SlideShare a Scribd company logo
1 of 17
Download to read offline
СУРГАЛТЫГ    • “ШУВУУНЫ  ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН 
                ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ 
  ЗОХИОН        САЙЖРУУЛАХ  ” ТӨСӨЛ
БАЙГУУЛАГЧ    • “ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВ” ТББ




              • ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН 
  СЭДЭВ         ЦАРТАХАЛТАЙ  ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ




  ТӨРӨЛ       • СУРГАЛТЫН МАТЕРИАЛ




                                                        1
ХОЁРДУГААР БҮЛЭГ.




2
Хичээлд ногдох цаг
                                              Хуудасны дугаар
3      Хоёрдугаар бүлэг. Òîìóóãèéí öàðòàõàë




    § Томуугийн H5N1 цартахлын аюул

    § Томуугийн цартахлын бэлэн байдал

    § Цартахлын үе шатууд

    § Цартахлын үед гүйцэтгэх арга хэмжээ




                                                                                     3
ТОМУУГИЙН H5N1 ЦАРТАХЛЫН АЮУЛ
H5N1 омог нь эсрэгтөрөгчийн хувьд цоо шинэ, хүний бие махбодид үзүүлэх үйлчлэл нь нэн хоруу, 
  хүнээс хүнд эрчимтэй дамжин халдварлах чадвар олж авах боломжтой зэрэг нөхцөл байдлыг 
харгалзан үзэж, ДЭМБ‐аас 1997 онд нийт улс орнуудад хандан дараагийн цартахалд бэлэн байхыг 
               сануулж, “зайлшгүй ирэх аюул” нэрээр уриалга гаргасан юм .



                           УЛС ОРНУУДАД N5H1 ВИРУС ХАЛДВАРЛАСАН БОЛОН
                                      НАС БАРСАН  ХҮНИЙ ТОО




    Хүн амын дунд томуугийн вирүсийн шинэ омог буй болон хүнээс хүнд
тархаж, бүх насны хүн өртөн нийгмийн бүх салбарын үйл ажиллагааг хямралд
хүргэхийг “   цартахал” гэнэ.
                                                                                                4
ТОМУУГИЙН ЦАРТАХЛЫН БЭЛЭН БАЙДАЛ
•   Болзошгүй цартахлын үед ажиллах маш сайн төлөвлөгөө шаардлагатай .
•   Цартахлын бэлэн байдал нь зайлшгүй шаардлагатай тусламж
үйлчилгээгээр хангах, цартахлын улмаас нийгэм эдийн засагт учрах хор
хохирлыг бууруулахад дэм үзүүлэх болно.
•   Тандалт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хязгаарлагдмал,
хүн амын эрүүл мэнд, хоол тэжээлийн түвшин ерөнхийдөө тааруу байдаг ядуу
улс орнуудад цартахал хамгийн их хохирол учруулдаг.



      ЦАРТАХЛЫН ҮЕ ШАТУУД

     ДЭМБ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, дэс дарааг тодорхойлох зорилгоор “ТОМУУГИЙН
 ЦАРТАХАЛД БЭЛТГЭХ ДЭЛХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-г боловсруулсан юм.

 •     Төлөвлөгөөний үе шат бүр нийгмийн эрүүл мэндийн үндэсний болон олон улсын арга хэмжээтэй
 нягт уялдсан.
 •     Үе шат бүрд авч хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагаа нь тухайн улс орны эпидемиологийн нөхцөл
 байдлаас шалтгаалан дэд бүлгүүдэд хуваагдсан.
 •     Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөнд тусгасан хэрэгжүүлэх үйл ажиллагааны
 чиглэлийг улс орон бүр үндэснийхээ төлөвлөгөөнд тусган оруулахыг ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа.

      Эдгээр үе шатуудыг доор тоймлон харуулав.


                                                                                                5
•    ДЭМБ-аас боловсруулсан Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн
                    Төлөвлөгөөний үе шатууд
      НЭГ:     ЦАРТАХАЛ ХООРОНДЫН ҮЕ
      1-р үе шат Хүний бие махбодиос томуугийн вирүсийн шинэ хэвшинж илрэхгүй. Хүний бие
махбодид өвчин үүсгэсэн томуугийн вирүсийн хэвшинж амьтдаас илэрч болно. Амьтдад илэрлээ
гэхэд хүнд халдварлах болон өвчин үүсгэх эрсдэл нь маш багад тооцогдоно.

     2-р үе шат Хүний бие махбодиос томуугийн вирүсийн шинэ хэвшинж илрэхгүй. Гэхдээ
амьтдын дунд орчилдож буй томуугийн вирүс хүний биед өвчин үүсгэх бодит эрсдэл бий болно.

     ХОЁР: ЦАРТАХЛЫН ТҮГШҮҮР ҮЕ
     3-р үе шат Вирүсийн шинэ хэвшинж хүний биед халдвар үүсгэнэ, гэхдээ халдвар хүнээс
хүнд дамжихгүй, маш ховор тохиолдолд ойрын хавьталд халдана.

     4-р үе шат Хүнээс хүнд хязгаарлагдмал байдлаар халдсан, тархалт нь байршмал жижиг
голомтууд бүртгэгдэнэ. өөрөөр хэлбэл вирүс хүний бие махбодид сайн дасан зохиоцоогүй
байгааг илтгэнэ.

     5-р үе шат Өргөн цар хүрээтэй голомтууд бүртгэгдэх хэдий ч халдвар хүнээс хүнд тархах
үйл явц байршмал шинж чанартай хэвээр байна. ө.х. хүний бие махбодид дасан зохицох
вирүсийн чадвар нэмэгдэж байгаа боловч тэрхүү чадвар нь төгс бүрэлдээгүй байгааг илтгэнэ.

    ГУРАВ: ЦАРТАХЛЫН ҮЕ
    6-р үе шат Hийт хүн амын дундах вирүсийн тархалт эрс нэмэгдэж, хүнээс хүнд халдвар
дамжих чадвар нь тогтвортой болно.
     ДӨРӨВ:       ЦАРТАХЛЫН ДАРААХ ҮЕ
     Цартахал хоорондын үед буцаж ирнэ.


                                                                                             6
2005 онд ДЭМБ-аас боловсруулсан Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөний үе
                                шатуудын   загварчлал

                                                               Цартахал

                                Цартахлын                        Үе шат 6
                               сэрэмжлүүлэг

Цартахлын                       Үе шат 3-5
                                                                                   Цартахлын
 өмнөх үе                                                                           дараах үе
Үе шат 1-2


                                    Хугацаа



                                                                                           7
2005 ОНООС ХОЙШ

      H5N1 вирүс Ази тивд тархсан, цартахлын заналхийлэл нэмэгдсэн, томуугийн
вирүс судлалд дэвшил гарсан, лаборатрийн оношлогоонд амжилт гарсан, шинэ
вакцин, эм бэлдмэл, түүний дотор вирүсын эсрэг бэлдмэл боловсруулсан, H5N1
вирүсын эсрэг олон улсын нөөц бэлтгэгдсэн, технологийн хөгжлийн зэрэгцээ
цартахалд гүнзгий дүн шинжилгээ хийгдэж, цартахлын үед мэдээлэл солилцох,
харилцан туслах арга замууд сайжирч байна.
     H5N1 вирүсээр шувууны томуу дэгдэхэд олон улс орон цартахалд бэлтгэх чухал
туршлага хуримтлуулжээ.




2008   ОНД ДЭМБ-ААС БОЛОВСРУУЛСАН
       Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөний үе шатуудын шинэчилсэн   загвар




                                                                                           8
ДЭМБ:
    Цартахлын үе шатуудыг дахин хуваарьлаж тэдгээрийн тодорхойлолтыг
өөрчлөхөөр, туршлага дээр тулгуурлаж, үе шатуудын тодорхойлолтыг энгийн бөгөөд
нарийн боловсруулсан байна.

Цартахлыг төлөвлөх зорилгоор үе шатуудыг:
  1-3 дугаар үе шат нь бүхэлдээ цартахалд бэлтгэх үед хамаарна.
  4 дүгээр үе шат нь өмнөх гурван үе шатаас чанарын хувьд ялгаатай бөгөөд цартахлын
заналхийлэлд ойртсон.
  5-6 дугаар үед цартахалтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардана.
 Энд Цартахлын оргил үе, цартахлын дараах үе хамаарагдаж байна.
  Цартахлын дараа хоёрдогч цартахал үүсэх боломжийг мартаж болохгүй.




    ҮЕ ШАТ БҮРД ДАРААХ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА:
    Үе шат 1-3:
•   Томуугийн цартахалтай тэмцэх ба бэлтгэх төлөвлөгөөг сайжруулах,
шалгах, эмхэтгэх;
•   Хүн амыг цартахалд бэлтгэх, эмнэлгийн асуудлуудыг шийдвэрлэх талаар
мэдээллийн стратегийг боловсруулах нэвтрүүлэх, жишээлбэл: халдвар
тархалтын хяналт.
•   Эрүүл мэндийг хамгаалах системийг бүхэлд нь бэхжүүлэх, цартахалын үед
систем нь ачааллыг тэсвэрлэх чадвартай байх.


                                                                                      9
Үе шатны үргэлжлэл

          ҮЕ ШАТ 4:
     •    ДЭМБ-тай хамтарч халдварын голомтоос гадагш тахал тараахгүй байх;

     •    Тахлын дэгдэлтийн тухай мэдээллийг шуурхай цуглуулж, дамжуулах;

     •    Халдвар үүсэх голомтын талаарх мэдээллийг олох, мэдээллийг боловсруулж
          тараах хяналтын албыг бэхжүүлэх;


          ҮЕ ШАТ 5-6:

     •    Өвчлөл болон нас баралтыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулахын тулд нийгмийн бүх
     нөөц бололцоог дайчилж, зохицуулах, мөн түүнчлэн цартахлын улмаас үүссэн нийгмийн болон
     эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх;
     •    Урьдчилсан тооцоог үндэслэлтэй хийж , хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй ашиглахын тулд
     цартахлын байдал, вирүс судлалын чадавхи, эмнэлгийн үйлчилгээний онцлогийг харгалзан үзэх;
     •    Халдвар тархалтыг бууруулах арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх;
          Цартахлын оргил үеийн дараа
     •    Дараагийн болзошгүй цартахлын давалгааны үед шаардлагатай нөөцийг нөхөн бүрдүүлэх;
     •    Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хяналт хийх талаар шаардлагатай арга хэмжээ авах;
          Цар тахлын дараа
     •    Бий болсон туршлагад үндэслэн цар тахалтай тэмцэх, бэлтгэх үндэсний төлөвлөгөөг
     сайжруулах;
     •    Цартахалд нэрвэгдэгсдэд сэтгэлзүй, нийгмийн тусламж үзүүлэх;


10
ЦАРТАХЛЫН ҮЕ, ШАТНЫ АНГИЛАЛ, МОНГОЛ


             Д/д                                                  Үе шат                                                      Үйл явц
                                                                                      Томууны <<А>> хэвшинжийн вирүсийн шинэ дэд хэв шинж хүнд тодорхойлогдоогүй.


                                          Цартахлын өмнөх үе




                                                                           1-р шат
                                                                                      Харин хүний халдварын шалтгаан болж болох томууны <<А>> хэвшинжийн дэд хэвшинж
                Нэгдүгээр үе




                                                                                      амьтдын дунд эргэлтэнд байх боломжтой. Амьтдын дунд эргэлтэнд байх нь хүнд халдварлах,
                                                                                      өвчлөх эрсдэл бага үе юм
                                                                                      Томууны <<А>> хэвшинжийн вирүсийн шинэ дэд хэв шинж хүнд тодорхойлогдоогүй. Гэвч

                                                                           2-р шат    эргэлтэд байгаа амьтдын томууны <<А>> хэвшинжийн вирүсийн дэд хэвшинж хүнд өвчин
                                                                                      үүсгэх эрсдэлтэй үе
                                                                           3-р шат



                                                                                      Томууны вирүсийн шинэ дэд хэвшинжээр хүн халдварласан хэдий ч хүнээс хүнд тархахгүй,
                                          Цар тахлын түгшүүр үе




                                                                                      маш ойрын хавьталд байсан хүмүүс өвчлөх цөөн тохиолдол ажиглагдах магадлалтай үе
                Хоёрдугаар үе




                                                                           4-р шат




                                                                                      Хүнээс хүнд дамжин халдварласан цөөн тохиолдол бүртгэгдэж, тархалт нь тухайн газар
                                                                                      нутгаар хязгаарлагдаж, томууны вирүс хүнд дасан зохицох чадвар бага байх үе

                                                                                      Хүнээс хүнд дамжсан нилээд тохиолдлууд бүртгэгдсэн ч тархалт нь тухайн газар нутгаар
                                                                           5-р шат




                                                                                      хязгаарлагдсан хэвээр, харин вирүс хүнд илүү дассан ч цартахлыг үүсгэх аюулд хүрээгүй
                                                                                      байх үе хамаарна
         Гуравдугаа




                                         Цар
                          р үе




                                                                      6-р шат         Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдэх үе
                                       тахлын үе
     Дөрөв
                 дүгээ
                                р үе




                                       Цартахлын дараах үе                            Цартахлын өмнөх үеийн нөхцөл байдал руу эргэн орох үе хамаарна

11
•    ЦАРТАХЛЫН ҮЕД ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ

     Цартахлын үе шатны тэргүүн зэргийн ач холбогдолтой зорилт нь халдварын хэлхээг
таслан зогсоох явдал болно.
     Цартахлын омгоор үүсгэгдсэн өвчлөлийн анхны голомтыг эрт хугацаанд ялган
тодорхойлсон эсэх, өвчлөлийн дийлэнх хувийг илрүүлж чадахаас ажлын үр дүн хамаарна.


     ТАНДАЛТ
    Цартахал дэгдсэн үеийн тандалт дараах үйл явдлуудыг хамарч, хянадаг байх
шаардлагатай.

     цартахлын омгоор үүсгэгдэх томуу өвчний сэжигтэй, онош батлагдсан тохиолдлыг
эмнэлэгт тусгаарласан эсэх,
     тэдгээрийн нас баралт, нийгмийн нэн шаардлагатай үйлчилгээ эрхэлдэг салбарын хүн
хүчний ажлын ирц (ажил таслалтын хувь),
     томуугийн улирлын ердийн болон цартахлын омгийн вакцины хэрэглээ, цартахлын
омгоор бэлтгэсэн вакцины урвал хүндрэл, уг вакцины үр дүнг хожим судлан тогтоох,
     шаардагдах тоо баримт, пневмококкын вакцины хэрэглээ болон түүнтэй холбогдон гарах
хүндрэл,
     вирүсийн эсрэг үйлдэлтэй бэлдмэлийн хэрэглээ болон түүнтэй холбогдон гарах урвал
хүндрэл.
     Түүнээс гадна мэдээ, мэдээллийг нэгтгэн, эргэн мэдээлэх, шийдвэр гаргах түвшинд
танилцуулах механизмыг тусгасан байх ёстой.

    Өвчлөлийн мэдээг үндэсний түвшин болон ДЭМБ руу өдөр тутам мэдээлж байх зайлшгүй
шаардлагатай.
                                                                                          12
ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЛТ
           A(H5N1) вирүсийн халдварын сэжигтэй болон онош батлагдсан тохиолдолд оношлогоо эмчилгээ
     хийх, эмнэлзүйн ажиглалт хяналт хийх шаардлагын үүднээс эмнэлэгт заавал тусгаарлан хэвтүүлнэ.

              Өвчтөн болон түүний гэр бүлийн гишүүдэд хувийн ариун цэвэр, халдварын эсрэг дэглэмийн талаар сургалт хийсэн
     байна.
              Хүчилтөрөгчөөр хангах, амьсгал дэмжих эмчилгээг гүйцэтгэнэ.

            A(H5N1) вирүсийн халдварын сэжигтэй өвчтөнд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр
     нейраминидазын саатуулуурыг яаралтай уулгах .




     ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДЫГ ХАМГААЛАХ

          Өвчтөнтэй харьцдаг эрүүл мэндийн ажилтнууд амны (N-95 ба түүнтэй
      адилтгах) хаалт, урт ханцуйтай өмсгөл, нүүрний хаалт, нүдний шил өмсөх
      ёстой.
           Өвчтөнтэй шууд харьцаж ажилладаг болон өвчтөн байгаа орчинтой
      хүрэлцэж ажилладаг хүмүүсийн тоог боломжийн хэрээр хязгаарлах
      хэрэгтэй.
          Халдвар авах өндөр эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэдэг эмнэлгийн
      ажилтнууд нөлөөллийн өмнөх сэргийлэлтэнд хамрагдсан байх
      шаардлагатай.
13
Шинж тэмдгийн илрэл бүхий
     өвчтөнийг судлах

    Томуугаар өвдсөн хүн өвчний шинж
тэмдэг илрэхээс өмнө халдварыг хамт
байгаа хүмүүстээ тараасан байдаг учраас
түүний хавьтлыг мөрдөн судлах замаар
томуу өвчнийг хянахад маш түвэгтэй.
                                                            Хилийн хяналт
     Өвчний нууц үе (2 хоног)
     халдвартай байх үе (3-4 хоног)

     үргэлжлэх хугацаа тун богино байдаг.


     АЦХаХ өвчний дэгдэлтийн үед онгоцоор зорчигчдын эрүүл мэндийг биеийн халуун
хэмжигч багажийн тусламжтай хянан шалгаж байсан.
      Тэр үед биеийн хэм нь хэвийн хэмжээнээс илүү зорчигчдыг тухайн улсын хилээр нэвтрэн
орохыг хориглож байсан.
      Нисэх буудал бүрийн дэргэд халуунтай зорчигчийг саатуулан, оношилж эмчлэх үүрэг
бүхий эмнэлэг ажиллуулж байсан.
      Гэхдээ биеийн халуун хэмжигч хэт ягаан туяаны аппарат нь томуу өвчний шинж тэмдэг
бүхий өвчтөнийг л илрүүлж чадна. Нууц үеийн төгсгөл шатнаа байгаа, халдвар хамгийн их
тараах эрсдэлтэй өвчтөнийг илрүүлж чадахгүй.


                                                                                        14
Эрүүл ахуй, халдваргүйтгэл




           Ханиаж найтаахдаа амаа дарах гэхчлэн “амьсгалын эрүүл ахуйн”
     наад захын шаардлага нь хяналтат судалгааны үр дүн гэхээсээ илүү
     практик амьдрал дээрх бодит үр дүнгээс урган гарсан байна.

          Томуугийн вирүс гадаад орчинд амьдрах чадвараа хадгалдаг
     бөгөөд гар болон бөөлжсөөр дамжин халдварладаг хэмээн үздэг.

            Эрдэмтдийн хийсэн хяналтат судалгаагаар, гар угаалт нь
     амьсгалын доод замын халдварын тархалтыг бууруулахад чухал үүрэгтэй
     болох нь харагджээ.

           Судалгаанд зонхилон вирүсийн халдварыг судалсан, харин
     томуугийн халдвар бага хувийг эзэлж байсан байна .
     Тэдгээрээс зөвхөн томууг онцгойлон авч үзсэн судалгаа байгаагүй ажээ .



15
Эрсдлийн мэдээлэл


     Мэдээлэл, харилцаа холбооны эрсдэлийг зохицуулах стратегийг
 цартахлын янз бүрийн үе шатанд дасан зохицох чадвартайгаар
 боловсруулах шаардлагатай.
     Цартахлын үед ажиллаж чадах хамгийн тохиромжтой бөгөөд үр
 дүнтэй мэдээллийн хэрэгслийг сонгон тодорхойлох хэрэгтэй.
     Мэдээллийг хүн амд хүргэх нэвтрүүлэгчийг цартахал хоорондын
 үед бэлтгэн томилж, цартахлын дараагийн үе шатуудад тэр хүндээ уг
 сэдвийг хариуцуулах нь зохимжтой байдаг.
     Мэдээллийн эх үүсвэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн,
 үнэн магадтай (ДЭМБ, ХӨСҮТ г.м) байх ёстой.
     Олон нийтэд айдас цочрол төрүүлэхээс зайлсхийн, прагматик
 мэдээллээр хангах нь чухал




16
17

More Related Content

What's hot

хавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухайхавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухай
shaagaa
 
хүүхдийн сүрьеэгийн оношлогоо эмчилгээ
хүүхдийн сүрьеэгийн оношлогоо эмчилгээхүүхдийн сүрьеэгийн оношлогоо эмчилгээ
хүүхдийн сүрьеэгийн оношлогоо эмчилгээ
shaagaa
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Oyunsaikhan Tsagaankhuu
 
вакцин
вакцинвакцин
вакцин
tuya0507
 

What's hot (20)

Адуу, гахайны томуу
Адуу, гахайны томууАдуу, гахайны томуу
Адуу, гахайны томуу
 
Шувууны томуу
Шувууны томууШувууны томуу
Шувууны томуу
 
ханиад
ханиадханиад
ханиад
 
Хүний томуу
Хүний томууХүний томуу
Хүний томуу
 
Eh barigch 1
Eh barigch 1Eh barigch 1
Eh barigch 1
 
Yaraltai tuslamj
Yaraltai tuslamjYaraltai tuslamj
Yaraltai tuslamj
 
хавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухайхавьтлын судалгаа хийх тухай
хавьтлын судалгаа хийх тухай
 
Huuhed
HuuhedHuuhed
Huuhed
 
Амьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчинАмьсгалын замын халдварт өвчин
Амьсгалын замын халдварт өвчин
 
хүүхдийн сүрьеэгийн оношлогоо эмчилгээ
хүүхдийн сүрьеэгийн оношлогоо эмчилгээхүүхдийн сүрьеэгийн оношлогоо эмчилгээ
хүүхдийн сүрьеэгийн оношлогоо эмчилгээ
 
278 havsralt
278 havsralt278 havsralt
278 havsralt
 
Эх баригч - 196
Эх баригч - 196Эх баригч - 196
Эх баригч - 196
 
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Tomuu dugnelt-04-doloo-honog
Tomuu dugnelt-04-doloo-honogTomuu dugnelt-04-doloo-honog
Tomuu dugnelt-04-doloo-honog
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiology
 
сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин
 
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргуудхалдварт өвчнөөс сэргийлэх аргууд
халдварт өвчнөөс сэргийлэх аргууд
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
 
вакцин
вакцинвакцин
вакцин
 
Haldvart
HaldvartHaldvart
Haldvart
 

Similar to Томуугийн цар тахал

13_tto-tushaal-lkhaagi.pptx
13_tto-tushaal-lkhaagi.pptx13_tto-tushaal-lkhaagi.pptx
13_tto-tushaal-lkhaagi.pptx
Myagmarsuren10
 
халдварт саа
халдварт саахалдварт саа
халдварт саа
Hongoroo Zayts
 

Similar to Томуугийн цар тахал (20)

13_tto-tushaal-lkhaagi.pptx
13_tto-tushaal-lkhaagi.pptx13_tto-tushaal-lkhaagi.pptx
13_tto-tushaal-lkhaagi.pptx
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/  Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
Covid-19 /Хүүхдийн их эмч, хоол судлагч, АУ-ны доктор Ч.Өлзийбүрэн/
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Presentation 7. 21.05.2017
Presentation 7.  21.05.2017Presentation 7.  21.05.2017
Presentation 7. 21.05.2017
 
Brochure prometheebc mongol
Brochure prometheebc mongolBrochure prometheebc mongol
Brochure prometheebc mongol
 
Presentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseasesPresentation8 control of_inf_diseases
Presentation8 control of_inf_diseases
 
Ebola
Ebola Ebola
Ebola
 
Presentation16 b overview
Presentation16 b overviewPresentation16 b overview
Presentation16 b overview
 
Vaccinii hundrel
Vaccinii hundrel Vaccinii hundrel
Vaccinii hundrel
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
Daesise
DaesiseDaesise
Daesise
 
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэлPresentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
Presentation 4. халдварт өвчнөөс устуах, үндсэн чиглэл
 
халдварT Эбола
халдварT ЭболахалдварT Эбола
халдварT Эбола
 
Presentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_diseasePresentation7 profilactica inf_disease
Presentation7 profilactica inf_disease
 
Presentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_diseasePresentation5 nomenclatury inf_disease
Presentation5 nomenclatury inf_disease
 
халдварт саа
халдварт саахалдварт саа
халдварт саа
 
Cancer
CancerCancer
Cancer
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
Presentation3 epizoot process
Presentation3 epizoot processPresentation3 epizoot process
Presentation3 epizoot process
 

More from Oyunsaikhan Tsagaankhuu (6)

Гал унтраагуур
Гал унтраагуурГал унтраагуур
Гал унтраагуур
 
Лабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээЛабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээ
 
уртын хэмжүүр
уртын хэмжүүруртын хэмжүүр
уртын хэмжүүр
 
хүндийн хэмжүүр бататгал
хүндийн хэмжүүр бататгалхүндийн хэмжүүр бататгал
хүндийн хэмжүүр бататгал
 
хүндийн хэмжүүр
хүндийн хэмжүүрхүндийн хэмжүүр
хүндийн хэмжүүр
 
уртын хэмжүүр бататгал
уртын хэмжүүр бататгалуртын хэмжүүр бататгал
уртын хэмжүүр бататгал
 

Томуугийн цар тахал

  • 1. СУРГАЛТЫГ  • “ШУВУУНЫ  ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН  ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ  ЗОХИОН  САЙЖРУУЛАХ  ” ТӨСӨЛ БАЙГУУЛАГЧ • “ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВ” ТББ • ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН  СЭДЭВ ЦАРТАХАЛТАЙ  ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ ТӨРӨЛ • СУРГАЛТЫН МАТЕРИАЛ 1
  • 3. Хичээлд ногдох цаг Хуудасны дугаар 3 Хоёрдугаар бүлэг. Òîìóóãèéí öàðòàõàë § Томуугийн H5N1 цартахлын аюул § Томуугийн цартахлын бэлэн байдал § Цартахлын үе шатууд § Цартахлын үед гүйцэтгэх арга хэмжээ 3
  • 4. ТОМУУГИЙН H5N1 ЦАРТАХЛЫН АЮУЛ H5N1 омог нь эсрэгтөрөгчийн хувьд цоо шинэ, хүний бие махбодид үзүүлэх үйлчлэл нь нэн хоруу,  хүнээс хүнд эрчимтэй дамжин халдварлах чадвар олж авах боломжтой зэрэг нөхцөл байдлыг  харгалзан үзэж, ДЭМБ‐аас 1997 онд нийт улс орнуудад хандан дараагийн цартахалд бэлэн байхыг  сануулж, “зайлшгүй ирэх аюул” нэрээр уриалга гаргасан юм . УЛС ОРНУУДАД N5H1 ВИРУС ХАЛДВАРЛАСАН БОЛОН НАС БАРСАН  ХҮНИЙ ТОО Хүн амын дунд томуугийн вирүсийн шинэ омог буй болон хүнээс хүнд тархаж, бүх насны хүн өртөн нийгмийн бүх салбарын үйл ажиллагааг хямралд хүргэхийг “ цартахал” гэнэ. 4
  • 5. ТОМУУГИЙН ЦАРТАХЛЫН БЭЛЭН БАЙДАЛ • Болзошгүй цартахлын үед ажиллах маш сайн төлөвлөгөө шаардлагатай . • Цартахлын бэлэн байдал нь зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээгээр хангах, цартахлын улмаас нийгэм эдийн засагт учрах хор хохирлыг бууруулахад дэм үзүүлэх болно. • Тандалт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хязгаарлагдмал, хүн амын эрүүл мэнд, хоол тэжээлийн түвшин ерөнхийдөө тааруу байдаг ядуу улс орнуудад цартахал хамгийн их хохирол учруулдаг. ЦАРТАХЛЫН ҮЕ ШАТУУД ДЭМБ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, дэс дарааг тодорхойлох зорилгоор “ТОМУУГИЙН ЦАРТАХАЛД БЭЛТГЭХ ДЭЛХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-г боловсруулсан юм. • Төлөвлөгөөний үе шат бүр нийгмийн эрүүл мэндийн үндэсний болон олон улсын арга хэмжээтэй нягт уялдсан. • Үе шат бүрд авч хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагаа нь тухайн улс орны эпидемиологийн нөхцөл байдлаас шалтгаалан дэд бүлгүүдэд хуваагдсан. • Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөнд тусгасан хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг улс орон бүр үндэснийхээ төлөвлөгөөнд тусган оруулахыг ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа. Эдгээр үе шатуудыг доор тоймлон харуулав. 5
  • 6. ДЭМБ-аас боловсруулсан Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөний үе шатууд НЭГ: ЦАРТАХАЛ ХООРОНДЫН ҮЕ 1-р үе шат Хүний бие махбодиос томуугийн вирүсийн шинэ хэвшинж илрэхгүй. Хүний бие махбодид өвчин үүсгэсэн томуугийн вирүсийн хэвшинж амьтдаас илэрч болно. Амьтдад илэрлээ гэхэд хүнд халдварлах болон өвчин үүсгэх эрсдэл нь маш багад тооцогдоно. 2-р үе шат Хүний бие махбодиос томуугийн вирүсийн шинэ хэвшинж илрэхгүй. Гэхдээ амьтдын дунд орчилдож буй томуугийн вирүс хүний биед өвчин үүсгэх бодит эрсдэл бий болно. ХОЁР: ЦАРТАХЛЫН ТҮГШҮҮР ҮЕ 3-р үе шат Вирүсийн шинэ хэвшинж хүний биед халдвар үүсгэнэ, гэхдээ халдвар хүнээс хүнд дамжихгүй, маш ховор тохиолдолд ойрын хавьталд халдана. 4-р үе шат Хүнээс хүнд хязгаарлагдмал байдлаар халдсан, тархалт нь байршмал жижиг голомтууд бүртгэгдэнэ. өөрөөр хэлбэл вирүс хүний бие махбодид сайн дасан зохиоцоогүй байгааг илтгэнэ. 5-р үе шат Өргөн цар хүрээтэй голомтууд бүртгэгдэх хэдий ч халдвар хүнээс хүнд тархах үйл явц байршмал шинж чанартай хэвээр байна. ө.х. хүний бие махбодид дасан зохицох вирүсийн чадвар нэмэгдэж байгаа боловч тэрхүү чадвар нь төгс бүрэлдээгүй байгааг илтгэнэ. ГУРАВ: ЦАРТАХЛЫН ҮЕ 6-р үе шат Hийт хүн амын дундах вирүсийн тархалт эрс нэмэгдэж, хүнээс хүнд халдвар дамжих чадвар нь тогтвортой болно. ДӨРӨВ: ЦАРТАХЛЫН ДАРААХ ҮЕ Цартахал хоорондын үед буцаж ирнэ. 6
  • 7. 2005 онд ДЭМБ-аас боловсруулсан Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөний үе шатуудын загварчлал Цартахал Цартахлын Үе шат 6 сэрэмжлүүлэг Цартахлын Үе шат 3-5 Цартахлын өмнөх үе дараах үе Үе шат 1-2 Хугацаа 7
  • 8. 2005 ОНООС ХОЙШ H5N1 вирүс Ази тивд тархсан, цартахлын заналхийлэл нэмэгдсэн, томуугийн вирүс судлалд дэвшил гарсан, лаборатрийн оношлогоонд амжилт гарсан, шинэ вакцин, эм бэлдмэл, түүний дотор вирүсын эсрэг бэлдмэл боловсруулсан, H5N1 вирүсын эсрэг олон улсын нөөц бэлтгэгдсэн, технологийн хөгжлийн зэрэгцээ цартахалд гүнзгий дүн шинжилгээ хийгдэж, цартахлын үед мэдээлэл солилцох, харилцан туслах арга замууд сайжирч байна. H5N1 вирүсээр шувууны томуу дэгдэхэд олон улс орон цартахалд бэлтгэх чухал туршлага хуримтлуулжээ. 2008 ОНД ДЭМБ-ААС БОЛОВСРУУЛСАН Томуугийн Цартахалд Бэлтгэх Дэлхийн Төлөвлөгөөний үе шатуудын шинэчилсэн загвар 8
  • 9. ДЭМБ: Цартахлын үе шатуудыг дахин хуваарьлаж тэдгээрийн тодорхойлолтыг өөрчлөхөөр, туршлага дээр тулгуурлаж, үе шатуудын тодорхойлолтыг энгийн бөгөөд нарийн боловсруулсан байна. Цартахлыг төлөвлөх зорилгоор үе шатуудыг: 1-3 дугаар үе шат нь бүхэлдээ цартахалд бэлтгэх үед хамаарна. 4 дүгээр үе шат нь өмнөх гурван үе шатаас чанарын хувьд ялгаатай бөгөөд цартахлын заналхийлэлд ойртсон. 5-6 дугаар үед цартахалтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаардана. Энд Цартахлын оргил үе, цартахлын дараах үе хамаарагдаж байна. Цартахлын дараа хоёрдогч цартахал үүсэх боломжийг мартаж болохгүй. ҮЕ ШАТ БҮРД ДАРААХ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА: Үе шат 1-3: • Томуугийн цартахалтай тэмцэх ба бэлтгэх төлөвлөгөөг сайжруулах, шалгах, эмхэтгэх; • Хүн амыг цартахалд бэлтгэх, эмнэлгийн асуудлуудыг шийдвэрлэх талаар мэдээллийн стратегийг боловсруулах нэвтрүүлэх, жишээлбэл: халдвар тархалтын хяналт. • Эрүүл мэндийг хамгаалах системийг бүхэлд нь бэхжүүлэх, цартахалын үед систем нь ачааллыг тэсвэрлэх чадвартай байх. 9
  • 10. Үе шатны үргэлжлэл ҮЕ ШАТ 4: • ДЭМБ-тай хамтарч халдварын голомтоос гадагш тахал тараахгүй байх; • Тахлын дэгдэлтийн тухай мэдээллийг шуурхай цуглуулж, дамжуулах; • Халдвар үүсэх голомтын талаарх мэдээллийг олох, мэдээллийг боловсруулж тараах хяналтын албыг бэхжүүлэх; ҮЕ ШАТ 5-6: • Өвчлөл болон нас баралтыг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулахын тулд нийгмийн бүх нөөц бололцоог дайчилж, зохицуулах, мөн түүнчлэн цартахлын улмаас үүссэн нийгмийн болон эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх; • Урьдчилсан тооцоог үндэслэлтэй хийж , хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй ашиглахын тулд цартахлын байдал, вирүс судлалын чадавхи, эмнэлгийн үйлчилгээний онцлогийг харгалзан үзэх; • Халдвар тархалтыг бууруулах арга хэмжээг төлөвлөж гүйцэтгэх; Цартахлын оргил үеийн дараа • Дараагийн болзошгүй цартахлын давалгааны үед шаардлагатай нөөцийг нөхөн бүрдүүлэх; • Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хяналт хийх талаар шаардлагатай арга хэмжээ авах; Цар тахлын дараа • Бий болсон туршлагад үндэслэн цар тахалтай тэмцэх, бэлтгэх үндэсний төлөвлөгөөг сайжруулах; • Цартахалд нэрвэгдэгсдэд сэтгэлзүй, нийгмийн тусламж үзүүлэх; 10
  • 11. ЦАРТАХЛЫН ҮЕ, ШАТНЫ АНГИЛАЛ, МОНГОЛ Д/д Үе шат Үйл явц Томууны <<А>> хэвшинжийн вирүсийн шинэ дэд хэв шинж хүнд тодорхойлогдоогүй. Цартахлын өмнөх үе 1-р шат Харин хүний халдварын шалтгаан болж болох томууны <<А>> хэвшинжийн дэд хэвшинж Нэгдүгээр үе амьтдын дунд эргэлтэнд байх боломжтой. Амьтдын дунд эргэлтэнд байх нь хүнд халдварлах, өвчлөх эрсдэл бага үе юм Томууны <<А>> хэвшинжийн вирүсийн шинэ дэд хэв шинж хүнд тодорхойлогдоогүй. Гэвч 2-р шат эргэлтэд байгаа амьтдын томууны <<А>> хэвшинжийн вирүсийн дэд хэвшинж хүнд өвчин үүсгэх эрсдэлтэй үе 3-р шат Томууны вирүсийн шинэ дэд хэвшинжээр хүн халдварласан хэдий ч хүнээс хүнд тархахгүй, Цар тахлын түгшүүр үе маш ойрын хавьталд байсан хүмүүс өвчлөх цөөн тохиолдол ажиглагдах магадлалтай үе Хоёрдугаар үе 4-р шат Хүнээс хүнд дамжин халдварласан цөөн тохиолдол бүртгэгдэж, тархалт нь тухайн газар нутгаар хязгаарлагдаж, томууны вирүс хүнд дасан зохицох чадвар бага байх үе Хүнээс хүнд дамжсан нилээд тохиолдлууд бүртгэгдсэн ч тархалт нь тухайн газар нутгаар 5-р шат хязгаарлагдсан хэвээр, харин вирүс хүнд илүү дассан ч цартахлыг үүсгэх аюулд хүрээгүй байх үе хамаарна Гуравдугаа Цар р үе 6-р шат Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдэх үе тахлын үе Дөрөв дүгээ р үе Цартахлын дараах үе Цартахлын өмнөх үеийн нөхцөл байдал руу эргэн орох үе хамаарна 11
  • 12. ЦАРТАХЛЫН ҮЕД ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ Цартахлын үе шатны тэргүүн зэргийн ач холбогдолтой зорилт нь халдварын хэлхээг таслан зогсоох явдал болно. Цартахлын омгоор үүсгэгдсэн өвчлөлийн анхны голомтыг эрт хугацаанд ялган тодорхойлсон эсэх, өвчлөлийн дийлэнх хувийг илрүүлж чадахаас ажлын үр дүн хамаарна. ТАНДАЛТ Цартахал дэгдсэн үеийн тандалт дараах үйл явдлуудыг хамарч, хянадаг байх шаардлагатай. цартахлын омгоор үүсгэгдэх томуу өвчний сэжигтэй, онош батлагдсан тохиолдлыг эмнэлэгт тусгаарласан эсэх, тэдгээрийн нас баралт, нийгмийн нэн шаардлагатай үйлчилгээ эрхэлдэг салбарын хүн хүчний ажлын ирц (ажил таслалтын хувь), томуугийн улирлын ердийн болон цартахлын омгийн вакцины хэрэглээ, цартахлын омгоор бэлтгэсэн вакцины урвал хүндрэл, уг вакцины үр дүнг хожим судлан тогтоох, шаардагдах тоо баримт, пневмококкын вакцины хэрэглээ болон түүнтэй холбогдон гарах хүндрэл, вирүсийн эсрэг үйлдэлтэй бэлдмэлийн хэрэглээ болон түүнтэй холбогдон гарах урвал хүндрэл. Түүнээс гадна мэдээ, мэдээллийг нэгтгэн, эргэн мэдээлэх, шийдвэр гаргах түвшинд танилцуулах механизмыг тусгасан байх ёстой. Өвчлөлийн мэдээг үндэсний түвшин болон ДЭМБ руу өдөр тутам мэдээлж байх зайлшгүй шаардлагатай. 12
  • 13. ЭМЧИЛГЭЭ, ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЛТ A(H5N1) вирүсийн халдварын сэжигтэй болон онош батлагдсан тохиолдолд оношлогоо эмчилгээ хийх, эмнэлзүйн ажиглалт хяналт хийх шаардлагын үүднээс эмнэлэгт заавал тусгаарлан хэвтүүлнэ. Өвчтөн болон түүний гэр бүлийн гишүүдэд хувийн ариун цэвэр, халдварын эсрэг дэглэмийн талаар сургалт хийсэн байна. Хүчилтөрөгчөөр хангах, амьсгал дэмжих эмчилгээг гүйцэтгэнэ. A(H5N1) вирүсийн халдварын сэжигтэй өвчтөнд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр нейраминидазын саатуулуурыг яаралтай уулгах . ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДЫГ ХАМГААЛАХ Өвчтөнтэй харьцдаг эрүүл мэндийн ажилтнууд амны (N-95 ба түүнтэй адилтгах) хаалт, урт ханцуйтай өмсгөл, нүүрний хаалт, нүдний шил өмсөх ёстой. Өвчтөнтэй шууд харьцаж ажилладаг болон өвчтөн байгаа орчинтой хүрэлцэж ажилладаг хүмүүсийн тоог боломжийн хэрээр хязгаарлах хэрэгтэй. Халдвар авах өндөр эрсдэлтэй ажил үүрэг гүйцэтгэдэг эмнэлгийн ажилтнууд нөлөөллийн өмнөх сэргийлэлтэнд хамрагдсан байх шаардлагатай. 13
  • 14. Шинж тэмдгийн илрэл бүхий өвчтөнийг судлах Томуугаар өвдсөн хүн өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө халдварыг хамт байгаа хүмүүстээ тараасан байдаг учраас түүний хавьтлыг мөрдөн судлах замаар томуу өвчнийг хянахад маш түвэгтэй. Хилийн хяналт Өвчний нууц үе (2 хоног) халдвартай байх үе (3-4 хоног) үргэлжлэх хугацаа тун богино байдаг. АЦХаХ өвчний дэгдэлтийн үед онгоцоор зорчигчдын эрүүл мэндийг биеийн халуун хэмжигч багажийн тусламжтай хянан шалгаж байсан. Тэр үед биеийн хэм нь хэвийн хэмжээнээс илүү зорчигчдыг тухайн улсын хилээр нэвтрэн орохыг хориглож байсан. Нисэх буудал бүрийн дэргэд халуунтай зорчигчийг саатуулан, оношилж эмчлэх үүрэг бүхий эмнэлэг ажиллуулж байсан. Гэхдээ биеийн халуун хэмжигч хэт ягаан туяаны аппарат нь томуу өвчний шинж тэмдэг бүхий өвчтөнийг л илрүүлж чадна. Нууц үеийн төгсгөл шатнаа байгаа, халдвар хамгийн их тараах эрсдэлтэй өвчтөнийг илрүүлж чадахгүй. 14
  • 15. Эрүүл ахуй, халдваргүйтгэл Ханиаж найтаахдаа амаа дарах гэхчлэн “амьсгалын эрүүл ахуйн” наад захын шаардлага нь хяналтат судалгааны үр дүн гэхээсээ илүү практик амьдрал дээрх бодит үр дүнгээс урган гарсан байна. Томуугийн вирүс гадаад орчинд амьдрах чадвараа хадгалдаг бөгөөд гар болон бөөлжсөөр дамжин халдварладаг хэмээн үздэг. Эрдэмтдийн хийсэн хяналтат судалгаагаар, гар угаалт нь амьсгалын доод замын халдварын тархалтыг бууруулахад чухал үүрэгтэй болох нь харагджээ. Судалгаанд зонхилон вирүсийн халдварыг судалсан, харин томуугийн халдвар бага хувийг эзэлж байсан байна . Тэдгээрээс зөвхөн томууг онцгойлон авч үзсэн судалгаа байгаагүй ажээ . 15
  • 16. Эрсдлийн мэдээлэл Мэдээлэл, харилцаа холбооны эрсдэлийг зохицуулах стратегийг цартахлын янз бүрийн үе шатанд дасан зохицох чадвартайгаар боловсруулах шаардлагатай. Цартахлын үед ажиллаж чадах хамгийн тохиромжтой бөгөөд үр дүнтэй мэдээллийн хэрэгслийг сонгон тодорхойлох хэрэгтэй. Мэдээллийг хүн амд хүргэх нэвтрүүлэгчийг цартахал хоорондын үед бэлтгэн томилж, цартахлын дараагийн үе шатуудад тэр хүндээ уг сэдвийг хариуцуулах нь зохимжтой байдаг. Мэдээллийн эх үүсвэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, үнэн магадтай (ДЭМБ, ХӨСҮТ г.м) байх ёстой. Олон нийтэд айдас цочрол төрүүлэхээс зайлсхийн, прагматик мэдээллээр хангах нь чухал 16
  • 17. 17