэрэгжүүлсэн Улс орны бодлогод нийцүүлэн боловсруулсан Мэдээллийг ашиглахдаа стандартанд тохируулсан байдаг Мэдээллүүдийг нарийн судалгаа хийж гаргасан
  • 11. Чухал хэрэгцээтэй биш мэдээллүүдийг баримт хэлбэрээр удаан хадгаладаггүй Хувь хүний хуулийн эрхийн дагуу мэдээллээ боловсруулсан Мэдээллийн аюулгүй байдлыг хангасан Мэдээллийг Англи улсаас хэзээч гаргахгүй байх шаардлагыг хангасан Гуравдугаар бүлэг. САНАЛ ЗӨВЛӨМЖ 3.1 Байгууллагын нууцад багтах мэдээ мэдээлэл Энэ ангилалд гадны хандалт, халдалтаас хамгаалагдсан тухайн байгууллагын “Нууцын журам”-д заагдсан мэдээллүүд хамаарна. Байгууллага дотроо нууцлагдсан, гадны хандалт, хандах эрхгүй хүмүүсээс хамгаалагдсан тодорхой тооны эрх бүхий хүмүүс үзэж болох мэдээллүүд байна. “Нууц мэдээ” гэдэгт юу хамаарч байна вэ? Мэдээ гэдэг нь ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгний тухай мэдэгдэж буй факт юм хэмээсэн толорхойлолт Оксфордын тайлбар тольноос харж болно. Нууц хэмээн тодотогосон нь бусдад буюу олонд үзүүлж, харуулж болохгүй, далдалбал зохих зүйл гасан утгатай байна. Орчин үеийн бизнесийн байгууллагуудад мэдээ нь дараах зүйлс байж болох юм: Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой Борлуулалтын тайлан Санхүүгийн тайлан Маркетийнгийн төлөвлөгөө Хүний нөөцийн төлөвлөгөө г.м. Харилцагчид болон ажилчдын тухай мэдээлэл Харилцагчдын хувийн мэдээлэл (утас, хаяг, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг г.м.) Ажилтнуудын хувийн мэдээлэл (анкет дээр тусгагдсан хувийн бүх мэдээллүүд) Технологийн шийдэл гэдэгт юу хамаарч байна вэ? Шинжлэх ухаан технологийн тухай хуульд дурдсанаар “эрдэм шинжилгээний ажлын үр дүн”-г бид нууцад хамааруулах технолгийн шийдэлд хамааруулж болно. Төсөл гэдэгт бид юуг оруулах вэ? Тухайн байгууллагын ашиг орлого болон бодлогын чанартай хийсэн шинэ санаа сэдлийн хүрээнд хийсэн төслийн ажил. Жишээлбэл: Шинэ бүтээгдэхүүний төсөл Ямар нэг өөрчлөлт шинэчлэлт хийх төсөл Барилга, үл хөдлөх хөрөнгийн төсөл Иновацын төсөл
  • 12. Судалгаа-шинжилгээний баримт бичиг Байгууллагын үйл явц бизнессийн хүрээнд хийсэн бүх төрлийн судалгаа шинжилгээний бичиг баримт Бүтсэн бүтээгүй үл хамааран аливаа туршилт, туршлагын тухай мэдээлэл Тодорхой нэг хүрээний харилцагчдыг хамарсан судалгаа Резидентээс хувийн нууцыг хадгална хэмээн амлалт авч хийсэн судалгаа Нууцлалын түвшин Байгууллага нууцаа хамгаалахдаа өөрсдийн мэдээллүүдийг нууцлалын түвшинд хуваах хэрэгтэй. Нууцлалын түвшин нь олон улсад дараах байдалтай байдаг: 1. Топ нууц - Ангиллын хамгийн дээд түвшний нууц юм. Олонд мэдэгдсэн тохиолдолд нөхөж баршгүй гарз хохирол учирна. 2. Онц чухал нууц - Олонд мэдэгдсэн тохиолдолд үлэмж гарз хохирол учирна. 3. Чухал нууц - Олонд мэдэгдсэн тохиолдолд хохирол учирна. 4. Харьцангуй чухал нууц - Олонд мэдэгдсэн тохиолдолд “” үр нөлөө авчирна. 5. Ангилалгүй нууц - Яг үнэндээ энэ нь ангиллын нэг нь биш боловч ашиглагддаг мэдээллүүд ба төдийлөн ил биш боловч хүсвэл гадны этгээдэд танилцуулж болох мэдээллүүд байна. Жишээ нь: “Гоо Марал” ХХК нь Гоо сайхны үйлчилгээ салоны үйл ажиллагаа явуулдаг ба гурван сүлжээ салон ажиллуулж байна. Өөрсдийн байнгын үйлчлүүлэгчидтэй ба тэдэндээ Герман улсаас оруулж үйл ажиллагаандаа ашигладаг гоо сайхны бүтээгдэхүүнийг борлуулдаг. Энэ компаний хувьд байнгын үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэл, холбоо барих хаяг зэрэг нь маш чухал нууцад орох ба Герман улсаас оруулж ирж ашигладаг гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь зах зээл дэх байр сууриа хамгаалж үлдэх үнэ цэнэтэй нууц нь байна. “Гоо Марал” ХХК-ний нууцлалын түвшин дараах байдалтай байна: Онц чухал нууц Чухал нууц Харьцангуй чухал нууц Ангилалгүй нууц Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл (утас, хаяг, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг г.м.) Харилцагчдын хувийн мэдээлэл (утас, хаяг, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг г.м.) Санхүүгийн тайлан Борлуулалтын тайлан Маркетингийн төлөвлөгөө Ажилтнуудын хувийн мэдээлэл Резидентээс хувийн нууцыг хадгална хэмээн амлалт авч хийсэн судалгаа Хүний нөөцийн төлөвлөгөө Бүтсэн бүтээгүй үл хамааран аливаа туршилт, туршлагын тухай мэдээлэл Иновацын төсөл Барилга, үл хөдлөх хөрөнгийн төсөл Ямар нэг өөрчлөлт шинэчлэлт хийх төсөл Тодорхой нэг хүрээний харилцагчдыг хамарсан судалгаа
  • 13. 3.1.2 Харилцагч, хэрэглэгч, ажилтнуудын мэдээлэл буюу хувь хүнрүү чиглэсэн мэдээлэл юм. Үүнд орох мэдээллийг жагсаавал Хувийн мэдээллүүдийн эмзэг байдлын түвшин санхүүгийн байдал эрүүл мэндийн байдал Холбоо барих хувийн хаягууд Бэлгийн амьдралын талаарх мэдээлэл биометрикийн мэдээлэл генийн тухай мэдээлэл гэмт хэрэгт холбогдсон талаархи мэдээлэл улс төрийн үзлийн талаархи мэдээлэл боловсрол мэргэшилийн байдал гарал үүслийн мэдээлэл хөдөлмөр эрхлэлтийн байдал аливаа улс төрийн намын гишүүн эсэх шашин шүтлэгийн талаархи үзэл үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэх Хүснэгт 3.1.1 Хувийн мэдээллүүдийн эмзэг байдлын түвшин(2009) 88% 72% 68% 67% 63% 63% 58% 42% 42% 41% 41% 38% 37% 33% Хүснэгт 3.1.1-ээс харахад хувь хүний санхүүгийн байдлын талаарх мэдээлэл нь хамгийн эмзэг, хувийн асуудал нь байдаг байна. Уг судалгааг Их Британи улсын “Data Protection Act” [5]. 3.2 Байгууллагын нууцыг хадгалах, хамгаалах /арга, / Байгууллага бүр нууцын журамдаа хадгадах хамгаалах хэсгийг оруулж өгөх хэрэгтэй. Нэгэн ХХК-н нууц журамд хадгалах хамгаалах аргыг ийнхүү дурьджээ. Хувилах заавар: Хувилан олшруулахыг хориглоно. Хадгалах заавар: 1. Электрон хэлбэрээр хадгалахдаа нууц үгтэйгээр кодлон хадгалах ба нууц үгийг задруулахгүй байх, 2. Нууц мэдээлэл бүхий зөөврийн төхөөрөмжүүд, цаасан баримтуудыг хадгалаж байгаа шүүгээ нь цоожтой, компьютер нь физик хамгаалалттай өрөөнд байх 3. Мэдээлэлд хаяг шошго зүүж, ангилалын зэрэглэлийг бичих Дамжуулах заавар:
  • 14. 1. Нууцын журамд зааснаас өөр тохиолдолд бусдад дамжуулахыг хориглоно. (цаас ба электрон байдлаар) 2. Дамжуулах шаардлагатай нууц мэдээллийг нийтийн сүлжээгээр электрон байдлаар дамжуулах бол (интернэт) заавал кодлон, нууц үгтэй дамжуулах, шуудангаар дамжуулах бол баталгаажуулах ба эх мэдээлэл байгууллага дотор үлдэнэ. Устгах заавар: Мэдээллийн нууцлах, ашиглах, хадгалах хугацаа дууссан бол файл, цаасан баримт, хуучин дискүүдийг устгана. Дүгнэлт: Байгууллагын нууцын хууль эрх зүйн орчинг сайжруулахын тулд: 1. Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах тухай хуультай болох 2. Байгууллагын ашиг орлоготой хамаатай тул Худалдааны хуультай болох Эдгээр хуультай болсноор мэдээллийн аюулгүй байдал буюу нууцыг хамгаалах тогтолцоог тодорхойлж, бий болгож, сайжруулах нь өрсөлдөх чадвар, орлогоо дээшлүүлэх, хууль зүйн нийцлийг бий болгох, бизнесээ бэхжүүлэх гол хүчин зүйлийн нэг юм. Мэдээллийн аюулгүй байдал нь төрийн, төрийн бус байгууллагууд, бизнесийн салбарт хамгаалахад маш чухал, онцгой хэрэгцээтэй болж байгаа юм. Иймээс байгууллага бүр 1. Нууцын тухай журам 2. Нууцын хадгалах гэрээтэй байвал зохино. Энэхүү гэрээ журмандаа хэрэв хохирол учирсан бол биет болон биет бус өмчидөө түүнийг үнэлгээг тодорхой оруулсан байх зайлшгүй шаардлагатай.
  • 15. Ашиглагдсан интернет холбоос: www.legalinfo.mn www.ico.gov.uk Ашигласан материал: [1] Ж.Ж.Леграндын Франц-Монгол толь бичиг. УБ: 2005. 2435 ху. [2]Ц. Дамдинсүрэнгийн Орос-Монгол толь бичиг. УБ: 1996. 3465 ху. [3]Д. Ариунболдын Турк-Монгол, Монгол-Турк толь бичиг. УБ: 2006. 5642 ху. [4]Д. Болдбаатарын Хятад-Монгол толь бичигт [5] Data Protection Act- UK:1998 [6] Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь. УБ: 1966. 1910 ху [7] Л. Болд Монгол хэлний дэлгэрнгүй тайлбар тольд [8] Монгол улсын үндсэн хууль [9] Байгууллагын нууцыг тухай хууль [10] Эрүүгийн тухай хууль [11] Захиргааны хариуцлагын тухай хууль