5. Хоол боловсруулах ба ялгаруулах эрхтэний тогтолцоо / А хэсэг/
1. Шүлсний ферментүүд /эсгэг/ ямар үүрэгтэй вэ?
a. Уургийг задлах d. Нүүрс-усыг задлах
b. Өөх тосыг задлах e. Амин хүчлийг задлaх
c. Амны хөндийг цэвэрлэх
2. Хоол боловсруулах тогтолцоонд хамаарахгүй эрхтнийг тэмдэглэ
a. Залгиур хоолой d. Цөс
b. Нойр булчирхай e. Шүлсний булчирхай
c. Бөөрний дээд булчирхай
3. Мухар олгой хоол боловсруулах үйл ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
a. Өөх тос задлах
b. Нарийн ба бүдүүн гэдэс холбох
c. Уураг задлах
d. Нөөц тэжээлийн бодисыг хуримтлуулах
e. Ургамлын гаралтай хялбар боловсордоггүй нэгдлийг задлах
4. Хүний хэлний арын хэсэг ......амтыг сайн мэдэрнэ.
a. Амтлаг c. Давслаг e. Бүх
b. Гашуун d. Исгэлэн
5. Ходоодны уураг задлагч фермент ямар орчинд илүү үйлчилдэг вэ?
a. Саармаг b. Хүчилллэг c. Шүлтлэг d. Сул шүлтлэг
6. Хүний биед витамин А дутагдахад .... өвчин үүсдэг
a. Сульдаа c. Чийг бам e. Тахиан сохор
b. Бери- бери d. Цусан суулга
7. Ялгаруулах эрхтэний тогтолцооны замыг зөв дарааллаар байрлуул /1.Давсаг, 2.Бөөр, 3.Шээсний
цорго,4.Шээсний сүв /
a. 2,4,1,3 c. 2,3,4,1 e. 2,1,3,4
b. 2,4,3,1 d. 2,3,1,4
8. Хүний биед витамин В дутагдахад .... өвчин үүсдэг
a. Сульдаа c. Чийг бам e. Тахиан сохор
b. Бери- бери d. Цусан суулга
9. Хүн ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг түүхий юм уу шүүрхий хэрэглэвэл туузан хорхойгоор
халдварлах боломжтой вэ?
a. Хонь,ямааны мах c. Ангийн мах
b. Загас ба голын хавч d. Үхэр, гахайн мах
10. Анхдагч шээс эцсийн шээснээс ямар ялгаатай вэ?
a. Их хэмжээтэй d. Уураггүй
b. Глюкозын концентраци их e. Бүгд зөв
c. Шээсний концентраци бага
11. Дор дурдсан эрхтэнүүдээс аль нь ялгаруулах эрхтэнд үл тооцогдох вэ?
a. Бөөр c. Дэлүү e. Давсаг
b. Арьс d. Уушиг
f.
12. Махан хоолонд ямар шим бодис илүү байдаг вэ?
a. Витамин c. Амин хүчил e. Нүүрс-ус
b. Эрдэс давс d. Даавар
13. Дараах зургийг тайлбарла
.
14. Нарийн гэдэс нь.......
a. 4-5 метр c. 5-7 метр
b. 5-6 метр d. 4-7 метр
15. Инсулин хаанаас ялгарах вэ?
a. Ходоод c. Нойр булчирхай
b. 12 нугалаа гэдэс d. Бамбай булчирхай
6. Хоол боловсруулах ба ялгаруулах эрхтэний тогтолцоо /В хэсэг/
1. Хүний биеийн хамгийн том булчирхай
a. Бамбай булчирхай c. Нойр булчирхай
b. Сэрээ булчирхай d. Элэг
2. Хүний биед витамин D дутагдахад .... өвчин үүсдэг
a. Сульдаа c. Чийг бам e. Тахиан сохор
b. Бери- бери d. Цусан суулга
3. Хоол боловсруулах эрхтэний тогтолцооны эрхтэнийг зөв дарааллаар байрлуул /1. Ходоод, 2.амны
хөндий, 3. Нарийн гэдэс, 4.залгиур хоолой, 5.бүдүүн гэдэс, 6.улаан хоолой, 7.шулуун гэдэс/
a. 2,4,1,5,6,7,3 c. 2,4,6,3,1,5,7 e. 2,4,6,1,3,5,7
b. 2,4,3,1,6,7,5 d. 2,4,1,3,6,7,5
4. Хүний биед витамин С дутагдахад .... өвчин үүсдэг
a. Сульдаа c. Чийг бам e. Тахиан сохор
b. Бери- бери d. Цусан суулга
5. Хоолны боловсроогүй үлдэгдэл нянгийн оролцоотой задрах үйл явц гэдэсний аль хэсэгт явагдах вэ?
a. Олон гэдсэнд c. 12 нугалаа гэдсэнд e. Бүдүүн гэдсэнд
b. Шулуун гэдсэнд d. Цутгалан гэдсэнд
6. Хэлний хажуу ба үзүүр хэсэг .... амтыг мэдэрнэ.
a. Амтлаг c. Давслаг e. Бүх
b. Гашуун d. Исгэлэн
7. Цөс хаанаас ялгардаг вэ?
a. Цөсний уутны хананаас d. Элэгнээс
b. Нойр булчирхайнаас e. Цуснаас
c. Нарийн гэдэснээс
8. Тэжээлийн бодис хоол боловсруулах эрхтний аль хэсэгт шимэгддэг вэ?
a. Нарийн гэдсэнд c. 12 нугалаа гэдсэнд e. Бүдүүн гэдсэнд
b. Шулуун гэдсэнд d. Цутгалан гэдсэнд
9. Бие мах бодийн уураг хаанаас үүсэх вэ?
a. Тосны хүчил c. Цардуул
b. Амин хүчил d. Сахар
10. Ямар шингэнийг анхдагч шээс гэдэг вэ?
a. Хялгасан судасны торлогын уутны хөндийд нэвтэрсэн шингэн
b. Тахир сувагт дахин шимэгдсэнээр үүссэн шингэн
c. Бөөрөнд ирж байгаа цусны судсан дахь шингэн
d. Давсганд орсон шингэн
11. Янз бүрийн өвчний улмаас бөөрний хучуур эдийн эсүүд гэмтсэнээр эцсийн шээс үүсэх үйл явц зогсож
бие махбодиос анхдагч шээс шууд гадагш ялгардаг.Үүний улмаас бие ямар сөрөг үр дагавар илэрч
болох вэ?
a. Давс их хуримтлагдаж бөөр чулуужина.
b. Сахар амин хүчил зэрэг шим бодисоо алдана.
c. Илүүдэл ус эрдэс бодис гадагшилна.
d. Сөрөг үр дагавар илрэхгүй
e. Хоол боловсруулалт удааширна.
12. Уураг, өөх тос, нүүрс-усыг исэлдүүлэхэд зайлшгүй шаардлагатай бодис юу вэ?
a. Хүчилтөрөгч c. Ус
b. Нүүрсхүчлийн хий d. Фосфорын хүчил
13. Дараах зургийг тайлбарла.
14. Бүдүүн гэдэс нь ....
a. 2 метр b. 1,5 метр c. 3 метр d. 1,5-2 метр
15. Давсаг ямар үүрэгтэй вэ?
a. Шээс дамжуулах d. Ялгах
b. Хадгалах
c. Гадагшлуулах