SlideShare uma empresa Scribd logo
1 de 22
Internet Explorer, èíòåðíåòèéí òóõàé


                              Лекц №3
ИНТЕРНЕТИЙН ТУХАЙ ҮНДСЭН
ОЙЛГОЛТ
   Дэлхий дахинд хоорондоо ялгаатай програм
    хангамж, техник хангамж ашигладаг олон янзын
    сүлжээнүүд байдаг. Эдгээр ялгаатай
    сүлжээнүүдэд холбогдон мэдээлэл солилцох
    шаардлагаас үүдэн хэд хэдэн дотоод сүлжээг
    хооронд нь холбож гадаад сүлжээ, мөн гадаад
    сүлжээнүүдийг холбож интернет сүлжээ ―internet‖
    үүсгэсэн байна.
   Бид Internet хэмээх дэлхий нийтийн сүлжээг
    ашиглан захиа бичих, худалдаа, үйлчилгээний
    төлбөрөө төлөх, ном, сэтгүүл унших, мэдээлэл
    хайх гэх мэтээр өдөр тутмын амьдралдаа өргөн
    ашиглаж байгаа билээ.
   Дэлхий нийтийн сүлжээг Internet гэхээс гадна
    World Wide Web гэж нэрлэдэг.
   1989 онд европын цөмийн судалгааны төвд 13
    орны эрдэмтэн, судлаачдын баг мэдээллийг
    хурдан шуурхай солилцох шаардлагаас үүдэн
    WWW-ийг бий болгосон гэж үздэг. Хэрэглэгч
    талаас нь сонирхвол WWW нь тоймгүй их
    мэдээллийн цуглуулга бөгөөд үүнийгээ вэб хуудас
    гэж нэрлэдэг. Hypertext-ийг ашиглан Вэб
    хуудсуудыг бий болгодог. Хуудас бүр нь өөр
    хуудсуудтай холбоотой байдаг.
Web Browser
   Вэб хуудсуудыг үзүүлдэг програмыг Browser буюу
    зууч програм гэнэ. Жишээ нь: Internet
    Explorer, Netscape Navigator, Mosaic, Mozilla
    Firefox, Seamonkey, Google Chrome, Opera гэх мэт.
    Дэлгэцэнд өөр хуудастай холбогдох боломжийг
    олгодог доогуураа зураас бүхий текстэн мөр
    байдаг. Үүнийг гиперхолболт буюу Hyperlink гэнэ.
Web Site
   Хоорондоо холбоотой вэб хуудаснуудын цуглуулгыг
    вэб сайт (Web Site) гэх бөгөөд энэ нь интернетэд
    тодорхой хаягтай байрладаг. Жишээ нь: Internet
    explorer хэмээх зууч програмыг ашиглан ―Жуулчин‖
    компаний вэб сайтад зочилъѐ. Жуулчин компаний вэб
    хуудасны хаяг нь http://www.mongoljuulchin.mn/ юм.
    Эндээс харахад вэб хуудасны хаяг нь http://www гэж
    эхэлдэг. Үүний дараа вэб хуудасны нэр байрлана.
    Жишээ нь: mongoljuulchin. Хаягийн төгсгөлд 2-3
    тэмдэгтээс бүтсэн өргөтгөл байна. Байгууллагын үйл
    ажиллагааны чиглэл болон газарзүйн байрлалыг
    тодорхойлдог 2 төрлийн өргөтгөл байдаг. Дээрхи
    жишээнд ―mn‖ гэсэн монгол улсыг илэрхийлсэн
    газарзүйн байрлалын домейн хаягийн түвшинг
    ашигласан байна.
   Вэб нь олон төрлийн мэдээллийг компьютерийн
    дэлгэц дээр харуулж чаддаг мэдээлэл
    түгээх, хүргэх систем гэж ойлгож болно. Харин
    Вэб зууч програм нь интернетээр үйлчлэгч
    байгууллагад (ISP) ханддаг програм хангамж юм.
    (ISP—ийг router, switch—ээр дамжин хэрэглэгчийн
    өгөгдлийн урсгалын мэдээллийг зохицуулдаг
    сервер компьютер гэж ойлгож болно.)
   Вэб зууч нь интернетэд мэдээллийг
    илгээх, хайх, харах, татаж авах боломжийг
    олгодог үндсэн програм хангамж юм. Тодруулбал
    дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэнэ.
   Дэлхий нийтийн сүлжээнээс төрөл бүрийн
    мэдээлэл хайх
   Электрон шуудан илгээх, хүлээж авах
   Хэрэглэгчдийн бүлэг үүсгэн, бүлгийн гишүүн
    бусад гишүүдэд төрөл бүрийн сэдвээр мэдээлэл
    түгээх
ЗУУЧ ПРОГРАМЫН ҮҮРЭГ
   Вэб зууч програм нь HTML (Hypertext Makeup
    Language) хэлээр боловсруулагдсан файлыг
    хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар дэлгэцэнд гаргах
    хөрвүүлэгч, нөөцийг удирдах програм хангамж юм.
    Вэб зууч програмд гиперхолбоосыг сонгох замаар
    шаардлагатай вэб хуудсанд шилжих боломжтой.
    Өөрөөр хэлбэл дурын вэб хуудаснаас гиперхолбоосыг
    сонгоход зууч програм нь уг вэб хуудастай холбоотой
    хуудсыг дэлгэцэнд гаргана гэсэн үг.
   Анхны зууч програмыг 1990-ээд оны үед NCSA
    (Иллинойсийн Их Сургуулийн програм хангамжийн
    үндэсний төв)—д Mosaic нэртэйгээр зохиогдсон гэж
    үздэг. Уг вэб зууч програмд үндэслэн Internet
    Explorer, Netscape Navigator зэрэг програмууд шил
    шилээ даган төржээ.
Дэлхий нийтийн сүлжээ
    Дэлхий нийтийн сүлжээ WWW буюу вэб нь client—
    server сүлжээний систем юм. Сервер нь тодорхой вэб
    хуудсууд болон электрон файлыг өөртөө хадгалсан
    алс холын компьютерууд юм. Харин хэрэглэгчийн
    компьютеруудыг клиент гэнэ. Жишээ нь, ―Жуулчин‖
    компаний вэб хуудсаар аялахыг хүсвэл вэб зууч
    програмд уг компаний вэб сайтын URL (Uniform
    Resource Locator) эсвэл IP (Internet Protocol) хаягийг
    бичнэ. Энэ үед зууч програм нь ―Жуулчин‖ компаний
    вэб хуудсанд холбогдох серверт хүсэлт
    гаргахад, сервер нь дээрх хаяг бүхий вэб хуудсын
    өгөгдлийг клиент компьютер руу илгээнэ. Клиент
    компьютерт ирсэн өгөгдлийг вэб зууч програм нь
    хөрвүүлэн компьютерийн дэлгэцэнд гаргана.
Гипертекст ба гиперхолболт
   Вэб хуудас нь гипертекст (Hypertext) ба
    гиперхолболтын (Hyperlink) нэгдэл юм. Вэб
    хуудсанд өөр хуудастай холбогдох боломжийг
    олгодог доогуураа зураас бүхий текстэн мөр
    байдаг. Үүнийг гиперхолболт буюу Hyperlink гэнэ.
    Гиперхолболтоор вебэд байрласан электрон
    файлуудад холболт хийснээр тэдгээрт хялбар
    хандах боломжийг олгодог.
   Веб хуудаснууд нь гипертекстийн тээгүүдээр
    тодорхойлогдсон тул бусад файлуудаас ялгаатай
    байдаг. Иймд зууч програм нь Internet—ийн мянга
    мянган файлаас веб хуудсыг ялган таньж
    хөрвүүлэн дэлгэцэнд гаргаж чаддаг юм.
Веб сайт ба Веб хуудас
   Site гэдэг нь хэл шинжлэлд газар зүйн байрлалыг
    заасан англи үг юм.
   Веб сайт (Web site) нь Home Page буюу нүүр
    хуудсаар эхэлдэг вэб хуудсуудын багц бөгөөд
    Internetэд тодорхой хаягт байрладаг. Вэб зуучийг
    ажиллуулахад вэб сайтын нүүр хуудас буюу
    Home Page дэлгэцэнд харагдана.
   Нүүр хуудаснаас уг веб сайттай холбоотой салбар
    вэб хуудсууд руу шилжих боломжтой. Жишээ нь:
    Microsoft—ийн веб сайт нь
    http://www.microsoft.com гэсэн нүүр хуудасны
    хаягтай. (Нүүр хуудас нь тодорхой онцлог бүхий
    нэртэй *.html гэсэн өргөтгөлтэй файл байна.)
Вебийн хаяг
   Олон тооны бие даасан WAN сүлжээнүүдийн
    холболтыг Интернет сүлжээ гэж нэрлэдэг. Internet
    хөгжиж эхэлснээр өөр өөр үйлдлийн системтэй
    компьютерүүдийг сүлжээнд холбож бодитой
    мэдээллийг солилцох, түгээх зорилготойгоор
    интернетийн өгөгдөл дамжуулалтын стандартыг
    бий болгосон. Үүнийг TCP/IP протокол гэж
    нэрлэдэг.
   IP (Internet Protocol) протокол нь багц мэдээллийг
    дамжуулах, харин TCP (Transmission Control
    Protocol) протокол нь дамжуулж буй мэдээллийг
    шалгах үүрэгтэй.
   Сүлжээ бүр нь интернетэд өөрийн гэсэн давхцалгүй
    хаягтай байдаг ба энэ хаягаараа дамжуулан бусад
    сүлжээнүүдтэй холбогдож байдаг. Эдгээр хаягуудыг
    интернет сүлжээний мэдээллийн төвөөс олгодог. Веб
    сайт нь домейн нэр болон IP хаягтай байна. IP хаяг нь
    цэгээр тусгаарлагдсан 4 бүлэг тоо байна. Эдгээр
    тоонууд нь интернет дэхь хост компьютерийн
    байрлалыг заадаг. Жишээ нь: Microsoft—ийн веб сайт
    руу орохын тулд www.microsoft.com гэж бичихийн
    оронд 207.46.199.30 гэсэн тоог хаягийн мөрөнд бичиж
    уг веб сайтыг дуудаж болно. Энэ нь хэрэглэгч санаж
    тогтооход бэрхшээлтэй байдаг тул домейн хаягийг
    ихэвчлэн хэрэглэдэг.
   Домейн нэр нь тогтооход хялбар, тодорхой утга бүхий
    интернетийн хаяг юм. Домейн хаягийн нэрийг тухайн
    веб сайт эзэмшигч өгөх бөгөөд үндсэн агуулгыг
    заасан үг товчлол байх нь зохимжтой байдаг. Жишээ
    нь: www.harvard.edu ийм домейн нэрийг тайлбарлая.
   www — World Wide Web—ийн товчлол бөгөөд биеэ
    даасан веб сайт гэдгийг илэрхийлнэ.
   Harvard – Харвардын их сургуулийн тухай веб хуудсыг
    заасан нэр
   edu — энэ хэсгийг Top Level Domain гэх бөгөөд энэ нь
    эзэмшигчийн тухай хамгийн ерөнхий мэдээллийг өгнө.
Top Level Domain нь үндсэн 2 төрөл байдаг
   Байгууллагын домейн
   Газарзүйн байрлалаар ялгасан домейн
    www.introduction.harvard.edu
    домейн хаягийн ―introduction‖
    хэсгийг Second Level Domain гэнэ.
Байгууллагын Top Level Domain –ийг
нэрлэвэл:
   Aero – агаарын тээвэр, түүний үйлдвэрлэлийн
    салбар
   Biz – бизнесийн салбар
   Com – худалдаа үйлчилгээний байгууллагууд
   Coop – хоршооллын байгууллагууд
   Edu – боловсролын байгууллагууд
   Gov – засгийн газар
   Info – мэдээллийн салбар
   Int – олон улсын байгууллага
   Net – сүлжээ
   Org – олон нийтийн байгууллагууд
ВЕБ ЗУУЧИЙН ПРОГРАМТАЙ АЖИЛЛАХ
   Веб зууч програмуудаас Internet
    Explorer, Netscape Navigator, Mozilla
    Firefox, Safari, Opera, Google Chrome зэрэг нь
    түгээмэл хэрэглэгддэг програм хангамж юм.
    Програмыг хөгжүүлэгч веб сайтуудаас дээрх
    програмуудыг татаж авах бүрэн боломжтой
    бөгөөд эдгээрийг удирдаж ажиллах нь хоорондоо
    ижил төстэй байдаг. Веб сайтад хандахдаа веб
    зууч програмыг ачаалж хаягийн мөрөнд веб
    сайтын хаягийг бичнэ.
Internet Explorer
  Internet Explorer програмыг хэд хэдэн аргаар
  ачаалж болно.
1.     Taskbar мөрөн дэх Quick Launch—аас
2.     Start цэсээс
3.     Start/Programs/Internet Explorer
4.     Windows-ийн үндсэн дэлгэцээс
  Internet Explorer програмын цонхны бүтэц нь
  Windows системийн орчны програмын
  цонхнуудын бүтэцтэй адил байдаг.
Microsoft компаний вэб хуудас
Командын хэрэглүүр
Back     Өмнө хандсан веб хуудас руу шилжинэ.
 Командын хэрэглүүрийн баруун талд байрлах
 суман дээр дарахад сүүлд хандсан веб
 хуудсуудын жагсаалт нээгдэх ба эндээс сонгосон
 хуудас руу шууд шилжиж орно.
Forward    Back товчийг хэрэглэсэн үед энэ товч
 идэвхжих ба Back товчийг хэрэглэхээс өмнөх
 ажиллаж байсан веб хуудас руу шилжинэ.
Home Идэвхтэй веб сайтын нүүр хуудсанд
 шилжинэ.
Командын хэрэглүүр
Refresh    Веб хуудсыг дахин дуудна. Зарим
  тохиолдолд интернет холболт тасрах, мэдээлэл дутуу
  дуудагдах тохиолдолд энэ товчийг сонгож уг сайтыг
  дахин ачаална.
Print   Дэлгэцэнд идэвхтэй байгаа веб хуудсыг
  хэвлэнэ. Веб хуудас, веб сайтын хаяг, олон хуудас
  хэвлэх үед хуудасны дээд талд хэвлэсэн он сар өдөр
  хэвлэгдэнэ.
Stop Идэвхтэй хуудсыг дуудаж байхад зууч
  програмын ажиллагааг зогсооно. Үүнийг ихэвчлэн
  download хийх ажиллагааг зогсоох үед хэрэглэнэ.
History     Хэрэглэгчийн зочилсон веб сайтуудын
  хаягийн жагсаалтыг бүлэглэн харуулна.
Командын хэрэглүүр
Favorities      Хэрэглэгч дахин зочлохыг хүссэн
 веб сайтуудын хаягуудыг хадгална.
Search      Веб сайтын хайлтыг төрөл бүрийн
 шүүлтүүр тавьж хийнэ.

Mais conteúdo relacionado

Destaque

Auguri natale 2012
Auguri   natale 2012Auguri   natale 2012
Auguri natale 2012Annaprof
 
Emerging media presentation rough dr2
Emerging media presentation rough dr2Emerging media presentation rough dr2
Emerging media presentation rough dr2UNF26
 
Workplace Stress
Workplace StressWorkplace Stress
Workplace Stressglougher
 
Management
ManagementManagement
Managementmanchopa
 
Orderlift - demoday pitch YOU IS NOW Berlin
Orderlift - demoday pitch YOU IS NOW BerlinOrderlift - demoday pitch YOU IS NOW Berlin
Orderlift - demoday pitch YOU IS NOW BerlinMarco Sebald
 
Cs101 lecture3
Cs101 lecture3Cs101 lecture3
Cs101 lecture3Purev
 

Destaque (20)

Lecture13
Lecture13Lecture13
Lecture13
 
Lecture16
Lecture16Lecture16
Lecture16
 
Lecture15
Lecture15Lecture15
Lecture15
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
Auguri natale 2012
Auguri   natale 2012Auguri   natale 2012
Auguri natale 2012
 
Lecture6
Lecture6Lecture6
Lecture6
 
Lecture8
Lecture8Lecture8
Lecture8
 
Lecture5
Lecture5Lecture5
Lecture5
 
Emerging media presentation rough dr2
Emerging media presentation rough dr2Emerging media presentation rough dr2
Emerging media presentation rough dr2
 
Lecture4
Lecture4Lecture4
Lecture4
 
Workplace Stress
Workplace StressWorkplace Stress
Workplace Stress
 
Lecture9
Lecture9Lecture9
Lecture9
 
Management
ManagementManagement
Management
 
Orderlift - demoday pitch YOU IS NOW Berlin
Orderlift - demoday pitch YOU IS NOW BerlinOrderlift - demoday pitch YOU IS NOW Berlin
Orderlift - demoday pitch YOU IS NOW Berlin
 
Lecture7
Lecture7Lecture7
Lecture7
 
Cs101 lecture3
Cs101 lecture3Cs101 lecture3
Cs101 lecture3
 
Lecture10
Lecture10Lecture10
Lecture10
 
Lecture13
Lecture13Lecture13
Lecture13
 
Lecture14
Lecture14Lecture14
Lecture14
 
Lecture12
Lecture12Lecture12
Lecture12
 

Semelhante a Lecture3

Internet
InternetInternet
InternetAkhyt
 
III лекц
III лекцIII лекц
III лекцMuuluu
 
Html лекц 1
Html лекц 1Html лекц 1
Html лекц 1nyamka0928
 
internet browser program
 internet browser program internet browser program
internet browser programErdenet Nomin
 
Internet explorer
Internet explorerInternet explorer
Internet explorerorgil
 
ITS150L3
ITS150L3ITS150L3
ITS150L3oz
 
Lecture 1. introduction
Lecture 1. introductionLecture 1. introduction
Lecture 1. introductionKhangal Jargal
 
интернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэсинтернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэсoyuk oyunerdene
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангиchoi_adiyaa
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангиchoi_adiyaa
 
минийх
минийхминийх
минийхOmoirbek
 

Semelhante a Lecture3 (20)

Internet
InternetInternet
Internet
 
III лекц
III лекцIII лекц
III лекц
 
Html лекц 1
Html лекц 1Html лекц 1
Html лекц 1
 
Html 1
Html 1Html 1
Html 1
 
8
88
8
 
internet browser program
 internet browser program internet browser program
internet browser program
 
web basic 1
web basic 1web basic 1
web basic 1
 
Web intro
Web introWeb intro
Web intro
 
Html гэж юу вэ
Html гэж юу вэHtml гэж юу вэ
Html гэж юу вэ
 
Internet explorer
Internet explorerInternet explorer
Internet explorer
 
Cem3
Cem3Cem3
Cem3
 
ITS150L3
ITS150L3ITS150L3
ITS150L3
 
Lecture 1. introduction
Lecture 1. introductionLecture 1. introduction
Lecture 1. introduction
 
вэб дизайн - хичээл 1
вэб дизайн  -  хичээл 1вэб дизайн  -  хичээл 1
вэб дизайн - хичээл 1
 
интернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэсинтернет мэдээллийн үндэс
интернет мэдээллийн үндэс
 
Internet&virus
Internet&virusInternet&virus
Internet&virus
 
surgalt
surgaltsurgalt
surgalt
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
 
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 ангикомпьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт 11 анги
 
минийх
минийхминийх
минийх
 

Lecture3

  • 1. Internet Explorer, èíòåðíåòèéí òóõàé Лекц №3
  • 2. ИНТЕРНЕТИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ  Дэлхий дахинд хоорондоо ялгаатай програм хангамж, техник хангамж ашигладаг олон янзын сүлжээнүүд байдаг. Эдгээр ялгаатай сүлжээнүүдэд холбогдон мэдээлэл солилцох шаардлагаас үүдэн хэд хэдэн дотоод сүлжээг хооронд нь холбож гадаад сүлжээ, мөн гадаад сүлжээнүүдийг холбож интернет сүлжээ ―internet‖ үүсгэсэн байна.  Бид Internet хэмээх дэлхий нийтийн сүлжээг ашиглан захиа бичих, худалдаа, үйлчилгээний төлбөрөө төлөх, ном, сэтгүүл унших, мэдээлэл хайх гэх мэтээр өдөр тутмын амьдралдаа өргөн ашиглаж байгаа билээ.
  • 3. Дэлхий нийтийн сүлжээг Internet гэхээс гадна World Wide Web гэж нэрлэдэг.  1989 онд европын цөмийн судалгааны төвд 13 орны эрдэмтэн, судлаачдын баг мэдээллийг хурдан шуурхай солилцох шаардлагаас үүдэн WWW-ийг бий болгосон гэж үздэг. Хэрэглэгч талаас нь сонирхвол WWW нь тоймгүй их мэдээллийн цуглуулга бөгөөд үүнийгээ вэб хуудас гэж нэрлэдэг. Hypertext-ийг ашиглан Вэб хуудсуудыг бий болгодог. Хуудас бүр нь өөр хуудсуудтай холбоотой байдаг.
  • 4. Web Browser  Вэб хуудсуудыг үзүүлдэг програмыг Browser буюу зууч програм гэнэ. Жишээ нь: Internet Explorer, Netscape Navigator, Mosaic, Mozilla Firefox, Seamonkey, Google Chrome, Opera гэх мэт. Дэлгэцэнд өөр хуудастай холбогдох боломжийг олгодог доогуураа зураас бүхий текстэн мөр байдаг. Үүнийг гиперхолболт буюу Hyperlink гэнэ.
  • 5. Web Site  Хоорондоо холбоотой вэб хуудаснуудын цуглуулгыг вэб сайт (Web Site) гэх бөгөөд энэ нь интернетэд тодорхой хаягтай байрладаг. Жишээ нь: Internet explorer хэмээх зууч програмыг ашиглан ―Жуулчин‖ компаний вэб сайтад зочилъѐ. Жуулчин компаний вэб хуудасны хаяг нь http://www.mongoljuulchin.mn/ юм. Эндээс харахад вэб хуудасны хаяг нь http://www гэж эхэлдэг. Үүний дараа вэб хуудасны нэр байрлана. Жишээ нь: mongoljuulchin. Хаягийн төгсгөлд 2-3 тэмдэгтээс бүтсэн өргөтгөл байна. Байгууллагын үйл ажиллагааны чиглэл болон газарзүйн байрлалыг тодорхойлдог 2 төрлийн өргөтгөл байдаг. Дээрхи жишээнд ―mn‖ гэсэн монгол улсыг илэрхийлсэн газарзүйн байрлалын домейн хаягийн түвшинг ашигласан байна.
  • 6. Вэб нь олон төрлийн мэдээллийг компьютерийн дэлгэц дээр харуулж чаддаг мэдээлэл түгээх, хүргэх систем гэж ойлгож болно. Харин Вэб зууч програм нь интернетээр үйлчлэгч байгууллагад (ISP) ханддаг програм хангамж юм. (ISP—ийг router, switch—ээр дамжин хэрэглэгчийн өгөгдлийн урсгалын мэдээллийг зохицуулдаг сервер компьютер гэж ойлгож болно.)  Вэб зууч нь интернетэд мэдээллийг илгээх, хайх, харах, татаж авах боломжийг олгодог үндсэн програм хангамж юм. Тодруулбал дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэнэ.
  • 7. Дэлхий нийтийн сүлжээнээс төрөл бүрийн мэдээлэл хайх  Электрон шуудан илгээх, хүлээж авах  Хэрэглэгчдийн бүлэг үүсгэн, бүлгийн гишүүн бусад гишүүдэд төрөл бүрийн сэдвээр мэдээлэл түгээх
  • 8. ЗУУЧ ПРОГРАМЫН ҮҮРЭГ  Вэб зууч програм нь HTML (Hypertext Makeup Language) хэлээр боловсруулагдсан файлыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар дэлгэцэнд гаргах хөрвүүлэгч, нөөцийг удирдах програм хангамж юм. Вэб зууч програмд гиперхолбоосыг сонгох замаар шаардлагатай вэб хуудсанд шилжих боломжтой. Өөрөөр хэлбэл дурын вэб хуудаснаас гиперхолбоосыг сонгоход зууч програм нь уг вэб хуудастай холбоотой хуудсыг дэлгэцэнд гаргана гэсэн үг.  Анхны зууч програмыг 1990-ээд оны үед NCSA (Иллинойсийн Их Сургуулийн програм хангамжийн үндэсний төв)—д Mosaic нэртэйгээр зохиогдсон гэж үздэг. Уг вэб зууч програмд үндэслэн Internet Explorer, Netscape Navigator зэрэг програмууд шил шилээ даган төржээ.
  • 9. Дэлхий нийтийн сүлжээ  Дэлхий нийтийн сүлжээ WWW буюу вэб нь client— server сүлжээний систем юм. Сервер нь тодорхой вэб хуудсууд болон электрон файлыг өөртөө хадгалсан алс холын компьютерууд юм. Харин хэрэглэгчийн компьютеруудыг клиент гэнэ. Жишээ нь, ―Жуулчин‖ компаний вэб хуудсаар аялахыг хүсвэл вэб зууч програмд уг компаний вэб сайтын URL (Uniform Resource Locator) эсвэл IP (Internet Protocol) хаягийг бичнэ. Энэ үед зууч програм нь ―Жуулчин‖ компаний вэб хуудсанд холбогдох серверт хүсэлт гаргахад, сервер нь дээрх хаяг бүхий вэб хуудсын өгөгдлийг клиент компьютер руу илгээнэ. Клиент компьютерт ирсэн өгөгдлийг вэб зууч програм нь хөрвүүлэн компьютерийн дэлгэцэнд гаргана.
  • 10. Гипертекст ба гиперхолболт  Вэб хуудас нь гипертекст (Hypertext) ба гиперхолболтын (Hyperlink) нэгдэл юм. Вэб хуудсанд өөр хуудастай холбогдох боломжийг олгодог доогуураа зураас бүхий текстэн мөр байдаг. Үүнийг гиперхолболт буюу Hyperlink гэнэ. Гиперхолболтоор вебэд байрласан электрон файлуудад холболт хийснээр тэдгээрт хялбар хандах боломжийг олгодог.  Веб хуудаснууд нь гипертекстийн тээгүүдээр тодорхойлогдсон тул бусад файлуудаас ялгаатай байдаг. Иймд зууч програм нь Internet—ийн мянга мянган файлаас веб хуудсыг ялган таньж хөрвүүлэн дэлгэцэнд гаргаж чаддаг юм.
  • 11. Веб сайт ба Веб хуудас  Site гэдэг нь хэл шинжлэлд газар зүйн байрлалыг заасан англи үг юм.  Веб сайт (Web site) нь Home Page буюу нүүр хуудсаар эхэлдэг вэб хуудсуудын багц бөгөөд Internetэд тодорхой хаягт байрладаг. Вэб зуучийг ажиллуулахад вэб сайтын нүүр хуудас буюу Home Page дэлгэцэнд харагдана.  Нүүр хуудаснаас уг веб сайттай холбоотой салбар вэб хуудсууд руу шилжих боломжтой. Жишээ нь: Microsoft—ийн веб сайт нь http://www.microsoft.com гэсэн нүүр хуудасны хаягтай. (Нүүр хуудас нь тодорхой онцлог бүхий нэртэй *.html гэсэн өргөтгөлтэй файл байна.)
  • 12. Вебийн хаяг  Олон тооны бие даасан WAN сүлжээнүүдийн холболтыг Интернет сүлжээ гэж нэрлэдэг. Internet хөгжиж эхэлснээр өөр өөр үйлдлийн системтэй компьютерүүдийг сүлжээнд холбож бодитой мэдээллийг солилцох, түгээх зорилготойгоор интернетийн өгөгдөл дамжуулалтын стандартыг бий болгосон. Үүнийг TCP/IP протокол гэж нэрлэдэг.  IP (Internet Protocol) протокол нь багц мэдээллийг дамжуулах, харин TCP (Transmission Control Protocol) протокол нь дамжуулж буй мэдээллийг шалгах үүрэгтэй.
  • 13. Сүлжээ бүр нь интернетэд өөрийн гэсэн давхцалгүй хаягтай байдаг ба энэ хаягаараа дамжуулан бусад сүлжээнүүдтэй холбогдож байдаг. Эдгээр хаягуудыг интернет сүлжээний мэдээллийн төвөөс олгодог. Веб сайт нь домейн нэр болон IP хаягтай байна. IP хаяг нь цэгээр тусгаарлагдсан 4 бүлэг тоо байна. Эдгээр тоонууд нь интернет дэхь хост компьютерийн байрлалыг заадаг. Жишээ нь: Microsoft—ийн веб сайт руу орохын тулд www.microsoft.com гэж бичихийн оронд 207.46.199.30 гэсэн тоог хаягийн мөрөнд бичиж уг веб сайтыг дуудаж болно. Энэ нь хэрэглэгч санаж тогтооход бэрхшээлтэй байдаг тул домейн хаягийг ихэвчлэн хэрэглэдэг.
  • 14. Домейн нэр нь тогтооход хялбар, тодорхой утга бүхий интернетийн хаяг юм. Домейн хаягийн нэрийг тухайн веб сайт эзэмшигч өгөх бөгөөд үндсэн агуулгыг заасан үг товчлол байх нь зохимжтой байдаг. Жишээ нь: www.harvard.edu ийм домейн нэрийг тайлбарлая.  www — World Wide Web—ийн товчлол бөгөөд биеэ даасан веб сайт гэдгийг илэрхийлнэ.  Harvard – Харвардын их сургуулийн тухай веб хуудсыг заасан нэр  edu — энэ хэсгийг Top Level Domain гэх бөгөөд энэ нь эзэмшигчийн тухай хамгийн ерөнхий мэдээллийг өгнө.
  • 15. Top Level Domain нь үндсэн 2 төрөл байдаг  Байгууллагын домейн  Газарзүйн байрлалаар ялгасан домейн www.introduction.harvard.edu домейн хаягийн ―introduction‖ хэсгийг Second Level Domain гэнэ.
  • 16. Байгууллагын Top Level Domain –ийг нэрлэвэл:  Aero – агаарын тээвэр, түүний үйлдвэрлэлийн салбар  Biz – бизнесийн салбар  Com – худалдаа үйлчилгээний байгууллагууд  Coop – хоршооллын байгууллагууд  Edu – боловсролын байгууллагууд  Gov – засгийн газар  Info – мэдээллийн салбар  Int – олон улсын байгууллага  Net – сүлжээ  Org – олон нийтийн байгууллагууд
  • 17. ВЕБ ЗУУЧИЙН ПРОГРАМТАЙ АЖИЛЛАХ  Веб зууч програмуудаас Internet Explorer, Netscape Navigator, Mozilla Firefox, Safari, Opera, Google Chrome зэрэг нь түгээмэл хэрэглэгддэг програм хангамж юм. Програмыг хөгжүүлэгч веб сайтуудаас дээрх програмуудыг татаж авах бүрэн боломжтой бөгөөд эдгээрийг удирдаж ажиллах нь хоорондоо ижил төстэй байдаг. Веб сайтад хандахдаа веб зууч програмыг ачаалж хаягийн мөрөнд веб сайтын хаягийг бичнэ.
  • 18. Internet Explorer Internet Explorer програмыг хэд хэдэн аргаар ачаалж болно. 1. Taskbar мөрөн дэх Quick Launch—аас 2. Start цэсээс 3. Start/Programs/Internet Explorer 4. Windows-ийн үндсэн дэлгэцээс Internet Explorer програмын цонхны бүтэц нь Windows системийн орчны програмын цонхнуудын бүтэцтэй адил байдаг.
  • 20. Командын хэрэглүүр Back Өмнө хандсан веб хуудас руу шилжинэ. Командын хэрэглүүрийн баруун талд байрлах суман дээр дарахад сүүлд хандсан веб хуудсуудын жагсаалт нээгдэх ба эндээс сонгосон хуудас руу шууд шилжиж орно. Forward Back товчийг хэрэглэсэн үед энэ товч идэвхжих ба Back товчийг хэрэглэхээс өмнөх ажиллаж байсан веб хуудас руу шилжинэ. Home Идэвхтэй веб сайтын нүүр хуудсанд шилжинэ.
  • 21. Командын хэрэглүүр Refresh Веб хуудсыг дахин дуудна. Зарим тохиолдолд интернет холболт тасрах, мэдээлэл дутуу дуудагдах тохиолдолд энэ товчийг сонгож уг сайтыг дахин ачаална. Print Дэлгэцэнд идэвхтэй байгаа веб хуудсыг хэвлэнэ. Веб хуудас, веб сайтын хаяг, олон хуудас хэвлэх үед хуудасны дээд талд хэвлэсэн он сар өдөр хэвлэгдэнэ. Stop Идэвхтэй хуудсыг дуудаж байхад зууч програмын ажиллагааг зогсооно. Үүнийг ихэвчлэн download хийх ажиллагааг зогсоох үед хэрэглэнэ. History Хэрэглэгчийн зочилсон веб сайтуудын хаягийн жагсаалтыг бүлэглэн харуулна.
  • 22. Командын хэрэглүүр Favorities Хэрэглэгч дахин зочлохыг хүссэн веб сайтуудын хаягуудыг хадгална. Search Веб сайтын хайлтыг төрөл бүрийн шүүлтүүр тавьж хийнэ.