More Related Content
Similar to Mongol hel bichigiin bolovsrol hereglee (20)
More from National University Of Mongolia (16)
Mongol hel bichigiin bolovsrol hereglee
- 2. ХЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
• Хүний хэл бол сэтгэлгээний зэвсэг.
• Хэл бол хүний харилцааны хэрэглүүр.
• Уламжлалт сэтгэлгээний нарийн нандин
нууц бүхэн хэлээр биежиж түүгээр
хадгалагдах онцлогтой бөгөөд үүнийг
хэлний хадгалан дамжуулах үүрэг гэдэг.
• Монголчууд шугаман бус сэтгэлгээгээрээ
дэлхийд дээгүүр орно. Үүний жишээ бол
хэлц үг , хэвшмэл хэллэг болой.
- 3. ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО 1
• “Төрийн албан ёсны хэлний хууль” 2003
• Төрөөс баримтлах хэлний бодлогын асуудалд” 2005
• Монгол улсын хэлний бодлого, 2006
• Монгол Улсын боловсролын салбарын хэлний
бодлого, 2007
• Даяаршлын үеийн үндэстний ба гадаад хэл 2007
• Даяаршил ба төрөөс баримтлах хэлний
бодлого, 2007
• Даяаршил –хэлний бодлого, олон нийтийн
мэдээллийн хэрэгсэл 2008
• “Монгол хэлний хууль” 2014 ???
- 4. ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО 2
• Монгол хэлний асуудал бол монгол үндэстэн байх
уу, мөхөх үү гэдэг асуудалтай дүйнэ.
• Тээгчгүй болсон цагт хэл мөхнө. Өнөөдөр бол хэл
мөхөж байгаа биш ядуурч байгаа юм.
• Олон жил хайхрамжгүй арагш нь тавьсаар...
• Хэлийг бол хуулиар хөгжүүлэхгүй. Гэхдээ
хуульгүйгээр хөгжихгүй юм шиг байна.
• Бүх төрлийн хэрэглээний толь бичиг гаргах хэрэгтэй
• Хоймсон соёл буюу бицивилизация барьж явья.
Л.Түдэв
• Өнгөрсөн, өчигдрөөр биш маргаашаар амьдаръя.
- 5. ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГО 3
• Төрийн хэл гэж байхгүй түмний хэл гэж бий.
• Хэрэгждэг хуультай болмоор байгаа юм.
• Зөв бичих дүрмийн журамламал толь
гаргах
• Их дээд сургууль коллежид “Монгол яриа
бичгийн соёл” гэдэг хичээл заах хэрэгтэй.
• Монгол хүний сэтгэлгээнд монгол хэлний
боловсрол чиний өдөр тутам иддэг талхтай
адил сэтгэлгээний тэжээл буюу талх юм
гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.
- 6. ЭХ ХЭЛНИЙ ЗААХ АРГА
• Эх хэлний заах аргыг шинэчлэх хэрэгтэй.
• Орчин үеийн бүх төрлөөр хөгжүүлье.
• Сургалтын төлөвлөгөө стандартыг бүр мөсөн
шинэчлэх.
• Сурах бичгийн агуулгыг шинэчлэх.
• Багш нар заах аргаа өөрчлөнө.
• Стандарт жигдрээгүй холимог, бас 3 өөр
зүйлийг нэг хэсэг хүмүүс хийж байгаад гол
учир оршиж байна.
- 7. ГАДААД ХЭЛНИЙ БОДЛОГО
• Гадаад хэлийг дэмжиж ялангуяа англи хэлийг бүх
нийтийн болон нэг дэх гадаад хэлээр зарласан нь
зөв байх.
• Гэхдээ сургалтад тусгай бодлогоор хөгжүүлэх
хэрэгтэй.
• Тахин шүтэх, цорын ганц гарц гэсэн маягаар
сурталчлах нь маш буруу.
• Үндэсний хэл сэтгэхүйг бүрэн суусны дараа гадаад
хэл заах хэрэгтэй гэж олон хүн ярьж байна.
• Энэ зарчим боловсролын чиглэлийн бүх сургуульд
жигд мөрдөгдөх учиртай.
- 8. НЭР ТОМЬЁО ОНОВЧТОЙ ЗОХИОХ
• Нэр томьёог цэгцэлдэг хэлэлцдэг цэц
байгуулах хэрэгтэй.
• Салбар бүрээр мундаг эрдэмтэдийг үүнд
ашиглах хэрэгтэй байна.
• Үүнд бас стандарт мөрддөг болгох нь
зүйтэй.
• Хяналтын тогтолцоо бий болгох ёстой.
• Шударга өрсөлдөөний нэг гол чиглэл бол
мөн эх хэлний асуудал мөн.
- 9. ОНООСОН НЭРИЙН АСУУДАЛ
• Хүний нэрийг цэгцлэх хэрэгтэй.
• Хүний нэрийг галиглахад стандартаа зөв
ягштал барих хэрэгтэй
• Байгууллага, болон компанийн нэр дээр
бодлоготой байх, гадаад нэр өгдөггүй
болгомоор байна.
• Нийт нэрийн бараг 40% нь гадаад нэр
байна.
- 10. ҮСЭГ БИЧГИЙН АСУУДЛААР
• Хэл, үсэг бичиг хоёр бол нэг зүйлийн хоёр
тал.
• Үсгийн хувьд хамгийн чухал нь зөв бичих
дүрмийн асуудал байдаг.
• Одоогийн дүрэм 64 зүйл, 133 дүрэмтэй
• Шинэ дүрмээр 30 дүрэм, 10 орчим
хавсралттай болно.
• Бүр сүүлийн дүрэм бол 4 дүрэмтэй болно.
- 11. КИРИЛЛ ҮСГИЙН ДҮРЭМ
• Авианы байрлалын тогтсон хуулийг бүрэн
тусгаагүйгээс үеийн
бүтэц, бүрэлдэхүүн, үгийн бүтэц, хэлбэрийг
эвдсэн зохиомол дүрэм ихтэй болсон
дутагдал бий.
• Эрдэмтдийн санал бол үгзүйн зарчмыг
голлох, үсгийн бүрэлдэхүүнийг
шинэчлэх, балархай, гээгдэх эгшигийн
дүрмийг хасах, үгийн үндэс язгуурыг
тогтвортой болгох
- 12. Үргэлжлэл
• Онцын шаардлагагүй зарим үсгийг хасах
• Авиа зүйн төвшинд авиаын байрлал, үеийн
бүтцийг бодитой болгож бусад холбогдох
дүрмүүдийг хүчингүй болгох.
• Үеийн бүтцийг бодьтой тусгаж, үгийн
язгуур, үндэс, дагавар, нөхцөл эвдрэхгүй
• Дүрэм эрс цөөрнө, сурахад амар болно.
• Хэл аялгууныхаа бүтэц тогтолцоог зөв
бодитой тусгах
- 13. ЛАТИН ҮСГИЙН ДҮРЭМ
• Латин үсгийн нөлөө дэлхийн шинжтэй боллоо.
• Хятад, Япон зэрэг оронд латинаар галиглах
аргыг аль хэдийн боловсруулж бүх төвшинд
хэрэглэж байна.
• Монголчууд бараг 100 гаруй жилийн өмнө
латин үсэг хэрэглэж байлаа.
• 2002 онд “Монгол кирил үсгийг романчлах”
стандарт, 2003 онд “Латин үсгийн үндэсний
хөтөлбөр” УИХурлаар баталсан хэрэгжээгүй.
- 14. Зөв бичих олон дүрэм гарсан уу?
• Гараагүй ээ. 1983 онд
Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын бичсэн “Зөв
бичих дүрмийн толь” одоо ч хүчинтэй.
• Зөв бичих дүрэм 1983 онд зохиосон юм уу
гэдэг бол бас буруу ойлголт байна. Үүнээс
өмнө байсан дүрмийг толь бичигтэй л
болгосон.
• Гагцхүү монголчууд толь бичиг хэрэглэдэг
соёлд суралцах хэрэгтэй байна.
- 15. Зөв бичгийн дүрэм өөрчлөгдөөд л байгаа юу?
• Эрдэмтдийн дунд зориуд зөв бичгийн дүрмээс
гажиж бичдэг улс бий.
• 700 үгийг чухам яаж бичихийг 2012 онд БШУ-
ны сайдын тушаалаар тогтоосон.
• Энэ бол үсгийн дүрэм өөрчлөгдсөн хэрэг биш
үгийн бичлэгийг тогтоож нэг мөр болгосон
хэрэг.
• Дэлхий, мэлхий гэргий – дэгдээхэй, эрвээхэй
байсныг дэгдээхий, эрвээхий болгов.
- 17. Кирилээр бичиж болохгүй гэхийн учир
• Алдаатай бичдэг улс өөрийн бурууг зөв
бичгийн дүрэм рүү чихдэг арга
• Кирил бичгийн дүрэм бол Монгол бичгийн
дүрмээс муу дүрэмтэй нь үнэн.
• Кирил бичгээр зөв бичиж болдоггүй гэж
хэлэх үндэс байхгүй. Учир муу ч гэсэн
тогтолцоотой, дүрэмтэй бичиг билээ.
• Дүрмээ л барь гэж хэлмээр байна.
- 18. Зарим эрдэмтдийн эгшиг гээдэггүй тухайд
• Эгшиг гээхгүй бичдэг хүн тэр дундаа том
эрдэмтэн нэлээд хэд бий.
• Эд нар бол монгол бичгээ сайн мэддэг
учраас ингэж бичээд байгаа байх гэж би
боддог.
• Эрдэмтдийн энэ бичлэг бол кириллийн
дүрмийг засах ёстой гэдгийг харуулаад
байгаа юм.
- 19. Үсгийн дүрмээр оролдох...
• Үйл нь ирсэн хүн үсгийн дүрмээр оролдоно
гэж 1970-аад онд гарсан хэллэг.
• Гэхдээ үсгийн дүрмийн журам, толь
бичиг, эсвэл ном дэвтэр гаргаагүй.
• Энэ гэхдээ нийгэмд буруу муу нөлөөтэй.
• Тийм учраас бүгдээрээ дүрмээрээ явах
учиртай, үүнд хэвлэлийн газрууд чухал
үүрэгтэй болой.
- 20. Түрүүний бөөс толгойд гарах...
• Манай судлаач М.Саруул-Эрдэнэ ингэж
хэлээд байна.
• Хуучин цагт юм хатуу байхад хэчнээн
алдаатай юм хийсэн түүнийг засаж хэвлэж
байж.
• Одоо цагт хэн дуртай нь өөрийнхөө дураар
буюу “мэддэгээрээ, чаддагаараа” бичиж
байна, түүнийг нь хянахгүй, засахгүй байна.
- 21. Монгол хэлний ядуурал ...
• Охин компани – эр компани?
• Бакалавр, магистр, менежер, бизнес,
• Барь- барьц, барилга, - бармен
• Усан доторх жараахай тоос татуулан
давхилдана.
• Би зун намаржив.
• Үнэгний нүд залгисан юм шиг ≠ үнээний нүд
залгисан юм шиг
• Эмээлийн хэрэглэл бич – эмээл, мод, төмөр...
- 22. Хэл сэтгэлээний ядуурал
• -лт: гэрлэлт, цуцлалт, төрөлт, хэтрэлт, эцэг
тогтоолт, өөрчлөлт, үрчлэлт, нэр
солилт, гэрчилгээ олголт, шилжилт, гм.
• Болоо ш тээ, овоо муу гар уу үгүй
юу, саак, шоудах, таг санах, доргих, чи
шүү, кайф авах, улаан фэн, аавыгаа
канондчихсан ...
• Яаралтай зөөгч ажилд авна, нүднүүдийн
нулимс хацраа даган урсана, -даг байгаа,
• City news, kids time, Hey hey, lucky, total
sport, movie time, odnoo’s talk show, en face, de
facto,
- 23. Ядуурсаар...
• Хакухо бол цээжээ цөмөлж голлож барилддаг.
• Та бүхэн хэр зэрэг шинэ оноо хийморьтой
угтахаа хараахан туршиж амжаагүй байна уу?
• Болгоомжтой цаадах чинь үнэтэй бараа шүү
хагалачихвал чи диваажинд очих болно шүү
• Аварга маань сэтгүүлчдээс ёстой л нэг бултах
шиг болж байна.
• Хонгорынхон хордсон уу хамуурсан уу гэдэг нь
тодорхойгүй үлдээ харин 2 хүн нэмээд
мажийчихлаа...
- 24. Цаашдаа яах вэ?
• Хүн бүр хичээж монгол хэлнийхээ дүрмээ
сурах хэрэгтэй.
• Дүрмээ мэдэх, дагах хэрэгтэй.
• Хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэвлэлийн
газрууд орон тооны редакторуудтай болох
хэрэгтэй байна.
• Хяналтын тогтолцоог бүрдүүлж, зөв байх
зарчим барих хэрэгтэй.
• Төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийг
бүгдийг хянан зөв бичих талаас нь арга хэмжээ
авья.
- 25. ДҮГНЭЛТ
• Монгол хэлний боловсрол, хэрэглээний
асуудал бол нэг сургууль тэнхимийн асуудал
биш нийт улс үндэстний асуулдал байна.
• МУ-ийн ИХ-аас “Монгол хэлний хууль”
батлавал энэ бидний дээр ярьсан учир
дутагдалтай асуудал арилж, нэг мөр болон
цэгцэрч зөв гольдролдоо орох байх.