Mais conteúdo relacionado
Semelhante a 4 lekts (20)
4 lekts
- 1. Батлав тэнхимийн эрхлэгч ………………………………/ Ph док Я. Баярхүү /
Лекц № 4
Үржил
1. Үржлийн тухай ерөнхий ойлголт
2. Бэлгийн бус үржил
3. Бэлгийн үржил
4. Үр тогтолтын тухай
5. Өсөлт хөгжлийн тухай
Үржлийн тухай ерөнхий ойлголт: Үржил буюу нөхөн үйлдвэрлэлт нь амьдралын
түгээмэл шинж чанаруудын нэг юм. Үржил, амьд биеийн хөгжлийн зөвхөн тодорхой үед
явагдана. Хэрэв аливаа нэгэн зүйлийг бүрдүүлэгч бүх амьд бие үр удмаа нөхөн үйлдвэрлэх
чадварыг алдвал тэр зүйл байгаль дээр оршин тогтнохоо больж сөнөдөг. Иймд үржил бол
ямар нэг амьд зүйлийн байгаль дээр тасралтгүй амьдран оршин тогтнох ба үр удмаа
залгамжлан хадгалах нөхцлийг хангана. Үржлийг дараах байдлаар ангилна. Үүнд:
- Бэлгийн бус үржил
- Бэлгийн үржил
Бэлгийн бус үржил: Нэг эст бие махбодид митоз, олон эст бие махбодууд вегетатив,
өөрөөр хэлбэл биеийн хэсгээр буюу их биеийн бүлэг эсүүдээр үржил явагдана. Нэг эст
ургамал, амьтад бэлгийн бус үржил дараах хэлбэрээр үржинэ.
Хуваагдах
Олон дахин хуваагдах (шизогони)
Нахиалах
Митоз хуваагдлаар нэг эст бие махбод үржинэ. Эхлээд бөөм митозоор хуваагдаж, дараа нь
цитоплазм тасархайтан хуваагдана.
Шизогони буюу олон дахин хуваагдах үржлийн үед эсийн бөөм маш түргэн хугацаанд
олон дахин хуваагдаж эцэст нь цитоплазм үүссэн бөөм бүрийг тойрч тасархайтан
хуваагдана.
- 2. Нахиалах үржлийн үед эхлээд эх эсийн гадаргууд бөөм бүхий жижиг булцуу үүснэ.
үүссэн нахиа эх эсийн хэмжээнд хүртэл томорч аажимдаа түүнээс тасарч сална. Үржлийн
нахиалах хэлбэр хөрөнгөний мөөг ба нэг эст амьтадад ажиглагдана.
Спор үүсэх үржил нь нэг эст амьтдад, спортонд тохиолдоно. Спор үүсэх нь
тэдгээрийн амьдралын эргэлтийн тодорхой үе шат мөн. Спор бол тусгай бүрхүүл бүхий
үржих чадвартай эс юм. Зарим бактери бэлгийн үржлийн дараа спор үүсгэх чадвартай
байдаг. Бактерийн спор үржихийн тулд биш, харин биеэ хамгаалахын тулд үүсдэг учир
олон эст ургамал ба нэг эст амьтдын спороос биологийн онцлогоор ялгаатай.
Бэлгийн үржил: Бэлгийн үржлийн биологийн давуу тал нь эцэг эхийн аль алинд байгаа
удамшлын үнэт материал нэгдэн нийлж генетикийн шинэ мэдээллийг үүсгэн өмнөхөөс
давуу шинж чанарыг бий болгох боломжийг бүрдүүлж байгаад оршино. Бэлгийн үржлийн
үндэс нь бэлгийн процесс юм. Түүний мөн чанар эцэг эхийн генетикийн мэдээлэл нэгдэн
нийлж тэндээс шинэ шинж чанар бүхий үр удам үүсэж хөгжихөд байгаа юм. Ургамалд
бэлгийн эс боловсруулах үржлийн тусгай бүтэц байдаг бол амьтны бэлгийн эс нь бэлгийн
булчирхайд боловсорч хөгжинө. Биеийн ба бэлгийн эсийн хооронд өвөрмөц ялгаа байдаг.
Үүнд: биеийн эс митоз хуваагдлаар өөрөө өсөж олширхоос гадна мейоз хуваагдалд орж
бэлгийн эсийг үүсгэдэг. Харин бэлгийн эс ингэж хуваагдах чадвар байдаггүй учир зөвхөн
үр тогтоход оролцож шинэ бие махбод үүсгэх үүрэгтэй байна. Зарим тохиолдолд өөр
хоорондоо бүтэцийн хувьд ялгаагүй хоѐр гамет нийлж эвсэл үрийг үүсгэдэг. Ийм
тохиолдлыг изогами гэнэ.
Нэг биед эр эм бэлгийн эс аль аль нь үүсэхийг
гермафродитизм (манин) гэнэ. Жинхэнэ гермафродитизм
хүний зарим шимэгчдэд ажиглагддаг. Хөврөлийн
хөгжлийн гажуудлаас шалтгаалан хүнд янз бүрийн
хэлбэрийн манин үүсэж болно. Харин жинхэнэ манин хүн
ховор тохиолдоно. Үр тогтолт нь бэлгийн үржлийн онцгой
шинж мөн боловч заримдаа үр тогтоогүй өндөг эсээс шинэ
бие үүсэж хөгжих онцгой шинжийг хадгалсан амьтад
байдаг. Энэ үзэгдлийг партеногенез гэнэ. Партеногенез
үржлээр зөгий, олон тооны шимэгчид үрждэг.
- 3. Бэлгийн эсийн үүсэл: Эр эм бэлгийн эс үүсэж, өсөж, ялгаран хөгжих үзэгдлийг
гаметогенез гэнэ. Сперматогони гэж нэрлэгдэх биеийн эсээс эр бэлгийн эс, овогони хэмээх
эсээс эм бэлгийн эс үүсэж хөгжих бөгөөд энэхүү үзэгдлийг тус тусад нь сперматогенез,
овогенез гэж нэрлэдэг. Гаметогенез нь мейоз хуваагдлын механизмаар зохицуулагдана.
Сперматогенез: Хөгжил гүйцсэн эр бэлгийн эсийг сперматозоид гэнэ. Сперматогенезийг
өсөх
боловсрох
хэлбэржих гэсэн гурван мөчлөгт хуваана.
Хэлбэржиж бие гүйцсэн сперматозоид толгой хүзүү, сүүл гэсэн хэсгээс бүтнэ. Толгойн
хэсэг нь акросома ба бөөмөөс тогтох бөгөөд бөөм нь гаплоид тооны хромосомыг агуулдаг.
Сперматозоидын хүзүү буюу дунд хэсэгт центроиль, митохондри оршино.
Овогенез: Хүн ба сүүн тэжээлт амьтанд өндгөн
эс боловсрох ажиллагаа тэднийг төрөхөөс өмнө
эхэлдэг. Хүний өндгөвчийн цэврүүнд байрлах
том бөөмт эсүүдийг овогони гэнэ. Түүнээс
анхдагч овоцит үүснэ. Анхдагч овоцит цаашид
мейозын I хуваагдалд орно. Шингэн ихтэй том
эсийг хоѐрдогч овоцит гэх бөгөөд жижгийг нь
анхны цөөрүүлэгч бие гэнэ.
Эр бэлгийн эс хоѐрдогч овоцитод нэвтэрмэгц тэр
хуваагдаж гаплоид тооны хромосом бүхий овотид
ба хоѐр дах цөөрүүлэгч биеийг үүсгэнэ. Энэ үед
анхны цөөрүүлэгч бие мөн хуваагдаж хоѐр болсон
байна. Ийнхүү нэг ээлжийн овогенезийн эцэст
цаашид ялгаран хөгжиж эм бэлгийн эс үүсгэх
чадвартай ганц овотид, гурван цөөрүүлэгч бие үүснэ. Цөөрүүлэгч бие үүссэнээр
хромосомын тоо гаплоид байдалд орохоос гадна эм бэлгийн эсэд тэжээлийн бодис
- 4. хуримтлах боломжийг олгож байгаа юм. Цөөрүүлэгч биес хоѐрдогч овоцитын нэгэн адил
гаплоид хромосомтой байх боловч тэд бэлгийн эс болон хөгжиж чадахгүй.
Үр тогтолт: Эцэг эхийн удамшлын материалыг агуулсан эр эм бэлгийн эс нийлж шинэ
бие үүсэхийг үр тогтолт гэнэ. Үр тогтолт нь
- бэлгийн
- үржлийн гэсэн хоѐр үндсэн үүрэгтэй.
1. Эцэг эхийн ген үр удамд дамжиж өөр хоорондоо хольцолдон шинэ найрал үүсэхэд
чиглэгддэг
2. Өндөг эсийн цитоплазмд явагдах урвалыг өдөөж үр тогтсон эс цаашид үргэлжлэн
хөгжиж шинэ бие махбод үүсгэхэд оршино.
Амьтны үр тогтолт өөр хоорондоо ихээхэн ялгаатай байх боловч дараах хэдэн түгээмэл
чанартай. Үүнд:
- эр эм бэлгийн эс уулзаж бие биеэ сонжих , энэ бол чанарын хяналтын үе
- сперматозоид өндөг эс рүү нэвтрэх ажиллагааны зохицуулга, энэ бол тоон
хяналтын үе юм.
- Эр эм бэлгийн эсийн генетикийн материал нийлж холилдох
- өндгөн дэх бодисын солилцоо идэвхижиж, цаашид хөгжихөд бэлтгэгдэх
Сперм бэлгийн замд 24-72 цаг амьд байх чадвартай. Энэ хооронд үр тогтохгүй бол
спермүүд аяндаа хайлж алга болно.
Хөгжлийн тухай ойлголт: Амьтны
хөгжлийг судалдаг ухааныг эмбриологи гэнэ.
Хөгжил гэдэг бол амьдралын туршид
тасралтгүй үргэлжлэх процесс юм. Хөгжил нь
хоѐр үндсэн үүрэгтэй.
1. Хөгжлийн явцад янз янзын үүрэг
ажиллагаа бүхий эсүүд үүсч, нэг үеийн
туршид явагдах үйл явцын эрэмбэ дараалалыг тогтоодог. Үр тогтсон ганц эсээс
- 5. булчингийн мэдрэлийн, цусны, арьсны гэх мэт бүх төрлийн эд эрхтний эс үүсч
хөгждөг. Үүнийг ялгарах хөгжил гэнэ. Ялгаран хөгжсөн эсүүд эрэмбэ цэгцэд орж,
өсөж эд эрхтэнг үүсгэхийг морфогенез гэнэ.
2. Эр эм бэлгийн эс нийлж үр тогтсон тэр үеэс нэгэн биеийн хөгжил эхэлдэг.
(онтогенез)
Хїний хєгжлийн їе шатууд
Тєрєхєєс ємнєх їе Тєрсний дараах їе
Бэлгийн бойжилын їе
Эвсэл їрийн їе
Хєврєлийн їе
Нас бие гїйцэх їе
ургийн їе
хїїхэд нас
Нярай їе
Өсөлт: Амьтай бүхэн өсөх чадвартай. Хөгжил өсөлт хоѐр хоорондоо салшгүй холбоотой.
Өсөлтийн бүх шатлал нь биохимийн идэвхижилтэй салшгүй холбоотой. Өсөлт гэдэг
ойлголтыг тодорхойлохдоо нэг талаас ямар ч амьтан ургамлын тухайд хэмжээний хувьд
томрох нөгөө талаас өсөлттэй хамааралтай бодисын солилцооны идэвхжлийг харгалзан
үзэх нь зүйтэй. Өсөлт эерэг сөрөг хоѐр янз байж болно. Анаболизм нь давамгайлж байвал
эерэг, катаболизм давамгайлж байвал сөрөг өсөлт гэнэ. Өсөлтийг хэлбэрээр нь изометрийн
ба аллометрийн гэж ялгаж болно. Изометрийн (isos-ижил) өсөлт гэж биеийн янз бүрийн
хэсэг харьцангуй ижил хурдтай өсөхийг хэлнэ. Энэ тохиолдолд өсөлтийн улмаас биеийн
гадаад хэлбэр өөрчлөгдөхгүй. Тухайн эрхтэний өсөлт, биеийн бусад хэсгийн өсөлтийн
хурдтай тохирохгүй байхыг аллометрийн (allos - өөр) өсөлт гэнэ. Аллометрийн өсөлтийн
үед биеийн харьцаа өөрчлөгдөж байдаг.