SlideShare uma empresa Scribd logo
1 de 5
Baixar para ler offline
Боловсролын үнэлгээний төвийн захирлын 2012 оны
                                      1 дүгээр сарын 30-ний өдрийн 02 дугаар тушаалын хавсралт

                        ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах
     ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт
     /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны
     сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн
     журам”, БСШУ-ны сайдын 2008 оны 54 дүгээр тушаал болон холбогдох бусад хууль
     тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

1.3. ЭЕШ-ыг 2012 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн
     шалгуулагч гэх/, 2012 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш
     боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.

1.4. Шалгуулагч нь монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи,
     газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгуулна.

1.5. ЭЕШ-ын сэдэв даалгаврууд нь энэхүү журмын 1.4-т заасан хичээлүүдийн стандартын
     агуулга, танин мэдэхүйн түвшинд тохирсон шалгуулагчийн мэдлэг, сурах ерөнхий
     чадварыг шалгахаар боловсруулагдсан байна.

1.6. ЭЕШ сонгон авсан их, дээд сургууль, коллеж болон ЕБС-ийн хичээлийн анги танхим,
     cургалтын байр /цаашид ЭЕШ-ын байр гэх/-нд явагдана. ЭЕШ авах явцын бодит чанар, ил
     тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран суурилуулж болно.

1.7. Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн ЭЕШ-ын байранд Боловсролын үнэлгээний төв /цаашид
     БҮТ гэх/-өөс томилсон ЭЕШ-ыг зохион байгуулах комисс ажиллана. Уг комисс нь БҮТ-ийн
     захирлын баталсан удирдамж, зааврын дагуу тухайн объектод шалгалтын үйл
     ажиллагаагаа зохион байгуулж явуулна.

1.8. ЭЕШ-ын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл
     болон БҮТ-ийн зөвлөгөө - мэдээллийн төв, Элсэгчийн сонин, www.eec.mn вебсайтаар
     олон нийтэд хүргэнэ.

1.9. ЭЕШ-ын сэдэв даалгаврыг БҮТ-ийн даалгаврын сангаас блупринтээр зохицуулан
     түүвэрлэх аргаар сонгон авч, тухайн хичээл тус бүрээр шалгалтын сэдвийг бэлтгэнэ.

1.10. ЭЕШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын              материалыг
      төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.

Хоёр. ЭЕШ-ын бүртгэл

2.1. ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатарын хотын цагаар 2012 оны 2
     дугаар сарын 1-ний өглөө 09.00 цагт эхэлж, 2012 оны 4 дүгээр сарын 16-ны орой 18.00
     цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.

2.2. ЭЕШ-ын шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс тусгайлан эрх
     олгосон бүртгэгчид биечлэн бүртгэнэ.

     2.2.1. Онлайн бүртгэл www.eec.mn вебсайтаар явагдана.
2.2.2. Онлайнаар бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг энэхүү журмын 1.8-д
            заасан мэдээллийн эх сурвалжаас авч болно.

2.3. Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:

     2.3.1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /төрсний гэрчилгээ, гадаад
            паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэн, харъяалалгүй хүний Монгол
            Улсад оршин суух үнэмлэх/-тэй байна.

     2.3.2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь сүүлийн 3 сарын дотор авахуулсан, 150х200
            пиксель хэмжээтэй, 75 dpi нягтаршилтай, урагшаа харан цэх суусан, арын фон нь
            цайвар цулгуй өнгийн, нүдний шил болон малгайгүй/-тай байна. Шалгуулагч
            бүртгүүлэхдээ өнгөт цээж зургийг нэг удаа оруулах ба зураг оруулаагүй болон
            шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулахгүй болно.

     2.3.3. Энэ онд төгссөн шалгуулагч бүртгэлд оруулсан өнгөт цээж зургийн нэг хувийг тухайн
            дүүргийн болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтанд
            цаасан болон цахим хэлбэрээр хураалгана.

     2.3.4. Шалгалтын хураамжийн гүйлгээ хийх үйл ажиллагааг (энэ журмын 2.7-д заасан
            банк) төлбөрийн мастер болон виза картаар явуулна.

     2.3.5. Бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн
            баримт бичиг /цаашид бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш
            боловсролын баримт бичиг гэх ба энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн
            шалгуулагчид хамаарна/-тэй байна.

2.4. Гадаадад бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн ЭЕШ-д
     бүртгүүлэхдээ энэ журмын 2.3.5 дахь заалтад заасан боловсролын бичиг баримтыг
     БСШУЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.

2.5. Шалгуулагч онлайн бүртгэлийн хугацаанд шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх
     боломжтой болно.

2.6. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 4800 төгрөг, батламж карт 700 төгрөг (цаашид хамтад нь
     шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай
     байна.

2.7. Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа
     хөгжлийн банк, Хадгаламж банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас
     банкны төлбөрийн мастер карт болон виза картаар шилжүүлнэ.

2.8. Хөдөө орон нутагт бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь
     Боловсролын үнэлгээний төвийн 1105038452 тоот дансанд тушаана.

2.9. ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 50%-
     ийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд
     ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн
     тооцохгүй болно.

2.10. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд
      шалгалт өгнө.

2.11. Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.
2.12. Бүртгэлийг амжилттай хийсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж сургуулийн захирлаар
      гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч
      Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ын зөвлөгөө - мэдээллийн ажилтнаар
      гарын үсэг зуруулаж баталгаажуулна.

Гурав. ЭЕШ-ын хугацаа, зохион байгуулалт

3.1. 2012 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын
     хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг шалгалт
     эхлэхээс өмнө тухайн харъяаны Боловсрол, соѐлын газар (хэлтэс)-аар дамжуулан хүлээн
     авна.

3.2. Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа БҮТ-ийн зөвлөгөө -
     мэдээллийн ажилтнуудаас, харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын
     хуваариа өөрийн аймгийн БСГ болон ЭЕШ-ын зөвлөгөө - мэдээллийн ажилтнаас хүлээн
     авна.

3.3. Шалгалтанд орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

    3.3.1.   Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/
    3.3.2.   Суудлын хуваарь
    3.3.3.   Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
    3.3.4.   Иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

       a.    Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2012 оны 6 дугаар сарын 1-ээс хойш
             16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга
             эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн
             3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний
             хамт шалгалтад авч ирнэ.

3.4. 2012 оны ЭЕШ-ын хуваарийг БСШУ-ны сайд зарлах бөгөөд орон даяар Улаанбаатар
     хотын цагаар нэгэн зэрэг явагдана.

3.5. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх
     шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн
     байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй болно.

3.6. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъѐоны хураангуй, ном,
     дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3,
     MР4, дуу хураагуур болон бусдад саад болох, хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч
     орохыг хориглоно.

3.7. Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтанд орсныг гэрчлэх
     хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд мөрдөх
     дэгийг ѐсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна.

3.8. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут,
     харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн
     тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

3.9. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар
     тод засваргүй бөглөнө.

3.10. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас
      хойш шалгалтын анги танхимд хүн орж, гарахыг хориглоно.
3.11. Шалгуулагч биеийн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас
      гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

3.12. Шалгалтын хугацаа дуусмагц шалгуулагч хос баганан кодыг тасархай шугамын дагуу
      хуваан нэг хэсгийг “гэрээний хуудас” дээр, нөгөө хэсгийг хариултын хуудасны “баганан код
      наах хэсэг”-т наана. ЭЕШ-ын зохион байгуулах комиссын гишүүд хариултын хуудас,
      гэрээний хуудсыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйнд хийж битүүмжлэн
      авна.

Дөрөв . ЭЕШ-ын дүн мэдээ

4.1. Бүх шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч
     машинаар засаж дүн, оноог гаргана.

4.2. Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7
     хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.

4.3. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт
     www.eec.mn вебсайтад байрлуулаж, нийтэд мэдээлнэ.

4.4. 2012 оны 07 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд шалгуулагчдын батламж картыг тараана.

4.5. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан
     www.eec.mn вебсайт-аас үзэж болно.

4.6. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг сурч
     буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна.

4.7. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг аймгийн
     Боловсрол, соѐлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө - мэдээллийн ажилтнаас авна.

4.8. Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг
     БҮТ-ийн зөвлөгөө - мэдээллийн ажилтнаас хүлээн авна.

4.9. Шалгуулагчдын мэдээллийг БҮТ электрон сан бүрдүүлэн архивлана.

4.10. ЭЕШ-ын батламж карт нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн
      тохиолдолд дахин олгохгүй болно.

Тав. ЭЕШ-ын өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх

5.1. Иргэдээс ирсэн ЭЕШ-тай холбоотой          өргөдөл,   гомдлыг   шийдвэрлэх     5-7   хүний
     бүрэлдэхүүнтэй комисс ажиллана.

5.2. Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл /овог нэр,
     регистрийн дугаар, цээж зураг/-ийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн 70119484, 70119498,
     70118486 дугаарын утас, и-мэйл, онлайн чат үйлчилгээгээр but@eec.mn хаягаар хүлээн
     авна. Мөн өөрийн биеэр бичиг баримттайгаа энэхүү журмын 5.3-т заасан хаягаар ирж
     шийдвэрлүүлж болно.

5.3. Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон даалгаврын
     хариулттай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш
     ажлын 5 өдөрт багтаан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2,
     Засгийн газрын Х байр, Боловсролын үнэлгээний төв гэсэн хаягаар ирүүлнэ.

5.4. Өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж, хариуг бичгээр өгнө.
5.5. Шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг хүлээн авч
     шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй
     өргөдлийг хүлээн авахгүй болно.

Зургаа. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

6.1. Бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн
     тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болно.

6.2. Энэхүү журмын 3.5-д заасан хугацаа (цаг, минут)-аас хоцорсон болон мөн журмын 2.12-д
     заасны дагуу баталгаажуулалт хийгдээгүй, өөрийн хувийн мэдээлэл, зургийг буруу
     оруулсан, баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцож шалгуулагчийг шалгалтад
     оруулахгүй болно.

6.3. Шалгуулагч шалгалтын даалгавар гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын
     3.6-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусласан, хоорондоо ярилцах зэргээр бусдад
     саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг
     хүчингүй болгоно.

6.4. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран
     мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх
     шалгалтыг хүчингүй болгоно.

6.5. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай бичиг баримтыг шалгуулагч
     хуурамчаар үйлдсэн нь ногтлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ.

Долоо. Бусад

7.1. БҮТ нь Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, тайлан, үр дүнг нийтэд үнэ төлбөргүй
     хүргэнэ.

7.2. ЭЕШ-ын дүн, онооны талаарх мэдээлэл авах хүсэлтээ БҮТ-д тухайн байгууллага албан
     бичгээр ирүүлнэ. БҮТ нь бүх шатны сургууль, боловсролын болон судалгаа шинжилгээний
     байгууллагад шалгуулагчдын статистик дүн мэдээ, шалгалтын хичээл тус бүрийн дундаж
     дүн оноог гаргаж өгнө.

7.3. Энэхүү журмыг БҮТ-ийн захирлын тушаалаар батлагдсан өдрөөс эхлэн ЭЕШ-ын үйл
     ажиллагаанд дагаж мөрдөнө.



               БСШУЯ-НЫ ДЭРГЭДЭХ БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Mais conteúdo relacionado

Mais procurados

Elseltiin juram 2013 udur
Elseltiin juram   2013 udurElseltiin juram   2013 udur
Elseltiin juram 2013 udurPUTU
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어Altai2013
 
Shalgalt avah juram
Shalgalt avah juramShalgalt avah juram
Shalgalt avah juramuugii2
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38naranhuu
 
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМChuka Davaanyam
 
Shalgalt juram20101119
Shalgalt juram20101119Shalgalt juram20101119
Shalgalt juram20101119Tsetseg Kolya
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012PUTU
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramJack Jones
 
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам Khishig Altankhuyag
 
шинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам Approvedшинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам ApprovedNUM_IT
 
Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014nasaa_num
 
MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014 MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014 NUM_IT
 
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)Turbat Bat-Erdem
 
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017Galbaatar Lkhagvasuren
 

Mais procurados (16)

Elseltiin juram 2013 udur
Elseltiin juram   2013 udurElseltiin juram   2013 udur
Elseltiin juram 2013 udur
 
Oyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juramOyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juram
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어
 
Shalgalt avah juram
Shalgalt avah juramShalgalt avah juram
Shalgalt avah juram
 
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 3826.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
26.тамгын газрын ажилтан сонгон шалгаруулах журам 20151031 38
 
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
 
Shalgalt juram20101119
Shalgalt juram20101119Shalgalt juram20101119
Shalgalt juram20101119
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
 
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
СУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2018 онд оюутан элсүүлэх журам
 
шинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам Approvedшинэчилсэн элсэлтийн журам Approved
шинэчилсэн элсэлтийн журам Approved
 
Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014Muis elseltiin juram_2014
Muis elseltiin juram_2014
 
MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014 MUIS elseltiin juram 2014
MUIS elseltiin juram 2014
 
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам (2016.08.27)
 
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
 
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
Өвлөх харилцаатай холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн тойм, 2015-2017
 

Semelhante a Juram2012

Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011amune
 
Elseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram lastElseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram lastMunkhtuya Dashnyam
 
Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17NUM_IT
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Jack Jones
 
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх зааварAltanmunkh Namnandorj
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelelMunkhtuya Dashnyam
 
багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж Altanmunkh Namnandorj
 
багшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжбагшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжAltanmunkh Namnandorj
 
эмшуис.Dvrem
эмшуис.Dvremэмшуис.Dvrem
эмшуис.Dvremserod_8908
 
Material avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMaterial avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMbg Muugii
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамnaranbatn
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамnaranhuu
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамAzzaya Byambadorj
 
эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын ...
эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын ...эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын ...
эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын ...Shijee Mtsbolor
 

Semelhante a Juram2012 (16)

Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011Eesh burtgel 2011
Eesh burtgel 2011
 
Elseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram lastElseltiin shinechilsen juram last
Elseltiin shinechilsen juram last
 
Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15Bachelor juram 2016 12-15
Bachelor juram 2016 12-15
 
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар
2015 оны ЭЕШ-нд бүртгүүлэх заавар
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel
 
багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж
 
багшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжбагшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамж
 
эмшуис.Dvrem
эмшуис.Dvremэмшуис.Dvrem
эмшуис.Dvrem
 
Material avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copyMaterial avah udirdamj zaavar copy
Material avah udirdamj zaavar copy
 
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журамТөгсөлтийн сургалтыг зохицуулах журам
Төгсөлтийн сургалтыг зохицуулах журам
 
Dotood juram
Dotood juramDotood juram
Dotood juram
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
 
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журамхуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
хуульчийн мэргэжлийн-шалгалтын-журам
 
эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын ...
эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын ...эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын ...
эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын ...
 

Mais de altantuya2012

Mongol hel 7 angi 2 bie daalt
Mongol hel 7 angi  2 bie daaltMongol hel 7 angi  2 bie daalt
Mongol hel 7 angi 2 bie daaltaltantuya2012
 
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03altantuya2012
 
Mongol hel 7 angi 2 r
Mongol hel 7 angi  2 rMongol hel 7 angi  2 r
Mongol hel 7 angi 2 raltantuya2012
 
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4(1)
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4(1)Mongol helnii hicheel 7r angi hicheel 4(1)
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4(1)altantuya2012
 
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4Mongol helnii hicheel 7r angi hicheel 4
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4altantuya2012
 
монгол бичгийн хэрэглэгдэхүүн
монгол бичгийн хэрэглэгдэхүүнмонгол бичгийн хэрэглэгдэхүүн
монгол бичгийн хэрэглэгдэхүүнaltantuya2012
 
гарын авлага Oo presentation
гарын авлага Oo presentation гарын авлага Oo presentation
гарын авлага Oo presentation altantuya2012
 
Mongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheelMongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheelaltantuya2012
 
Mongol hel 7 angi 3 hicheel
Mongol hel 7 angi 3 hicheelMongol hel 7 angi 3 hicheel
Mongol hel 7 angi 3 hicheelaltantuya2012
 
Mongol hel 7 angi(1)
Mongol hel 7 angi(1)Mongol hel 7 angi(1)
Mongol hel 7 angi(1)altantuya2012
 
монгол хэл 7-р анги
монгол хэл 7-р ангимонгол хэл 7-р анги
монгол хэл 7-р ангиaltantuya2012
 

Mais de altantuya2012 (20)

Ehiin tuhai
Ehiin tuhaiEhiin tuhai
Ehiin tuhai
 
Mongol hel 7 angi 2 bie daalt
Mongol hel 7 angi  2 bie daaltMongol hel 7 angi  2 bie daalt
Mongol hel 7 angi 2 bie daalt
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03
монгол улсын боловсролын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 03
 
Mongol hel 7 angi
Mongol hel 7 angiMongol hel 7 angi
Mongol hel 7 angi
 
Mongol hel 7 angi 2 r
Mongol hel 7 angi  2 rMongol hel 7 angi  2 r
Mongol hel 7 angi 2 r
 
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4(1)
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4(1)Mongol helnii hicheel 7r angi hicheel 4(1)
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4(1)
 
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4Mongol helnii hicheel 7r angi hicheel 4
Mongol helnii hicheel 7r angi hicheel 4
 
монгол бичгийн хэрэглэгдэхүүн
монгол бичгийн хэрэглэгдэхүүнмонгол бичгийн хэрэглэгдэхүүн
монгол бичгийн хэрэглэгдэхүүн
 
гарын авлага Oo presentation
гарын авлага Oo presentation гарын авлага Oo presentation
гарын авлага Oo presentation
 
хайку
хайкухайку
хайку
 
Mongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheelMongol hel 7 angi 5 hicheel
Mongol hel 7 angi 5 hicheel
 
Mongol hel 7 angi 3 hicheel
Mongol hel 7 angi 3 hicheelMongol hel 7 angi 3 hicheel
Mongol hel 7 angi 3 hicheel
 
Mongol hel 7 angi(1)
Mongol hel 7 angi(1)Mongol hel 7 angi(1)
Mongol hel 7 angi(1)
 
монгол хэл 7-р анги
монгол хэл 7-р ангимонгол хэл 7-р анги
монгол хэл 7-р анги
 
Da
DaDa
Da
 
Altnaa222
Altnaa222Altnaa222
Altnaa222
 
Da
DaDa
Da
 
Altnaa
AltnaaAltnaa
Altnaa
 
Arifmetik uildluud
Arifmetik uildluudArifmetik uildluud
Arifmetik uildluud
 

Juram2012

  • 1. Боловсролын үнэлгээний төвийн захирлын 2012 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн 02 дугаар тушаалын хавсралт ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. 1.2. Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, БСШУ-ны сайдын 2008 оны 54 дүгээр тушаал болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөнө. 1.3. ЭЕШ-ыг 2012 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2012 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө. 1.4. Шалгуулагч нь монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгуулна. 1.5. ЭЕШ-ын сэдэв даалгаврууд нь энэхүү журмын 1.4-т заасан хичээлүүдийн стандартын агуулга, танин мэдэхүйн түвшинд тохирсон шалгуулагчийн мэдлэг, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулагдсан байна. 1.6. ЭЕШ сонгон авсан их, дээд сургууль, коллеж болон ЕБС-ийн хичээлийн анги танхим, cургалтын байр /цаашид ЭЕШ-ын байр гэх/-нд явагдана. ЭЕШ авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран суурилуулж болно. 1.7. Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн ЭЕШ-ын байранд Боловсролын үнэлгээний төв /цаашид БҮТ гэх/-өөс томилсон ЭЕШ-ыг зохион байгуулах комисс ажиллана. Уг комисс нь БҮТ-ийн захирлын баталсан удирдамж, зааврын дагуу тухайн объектод шалгалтын үйл ажиллагаагаа зохион байгуулж явуулна. 1.8. ЭЕШ-ын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон БҮТ-ийн зөвлөгөө - мэдээллийн төв, Элсэгчийн сонин, www.eec.mn вебсайтаар олон нийтэд хүргэнэ. 1.9. ЭЕШ-ын сэдэв даалгаврыг БҮТ-ийн даалгаврын сангаас блупринтээр зохицуулан түүвэрлэх аргаар сонгон авч, тухайн хичээл тус бүрээр шалгалтын сэдвийг бэлтгэнэ. 1.10. ЭЕШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна. Хоёр. ЭЕШ-ын бүртгэл 2.1. ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатарын хотын цагаар 2012 оны 2 дугаар сарын 1-ний өглөө 09.00 цагт эхэлж, 2012 оны 4 дүгээр сарын 16-ны орой 18.00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно. 2.2. ЭЕШ-ын шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид биечлэн бүртгэнэ. 2.2.1. Онлайн бүртгэл www.eec.mn вебсайтаар явагдана.
  • 2. 2.2.2. Онлайнаар бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг энэхүү журмын 1.8-д заасан мэдээллийн эх сурвалжаас авч болно. 2.3. Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд: 2.3.1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэн, харъяалалгүй хүний Монгол Улсад оршин суух үнэмлэх/-тэй байна. 2.3.2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь сүүлийн 3 сарын дотор авахуулсан, 150х200 пиксель хэмжээтэй, 75 dpi нягтаршилтай, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нүдний шил болон малгайгүй/-тай байна. Шалгуулагч бүртгүүлэхдээ өнгөт цээж зургийг нэг удаа оруулах ба зураг оруулаагүй болон шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулахгүй болно. 2.3.3. Энэ онд төгссөн шалгуулагч бүртгэлд оруулсан өнгөт цээж зургийн нэг хувийг тухайн дүүргийн болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтанд цаасан болон цахим хэлбэрээр хураалгана. 2.3.4. Шалгалтын хураамжийн гүйлгээ хийх үйл ажиллагааг (энэ журмын 2.7-д заасан банк) төлбөрийн мастер болон виза картаар явуулна. 2.3.5. Бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчилсэн баримт бичиг /цаашид бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг гэх ба энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн шалгуулагчид хамаарна/-тэй байна. 2.4. Гадаадад бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн ЭЕШ-д бүртгүүлэхдээ энэ журмын 2.3.5 дахь заалтад заасан боловсролын бичиг баримтыг БСШУЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ. 2.5. Шалгуулагч онлайн бүртгэлийн хугацаанд шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх боломжтой болно. 2.6. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 4800 төгрөг, батламж карт 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай байна. 2.7. Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хадгаламж банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны төлбөрийн мастер карт болон виза картаар шилжүүлнэ. 2.8. Хөдөө орон нутагт бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын үнэлгээний төвийн 1105038452 тоот дансанд тушаана. 2.9. ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 50%- ийг эргүүлэн олгох ба бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй болно. 2.10. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. 2.11. Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.
  • 3. 2.12. Бүртгэлийг амжилттай хийсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ын зөвлөгөө - мэдээллийн ажилтнаар гарын үсэг зуруулаж баталгаажуулна. Гурав. ЭЕШ-ын хугацаа, зохион байгуулалт 3.1. 2012 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг шалгалт эхлэхээс өмнө тухайн харъяаны Боловсрол, соѐлын газар (хэлтэс)-аар дамжуулан хүлээн авна. 3.2. Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа БҮТ-ийн зөвлөгөө - мэдээллийн ажилтнуудаас, харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн БСГ болон ЭЕШ-ын зөвлөгөө - мэдээллийн ажилтнаас хүлээн авна. 3.3. Шалгалтанд орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: 3.3.1. Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/ 3.3.2. Суудлын хуваарь 3.3.3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг 3.3.4. Иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг a. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2012 оны 6 дугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ. 3.4. 2012 оны ЭЕШ-ын хуваарийг БСШУ-ны сайд зарлах бөгөөд орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг явагдана. 3.5. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй болно. 3.6. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъѐоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, дуу хураагуур болон бусдад саад болох, хууран мэхлэх ямарваа нэгэн зүйлийг авч орохыг хориглоно. 3.7. Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтанд орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд мөрдөх дэгийг ѐсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна. 3.8. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байна. 3.9. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө. 3.10. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд хүн орж, гарахыг хориглоно.
  • 4. 3.11. Шалгуулагч биеийн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө. 3.12. Шалгалтын хугацаа дуусмагц шалгуулагч хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан нэг хэсгийг “гэрээний хуудас” дээр, нөгөө хэсгийг хариултын хуудасны “баганан код наах хэсэг”-т наана. ЭЕШ-ын зохион байгуулах комиссын гишүүд хариултын хуудас, гэрээний хуудсыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйнд хийж битүүмжлэн авна. Дөрөв . ЭЕШ-ын дүн мэдээ 4.1. Бүх шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж дүн, оноог гаргана. 4.2. Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. 4.3. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn вебсайтад байрлуулаж, нийтэд мэдээлнэ. 4.4. 2012 оны 07 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд шалгуулагчдын батламж картыг тараана. 4.5. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn вебсайт-аас үзэж болно. 4.6. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна. 4.7. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг аймгийн Боловсрол, соѐлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө - мэдээллийн ажилтнаас авна. 4.8. Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж картыг БҮТ-ийн зөвлөгөө - мэдээллийн ажилтнаас хүлээн авна. 4.9. Шалгуулагчдын мэдээллийг БҮТ электрон сан бүрдүүлэн архивлана. 4.10. ЭЕШ-ын батламж карт нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй болно. Тав. ЭЕШ-ын өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх 5.1. Иргэдээс ирсэн ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллана. 5.2. Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл /овог нэр, регистрийн дугаар, цээж зураг/-ийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн 70119484, 70119498, 70118486 дугаарын утас, и-мэйл, онлайн чат үйлчилгээгээр but@eec.mn хаягаар хүлээн авна. Мөн өөрийн биеэр бичиг баримттайгаа энэхүү журмын 5.3-т заасан хаягаар ирж шийдвэрлүүлж болно. 5.3. Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-2, Засгийн газрын Х байр, Боловсролын үнэлгээний төв гэсэн хаягаар ирүүлнэ. 5.4. Өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж, хариуг бичгээр өгнө.
  • 5. 5.5. Шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг хүлээн авахгүй болно. Зургаа. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 6.1. Бүртгүүлэхдээ бусдын картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болно. 6.2. Энэхүү журмын 3.5-д заасан хугацаа (цаг, минут)-аас хоцорсон болон мөн журмын 2.12-д заасны дагуу баталгаажуулалт хийгдээгүй, өөрийн хувийн мэдээлэл, зургийг буруу оруулсан, баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцож шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болно. 6.3. Шалгуулагч шалгалтын даалгавар гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын 3.6-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусласан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно. 6.4. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгоно. 6.5. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь ногтлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ. Долоо. Бусад 7.1. БҮТ нь Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо, тайлан, үр дүнг нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ. 7.2. ЭЕШ-ын дүн, онооны талаарх мэдээлэл авах хүсэлтээ БҮТ-д тухайн байгууллага албан бичгээр ирүүлнэ. БҮТ нь бүх шатны сургууль, боловсролын болон судалгаа шинжилгээний байгууллагад шалгуулагчдын статистик дүн мэдээ, шалгалтын хичээл тус бүрийн дундаж дүн оноог гаргаж өгнө. 7.3. Энэхүү журмыг БҮТ-ийн захирлын тушаалаар батлагдсан өдрөөс эхлэн ЭЕШ-ын үйл ажиллагаанд дагаж мөрдөнө. БСШУЯ-НЫ ДЭРГЭДЭХ БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ