SlideShare uma empresa Scribd logo
1 de 16
Хүүхдийн номын каталог, ваучерын арга

Товч танилцуулга

READ төслийн дараагийн шатны ажил нь хөдөөгийн сум, багийн сургуулиудад
өмнө нь хүргэгдсэн ангийн номын санг шинэ ном бүтээлээр сэлбэн баяжуулах
зорилгоор хүүхдийн номын каталогийг хэвлүүлэн хүргэж, номын захиалгыг
ваучерын аргаар туршин явуулах явдал байв. Энэ дагуу төслөөс 2009 оны 2-р
сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх
уулзалтыг зохион байгуулсан.

READ төслөөс хуваарилсан тодорхой хэмжээний төсвийг 1-3 болон 4-5-р
ангиудад ялгаатайгаар хуваарилан энэ үнийн дүнд багтаан хүүхдийн номын
каталогоос тухайн ангийн сурагчид нас, сонирхолдоо нийцэхүйц номыг ангийн
багштайгаа хамтран сонгож, захиалан авах боломжтой. Хөдөөгийн сум, багийн
I-V ангийн 3520 бүлэг тус бүр номын үнийн дүнгээс хамааран урьдчилан
гаргасан тооцоогоор хүүхдийн номын каталогоос 20-25 ном захиалан авах юм.
Хүүхдийн номын каталогийг хэвлэн, хөдөөгийн сургуулиудад хүргэх ажлын гол
зорилго нь цаашид хөдөөгийн сургууль, байгууллага болон хүн ам нь өөрсдийн
хүүхдүүддээ зориулж каталогоос ном захиалж худалдан авах боломж байгааг
туршилтаар нээн харуулж өгөхөд оршино.




Хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалт
READ төсөл БХАН-тэй хамтран хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалтыг
2009 оны 2-р сарын 9-ны өдөр Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн
хурлын танхимд зохион байгуулсан. Уулзалтыг READ төслийн зөвлөх, олон
улсын хэвлэлийн ажилтан ноён Жулиан Ватсон удирдан явуулав. Уулзалтанд
Интерпресс, Бэмби сан, Адмон, Мөнхийн үсэг, Эдо паблишинг зэрэг 30 гаруй
хэвлэлийн газраас төлөөлөгчид ирж оролцон мэдээлэл авч, санал бодлоо
солилцлоо.



      Хүүхдийн номын каталогт орох номонд тавигдсан шаардлагууд:



         •   2009 оны 1-р сарын 31-нээс өмнө хэвлэгдэн зах зээлд
             худалдаалагдаж буй

         •   Монгол, казах хэл дээр хэвлэгдсэн

         •   I-V ангийн хүүхдийн нас, сэтгэхүй, сонирхолд нийцсэн

         •   Зохиогчийн эрхийг Монголын оюуны өмчийн газарт бүртгүүлсэн
•   Уран зохиолын болон зохиолын бус, шүлгийн болон цуврал
              номууд

          •    READ төслийн эхний шалгаруулалтанд ороод сонгогдоогүй
              номууд



Хүүхдийн номын каталогт ном оруулах сонирхолтой хэвлэлийн газрууд тухайн
хэвлэгдсэн номын нэг хувь, хэвлэлийн газрын эрх мэдэл бүхий ажилтны гарын
үсэгтэй номын үзүүлэлтийг бөглөсөн хуудас, Монголын оюуны өмчийн газарт
бүртгүүлсэн зохиогчийн эрхийн гэрчилгээний хамт БХАН-т II/16 - III/6-ны
өдрүүдэд ирүүлсэн. (Номын үзүүлэлтийг бөглөх хуудсыг хавсралтаас үзнэ үү)

Хэвлэлийн газруудаас ирүүлсэн хүүхдийн ном
READ төслөөс төлөвлөн гаргасан ном ирүүлэх хугацаанд БХАН нь шаардлага
хангасан 384 номыг 21 хэвлэлийн газраас хүлээн авсан. Хамгийн их ном
ирүүлсэн хэвлэлийн газраар нь ангилсан жагсаалт:

   •   Мөнхийн үсэг компани - 112

   •   Интерпресс – 73

   •   Монсудар хэвлэлийн газар – 38

   •   Би Си Ай – 26

   •   Сэлэнгэ пресс – 24

   •   Ирмүүн – 18

   •   Полиграф – 15

   •   Номын хишиг – 14

   •   Экимто – 13

   •   Эдо – 11

   •   Нэпко – 9

   •   Бемби сан – 6

   •   Урлах эрдэм – 6

   •   Топ дизайн – 5

   •   Битпресс – 4

   •   Ган принт – 3

   •   Гариг ертөнц – 3

   •   Өнгөт хэвлэл – 2


                                Page 2 of 16
•   Саунд оф Монголиа – 1

   •   Таван луу – 1




Ном сонгох зөвлөл
БСШУЯ-ны сайдын 2009 оны 5-р сарын 21-ны өдрийн 215 тоот тушаалаар
сонгон баталсан 6 хүний бүрэлдхүүнтэй “Ном сонгох зөвлөл” нь хүүхдийн номын
каталогт оруулах номыг шалгаруулсан.

Зөвлөлийн бүрэлдэхүүн:

   •   Гадаад харилцааны яамны сайд асан, орчуулагч Ц.Гомбосүрэн

   •   МУБИС-ын утга зохиолын тэнхмийн эрхлэгч Д.Оюунбадрах

   •   Хүүхдийн номын ордны каталогич Д.Жавзанпагма

   •   Нийслэлийн 2-р сургуулийн бага ангийн багш Г.Цэрэндэжид

   •   Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн бага ангийн багш
       Б.Дашцэрмаа

   •   Боловсролын хүрээлэнгийн бага ангийн сургалтын агуулга хариуцсан
       эрдэм шинжилгээний ажилтан Ш.Оюунцэцэг

Зөвлөлийн гишүүдийн нэгээс бусад нь ангийн номын сангийн ном шалгаруулах
зөвлөлд оролцож байсан туршлагатай.

READ төсөл ном сонгох зөвлөлийн гишүүдийн уулзалт, сургалтыг 2009 оны 6-р
сарын 17-ны өдөр БХАН-ийн байранд зохион байгуулсан.

Ном сонгох зөвлөлийн дарга Ц.Гомбосүрэн зөвлөлийн гишүүдэд ирсэн
номуудыг хэрхэн үнэлэх шалгуур үзүүлэлт, тавигдах онооны талаар нэгдсэн
ойлголттой байх тусгай сургалт зохион байгууллаа. Ном сонгох зөвлөлийн
нарийн бичиг Г.Цэвэлмаа ажлын 5 өдрийн зохион байгуулалт болон хуваарийн
талаар танилцууллаа.



Ном сонгох зөвлөлийн ажиллах журам:

   1. Зөвлөлийн гишүүд 384 номонд үнэлгээ хийх ба ном нэг бүрт 4 гишүүн тус
      тусдаа үнэлгээ хийсэн байхаар зохион байгуулагдсан.

   2. Нэг номонд хийх үнэлгээний хугацааг тогтоохгүй ч нэг гишүүн нэг номыг
      уншиж үнэлэхэд 5-10 минут зарцуулахаар тооцоолсон. Ном тус бүрийг 4
      гишүүн үнэлэх ба нийт хүн/цагаар бодвол нэг номонд 20-40 минут
      зарцуулна.

   3. Зөвлөлийн гишүүд ажлын 8 цагаар 5 өдөр ажиллах.

                                Page 3 of 16
4. Гишүүн тус бүр өдөрт 48 ном, ажлын 5 өдөрт ойролцоогоор 240 номонд
      үнэлгээ хийнэ.

   5. Ажлын өдөр зөвлөлийн гишүүдийн бүртгэлээр эхлэх ба шалгаруулсан
      номыг БХАН ажилтнууд бүртгэнэ. Бүртгэлийн хуудас (Маягт#1)

   6. Үнэлгээний маягтад ном тус бүрт наад зах нь 4 гишүүний үнэлгээ
      хийгдэнэ (Маягт #4)

   7. Ажлын өдрийн эхэнд өмнөх өдрийн ажлын явц, үр дүнг хэлэлцэх хурлыг
      БХАН зохион байгуулна.

   8. Бүх номыг үнэлж, гишүүд оноогоо тавьсаны дараа БХАН-ийн ажилтан
      номын код бүхий хүснэгтэд 4 гишүүний үнэлгээний дунджийг тэмдэглэж,
      онооны дарааллыг эрэмбэлэн бичнэ.

Ном сонгох зөвлөлийн гишүүд нь дараах үзүүлэлтээр номыг үнэлнэ:

   •   Агуулга, арга зүй                  30

   •   Хэл найруулгын түвшин              20

   •   Номын өгүүлэмж ба дизайн           20

   •   Зураг чимэглэл                     30

       Хамгийн дээд оноо                 100



Үр дүн:

   •   Ном сонгон шалгаруулалтаар 75 ба түүнээс дээш оноотой 270 номыг
       тэнцүүлэхээр шийдвэрлэв.

   •   Шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй 75 – аас доош оноотой 114
       номыг хассан.

   •   Зарим номонд зөв бичгийн дүрмийн алдаатай үг мэр сэр байгаад
       хэвлэлийн газрууд анхаарч залруулга хийх эсвэл дахин засч хэвлүүлэх.

Давуу талууд:

   •   Нэгээс бусад гишүүн өмнө нь энэ зөвлөлд ажиллаж байсан туршлагатай
       тул ажиллахад хүндрэл бэрхшээл бага гарсан

   •   Худалдаанд гарсан болон өмнө ангийн номын сангийн сонголтод ороод
       хасагдаж байсан номууд байсан тул уншиж, үнэлэхэд хугацаа хэмнэх
       тал ажиглагдаж байв

   •   Унших явцад гарч буй асуудлыг дор бүр нь ярьж шийдэлд хүрч
       ажилласан


                                  Page 4 of 16
•   Гарын авлага, материал сайн байсан нь ажил амжилттай явагдахад
            чухал нөлөө үзүүлсэн



Цаашид анхаарах зүйлс, сургамж:

        •   Ирүүлсэн номонд хэвлэлийн алдаа болон зөв бичгийн дүрмийн алдаа
            багагүй байгааг харгалзан номын каталог гарахаас өмнө номд залруулга
            хийх эсвэл дахин засч хэвлэх

        •   Энэ удаа монгол, казак хэл дээр ном хүлээн авсан ч казак хэлээр унших
            гишүүн байсангүй. Цаашид тухайн хэлийг мэддэг хүнийг зөвлөлд оруулж
            байх

        •   Ном сонгон шалгаруулах үзүүлэлтэнд цаашид зөв бичгийн дүрмийг нэмж
            оруулах шаардлагатай



Шалгаруулалтанд тэнцээгүй 114 номыг харахад агуулга хүндэдсэн, үг үсэг,
найруулга, зөв бичгийн дүрмийн алдаа ихтэй, агуулгын хувьд ач холбогдол
багатай, зурж будах номууд байсан.




Хүүхдийн номын каталогт шалгарсан номын жагсаалт

Ном Сонгох Зөвлөлийн шийдвэрээр сонгогдсон 270 номын нэрс (авсан онооны
эрэмбээр:


                                                              Анги
                                            Нийт    Дундаж   сонгох
№                       Номын нэр                                        Хэвлэлийн газар
                                            оноо     оноо    эцсийн
                                                              санал

    1       Бөөрөнхий                       386     96,500    2-5     Полиграф

    2       Заан өргөсөн туулай             378     94,500    1-3     Мөнхийн үсэг

    3       Илүү гоё                        378     94,500    1-3     Мөнхийн үсэг

    4       Ах дүү Гриммийн үлгэрүүд        375     93,750    2-5     Мон судар

    5       Тааварт цагаан толгой           375     93,750     1      Интерпресс

    6       Тэмээ өргөдөг хүүгийн үлгэр     371     92,750    2-3     Интерпресс

    7       Амьтдын тухай үлгэрүүд          369     92,250     1      Полиграф

    8       Залхуу охин заан болсон нь      367     91,750    3-4     Мөнхийн үсэг

    9       Амьтдын ном                     366     91,500    3-4     Мөнхийн үсэг




                                          Page 5 of 16
10   Дээл                                366     91,500   2-3   Мөнхийн үсэг

11   Ховдгийн гай                        364     91,000   1-2   Полиграф

12   Гурван бөхтэй тэмээ                 363     90,750   1     Полиграф

13   Ногоон үлгэр                        363     90,750   2-3   Интерпресс

14   Абдигийн адал явдал                 362     90,500   4-5   Мон судар

15   Ноён дибодийн алимнууд              362     90,500   4-5   Мон судар

16   Андерсений үлгэрүүд                 361     90,250   3-5   Мон судар

17   Нөхрөө олсон нь                     361     90,250   1-2   Эдо

18   Хайрыг яаж зурах вэ?                360     90,000   1     Мөнхийн үсэг

19   Өнчин хайлаасны үлгэр               359     89,750   1-3   Мөнхийн үсэг

20   Торгон дээлтэй ямаа                 359     89,750   2-4   Интерпресс

21   Исгэлэн даага                       358     89,500   1-3   Интерпресс

22   Тэмээ өргөдгийн ямаа өргөдөг        358     89,500   1-3   Интерпресс

23   Дээл                                358     89,500   1-3   Интерпресс

24   Вансэмбэрүү                         356     89,000   3-5   Мөнхийн үсэг

25   Аавын цээжит чулуут                 356     89,000   4-5   Мөнхийн үсэг

26   Лотса де каша                       354     88,500   4-5   Мон судар

27   Цодгор хүү шатрын хаадын ордонд     353     88,250   2-5   Мон судар

28   Нисдэг муур                         352     88,000   2-4   Топ дизайн

29   Балхүү бөмбөг олсон нь              352     88,000   1-2   Мөнхийн үсэг

30   Сүйхээтэй хотил                     351     87,750   1-3   Мөнхийн үсэг

31   Киман гүнж                          351     87,750   2-4   Интерпресс

32   Цаг агаар                           349     87,250   3-5   Мон судар

33   Гэмээ ухаарсан нь                   349     87,250   2-3   Мөнхийн үсэг

34   Малгай                              349     87,250   1-2   Мөнхийн үсэг

35   Эрийн сайн уай уай                  348     87,000   3-5   Полиграф

36   Хуучин хот                          348     87,000   1-2   Интерпресс

37   Мөнгөө өгсөн нь шүгэлдэнэ           348     87,000   3-5   Мөнхийн үсэг

38   Ихэр                                348     87,000   2-5   Мөнхийн үсэг

39   Хөдөөний нохой                      348     87,000   3-4   Сэлэнгэ пресс

40   Яагаад утас дуугардаг вэ?           347     86,750   4-5   Ирмүүн

41   Одой өвгөний байшин                 347     86,750   2-4   Мон судар

42   Хөгжөөнтэй туужууд                  346     86,500   4-5   Урлах эрдэм

43   Хөлөгт оньсого                      345     86,250   1-3   Гариг ертөнц

44   Яков ба долоон луйварчин            345     86,250   4-5   Мон судар




                                       Page 6 of 16
Монголын хүүхдийн уран зохиолын
45                                       345     86,250   3-5   Сэлэнгэ пресс
     дээжис-2

46   Маануу охины мээний хурга           345     86,250   2-4   Интерпресс

47   Жимсний хаяг                        345     86,250   3-5   Интерпресс

48   Балхүү дэлгүүрт төөрсөн нь          345     86,250   1-2   Мөнхийн үсэг

49   Бөндгөр оюутай                      345     86,250   3-5   Мөнхийн үсэг

50   Ёгт үлгэрүүд I                      344     86,000   2-3   Ирмүүн

51   Гурван эрдэнэ                       341     85,250   3-5   Полиграф

52   Зурмал сарнайн үнэр                 343     85,750   2-5   Интерпресс

53   Өвчтэй азарган тахиа                343     85,750   2     Мөнхийн үсэг

54   Солонго                             343     85,750   2     Мөнхийн үсэг

55   Хөгшин туулай                       343     85,750   2     Мөнхийн үсэг

56   Сонирхолтой асуудлууд-2             343     85,750   3-5   Экимто

     Монголын хүүхдийн уран зохиолын
57                                       342     85,500   1-5   Сэлэнгэ пресс
     дээжис-1

58   Маршакийн үлгэрүүд                  341     85,250   3-5   Мон судар

59   Морьтой үлгэр                       341     85,250   3-5   Интерпресс

60   Тогоруу                             341     85,250   1-2   Мөнхийн үсэг

61   Ёгт үлгэрүүд II                     340     85,000   2-3   Ирмүүн

62   Жанжин гуай баатар гуай хоёр        340     85,000   3     Мөнхийн үсэг

63   Монгол наран цаг                    340     85,000   1-4   Мөнхийн үсэг

64   Хүүхдүүдээ наашаа сууцгаа           339     84,750   1-2   Мон судар

65   Хөгжилтэй зугаалга                  339     84,750   2-5   Топ дизайн

66   Улаан тоорцогт                      339     84,750   2-4   Интерпресс

67   Ууланд болсон явдал                 339     84,750   4-5   Мөнхийн үсэг

68   Ухаант гүнж                         338     84,500   2-4   Битпресс

69   Торомгоо дагина                     338     84,500   3-5   Ирмүүн

     Өнчин цагаан ботго ба бусад
70                                       338     84,500   3-5   Ирмүүн
     үлгэрүүд

71   Ялгаагүй ээ                         338     84,500   1-2   Мөнхийн үсэг

72   Чөдөртэй зээр                       338     84,500   3-4   Мөнхийн үсэг

73   Сонирхолтой асуудлууд-1             338     84,500   3-5   Экимто

74   Сонирхолтой асуудлууд-3             338     84,500   3-5   Экимто

75   Сонирхолтой асуудлууд-4             338     84,500   3-5   Экимто

76   Сонирхолтой асуудлууд-5             338     84,500   3-5   Экимто

77   Сонирхолтой асуудлууд-6             338     84,500   3-5   Экимто

78   Сонирхолтой асуудлууд-7             338     84,500   3-5   Экимто


                                       Page 7 of 16
79    Сонирхолтой асуудлууд-8            338     84,500   3-5   Экимто

80    Сонирхолтой асуудлууд-9            338     84,500   3-5   Экимто

81    Ёгт үлгэрүүд III                   337     84,250   2-3   Ирмүүн

82    Анхны барилдаан                    337     84,250   2-3   Интерпресс

83    Томоогүй жаахан өвөө минь          337     84,250   3-5   Мөнхийн үсэг

84    Шидэт цорго                        336     84,000   1-3   Эдо

85    Гоймон баатар                      336     84,000   2-4   Интерпресс

86    Мөнхийн гал                        336     84,000   3-5   Интерпресс

87    Итгэхийн аргагүй сайхан            335     83,750   4-5   Мон судар

88    Хүн шувууны үлгэр                  335     83,750   3-5   Ирмүүн

89    Монгол ардын үлгэрүүд              335     83,750   2-3   Сэлэнгэ пресс

90    Дүүлэнхэн имж                      335     83,750   1-2   Мөнхийн үсэг

91    Хаан бен                           334     83,500   1-3   Эдо

92    Бүжин нэртэй нохой                 334     83,500   3-5   Мөнхийн үсэг

93    Бурантагтай үүл                    334     83,500   2-4   Мөнхийн үсэг

94    Цондоолойгийн зоригт найзууд       333     83,250   1-3   Ирмүүн

95    Чингэс хаан-1                      333     83,250   2-5   БИ-СИ-АЙ

96    Чингэс хаан-2                      333     83,250   2-5   БИ-СИ-АЙ

97    Цэнхэр цэцэгтэй аяга               333     83,250   1-2   Интерпресс

98    Гэр                                333     83,250   4-5   Интерпресс

99    Шинжлэх ухааны нээлтүүд            332     83,000   4-5   Мон судар

100   Зудын жил                          332     83,000   3-5   Сэлэнгэ пресс

101   Тэмүүжиний наадхай                 332     83,000   5     Мөнхийн үсэг

102   Хотын нохой                        332     83,000   2-4   Сэлэнгэ пресс

103   Эхийн тухай үлгэрүүд               331     82,750   3-5   Ирмүүн

104   Чингэс хаан-3                      331     82,750   3-5   БИ-СИ-АЙ

105   Чингэс хаан-4                      331     82,750   3-5   БИ-СИ-АЙ

106   Чингэс хаан-5                      331     82,750   3-5   БИ-СИ-АЙ

107   Чингэс хаан-6                      331     82,750   3-5   БИ-СИ-АЙ

108   Чингэс хаан-7                      331     82,750   3-5   БИ-СИ-АЙ

109   Цүндээлэй хулгайд алдагдсан нь     330     82,500   1-3   Ирмүүн

110   Цүндээлэй бор ишиг болсон нь       330     82,500   1-3   Ирмүүн

111   Туршилт-2                          330     82,500   5     Мөнхийн үсэг

112   Туршилт-1                          330     82,500   5     Мөнхийн үсэг




                                       Page 8 of 16
113   Эрдмийн хөтөч                       330     82,500   3-5   Мөнхийн үсэг

114   Ойд баяр боллоо                     330     82,500   1-2   Мөнхийн үсэг

115   Түнтгэр яст мэлхий                  330     82,500   2     Мөнхийн үсэг

116   Англи цэцэгс                        329     82,250   3-5   Мон судар

117   Заан залуудан-1                     329     82,250   2-5   БИ-СИ-АЙ

118   Заан залуудан-2                     329     82,250   2-5   БИ-СИ-АЙ

119   Заан залуудан-3                     329     82,250   2-5   БИ-СИ-АЙ

120   Заан залуудан-4                     329     82,250   2-5   БИ-СИ-АЙ

121   Чингэс хаан-8                       329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

122   Чингэс хаан-9                       329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

123   Чингэс хаан-10                      329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

124   Чингэс хаан-11                      329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

125   Чингэс хаан-12                      329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

126   Чингэс хаан-13                      329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

127   Чингэс хаан-14                      329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

128   Чингэс хаан-15                      329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

129   Чингэс хаан-16                      329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

130   Чингэс хаан-17                      329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

131   Чингэс хаан-19                      329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

132   Чингэс хаан-20                      329     82,250   3-5   БИ-СИ-АЙ

133   Араб үлгэр                          329     82,250   2-4   Интерпресс

134   Танхайрал                           329     82,250   4-5   Мөнхийн үсэг

135   Гуага хэрээ                         329     82,250   2     Мөнхийн үсэг

136   Хорхой шавж                         328     82,000   4-5   Мон судар

137   Багын явдал                         328     82,000   4-5   Интерпресс

138   Сүрхий хүүхэд                       328     82,000   1-3   Интерпресс

139   Нарны охид                          328     82,000   3-5   Интерпресс

140   Зүү зардаг зараа                    328     82,000   2-3   Мөнхийн үсэг

141   Ойн цэцэрлэг                        328     82,000   3-4   Мөнхийн үсэг

142   Чингэс хаан-18                      327     81,750   3-5   БИ-СИ-АЙ

143   Дээл минь ид ид                     327     81,750   3-5   Мөнхийн үсэг

144   Тоодой хүүгийн томоогүй явдлууд     326     81,500   1-3   Мон судар

145   Сод хүүхэд                          326     81,500   2-4   Интерпресс

146   Күншүак                             244     61,000   2-3   Интерпресс

147   Аав цэцэрлэгт орсон нь              325     81,250   4-5   Урлах эрдэм




                                        Page 9 of 16
148   Хадан хотын мангаанууд                 325     81,250   4-5   Урлах эрдэм

149   Эрүүл ахуйн дүрмүүд                    325     81,250   1     Мөнхийн үсэг

150   Цаасан шувуу нисгэсэн нь               324     81,000   1-2   Нэпко

151   Ангараг гараг дээр аялсан              324     81,000   1-2   Нэпко

152   Зоригтойгоо харуулсан нь               324     81,000   1-3   Нэпко

153   Зүггүй бөмбөг                          324     81,000   1-3   Нэпко

154   Хүний бие                              324     81,000   4-5   Мон судар

155   цайзууд ба рыцариуд                    324     81,000   4-5   Мон судар

156   Байгальд хайртай имж                   324     81,000   2-3   Мөнхийн үсэг

157   Хунд хувилсан охин                     323     80,750   2-5   Битпресс

158   Цуутын цагаагч гүү бусад үлгэрүүд      323     80,750   3-5   Ирмүүн

159   Солонго                                323     80,750   1-2   Номын хишиг

160   Дэлдгэрхийн адал явдал                 323     80,750   4-5   Мөнхийн үсэг

161   Мундаг жаал                            322     80,500   1-3   Нэпко

162   Солонгорсон сүүл                       322     80,500   1-3   Нэпко

163   Осолтой цирк                           322     80,500   1-3   Нэпко

164   Нарны гайхамшигт малгай                322     80,500   1-3   Нэпко

165   Хоол хүнс яаж бүтдэг вэ?               322     80,500   2-3   Мон судар

166   Эвтэй дөрвөн амьтан                    322     80,500   3-5   Ирмүүн

167   Ниссэн хүүхэлдэй                       322     80,500   1-3   Эдо

168   Бордоотой бороо                        322     80,500   4-5   Интерпресс

169   Өнгөт зүүд/сд/                         322     80,500   3-5   Мөнхийн үсэг

170   Амлалт                                 322     80,500   3-4   Мөнхийн үсэг

171   Зодоон                                 322     80,500   4-5   Мөнхийн үсэг

172   Замын хөдөлгөөний дүрмүүд              322     80,500   1     Мөнхийн үсэг

173   Зөв буруу зан байдлууд                 322     80,500   1     Мөнхийн үсэг

174   Үлэг гүрвэл                            321     80,250   4-5   Мон судар

175   Дэлхий                                 321     80,250   4-5   Мон судар

176   Сансар                                 321     80,250   5     Мон судар

177   Амьтны үр ялгаа нь юу байх вэ?         321     80,250   1-2   Интерпресс

178   Оготны уршиг олондоо                   321     80,250   2-5   Номын хишиг

179   Балхүү тоглоомоо хураасан нь-1         321     80,250   1-2   Мөнхийн үсэг

180   Балхүү хуваалцаж сурсан нь             321     80,250   1-2   Мөнхийн үсэг

181   Балхүү үнэнээ хэлсэн нь                321     80,250   1-2   Мөнхийн үсэг

182   Балхүү зураг зурсан нь                 321     80,250   1-2   Мөнхийн үсэг




                                          Page 10 of 16
183   Мэдрэмжүүд                       321     80,250   1-2   Мөнхийн үсэг

184   Чингэс хаан                      320     80,000   2-5   Полиграф

185   Хүсэл мөрөөдлийн тууж            320     80,000   4-5   Урлах эрдэм

186   Шидлгийн шилдэг                  320     80,000   4-5   Интерпресс

187   Урхинд орсон нар                 320     80,000   2-4   Интерпресс

188   Цаасан онгоцны үлгэр             320     80,000   2-4   Интерпресс

189   Биеэ зөв авч явах дүрмүүд-1      320     80,000   1     Мөнхийн үсэг

190   Биеэ зөв авч явах дүрмүүд-2      320     80,000   1     Мөнхийн үсэг

191   Болгоомжлох зүйлс                320     80,000   1     Мөнхийн үсэг

192   Молиго гайхал                    319     79,750   4-5   Бемби сан

193   Нэрээ хэлдэг шувууд              319     79,750   2-5   Интерпресс

194   Миний сарнай                     319     79,750   4-5   Интерпресс

195   Би чихрэн хүүхэд                 319     79,750   1-2   Мөнхийн үсэг

196   Алтан хөрш                       319     79,750   4-5   Сэлэнгэ пресс

197   Үш сайыс                         239     59,750   2-3   Мөнхийн үсэг

198   Тэргэнцэртэй охин                318     79,500   2-3   Эдо

199   Ар тайгын хүү                    318     79,500   2-5   Интерпресс

200   Чадна би                         318     79,500   4-5   Интерпресс

201   Будаг амилна.                    318     79,500   4-5   Интерпресс

202   Бид хаана амвдардаг билээ        318     79,500   4-5   Мөнхийн үсэг

203   Хойд ба өмнөд туйл               317     79,250   4-5   Мон судар

204   Орос үлгэрүүд                    317     79,250   4-5   БИ-СИ-АЙ

205   Банбан гэдэг зүггүй монио        317     79,250   2-3   Интерпресс

206   Ардарнаахын нууц                 317     79,250   4-5   Мөнхийн үсэг

207   Тоглох явцдаа бодож суръя        316     79,000   1     Мон судар

208   Лоолой хүү                       316     79,000   1-2   Мөнхийн үсэг

209   Ойн жүжиг                        316     79,000   2-3   Мөнхийн үсэг

210   Гэрийн мангас                    316     79,000   2-3   Сэлэнгэ пресс

211   Тоор тоор                        315     78,750   1-3   Номын хишиг

212   Гэзэгтэй ламхай                  315     78,750   3-5   Интерпресс

213   Ухаан                            315     78,750   4-5   Интерпресс

214   Баавгай тоглоомын талбайд        315     78,750   1     Мон судар

215   Ухаан далай номноос ихтэй-2      315     78,750   4-5   Мөнхийн үсэг

216   Дэгс Дэндэв                      314     78,500   4-5   Бемби сан

217   Асар шиг том шүхэр               314     78,500   3-5   Интерпресс




                                    Page 11 of 16
218   Хоохондойн үлгэр                       314     78,500   3-5   Мөнхийн үсэг

219   Эвт дөрвөн шаазгай                     313     78,250   1-2   Битпресс

220   Товуудай хүү                           313     78,250   2-5   Полиграф

221   Бондхой                                313     78,250   4-5   Интерпресс

222   Жиив жийв                              313     78,250   2-3   Интерпресс

223   Мэргэн цоохор                          315     78,750   5     Гариг ертөнц

      Нисдэг охин чинүүхэй ба найтаадаг
224                                          313     78,250   3-5   Мөнхийн үсэг
      охид

225   Бүтэлгүй илбэ                          313     78,250   2     Мөнхийн үсэг

226   Бөмбөлгөөр аялах                       313     78,250   2-3   Мөнхийн үсэг

227   Өсөгчин                                313     78,250   4     Сэлэнгэ пресс

228   Дааганы уралдаан                       312     78,000   3-5   Интерпресс

229   Чигчийн чинээ хүү                      311     77,750   3-5   Ирмүүн

230   Цагаан хүзүүт хээр                     311     77,750   4-5   Полиграф

231   Гар чийдэн                             311     77,750   1-3   Мөнхийн үсэг

232   Миний тоглоом                          311     77,750   3-5   Мөнхийн үсэг

233   Алтан эвэрт буга                       311     77,750   2-4   Мөнхийн үсэг

234   Пөөвгөө                                311     77,750   4-5   Мөнхийн үсэг

235   Бамбуул Бөмбүүл хоёр                   310     77,500   2-3   Битпресс

236   Бүм бүмийн аймшигт ганцаардал          310     77,500   4-5   Мөнхийн үсэг

237   Төөтгөрхөн хүүд тохиолдсон учрал       310     77,500   2-5   Номын хишиг

238   Эрдмийн хөтөч-1                        310     77,500   1-2   Мөнхийн үсэг

239   Наймуулаа                              309     77,250   3-5   Интерпресс

240   Том шилтгээн                           309     77,250   1-2   Мөнхийн үсэг

241   Алтангаа                               309     77,250   3-5   Мөнхийн үсэг

242   Ид шидийн Тэмүжин                      308     77,000   3-5   Бемби сан

243   Хөхөө намжил                           308     77,000   3-5   Ирмүүн

244   Найзууд ба хорлон                      308     77,000   3-5   Интерпресс

245   Эгшиглэнт шүлгүүд /сд/                 308     77,000   3-4   Мөнхийн үсэг

246   Чулуун сахиустай баавгай               307     76,750   4     Нэпко

247   Далайн дээрэмчин                       307     76,750   4-6   Мон судар

248   Өндөр эгч                              307     76,750   1-3   Эдо

249   Тийм гээд бодчих                       307     76,750   3-4   Мөнхийн үсэг

250   Ухаан далай номноос ихтэй              307     76,750   4-5   Мөнхийн үсэг

251   Чүүк мүүк зөөк гурав                   307     76,750   4-5   Полиграф

252   Хөөе хэнри сэрээч                      306     76,500   2-4   Интерпресс


                                          Page 12 of 16
253   Үлгэрийн орноор аялцгаая               306     76,500   2-4   Мөнхийн үсэг

254   Үлгэрийн орноор аялцгаая-2             306     76,500   3-5   Мөнхийн үсэг

255   Байгалийн шинжлэх ухаан                305     76,250   5     Sound of Mongolia

256   Цасан доорх шувууд                     301     75,250   4-5   Мөнхийн үсэг

257   Монгол ёс заншлын товчоон              304     76,000   3-5   Номын хишиг

258   Бичиг үсэг                             303     75,750   4-5   Мөнхийн үсэг

259   Мөрдөгч хүү                            303     75,750   4-5   Сэлэнгэ пресс

260   Көк Шапан                              303     75,750   5     Полиграф

261   Шинэ зууны шинэ жил                    302     75,500   2-4   Интерпресс

262   Хамгийн чухал нь эрснээ олох           302     75,500   3-4   Мөнхийн үсэг

263   Эрдмийн далайн аялал-2                 302     75,500   1-2   Мөнхийн үсэг

264   Амьтны араншин                         301     75,250   2-4   Топ дизайн

      Туулай яагаад сэтэрхий уруултай
265                                          301     75,250   1-5   Мөнхийн үсэг
      болсон бэ

      Жаалхүү Карлсон 2-ын тухай гурван
266                                          301     75,250   4-5   Урлах эрдэм
      тууж

267   Хотын хөөрхөн Цүндээлэй                300     75,000   1-3   Ирмүүн

268   Чулуутай шөл                           300     75,000   1     Монсудар

      Өвөрмөц хэл хэллэгийн товч
269                                          300     75,000   4-5   Сэлэнгэ пресс
      тайлбар

270   Та аугаа их хаан харин би өчүүхэн      300     75,000   1     Мон судар




                                          Page 13 of 16
Хүүхдийн номын каталогийн боловсруулалт
БХАН нь хэвлэлийн газруудын төлөөлөгчдөд ном сонгох зөвлөлийн ажлын
тайланг танилцуулж, хүүхдийн номын каталогт ном нь шалгарсан хэвлэлийн
газруудыг тухайн номын товч мэдээллийг CD-гээр ирүүлэхийг хүслээ.

Хэвлэлийн газрууд нь дараах мэдээллийг CD-д бичиж өгөх юм:

   •   Номын нэр

   •   Зохиогчийн нэр

   •   Хэвлэлийн газрын нэр

   •   ISBN дугаар

   •   Номын хэмжээ, формат

   •   Хуудасны тоо

   •   Анги

   •   Үнэ

   •   Тухайн номын нүүр хуудасны фото зураг (зургын файлын ямар ч формат
       байж болно)

   •   Ном доторх аль нэг зурагтай хуудасны фото зураг (зургын файлын ямар
       ч формат байж болно)

   •   Номын талаар товч тайлбар, агуулга (300 үгэнд багтаах)



READ төсөл хэвлэлийн газруудын дунд сонгон шалгаруулалт хийж хүүхдийн
номын каталог хэвлэх газрыг сонгосон. Ашиг сонирхлын зөрчилдөөн гаргахгүйн
үүднээс ном ирүүлсэн хэвлэлийн газруудыг сонгон шалгаруулалтанд
оролцуулаагүй. Сонгон шалгаруулалтанд Виндзор хэвлэлийн газар шалгарч
READ төсөлтэй гэрээ байгуулан нэг сарын дотор хүүхдийн номын каталогийг
эмхэтгэн хэвлүүлэх үүрэг хүлээлээ.

Виндзор хэвлэлийн газар нь гэрээгээр А4 форматтай 140 хуудастай, нэг
хуудсанд 2 номын танилцуулгыг багтаан каталогийг нийт 1000 хувь хэвлэх юм.

Хүүхдийн номын каталогт шалгарсан номын мэдээллийг агуулсан CD-нүүдийг
Виндзор хэвлэлийн газар БХАН-ээс хүлээн авч, компьютерт оруулан
мэдээллийг шалгаж, дутуу мэдээллүүдийг хэвлэлийн газруудаас тухай бүрт нь
шаардаж авсан. Номын мэдээллийг оруулан каталог хэлбэрт шилжүүлэхэд 300
үгэнд багтаан ирүүлсэн номын агуулга хэт урт, нуршуу, номоо магтсан, үг үсэг,
найруулгын алдаатай байсан учир монгол хэлний мэргэжилтэнг тусгайлан
хөлсөлж агуулгыг товчилж эмхэтгэн, алдааг засуулсан. Уг засуулсан текстийг


                                Page 14 of 16
хэвлэлийн газруудад буцаан өгч өөрсдөөр нь шалгуулан хэвлэлийн газрын эрх
мэдэл бүхий ажилтны зөвшөөрсөн гарын үсэгтэй хувийг хүлээн авсны дараа
мэдээллийг каталогт засч орууллаа.

Каталогийн загварыг хэд хэдэн төрлөөр хийлгүүлж, хэвлэлийн дизайны
мэргэжилтнүүд болон ердийн хүмүүст үзүүлж, тэднээс санал авсны дагуу өнгө
будаг, мэдээллийн байрлал, арын фоны өнгө зэргийг өөрчилсөн. Номын нэр,
анги, үнэ болон номын агуулгын алдааг 5-6 удаа шалган засуулсаны эцэст
хүүхдийн номын каталогийг хэвлүүлсэн. (Каталогийн нүүр хуудас, доторх
дизайныг харуулсан зургыг хавсралтаас үзнэ үү)




Хүүхдийн номын каталогийн хүргэлт

БХАН нь хүүхдийн номын каталогтой хамт тараах номын захиалгын хуудас,
зааврыг бэлтгэсэн. (Захиалгын хуудас, зааврыг хавсралтаас үзнэ үү)

Мөн READ төсөлтэй ярилцаж, санал бодлоо солилцон зөвхөн ангийн номын
сантай 1-5-р ангийн бүлгүүд хүүхдийн номын каталогоос ном захиалах
боломжтой гэж үзлээ. Ангийн номын сан хүлээн авсан 3520 бүлгийг ангиудаар
нь ялган READ төслийн ном захиалан авах тодорхой хэмжээний төсвийг I-II
анги, III-V ангиудад ялгаатайгаар хуваарилсан. Энэхүү төсөв нь I-II ангиудад 40
ам.доллар буюу 56000 төгрөг, III-V ангиудад 57 ам.доллар буюу 79800 төгрөг
ноогдож байгаа юм. (төсвийн хуваарилалтыг хавсралтаас үзнэ үү)

Сум, багийн сургуулиудын I-V ангийн бүлгүүд харилцан адилгүй байгаагаас
үүдэн каталогийг 391 сургуульд тус бүр нэгийг тараахад олон бүлэгтэй
сургуульд хүрэлцэхгүй, бүлгүүд ном сонгоход хугацаа их шаардагдах тул тухайн
сургуулийн бүлгийн тоо 7 хүртэл байвал 1 каталог, 7-с дээш тохиолдолд 2
каталог хүргэхээр бодож нийт 617 каталог хуваариллаа.

БХАН хүүхдийн номын каталогийг хөдөөгийн сургуулиудад хүргүүлэхээр READ
төслийн өмнөөс Монгол Шуудан ХК-тай гэрээ байгуулсан. Гэрээгээр Монгол
Шуудан ХК нь БХАН-ээс ирүүлэх дугтуйнуудыг 21 аймгийн сум, багийн 391
сургуульд хүргэх юм. БХАН нь хүүхдийн номын каталог, номын захиалгын
хуудас, ном захиалах заавар, сургуулийн захиралд хандсан захидал, бага
ангийн багш нарт зориулсан зар зэргийг дугтуйлж сургууль тус бүрээр нь
хаяглан Монгол Шуудан ХК-ийн маркетингийн албанд хүлээлгэн өгсөн.
(сургуулийн захиралд хандсан захиа болон бага ангийн багш нар зориулсан
зарыг хавсралтаас үзнэ үү)

Хөдөөгийн сургуулиудаас ирүүлсэн номын захиалга
Шууданг хүлээн авсан сум, багийн сургуулийн захирал READ төслөөс илгээсэн
захидал, ном захиалах зааврыг сайтар уншиж, ангийн номын сантай бүлгүүдэд
каталогийг өгч номын захиалгыг хийлгүүлсэн. Ноогдсон төсөвт багтаан бүлэг
бүрээс ирүүлсэн номын нэр, тоо ширхэгийг нэгтгэн захиалгын хуудсан дээр зөв


                                 Page 15 of 16
бөглөн, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж захидлаа БХАН-т ирүүлэх
ёстой.

БХАН нь 391 сургуулийн 3520 бүлгээс ирүүлсэн нийт захиалгын хуудсыг сайтар
нягтлан үзэж, хуваарилсан төсөвт багтаж байгаа эсэх, илүү гарсан үнийн дүнг
тухайн сургууль төлөх эсэхийг шалгасны эцэст захиалгын дүнг нэгтгэн
мэдээллийн сан үүсгэсэн.

READ төсөл БХАН-ээс ирүүлсэн хэвлэлийн газруудаар нь ялгасан номын
захиалгын тоо, үнийн дүн бүхий мэдээллийг үндэслэн хэвлэлийн газруудтай
гэрээ байгуулж номыг захиалгын тоо ёсоор хүлээн авлаа.

      Номын үзүүлэлтийг бөглөх хуудас

      Үнэлгээний маягт

      Төсвийн хуваарилалт

      Каталогийн нүүр хуудас, доторх дизайныг харуулсан зургууд

      Захиалгын хуудас

      Захиалгын хуудас бөглөх заавар

      Захиралд хандсан захиа

      Бага ангийн багш нарт хандсан зар




                               Page 16 of 16

Mais conteúdo relacionado

Destaque

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 

Destaque (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Bizdata.mn voucher report-mon

  • 1. Хүүхдийн номын каталог, ваучерын арга Товч танилцуулга READ төслийн дараагийн шатны ажил нь хөдөөгийн сум, багийн сургуулиудад өмнө нь хүргэгдсэн ангийн номын санг шинэ ном бүтээлээр сэлбэн баяжуулах зорилгоор хүүхдийн номын каталогийг хэвлүүлэн хүргэж, номын захиалгыг ваучерын аргаар туршин явуулах явдал байв. Энэ дагуу төслөөс 2009 оны 2-р сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалтыг зохион байгуулсан. READ төслөөс хуваарилсан тодорхой хэмжээний төсвийг 1-3 болон 4-5-р ангиудад ялгаатайгаар хуваарилан энэ үнийн дүнд багтаан хүүхдийн номын каталогоос тухайн ангийн сурагчид нас, сонирхолдоо нийцэхүйц номыг ангийн багштайгаа хамтран сонгож, захиалан авах боломжтой. Хөдөөгийн сум, багийн I-V ангийн 3520 бүлэг тус бүр номын үнийн дүнгээс хамааран урьдчилан гаргасан тооцоогоор хүүхдийн номын каталогоос 20-25 ном захиалан авах юм. Хүүхдийн номын каталогийг хэвлэн, хөдөөгийн сургуулиудад хүргэх ажлын гол зорилго нь цаашид хөдөөгийн сургууль, байгууллага болон хүн ам нь өөрсдийн хүүхдүүддээ зориулж каталогоос ном захиалж худалдан авах боломж байгааг туршилтаар нээн харуулж өгөхөд оршино. Хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалт READ төсөл БХАН-тэй хамтран хэвлэлийн газруудад мэдээлэл өгөх уулзалтыг 2009 оны 2-р сарын 9-ны өдөр Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулсан. Уулзалтыг READ төслийн зөвлөх, олон улсын хэвлэлийн ажилтан ноён Жулиан Ватсон удирдан явуулав. Уулзалтанд Интерпресс, Бэмби сан, Адмон, Мөнхийн үсэг, Эдо паблишинг зэрэг 30 гаруй хэвлэлийн газраас төлөөлөгчид ирж оролцон мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо. Хүүхдийн номын каталогт орох номонд тавигдсан шаардлагууд: • 2009 оны 1-р сарын 31-нээс өмнө хэвлэгдэн зах зээлд худалдаалагдаж буй • Монгол, казах хэл дээр хэвлэгдсэн • I-V ангийн хүүхдийн нас, сэтгэхүй, сонирхолд нийцсэн • Зохиогчийн эрхийг Монголын оюуны өмчийн газарт бүртгүүлсэн
  • 2. Уран зохиолын болон зохиолын бус, шүлгийн болон цуврал номууд • READ төслийн эхний шалгаруулалтанд ороод сонгогдоогүй номууд Хүүхдийн номын каталогт ном оруулах сонирхолтой хэвлэлийн газрууд тухайн хэвлэгдсэн номын нэг хувь, хэвлэлийн газрын эрх мэдэл бүхий ажилтны гарын үсэгтэй номын үзүүлэлтийг бөглөсөн хуудас, Монголын оюуны өмчийн газарт бүртгүүлсэн зохиогчийн эрхийн гэрчилгээний хамт БХАН-т II/16 - III/6-ны өдрүүдэд ирүүлсэн. (Номын үзүүлэлтийг бөглөх хуудсыг хавсралтаас үзнэ үү) Хэвлэлийн газруудаас ирүүлсэн хүүхдийн ном READ төслөөс төлөвлөн гаргасан ном ирүүлэх хугацаанд БХАН нь шаардлага хангасан 384 номыг 21 хэвлэлийн газраас хүлээн авсан. Хамгийн их ном ирүүлсэн хэвлэлийн газраар нь ангилсан жагсаалт: • Мөнхийн үсэг компани - 112 • Интерпресс – 73 • Монсудар хэвлэлийн газар – 38 • Би Си Ай – 26 • Сэлэнгэ пресс – 24 • Ирмүүн – 18 • Полиграф – 15 • Номын хишиг – 14 • Экимто – 13 • Эдо – 11 • Нэпко – 9 • Бемби сан – 6 • Урлах эрдэм – 6 • Топ дизайн – 5 • Битпресс – 4 • Ган принт – 3 • Гариг ертөнц – 3 • Өнгөт хэвлэл – 2 Page 2 of 16
  • 3. Саунд оф Монголиа – 1 • Таван луу – 1 Ном сонгох зөвлөл БСШУЯ-ны сайдын 2009 оны 5-р сарын 21-ны өдрийн 215 тоот тушаалаар сонгон баталсан 6 хүний бүрэлдхүүнтэй “Ном сонгох зөвлөл” нь хүүхдийн номын каталогт оруулах номыг шалгаруулсан. Зөвлөлийн бүрэлдэхүүн: • Гадаад харилцааны яамны сайд асан, орчуулагч Ц.Гомбосүрэн • МУБИС-ын утга зохиолын тэнхмийн эрхлэгч Д.Оюунбадрах • Хүүхдийн номын ордны каталогич Д.Жавзанпагма • Нийслэлийн 2-р сургуулийн бага ангийн багш Г.Цэрэндэжид • Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Дашцэрмаа • Боловсролын хүрээлэнгийн бага ангийн сургалтын агуулга хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ш.Оюунцэцэг Зөвлөлийн гишүүдийн нэгээс бусад нь ангийн номын сангийн ном шалгаруулах зөвлөлд оролцож байсан туршлагатай. READ төсөл ном сонгох зөвлөлийн гишүүдийн уулзалт, сургалтыг 2009 оны 6-р сарын 17-ны өдөр БХАН-ийн байранд зохион байгуулсан. Ном сонгох зөвлөлийн дарга Ц.Гомбосүрэн зөвлөлийн гишүүдэд ирсэн номуудыг хэрхэн үнэлэх шалгуур үзүүлэлт, тавигдах онооны талаар нэгдсэн ойлголттой байх тусгай сургалт зохион байгууллаа. Ном сонгох зөвлөлийн нарийн бичиг Г.Цэвэлмаа ажлын 5 өдрийн зохион байгуулалт болон хуваарийн талаар танилцууллаа. Ном сонгох зөвлөлийн ажиллах журам: 1. Зөвлөлийн гишүүд 384 номонд үнэлгээ хийх ба ном нэг бүрт 4 гишүүн тус тусдаа үнэлгээ хийсэн байхаар зохион байгуулагдсан. 2. Нэг номонд хийх үнэлгээний хугацааг тогтоохгүй ч нэг гишүүн нэг номыг уншиж үнэлэхэд 5-10 минут зарцуулахаар тооцоолсон. Ном тус бүрийг 4 гишүүн үнэлэх ба нийт хүн/цагаар бодвол нэг номонд 20-40 минут зарцуулна. 3. Зөвлөлийн гишүүд ажлын 8 цагаар 5 өдөр ажиллах. Page 3 of 16
  • 4. 4. Гишүүн тус бүр өдөрт 48 ном, ажлын 5 өдөрт ойролцоогоор 240 номонд үнэлгээ хийнэ. 5. Ажлын өдөр зөвлөлийн гишүүдийн бүртгэлээр эхлэх ба шалгаруулсан номыг БХАН ажилтнууд бүртгэнэ. Бүртгэлийн хуудас (Маягт#1) 6. Үнэлгээний маягтад ном тус бүрт наад зах нь 4 гишүүний үнэлгээ хийгдэнэ (Маягт #4) 7. Ажлын өдрийн эхэнд өмнөх өдрийн ажлын явц, үр дүнг хэлэлцэх хурлыг БХАН зохион байгуулна. 8. Бүх номыг үнэлж, гишүүд оноогоо тавьсаны дараа БХАН-ийн ажилтан номын код бүхий хүснэгтэд 4 гишүүний үнэлгээний дунджийг тэмдэглэж, онооны дарааллыг эрэмбэлэн бичнэ. Ном сонгох зөвлөлийн гишүүд нь дараах үзүүлэлтээр номыг үнэлнэ: • Агуулга, арга зүй 30 • Хэл найруулгын түвшин 20 • Номын өгүүлэмж ба дизайн 20 • Зураг чимэглэл 30 Хамгийн дээд оноо 100 Үр дүн: • Ном сонгон шалгаруулалтаар 75 ба түүнээс дээш оноотой 270 номыг тэнцүүлэхээр шийдвэрлэв. • Шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаагүй 75 – аас доош оноотой 114 номыг хассан. • Зарим номонд зөв бичгийн дүрмийн алдаатай үг мэр сэр байгаад хэвлэлийн газрууд анхаарч залруулга хийх эсвэл дахин засч хэвлүүлэх. Давуу талууд: • Нэгээс бусад гишүүн өмнө нь энэ зөвлөлд ажиллаж байсан туршлагатай тул ажиллахад хүндрэл бэрхшээл бага гарсан • Худалдаанд гарсан болон өмнө ангийн номын сангийн сонголтод ороод хасагдаж байсан номууд байсан тул уншиж, үнэлэхэд хугацаа хэмнэх тал ажиглагдаж байв • Унших явцад гарч буй асуудлыг дор бүр нь ярьж шийдэлд хүрч ажилласан Page 4 of 16
  • 5. Гарын авлага, материал сайн байсан нь ажил амжилттай явагдахад чухал нөлөө үзүүлсэн Цаашид анхаарах зүйлс, сургамж: • Ирүүлсэн номонд хэвлэлийн алдаа болон зөв бичгийн дүрмийн алдаа багагүй байгааг харгалзан номын каталог гарахаас өмнө номд залруулга хийх эсвэл дахин засч хэвлэх • Энэ удаа монгол, казак хэл дээр ном хүлээн авсан ч казак хэлээр унших гишүүн байсангүй. Цаашид тухайн хэлийг мэддэг хүнийг зөвлөлд оруулж байх • Ном сонгон шалгаруулах үзүүлэлтэнд цаашид зөв бичгийн дүрмийг нэмж оруулах шаардлагатай Шалгаруулалтанд тэнцээгүй 114 номыг харахад агуулга хүндэдсэн, үг үсэг, найруулга, зөв бичгийн дүрмийн алдаа ихтэй, агуулгын хувьд ач холбогдол багатай, зурж будах номууд байсан. Хүүхдийн номын каталогт шалгарсан номын жагсаалт Ном Сонгох Зөвлөлийн шийдвэрээр сонгогдсон 270 номын нэрс (авсан онооны эрэмбээр: Анги Нийт Дундаж сонгох № Номын нэр Хэвлэлийн газар оноо оноо эцсийн санал 1 Бөөрөнхий 386 96,500 2-5 Полиграф 2 Заан өргөсөн туулай 378 94,500 1-3 Мөнхийн үсэг 3 Илүү гоё 378 94,500 1-3 Мөнхийн үсэг 4 Ах дүү Гриммийн үлгэрүүд 375 93,750 2-5 Мон судар 5 Тааварт цагаан толгой 375 93,750 1 Интерпресс 6 Тэмээ өргөдөг хүүгийн үлгэр 371 92,750 2-3 Интерпресс 7 Амьтдын тухай үлгэрүүд 369 92,250 1 Полиграф 8 Залхуу охин заан болсон нь 367 91,750 3-4 Мөнхийн үсэг 9 Амьтдын ном 366 91,500 3-4 Мөнхийн үсэг Page 5 of 16
  • 6. 10 Дээл 366 91,500 2-3 Мөнхийн үсэг 11 Ховдгийн гай 364 91,000 1-2 Полиграф 12 Гурван бөхтэй тэмээ 363 90,750 1 Полиграф 13 Ногоон үлгэр 363 90,750 2-3 Интерпресс 14 Абдигийн адал явдал 362 90,500 4-5 Мон судар 15 Ноён дибодийн алимнууд 362 90,500 4-5 Мон судар 16 Андерсений үлгэрүүд 361 90,250 3-5 Мон судар 17 Нөхрөө олсон нь 361 90,250 1-2 Эдо 18 Хайрыг яаж зурах вэ? 360 90,000 1 Мөнхийн үсэг 19 Өнчин хайлаасны үлгэр 359 89,750 1-3 Мөнхийн үсэг 20 Торгон дээлтэй ямаа 359 89,750 2-4 Интерпресс 21 Исгэлэн даага 358 89,500 1-3 Интерпресс 22 Тэмээ өргөдгийн ямаа өргөдөг 358 89,500 1-3 Интерпресс 23 Дээл 358 89,500 1-3 Интерпресс 24 Вансэмбэрүү 356 89,000 3-5 Мөнхийн үсэг 25 Аавын цээжит чулуут 356 89,000 4-5 Мөнхийн үсэг 26 Лотса де каша 354 88,500 4-5 Мон судар 27 Цодгор хүү шатрын хаадын ордонд 353 88,250 2-5 Мон судар 28 Нисдэг муур 352 88,000 2-4 Топ дизайн 29 Балхүү бөмбөг олсон нь 352 88,000 1-2 Мөнхийн үсэг 30 Сүйхээтэй хотил 351 87,750 1-3 Мөнхийн үсэг 31 Киман гүнж 351 87,750 2-4 Интерпресс 32 Цаг агаар 349 87,250 3-5 Мон судар 33 Гэмээ ухаарсан нь 349 87,250 2-3 Мөнхийн үсэг 34 Малгай 349 87,250 1-2 Мөнхийн үсэг 35 Эрийн сайн уай уай 348 87,000 3-5 Полиграф 36 Хуучин хот 348 87,000 1-2 Интерпресс 37 Мөнгөө өгсөн нь шүгэлдэнэ 348 87,000 3-5 Мөнхийн үсэг 38 Ихэр 348 87,000 2-5 Мөнхийн үсэг 39 Хөдөөний нохой 348 87,000 3-4 Сэлэнгэ пресс 40 Яагаад утас дуугардаг вэ? 347 86,750 4-5 Ирмүүн 41 Одой өвгөний байшин 347 86,750 2-4 Мон судар 42 Хөгжөөнтэй туужууд 346 86,500 4-5 Урлах эрдэм 43 Хөлөгт оньсого 345 86,250 1-3 Гариг ертөнц 44 Яков ба долоон луйварчин 345 86,250 4-5 Мон судар Page 6 of 16
  • 7. Монголын хүүхдийн уран зохиолын 45 345 86,250 3-5 Сэлэнгэ пресс дээжис-2 46 Маануу охины мээний хурга 345 86,250 2-4 Интерпресс 47 Жимсний хаяг 345 86,250 3-5 Интерпресс 48 Балхүү дэлгүүрт төөрсөн нь 345 86,250 1-2 Мөнхийн үсэг 49 Бөндгөр оюутай 345 86,250 3-5 Мөнхийн үсэг 50 Ёгт үлгэрүүд I 344 86,000 2-3 Ирмүүн 51 Гурван эрдэнэ 341 85,250 3-5 Полиграф 52 Зурмал сарнайн үнэр 343 85,750 2-5 Интерпресс 53 Өвчтэй азарган тахиа 343 85,750 2 Мөнхийн үсэг 54 Солонго 343 85,750 2 Мөнхийн үсэг 55 Хөгшин туулай 343 85,750 2 Мөнхийн үсэг 56 Сонирхолтой асуудлууд-2 343 85,750 3-5 Экимто Монголын хүүхдийн уран зохиолын 57 342 85,500 1-5 Сэлэнгэ пресс дээжис-1 58 Маршакийн үлгэрүүд 341 85,250 3-5 Мон судар 59 Морьтой үлгэр 341 85,250 3-5 Интерпресс 60 Тогоруу 341 85,250 1-2 Мөнхийн үсэг 61 Ёгт үлгэрүүд II 340 85,000 2-3 Ирмүүн 62 Жанжин гуай баатар гуай хоёр 340 85,000 3 Мөнхийн үсэг 63 Монгол наран цаг 340 85,000 1-4 Мөнхийн үсэг 64 Хүүхдүүдээ наашаа сууцгаа 339 84,750 1-2 Мон судар 65 Хөгжилтэй зугаалга 339 84,750 2-5 Топ дизайн 66 Улаан тоорцогт 339 84,750 2-4 Интерпресс 67 Ууланд болсон явдал 339 84,750 4-5 Мөнхийн үсэг 68 Ухаант гүнж 338 84,500 2-4 Битпресс 69 Торомгоо дагина 338 84,500 3-5 Ирмүүн Өнчин цагаан ботго ба бусад 70 338 84,500 3-5 Ирмүүн үлгэрүүд 71 Ялгаагүй ээ 338 84,500 1-2 Мөнхийн үсэг 72 Чөдөртэй зээр 338 84,500 3-4 Мөнхийн үсэг 73 Сонирхолтой асуудлууд-1 338 84,500 3-5 Экимто 74 Сонирхолтой асуудлууд-3 338 84,500 3-5 Экимто 75 Сонирхолтой асуудлууд-4 338 84,500 3-5 Экимто 76 Сонирхолтой асуудлууд-5 338 84,500 3-5 Экимто 77 Сонирхолтой асуудлууд-6 338 84,500 3-5 Экимто 78 Сонирхолтой асуудлууд-7 338 84,500 3-5 Экимто Page 7 of 16
  • 8. 79 Сонирхолтой асуудлууд-8 338 84,500 3-5 Экимто 80 Сонирхолтой асуудлууд-9 338 84,500 3-5 Экимто 81 Ёгт үлгэрүүд III 337 84,250 2-3 Ирмүүн 82 Анхны барилдаан 337 84,250 2-3 Интерпресс 83 Томоогүй жаахан өвөө минь 337 84,250 3-5 Мөнхийн үсэг 84 Шидэт цорго 336 84,000 1-3 Эдо 85 Гоймон баатар 336 84,000 2-4 Интерпресс 86 Мөнхийн гал 336 84,000 3-5 Интерпресс 87 Итгэхийн аргагүй сайхан 335 83,750 4-5 Мон судар 88 Хүн шувууны үлгэр 335 83,750 3-5 Ирмүүн 89 Монгол ардын үлгэрүүд 335 83,750 2-3 Сэлэнгэ пресс 90 Дүүлэнхэн имж 335 83,750 1-2 Мөнхийн үсэг 91 Хаан бен 334 83,500 1-3 Эдо 92 Бүжин нэртэй нохой 334 83,500 3-5 Мөнхийн үсэг 93 Бурантагтай үүл 334 83,500 2-4 Мөнхийн үсэг 94 Цондоолойгийн зоригт найзууд 333 83,250 1-3 Ирмүүн 95 Чингэс хаан-1 333 83,250 2-5 БИ-СИ-АЙ 96 Чингэс хаан-2 333 83,250 2-5 БИ-СИ-АЙ 97 Цэнхэр цэцэгтэй аяга 333 83,250 1-2 Интерпресс 98 Гэр 333 83,250 4-5 Интерпресс 99 Шинжлэх ухааны нээлтүүд 332 83,000 4-5 Мон судар 100 Зудын жил 332 83,000 3-5 Сэлэнгэ пресс 101 Тэмүүжиний наадхай 332 83,000 5 Мөнхийн үсэг 102 Хотын нохой 332 83,000 2-4 Сэлэнгэ пресс 103 Эхийн тухай үлгэрүүд 331 82,750 3-5 Ирмүүн 104 Чингэс хаан-3 331 82,750 3-5 БИ-СИ-АЙ 105 Чингэс хаан-4 331 82,750 3-5 БИ-СИ-АЙ 106 Чингэс хаан-5 331 82,750 3-5 БИ-СИ-АЙ 107 Чингэс хаан-6 331 82,750 3-5 БИ-СИ-АЙ 108 Чингэс хаан-7 331 82,750 3-5 БИ-СИ-АЙ 109 Цүндээлэй хулгайд алдагдсан нь 330 82,500 1-3 Ирмүүн 110 Цүндээлэй бор ишиг болсон нь 330 82,500 1-3 Ирмүүн 111 Туршилт-2 330 82,500 5 Мөнхийн үсэг 112 Туршилт-1 330 82,500 5 Мөнхийн үсэг Page 8 of 16
  • 9. 113 Эрдмийн хөтөч 330 82,500 3-5 Мөнхийн үсэг 114 Ойд баяр боллоо 330 82,500 1-2 Мөнхийн үсэг 115 Түнтгэр яст мэлхий 330 82,500 2 Мөнхийн үсэг 116 Англи цэцэгс 329 82,250 3-5 Мон судар 117 Заан залуудан-1 329 82,250 2-5 БИ-СИ-АЙ 118 Заан залуудан-2 329 82,250 2-5 БИ-СИ-АЙ 119 Заан залуудан-3 329 82,250 2-5 БИ-СИ-АЙ 120 Заан залуудан-4 329 82,250 2-5 БИ-СИ-АЙ 121 Чингэс хаан-8 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 122 Чингэс хаан-9 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 123 Чингэс хаан-10 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 124 Чингэс хаан-11 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 125 Чингэс хаан-12 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 126 Чингэс хаан-13 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 127 Чингэс хаан-14 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 128 Чингэс хаан-15 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 129 Чингэс хаан-16 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 130 Чингэс хаан-17 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 131 Чингэс хаан-19 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 132 Чингэс хаан-20 329 82,250 3-5 БИ-СИ-АЙ 133 Араб үлгэр 329 82,250 2-4 Интерпресс 134 Танхайрал 329 82,250 4-5 Мөнхийн үсэг 135 Гуага хэрээ 329 82,250 2 Мөнхийн үсэг 136 Хорхой шавж 328 82,000 4-5 Мон судар 137 Багын явдал 328 82,000 4-5 Интерпресс 138 Сүрхий хүүхэд 328 82,000 1-3 Интерпресс 139 Нарны охид 328 82,000 3-5 Интерпресс 140 Зүү зардаг зараа 328 82,000 2-3 Мөнхийн үсэг 141 Ойн цэцэрлэг 328 82,000 3-4 Мөнхийн үсэг 142 Чингэс хаан-18 327 81,750 3-5 БИ-СИ-АЙ 143 Дээл минь ид ид 327 81,750 3-5 Мөнхийн үсэг 144 Тоодой хүүгийн томоогүй явдлууд 326 81,500 1-3 Мон судар 145 Сод хүүхэд 326 81,500 2-4 Интерпресс 146 Күншүак 244 61,000 2-3 Интерпресс 147 Аав цэцэрлэгт орсон нь 325 81,250 4-5 Урлах эрдэм Page 9 of 16
  • 10. 148 Хадан хотын мангаанууд 325 81,250 4-5 Урлах эрдэм 149 Эрүүл ахуйн дүрмүүд 325 81,250 1 Мөнхийн үсэг 150 Цаасан шувуу нисгэсэн нь 324 81,000 1-2 Нэпко 151 Ангараг гараг дээр аялсан 324 81,000 1-2 Нэпко 152 Зоригтойгоо харуулсан нь 324 81,000 1-3 Нэпко 153 Зүггүй бөмбөг 324 81,000 1-3 Нэпко 154 Хүний бие 324 81,000 4-5 Мон судар 155 цайзууд ба рыцариуд 324 81,000 4-5 Мон судар 156 Байгальд хайртай имж 324 81,000 2-3 Мөнхийн үсэг 157 Хунд хувилсан охин 323 80,750 2-5 Битпресс 158 Цуутын цагаагч гүү бусад үлгэрүүд 323 80,750 3-5 Ирмүүн 159 Солонго 323 80,750 1-2 Номын хишиг 160 Дэлдгэрхийн адал явдал 323 80,750 4-5 Мөнхийн үсэг 161 Мундаг жаал 322 80,500 1-3 Нэпко 162 Солонгорсон сүүл 322 80,500 1-3 Нэпко 163 Осолтой цирк 322 80,500 1-3 Нэпко 164 Нарны гайхамшигт малгай 322 80,500 1-3 Нэпко 165 Хоол хүнс яаж бүтдэг вэ? 322 80,500 2-3 Мон судар 166 Эвтэй дөрвөн амьтан 322 80,500 3-5 Ирмүүн 167 Ниссэн хүүхэлдэй 322 80,500 1-3 Эдо 168 Бордоотой бороо 322 80,500 4-5 Интерпресс 169 Өнгөт зүүд/сд/ 322 80,500 3-5 Мөнхийн үсэг 170 Амлалт 322 80,500 3-4 Мөнхийн үсэг 171 Зодоон 322 80,500 4-5 Мөнхийн үсэг 172 Замын хөдөлгөөний дүрмүүд 322 80,500 1 Мөнхийн үсэг 173 Зөв буруу зан байдлууд 322 80,500 1 Мөнхийн үсэг 174 Үлэг гүрвэл 321 80,250 4-5 Мон судар 175 Дэлхий 321 80,250 4-5 Мон судар 176 Сансар 321 80,250 5 Мон судар 177 Амьтны үр ялгаа нь юу байх вэ? 321 80,250 1-2 Интерпресс 178 Оготны уршиг олондоо 321 80,250 2-5 Номын хишиг 179 Балхүү тоглоомоо хураасан нь-1 321 80,250 1-2 Мөнхийн үсэг 180 Балхүү хуваалцаж сурсан нь 321 80,250 1-2 Мөнхийн үсэг 181 Балхүү үнэнээ хэлсэн нь 321 80,250 1-2 Мөнхийн үсэг 182 Балхүү зураг зурсан нь 321 80,250 1-2 Мөнхийн үсэг Page 10 of 16
  • 11. 183 Мэдрэмжүүд 321 80,250 1-2 Мөнхийн үсэг 184 Чингэс хаан 320 80,000 2-5 Полиграф 185 Хүсэл мөрөөдлийн тууж 320 80,000 4-5 Урлах эрдэм 186 Шидлгийн шилдэг 320 80,000 4-5 Интерпресс 187 Урхинд орсон нар 320 80,000 2-4 Интерпресс 188 Цаасан онгоцны үлгэр 320 80,000 2-4 Интерпресс 189 Биеэ зөв авч явах дүрмүүд-1 320 80,000 1 Мөнхийн үсэг 190 Биеэ зөв авч явах дүрмүүд-2 320 80,000 1 Мөнхийн үсэг 191 Болгоомжлох зүйлс 320 80,000 1 Мөнхийн үсэг 192 Молиго гайхал 319 79,750 4-5 Бемби сан 193 Нэрээ хэлдэг шувууд 319 79,750 2-5 Интерпресс 194 Миний сарнай 319 79,750 4-5 Интерпресс 195 Би чихрэн хүүхэд 319 79,750 1-2 Мөнхийн үсэг 196 Алтан хөрш 319 79,750 4-5 Сэлэнгэ пресс 197 Үш сайыс 239 59,750 2-3 Мөнхийн үсэг 198 Тэргэнцэртэй охин 318 79,500 2-3 Эдо 199 Ар тайгын хүү 318 79,500 2-5 Интерпресс 200 Чадна би 318 79,500 4-5 Интерпресс 201 Будаг амилна. 318 79,500 4-5 Интерпресс 202 Бид хаана амвдардаг билээ 318 79,500 4-5 Мөнхийн үсэг 203 Хойд ба өмнөд туйл 317 79,250 4-5 Мон судар 204 Орос үлгэрүүд 317 79,250 4-5 БИ-СИ-АЙ 205 Банбан гэдэг зүггүй монио 317 79,250 2-3 Интерпресс 206 Ардарнаахын нууц 317 79,250 4-5 Мөнхийн үсэг 207 Тоглох явцдаа бодож суръя 316 79,000 1 Мон судар 208 Лоолой хүү 316 79,000 1-2 Мөнхийн үсэг 209 Ойн жүжиг 316 79,000 2-3 Мөнхийн үсэг 210 Гэрийн мангас 316 79,000 2-3 Сэлэнгэ пресс 211 Тоор тоор 315 78,750 1-3 Номын хишиг 212 Гэзэгтэй ламхай 315 78,750 3-5 Интерпресс 213 Ухаан 315 78,750 4-5 Интерпресс 214 Баавгай тоглоомын талбайд 315 78,750 1 Мон судар 215 Ухаан далай номноос ихтэй-2 315 78,750 4-5 Мөнхийн үсэг 216 Дэгс Дэндэв 314 78,500 4-5 Бемби сан 217 Асар шиг том шүхэр 314 78,500 3-5 Интерпресс Page 11 of 16
  • 12. 218 Хоохондойн үлгэр 314 78,500 3-5 Мөнхийн үсэг 219 Эвт дөрвөн шаазгай 313 78,250 1-2 Битпресс 220 Товуудай хүү 313 78,250 2-5 Полиграф 221 Бондхой 313 78,250 4-5 Интерпресс 222 Жиив жийв 313 78,250 2-3 Интерпресс 223 Мэргэн цоохор 315 78,750 5 Гариг ертөнц Нисдэг охин чинүүхэй ба найтаадаг 224 313 78,250 3-5 Мөнхийн үсэг охид 225 Бүтэлгүй илбэ 313 78,250 2 Мөнхийн үсэг 226 Бөмбөлгөөр аялах 313 78,250 2-3 Мөнхийн үсэг 227 Өсөгчин 313 78,250 4 Сэлэнгэ пресс 228 Дааганы уралдаан 312 78,000 3-5 Интерпресс 229 Чигчийн чинээ хүү 311 77,750 3-5 Ирмүүн 230 Цагаан хүзүүт хээр 311 77,750 4-5 Полиграф 231 Гар чийдэн 311 77,750 1-3 Мөнхийн үсэг 232 Миний тоглоом 311 77,750 3-5 Мөнхийн үсэг 233 Алтан эвэрт буга 311 77,750 2-4 Мөнхийн үсэг 234 Пөөвгөө 311 77,750 4-5 Мөнхийн үсэг 235 Бамбуул Бөмбүүл хоёр 310 77,500 2-3 Битпресс 236 Бүм бүмийн аймшигт ганцаардал 310 77,500 4-5 Мөнхийн үсэг 237 Төөтгөрхөн хүүд тохиолдсон учрал 310 77,500 2-5 Номын хишиг 238 Эрдмийн хөтөч-1 310 77,500 1-2 Мөнхийн үсэг 239 Наймуулаа 309 77,250 3-5 Интерпресс 240 Том шилтгээн 309 77,250 1-2 Мөнхийн үсэг 241 Алтангаа 309 77,250 3-5 Мөнхийн үсэг 242 Ид шидийн Тэмүжин 308 77,000 3-5 Бемби сан 243 Хөхөө намжил 308 77,000 3-5 Ирмүүн 244 Найзууд ба хорлон 308 77,000 3-5 Интерпресс 245 Эгшиглэнт шүлгүүд /сд/ 308 77,000 3-4 Мөнхийн үсэг 246 Чулуун сахиустай баавгай 307 76,750 4 Нэпко 247 Далайн дээрэмчин 307 76,750 4-6 Мон судар 248 Өндөр эгч 307 76,750 1-3 Эдо 249 Тийм гээд бодчих 307 76,750 3-4 Мөнхийн үсэг 250 Ухаан далай номноос ихтэй 307 76,750 4-5 Мөнхийн үсэг 251 Чүүк мүүк зөөк гурав 307 76,750 4-5 Полиграф 252 Хөөе хэнри сэрээч 306 76,500 2-4 Интерпресс Page 12 of 16
  • 13. 253 Үлгэрийн орноор аялцгаая 306 76,500 2-4 Мөнхийн үсэг 254 Үлгэрийн орноор аялцгаая-2 306 76,500 3-5 Мөнхийн үсэг 255 Байгалийн шинжлэх ухаан 305 76,250 5 Sound of Mongolia 256 Цасан доорх шувууд 301 75,250 4-5 Мөнхийн үсэг 257 Монгол ёс заншлын товчоон 304 76,000 3-5 Номын хишиг 258 Бичиг үсэг 303 75,750 4-5 Мөнхийн үсэг 259 Мөрдөгч хүү 303 75,750 4-5 Сэлэнгэ пресс 260 Көк Шапан 303 75,750 5 Полиграф 261 Шинэ зууны шинэ жил 302 75,500 2-4 Интерпресс 262 Хамгийн чухал нь эрснээ олох 302 75,500 3-4 Мөнхийн үсэг 263 Эрдмийн далайн аялал-2 302 75,500 1-2 Мөнхийн үсэг 264 Амьтны араншин 301 75,250 2-4 Топ дизайн Туулай яагаад сэтэрхий уруултай 265 301 75,250 1-5 Мөнхийн үсэг болсон бэ Жаалхүү Карлсон 2-ын тухай гурван 266 301 75,250 4-5 Урлах эрдэм тууж 267 Хотын хөөрхөн Цүндээлэй 300 75,000 1-3 Ирмүүн 268 Чулуутай шөл 300 75,000 1 Монсудар Өвөрмөц хэл хэллэгийн товч 269 300 75,000 4-5 Сэлэнгэ пресс тайлбар 270 Та аугаа их хаан харин би өчүүхэн 300 75,000 1 Мон судар Page 13 of 16
  • 14. Хүүхдийн номын каталогийн боловсруулалт БХАН нь хэвлэлийн газруудын төлөөлөгчдөд ном сонгох зөвлөлийн ажлын тайланг танилцуулж, хүүхдийн номын каталогт ном нь шалгарсан хэвлэлийн газруудыг тухайн номын товч мэдээллийг CD-гээр ирүүлэхийг хүслээ. Хэвлэлийн газрууд нь дараах мэдээллийг CD-д бичиж өгөх юм: • Номын нэр • Зохиогчийн нэр • Хэвлэлийн газрын нэр • ISBN дугаар • Номын хэмжээ, формат • Хуудасны тоо • Анги • Үнэ • Тухайн номын нүүр хуудасны фото зураг (зургын файлын ямар ч формат байж болно) • Ном доторх аль нэг зурагтай хуудасны фото зураг (зургын файлын ямар ч формат байж болно) • Номын талаар товч тайлбар, агуулга (300 үгэнд багтаах) READ төсөл хэвлэлийн газруудын дунд сонгон шалгаруулалт хийж хүүхдийн номын каталог хэвлэх газрыг сонгосон. Ашиг сонирхлын зөрчилдөөн гаргахгүйн үүднээс ном ирүүлсэн хэвлэлийн газруудыг сонгон шалгаруулалтанд оролцуулаагүй. Сонгон шалгаруулалтанд Виндзор хэвлэлийн газар шалгарч READ төсөлтэй гэрээ байгуулан нэг сарын дотор хүүхдийн номын каталогийг эмхэтгэн хэвлүүлэх үүрэг хүлээлээ. Виндзор хэвлэлийн газар нь гэрээгээр А4 форматтай 140 хуудастай, нэг хуудсанд 2 номын танилцуулгыг багтаан каталогийг нийт 1000 хувь хэвлэх юм. Хүүхдийн номын каталогт шалгарсан номын мэдээллийг агуулсан CD-нүүдийг Виндзор хэвлэлийн газар БХАН-ээс хүлээн авч, компьютерт оруулан мэдээллийг шалгаж, дутуу мэдээллүүдийг хэвлэлийн газруудаас тухай бүрт нь шаардаж авсан. Номын мэдээллийг оруулан каталог хэлбэрт шилжүүлэхэд 300 үгэнд багтаан ирүүлсэн номын агуулга хэт урт, нуршуу, номоо магтсан, үг үсэг, найруулгын алдаатай байсан учир монгол хэлний мэргэжилтэнг тусгайлан хөлсөлж агуулгыг товчилж эмхэтгэн, алдааг засуулсан. Уг засуулсан текстийг Page 14 of 16
  • 15. хэвлэлийн газруудад буцаан өгч өөрсдөөр нь шалгуулан хэвлэлийн газрын эрх мэдэл бүхий ажилтны зөвшөөрсөн гарын үсэгтэй хувийг хүлээн авсны дараа мэдээллийг каталогт засч орууллаа. Каталогийн загварыг хэд хэдэн төрлөөр хийлгүүлж, хэвлэлийн дизайны мэргэжилтнүүд болон ердийн хүмүүст үзүүлж, тэднээс санал авсны дагуу өнгө будаг, мэдээллийн байрлал, арын фоны өнгө зэргийг өөрчилсөн. Номын нэр, анги, үнэ болон номын агуулгын алдааг 5-6 удаа шалган засуулсаны эцэст хүүхдийн номын каталогийг хэвлүүлсэн. (Каталогийн нүүр хуудас, доторх дизайныг харуулсан зургыг хавсралтаас үзнэ үү) Хүүхдийн номын каталогийн хүргэлт БХАН нь хүүхдийн номын каталогтой хамт тараах номын захиалгын хуудас, зааврыг бэлтгэсэн. (Захиалгын хуудас, зааврыг хавсралтаас үзнэ үү) Мөн READ төсөлтэй ярилцаж, санал бодлоо солилцон зөвхөн ангийн номын сантай 1-5-р ангийн бүлгүүд хүүхдийн номын каталогоос ном захиалах боломжтой гэж үзлээ. Ангийн номын сан хүлээн авсан 3520 бүлгийг ангиудаар нь ялган READ төслийн ном захиалан авах тодорхой хэмжээний төсвийг I-II анги, III-V ангиудад ялгаатайгаар хуваарилсан. Энэхүү төсөв нь I-II ангиудад 40 ам.доллар буюу 56000 төгрөг, III-V ангиудад 57 ам.доллар буюу 79800 төгрөг ноогдож байгаа юм. (төсвийн хуваарилалтыг хавсралтаас үзнэ үү) Сум, багийн сургуулиудын I-V ангийн бүлгүүд харилцан адилгүй байгаагаас үүдэн каталогийг 391 сургуульд тус бүр нэгийг тараахад олон бүлэгтэй сургуульд хүрэлцэхгүй, бүлгүүд ном сонгоход хугацаа их шаардагдах тул тухайн сургуулийн бүлгийн тоо 7 хүртэл байвал 1 каталог, 7-с дээш тохиолдолд 2 каталог хүргэхээр бодож нийт 617 каталог хуваариллаа. БХАН хүүхдийн номын каталогийг хөдөөгийн сургуулиудад хүргүүлэхээр READ төслийн өмнөөс Монгол Шуудан ХК-тай гэрээ байгуулсан. Гэрээгээр Монгол Шуудан ХК нь БХАН-ээс ирүүлэх дугтуйнуудыг 21 аймгийн сум, багийн 391 сургуульд хүргэх юм. БХАН нь хүүхдийн номын каталог, номын захиалгын хуудас, ном захиалах заавар, сургуулийн захиралд хандсан захидал, бага ангийн багш нарт зориулсан зар зэргийг дугтуйлж сургууль тус бүрээр нь хаяглан Монгол Шуудан ХК-ийн маркетингийн албанд хүлээлгэн өгсөн. (сургуулийн захиралд хандсан захиа болон бага ангийн багш нар зориулсан зарыг хавсралтаас үзнэ үү) Хөдөөгийн сургуулиудаас ирүүлсэн номын захиалга Шууданг хүлээн авсан сум, багийн сургуулийн захирал READ төслөөс илгээсэн захидал, ном захиалах зааврыг сайтар уншиж, ангийн номын сантай бүлгүүдэд каталогийг өгч номын захиалгыг хийлгүүлсэн. Ноогдсон төсөвт багтаан бүлэг бүрээс ирүүлсэн номын нэр, тоо ширхэгийг нэгтгэн захиалгын хуудсан дээр зөв Page 15 of 16
  • 16. бөглөн, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулж захидлаа БХАН-т ирүүлэх ёстой. БХАН нь 391 сургуулийн 3520 бүлгээс ирүүлсэн нийт захиалгын хуудсыг сайтар нягтлан үзэж, хуваарилсан төсөвт багтаж байгаа эсэх, илүү гарсан үнийн дүнг тухайн сургууль төлөх эсэхийг шалгасны эцэст захиалгын дүнг нэгтгэн мэдээллийн сан үүсгэсэн. READ төсөл БХАН-ээс ирүүлсэн хэвлэлийн газруудаар нь ялгасан номын захиалгын тоо, үнийн дүн бүхий мэдээллийг үндэслэн хэвлэлийн газруудтай гэрээ байгуулж номыг захиалгын тоо ёсоор хүлээн авлаа. Номын үзүүлэлтийг бөглөх хуудас Үнэлгээний маягт Төсвийн хуваарилалт Каталогийн нүүр хуудас, доторх дизайныг харуулсан зургууд Захиалгын хуудас Захиалгын хуудас бөглөх заавар Захиралд хандсан захиа Бага ангийн багш нарт хандсан зар Page 16 of 16