SlideShare a Scribd company logo
1 of 7
Сансрын урилгагүй зочид эх дэлхийд юу тээж ирдэг вэ?
Өдөр бүр манай гарагийн тойрог замын дэргэдүүр 20 орчим солирын урсгал өнгөрдөг. Сүүлийн 10 жилд дэлхийн ойр хавьд 10-40 метр хүртэл хэмжээтэй огторгуйн арав гаруй биет шатсаныг бүртгэж авчээ.
Тиймээс сансрын урилгагүй зочид буюу солир манай гараг руу байнга зорчдог бөгөөд түүний нөлөөний масштабыг урьдчилан үнэлэх боломж тэр бүр олддоггүй юм. Зарим солир дэлхийн гадаргууд үл хүрэн гэм хор үүсгэлгүй замхардаг бол олонхи нь эсрэгээрээ. Yлэг гүрвэлийн мөхлийн буруутнаар солирыг нэрлэдэгчлэн зарим солир түүхийн үйл явцыг өөрчлөх чадвартай ажгуу. Юкатаны хойгоос эрдэмтэд үлэг гүрвэлийг устгасан гэх солирын хэлтэрхийг олсон юм. Тэдний нээлт 65 сая жилийн тэртээ өнөөгийн Мексикийн нутаг дэвсгэрт унасан аварга солир үлэг гүрвэл устах шалтгаан болсон онолыг баталж байна хэмээн эрдэмтэд үздэг. Солирын хэлтэрхийг Мексикийн геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд судалж, түүн дотроос сансрын элемент гэж хэлж болохоор зүйлийг олсон байна. Юкатан дахь Чикскулуб цар солир судлалд цорын ганц хэмээн тооцогддог юм. Энэхүү цар хэмжээгээрээ бусдаас ялгагдах том төдийгүй бий болсон цаг хугацаа нь үлэг гүрвэл үгүй болсон үетэй давхцдаг аж. Солирын ниргэлтийн үр дагаврыг эрдэмтэд таван сая цөмийн бөмбөгийн дэлбэрэлттэй ижилсүүлдэг байна. Ийм хүчирхэг солирын уналт хүчтэй газар хөдлөлт, далайн аварга давалгааг нөхцөлдүүлдэг аж. Yүний үр дүнд манай гараг удаан хугацаагаар тоосон мананд бүрхэгддэг. Фотосинтезийн өөрчлөлтөөс болж ургамлын олон төрөл зүйл устаж өвсөн тэжээлт амьтдыг өлсөж үхэхэд хүргэдэг гэж эрдэмтэд үзэж байна.Солирын уналтын тухай анхны мэдээлэл нэлээд эртнээс бий болсон ч эрдэмтэд эхэндээ энэ хувилбарт үл итгэх байдлаар хандсаар иржээ. Эцсийн эцэст олон төрлийн хөдөлшгүй баримт уг солирыг бодит гэдэгт итгүүлж чаджээ. 1800-1803 онд Европын хэд хэдэн алдартай химичид янз бүрийн газарт унасан “солирын чулууны” химийн найрлага хоорондоо адилхан боловч дэлхийнхээс огт өөр болохыг мэдэгдсэн байна. 1803 онд Францын Эглед аймшигтай “чулуун бороо” нижигнэтэл орж газарт ул мөр үлдсэнийг олон хүмүүс гэрчилдэг аж. Ингээд эцэст нь Францын шинжлэх ухааны академи үүнийг “тэнгэрийн чулуу” болохыг хүлээн зөвшөөрч, эл солирыг огторгуйн биет, сүүлт одны хэлтэрхий гэж тооцжээ. Дэлхийд унасан хамгийн том солир бол Өмнөд Африкаас олдсон 60 тонн жинтэй Гоба хэмээх солир юм. Түүнийг олох хүртэл хэзээ ч байрнаас нь хөдөлгөөгүй байжээ.Түүхэнд Тунгусын солир гэж алдаршсан солирын учир шалтгаан өнөөг хүртэл тайлагдсангүй. Тунгусын солирыг зууны оньсого гэж нэрлэх нь ч бий. Энэ жил солир 100 нас хүрч буй учраас тэр. 1908 оны зургадугаар сарын 30-ны өглөөний 7.30 цагт Енисейн дээгүүр аварга галт бөмбөлөг зүүн өмнөд зүгээс баруун хойд зүгийг чиглэн нисчээ. Галт бөмбөлөг азаар хүн оршин суудаггүй тайгад 7-10 км-ийн өндөрт дэлбэрсний долгионыг дэлхийн бүхий л одон орон судлалын төвүүд бүртгэн авсан байна. Дэлбэрэлтийн улмаас 2000 км2 талбайн модод юу ч үгүй болтлоо хуйхлагдан сүйрлийн голомтоос хэдэн зуун км-ийн хол орших байшингуудын шил цөм цохигджээ. Хэдэн өдрийн турш Атлантикийн нутаг дэвсгэрээс төв Сибирь хүртэл тэнгэрт илчит гэрэл ба үүл гэрэлтэх үзэгдэл ажиглагдсан аж. Тунгусын солирын үр дагавар Европыг шөнийн цагаар хэд хоног гэрэлтүүлжээ. Сүйрэл болсон бүс нутгийг хэд хэдэн судалгааны экспедиц зорьсон боловч Тунгусын солирын бодисыг тухайн газраас олоогүй юм. Унасан төмрийн солирын нийт жингийнх нь 5.7 хувь нь газардсан бөгөөд түүний 92.8 хувь нь чулуунаас бүрдсэн гэж эрдэмтэд үзжээ.Тунгусын солир шиг сүйрэл давтагдана хэмээн урьдчилан таамаглах эрдэмтэд мэр сэр байсан ч золоор аль нь ч биелээгүй юм. Хэрвээ солир хүн ам шигүү суурьшсан газарт унавал учирч болох аюулыг төсөөлөхөд ч бэрх. Перуд унасан солироор жишээлэхэд хэмжээгээр тийм ч томгүй солир ч бас аюул дагуулдгийг батлагджээ. Перугийн өмнөд зүгт унасан солирын дараа тус улсын хэдэн зуун оршин суугчдад толгой өвдөх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг ажиглагдаж, 200 гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ. Перугийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр солирын уналтын дараа агаарт дэгдсэн хорт уурын улмаас өвчин үүссэн гэжээ. Уг солир өнгөрсөн оны есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Боливийн хилээс холгүй Перугийн Пуно мужид унасан юм. Бямба гарагаас нямд шилжих шөнө Андын нурууны Пуно мужийн оршин суугчид сүйрч буй онгоцны хүчтэй дуу чимээг сонсож, удалгүй тэнгэрт галт бөмбөлөг үзэгдэхийг харжээ. Yүнээс удалгүй Каранкас хотхоноос холгүй, нийслэл Лима хотоос өмнө зүгт 1300 км-ийн зайд эл галт бөмбөлөг газардаж дэлбэрчээ. Солирын дэлбэрэлт болсон газар 30 метр өргөнтэй, зургаан метрийн гүн цар үүсч, үүнээс хүхэр устөрөгчийн үнэртэй хий ялгарч, бургилсан ус шүүрдэг аж. Солирын уналтад албан ёсны мэдээгээр хэн ч өртөөгүй бөгөөд царын ойролцоо нүүрсшсэн хэлтэрхий олджээ. Энэ газрын ойролцоо 1.5 мянган хүн оршин суудаг. Тэдэнд хурц үнэрээс улбаатай бөөлжих, толгой өвдөх шинж тэмдэг ажиглагдаж, орон нутгийн цагдаагийнхан хэргийн газар очсон боловч юун туслахтай манатай энэхүү оньсого мэт өвчний хохирогчид болжээ. “Иргэд маш хурц үнэрээс болоод их шаналж байгаа. Солир унасан газарт ойрхон амьдардаг 600 өрхийн хүмүүст байнга бие чилээрхэх, хоол боловсруулах эрхтний асуудал үүсч байна” гэж эмнэлгийн ажилтан Жорж Лопес ярьжээ. Химийн мэдлэгтэй фермерүүд харь гарагийнхан тэдний талбайг тугалга, мөнгөөр хордууллаа хэмээн болгоомжилсон ч Шинжлэх ухааны үндэсний академийн профессор Модесто Монтойя иймэрхүү санааг хий хоосон баримтгүй таамаглал хэмээн нэрлэжээ. “Перугийн нутаг дэвсгэрт унасан нэг ч солир хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулахгүй. Ийм огторгуйн биет орон сууцны байшин дээр унаж ойчсон тохиолдолд л аюултай байж болно” хэмээн тэрбээр өгүүлсэн байна. Харин орон нутгийн оршин суугч Хебер Мамани “Бидэнд аймшигтай байна. Солир газарт гүн булагдсан. Бид эрх баригчдаас мөрдөн байцаалтыг явуулахыг хүснэ. Хүмүүсийн бие муу байна. Амьтад хүртэл өвчилж нэг бух бүр дэмийрсэн” хэмээн ярьжээ. Гэвч Перугийн цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн шинжээч Ренан Рамирес сэтгэл зовох үндэслэл байхгүйг баталж, “Энэ нь унах үедээ хий ялгаруулж, химийн урвалд орсон жирийн л нэг солир байна” гэж үзжээ. Түүний хэлснээр царын эргэн тойронд цацрагийн ул мөр олдоогүй байна. Тэрбээр мөн огторгуйн эл биет хиймэл дагуул байж болохыг үгүйсгээгүй аж. Тус улсын тэргүүлэх геологичдын нэг Онорио Кампобланко ямар ч тохиолдолд солир унасан газарт хүмүүсийг ойртохыг хориглохыг эрх баригчид уриалах ёстой гэж үзсэн байна.Дашрамд дурдахад, 250 жилийн дотор Оросод 102 томоохон солирын уналт бүртгэгдсэний 70-ыг нь олж, 50 дээж тус улсын Шинжлэх ухааны академийн солирын цуглуулгад хадгалагдаж байна. Тэдгээрийн аль нь ч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээгүй гэнэ. Эрдэмтдийн тооцоолсноор 20 төрлийн солир бий. Хэмжээгээр томгүй нь Перуд тохиолдсон шиг механик гэмтэл учруулдаг бололтой. Хэрвээ солир хэмжээгээр том, уналт нь хүчтэй байвал экологийн сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм. Солирын уналт бол хүн төрөлхтний болгоомжлох ёстой гамшгуудын нэг. Эрдэмтэд огторгуйн энэхүү биетийг тогтмол ажигладаг ч тэдгээр нь тойрог замаа агшин зуур өөрчилдөгт гол асуудал оршиж байна. Солир дэлхийтэй мөргөлдөхгүй ч түүний уналтын чиглэлтийг үнэндээ өөрчлөх боломжгүй нь хоёр дахь тулгамдсан асуудал аж.
Ïåðóä óíàñàí ñîëèð
2007 оны 9 сарын 15 нд Перу улсын Пуно мужийн нутагт Титикака нуураас холгүй газар солир унажээ. Титикака нуур Боливи улстай хил залгаа байдаг.Гэрчүүдийн эхлээд осолдож байгаа онгоцны дууг санагдуулсан их чанга чимээ сонсож дараа нь газар руу унаж байгаа галт биетийг харсан байна. Энэ биет газар унаад дэлбэрчээ. Солир унасан газар 30 метрийн өргөн, 6 метрийн гүнзгий нүх бий болжээ. Уулын хөрсийг сэндийлж гүний ус гарсан байна. Хэсэг хугацааны дараа оршин суугчид “этгээд үнэр” мэдэрч олон хүний толгой өвдөж, дотор нь муухай оргижээ. Солир унасан бүс нутагт ойролцоогоор 1500 хүн аж төрдөг байна. Перугийн эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн хэлснээр сансрын биетээс ялгарч байгаа хорт хийнээс болж олон хүний бие муудсан гэж мэдээлсэн байна. Перуд унасан солирыг дэлхийн олон орны эрдэмтэд сонирхон судлаж байгаа. Энэ биетийн жинг нь хараахан тогтоогоогүй байгаа юм. Эрдэмтэд солирын үүсгэсэн тогооны нэг хэсгийг судлаж амжсан байна. Перугийн цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтэн Ренан Рамиресийн хэлснээр солирын тогооны орчимд цацраг идэвхит бодис байгаагүй байна. Рамиресийн хэлснээр энэ бол жирийн л нэгэн солирын байсан бөгөөд харин газарт унах үед химийн урвал явагдаж хий ялгаржээ. Солирын хэлтэрхийнээс авч нийслэл Лима хотод шинжилгээ хийсэн юм. Зарим хүмүүс солир бол хиймэл дагуул байсан гэж цуурхал дэгдээжээ. Гэвч Лима хотод шинжилгээ хийсэн эрдэмтэд үүнийг няцаажээ. Солир унахдаа 30 метрийн диаметртэй нүх үүсгэсэн. Ийм хэмжээний нүх гаргахад 1 кТ тротилиийн хүчтэй дэлбэрэлт үүсгэх шаардлагатай юм.
Энэ нь цөмийн зэвсэг хэрэглэсэнтэй дүйцэхээр хүч бөгөөд газрын чичиргээ үүсгэх байсан юм. Перу улсын нэр хүндтэй геологич Онорио Кампобланко солир үзэхээр зорьж байгаа хүмүүсийн цувааг зогсоохыг эрх баригчдаас хүүсэн байна. Учир нь тэр солирын ялгаруулсан хортой хийнээс болж хүмүүс өвчин тусаж болзошгүй гэж сэрэмжлүүлжээ. Солир бол чулуун эсвэл төмөр биет бөгөөд огторгуй ертөнцийн орон зайгаар чөлөөтэй нисэж байгаад манай дэлхийн агаар мандалд орсон сансрын биет юм. Солир манай гаригийн агаар мандалд орох үед их гэрэл гэгээ гардаг. Тэнгэрт хурц тод гал бөмбөлөг үзэгдэж оч цацруулдаг. Бөмбөлөг газарт унах үед хүчтэй дэлбэрэлт болдог. Дэлбэрэлтийн хүч нь агаарын давалгаа үүсгэж газрын хөрсийг хуулдаг байна. Солирын нисэж байгаа хурд нь нэг секундэд 22 км ээс ихгүй байх юм бол газарт унадаг. Дэлхийл унасан хамгийн том солирийг 1920 онд Баруун өмнөд Африкаас олж байжээ. Солирыг Гоба гэж нэрлэжээ. Ер нь солирыг унасан газрынх нь нэрээр нэрлэдэг. Гоба солирын жин нь 60 тонн байжээ. Ийм том солир унах нь маш ховор үзэгдэл. Ихэнхи солирын жин нь хэдхэн грамм, заримдаа хэдхэн кг байдаг. 1947 онд ЗХУ унасан төмөр солир Сихотэ Алинский томдоо тооцогддог. Энэ солир дэлхийн агаар мандалд ороод мянга мянган хэсэгт задарч бороо солирын бороо орж байлаа. Солирын хэмжээ нийт 70 тонн байж тооцоолсон бөгөөд хүмүүс 20 тонн солирын хэлтэрхийг түүжээ. Солирын дотор нь манай гаригт байдаг химийн элементүүд байдаг. Төмөр, Никель, Магни, Кремни, Сера, Хөнгөн цагаан, Кальци, Хүчилтөрөгч зэрэг химийн бодис ихэвчилэн байдаг. Харин бусад төрлийн химийн бодис бага хэмжээгээр тохиолддог. Эдгээр элементүүд хоорондоо нийлж янз бүрийн эрдэс үүсгэдэг.
Тунгусын сvйрэл ба зуун жилийн оньсого
1908 оны Тунгусын сvйрлээс хойш зуун жил өнгөрчээ. Өнөөг хvртэл эрдэмтэд эл хачирхалтай адал явдлын учир шалтгааныг тайлахаар ажиллаж байгаа ч төдийлөн амжилтад хvрээгvй байна. Сансрын биетийн томоохон сvйрлийг хvн төрөлхтөн өнөө ч мартаагvй. Хэрвээ огторгуйн биет Тунгусын эзэнгvй тайгад биш хvн ам шигvv суурьшсан газарт унасан бол хэдэн сая жилээр хор хохирол нь арилахааргvй хар толбо vлдээх байв.
Нарны аймгийн хэдэн саяар тоологдох сvvлт од, огторгуйн биет, солирууд дэлхийд газардвал Тунгуст болсон шиг сvйрлийг авчрах нь дамжиггvй. Гэвч хvн төрөлхтний заяа төөрөг ивээж Сибирийн тайгад унасан шиг сансрын биет дахин эх дэлхийд газардаагvй юм. Гэхдээ л хvн төрөлхтөн сvйрэл давтагдахаас болгоомжлох хэрэгтэй. Тунгусын сvйрлийг судлах нь сансрын биетийн уналтын газарзvйн болон экологид учрах vр дагаврыг тооцоолох, ингэснээр ийм vйл явдлаас vvдэн гарах удаан болон урт хугацааны сөрөг vр дагаварт дvгнэлт хийх боломжтой юм.
Сvйрэл
Тунгусын сvйрэл 100 жилийн өмнө, тодруулбал 1908 оны зургадугаар сарын 30-нд орон нутгийн цагаар 07.14 цагт Ванаварын суурингийн ойролцоо/өдгөө Эвений автономит тойргийн Тунгус-Чун дvvргийн Ванавар гацаа/ Подкаменная Тунгус голын сав газар болжээ. Өглөөний долоон цаг орчимд Енисейн сав газрын нутаг дэвсгэрээр огторгуйд зvvн өмнөд зvгээс баруун хойд зvгийг чиглэн аварга галт бөмбөлөг нисэн өнгөрчээ. Энэ галт бөмбөлөг бараг зvvн Сибирийн нутаг дэвсгэрийн оршин суугчдад бvгдэд нь тод ажиглагджээ. Нvд сохлом хурц гэрэл, чих дөжрөм дуу чимээт бөмбөлгийг нvд цавчилгvй ажиглаж байсан хvмvvст төд удалгvй мянган км-ийн эргэн тойронд аймшигтай дуу чимээ сонсогдсон байна. Ойр орчмын байшин барилгын цонх хагарч, эд зvйл нь байрнаасаа хөдөлж, оршин суугчдыг нэг хэсэгтээ л сандаргаад авч. Айж мэгдсэн хvмvvс орох байх газраа олж ядан байв. Энэ сvрхий дуу чимээ Канын ойролцоо замдаа гарсан галт тэргийг хvртэл зогсоосон гэдэг. Галт тэрэгний машинист өөрийнх нь цуваанд дэлбэрэлт боллоо гэж бодож, цувааг зогсоосон ажээ.
Солирын нислэг доод Тунгус орчим амьдардаг оросуудын дунд ёстой л тэнгэр ниргэхтэй адил болжээ. Yймж сандарсан хvмvvсийн толгойд юун тvрvvнд Орос, Японы хооронд дайн эхэллээ л гэсэн бодол зурсхийсэн гэнэ. Золоор галт бөмбөлөг хvний хөлөөс зайдуу эзэнгvй тайгад 7-10 км-ын өндөрт дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас 4.7-5 баллын хvчтэй газар хөдлөлт болж, ойр хавийнхныг тvйвээсэн байна. Дэлбэрэлтийн хvч устөрөгчийн бөмбөгдөлтийн дундаж энерги бvхий тротилын эквивалентын 10-40 мегатонн байжээ. Солир газардсан голомтоос 100 км-ийн орчим байсан хvмvvс бага зэрэг тvлэгдэж, тайгад амьдардаг мянга гаруй буга vхжээ. Дэлбэрэлт 2150 кв км ой модыг хамарсан нь одоогийн Москва хотын нутаг дэвсгэртэй дvйхvйц аж. Мөн дэлбэрэлтийн улмаас 200 кв км ой мод шатжээ.
Сvйрэл болсны эхний өдөр дэлхийн хойд бөмбөрцөгт Бордогоос Ташкент хvртэл, Атландын далайгаас Красноярск хvртэл агаар мандалд ер бусын vзэгдлvvд ажиглагдсан байна. Шөнийн тэнгэр харуй бvрий болохоо мартаж, тод хурц гэрлээр туяа татуулснаас болж хvмvvс нойроо хvртэл мартжээ. Хэд хэдэн хотын оршин суугчид шөнийн цагаар жижигхэн vсэгтэй сонин чөлөөтэй гарчиглаж, Гринвичид шөнө дvлээр тэнгисийн боомтын гэрэл зургийг дарах боломж бvрдсэн гэнэ. Ийм vзэгдэл хэдэн өдөр vргэлжилжээ. Сvйрлийн улмаас соронзон талбарын хэлбэлзэл бий болж Иркутск, Германы Киль хотод ийм зvйл бvртгэгджээ. Мөн өдөр Антарктидад ер бусын хэлбэртэй туйлын туяа ажиглагдсаныг тэнд судалгаа хийж байсан Английн эрдэмтэд тэмдэглэн vлдээсэн байдаг.
Судалгаа
Эрдэмтэд энэ бvс нутагт 20 жилийн дараа буюу 1927 онд хөл тавьжээ. Тунгусын vзэгдлийн анхны судлаачаар ЗСБНХУ-ын шинжлэх ухааны академийн солирын тухай мэдээлэл цуглуулах экспедицийн ахлах Леонид Кулик ажилласан юм. Тунгус орчим унасан солир тэр хавийн ой модыг юу ч vгvй болтол нь шатааж орхисон ч quot;
хэргийн эзэнquot;
өөрөө байсангvй. Солирын хэлтэрхий гэж хэлэхээр зvйл vлдээгvй байсан тул эрдэмтдийн оролдлого тэгсгээд бvтэлгvйтэв. Yvний дараа ЗХУ-ын шинжлэх ухааны академийн солирын хорооны экпедици аварга солирын уналтын ул мөрийг эрэх ажлаа vргэлжлvvлсэн боловч ямар ч ул мөр ололгvй судалгаагаа зогсоожээ. Хожим энтузиастууд бие даасан цогц экспедици байгуулж сvйрлийн бvс нутгийг олон жилийн турш нэгжжээ. Хэдийгээр солир их хэмжээний ой модыг тэр чигээр нь хуйхлан vнсэн нурам болгосон ч солирын хэлтэрхий олдоогvй нь эрдэмтдэд одоо ч оньсого хэвээр. Ийм хvчтэй дэлбэрэлтээс vзэхэд хэдэн мянган тоннын жинтэй сансрын биет ямар ч ул мөргvй алга болно гэж vгvй. Гэсэн хэдий ч өнөөг хvртэл Тунгусын солирыг олоогvй л байна.
Таамаглал
1908 онд дэлхийн агаар мандал руу солир бус сvvлт од довтолсон гэсэн саналыг 1934 онд эрдэмтэд дэвшvvлсэн юм. Учир нь сvvлт одын бөөмийн ихэнх хэсэг хөлдvv хий, мөснөөс бvрддэг. ХХ зууны хоёрдугаар хагаст эрдэмтэд газрын хөрснөөс солирын тоосны багахан хэсгийг илрvvлсэн юм. Гэхдээ vvнийг газрын гадаргын ямар ч цэгээс олох боломжтой бөгөөд энэ нь дэлхийн агаар мандалд солирын шаталт байнга болдгийн илрэл. Хэд хэдэн төрлийн элементийг олсон боловч энэ нь дээрх сvйрэлтэй холбогдох эсэхийг хэн ч баталж чадаагvй юм. Зөвлөлтийн зөгнөлт зохиолч Александр Казанцев 1946 онд анх удаа сvйрлийн шалтгааныг цөмийн эрчим хvч бvхий харь гарагийн сансрын хөлгийн дэлбэрэлттэй холбон тайлбарлажээ. Бас л батлагдсангvй. Уран зөгнөлчид энэхvv сvйрлийг харь гарагийн лазерын дохио гэж таамагласан ч мөн л нотлогдоогvй. 1973 онд Америкийн физикч Альберт Жексон, Майкл Риан Тунгусын солирыг хойд Атлантаас гараад Сибирт орсон quot;
хар нvхquot;
гэсэн дvгнэлт хийжээ. Хэд хэдэн эрдэмтэн Тунгусын vйл явдлыг газрын учир шалтгаантай хэмээн тайлбарлахыг оролдсон байна.
Тухайлбал, тектоник ангал завсарт байгалийн хийн дэлбэрэлт болсон гэжээ. Тунгусын дэлбэрэлтийг аварга бөмбөлгөн аянгатай холбох нэг хэсэг ч бий. Эцэст нь 1990 оны дундуур Тунгусын сvйрлийг хvний vйл ажиллагаатай холбон тайлбарлах болжээ. Манфред Димд номондоо Тунгусын дэлбэрэлтийг цахилгаан соронзон долгионыг дамжуулдаг Америкийн судлаач Николь Теслийн туршилтын vр дагавар гэж бичсэн боловч бас л андуурал байв. Дэлбэрэлт болохоос хэд хоногийн өмнө НикольТесла алдарт жуулчин Пиригийн экспедицид зориулж хойд туйлын замыг гэрэлтvvлж болно хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр энэ мэдэгдлээ батлах гэж оролдсон боловч тооцоон дээрээ алдсан бололтой амжилт олоогvй юм.
Тунгусын дэлбэрэлт цөмийнхтэй төстэй юу
Учир шалтгаан нь тодрохгvй байсаар 100 жилийн ойтойгоо золгож буй Тунгусын солир одоо ч эрдэмтдийн толгойн өвчин болоод байна. Оросын эрдэмтдийн бvтээсэн Тунгусын солирын уналтын математик загварчлалаар энэ vйл явдлын төрх байдал нь хэд хэдэн параметраар цөмийн дэлбэрэлттэй төстэй болох нь харагджээ. Тунгусын сvйрэл ой модыг тэр чигээр нь хуйхалж, их хэмжээний нутаг дэвсгэрийг хамарч газар хөдлөлт, агаар мандлын ер бусын vзэгдлvvлийг бий болгосон атлаа дэлхийн гадаргууд сансрын биетийн ямар ч vлдэгдэл, хэлтэрхий, тvvний уналтын ул мөр vлдээгээгvй нь хачирхалтай.
МОНГОЛД УНАСАН СОЛИРУУД
1. Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт унаснаас 1948 онд 250 гр. жинтэй их олон ширхгийг цуглуулан авчээ...
2.   “Аш богд—I” гэдэг чулуун солирыг 1949 онд Говь-Алтайн Алтай сумын нутагт бутран унаснаас нэг том хэсэг нь болох 910 гр-ыг авчирсан.
3.   “Аяс богд —II” дицэт төмөр солир эрт цагт Аж богд уулнаа умард өргөргийн 4°52', дорнот уртрагийн 95°25'-д унажээ. 582,2 кг хүнд жинтэй энэ солирыг 1952 онд олсон байна.
4.   “Манлай” гэдэг дицэт төйшр солир эрт цагт Өмнөговийн Манлай сумын нутагт унасан. 166,8 кг хүнд энэ солйрыг 1952 онуудад сурвалжлан олж 1955 онд авчирч шинжлэн судлажээ...
5. “Хэрлэн” хэмээх шилэн (тектит) солир 1950 оны 3 сарын 21-нд Дорнод аймгийн Халх голын “Үүдийн ам”  гэдэг газар унасан. 33,21 кг жинтэй 350 гаруй ширхэг...
6.   “Матад” гэж нэрлэсэн чулуун сoлир одоогийн Дорнод аймаг Матад сумын Тойром гэдэг газар эрт цагт унасан ажээ. 1953 oнд олсон 189,5 грамм жинтэй.
7.   “Хэнтий” чулуун, төмөр солир. 1952 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын хөвөө Хороон дов гэдэг газарт унажээ. Тэгзхэд гэнэт их дуу гарган, тууварчдын майхны хаяанд уиаж майхны хэцийг тастсан ба 4-н хүн ухаан алдан унаж байжээ. Хэдэн хэсэг бутран унасаны хамгийн том нь 403,1 гp, бусад нь 123,6 гp, 89.01 гp, 85,4 гp, бүгд 701,1 - гp,
8.   “Тамир-Цэцэрлэг” гэж нэрлэсэн төмөр чулуун солир 1953 онд Цэцэрлэг (Архангайн) хотод ойрхон бутран унасан ба энэ солироос бүгд 172 кг жинтэй олон ширхгийг түүж Архангайн музейд 17 кг-ыг өгч бусдыг Улсын тев музейд авчирчээ.
9.   “Ноён-уул” гэдэг төмөр чулуун солирыг 1959 онд Ноён уулын. ар хормойгоос. олсон. Унаеан он цаг үл мэдэгдэнэ, 2-3 м диаметртэй, 4-5 өрх цар үүсгэн бутран унасан. Tом жижиг бүгд 970 гаруй ширхэг, 103 кг-ын жинтэй. Төв, -Борнуурын нутаг.
10. “Хан-Хэгшин” гэдэг төмөр чулуун солир Хайрхан Дулаан сумын нутаг Хан хөгшин yyлын хажууд эрт цагт унасныг 1957 онд Олж авчир-сан. 2 хэсгийн том нь 5.40 гp, бага нь 80 гp жинтэй.
11. 1967 онд 2 сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Хул сумын нутагт чулуун солир агаарт бутран унасны 2 хэсгийг олсон бөгөөд үүний нэг нь 2,65 кг, нөгөө нь 1 кг түүний томыг төв музей багыг Дундговийн музейд тавьсан. Энэ.нь манай солирын цуглуулгын 11 дэх солир болно.

сансрын урилгагүй зочид эх дэлхийд юу тээж ирдэг

More Related Content

Viewers also liked

Fast and accurate reaction dynamics via multiobjective genetic algorithm opti...
Fast and accurate reaction dynamics via multiobjective genetic algorithm opti...Fast and accurate reaction dynamics via multiobjective genetic algorithm opti...

kknsastry

Síntesis de la historia de la educación española
Síntesis de la historia de la educación españolaSíntesis de la historia de la educación española

Salud Molina Muñoz

Snacks from indonesia amanda
Snacks from indonesia  amandaSnacks from indonesia  amanda
Snacks from indonesia amanda
British Council

Introduction To Business - Global Expansion or Business as Usual
Introduction To Business - Global Expansion or Business as UsualIntroduction To Business - Global Expansion or Business as Usual

Irwan Arfandi

Keth.barbosa_Revista_msg_ano1n5_twitterqueri_p8-17
Keth.barbosa_Revista_msg_ano1n5_twitterqueri_p8-17Keth.barbosa_Revista_msg_ano1n5_twitterqueri_p8-17

Keth Barbosa

Viewers also liked (20)

Fast and accurate reaction dynamics via multiobjective genetic algorithm opti...
Fast and accurate reaction dynamics via multiobjective genetic algorithm opti...Fast and accurate reaction dynamics via multiobjective genetic algorithm opti...
Fast and accurate reaction dynamics via multiobjective genetic algorithm opti...

Cactus
CactusCactus
Cactus

Modelos de literacia da informação e desenho de um programa para bibliotecas ...
Modelos de literacia da informação e desenho de um programa para bibliotecas ...Modelos de literacia da informação e desenho de um programa para bibliotecas ...
Modelos de literacia da informação e desenho de um programa para bibliotecas ...

it-решения для оптимизации SMB
it-решения для оптимизации SMBit-решения для оптимизации SMB
it-решения для оптимизации SMB

Italia 1
Italia 1Italia 1
Italia 1

San Martin De Trejevo
San Martin De TrejevoSan Martin De Trejevo
San Martin De Trejevo

Pmtct A Thing Of Past
Pmtct A Thing Of PastPmtct A Thing Of Past
Pmtct A Thing Of Past

малоэтажное строительство
малоэтажное строительствомалоэтажное строительство
малоэтажное строительство

Rusia Ortodoxa
Rusia OrtodoxaRusia Ortodoxa
Rusia Ortodoxa

Presentasjon Påfyll 03.03
Presentasjon Påfyll 03.03Presentasjon Påfyll 03.03
Presentasjon Påfyll 03.03

Síntesis de la historia de la educación española
Síntesis de la historia de la educación españolaSíntesis de la historia de la educación española
Síntesis de la historia de la educación española

Snacks from indonesia amanda
Snacks from indonesia  amandaSnacks from indonesia  amanda
Snacks from indonesia amanda

Arbitration Law Economics And Politics Rafael De Conti De Conti Law Office 2011
Arbitration Law Economics And Politics Rafael De Conti De Conti Law Office 2011Arbitration Law Economics And Politics Rafael De Conti De Conti Law Office 2011
Arbitration Law Economics And Politics Rafael De Conti De Conti Law Office 2011

Presentatie Frans Leijnse - Wat doet de docent met onderzoek, wat doet onderz...
Presentatie Frans Leijnse - Wat doet de docent met onderzoek, wat doet onderz...Presentatie Frans Leijnse - Wat doet de docent met onderzoek, wat doet onderz...
Presentatie Frans Leijnse - Wat doet de docent met onderzoek, wat doet onderz...

Diyo
DiyoDiyo
Diyo

Zabotinai М2
Zabotinai М2Zabotinai М2
Zabotinai М2

Introduction To Business - Global Expansion or Business as Usual
Introduction To Business - Global Expansion or Business as UsualIntroduction To Business - Global Expansion or Business as Usual
Introduction To Business - Global Expansion or Business as Usual

Keth.barbosa_Revista_msg_ano1n5_twitterqueri_p8-17
Keth.barbosa_Revista_msg_ano1n5_twitterqueri_p8-17Keth.barbosa_Revista_msg_ano1n5_twitterqueri_p8-17
Keth.barbosa_Revista_msg_ano1n5_twitterqueri_p8-17

Workshop Gericht onderhandelen Vigor 2008
Workshop Gericht onderhandelen Vigor 2008Workshop Gericht onderhandelen Vigor 2008
Workshop Gericht onderhandelen Vigor 2008

138 quem bate é jesus cristo
138   quem bate é jesus cristo138   quem bate é jesus cristo
138 quem bate é jesus cristo

Similar to сансрын урилгагүй зочид эх дэлхийд юу тээж ирдэг

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц
Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууцӨнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц

Tugszaya Batchuluun

озоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10аозоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10а
shand1_undrakhchimeg

Lekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oronLekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oron
school14

New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation

bee Bear

усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.

euuganaa

Gazar hudlult
Gazar hudlultGazar hudlult
Gazar hudlult
UUUUR

Хамгийн том од
Хамгийн том одХамгийн том од
Хамгийн том од
juliana_uka

хичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjilхичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjil
otgoo80

хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал
tulgaa14

11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
tungalag

11a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp0211a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp02
undarmal

Lkhagvaa gw last
Lkhagvaa gw lastLkhagvaa gw last
Lkhagvaa gw last
Bathishig

Similar to сансрын урилгагүй зочид эх дэлхийд юу тээж ирдэг (20)

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц
Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууцӨнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц
Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц

озоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10аозоны цоорхой соёлмаа 10а
озоны цоорхой соёлмаа 10а

цунами гэж юу вэ
цунами гэж юу вэцунами гэж юу вэ
цунами гэж юу вэ

Lekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oronLekts 2. nen ertnii ueiin mongol oron
Lekts 2. nen ertnii ueiin mongol oron

New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation

чулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үечулуун зэвсгийн үе
чулуун зэвсгийн үе

усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.
усан доогуур 20000 бээр аяласан нь верн ж.

0123
01230123
0123

Gazar hudlult
Gazar hudlultGazar hudlult
Gazar hudlult

Yaruusetgegch20
Yaruusetgegch20Yaruusetgegch20
Yaruusetgegch20

Хамгийн том од
Хамгийн том одХамгийн том од
Хамгийн том од

озоны цоорхой
озоны цоорхойозоны цоорхой
озоны цоорхой

хичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjilхичээл 2 mongol orni gelogiin khogjil
хичээл 2 mongol orni gelogiin khogjil

01 enkhbat
01 enkhbat01 enkhbat
01 enkhbat

Бермудын гурвалжин
Бермудын гурвалжинБермудын гурвалжин
Бермудын гурвалжин

Sedew 2
Sedew 2Sedew 2
Sedew 2

хүний үүсэл гарал
хүний үүсэл гаралхүний үүсэл гарал
хүний үүсэл гарал

11a 1хүний үүсэл гарал ба хөгжил
11a   1хүний үүсэл гарал ба хөгжил11a   1хүний үүсэл гарал ба хөгжил
11a 1хүний үүсэл гарал ба хөгжил

11a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp0211a 1-120131224924-phpapp02
11a 1-120131224924-phpapp02

Lkhagvaa gw last
Lkhagvaa gw lastLkhagvaa gw last
Lkhagvaa gw last

More from Tsedo Batsukh

More from Tsedo Batsukh (20)

гэрийн даалгавар
гэрийн даалгаваргэрийн даалгавар
гэрийн даалгавар

For 8th grade
For 8th gradeFor 8th grade
For 8th grade

Exam for the 5th grade
Exam for the 5th gradeExam for the 5th grade
Exam for the 5th grade

Birthday
BirthdayBirthday
Birthday

Unit 2lesson4
Unit 2lesson4Unit 2lesson4
Unit 2lesson4

Unit5 lesson4 he's wearing jeans
Unit5 lesson4 he's wearing jeansUnit5 lesson4 he's wearing jeans
Unit5 lesson4 he's wearing jeans

Jun
JunJun
Jun

Unit5 lesson3 i'm wearing an orange dress
Unit5 lesson3 i'm wearing an orange dressUnit5 lesson3 i'm wearing an orange dress
Unit5 lesson3 i'm wearing an orange dress

Unit 2 lesson 2 have you got a sister
Unit 2 lesson 2 have you got a sisterUnit 2 lesson 2 have you got a sister
Unit 2 lesson 2 have you got a sister

Unit5 lesson2 clothes
Unit5 lesson2 clothesUnit5 lesson2 clothes
Unit5 lesson2 clothes

Jun
JunJun
Jun

Unit4lesson2places
Unit4lesson2placesUnit4lesson2places
Unit4lesson2places

Unit4lesson1 our world
Unit4lesson1 our worldUnit4lesson1 our world
Unit4lesson1 our world

Jun
JunJun
Jun

Unit3lesson 4 classroom commands
Unit3lesson 4 classroom commandsUnit3lesson 4 classroom commands
Unit3lesson 4 classroom commands

Unit3lesson3 what are they
Unit3lesson3 what are theyUnit3lesson3 what are they
Unit3lesson3 what are they

School life
School lifeSchool life
School life

School children
School childrenSchool children
School children

My new school
My new schoolMy new school
My new school

Test for unit 1
Test for unit 1Test for unit 1
Test for unit 1

сансрын урилгагүй зочид эх дэлхийд юу тээж ирдэг

• 1. Сансрын урилгагүй зочид эх дэлхийд юу тээж ирдэг вэ?
Өдөр бүр манай гарагийн тойрог замын дэргэдүүр 20 орчим солирын урсгал өнгөрдөг. Сүүлийн 10 жилд дэлхийн ойр хавьд 10-40 метр хүртэл хэмжээтэй огторгуйн арав гаруй биет шатсаныг бүртгэж авчээ.
Тиймээс сансрын урилгагүй зочид буюу солир манай гараг руу байнга зорчдог бөгөөд түүний нөлөөний масштабыг урьдчилан үнэлэх боломж тэр бүр олддоггүй юм. Зарим солир дэлхийн гадаргууд үл хүрэн гэм хор үүсгэлгүй замхардаг бол олонхи нь эсрэгээрээ. Yлэг гүрвэлийн мөхлийн буруутнаар солирыг нэрлэдэгчлэн зарим солир түүхийн үйл явцыг өөрчлөх чадвартай ажгуу. Юкатаны хойгоос эрдэмтэд үлэг гүрвэлийг устгасан гэх солирын хэлтэрхийг олсон юм. Тэдний нээлт 65 сая жилийн тэртээ өнөөгийн Мексикийн нутаг дэвсгэрт унасан аварга солир үлэг гүрвэл устах шалтгаан болсон онолыг баталж байна хэмээн эрдэмтэд үздэг. Солирын хэлтэрхийг Мексикийн геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд судалж, түүн дотроос сансрын элемент гэж хэлж болохоор зүйлийг олсон байна. Юкатан дахь Чикскулуб цар солир судлалд цорын ганц хэмээн тооцогддог юм. Энэхүү цар хэмжээгээрээ бусдаас ялгагдах том төдийгүй бий болсон цаг хугацаа нь үлэг гүрвэл үгүй болсон үетэй давхцдаг аж. Солирын ниргэлтийн үр дагаврыг эрдэмтэд таван сая цөмийн бөмбөгийн дэлбэрэлттэй ижилсүүлдэг байна. Ийм хүчирхэг солирын уналт хүчтэй газар хөдлөлт, далайн аварга давалгааг нөхцөлдүүлдэг аж. Yүний үр дүнд манай гараг удаан хугацаагаар тоосон мананд бүрхэгддэг. Фотосинтезийн өөрчлөлтөөс болж ургамлын олон төрөл зүйл устаж өвсөн тэжээлт амьтдыг өлсөж үхэхэд хүргэдэг гэж эрдэмтэд үзэж байна.Солирын уналтын тухай анхны мэдээлэл нэлээд эртнээс бий болсон ч эрдэмтэд эхэндээ энэ хувилбарт үл итгэх байдлаар хандсаар иржээ. Эцсийн эцэст олон төрлийн хөдөлшгүй баримт уг солирыг бодит гэдэгт итгүүлж чаджээ. 1800-1803 онд Европын хэд хэдэн алдартай химичид янз бүрийн газарт унасан “солирын чулууны” химийн найрлага хоорондоо адилхан боловч дэлхийнхээс огт өөр болохыг мэдэгдсэн байна. 1803 онд Францын Эглед аймшигтай “чулуун бороо” нижигнэтэл орж газарт ул мөр үлдсэнийг олон хүмүүс гэрчилдэг аж. Ингээд эцэст нь Францын шинжлэх ухааны академи үүнийг “тэнгэрийн чулуу” болохыг хүлээн зөвшөөрч, эл солирыг огторгуйн биет, сүүлт одны хэлтэрхий гэж тооцжээ. Дэлхийд унасан хамгийн том солир бол Өмнөд Африкаас олдсон 60 тонн жинтэй Гоба хэмээх солир юм. Түүнийг олох хүртэл хэзээ ч байрнаас нь хөдөлгөөгүй байжээ.Түүхэнд Тунгусын солир гэж алдаршсан солирын учир шалтгаан өнөөг хүртэл тайлагдсангүй. Тунгусын солирыг зууны оньсого гэж нэрлэх нь ч бий. Энэ жил солир 100 нас хүрч буй учраас тэр. 1908 оны зургадугаар сарын 30-ны өглөөний 7.30 цагт Енисейн дээгүүр аварга галт бөмбөлөг зүүн өмнөд зүгээс баруун хойд зүгийг чиглэн нисчээ. Галт бөмбөлөг азаар хүн оршин суудаггүй тайгад 7-10 км-ийн өндөрт дэлбэрсний долгионыг дэлхийн бүхий л одон орон судлалын төвүүд бүртгэн авсан байна. Дэлбэрэлтийн улмаас 2000 км2 талбайн модод юу ч үгүй болтлоо хуйхлагдан сүйрлийн голомтоос хэдэн зуун км-ийн хол орших байшингуудын шил цөм цохигджээ. Хэдэн өдрийн турш Атлантикийн нутаг дэвсгэрээс төв Сибирь хүртэл тэнгэрт илчит гэрэл ба үүл гэрэлтэх үзэгдэл ажиглагдсан аж. Тунгусын солирын үр дагавар Европыг шөнийн цагаар хэд хоног гэрэлтүүлжээ. Сүйрэл болсон бүс нутгийг хэд хэдэн судалгааны экспедиц зорьсон боловч Тунгусын солирын бодисыг тухайн газраас олоогүй юм. Унасан төмрийн солирын нийт жингийнх нь 5.7 хувь нь газардсан бөгөөд түүний 92.8 хувь нь чулуунаас бүрдсэн гэж эрдэмтэд үзжээ.Тунгусын солир шиг сүйрэл давтагдана хэмээн урьдчилан таамаглах эрдэмтэд мэр сэр байсан ч золоор аль нь ч биелээгүй юм. Хэрвээ солир хүн ам шигүү суурьшсан газарт унавал учирч болох аюулыг төсөөлөхөд ч бэрх. Перуд унасан солироор жишээлэхэд хэмжээгээр тийм ч томгүй солир ч бас аюул дагуулдгийг батлагджээ. Перугийн өмнөд зүгт унасан солирын дараа тус улсын хэдэн зуун оршин суугчдад толгой өвдөх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг ажиглагдаж, 200 гаруй хүн эмнэлгийн тусламж авчээ. Перугийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр солирын уналтын дараа агаарт дэгдсэн хорт уурын улмаас өвчин үүссэн гэжээ. Уг солир өнгөрсөн оны есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Боливийн хилээс холгүй Перугийн Пуно мужид унасан юм. Бямба гарагаас нямд шилжих шөнө Андын нурууны Пуно мужийн оршин суугчид сүйрч буй онгоцны хүчтэй дуу чимээг сонсож, удалгүй тэнгэрт галт бөмбөлөг үзэгдэхийг харжээ. Yүнээс удалгүй Каранкас хотхоноос холгүй, нийслэл Лима хотоос өмнө зүгт 1300 км-ийн зайд эл галт бөмбөлөг газардаж дэлбэрчээ. Солирын дэлбэрэлт болсон газар 30 метр өргөнтэй, зургаан метрийн гүн цар үүсч, үүнээс хүхэр устөрөгчийн үнэртэй хий ялгарч, бургилсан ус шүүрдэг аж. Солирын уналтад албан ёсны мэдээгээр хэн ч өртөөгүй бөгөөд царын ойролцоо нүүрсшсэн хэлтэрхий олджээ. Энэ газрын ойролцоо 1.5 мянган хүн оршин суудаг. Тэдэнд хурц үнэрээс улбаатай бөөлжих, толгой өвдөх шинж тэмдэг ажиглагдаж, орон нутгийн цагдаагийнхан хэргийн газар очсон боловч юун туслахтай манатай энэхүү оньсого мэт өвчний хохирогчид болжээ. “Иргэд маш хурц үнэрээс болоод их шаналж байгаа. Солир унасан газарт ойрхон амьдардаг 600 өрхийн хүмүүст байнга бие чилээрхэх, хоол боловсруулах эрхтний асуудал үүсч байна” гэж эмнэлгийн ажилтан Жорж Лопес ярьжээ. Химийн мэдлэгтэй фермерүүд харь гарагийнхан тэдний талбайг тугалга, мөнгөөр хордууллаа хэмээн болгоомжилсон ч Шинжлэх ухааны үндэсний академийн профессор Модесто Монтойя иймэрхүү санааг хий хоосон баримтгүй таамаглал хэмээн нэрлэжээ. “Перугийн нутаг дэвсгэрт унасан нэг ч солир хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулахгүй. Ийм огторгуйн биет орон сууцны байшин дээр унаж ойчсон тохиолдолд л аюултай байж болно” хэмээн тэрбээр өгүүлсэн байна. Харин орон нутгийн оршин суугч Хебер Мамани “Бидэнд аймшигтай байна. Солир газарт гүн булагдсан. Бид эрх баригчдаас мөрдөн байцаалтыг явуулахыг хүснэ. Хүмүүсийн бие муу байна. Амьтад хүртэл өвчилж нэг бух бүр дэмийрсэн” хэмээн ярьжээ. Гэвч Перугийн цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн шинжээч Ренан Рамирес сэтгэл зовох үндэслэл байхгүйг баталж, “Энэ нь унах үедээ хий ялгаруулж, химийн урвалд орсон жирийн л нэг солир байна” гэж үзжээ. Түүний хэлснээр царын эргэн тойронд цацрагийн ул мөр олдоогүй байна. Тэрбээр мөн огторгуйн эл биет хиймэл дагуул байж болохыг үгүйсгээгүй аж. Тус улсын тэргүүлэх геологичдын нэг Онорио Кампобланко ямар ч тохиолдолд солир унасан газарт хүмүүсийг ойртохыг хориглохыг эрх баригчид уриалах ёстой гэж үзсэн байна.Дашрамд дурдахад, 250 жилийн дотор Оросод 102 томоохон солирын уналт бүртгэгдсэний 70-ыг нь олж, 50 дээж тус улсын Шинжлэх ухааны академийн солирын цуглуулгад хадгалагдаж байна. Тэдгээрийн аль нь ч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээгүй гэнэ. Эрдэмтдийн тооцоолсноор 20 төрлийн солир бий. Хэмжээгээр томгүй нь Перуд тохиолдсон шиг механик гэмтэл учруулдаг бололтой. Хэрвээ солир хэмжээгээр том, уналт нь хүчтэй байвал экологийн сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм. Солирын уналт бол хүн төрөлхтний болгоомжлох ёстой гамшгуудын нэг. Эрдэмтэд огторгуйн энэхүү биетийг тогтмол ажигладаг ч тэдгээр нь тойрог замаа агшин зуур өөрчилдөгт гол асуудал оршиж байна. Солир дэлхийтэй мөргөлдөхгүй ч түүний уналтын чиглэлтийг үнэндээ өөрчлөх боломжгүй нь хоёр дахь тулгамдсан асуудал аж.
Ïåðóä óíàñàí ñîëèð
2007 оны 9 сарын 15 нд Перу улсын Пуно мужийн нутагт Титикака нуураас холгүй газар солир унажээ. Титикака нуур Боливи улстай хил залгаа байдаг.Гэрчүүдийн эхлээд осолдож байгаа онгоцны дууг санагдуулсан их чанга чимээ сонсож дараа нь газар руу унаж байгаа галт биетийг харсан байна. Энэ биет газар унаад дэлбэрчээ. Солир унасан газар 30 метрийн өргөн, 6 метрийн гүнзгий нүх бий болжээ. Уулын хөрсийг сэндийлж гүний ус гарсан байна. Хэсэг хугацааны дараа оршин суугчид “этгээд үнэр” мэдэрч олон хүний толгой өвдөж, дотор нь муухай оргижээ. Солир унасан бүс нутагт ойролцоогоор 1500 хүн аж төрдөг байна. Перугийн эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн хэлснээр сансрын биетээс ялгарч байгаа хорт хийнээс болж олон хүний бие муудсан гэж мэдээлсэн байна. Перуд унасан солирыг дэлхийн олон орны эрдэмтэд сонирхон судлаж байгаа. Энэ биетийн жинг нь хараахан тогтоогоогүй байгаа юм. Эрдэмтэд солирын үүсгэсэн тогооны нэг хэсгийг судлаж амжсан байна. Перугийн цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтэн Ренан Рамиресийн хэлснээр солирын тогооны орчимд цацраг идэвхит бодис байгаагүй байна. Рамиресийн хэлснээр энэ бол жирийн л нэгэн солирын байсан бөгөөд харин газарт унах үед химийн урвал явагдаж хий ялгаржээ. Солирын хэлтэрхийнээс авч нийслэл Лима хотод шинжилгээ хийсэн юм. Зарим хүмүүс солир бол хиймэл дагуул байсан гэж цуурхал дэгдээжээ. Гэвч Лима хотод шинжилгээ хийсэн эрдэмтэд үүнийг няцаажээ. Солир унахдаа 30 метрийн диаметртэй нүх үүсгэсэн. Ийм хэмжээний нүх гаргахад 1 кТ тротилиийн хүчтэй дэлбэрэлт үүсгэх шаардлагатай юм.
Энэ нь цөмийн зэвсэг хэрэглэсэнтэй дүйцэхээр хүч бөгөөд газрын чичиргээ үүсгэх байсан юм. Перу улсын нэр хүндтэй геологич Онорио Кампобланко солир үзэхээр зорьж байгаа хүмүүсийн цувааг зогсоохыг эрх баригчдаас хүүсэн байна. Учир нь тэр солирын ялгаруулсан хортой хийнээс болж хүмүүс өвчин тусаж болзошгүй гэж сэрэмжлүүлжээ. Солир бол чулуун эсвэл төмөр биет бөгөөд огторгуй ертөнцийн орон зайгаар чөлөөтэй нисэж байгаад манай дэлхийн агаар мандалд орсон сансрын биет юм. Солир манай гаригийн агаар мандалд орох үед их гэрэл гэгээ гардаг. Тэнгэрт хурц тод гал бөмбөлөг үзэгдэж оч цацруулдаг. Бөмбөлөг газарт унах үед хүчтэй дэлбэрэлт болдог. Дэлбэрэлтийн хүч нь агаарын давалгаа үүсгэж газрын хөрсийг хуулдаг байна. Солирын нисэж байгаа хурд нь нэг секундэд 22 км ээс ихгүй байх юм бол газарт унадаг. Дэлхийл унасан хамгийн том солирийг 1920 онд Баруун өмнөд Африкаас олж байжээ. Солирыг Гоба гэж нэрлэжээ. Ер нь солирыг унасан газрынх нь нэрээр нэрлэдэг. Гоба солирын жин нь 60 тонн байжээ. Ийм том солир унах нь маш ховор үзэгдэл. Ихэнхи солирын жин нь хэдхэн грамм, заримдаа хэдхэн кг байдаг. 1947 онд ЗХУ унасан төмөр солир Сихотэ Алинский томдоо тооцогддог. Энэ солир дэлхийн агаар мандалд ороод мянга мянган хэсэгт задарч бороо солирын бороо орж байлаа. Солирын хэмжээ нийт 70 тонн байж тооцоолсон бөгөөд хүмүүс 20 тонн солирын хэлтэрхийг түүжээ. Солирын дотор нь манай гаригт байдаг химийн элементүүд байдаг. Төмөр, Никель, Магни, Кремни, Сера, Хөнгөн цагаан, Кальци, Хүчилтөрөгч зэрэг химийн бодис ихэвчилэн байдаг. Харин бусад төрлийн химийн бодис бага хэмжээгээр тохиолддог. Эдгээр элементүүд хоорондоо нийлж янз бүрийн эрдэс үүсгэдэг.
Тунгусын сvйрэл ба зуун жилийн оньсого
1908 оны Тунгусын сvйрлээс хойш зуун жил өнгөрчээ. Өнөөг хvртэл эрдэмтэд эл хачирхалтай адал явдлын учир шалтгааныг тайлахаар ажиллаж байгаа ч төдийлөн амжилтад хvрээгvй байна. Сансрын биетийн томоохон сvйрлийг хvн төрөлхтөн өнөө ч мартаагvй. Хэрвээ огторгуйн биет Тунгусын эзэнгvй тайгад биш хvн ам шигvv суурьшсан газарт унасан бол хэдэн сая жилээр хор хохирол нь арилахааргvй хар толбо vлдээх байв.
Нарны аймгийн хэдэн саяар тоологдох сvvлт од, огторгуйн биет, солирууд дэлхийд газардвал Тунгуст болсон шиг сvйрлийг авчрах нь дамжиггvй. Гэвч хvн төрөлхтний заяа төөрөг ивээж Сибирийн тайгад унасан шиг сансрын биет дахин эх дэлхийд газардаагvй юм. Гэхдээ л хvн төрөлхтөн сvйрэл давтагдахаас болгоомжлох хэрэгтэй. Тунгусын сvйрлийг судлах нь сансрын биетийн уналтын газарзvйн болон экологид учрах vр дагаврыг тооцоолох, ингэснээр ийм vйл явдлаас vvдэн гарах удаан болон урт хугацааны сөрөг vр дагаварт дvгнэлт хийх боломжтой юм.
Сvйрэл
Тунгусын сvйрэл 100 жилийн өмнө, тодруулбал 1908 оны зургадугаар сарын 30-нд орон нутгийн цагаар 07.14 цагт Ванаварын суурингийн ойролцоо/өдгөө Эвений автономит тойргийн Тунгус-Чун дvvргийн Ванавар гацаа/ Подкаменная Тунгус голын сав газар болжээ. Өглөөний долоон цаг орчимд Енисейн сав газрын нутаг дэвсгэрээр огторгуйд зvvн өмнөд зvгээс баруун хойд зvгийг чиглэн аварга галт бөмбөлөг нисэн өнгөрчээ. Энэ галт бөмбөлөг бараг зvvн Сибирийн нутаг дэвсгэрийн оршин суугчдад бvгдэд нь тод ажиглагджээ. Нvд сохлом хурц гэрэл, чих дөжрөм дуу чимээт бөмбөлгийг нvд цавчилгvй ажиглаж байсан хvмvvст төд удалгvй мянган км-ийн эргэн тойронд аймшигтай дуу чимээ сонсогдсон байна. Ойр орчмын байшин барилгын цонх хагарч, эд зvйл нь байрнаасаа хөдөлж, оршин суугчдыг нэг хэсэгтээ л сандаргаад авч. Айж мэгдсэн хvмvvс орох байх газраа олж ядан байв. Энэ сvрхий дуу чимээ Канын ойролцоо замдаа гарсан галт тэргийг хvртэл зогсоосон гэдэг. Галт тэрэгний машинист өөрийнх нь цуваанд дэлбэрэлт боллоо гэж бодож, цувааг зогсоосон ажээ.
Солирын нислэг доод Тунгус орчим амьдардаг оросуудын дунд ёстой л тэнгэр ниргэхтэй адил болжээ. Yймж сандарсан хvмvvсийн толгойд юун тvрvvнд Орос, Японы хооронд дайн эхэллээ л гэсэн бодол зурсхийсэн гэнэ. Золоор галт бөмбөлөг хvний хөлөөс зайдуу эзэнгvй тайгад 7-10 км-ын өндөрт дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас 4.7-5 баллын хvчтэй газар хөдлөлт болж, ойр хавийнхныг тvйвээсэн байна. Дэлбэрэлтийн хvч устөрөгчийн бөмбөгдөлтийн дундаж энерги бvхий тротилын эквивалентын 10-40 мегатонн байжээ. Солир газардсан голомтоос 100 км-ийн орчим байсан хvмvvс бага зэрэг тvлэгдэж, тайгад амьдардаг мянга гаруй буга vхжээ. Дэлбэрэлт 2150 кв км ой модыг хамарсан нь одоогийн Москва хотын нутаг дэвсгэртэй дvйхvйц аж. Мөн дэлбэрэлтийн улмаас 200 кв км ой мод шатжээ.
Сvйрэл болсны эхний өдөр дэлхийн хойд бөмбөрцөгт Бордогоос Ташкент хvртэл, Атландын далайгаас Красноярск хvртэл агаар мандалд ер бусын vзэгдлvvд ажиглагдсан байна. Шөнийн тэнгэр харуй бvрий болохоо мартаж, тод хурц гэрлээр туяа татуулснаас болж хvмvvс нойроо хvртэл мартжээ. Хэд хэдэн хотын оршин суугчид шөнийн цагаар жижигхэн vсэгтэй сонин чөлөөтэй гарчиглаж, Гринвичид шөнө дvлээр тэнгисийн боомтын гэрэл зургийг дарах боломж бvрдсэн гэнэ. Ийм vзэгдэл хэдэн өдөр vргэлжилжээ. Сvйрлийн улмаас соронзон талбарын хэлбэлзэл бий болж Иркутск, Германы Киль хотод ийм зvйл бvртгэгджээ. Мөн өдөр Антарктидад ер бусын хэлбэртэй туйлын туяа ажиглагдсаныг тэнд судалгаа хийж байсан Английн эрдэмтэд тэмдэглэн vлдээсэн байдаг.
Судалгаа
Эрдэмтэд энэ бvс нутагт 20 жилийн дараа буюу 1927 онд хөл тавьжээ. Тунгусын vзэгдлийн анхны судлаачаар ЗСБНХУ-ын шинжлэх ухааны академийн солирын тухай мэдээлэл цуглуулах экспедицийн ахлах Леонид Кулик ажилласан юм. Тунгус орчим унасан солир тэр хавийн ой модыг юу ч vгvй болтол нь шатааж орхисон ч quot; хэргийн эзэнquot; өөрөө байсангvй. Солирын хэлтэрхий гэж хэлэхээр зvйл vлдээгvй байсан тул эрдэмтдийн оролдлого тэгсгээд бvтэлгvйтэв. Yvний дараа ЗХУ-ын шинжлэх ухааны академийн солирын хорооны экпедици аварга солирын уналтын ул мөрийг эрэх ажлаа vргэлжлvvлсэн боловч ямар ч ул мөр ололгvй судалгаагаа зогсоожээ. Хожим энтузиастууд бие даасан цогц экспедици байгуулж сvйрлийн бvс нутгийг олон жилийн турш нэгжжээ. Хэдийгээр солир их хэмжээний ой модыг тэр чигээр нь хуйхлан vнсэн нурам болгосон ч солирын хэлтэрхий олдоогvй нь эрдэмтдэд одоо ч оньсого хэвээр. Ийм хvчтэй дэлбэрэлтээс vзэхэд хэдэн мянган тоннын жинтэй сансрын биет ямар ч ул мөргvй алга болно гэж vгvй. Гэсэн хэдий ч өнөөг хvртэл Тунгусын солирыг олоогvй л байна.
Таамаглал
1908 онд дэлхийн агаар мандал руу солир бус сvvлт од довтолсон гэсэн саналыг 1934 онд эрдэмтэд дэвшvvлсэн юм. Учир нь сvvлт одын бөөмийн ихэнх хэсэг хөлдvv хий, мөснөөс бvрддэг. ХХ зууны хоёрдугаар хагаст эрдэмтэд газрын хөрснөөс солирын тоосны багахан хэсгийг илрvvлсэн юм. Гэхдээ vvнийг газрын гадаргын ямар ч цэгээс олох боломжтой бөгөөд энэ нь дэлхийн агаар мандалд солирын шаталт байнга болдгийн илрэл. Хэд хэдэн төрлийн элементийг олсон боловч энэ нь дээрх сvйрэлтэй холбогдох эсэхийг хэн ч баталж чадаагvй юм. Зөвлөлтийн зөгнөлт зохиолч Александр Казанцев 1946 онд анх удаа сvйрлийн шалтгааныг цөмийн эрчим хvч бvхий харь гарагийн сансрын хөлгийн дэлбэрэлттэй холбон тайлбарлажээ. Бас л батлагдсангvй. Уран зөгнөлчид энэхvv сvйрлийг харь гарагийн лазерын дохио гэж таамагласан ч мөн л нотлогдоогvй. 1973 онд Америкийн физикч Альберт Жексон, Майкл Риан Тунгусын солирыг хойд Атлантаас гараад Сибирт орсон quot; хар нvхquot; гэсэн дvгнэлт хийжээ. Хэд хэдэн эрдэмтэн Тунгусын vйл явдлыг газрын учир шалтгаантай хэмээн тайлбарлахыг оролдсон байна.